Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/364

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ,

Шүүгдэгч, хохирогч Ш.Н , шүүгдэгч Ш.Б  тэдгээрийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,

Шүүгдэгч, хохирогч Г.Г ын өмгөөлөгч И.Отгонсүрэн,

Шүүгдэгч, хохирогч Ш.Н , Г.Г ,

Шүүгдэгч Ш.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О овогт Ш-н Н , О овогт Ш-н Б , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М овогт Г-н Г тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2034000000290 дугаартай, 1 хавтаст хэргийг 2020 оны 8 дугаар сарын 27-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, О овогт Ш-н Н , 1988  оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөн зүйл суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын Эрээн 4 дүгээр баг хөдөө оршин суух хаягтай, ам бүл 5 эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ... регистрийн дугаартай.

 

Монгол улсын иргэн, О овогт Ш-н Б , 1983  оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөн зүйл суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Төв аймгийн Эрдэнэсант сумын 4 дүгээр баг хөдөө оршин суух хаягтай, ам бүл 5 эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ... регистрийн дугаартай.

 

Монгол улсын иргэн, М овогт Г-н Г , 1982  оны 3 дугаар сарын 19-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмийн операторчин мэргэжилтэй, Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт 3 дугаар баг 03-01 тоотод оршин суух хаягтай, ам бүл 7, эхнэр 5 хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй Үүнд:

1.Төв аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ... регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.Б  Ш.Н  нар нь бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат 4 дүгээр багийн нутаг Г.Г тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, чихний хэнхэргэн хальс цууралт, бүсэлхий нурууны нугалам хоорондын жийргэвчний цүлхийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Г.Г  нь 2020 оны 4 дүгээр сарын 27-ний өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат 4 дүгээр багийн нутагт Ш.Н тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Г.Г ын хохирогч, шүүгдэгчээр өгсөн: Би 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумаас хөдөө “Гацаа” гэх газарт хүргэн ах Цэрэннадмид ирээд тухайн үед малын хотонд мал хараад явж байсан 20 цагийн орчимд хоёр мотоцикльтой согтуу гэмээр сундлаатай 4 хүн Цэрэннадмид ахын гэрийн гадаа тулж ирээд зогсоод гэрлүү жүгд орсон бималны хотноос энэ хүмүүс юу нь хүмүүс юм бол гээд гэрлүү алхаад ойртож явахад гэрт тухайн хүмүүс орсон ноолуурын мөнгөний талаар чанга чанга яриад байх шиг байсан тэгээд би гэрийн үүдэнд яваад очтол өөдөөс Ганзориг, Бямба нэрийг нь мэдэхгүй гурван залуу түрүүлээд өөдөөс гараад ирсэн тэгээд би мэнд мэдээд юу хаанаас яваа талаар асуусан чиэь ямаа самнасан мөнгөө авах гэж явна гэсэн. Тэгтэл гэрт Н  гэх залуу нь гэрт ах эгч хоёроос мөнгө хурдан өг гэх мэтээр чанга чанга яриад байсан. Н  гэрээс миний өөдөөс гараад ирсэн би тэгэхээр нь Н  чи яагаад ах эгч хоёр дээрэлхээд байгаа юм гэсэн тэгсэн Н  би ямаа самансан мөнгөө авах гэж байна чамд хамаагүй гээд өөдөөс даналзаад намайг заамдаад авсан би зөрүүлээд заамдаад авсан тэгтэл Н гийн ах Б  араас бариад авсан датаад газар унасан тэгтэл дээрээс өшиглөж цохиж зодож эрүүл мэндэд “зүүн чих дүлийрсэн, хөхөрч хавдсан, нуруу өшгөлүүлснээс болж хөндүүрлэж гэмтэл авсан, толгой тархи доргилт” бүхий хохирол учирсан. Тэгтэл хажууд байсан хүмүүс салгаад би босоод иртэл Н  мотоцикль дээрээс суучихсан намайг танихгүй байна уу гээд даналзаад байсан тэгтэл Б  цаанаас чулуу барьж ирж байсан тэгхээр нь би хажууд байсан модоор мотоцикль дээр сууж байсан Н г цохисон тэгхэд мотоцикльтойгоо газарт унасан юм.  Тэгээд би гүйгээд гэрлүү ороод эхнэрийг цагдаа дууд гэсэн эхнэр сумын төв рүү цагдааруу утсаар залгаад дуудлага өгөөд гэрээс гараад иртэл тэд нар явсан байсан. Би эмчилгээ хийлгэсэн эм тариа авсан байгаа баримтаар нэхэмжлэнэ. Тухайн үед би Б г цохиж зодсон талаар мэдэхгүй байна. Харин Б  намайг ална гээд том чулуу барьсан дайраад тэгхээр нь би арагшаа ухарч байгаад гарт таарсан модыг бариад мотоцль дээр сууж байсан Н г нэг удаа цохих шиг болсон хаана нь цохисон мэдэхгүй. Н  нь газарт унасан би зугтаагаад гэрлүү орсон юм. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Б , Н  нар нь архи согтууруулах ундаа уусан согтуу өөдөөс агсараад байсан. Бид нарын хажууд Бороо, эгч Пүрэвдалай, эгч Бадамханд, эхнэр Баярцэцэг болон Б  Н  нартай цуг явж байсан танихгүй хоёр залуу байсан өөр хүн байгаагүй. Зодуулсанаас хойш одоо толгой өвдөнө, шилэн хүзүү нуруу ахар сүүлрүү хөндүүрлэж өвдөж байна. Миний хувьд Ш.Н г зүс харж байсан ямар нэгэн хамаатан садан холбоо байхгүй. Өс хонзон өр авлага байхгүй,өмнө нь хэрүүл маргаан хийж байгаагүй. Би Ш.Н д хохирол мөнгө барагдуулаагүй. Төв аймгийн Эрдэнэ сумын Угалзат 4-р багийн нутагт “Гацаа” гэх газарт 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч Ш.Н тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж Ш.Н гийн эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн хохирол учруулсан хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Ш.Н  нь намайг эхэлж зодсон би биеэ хамгаалах үйлдэл хийж Ш.Н гийн биед гэтмэл учруулсан гэх мэдүүлэг,

 

