Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/139

 

 

                                2021/ШЦТ/139

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

Улсын яллагч: Б.Буяндалай

Шүүгдэгч Э.Ан өмгөөлөгч: Э.Мөнх-Эрдэнэ

Шүүгдэгч: Э.А, Л.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Эын А, Зовогт Лгийн Г нарт холбогдох 2012000000217 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                                                                                                                                                                                          

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Батцэнгэл сумын Хөнөг багийн Тамирын гол гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Зовогт Лгийн Г /РД:.../

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Батцэнгэл сумын Хөнөг багийн Тамирын гол гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Эын А /РД:../

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Э.А, Л.Г нар нь бүлэглэн Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор багийн “Сумын Варчингийн хаяа” гэх газраас 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хохирогч Г.Г анхүүгийн КT6500W загварын цахилгаан моторыг Мустанг-5 загварын мотоциклийг ашиглан хулгайлж, 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүх хуралдаан шүүгдэгч Э.А мэдүүлэхдээ: Би гэмт хэрэг үйлдсэн нь үнэн. Би дахин ийм зүйл хийхгүй гэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Л.Г мэдүүлэхдээ: Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би дахин ийм зүйл хийхгүй гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд 2012000000217 дугаартай эрүүгийн хэргээс:

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Ггийн мэдүүлсэн: ...2020 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн орой 22 цагийн үед нэг мотоцикль ирээд манай ажилчдын гэрт ороод яриад байсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2020 оны 06 дугаар сарын 08-ны өглөө 06 цагийн үед нөгөө хоёр хүн босоод явж байх шиг байсан. Тэгээд манай ажилчин Ууганбаатар гэх залуу манай мотор алга болсон байна гэхээр нь гараад очоод харахад цахилгаан мотор байхгүй, хажууд нь мотоциклийн мөр гарсан байсан. Тэгээд манайд хоносон хоёр хүн аваад явсан байна гээд бодоод байж байтал манай миксэрний жолооч Г гэх залуу надад нөгөө хоносон мотоцикльтой хоёр хүн дундаа хийгээд аваад явсан гэж хэлсэн. Тэгээд би манай ажилтан Бгэх хүнийг хойноос нь явуултал манай байрнаас ойролцоогоор 3 км зайтай айлын гадна талд манай мотор байна гэж хэлэхээр нь би араас нь яваад очтол нөгөө хоёр хүний мотоцикль, манай мотор гадна нь байсан бөгөөд гэрийн эзнээс нөгөө хоёр хүнийг асуутал сая ийшээ машинд суугаад явсан гэхээр нь араас нь яваад очтол том биетэй залуу нь уучлаарай ахаа гээд байсан. Харин жижиг биетэй залуу нь дуугарахгүй байсан. Би тэгээд мотороо аваад уг хоёр хүний мотоциклийг авч ирээд цагдаад мэдэгдсэн. Манай ажилчдын гэрийн зүүн хаяанд байсан. Би уг хоёр хүнийг танихгүй. Урьд өмнө нь хараагүй. Герман технологиор Тайвань улсад үйлдвэрлэгдсэн цахилгаан мотор байсан бөгөөд үйлдвэрлэсэн оныг нь би сайн мэдэхгүй байна. Энэ цахилгаан моторыг 2 жилийн өмнө 1.200.000 төгрөгөөр худалдан авч байсан. Би цахилгаан мотороо олоод авсан учраас