Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/144

 

 

                                 2021/ШЦТ/144

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

           Улсын яллагч: С.Батсүх

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ

            Хохирогч: Ж.А

Шүүгдэгч: Б.Б

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бийн Бд холбогдох 201603000537 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, ээж, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Өгийнуур сумын 3 дугаар багт оршин суух, урьд Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овгийн Бийн Б /РД:../

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Б.Б нь шүүхээс тэнссэн хугацаанд буюу 2012 оны 09 дүгээр сарын үед Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багийн нутаг дэвсгэр Ширт гэх газраас иргэн Д.Бы 2 тооны үхрийг хулгайлж, 1.500.000 төгрөгийн, 2013 оны 05 дугаар сарын үед Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн нутаг дэвсгэр Буйлантын Ар гэх газраас иргэн С.Нгийн 2 тооны үхрийг хулгайлж 1.200.000 төгрөгийн, 2013 оны 12 дугаар сарын үед Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн нутаг дэвсгэр Хамуут гэх газраас иргэн Ж.Аын 2 тооны адууг хулгайлж 1.750.000 төгрөгийн, мөн 2014 оны 10 дугаар сарын эхээр Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн нутаг дэвсгэр Хүүш гэх газраас иргэн Ц.Бын 2 тооны адууг хулгайлж 1.500.000 төгрөгийн, 2014 оны 12 дугаар сарын үед Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн нутаг дэвсгэр Өндөр Хангай гэх газраас иргэн П.Бын 2 тооны адууг хулгайлж, 1.800.000 төгрөгийн, 2014 оны 12 дугаар сарын үед Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн нутаг дэвсгэр Барзан гэх газраас иргэн Э.Агийн 1 тооны үхрийг хулгайлж, 300.000 төгрөгийн, 2016 оны 10 дугаар сарын 13-наас 17-ны үед Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн нутаг дэвсгэр Таван толгой гэх газраас иргэн П.Бгийн 3 тооны адууг хулгайлж 1.800.000 төгрөгийн, 2019 оны 04 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн нутгаас хохирогч Ц.Бын 2 тооны адууг хулгайлж 1.700.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүх хуралдаанд хохирогч Ж.А мэдүүлэхдээ: Би 2 морио алдаад олоогүй. Сураг гараагүй. Ер нь бол тэрнээс хойш Бтэй уулзаагүй. Одоо морио авмаар байна. 2 морины үнэ болох 1.700.000 төгрөгийг нэхэмжилж байна. Бгийн эцэг, эхийг нь уг нь мэднэ. Гэтэл надтай ирж уулзахгүй байна гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд 201603000537 дугаартай эрүүгийн хэргээс:   

