Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/147

 

 

 

                                2021/ШЦТ/147

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

Улсын яллагч: Б.Буяндалай

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: М.Алтанчимэг, Д.Б

Шүүгдэгч: Д.Б, Т.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Дгийн Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт Тгийн Д нарт холбогдох 1912003330226 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                                                                                                                                                                                          

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Мэлзий гэх газарт оршин суух, урьд Архангай аймгийн Сум дундын шүүхийн 1994 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 203 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн шүүхийн 1997 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 311 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 40.000 төгрөгөөр торгох ялаар, мөн шүүхийн 1999 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийн 4 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ялаар, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 219 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан Ж овогт Дгийн Б /РД:........../

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Эрэг гэх газарт оршин суух, урьд Архангай аймгийн хэсгийн ардын 1 дүгээр шүүхийн 1989 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 26 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 156 дугаар зүйлд зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар, мөн шүүхийн 1993 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 2 сарын хугацаагаар хорих ялаар, Архангай аймгийн сум дундын шүүхийн 1994 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 136 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан У овогт Тгийн Д /РД:........../

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Д.Б нь тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 04 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн нутаг дэвсгэр байр Харгайт гэх газраас хохирогч П.Нын эзэмшлийн 2 тооны үхэр, хохирогч Г.Аы эзэмшлийн 3 тооны үхэр, хохирогч Д.Дгийн эзэмшлийн 6 тооны үхэр, нийт 11 тооны үхрийг хулгайлж, бусдад нийт 7.350.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Т.Д нь 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр эрүүгийн 1912003330226 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...Т.Ч нь хээр морь унасан ганцаараа 10 гаруй тооны үхрүүд туугаад явж байсан...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүх хуралдаан шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ:  Би хулгай хийсэн нь үнэн. Тухайн үедээ хулгайн үхэр гэдгийг нь мэдэж байсан. Харин би хулгай хийхдээ машин унаж, ашигласан зүйл байхгүй. Би буруу зүйл хийсэн. Миний зүгээс зүйл ангийг зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Д мэдүүлэхдээ: 2019 оны 05 дугаар сарын эхээр Ч нь 10 гаруй тооны үхэр тууж явж байгаад эцээд явахгүй байна, танай гадаа орхичихъё гээд манай гадаа орхиод явсан байсан. Тэр үхрүүд манай гадаа хоносон. Би ганцаараа байсан учраас маргааш нь малдаа яваад Цэнхэр сумын төв рүү явсан. Ийм л зүйл болсон гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд 1912003330226 дугаартай эрүүгийн хэргээс:

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.Нын мэдүүлсэн: ...Би 2019 оны 04 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө их шуургатай байсан бөгөөд Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн Харгайт гэх газраас өөрийн эзэмшлийн 2 тооны үхрээ бэлчээрээс хулгайд алдсан юм. Тухайн шөнө гэрийнхээ гадаа авчраагүй юм. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр үхрээ харахад манай үхэр дотроос зүсээрээ 2 тооны үхэр алга болсон байсан. Тэгээд тэр өдрөөс хойш 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хайгаад Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багаас олсон. Н тэр талаар сэжиглэж байгаа хүн байхгүй. Нийт 2 тооны үхэр хулгайд алдсан бөгөөд 1 тооны монголын соёолон насны улаан зүсмийн зүүн баруун чих нь цуулбар имтэй 1 тооны үхэр, 1 тооны нас гүйцсэн цайвар ягаан зүсмийн нас гүйцсэн зүүн чих нь онь имтэй, баруун чих нь ганзага имтэй зэрэг үхрүүд байсан юм. Манай үхрийг хулгайлж байхыг харсан хүн байхгүй. Орой бүр хотлуулдаг. Тухайн үед нөгөө гарцан ууланд байсан бөгөөд их шуургатай цас их орж байсан болохоор тухайн шөнө үхрээ хотлуулаагүй юм. Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн иргэд бүгд мэдэж байгаа. Яагаад гэвэл би тухайн багийнхаа бүх иргэдээс шахуу асуусан байгаа. Би хохирол төлбөрөө бүрэн гүйцэд авсан болохоор Н гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 22-24 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.Нын дахин мэдүүлсэн: ...Би хулгайд алдсан үхрээ Архангай аймгийн Цэнхэр сумаас хүлээж авсан, тэр үед Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн иргэн Б өгсөн юм, Б нь чи үхрээ хайж явсан болон ирэх, очихын зардал гэж гэж өгсөн. Энэ мөнгийг Б өөрөө бэлэн мөнгө гаргаж өгсөн. Б тухайн үед хохирлыг чинь барагдуулна гэж хэлээд өгсөн. Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багт байдаг Б гэгч өгсөн. Тухайн үед ам дамжсан яриа сонссон юм, яг хэн тэгж ярьж байсан талаар би мэдэхгүй байна. Б гэгч нь Нтай уулзах үед нь би Бд хандаж би саяхан 5 тооны адуу алдчихаад олохгүй байна, та авчихсан юм биш биз дээ гэж асуухад ах нь адуу аваагүй, танай үхрийг чинь л хулгайлсан гэж ярьсан. Би үнэлгээг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /2хх-ийн 32-35 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Аы мэдүүлсэн: ...Би 2019 оны 04 дүгээр сарын 26-ны шөнө Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн Цулын хөтөл гэх газар байдаг гэрийнхээ гадаа өөрийн эзэмшлийн үхрүүдээ хурааж авчирсан юм. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын өглөө манай өөрийн эзэмшлийн үхрүүд бэлчээрт гарсан. Би тэгээд 2 хоногийн дараа буюу 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр үхрээ харахад манай эзэмшлийн үхэр дотроос 3 тооны үхэр зүсээрээ байхгүй байсан юм. Тэгээд нөгөө алдсан 3 тооны үхрээ хайгаад хайгаад олоогүй. Тэгээд би 10 хоног хайгаад огт сураг гараагүй. Тэгсэн чинь Булган аймгийн Сайхан сумын бор Б гэх хүнтэй таараад суртал 2019 оны 04 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн нутаг дэвсгэр Харгайт гэх газар шар Ггэх айлын өвөлжөөн дээр 2 бяруу 2 өдөр мөөрөөд байсан гэж хэлсэн. Тэгээд би хулгайд алдсан байж магадгүй гэж бодсон бөгөөд Архангай аймгийн Өлзийт сумын хэсгийн төлөөлөгчид өргөдөл өгч бүртгүүлсэн юм. Нийт 3 тооны үхэр хулгайд алдсан бөгөөд 1 тооны монголын шүдлэн бух, 2 тооны монголын нас гүйцсэн үнээ, 1 тооны монголын шүдлэн бөөр цагаан хар зүсмийн бух нь зүүн баруун талын чих урдаас ухам имтэй, 1 тооны нас гүйцсэн улаан халзан зүсмийн үнээ нь зүүн баруун талын хоёр чих нь уначихсан, 1 тооны монголын нас гүйцсэн хөх үнээ нь зүүн талын чих нь шар өнгийн ээмэгтэй, баруун чих нь онь имтэй үхрүүд байсан юм. 1 тооны монголын шүдлэн бөөр цагаан хар зүсмийн бухаа би 1.100.000 төгрөгөөр, 1 тооны нас гүйцсэн улаан халзан зүсмийн үнээ, 1 тооны монголын нас гүйцсэн хөх үнээ хоёроо нийтэд нь 2.600.000 төгрөгөөр үнэлж байна. Орой бүр хотлуулдаг гэрийн гадаа хонуулдаг. Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн иргэд бүгд мэдэж байгаа. Яагаад гэвэл би тухайн багийнхаа бүх иргэдээс шахуу асуусан байгаа. Н гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Яагаад гэвэл өөрийн эзэмшлийн 3 тооны үхрээ амьдаар нь олоод авчихсан болохоор. Харин тухайн алдсан 3 тооны үхрээ сар гаруй хайж эрэл суралд явсан. Бензин тос зарлагадаж явсан болохоор үнийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 38-40 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Дгийн мэдүүлсэн: ...Би 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн Харгайт гэх газраас 6 тооны үхрээ алдаад тус сумын Будант баг, Булган аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрээр 20 хоног хайгаад олоогүй. Тэгээд Архангай аймаг дахь Цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн. Би өөрийн эзэмшлийн улаан халзан үнээ, хүзүүвчтэй улаан халзан үнээ, буржгар эвэртэй улаан үнээ, улаан халзан шүдлэн, улаан шүдлэн, цоохор бяруу зэрэг нийт 6 тооны үхрээ хулгайд алдсан. 2019 оны 04 дүгээр сарын 22-ноос 23-ны өдрийн хооронд Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн Харгайт гэх газар руу ус руу гарчихсан байж байсан. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр алга болсон байна гэдгийг мэдсэн. Миний өөрийн эзэмшлийн мал. Н өр авлагатай хүн байхгүй. Би үхрээ олоод авсан болохоор Н гомдол, санал байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 50-52 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Дгийн дахин мэдүүлсэн: ...Манай үхэр 2019 оны 04 дүгээр сарын 27-ны үед Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн нутаг Харгайт гэх газар руу А, Н нарын үхэртэй хамт бэлчсэн. Үүнээс хойш хараагүй байж байж 2019 оны 05 дугаар сарын 05-наас 06-ны үед манай гэрийн ертөнцийн зүгээр хойд талд байх гол руу ус уухаар орж ирэх үед үхрээ хартал миний өмчлөлийн монголын нас нийлсэн, хээлгүй, улаан халзан үнээ 1, монголын нас нийлсэн, улаан халзан зүсмийн хээлтэй үнээ 1, монголын нас нийлсэн шовгор эвэртэй, улаан зүсмийн хээлтэй үнээ 1, монголын  шүдлэн насны, охин, хээлгүй, үхэр 1, монголын улаан зүсмийн охин шүдлэн үхэр 1, монголын эр цоохор зүсмийн бяруу 1, нийт 6 тооны үхрээ байхгүй байгааг мэдсэн. Манай үхэр Байшин багийн нутаг Харгайт гэх газраар л бэлчдэг. Миний 6 тооны үхэр тарган байсан. Манай үхэр А, П нарын үхэртэй тухайн үед хамт бэлчиж байсан. А 3 үхэр, Пгийн үхэр дотор байсан Нын 2 үхэр, нийт 11 тооны үхэр алга болсон байсан. Яг хэдийд нь хулгайд алдсанаа мэдэхгүй байна. Тухайн үед цаг агаар цасан шуургатай байсан. Уг нь манай үхэр Байшир багийн Харгайтаас холддоггүй юм. Харгайт гэх газар нь манай гэрээс ойролцоогоор арваад км зайтай байдаг юм. Сүүлд нь Цэнхэр сумаас олсон. Ийм л зүйл болсон. Манай гэрийн хойд талд байдаг усан дээр үхрүүд Харгайт гэх газраас орж ирж байсан. Би үүнийг харсан. Шовгор эвэртэй улаан үнээ алдсан гэж хэлсэн. Үүнийг л буржгар эвэртэй үнээ хэмээн буруу бичсэн байна. Мөн цаг хугацааг ч гэсэн 2019 оны 04 дүгээр сарын 27-нд бэлчээрт гарсан, 05 дугаар сарын 05-наас 06-нд харах үед үхрүүд нь дутсан байсан хэмээн мэдүүлсэн. Мөрдөгч намайг буруу ойлгож бичсэн. Би өөрийн үхрийг олж авсан учраас Н гомдол, санал байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 53-57 хуу/

