| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 160/2017/0194/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/174 |
| Огноо | 2017-12-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Цогтбаяр |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 2017/ШЦТ/174
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дөөр хөтлүүлж
Улсын яллагч: Н.Ц
Шүүгдэгч: Д.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймаг дахь Цагдаагийн газраас хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овгийн Дийн *******д холбогдох эрүүгийн 170000000 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1964 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Архангай аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 54 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн ******* сумын 3 дугаар баг, Улаан толгой гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Архангай аймгийн Сум дундын шүүхийн 1994 оны 12 сарын 01-ний өдрийн 210 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар, Архангай аймгийн Сум дундын шүүхийн 1995 оны 11 сарын 04-ний өдрийн 202 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн 2000 оны 05 сарын 03-ны өдрийн 120 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлд заасан 20.000 төгрөгөөр торгох ялаар, Сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 74 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнссэн А овгийн Дийн ******* /РД:А0000000/.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Д.******* нь 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Архангай аймгийн ******* сумын 3 дугаар баг, ******* гэх газарт иргэн Д.******* эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Д.******* өгсөн: ...Би ******* суманд хадлан хадахаар өөрийн найз Нэргүйн гэрт ирсэн байсан. 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 17 цагийн үед найз ******* саахалт айл болох ******* гэрт ороод тэднийд байдаг ******* гээд залуутай юм яриад сууж байтал гаднаас танихгүй согтуу хүн орж ирсэн. Тэгээд тэр хүн айлын эхнэрт агсам тавиад байхаар нь та настай хүн байж ямар овилгогүй юм бэ гээд хэлтэл чамд ямар хамаатай юм гээд уурлаад байсан. Тэр айлын хүмүүс гүүгээ саахаар гарахаар нь би хойноос нь гараад мотоцикль руугаа алхаж явтал миний араас ирээд ар дагз руу цохьсон. Миний толгой эргээд урагшаагаа нүүрээрээ газар унасан. Тэр хүн миний дээр суугаад гараараа миний уруул, зүүн талын шанаа руу цохьсон. Тэр үед ******* гүүн зэлэн дээрээсээ гүйж ирээд тэр хүнийг салгаад аваад явсан. Миний толгой эргээд бие муу байсан тул ******* гэрт ороод баруун талынх нь орон дээр хэвтэж байтал нөгөө хүн орж ирээд чи яасан олон үгтэй юм бэ, гараараа миний дух руу 1 удаа цохьсон. 2017 оны 09 дүгээр сарын 23-ны орой 20 цагийн үед *******гоор *******д хүргүүлсэн. Миний толгой өвдөөд унтаж чадахгүй байсан учраас 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 09 цагийн үед ******* сум руу түргэн дуудсан боловч тог тасарсан бензин байхгүй гээд ирээгүй. Миний толгойны өвчин намдахгүй байсан учир аймгаас ******* дуудуулаад ******* сумын төв рүү хүргүүлсэн. Сумын эмнэлэгт үзүүлээд 2,3 шингэн хийлгэсэн. Би тэр үед 2 литр орчим айраг уусан байсан. Архи дарс огт хэрэглээгүй. Тэр хүн нэлээн согтуу байх шиг байсан. Миний толгой маш их өвдөж байсан. Хүзүүгээ эргүүлж, хамаагүй ширүүн хөдөлж болохгүй байна. Уруул хэгзэрсэн, зүүн талын шанаа хөхөрч хавдсан. 2016 онд мориноос унаад тархины хагалгаанд орж байсан. Одоо толгой маш их өвдөж байна. Би Д.*******гаас эмчилгээний зардал 500000 төгрөг авсан Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 6-9, 69 хуу/