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Бы мэдүүлсэн: ...Манайх 2012 оны 09 дүгээр сарын үед бэлчээрт байсан үхрээсээ хар зүсмийн нас нийлсэн монголын үнээ, улаан зүсмийн шүдлэн насны эр үхэр зэргийг хулгайд алдсан байсан. Тухайн үедээ эрж сураад олоогүй бөгөөд сумынхаа захиргаанд хэлж байсан боловч олдоогүй юм. Манай хулгайд алдсан үхрүүд гэвэл хар зүсмийн нас нийлсэн монголын үнээ, улаан зүсмийн шүдлэн насны сарлагийн эр үхэр байсан. Надад ямар нэгэн сэжиглэж байгаа хүн байхгүй. Би хар үнээгээ 800.000 төгрөгөөр, шүдлэн үхрээ 700.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Би 2 тооны үхрээ авчихвал гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 07-08 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Бы дахин мэдүүлсэн: ...Би тухайн үед буюу 2012 оны 03 дугаар сард үхрээ хулгайд алдсан гэж хэсгийн төлөөлөгчид бүртгүүлсэн. Тэгээд нэг хэсэг хайгаад олоогүй болохоор нь орхисон. 2012 оны 09 дүгээр сард манайхыг 2 тооны үхэр алдсаныг Б мэдэх боломжгүй бөгөөд манай хоёрынх хол байдаг байсан. Надад одоо гомдол, санал алга...гэх мэдүүлэг /2хх-ийн 27 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Оийн мэдүүлсэн: ...Би тухайн үед гэртээ байгаагүй бөгөөд Архангай аймагт эмнэлэгт хэвтэж байсан болохоор сайн санахгүй байна. Манайх хар зүсмийн нас нийлсэн үнээ, улаан зүсмийн шүдлэн насны эр үхэр 2012 оны 09 дүгээр сарын үед хулгайд алдаж байсан. Тухайн үед намар байсан бөгөөд би эмнэлэгт хэвтэж байсан. Манай нөхөр Б бас аймагт байсан болохоор хайж чадаагүй. Тэгээд л алга болсон. Тухайн үед сургууль орчихсон байсан санагдаж байна. Би сайн санахгүй байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 10 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Р.Жын мэдүүлсэн: ...Б /Баяраа/ ах 2012 оны намар 09 дүгээр сард 2 тооны үхрээ алдчихсан гээд манайхаар хайгаад орж ирж байсан. Тэр хайгаад байсан 2 тооны үхрээ олоогүй, хайж байгаад тэгээд өнгөрсөн...гэх мэдүүлэг /1хх-ийн 11 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Мийн мэдүүлсэн: ...2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гаргасан иргэн Аын нас нийлсэн уналганы морийг 1.000.000 төгрөгөөр, соёолон насны үрээг 750.000 төгрөгөөр 2013 оны 12 дугаар сарын байдлаар үнэлсэн эд зүйлийн үнэлгээ үнэн зөв. Тухайн үеийн зах зээлийн ханш болон хохирогчийн өөрийнх нь үнэлгээг үндэслэн гаргасан. Дээрх үнэлгээ үнэн зөв. Тухайн үеийн зах зээлийн ханш болон хохирогчийн өөрийнх нь үнэлгээг үндэслэн гаргасан. 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэн Нгийн нас нийлсэн монголын эр үхэр 700.000 төгрөгөөр, хязаалан насны эр үхэр 500.000 төгрөгөөр 2013 оны 04 дүгээр сарын байдлаар үнэлсэн эд зүйлийн үнэлгээ үнэн зөв. тухайн үеийн зах зээлийн ханш болон хохирогчийн өөрийнх нь үнэлгээг үндэслэн гаргасан. 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гаргасан иргэн Бын 2 тооны нас нийлсэн гүүг тус тусад нь 700.000 төгрөгөөр 2014 оны 12 дугаар сарын байдлаар үнэлсэн эд зүйлийн үнэлгээ үнэн зөв. Тухайн үеийн зах зээлийн ханш болон хохирогчийн өөрийнх нь үнэлгээг үндэслэн гаргасан. 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гаргасан иргэн Агийн шүдлэн насны монголын гунжийг 300.000 төгрөгөөр 2014 оны 12 дугаар сарын байдлаар үнэлсэн эд зүйлийн үнэлгээ үнэн зөв. Тухайн үеийн зах зээлийн ханш болон хохирогчийн өөрийнх нь үнэлгээг үндэслэн гаргасан. 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гаргасан иргэн Бы нас нийлсэн монголын үнээг 800.000 төгрөгөөр, шүдлэн насны монголын эр үхрийг 700.000 төгрөгөөр 2012 оны 09 дүгээр сарын байдлаар үнэлсэн эд зүйлийн үнэлгээ үнэн зөв. Тухайн үеийн зах зээлийн ханш болон хохирогчийн өөрийнх нь үнэлгээг үндэслэн гаргасан...гэх мэдүүлэг /1хх-ийн 13-14 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч З.Сийн мэдүүлсэн: ...2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гаргасан иргэн Аын нас нийлсэн уналганы морийг 1.000.000 төгрөгөөр, соёолон насны үрээг 750.000 төгрөгөөр 2013 оны 12 дугаар сарын байдлаар үнэлсэн эд зүйлийн үнэлгээ үнэн зөв. Тухайн үеийн зах зээлийн ханш болон хохирогчийн өөрийнх нь үнэлгээг үндэслэн гаргасан. Дээрх үнэлгээ үнэн зөв. Тухайн үеийн зах зээлийн ханш болон хохирогчийн өөрийнх нь үнэлгээг үндэслэн гаргасан. 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гаргасан иргэн Бын нас нийлсэн морь 1.000.000 төгрөгөөр, соёолон насны байдсыг 800.000 төгрөгөөр 2014 оны 12 дугаар сарын байдлаар үнэлсэн эд зүйлийн үнэлгээ үнэн зөв. Тухайн үеийн ханш болон зах зээлийн ханш, хохирогчийн өөрийнх нь үнэлгээг үндэслэн гаргасан. 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэн Нгийн нас нийлсэн монголын эр үхэр 700.000 төгрөгөөр, хязаалан насны эр үхэр 500.000 төгрөгөөр 2013 оны 04 дүгээр сарын байдлаар үнэлсэн эд зүйлийн үнэлгээ үнэн зөв. тухайн үеийн зах зээлийн ханш болон хохирогчийн өөрийнх нь үнэлгээг үндэслэн гаргасан. 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гаргасан иргэн Бын 2 тооны нас нийлсэн гүүг тус тусад нь 700.000 төгрөгөөр 2014 оны 12 дугаар сарын байдлаар үнэлсэн эд зүйлийн үнэлгээ үнэн зөв. Тухайн үеийн зах зээлийн ханш болон хохирогчийн өөрийнх нь үнэлгээг үндэслэн гаргасан. 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гаргасан иргэн Агийн шүдлэн насны монголын гунжийг 300.000 төгрөгөөр 2014 оны 12 дугаар сарын байдлаар үнэлсэн эд зүйлийн үнэлгээ үнэн зөв. Тухайн үеийн зах зээлийн ханш болон хохирогчийн өөрийнх нь үнэлгээг үндэслэн гаргасан. 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гаргасан иргэн Бы нас нийлсэн монголын үнээг 800.000 төгрөгөөр, шүдлэн насны монголын эр үхрийг 700.000 төгрөгөөр 2012 оны 09 дүгээр сарын байдлаар үнэлсэн эд зүйлийн үнэлгээ үнэн зөв. Тухайн үеийн зах зээлийн ханш болон хохирогчийн өөрийнх нь үнэлгээг үндэслэн гаргасан...гэх мэдүүлэг /1хх-ийн 15-16 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ё.Дгийн мэдүүлсэн: ...2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гаргасан иргэн Б.Бгийн хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хүрэн зүсмийн нас нийлсэн морийг 400.000 төгрөгөөр 2013 оны 04 дүгээр сарын байдлаар үнэлсэн эд зүйлийн үнэлгээ үнэн зөв. Би дээрх үнэлгээг гаргахдаа тухайн үеийн орон нутгийн ханшийг үндэслэн гаргасан. 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гаргасан иргэн Б.Бгийн хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 32-36 АРА улсын дугаартай “Портер” маркийн хуучин эвдэрсэн, явахаа байсан авто машиныг 500.000 төгрөгөөр 2014 оны 12 дугаар сарын байдлаар үнэлсэн эд зүйлийн үнэлгээ үнэн зөв. Би дээрх үнэлгээг гаргахдаа тухайн үеийн орон нутгийн ханшийг үндэслэн гаргасан. 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гаргасан иргэн Б.Бгийн хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хээр нийлсэн морийг 400.000 төгрөгөөр 2012 оны 09 дүгээр сарын байдлаар үнэлсэн эд зүйлийн үнэлгээ үнэн зөв. Би дээрх үнэлгээг гаргахдаа тухайн үеийн орон нутгийн ханшийг үндэслэн гаргасан. 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гаргасан иргэн Б.Бгийн хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хүрэн зүсмийн нас нийлсэн морийг 400.000 төгрөгөөр 2013 оны 12 дугаар сарын байдлаар үнэлсэн эд зүйлийн үнэлгээ үнэн зөв. Би дээрх үнэлгээг гаргахдаа тухайн үеийн орон нутгийн ханшийг үндэслэн гаргасан...гэх мэдүүлэг /1хх-ийн 21 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Тын мэдүүлсэн:...2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гаргасан иргэн Б.Бгийн хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хүрэн зүсмийн нас нийлсэн морийг 400.000 төгрөгөөр 2013 оны 04 дүгээр сарын байдлаар үнэлсэн эд зүйлийн үнэлгээ үнэн зөв. Би дээрх үнэлгээг гаргахдаа тухайн үеийн орон нутгийн ханшийг үндэслэн гаргасан. 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гаргасан иргэн Б.Бгийн хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 32-36 АРА улсын дугаартай “Портер” маркийн хуучин эвдэрсэн, явахаа байсан авто машиныг 500.000 төгрөгөөр 2014 оны 12 дугаар сарын байдлаар үнэлсэн эд зүйлийн үнэлгээ үнэн зөв. Би дээрх үнэлгээг гаргахдаа тухайн үеийн орон нутгийн ханшийг үндэслэн гаргасан. 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гаргасан иргэн Б.Бгийн хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хээр нийлсэн морийг 400.000 төгрөгөөр 2012 оны 09 дүгээр сарын байдлаар үнэлсэн эд зүйлийн үнэлгээ үнэн зөв. Би дээрх үнэлгээг гаргахдаа тухайн үеийн орон нутгийн ханшийг үндэслэн гаргасан. 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гаргасан иргэн Б.Бгийн хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хүрэн зүсмийн нас нийлсэн морийг 400.000 төгрөгөөр 2013 оны 12 дугаар сарын байдлаар үнэлсэн эд зүйлийн үнэлгээ үнэн зөв. Би дээрх үнэлгээг гаргахдаа тухайн үеийн орон нутгийн ханшийг үндэслэн гаргасан...гэх мэдүүлэг /1хх-ийн 22 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Бын мэдүүлсэн:...2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гаргасан иргэн Б.Бгийн хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хүрэн зүсмийн нас нийлсэн морийг 400.000 төгрөгөөр 2013 оны 04 дүгээр сарын байдлаар үнэлсэн эд зүйлийн үнэлгээ үнэн зөв. Би дээрх үнэлгээг гаргахдаа тухайн үеийн орон нутгийн ханш, мөн хохирогчийн үнэлгээг үндэслэн гаргасан. 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гаргасан иргэн Б.Бгийн хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 32-36 АРА улсын дугаартай “Портер” маркийн хуучин эвдэрсэн, явахаа байсан авто машиныг 500.000 төгрөгөөр 2014 оны 12 дугаар сарын байдлаар үнэлсэн эд зүйлийн үнэлгээ үнэн зөв. Би дээрх үнэлгээг гаргахдаа тухайн үеийн орон нутгийн ханш, мөн хохирогчийн үнэлгээг үндэслэн гаргасан. 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гаргасан иргэн Б.Бгийн хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хээр нийлсэн морийг 400.000 төгрөгөөр 2012 оны 09 дүгээр сарын байдлаар үнэлсэн эд зүйлийн үнэлгээ үнэн зөв. Би дээрх үнэлгээг гаргахдаа тухайн үеийн орон нутгийн ханш, мөн хохирогчийн үнэлгээг үндэслэн гаргасан. 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гаргасан иргэн Б.Бгийн хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хүрэн зүсмийн нас нийлсэн морийг 400.000 төгрөгөөр 2013 оны 12 дугаар сарын байдлаар үнэлсэн эд зүйлийн үнэлгээ үнэн зөв. Би дээрх үнэлгээг гаргахдаа тухайн үеийн орон нутгийн ханшийг үндэслэн гаргасан...гэх мэдүүлэг /1хх-ийн 23-24 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд Б.Бгийн сэжигтнээр мэдүүлсэн:...Би 2012 оны 09 дүгээр сарын эхээр Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багийн Шорвог нуурын хажууд байх Ширт гэх газраас Б гэдэг хүний 2 тооны үхрийг гэрийнх нь хаяанаас бэлчээрт байхад нь хулгайлж аваад мориор туугаад Мухар хушуу гэх газар байх малын жижиг байрны хаалгатай буланд нь хийгээд орхисон. Би хулгайлсан өдрөөсөө хойш 3-4 хоногийн дараа очиж амьдаар нь сумын төв рүү шөнө оруулаад мал мах авдаг ченж Ц гэдэг хүнд өгсөн. Би энэ 2 үхрээ нийтэд нь 800.000 төгрөгөөр зарж байсан. Би тухайн үед хээр зүсмийн морьтой явсан санагдаж байна. Энэ хээр морь маань 2013 оны өвөл үхчихсэн. Би энэ 2 үхрийг Б гэдэг хүний үхрээс авсан бөгөөд үхэр нь гэрийнх нь хаяанд байсан юм. Тухайн үед надад мөнгөний хэрэг гарсан юм. Би тухайн үед хойд талынхаа айлын Цэдэв-Очир гэдэг хүнд 500.000 төгрөгийн өртэй байсан бөгөөд энэ хүнд өрөө өгөөд илүү гарснаар нь архи уугаад өнгөрсөн. Миний хулгай хийсэн үхэр нэг нь хар зүсмийн монголын үнээ, нөгөөх нь улаан зүсмийн шүдлэн насны монголын эр үхэр байсан санагдаж байна. Намайг Бы 2 тооны үхрийг хулгайлсныг мэдэх хүн байхгүй байх. Би тухайн үед ганцаараа хулгай хийсэн. Би Ц гэдэг хүнд ямар нэгэн юм яриагүй. Өөрийнхөө үхрийг зарах гэж байгаа гэж хэлээд зарчихсан...гэх мэдүүлсэн /1хх-ийн 18-19 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Нгийн мэдүүлсэн: ...Манайх 2013 оны 04 дүгээр сарын үед 2 тооны үхрээ хулгайд алдаж байсан нь үнэн. Б бид хоёр төрсөн ах дүүсийн хүүхдүүд байгаа юм. Надад Бгээс нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 30 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Нгийн дахин мэдүүлсэн: ...2016 оны 12 дугаар сард манайхыг өвөлжөөндөө Хойд цорго гэх газар байх үед Хашаат сумын хэсгийн төлөөлөгч, Өгийнуур сумын хэсгийн төлөөлөгч нар манайд ирээд танайх 2013 оны 04 дүгээр сард 2 тооны үхэр хулгайд алдаж байсан уу гэж асууж байсан. Тэр үед нь би тиймээ, манайх 2013 оны 04 дүгээр сард 2 тооны үхэр хулгайд алдаж байсан гэж хэлсэн. Тэр үед Б гэх хүн танайхаас 2 тооны үхэр 2013 онд хулгайлсан гэж мэдүүлж байгаа, та 2 тооны үхэр алдсан юм бол энэ талаараа өргөдөл бичээд өг гэж хэлээд надаар өргөдөл бичүүлж авч байсан юм. 2013 оны 04 дүгээр сард манайхыг 2 тооны үхэр хулгайд алдсаныг Б.Б мэдээгүй. Манайх цагдаад ч мэдэгдээгүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /2хх-ийн 22-23 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Оийн мэдүүлсэн: ...Манайх 2013 оны хавар 04 дүгээр сарын 20-ны дотор Өгийнуур сумын Тоглох багийн Ар өлөн гэх газраас бэлчээр дээрээсээ улаан хүрэн гуна, хар хязаалан гуна зэргийг хулгайд алдаж байсан бөгөөд манай нөхөр ойр хавиар хайгаад олоогүй. Манай хүүхэд хавар цэрэгт явж байсан болохоор тэр үед үхрээ хулгайд алдаж байснаа сайн санаж байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 32 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд Б.Бгийн сэжигтнээр мэдүүлсэн: ...Би 2013 оны хавар 04 дүгээр сарын үед Н ахын 2 тооны үхрийг хулгайлсан. Надад тухайн үед мөнгөний хэрэг гараад хулгай хийчихсэн юм. Тухайн үед Н ахынх Буйлант гэх газрын баруун хойд талд байдаг байсан. Манайх тухайн үед гүүрний ам гэдэг газар байсан. Манайхаас 5-6 км зайтай байдаг юм. Би хулгай хийх үедээ иргэн Нгийн мал гэдгийг мэдэж байсан. Би гэрийнх нь хаяанаас нь тууж явсан. Би ганцаараа хулгай хийсэн. Би өөрийн хээр зүсмийн нас нийлсэн морьтой явж байгаад гэрийнх нь хаяанаас туугаад Дорж гэдэг хүний эзэнгүй малын хашаан дээр аваачаад тэндээ нядлаад гэдэс дотрыг шуудайлаад хаячихсан. Толгой арьс, шир, махыг нь аваад Улаанбаатар хотод аваачих зарсан. Энэ морь 2015 оны өвөл үхчихсэн. Сумын төвөөс Улаанбаатар хот руу Өгийнуур суманд амраад загасчлаад явж байгаа гээд “Микро” маркийн машинтай хүмүүст хөлсийг нь өгнө гээд хамт явсан. Улаанбаатар хотод Хархорин нэртэй зах дээр нэг ченж хүнд өгсөн. Би энэ хүнээ танихгүй. Би 1.000.000 орчим төгрөгөөр зарж байсан. Машины эзэнд зардал гээд 100 гаруй төгрөг өгсөн санагдаж байна. Би энэ мөнгөө өөртөө л зарцуулаад архи уугаад дууссан байх. Би хот руу мах ачиж явсан машины хүмүүсийг танихгүй. Машин нь ногоон өнгийн “Микро” маркийн машин байсан. Би улсын дугаарыг нь санахгүй байна. Миний хулгайлсан үхрүүд нэг нь хар зүсмийн, нөгөөх нь хүрэн зүсмийн эр үхрүүд байсан. Зүүн талын чих нь урдаасаа ухам имтэй байсан санагдаж байна. Тэдний үхэр ийм имтэй юм. Н ах надтай төрөл бопохоор надаас хохирол авахгүй, ямар нэгэн гомдол саналгүй гэж хэлсэн...гэх мэдүүлэг /1хх-ийн 35-36 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.Аын мэдүүлсэн: ...Манайх 2013 оны өвөл 12 дугаар сарын үед Хамуут гэх газар өвөлжиж байгаад гэрийнхээ гаднаас хүрэн зүсмийн соёолон насны үрээ, азарга байж байгаад зассан асман алаг морь хулгайд алдсан юм. Өглөө босоход манай адуу манай гэрийн баруун талд Их цайдам гэх газар байж байсан. Манай адуу хаяанаасаа холддоггүй байж байгаад алдагдсан юм. Тухайн үед эрэл сурал болж байгаад олоогүй бөгөөд ойр хавиараа 2 өдөр бүтэн хайгаад олоогүй. Жижиг сартай хүрэн зүсмийн “Ж” үсгэн тамгатай имгүй, бор хээр зүсмийн азарга байж байгаад зассан асман морь, зөв талын гуяндаа загасан тамгатай, 4 хөл шийр цагаан адуунууд байсан. Би алаг морио 1.000.000 төгрөгөөр, хүрэн үрээгээ 500.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Би тухайн үед ганц нэг хүнийг сэжиглэж байсан боловч авсан хүн нь олдоогүй юм. Би алдсан 2 тооны адуугаа мориор нь эсхүл мөнгийг нь олж авмаар байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 43-44 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.Аын дахин мэдүүлсэн: ...2013 оны 12 дугаар сарын үед Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн Нурамт гэх газраас өөрийнхөө адуунаас 2 тооны алаг морь, хүрэн зүсмийн морь 2 хулгайд алдаж байсан. Тэгээд нэг хэсэг эрэл сурал болж байгаад орхисон. 2016 оны 12 дугаар сарын үед манайд цагдаа нар ирсэн бөгөөд тэр үед цагдаа нартай хамт Б гэх залуу хамт явж байсан. Тэр залуу манайд цагдаа нартай хамт орж ирээд би энэ айлаас 2 тооны адуу хулгайлсан гэж өөрөө ярьж байсан. Тэр залуу өөрөө хэлэхдээ манай хулгайд алдагдсан адууны зүсийг яг нэрлэж хэлж байсан бөгөөд 2013 оны 12 дугаар сард танай адууг бүгдийг нь хөөж яваад Цайдам гэх газар очоод 2 тооны адуу барьж хулгайлаад явсан гэж ярьж байсан. Тэгээд манай адууг хараад арай өөр адуу байх шиг байна гэж хэлсэн бөгөөд тухайн үед нь манайх азаргаа сольчихсон байсан, өөр адуутай болчихсон байсан юм. Бтэй хамт явж байсан цагдаа нар хэлэхдээ хохирлыг чинь төлж барагдуулуулах болноо гэж хэлж байсан. Б гэх залуу бол манай адууг яг хаана явж байсан ямар зүсмийн адуу байсан бүх зүйлийг мэдэж байсан. Би гомдолтой байна. Хулгайд алдсан 2 тооны адуугаа нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /2хх-ийн 16-17 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Цгийн мэдүүлсэн: ...Манайх 2013 оны өвөл шинэ жилийн үеэр Өгийнуур сумын Өгий багийн Хамуут гэх газар өвөлжиж байгаад зөв талынхаа гуян дээр “Ж” үсгэн тамгатай хүрэн морь, загасан тамгатай халтар амтай хар алаг морь зэргийг адуунаасаа алдсан. Манай нөхөр адуугаа доошоо Цайдам гэх газраас аваад алга болсон 2 морио Өлзийт сум, Өгийнуур сум тойрч хайгаад олоогүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 46 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Тын мэдүүлсэн: ...Манайх 2013 оны 12 дугаар сард өвөлжөөнөөсөө зөв талын гуян дээрээ “Ж” үсгэн тамгатай хөхөлтэй хүрэн морь, зөв талын гуян дээрээ загасан тамгатай алаг морь зэрэг 2 тооны морио хулгайд алдсан бөгөөд өглөө нь Доод цайдам, Зүүн уулаар хайж яваад олоогүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 47 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд Б.