Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2017/ШЦТ/159

 


    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дөөр хөтлүүлж,
Улсын яллагч: Б.Б
Шүүгдэгч: Т.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.У,
Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч: Б.О,
Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өмгөөлөгч: Л.М,
Иргэний хариуцагчийн төлөөлөгч: Д.Н
Иргэний хариуцагч: С.Т,
Иргэний хариуцагч С.Тогтохбаярын өмгөөлөгч: Г.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Завхан аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч У овогт Тгийн Батболдод холбогдох 200000 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
    
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Улиастай суманд 1968 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 47 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо Улаан хуарангийн 0000 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, 1994 оны 03 сарын 28-ны өдөр Завхан аймгийн шүүхийн 04 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2-т заасан гэмт хэрэгт 9 сарын хорих ялаар шийтгэгдэж байсан, У овогт Тгийн Батболд /РД: И000000/ 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Т.Батболд нь 2012 оны 03 сарын 18-ны өдрийн 04 цагийн үед Завхан аймгаас Улаанбаатар хотын чиглэлд хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд 0000 УБВ улсын дугаартай ПАЗ 32053 маркийн автобусыг жолоодож явахдаа Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг Цагаан даваа гэх газарт Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.3 а-д заасан “Жолооч хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.” Замын хөдөлгөөний дүрмийн 21.8 дахь хэсэгт заасан “хүн тээвэрлэхийг хориглох тохиолдол” 21.8а-д заасан “тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоос тогтоосон тооноос олон тооны хүн тээвэрлэх” гэснийг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироож, 4 хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүгдэгч Т.Батболд: Миний буруутай үйлдлээс болж учирсан хохирол төлбөрийг компаниас хохирогч нарт төлж барагдуулсан байгаа. Компани зүгээс надаас нэхэмжилсэн мөнгөө  авахгүй, нэхэмжлэхгүй гэвэл үлдсэн хохирогч нарын хохирол төлбөрийг шүүхийн шийдвэрээр гарсан хэмжээгээр төлнө. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байна гэжээ.

Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Одонбаяр: Хохирол төлбөртэй холбоотой асуудлаа өмгөөлөгчөөрөө танилцуулуулах хүсэлттэй байна. Сүүлийн 1.620.000 төгрөг манай дансанд орж ирээгүй. Харин жолоочийн хариуцлагын даатгалаас 5.000.000 төгрөг орж ирсэн.  Хэрэг болох үед ПАЗ маркийн автобус 29 зорчигчтой явж байсан. Хохирогч нарт нийт 22.632.586 төлсөн. Энэ осол болсон шалтгаан  нь норм хэтэрсэн байх гэж үзэж байгаа гэв. 

Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Одонбаярын өмгөөлөгч Л.М: Хэргийн мөрдөн байцаалтын шатанд Хараацай жигүүр нэхэмжлэгч компаниас 22.632.586 төгрөг төлсөн. Хараацай жигүүр нэхэмжлэгч байх эрхтэй, Хаан банк хариуцагч байх ёстой гэдгийг эрүүгийн хэргийн Давж заалдах шатны дөрөвдүгээр шүүх магадлалаараа баталсан. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар Хаан банк хариуцагчаар татагдах ёстой гэдэг байдлаар тайлбараа гаргасан. Хаан банкнаас ирүүлсэн тайлбартаа “банкнаас зээлээр худалдан авч байгаа автобусыг хаан банкны нэр  дээр гаргаж өгөхийг хүссэн албан бичгийг улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлснээр уг автобус нь манай байгууллагын нэр дээр шилжсэн болох нь нотлогдоно“ гэсэн байгаа. Энэ нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар Хаан банк тээврийн хэрэгслийн эзэмшигч мөн, хариуцах ёстой үр дагаврыг хариуцна гэдгээ нотолж байгаа. Гэхдээ хариуцагчийн тайлбарт нэг зүйлийг бичсэн байсан. Үүнд нэр шилжүүлснээр уг автобусыг өөрийн эзэмшил, өмчлөлдөө авч түүгээр ашиг олох зорилготой байсан биш, харин захиран  зарцуулах эрхийг бусдад шилжүүлэхээр гаргасан үйлдэл болно гэж бичсэн байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Хуулинд зааснаар зорчигч болон ачаа тээвэртэй хариуцаж байсан эзэмшигч  нь гэм хорыг хариуцах ёстой гэдгээрээ Хаан банкийг хариуцагчаар татсан. Гэхдээ шүүгдэгчийн хэлсэн байр суурийг ойлгож, хүндэтгэж байгаа учраас иргэний нэхэмжлэгчийн зүгээс өмнө нь төлсөн мөнгөө иргэний хариуцагч Хаан банкнаас нэхэмжлэхгүй, харин хохирогч нарын одоо нэхэмжилсэн сүүлийн баримтаар гаргаж өгсөн  мөнгөн дүнг шүүгдэгч  өөрөө сайн дураараа төлнө гэсэн учраас манай  тал нэхэмжлэхгүй гэж хэлмээр байна гэв.

Иргэний хариуцагч С.Тогтохбаяр: Намайг энэ хэрэгт иргэний хариуцагчаар татаж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн хэрэг болох үед Т.Батболд нь өөрийн ур чадвараа гаргаж олон  хүний амь насыг аварсан гэж бодож байгаа. Гэхдээ ослоос болж нэг хүн амь нас хохирсонд харамсаж байна гэв. 