           

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Дгийн мэдүүлсэн: ...2019 оны 04 дүгээр сарын сүүлээр 05 дугаар сарын эхээр манай гэрийн ойролцоо үл таних голдуу улаан халзан зүсмийн 10 орчим тооны үхэр манай гэрийн ойролцоо үзэгдэж эхэлсэн. Би им тамга, зүсмийн талаар сайн мэдэх зүйл алга. Малдаа ойрд явахгүй, миний хүүхэд Ж малдаа явж байсан. Уг үхрүүд хаанаас ирснийг би мэдэхгүй. Уг үхрүүдийг хэн маллаж байсныг ч би сайн мэдэхгүй. Би хааяа хонь услах гээд улаан эргийн гарман дээр очиход уг үхрүүд улаан эргийн ойролцоо харагддаг байсан. Би им, тамга, зүсийг нь нэг их анзаардаггүй байсан. Б нь өмнө нь 10 гаруй жил шоронгоор явсан. Одоо гэр зуураа эхнэр, 2 хүүхдийн хамт амьдарч л байна. Эхнэр нь Цэнхэр сумын Эрүүл мэндийн төвд сувилагчаар ажилладаг. Хүү өөрөө мал маллан амьдарч байгаа. Б нь 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр 05 дугаар сарын эхээр сумаас гарч өөр аймаг руу явсан эсэх талаар би мэдэхгүй. Тухайн үед би эмнэлэгт хэвтэж байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 75-77 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Жын мэдүүлсэн: ...Үгүй. Б ах сумын төвд Цэнхэрт амьдардаг. Б ах өөр тийшээ яваагүй. Харин Б ахын мал нь хөдөө Буйлан багт манай хажууд байдаг. 20 гаруй тооны үхэртэй. Би уржигдар буюу 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр манай гэрийн хойд жалганд халзан голдуу 10 тооны үхэр харагдаж байсан. Би тэдгээр үхрийг очиж хараагүй. Тэдгээр үхрийг Б ахын малыг хардаг Э орой бэлчээрээс авчирч байгаа харагддаг байсан. Би энд ирээд аавынхаа гэрт 10 гаруй хонож байна. 2 хоногийн өмнө тэр үхрийг харсан. Би хаанаас авчирсан талаар мэдээгүй. Улаан халзан үхэр голдуу байсан. Манай буйланд байдаг гэрийн хойд ууланд бэлчдэг байсан, улаан эргийн булгийн тийшээ орж ус уудаг байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 78-80 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Бын мэдүүлсэн: ...2019 оны 05 дугаар сарын эхэн үед дээрх хүмүүсийг нийт 11 тооны үхэр алдсан талаар мэдсэн. 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр шиг санагдаж байна, Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн нутаг Харгайт гэх газарт байх шар Ггэх хүний малын байрны орчимд монголын хүрэн зүсмийн бяруу, ягаан зүсмийн бяруу зэрэг 2 бяруу мөөрөөд шогшоод байсан. Тэгээд байран дээр очтол өтгөн дээр байрны үүдэн дээр Портер маркийн автомашин шинэ мөр байсан. Мөн дээрх 2 бярууны хажууханд ижил бололтой хэсэг үхрүүд байсан. Би бодохдоо уг 2 бярууны эхийг ачаад явсан байна гэж бодсон. Маш их мөөрөөд басан. Портер маркийн автомашин байх шиг байсан. Гэхдээ би сайн анзаараагүй. Тухайн үед цаг агаар хүйтэн, бага зэрэг шуурч байсан. Гэхдээ мал уруудахгүй байсан. Би 2 бяруу мөөрөөд байсан талаар малаа алдсан хүмүүст хэлсэн. Уг 2 бяруу нь болон хажууд байсан үхэр дээрх хүмүүсийн мал мөн гэсэн...гэх мэдүүлэг /1хх-ийн 100-102 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Бын дахин мэдүүлсэн: ...2019 оны 04 дүгээр сарын сүүлээр цас орсон шөнө байсан санагдаж байна, маргааш нь хонинд явж байхад Өлзийт сумын нутаг Байшир багийн Харгайтын өвөлжөөний хажууд өсгий цагаан хүрэн зүсмийн монголын эр бяруу, хар хүрэн зүсмийн монголын бяруу мөөрөөд гүйгээд үхрээр ороод яваад байсан. Дараа нь Д, П буюу Пгийн хүү Н хэлсэн. Харгайтын өвөлжөөний урдаас давхар дугуйтай Портер юм уу гэмээр машин ирээд өвөлжөөний эзэнгүй хашаан дээр очиж зогсоод үхэр ачсан бололтой мөр байсан. Тэр үед мөр нь их тод байсан. Шөнөө цас ороод онгойсон, бага зэрэг орсон цасан дээр тод харагдаж байсан. Удалгүй тэр цас чинь хайлсан. Өвөлжөөнөөс урд зүгт уруудсан байсан. Өвөлжөөний урд жалганаас мал ачсан байна гэж харсан. Өвөлжөө жалга хоёр нь нэг доор байдаг. Өвөлжөөний хашааны амаар нь их ойрхон намхан жалга байдаг юм. Би Н мал ачсан бололтой өвөлжөөг зааж өгсөн. Хоёр бяруугаа А авсан байх. Н Н Аы бяруу байна гэж хэлж байсан. Би нарийн сайн анзаараагүй. Машины мөрийг нь харахад хий эргүүлээд нилээд юм болсон бололтой байсан. Хүмүүсийнх нь мөрийг би одоо сайн санахгүй байна. Нэг машины мөр байна гэж харсан. Цаг орсон болохоор би нэг машин байсан гэж үзсэн. Цас орохоос өмнө өөр машин явсан үгүйг мэдэхгүй байна. Цас хайлж байхад нэг машины мөр тод харагдаж байсан. Би өмнө нь мэдүүлэг өгсөн. Тэр үед нэг бярууг нь ягаан бяруу гээд ярьчихлаа. Сая хүрэн бяруу, хар хүрэн гэж хэлчихлээ. Өөр зөрсөн юм байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 103-105 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Огийн мэдүүлсэн: ...Амь хохирогч нь өөрийн эзэмшлийн адуунаасаа болон Эрдэнэбулган суманд үйл ажиллагаагаа эрхэлдэг “Т” супермаркетын Нгийн морийг 2004, 2005 оны үеэс эхлэн байнга уяж, сойж уралдуулдаг байсан. Нг Тийн Нгэж дууддаг байсан. Миний мэдэхээр дээрх асуудал болж байгаагүй. Ер нь амь хохирогч хүнээс морь худалдаж авсан нь цөөн. Тэр дундаа аймгаасаа хүнээс морь худалдан авч байгаагүй. Ихэвчлэн зүүн аймгаас авдаг байсан. 2019 он 04 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө манайд амь хохирогч бид хоёр л байсан. Манай хүн малдаа яваад л гэртээ байж байсан. Хоёулахнаа хүүхдүүд сургууль соёлоо бараадаад явсан байсан болохоор малаа маллаад л байж байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 110-114 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Оын мэдүүлсэн: ...Би  амь хохирогч Т.Чтой 2019 оны 05 дугаар сарын дундуур өдрийг нь сайн санахгүй байна. Хонь малдаа явж байхдаа таарч байсан. Амь хохирогч Т.Ч нь Д.Бгийн шарга зүсмийн морь худалдаж авахаар тохиролцож байсан талаар Н мэдэх зүйл байхгүй. Ер нь амь хохирогч нь бусдаас морь худалдаж авахаар болохоороо “Т” дэлгүүрийн Нгэх хүнтэй Зүүн аймгуудаас явж авдаг байсан. Амь хохирогч нь “Т” дэлгүүрийн Нгийн морьдыг уядаг байсан. Амь хохирогч эхнэр Огийн хамт Баянбулаг багийн Байрны энгэр гэх газар хаваржиж байсан. Тухайн үед хүүхдүүд нь сургуульдаа явчихсан ах, эгч хоёр л байсан. Амь хохирогч малаа хараад л байж байсан байх. Малдаа ганцаараа явдаг болохоор ийш тийшээ нэг их тэнээд яваад байдаггүй. Миний мэдэхээр 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр, 2019 оны 05 дугаар сарын эхээр амь хохирогч малдаа явж л харагдаж байсан. Цэнхэр сум руу явсан л гэж дуулдаагүй. Тухайн үед эхнэр Огийнхээ хамт байсан. Би амь хохирогч Ч ахтай 2002 оноос хойш Булган сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэрт айл аймаг болж малаа маллаж амьдарч байсан. Энэ хугацаанд амь хохирогч манай хоёрынх холдоо л 10 км орчим хар бараатай /гэрүүд нь харагддаг/ нутаглаж ирсэн. 2019 оны 04 дүгээр сарын сүүл 2019 оны 05 дугаар сарын эхээр манайх Дэл гэх газар, амь хохирогчийнх Байрны энгэр гэх газар буюу манай хоёрынх 5 км орчим зайтай нутаглаж ирсэн...гэх мэдүүлэг /1хх-ийн 125-127 хуу/

