Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2020/ШЦТ/359

 

 

 

 

 

 

 

 

     2020             9                07                                                 2020/ШЦТ/359 

                                          

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дыундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дондовням,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Билгүүн,

Шүүгдэгч Т.Х  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л овог Т-н Х эд холбогдох эрүүгийн 2034000000389 дугаартай, 1 хавтаст хэргийг 2020 оны 8 дугаар сарын 10-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Л овог Т-н Х , 1987 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эцэг эхийн хамт Төв аймгийн Алтанбулаг сумын Аргал 2 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй

1.Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэги зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар,

2.Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 272 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ..... регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Х  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2020 оны 6 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Төв аймгийн зуун мод сумын Зүүндэлгэр 6 дугаар багийн нутагт иргэн С.У-н гэрт өөрийн хамтран амьдрагч Д.Х г цохиж зодсоны улмаас түүний эрүүл мэндэд баруун гаранд цус хуралт, баруун гар, хэвлийд зулгаралт, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохиролыг санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Т.Х ийн өгсөн: Төв аймгийн Зуунмод сумын 5-р багт хамтран амьдрагч Х  гийн хамтаар гэрт нь байхад 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Х  гийн найз гэх  Буянаа гэх эмэгтэй утсаар залгаад Х  г Зүүндэлгэр орох гэсэн юм. Х ийг хүргээд өг гэсэн юм. Тэгсэн Х   цуг явна гээд Х   бид хоёр Буянаа гэх эмэгтэйгийн гэрт очоод тухайн эмэгтэйтэй цуг Зүүндэлгэрт Ууганаагийн гэрч очоод Буянаа гэх эмэгтэй Ууганаагаас 15 000 төгрөг авах байсан түүнийгээ аваад тэгсэн Х  , Буянаа хоёр Ууганаагаас чи мөнгөтэй байгаа юм биш үү нэг шил архи авахгүй юм уу гэсэн. Тэгсэн Ууганаа дэлгүүр ороод нэг шил архи хоёр пиво авч өгөөд Ууганаагийн гэрт бид нар хуваагаад уусан юм. Тэгээд би Ууганаагийн гэрт унтсан тэгсэн өглөө Х   намайг өшиглөөд явъя гээд датаад чангаагаад гэрээс гараад өөрөө согтуу унаж ойчоод байсан. Би тэгэхээр нь би согтуу байна мотоцикл барихгүй гэсэн чинь чи хаашаа юм гээд мотоциклын утсыг нь тасдах гэж байгаад Д.Х  гараа зүссэн юм. Тэгээд надруу дайраад байхаар нь би цаашаа гээд түлхсэн тэгхэд арагшаа унасан тэгхэд биед нь гэмтэл учирсан. Тэгээд цагдаа дуудаад цагдаа нар ирээд Ууганаа бид хоёрыг аваад явсан юм. Би Х  тэй нэг жил гаран ирэн очин хамтран амьдарч байна бид хоёр дундаасаа хүүхэд байхгүй, гэрлэлтийн баталгаагүй. Би Х  г цохиж зодоогүй Х   согтуу өөрөө гадаа унаж ойчоод байсан юм.Тухайн үед Х   их согтуу байсан хөл дээрээ зогсож чадахгүй унаж тусаад байсан. Би архи согтууруулах ундаа уусан байсан тэгээд унтасан байсан тул болж байгаа үйл явдлыг мэдэх чадвартай байсан. Х  г Ууганаа цохиж зодоогүй намайг Х   сэрээх гэлээ гэж хэлж байсан. Тухайн үед гэрт Ууганаа, Буяа гэх эмэгтэй Х   бид нар байсан өөр хүн байгаагүй. Миний хувьд ямар нэгэн хутга барьсан зүйл байхгүй. Төв аймгийн Зуунмод сумын 4-р багийн нутаг дэвсгэрт 2020 оны 6 дугаар сарын 15-ны орой 21 цагийн орчимд хамтран амьдрагч Д.Х г цохиж зодож эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Хохирогч Д.Х-н өгсөн: Намайг Төв аймгийн Зуунмод сумын 5-р багт хамтран амьдрагч Х ийн хамтаар гэртээ байхад 2020 оны 6 дугаар сарын 15-ны орой 21 цагийн орчимд өдөр найз Буяндэлгэр утсаар залгаж Зүүндэлгэр цуг яваад Ууганаагийнд очоод ирье гэсэн. Тэгээд Х  бид хоёр цуг яваад У ынд очсон. Тэднийд архи согтууруулах ундаа уугаад тэгээд хамтран амьдрагч Х  тэднийд хоноод явна гээд согтуурхаад байсан. Би явъя гэсэн чинь хоноод явна гээд уурлаад тухайн айлд байсан хутгыг бариад надруу дайраад миний гарыг зүссэн юм тэгээд хажууд байсан Буяндэлгэр эгч салгаад тэгсэн хажууд нь байсан Ууганаа нь энэ хүүхнийг зодож байхад таарсан юм гээд хэл амаар доромжилж намайг мөн гараараа толгой цээж хэсэгт цохьсон юм тэрнээс болоод би цагдаагийн байгуулагад хандсан юм. Намайг явъя гэсэн чинь явуулахгүй Х  хутгаар гаран дээр зүссэн мөн хутгаар цээж хэсэг дээр тулгаад ална гээд байсан. Х  хутгаар гар зүсээд, өмсөж байсан цамцны захаар боож гэмтэл учруулсан юм. Миний зүүн гарны ар хэсэгт хутгаар зүсэж гэмтэл учруулсан хоолой улайсан гэмтэл учирсан юм. Би Ууганааг зүс танин ямар нэгэн харилцаа байхгүй харин Т.Х тэй 1 жил 6 сар хамтран амьдарч байна. Бид хоёр дундаасаа хүүхэд байхгүй, гэрлэлт батлуулаагүй. Х  бид хоёр архи согтууруулах ундаа уусан согтуу байсан гэхдээ болж байгаа үйл явдлыг мэдэх чадвартай байсан. Гэрт У , Буяндэлгэр нар байсан өөр хүн байгаагүй. Намайг У ын гэрт хутгаар зүсэж гэмтэл учруулсан юм харин гэрийн гадаа би Х ийн мотоциклын утсыг нь салгах гээд датсан юм тэгэхэд гараа гэмтээгээгүй. Би учирсан гэмтэлд ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй баримт байхгүй байна. Надад Х  хохирол мөнгө өгөөгүй. 2019 онд Д.Х  нэг удаа намайг цохиж зодож эрүүл мэндэд хохирол учруулж шүүхээр шийтгүүлж байсан өөр зүйл байхгүй. Намайг цохиж зодож хэл амаар доромжилож цохиж зодсон Ууганаа болон Х  нарт гомдолтой байна гэх мэдүүлэг /хх 6-7, 8/,