гомдол, санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 09-11 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Ггийн мэдүүлсэн: ...2020 оны 06 дугаар сарын 08-ны өглөө 06 цагийн үед мотоцикль дуугарахаар нь өндийгөөд харахад манай ажилчдын гэрийн гадна талаас нэг мотоцикль дундаа нэг том юм дүүрээд яваад өгсөн. Би тухайн үед ямаа дүүрч яваа хүмүүс юм болов уу гэж бодсон. Тэгээд манай ажилчид босоод харахад гэрийн гадна байсан мотор алга болсон байсан. Тэгээд би өглөө хоёр хүн дундаа юм дүүрээд яваад өгсөн гэдгийг нь хэлсэн. Тэгээд манай ажилчин Бараас нь явсан чинь айлын гадна манай мотор, нөгөө хоёр хүний мотоцикль байна гэж хэлсэн. Тэгээд Г дарга араас нь очиж мотороо аваад ирсэн. Би уг 2 хүнийг өмнө нь харж байгаагүй хүн байсан. Надаас өөр харсан хүн байхгүй. Би гадна машины кабинд унтдаг, бусад хүмүүс ажилчдын гэрт унтдаг. Тухайн үед ажилчид босоогүй байсан. Зүүн урд зүгээс ирээд манай ажилчдын гэрт хоносон хүмүүс байсан. Миний төрсөн дүү Ц.Гантогтох, О.Цэндсүрэн нар хамт хоносон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Зын мэдүүлсэн: ...Би “Хөл толгойн өвөр” гэх газар өөрийн жижиг гэрт байхад өглөө эрт манайд баруун талаас мотоцикль дуугараад ирэхээр нь гарч харахад манай гадаа А, Г хоёр цэнхэр өнгийн мотоцикльтой дундаа улаан өнгийн мотортой гэрийн гадна байж байсан. Тэгээд манайд орж ирээд энд мотоциклио үлдээгээд төв ормоор байна, машин байна уу гэсэн. Тэгээд намайг хүргээд өгөөч гэхээр нь би төв рүү хүргэж өгье гээд байж байхад нэг мотоцикльтой 2 хүн манай компанийн моторыг хулгай хийгээд аваад явсан байна, та жаахан саатуулаад байж байгаач гээд хамт ирсэн нэг хүнээ буцаж явуулаад байж байтал А, Г нар төв рүү явъя гээд манай Приус-10 маркийн машинд суугаад байж байтал цагаан өнгийн машинтай хүмүүс ирээд уг хоёр хүнийг мотоцикль моторын хамт аваад явсан. Тэгээд дахин манайд ирээгүй. Энэ моторыг урд компаниас авчихлаа, чамаас өөр хүн хараагүй шүү, битгий хүнд хэлээрэй гэж хэлсэн. А нилээн согтуу байсан. Г бага зэрэг согтолттой байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бын мэдүүлсэн: ...Би 2020 оны 06 дугаар сарын 08-ны өглөө ажилдаа ирэхэд манай дарга Г манай мотор алга болчихлоо, чи араас нь Бтэй хамт яваадах гэж хэлсэн. Тэгээд Б бид хоёр араас нь яваад З гэх хүний гадаа очиход манай мотор цэнхэр өнгийн мотоциклийн хажууд байж байсан. Тэгээд би хамт явсан Б гэх хүнийг та орж уулз гээд явуулсан юм. Тэгээд Б гэр рүү нь орчихоод Гтэй гараад ирэхээр нь би яваад даргыг дуудаад ирье гээд яваад Г даргад хэлээд дарга Г гэх хүн очиж мотороо, А, Г нарын мотоциклийг аваад ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Угийн мэдүүлсэн: ...2020 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн орой 11 цагийн үед манай амарч байсан гэрт орж ирээд та хоёр босч чадахгүй байна уу, би сумын заан А байна, үгэнд орохгүй бол хутга дүрнэ шүү гэж жижиг биетэй хүн нь хэлсэн. Тэгээд уур, омог нь жаахан багасаад өврөөсөө архи гаргаж ирж уусан. Надад архинаасаа өгөхөөр нь би 2 хундага архи уусан. Мөн намайг түлш аваад өг, надад түлш хэрэг болоод байна, чадахгүй бол хутга дүрнэ шүү гэж байгаад жижиг биетэй нь унтаад өгсөн. Тэгээд А нь нөгөөхөө авч явах гэж ноцолдоод дийлэхгүй болоод хоночихоод явчихъя гээд байхаар нь унтуулсан юм. Өглөө босоод тэр хоёр хүн нэг шил архи хувааж уугаад