Гэрч Т. өгсөн: ...Би харъяат хүн найз болох ******* гэрт нь ирээд 10 гаран хоног мал маллаж байгаа юм. 2017 оны 09 дүгээр сарын 23-ны орой 18 цагийн үед найз ******* гэрт сууж байтал тэдний саахалтын айлаас манай нутгийн орж ирсэн. Тэгээд айраг хийж өгчихөөд малд явчихаад ирсэн чинь улаан өнгийн мотоцикль тэдний гадаа ирсэн байсан. Нэг танихгүй 40 гаран насны, согтуу, эрэгтэй хүн Бат- Эрдэнийн дээр гараад суучихсан, гараараа толгой руу нь 2 удаа цохьсон. Би очоод тэр танихгүй эрэгтэй хүнийг татаж босгоод салгасан. бие өвдөөд байна гээд ёолоод байхаар нь гэрт оруулж баруун талын орон дээр хэвтүүлчихээд унага татахаар гүүн зэл рүү явсан. Намайг гүүн зэлэн дээр ******* эхнэртэй гүү сааж байх хооронд тэр эрэгтэй хүн гэрийн гадна тавьсан мотоциклийнхоо хажууд сууж байсан. Бид хоёрыг гүүгээ сааж дуусаад гэр лүү ороход нөгөө танихгүй эрэгтэй хүн дагаж ороод ******* толгой руу 2 удаа цохьсон. Тэгээд би тэр хүнийг болиулаад гэрийн хойморт суулгаад Бат-Эрдэнийг одоо яв гэсэн чинь бие өвдөөд байна жаахан хэвтэж байгаад явъя гэсэн. Би Бат-Эрдэнийг 22:00 цагийн үед ******* сумын Хөх сүмд байх *******д хүргэж өгсөн. Нөгөө согтуу хүн унтаж байгаад шөнийн 12 цагийн үед архи нь жаахан гарсан бололтой мотоциклио асаагаад яваад өгсөн. Тэр үед эрүүл байсан. хэлэхдээ тэр согтуу хүн орж ирээд айлын эхнэрт агсам тавиад байхаар нь боль гээд хэлсэн гэж ярьж байсан. ..гэх мэдүүлэг /хх-ийн 10 хуу/
Гэрч Б. өгсөн: ... 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр үхэр хураачихаад ирье гээд явсан чинь ирдэггүй. Тэгсэн нэлээн орой 21 цагийн үед байх хүнд зодуулчихлаа гээд ирсэн. Тэгээд тэр шөнөжингөө ёолоод хоносон. Хамар дух, хацар хавьцаа шалбарсан байсан. Тэр өдөр манай нөхөр эзгүй байсан болохоор эмнэлэгт хүргэж чадаагүй. Маргааш нь ******* сумын түргэн дуудсан боловч ирээгүй. Тэгээд манай нөхөр ирж сумын эмнэлэг рүү авч явсан. манайхаар сар хиртээ байсан. Хүн амьтанд зодуулж барьж гэмтэж бэртсэн зүйл огт байхгүй. Тэр өдөр үхэр хураахаар гарч явахдаа эрүүл саруул гэмтэл бэртэлгүй байсан. Орой нь хүнд зодуулчихлаа гэсээр нүүр нь хавдчихсан толгой хүзүү өвдөөд байна гэсээр ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 11 хуу/
Гэрч Э. өгсөн: ...гадаа мотоцикльтой хүн ирээд нохой хорь гээд байхаар нь гартал 40 гаран насны эрэгтэй хүн би ******* байна гэсээр мотоциклоосоо буугаад гэрт орсон. Тэр хүн манайд орж ирээд би танай нутгийн хүн аавыг чинь танина намайг ******* гэдэг ахдаа архи хийж өг гэсэн. Тэр үед манайд архи байгаагүй болохоор би архи байхгүй хүмүүс орж ирээд хийж өгсөөр байгаад дуучихжээ гэтэл яахаараа архигүй байдаг юм бэ гээд агсам тавих маягтай юм ярьтал манай хүүхэд айгаад уйлсан. Гэтэл манайд орж ирээд сууж байсан залуу та яахын бэ хүүхэд айгаад байна шүү дээ болиоч гэтэл надаас хүүхэд айдаггүй юм аа чамд ямар хамаатай юм. Би тэгээд гүүгээ саахаар гарсан тэр 2 миний араас гарсан...өөрийгөө ******* гээд байсан хүн нөгөө залуугийн ар шил рүү нь гараараа цохиод авсан тэр залуу цохиулаад газар уначихсан нөгөө хүн дээрээс нь дараад авсан байсан. Тэгээд тэр 2-ыг манай дүү салгаад нөгөө цохиулсан залууг гэрт оруулаад орон дээр хэвтүүлсэн...нөгөө хүн буцаж орж ирээд орон дээр хэвтэж байсан залууг нүүр лүү нь 2-3 удаа цохиод авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/
Гэрч Ё.******* өгсөн: ...2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр би Архангай аймаг руу ажлаар явсан юм. 2017 оны 09 дүгээр сарын 24-нд манай эхнэр над руу залгаад хүнд зодуулчихлаа ******* сумын эмнэлэг дуудсан боловч ирэхгүй байна гээд ярьсан. Би тэр оройноо гараад гэртээ очсон. Намайг очиход толгой өвдөөд бие тааруухан байна эмнэлэг хүргээд өгөөч гэж байсан. Маргааш нь Бат-Эрдэнийг сумын эмнэлэг оруулж эм тариа хийлгүүлчихээд аймаг орж ирж үзүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 14 хуу/