Ш.Н гийн хохирогч, яллагдагчаар өгсөн: Би Өвөрхангай аймгаас Эрдэнэсант сумын унтагт айлуудаар ямаа самнасан юм тэгээд мөнгөө аваагүй яваад 2020 оны 4 дүгээр сарын 27-нд Өвөрхангай аймгаас ямаа самнасан мөнгөө авах гээд Эрдэнэсант сумын нутагт очоод Банди гэх айлд очсон чинь эхнэр нь ноолуур тушаагаагүй байна өгөх мөнгө байхгүй байна гэсэн тэгэхээр нь би даруйхан өгөөрэй болохгүй бол ноолуураар нь өгчих гэж хэлээд гэрээс гарах гэсэн чинь Г  гэх залуу гэрийн гаднаас гүйж ирээд эгч битгий дарамтлаад байгаарай гээд толгойгоороо мөргөсөн тэгтэл хөмсөг язарч цус гарсан яаж байна гэсэн чинь мөн дөхиж толгойгоороо мөргөөд шүд хөдөлсөн тэгээд Г  гэх залуутай маргалдаад авсан чинь цуг явсан ах Бямбасүэн салгатал Б  ахыг мөн гараараа толгойн тус газарт нь цохисон ба тэгэд салаад Б  ах цаашаа явсан чинь Г  гэх залуу гэрийн хажуугаас мод аваад шидсэн тухайн мод оноогүй тэгээд бид нар хоёр мотоцикльтой явж байсан нөгөө мотоцикльтой хоёр хүн түрүүлээд хөдөлсөн би араас нь хөдлөх гэж байсан чинь Г  нь мод барьж ирээд миний нуруу хэсэгрүү цохьсон тэгээд нэг мэдсэн би газар унасан хамарнас цус гарчихсан хэвтэж байсан. Би зураг авхуулсан 8,9-р хавирга хугарсан өвчүүн дээр гэмтсэн, бөөр гэмтсэн үүдэн нэг шүд хөдөлсөн, зүүн хөмсөг язарсан 3 оёо тавиулсан, зүүн хөл булчингаар хөндүүрлэж өвднө. Одоо толгой өвдөн аьсгаа авхаар хавирга өвдөж байна. Тухайн үед би архи согтууруулах ундаа уугаагүй эрүүл байсан Г  нь согтууруулах ундаа уусан согтуу байсан тийм их согтуу байгаагүй.Тухайн үед би ах Б , Эрдэнэбулан, Ганаа нартай хоёр мотоцикльтой явж байсан гэрт нь орход Банди эхнэр нь мөн намайг зоддог Г ын эхнэр, нэг хүүхэд байсан. Миний хувьд Г тай өр авлага, өс хонзон байхгүй. Би Өвөрхангай аймагт гэртээ хэвтсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлээгүй гаднаас буюу эмийн сангаас эм тариа авсан 500 000 мянга гаран төгрөгөөр эм тариа авсан баримт өгч байна. Намайг зүгээр явж байхад цохиж зодож эрүүл мэндэд хохирол учруулсанд гомдолтой байна эмчилгээний зардалаа нэхэмжлэж байна. Би Г ыг цохиж зодоогүй эрүүл мэндэд нь гэмтэл учруулаагүй. Намайг гэрээс гараад ирэхэд Г.Г  намайг барьж аваад толгойгоороо мрөгөсөн миний хөмсөг язарсан тэгээд Г.Г  манай ах Б тэй барилцалдаад тэгэд би боль гээд салгасан тэр үед Б  ах би Г.Г ыг цохиж зодоогүй. Манай ах Б  урд нь ямаа самнасан мөнгөө авна гээд тэгээд би цуг явж байсан юм.  Төв аймгийн Эрдэнэ сумын Угалзат 4-р багийн нутагт “Гацаа” гэх газарт 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч Г.Г тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж Г.Г ын эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учруулсан хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Г ыг цохиж зодоогүй.Би айлд очихоос өмнө өглөө нь архи уусан байсан архи гарсан байсан Г.Г  архи уусан байсан байх. Г.Г ын биед Шүүх эмнэлэгийн дүгнэлтээр биед хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон гэсэн би хэн учруулсаныг нь мэдэхгүй байна гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Б гийн өгсөн: Манайх Өвөрхангай аймгийн нутгаас Төв аймгийн Эрдэнэсант суманд шилжин орж ирээд малтай амьдарч байгаа ба манай дүү нар Өвөрхангай аймгаас ирж айлуудаар ямаа самансан ба мөнгөө аваагүй дараа авна гээд буцаад явсан юм тэгээд 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр дүү Н  ирээд ямаа самнасан мөнгөө авах гээд бид нар хоёр мотоцикльтой айлуудаар яваад Банди гэх айлд ороод мөнгөө гэсэн тухайн айлын хүмүүс ноолуураа тушаагаагүй байна тушааж байгаад мөнгийг чинь өгнө гэж хэлээд гэрээс би түрүүлээд гарсан. Тэгтэл түрүүлж гарсан Ганзоригтой гэрийн гадаа Г  юм яриад зогсож байсан. Тэгээд би мэнд мэдээд байж байтал араас дүү Н  гарч ирсэн Г  шууд дүү Н г чи юу гээд байгаа юм гээд барьж аваад толгойгоороо хоёр удаа нүүр хэсэгт нь мөргөхөд баруун хөмсөг орчимд мөргөсөн тэгхэд Н гийн хөмсөг язраад цус гарсан тэгхээр яаж байгаа юм гэсэн Г  дахиж цохих гээд дайраад тэгхээр нь би голоор нь ороод хоёр тийш нь болгож салгаад тэгтэл гэрэс Далай эгч гарч ирээд Г ыг наад Н  чинь хамаагүй шүү дээ гэж хэлсэн тэгээд би цаашаа Н рүү очих үед араас Г  сургааг аваад шидсэн би доош суусан чинь миний дээгүүр нөгөө сургааг нь яваад цаана унасан юм. Намайг оноогүй Тэгээд цуг явсан Ганзориг намайг явья гэсэн би явах гээд мотоциклоо асаагаад түрүүлээд хөдөлсөн тэгтэл хүмүүс хашигралдаад тэгээд би эргээд харсан харсан чинь Н , Ганаа хоёр хөдлөөгүй Н  газар унасан байсан. Билгээ бид хоёр иргээд очсон чинь Н  ухаан алдсан хамар амнаас нь цус гарчихсан газар хэвтэж байсан. Би дүүгээ босгоод хажууд байсан Далай эгч та нар одоо яв наад Г  чинь хутга шөвөг бариад гараад ирнэ гэхээр нь бид дөрөв явсан юм. Би Г ыг цохиж зодож эрүүл мэндэд нь хохирол учруулаагүй Г  өөрөө манай дүү Н г мөргөж өөрийнхөө биед гэмтэл учруулсан юм. Г ыг Н тэй маргалдаж байх үед салгах гэж чихнээс нь зулгааж гэмтэл учруулсан зүйл байхгүй би Г.Г ыг цохиж зодоогүй. Тухайн үед Г.Г  нь эгч битгий дээрэлхээд байгаарай гээд байсан. Н  архи согтууруулах ундаа уугаагүй эрүүл байсан Г  архи согтууруулах ундаа уусан халамцуу байсан. Н  бид хоёр Билгээ, Ганзориг нар цуг явж байсан Банди болон эхнэр нь мөн Г , бас эхнэр нь байсан. Төв аймгийн Эрдэнэ сумын Угалзат 4-р багийн нутагт “Гацаа” гэх газарт 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч Г.Г тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж Г.Г ын эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учруулсан хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй байна гэх мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Гэрч Г.Бадамхандын  өгсөн: 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 17 цагийн орчимд нөхөр бид хоёр саахалт айлындаа буюу өөрийнхөө дүү Пүрэвдалайгийнд ирж нялх ишиг эхэд нь хөхүүлэх гээд ирчихсэн байсан юм. Тэгээд тэдний гэрээр нь ч орж амжилгүй гэрийнх нь хойд талд 100 гаран орчим метр зайд хонины захад явж байсан тэгтэл Баярцэцэг гээд манай дүүгийн эхнэр “манай нөхрийг зодоод байна шдээ” гээд хашгираад байхыг нь сонсоод нөхөр бид хоёр саахалт айлындаа буюу өөрийнхөө дүү Пүрэвдалайгийнх руу гүйж иртэл гэрийнх нь баруун талд урдхан талд ганзориг нь мотоцикль дээрээ гэрийн урд талд Эрдэнэбулган, Н  гэх хоёр хүн харчихсан харин гэрийнх нь баруун урд талд Б , Г  хоёр зогсоогоороо барьцалдчихсан Б  нэг гараараа Г ын баруун чихийг нь мушгичихсан, энгэрээс нь заамдчихсан байхаар нь нөхөр бид хоёр Б г “за тавьчих миний хүү ингэж болохгүй” гэж хэлтэл тэр дороо тавьчихсан. Тэрний дараагаар Б г ганзоригийн мотоциклийнх нь ард талд мордуулаад эргээд хариал Н  нь “Ганбаа пиздаа миний чамайг мэднэ шүүмэднээ чамайг” гэж хэлж байсан тэгтэл нөгөө Б  нь гартаа том чулуу баричихсан Г ыг чиглээд гүйнгүүт Г  гэрийн хажууд талын зурагтны тавган аньтенн дээр байсан модгоос нэгийг аваад урдууруу савчуулаад өөрийгөө хамгаалж байгаа юм шиг савчуулахад Б гийн гарт нь барьсан байсан чулууг нь манай нөхөр замд нь авахад Б  нь ахиад нэг шургааг мод гартаа бариад Г ын өөдөөс савчуулсан боловч тэр хоёр хэн хэнийгээ цохиж оноогүй юм. Ямар ч байсан Г  гартаа шургааг мод барьчихсан савчуулж байхад нь хажууд Н  нь мотоцикль дээр сууж байсан. Эрдэнэбулган мотоциклийн хажууд нь зогсож байсан. Тэр би Г ыг хэн нэгэн хүнийг цохиж зодохыг нь хараагүй харсан бол Эрдэнэбулган харсан байх ёстой. Тэгээд ч би Г ад “согтуу хүмүүстэй юугаа ярьдгийн” гээд гэрлүү авч ороод тэд нарыг явтал гаргаагүй. Би тухайн үедээ зодоон юунаас болж эхэлсэн талаар мэдээгүй байсан. Ямар ч байсан нөхөр бид хоёрыг мал дээрээс гүйж ирхэд дүүгийн гэрийнх нь баруун урд талд Б , Г  хоёр зогсоогоороо барьцалдчихсан Б  нэг гараараа Г ын баруун чихийг нь мушгичихсан, энгэрээс заамдчихсан байхаар нь нөхөр бил хоёр Б г “за тавьчих миний хүүү ингэж болохгүй” гэж хэлсэн тэр дороо тавьчихсан тэгээд салцгаасан. Намайг харж байхад тэнд байсан хүмүүс хоорондоо хэн нь ч хэнийгээ цохиж зодсон асуудал болоогүй гэх мэдүүлэг /хх 17-18/,