Иргэний хариуцагчийн төлөөлөгч Д.Наран: Хаан банкны Сонгинохайрхан дүүргийн Драгон тооцооны төвөөс 2010 оны 04 сарын 28-ны өдөр Д.Бямбасүрэн, Мандахням нар зээл авах хүсэлт гаргасан. Зээлийн утга нь зорчигч тээврийн автобус худалдан авах зориулалттай хөрөнгө оруулалтын зээл авахыг хүссэн. Хүсэлтийн дагуу 25.000.000 төгрөгийг Д.Бямбасүрэнгийн өмчлөлийн 2 давхар хаус, мөн худалдан авч байгаа автобусыг барьцаалж зээл өгсөн. Зээлийг гэрээнд үндсэн зээлдэгчээр Д.Бямбасүрэн, хамтран зээлдэгчээр Мандахням нь нар оролцсон бөгөөд Мандахням нь 2006 оноос Хараацай жигүүр ХХК-д тээвэр жуулчлалын ажилтнаар хамтран ажиллаж эхэлсэн байдаг. Тухайн гэрээг үндэслэн Хараацай жигүүр ХХК-иас тодорхойлолт гаргаж өгсөн бөгөөд тухайн тодорхойлолтоор Мандахням нь автобус шинээр авсан тохиолдолд манай компанийн зүгээс цаашид хамтран ажиллахад татгалзах зүйлгүй гэсэн байдаг. Үүнээс улбаалан зээл хүсэгчид банкнаас зээл гаргаж өгсөн. Энэ шүүх хуралдаанд оролцож байгаа шүүгдэгч болон иргэний хариуцагч С.Тогтохбаяр нартай Хаан банк ямар нэгэн гэрээний харилцаанд ороогүй, ямар нэгэн гэрээний үүрэг хүлээгээгүй. Хараацай жигүүр ХХК-тай Мандахнямын өөрийнх нь байгуулсан гэрээ байдаг.  Энэ гэрээний 2.6-д “тээвэр жуулчлалын үйл ажиллагаа явуулах явцдаа осол зөрчлийн улмаас учруулсан бусдад учруулсан хохирлыг жолооч өөрөө хариуцаж төлнө“ гэж заасан. Тэгэхээр Хаан банк ямар нэгэн байдлаар энэ хүнд зээл олгоогүй, Энэ заалтаас харахад Т.Батболд жолоочийн тухайд Хаан банк энэ хүнд ямар нэгэн байдлаар зээл олгоогүй, Д.Бямбасүрэн, Мандахням нар зээл олгосон.  Мандахнямын тухайн үед гаргаж өгсөн зээлийн гэрээний тодорхойлолтуудаар тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа осол гаргасны улмаас бусдад эд хөрөнгө болон эд хөрөнгийн бус хохирол учруулах юм бол тухайн тээврийн хэрэгслийн жолоодож явсан жолооч хариуцлага хүлээхээр заасан. Гэрээний заалтыг дагуу хариуцлагаа шүүгдэгч Т.Батболд хүлээхээр байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаанаар мэдүүлж байгаа шүүгдэгчийн мэдүүлгээс харахад гэм буруугаа хүлээж байгаа, хохирогчид учруулсан хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байгаа учраас гэрээнд заасны дагуу эрх үүрэг хэрэгжиж байна гэж ойлгож байна. Улсын дээд шүүхийн 2009 оны 15 дугаар тогтоолоор гэмт хэргийн улмаас үүссэн хохирол төлбөрийг хариуцвал зохих этгээд гэдэгт Иргэний хуулийн 498, 499, 499 дүгээр зүйлийн 499.3 дах хэсэг, 500, 501 дүгээр зүйлд зааснаар тухайн ажил олгогч  буюу хуулийн этгээд байна гэж заасан. Хаан банк нь Т.Батболд болон С.Тогтохбаяр нартай хамтран ажилладаг, ажил олгогч этгээд биш учраас, энэ талаар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Хаан банкны тухайд 5 төрлийг хадгаламжийн үйл ажиллагаа явуулдаг. Тухайн 5 төрлийн хадгаламжийг улсын бүртгэлийн тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр явуулдаг. Үүнд автобус зорчигч тээврийн ажил үйлчилгээ явуулах эрх байхгүй. Нэгэнт ажил олгогч нь Хараацай жигүүр ХХК байгаа учраас  Хаан банкнаас энэ хохирол төлбөрийг гаргуулах эрх байхгүй. Нэгэнт ажил олгогч буюу  Хараацай жигүүр ХХК тухайн хэрэг болох үед хохирогч нарт учирсан хохирол төлбөрийг барагдуулсан байгаа учраас үүнд банкны зүгээс ямар нэгэн хохирол төлбөр төлөхгүй. 2010 оны 04 сарын 19-ний өдрийн албан тоотод Д.Бямбасүрэн нь Драгон Хаан банкнаас зээлээр цайвар ногоон өнгийн ПАЗ маркийн автобус худалдан авч байгаа учраас уг автобусыг Хаан банкны нэр дээр гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Хаан банкны захиралд гаргаж байсан. Энэ хүсэлтийн дагуу тухайн автобус банкны эзэмшилд бүртгэгдсэн. Бүртгэгдсэн гол үндэс нь шалтгаан юу байсан вэ гэхээр Мандахням тухайн автобусыг өөрөө жолоодоод тээвэрлэлт хийдэг. Харин банкны зүгээс автобусыг бусдад худалдан борлуулахаас сэргийлж барьцаалсан байдаг. Тийм учраас банкийг иргэний хариуцагчаас чөлөөлж өгнө үү гэж хүсч байна. Хараацай жигүүр ХХК-иас гаргасан удаа дараагийн хүсэлтүүддээ Хаан банк нь жолооч С.Тогтохбаяртай лизингийн гэрээгээр хамтран ажиллаж байсан гэж дурдсан байдаг. Гэтэл банк бол С.Тогтохбаяр гэх хүнийг огт танихгүй, гэрээ байгуулаагүй байдаг. Тийм учраас лизингийн зээлээр уг автобусыг авсан асуудал байхгүй. Хоёрдугаарт Хараацай жигүүр ХХК-ийн өмгөөлөгч Л.Мөнхсайханы хэлж байгаагаар манай компаниас хохирол төлбөртэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй байгаа юм байна. Энэ нэхэмжлэхгүй байгаад нь талархаж байна. Тийм учраас нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг шүүх анхааралдаа авч хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.
    
    Мөрдөн байцаалтын үед:

    Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Балжиннямын өгсөн: ... Би нөхөртэйгөө 2 хүүхдийн хамт амьдардаг юм. Хамгийн том охиныг маань Наранцэцэг гэдэг. 1997 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн. Одоо 14 настай. 2012 оны 03 сарын 17-ны өглөө 09 цагт Улаанбаатар хот орох гээд Завхан аймгийн төвөөс хоёр охиноо хоёуланг нь шуудангийн автобусанд суулгаж өгсөн. Би өөрөө хоцорсон. Тэгтэл 2012 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн үүрээр 05 цагийн үед над руу бага охин Оюун-Эрдэнэ утсаар яриад бидний сууж явсан автобус замдаа онхолдож эгч газар дээрээ нас барсан гэж хэлсэн. Тэгээд би нөхрийнхөө хамт Завхан аймгаас Архангай аймагт ирсэн. Осол юунаас болж гарсныг мэдэхгүй. Тухайн үед автобусны тоормос бариагүй гэж сонссон. Би өөрөө сууж яваагүй болохоор ямар учраас осол гарсныг мэдэхгүй байна. Миний хувьд охиноо зам тээврийн ослоос болж харамсалтайгаар алдсанд гомдолтой байна. Охиныхоо амь насыг нэхэмжилж байна. Мөн гарсан зардлыг нэхэмжилж байна. Цаад үйл ажиллагаа явуулж байгаа Хараацайн жигүүр гэдэг компанид нь маш их гомдолтой байна. Яагаад хүн тээвэр хийдэг байж шаардлага хангаагүй тээврийн хэрэгслийг шууданд явуулсан юм бэ, маш их гомдолтой байна. Мөн манай бага охин Оюун-Эрдэнэ толгойдоо гэмтэл авсан. Энэ хүүхэд цаашид яахыг би мэдэхгүй байна. Хэргийн талаар нэмж ярих зүйл одоогоор байхгүй. Талийгаач охин Наранцэцэгийн оршуулгын зардалд гарсан зүйлийг нэхэмжилж байна. Охин Оюун-Эрдэнийн биеийн байдлын тухайд эмчилгээ байнга хийлгэж байгаа. Толгой нуруу нь байнга өвдөж уналт таталтын эмнээс харшил өгөөд болохгүй л байна. Хараацайн жигүүр ХХК-иас оршуулгын зардалд болон эмчилгээний зардалд нийт 3.345.000 төгрөг өгсөн. Бид нар одоо нэхэмжлэх зүйлийн талаар жагсаалт гаргаж өгч нэхэмжилнэ гэж бодож байна. Манай охин Оюун-Эрдэнийн биеийн байдал одоо зүгээр болсон. 2.480.800 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Баримт материал нь байгаа.  Талийгаачийн оршуулгын зардалд 12.704.360 төгрөгийн хохирол учирсан. Нийт хохирол гэхээр 15.185.160 төгрөгийн хохирол учирсан. Хараацайн жигүүр ХХК-ниас манайд 3.950.000 төгрөгийн хохирол төлсөн, Батболд хохирол мөнгө төлөөгүй. Зам тээврийн осол хэргийн дараа Хараацайн жигүүр ХХК-ниас талийгаач Наранцэцэгийн оршуулгын зардалд 3.000.000 төгрөг, Оюун-Эрдэнийн эмчилгээний зардалд 950.000 төгрөгийн хохиролд нийт 3.950.000 төгрөг өгсөн. Нийт 12.704.360 төгрөгийн хохирлоос өгсөн 3.950.000 төгрөг хасаад 11.235.360 төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа. миний нэхэмжилж байгаа мөнгө баримттай. Би Оюун-Эрдэнийн биед гэмтлийн зэрэг тогтоолгосон шинжээч эмчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа.  Би 11.235.160 төгрөг нэхэмжилж байгаа энэ мөнгөө олоод авчихвал ямар нэгэн гомдол санал байхгүй. .. гэх мэдүүлэг /хх-1-ийн 21 хуу, хх-2-ийн 32 хуу, хх-5-ийн 12 хуу/