Бгийн сэжигтнээр мэдүүлсэн: ...2013 оны 12 дугаар сарын эхээр байсан санагдаж байна, би яг хэдний өдөр байсныг нь сайн мэдэхгүй байна, Өгийнуур сумын Өгий багийн нутаг Хамуут гэх газар байсан хээр азаргатай хэсэг адууг Бгэдэг хүний эзэнгүй малын хашаанд оруулаад жижиг сартай хүрэн зээрд, алаг зүсмийн нас нийлсэн 2 тооны морийг барьж аваад гэртээ аваачаад хашсан. Тухайн үед би гэртээ ганцаараа байсан. Манай ээж, эхнэр, хүүхдүүд Улаанбаатар хот руу явсан байсан. Гэрийнхээ малын хашаанд нууж хашиж байгаад 4-5 хоногийн дараа шөнө гаргаж янзлаад маргааш нь Улаанбаатар хот руу гэрийнхээ араас явахдаа авч яваад зарчихсан. Энэ 2 адуу А гэдэг хүний адуу. Би тухайн үед гэрийнх нь хаяанаас авч байсан болохоор А гэдэг хүнийх мөн гэж бодож байна. Тухайн үед Улаанбаатар хот руу явах гээд мөнгөний хэрэг гарсан байсан учраас мал хулгайлах болсон. Би ганцаараа хулгай хийсэн. Өөр хэн нэгэнтэй хамт хулгай хийгээгүй. Манайхаас 10 гаруй км зайтай байх. Би тухайн үед малдаа унаж байсан хүрэн зүсмийн мориор 2 адууг тууж ирсэн. Би энэ адуугаа 2014 онд мөнгөний хэрэг гараад агтанд зарчихсан. Би тухайн үед Улаанбаатар хот руу явж байсан замын машинд суугаад л явсан. Ямар машин, ямар жолоочтой байсныг санахгүй байна. Улаанбаатар хотод очоод Хархорин зах дээр очоод нэг ченжид зарчихсан. Гэдэс дотрыг нь хаячихсан, харин арьс, ширийг нь хамт авч яваад зарчихсан. Надад өмнө нь нэг муу давхар кабинтай Портер маркийн машин байсан. Гэхдээ би тэр машинаа Улаанбаатар хот руу унаж яваагүй. Би энэ машинаа л хэлсэн байх. Би хамт явсан жолооч болон мах зарсан хүнээ одоо танихгүй, сайн санахгүй байна. Миний хулгайлсан адуунууд жижиг хумсан сартай хүрэн зээрд зүсмийн адуу байсан. Зарим хүмүүс хүрэн гэж нэрлээд байдаг. Нөгөөх нь алаг зүсмийн морь байсан. Би им, тамгыг нь сайн ажиглаагүй. Би хохирол төлөөгүй байгаа. Би Ад хохирлыг төлж барагдуулах болно...гэх мэдүүлэг /1хх-ийн 50-51 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.Бын мэдүүлсэн: ...Би Бтэй төрөл садангийн холбоотой. Манай 2 тооны адууг хулгайлсан гэж өөрөө хэлсэн. Манайх 2014 оны 12 дугаар сарын дундуур Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн Өндөр хангай гэх газраас хүрэн зүсмийн 20 гаруй тооны азаргатай адуунаасаа хээр зүсмийн морь, хонгор зүсмийн гүү зэргийг хулгайд алдаж байсан юм. Б надад хохирол төлбөрөө бүрэн төлнө гэсэн. Би Бтэй эвлэрсэн тул гомдол, саналгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 58-59 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.Бын дахин мэдүүлсэн: ...2014 оны 12 дугаар сард адуунаасаа хээр зүсмийн морь, хонгор зүсмийн гүүгээ хулгайд алдсан юм. Тухайн үед хүн хүч муу, унаа тэрэг байхгүй байсан болохоор уг алдсан 2 тооны адууныхаа араас явж эрэл сурал болж чадаагүй байж байгаад орхисон. Тэр үедээ цагдаад мэдэгдээгүй, хэлж тэмдэглүүлээгүй. Түүнээс хойш 2016 оны 12 дугаар сард хэсгийн төлөөлөгч намайг сураад дуудуулсан бөгөөд тэр үед нь би Цагдаагийн хэсэг дээр ирж уулзахад манай нутгийн Б гэх залуу Цагдаагийн хэсэг дээр хэсгийн төлөөлөгчийн өрөөнд сууж байсан. Намайг ороход Б би энэ айлын адуунаас 2 тооны хээр зүсмийн болон хонгор зүсмийн адуу хулгайлсан, би таны хохирол төлбөрийг төлж барагдуулна гэж яриад байхаар нь би Б манай 2 адууг хулгайлж гэж бодоод хохирол, төлбөрөө авах зорилгоор тухайн үед нь өргөдөл бичиж цагдаад өгсөн юм. Манайх Бгийнхээс хол зайтай байдаг учраас Б манайхыг 2014 онд адуу алдсан талаар мэдэхгүй байх, бид уулзаж учраад байдаггүй, нутгийн залуу гэдгээр нь мэднэ. Манайхны холын хамаатны залуу байгаа юм. Надад гомдол санал гэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /2хх-ийн 24-25 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Угийн мэдүүлсэн: ...Манайх 2014 оны 12 дугаар сарын дундуур Өгийнуур сумын Өгий багийн цементэн гүүрний тохойгоос хээр морь, хундан гүү зэрэг  2 тооны адуу хулгайд алдаж байсан бөгөөд манай нөхөр Б 3 өдөр хайгаад олоогүй. Манай адуу “8” тоо тамгатай бөгөөд зарим адуу нь тамгагүй. Тухайн үед манай адууны хамгийн тарган нь тэр 2 тооны адуу байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 60 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд Б.Бгийн сэжигтнээр мэдүүлсэн: ...2014 оны 12 дугаар сарын дундуур санагдаж байна, би хэдэн сарын хэдний өдөр байсныг нь сайн санахгүй байна. Манай аавын хамаатан Б гэдэг хүний адуунаас 2 тооны адуу хулгайлсан юм. Тухайн үед гэрийнх нь хаяанд байсан хүрэн зүсмийн азаргатай 20 гаруй тооны адууг явган тууж хажууханд нь байх эзэнгүй малын хашаанд хашиж байгаад хээр зүсмийн морь, хонгор зүсмийн нас нийлсэн гүү зэргийг барьж авсан. Тухайн үед харанхуйд баригдсан нь л энэ 2 адуу байгаа юм. Энэ тэр гэж шилсэн зүйл байхгүй. Тэгээд энэ 2 адууг машинаасаа уяад хөтлөөд гэрийнхээ зүг явсан бөгөөд замдаа энэ 2 адууг гаргаж гэдэс, дотрыг нь хаяад, махыг нь арьсанд боогоод гэр рүүгээ явсан. Маргааш нь сумынхаа Ц гэдэг ченжид 800.000 төгрөгөөр зарсан. Би энэ 2 адууг Б ахын адуу гэдгийг мэдэж байгаа. Би хулгай хийхдээ ч мэдэж байсан. Тухайн үед шинэ жил гээд мөнгөний хэрэг гарсан байсан байх. Тэгээд ч Б ахынх ойр хавьдаа айлгүй байсан юм. Би тухайн үед ганцаараа явсан. Би адуу мал гаргаж чадна. Би тэр үед өөрийн эзэмшлийн “Портер” маркийн 32-36 АРА улсын дугаартай автомашинаар явж байсан. Би уг машиныг Улаанбаатар хотоос хуучин машин хямдхан авч байсан. Сүүлдээ бүр явахаа байгаад 2015 оны хавар Улаанбаатар хот руу хүн сэлбэгэнд ачаад явна гэхээр нь 1.000.000 төгрөгөөр зарчихсан. Тухайн тухайн малыг өөрийн мал гэж хэлээд өгсөн. Хулгайнх гэж мэдээгүй байх. Би машин зарсан хүнээ санахгүй байна. Миний хулгайлсан 2 тооны адуу нэг нь хонгор зүсмийн нас нийлсэн гүү, нөгөөх нь хээр зүсмийн нас нийлсэн гүү байсан. Би Б ахтай уулзсан. Би 2 хоорондоо эвлэрсэн бөгөөд намайг боломжоороо хэзээ ч хамаагүй өгөөрэй гэсэн. Би хохирлыг барагдуулах болно...гэх мэдүүлэг /1хх-ийн 63-64 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Бын мэдүүлсэн: ...Манайх Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн Хүүш гэдэг газар байдаг. Манайх 2014 оны 10 дугаар сарын эхээр Өлзийт сумын Ямаат баг, Өгийнуур сумын залгаа Бага Цайдам гэх газар манай хээр азаргатай 20 гаруй тооны адууг маань бэлчээрт байхад нь бор хээр зүсмийн болон улаан хээр зүсмийн 2 тооны гүү хулгайд алдагдсан байсан. Миний 2 гүү нэг нь бор хээр зүсмийн, нөгөөх нь улаан хээр зүсмийн хоёулаа нас нийлсэн гүү байсан. 2 гүү хоёулаа зүүн талын гуяндаа сартай хас тамгатай байсан. Би нэгийг нь 700.000 төгрөгөөр, нийт 1.400.000 төгрөгөөр үнэлнэ. Манай адуу Бага цайдам гэх газарт бэлчээрээр явж байсан. Тэндээс л манай 2 адуу алдагдсан. Би яг хэдэн сарын хэдэнд алга болсныг нь мэдэхгүй байна. Би 2 адууны мөнгө эсхүл адуугаа адуугаар нь авчихвал гомдолгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 72-73 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Бын дахин мэдүүлсэн: ...Би 2014 оны 10 дугаар сарын эхээр Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат баг хар замын хойд талаас өөрийн адуунаасаа 2 тооны гүүг хулгайд алдаж байсан. 2016 оны 12 дугаар сард манайхаар цагдаа нар очсон. Тэр үед Б гэх хүнийг дагуулж ирсэн бөгөөд тэр Б гэх залуу би танай адуунаас 2 тооны гүү хулгайлсан гэж ярьж байсан. Б өөрөө хэлэхдээ хээр азаргатай адуу байсан, Цайдам багийн тэндээс 318 гэх тэмдгийн ойролцоо адуу чинь явж байхаар нь 2 тооны гүүг хулгайлж авсан гэж ярьж байсан. Манайх яг тэр газраас 2 тооны гүүгээ алдаж байсан юм бөгөөд манай азарга хээр зүсмийн азарга байдаг. Б гэх залуугийн хэлж байсан яг л үнэн, таарч байсан. Тэгээд би Архангай аймгийн Өгийнуур суманд ирж хэргийн талаар мэдүүлэг өгч байсан. Б гэх залуу хэлэхдээ би таны хохирол мөнгийг өгнө гэж ярьж байсан ч одоог хүртэл өгөөгүй л байна. Би тухайн үед хээр болон халтар зүсмийн 2 тооны гүү алдсан. Тэр Б гэх залуу намайг хэлээгүй байхад л өөрөө хулгайлсан 2 тооны гүүнийхээ зүсийг бор хээр, халтар зүсмийнх гээд яг хэлж байсан. Би гомдолтой байна. Хулгайд алдсан 2 тооны адуугаа нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /2хх-ийн 18-19 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Р.Хы мэдүүлсэн: ...Би Быг танина. Манайхаас хойшоо Өлзийт суманд байдаг хүн байгаа юм. Одоогоос 2-3 жилийн өмнө 2014 оны өвөл 12 дугаар сард байх нас нийлсэн 2 гүүгээ хулгайд алдсан гээд хайгаад явж байсан бөгөөд дараа нь нэг таарсан чинь олоогүй гэж байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 75 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Бын мэдүүлсэн: ...Миний 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гаргасан иргэн Б.Бгийн хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хонгор зүсмийн нас нийлсэн морь 500.000 төгрөгөөр 2014 оны 10 дугаар сарын байдлаар үнэлсэн эд зүйлийн үнэлгээ үнэн зөв. Би дээрх үнэлгээг гаргахдаа тухайн үеийн зах зээлийн ханштай уялдуулан орон нутгийн ханшийг, мөн хохирогчийн үнэлгээг үндэслэн гаргасан...гэх мэдүүлэг /1хх-ийн 81 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ё.Дгийн мэдүүлсэн: ...Миний 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гаргасан иргэн Б.Бгийн хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хонгор зүсмийн нас нийлсэн морь 500.000 төгрөгөөр 2014 оны 10 дугаар сарын байдлаар үнэлсэн эд зүйлийн үнэлгээ үнэн зөв. Би дээрх үнэлгээг гаргахдаа тухайн үеийн зах зээлийн ханштай уялдуулан орон нутгийн ханшийг, мөн хохирогчийн үнэлгээг үндэслэн гаргасан...гэх мэдүүлэг /1хх-ийн 82 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Тын мэдүүлсэн: ...Миний 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гаргасан иргэн Б.Бгийн хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хонгор зүсмийн нас нийлсэн морь 500.000 төгрөгөөр 2014 оны 10 дугаар сарын байдлаар үнэлсэн эд зүйлийн үнэлгээ үнэн зөв. Би дээрх үнэлгээг гаргахдаа тухайн үеийн зах зээлийн ханштай уялдуулан орон нутгийн ханшийг, мөн хохирогчийн үнэлгээг үндэслэн гаргасан...гэх мэдүүлэг /1хх-ийн 83 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд Б.Бгийн сэжигтнээр мэдүүлсэн: ...2014 оны 10 дугаар сарын 20-ны үед арай болоогүй байсан үе санагдаж байна, Архангай аймгийн Өгийнуур сумын Ямаат багийн нутаг Хүүш гэх газар байсан 20 гаруй тооны хээр азаргатай адуунаас 2 тооны хээр зүсмийн гүүг хулгайлж авсан. Энэ 2 адуугаа гэрийнхээ ойролцоо бургасанд уясан байсан. Тэгээд энэ өдрөөс 2-3 хоногийн дараа очиход энэ 2 гүү алга болсон байсан. Би ойр хавиараа хайсан боловч олдоогүй. Тэгээд хулгайн юм байсан болохоор эрж сурч яваагүй алга болсон. Би энийг хэний эзэмшлийнх гэдгийг нь мэдэхгүй байсан. Өгийнуур сумын Бага цайдам гэх газар Өлзийт сумын Ямаат багийн Хүүш гэдэг газартай залгаа төв замаар зааглагдаж байдаг. Би төв замын цаад талаас буюу Өлзийт сумын нутгаас авсан. Намайг 2 адуу хулгай хийсний дараа Б гэдэг хүн миний хулгайлсан адуутай ижил адуу сураад явж байхаар нь Б гэдэг хүний адуу юм гэж бодсон. Манайх амьдрал тааруу болохоор мөнгөний хэрэг гараад байдаг юм. Тэгээд л хулгай хийсэн. Би хулгай хийхдээ ганцаараа явсан. Өөр хэн нэгэнтэй яваагүй. Би тухайн үед хонгор зүсмийн морь унаж явсан. Би хээр таарсан адуунаас авч явсан уяагаараа бугуйл хийгээд бугуйлдаж барьж авсан. Тэр энэ адууг барьж авъя гэсэн бодол байгаагүй. Хамаагүй шидээд л баригдсан 2 адууг нь барьж авсан юм. Энэ хонгор морь 2016 оны өвөл үхчихсэн. Хулгай хийсэн болохоор үхчихсэн гэж бодоод байгаа. Намайг хулгай хийснийг хэн нэгэн мэдээгүй. Тухайн үед манай гэрийнхэн Улаанбаатар хот руу явсан байсан. Би бас хулгай хийх үедээ хэн нэгэнтэй таараагүй болохоор хүн мэдэхгүй байх. Би ойр зуурын уяа, хутга ашиглаж байсан байх. Одоо байхгүй. Хулгайлсан 2 адуунд содон шинж тэмдэг гэхээр зүйл байгаагүй. Хоёулаа нас нийлсэн гүү байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 78-79 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Агийн мэдүүлсэн: ...Манайх Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн  Барзай гэх газар мал маллаж амьдардаг. Манайх 2014 оны 12 дугаар сарын сүүлээр өөрийн үхрээсээ шүдлэн насны хар зүсмийн гунж хулгайд алдаж байсан юм. Тухайн үедээ эрэл сурал болоод олдоогүй юм, мөн цагдаад мэдэгдээгүй юм. Хар зүсмийн шүдлэн насны гунжин үхэр байсан. Энэ үхэр манай үхэр байгаа юм. Манай нөхөр аваарт орсон бөгөөд толгой нь их өвддөг болохоор малаа мэддэггүй юм. Манай тухайн үед хүн бүл муутай байсан бөгөөд өөрсдөө хайснаас биш цагдаад мэдэгдээгүй юм. Манай нөхөр байцаалт өгч чадахгүй байх. Манай нөхөр Энхтогтох нь зам тээврийн осолд орж зарим зүйлээ мартаж санаад байдаг болсон юм. Манай хүүхдүүд Улаанбаатар хотод байдаг бас манай нөхөр гэрээс гараад байдаггүй болохоор манайхыг малаа алдаж байсныг мэдэх хүн байгаа эсэхийг мэдэхгүй байна. Нутгийн хүмүүс мэдэж байж магадгүй гэж бодож байна. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 89-90 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Агийн дахин мэдүүлсэн: ...2014 оны 12 дугаар сарын сүүлээр Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн Хөх эрэг гэх газраас 1 тооны гунжин үхэр хулгайд алдаж байсан. Тэгээд нэг хэсэг эрэл сурал болж байгаад орхисон юм. 2016 оны 11 дүгээр сарын үед би сумынхаа “Эрүүл мэндийн төв”-д эмнэлэгт хэвтэж байсан чинь Хашаат сумын хэсгийн төлөөлөгч Ж.Баттамиртай Б гэх залуу хамт орж ирээд би үхрээс 1 толгой гунж хулгайлсан гэж өөрөө ярьж байсан. Тэр залуу өөрөө хэлэхдээ манай хулгайд алдагдсан үхрийн зүсийг хар бөөр алагтай үхрээс авсан гэж нэрлэж хэлж байсан. Бтэй хамт явж байсан цагдаа Ж.Баттамир хэлэхдээ хохирлыг чинь төлж барагдуулах болно гэж хэлж байсан. Би тухайн үед Бд үхэр авсан уу гэж хэлээгүй байхад би авсан, танайх тэдэн тооны үхэртэй гэж манай үхрүүдийг яг зүсээр нь нэрлэж байсан. 2014 оны 12 дугаар сард манайхаас 1 тооны үхэр алдсаныг Б мэдэх боломжгүй бөгөөд манай хоёрынх өөр, өөр багт байдаг хол байдаг хүмүүс байгаа юм. Би гомдолтой байна. Хулгайд алдсан 1 үхрээ нэхэмжилнэ, гомдолтой байна...гэх мэдүүлэг /2хх-ийн 26 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Бын мэдүүлсэн: ...2014 оны 12 дугаар сард Энхтогтох 1 гунж алга болсон гээд манайхаар ороод гарсан. Тэгээд олоогүй гэсэн. Би сайн мэдэхгүй байна. Ямар ч одоогоос 3-4 жилийн өмнө нэг өвөл нэг гунж алдсан гээд явж байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 91 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд Б.Бгийн сэжигтнээр мэдүүлсэн: ...2014 оны 12 дугаар сарын сүүлээр 30-ны үеэр Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн Барзан гэх газар А эгчийн 10 гаруй тооны үхэр хээр хэвтэж байхаар нь дундаас нь хар зүсмийн шовгор эвэртэй монголын гунжин үхрийг бэлчээрээс нь хулгайлаад хээр айлын эзэнгүй амбаарын гадаа гаргаж янзлаад махыг нь амбаарт нь хийсэн. Тэгээд идэш аваад явж байгаа нэг замын машины хүмүүст 400.000 төгрөгөөр зарчихсан. Би хулгай хийх үедээ хэний эзэмшлийн үхэр болох талаар мэдэж байсан. А эгчийнх 10 гаруй тооны цөөхөн үхэртэй. Миний амьдрал тааруу болохоор мөнгөний хэрэг гараад байдаг юм. Тэгээд л хулгай хийсэн. Би ганцаараа явсан. Өөр хэн нэгэнтэй хамт явсан зүйл байхгүй. Манайхаас 4-5 орчим км зайтай байх. Би тухайн үед явган явсан. Орой малаа хотлуулчихаад хоол ундаа идэж хэвтэж байгаад шинэ жил болох гэж байгаа мөнгө хэрэгтэй гэж бодоод гарсан. Алхаад явж байтал хэсэг үхэр таарахаар нь нэгийг нь уяагаар бугуйлдаад бариад авсан юм. Тэгээд хөтөлж явсаар байгаад гэрийнхээ ард талд эзэнгүй айлын амбаарт гаргаж янзалсан. Намайг хулгай хийхийг хэн нэгэн мэдээгүй байх. Би гэрийнхэндээ морио идүүлнэ гэж хэлчихээд гарчихсан. Би тухайн үед хутга, уяа гэх мэт зүйлс ашигласан. Этгээд эд зүйлс хаяагдаад алга болсон байх. Би Улаанбаатараас ирсэн гэх хүмүүст зарсан. “Пронтер” маркийн машинтай байсан бөгөөд 2 залуу явж байсан. Би энэ хүмүүсийг танихгүй. Улаанбаатар хотоос ирсэн гээд явж байхаар нь идэшний үхэр авах гээд 400.000 төгрөгөөр зарчихсан. Би гэдэс дотрыг нь хаячихсан юм. Би одоо энэ хүмүүсийг хараад танихгүй. Цэнхэр сумын “Портер” маркийн машин байсан санагдаж байна. Би өөр зүйл санахгүй байна. Шовгор эвэртэй хар зүсмийн монголын гунж байсан бөгөөд имгүй байсан байх. Би иргэн Ад хохирлыг нь орных нь гунжаар нь төлөх болно...гэх мэдүүлэг /1хх-ийн 94-95 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.Бгийн мэдүүлсэн: ...Би 2016 оны 10 дугаар сарын 13-наас 17-ны хооронд Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн Цайдам гэх газраас хээр азаргатай 30 гаруй тооны адуунаас 3 тооны адуугаа хулгайд алдсан. Би 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр адуугаа бүртгэхэд манай адуу бүрэн байсан. Тэрнээс 4 хоногийн дараа дахиад адуугаа бүртгэхэд 3 тооны адуу дутсан байсан. Миний хулгайд алдсан 3 тооны адуу нь бөөн сүүлтэй, им тамгагүй хээр гүү, буруу чих нь онь имтэй, зөв гуяндаа ширээтэй гурвалжин тамгатай бор хээр гүү, имгүй, зөв ташаан дээрээ ширээтэй гурвалжин тамгатай шар хээр зүсмийн хязаалаан үрээ зэрэг болно. Би хоёр гүүгээ нэгийг нь 600.000 төгрөгөөр, хязаалан үрээгээ 650.000 төгрөгөөр, нийт 1.850.000 төгрөгөөр үнэлж байна. Би гомдолтой байна. Хулгайд алдсан адуугаа төлүүлж хохирлоо барагдуулж авмаар байна...гэх мэдүүлэг 1хх-ийн 134-135 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.Бгийн дахин мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн нутаг Цайдам гэх газраас 2016 оны 10 дугаар сарын 13-наас 17-ны өдрийн хооронд өөрийн эзэмшлийн им, тамгагүй, нас нийлсэн хээр гүү, буруу талын чихэндээ онь имтэй, зүүн талын гуян дээр ширээтэй гурвалжин тамгатай бор хээр зүсмийн нас нийлсэн гүү, зөв талынхаа /зүүн талынхаа/ ташаан дээр ширээтэй гурвалжин тамгатай, имгүй, шар хээр зүсмийн хязаалан насны үрээ зэрэг нийт 3 тооны адуугаа алдсан. Би буруутай этгээдүүдээс ямар нэгэн байдлаар хохирол мөнгө аваагүй. Би гомдолтой. Би гурван адууныхаа үнийг нэхэмжилж байна. Шинжээчийн дүгнэлтээр адуу тус бүрийн үнэ нь тодорхойлогдсон байгаа...гэх мэдүүлэг /1хх-ийн 136 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.Бгийн дахин мэдүүлсэн: ...2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр адуугаа бүртгэж үзээд 3 тооны адуу дутахаар нь тэр өдрөө Өлзийт сумын хэсгийн төлөөлөгчтэй уулзаж бүртгүүлж байсан. Үүнээс хойш 2016 оны 12 дугаар сард манай 3 тооны адууны сураг гараад Өгийнуур суманд ирж адууны 2 толгой, 2 ширийг үзсэн. Тэр үед миний хулгайд алдсан 3 тооны адууны 2 тооны гүүний арьс, шир, толгой мөн байсан. Би тэр 2 толгой ширийг хараад л шууд таньсан. Тэгээд албан ёсоор өргөдөл өгч шалгуулсан. Б гэх хүн манай 3 тооны адууг Таван толгой гэх газраас адуун дотроос нь барьж авч хулгайлсан. Замдаа нэг тооны хязаалан үрээг нь алдчихсан гэж ярьж байсан. Би тэр 2 шир, 2 толгойг хараад сүүл болон толгой, зүсээр нь арьсных нь мээм зэргээр таньж мэдсэн. Би тэр 2 адууны толгойг хараад уруулын цайрсан хэсэг болон им, тэмдгээр нь таньсан. Миний алдсан адууны толгой, шир баараагүй яг мөн. Би гомдолтой байна. Би хулгайд алдсан 3 тооны адуугаа нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /2хх-ийн 20-21 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Эийн мэдүүлсэн: ...Б.Бгийн холбогдсон хэргийн талаар би мэдэхгүй. Би хүүгээ хулгай хийсэн гэж бодохгүй байна. Б адууны арьс, шир гэртээ авчирсан зүйл байхгүй. Намар 10 сард өөрийнхөө адууг идсэн гэсэн бөгөөд би тэр үед байгаагүй. Манай хүү гэрээсээ гардаггүй, малдаа байнга явдаг, архи дарс ховорхон уудаг...гэх мэдүүлэг /1хх-ийн 140-141 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Вгийн мэдүүлсэн: ...Б адуу хулгайлсан талаар би мэдэхгүй. Б намар 10 сард өөрийнхөө адууг идсэн. Намар 2 адуу идсэн. Тэгээд адууныхаа махыг хулгана идчих гээд байхаар нь байшингийнхаа дээвэр дээр хийсэн. Хулгайн биш манай өөрийн адуу байгаа юм. Манай нөхөр Б.Б нь төлөв, даруу зантай бөгөөд янз бүрийн ааш зан байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 142-143 хуу/

