Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/149

 

 

                                 2021/ШЦТ/149

                                                                                                                 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

           Улсын яллагч: Б.Буяндалай

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр

Шүүгдэгч: Ч.Ч

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3                                                         дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Товогт Чгийн Чд холбогдох 2012002090178 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                                                                                                                                                                                                       

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 54 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, агро техникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 05 дугаар багийн ТОСК-ийн байрны 42-15 тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Товогт Чгийн Ч /РД:../

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Ч.Ч нь 2018 оны 02 дугаар сард хохирогч М.Эгийн “Суман гүн трейд” ХХК-нд худалдан борлуулсан 671 кг зөөхийний үнэ болох 5.703.500 төгрөгийг авч завшсан, мөн 2019 оны 04 дүгээр сарын 14-нөөс 15-ны өдрүүдэд хохирогч М.Эг түүний нөхөр Ж.Цоор арилжааны банкнаас малчны зээл авахуулж, хүү болон зээлсэн мөнгийг хугацаанд нь төлж барагдуулна хэмээн хуурч, тэднээр 10.000.000 төгрөгийн малчны зээл авахуулан, зөөхийний үнэнээс 4.300.000 төгрөгийг түүнд өгч, үлдсэн 5.700.000 төгрөгийг өөрөө авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтын шатанд 2012002090178 дугаартай эрүүгийн хэргээс:

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Эгийн мэдүүлсэн: ...Би 2018 оны 02 дугаар сард цагаан идээгээ борлуулахаар Архангай аймгаас нөхөр Цийн хамт Улаанбаатар хот руу орсон. Хотод очоод багийн найз Ч руу утсаар залгаад их хэмжээний зөөхий байна авах газар байна уу гэж асуухад Ч би наад зөөхийг чинь борлуулаад өгье “Суман гүн” гэдэг компанид зараад өгье, мөнгө нь удахгүй битүүний өдөр гэхэд гарчихна гэж хэлэхээр нь нөхөр бид хоёр нийт 671 килограмм зөөхийгөө өөрийнхөө 81-72 АРА улсын дугаартай, Пронтер маркийн машин дээрээ ачаад Улаанбаатар хотын Сансарын тойргийн хойно байдаг гэр хороололд найз Чын нөхөр А, хүү Б хоёрт 14 цагийн үед аваачиж өгсөн. Би зөөхийгөө өгөхдөө дансаа Ад бичиж үлдээгээд явсан. Тэр өдрөөс хойш зөөхийний мөнгийг маань Ч өгөлгүй жил гаруй болсон. Тэгээд 2019 оны 04 дүгээр сард нөхөр бид хоёр Чын гэрт очоод мөнгөө нэхэхэд надад хандаж миний бололцоо болохгүй байна, та хоёр 10.000.000 төгрөгийн малчны зээл авч өгч тус болоод зөөхийний 4 сая төгрөгөө суутгаж аваад үлдсэн мөнгийг нь миний данс руу хийчих, би чамаас авах энэ мөнгөө эргэлдүүлээд банкны чинь мөнгийг сар сард нь хийгээд байя гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид хоёр Чд итгээд 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын төв орж “Хаан” банкнаас 10.000.000 төгрөгийн малчны зээл авсан. Дараа нь 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Чын хүү Бы данс руу 3.000.000 төгрөг, 04 дүгээр сарын 15-ны өдөр 2.700.000 төгрөгийг нөхөр Цийн данснаас шилжүүлсэн. Тэрнээс хойш банкны зээлийн эхний төлөлт 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр болоход Ч манай зээлийг хугацаанд нь төлж өгөөгүй, нөхөр бид хоёр өөрсдөө зээлээ төлсөн. Дараа нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зээлийн 2 дахь төлөлтийн хугацаа болоход Ч мөн төлж өгөлгүй, нөхөр бид хоёр өөрсдөө төлсөн. Одоо Ч утсаа авахаа больсон. Намайг мессеж бичихээр хариу бичихгүй байгаа. Нийт 671 килограмм зөөхийг нэг килограммыг нь 9000 төгрөгөөр бодож, нийт 6.039.000 төгрөгийн зөөхий Чд өгсөн. Улаанбаатар хотод байхад манай нөхөр зөөхийгөө Чын нөхөр А, хүү Б хоёрт аваачиж өгсөн. Банкнаас зээл авч мөнгө шилжүүлж өгсөн талаар мөн манай нөхөр Ц, Ч, түүний нөхөр А, түүний хүү Б нар мэдэж байгаа. Манай өөрийн хураасан 200 гаруй килограмм зөөхий байсан. Бусад зөөхийг хүмүүсээс худалдаж авсан зөөхий байсан. Би гомдолтой байна. Ч нь намайг 2 удаа залилж байгаа. Чд өгсөн нийт мөнгө болон зөөхийнийхөө хохирлыг нөхөн төлүүлчихвэл надад өөр гомдол санал байхгүй. Ч нь надад зөөхийний үлдэгдэл мөнгө 2.000.000 төгрөгтөө блокны машиныг нь авчих гэхээр нь 2019 оны хавар авсан. Чаас авсан блокны машин нь зарим эд зүйл нь дутуу, хөндий рам ачуулсан байсан. Би тэр машиныг нь буцааж өгнө шүү, манайх авахгүй гэж Чын нөхөр Ад хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 25-28 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Эгийн дахин мэдүүлсэн: ...Би Чаас зөөхийний мөнгө нийт 6.000.000 төгрөг авах байснаас 4.000.000 төгрөгийг нь авсан бөгөөд 2.000.000 төгрөгийн оронд блокны машин авахаар тохиролцоод блокны машиныг нь 2019 оны 05 дугаар сард нөхөр бид  2 авсан. Бид хоёр хэвлэгч машиныг нь модон тавиуруудтай нь авсан. Бид хоёрыг авахад хэвлэгч машины нэг жанам нь дутуу байсан бөгөөд нийт блокны 80 гаруй модон тавиур авсан. Чын нөхөр нь дутуу юмнуудыг нь аваад би чам дээр өөрөө очиж ажиллуулж өгнө гэж хэлсэн. Би тэр машиныг нь ажилладаггүй учир авахгүй буцааж өгнө гэж хэлсэн байгаа. Тийм болохоор зөөхийний үлдэгдэл мөнгө болох 2.000.000 төгрөг төлөгдөөгүй байгаа. Мөн 2019 оны 04 дүгээр сард банкнаас мөнгө зээлээд Чд өгсөн. Банкнаас зээлсэн 10.000.000 төгрөгийг маань хугацаанд нь төлж өгөхгүй болохоор нь би банкны зээлээ бүгдийг нь төлж барагдуулсан. Нийт зээлсэн 10.000.000 төгрөгийн банкны хүү нь 1.900.000 төгрөг болсон байсан. Манайх банкны мөнгөө хүүтэй нь нийлээд 11.900.000 төгрөг төлсөн. Мөн банкнаас хямд хүүтэй зээл авахын тулд малын индексжүүлсэн даатгалд 250.000 төгрөг төлж хамрагдсан бөгөөд тэр мөнгийг Ч төлнө гэж хэлээд надаар банкнаас зээл авахуулсан. Би Чд нийтдээ 11.900.000 төгрөг зээлсэн. Надад зээлсэн мөнгөнөөсөө огт мөнгө төлөөгүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Эгийн дахин мэдүүлсэн: ...2018 оны 01 дүгээр сард Улаанбаатар хотод цагаан идээ борлуулах гэж ороод Ч.