явсан. Тэгэхдээ манай гэрийн ард мотоцикльтойгоо зогсоод хөдөлсөн юм. Тэгэхдээ мотор аваад хөдөлсөн юм шиг байсан. Би хөдлөхөөр нь араас нь гараад харсан чинь гэрийн ард байсан мотор алга болсон байсан. Тэгээд би Гд хэлж араас нь сумын төв рүү орж хайгаад олоогүй, цагдаад хэлчихээд буцаж ажилдаа очсон чинь манай ажилчин Б, Б, Г дарга нар мотороо, цэнхэр өнгийн мотоцикльтой хамт аваад ирсэн байсан. Манай мотор миний амарч байсан гэрийн хойно байсан юм. Хулгайд алдагдсан мотор хаана үйлдвэрлэсэн мотор болохыг би сайн мэдэхгүй. Уг мотор нь цахилгаан гаргадаг, улаан өнгөтэй мотор байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд Л.Ггийн гэрчээр мэдүүлсэн: ...Би 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр сумын төвөөс 4 шил архи аваад доошоо буюу зам анги байрлаж буй газар болох Дайр бор багийн Варчингийн хаяа гэх газар очиж зам ангийн ажилчдын байрлаж буй нэг гэрт ороход 3 хүн унтаж байсан. Тэгээд бид 2 тэнд 1 шил архи хувааж уугаад бид нар согтоод унтаад өгсөн байсан. Өглөө босоод дахин 2 шил архи уугаад гарахдаа гэрийнх нь ард байсан моторыг би аваад Агийн ард барьж сууж яваад З км орчим зайтай айлын гадна очиж мотороо мотоциклийн хажууд тавьж орхиод З гэх айлд ороод дахин нэг шил архи хувааж уугаад сууж байтал араас моторын эзэн Г гэх хүн ирээд мотороо, мөн бид хоёрын унаж явсан мотоциклийг аваад явсан. Бид 2 хээр унтаад үлдсэн. Тэгээд байж байтал цагдаа ирээд явсан. Би тухайн үед согтуу байсан болохоор сайн мэдэхгүй байна. Гэрийнх нь ард мотор байхаар нь аваад дундаа хийгээд аваад явсан. Би тухайн үед согтуу байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Мгийн мэдүүлсэн: ...Би Л.Гтэй 1 гэрт ороод 6 жил гаруй болж байна. Манай нөхөр Г нь үг дуу цөөтэй, даруу төлөв зантай хүн. Манай ах А нь даруу төлөв зантай, дөлгөөхөн хүн байдаг. Дээрх 2 хүн нь хааяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг...гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Чийн мэдүүлсэн: ...Би Л.Гтэй найзалж нөхөрлөөд 2-3 жил болж байна. Л.Г нь даруу, төлөв зантай, тусархаг, нийтэч, давгүй хүн гэж боддог...гэх мэдүүлэг /хх-ийн 77-78 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Э.Ан мэдүүлсэн: ...Надад тогтоолтой холбоотой тайлбар байхгүй. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Сонсгосон ял миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа тул мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Э.Ан дахин мэдүүлсэн: ...2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 41 дугаартай яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолтой холбоотой ямар нэгэн санал, хүсэлт байхгүй. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 88-90 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Л.Ггийн мэдүүлсэн: ...Надад тогтоолтой холбоотой тайлбар байхгүй. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Сонсгосон ял миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа тул мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 46-48 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Л.Ггийн дахин мэдүүлсэн: ...2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 41 дугаартай яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолтой холбоотой ямар нэгэн санал, хүсэлт байхгүй. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 93-95 хуу/

