Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 43

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэцэцэг

Улсын яллагч Ж.Очирбат

Шүүгчийн туслах О.Янжиндулам

Хохирогч Д.Батболд

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам

Шүүгдэгч С.Энхбат нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн С.Энхбатад холбогдох эрүүгийн 201612000165 дугаартай  хэргийг  2016 оны 11 дүгээр сарын 10-ны  өдөр  хүлээн  авч  хянан хэлэлцэв. 

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1987 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй,  бүрэн  дунд  боловсролтой,  авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, ээж дүүгийн хамт Улаанбаатарын хот, Баянгол дүүргийн 6 дугаар хороо Орхоны 3 дугаар гудамжны 9 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 4 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан, Харчин овгийн Сосорбурамын Энхбат /регистрийн дугаар ЗЮ87032794/

 

              Холбогдсон гэмт хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/:

  Шүүгдэгч С.Энхбат нь 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Малчны 1 дүгээр гудамжны 10 тоотод байх гэртээ иргэн Д.Батболдын зүүн хөлийн гуяны хэсэгт хутгаар хатгасны улмаас биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                                      ТОДОРХОЙЛОХ НЬ:                                                                                                                

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч С.Энхбат шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр найз Э.Жигжиджалбааруу залгаад “завтай байна уу гэхэд баруун лагерьт айлд юм хийж байна. Орой ажлаа дуусаад хүрээд очъё” гэж хэлсэн. Орой 22 цагийн үед Э.Жигжиджалбаа, Д.Батболдтой хамт ирсэн. Жалбаа бид хоёр яваад 0,5 литрийн 2 шил “онги” нэртэй архийг дэлгүүрээс авсан. Та хоёр өлсөж байна уу гэхэд Э.Жигжиджалбаа өлсөж байна, ажил дээрээсээ ажлаа дуусаад ирлээ гэхээр нь чанаад хөргөгчинд хийсэн байсан хонины толгойг халуун тогоонд халааж өгсөн. Энэ хоёр архи уух зуураа толгойгоо идсэн. Тэнд байсан бүх хутгыг баруун өрөөндөө оруулж, ширээн доогуур хонины толгойгоо хийсэн. Тэгтэл Д.Батболд надруу хандаж “чи их омголон, аархуу юм” гээд элдэв үг хэлсэн. Би согтуу хүний үгийг үг гэж бодоогүй. Би хонины толгойн тархийг хагалж идье гээд баруун өрөөнөөс хутга аваад гарч ирсэн. Би хоёр удаа бүтэн норкозтой хагалгаанд орсон болохоор баруун гар мэдээгүй болсон байсан ба 6 дугаар сард мэдээ орсон ч гараа байнга савчиж явдаг юм. Хутга бариад гараад иртэл Д.Батболд хаалганы хажууд сууж байснаа надруу унах шиг болсон. Гэтэл чи намайг хатгачихлаа гэхээр нь хартал жоохон цус гарч байсан. Одоохон хөвөн, бинт аваад ирье гээд хойд айлруу ороод иртэл энэ хэд явцгаасан байсан гэв.

 

Хохирогч Д.Батболд шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Тэр өдөр би хүн дутаад байхаар нь Жалбааг аваачиж айлд ажил хийж байсан. Жалбаа намайг хамт айлд очъё гээд Малчны лагерьт айлд очсон. Тэнд хоёр шил архи уусан. Би С.Энхбатад хандаж “чи яасан аархуу юм бэ” гэхэд баруун өрөөрүүгээ орсон. Би сандал дээр сууж байсан юм. Баруун өрөөнөөс гарч ирээд хажуугаар гарахдаа хөлрүү юмаар цохих шиг болтол би унасан. Босоод иртэл цус гарч байсан. Хутга байх шиг байна гэхэд Бүрнээ, Жалбаа хоёр ирээд тийм байна гэсэн. Өмд цус болсон байсан. Түргэн дуудах гэтэл С.Энхбат байгаагүй. Тэгээд эмнэлэг дээр очиж оёулж боолт хийлгэсэн гэв.