 

            Гэрч Г.Пүрэвдалайгийн өгсөн: Манайх энэ жил Эрдэнэсант сумын төвөөс холгүй зүүн урд талд нь нутаглаж байгаа. Угалзат 4 дүгээр багийн Гацаа гэдэг газар хаваржаж байсан юм. Манайх энэ хавар Маалай, Болороо, Ганзориг гэх таван хүнээр өөрийнхөө ямааг самнуулаад тэдгээр хүмүүст хагас мөнгийг нь дутуу өгсөн байсан. 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 16 цагийн орчимд сумын төвд орчихоод хөдөө гэртээ оччихоод байж байтал 19 цагийн орчимд 2 мотоцикльтой 4 залу гэрийн үүдэнд тулж ирж зогсоод Н , Б , Ганзориг, Эрдэнэбулган гэх 4 залуу манай гэрт орж ирээд Н  нь надад “танай ноолуурыг 100 000 төгрөгөөр худалдаж авья” гэж мөн миний нөхөр өвчтэй хэвтэрт байдаг хүнрүү бас тэр Н  нь дайрч давшлаад байсан. Би манай ямааг самнасан Эрдэнэбулган, Ганзориг гэх хүмүүст тус бүр 50 000 төгрөг өгөх ёстой байсан юм. Тэгтэл Эрдэнэбулган, ганзориг нар нь “ямаа самнасан мөнгөө авья аа” гэхээр нь би “ченжид ноолуураа өгчихсөн байгаа маргааш ноолуурын мөнгө бууна аа тэгээд мөнгийг чинь өгье өө гэж хэлсэн юм. Тэр Н , Б  гэдэх ах, дүү хоёр залуу нэлээн согтуу байсан тэгтэл Н  манайд нөхөр бид хоёртой үлдээд нөгөө гурав нь гэрээс гараад явхад нөгөө Н  нь нөхөр бид хоёроор тохуурхаад “танай ямааны чинь ноолуурыг 100 000 төгрөгөөр худалдаж авья гэж хашигчаад тохуурхаад байсан тэгээд гэрээс Н  гартал цаанаас нь миний дүү Г  ирж таараад Г  нь Н д “чи одоо яагаад хүн дээрэлхээд байгаа юм бэ, чи өөрөө ямааг минь самнаагүй байж яагаад хүн дээрэлхээд байгаа юм” гэтэл Н  нь “Ганбаа пиздаа миний би чамайг мэднэ шүү” гэж хэлсэн тэгтэл Г  нь Н г гараараа түлхэх шиг болтол Н  нь арагшаа ухарч гэрийн хаалганы тотго мөргөсөн тэгтэл Н  Г ыг заамдахад мөн Г  нь заамдалцаж араас нь Б  нь бас боотол Н  нь салж Б  Г  хоёр газар унаж дээр доороо оролцоод байхаар нь би гэрийн ойролцоо нялх ишиг эхэд нь тавьж өгч байсан хүмүүсийг дуудтал манай бэр Баярцэцэг гүйж ирээд араас нь Бадамханд Г  хоёрыг ноцолдож байхад нь салгасан. Г  нь Н г гараараа түлхэх шиг болтол Н  нь арагшаа ухарч гэрийн хаалганы тотго мөргөсөн тэгтэл Н , Г ыг заамдахад мөн Г нь заамдалцаж араас нь Б  нь бас боотол Н  нь салж Б  Г  хоёр   газар унаж дээр доороо оролцоод байж байсан ямар ч байсан Б  нь Г ыг толгой хэсгийг нь хоёр, гурван удаа газар мөргүүлж байсан. Тэгээд тэр хоёрыг ноцолдоод байхаар нь ийш, тйишээ аврал эрж хашгирч хүн дуудах гээд гэрийн наагуур цаагуур явсан. Н , Б , Г  гуравын л хооронд болсон асуудал байгаа юм. Өөр хэн нэгэн хүн цохилцож зодолдоогүй. Харин Ганзориг, Эрдэнэбулган нар нь тэдгээр хүмүүсийг салгахгүй зүгээр л зогсоод байсан. Манй дүү Г  нь урьд өмнө нь архи уудаг байж байгаад архинаас гаргадаг код 5 жилээр нь хийлгээд энэ жил 4 дэх жил болж байна. Г  дүү цоо эрүүл байсан. Харин Н , Б  нар нь архи, уучихсан нэлээн согтуу байсан. Зодоон болох үед Ганзориг, Эрдэнэбулган, Бадамханд , Баярцэцэг, Бороо нар байсан гэх мэдүүлэг /хх19-20/,

 