    Хохирогч А.Насан-Эрдэнийн өгсөн: ... Би 2012 оны 03 сарын 17-ны өглөө 09 цагт Улаанбаатар хот явах гээд шуудангийн автобусанд Завхан аймгийн төвөөс суусан. Тэгээд явсаар байгаад шөнө үүрээр унтаж байгаад сэрэхэд Цагаан даваа уруудаад явж байсан. Жолооч сандарсан байдалтай араандаа хийгээч гэхэд жолоо барьж явсан жолооч орохгүй байна шүү дээ гэж хэлсэн. Тэгээд их хурдтай явж байгаад Цагаан давааны өвөрт харуулдаж унасан. Би нуруундаа гэмтэл авсан. Хоёр ээлжийн жолооч явсан. Ээлжилж бариад явсан. Өглөө болоход Т.Батболд гэдэг хүн барьж явсан. Согтууруулах ундаа хэрэглээгүй байсан...Ачтан эмнэлэгт үзүүлэхэд тархинд хаван их байна тэгээд шимэгддэггүй нэг юм байна түүнийг тодруул эмра хийлгэ гэсэн. Үүний дагуу Сонгдо эмнэлэгт тархины эмра хийлгэхэд тархины хавдартай, цус хуралттай гэсэн...Тайландаас хариу ирээд таны хавдрыг авч болно гэсэн 2012 оны 05 дугаар сарын 24-нд Тайланд руу нисэж хагалгаанд ороод эмчилгээ хийлгээд 14 хоноод ирсэн... Тайланд эмчилгээнд явахад өр шир тавьж явсан. Өрөө дарахын тулд дэлгүүрт сууж байна. Эмчилгээний зардал, онгоцны билет мэт зардал нийлээд нийт 27.000.000 төгрөг нэхэмжилж байна. Монголд хийлгэсэн эмчилгээний зардал 2.820.000 төгрөгийг урд нь авсан.... гэх мэдүүлэг /хх-1-ийн 22-23, хх-2-ийн 67-68 хуу/

    Хохирогч Г.Бямбадоржийн өгсөн: ...Би 2012 оны 03 сарын 17-ны өдөр Тэлмэн сумаас 12 цаг өнгөрч байхад Улаанбаатар хот орох гээд автобусанд суусан. Тэгээд явсаар байгаад 2012 оны 03 дугаар сарын 18-ны үүрээр 04 цаг өнгөрч байхад Цагаан даваа уруудаж яваад автобусны тоормос барихаа болиод хажуу талаараа унаж гулгасан.  Би жолоочийн арын суудалд сууж явсан юм. Цагаан даваан дээр зогсож тоормосны трүп тасарсан гээд зассан. Даваа уруудаж яваад тоормос барихаа болиод араа солих гээд араандаа орохоо байсан. Тэгээд нэг мэдэхэд уначихсан байсан. Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Эрүүл байсан. Би толгой цээж хэсгээрээ гэмтэл авсан. Эгэм хугарсан. Миний зүүн гар эгэмний гэмтэл одоо болтол эдгээгүй. Хөдөлгөөн муутай тархи толгой нүүрэнд сорвитой болсон. Зүүн талын хацар мэдээ муутай. Нурууны яс хугарч овойж бороолсон. Биеийн байдал зовиуртай байна. Хотод эмнэлэгт хэвтсэний төлбөр болон эм тарианы төлбөрийг автобусны компани хариуцаж хийсэн. Осолд орсноос хойш хөдөлмөрийн чадвараа алдсан. Би хувиараа дугуй засварын газар ажиллуулдаг байсан. Одоо түүнийгээ хийж чадахгүй байна. Түүгээрээ би өдөрт дунджаар 10.000 төгрөгийн орлого олдог байсан. Энэ ажлаа хийлгүй 4 сар болж байна. Энэ хугацааны орлогоо нэхэмжилж байна. Би гомдолтой байна. Эмчилгээний зардал нэхэмжилж байна ... гэх мэдүүлэг /хх-1-ийн 24-25, хх-2-17 хуу/

Хохирогч Г.Лхамжавын өгсөн: ... Би 2012 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн өглөө 09 цагт Улиастайгаас Улаанбаатар хотын чиглэлийн Паз автобусанд сууж явсан юм. Машин Архангай аймгийн Цагаан даваа даваад уруудаж яваад машин онхолдож унасан юм. Машин яагаад юунаас болж унасныг би мэдээгүй. Тухайн үед би зүүрмэглэж явсан юм. Би автобусны зүүн гар талд 15 тоот суудалд сууж явсан юм. Тухайн үед миний баруун гар хөндүүрлээд, духнаас цус гарсан, мөр мултарсан гэмтэл үүссэн байсан. Би өөрийн охин Нямсүрэнгийн хамт явсан. Нямсүрэнгийн 8 сартай Мөнхбаяр гэдэг эрэгтэй хүүхэд мөн явсан юм. Автобусны жолооч эрүүл байсан.  Би Дархан хотод эмчилгээ хийлгэж байгаад ирсэн. Эмчилгээний зардал нийт 400 гаран мянган төгрөг болсон. Хараацайн жигүүр ХХК-иас 380.000 төгрөг авсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-2-ийн 64 хуу

 Насанд хүрээгүй хохирогч Б.Мичидмаагийн хууль ёсны төлөөлөгч Ш.Батмагнайгийн өгсөн: ...манай охин Мичидмаагийн биеийн байдал сайнгүй л байна одоог хүртэл хичээл номондоо яваагүй гэртээ байгаа охины толгой байнга өвдөж, толгой нуруу хоёртоо байнга эмчилгээ хийлгэж байгаа. Зүүн гарын хуруу мэдээ муутай л байгаа би хүүхдээ эх нялхаст байнга үзүүлж хяналтанд байлгаж байгаа. Манайх “Хараацайн жигүүр” ХХК-иас нийт 4 сая 900.000 төгрөг эмчилгээнд авсан бид 6 сая төгрөг нэхэмжилж байгаа үлдэгдэл мөнгөө авчихвал номдол, санал гээд байх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-2-ын 237 хуу/

