Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/138

 

 

 

 

 

 

 

 

                                 2021/ШЦТ/138

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

           Улсын яллагч: С.Бичинхүү

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Пүрэвсүрэн

Шүүгдэгч: Т.Ү

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Совогт Тын Үт холбогдох 2112000000147 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Цагаан давааны 31-04 тоотод оршин суух, урьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан Совогт Тын Ү /РД:../

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Т.Ү нь 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Булган” зочид буудлын 1 дүгээр давхарт байрлах ажлын өрөөнд нь гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу эхнэр Б.Гын эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтын шатанд 2112000000147 дугаартай эрүүгийн хэргээс:   

                               

           Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Гын мэдүүлсэн: ...Би Т.Ү гэх хүнийг танина. Миний нөхөр байгаа юм. 2019 онд нэг гэр бүл болж байсан. 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Булган буудлын 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг ажлын байран дээр байж байхад Ү миний гар утас руу залгаад байхаар нь би гар утсаа аваагүй. Тэгсэн чинь 14 цагийн орчим манай ажил дээр Ү орж ирсэн бөгөөд орж ирээд намайг гэртээ харъя гэхээр нь би угаасаа салж байгаа юм чинь би гэрт очихгүй гэсэн чинь миний гар утас, цүнхийг булааж аваад миний үснээс татаж, зулгааж, хана мөргүүлж, гар хазаж, алгадсан. Тэгэнгүүтээ надаас мөнгө нэхэхээр нь хариуд нь би байхгүй гэж хэлсэн чинь миний цүнхийг ухаж дотроос нь мөнгө гаргаж ирээд энэ чинь юу юм гээд надад үзүүлсэн. Тэр мөнгөнөөс 220.000 төгрөг багцаа мөнгө авсан. Тэгсний дараа намайг харихгүй бол ингээд хариулна гээд боогоод унагасан. Тэр үед би ухаан алдаад унасан бөгөөд нэг сэрсэн чинь намайг өргөөд хаалгаар гарч байхаар нь би орилсон чинь Булган буудлын жижүүр болон Вендо үнэлгээний ажилтан нар гарч ирсэн чинь намайг Ү орхиод гараад явсан. Ер нь бол ийм л зүйл болсон. Ү намайг байнга харддаг бөгөөд тэрнээс улбаалж намайг зодож, цохисон. Өөр ямар нэгэн шалтаг, шалтгаан байхгүй. Мөн тухайн үед бид хоёр тус тусдаа амьдарч байсан. Миний нүүр рүү алгадсан бөгөөд яг аль гараараа алгадсан болохыг санахгүй байна. Мөн хана толгойгоор мөргүүлж, үснээс зулгаасан, баруун гарыг хазсан, нүүр хэсэг рүү баруун талын гараа атгаж байгаад хүчтэй цохиж, боож унагаасан. Өөр зодож, цохисон ямар нэгэн асуудал байхгүй. Би Үыг зодож, цохиогүй. Би куртикнээс нь гар утас, цүнхээ авах зорилгоор татсан. Түүнээс явуулахгүй гэж бол татаагүй. Би гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 50-52 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Тын мэдүүлсэн: ...2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр намайг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Булган зочид буудлын жижүүрт үүрэг гүйцэтгэж байхад өдөр, цагийг нь сайн санахгүй байна, ойролцоогоор 14 цагийн орчим би дэлгүүр орчихоод эргээд Булган буудал руу ороход нэг залуу надтай зөрөөд гарсан. Тэгсэн чинь өмгөөлөгч Нын өрөөний үүдэн дээр Г гэх эмэгтэй уйлаад сууж байхаар нь яасан бэ миний дүү гэхэд саяны таньтай зөрөөд гардаг залуу намайг харихгүй гэж хэлсэн чинь үснээс зулгаасан гэж хэлээд намайг цагдаа дуудаад өгөөч гэхээр нь би тухайн үед цагдаа дуудаж өгөөгүй. Харин Г гэх эмэгтэй өөрөө цагдаад дуудлага өгсөн. Тэрний дараа би өрөө рүүгээ орсон юм. Миний мэдэх зүйл энэ. Зүүн гарын сарвуунууд шалбарсан харагдсан. Өөр ямар нэгэн шарх, сорив анзаарагдаагүй. Надтай зөрсөн залууг би асуухад манай нөхөр байгаа юм гэж хэлсэн. Би ямар шалтгаанаар зодсон талаар огт асуугаагүй. Би Гыг тухайн үед нөхөртөө зодуулж байхыг хараагүй. Тухайн үед би дэлгүүр орчихоод эргээд өрөөндөө орох гээд явж байхад үүдэнд нөхөртэй нь таарсан юм. Яг хэрэлдэж, маргалдаж байхыг харсан хүн байхгүй байх. Харин намайг дэлгүүр орчихоод эргээд өрөө рүү орж байхад Вендо үнэлгээний ажилтан зэрэг гарч ирээд Гыг яасан талаар асуусан. Түүнээс яг харсан хүн бол байхгүй. Надтай үүдний хаалган дээр зөрсөн болохоор би анзаараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 55-57 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Аийн мэдүүлсэн: ...2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 14 цагийн орчим Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Булган зочид буудлын 1 дүгээр давхар буюу өмгөөлөгч Нын өрөөнд түүний туслах Г нь хүнтэй маргалдаж байгаа нь сонсогдсон. Тэгсэн чинь хэсэг чимээгүй болсноо аллаа авраарай гээд орилж чарласаар гарч ирсэн. Тэр үед нь би харалдаа өрөө болохоор юу болсон юм бол гээд өрөөнөөс гартал Г өөрийнхөө гадна хаалганы хажууд уйлаад сууж байсан. Юу болсон талаар асуухад манай нөхөр намайг зодчихоод гараад явчихлаа гэхээр нь би өөрийн өрөөндөө ороод цонхоор Гын нөхрийг харахад захиргааны урд ертөнцийн зүгээр баруун тийш алхаад явж байсан. Тэгээд Гаас яасан талаар асуухад миний өөдөөс манай нөхөр сая миний зүүн гарыг хазаад боож унагасан гэж ярьсан. Ер нь бол миний мэдэх зүйл энэ. Г өөрөө цагдаад дуудлага өгсөн. Нөхөр нь Б.Гыг ямар шалтгааны улмаас зодож, цохисон талаар би асуугаагүй. Харин танай нөхөр чинь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн яваа юм уу гэж асуухад манай нөхөр бараг архи уудаггүй гэж хэлсэн. Тухайн үед нөхөр нь Гыг зодож байхыг би хараагүй. Гын зүүн гараас нь цус гарсан байсан бөгөөд яг аль гараас нь цус гарсан байсныг сайн санахгүй байна. Өөр ямар нэгэн шарх, сорив байгаагүй. Гаднаас ямар нэгэн хүн байгаагүй. Г ганцаараа байсан. Мөн Гыг уйлаад өрөөнийхөө гадна сууж байхад гаднаас Т орж ирж байсан. Тэгээд бид хоёр Гыг өрөөнд нь оруулж орхисон...гэх мэдүүлэг /хх-ийн 70-72 хуу/

