| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2020/0352/Э/223/2020/0070 |
| Дугаар | 2020/ШЦТ/379 |
| Огноо | 2020-09-17 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 2020/ШЦТ/379
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дондовням,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Эрхэмбаяр,
Хохирогч Г.М ,
Хохирогчийн өмгөөлөгч Ш.Амарбаяр,
Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т овогт Э-н Б холбогдох эрүүгийн 2034000000390 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Т овогт Э-н Б , 1992 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр Төв аймгийн Лүн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Төв аймгийн Архуст сум, 2 дугаар баг Нарст гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ___ регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Э.Б гийн өгсөн: Би Төв аймгийн Алтанбулаг сумын Замт 4 дүгээр багийн Далай давааны ам гэх газарт хуц, ухан хариулж юм. 2020 оны 6 дугаар сарын 24-ны өдөр 19 цаг 30 минутын үед байх гэрээсээ гараад хонио тууж авчрах гээд гэрийнхээ зүүн хойд хяр дэр гараад ийш тийш дурандаад сууж байхад Улаанбаатар хотоос Бүрэн сум руу явсан шороон замаар Бүрэн сум руу явсан зүг рүү саарал өнгөтэй машин явж байгаад салаад манай гэрийн арийн даваагаар даваад манай гэрийн ард ирээд буцаад явсан тэгээд би уг машиныг орон байрны хулгайч нар байна гэж бодоод уг машины араас явахад уг машин хурдтай яваад Далай даваагаар даваад ахиад Нариний даваагаар уруудаад явж байхад нь би гүйцэт түрүүлээд зогсоосон юм тэгээд уулзахад саарал өнгөтэй жижиг тэргийг эмэгтэй хүн барьцан хажуу талд нь согтуу эрэгтэй хүн байсан тэгээд мэнд мэдээд юу хийж яваа юм гэж асуухад би Банзаа гэх айлд очоод явж байна гэж хэлсэн тэгтэл манай ах Батсүх, эгч Дэлгэрмаа нар нь ирсэн тэгээд мөн миний зогсоосон хүмүүстэй мэнд мэдээд зогсож байхад машинаас согтуу архи уусан архи ногоон савтай архи гаргаж ирээд Батсүх ахад өгсөн Батсүх архи уухгүй гэж хэлээд яваад өгсөн тэгээд би явах гэтэл Монголоо гэх ах чи машинд суучих хоёулаа юм ярья гэж хэлсэн тэгээд би жолоочийн эсрэг талын арын хаалгыг онгойлгоод машин дотор суусан Монголоо гэх ах урд талын суудал дээр суугаад над руу иргэж хараад би танай энд хонох гэж яваа юм жил болгон ирж ан гөрөө хийдэг юм энүүгээр айл байдаггүй байсан юм гэж хэлсэн тэгээд би энд хонож болохгүй ан гөрөө хийж болохгүй гэж хэлтэл намайг гэх мэдүүлэг,
Хохирогч Г.М ийн өгсөн: ... гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Шүүгдэгч Э.Б гийн яллагдагчаар өгсөн: ... Төв аймгийн прокурорын газраас
2020 оны 07 сарын 07-ны өдөр хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ нь иргэн
Г.М ийн эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн хохирол учруулсан хэрэгт эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дэх хэсгийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцууллаа би хүлээн зөвшөөрч байна. Асууж тодруулах зүйл байхгүй байна. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би гэмтэл учруулах гэж М ийн хөл рүү өшиглөөгүй... Г.М ийг танихгүй анх удаа тухайн газарт таарсан юм ямар нэгэн хамаатан садан холбоо байхгүй... Тухайн үед хөдөө хээр Г.М тэй таарахад хөл гар нь зүгээр байсан тэгээд надтай маргалдаад намайг зодох гээд дайраад байхаар нь би зүүн хөлийг нь хавирсан тэгэхэд баруун хөл гэмтлээ гээд газарт унасан юм. Намайг цохиж зодох гээд байхаар нь би өөрийн эрхгүй хамгаалалт хийсэн юм... Тухайн үед Г.М архи согтууруулах ундаа уусан согтуу байсан би архи согтууруулах ундаа уугаагүй эрүүл байсан... Төв аймгийн Алтанбулаг сумын Замт 4-р багийн нутаг “Далайн давааны ар” гэх газар 2020 оны 06 сарын 24-ний өдөр хөдөө хээр хохирогч Г.М ийн эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн хохирол учруулсан хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байна би гэмтэл учруулах гэж хөл рүү нь өшиглөөгүй юм... Тухайн үед машинд нь сууж байхад Г.М согтуурхаад өөдөөс дайраад байсан тэгэхээр нь би аргагүй хамгаалалт хийж бууных нь замгийг авсан юм... Тухайн үед Г.М нь цуг явсан гэх эмэгтэйг чи гар утсаа аваад бичлэг хийгээрэй гээд байсан тэгээд тухайн эмэгтэй бичлэг хийж байсан юм гэх мэдүүлэг /хх 39/,
Хохирогч Г.М ийн өгсөн: ...Би 2020 оны 06 дугаар сарын 24-нд сонгууль өгчхөөд өдөр Улаанбаатар хотоос салхинд гарахаар өөрийн Тоёота Сай маркийн 87-21 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй найз Д.Очирвааньтай хамт Төв аймгийн Өндөрширээт сумын Авхайстай давааны ар очих санаатай явж байсан юм. Дүүтэй төмөр савтай архинаас хоёр хоёр татсан 10 гаран минут болсон байх. Мотоциклтой ирсэн залуу буугаад мотоцикл руугаа алхаад явж байхад Очирваань машинаа асаагаад хөдлөх гэтэл чиний буунаас нэг төмөр аваад буучихсан гэж хэлсэн арын суудал дээр байсан бууг харахад замаг нь байхгүй байхаар нь би машинаас буугаад чи согтуу байж, бичиг баримтгүй байж хүний юм авлаа. Очирваань чи бичлэг хий гэж хэлээд уг залуу дээр очоод гараас нь бариад чи одоо боль замгаа авъя гэтэл баруун хөл рүү өшиглөөд гараараа мушгиад унагасан гэтэл тас гээд дуу гараад газар унаад би хөл хугарчихлаа гэж хэлээд орилоход машин руу гүйж очоод буцаад над дээр ирсэн, ...би хөлөө чирээд машин руу явж байхад машинаас буу аваад явсан. Мотоциклоо асаагаад явах гэтэл Очирваань урдуур нь орж зогсоогоод ямар хүн бэ чи өргөлц гэж хэлээд намайг өргөж машинд суулгасан, ...тэгээд шөнө гэмтлийн эмнэлэг дээр ирсэн ... гэх мэдүүлэг /хх 4-7/,
...
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Т овогт Э-н Б хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 166 667 /нэг зуун жаран зургаа мянга зургаан зуун жаран долоо/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Эрүүгийн 2034000000390 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