 

Гэрч С.У-н өгсөн: 2020 оны 6 дугаар сарын 15-ны орой 21 цагийн үед 2 шил 0,75 “Морьт хангай”, 2 ширхэг том пиво авч манай гэрт Буяаа, Х , Хорлоо бид 4 уусан. Гэхдээ би архи ууж чаддаггүй юм. Үүрээр Хорлоо нөхөр Х ийг Буяаатай хардан хэрэлдээд гарсан, тэгээд орж ирчээд “писдаа минь чи намайг дандаа өшиглөж, зодож дарамталдаг.” Гээд зодоон болсон. Гэрт зодолдоод байхаар нь би гарч зодолд гэж хэлсэн. Тэгээд хэрүүл маргаан намжсан ба үүрээр унтаж байхад Хорлоо гэнэт босч ирээд “Миний гарнаас цус гараад байна”  гэж хэлсэн Хорлоо цагдаа дуудна гээд гарсан. Буцаж орж ирэхэд нь Х  “Унтаж чадахгүй бол гарж зайл” гэж хэлсэн. Тэгээд Хорлоо гараад явсан. Буяаа, Х , Хорлоо нар архи согтууруулах ундаа уусан согтуу байсан их согтуу байсан. Тухайн үед гэрт би болон Буяа, Х  , Х  нар байсан өөр хүн байгаагүй гэх мэдүүлэг /хх 9/,

 