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Эын мэдүүлсэн: ...Би иргэн П.Н, П.А, Д.Д нарыг үхрээ алдсан талаар сонсож байсан. Харин хэд, хичнээн тооны, ямар зүсмийн үхэр алдсан талаар сайн мэдэхгүй байна. Сүүлд нь тухайн хэргийн хохирогч П.Нтай нэг дор ажилладаг байсан болохоор Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дэвсгэрээс дээрх үхрүүдээ олж авсан талаар хэлээд Цэнхэр сумын Б гэх хүн манайхны үхрүүдийг хулгайлсан байна гэж хэлж байхыг нь сонсож байсан. П.Н, Г.А, Д.Д нарыг үхрүүдээ алдах үеэр буюу 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр, 5 дугаар сарын эхээр байх өдрийг нь сайн санахгүй байна, Засаг даргын тамгын газрын албан хаагчид сумын нутаг дэвсгэрт хог цэвэрлээд байж байсан бөгөөд тухайн үед би ажлын газрынхаа газрын даамал болох Жтай хамт явж байхдаа хогийн цэгийн ойролцоох газар хөх өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэл зогсож байхаар нь хог асгаад байгаа юм болов уу гэж бодоод очиж уулзахад тухайн хөх өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэл дотор үл таних 3 залуу сууж байсан. Тэгээд Ж бид хоёр тухайн хүмүүсийг хог, шороо асгаад байгаа юм уу гэж асуухад тухайн автомашин дотроос нэг намхан бор залуу жолоочийн хажуу талаас бууж ирээд би Цэнхэр сумын З гэдэг залуу байна, бидэнд хог шороо асгасан асуудал байхгүй гэж хэлэхээр нь бид хоёр яваад өгсөн. Тэгээд би тухайн үед хогийн цэгийн ойролцоо хөх өнгийн Портертой зогсож байсан залуучууд үхрүүдийг хулгайлсан юм байх гэж бодож байсан. Ж бид хоёрыг очиж уулзахад тухайн хөх өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгслийн тэвшин дээр ачаа, тээш байхгүй байсан. Харин үл таних 3 залуу байсан. Дээрх тээврийн хэрэгсэл нь дан кабинтай буюу 3 хүний суудалтай байсан. Би тухайн үедээ улсын дугаарыг нь сайн анзаагүй. Би сайн танихгүй байх. Ямартай ч намхандуу, бор царайтай, алаг нүдтэй залуу байсан. Өөрийгөө би Цэнхэр сумын З гэдэг хүн байна гэж хэлж байсан. /Сангаас зургийг нь харуулахад одоо царайг нь сайн санахгүй байна гэж хариулав/...гэх мэдүүлэг /1хх-ийн 133-141 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Жын мэдүүлсэн: ...Би иргэн П.Н, Г.А, Д.Д нарыг үхрээ алдсан талаар сонсож байсан. Харин хэд, хичнээн тооны ямар зүсмийн үхэр алдсан талаар сайн мэдэхгүй байна. Сүүлд нь тухайн хэргийн хохирогч П.Нтай хамаатан дээрээс нь найз, нөхөд хүмүүс болохоор уулзаж байхад Н нь Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дэвсгэрээс дээрх алдсан гэх үхрүүдээ олж авсан талаар хэлээд Цэнхэр сумын Б гэх хүн манайхны үхрүүдийг хулгайлсан байна гэж хэлж байхыг нь сонсож байсан. Мөн П.Н, Г.А, Д.Д нарыг үхрүүдээ алдах үеэр буюу 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр, 5 дугаар сарын эхээр байх өдрийг нь сайн санахгүй байна. Засаг даргын тамгын газрын алба хаагчид сумын нутаг дэвсгэрт хог цэвэрлээд байж байсан. Тухайн үед би ажлын газрынхаа слесарь болох Т.Э ахын хамт явж байхдаа хогийн цэгийн ойролцоох газар хөх өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэл зогсож байхаар нь хог асгаад байгаа юм болов уу гэж бодоод бид 2 очиж уулзахад тухайн хөх өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэл дотор үл таних 3 залуу сууж байсан. Тэгээд Э ах бид хоёр тухайн хүмүүсийг хог, шороо асгаад байгаа юм уу гэж асуухад тухайн автомашин дотор байсан намхан бор залуу нь согтуудаа хэрүүлийн чанартай юм яриад байхаар нь би тухайн хүнд хандаж та нар хүний нутагт явж байж ингэж болохгүй шүү гэхэд тухайн намхан бор залуу нь та нар намайг танихгүй байна уу, би Цэнхэр сумын эцэг З гэдэг хүн байна, бид нарт хог шороо асгасан асуудал байхгүй гэж хэлэхээр нь бид хоёр яваад өгсөн. Тэгээд сүүлд нь П.Ныг Цэнхэр сумын Б гэх хүнээс үхрүүдээ олж авлаа гэж хэлэхээр нь Цэнхэр сумын эцэг З гэх хүнтэй таарсан н гээд дээрх асуудлын талаар Н ярьж байсан. Би тухайн тээврийн хэрэгслийн тэвшин дээр ачаа, тээш байсан талаар сайн санахгүй байна. Дээрх тээврийн хэрэгсэл нь дан кабинтай буюу 3 хүний суудалтай байсан. Би тухайн үедээ улсын дугаарыг нь сайн анзаараагүй. Би тухайн үед ам мурийж маргалдаж байсан болохоор сайн харж байсан зургийг нь харвал танина. Ямартай ч намхандуу бор царайтай, алаг нүдтэй, хэл ам нь гүйцэгдэхгүй залуу байсан. Өөрийгөө би Цэнхэр сумын эцэг З гэдэг хүн байна гэж хэлж байсан. /Сангаас зургийг нь харуулахад мөн байна би таньж байна гэж хариулав/. Би нөгөө хоёр залууг нь хэн байсан талаар мэдэхгүй байна. Тухайн үед Портер машинд суугаад бууж ирэхгүй байсан. Би дээрх асуудлаас өөр Д.Бтай уулзаж байгаагүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 142-145 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Дийн мэдүүлсэн: ...Би бүрлэгч Т.Чтой хамгийн сүүлд 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн үед /хойш/ өдрийг нь санахгүй байна, намайг малдаа явах гээд Цэнхэр сумын Жимбээрийн ам гэх газар үдээс хойшхон байх цагийг нь сайн санахгүй байна, Т.