 

Гэрч Т.Амгаланбүрэнгийн “Би 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гэрээсээ гараад манай гэрт ойрхон байдаг танил С.Энхбатынд 20 цагийн үед ганцаараа очсон.  Э.Жигжиджалбаа, Д.Батболд, С.Энхбат нар архи уугаад чанасан толгой идээд сууж байсан. С.Энхбат, Э.Жигжиджалбаа нар гайгүй, харин Д.Батболд нилээн халамцсан байсан. Тэгээд би тэр хүмүүстэй мэндлээд тэр хүмүүстэй хамт сууж байгаад С.Энхбатын аягалж өгсөн архинаас уусан. Тэгтэл аягалж байсан архи дуусаад Д.Батболд зүгээр сууж байснаа гэв гэнэт С.Энхбатад хандаж “чи их омголон юмаа, тиймээ” гэх зэргээр үг сөргөж хэрүүл хийх гээд байсан. Тэгэхээр нь С.Энхбат өөдөөс нь чи их согтуу байна, чимээгүй бай гэж хэлж байсан. Би бас хажуунаас нь Д.Батболдод хандаж, чимээгүй суу гэж хэлсэн. С.Энхбат ерөөсөө толгой хагалж тархийг нь идье гээд баруун өрөөндөө орж жижиг хутга аваад гараад ирэхэд Д.Батболд сандал дээр сууж байснаа гэнэт босоод ирсэн. Тэгтэл С.Энхбат хүүе чи хатгуулчихлаа шүү дээ гэж хэлэхээр нь би Д.Батболдын өмдийг тайлж үзэхэд зүүн гуяны гадна хэсгээс цус гарч байсан. Тэгээд Э.Жигжиджалбаа гэррүүгээ яваад С.Энхбат айлд орж хөвөн бинт сураад ирье гээд гарсан. Тэгэхээр нь Д.Батболд бид 2 араас нь гараад манай гэрт ирээд 1 цаг шахам болоод ер нь болохгүй байх гэж бодоод би эмнэлгийн байгууллагад хандсан. Уг нь архиа ууж байх хугацаанд бидний хооронд ямарч хэрэлдэж маргалдах зүйл болоогүй. Тухайн үед С.Энхбат гайгүй, харин Д.Батболд нилээн халамцуу байсан. С.Энхбат, Д.Батболд нар хоорондоо ямар харьцаатай байдгийг мэдэхгүй. Тухайн үед Э.Жигжиджалбаа С.Энхбат бид нар хажууд нь хамт байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/,

 

Гэрч Э.Жигжиджалбаагийн “Би 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сайнцагаан сумын 9 дүгээр баг Мандалын гэр хороололд хувиараа ажил хийж байтал манай танил С.Энхбат манайд хүрээд ирэх үү гэж хэлсэн. Тэгээд би хамт ажиллаж байсан Д.Батболдыг дагуулаад С.Энхбатын гэрт 20 цагийн үед очсон. С.Энхбат гэртээ ганцаараа байсан. С.Энхбат чанасан толгой идэх үү гээд хөргөгчнөөсөө хонины толгой гаргаж өгсөн. С.Энхбат бид 2 дэлгүүр орж 2 шил архи аваад С.Энхбатын гэрт ирээд толгой идэх зуураа авчирсан архиа уугаад сууж байтал гаднаас Т.Амгаланбүрэн ганцаараа орж ирсэн. Тэгээд ойр зуурын юм ярьж суунгаа архиа ууж дуусгасан. Т.Амгаланбүрэн, С.Энхбат нар гайгүй, харин Д.Батболд бид 2 нилээн халамцсан байсан. Архиа ууж дуусахад Д.Батболд зүгээр сууж байснаа гэнэт С.Энхбатад хандаж чи их омголон юмаа гэх зэргээр үг өдөж хэрүүл хийсэн. С.Энхбат өөдөөс нь чи их согтуу байна, чимээгүй бай гэж хэлсэн. Т.Амгаланбүрэн бид 2  Д.Батболдод хандаж чимээгүй бай гэсэн. Тэгтэл С.Энхбат ерөөсөө толгой хагалж тархийг нь идье гээд баруун өрөөндөө ороход Д.Батболд С.Энхбатын баруун өрөөний хаалганы хажууд сандал дээр сууж байснаа босоод зогсож байсан. С.Энхбат яг энэ үед баруун өрөөнөөс жижиг хутга барьчихсан гарч ирээд Д.Батболдын зүүн гуяанд хатгачихсан. Би Д.Батболдын өмдийг тайлж үзэхэд зүүн гуяны гадна хэсгээс жаахан цус гарч байсан. С.Энхбат айлд орж хөвөн, бинт сураад ирье гээд гарсан. Тэрнээс хойш юу болсон мэдэхгүй. Архи ууж байх хооронд бидний хооронд хэрүүл маргаан болоогүй. Тухайн үед С.Энхбат гайгүй. Д.Батболд согтсон байсан. С.Энхбат, Д.Батболд нар хоорондоо ямар харьцаатайг мэдэхгүй. Тухайн үед Т.Амгаланбүрэн С.Энхбат бид нар хажууд нь байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/

 

Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн шинжээчийн № 160200415 тоот

1,2/ Д.Батболдын биед гуянд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

3/ Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

4/ Дээрхи гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

5/ Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй / хх-ийн 12-р хуудас/ гэх дүгнэлт,

 

Эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол /хх-ийн 1-р хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 40-41-р хуудас/

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53-р хуудас/

           Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 35-39-р хуудас/ зэрэг болно.