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Лгийн мэдүүлсэн: ...Б даруухан, нэг их хүнтэй нөхөрлөдөггүй, хойд голын Мижээгийн Бямба эд нартай нөхөрлөдөг...гэх мэдүүлэг /1хх-ийн 144 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Мын мэдүүлсэн: ...Би Бгээс тэгж мал худалдаж аваагүй. Би ер нь наймаа хийдэггүй. Харин энэ намар 8 сард 2 хонь худалдаж авч байсан. Өөрөөр ерөөсөө наймаа хийж байгаагүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 145 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Нын мэдүүлсэн: ...Манай хүргэн П.Б Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн нутаг Өндөр гэх газар оршин суудаг. П.Б 2016 оны 10 дугаар сарын 13-ны үед Өлзийт сумын Ямаат багаас адуун дотроосоо 3 тооны адуугаа алдсан. Адуугаа алдаад ойр хавиар хайгаад олоогүй юм. Хээр азаргатай адуунаас 3 тооны адуу алдсан бөгөөд алдсан адуунуудын зүс нь нас гүйцсэн бор хээр гүү, хээр зүсмийн гүү, бөөн сүүлтэй, шар хээр зүсмийн хязаалан үрээ байсан. Эдгээр адууны бор хээр гүү, шар хээр үрээ нь зөв талын ташаан дээрээ ширээтэй гурвалжин тамгатай, хээр гүү нь им, тамгагүй байсан. 2016 оны 10 дугаар сард адуугаа бүртгэхэд адуу нь бүрэн байсан бөгөөд 10 дугаар сарын 17-ны өдөр адуугаа дахиад бүртгэсэн чинь байхгүй болсон байсан гэсэн. Адуу нь алга болохдоо Өлзийт сумын Ямаат багийн Таван толгой гэх газраас алга болсон...гэх мэдүүлэг /1хх-ийн 147-148 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Гийн мэдүүлсэн: ...Манайх Бгийнхтэй айл саахалт байдаг бөгөөд байнга л бие биеэсээ малаа сураглаж байдаг хүмүүс байгаа юм. Б 2016 оны 10 дугаар сарын 10 гарсан байх үед хээр азаргатай адуунаасаа тооны адуугаа алдчихлаа, Таван Толгой гэх газраас ирж байна гэж байсан. Б бид хоёр 2016 оны 10 дугаар сарын эхээр Улаанбаатар хот руу хамт яваад ирсэн. Тэгээд ирээд удаагүй байхад адуу нь алга болж байсан. Бгийн адууг хэн хулгайлсан талаар сайн мэдэхгүй байна. Хулгайлсан хүнийг нь цагдаа барьсан гэж байсан. Бас адуугаа хайгаад Өгийнуур сум руу явсан гэж байсан. Б Өлзийт сумын Ямаат багийн Таван Толгой гэх газраас хээр азаргатай 30 гаруй тооны адуунаасаа 3 тооны адуу хулгайд алдсан гэж байсан. Тухайн үед манай адуу Таван Толгой гэх газраас орж ирлээ, тэндээс алга болсон байх гэж байсан. Таван Толгой гэх газар Архангай аймгийн Өгийнуур сумын залгаа нутаг юм. 2 тооны хээр зүсмийн гүү, бас 1 тооны хээр зүсмийн үрээ хулгайд алдсан гэж байсан. Бгийн хээр азаргатай адуу нь ганц нэг алагтай, бараан голдуу адуу байдаг юм. Бгийн адуунаас 3 тооны адуу нь хамт алга болсон гэж байсан. Хээр азаргатай адуунаас нь алга болсон гэж байсан. Б адуугаа энд тэндгүй л хайгаад, сураад яваад байсан учраас хүмүүс адуу алдаж байсан талаар нь мэдэх байх...гэх мэдүүлэг /1хх-ийн 149-150 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Мы мэдүүлсэн: ...2016 оны 10 дугаар сарын 20-ны үед байсан санагдаж байна, би яг хэдэн сарын хэдэн байсныг мэдэхгүй байна, Б 3 тооны адуугаа хулгайд алдчихлаа гээд сураад явсан. Бгийн адууг хэн хулгайлсан талаар би мэдэхгүй. Б 2 тооны хээр гүү, 1 тооны хээр зүсмийн үрээ зэргийг хулгайд алдсан гэж байсан. Адуу нь Таван Толгой гэх газраас алга болчих шиг боллоо гээд Өгийнуур сум руу хайхаас гэж байсан. Таван толгой гэх газар нь Архангай аймгийн Өгийнуур сумтай залгаа нутаг юм. Хээр азаргатай адуунаасаа хулгайд алдсан гэж байсан. Бгийнх 60 гаруй тооны адуутай байх. Яг хэдэн тооны хэдэн азарга адуутайг мэдэхгүй байна. Б 3 тооны адуугаа алдсан гэж байсан. Тус тусдаа алдсан гэж хэлж байгаагүй. 3 тооны адуугаа хээр азарга адуунаасаа нэг дор алдсан гэж байсан. Б хаа сайгүй л хайгаад сураад байсан. Адуугаа хулгайд алдсаныг нь мэдэх хүмүүс байгаа байх. Би сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 151-152 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд Б.Бгийн сэжигтнээр мэдүүлсэн: ...2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр би тэнээд Өлзийт сумын Ямаат багийн Таван Толгой гэх газар шөнө 23 цагийн үед явж байтал 40 гаруй тооны хээр азаргатай адуу таарсан. Би тухайн үед Ногоон өнгийн Мустанг-5 маркийн мотоцикльтой явж байсан. Би тэр адуунаас хэсэг адууг тасдаж Өгийнуур сумын Ар Хонхор гэдэг газар хүртэл туугаад нэг малын байр таарахаар нь хашсан бөгөөд хашиж байгаад хээр зүсмийн нас нийлсэн гүү, халтар зүсмийн хязаалан насны байдас хоёрыг барьж аваад үлдсэн адууг хашаанаас гаргаад хөөсөн. Энэ 2 удаагаа тэр хашаанд хашиж орхиод гэртээ хариад энэ шөнөө эргэж морьтой эргэж ирээд хөтлөөд гэртээ очсон. Гэртээ очоод энэ 2 адууг гаргаад 1 тооны адууных нь махыг идээд дууссан. Нэг адууных нь мах байгаа. Толгой, арьс нь манай гадаа байж байгаад цагдаад баригдсан юм. Би тухайн үед өөрийн эзэмшлийн ногоон өнгийн том банктай Мустанг-5 маркийн мотоцикльтой явсан бөгөөд энэ мотоцикль одоо Архангай аймгийн Өгийнуур суманд манай гэрийн гадаа байгаа. Миний хулгайлсан адуунуудын содон шинж тэмдэг нь том толгойтой хээр гүү, цагаан амтай шар халтар байдсан гүү зэрэг байсан. Би хязаалан настай байдас байна гэж бодсон. Б өөрөө хонгор зүсмийн үрээ хулгай хийсэн гээд байгаа. Би уг нь хулгай хийгээгүй юм. Би тайлбар өгөхдөө айсандаа хонгор зүсмийн үрээ хулгайлсан гэж хэлсэн. Би 2 адуу л хулгайлсан. Бгийн адууг хулгайлсан талаар мэдэх хүн байхгүй, энэ талаар би л мэднэ. Би 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын төв орж Зоригоо гэдэг хүнтэй уулзах гээд явж байгаад замдаа адуу таарахаар хулгай хийсэн. Би Зоригоо гэдэг хүнтэй уулзаагүй. Би Зоригоог сайн танихгүй. Хамт хулгай хийхээр ярилцаагүй. Би энэ 2 адууг ганцаараа гаргасан бөгөөд гэдэс дотрыг нь голд хаячихсан. Манайх хүнгүй байсан. Манай эхнэр, хүүхдүүд болон ээж сумын төв рүү явчихсан байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 163-164 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд Б.Бгийн яллагдагчаар мэдүүлсэн: ...Надад ямар нэгэн тайлбар байхгүй. Үйлдсэн гэмт хэргүүдээ хүлээн зөвшөөрч байна. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч их гэмшиж байна. Би хохирогч нарт хохирлыг бүрэн барагдуулах болно. Би үйлдсэн гэмт хэргүүдийнхээ талаар өмнө нь сэжигтнээр өгсөн байцаалтууддаа тодорхой ярьсан болохоор одоо мэдүүлэг өгмөөргүй байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 167-168 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Бын мэдүүлсэн: ...Би 2019 оны 04 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн нутаг Цохын өвөр гэх газраас өөрийн эзэмшлийн 2 тооны морио бэлчээрт байсан адуун дотроосоо хулгайд алдсан. Миний хоёр морь нэг нь хул хонгор зүстэй, имгүй, зүүн гуян дээрээ саран дэвсгэртэй хас тамгатай, нас гүйцсэн морь, нөгөөх нь шар амтай, бор хээр зүсмийн, имгүй, зүүн гуян дээрээ саран дэвсгэртэй хас тамгатай, нас гүйцсэн морьд байсан. Унагдаагүй маш тарган байсан. Би адуун дээрээ очиж үзэхэд манай адууны орчимд элсний карьер дээрээс урд талын хоёр дугуй нь усан хээтэй дугуйтай бага оврын ачааны автомашины мөр гарсан байсан. Манай адууны орчмоор уг автомашины мөр зөндөө гарсан байсан. Маш их эргэлдсэн байсан. Уг мөрийг дагаж явсаар байгаад Архангай аймгийн Өгийнуур сумын иргэн Бийн Б буюу Цац гэх айлын орчимд ирээд мөрөө алдчихсан. Ингээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр цагдаа нартай Бгийн гэрийн гадаа ирэхэд манай адууны орчимд байсан автомашины дугуйны мөр гарсан байсан. Мөн Б надад хандаж миний хоёр морийг авсан, хохирол төлбөрийг чинь барагдуулъя, та цагдаа нарт битгий гомдол гаргаарай гэж байсан. Мөн Цац гэх газарт байх гэрийнх нь урд талын ухсан нүхэнд адууны шинэ цус, хөрзөн дээр нь адууны сэвс байсан. Ингээд Б нь миний морийг Портер маркийн машинтай очиж хулгай хийснээ хэлсэн бөгөөд Портероо зааж өгөхгүй байсан. Үүний дараахан түүний хамаатан болох эмэгтэй надтай ирж уулзаад миний хохирол төлбөрийг барагдуулахаар болсон. 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр миний Хаан банкин дахь 5140051957 тоот данс руу 3.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Ийм л зүйл болсон. Би урьд өмнө нь удаа дараагаар маш олон тооны адуугаа хулгайд алдаж байсан. Үүнийг Б гэдэг хүнтэй холбож ойлгож байна. Би гомдолтой байна. Хэдийгээр хохирол төлбөрөө авсан ч бусад адуу, үхрээ Бд холбогдуулан шалгуулна...гэх мэдүүлэг /4хх-ийн 1-3 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Бын дахин мэдүүлсэн: ...Хул морь сайвар явдалтай бага насанд нь уяж байсан. Бор хээр морь нь жирийн унааны, зүүн талаас авчирсан азарганы төл байсан. Хоёр морио тус бүрийг нь нийлүүлээд 5.500.000 төгрөгөөр үнэлнэ. Хул морио 3.500.000 төгрөгөөр, бор хээр морио жирийн морины ханшаар 2.000.000 төгрөгөөр үнэлнэ. Манай хоёр морь их тарган, том биетэй нас гүйцсэн морьд байсан...гэх мэдүүлэг/4хх-ийн 04-05 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Эгийн мэдүүлсэн: ...Манайх 2018 оны 04 дүгээр сарын 11-нээс  12-нд шилжих шөнө Өлзийт сумын Ямаат багийн нутаг Цахын өвөр гэх газраас бэлчээрт байсан адуунаас хул халтар зүсмийн морь, шар амтай бор хээр зүсмийн морь хулгайд алдсан. Манай нөхөр адуугаа очиж бүртгэж үзэхэд хоёр морь байхгүй байхаар нь мөр хайхад ачааны машины мөр адуу ачсан бололтой явсан байсан гэсэн. Тэр мөрийг нь дагаж яваад Өгийнуур сумын төвийн ард хүмүүс Цац гэж дуудаад байдаг Б гэж залуугийн гадаа нь шахуу очихоор нь цагдаад өргөдөл мэдээлэл гаргаж шалгуулаад хохирлоо барагдуулж авсан...гэх мэдүүлэг /4хх-ийн 06-07 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бгийн мэдүүлсэн: ...2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр миний төрсөн дүү Б.Б над руу утасдаад надад нэг харилцах дансны дугаар хэлж өгөөд, та уг данс руу 3.650.000 /гурван сая зургаан зуун тавин мянга/ төгрөг хийгээдэх гэж хэлсэн. Би тэр өдөр нь банк ороод өгсөн данс руу нь 3.650.000 /гурван сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийг хийсэн. Надад миний дүү Б.Бгийн 4 сая шахуу төгрөг миний дансанд хадгалаастай байсан. Ноолуурын мөнгө нь надад байсан юм. Би Цамбын Б гэх хүнийг танихгүй. Би 2019 оны 04 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Өгийнуур сумын төвд байх гэртээ байсан. Би эхнэр, хоёр хүүхдийн хамт сумын төвийн гэртээ байсан. 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Б.Б миний эхнэр рүү утсаар залгаад хүмүүс ирсэн, адуу мал алдсан, машины чинь дугуйг шалгана гэж хэлсэн гэсэн.  Тэр үед би айл руу явчихсан байсан юм. Тэгээд миний эхнэр Н, Б.Бтэй цуг Б гэх хүнтэй уулзсан гэж надад сүүлд нь ярьсан. Б гэх хүн би адуугаа хулгайд алдсан танай машины дугуйг шалгаадахъя гэж хэлэхээр нь Н Бд  машиныхаа  дугуйг шалгуулсан гэж надад хэлсэн...гэх мэдүүлэг/4хх-ийн 35-37 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Нгийн мэдүүлсэн: ...2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр миний хадам дүү Б над руу утсаар яриад хүмүүс манайд ирээд намайг мал хулгайлсан гээд байна, та хүрээд  ирээч гэж хэлсэн. Тэр үед миний нөхөр айл руу явчихсан байсан. Би машинаа унаад Бгийнд очиход Бгийнд Б гэх хүн байсан. Б Бд хандаж чи миний хоёр адууг хулгайлсан 5.000.000 /таван сая/ төгрөг өг гэж хэлээд байсан. Б нь Бд 5.000.000 /таван сая/төгрөгийг өгнө гэж хэлээд байсан. Тэгэхээр нь би Бд хандаж тийм их мөнгө өгөхгүй, ер нь хулгайлаагүй хүн яахаараа таны адууг төлөх ёстой юм бэ гэж хэлсэн. Тухайн үед би өөрийнхөө Портер автомашиныг унаж очсон бөгөөд Б миний автомашины дугуйн мөрийг харчихаад энэ дугуйн мөр биш байна гэж яриад байсан. Би Б.Бг чи тийм их мөнгийг энэ хүмүүсийн амны зоргоор өгөхгүй шүү, хэргийн үнэн аяндаа шийдэгдэнэ гэж хэлсэн. Би Бд мөнгө өгөхгүй гэж хэлсэн. Харин Б, Б нар хоорондоо мөнгө  төгрөг авалцах талаар ярилцаад байсан. Би тэр талаар тухайн үед нь мэдээгүй юм. Сүүлд нь хэрэг нь аймагт шалгагдах үед Б Б гэх хүн рүү мөнгө шилжүүлсэн талаар мэдсэн. Манайд Б.Бгийн ноолуурын гэх мөнгө 4.000.000 /дөрвөн сая/ шахуу төгрөг байсан юм...гэх мэдүүлэг /4хх-ийн 38-40 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд Б.Бгийн яллагдагчаар дахин мэдүүлсэн: ...Би Б гэдэг хүнд хохирол төлбөрт нийт 3.650.000 төгрөг өгч гомдол, саналгүй болгосон. Би Б ахын 2 тооны адууг хулгайлж авсан нь үнэн. Би хулгай хийхдээ явган яваад 2 адууг авч ирээд гэрийнхээ урд талд алж нядлаад махыг нь зарж чадаагүй байж байтал Б ах адууныхаа араас ирээд намайг хулгай хийснийг мэдчихсэн. Би Б ахаас уучлалт гуйгаад өмнөх хулгайд алдсан адууных нь хохирол болон энэ адууны хохирол, төлбөр гээд нийлүүлээд мөнгө өгсөн. Манай гэрийн урд байсан цус Б ахын адууны цус мөн. Харин машины мөр нь миний машин мөр биш байсан. Өөр машин тэр хавиар явсан байсныг хохирогч  андуурсан байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 62-64 хуу/