Ч нь хээр морь унасан ганцаараа 10 гаруй тооны үхрүүд туугаад явж байсан. Тухайн үхрүүд нь халзан голдуу зүстэй байсан. Тэгээд Ч нь дээрээс буюу аймгийн төв чиглэлээс ирлээ, Цэнхэр сумын хар Згийнд очихоор явж байна гээд тууж яваа үхрүүдээсээ улаан халзан зүсмийн тугалгүй үнээг танай байранд орхичихъё гэхээр нь би тэг, тэг гэж хэлж байсан. Тухайн улаан халзан зүсмийн үнээ нь эцээд явахгүй байна гэж хэлж байсан. Тэгээд орой нь малаа хойшлуулахад манай малын байранд тухайн үнээ нь байсан. Маргааш нь намайг малд явж байхад хөх /цэнхэр/ өнгийн Портер ирээд тухайн үнээг ачаад аваад явсан. Сүүлд нь хэн авч явсныг нь сураглахад Б /хар З/ ачаад аваад явсан байсан. Түүний машин мөн шиг байсан юм. Тухайн үед би Бтай уулзаагүй. Би ганцаараа байсан. Хэний үхрүүд байсан талаар би мэдэхгүй. Ч Н юм хэлээгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 205-209 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Нгийн мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн нутагт оршин суудаг байсан. Т Ч 2004, 2005 оноос хойш таньдаг байсан. Амь хохирогч Т.Ч нь 2004, 2005 оноос эхлэн миний өмчлөл, эзэмшлийн үхэр, адууг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд маллаж, миний морьдыг уядаг байж байгаад нас барж байсан. Би амь хохирогч Т.Чтой хамгийн сүүлд 2019 оны 03 дугаар сарын үед түүний гэрт нь очиж уулзаж байсан. Амь хохирогч Т.Ч нь Н бусдаас морь мал авах талаар ярьж байгаагүй. Харин би 2018 онд амь хохирогчийн хамт явж Төв аймгийн Баянцагаан сумаас нэг удаа хурдан удмын унагатай гүү, 1 үрээ авч байсан. Өөр бид хоёр хамт явж адуу мал авч байгаагүй. Би амь хохирогчоор морио уяулдаг байсан болохоор зүүн зүгийн /аймгаас/ хурдан удмын морьд авчирч өгдөг байсан. Харин амь хохирогч нь Н бусдаас морь мал авахыг санал болгож хэлж байгаагүй. Амь хохирогч нь хүнээс хурдан удмын морь мал авч байгаагүй, авах талаараа хэлж байгаагүй. Амь хохирогч Т.Ч нь Д.Бгаас шарга зүсмийн морь худалдаж авахаар тохиролцож байсан талаар Н мэдэх зүйл байхгүй. Ер нь амь хохирогч нь бусдаас морь мал худалдаж авдаггүй. Харин би морь авчирч өгдөг байсан. Н дээрх асуудлын талаар мэдэх зүйл байхгүй. Ч нь миний үхэр, адууг малладаг болохоор хол явдаггүй байсан...гэх мэдүүлэг /2хх-ийн 37-39 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Дын мэдүүлсэн: ...Архангай аймгийн Цагдаагийн газарт одоогоос 5-6 хоногийн өмнө мэдүүлэг авсан. Ч үхэр тууж явсан эсэхийг харсан эсэх талаар асууж мэдүүлэг авсан. Дарамталсан зүйл болоогүй. Би мөрдөгч Зд шууд Ч 10 үхэр тууж явсан гэж хэлээгүй. Харин 2 жилийн өмнө 10 гаруй тооны үхэр туусан хүнтэй таарч байсан бөгөөд тэр хүнийг Ч гэдэг хүн мөн байсан гэж хэлж мэдэхгүй байна гэдгээ хэлсэн юм. Мөн Б гэх хүн 2020 оны 07 дугаар сард наадам болсноос хойш ирж уулзаад гэрч болоод өгөөч гэж хэлж байсан талаар хэлсэн. Мөрдөгч З хуулийн зүйл заалт тайлбарлаж өгсөн. Үнэн зөвөөр нь ярихгүй бол хариуцлага хүлээлгэнэ гэж хэлсэн. Тийм учраас би айсандаа Чтой 2007, 2008 оноос хойш тааралдаагүй гэж хэлсэн. 2019 оны хавар 05 дугаар сарын үед Д бид хоёр хонинд явж байхад хээр зүсмийн морь унасан 10 гаруй тооны үхэр туусан нэг хүн бид хоёр дээр ирээд тамхи ороож аваад явсан. Би тухайн үед тэр хүнийг өмнө нь 10 гаруй жилийн өмнө наадам дээр харж байсан Ч гэдэг хүнийг байна гэж бодоод Д хэлж байсан. Гэхдээ би яг Ч байсан гэж бол хэлж мэдэхгүй байна. 2020 оны 07 дугаар сард Д.Б нь намайг хонинд явж байхад ирж уулзаад танай энэ хавиар үхэр туусан хүн явахыг харсан уу гэж асууж байсан. Тэгэхээр нь би энэ хавиар дээш, доошоо үхэр туусан хүн их л явдаг ш дээ гэж хэлэхэд энэ жил биш өнгөрсөн хавар үхэр туусан морьтой Ч гэх хүн явсан уу гэхээр нь Д бид хоёрыг хамт байхад нэг хүн үхэр тууж явсан, тэр Ч байж магадгүй гэж хэлсэн. Би Ч гэх хүнийг сайн танихгүй. 10 гаруй жилийн өмнө наадам дээр морь нь айргийн тав дотор орж байхад Ч гэх хүнийг харж байсан. Тэрнээс хойш уулзаж, танилцаж байгаагүй. 2020 оны 07 дугаар сард, 11 дүгээр сард Б Нтай уулзсан бөгөөд харсан зүйлийнхээ талаар гэрч болоод өгөөч гэж хэлж байсан. Саяхан цагдаад мэдүүлэг өгсний дараа Нтай уулзаад үнэнээ хэлэхгүй яасан юм гэж байсан. Би Цагдаагийн газарт мэдүүлэг өгснийхөө дараа Б руу залгаж таниас болж би хэрэгт холбогдоод мэдүүлэг өглөө гэж хэлсэн. Би мэдүүлэг өгөхдөө айж сандраад буруу зөрүү ярьсан байж магадгүй. Харин мэдүүлэг өгөх талаар үг зааж өгсөн хүн байхгүй...гэх мэдүүлэг /2хх-ийн 113-115 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Дын дахин мэдүүлсэн: ...2019 оны 05 дугаар сар гарч байхад Архангай аймгийн Цэнхэр сумын Бумбатын ам гэх газар буюу 2 хясааны дунд би Дийн хамт хонин дээрээ сууж байсан. Тэгтэл дээрээс /аймаг талаасаа/ 10 гаруй тооны үхэр туусан хүн явж байсан. Тухайн үхрүүдээс содон нь гэвэл хар тарлан зүсмийн үхэр байсан. Тухайн үхрийг тууж явсан хүн Д бид хоёр дээр ирээд тамхи асуугаад бид 3 тамхи ороож татсан. Уг хүн нь хээр зүсмийн морь унасан Ч явж байсан. Тухайн үед Ч хаанаас, хаашаа явж байгаа талаараа юм яриагүй. Би 2007, 2008 оны үед наадам дээр явж байхдаа морь уядаг Ч гэх хүнийг таньдаг болсон. Бүтэн нэрийг нь мэдэхгүй. Чгийн уясан морь нь 2007, 2008 оны үед Булган сумын Баянбулаг багийн аймгийн төвийн наадмуудаар шөвгөрч байсан болохоор анх танилцаж таньдаг болж байсан. Түүнээс хойш уулзаж байгаагүй...гэх мэдүүлэг /2хх-ийн 133-134 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Дийн мэдүүлсэн: ...