 

             Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн    дүгнэлтийн талаар:

       Шүүгдэгч С.Энхбат нь 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг Малчны 1 дүгээр гудамжны 10 тоотод байх гэртээ иргэн Д.Батболдын зүүн хөлийн гуяны хэсэгт хутгаар хатгасны улмаас биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул шүүгдэгчийг гэм буруутай байна гэж дүгнэлээ.

 

    Иймд шүүгдэгч С.Энхбатын гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй, тус аймгийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

    Шүүхээс шүүгдэгч С.Энхбатад ял оногдуулахдаа учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж гэм буруугаа ойлгож байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

    Шүүгдэгч нь хохирогч Д.Батболдод 300000 /гурван зуун мянган/ төгрөг хүлээлгэн өгсөн тухай шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч шүүгдэгч нар мэдүүлсэн, хохирогч нь цаашид гомдол саналгүй гэснийг үндэслэн учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж үзэв.

    Шүүгдэгч С.Энхбат нь Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 4 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хасч 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбараар нотлогдож байх ба тэнсэж хянан харгалзаж байх хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

    Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болно.

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт 18.7 см урттай, 10 см урт, 3 ширхэг бэхэлгээ бүхий улаан өнгийн хуванцар иштэй, 8.7 см ажлын хэсгийн урттай, ажлын хэсгийн үзүүрээс 3.2 см орчим хэсэгт түлэгдсэний улмаас харласан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв

 

            Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн 283, 284, 285, 286, 290 дүгээр  зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 299 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Харчин овгийн Сосорбурамын Энхбатыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Энхбатыг 2 / хоёр/ сарын  хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.5 дахь  хэсэгт заасныг журамлан энэхүү шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ял дээр 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 4 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүгдэгч С.Энхбатад оногдуулсан 1 /нэг/ жил 2 / хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч нь С.Энхбат нь хохирогч Д.Батболдод 300000 / гурван зуун мянган/ төгрөг төлсөн ба хохирогч бусад зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 88 дугаар зүйлийн 88.1.11 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт 18.7 см урттай, 10 см урт, 3 ширхэг бэхэлгээ бүхий улаан өнгийн хуванцар иштэй, 8.7 см ажлын хэсгийн урттай, ажлын хэсгийн үзүүрээс 3.2 см орчим хэсэгт түлэгдсэний улмаас харласан 1 ширхэг хутгыг устгасугай.

 

7. Шүүгдэгч С.Энхбат нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

8. Шүүгдэгч С.Энхбатад энэ өдрөөс эхлэн урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслах сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч С.Энхбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                            ШҮҮГЧ                                      Л.ОДОНЧИМЭГ 

      

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэцэцэг

Улсын яллагч Д.Баянмөнх

Шүүгчийн туслах О.Янжиндулам

Хохирогч Б.Насанжаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам

Шүүгдэгч Д.Отгонбаяр нарыг оролцуулан, Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Жинчин овгийн Долгорын Отгонбаярт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн тус шүүхийн 1392016/00048/Э/ индекстэй, эрүүгийн 201612000137 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

        

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд 1960 оны 7 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 2 дугаар баг, Баянгийн 4 дүгээр гудамжны 2 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх, Жинчин овгийн Долгорын Отгонбаяр /регистрийн дугаар ЗД60071415/  

            Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/:

             Шүүгдэгч Д.Отгонбаяр нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 15 цагийн үед Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт цагдаа Б.Насанжаргалын тавьсан шаардлагыг эсэргүүцэж, түүний цээжин хэсэгт болон нүүрэн тус газарт 1 удаа цохих, баруун хөлний шилбэн тус газар чулуугаар цохих үйлдлээр төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                                                                                                                                                             

                                               

                                                                         ТОДОРХОЙЛОХ НЬ:

             Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд Үүнд:

   Шүүгдэгч Д.Отгонбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би байшин барьж байсан болохоор гэрээсээ багаж аваад явж байсан. Тэр үед Б.Оюунбат тааралдаад “..цагдаад багажаа хураалгасан, түүнийгээ авах гэсэн юм..” гэхээр нь хүргэж өгөхөд цагдаа Б.Насанжаргал таараад “Отгоо ах яагаад согтуугаар мотоцикль унаад байгаа юм” гэхээр нь “ах нь согтуу биш, одоо явлаа” гэж хэлсэн юм. Ингээд маргалдаж би түүний зүүн шанаанд

нь алгадсан. Ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагчтай хэрцгий, буруу хандсандаа хохирогчоос уучлал гуйж байна. Би тэр чулууг хохирогч руу санаатайгаар шидээгүй. Үүнээс болоод би энэ хэрэгт холбогдчихоод байгаа, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч Б.Насанжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ажил үүргээ гүйцэтгэж байхад Д.Отгонбаяр гуай намайг хамгийн их эсэргүүцдэг юм. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, ихэвчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолооддог. Шаардлага тавихаар эсэргүүцэж хэл амаар доромжилдог. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед нь цагдаагийн төлөөлөгчтэйгээ нийлээд гавлах эсхүл мотоциклийг нь журамлахаар манай суманд Засаг даргын орлогч ажилтай.хүү нь ирж гуйсаар байгаад ямар нэгэн торгууль төлөхгүйгээр аваад явдаг. Тэр өдөр Б.Оюунбат гэх хүний мотоциклийг журамлаад гараждаа хийгээд, гаражаа түгжээд зогсож байтал Д.Отгонбаяр гуай Б.Оюунбатыг мотоцикль дээрээ сундлаад ирсэн. Би ойртоод очтол согтуу байсан. Та яагаад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод байгаа юм гэхэд “би яахаараа энэ сум орон нутагтаа явж болдоггүй юм. Би энд өссөн. Энэ газар дээр дураараа явах эрхтэй. Чи ирснээсээ хойш намайг явуулахгүй байгаа” гэхэд нь “Та мотоциклиосоо буу, мотоциклийг чинь журамлана” гэж хэлсэн. Тэгэхэд зүгээр байгаарай чи гээд намайг түлхээд байсан. Би мотоцикль дээрээс нь буулгачихаад цаашаа явж байтал Б.Оюунбат мотоцикль дээрх ганзагатай зүйлээ авъя гэхээр нь Б.Оюунбаттай явж  байгаад эргээд хартал миний зүүн шанаа руу алгадаагүй, гараа зангидаж байгаад цохьсон. Би тусгай хэрэгсэл нулимс асгаруулагч гаргаж ирээд цацсан чинь нүүрээ дараад цаашилсан. Хашааны хаалга дардаг том чулууг барьж аваад өөдөөс дайрч нэг шидэхэд нь би бултсан. Намайг оноогүй. Дахиад бариад өөдөөс дайрахад би яалт ч үгүй оногдож баруун хөлний булчин хэсэгт цохьсон. Тэр чулуугаа дахин бариад өөдөөс дайрахад нь би ганц нэг гааздаад хойшоо ухарсан. Тэр үед хүмүүс Отгонбаяраа чи боль, наадах чинь ажлаа хийж байгаа хүн гэж хэлж байсан. Ингээд Д.Отгонбаяр мотоциклио унаад зугтаасан гэв.

 

            Гэрч  Б.Оюунбатын “...Миний танил Д.Отгонбаяр согтуу мотоцикль жолоодоод явж байгаад тааралдаад надаас хаа хүрэх гэж байгаа юм гэж асуусан. Тэгэхэд би мотоциклоо журамлуулчихлаа, мотоциклоосоо юм авах гээд явж байна гэхэд сундалчих гэхээр нь яах юм вэ та согтуу байна, би цагдааруу явж байна гэхэд зүгээрээ би наана нь хүргээд өгье гэсэн юм. Тэгээд би сундалж яваад сумын Хаан банкны гадаа ирээд зогстол сумын цагдаа кубоноосоо гараад ирсэн. Тэгээд Д.Отгонбаярт хандан та яагаад согтуугаар мотоцикль жолоодоод байгаа юм бэ гэхэд ах нь зүгээр байна яагаа ч үгүй шүү дээ гээд байсан. Тухайн үед би зөрж яваад мотоциклоосоо ганзагаа аваад эргээд хартал Д.Отгонбаяр сумын цагдаа хоёр зууралдаж байсан. Сумын цагдаа Д.Отгонбаярын өөдөөс нулимс асгаруулагч цацаж байгаа харагдсан. Нэг харахад сумын цагдаа ухарчихсан, Д.Отгонбаяр өөдөөс нь хөөх маягтай алхаад байсан, тэгээд би яваад өгсөн...Сумын цагдаа Б.Насанжаргал Д.Отгонбаярт та согтуугаар мотоцикль жолоодлоо мотоциклийг чинь журамлана гээд байх шиг байсан. Д.Отгонбаяр би архи уугаагүй эрүүл мотоциклоо журамлуулахгүй гээд өөдөөс нь эсэргүүцээд хэрэлдээд байх шиг байсан. Сумын цагдаа дүрэмт хувцастайгаа байсан...Д.Отгонбаяр нилээн согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/,