Гэрч О.Ганзоригын өгсөн: Би Төв аймгийн Эрдэнэсант суманд эхнэр хүүхдийнхээ хамтаар амьдардаг юм. Тэгээд энэ хавар хөдөө айлуудад сумынхаа хэдэн хүмүүстэй ямаа самнаж хэдэн төгрөг олох санаатай явсан юм. Тэгээд Эрдэнэсант сумын Банди ах, эхнэр Пүрэвдалай эгч хоёрынд ямаа самнаад ямаа самнасан мөнгөө аваагүй байсан юм. 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр би өглөө сумынхаа Даваадорж гэдэг айлд ямаа самнаж өдөр нь гэртээ ирчихээд байж байтал манай гэрт 16 цаг өнгөрч байхад Б  ирээд “хоёулаа ямаа самнасан айлуудаараа явж ямаа самнасан мөнгөө авах уу очиж уулзъя юу болж байгаа бол” гэхээр нь би түүнд “за чи гэртээ байж байгаарай би араас чинь очие” гэж хэлчихээд 17 цаг өнгөрч байхад Б гийн гэрт нь очоод тэндээсээ тэдний гэрт нь байсан дүү Н , хамаатных билгээ гэдэг залуутай дөрөвүүлээ хамтдаа хоёр мотоцикльтой хөдлөөд одоо нэрийг нь мэдэхгүй байна эхлээд манай суманд нутагласан отрын айлд очиж мөнгөө авчихаад дараагаар нь Ариунболд гэдэг айлаар очиж бас мөнгөө ярьчихаад харих замдаа Банди ахынхаар бид дөрөв орж Банди ах, Пүрэвдалай эгч хоёрт ямаа самнасан мөнгөө хэлчихээд би тэдний гэрээс түрүүлж гарсан араас Б  нөгөө хамаатныхаа дүүтэй гарч ирээд гэрт нь Н  үлдсэн тэгээд гэрийн үүдэнд Г тай тааралдаж мэнд мэдчихээд би өөрийнхөө мотоцикль дээрээ очоод эргээд хартал л Г , Н г яг Банди ахын гэрээс нь гарч ирэх үед гараараа нүүрэн хэсэгрүү нэг удаа цохиод авсан тэгтэл Н  хаалганы тотгийг толгойгоороо мөргөсөн, дараа нь бас нүүрэн хэсэгрүү нь нэг удаа толгойгоороо мөргөж байсан тухайн үед яг юунаас болж цохих болсон гэдгийг нь би мэдээгүй. Тэгтэл Б  мотоцикль дээрээ болиоч гээд Г руу гүйж очоод Г руу дайрч байсан тэгээд Г , Н , Б  гурав хоорондоо зууралдаад байж байхад хажууд нь байсан хүмүүс тэр гуравыг салгасан тэгтэл тэр гурав ахиад хоорондоо зууралдаж заамдалцаж газар унацгаахаар нь би мотоцикиль дээрээсээ очиж Б  дээлнийх нь бүснээс нь татаж боль гэж хэлээд мотоцикль дээрээ суулгатал тэнд байсан хүмүүс буюу Г ын эгч нар эхнэр гэдэг хүмүүс нь намайг Б г аваад хурдан хөдлө гээд байхаар нь би Б г авч хөдлөөд 50-60 орчим метр хөдлөөд эргээд хартал Г  гэрийн үүдэндээ байж байгаад Н  мотоцикль дээрээ сууж байхад нь нуруу хавьруу н шургааг модоор нэг удаа цохисон тэр Н  газар оочиж байсан. Тэгээд Б  миний араас буугаад явган дүү дээрээ очсон тэгээд би нөгөө Б гийн хамаатных нь дүүг нь дуудаад бид хоёр түрүүлээд миний мотоцикльтой харьцгаасан. Миний харсанаар нь Г  Н г нүүрэн хэсэгт нь гараараа нэг удаа цохиж мөн толгойгоороо нүүрэн хэсэг рүү нь нэг удаа мөргөсөн. Дараа нь мотоцикль дээрээ сууж байхад нь нуруу хавьруу нь шаргааг модоор нэг удаа цохиход тэр Н  газар оочиж байсан. Г  Н  Б   гурав хоорондоо зууралдаад байсан тэр гурав бүр зууралдаад газар унацгаасан тухайн үед Г  доор нь орчихсон харин Н , Б  хоёр дээр нь гарчихсан байсан тэгээд тэнд байсан хүмүүс салгацгаасан. Г ыг бол яг Б , Н  2 цохихийг нь бол хараагүй ээ. Намайг хараагүй байхад цохисон эсэхийг нь бол би мэдэхгүй байна. Г  эрүүл байх шиг байсан согтуу хүн шиг харагдаагүй. Намайг Н тэй таарснаас хойш лав Н  уугаагүй өмнө нь яасан байсан юм. Н  ч эрүүл л байх шиг байсан гэх мэдүүлэг /хх 21-22/,

 

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 246 дугаартай дүгнэлт: “1.2. Ш.Н  –н биед баруун талын 8,9-р хавирганы ташуу зөрөөгүй хугарал, зүүн хөмсөгний шарх гэмтлүүд тогтоогдло. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.3. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.4 Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй “ гэх /хх 23-27/,

 

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 08-ний өдрийн 258 дугаартай дүгнэлт: “1.Г.Г ын биед тархи доргилт, чихний хэнгэргэн хальс цууралт, бүсэлхийн нурууны нугалам хоорондын жийргэвчний цүлхийлт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна.4 Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна“ гэх /хх 29-32/,

 

 

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 25-ний өдрийн 41 дугаартай дүгнэлт: “1.Ш.Н гийн биед баруун 10,11-р хавирганы зөрүүгүй, 9-р хавирганы зөрөөтэй хугарал гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 3.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл эмндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй“ гэх /хх 126-127/,

 

Шинжээч эмч Б.Батчимэгийн өгсөн: Төв аймгийн Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахлах дэслэгч Ө.Эрдэнэбаяры тогтоолоор иргэн Ш.Н гийн биед болон ирүүлсэн эмнэлгийн бичиг баримт дээр үндэслэн үзлэг хийж дүгнэлт гаргасан. Шагдарсүрэн овогтой Н , 33 настай эрэгтэйн биед 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн ГССҮТ-н хэвлийн хэт авиан оношлогооны үзлэгийн дүгнэлт болон 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн гавал яс, зүүн хөлийн шилбэний 2 байрлал, бүсэлхийн нугалмуудын хажуу байрлал, цээжний хэнхэрцгийн эгц байрлалын рентген зургуудын дүгнэлтийг үндэслэж №246 дугаартай дүгнэлтийг гаргасан. Нэмэлтээр цээжний КТГ болох нарийн шинжилгээ хийлгэж хариуг хуулийн хугацаанд авчирч өгөх хүсэлт тавьсан боловч хариуг хугацаанд ирүүлээгүй тул дүгнэлтийг гаргасан. Ш.Н гийн биед үзлэг хийх үед үзүүлэгч нь ГССҮТ-д үзүүлэх үед цээжний хавирганы хугаралтай байна гэж эмч хэлсэн гэж мэдүүлсэн. Ирүүлсэн ГССҮТ-н /CD-2 ш/-д илэрсэн өөрчлөлт болох 8,9-р хавирганы гэмтэлийг дүгнэлтэндээ тусгаж нэмэлтээр өөр өөрчлөлт илрүүлж мэдэхийн тулд нарийн шинжилгээний хариуг хүссэн боловч ирүүлэгүй тул дүгнэлтийг гаргасан /хх 123-124/,

 

Төв аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх 1-2/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3-5/, мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоол /хх 6/, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай /хх 35-36, 112-113/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгч, прокурорын тогтоол /хх 37, 46, 40-41, 47-51, 105-108/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх 55, 70, 114/, шүүгдэгч Н гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 58-69/, шүүгдэгч Г ын хувийн байдалыг тогтоосон баримтууд /хх таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх 71-97/, шүүгдэгч Ш.Б гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 117/, нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр мөрдөн байцаалтанд буцаах тухай прокурорын тогтоол /хх 103,130/, мөрдөгчийн тэмдэглэл /хх104/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 89-91/, хүсэлт шийдвэрлэсэн прокурорын тогтоол /хх 96/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-13/, хэргийн газраас хураан авсан хүрэн өнгийн нимгэн махны жижиг мод, хүрэн өнгийн иштэй хутга зэргийг эд мөрийн баримтаар тооцож, хураан авсан тэмдэглэл /хх 16-17/ зэрэг хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд болно.