Ч руу залгаад зөөхийнөөс бусад нь зарагдчихаад байна, зөөхий их хэмжээгээр авах газар байгаа болов уу гэж асуусан чинь хэсэг хугацааны дараа над руу залгаад би “Суман гүн”-д шахаад өгье, мөнгө нь битүүний урд өдөр гэхэд гарчихна гэж хэлсэн. Тэгээд би зөөхийгөө аваачиж өгсөн юм. Тэрнээс хойш надад нэг төгрөг ч өгөхгүй жил тойрсон. Тэгээд жил гаруй хугацааны дараа 2019 оны 03 дугаар сард Архангай аймгийн төв рүү орж ирээд Эрдэнэбулган сумын 5 дугаар баг ТОСК байранд байх гэрт нь очиж уулзсан. Тэгсэн чинь чи надад малчны зээл аваад өг, тэрнээсээ 4.000.000 төгрөгийг нь аваад үлдчих, 2.000.000 төгрөгийг нь сүүлд боломжоороо өгчихье гэсэн. Тэр өдөр манайд нэг блокны машин, гагнуурын аппарат энэ тэр байна, танай тэрүүгээр авах хүн байна уу гээд хуучилж байсан юм. Нөхөр бид 2 гэртээ очоод ярьж байгаад 2.000.000 төгрөгтөө блокны машиныг нь авчихъя, малчны зээл аваад өгчихье гэж шийдээд Чулуут сумын “Хаан” банкнаас малчны зээл авч өгсөн. Бид 2 гэртээ очоод ярилцаад хэд хоносон. Энэ хугацаанд над руу байнга залгаад зээл аваад өгчих гээд гуйгаад байсан. Манай нөхөр “өмнөхөө худлаа яриад өгөөгүй байгаа хүн дахиад худлаа ярих байлгүй, би дахиад зээл авч өгвөл нотариатаар орно гэж хэлсэн чинь юу гэж тийм юм байх юм, хамгийн гол нь та 2 урт хугацаатай аваад өгчихөө, би сар сард нь бараггүй хийгээд байна гэж хэлээд гуйгаад байсан. Бид хоёр зөөхийнийхөө мөнгийг салгаад авчих юм байна, урт хугацаатай хуваариар төлөх юм чинь төлчих байх гэж бодоод зээл авч өгсөн. Бид хоёр найман жилийн сургуульд нэг ангид 8 жил сурсан дотно найз нөхөд байсан болохоор итгээд зээл гаргаж өгсөн. Тухайн үедээ блокны машиныг нь бид өөрсдөө ирж авахад зуурагч нь дутуу байсан бөгөөд тэрийгээ янзлаад араас өөрсдөө авчирч өгнө гэж хэлээд авчирч өгөлгүй жил гаруй болчихсон болохоор дутуу юмаар яах вэ гэж бодоод саяхан буцаагаад авчраад өгсөн. Намайг мөнгөө нэхэхээр “Суман гүн”-ээс мөнгө орж ирээгүй байна, зөөхий авсан хүн ажлаар гадаад гараад явчихсан байна гээд байдаг байснаа сүүлдээ утсаа авахаа байсан. Би өөрөө тэр хүнтэй чинь уулзъя гэхээр та нарыг оруулахгүй, тэр чинь үүдэндээ харуул хамгаалалтай байдаг энэ тэр гээд байдаг байсан. Би одоо зөөхийний үлдэгдэл 2.000.000 төгрөг, банкны зээл хүүтэйгээ нийлээд нийт 14.000.000 төгрөг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Цийн мэдүүлсэн:...Би 2018 оны 02 дугаар сард цагаан идээгээ борлуулахаар Архангай аймгаас эхнэр М.Эгийн хамт Улаанбаатар хот руу орсон. Хотод очоод манай эхнэр багийн найз Ч руугаа утсаар залгаад их хэмжээний зөөхий байна, авах газар байна уу гэж асуухад Ч нь би наад зөөхийг чинь борлуулаад өгье “Суман гүн” гэдэг компанид зарна, мөнгө нь удахгүй битүүний өдөр гэхэд гарчихна гэж хэлсэн. Тэгээд эхнэр бид хоёр нийт 671 килограмм зөөхийгөө өөрийнхөө 81-72 АРА улсын дугаартай Пронтер маркийн машин дээрээ ачаад Улаанбаатар хотын Сансарын тойргийн хойно байдаг гэр хороололд найз Чын нөхөр А, хүү Б хоёрт нь 14 цагийн үед аваачиж өгсөн. Бид хоёр зөөхийгөө өгөхдөө дансаа Ад бичиж үлдээгээд явсан. Тэр өдрөөс хойш манай зөөхийний мөнгийг Ч өгөлгүй жил гаруй болсон. Тэгээд 2019 оны 04 дүгээр сард эхнэр бид хоёр Чын гэрт очоод мөнгөө нэхэхэд надад хандаж миний бололцоо болохгүй байна, та хоёр 10.000.000 төгрөгийн малчны зээл авч өгч тус болоод зөөхийнийхөө 4 сая төгрөгөө суутгаж аваад үлдсэн мөнгийг нь миний данс руу хийчих, би чамаас авах энэ мөнгөө эргэлдүүлээд банкны чинь мөнгийг сар сард нь хийгээд байя гэж хэлсэн. Тэгээд эхнэр бид хоёр Чд итгээд миний нэр дээр 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын төв орж “Хаан” банкнаас 10.000.000 төгрөгийн малчны зээл авсан. Дараа нь 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Чын хүү Бы данс руу 3.000.000 төгрөг, 04 дүгээр сарын 15-ны өдөр 2.700.000 төгрөгийг миний данснаас телефон банкаар шилжүүлсэн. Тэрнээс