Би Ч гэх хүнийг танихгүй. Уржинан санагдаж байна, мал төллөж байх үед /2019 оны 05 дугаар сарын сүүлээр бөгс хавиар байх/ Архангай аймгийн Цэнхэр сумын Бумбатын ам гэх газар буюу 2 хясааны дунд би Дын хамт хоёр хониныхоо дунд сууж байсан. Тэгтэл дээрээс /аймаг талаасаа/ 9, 10 тооны бараан зүсмийн үхэр туусан хээр морьтой хүн явж байсан. Тухайн үхрийг тууж явсан хүн Д бид хоёр дээр ирээд тамхи асуухаар нь би тамхинаасаа өгсөн. Тухайн үед Д хаашаа явж байгаа талаар нь дээрх хүнээс асуухад доошоо Буйлан орж яваа гэж хэлж байсан. Тэгээд тамхиа асаагаад мориндоо мордоод яваад өгсөн. Уг хүн нь хаанаас явж байгаа талаараа хэлээгүй. Харин Буйлан баг орох гэж байгаа талаараа хэлж байсан. Би Ч гэх хүнийг танихгүй. Харин тамхиа асаагаад мориндоо мордоод явахаар нь Д асуухад сангийн толгойгоор нутагладаг, морь уяад байдаг Ч гэж хүн байна гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /2хх-ийн 127-128 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч А.Нийн мэдүүлсэн: ...Би Б гэдэг хүнийг танихгүй. Машиныг нь худалдаж авч байсан. 2019 оны 08 дугаар сарын 01, 02, 03-ны орчимд шиг санагдаж байна, манай ажлын П ахаас Архангай аймгийн Цэнхэр сумаас ирсэн гэх 30-34 АРА улсын дугаартай “Бонго Портер” маркийн цэнхэр өнгөтэй автомашиныг 2 сая төгрөгөөр худалдаж авсан юм. Уг машин Б гэдэг хүний нэр дээр байсан бөгөөд би жолоочийн үнэмлэх аваагүй байсан болохоор өөр дээрээ шилжүүлж авч чадаагүй юм. Уг машин миний эзэмшилд байгаа...гэх мэдүүлэг /1хх-ийн 247-249 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.Бгийн мэдүүлсэн: ...Н тогтоолтой холбоотой тайлбар байна. Дээрх тогтоолтой холбоотой хийсэн хэрэг Н байхгүй. Чтой наймаа хийснийхээ төлөө яллагдагчаар татагдаж байгаагаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Н мөрдөгч нар Цагдаагийн газар ирж уулзах шаардлагатай талаар мэдэгдсэн. Бгэх прокурор Н руу залгаад Чбайцаагчтай уулзах талаар хэлсэн. Чбайцаагч мөн адил даруйхан ирэх талаар Н хэлсэн. Мөн цагдаагаас Н руу залгаж удаа дараа дуудуулсан. Манай эгчийн бие хаа муу Улаанбаатар хотод эмчлэгдэж байсан учраас Н ирэх боломж байгаагүй. Н ямар нэгэн зугтаасан асуудал байхгүй. Миний үйлдэлд тохирохгүй байна. Би тухайн гэмт хэргийг үйлдээгүй. 2019 оны 05 дугаар сарын 10-ны үеэр Ч Н 11 тооны үхэр өөрийн хээр морио унасаар тууж авчирч өгсөн. Тухайн үед би Ч үхэр туугаад ирж байхыг хараад тосож аваад уулзахад чамаас авах гэж байсан шарга морины чинь мөнгөний оронд үхэр өгье гэхээр нь би тухайн үед 5 үхрийг нь сонгож авахаар болж байсан. Тэгтэл үлдсэн малаа Ч Хотонт суманд байх хамаатныдаа аваачиж өгнө гэж ярьж байсан. Мөн Ч 11 тооны үхэр тууж явж байгаад 1 үхрийг нь Дийн гадаа хашаад үлдээчихлээ эцээд явахгүй байна, тугалах гэж байсан юм гэж ярьж байсан. Тэгээд Ч тухайн өдрөө сумын төвд манайд хоносон. Бид 2 маргааш өглөө нь Дийнд миний цэнхэр өнгийн “Портер” маркийн 30-34 АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй очиж гадаа нь малын байранд хашаатай байсан ягаан халзан зүсмийн үхрийг нь ачиж авч яваад би өөрийн малын байрандаа аваачиж хийгээд орой нь дээрх 10 үхэртэй нийлүүлж байсан. Тэгээд Ч үлдсэн үхрээ шарга морио авахаараа цуг аваад явъя гэж хэлээд хээр морио унаад гэр рүүгээ явж байсан. 2019 оны 05 дугаар сарын 27, 28-ний өдрүүдэд Улаанбаатар хотоос ирсэн цагдаа нар, сумын цагдаа Халзантай ирээд намайг гэрээс авч яваад Цэнхэр сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчийн өрөөнд 2 хоног гавтай байх үед манай гэрт Өлзийт сумын хэсгийн төлөөлөгч Э дээрх хэргийн хохирогч нарыг дагуулж ирээд манай гадаа байсан 11 тооны үхрээ аваад дээрээс нь манай эхнэр ДЗ аав Д нартай хохирогч нар нь уулзаад танай нөхөр манайхны үхрийг хулгайлсан байна, одоо хохирол, ирж хайсан төлбөр зэргийг барагдуул, тэгэхгүй бол намайг шоронд явна гэж айлгаад манай эхнэр, аав хоёроос 1 сая гаруй төгрөг авсан байсан. Тухайн үед Н Ч үхэр тууж авчирч өгч байхад түүний замд нутгийн айлууд болох Д /ногоон Д/, Д /Янгиртай хясаан дээр хоол зардаг Д/, Д нартай таарсан талаар Н Д ах хэлж байсан. Н Өлзийт сум орж айлын үхэр хулгайлсан асуудал байхгүй. Миний цэнхэр өнгийн “Портер” маркийн 30-34 АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь богино тэвштэй учраас 11 тооны үхэр хулгайлж, ачих боломж байхгүй. Би болсон хэргийн талаар өмнө нь өгсөн гэрчийн мэдүүлэгт ярьсан Н нэмж мэдүүлэх шинэ зүйл байхгүй. Манай үхрүүд байгаа юм гээд гэрээсээ тууж авчирсан талаараа хэлж байсан. Би урьд нь 1997 онд малын хулгайн хэргээр 40.000 төгрөгөөр торгуулийн ял, 1998 онд малын хулгайн хэргээр 9 жилийн хорих ял, 1994 онд малын хулгайн хэргээр 2 жилийн хорих ял, 2019 онд хүний биед хөнгөн гэмтэл учруулсан хэргээр торгуулийн ял зэргийг авч шийтгүүлж байсан. Хувийнхаа маллаж хөдөө амьдардаг. Би Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Мэлзий гэх газар оршин сууж байгаа...гэх мэдүүлэг /1хх-ийн 164-167 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Т.Дийн дахин мэдүүлсэн: ...Би талийгаач Т.Ч үхэр тууж яваад иргэн П.Д, С.Д нартай таарсан талаар Д.Бд хэлж байгаагүй. Харин 2020 оны 10, 11 дүгээр сарын үед байх, өдрийг нь сайн санахгүй байна, Б нь Нтай уулзахдаа талийгаач Т.Ч үхэр тууж яваад иргэн П.Д, С.Д нартай таарсан байна гэж Н хэлж байсан. Тэгэхээр нь би тухайн үедээ П.Д, С.Д нараас дээрх асуудлын талаар лавлаж асуухад талийгаач Ч нь П.Д, С.Д нарыг хамт байхад нь ирж тамхи татчихаад явж байсан гэж Н хэлж байсан. Би гэрч Ц.Отэй нүүрэлдэж мэдүүлэг өгөх болно...гэх мэдүүлэг /хх-ийн 118-119 хуу/