 

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

  Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:   

 

Ш.Б  Ш.Н  нар нь бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат 4 дүгээр багийн нутаг Г.Г тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, чихний хэнхэргэн хальс цууралт, бүсэлхий нурууны нугалам хоорондын жийргэвчний цүлхийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

            Шүүгдэгч Г.Г  нь 2020 оны 4 дүгээр сарын 27-ний өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат 4 дүгээр багийн нутагт Ш.Н тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь;

  Г.Г ын хохирогч, шүүгдэгчээр өгсөн: Би 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумаас хөдөө “Гацаа” гэх газарт хүргэн ах Цэрэннадмид ирээд тухайн үед малын хотонд мал хараад явж байсан 20 цагийн орчимд хоёр мотоцикльтой согтуу гэмээр сундлаатай 4 хүн Цэрэннадмид ахын гэрийн гадаа тулж ирээд зогсоод гэрлүү жүгд орсон бималны хотноос энэ хүмүүс юу нь хүмүүс юм бол гээд гэрлүү алхаад ойртож явахад гэрт тухайн хүмүүс орсон ноолуурын мөнгөний талаар чанга чанга яриад байх шиг байсан тэгээд би гэрийн үүдэнд яваад очтол өөдөөс Ганзориг, Бямба нэрийг нь мэдэхгүй гурван залуу түрүүлээд өөдөөс гараад ирсэн тэгээд би мэнд мэдээд юу хаанаас яваа талаар асуусан чиэь ямаа самнасан мөнгөө авах гэж явна гэсэн. Тэгтэл гэрт Н  гэх залуу нь гэрт ах эгч хоёроос мөнгө хурдан өг гэх мэтээр чанга чанга яриад байсан. Н  гэрээс миний өөдөөс гараад ирсэн би тэгэхээр нь Н  чи яагаад ах эгч хоёр дээрэлхээд байгаа юм гэсэн тэгсэн Н  би ямаа самансан мөнгөө авах гэж байна чамд хамаагүй гээд өөдөөс даналзаад намайг заамдаад авсан би зөрүүлээд заамдаад авсан тэгтэл Н гийн ах Б  араас бариад авсан датаад газар унасан тэгтэл дээрээс өшиглөж цохиж зодож эрүүл мэндэд “зүүн чих дүлийрсэн, хөхөрч хавдсан, нуруу өшгөлүүлснээс болж хөндүүрлэж гэмтэл авсан, толгой тархи доргилт” бүхий хохирол учирсан. Тэгтэл хажууд байсан хүмүүс салгаад би босоод иртэл Н  мотоцикль дээрээс суучихсан намайг танихгүй байна уу гээд даналзаад байсан тэгтэл Б  цаанаас чулуу барьж ирж байсан тэгхээр нь би хажууд байсан модоор мотоцикль дээр сууж байсан Н г цохисон тэгхэд мотоцикльтойгоо газарт унасан юм.  Тэгээд би гүйгээд гэрлүү ороод эхнэрийг цагдаа дууд гэсэн эхнэр сумын төв рүү цагдааруу утсаар залгаад дуудлага өгөөд гэрээс гараад иртэл тэд нар явсан байсан. Би эмчилгээ хийлгэсэн эм тариа авсан байгаа баримтаар нэхэмжлэнэ. Тухайн үед би Б г цохиж зодсон талаар мэдэхгүй байна. Харин Б  намайг ална гээд том чулуу барьсан дайраад тэгхээр нь би арагшаа ухарч байгаад гарт таарсан модыг бариад мотоцль дээр сууж байсан Н г нэг удаа цохих шиг болсон хаана нь цохисон мэдэхгүй. Н  нь газарт унасан би зугтаагаад гэрлүү орсон юм. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Б , Н  нар нь архи согтууруулах ундаа уусан согтуу өөдөөс агсараад байсан. Бид нарын хажууд Бороо, эгч Пүрэвдалай, эгч Бадамханд, эхнэр Баярцэцэг болон Б  Н  нартай цуг явж байсан танихгүй хоёр залуу байсан өөр хүн байгаагүй. Зодуулсанаас хойш одоо толгой өвдөнө, шилэн хүзүү нуруу ахар сүүлрүү хөндүүрлэж өвдөж байна. Миний хувьд Ш.Н г зүс харж байсан ямар нэгэн хамаатан садан холбоо байхгүй. Өс хонзон өр авлага байхгүй,өмнө нь хэрүүл маргаан хийж байгаагүй. Би Ш.Н д хохирол мөнгө барагдуулаагүй. Төв аймгийн Эрдэнэ сумын Угалзат 4-р багийн нутагт “Гацаа” гэх газарт 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч Ш.Н тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж Ш.Н гийн эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн хохирол учруулсан хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Ш.Н  нь намайг эхэлж зодсон би биеэ хамгаалах үйлдэл хийж Ш.Н гийн биед гэтмэл учруулсан гэх мэдүүлэг,

Ш.Н гийн хохирогч, яллагдагчаар өгсөн: Би Өвөрхангай аймгаас Эрдэнэсант сумын унтагт айлуудаар ямаа самнасан юм тэгээд мөнгөө аваагүй яваад 2020 оны 4 дүгээр сарын 27-нд Өвөрхангай аймгаас ямаа самнасан мөнгөө авах гээд Эрдэнэсант сумын нутагт очоод Банди гэх айлд очсон чинь эхнэр нь ноолуур тушаагаагүй байна өгөх мөнгө байхгүй байна гэсэн тэгэхээр нь би даруйхан өгөөрэй болохгүй бол ноолуураар нь өгчих гэж хэлээд гэрээс гарах гэсэн чинь Г  гэх залуу гэрийн гаднаас гүйж ирээд эгч битгий дарамтлаад байгаарай гээд толгойгоороо мөргөсөн тэгтэл хөмсөг язарч цус гарсан яаж байна гэсэн чинь мөн дөхиж толгойгоороо мөргөөд шүд хөдөлсөн тэгээд Г  гэх залуутай маргалдаад авсан чинь цуг явсан ах Б  салгатал Б  ахыг мөн гараараа толгойн тус газарт нь цохисон ба тэгэд салаад Б  ах цаашаа явсан чинь Г  гэх залуу гэрийн хажуугаас мод аваад шидсэн тухайн мод оноогүй тэгээд бид нар хоёр мотоцикльтой явж байсан нөгөө мотоцикльтой хоёр хүн түрүүлээд хөдөлсөн би араас нь хөдлөх гэж байсан чинь Г  нь мод барьж ирээд миний нуруу хэсэгрүү цохьсон тэгээд нэг мэдсэн би газар унасан хамарнас цус гарчихсан хэвтэж байсан. Би зураг авхуулсан 8,9-р хавирга хугарсан өвчүүн дээр гэмтсэн, бөөр гэмтсэн үүдэн нэг шүд хөдөлсөн, зүүн хөмсөг язарсан 3 оёо тавиулсан, зүүн хөл булчингаар хөндүүрлэж өвднө. Одоо толгой өвдөн аьсгаа авхаар хавирга өвдөж байна. Тухайн үед би архи согтууруулах ундаа уугаагүй эрүүл байсан Г  нь согтууруулах ундаа уусан согтуу байсан тийм их согтуу байгаагүй.Тухайн үед би ах Б , Эрдэнэбулан, Ганаа нартай хоёр мотоцикльтой явж байсан гэрт нь орход Банди эхнэр нь мөн намайг зоддог Г ын эхнэр, нэг хүүхэд байсан. Миний хувьд Г тай өр авлага, өс хонзон байхгүй. Би Өвөрхангай аймагт гэртээ хэвтсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлээгүй гаднаас буюу эмийн сангаас эм тариа авсан 500 000 мянга гаран төгрөгөөр эм тариа авсан баримт өгч байна. Намайг зүгээр явж байхад цохиж зодож эрүүл мэндэд хохирол учруулсанд гомдолтой байна эмчилгээний зардалаа нэхэмжлэж байна. Би Г ыг цохиж зодоогүй эрүүл мэндэд нь гэмтэл учруулаагүй. Намайг гэрээс гараад ирэхэд Г.Г  намайг барьж аваад толгойгоороо мрөгөсөн миний хөмсөг язарсан тэгээд Г.Г  манай ах Б тэй барилцалдаад тэгэд би боль гээд салгасан тэр үед Б  ах би Г.Г ыг цохиж зодоогүй. Манай ах Б  урд нь ямаа самнасан мөнгөө авна гээд тэгээд би цуг явж байсан юм.  Төв аймгийн Эрдэнэ сумын Угалзат 4-р багийн нутагт “Гацаа” гэх газарт 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч Г.Г тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж Г.Г ын эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учруулсан хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Г ыг цохиж зодоогүй.Би айлд очихоос өмнө өглөө нь архи уусан байсан архи гарсан байсан Г.Г  архи уусан байсан байх. Г.Г ын биед Шүүх эмнэлэгийн дүгнэлтээр биед хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон гэсэн би хэн учруулсаныг нь мэдэхгүй байна гэх мэдүүлэг,