 

            Гэрч  Ц.Даваагийн “...2016 оны 8 дугаар сарын 2-ны өдөр би сумын Хаан банкны баруун талын дэлгүүрийн үүдэнд зогсож байтал сумын цагдаа Б.Насанжаргал, мөн манай сумын иргэн Д.Отгонбаяр нар Хаан банкны урд хоорондоо маргалдаад нэг харсан Д.Отгонбаяр цагдаа Б.Насанжаргалын шанааруу цохиж байгаа харагдсан. Тэгсэн цагдаа Б.Насанжаргал арагшаа ухраад зугатаагаад хойноос нь Д.Отгонбаяр туулгаж хөөж байгаад газарт нэг шаргал өнгийн чулуу хаясан. Тэгтэл сумын цагдаа нүдрүү нь нулимс асгаруулагч цацаж байгаа харагдсан. Тэгэхээр нь би Д.Отгонбаярыг чи ингэж болохгүй цагдаагийн албан хаагчийн үгэнд орох ёстой талаар загнаж хэлж байсан... Д.Отгонбаяр согтуу байсан...Б.Насанжаргал цагдаагийн дүрэмт хувцастайгаа байсан... цагдаа Б.Насанжаргал Д.Отгонбаярыг зодож цохисон зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 40-р хуудас/,

 

            Гэрч О.Гоёцэцэгийн “...2016 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 15 цагийн үед Хаан банкны баруун талын дэлгүүрийн үүдэнд сууж байтал цагдаа Б.Насанжаргалыг Д.Отгонбаяр гэх ах туулгаад гараад ирсэн. Тэгээд сумын цагдаа Д.Отгонбаярын өөдөөс нулимс асгаруулагч цацаж байгаа харагдсан. Тэгээд удалгүй 2 тийшээ яваад өгсөн. Д.Отгонбаяр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Согтуу байгаа харагдсан...цагдаа дүрэмт хувцастай байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-р хуудас/

 

Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №201600348 тоот дүгнэлтэд

А:. Б.Насанжаргалын биед шилбэнд цус хурсан, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

Б:. Дээрх гэмтэл  нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

В:. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй

Г:. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулаагүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ. /хх-ийн 44-р хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол /хх-ийн 2-р хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5-р хуудас/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-9-р хуудас/

Чулуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-12-р хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-15-р хуудас/

Драгер багажинд үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 16-19-р хуудас/

Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20-22-р хуудас/

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 23-р хуудас/

Согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 24-р хуудас/

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57-р хуудас/ зэрэг болно.

 

             Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн    дүгнэлтийн талаар:

    Шүүгдэгч Д.Отгонбаяр нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 15 цагийн үед Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт, цагдаа Б.Насанжаргалын тавьсан шаардлагыг эсэргүүцэж, төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийг гэм буруутай байна гэж дүгнэлээ.

    Иймд шүүгдэгч Д.Отгонбаярын гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй, тус аймгийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

    Шүүхээс шүүгдэгч Д.Отгонбаярт ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж гэм буруугаа ойлгож байгаа зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

    Шүүгдэгч Д.Отгонбаяраас хохирогч Б.Насанжаргал нь хохирол төлбөр нэхэмжлээгүй тул түүний бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

    Хэрэгт энэ хэргийн улмаас битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.  

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шаргал өнгийн чулуу 1 ширхэгийг   шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298, 299 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

           1. Шүүгдэгч Жинчин овгийн Долгорын Отгонбаярыг төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Отгонбаярт 1 /нэг/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй. 

 

            3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Отгонбаярт оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

           4. Шүүгдэгч Д.Отгонбаяр нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

           5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан шаргал өнгийн чулуу 1 /нэг/ ширхэгийг устгасугай.

 

            6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Отгонбаярт оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

            7. Тэнсэгдсэн ялтан хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх хуульд заасан журмыг баримтлан ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

            8. Шийтгэх тогтоолыг танилцуулсан сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардан авснаас хойш Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

             

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ                                      Л.ОДОНЧИМЭГ