 

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 14-15, 2хх-ийн 01 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 02 хуу/

            2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 143 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 150 хуу/

            2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 250 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 05 хуу/

            Нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /2хх-ийн 122-124 хуу/

            Багийн засаг даргын тодорхойлолт /1хх-ийн 168, 2хх-ийн 11 хуу/

            Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 12 хуу/

2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 84 дугаартай Прокурорын тогтоол /1хх-ийн 243-244 хуу/

Шүүхэд шинээр өгсөн Архангай аймгийн Цэнхэр сумын Эрүүл мэндийн төвийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 52 тоот тодорхойлолт, Архангай аймгийн Цэнхэр сумын Эрүүл мэндийн төвийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 37 тоот тодорхойлолт зэрэг болно.

 

Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2019 оны 04 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн нутаг дэвсгэр байр Харгайт гэх газраас хохирогч П.Нын эзэмшлийн 2 тооны үхэр, хохирогч Г.Аы эзэмшлийн 3 тооны үхэр, хохирогч Д.Дгийн эзэмшлийн 6 тооны үхэр, нийт 11 тооны үхэр тус тус  хулгайд алдагдаж, тэдгээрт нийт 7.350.000 төгрөгийн хохирол учирса, шүүгдэгч Т.Д нь 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр эрүүгийн 1912003330226 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...Т.Ч нь хээр морь унасан ганцаараа 10 гаруй тооны үхрүүд туугаад явж байсан...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн нөхцөл байдлууд тус тус тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Б, Т.Д нар нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Д.Б нь тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 04 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн нутаг дэвсгэр байр Харгайт гэх газраас хохирогч П.Нын эзэмшлийн 2 тооны үхэр, хохирогч Г.Аы эзэмшлийн 3 тооны үхэр, хохирогч Д.Дгийн эзэмшлийн 6 тооны үхэр, нийт 11 тооны үхрийг хулгайлж, бусдад нийт 7.350.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Т.Д нь 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр эрүүгийн 1912003330226 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...Т.Ч нь хээр морь унасан ганцаараа 10 гаруй тооны үхрүүд туугаад явж байсан...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.Нын мэдүүлсэн “Би 2019 оны 04 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө их шуургатай байсан бөгөөд Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн Харгайт гэх газраас өөрийн эзэмшлийн 2 тооны үхрээ бэлчээрээс хулгайд алдсан юм. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр үхрээ харахад манай үхэр дотроос зүсээрээ 2 тооны үхэр алга болсон байсан. Тэгээд тэр өдрөөс хойш 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хайгаад Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багаас олсон”, “Би хулгайд алдсан үхрээ Архангай аймгийн Цэнхэр сумаас хүлээж авсан. Тэр үед Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн иргэн Б өгсөн юм, Б нь чи үхрээ хайж явсан болон ирэх, очихын зардал гэж өгсөн. Энэ мөнгийг Б өөрөө бэлэн мөнгө гаргаж өгсөн. Б тухайн үед хохирлыг чинь барагдуулна гэж хэлээд өгсөн” гэх мэдүүлэг /1хх-ийн 22-24, 2хх-ийн 32-35/,

