Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2017/ШЦТ/158

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дөөр хөтлүүлж
Улсын яллагч: М.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э
Шүүгдэгч: Т.******* нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймаг дахь Цагдаагийн газраас хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л овогт Тийн *******од холбогдох эрүүгийн 1710072 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
    
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ажил хийдэг, ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн ******* сумын 7 дугаар баг, ******* хорооллын ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Л овогт Тийн ******* /РД:Л00000/,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Т.******* нь 2017 оны 11 дүгээр сарын 11-ний орой 21-22 цагийн үед Архангай аймгийн ******* сумын 7 дугаар баг, ******* хорооллын 05-16 тоотод өөрийн эхнэр Б.******* “архи уулаа гэж уурлалаа” гэх гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 
    
    Мөрдөн байцаалтын үед:

    Хохирогч Б.******* өгсөн: ...Би 2017 оны 11 дүгээр сарын 11-ний орой 2 хүүхдийнхээ хамт гэртээ унтаж байтал манай нөхөр Т.******* 20-21 цагийн орчимд манай ээж ******* рүү утсаар урьж “би найзуудтайгаа ******* сумын Орхон багийн алт руу явдаг юм бил үү” гэж согтуу утсаар ярьж асуусан байсан. Тэгэхэд нь ээж “яахын бэ, хэрвээ явахаар болвол машинаа эхнэр хүүхэддээ үлдээгээд өөр машинтай яваарай” гэхэд манай нөхөр Т.******* “за за” гээд өнгөрсөн байсан. Тэгээд үүний дараа манай ээж над руу утсаар ярьж “Т.******* сая над руу ярилаа” гээд хэлсэн. Ээжийг над руу ярьсны дараа Т.******* “би ******* сум руу явж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ээж рүү утсаар ярьж “Т.******* ******* сум руу явж байна гэнэ. Та цаадахдаа хэл дээ” гэж хэлсэн. Тэгээд ээж Т.******* руу утсаар залгаад “Миний хүү архи уусан согтуу байгаа бол унаж яваа машинаа тавиарай. Гадуур цагдаа их байгаа шүү, гэртээ ирээрэй” гэж хэлэхэд нь Т.******* “би архи уугаагүй байна. Архи уугаагүй байхад яагаад уусан гээд байгаа юм бэ” гэж уурлангуу хэлэхээр нь ээж “за за ээжийнх нь утас цэнэггүй боллоо” гээд утсаа салгасан байсан. Тэгээд 21-22 цагийн орчимд манай нөхөр Т.******* гэртээ ирэх үедээ согтуу ирсэн. Тэгээд согтуу орж ирээд “танай ээж намайг архи уулаа, миний охины машиныг унаж гадуур сэлгүүцлээ гээд байна” гээд надаас хэрүүл өдөөд бид 2 маргалдсан. Тэгсэн чинь Т.******* уурлаад миний нүүр, хамар, нүд орчимд нэг удаа өшиглөсөн. Тэгсэнээ дахиад нэг удаа нүүрэн тус газар өвдөглөж байгаад намайг цохиж зодсон. Тэр үед миний хамраас цус гарсан. Би хэсэг хугацааны дараа ээж рүү залгаж “хурдан хүрээд ир” гэж хэлсэн. Ээж манайд ирэх үедээ цагдаад дуудлага өгсөн байсан. Хэсэг хугацааны дараа цагдаа нар ирээд манай нөхрийг аваад явсан. Тухайн үед Т.******* бага зэрэг халамцуухан гэртээ орж ирсэн.  Миний хамар болон нүд хавдсан, хүзүү нилээд их улайсан. Дээрх гэмтлүүдийг манай нөхөр Т.*******ын буруутай үйлдэл буюу намайг хөлөөрөө өвдөглөж, мөн хоолойг гараараа багалзуурдах үед үүссэн. Урьд өмнө надад ямар нэгэн гэмтэл бэртэл байгаагүй. Би архи дарс уугаагүй эрүүл байсан. Тэр үед би 2 хүүхдийнхээ хамт байсан. Манай том хүү 3 настай, бага нь 1 ой 7 сартай хүүхдүүд байдаг. Т.******* урьд өмнө бол ийм асуудал нэг их гаргаж байгаагүй. Бид 2 оюутан байх үедээ үл ойлголцож маргалдаж намайг нэг удаа алгадаж байсан. Өөрөөр гар хүрч байгаагүй. Ийм асуудал гарахад  хэн хэнийх нь л буруу байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 3-5 хуу/