Гэрч Б.Буяндэлгэрийн өгсөн: Төв аймгийн Зуунмод сумын 5-р багийн нутаг дэвсгэрт Х , Хоролмаа бид нар байж байгаад би 2020 оны 6 дугаар сарын 15-ны орой 21 цагийн орчимд Зүүндэлгэрт байдаг Ууганаагийнд цуг очоод ирье гээд тэгээд Х , Х   бид нар яваад Ууганаагийн гэрт очсон чинь Ууганаа гэртээ ганцаараа байсан тэгээд тэднийд архи согтууруулах ундаа уугаад тэгээд Х   бид хоёр явлаа гэсэн чинь явуулахгүй гэрийнхээ хаалгыг түгжээд гаргахгүй байсан. Тэгэхэд Х  хутга бариад ална гээд Х  гийн гарын ар хэсэгт зүссэн юм. Тэгэхээр нь би салгах гэсэн чинь Ууганаа нь намайг орлуу түлхээд наадах Х  г зодож байвал таарах хүүхэн гээд Х   бид хоёрыг хэл амаар доромжилоод байсан тэгээд Х   зугтаагаад гарсан би тэгээд араас нь гэрээс зугтаж гараад зам дээрээс утсаар цагдаад дуудлага өгсөн юм. Тухайн үед Х   бид хоёр болон Ууганаа, Х  нар архи согтууруулах ундаа уусан байсан тийм их согтоогүй байсан болж байгаа үйл явдлыг мэдэх чадвартай байсан. Гэрт Ууганаа, Х , Х   бид нар байсан өөр хүн байгаагүй гэх мэдүүлэг /хх 10/,

 

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн №319 дугаартай шинжээчийн дүгнэлт:"1.1.Д.Х-н биед баруун цусанд цус хуралт, баруун гар, хэвлийд зулгаралт, зүүн бугалага, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй" гэжээ /хх 13-16/,

 

  Д.Х-н Төв аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх 1-2/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/, мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоол /хх 4/, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай /хх 17-18/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал, прокурорын тогтоол /хх 19-22/, урьд ял шийтгэгдсэн ээсэхийг шалгах хуудас /хх 26/, Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх 28-32/, Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 272 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх 33-35/, Төв аймгийн Цагдаагийн газрын 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 44/02-2308 дугаартай албан бичиг /36/, Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.7.03-ны өдрийн 1/1091 дугаартай албан бичиг /хх 37/, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолын хуулбар /хх 38-39/, Төв аймгийн Цагдаагийн газрын 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 44/02-2445 дугаартай албан бичиг /40/, Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020.7.22-ны өдрийн 795 дугаартай албан тоот /хх 41/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа /хх 42-43/, дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас /хх 45/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 46/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх 47-48/, хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн санал /хх 49/ зэрэг болно. 

 

           Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:   

 

Шүүгдэгч Т.Х  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2020 оны 6 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Төв аймгийн зуун мод сумын Зүүндэлгэр 6 дугаар багийн нутагт иргэн С.У-н гэрт өөрийн хамтран амьдрагч Д.Х г цохиж зодсоны улмаас түүний эрүүл мэндэд баруун гаранд цус хуралт, баруун гар, хэвлийд зулгаралт, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохиролыг санаатай учруулсан болох нь:

шүүгдэгч Т.Х ийн өгсөн: Төв аймгийн Зуунмод сумын 5-р багт хамтран амьдрагч Х  гийн хамтаар гэрт нь байхад 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Х  гийн найз гэх  Буянаа гэх эмэгтэй утсаар залгаад Х  г Зүүндэлгэр орох гэсэн юм. Х ийг хүргээд өг гэсэн юм. Тэгсэн Х   цуг явна гээд Х   бид хоёр Буянаа гэх эмэгтэйгийн гэрт очоод тухайн эмэгтэйтэй цуг Зүүндэлгэрт Ууганаагийн гэрч очоод Буянаа гэх эмэгтэй Ууганаагаас 15 000 төгрөг авах байсан түүнийгээ аваад тэгсэн Х  , Буянаа хоёр Ууганаагаас чи мөнгөтэй байгаа юм биш үү нэг шил архи авахгүй юм уу гэсэн. Тэгсэн Ууганаа дэлгүүр ороод нэг шил архи хоёр пиво авч өгөөд Ууганаагийн гэрт бид нар хуваагаад уусан юм. Тэгээд би Ууганаагийн гэрт унтсан тэгсэн өглөө Х   намайг өшиглөөд явъя гээд датаад чангаагаад гэрээс гараад өөрөө согтуу унаж ойчоод байсан. Би тэгэхээр нь би согтуу байна мотоцикл барихгүй гэсэн чинь чи хаашаа юм гээд мотоциклын утсыг нь тасдах гэж байгаад Д.Х  гараа зүссэн юм. Тэгээд надруу дайраад байхаар нь би цаашаа гээд түлхсэн тэгхэд арагшаа унасан тэгхэд биед нь гэмтэл учирсан. Тэгээд цагдаа дуудаад цагдаа нар ирээд Ууганаа бид хоёрыг аваад явсан юм. Би Х  тэй нэг жил гаран ирэн очин хамтран амьдарч байна бид хоёр дундаасаа хүүхэд байхгүй, гэрлэлтийн баталгаагүй. Би Х  г цохиж зодоогүй Х   согтуу өөрөө гадаа унаж ойчоод байсан юм.Тухайн үед Х   их согтуу байсан хөл дээрээ зогсож чадахгүй унаж тусаад байсан. Би архи согтууруулах ундаа уусан байсан тэгээд унтасан байсан тул болж байгаа үйл явдлыг мэдэх чадвартай байсан. Х  г Ууганаа цохиж зодоогүй намайг Х   сэрээх гэлээ гэж хэлж байсан. Тухайн үед гэрт Ууганаа, Буяа гэх эмэгтэй Х   бид нар байсан өөр хүн байгаагүй. Миний хувьд ямар нэгэн хутга барьсан зүйл байхгүй. Төв аймгийн Зуунмод сумын 4-р багийн нутаг дэвсгэрт 2020 оны 6 дугаар сарын 15-ны орой 21 цагийн орчимд хамтран амьдрагч Д.Х г цохиж зодож эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