Гэрч С.Тогтохбаярын өгсөн: ...Би зорчигч тээврийн жолооч хийгээд 1 жил болж байна. Би ээлжийн жолооч Т.Батболдын хамт 2012 оны 03 сарын 17-ны өглөө 09 цагт Завхан аймгаас Улаанбаатар хотруу зорчигч тээврийн 58-41 УБВ улсын дугаартай ПАЗ маркийн автобусаар жолоочтой нийлээд 32 хүн, үүнээс 3 жаахан хүүхэд аваад гарсан. Тэгээд Архангай аймгийн Донгойн даваан дээр гар тоормосны трүп тасарсан тул засаж янзлаад явсан. 2012 оны 03 сарын 18-ны 04 цаг өнгөрч байхад Цагаан даваа уруудаад 3 дугаар араагаараа явж байсан. Тэгтэл жуулчны бааз өнгөрөөд тоормос барихаа болиод 3 дугаар араагаараа явж байсан тул хурд авахаар нь 2 дугаар араандаа хийх гэтэл араандаа орохоо байсан. Буцаагаад 3 дугаар араанд нь хийсэн. Тэгээд хурд авсан тул савалгаа ороод доошоо буугаад постноос 300 метрийн зайд савалгаа ихсээд буруу талаараа хажуулдаж гулгаж яваад замын баруун гар тал руу ховил руу орж зогссон. Газар дээрээ нэг эмэгтэй хүүхэд нас барсан.Тэнд сууж явсан зорчигч нар бэртэж гэмтсэн. Т.Батболд Завхан аймгаас анх гарахад жолоо барьсан. Би замд Солонготын даваан доороос бариад Архангай аймгийн Чулуутын гүүрэн дээр ирээд жолоогоо Т.Батболдод шилжүүлсэн. Осол гарахад Т.Батболд жолоо барьж байсан. Т.Батболд бид хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Энэ автомашиныг манай хуурай эгч Доржийн Бямбасүрэн гэдэг эмэгтэй 2010 онд Улаанбаатар хотод ХААН банкнаас 25.000.000 / хорин таван сая/ төгрөгийн зээл аваад надад тэр 25.000.000 төгрөгөө автомашин худалдаж ав гээд зээлүүлсэн юм. Би 22.000.000 төгрөгөөр нь автобус худалдаж аваад 3.000.000 төгрөгөөр нь засвар үйлчилгээ хийсэн юм. Автобусаа аваад Бямбасүрэн эгчтэй мөн барьцаа маягаар автобус хүлээлцсэн баримт хийсэн. Тэгээд би автобусаараа хүн тээвэрт явж Бямбасүрэн эгчид сард 1.322.000 төгрөг тушаадаг байсан юм. Тэгээд мөнгөө төлж дуусахад 3 сар дутуу байхад энэ автобусыг унагаасан юм. Тэгээд би  унагаасан автобусаа гаднах кузов болон бусад эвдэрсэн эд ангиудыг нь зараад бусдыг нь янзлаад шинээр эд анги кузов зэрэг зүйлийг худалдаж авч солиод шинээр өөр автобус босгоод Бямбасүрэн эгчид үлдсэн мөнгөнийхөө оронд өгчихсөн. Бямбасүрэн эгч банкныхаа мөнгийг хугацаанд нь төлж дуусгасан. Одоо би Бямбасүрэн эгчид өргүй, Бямбасүрэн эгч энэ 25.000.000 төгрөгийн асуудлаар банкинд өргүй болсон. Би Бямбасүрэн эгчид бүх өр зээлээ төлж  дуусгасан. Батболд ах бид хоёр нэг компанид цуг жолоочоор ажилладаг юм. Тэгээд Батболд ахыг та Завхан руу ээлжийн жолоочоор цуг явах уу гэж асуусан чинь “тэгье би нутаг руугаа ойрд очсонгүй, цуг яваад ирье” гэж зөвшөөрөөд надтай цуг ээлжийн жолоочоор явсан юм. Урьд өмнө нь Батболд ах бид хоёр ээлжийн жолоочоор нэг автобусаар цуг явж байгаагүй. Машин эвдэрч саатаж байгаагүй. Осол болохын өмнөхөн 02 цагийн үед тоормозны баллоны хий алдагдахаар нь үзэхэд гар тоормозны хойд тал руу явсан хойд тоормозны хийн пиврон трүп /шланк / цоорчихсон байхаар нь тэр хэсгээр нь тасалж хоёр үзүүрийг нь өөрийнх нь зориулалтын холбогчоор залгаж битүүлж янзалсан юм. Тэгээд хий алдагдахаа больсон. Би тэр тоормозны трүпийг өөрөө янзалж зассан. Тоормозны хий хэвийн, өөр эвдрэл гэмтэл илрээгүй учир хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн. Бид нар байнга л машин тэргээ засаж янзалж явдаг юм. Улаанбаатар хотоос гарахдаа бид нарын машин тэргийг компаниас үзэж хараад замын хуудас бичиж өгдөг. Эвдрэл гэмтэлтэй бол замын хуудас бичиж өгдөггүй юм. Тухайн үед миний автобусыг үзээд ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байна гээд замын хуудас бичиж өгсөн юм. Анх Завхан аймгийн Улиастай сумаас хөдлөхөд 16 том хүн, 1 хүүхэд тооцоогоо хийж суусан. Тэгээд хөдөлсний дараа аймгийн төвөөс гарах гээд бензин авч байхад араас тэмцээнд оролцох гэсэн чинь хоцрох гээд байна гээд хэдэн хүүхдүүд ирж суусан юм. Мөн замд хөдөөнөөс, Тэлмэн сумаас, Тосонцэнгэл сумаас хүмүүс гар өргөж Улаанбаатар хот явах гэсэн юм аваад яваач гээд суугаад 30 гаран хүн болсон юм. 0-6 насны хүүхдэд билет бичигдэлгүй, мөнгө авдаггүй. 06-12 насны хүүхэд хүүхдийн зардал гээд том хүний зардлын 50 хувиар явдаг юм. Тэр үед цоорчихсон байсан хойд тоормозны хийн трүпийг өөрийнх нь зориулалтын холбогчоор залгаж битүүлж янзалсны дараа тоормозны хийгээ шалгаж үзэхэд хий алдагдахгүй байсан. Тоормозны хий алдагдахгүй байна гэдэг нь“бусад шланк цоороогүй байна гэсэн үг юм. Надад болон Бямбасүрэн эгчийн зүгээс Т.Батболдоос нэхэмжлэх зүйл, гомдол санал юу ч байхгүй.... гэх мэдүүлэг /хх-1-ийн 31, хх-3-ийн 12 хуу/

           Гэрч Ж.Лхагважавын өгсөн: ...Би 2012 оны 03 сарын 17-ны өглөө 09 цагт Завхан аймгийн төвөөс Улаанбаатар хот орохоор шуудангийн ПАЗ маркийн 58-41 УБВ улсын дугаартай машины 13 тоот суудал дээр сууж явсан. Осол болох үед унтаж явсан. Машин дайвалзаад хүмүүс орилоод байхаар нь сэрсэн. Тэгтэл машин дайвалзаад байснаа баруун тийш миний сууж явсан талаар унаад нэг хэсэг ухаан алдсан. Тэгтэл жолооч гараарай гээд шилээ хагалаад байсан. Тэгээд машинаас гарсан. Би духаараа юм мөргөсөн бололтой хавдсан байсан. Өөр ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй...гэх мэдүүлэг /хх-1-ийн 32 хуу/

 Гэрч Д.Булгамаагийн өгсөн: 2012 оны 03 сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2012 оны 03 сарын 17-ны өдөр Улаанбаатар хот руу явах гээд 09 цагт Завхан аймгаас Улаанбаатар хот руу явах ПАЗ маркийн 58-41 УБВ улсын дугаартай шуудангийн автобусанд суусан. Би бөөлждөг учир эм уугаад унтдаг юм. Тэгсэн автобус 2 тийшээ савлаж дайвалзаад хүмүүс ээжээ ааваа болоод байхаар нь сэрсэн. Тэгтэл сууж явсан ПАЗ автобус замын баруун тал руу онхолдсон. Би зүүн гар талд 03 тоот суудалд сууж явсан. Надад мэдэгдэх бэртэл гэмтэл байхгүй. Цээжний баруун хойд талд өнгөц улайлттай гэсэн тэр хэсгээрээ хөндүүрлээд байгаа .../хх 1- 35 хуу/

Гэрч С.Төмөрбаатарын өгсөн: ...2012 оны 03 сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2012 оны 03 сарын 17-ны өглөө 09 цаг 30 минутын үед Завхан аймгаас Улаанбаатар хот орохоор шууданд сууж явсан. Тэгээд Архангай аймгийн Цагаан даваа гэх газар өглөө 04 цагийн орчимд миний сууж явсан автобус замын баруун гар тал руу ойчсон. Тэгээд аймгийн Цагдаад мэдэгдсэн. Тухайн үед жолооч нар нь тоормосны хий байхгүй боллоо гэж ярьж байсан. Яг Цагаан даваа даваад уруудаж явах үед осол болсон. Тухайн үед би автобусны хамгийн ард сууж явсан. Миний баруун мөр халцарсан. Өөр ямар нэг гэмтэл байхгүй. Надтай хамт Наранцэцэг гэдэг хүүхэд хамт Улаанбаатар хот руу сургалтанд явж байсан юм. Тэр маань ослын улмаас нас барсан. Би гомдолтой байна. Тээврийн газар ийм хуучин муу машин хөдөлгөөнд оролцуулсанд ямар нэг хариуцлага тооцох ёстой гэж бодож байна. Одоо миний биеийн байдал хэвийн учир гэмтлийн зэрэг тогтоолгох шаардлага байхгүй ...гэх мэдүүлэг /хх-1-ийн 38 хуу/

Гэрч Ч.Тунгалагтамирын өгсөн: ...2012 оны 03 сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2012 оны 03 сарын 17-ны өдөр Завхан аймгаас Улаанбаатар хот орохоор шууданд суун явсан. Тэгээд үүрээр 04 цагийн үед миний сууж явсан автобус Архангай аймгийн Цагаан даваа гэх давааг даван уруудаж яваад хоёр тийшээ мурилзаад жолооч нь араандаа орохгүй болчихлоо. Одоо яах вэ. Би дийлэхгүй байна гээд орилоод сандарч байсан. Тэгээд замын баруун тал руу ойчсон. Миний хамар хөндүүр болсон. Хоёр гарын тохой далны дээд хэсэгт шалбарсан. Толгойн дагзны хэсэг болон цээж хөндүүр болсон...гэх мэдүүлэг /хх-1-ийн 39 хуу/