    Гэрч Б.*******ийн өгсөн: ... 2017 оны 11 дүгээр сарын 11-ний үдээс хойш 20 цагийн орчимд Т.******* согтуу байдалтай над руу утсаар залгаж “ээжээ би ******* сумын алт руу 2 хүнтэй хамт явлаа” гэхээр нь би “согтуу байгаа бол дэмий байх. Хэрвээ явах гэж байгаа бол миний хүү машинаа эхнэр хүүхдүүдээ үлдээгээд өөр машинаар яваад ирэхгүй юу даа” гэж хэлсэн чинь “за за ээжээ би тэгвэл харилаа гэж” надад хэлсэн. Түүнээс хойш хэсэг хугацааны дараа манай охин Б. над руу утсаар залгаж “Т.******* ******* сум руу явж байна ш дээ согтуу байна таны үгэнд ордог юм чинь та яриад хэлээдхээч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Т.******* руу дахиж залгаад согтуу машин тэрэг барьж яваад яахав миний хүү машинаа тавьчихаа” гэж хэлсэн. Миний урдаас Т.******* хэрүүлийн аястай юм яриад байхаар нь “за за ээжийнх нь утас цэнэггүй, нэгжгүй боллоо” гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд үүнээс хойш хэсэг хугацааны дараа буюу 23 цагийн орчимд манай охин Б. над руу утсаар залгаж “ээжээ хурдан хүрээд ир энэ чинь намайг аллаа шүү дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаа дээр ирж дуудлага өгөөд гэрт нь очсон.  Тэгээд байж байтал араас цагдаа нар ирээд Т.*******ыг аваад явсан. Тухайн үед очиход Т.******* хүүхэдтэйгээ унтаж байсан. Манай охин Б.******* хамар, нүд битүү хавдсан, хүзүү нь улайсан байдалтай хамраас нь цус гарсан байсан. “Танай ээж намайг архи уугаагүй байх үед архи уусан гэж байна. Тэгээд машин унаж гадуур явлаа гээд байна” гэх мэтээр хэрүүл маргаан үүсгэж манай охиныг зодсон байсан. Т.******* Б.******* хөлөөрөө нүүр, нүд, хамар орчимд нь 2 удаа хүчтэй өвдөглөж цохиж зодсон. Тухайн үед манай хүргэн Т.******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бага зэрэг халамцуу байсан. Т.******* нь түргэн ууртай юм шиг санагддаг. Уул нь ажилсаг, нөхөрсөг, хар ажилд сайн, хоол унд сайн хийдэг, ганц гэм нь жаахан түргэн ууртай юм...гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 хуу/

    Гэрч Л. өгсөн: ...2017 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө 23 цагийн орчимд намайг гэртээ байж байх манай эгч ******* над руу утсаар залгаж “Б., Т.******* 2 чинь зодоон хийгээд байна гэнэ 2-уулаа очиж авъя” гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд гэрээсээ гараад машинаас асаагаад Т.*******ын гэрт ганцаараа очсон. Тэр үед Т.*******ын байшин гэрэлгүй харанхуй байсан. Би ганцаараа явж байсан болохоор гэрт нь ороогүй ******* эгч рүү утсаар залгахад “Б. гэрээсээ гарч ирээд явж байна гэнээ” гэж хэлсэн. Тэгээд би нэртэй дэлгүүрийн гаднаас ******* эгч Билэгтхүү ах, Б. нарыг очиж авсан. Тэгээд шууд цагдаа дээр ирсэн. Цагдаад бид нар дуудлага өгчхөөд Т.*******ын гэр лүү очсон. Араас Билэгтхүү ах цагдаа нартай ирсэн. Бид нарыг очих үед Т.******* гэртээ унтаж байсан. Тэгээд цагдаа нар ирээд Т.*******ыг аваад явсан. Т.******* ямар шалтгааны улмаас Б.******* цохиж зодох талаар би сайн мэдэхгүй байна. Тухайн үед намайг очих үед Б.******* хамар, нүд, нүүр, хавдсан хүзүү нь улаан эрээн болсон байсан. Тэр үед Б. хэлэхдээ Т.******* намайг 2 удаа нүүр хамар нүд орчимд өвдөглөсөн, гараараа миний хүзүүг багалзуурдсан гэж хэлж байсан. Тэр үед Т.******* бага зэрэг халамцуу байсан байх. Айхтар согтуу зүйл мэдэгдээгүй. Т.******* миний хувьд дажгүй зан араншинтай юм шиг санагддаг. Би байнга харьцаад байдаггүй болохоор зан байдлын хувьд нэг их сайн мэдэхгүй. Намайг хааяа гэрт нь очихоор эгчээ гээд л сүүд болоод байдаг. Сүүлийн үед хааяа архи уудаг болсон юм шиг байна...гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 хуу/