 

мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Аы мэдүүлсэн “Би 2019 оны 04 дүгээр сарын 26-ны шөнө Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн Цулын хөтөл гэх газар байдаг гэрийнхээ гадаа өөрийн эзэмшлийн үхрүүдээ хурааж авчирсан юм. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын өглөө манай өөрийн эзэмшлийн үхрүүд бэлчээрт гарсан, 2 хоногийн дараа буюу 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр үхрээ харахад манай эзэмшлийн үхэр дотроос 3 тооны үхэр зүсээрээ байхгүй байсан юм. Тэгээд нөгөө алдсан 3 тооны үхрээ хайгаад хайгаад олоогүй. Тэгсэн чинь Булган аймгийн Сайхан сумын бор Б гэх хүнтэй таараад суртал 2019 оны 04 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн нутаг дэвсгэр Харгайт гэх газар шар Ггэх айлын өвөлжөөн дээр 2 бяруу 2 өдөр мөөрөөд байсан гэж хэлэхээр нь би хулгайд алдсан байж магадгүй гэж бодоод Архангай аймгийн Өлзийт сумын хэсгийн төлөөлөгчид өргөдөл өгч бүртгүүлсэн юм. Нийт 3 тооны үхэр хулгайд алдсан бөгөөд 1 тооны монголын шүдлэн бух, 2 тооны монголын нас гүйцсэн үнээ, 1 тооны монголын шүдлэн бөөр цагаан хар зүсмийн бух нь зүүн баруун талын чих урдаас ухам имтэй, 1 тооны нас гүйцсэн улаан халзан зүсмийн үнээ нь зүүн баруун талын хоёр чих нь уначихсан, 1 тооны монголын нас гүйцсэн хөх үнээ нь зүүн талын чих нь шар өнгийн ээмэгтэй, баруун чих нь онь имтэй үхрүүд байсан юм” гэх мэдүүлэг /1хх-ийн 38-40/,

 

            мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Дгийн мэдүүлсэн “Би 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн Харгайт гэх газраас 6 тооны үхрээ алдаад тус сумын Будант баг, Булган аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрээр 20 хоног хайгаад олоогүй. Би өөрийн эзэмшлийн улаан халзан үнээ, хүзүүвчтэй улаан халзан үнээ, буржгар эвэртэй улаан үнээ, улаан халзан шүдлэн, улаан шүдлэн, цоохор бяруу зэрэг нийт 6 тооны үхрээ хулгайд алдсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 50-52, 53-57/,

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Дгийн мэдүүлсэн “2019 оны 04 дүгээр сарын сүүлээр 05 дугаар сарын эхээр манай гэрийн ойролцоо үл таних голдуу улаан халзан зүсмийн 10 орчим тооны үхэр манай гэрийн ойролцоо үзэгдэж эхэлсэн. Би хааяа хонь услах гээд улаан эргийн гарман дээр очиход уг үхрүүд улаан эргийн ойролцоо харагддаг байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 75-77/,

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Жын мэдүүлсэн “Би 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр манай гэрийн хойд жалганд халзан голдуу 10 тооны үхэр харагдаж байсан. Би тэдгээр үхрийг очиж хараагүй. Тэдгээр үхрийг Б ахын малыг хардаг Э орой бэлчээрээс авчирч байгаа харагддаг байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 78-80/,

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Бын мэдүүлсэн “2019 оны 05 дугаар сарын эхэн үед дээрх хүмүүсийг нийт 11 тооны үхэр алдсан талаар мэдсэн. 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр шиг санагдаж байна, Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн нутаг Харгайт гэх газарт байх шар Ггэх хүний малын байрны орчимд монголын хүрэн зүсмийн бяруу, ягаан зүсмийн бяруу зэрэг 2 бяруу мөөрөөд шогшоод байсан. Тэгээд байран дээр очтол өтгөн дээр байрны үүдэн дээр Портер маркийн автомашин шинэ мөр байсан. Мөн дээрх 2 бярууны хажууханд ижил бололтой хэсэг үхрүүд байсан. Би бодохдоо уг 2 бярууны эхийг ачаад явсан байна гэж бодсон. Маш их мөөрөөд байсан”, “2019 оны 04 дүгээр сарын сүүлээр цас орсон шөнө байсан санагдаж байна, маргааш нь хонинд явж байхад Өлзийт сумын нутаг Байшир багийн Харгайтын өвөлжөөний хажууд өсгий цагаан хүрэн зүсмийн монголын эр бяруу, хар хүрэн зүсмийн монголын бяруу мөөрөөд гүйгээд үхрээр ороод яваад байсан. Дараа нь Д, П буюу Пгийн хүү Н хэлсэн. Харгайтын өвөлжөөний урдаас давхар дугуйтай Портер юм уу гэмээр машин ирээд өвөлжөөний эзэнгүй хашаан дээр очиж зогсоод үхэр ачсан бололтой мөр байсан. Тэр үед мөр нь их тод байсан. Шөнөө цас ороод онгойсон, бага зэрэг орсон цасан дээр тод харагдаж байсан. Удалгүй тэр цас чинь хайлсан. Өвөлжөөнөөс урд зүгт уруудсан байсан. Би Н мал ачсан бололтой өвөлжөөг зааж өгсөн. Хоёр бяруугаа А авсан байх. Н Н Аы бяруу байна гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 100-102, 1хх-ийн 103-105/,

 

            мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Эын мэдүүлсэн “Би иргэн П.Н, П.А, Д.Д нарыг үхрээ алдсан талаар сонсож байсан. Харин хэд, хичнээн тооны, ямар зүсмийн үхэр алдсан талаар сайн мэдэхгүй байна. Сүүлд нь тухайн хэргийн хохирогч П.Нтай нэг дор ажилладаг байсан болохоор Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дэвсгэрээс дээрх үхрүүдээ олж авсан талаар хэлээд Цэнхэр сумын Б гэх хүн манайхны үхрүүдийг хулгайлсан байна гэж хэлж байхыг нь сонсож байсан. П.Н, Г.А, Д.Д нарыг үхрүүдээ алдах үеэр буюу 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр, 5 дугаар сарын эхээр байх өдрийг нь сайн санахгүй байна, Засаг даргын тамгын газрын албан хаагчид сумын нутаг дэвсгэрт хог цэвэрлээд газрын даамал болох Жтай хамт явж байхдаа хогийн цэгийн ойролцоох газар хөх өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэл зогсож байхаар нь хог асгаад байгаа юм болов уу гэж бодоод очиж уулзахад тухайн хөх өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэл дотор үл таних 3 залуу сууж байсан. Тэгээд Ж бид хоёр тухайн хүмүүсийг хог, шороо асгаад байгаа юм уу гэж асуухад тухайн автомашин дотроос нэг намхан бор залуу жолоочийн хажуу талаас бууж ирээд би Цэнхэр сумын З гэдэг залуу байна, бидэнд хог шороо асгасан асуудал байхгүй гэж хэлэхээр нь бид хоёр яваад өгсөн. Би тухайн үед хогийн цэгийн ойролцоо хөх өнгийн Портертой зогсож байсан залуучууд үхрүүдийг хулгайлсан юм байх гэж бодож байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 133-141/,