хохирогч Д.Х-н өгсөн: Намайг Төв аймгийн Зуунмод сумын 5-р багт хамтран амьдрагч Х ийн хамтаар гэртээ байхад 2020 оны 6 дугаар сарын 15-ны орой 21 цагийн орчимд өдөр найз Буяндэлгэр утсаар залгаж Зүүндэлгэр цуг яваад Ууганаагийнд очоод ирье гэсэн. Тэгээд Х  бид хоёр цуг яваад У ынд очсон. Тэднийд архи согтууруулах ундаа уугаад тэгээд хамтран амьдрагч Х  тэднийд хоноод явна гээд согтуурхаад байсан. Би явъя гэсэн чинь хоноод явна гээд уурлаад тухайн айлд байсан хутгыг бариад надруу дайраад миний гарыг зүссэн юм тэгээд хажууд байсан Буяндэлгэр эгч салгаад тэгсэн хажууд нь байсан Ууганаа нь энэ хүүхнийг зодож байхад таарсан юм гээд хэл амаар доромжилж намайг мөн гараараа толгой цээж хэсэгт цохьсон юм тэрнээс болоод би цагдаагийн байгуулагад хандсан юм. Намайг явъя гэсэн чинь явуулахгүй Х  хутгаар гаран дээр зүссэн мөн хутгаар цээж хэсэг дээр тулгаад ална гээд байсан. Х  хутгаар гар зүсээд, өмсөж байсан цамцны захаар боож гэмтэл учруулсан юм. Миний зүүн гарны ар хэсэгт хутгаар зүсэж гэмтэл учруулсан хоолой улайсан гэмтэл учирсан юм. Би Ууганааг зүс танин ямар нэгэн харилцаа байхгүй харин Т.Х тэй 1 жил 6 сар хамтран амьдарч байна. Бид хоёр дундаасаа хүүхэд байхгүй, гэрлэлт батлуулаагүй. Х  бид хоёр архи согтууруулах ундаа уусан согтуу байсан гэхдээ болж байгаа үйл явдлыг мэдэх чадвартай байсан. Гэрт У , Буяндэлгэр нар байсан өөр хүн байгаагүй. Намайг У ын гэрт хутгаар зүсэж гэмтэл учруулсан юм харин гэрийн гадаа би Х ийн мотоциклын утсыг нь салгах гээд датсан юм тэгэхэд гараа гэмтээгээгүй. Би учирсан гэмтэлд ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй баримт байхгүй байна. Надад Х  хохирол мөнгө өгөөгүй. 2019 онд Д.Х  нэг удаа намайг цохиж зодож эрүүл мэндэд хохирол учруулж шүүхээр шийтгүүлж байсан өөр зүйл байхгүй. Намайг цохиж зодож хэл амаар доромжилож цохиж зодсон Ууганаа болон Х  нарт гомдолтой байна гэх мэдүүлэг,