Гэрч Н. өгсөн: ... 2017 оны 11 дүгээр сарын 11-ний орой намайг гэртээ байж байхад манай охин Б. ээж ******* рүүгээ утсаар залгаж “хурдан хүрээд ир, энэ намайг аллаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь эхнэр бид 2 гэрээс гараад явган хүргэн Т.*******ынхоо гэр лүү явсан. Тэгтэл манай охин Б. гэрээсээ гараад ирчихсэн “” дэлгүүрийн урд байж байсан. Тэгээд байж байтал манай дүү Алтанзул машинтайгаа ирээд бид нарыг аваад цагдаа дээр ирсэн. Цагдаа дээр ирээд Алтанзул, Б., ******* нар манай хүргэн Т.*******ын гэрт очихоор явсан. Би цагдаа дээр үлдээд цагдаа нарыг аваад араас нь очсон. Тэр үед манай хүргэн Т.******* гэртээ орон дээр сууж байсан. Б.******* хамар, нүд нь хавдсан, хүзүү улайсан хамраас нь цус гарсан байсан. Тэгээд цагдаа нар Т.*******ыг аваад цагдаа руу явсан. Тухайн үед манай хүргэн Т.******* архи уусан соггуу байсан. Т.******* ямар шалтгааны улмаас Б.******* цохиж зодсоныг би мэдэхгүй байна. Т.******* нь манай охин Б.******* хөлөөрөө 2 удаа хамар луу нь өвдөглөсөн, мөн хүзүүг нь гараараа багалзуурдаж боосон байсан. Тэр үед Т.******* бага зэрэг халамцуухан харагдаж байсан нэг их согтуу биш байсан. Би тэр талаар сайн мэдэхгүй байна. Бид нар нэг их хүүхдүүдийнхээ амьдралд оролцоод байдаггүй юмаа. Т.******* үг дуу цөөнтэй жаахан санаа муутай хүүхэд шиг санагдсан. Б.д учирсан хөнгөн зэргийн гэмтлийн манай хүргэн Т.******* хөлөөрөө хамар луу нь 2 удаа өвдөглөж учруулсан мөн гараараа хүзүүг нь багалзуурдаж хүзүүн дэх гэмтлийг нь учруулсан. Тухайн үед манай охин Б. гэртээ өөрийн нялх 2 хүүхдийн хамтаар 3-уулаа байж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/

Гэрч Ч. өгсөн: ...Т.******* Сүхбаатар аймгаас Архангай аймагт ирээд 2-3 жил болж байгаа юм. Т.******* хувийн зан байдлын хувьд ажилсаг дархуухан зан араншинтай томоотой хүүхэд шиг санагддаг юмаа. Гэр бүл амьдрал ахуйн хувьд дундаж амьдралтай. Т.******* нь эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Энэ тэнд хар бор ажил байвал хийгээд явж байдаг юм. Миний мэдэхээр Т.******* нэг их архи дарс хэрэглээд байдаггүй юм шиг санагддаг…гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/


    Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны 495 дугаар дүгнэлт:
    1.    Б.******* биед хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн муруйлт, зүүн хацарт цус хуралт, хүзүүний урд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.    Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох 2 удаагийн үйлчлэлээр үүснэ. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
3.    Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хүзүүний урд хэсэгт цус хуралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4.    Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хх-ийн 15 хуу/