Д.*******гийн яллагдагчаар мэдүүлсэн: ... 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 18:00 цагийн үед байх өөрийн алдсан малаа эрж яваад ******* сумын 1 дүгээр багийн нутаг ******* гэх газар байх айлаар орсон юм. Тэр айлд яваад ороход манай нутгийн Бямбаа гэдэг айлынх байх шиг байсан. Би тэр үед би нутгийн айлуудаар ороод монгол архи уусан байсан болохоор бага зэрэг халамцуу байсан. Намайг тэр айлд ороход айлын эхнэр мөн нэг залуу сууж байсан Бямбаа өөрөө байхгүй байсан. Би миний танил гэдэг хүний охинтой суусан гэж сонсож байсан болохоор чи ийн охин мөн үү гээд тэр эмэгтэйгээс асуутал үгүй би гэж хүний охин биш ээ гэсэн. Би тэгээд тэр эмэгтэйтэй жаахан маргалдсан. Тэгтэл тэнд байсан залуу намайг та айлын хүүхэд айлгаад байна гээд байхаар нь би хүүхэд айлгаагүй гээд тэрнээс болоод бид 2 маргалдсан. Тэгээд тэр залууг гараад араас нь дагаж гараад дал хавьцаа нэг удаа алгадаад автал тэр залуу урагшаа шургаад уначихсан. Тэгээд тэдний гэрийн гадаа сууж байтал тэр залуу надтай маргаад байхаар нь чи бид 2-т маргаад байх юм байхгүй гэж хэлээд нэг удаа дух хавьцаа нь цохьсон. Тэгээд би тэднийд унтаж байгаад бүрий болох үеэр гэр рүүгээ явсан. Би гэж хүнийг танихгүй тэр айлд байсан залууг Бат-эрдэнэ гэдгийг би сүүлд нь сонссон. Манай нутгийн хүн биш энэ зун тэр хавиар айлд мал хараад зуссан юм гэсэн. Би тэр залууг дал хавьцаа нь гараар нэг удаа алгадсан, мөн толгой руу нэг удаа цохьсон. Өөр цохиж зодсон асуудал байхгүй. Би тэр үед архи уучихсан халамцуу байсан мөн тэр залуу ч согтуу байсан тэгээд намайг чанга ярьж айлын хүүхэд айлгалаа гээд байхаар нь маргалдаад цохиод авсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны 423 дугаар дүгнэлт:
1. Д.******* биед, тархи доргилт, зүүн хацар орчмын зөөлөн эдэд няцралт, нүүрэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2-4-1-д зааснаар, биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна.
4. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй.
5. Д. нь 2016 оны 10-р сард гавлын хөндийгөөс цусан хураа авахуулах мэс засалд орсон байх бөгөөд баруун чамархай хэсэгт гавлын яс байхгүй дефекттэй байна....гэх дүгнэлт /хх-ийн 16 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 35-36 хуу/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.******* нь 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Архангай аймгийн ******* сумын 3 дугаар баг, ******* гэх газарт иргэн Д.тэй маргалдан түүний толгойн дагз болон нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохьсон нөхцөл байдал тогтоогдлоо.
Шүүгдэгч Д.******* нь хохирогчийг цохьсон үйлдэл болон гэм буруугийн хувьд маргаагүй бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Д., гэрч Б., Э. нарын мэдүүлэг, шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны 423 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.******* нь хохирогч Д.******* толгойн дагз болон нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохьсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Аймгийн прокурорын газраас Д.*******гийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.*******г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирогч Д. нь шүүгдэгч Д.*******с хохирол төлбөр авсан, гомдол болон нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овгийн Дийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Д.******* нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш гурван сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Д.******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.*******д Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасны дагуу хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