           

Үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-05 хуу/

            Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06, 65 хуу/

            Эд зүйл, баримт бичиг, бусад баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 63-64 хуу/

            2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 171 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27 хуу/

            2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 181 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 68 хуу/

 

            Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 49-50 хуу/

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59-60 хуу/ зэрэг болно.

 

Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор багийн “Сумын Варчингийн хаяа” гэх газраас 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр КT6500W загварын цахилгаан мотор хулгайд алдагдаж, хохирогч Г.Гд 1.100.000 төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Э.А, Л.Г нар нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Э.А, Л.Г нар нь бүлэглэн Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор багийн “Сумын Варчингийн хаяа” гэх газраас 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хохирогч Г.Ггийн КT6500W загварын цахилгаан моторыг Мустанг-5 загварын мотоциклийг ашиглан хулгайлж, 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Ггийн мэдүүлсэн: ...2020 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн орой 22 цагийн үед нэг мотоцикль ирээд манай ажилчдын гэрт ороод яриад байсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2020 оны 06 дугаар сарын 08-ны өглөө 06 цагийн үед нөгөө хоёр хүн босоод явж байх шиг байсан. Тэгээд манай ажилчин Ууганбаатар гэх залуу манай мотор алга болсон байна гэхээр нь гараад очоод харахад цахилгаан мотор байхгүй, хажууд нь мотоциклийн мөр гарсан байсан. Тэгээд манайд хоносон хоёр хүн аваад явсан байна гээд бодоод байж байтал манай миксэрний жолооч Г гэх залуу надад нөгөө хоносон мотоцикльтой хоёр хүн дундаа хийгээд аваад явсан гэж хэлсэн. Тэгээд би манай ажилтан Бгэх хүнийг хойноос нь явуултал манай байрнаас ойролцоогоор 3 км зайтай айлын гадна талд манай мотор байна гэж хэлэхээр нь би араас нь яваад очтол нөгөө хоёр хүний мотоцикль, манай мотор гадна байсан гэрийн эзнээс нөгөө хоёр хүнийг асуутал сая ийшээ машинд суугаад явсан гэхээр нь араас нь яваад очтол том биетэй залуу нь уучлаарай ахаа гээд байсан. Харин жижиг биетэй залуу нь дуугарахгүй байсан. Би тэгээд мотороо аваад уг хоёр хүний мотоциклийг авч ирээд цагдаад мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 09-11/,

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Ггийн мэдүүлсэн “2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн өглөө 06 цагийн үед мотоцикль дуугарахаар нь өндийгөөд харахад манай ажилчдын гэрийн гадна талаас нэг мотоцикль дундаа нэг том юм дүүрээд яваад өгсөн. Би тухайн үед ямаа дүүрч яваа хүмүүс юм болов уу гэж бодсон. Тэгээд манай ажилчид босоод харахад гэрийн гадна байсан мотор алга болсон байсан. Тэгээд би өглөө хоёр хүн дундаа юм дүүрээд яваад өгсөн гэдгийг нь хэлсэн. Тэгээд манай ажилчин Бараас нь явсан чинь айлын гадна манай мотор, нөгөө хоёр хүний мотор байна гэж хэлсэн. Тэгээд Г дарга араас нь очиж мотороо аваад ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Зын мэдүүлсэн “Би “Хөл, толгойн өвөр” гэх газар өөрийн жижиг гэрт байхад өглөө эрт манайд баруун талаас мотоцикль дуугараад ирэхээр нь гарч харахад манай гадаа А, Г хоёр цэнхэр өнгийн мотоцикльтой дундаа улаан өнгийн мотортой гэрийн гадна байж байсан. Тэгээд манайд орж ирээд энд мотоциклио үлдээгээд төв ормоор байна, машин байна уу гэсэн. Тэгээд намайг хүргээд өгөөч гэхээр нь би төв рүү хүргэж өгье гээд байж байхад нэг мотоцикльтой 2 хүн манай компанийн моторыг хулгай хийгээд аваад явсан байна, та жаахан саатуулаад байж байгаач гээд хамт ирсэн нэг хүнээ буцаж явуулаад байж байтал А, Г нар төв рүү явъя гээд манай Приус-10 маркийн машинд суугаад байж байтал цагаан өнгийн машинтай хүмүүс ирээд уг хоёр хүнийг мотоцикль, моторын хамт аваад явсан. Тэгээд дахин манайд ирээгүй. Энэ моторыг урд компаниас авчихлаа, чамаас өөр хүн хараагүй шүү, битгий хүнд хэлээрэй гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бын мэдүүлсэн “Би 2020 оны 06 дугаар сарын 08-ны өглөө ажилдаа ирэхэд манай дарга Г манай мотор алга болчихлоо, чи араас нь Бтэй хамт яваадах гэж хэлсэн. Тэгээд Б бид хоёр араас яваад З гэх хүний гадаа очиход манай мотор цэнхэр өнгийн мотоциклийн хажууд байж байсан. Тэгээд би хамт явсан Б гэх хүнийг та орж уулз гээд явуулсан юм. Тэгээд Б гэр рүү нь орчихоод Гтэй гараад ирэхээр нь би яваад даргыг дуудаад ирье гэж яваад Г даргад хэлээд дарга Г гэх хүн очиж мотороо, А, Г нарын мотоциклийг аваад ирсэнгэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Угийн мэдүүлсэн “Тэгэхдээ мотор аваад хөдөлсөн юм шиг байсан. Би хөдлөхөөр нь араас нь гараад харсан чинь гэрийн ард байсан мотор алга болсон байсан. Тэгээд би Гд хэлж араас нь сумын төв рүү орж хайгаад олоогүй, цагдаад хэлчихээд буцаж ажилдаа очсон чинь манай ажилчин Б, Б, Г дарга нар мотороо, цэнхэр өнгийн мотоцикльтой хамт аваад ирсэн байсан. Манай мотор миний амарч байсан гэрийн хойно байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21/,