 

Д.Бы өргөдөл /1хх-ийн 02 хуу/

С.Нгийн өргөдөл /1хх-ийн 25 хуу/

Ж.Аын өргөдөл /1хх-ийн 38 хуу/

С.Бын өргөдөл /1хх-ийн 53 хуу/

Ц.Бын өргөдөл /1хх-ийн 67 хуу/

Э.Агийн өргөдөл /1хх-ийн 84 хуу/

            Эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 12, 20, 33, 36, 48, 52, 61, 65, 76, 80, 92 хуу/

            Хураан авсан тэмдэглэл /1хх-ийн 104-105 хуу/

            Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 106, 120-122, 3хх-ийн 245-247 хуу/

            Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 107-108, 118-119, 3хх-ийн 115-116, 127 хуу/

            Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /1хх-ийн 109, 123, 3хх-ийн хуу/

            Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1хх-ийн 110-111, 124-125 хуу/

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-ийн 242-244 хуу/

            Малын шир, толгойд, сүүлэнд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3хх-ийн 111-112 хуу/

            2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 27 тоот хохирлын үнэлгээний тайлан /1хх-ийн 113 хуу/

            2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 25 тоот малын хохирлын үнэлгээний тайлан /1хх-ийн 127 хуу/

            2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 26 тоот малын хохирлын үнэлгээний тайлан /1хх-ийн 154 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /1хх-ийн 169, 4хх-ийн 20 хуу/

2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 135 дугаартай шинжээчийн дүгнэлт /4хх-ийн 16 хуу/

“Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /4хх-ийн 32 хуу/ зэрэг болно.  

 

   Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2012 оны 09 дүгээр сарын үед Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багийн нутаг дэвсгэр Ширт гэх газраас иргэн Д.Бы 2 тооны үхэр хулгайд алдагдаж, 1.500.000 төгрөгийн хохирол учирсан, 2013 оны 05 дугаар сарын үед Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн нутаг дэвсгэр Буйлантын Ар гэх газраас иргэн С.Нгийн 2 тооны үхэр хулгайд алдагдаж 1.200.000 төгрөгийн хохирол учирсан, 2013 оны 12 дугаар сарын үед Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн нутаг дэвсгэр Хамуут гэх газраас иргэн Ж.Аын 2 тооны адуу хулгайд алдагдаж 1.750.000 төгрөгийн, мөн 2014 оны 10 дугаар сарын эхээр Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн нутаг дэвсгэр Хүүш гэх газраас иргэн Ц.Бын 2 тооны адуу хулгайд алдагдаж 1.500.000 төгрөгийн хохирол учирсан, 2014 оны 12 дугаар сарын үед Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн нутаг дэвсгэр Өндөр Хангай гэх газраас иргэн П.Бын 2 тооны адуу хулгайд алдагдаж 1.800.000 төгрөгийн хохирол учирсан, 2014 оны 12 дугаар сарын үед Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн нутаг дэвсгэр Барзан гэх газраас иргэн Э.Агийн 1 тооны үхэр хулгайд алдагдаж 300.000 төгрөгийн хохирол учирсан, 2016 оны 10 дугаар сарын 13-наас 17-ны үед Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн нутаг дэвсгэр Таван толгой гэх газраас иргэн П.Бгийн 3 тооны адуу хулгайд алдагдаж 1.800.000 төгрөгийн хохирол учирсан, 2019 оны 04 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн нутгаас хохирогч Ц.Бын 2 тооны адуу хулгайд алдагдаж 1.700.000 төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдлууд тус тус тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Б нь дээрх гэмт хэргүүдэд гэм буруутай, шүүгдэгч Б.Б нь шүүхээс тэнссэн хугацаанд буюу 2012 оны 09 дүгээр сарын үед Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багийн нутаг дэвсгэр Ширт гэх газраас иргэн Д.Бы 2 тооны үхрийг хулгайлж, 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Бы мэдүүлсэн “Манайх 2012 оны 09 дүгээр сарын үед бэлчээрт байсан үхрээсээ хар зүсмийн нас нийлсэн монголын үнээ, улаан зүсмийн шүдлэн насны эр үхэр зэргийг хулгайд алдсан байсан. Тухайн үедээ эрж сураад олоогүй бөгөөд сумынхаа захиргаанд хэлж байсан боловч олдоогүй юм. Манай хулгайд алдсан үхрүүд гэвэл хар зүсмийн нас нийлсэн монголын үнээ, улаан зүсмийн шүдлэн насны сарлагийн эр үхэр байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 07-08, 2хх-ийн 27/,

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Оийн мэдүүлсэн “Би тухайн үед гэртээ байгаагүй бөгөөд Архангай аймагт эмнэлэгт хэвтэж байсан болохоор сайн санахгүй байна. Манайх хар зүсмийн нас нийлсэн үнээ, улаан зүсмийн шүдлэн насны эр үхэр 2012 оны 09 дүгээр сарын үед хулгайд алдаж байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 10/,

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Р.Жын мэдүүлсэн “Б /Баяраа/ ах 2012 оны намар 09 дүгээр сард 2 тооны үхрээ алдчихсан гээд манайхаар хайгаад орж ирж байсан. Тэр хайгаад байсан 2 тооны үхрээ олоогүй, хайж байгаад тэгээд өнгөрсөн” гэх мэдүүлэг /1хх-ийн 11/,  

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Мийн мэдүүлсэн “2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гаргасан иргэн Бы нас нийлсэн монголын үнээг 800.000 төгрөгөөр, шүдлэн насны монголын эр үхрийг 700.000 төгрөгөөр 2012 оны 09 дүгээр сарын байдлаар үнэлсэн эд зүйлийн үнэлгээ үнэн зөв” гэх мэдүүлэг /1хх-ийн 13-14/,  

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч З.Сийн мэдүүлсэн “2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гаргасан иргэн Бы нас нийлсэн монголын үнээг 800.000 төгрөгөөр, шүдлэн насны монголын эр үхрийг 700.000 төгрөгөөр 2012 оны 09 дүгээр сарын байдлаар үнэлсэн эд зүйлийн үнэлгээ үнэн зөв. Тухайн үеийн зах зээлийн ханш болон хохирогчийн өөрийнх нь үнэлгээг үндэслэн гаргасангэх мэдүүлэг /1хх-ийн 15-16/,

 

мөрдөн байцаалтын шатанд Б.Бгийн сэжигтнээр мэдүүлсэн “Би 2012 оны 09 дүгээр сарын эхээр Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багийн Шорвог нуурын хажууд байх Ширт гэх газраас Б гэдэг хүний 2 тооны үхрийг гэрийнх нь хаяанаас бэлчээрт байхад нь хулгайлж аваад мориор туугаад Мухар хошуу гэх газар байх малын жижиг байрны хаалгатай буланд нь хийгээд орхисон. Би хулгайлсан өдрөөсөө хойш 3-4 хоногийн дараа очиж амьдаар нь сумын төв рүү шөнө оруулаад мал мах авдаг ченж Ц гэдэг хүнд өгсөн. Би энэ 2 үхрээ нийтэд нь 800.000 төгрөгөөр зарж байсан. Би тухайн үед хээр зүсмийн морьтой явсан санагдаж байна. Энэ хээр морь маань 2013 оны өвөл үхчихсэн. Би энэ 2 үхрийг Б гэдэг хүний үхрээс авсан бөгөөд үхэр нь гэрийнх нь хаяанд байсан юм. Тухайн үед надад мөнгөний хэрэг гарсан юм. Би тухайн үед хойд талынхаа айлын Цэдэв-Очир гэдэг хүнд 500.000 төгрөгийн өртэй байсан бөгөөд энэ хүнд өрөө өгөөд илүү гарснаар нь архи уугаад өнгөрсөн. Миний хулгай хийсэн үхэр нэг нь хар зүсмийн монголын үнээ, нөгөөх нь улаан зүсмийн шүдлэн насны монголын эр үхэр байсан санагдаж байна. Би тухайн үед ганцаараа хулгай хийсэн” гэх мэдүүлсэн /1хх-ийн 18-19/,

 