    Т.*******ын яллагдагчаар мэдүүлсэн: ... 2017 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр би зах дээр хүмүүстэй архи уусан байсан. Тэгээд архи ууж яваад хэдэн хүмүүстэй хамт ******* сумын Орхон баг руу явахаар ярьсан байсан. Тэр үедээ өөрийн хадам ээж ******* рүү ярьж “би ******* сум Орхон баг руу явчих уу” гэж асуухад хадам ээж “Чи архи уусан байна хэрэггүй. Хэрвээ явахаар болвол машинаа үлдээгээд яваарай” гэж хэлсэн. Тэгээд надад хадам ээж жаахан уурлаад байсан юм. Орой гэртээ харихад манай эхнэр хүүхдүүдтэйгээ хамт байж байсан. Би жаахан орой, уучихсан орсон болохоор жаахан уурласан. Тэр үед манай эхнэр хоол цай ч хийгээгүй байхаар нь би уурлаад эхнэртээ “хоол цай хийхгүй яасан юм бэ, танай ээж намайг машин унаж гадуур дэмий тэнэлээ гэж байна. Би зүгээр яваагүй ажилтай явж байгаад ирлээ” гээд бид 2 хэсэг маргалдсан. Тэгээд маргалдаж байгаад би гэнэт уур хүрээд орон дээр хэвтэж байхаар нь хөлөөрөө нүүр лүү 2 удаа өшиглөсөн юм. Тэр үед манай эхнэрийн хамраас цус гарч байсан. Тэгээд би хэсэг байж байгаад унтах гээд хэвтсэн. Манай эхнэр уурлаад гэрээс гараад явсан. Хэсэг хугацааны дараа манайд цагдаа нар ирээд намайг аваад явсан. Би тэр үед бага зэрэг архи уусан байсан. Тэгээд гэртээ орох үед манай эхнэр хоол хийгээгүй байсан бас хадам ээж намайг хий дэмий машин тэрэг унаж сэлгүүцлээ гээд уурлаад байхаар нь би жаахан юм бодож байсан уурандаа хэрүүл маргаан хийгээд эхнэрээ зодчихсон юм. Би тухайн Б.******* нүүр лүү 2 удаа хөлөөрөө жийчихсэн мөн хоолойноос нь заамдаж авсан. Өөр ямар нэгэн байдлаар гар хүрч цохиж зодоогүй. Би урьд өмнө Улаанбаатар хотод оюутан байх үедээ Б.тай жаахан таарамжгүй хардалтын улмаас болоод нэг удаа алгадаж зодож байсан өөр байдлаар гар хүрч цохиж зодож байгаагүй. Б.******* биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг би хөлөөрөө 2 удаа нүүр лүү нь өшиглөж учруулсан юмаа. Би өөрийн буруутай үйлдлээ ухамсарлан ойлгож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 31-35 хуу/

    Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 29-30 хуу/
    Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 28 хуу/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон  хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Т.*******од холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.


    Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Т.******* нь 2017 оны 11 дүгээр сарын 11-ний орой 21-22 цагийн үед Архангай аймгийн ******* сумын 7 дугаар баг, ******* хорооллын 000 тоотод иргэн Б.*******  зодсон нөхцөл байдал тогтоогдлоо.


    Шүүгдэгч Т.******* нь хохирогчийг зодсон үйлдэл болон гэм буруугийн хувьд маргаагүй бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Б., гэрч Л.Алтанзул, Н.Билэгтхүү, Ч.Батням нарын мэдүүлэг, шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны 495 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар батлагдаж байна гэж үзлээ.


    Шүүгдэгч Т.******* нь хохирогч Б.******* зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.


    Аймгийн прокурорын газраас Т.*******ын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.


    Иймд шүүгдэгч Т.*******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ. 


Хохирогч Б. нь шүүгдэгч Т.*******оос нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.


    Шүүгдэгч Т.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Т.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон      
                                        
                                                                    ТОГТООХ нь:


1. Шүүгдэгч Л овогт Тийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Т.******* нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Т.******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.  Шүүгдэгч Т.*******од Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасны дагуу хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Т.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ОДХҮҮ