мөрдөн байцаалтын шатанд Э.Ан яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Сонсгосон ял миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа тул мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42, 88-90/,

 

мөрдөн байцаалтын шатанд Л.Ггийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Надад тогтоолтой холбоотой тайлбар байхгүй. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Сонсгосон ял миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа тул мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48, 93-95/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Зовогт Лгийн Г, шүүгдэгч Б овогт Эын А нарыг бүлэглэж учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв. 

 

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчдын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгосон эрхийг хязгаарлаагүй тул нотлох баримтаар үнэлж шийтгэх тогтоолын үндэслэл болгох боломжтой байна.

 

Шүүгдэгч Л.Г, Э.А нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Л.Г, Э.А нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Л.Г, Э.А нар нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Л.Г, Э.А нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзаж шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах боломжтой байх тул шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Л.Г, Э.А нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарагдаж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Э.Ад оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суугаа Архангай аймгийн Батцэнгэл сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Э.Аг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суугаа Архангай аймгийн Батцэнгэл сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хориглож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Л.Г, Э.А нар нь хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ учрах саадыг арилгах, хулгайн үйлдлээ хөнгөвчлөх зорилгоор мотоцикль хэрэглэсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 63-64/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 65/, 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 60 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоол /хх-ийн 73-74/ зэрэг баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн мотоциклийг 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 181 тоот шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 68/ 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр үнэлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г, Э.А нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий шүүгдэгч Л.Ггийн эзэмшлийн улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийг хурааж улсын төсөвт шилжүүлж, Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 60 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Л.Г, Э.А нарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тэдгээрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Зовогт Лгийн Г, Б овогт Эын А нарыг бүлэглэж учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 -дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Э.Аг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Э.Ад оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Э.Ад оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суугаа Архангай аймгийн Батцэнгэл сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Э.Аг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суугаа Архангай аймгийн Батцэнгэл сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хориглосугай. 

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тус тус тооцож солихыг Л.Г, Э.А нарт мэдэгдсүгэй.

 

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г, Э.А нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

8. Шүүгдэгч Л.Г, Э.А нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Л.Г, Э.А нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г, Э.А нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий шүүгдэгч Л.Ггийн эзэмшлийн улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийг хурааж улсын төсөвт шилжүүлж, Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 60 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Л.Г, Э.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Р.АЛТАНЦЭЦЭГ