мөрдөн байцаалтын шатанд Б.Бгийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Үйлдсэн гэмт хэргүүдээ хүлээн зөвшөөрч байна. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч их гэмшиж байна. Би хохирогч нарт хохирлыг бүрэн барагдуулах болно. Би үйлдсэн гэмт хэргүүдийнхээ талаар өмнө нь сэжигтнээр өгсөн байцаалтууддаа тодорхой ярьсан болохоор одоо мэдүүлэг өгмөөргүй байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 167-168/ зэрэг нотлох баримтуудаар,

 

шүүгдэгч Б.Б нь шүүхээс тэнссэн хугацаанд буюу 2013 оны 05 дугаар сарын үед Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн нутаг дэвсгэр Буйлантын Ар гэх газраас иргэн С.Нгийн 2 тооны үхрийг хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Нгийн мэдүүлсэн “Манайх 2013 оны 04 дүгээр сарын үед 2 тооны үхрээ хулгайд алдаж байсан нь үнэн. Б бид хоёр төрсөн ах дүүсийн хүүхдүүд байгаа юм. Надад Бгээс нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй”, гэх мэдүүлэг /1хх-ийн 30, 2хх-ийн 22-23/,

 

            мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Оийн мэдүүлсэн “Манайх 2013 оны хавар 04 дүгээр сарын 20-ны дотор Өгийнуур сумын Тоглох багийн Ар өлөн гэх газраас бэлчээр дээрээсээ улаан хүрэн гуна, хар хязаалан гуна зэргийг хулгайд алдаж байсан бөгөөд манай нөхөр ойр хавиар хайгаад олоогүй. Манай хүүхэд хавар цэрэг явж байсан болохоор тэр үед үхрээ хулгайд алдаж байснаа сайн санаж байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 32/,

 

            мөрдөн байцаалтын шатанд Б.Бгийн сэжигтнээр мэдүүлсэн “Би 2013 оны хавар 04 дүгээр сарын үед Н ахын 2 тооны үхрийг хулгайлсан. Надад тухайн үед мөнгөний хэрэг гараад хулгай хийчихсэн юм. Тухайн үед Н ахынх Буйлант гэх газрын баруун хойд талд байдаг байсан. Манайх тухайн үед гүүрний ам гэдэг газар байсан. Манайхаас 5-6 км зайтай байдаг юм. Би хулгай хийх үедээ иргэн Нгийн мал гэдгийг мэдэж байсан. Би гэрийнх нь хаяанаас нь тууж явсан. Би ганцаараа хулгай хийсэн. Би өөрийн хээр зүсмийн нас нийлсэн морьтой явж байгаад гэрийнх нь хаяанаас туугаад Дорж гэдэг хүний эзэнгүй малын хашаан дээр аваачаад тэндээ нядлаад гэдэс дотрыг шуудайлаад хаячихсан. Толгой арьс, шир, махыг нь аваад Улаанбаатар хотод аваачих зарсан. Сумын төвөөс Улаанбаатар хот руу Өгийнуур суманд амраад загасчлаад явж байгаа гээд “Микро” маркийн машинтай хүмүүст хөлсийг нь өгнө гээд хамт явсан. Улаанбаатар хотод Хархорин нэртэй зах дээр нэг ченж хүнд өгсөн. Би энэ хүнээ танихгүй. Би 1.000.000 орчим төгрөгөөр зарж байсан. Машины эзэнд зардал гээд 100 гаруй төгрөг өгсөн санагдаж байна. Би энэ мөнгөө өөртөө л зарцуулаад архи уугаад дууссан байх. Миний хулгайлсан үхрүүд нэг нь хар зүсмийн, нөгөөх нь хүрэн зүсмийн эр үхрүүд байсан. Зүүн талын чих нь урдаасаа ухам имтэй байсан санагдаж байна. Тэдний үхэр ийм имтэй юм. Н ах надтай төрөл болохоор надаас хохирол авахгүй, ямар нэгэн гомдол саналгүй гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 35-36/,

 

мөрдөн байцаалтын шатанд Б.Бгийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Үйлдсэн гэмт хэргүүдээ хүлээн зөвшөөрч байна. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч их гэмшиж байна. Би хохирогч нарт хохирлыг бүрэн барагдуулах болно. Би үйлдсэн гэмт хэргүүдийнхээ талаар өмнө нь сэжигтнээр өгсөн байцаалтууддаа тодорхой ярьсан болохоор одоо мэдүүлэг өгмөөргүй байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 167-168/ зэрэг нотлох баримтуудаар,

 

шүүгдэгч Б.Б нь шүүхээс тэнссэн хугацаанд буюу 2013 оны 12 дугаар сарын үед Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн нутаг дэвсгэр Хамуут гэх газраас иргэн Ж.Аын 2 тооны адууг хулгайлж 1.750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан: 

 

            мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Аын мэдүүлсэн “Манайх 2013 оны өвөл 12 дугаар сарын үед Хамуут гэх газар өвөлжиж байгаад гэрийнхээ гаднаас хүрэн зүсмийн соёолон насны үрээ, азарга байж байгаад зассан асман алаг морь хулгайд алдсан юм. Өглөө босоход манай адуу манай гэрийн баруун талд Их цайдам гэх газар байж байсан. Манай адуу хаяанаасаа холддоггүй байж байгаад алдагдсан юм. Тухайн үед эрэл сурал болж байгаад олоогүй бөгөөд ойр хавиараа 2 өдөр бүтэн хайгаад олоогүй. Жижиг сартай хүрэн зүсмийн “Ж” үсгэн тамгатай имгүй, бор хээр зүсмийн азарга байж байгаад зассан асман морь, зөв талын гуяндаа загасан тамгатай, 4 хөл шийр цагаан адуунууд байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 43-44, 2хх-ийн 16-17/,

 

            мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Цгийн мэдүүлсэн “Манайх 2013 оны өвөл шинэ жилийн үеэр Өгийнуур сумын Өгий багийн Хамуут гэх газар өвөлжиж байгаад зөв талынхаа гуян дээр “Ж” үсгэн тамгатай хүрэн морь, загасан тамгатай халтар амтай хар алаг морь зэргийг адуунаасаа алдсан. Манай нөхөр адуугаа доошоо Цайдам гэх газраас аваад алга болсон 2 морио Өгийнуур сум тойрч хайгаад олоогүйгэх мэдүүлэг /1хх-ийн 46/,

 

            мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Тын мэдүүлсэн “Манайх 2013 оны 12 дугаар сард өвөлжөөнөөсөө зөв талын гуян дээрээ “Ж” үсгэн тамгатай хөхөлтэй хүрэн морь, зөв талын гуян дээрээ загасан тамгатай алаг морь зэрэг 2 тооны морио хулгайд алдсан бөгөөд өглөө нь Доод цайдам, Зүүн уулаар хайж яваад олоогүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 47/,

мөрдөн байцаалтын шатанд Б.Бгийн сэжигтнээр мэдүүлсэн “2013 оны 12 дугаар сарын эхээр байсан санагдаж байна, би яг хэдний өдөр байсныг нь сайн мэдэхгүй байна, Өгийнуур сумын Өгий багийн нутаг Хамуут гэх газар байсан хээр азаргатай хэсэг адууг Бгэдэг хүний эзэнгүй малын хашаанд оруулаад жижиг сартай хүрэн зээрд, алаг зүсмийн нас нийлсэн 2 тооны морийг барьж аваад гэртээ аваачаад хашсан. Гэрийнхээ малын хашаанд нууж хашиж байгаад 4-5 хоногийн дараа шөнө гаргаж янзлаад маргааш нь Улаанбаатар хот руу гэрийнхээ араас явахдаа авч яваад зарчихсан. Энэ 2 адуу А гэдэг хүний адуу. Би тухайн үед гэрийнх нь хаяанаас авч байсан болохоор А гэдэг хүнийх мөн гэж бодож байна. Тухайн үед Улаанбаатар хот руу явах гээд мөнгөний хэрэг гарсан байсан учраас мал хулгайлах болсон. Би ганцаараа хулгай хийсэн. Манайхаас 10 гаруй км зайтай байх. Би тухайн үед малдаа унаж байсан хүрэн зүсмийн мориор 2 адууг тууж ирсэн. Би энэ адуугаа 2014 онд мөнгөний хэрэг гараад агтанд зарчихсан. Би Ад хохирлыг төлж барагдуулах болно” гэх мэдүүлэг /1хх-ийн 50-51/,

 

мөрдөн байцаалтын шатанд Б.Бгийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Үйлдсэн гэмт хэргүүдээ хүлээн зөвшөөрч байна. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч их гэмшиж байна. Би хохирогч нарт хохирлыг бүрэн барагдуулах болно. Би үйлдсэн гэмт хэргүүдийнхээ талаар өмнө нь сэжигтнээр өгсөн байцаалтууддаа тодорхой ярьсан болохоор одоо мэдүүлэг өгмөөргүй байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 167-168/ зэрэг нотлох баримтуудаар,

 

шүүгдэгч Б.Б нь шүүхээс тэнссэн хугацаанд буюу 2014 оны 12 дугаар сарын үед Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн нутаг дэвсгэр Өндөр Хангай гэх газраас иргэн П.Бын 2 тооны адууг хулгайлж 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.Бын мэдүүлсэн “Манай 2 тооны адууг хулгайлсан гэж өөрөө хэлсэн. Манайх 2014 оны 12 дугаар сарын дундуур Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн Өндөр хангай гэх газраас хүрэн зүсмийн 20 гаруй тооны азаргатай адуунаасаа хээр зүсмийн морь, хонгор зүсмийн гүү зэргийг хулгайд алдаж байсан юм. Б надад хохирол төлбөрөө бүрэн төлнө гэсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 58-59, 2хх-ийн 24-25/,

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Угийн мэдүүлсэн “Манайх 2014 оны 12 дугаар сарын дундуур Өгийнуур сумын Өгий багийн цементэн гүүрний тохойгоос хээр морь, хундан гүү зэрэг  2 тооны адуу хулгайд алдаж байсан бөгөөд манай нөхөр Б 3 өдөр хайгаад олоогүй. Манай адуу “8” тоо тамгатай бөгөөд зарим адуу нь тамгагүй. Тухайн үед манай адууны хамгийн тарган нь тэр 2 тооны адуу байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 60/,

 

            мөрдөн байцаалтын шатанд Б.Бгийн сэжигтнээр мэдүүлсэн “2014 оны 12 дугаар сарын дундуур санагдаж байна, би хэдэн сарын хэдний өдөр байсныг нь сайн санахгүй байна. Манай аавын хамаатан Б гэдэг хүний адуунаас 2 тооны адуу хулгайлсан юм. Тухайн үед гэрийнх нь хаяанд байсан хүрэн зүсмийн азаргатай 20 гаруй тооны адууг явган тууж хажууханд нь байх эзэнгүй малын хашаанд хашиж байгаад хээр зүсмийн морь, хонгор зүсмийн нас нийлсэн гүү зэргийг барьж авсан. Тухайн үед харанхуйд баригдсан нь л энэ 2 адуу байгаа юм. Энэ тэр гэж шилсэн зүйл байхгүй. Тэгээд энэ 2 адууг машинаасаа уяад хөтлөөд гэрийнхээ зүг явсан бөгөөд замдаа энэ 2 адууг гаргаж гэдэс, дотрыг нь хаяад, махыг нь арьсанд боогоод гэр рүүгээ явсан. Маргааш нь сумынхаа Ц гэдэг ченжид 800.000 төгрөгөөр зарсан. Би энэ 2 адууг Б ахын адуу гэдгийг мэдэж байгаа. Би хулгай хийхдээ ч мэдэж байсан. Тухайн үед шинэ жил гээд мөнгөний хэрэг гарсан байсан байх. Тэгээд ч Б ахынх ойр хавьдаа айлгүй байсан юм. Би тухайн үед ганцаараа явсан. Би адуу мал гаргаж чадна. Би тэр үед өөрийн эзэмшлийн “Портер” маркийн 32-36 АРА улсын дугаартай автомашинаар явж байсан. Би уг машиныг Улаанбаатар хотоос хуучин машин хямдхан авч байсан. Сүүлдээ бүр явахаа байгаад 2015 оны хавар Улаанбаатар хот руу хүн сэлбэгэнд ачаад явна гэхээр нь 1.000.000 төгрөгөөр зарчихсан. Миний хулгайлсан 2 тооны адуу нэг нь хонгор зүсмийн нас нийлсэн гүү, нөгөөх нь хээр зүсмийн нас нийлсэн гүү байсан. Би хохирлыг барагдуулах болно...гэх мэдүүлэг /1хх-ийн 63-64/,

           

мөрдөн байцаалтын шатанд Б.Бгийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Үйлдсэн гэмт хэргүүдээ хүлээн зөвшөөрч байна. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч их гэмшиж байна. Би хохирогч нарт хохирлыг бүрэн барагдуулах болно. Би үйлдсэн гэмт хэргүүдийнхээ талаар өмнө нь сэжигтнээр өгсөн байцаалтууддаа тодорхой ярьсан болохоор одоо мэдүүлэг өгмөөргүй байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 167-168/ зэрэг нотлох баримтуудаар,

 

            шүүгдэгч Б.Б нь шүүхээс тэнссэн хугацаанд буюу мөн 2014 оны 10 дугаар сарын эхээр Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн нутаг дэвсгэр Хүүш гэх газраас иргэн Ц.Бын 2 тооны адууг хулгайлж 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Бын мэдүүлсэн “Манайх 2014 оны 10 дугаар сарын эхээр Өлзийт сумын Ямаат баг, Өгийнуур сумын залгаа Бага Цайдам гэх газар манай хээр азаргатай 20 гаруй тооны адууг маань бэлчээрт байхад нь бор хээр зүсмийн болон улаан хээр зүсмийн 2 тооны гүү хулгайд алдагдсан байсан. Миний 2 гүү нэг нь бор хээр зүсмийн, нөгөөх нь улаан хээр зүсмийн хоёулаа нас нийлсэн гүү байсан. 2 гүү хоёулаа зүүн талын гуяндаа сартай хас тамгатай байсан. Би нэгийг нь 700.000 төгрөгөөр, нийт 1.400.000 төгрөгөөр үнэлнэ. Манай адуу Бага цайдам гэх газарт бэлчээрээр явж байсан. Тэндээс л манай 2 адуу алдагдсан”, “Би 2014 оны 10 дугаар сарын эхээр Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат баг хар замын хойд талаас өөрийн адуунаасаа 2 тооны гүүг хулгайд алдаж байсан. 2016 оны 12 дугаар сард манайхаар цагдаа нар очсон. Тэр үед Б гэх хүнийг дагуулж ирсэн бөгөөд тэр Б гэх залуу би танай адуунаас 2 тооны гүү хулгайлсан гэж ярьж байсан. Б өөрөө хэлэхдээ хээр азаргатай адуу байсан, Цайдам багийн тэндээс 318 гэх тэмдгийн ойролцоо адуу чинь явж байхаар нь 2 тооны гүүг хулгайлж авсан гэж ярьж байсан. Манайх яг тэр газраас 2 тооны гүүгээ алдаж байсан юм бөгөөд манай азарга хээр зүсмийн азарга байдаг. Б гэх залуугийн хэлж байсан яг л үнэн, таарч байсан. Тэгээд би Архангай аймгийн Өгийнуур суманд ирж хэргийн талаар мэдүүлэг өгч байсан. Б гэх залуу хэлэхдээ би таны хохирол мөнгийг өгнө гэж ярьж байсан ч одоог хүртэл өгөөгүй л байна. Би тухайн үед хээр болон халтар зүсмийн 2 тооны гүү алдсан. Тэр Б гэх залуу намайг хэлээгүй байхад л өөрөө хулгайлсан 2 тооны гүүнийхээ зүсийг бор хээр, халтар зүсмийнх гээд яг хэлж байсан. Би гомдолтой байна. Хулгайд алдсан 2 тооны адуугаа нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /1хх-ийн 72-73, /2хх-ийн 18-19/,