хойш банкны зээлийн эхний төлөлт 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр болоход Ч манай зээлийг хугацаанд нь төлж өгөөгүй эхнэр бид хоёр өөрсдөө зээлээ төлсөн. Дараа нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зээлийн 2 дахь төлөлтийн хугацаа болоход Ч мөн төлж өгөлгүй эхнэр бид хоёр өөрсдөө төлсөн. Одоо Ч нь манай эхнэрийг залгахаар утсаа авахаа больсон, мөн мессеж бичихээр нь хариу бичихгүй байгаа. Нийт 671 килограмм зөөхийг нэг килограммыг нь 9000 төгрөгөөр бодож, нийт 6.039.000 төгрөгийн зөөхий Чд өгсөн. Улаанбаатар хотод байхад манай эхнэр бид хоёр зөөхийгөө Чын нөхөр А, хүү Б хоёрт нь аваачиж өгсөн. Банкнаас зээл авч мөнгө шилжүүлж өгсөн талаар манай эхнэр М.Э, найз Ч нь, түүний нөхөр А, хүү Б нар нь мэдэж байгаа. Манай өөрийн хураасан 200 гаруй килограмм зөөхий байсан. Бусад зөөхийг хүмүүсээс худалдаж авсан зөөхий байсан. Эхнэр бид хоёр зөөхийний үлдэгдэл мөнгө болох 2.000.000 төгрөгт Чаас блокны машин авсан. Тэр авсан машин нь эд зүйл хамаг юм нь дутуу ажиллах боломжгүй машин байсан. Тэгээд эхнэр бид хоёр Чын нөхөр Ад блокны машиныг нь буцааж өгнө шүү гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Бы мэдүүлсэн: ...Намайг 2018 онд Улаанбаатар хотод байхад манай ээжийн найз М.Э гэдэг эгч ирээд би тэр хүний машинаас зөөхий зөөж аав Аы машин руу ачиж өгсөн санагдаж байна. Өөр зүйл сайн мэдэхгүй байна. Дараа нь 2019 оны 04 сард миний данс руу 3.000.000 төгрөг, 2.700.000 төгрөгөөр мөнгө шилжиж орж ирсэн. Тэр мөнгийг манай ээж Ч надаас авсан. Тухайн үед манай ээжийн банкны данс нь хаагдчихсан байсан болохоор миний дансаар хүнээс мөнгө шилжүүлж авсан. Би өөр нарийн юмыг нь сайн мэдэхгүй байна. Би ямар хүнээс шилжүүлснийг сайн мэдэхгүй байна. Ч.Ч, М.Э нар нь ямар харилцаатай хүмүүс гэдгийг би сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 41-43 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ч.Чын мэдүүлсэн: ...Би тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зөөхий зарж өгөөч гэсэн хүсэлтийг анх М.Э өөрөө гаргасан. Мөн банкнаас зээл авч өгье, зээлийг чи өөрөө төлөөрэй гэдэг санаачилгыгз Э өөрөө надад хэлж гаргасан. Ийм учраас би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 73-76 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ч.Чын дахин мэдүүлсэн: ...2018 оны 02 дугаар сард намайг Архангай аймагт гэртээ байхад Э над руу залгаад зөөхийний ханш унасан байна, чи үйлдвэрээсээ асуугаад өгөөч хаана өгдөг юм билээ гээд ярихаар нь би “Суман гүн” рүү ярьсан чинь одоогоор мөнгө байхгүй шүү, битүүний өдөр тооцоо хийе гэж хэлсэн. Тэгээд “Суман гүн”-д Эгийн зөөхийг өгсөн. Би тухайн үед “Суман гүн” зөөхийг нь 8.500 төгрөгөөр зээлээр авъя гэж байна гэж хэлээд Э зөвшөөрөөд зөөхийг манай нөхөр аваачиж өгсөн. “Суман гүн” ХХК-тай би гэрээ хийгээд жил болгон зөөхий нийлүүлдэг. Би Эгаас авсан зөөхийн дээрээ 500 төгрөг нэмээд 9000 төгрөгөөр “Суман гүн” ХХК-д зөөхийг нь өгч байсан. Би угаасаа олон хүнээс зөөхий авч нийлүүлсэн байсан. Суман гүн зөөхийнийхөө үнийг цагаан сарын дараагаас эхлээд цөөхөн цөөхнөөр нь цувуулж өгч байгаад 2019 оны цагаан сарын өмнө тооцоо бүрэн дууссан. 2019 оны 04 дүгээр сарын дундуур Э над руу залгаад манайд мөнгөний хэрэг болоод байна, манайх малчны зээл аваад зөөхийнийхөө мөнгийг авъя, чи сар, сард нь төлөөд яв гэсэн. Тэр үед надад мөнгөний шаардлага байсан учраас нэмээд 10.000.000 төгрөгийн зээл авахуулсан. Тухайн үед Э манайхаас 2.000.000 төгрөгөөр блокны машин авсан. Тэгээд Э нь тухайн 10.000.000 төгрөгөөс зөөхийнийхөө үнийг авч үлдээд бусдыг нь шилжүүлсэн. Уг шилжүүлсэн мөнгөнд нь блокны машин худалдан авсан 2.000.000 төгрөг орж байсан. Би Эгаас 3.700.000 төгрөг зээлж авсан. Би тухайн үед Эд санхүүгийн байдал хүнд байгаа талаараа хэлж ярьж байсан. Би “Суман гүн” ХХК-нд олон жил зөөхий нийлүүлж байгаа. “Суман гүн” ХХК нь цувуулж увуулаад ерөнхийд нь тооцоо хийгээд явдаг байсан. Би Эд эдийн засгийн байдал хүнд байгаа талаараа үнэнээ хэлээд мөнгө зээлж авсан. Би өөрийнхөө бодит байдлыг нууж хаасан зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 139-142 хуу/