           

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Өы мэдүүлсэн: ...1994 оны 06 дугаар 13-ны өдөр Архангай аймгийн Хангай суманд Т гэх айлын том хүүхэд болон мэндэлсэн. Бага насандаа аав, ээжийн гар дээр хөдөө өссөн. Архангай аймгийн 4 дүгээр цэцэрлэгт 6-7 насандаа 2 жил суугаад, 8 настай байхдаа 3 дугаар сургуульд нэгдүгээр ангид орж, 9 дүгээр анги төгсөөд тус аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн сан техник гагнуурын ангид 2.5 жилийн хугацаатай сурч төгссөн. Тэгээд 2013 онд Эрдэнэт аймгийн 186 дугаар цэргийн ангид 1 жилийн хугацаатай цэргийн алба хаасан. 2019 онд Гтай нэг гэр бүл болж хамт амьдрах болсон. Гэр бүл болоод нэг хүүхэдтэй болж манай хашаанд эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Тэр хоёр албан ёсны гэр бүл мөн. 2019 онд анх гэр бүл болж байсан. Байнгын хэрүүл маргаантай байдаг. Гэр бүл болсноос хойш. Ямар шалтгааны улмаас хэрэлдэж, маргалддаг талаар би сайн мэдэхгүй. Учир нь тэр хоёрын хэрүүл маргаанд оролцоод байдаггүй болохоор мэдэхгүй байна. Т.Ү, Б.Гыг зодож, цохидог эсэх талаар би мэдэхгүй. Харин Г нь Үыг зодож, цохиж байдаг. Элдэв хэлэх хэлэхгүй үгээр хэлдэг. Миний нүдэнд байнга тэгж харагддаг. Би харсан ч хараагүй юм шиг явдаг. Ү миний нүдэнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаа харагдаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 60-62 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бийн мэдүүлсэн: ...1994 онд Т гэх айлын том хүүхэд нь болж мэндэлсэн. Бага насандаа аав, ээжийн гар дээр өсөж торнисон. Архангай аймгийн 3 дугаар сургуулийг 9 дүгээр ангиа төгсөж тус аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сан техникийн ангийг төгссөн. Ү нь төлөв даруу, элдвийн буруу ямар нэгэн зан араншингүй, томоотой хүүхэд байгаа юм. 2019 онд Гтай нэг гэр бүл болж түүнээс хойш ээжийнхээ гэрт амьдардаг байсан юм. Гэр бүл болоод нэг хүүхэдтэй болсон. Албан ёсны гэр бүл мөн. 2019 онд анх гэр бүл болж байсан. Ер нь байнгын хэрүүл, маргаантай байдаг. Т.Ү, Б.Г нар ямар шалтгааны улмаас гэр бүлийн хоорондын харилцаа нь хэрүүл маргаантай байдаг талаар надад мэдэх зүйл байхгүй. Т.Ү нь Б.Гыг зодож, цохидог эсэх талаар надад мэдэх зүйл байхгүй. Т.Ү архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Миний нүдэнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаа харагдаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 65-67 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Т.Үын дахин мэдүүлсэн: ...Сонсгосон ял миний үйлдэлд тохирч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 14 цагийн орчим би өөрийн эхнэр Гын ажлын байр болох Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Булган зочид буудлын 1 дүгээр давхарт байрлах ажлын өрөөнд орсон. Тухайн үед миний гар утас цэнэггүй болсон байхаар нь Гаас утасны цэнэглэгчээ өгөөч гэж гуйсан чинь миний өөдөөс Г энэ чиний гар утас цэнэглэдэг газар биш гэж хэлэхээр нь би хүүхэд хаана байгаа юм, гэр оронд нь авчраач гэсэн чинь миний өөдөөс чамд ямар хамаатай юм гэх зэргээр хэл амаар доромжилж өрөөнөөс гар, зайл гэж хөөсөн. Тэр үед нь миний уур хүрээд Гын баруун гарын булчин хавь руу нэг удаа баруун гараараа цохисон. Гэтэл Г сууж байсан ширээнээсээ босч ирээд ширээн дээр байсан хавтастай зүйлээрээ миний баруун шанаа хэсэг рүү нэг удаа цохисон. Би тэгээд өрөөнөөс нь гарах гэтэл миний куртикнээс татаад гаргахгүй байхаар нь би Гын хоолойг баруун гараараа боож хана руу шахаад би өөрөө хаалгаар гараад явсан. Ер нь бол ийм л зүйл болсон. Өмнө нь бид хоёр таарамжгүй харьцаатай байсан бөгөөд тухайн үедээ тусдаа амьдарч байсан. Гэр орондоо ирэхгүй болохоор нь ажил дээр нь очсон чинь намайг хэл амаар доромжлоод өдөөд байхаар нь уур хүрээд цохиж авсан юм. Би баруун гарынх нь булчин руу баруун гараараа нэг удаа цохисон, мөн баруун гараараа хоолойг нь боож хана руу шахаж түлхээд би өөрөө өрөөнөөс нь гарсан юм. Өөр зодож, цохисон асуудал байхгүй. Г ганцаараа өрөөндөө сууж байсан. Гын өрөөнөөс гараад явж байхад нэг хүн зөрөөд орж байсан. Ер нь бол харсан хүн байхгүй. Г миний баруун шанаа хэсэг рүү хавтастай зүйлээр нэг удаа цохисон. Куртикний энгэрээс татаад байсан. Өөр зодож, цохисон зүйл байхгүй. Баруун шанаа хэсэг рүү хавтастай зүйлээр нэг удаа цохиулсны улмаас миний эрүүл мэндэд ямар нэгэн бэртэл, гэмтэл үүсээгүй. Би Шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэргээ тогтоолгохгүй. Учир нь миний эрүүл мэндэд гэмтэл, бэртэл учраагүй учраас. Харин би өрөөнд нь ороонд гар утасны цэнэглэгчээ өгөөч гэж гуйсан. Түүнээс гар утас, мөнгө төгрөг авсан асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 хуу/