шүүгдэгч Б гийн өгсөн: Манайх Өвөрхангай аймгийн нутгаас Төв аймгийн Эрдэнэсант суманд шилжин орж ирээд малтай амьдарч байгаа ба манай дүү нар Өвөрхангай аймгаас ирж айлуудаар ямаа самансан ба мөнгөө аваагүй дараа авна гээд буцаад явсан юм тэгээд 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр дүү Н  ирээд ямаа самнасан мөнгөө авах гээд бид нар хоёр мотоцикльтой айлуудаар яваад Банди гэх айлд ороод мөнгөө гэсэн тухайн айлын хүмүүс ноолуураа тушаагаагүй байна тушааж байгаад мөнгийг чинь өгнө гэж хэлээд гэрээс би түрүүлээд гарсан. Тэгтэл түрүүлж гарсан Ганзоригтой гэрийн гадаа Г  юм яриад зогсож байсан. Тэгээд би мэнд мэдээд байж байтал араас дүү Н  гарч ирсэн Г  шууд дүү Н г чи юу гээд байгаа юм гээд барьж аваад толгойгоороо хоёр удаа нүүр хэсэгт нь мөргөхөд баруун хөмсөг орчимд мөргөсөн тэгхэд Н гийн хөмсөг язраад цус гарсан тэгхээр яаж байгаа юм гэсэн Г  дахиж цохих гээд дайраад тэгхээр нь би голоор нь ороод хоёр тийш нь болгож салгаад тэгтэл гэрэс Далай эгч гарч ирээд Г ыг наад Н  чинь хамаагүй шүү дээ гэж хэлсэн тэгээд би цаашаа Н рүү очих үед араас Г  сургааг аваад шидсэн би доош суусан чинь миний дээгүүр нөгөө сургааг нь яваад цаана унасан юм. Намайг оноогүй Тэгээд цуг явсан Ганзориг намайг явья гэсэн би явах гээд мотоциклоо асаагаад түрүүлээд хөдөлсөн тэгтэл хүмүүс хашигралдаад тэгээд би эргээд харсан харсан чинь Н , Ганаа хоёр хөдлөөгүй Н  газар унасан байсан. Билгээ бид хоёр иргээд очсон чинь Н  ухаан алдсан хамар амнаас нь цус гарчихсан газар хэвтэж байсан. Би дүүгээ босгоод хажууд байсан Далай эгч та нар одоо яв наад Г  чинь хутга шөвөг бариад гараад ирнэ гэхээр нь бид дөрөв явсан юм. Би Г ыг цохиж зодож эрүүл мэндэд нь хохирол учруулаагүй Г  өөрөө манай дүү Н г мөргөж өөрийнхөө биед гэмтэл учруулсан юм. Г ыг Н тэй маргалдаж байх үед салгах гэж чихнээс нь зулгааж гэмтэл учруулсан зүйл байхгүй би Г.Г ыг цохиж зодоогүй. Тухайн үед Г.Г  нь эгч битгий дээрэлхээд байгаарай гээд байсан. Н  архи согтууруулах ундаа уугаагүй эрүүл байсан Г  архи согтууруулах ундаа уусан халамцуу байсан. Н  бид хоёр Билгээ, Ганзориг нар цуг явж байсан Банди болон эхнэр нь мөн Г , бас эхнэр нь байсан. Төв аймгийн Эрдэнэ сумын Угалзат 4-р багийн нутагт “Гацаа” гэх газарт 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч Г.Г тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж Г.Г ын эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учруулсан хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй байна гэх мэдүүлэг,

гэрч Г.Бадамхандын  өгсөн: 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 17 цагийн орчимд нөхөр бид хоёр саахалт айлындаа буюу өөрийнхөө дүү Пүрэвдалайгийнд ирж нялх ишиг эхэд нь хөхүүлэх гээд ирчихсэн байсан юм. Тэгээд тэдний гэрээр нь ч орж амжилгүй гэрийнх нь хойд талд 100 гаран орчим метр зайд хонины захад явж байсан тэгтэл Баярцэцэг гээд манай дүүгийн эхнэр “манай нөхрийг зодоод байна шдээ” гээд хашгираад байхыг нь сонсоод нөхөр бид хоёр саахалт айлындаа буюу өөрийнхөө дүү Пүрэвдалайгийнх руу гүйж иртэл гэрийнх нь баруун талд урдхан талд ганзориг нь мотоцикль дээрээ гэрийн урд талд Эрдэнэбулган, Н  гэх хоёр хүн харчихсан харин гэрийнх нь баруун урд талд Б , Г  хоёр зогсоогоороо барьцалдчихсан Б  нэг гараараа Г ын баруун чихийг нь мушгичихсан, энгэрээс нь заамдчихсан байхаар нь нөхөр бид хоёр Б г “за тавьчих миний хүү ингэж болохгүй” гэж хэлтэл тэр дороо тавьчихсан. Тэрний дараагаар Б г ганзоригийн мотоциклийнх нь ард талд мордуулаад эргээд хариал Н  нь “Ганбаа пиздаа миний чамайг мэднэ шүүмэднээ чамайг” гэж хэлж байсан тэгтэл нөгөө Б  нь гартаа том чулуу баричихсан Г ыг чиглээд гүйнгүүт Г  гэрийн хажууд талын зурагтны тавган аньтенн дээр байсан модгоос нэгийг аваад урдууруу савчуулаад өөрийгөө хамгаалж байгаа юм шиг савчуулахад Б гийн гарт нь барьсан байсан чулууг нь манай нөхөр замд нь авахад Б  нь ахиад нэг шургааг мод гартаа бариад Г ын өөдөөс савчуулсан боловч тэр хоёр хэн хэнийгээ цохиж оноогүй юм. Ямар ч байсан Г  гартаа шургааг мод барьчихсан савчуулж байхад нь хажууд Н  нь мотоцикль дээр сууж байсан. Эрдэнэбулган мотоциклийн хажууд нь зогсож байсан. Тэр би Г ыг хэн нэгэн хүнийг цохиж зодохыг нь хараагүй харсан бол Эрдэнэбулган харсан байх ёстой. Тэгээд ч би Г ад “согтуу хүмүүстэй юугаа ярьдгийн” гээд гэрлүү авч ороод тэд нарыг явтал гаргаагүй. Би тухайн үедээ зодоон юунаас болж эхэлсэн талаар мэдээгүй байсан. Ямар ч байсан нөхөр бид хоёрыг мал дээрээс гүйж ирхэд дүүгийн гэрийнх нь баруун урд талд Б , Г  хоёр зогсоогоороо барьцалдчихсан Б  нэг гараараа Г ын баруун чихийг нь мушгичихсан, энгэрээс заамдчихсан байхаар нь нөхөр бил хоёр Б г “за тавьчих миний хүүү ингэж болохгүй” гэж хэлсэн тэр дороо тавьчихсан тэгээд салцгаасан. Намайг харж байхад тэнд байсан хүмүүс хоорондоо хэн нь ч хэнийгээ цохиж зодсон асуудал болоогүй гэх мэдүүлэг /хх 17-18/,