гэрч С.У-н өгсөн: 2020 оны 6 дугаар сарын 15-ны орой 21 цагийн үед 2 шил 0,75 “Морьт хангай”, 2 ширхэг том пиво авч манай гэрт Буяаа, Х , Хорлоо бид 4 уусан. Гэхдээ би архи ууж чаддаггүй юм. Үүрээр Хорлоо нөхөр Х ийг Буяаатай хардан хэрэлдээд гарсан, тэгээд орж ирчээд “писдаа минь чи намайг дандаа өшиглөж, зодож дарамталдаг.” Гээд зодоон болсон. Гэрт зодолдоод байхаар нь би гарч зодолд гэж хэлсэн. Тэгээд хэрүүл маргаан намжсан ба үүрээр унтаж байхад Хорлоо гэнэт босч ирээд “Миний гарнаас цус гараад байна”  гэж хэлсэн Хорлоо цагдаа дуудна гээд гарсан. Буцаж орж ирэхэд нь Х  “Унтаж чадахгүй бол гарж зайл” гэж хэлсэн. Тэгээд Хорлоо гараад явсан. Буяаа, Х , Хорлоо нар архи согтууруулах ундаа уусан согтуу байсан их согтуу байсан. Тухайн үед гэрт би болон Буяа, Х  , Х  нар байсан өөр хүн байгаагүй гэх мэдүүлэг /хх 9/,

гэрч Б.Буяндэлгэрийн өгсөн: Төв аймгийн Зуунмод сумын 5-р багийн нутаг дэвсгэрт Х , Хоролмаа бид нар байж байгаад би 2020 оны 6 дугаар сарын 15-ны орой 21 цагийн орчимд Зүүндэлгэрт байдаг Ууганаагийнд цуг очоод ирье гээд тэгээд Х , Х   бид нар яваад Ууганаагийн гэрт очсон чинь Ууганаа гэртээ ганцаараа байсан тэгээд тэднийд архи согтууруулах ундаа уугаад тэгээд Х   бид хоёр явлаа гэсэн чинь явуулахгүй гэрийнхээ хаалгыг түгжээд гаргахгүй байсан. Тэгэхэд Х  хутга бариад ална гээд Х  гийн гарын ар хэсэгт зүссэн юм. Тэгэхээр нь би салгах гэсэн чинь Ууганаа нь намайг орлуу түлхээд наадах Х  г зодож байвал таарах хүүхэн гээд Х   бид хоёрыг хэл амаар доромжилоод байсан тэгээд Х   зугтаагаад гарсан би тэгээд араас нь гэрээс зугтаж гараад зам дээрээс утсаар цагдаад дуудлага өгсөн юм. Тухайн үед Х   бид хоёр болон Ууганаа, Х  нар архи согтууруулах ундаа уусан байсан тийм их согтоогүй байсан болж байгаа үйл явдлыг мэдэх чадвартай байсан. Гэрт Ууганаа, Х , Х   бид нар байсан өөр хүн байгаагүй гэх мэдүүлэг

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн №319 дугаартай шинжээчийн дүгнэлт:"1.1.Д.Х-н биед баруун цусанд цус хуралт, баруун гар, хэвлийд зулгаралт, зүүн бугалага, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй",

  Д.Х-н Төв аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх 1-2/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/, мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоол /хх 4/, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай /хх 17-18/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал, прокурорын тогтоол /хх 19-22/, урьд ял шийтгэгдсэн ээсэхийг шалгах хуудас /хх 26/, Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх 28-32/, Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 272 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх 33-35/, Төв аймгийн Цагдаагийн газрын 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 44/02-2308 дугаартай албан бичиг /36/, Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.7.03-ны өдрийн 1/1091 дугаартай албан бичиг /хх 37/, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолын хуулбар /хх 38-39/, Төв аймгийн Цагдаагийн газрын 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 44/02-2445 дугаартай албан бичиг /40/, Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020.7.22-ны өдрийн 795 дугаартай албан тоот /хх 41/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа /хх 42-43/, дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас /хх 45/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 46/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх 47-48/, хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн санал /хх 49/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

 

         Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.

 

         Иймд шүүгдэгч Т.Х ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

         Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

         Хохирогч Д.Х  нь хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд үүнтэй холбоотой хохирлын баримт хавтаст хэрэг ирүүлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

            Улсын яллагчаас шүүгдэгч Т.Х ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

            Шүүгдэгч Т.Х ээс торгох ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв. 

 

            Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Т.Х ийн хувийн байдалтай холбоотой баримт хэрэгт ирүүлээгүй байхыг дурдав.

 

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

Эрүүгийн 2034000000389 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Л овог Т-н Х ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х эд оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 166 667 /нэг зуун жаран зургаа мянга зургаан зуун жаран долоо/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5.Эрүүгийн 2034000000389 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай. 

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Х эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