Гэрч О.Баттулгын өгсөн: 2012 оны 03 сарын 17-ны өдөр Завхан аймгаас Улаанбаатар хот орохоор шууданд суун явсан. Тэгээд Архангай аймгийн нутаг Цагаан даваа гэх газар өглөө 04:00 цагийн орчимд даваа уруудаж яваад автобус замын баруун гар тал руу ойчсон. Тэгээд аймгийн цагдаад мэдэгдсэн. Тухайн үед би унтаж явсан болохоор сайн санахгүй байна. Ямар ч байсан их хурдтай явсан автобус хоёр тийшээ ганхаж байгаад ойчсон. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-1-ийн 40 хуу/

Гэрч Ж.Гонгоржавын өгсөн:.. Би 2012 оны 03 сарын 17-ны өдөр Завхан аймгийн төвөөс Улаанбаатар хот орох шууданд суусан. Би тухайн үед унтаж байсан. Гэнэт машин дайвалзаад ирсэн. Шөнө өнгөрч байсан. Үүрээр Архангай аймгийн Цагаан даваа уруудаж явахад машин хурдаа авч хоёр тийшээ далбилзаж эхэлсэн. Юу болов гэхэд машин тооромс барихаа байлаа гэсэн. Тэгээд Цагаан давааны өвөрт хажуу талаараа унаж гулссан. Тухайн үед жолоог Т.Батболд гэдэг жолооч барьж байсан. Би тухайн ослоос болж нуруу толгойндоо гэмтэл авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-1-ийн 41 хуу/

Гэрч Ц.Түвшинтөгсийн өгсөн: ...2012 оны 03 сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би 2012 оны 03 сарын 17-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн сумаас Улаанбаатар хот орох гэж шууданд суусан. Тэгтэл 2012 оны 03 сарын 18-ны өдрийн үүрийн 04 цаг өнгөрч байхад Архангай аймгийн Цагаан даваа уруудаж явахад машин хурдаа авч хоёр тийшээ далбилзаж эхэлсэн. Юу болов гэхэд машин тооромс барихаа байлаа гэсэн. Тэгээд Цагаан давааны өвөрт хажуу талаараа унаж гулссан. Тухайн үед жолоог Т.Батболд гэдэг жолооч барьж байсан. Миний хувьд бие зүгээр. Санаатай байдлаар тийм зүйл болоогүй. Техникийн байдлаас болсон гэж бодож байна ...гэх мэдүүлэг /хх-1-ийн 42 хуу/

Гэрч Ш.Галбадрахын өгсөн: ...Би 2012 оны 03 сарын 17-ны өдөр 09 цагт Завхан аймгаас Улаанбаатар хотруу явах ФАЗ маркийн автобус 58-41 УБВ улсын дугаартай шууданд суусан. Тэгээд Архангай аймгийн нутаг дэвсгэрт орж ирээд нэг зогсож машинаа янзалсан. Тэгээд би унтсан байсан. Цагаан даваан дээр гарч ирэхэд сэрсэн. Тэгээд уруудаад явж байхад жолооч нар тооромс байхгүй болчихлоо гээд яриад байсан. Хүүхдүүд босоод орилолдоод байсан. Би хүмүүсийг сууцгаа босох хэрэггүй гэж хэлээд автобус 2 тийшээ савлаж байгаад пост орох гэж яваад замын баруун тал руу онхолдсон байсан. Зам тээврийн осол болох үед өглөөний 04 цаг өнгөрч байсан....гэх мэдүүлэг /хх-1-ийн 43 хуу/

Гэрч З.Энхсайханы өгсөн: ...Би 2012 оны 03 сарын 17-ны өглөө 09 цагт Завхан аймгийн төв Улиастай сумаас Улаанбаатар хот орохоор шуудангийн ФАЗ маркийн 58-41 УБВ улсын дугаартай машинтай гарсан. Би автобусны 09 тоот суудалд сууж явсан. Шөнийн 24 цагийн орчим Чулуут сумын гүүрэн дээр хоол идэж машинд суугаад би унтсан. Тэгээд нэг сэрэхэд хүмүүс орилолдож автобус дайвалзаад байхаар нь сэрсэн. Тэгтэл машин эргээд унах шиг болсон. Тэгээд дөнгөж сэрсэн болохоор юу болсныг сайн мэдээгүй. Тэгээд нэг мэдсэн автобус уруудаж ирж байгаад цагдаагийн постны хажуухан талд унасан бололтой байсан. Би харанхуй байсан болохоор гадна хүн гарсан байсныг мэдээгүй. Сүүлд нь автобусны хойно нэг охин нас барсан байна гэж байсан. Ихэнхи хүмүүс дотор байсан. Аймгийн төвөөс гарахдаа суудлын тоогоор гүйцэд сууж гарсан. Яг хэдэн хүн явсныг мэдэхгүй байна. Шөнө байсан болохоор би сайн хараагүй. Шөнө эмнэлгийн хүмүүс ирээд аваад яваад байсан болохоор хэдэн хүн бэртэл гэмтэл авсан талаар мэдэхгүй. Сууж явсан хүмүүсээс янз бүрийн өвчин яриад байсан. Нэг охин нас барсан гэж байсан. Миний осол юунаас болж гарсныг мэдээгүй. Тэнд байсан хүмүүс араа нь мултарч тооромс барихгүй болсон гээд яриад байсан. Миний сууж явсан автобус замдаа эвдэрч зогссон явдал байхгүй. Ус л нэмж хийж байсан...гэх мэдүүлэг /хх-1-ийн 44 хуу/

Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Одонбаярын өгсөн: ... Манай компани осолд орж бэртсэн, гэмтсэн, нас барсан хүмүүст Б.Мичидмаад 5.200.000 төгрөг, С.Мөнхбаярт 240.000 төгрөг, Ц.Түвшинтөгсөд 100.000 төгрөг, З.Энхсайханд 160.000 төгрөг, О.Баттулгад 150.000 төгрөг, О.Хоролсүрэнд 300.000 төгрөг, Д.Булгамаад 450.000 төгрөг, Ш.Галбадрахад 510.000 төгрөг, Д.Цоггэрэлд 150.000 төгрөг, Ч.Мандширт 220.000 төгрөг, Э.Ууганчимэгт 120.000 төгрөг, Д.Дамдиндоржид 60.000 төгрөг, Э.Базардаргиад 60.000 төгрөг, М.Дорждагвад 60.000 төгрөг, Ж.Лхагважавт 310.000 төгрөг, Б.Баярбаатард 425.400 төгрөг, С.Сарангэрэлд 870.000 төгрөг, Г.Бямбадоржид 1.233.800 төгрөг, Р.Нансалмаад 1.052.000 төгрөг, Ж.Гид 1.790.000 төгрөг, Ч.Тад 260.000 төгрөг, Э.Ад 261.000 төгрөг, Э.Өд 1.097.480 төгрөг, А.Нэд 2.820.000 төгрөг, Б.Од 920.000 төгрөг, Т.Слд 372.400 төгрөг, Г.Лт 565.000 төгрөг, Ч.Нд 327.400 төгрөг, Б.Нйн ар гэрт 2.500.000 төгрөг өгсөн. Архангай аймгаас Улаанбаатар хотод осолд орсон хүмүүсийг хүргэж ирэхэд явсан эмчид 48.000 төгрөг өгсөн. Нийт 22.632.580 төгрөгийг эм эмчилгээний зардалд гаргасан. Т.Бын эзэмшлийн машин нь Хаан банкнаас лизингээр авсан Сын Тын эзэмшлийн машин байсан. Хэргийн асуудал шийдвэрлэгдэхээр гаргасан зардлаа гэм буруутай этгээдээр гаргуулна гэж бодож байна... гэх мэдүүлэг /хх-3-ийн 9-10 хуу/