            гэрч Г.Пүрэвдалайгийн өгсөн: Манайх энэ жил Эрдэнэсант сумын төвөөс холгүй зүүн урд талд нь нутаглаж байгаа. Угалзат 4 дүгээр багийн Гацаа гэдэг газар хаваржаж байсан юм. Манайх энэ хавар Маалай, Болороо, Ганзориг гэх таван хүнээр өөрийнхөө ямааг самнуулаад тэдгээр хүмүүст хагас мөнгийг нь дутуу өгсөн байсан. 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 16 цагийн орчимд сумын төвд орчихоод хөдөө гэртээ оччихоод байж байтал 19 цагийн орчимд 2 мотоцикльтой 4 залу гэрийн үүдэнд тулж ирж зогсоод Н , Б , Ганзориг, Эрдэнэбулган гэх 4 залуу манай гэрт орж ирээд Н  нь надад “танай ноолуурыг 100 000 төгрөгөөр худалдаж авья” гэж мөн миний нөхөр өвчтэй хэвтэрт байдаг хүнрүү бас тэр Н  нь дайрч давшлаад байсан. Би манай ямааг самнасан Эрдэнэбулган, Ганзориг гэх хүмүүст тус бүр 50 000 төгрөг өгөх ёстой байсан юм. Тэгтэл Эрдэнэбулган, ганзориг нар нь “ямаа самнасан мөнгөө авья аа” гэхээр нь би “ченжид ноолуураа өгчихсөн байгаа маргааш ноолуурын мөнгө бууна аа тэгээд мөнгийг чинь өгье өө гэж хэлсэн юм. Тэр Н , Б  гэдэх ах, дүү хоёр залуу нэлээн согтуу байсан тэгтэл Н  манайд нөхөр бид хоёртой үлдээд нөгөө гурав нь гэрээс гараад явхад нөгөө Н  нь нөхөр бид хоёроор тохуурхаад “танай ямааны чинь ноолуурыг 100 000 төгрөгөөр худалдаж авья гэж хашигчаад тохуурхаад байсан тэгээд гэрээс Н  гартал цаанаас нь миний дүү Г  ирж таараад Г  нь Н д “чи одоо яагаад хүн дээрэлхээд байгаа юм бэ, чи өөрөө ямааг минь самнаагүй байж яагаад хүн дээрэлхээд байгаа юм” гэтэл Н  нь “Ганбаа пиздаа миний би чамайг мэднэ шүү” гэж хэлсэн тэгтэл Г  нь Н г гараараа түлхэх шиг болтол Н  нь арагшаа ухарч гэрийн хаалганы тотго мөргөсөн тэгтэл Н  Г ыг заамдахад мөн Г  нь заамдалцаж араас нь Б  нь бас боотол Н  нь салж Б  Г  хоёр газар унаж дээр доороо оролцоод байхаар нь би гэрийн ойролцоо нялх ишиг эхэд нь тавьж өгч байсан хүмүүсийг дуудтал манай бэр Баярцэцэг гүйж ирээд араас нь Бадамханд Г  хоёрыг ноцолдож байхад нь салгасан. Г  нь Н г гараараа түлхэх шиг болтол Н  нь арагшаа ухарч гэрийн хаалганы тотго мөргөсөн тэгтэл Н , Г ыг заамдахад мөн Г нь заамдалцаж араас нь Б  нь бас боотол Н  нь салж Б  Г  хоёр   газар унаж дээр доороо оролцоод байж байсан ямар ч байсан Б  нь Г ыг толгой хэсгийг нь хоёр, гурван удаа газар мөргүүлж байсан. Тэгээд тэр хоёрыг ноцолдоод байхаар нь ийш, тйишээ аврал эрж хашгирч хүн дуудах гээд гэрийн наагуур цаагуур явсан. Н , Б , Г  гуравын л хооронд болсон асуудал байгаа юм. Өөр хэн нэгэн хүн цохилцож зодолдоогүй. Харин Ганзориг, Эрдэнэбулган нар нь тэдгээр хүмүүсийг салгахгүй зүгээр л зогсоод байсан. Манй дүү Г  нь урьд өмнө нь архи уудаг байж байгаад архинаас гаргадаг код 5 жилээр нь хийлгээд энэ жил 4 дэх жил болж байна. Г  дүү цоо эрүүл байсан. Харин Н , Б  нар нь архи, уучихсан нэлээн согтуу байсан. Зодоон болох үед Ганзориг, Эрдэнэбулган, Бадамханд , Баярцэцэг, Бороо нар байсан гэх мэдүүлэг /хх19-20/,

гэрч О.Ганзоригын өгсөн: Би Төв аймгийн Эрдэнэсант суманд эхнэр хүүхдийнхээ хамтаар амьдардаг юм. Тэгээд энэ хавар хөдөө айлуудад сумынхаа хэдэн хүмүүстэй ямаа самнаж хэдэн төгрөг олох санаатай явсан юм. Тэгээд Эрдэнэсант сумын Банди ах, эхнэр Пүрэвдалай эгч хоёрынд ямаа самнаад ямаа самнасан мөнгөө аваагүй байсан юм. 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр би өглөө сумынхаа Даваадорж гэдэг айлд ямаа самнаж өдөр нь гэртээ ирчихээд байж байтал манай гэрт 16 цаг өнгөрч байхад Б  ирээд “хоёулаа ямаа самнасан айлуудаараа явж ямаа самнасан мөнгөө авах уу очиж уулзъя юу болж байгаа бол” гэхээр нь би түүнд “за чи гэртээ байж байгаарай би араас чинь очие” гэж хэлчихээд 17 цаг өнгөрч байхад Б гийн гэрт нь очоод тэндээсээ тэдний гэрт нь байсан дүү Н , хамаатных билгээ гэдэг залуутай дөрөвүүлээ хамтдаа хоёр мотоцикльтой хөдлөөд одоо нэрийг нь мэдэхгүй байна эхлээд манай суманд нутагласан отрын айлд очиж мөнгөө авчихаад дараагаар нь Ариунболд гэдэг айлаар очиж бас мөнгөө ярьчихаад харих замдаа Банди ахынхаар бид дөрөв орж Банди ах, Пүрэвдалай эгч хоёрт ямаа самнасан мөнгөө хэлчихээд би тэдний гэрээс түрүүлж гарсан араас Б  нөгөө хамаатныхаа дүүтэй гарч ирээд гэрт нь Н  үлдсэн тэгээд гэрийн үүдэнд Г тай тааралдаж мэнд мэдчихээд би өөрийнхөө мотоцикль дээрээ очоод эргээд хартал л Г , Н г яг Банди ахын гэрээс нь гарч ирэх үед гараараа нүүрэн хэсэгрүү нэг удаа цохиод авсан тэгтэл Н  хаалганы тотгийг толгойгоороо мөргөсөн, дараа нь бас нүүрэн хэсэгрүү нь нэг удаа толгойгоороо мөргөж байсан тухайн үед яг юунаас болж цохих болсон гэдгийг нь би мэдээгүй. Тэгтэл Б  мотоцикль дээрээ болиоч гээд Г руу гүйж очоод Г руу дайрч байсан тэгээд Г , Н , Б  гурав хоорондоо зууралдаад байж байхад хажууд нь байсан хүмүүс тэр гуравыг салгасан тэгтэл тэр гурав ахиад хоорондоо зууралдаж заамдалцаж газар унацгаахаар нь би мотоцикиль дээрээсээ очиж Б  дээлнийх нь бүснээс нь татаж боль гэж хэлээд мотоцикль дээрээ суулгатал тэнд байсан хүмүүс буюу Г ын эгч нар эхнэр гэдэг хүмүүс нь намайг Б г аваад хурдан хөдлө гээд байхаар нь би Б г авч хөдлөөд 50-60 орчим метр хөдлөөд эргээд хартал Г  гэрийн үүдэндээ байж байгаад Н  мотоцикль дээрээ сууж байхад нь нуруу хавьруу н шургааг модоор нэг удаа цохисон тэр Н  газар оочиж байсан. Тэгээд Б  миний араас буугаад явган дүү дээрээ очсон тэгээд би нөгөө Б гийн хамаатных нь дүүг нь дуудаад бид хоёр түрүүлээд миний мотоцикльтой харьцгаасан. Миний харсанаар нь Г  Н г нүүрэн хэсэгт нь гараараа нэг удаа цохиж мөн толгойгоороо нүүрэн хэсэг рүү нь нэг удаа мөргөсөн. Дараа нь мотоцикль дээрээ сууж байхад нь нуруу хавьруу нь шаргааг модоор нэг удаа цохиход тэр Н  газар оочиж байсан. Г  Н  Б   гурав хоорондоо зууралдаад байсан тэр гурав бүр зууралдаад газар унацгаасан тухайн үед Г  доор нь орчихсон харин Н , Б  хоёр дээр нь гарчихсан байсан тэгээд тэнд байсан хүмүүс салгацгаасан. Г ыг бол яг Б , Н  2 цохихийг нь бол хараагүй ээ. Намайг хараагүй байхад цохисон эсэхийг нь бол би мэдэхгүй байна. Г  эрүүл байх шиг байсан согтуу хүн шиг харагдаагүй. Намайг Н тэй таарснаас хойш лав Н  уугаагүй өмнө нь яасан байсан юм. Н  ч эрүүл л байх шиг байсан гэх мэдүүлэг /хх 21-22/,