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Р.Хы мэдүүлсэн “Одоогоос 2-3 жилийн өмнө 2014 оны өвөл 12 дугаар сард байх нас нийлсэн 2 гүүгээ хулгайд алдсан гээд хайгаад явж байсан бөгөөд дараа нь нэг таарсан чинь олоогүй гэж байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 75/,

 

мөрдөн байцаалтын шатанд Б.Бгийн сэжигтнээр мэдүүлсэн “2014 оны 10 дугаар сарын 20-ны үед арай болоогүй байсан үе санагдаж байна, Архангай аймгийн Өгийнуур сумын Ямаат багийн нутаг Хүүш гэх газар байсан 20 гаруй тооны хээр азаргатай адуунаас 2 тооны хээр зүсмийн гүүг хулгайлж авсан. Энэ 2 адуугаа гэрийнхээ ойролцоо бургасанд уясан байсан. Тэгээд энэ өдрөөс 2-3 хоногийн дараа очиход энэ 2 гүү алга болсон байсан. Би ойр хавиараа хайсан боловч олдоогүй. Тэгээд хулгайн юм байсан болохоор эрж сурч яваагүй алга болсон. Би энийг хэний эзэмшлийнх гэдгийг нь мэдэхгүй байсан. Өгийнуур сумын Бага цайдам гэх газар Өлзийт сумын Ямаат багийн Хүүш гэдэг газартай залгаа төв замаар зааглагдаж байдаг. Би төв замын цаад талаас буюу Өлзийт сумын нутгаас авсан. Намайг 2 адуу хулгай хийсний дараа Б гэдэг хүн миний хулгайлсан адуутай ижил адуу сураад явж байхаар нь Б гэдэг хүний адуу юм гэж бодсон. Манайх амьдрал тааруу болохоор мөнгөний хэрэг гараад байдаг юм. Тэгээд л хулгай хийсэн. Би хулгай хийхдээ ганцаараа явсан. Би тухайн үед хонгор зүсмийн морь унаж явсан. Би хээр таарсан адуунаас авч явсан уяагаараа бугуйл хийгээд бугуйлдаж барьж авсан. Тэр энэ адууг барьж авъя гэсэн бодол байгаагүй. Хамаагүй шидээд л баригдсан 2 адууг нь барьж авсан юм” гэх мэдүүлэг /1хх-ийн 78-79/,

 

мөрдөн байцаалтын шатанд Б.Бгийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Үйлдсэн гэмт хэргүүдээ хүлээн зөвшөөрч байна. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч их гэмшиж байна. Би хохирогч нарт хохирлыг бүрэн барагдуулах болно. Би үйлдсэн гэмт хэргүүдийнхээ талаар өмнө нь сэжигтнээр өгсөн байцаалтууддаа тодорхой ярьсан болохоор одоо мэдүүлэг өгмөөргүй байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 167-168/ зэрэг нотлох баримтуудаар,

 

шүүгдэгч Б.Б нь шүүхээс тэнссэн хугацаанд буюу 2014 оны 12 дугаар сарын үед Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн нутаг дэвсгэр Барзан гэх газраас иргэн Э.Агийн 1 тооны үхрийг хулгайлж 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Агийн мэдүүлсэн “Манайх 2014 оны 12 дугаар сарын сүүлээр өөрийн үхрээсээ шүдлэн насны хар зүсмийн гунж хулгайд алдаж байсан юм. Тухайн үедээ эрэл сурал болоод олдоогүй юм, мөн цагдаад мэдэгдээгүй юм. Хар зүсмийн шүдлэн насны гунжин үхэр байсан. Энэ үхэр манай үхэр байгаа юм”, “2014 оны 12 дугаар сарын сүүлээр Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн Хөх эрэг гэх газраас 1 тооны гунжин үхэр хулгайд алдаж байсан. Тэгээд нэг хэсэг эрэл сурал болж байгаад орхисон юм. 2016 оны 11 дүгээр сарын үед би сумынхаа “Эрүүл мэндийн төв”-д эмнэлэгт хэвтэж байсан чинь Хашаат сумын хэсгийн төлөөлөгч Ж.Баттамиртай Б гэх залуу хамт орж ирээд би үхрээс 1 толгой гунж хулгайлсан гэж өөрөө ярьж байсан. Тэр залуу өөрөө хэлэхдээ манай хулгайд алдагдсан үхрийн зүсийг хар бөөр алагтай үхрээс авсан гэж нэрлэж хэлж байсан. Бтэй хамт явж байсан цагдаа Ж.Баттамир хэлэхдээ хохирлыг чинь төлж барагдуулах болно гэж хэлж байсан. Би тухайн үед Бд үхэр авсан уу гэж хэлээгүй байхад би авсан, танайх тэдэн тооны үхэртэй гэж манай үхрүүдийг яг зүсээр нь нэрлэж байсан. 2014 оны 12 дугаар сард манайхаас 1 тооны үхэр алдсаныг Б мэдэх боломжгүй бөгөөд манай хоёрынх өөр, өөр багт байдаг хол байдаг хүмүүс байгаа юм. Би гомдолтой байна. Хулгайд алдсан 1 үхрээ нэхэмжилнэ, гомдолтой байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 89-90, 2хх-ийн 26/,

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Бын мэдүүлсэн “2014 оны 12 дугаар сард Энхтогтох 1 гунж алга болсон гээд манайхаар ороод гарсан. Тэгээд олоогүй гэсэн. Ямар ч одоогоос 3-4 жилийн өмнө нэг өвөл нэг гунж алдсан гээд явж байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 91/,

 

мөрдөн байцаалтын шатанд Б.Бгийн сэжигтнээр мэдүүлсэн “2014 оны 12 дугаар сарын сүүлээр 30-ны үеэр Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн Барзан гэх газар А эгчийн 10 гаруй тооны үхэр хээр хэвтэж байхаар нь дундаас нь хар зүсмийн шовгор эвэртэй монголын гунжин үхрийг бэлчээрээс нь хулгайлаад хээр айлын эзэнгүй амбаарын гадаа гаргаж янзлаад махыг нь амбаарт нь хийсэн. Тэгээд идэш аваад явж байгаа нэг замын машины хүмүүст 400.000 төгрөгөөр зарчихсан. Би хулгай хийх үедээ хэний эзэмшлийн үхэр болох талаар мэдэж байсан. А эгчийнх 10 гаруй тооны цөөхөн үхэртэй. Миний амьдрал тааруу болохоор мөнгөний хэрэг гараад байдаг юм. Тэгээд л хулгай хийсэн. Би ганцаараа явсан. Өөр хэн нэгэнтэй хамт явсан зүйл байхгүй. Манайхаас 4-5 орчим км зайтай байх. Би тухайн үед явган явсан. Орой малаа хотлуулчихаад хоол ундаа идэж хэвтэж байгаад шинэ жил болох гэж байгаа мөнгө хэрэгтэй гэж бодоод гарсан. Алхаад явж байтал хэсэг үхэр таарахаар нь нэгийг нь уяагаар бугуйлдаад бариад авсан юм. Тэгээд хөтөлж явсаар байгаад гэрийнхээ ард талд эзэнгүй айлын амбаарт гаргаж янзалсан. Намайг хулгай хийхийг хэн нэгэн мэдээгүй байх. Би гэрийнхэндээ морио идүүлнэ гэж хэлчихээд гарчихсан. Би тухайн үед хутга, уяа гэх мэт зүйлс ашигласан. Эдгээр эд зүйлс хаяагдаад алга болсон байх. Би Улаанбаатараас ирсэн гэх хүмүүст зарсан. “Пронтер” маркийн машинтай байсан бөгөөд 2 залуу явж байсан. Би энэ хүмүүсийг танихгүй. Улаанбаатар хотоос ирсэн гээд явж байхаар нь идэшний үхэр авах гээд 400.000 төгрөгөөр зарчихсан. Би гэдэс дотрыг нь хаячихсан юм. Би одоо энэ хүмүүсийг хараад танихгүй. Цэнхэр сумын “Портер” маркийн машин байсан санагдаж байна. Шовгор эвэртэй хар зүсмийн монголын гунж байсан бөгөөд имгүй байсан байх. Би иргэн Ад хохирлыг нь орных нь гунжаар нь төлөх болно” гэх мэдүүлэг /1хх-ийн 94-95/,

 

мөрдөн байцаалтын шатанд Б.Бгийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Үйлдсэн гэмт хэргүүдээ хүлээн зөвшөөрч байна. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч их гэмшиж байна. Би хохирогч нарт хохирлыг бүрэн барагдуулах болно. Би үйлдсэн гэмт хэргүүдийнхээ талаар өмнө нь сэжигтнээр өгсөн байцаалтууддаа тодорхой ярьсан болохоор одоо мэдүүлэг өгмөөргүй байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 167-168/ зэрэг нотлох баримтуудаар,

 

шүүгдэгч Б.Б нь шүүхээс тэнссэн хугацаанд буюу 2016 оны 10 дугаар сарын 13-наас 17-ны үед Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн нутаг дэвсгэр Таван толгой гэх газраас иргэн П.Бгийн 3 тооны адууг хулгайлж 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.Бгийн мэдүүлсэн “Би 2016 оны 10 дугаар сарын 13-наас 17-ны хооронд Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн Цайдам гэх газраас хээр азаргатай 30 гаруй тооны адуунаас 3 тооны адуугаа хулгайд алдсан. Би 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр адуугаа бүртгэхэд манай адуу бүрэн байсан. Тэрнээс 4 хоногийн дараа дахиад адуугаа бүртгэхэд 3 тооны адуу дутсан байсан. Миний хулгайд алдсан 3 тооны адуу нь бөөн сүүлтэй, им тамгагүй хээр гүү, буруу чих нь онь имтэй, зөв гуяндаа ширээтэй гурвалжин тамгатай бор хээр гүү, имгүй, зөв ташаан дээрээ ширээтэй гурвалжин тамгатай шар хээр зүсмийн хязаалаан үрээ зэрэг болно. Би хоёр гүүгээ нэгийг нь 600.000 төгрөгөөр, хязаалан үрээгээ 650.000 төгрөгөөр, нийт 1.850.000 төгрөгөөр үнэлж байна. Би гомдолтой байна. Хулгайд алдсан адуугаа төлүүлж хохирлоо барагдуулж авмаар байна”, “2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр адуугаа бүртгэж үзээд 3 тооны адуу дутахаар нь тэр өдрөө Өлзийт сумын хэсгийн төлөөлөгчтэй уулзаж бүртгүүлж байсан. Үүнээс хойш 2016 оны 12 дугаар сард манай 3 тооны адууны сураг гараад Өгийнуур суманд ирж адууны 2 толгой, 2 ширийг үзсэн. Тэр үед миний хулгайд алдсан 3 тооны адууны 2 тооны гүүний арьс, шир, толгой мөн байсан. Би тэр 2 толгой, ширийг хараад л шууд таньсан. Тэгээд албан ёсоор өргөдөл өгч шалгуулсан. Б гэх хүн манай 3 тооны адууг Таван толгой гэх газраас адуун дотроос нь барьж авч хулгайлсан. Замдаа нэг тооны хязаалан үрээг нь алдчихсан гэж ярьж байсан. Би тэр 2 шир, 2 толгойг хараад сүүл болон толгой, зүсээр нь арьсных нь мээм зэргээр таньж мэдсэн. Би тэр 2 адууны толгойг хараад уруулын цайрсан хэсэг болон им, тэмдгээр нь таньсан. Миний алдсан адууны толгой, шир баараагүй яг мөн. Би гомдолтой байна. Би хулгайд алдсан 3 тооны адуугаа нэхэмжилнэ” /1хх-ийн 134-135, 1хх-ийн 136, 2хх-ийн 20-21/,  

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Вгийн мэдүүлсэн “Намар 2 адуу идсэн. Тэгээд адууныхаа махыг хулгана идчих гээд байхаар нь байшингийнхаа дээвэр дээр хийсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 142-143/,

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Нын мэдүүлсэн “П.Б 2016 оны 10 дугаар сарын 13-ны үед Өлзийт сумын Ямаат багаас адуун дотроосоо 3 тооны адуугаа алдсан. Хээр азаргатай адуунаас 3 тооны адуу алдсан бөгөөд алдсан адуунуудын зүс нь нас гүйцсэн бор хээр гүү, хээр зүсмийн гүү, бөөн сүүлтэй, шар хээр зүсмийн хязаалан үрээ байсан. Эдгээр адууны бор хээр гүү, шар хээр үрээ нь зөв талын ташаан дээрээ ширээтэй гурвалжин тамгатай, хээр гүү нь им, тамгагүй байсан. 2016 оны 10 дугаар сард адуугаа бүртгэхэд адуу нь бүрэн байсан бөгөөд 10 дугаар сарын 17-ны өдөр адуугаа дахиад бүртгэсэн чинь байхгүй болсон байсан гэсэн. Адуу нь алга болохдоо Өлзийт сумын Ямаат багийн Таван толгой гэх газраас алга болсон” гэх мэдүүлэг /1хх-ийн 147-148/,

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Гийн мэдүүлсэн “Б 2016 оны 10 дугаар сарын 10 гарсан байх үед хээр азаргатай адуунаасаа тооны адуугаа алдчихлаа, Таван Толгой гэх газраас ирж байна гэж байсан. Б бид хоёр 2016 оны 10 дугаар сарын эхээр Улаанбаатар хот руу хамт яваад ирсэн. Тэгээд ирээд удаагүй байхад адуу нь алга болж байсан. Хулгайлсан хүнийг нь цагдаа барьсан гэж байсан. Бас адуугаа хайгаад Өгийнуур сум руу явсан гэж байсан. Б Өлзийт сумын Ямаат багийн Таван Толгой гэх газраас хээр азаргатай 30 гаруй тооны адуунаасаа 3 тооны адуу хулгайд алдсан гэж байсан. Тухайн үед манай адуу Таван Толгой гэх газраас орж ирлээ, тэндээс алга болсон байх гэж байсан. Таван Толгой гэх газар Архангай аймгийн Өгийнуур сумын залгаа нутаг юм. 2 тооны хээр зүсмийн гүү, бас 1 тооны хээр зүсмийн үрээ хулгайд алдсан гэж байсан. Бгийн хээр азаргатай адуу нь ганц нэг алагтай, бараан голдуу адуу байдаг юм. Бгийн адуунаас 3 тооны адуу нь хамт алга болсон гэж байсан. Хээр азаргатай адуунаас нь алга болсон гэж байсан. Б адуугаа энд тэндгүй л хайгаад, сураад яваад байсан учраас хүмүүс адуу алдаж байсан талаар нь мэдэх байх” гэх мэдүүлэг /1хх-ийн 149-150/,