Гэрч Г.Ганбаатарын өгсөн: ...Манай ах Т.Батболд бол их томоотой, хүнд тусархуу, элдэв гаж буруу зуршилгүй, хүнтэй эв зүйтэй боловсон харьцдаг, архи дарс уух сонирхолгүй, уугаад яваад байдаггүй. Танхай эвдэрсэн зан ааш байхгүй, хүнд муу сандаггүй, цагаан цайлган сэтгэлтэй, хүүхэд шиг зантай, дуугай талдаа, ах дүү нарынхаа дунд нэр хүнд сайтай, элдэв болж бүтэхгүй хэл аманд ороод байдаггүй, гэмт хэрэгт урьд нь холбогдож байгаагүй, машин барихдаа чадварлаг, хүн чанартай, ах дүү нартаа тус дэм болчих юмсан гэж явдаг хүн. Эднийх Улаанбаатар хотод эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг болсон....гэх мэдүүлэг /хх-3-ийн 11 хуу/

Гэрч Д.Бямбасүрэнгийн өгсөн: ...Би С.Тогтохбаярыг танина. 2008 оноос эхэлж таних болсон. Би 2010 онд Хаан банкнаас 25.000.000 төгрөгийн зээл авч С.Тогтохбаярт Паз автобус авахад нь туслалцаа үзүүлсэн. Паз 32053 маркийн 58-41 УБВ улсын дугаартай автомашиныг Хаан банкны зээлээр авч байсан учраас тухайн үед эзэмшигч нь Хаан банк байсан. Одоо дээрх автомашины эзэмшигч миний нэр дээр шилжсэн. Би банкнаас зээлсэн 25.000.000 төгрөгийг 2012 оны 05 сард төлж дуусгасан. С.Тогтохбаяр надаас зээлсэн 25.000.000 төгрөгөөс талыг нь төлсөн. Үлдсэн 12.500.000 төгрөгийг төлөөгүй байгаа. Одоогийн байдлаар нарийн тооцоо гаргаагүй байна. Би автобусаа буцааж авсан учраас С.Тогтохбаяраас нэхэмжлэх зүйл, санал хүсэлт, гомдол байхгүй гэжээ...гэх мэдүүлэг /хх-3-ийн 18 хуу/

Гэрч А.Балжинсүрэнгийн өгсөн: ...Т.Батболд манай нөхөр байгаа юм. Манай нөхөр хүнд тусархуу, ажилд их махруу, тамхи татдаг, архийг хаяа нэг өөртөө тааруулж хэрэглэдэг. Үг дуу цөөнтэй, онгироо сагсуу ааш араншин байхгүй, төлөв томоотой хүн. Бид хоёр хүүхэд байхаасаа танилцаж гэр бүл болж одоо 23 хамт амьдарч, 4 хүүхэд төрүүлж өсгөж бойжуулж байна. Хүүхдүүдийн маань сайн эцэг. Урьд өмнө нэг удаа 1990-ээд оны эхээр танхайн хэргээр шийтгэгдэж байсан. Гагнуурчин, жолооч зэрэг мэргэжилтэй. Манайд үл хөдлөх хөрөнгө, мөнгө байхгүй. Би өөрөө ажил төрөлгүй. Манай нөхөр Т.Батболд гэр бүлээ тэжээн тэтгэдэг байсан. Одоо авто ослын хэргээр 1 жил 3 сар гаруй хугацаагаар шалгагдаж байна. Хэрэг төвөг нь яагаад шийдэгдэхгүй байгааг ойлгож мэдэхгүй байна. Хохирлыг “Хараацайн жигүүр” ХХК төлж барагдуулсан ...гэх мэдүүлэг /хх-3-ийн 19-21 хуу/

    Иргэний хариуцагч С.Тогтохбаярын өгсөн: ...Би өөрөө эзэмшигч нь учир бүрэн бүтэн байдлыг хариуцана. Миний буруутай үйлдэл бол нормд зааснаас илүү хүн тээвэрлэсэн. Илүү хүн тээвэрлэсэн нь осол гарахад нөлөөлсөн байх. ...гэх мэдүүлэг /хх-3-ийн 81 хуу/

    Талийгаач Б.Наранцэцэгийн үхлийн шалтгааныг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2012 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 28 тоот дүгнэлтэнд: 
    1. Талийгаач Б.Наранцэцэгийн биед оношийн 1-рт тусгагдсан гавал тархи, цээжний битүү хүнд гэмтэл зүүн бугалга ясны дунд хэсгийн зөрсөн хугарал, дотор эрхтний  доргилт, гадуур болон дотуур цус алдалт, оношийн 2-рт тусгагдсан нүүр болон биеийн гадаргуугийн зулгаралт шарх, шүдний уналт, сулрал зэрэг гэмтлүүд тогтоогдлоо. 
    2. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын үед мохоо болон ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох, дарах, дарагдах, шүргэх, нидрэгдэх хүчин зүйлийн үйлчлэлээр үүснэ. 
    3. Гавал тархи, цээжний битүү хүнд гэмтэлүүд, зүүн бугалга ясны ил хугарал гэмтлүүд нь хүнд зэргийн, биеийн гадаргуугийн зулгаралт, шарх нь хөнгөн зэргийн гэмтэл болно. 
    4. Талийгаач нь дээрх хавсарсан олон тооны гэмтлүүдийн улмаас нас баржээ. 
    5. Шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 
    6. 1-р бүлгийн цустай байна ...гэх дүгнэлт /хх-1-ийн 59-61 хуу/

Насанд хүрээгүй хохирогч Б.Мичидмаагийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 125 тоот дүгнэлтэд: 
1.Б.Мичидмаагийн биед баруун чамархайн ясны цөмөрсөн хугарал, зүүн гарын бугалганы далд хугарал, баруун шанаа, чих, зүүн зулай, шанааны арьс гүн зүсэгдсэн том хэмжээний шарх гэмтэл учирчээ. 
2. Уг гэмтлүүд нь мохоо болон ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. 
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1, 2.3.2-р заалтаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэлд хамаарна. 
4. Хөдөлмөрийн ерөнхий чадварыг 15-35% хүртэл тогтонги алдагдуулах ба эдгэрэлтээс хамааран эргэн сэргэнэ. 
5. 3-р шатлалын эмнэлэгт онош тодруулсан материал ирвэл дүгнэлтээ дахин гаргана ...гэх дүгнэлт /хх-1-ийн 63-64 хуу/

Хохирогч А.Насан-Эрдэнийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2012 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 129 тоот дүгнэлтэд: 
1. А.Насан-Эрдэнийн биед 2-р шатлалын эмнэлгийн бичиг баримт болон үзлэгээс үзэхэд сээрний 10, 11, 12-р  нугалмын их биеийн хавчигдсан хугарал, хуйханд жижиг цус хуралт, бүсэлхийн доод хэсэгт зөөлөн эдийн  няцрал гэмтэл тогтоогдлоо.
 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1, 2.3.2-р заалтаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэлд хамаарна. 
4. Хөдөлмөрийн ерөнхий чадварыг 15-35% хүртэл тогтонги алдагдуулах ба эдгэрэлтээс хамааран эргэн сэргэнэ...гэх дүгнэлт /хх-1-ийн 66 хуу/

Хохирогч Г.Бямбадоржийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2012 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 124 тоот дүгнэлтэд: 
1. Г.Бямбадоржийн биед эгэмний далд хугарал, тархи доргилт, духанд хатгагдсан шарх, зүүн талын хацарт урагдсан шарх, зүүн далд чамархайн хэсэгт, дагзны хэсэгт үс зулгарч унасан, зүүн талын доод зовхинд язарсан шарх, зүүн дал, 2 гар, баруун тохой хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 
2. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. 
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1, 2.3.2-р заалтаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэлд хамаарна. 
4. Хөдөлмөрийн ерөнхий чадварыг 15-35% хүртэл тогтонги алдагдуулах ба эдгэрэлтээс хамааран эргэн сэргэнэ...гэх дүгнэлт /хх-1-ийн 68-69 хуу/

Хохирогч Г.Лхамжавын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2012 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 102 тоот дүгнэлтэд: 
1. Г.Лхамжавын биед баруун мөрний үеийн бүрэн мултрал, духны баруун дээд хэсэгт  шарх, баруун бугалга, сарвууны ар хэсэг, зүүн бугалганы гадна доод хэсэг, зулайн урд хэсэг, баруун чихний дэлбээний дотор дээд хэсэг, баруун нүдний алимны салстанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1, 2.3.2-т зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг 15-35% хүртэл тогтонги алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн эдгэрэлтээс хамаарна ....гэх дүгнэлт /хх-1-ийн 71 хуу/

Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 7 дугаартай дүгнэлт:
Жолооч Т.Батболд нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. 2.3 а. Жолооч хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн 1 хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем... ажиллахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно, Замын хөдөлгөөний дүрмийн 21.8 хүн тээвэрлэхийг хориглох тохиолдол 21.8 тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн тээвэрлэх гэсэн заалтууд зөрчсөн байна.  /хх 1-ийн 137 хуу/

Техникийн комиссийн 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаар дүгнэлт
1.    Тухайн тээврийн хэрэгсэлийг очиж үзэхэд осол болсон газраас наана 200 м орчим замын баруун гар талд зүүн тийш хазгай газар босгосон байдалтай, бүхээг нь зүүн тал руугаа ханарсан, урд хойд салхины шил хагарсан, баруун талын цонхны шилнүүл хагарсан, баруун талаараа унаж гулссан шинж тэмдэг зураастай, дээвэр цөмөрч урагдсан, урд талын 2 люк нугасаараа тасарч унасан, дотор болон урд салхины шилний рамнууд гажиж тасарсан, дотор баганууд тахийсан, булгарсан, баруун талын 2, зүүн талын нэг хаалга нумарч гажсан, 2 талын болон дотор толинууд хагарсан,шил арчигчнууд гажсан, хойд талын тэнхлэгийн амортизаторын сууриуд суларсан ба гайк дутуу урд тэнхлэгийн 2 дугуй ижил хээтэй, хойд тэнхлэгийн 4 дугуйны 2 нь ижил хээтэй 2 нь өөр хээтэй дугуй тавьсан, зүүн урд талын дугуйн тоормосны шаланк задарсан, баруун урд талыг тоормосны шаланк зориулалтын бус, зүүн талын  2 ш обуд цууралттай байдалтай байв./ Дугуйн хийн даралт 5.5 кг/см2 , хээний гүн нь стандартын хэмжээнд байв.
2.    Уг тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлүүдээс тоормосны шаланк задарсан байгаа нь осол болохоос өмнө харин амортизаторын сууриуд урд нь сул явсан шинж тэмдэгтэй бусад гэмтэл нь осол болсноос хойш үүссэн байна.
3.    Зам тээврийн осол болоход урд талын 2 дугуй тоормос бариагүй ба зүүн талын урд дугуйн тоормосны шаланк задарсан, баруун урд талын шаланк зориулалтын бус, хойд талын 2 дугуйн тоормос барьсан байв. / дөрвөн дугуйн барабан болон цан резинүүдийг задалж үзсэн болно. Цан резинүүдийг задалж үзэхэд цоорц задарсан шинж тэмдэггүй байв/
4.    Зүүн урд дугуйн тоормосны шаланк задарсан нь тоормосны системд гэмтэл үүсгэж осол болоход нөлөөлсөн байх магадлалтай бх жолооны механизм хэвийн ажиллаатай байв. / хх  1-ийн 139 хуу/

Гэрэл зургууд / 1 хх-ийн 141-148 хуу/

Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 23 дугаар дүгнэлт: 
1. Жолооч Т.Батболд нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.а-д заасан Жолооч хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн 1 хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах. Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна.
2. Давааны уруу замд хөдөлгөөний хурдыг тохируулж яваагүйгээс тээврийн хэрэгсэл хурд авч, зогсоох арга хэмжээ авсан боловч тоормос гэмтэлтэй тул хурд багасаагүй. Тухайн тээврийн хэрэгслийн хойд 2 нумны бэхэлгээ суларснаас тээврийн хэрэгсэлд савалгаа үүсэж онхолдсон байх боломжтой байна.
3. Жолооч Т.Батболд нь давааны замд хөдөлгөөний хурдыг тохируулж яваагүй байна.
4. Осолд замын нөхцөл нөлөөлөөгүй гэж үзэж байна.
5. ЗЦА-ны байцаагч, цагдаагийн дэслэгч Ц.Баатарсамбуугийн 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 07 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.. гэх дүгнэлт /хх-2-ийн 75 хуу/

Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дүгнэлт
1.    Т.Батболд нь паз 32053 маркийн автобус жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2-3-а-д заасан “хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалт мөн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9-1-д заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалт, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 3-5-д заасан “ нэг тэнхлэгт  өөр марк, хээтэй дугуй тавихыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
2.    Жолооч Т.Батболд нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон.
3.    Т.Батболдын жолоодож явсан паз 32053 маркийн хүн тээврийн автобус нь 28 хүний суудалтай байдаг.  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21 дүгээр зүйлийн 21-8-а-д “тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн тээвэрлэхийг хориглоно” гэж заасан.
4.    Тухайн автобусыг жолоодож явсан Т.Батболд нь зам тээврийн осол хэрэг үйлдэгдэх үед 34 хүн тээвэрлэж явсан нь  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21 дүгээр зүйлийн 21-8-а-д заасан “тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн тээвэрлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн.
5.    Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн тээвэрлэх нь осол гарахад нөлөөлсөн. /Энэ нь тээврийн хэрэгслийн бүх жин нэмэгдэхэд тээврийн хэрэгслийн инерцийн хүч ихэснэ./
6.    Т.Батболд нь Цагаан давааны замаар уруудаж явахдаа автомашины 3 дугаар араагаар явж байсан нь зам тээврийн осол хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон. Тухайн давааны замд автомашин хүнд араа буюу 1-2 дугаар араагаар уруудах нь тохиромжтойгоос гадна хурдны хайрцгийн араа хүндрэлтэй залгагддаг, өөрөө салдаг тээврийн хэрэгсэл ашиглахыг хориглосон байдаг...гэх дүгнэлт / 5 хх-ийн 166 хуу/

Шинжээч Ч.Отгонбаярын...паз 32053 загварын автобус нь 3 дугаар араагаар 40-60 км/ц хурдтай явах боломжтой...машины консны аппарат ажиллахгүй болох болон хроп нь гэмтэлтэй бол араандаа орохгүй...гэх мэдүүлэг / 5 хх-ийн 155 хуу/

Яллагдагч Т.Батболдын...осол болох үед би автобус жолоодож явсан. Автобусыг зогсоох арга хэмжээ авч гуравдугаар арааг хүндрүүлж 2-р араанд оруулах гэсэн боловч уг араанд ороогүй учраас буцаагаад 3-р араанд хийсэн тэгээд зогсоогүй автомашин хурдаа авсаар байгаад 2 тийшээ ганхаж байгаад замын баруун гар тийш хажуулдаж унасан...Надад Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрч байгаа... Тэр үед Донгойн давааны наад өөд өгсөж явах үед автобусны тоормос ажиллахгүй байсан тэгээд Донгойн давааны орой дээр гараад автобусаа зогсоогоод үндсэн жолооч, засварчин хоёртоо хэлээд машины тоормос ажиллахгүй байна та 2 буугаад янзал гэсэн чинь үндсэн жолооч, засварчин 2 буугаад тоормосоо засаж янзалсан тэгээд машинаа асаагаад үзсэн чинь машин хийгээ бүрэн хурааж байсан тэгээд цаашаа би өөрөө жолоо бариад явж байгаад Цагаан даваа уруудаад тал дунд нь явж байсан чинь автобусны тоормос барихгүй болчихсон, тэгээд 2 дугаар араандаа хийсэн чинь араандаа орохгүй байсан тэгээд онхолдсон...гэх мэдүүлэг / 1 хх-ийн 156 хуу, 5 хх-ийн 178 хуу/

     Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,  уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /хх-1-ийн 3-7 хуу
58-41 УБВ улсын дугаартай ПАЗ 32053 маркийн автобусны тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудасны хуулбар  / 2 хх-ийн 205, 215, 206 хуу/
Хараацайн жигүүр ХХК болон Т.Батболд нарын хооронд байгуулсан “ Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд хамтран ажиллах гэрээ”-ний хуулбар / 2 хх-ийн 207-208 хуу/
“Д.Бямбасүрэн нь ХААН банкнаас ПАЗ  маркийн УБВ 58-41 улсын дугаартай автобусыг зээлээр худалдан авсан” тухай ХААН банкны Драгон тооцооны төвийн захирлын 2010 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 05/24/62 дугаартай тодорхойлолтын хуулбар / 2 хх-ийн 226 хуу/
Завхан аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-3-ийн 22 хуу/
Хараацайн жигүүр ХХК-ийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон Сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 267 дугаартай захирамж /4 хх-ийн 20 хуу/
ХААН банкийг иргэний хариуцагчаар татсан Сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 270 дугаартай захирамж /4 хх-ийн 21 хуу/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Балжиннямын нэхэмжилсэн талийгаач Б.Наранцэцэгийн оршуулгын зардал болон Б.Оюун-Эрдэний эмчилгээний зардалтай холбоотой баримтууд / 4 хх-ийн 81-105, 6 хх-ийн 80-94 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-1-ийн 157 хуу/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-1-ийн 163 хуу/
Завхан аймгийн прокурорын газрын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 5/03, 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 5/09 дугаартай прокурорын тогтоол, Монгол Улсын ерөнхий прокурорын  газрын 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 5/39 дугаартай прокурорын тогтоол / 5 хх-ийн 176, 184, 206  хуу/ зэрэг нотлох баримтууд болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Т.Батболдод холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
    Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Т.Батболд нь Завхан аймгаас Улаанбаатар хотын чиглэлд хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд 58-41 УБВ улсын дугаартай ПАЗ 32053 маркийн автобусыг жолоодож явахдаа 2012 оны 03 сарын 18-ны өдрийн 04 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг Цагаан даваа гэх газар зам тээврийн осол гаргасны улмаас Б.Наранцэцэгийн амь нас хохирч, А.Насан-Эрдэнэ, Б.Мичидмаа, Г.Лхамжав, Г.Бямбадорж нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Гэрч Ж.Гонгоржав, Ц.Түвшинтөгс, С.Тогтохбаяр, хохирогч А.Насан-Эрдэнэ нарын мэдүүлгээр осол болох үед Т.Батболд нь автобусыг жолоодож явсан талаар мэдүүлэг өгсөн бөгөөд шүүгдэгч нь энэ талаар болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хувьд маргаагүй байна. 
Монгол Улсын  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.3 дахь заалтад “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг ойлгоно гэж заасан байх тул Т.Батболдыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьект буюу жолооч мөн гэж үзлээ.
Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 07 дугаартай, 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 23 дугаартай, Завхан аймаг дахь Цагдаагийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дүгнэлтүүдээр Т.Батболд  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний  дүрмийн 2.3 а-д заасан хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем…ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөнөөс осол гарсан талаар тус тус дурджээ.


Улсын яллагч Монгол Улсын 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Т.Батболдод холбогдуулан Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг  2015 оны Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон зүйлчлэн гэм буруутайд тооцуулах талаар дүгнэлт гаргасан.
 
Шүүхээс улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаас үзэхэд тухайн үед шүүгдэгч Т.Батболд нь автомашиныг жолоодож явсан, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, үүний улмаас нэг хүний амь нас хохирч 4 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь тогтоогдсон  байна. 


Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, дагаж мөрдсөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэнэ.” гэж, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус заажээ. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг “...бусдын амь нас хохирсон, эсхүл онц их хэмжээний хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ..” гэж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт …  хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. гэж тус тус заажээ. 2002 он, 2015 оны Эрүүгийн хуульд заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн хүндрүүлэх шинж, түүнд оногдуулах ял, хариуцлагын байдлаас дүгнэхэд шүүгдэгч Т.Батболдод холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэхэд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй байх тул энэ хуулийг хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.


Уг зам тээврийн ослын улмаас  нэг  хүний амь нас хохирч, 4 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  заасан  гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзлээ.


Иймд Урианхан овгийн Түмэнхишигийн Батболдыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохироосон, дөрвөн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзлээ.


Гэвч гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 5 жилийн хугацаа өнгөрсөн буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрсөн байх тул шүүгдэгч Т.Батболдод холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.


Иргэний нэхэмжлэгч /Хараацайн жигүүр ХХК/ нь иргэний хариуцагч / ХААН банк/-аас нэхэмжилсэн 22.632.580 / хорин хоёр сая зургаан зуун гучин хоёр мянга таван зуун наян / төгрөгийн нэхэмжлэлээсээ шүүх хуралдааныг үед татгалзсаныг дурдах нь зүйтэй байна.


Монгол Улсын Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасны дагуу иргэний хариуцагч ХААН банкнаас 11.279.100 /арван нэгэн сая хоёр зуун далан есөн мянга нэг зуу/ төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Завхан аймгийн Улиастай сумын Товцог багийн тэжээлийн фондын 3-31 тоотод оршин суух Г.Балжиннямд /рд: и000/ олгуулах үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь шүүгдэгч Т.Батболдын жолоодож явсан 58-41 УБВ улсын дугаартай ПАЗ 32053 маркийн автобус нь тухайн үед ХААН банкны эзэмшилд байсан болох нь уг тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудасны хуулбар  / 2 хх-ийн 205, 215, 206 хуу/, ХААН банкнаас шүүхэд гаргаж өгсөн тайлбар / хх 6-ийн   хуу/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.


Мөн хавтаст хэрэг 2-ийн 215 дугаар хуудсанд байх Д.Бямбасүрэнгээс 58-41 УБВ улсын дугаартай автобусыг барьцаанаас чөлөөлсөн бүртгэл хийлгэх, нэр дээр шилжүүлэхэд төлөөлөн холбогдох бичиг баримтыг бүрдүүлж өгөх, төлөөлж гарын үсэг зурах эрхийг С.Тогтохбаярт олгосон, нотариатаар гэрчлүүлсэн 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн итгэмжлэлд хавсаргасан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараас үзэхэд уг автобус нь 2010 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Д.Бямбасүрэнгээс ХААН банкны нэр дээр шилжин бүртгэгдэж  гэмт хэрэг гарсан өдөр болох 2012 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс хойш буюу 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар  ХААН банкны эзэмшилд бүртгэлтэй байжээ.
Хохирогч А.Насан-Эрдэний Тайланд улс руу явж хагалгаа хийлгэхэд гарсан зардалд тооцож нэхэмжилсэн 27.300.000 /хорин долоон сая гурван зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Учир нь хохирогч нь Тайланд улс руу явж тархины хавдар авахуулах мэс засалд орсон гэх бөгөөд түүний биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлтэнд энэ талаар дурдагдаагүй байх тул тухайн зардал нь уг зам тээврийн осолтой холбоогүй байна гэж үзлээ. 


    Шүүгдэгч Т.Батболдын эзэмшлийн 48-81 улсын дугаартай ПАЗ 000 маркийн автобусыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна. 


     Шүүгдэгч Т.Батболд нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3 хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон    
                                       
                                                                ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У овгийн Тгийн Бг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээны актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохироож, дөрвөн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Т.Батболдод холбогдох 201203000106 дугаартай эрүүгийн хэргийг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай. 

3.  Шүүгдэгч Т.Батболд нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

4. Т.Батболдын эзэмшлийн 48-81 улсын дугаартай ПАЗ 32053 маркийн автобусыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
 
5.    Хохирогч А.Насан-Эрдэнийн гаргасан 27.300.000 /хорин долоон сая гурван зуу/  төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

6.    Иргэний нэхэмжлэгч Хараацайн жигүүр ХХК нь иргэний хариуцагч ХААН банкнаас нэхэмжилсэн 22.632.580 / хорин хоёр сая зургаан зуун гучин хоёр мянга таван зуун наян / төгрөгийн нэхэмжлэлээсээ шүүх хуралдааны үед татгалзсан болохыг дурдсугай.

7.  Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасны дагуу иргэний хариуцагч ХААН банкнаас 11.279.100 /арван нэгэн сая хоёр зуун далан есөн мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Балжиннямд олгосугай. 


8.  Шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш, 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

9.  Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Батболдод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 


                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ОДХҮҮ