 

            мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Жын мэдүүлсэн “Би П.Н, Г.А, Д.Д нарыг үхрээ алдсан талаар сонсож байсан. Сүүлд нь Н нь Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дэвсгэрээс дээрх алдсан гэх үхрүүдээ олж авсан талаар хэлээд Цэнхэр сумын Б гэх хүн манайхны үхрүүдийг хулгайлсан байна гэж хэлж байхыг нь сонссон. Мөн П.Н, Г.А, Д.Д нарыг үхрүүдээ алдах үеэр буюу 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр, 5 дугаар сарын эхээр байх өдрийг нь сайн санахгүй байна. Засаг даргын тамгын газрын алба хаагчид сумын нутаг дэвсгэрт хог цэвэрлээд байж байсан. Тухайн үед би ажлын газрынхаа слесарь болох Т.Э ахын хамт явж байхдаа хогийн цэгийн ойролцоох газар хөх өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэл зогсож байхаар нь хог асгаад байгаа юм болов уу гэж бодоод бид 2 очиж уулзахад тухайн хөх өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэл дотор үл таних 3 залуу сууж байсан. Тэгээд Э ах бид хоёр тухайн хүмүүсийг хог, шороо асгаад байгаа юм уу гэж асуухад тухайн автомашин дотор байсан намхан бор залуу нь согтуудаа хэрүүлийн чанартай юм яриад байхаар нь би тухайн хүнд хандаж та нар хүний нутагт явж байж ингэж болохгүй шүү гэхэд тухайн намхан бор залуу нь та нар намайг танихгүй байна уу, би Цэнхэр сумын эцэг З гэдэг хүн байна, бид нарт хог шороо асгасан асуудал байхгүй гэж хэлэхээр нь бид хоёр яваад өгсөн. Тэгээд сүүлд нь П.Ныг Цэнхэр сумын Б гэх хүнээс үхрүүдээ олж авлаа гэж хэлэхээр нь Цэнхэр сумын эцэг З гэх хүнтэй таарсан гээд дээрх асуудлын талаар Н ярьж байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 142-145/, эд зүйлд үзлэг хийсэн тухай 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн тэмдэглэл /1хх-ийн 14-15 хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 01 хуудас/,  тээврийн хэрэгслийн фото зураг /2хх-ийн 02 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож, эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Бгийн “Би Т.Чийн хулгайлж тууж ирсэн бусдын 11 тооны үхрийг буруу гарынх гэдгийг нь мэдсээр байж авсан буруутай, харин хулгай хийгээгүй” гэх мэдүүлэг, түүний өмгөөлөгч М.Алтанчимэгийн “шүүгдэгч Д.Б нь дээрх 11 тооны үхрийг хулгайлсан нь бүрэн нотлогдохгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэх санал зэрэг нь няцаагдаж байна.  

 

          Мөн шүүгдэгч Т.Дийн өмгөөлөгч Д.Бын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “шүүгдэгч Т.Д нь өөрийн үзсэн харсан зүйлээ үнэн зөвөөр тогтвортой мэдүүлж ирсэн ба энэ нь худал мэдүүлэх гэмт хэрэг биш тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хүсэлт нь хэрэгт 2020 оны 05 дугаар сарын 10-ны үед Т.Ч нь хээр морь унасан 10 гаруй тооны үхрийг тууж Т.Дийнд ирсэн гэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхээс шүүгдэгч Д.Бг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, шүүгдэгч нарын гэм бурууг нотолж байгаа гэх дээрх нотлох баримтууд зэргээр тус тус үгүйсгэгдэж байна гэж дүгнэв.   

 

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчдын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгосон эрхийг хязгаарлаагүй тул нотлох баримтаар үнэлж шийтгэх тогтоолын үндэслэл болгох боломжтой байна.

 

Иймд шүүгдэгч Ж овогт Дгийн Бг бусдын олон тооны малыг хулгайлсан, шүүгдэгч У овогт Тгийн Дийг зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцож, шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Т.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв. 

 

 

Шүүгдэгч Д.Б, Т.Д нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.Б, Т.Д нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.Б, Т.Д нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзаж шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Т.Дт торгох ял оногдуулж, уг ялыг хэсэгчлэн төлүүлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Бгийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарагдаж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар өршөөн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суугаа Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дэвсгэрээс явахыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хориглож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Б нь хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ учрах саадыг арилгах, хулгайн үйлдлээ хөнгөвчлөх зорилгоор автомашин хэрэглэсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 01/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 02/, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 84 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоол /1хх-ийн 243-244/ зэрэг баримтуудаар нотлогдсон, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн Портер маркийн тээврийн хэрэгслийг 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 250 тоот шинжээчийн дүгнэлтээр /2хх-ийн 05/ 6.200.000 /зургаан сая хоёр зуун мянга/ төгрөгөөр үнэлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бгийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 30-34 АРА улсын дугаартай “Портер” маркийн автомашин буюу түүний үнэ 6.200.000 /зургаан сая хоёр зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий автомашиныг хурааж улсын орлогод оруулж, Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 84 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэх зүйтэй байна.

 

   Иргэний нэхэмжлэгч А.Ннь 2019 оны 08 дугаар сарын 01-нээс 03-ны орчим Д.Бгаас 30-34 АРА улсын дугаартай “Портер” маркийн автомашиныг 2 сая төгрөгөөр худалдан авсан гэж мэдүүлж байгаа боловч уг автомашиныг шилжүүлсэн талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч Д.Бгийн машин буюу түүний үнэ 6.200.000 төгрөгийг төгрөгийг хурааж улсын орлогод оруулахаар шийтгэх тогтоолд зааж автомашин хураагдсан тохиолдолд иргэний нэхэмжлэгч А.Н нь автомашины үнэнд төлсөн 2.000.000 төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь үндэслэлтэй гэж үзэв.  

 

Шүүгдэгч Д.Бд зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Т.Дт торгох ял тус тус оногдуулсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тэдгээрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж овогт Дгийн Бг бусдын олон тооны малыг хулгайлсан, шүүгдэгч У овогт Тгийн Дийг зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Т.Дийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бгийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 30-34 АРА улсын дугаартай “Портер” маркийн 6.200.000 /зургаан сая хоёр зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий автомашин буюу үнийг хурааж улсын орлогод оруулж, Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 84 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суугаа Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дэвсгэрээс явахыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хориглосугай. 

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тус тус тооцож солихыг Д.Бд мэдэгдсүгэй.

 

9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

11. Шүүгдэгч Д.Б, Т.Д нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.Б, Т.Д нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэгч А.Н нь нотлох баримтаа бүрдүүлж өөрт учирсан хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

13. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Б, Т.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Р.АЛТАНЦЭЦЭГ