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Мы мэдүүлсэн “2016 оны 10 дугаар сарын 20-ны үед байсан санагдаж байна, би яг хэдэн сарын хэдэн байсныг мэдэхгүй байна, Б 3 тооны адуугаа хулгайд алдчихлаа гээд сураад явсан. Бгийн адууг хэн хулгайлсан талаар би мэдэхгүй. Б 2 тооны хээр гүү, 1 тооны хээр зүсмийн үрээ зэргийг хулгайд алдсан гэж байсан. Адуу нь Таван Толгой гэх газраас алга болчих шиг боллоо гээд Өгийнуур сум руу хайхаас гэж байсан. Таван толгой гэх газар нь Архангай аймгийн Өгийнуур сумтай залгаа нутаг юм. Хээр азаргатай адуунаасаа хулгайд алдсан гэж байсан. Бгийнх 60 гаруй тооны адуутай байх. Яг хэдэн тооны хэдэн азарга адуутайг мэдэхгүй байна. Б 3 тооны адуугаа алдсан гэж байсан. Тус тусдаа алдсан гэж хэлж байгаагүй. 3 тооны адуугаа хээр азарга адуунаасаа нэг дор алдсан гэж байсан. Б хаа сайгүй л хайгаад сураад байсан. Адуугаа хулгайд алдсаныг нь мэдэх хүмүүс байгаа байх. Би сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 151-152/,

 

мөрдөн байцаалтын шатанд Б.Бгийн сэжигтнээр мэдүүлсэн “2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр би тэнээд Өлзийт сумын Ямаат багийн Таван Толгой гэх газар шөнө 23 цагийн үед явж байтал 40 гаруй тооны хээр азаргатай адуу таарсан. Би тухайн үед Ногоон өнгийн Мустанг-5 маркийн мотоцикльтой явж байсан. Би тэр адуунаас хэсэг адууг тасдаж Өгийнуур сумын Ар Хонхор гэдэг газар хүртэл туугаад нэг малын байр таарахаар нь хашсан бөгөөд хашиж байгаад хээр зүсмийн нас нийлсэн гүү, халтар зүсмийн хязаалан насны байдас хоёрыг барьж аваад үлдсэн адууг хашаанаас гаргаад хөөсөн. Энэ 2 удаагаа тэр хашаанд хашиж орхиод гэртээ хариад энэ шөнөө эргэж морьтой эргэж ирээд хөтлөөд гэртээ очсон. Гэртээ очоод энэ 2 адууг гаргаад 1 тооны адууных нь махыг идээд дууссан. Нэг адууных нь мах байгаа. Толгой, арьс нь манай гадаа байж байгаад цагдаад баригдсан юм. Би тухайн үед өөрийн эзэмшлийн ногоон өнгийн том банктай Мустанг-5 маркийн мотоцикльтой явсан бөгөөд энэ мотоцикль одоо Архангай аймгийн Өгийнуур суманд манай гэрийн гадаа байгаа. Миний хулгайлсан адуунуудын содон шинж тэмдэг нь том толгойтой хээр гүү, цагаан амтай шар халтар байдсан гүү зэрэг байсан. Би хязаалан настай байдас байна гэж бодсон” гэх мэдүүлэг /1хх-ийн 163-164/,

 

мөрдөн байцаалтын шатанд Б.Бгийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Үйлдсэн гэмт хэргүүдээ хүлээн зөвшөөрч байна. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч их гэмшиж байна. Би хохирогч нарт хохирлыг бүрэн барагдуулах болно. Би үйлдсэн гэмт хэргүүдийнхээ талаар өмнө нь сэжигтнээр өгсөн байцаалтууддаа тодорхой ярьсан болохоор одоо мэдүүлэг өгмөөргүй байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 167-168/ зэрэг нотлох баримтуудаар,

 

шүүгдэгч Б.Б нь шүүхээс тэнссэн хугацаанд буюу 2019 оны 04 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн нутгаас хохирогч Ц.Бын 2 тооны адууг хулгайлж 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан: 

 

мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Бын мэдүүлсэн “Би 2019 оны 04 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн нутаг Цохын өвөр гэх газраас өөрийн эзэмшлийн 2 тооны морио бэлчээрт байсан адуун дотроосоо хулгайд алдсан. Миний хоёр морь нэг нь хул хонгор зүстэй, имгүй, зүүн гуян дээрээ саран дэвсгэртэй хас тамгатай, нас гүйцсэн морь, нөгөөх нь шар амтай, бор хээр зүсмийн, имгүй, зүүн гуян дээрээ саран дэвсгэртэй хас тамгатай, нас гүйцсэн морьд байсан. Унагдаагүй маш тарган байсан. Би адуун дээрээ очиж үзэхэд манай адууны орчимд элсний карьер дээрээс урд талын хоёр дугуй нь усан хээтэй дугуйтай бага оврын ачааны автомашины мөр гарсан байсан. Манай адууны орчмоор уг автомашины мөр зөндөө гарсан байсан. Маш их эргэлдсэн байсан. Уг мөрийг дагаж явсаар байгаад Архангай аймгийн Өгийнуур сумын иргэн Бийн Б буюу Цац гэх айлын орчимд ирээд мөрөө алдчихсан. Ингээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр цагдаа нартай Бгийн гэрийн гадаа ирэхэд манай адууны орчимд байсан автомашины дугуйны мөр гарсан байсан. Мөн Б надад хандаж миний хоёр морийг авсан, хохирол төлбөрийг чинь барагдуулъя, та цагдаа нарт битгий гомдол гаргаарай гэж байсан. Мөн Цац гэх газарт байх гэрийнх нь урд талын ухсан нүхэнд адууны шинэ цус, хөрзөн дээр нь адууны сэвс байсан. Ингээд Б нь миний морийг Портер маркийн машинтай очиж хулгай хийснээ хэлсэн бөгөөд Портероо зааж өгөхгүй байсан. Үүний дараахан түүний хамаатан болох эмэгтэй надтай ирж уулзаад миний хохирол төлбөрийг барагдуулахаар болсон. 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр миний Хаан банкин дахь 5140051957 тоот данс руу 3.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Ийм л зүйл болсон. Би урьд өмнө нь удаа дараагаар маш олон тооны адуугаа хулгайд алдаж байсан. Үүнийг Б гэдэг хүнтэй холбож ойлгож байна. Би гомдолтой байна. Хэдийгээр хохирол төлбөрөө авсан ч бусад адуу, үхрээ Бд холбогдуулан шалгуулнагэх мэдүүлэг /4хх-ийн 1-3 хуу, 4хх-ийн 4-5/,

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Эгийн мэдүүлсэн “Манайх 2018 оны 04 дүгээр сарын 11-нээс  12-нд шилжих шөнө Өлзийт сумын Ямаат багийн нутаг Цахын өвөр гэх газраас бэлчээрт байсан адуунаас хул халтар зүсмийн морь, шар амтай бор хээр зүсмийн морь хулгайд алдсан. Манай нөхөр адуугаа очиж бүртгэж үзэхэд хоёр морь байхгүй байхаар нь мөр хайхад ачааны машины мөр адуу ачсан бололтой явсан байсан гэсэн. Тэр мөрийг нь дагаж яваад Өгийнуур сумын төвийн ард хүмүүс Цац гэж дуудаад байдаг Б гэж залуугийн гадаа нь шахуу очихоор нь цагдаад өргөдөл мэдээлэл гаргаж шалгуулаад хохирлоо барагдуулж авсан” гэх мэдүүлэг /4хх-ийн 06-07/,

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бгийн мэдүүлсэн “2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр миний төрсөн дүү Б.Б над руу утасдаад надад нэг харилцах дансны дугаар хэлж өгөөд, та уг данс руу 3.650.000 /гурван сая зургаан зуун тавин мянга/ төгрөг хийгээдэх гэж хэлсэн. Би тэр өдөр нь банк ороод өгсөн данс руу нь 3.650.000 /гурван сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийг хийсэн. 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Б.Б миний эхнэр рүү утсаар залгаад хүмүүс ирсэн, адуу мал алдсан, машины чинь дугуйг шалгана гэж хэлсэн гэсэн.  Тэр үед би айл руу явчихсан байсан юм. Тэгээд миний эхнэр Н, Б.Бтэй цуг Б гэх хүнтэй уулзсан гэж надад сүүлд нь ярьсан. Б гэх хүн би адуугаа хулгайд алдсан танай машины дугуйг шалгаадахъя гэж хэлэхээр нь Н Бд  машиныхаа  дугуйг шалгуулсан гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /4хх-ийн 35-37/,

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Нгийн мэдүүлсэн “2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр миний хадам дүү Б над руу утсаар яриад хүмүүс манайд ирээд намайг мал хулгайлсан гээд байна, та хүрээд  ирээч гэж хэлсэн. Тэр үед миний нөхөр айл руу явчихсан байсан. Би машинаа унаад Бгийнд очиход Бгийнд Б гэх хүн байсан. Б Бд хандаж чи миний хоёр адууг хулгайлсан 5.000.000 /таван сая/ төгрөг өг гэж хэлээд байсан. Б нь Бд 5.000.000 /таван сая/төгрөгийг өгнө гэж хэлээд байсан. Тэгэхээр нь би Бд хандаж тийм их мөнгө өгөхгүй, ер нь хулгайлаагүй хүн яахаараа таны адууг төлөх ёстой юм бэ гэж хэлсэн. Би Бд мөнгө өгөхгүй гэж хэлсэн. Харин Б, Б нар хоорондоо мөнгө  төгрөг авалцах талаар ярилцаад байсан” гэх мэдүүлэг /4хх-ийн 38-40/,

 

мөрдөн байцаалтын шатанд Б.Бгийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж дахин мэдүүлсэн “Би Б гэдэг хүнд хохирол төлбөрт нийт 3.650.000 төгрөг өгч гомдол, саналгүй болгосон. Би Б ахын 2 тооны адууг хулгайлж авсан нь үнэн. Би хулгай хийхдээ явган яваад 2 адууг авч ирээд гэрийнхээ урд талд алж нядлаад махыг нь зарж чадаагүй байж байтал Б ах адууныхаа араас ирээд намайг хулгай хийснийг мэдчихсэн. Би Б ахаас уучлалт гуйгаад өмнөх хулгайд алдсан адууных нь хохирол болон энэ адууны хохирол, төлбөр гээд нийлүүлээд мөнгө өгсөн. Манай гэрийн урд байсан цус Б ахын адууны цус мөн” гэх мэдүүлэг/хх-ийн 62-64/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож шүүгдэгч Б.Бэгсүрэнгийн “Би 2012-2016 онуудад хохирогч Д.Б, С.Н, Ж.А, Ц.Б, П.Б, Э.А нарын малыг хулгайлаагүй, намайг гүтгэж байна” гэх мэдүүлэг, түүний өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнийн “шүүгдэгч Б.Бгийн дээрх 7 удаагийн үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх санал зэрэг нь няцаагдаж байна.

 

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчдын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгосон эрхийг хязгаарлаагүй тул нотлох баримтаар үнэлж шийтгэх тогтоолын үндэслэл болгох боломжтой байна.

 

Иймд шүүгдэгч Б овогт Бийн Бг бусдын эд хөрөнгийг хулгайлсан, бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэгэж заасныг журамлан шүүгдэгч Б.Бгийн 2012 оноос 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд бусдын 14 тооны мал хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан 2015 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр бусдын 2 тооны адуу хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

   Шүүгдэгч Б.Б нь 2016 оны 10 дугаар сарын 13-наас 17-ны үед хохирогч П.Бгийн 3 тооны адууг хулгайлсан боловч 2015 оны Эрүүгийн хууль нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн болно.

 

            Шүүгдэгч Б.Бд ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба түүний хувийн байдал, нийгэмд учруулсан хор хохирлын хэмжээ зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэний улмаас хохирогч Ц.Бд  3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг өгч хохирол төлбөрийг барагдуулсан нь 4 дүгээр хавтаст хэргийн 32 дугаар хуудсанд авагдсан “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байх тул хохирогч Ц.Бд шүүгдэгч Б.Бгээс гаргуулах хохирол төлбөргүй, мөн хохирогч С.Н нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, хулгайд алдсан малаа буцааж авсан байна.

 

Харин шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэний улмаас бусад хохирогч нарт учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгээс 1.750.000 /нэг сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багт оршин суух Өөлд овогт Жамбалын А /РД:АЖ60122515/-д, 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багт оршин суух Дайрт овогт Даваасүрэнгийн Б /РД:АЖ73031616/-д, 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багт оршин суух Боржигон овогт Пүрэвдоржийн Б /РД:АЖ90120512/-д, 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багт оршин суух Мундаг овогт Пүрэвжавын Б /РД:АЖ69121011/-т, 300.000 /гурван зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багт оршин суух Өөлд овогт Эрдэнэсүмбэрэлийн А /РД:АЕ68062969/-д тус тус олгож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Бгийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарагдаж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг 1 /нэг/ 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус өршөөн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд нэмж нэгтгэн, нийт 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суугаа Архангай аймгийн Өгийнуур сумын нутаг дэвсгэрээс явахыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хориглож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Хэдийгээр шүүгдэгч Б.Б нь тэнсэж хянан харгалзсан хугацаанд хулгайн гэмт хэрэг үйлдсэн байгаа боловч түүний тэнссэн хугацаа нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т зааснаар өршөөгдсөн байна.

 

Шүүгдэгч Б.Б нь хулгайн гэмт хэргүүд үйлдэхдээ учрах саадыг арилгах, хулгайн үйлдлээ хөнгөвчлөх зорилгоор морь, автомашин, мотоцикль хэрэглэсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 20, 36, 52, 65, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тэмдэглэл /1хх-ийн 110-111/, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /1хх-ийн 123/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Бгийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 350.000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоцикль, мөн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 400.000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 тооны морь, 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 тооны морь, 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий 32-36 АРА улсын дугаартай “Портер” маркийн автомашин зэргийг хурааж хохирол нөхөн төлөхөд зарцуулах нь зүйтэй байна.

 

   Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч С.Н нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирогч Ц.Б нь бусад учирсан хохирлын нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгч Б.Бгийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Б.Бд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Бийн Бг бусдын эд хөрөнгийг хулгайлсан, мөн бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг 1 /нэг/ 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан 2015 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд нэмж нэгтгэн, нийт 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхээр тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суугаа Архангай аймгийн Өгийнуур сумын нутаг дэвсгэрээс явахыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хориглосугай. 

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгээс 1.750.000 /нэг сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багт оршин суух Өөлд овогт Жамбалын А /РД:АЖ60122515/-д, 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багт оршин суух Дайрт овогт Даваасүрэнгийн Б /РД:АЖ73031616/-д, 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багт оршин суух Боржигон овогт Пүрэвдоржийн Б /РД:АЖ90120512/-д, 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багт оршин суух Мундаг овогт Пүрэвжавын Б /РД:АЖ69121011/-т, 300.000 /гурван зуун мянга/ төгрөг гаргуулан Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багт оршин суух Өөлд овогт Эрдэнэсүмбэрэлийн А /РД:АЕ68062969/-д тус тус олгосугай

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1 дүгээр хавтаст хэргийн 109, 113 дугаар хуудсанд авагдсан эд хөрөнгө битүүмжлэх 2 тогтоолыг тус тус хүчингүй болгож, битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Бгийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 350.000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоцикль, мөн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 400.000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 тооны морь, 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 тооны морь, 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий 32-36 АРА улсын дугаартай Портер маркийн автомашин зэргийг хурааж хохирол нөхөн төлөхөд зарцуулсугай.

 

11. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч С.Н нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирогч Ц.Б нь бусад учирсан хохирлын нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгч Б.Бгийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

13. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Р.АЛТАНЦЭЦЭГ