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 246 дугаартай дүгнэлт: “1.2. Ш.Н  –н биед баруун талын 8,9-р хавирганы ташуу зөрөөгүй хугарал, зүүн хөмсөгний шарх гэмтлүүд тогтоогдло. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.3. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.4 Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй “ гэх /хх 23-27/,

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 08-ний өдрийн 258 дугаартай дүгнэлт: “1.Г.Г ын биед тархи доргилт, чихний хэнгэргэн хальс цууралт, бүсэлхийн нурууны нугалам хоорондын жийргэвчний цүлхийлт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна.4 Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна“ гэх /хх 29-32/,

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 25-ний өдрийн 41 дугаартай дүгнэлт: “1.Ш.Н гийн биед баруун 10,11-р хавирганы зөрүүгүй, 9-р хавирганы зөрөөтэй хугарал гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 3.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл эмндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй“ гэх /хх 126-127/,

шинжээч эмч Б.Батчимэгийн өгсөн: Төв аймгийн Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахлах дэслэгч Ө.Эрдэнэбаяры тогтоолоор иргэн Ш.Н гийн биед болон ирүүлсэн эмнэлгийн бичиг баримт дээр үндэслэн үзлэг хийж дүгнэлт гаргасан. Шагдарсүрэн овогтой Н , 33 настай эрэгтэйн биед 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн ГССҮТ-н хэвлийн хэт авиан оношлогооны үзлэгийн дүгнэлт болон 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн гавал яс, зүүн хөлийн шилбэний 2 байрлал, бүсэлхийн нугалмуудын хажуу байрлал, цээжний хэнхэрцгийн эгц байрлалын рентген зургуудын дүгнэлтийг үндэслэж №246 дугаартай дүгнэлтийг гаргасан. Нэмэлтээр цээжний КТГ болох нарийн шинжилгээ хийлгэж хариуг хуулийн хугацаанд авчирч өгөх хүсэлт тавьсан боловч хариуг хугацаанд ирүүлээгүй тул дүгнэлтийг гаргасан. Ш.Н гийн биед үзлэг хийх үед үзүүлэгч нь ГССҮТ-д үзүүлэх үед цээжний хавирганы хугаралтай байна гэж эмч хэлсэн гэж мэдүүлсэн. Ирүүлсэн ГССҮТ-н /CD-2 ш/-д илэрсэн өөрчлөлт болох 8,9-р хавирганы гэмтэлийг дүгнэлтэндээ тусгаж нэмэлтээр өөр өөрчлөлт илрүүлж мэдэхийн тулд нарийн шинжилгээний хариуг хүссэн боловч ирүүлэгүй тул дүгнэлтийг гаргасан /хх 123-124/,

Төв аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх 1-2/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3-5/, мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоол /хх 6/, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай /хх 35-36, 112-113/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгч, прокурорын тогтоол /хх 37, 46, 40-41, 47-51, 105-108/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх 55, 70, 114/, шүүгдэгч Н гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 58-69/, шүүгдэгч Г ын хувийн байдалыг тогтоосон баримтууд /хх таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх 71-97/, шүүгдэгч Ш.Б гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 117/, нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр мөрдөн байцаалтанд буцаах тухай прокурорын тогтоол /хх 103,130/, мөрдөгчийн тэмдэглэл /хх104/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 89-91/, хүсэлт шийдвэрлэсэн прокурорын тогтоол /хх 96/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-13/, хэргийн газраас хураан авсан хүрэн өнгийн нимгэн махны жижиг мод, хүрэн өнгийн иштэй хутга зэргийг эд мөрийн баримтаар тооцож, хураан авсан тэмдэглэл /хх 16-17/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүгдэгч Ш.Н , Ш.Б  нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн,

Шүүгдэгч Г.Г ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул, 

 

хяналтын прокуророос шүүгдэгч нарт дээрх зүйл ангиар гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болохыг дурдав. 

 

Гэмт хэргийн улмаас хохирогч .................................................. байна гэж үзлээ.  

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч Н.Батсайхан, Х.Сүхбат нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч нарт ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.5 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

 

  Шүүгдэгч Н.Батсайханы гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох,

  Шүүгдэгч Х.Сүхбатын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5-т заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

 Шүүгдэгч Х.Сүхбат нь урьд 2 удаа ял шийтгэгдсэн байх бөгөөд үүнд:

 1.Төв аймгийн шүүхийн 1981 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 54 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн Б, 168 дугаар зүйлийн Б-д зааснаар 8 жилийн хорих ялаар,

 2. Төв аймгийн хэсгийн ардын 8-р шүүхийн 1987 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 12 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3-р хэсэгт зааснаар 4 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 38-р зүйлийн 1-р хэсгийг журамлан өмнөх ялыг нэмж нэгтгэн 5 жил хорих ялаар тус тус шийтгэгдсэн. Энэ нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт болно.

 

  Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Н.Батсайханыг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Х.Сүхбатад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Батсайхан, Х.Сүхбат нарт тус бүр оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бөгөөд шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

 Эрүүгийн 1934008170429 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн өнгийн нимгэн махны жижиг мод 1 ширхэг, хүрэн өнгийн иштэй хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,

 хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

 

 Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Шүүгдэгч М овогт Г-н Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг,

 Шүүгдэгч О овогт Ш-н Н , О овогт Ш-н Б  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/  төгрөгөөр,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Н , Ш.Б  нарыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800  000 /найман зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ш.Б , Ш.Н  нарт тус бүр оногдуулсан 800 000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150 000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

 5.Эрүүгийн 1934008170429 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн өнгийн нимгэн махны жижиг мод 1 ширхэг, хүрэн өнгийн иштэй хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

  6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Батсайхан, Х.Сүхбат нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

 7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 8.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Батсайхан, Х.Сүхбат нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