 

            Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 159 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Б.Гын биед хоёр талын чамархайн булчинд зөөлөн эдийн няцрал, баруун гарын сарвуунд цус хуралт, зүүн гарын ядам хурууны хумсны угт өнгөц шарх, доод уруулд хэгзэрсэн жижиг шарх, баруун бугалганы гадна хажууд цус хуралт, баруун эгэмний дээд хэсэгт жижиг зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүснэ. 4. Хоёр талын чамархайн булчингийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тус бүр “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл тус бүр 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 10-11 хуу/

 

            Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 79 хуу/

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 36 хуу/ зэрэг болно.

           

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Булган” зочид буудлын 1 дүгээр давхарт байрлах ажлын өрөөнд нь Т.Ү нь гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Б.Гыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Т.Ү нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Т.Ү нь 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Булган” зочид буудлын 1 дүгээр давхарт байрлах ажлын өрөөнд нь гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу эхнэр Б.Гын эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

                                                               

           мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Гын мэдүүлсэн “2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Булган буудлын 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг ажлын байран дээр байж байхад Ү миний гар утас руу залгаад байхаар нь би гар утсаа аваагүй. Тэгсэн чинь 14 цагийн орчим манай ажил дээр Ү орж ирсэн бөгөөд орж ирээд намайг гэртээ харъя гэхээр нь би угаасаа салж байгаа юм чинь би гэрт очихгүй гэсэн чинь миний гар утас, цүнхийг булааж аваад миний үснээс татаж, зулгааж, хана мөргүүлж, гар хазаж, алгадсан. Тэгэнгүүтээ надаас мөнгө нэхэхээр нь хариуд нь би байхгүй гэж хэлсэн чинь миний цүнхийг ухаж дотроос нь мөнгө гаргаж ирээд энэ чинь юу юм гээд надад үзүүлсэн. Тэр мөнгөнөөс 220.000 төгрөг багцаа мөнгө авсан. Тэгсний дараа намайг харихгүй бол ингээд хариулна гээд боогоод унагасан. Тэр үед би ухаан алдаад унасан бөгөөд нэг сэрсэн чинь намайг өргөөд хаалгаар гарч байхаар нь би орилсон чинь Булган буудлын жижүүр болон Вендо үнэлгээний ажилтан нар гарч ирсэн чинь намайг Ү орхиод гараад явсан. Ер нь бол ийм л зүйл болсон. Ү намайг байнга харддаг бөгөөд тэрнээс улбаалж намайг зодож, цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 50-52/,

 

            мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Тын мэдүүлсэн “2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр намайг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Булган зочид буудлын жижүүрт үүрэг гүйцэтгэж байхад өдөр, цагийг нь сайн санахгүй байна, ойролцоогоор 14 цагийн орчим би дэлгүүр орчихоод эргээд Булган буудал руу ороход нэг залуу надтай зөрөөд гарсан чинь өмгөөлөгч Нын өрөөний үүдэн дээр Г гэх эмэгтэй уйлаад сууж байхаар нь яасан бэ миний дүү гэхэд саяны таньтай зөрөөд гардаг залуу намайг харихгүй гэж хэлсэн чинь үснээс зулгаасан гэж хэлээд намайг цагдаа дуудаад өгөөч гэхээр нь би тухайн үед цагдаа дуудаж өгөөгүй. Харин Г гэх эмэгтэй өөрөө цагдаад дуудлага өгсөн. Зүүн гарын сарвуунууд шалбарсан харагдсан. Яг хэрэлдэж, маргалдаж байхыг харсан хүн байхгүй байх. Харин намайг дэлгүүр орчихоод эргээд өрөө рүү орж байхад Вендо үнэлгээний ажилтан зэрэг гарч ирээд Гыг яасан талаар асуусан” гэх мэдүүлэг /хх-ийн 55-57/,

 

            мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Аийн мэдүүлсэн “2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 14 цагийн орчим Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Булган зочид буудлын 1 дүгээр давхар буюу өмгөөлөгч Нын өрөөнд түүний туслах Г нь хүнтэй маргалдаж байгаа нь сонсогдсон. Тэгсэн чинь хэсэг чимээгүй болсноо аллаа авраарай гээд орилж чарласаар гарч ирсэн. Тэр үед нь би харалдаа өрөө болохоор юу болсон юм бол гээд өрөөнөөс гартал Г өөрийнхөө гадна хаалганы хажууд уйлаад сууж байсан. Юу болсон талаар асуухад манай нөхөр намайг зодчихоод гараад явчихлаа гэхээр нь би өөрийн өрөөндөө ороод цонхоор Гын нөхрийг харахад захиргааны урд ертөнцийн зүгээр баруун тийш алхаад явж байсан. Тэгээд Гаас яасан талаар асуухад миний өөдөөс манай нөхөр сая миний зүүн гарыг хазаад боож унагасан гэж ярьсан. Ер бол миний мэдэх зүйл энэ. Г өөрөө цагдаад дуудлага өгсөн. Нөхөр нь Б.Гыг ямар шалтгааны улмаас зодож, цохисон талаар би асуугаагүй. Гын зүүн гараас нь цус гарсан байсан бөгөөд яг аль гараас нь цус гарсан байсныг сайн санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 70-72/,

           

            мөрдөн байцаалтын шатанд Т.Үын яллагдагчаар дахин гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Сонсгосон ял миний үйлдэлд тохирч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед миний гар утас цэнэггүй болсон байхаар нь Гаас утасны цэнэглэгчээ өгөөч гэж гуйсан чинь миний өөдөөс Г энэ чиний гар утас цэнэглэдэг газар биш гэж хэлэхээр нь би хүүхэд хаана байгаа юм, гэр оронд нь авчраач гэсэн чинь миний өөдөөс чамд ямар хамаатай юм гэх зэргээр хэл амаар доромжилж өрөөнөөс гар зайл гэж хөөсөн. Тэр үед нь миний уур хүрээд Гын баруун гарын булчин хавь руу нэг удаа баруун гараараа цохисон. Гэтэл Г сууж байсан ширээнээсээ босч ирээд ширээн дээр байсан хавтастай зүйлээрээ миний баруун шанаа хэсэг рүү нэг удаа цохисон. Би тэгээд өрөөнөөс нь гарах гэтэл миний куртикнээс татаад гаргахгүй байхаар нь би Гын хоолойг баруун гараараа боож хана руу шахаад би өөрөө хаалгаар гараад явсан. Ер нь бол ийм л зүйл болсон. Гэр орондоо ирэхгүй болохоор нь ажил дээр нь очсон чинь намайг хэл амаар доромжлоод өдөөд байхаар нь уур хүрээд цохиж авсан юм. Би баруун гарынх нь булчин руу баруун гараараа нэг удаа цохисон, мөн баруун гараараа хоолойг нь боож хана руу шахаж түлхээд би өөрөө өрөөнөөс нь гарсан юм. Өөр зодож, цохисон асуудал байхгүй. Г миний баруун шанаа хэсэг рүү хавтастай зүйлээр нэг удаа цохисон. Куртикний энгэрээс татаад байсан. Өөр зодож, цохисон зүйл байхгүй. Баруун шанаа хэсэг рүү хавтастай зүйлээр нэг удаа цохиулсны улмаас миний эрүүл мэндэд ямар нэгэн бэртэл, гэмтэл үүсээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34/,

 

           хохирогч Б.Гын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 159 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 10-11/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Совогт Тын Үыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Т.Ү нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ж.Үын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчдын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгосон эрхийг хязгаарлаагүй тул нотлох баримтаар үнэлж шийтгэх тогтоолын үндэслэл болгох боломжтой байна.

 

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ.

 

Шүүгдэгч Т.Үын үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн дээрх зүйл заалтад хамаарч байх тул Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Т.Үт холбогдох хэргийг өршөөж, хэрэгсэхгүй болгосон байдлыг харгалзан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Үт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Т.Үт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Совогт Тын Үыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Үт холбогдох хэргийг өршөөж, хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Шүүгдэгч Т.Ү нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Т.Үын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Үт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Р.АЛТАНЦЭЦЭГ