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 05, 110-117 хуу/

Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 08-21, 53-60 хуу/

“Хас Үнэлгээ/ ХХК-ний 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 454 дугаартай хохирлын үнэлгээ/ хх-ийн 48 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 79 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 83 хуу/

“Суман гүн” ХХК-ний 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 110/А032 тоот албан бичиг /хх-ийн 85 хуу/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2018 оны 02 дугаар сард хохирогч М.Эгийн “Суман гүн трейд” ХХК-нд худалдан борлуулсан 671 кг зөөхийний үнэ болох 5.703.500 төгрөгийг авч завшсан, мөн 2019 оны 04 дүгээр сарын 14-нөөс 15-ны өдрүүдэд хохирогч М.Эг түүний нөхөр Ж.Цоор арилжааны банкнаас малчны зээл авахуулж, хүү болон зээлсэн мөнгийг хугацаанд нь төлж барагдуулна хэмээн хуурч, 10.000.000 төгрөгийн малчны зээл авахуулан, зөөхийний үнэнээс 4.300.000 төгрөгийг түүнд өгч, үлдсэн 5.700.000 төгрөгийг өөрөө авч залилсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Ч.Ч нь дээрх гэмт хэргүүдэд гэм буруутай, шүүгдэгч Ч.Ч нь 2018 оны 02 дугаар сард хохирогч М.Эгийн “Суман гүн трейд” ХХК-нд худалдан борлуулсан 671 кг зөөхийний үнэ болох 5.703.500 төгрөгийг авч завшсан, мөн 2019 оны 04 дүгээр сарын 14-нөөс 15-ны өдрүүдэд хохирогч М.Эг түүний нөхөр Ж.Цоор арилжааны банкнаас малчны зээл авахуулж, хүү болон зээлсэн мөнгийг хугацаанд нь төлж барагдуулна хэмээн хуурч, 10.000.000 төгрөгийн малчны зээл авахуулан, зөөхийний үнэнээс 4.300.000 төгрөгийг түүнд өгч, үлдсэн 5.700.000 төгрөгийг өөрөө авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:  

 

мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Эгийн мэдүүлсэн “Би 2018 оны 02 дугаар сард цагаан идээгээ борлуулахаар Архангай аймгаас нөхөр Цийн хамт Улаанбаатар хот руу орсон. Хотод очоод багийн найз Ч руу утсаар залгаад их хэмжээний зөөхий байна, авах газар байна уу гэж асуухад Ч би наад зөөхийг чинь борлуулаад “Суман гүн” гэдэг компанид зараад өгье, мөнгө нь удахгүй битүүний өдөр гэхэд гарчихна гэж хэлэхээр нь нөхөр бид хоёр нийт 671 килограмм зөөхийгөө өөрийнхөө 81-72 АРА улсын дугаартай, Пронтер маркийн машин дээрээ ачаад Улаанбаатар хотын Сансарын тойргийн хойно байдаг гэр хороололд найз Чын нөхөр А, хүү Б хоёрт 14 цагийн үед аваачиж өгсөн. Би зөөхийгөө өгөхдөө дансаа Ад бичиж үлдээгээд явсан. Тэр өдрөөс хойш зөөхийний мөнгийг маань Ч өгөлгүй жил гаруй болсон. Тэгээд 2019 оны 04 дүгээр сард нөхөр бид хоёр Чын гэрт очоод мөнгөө нэхэхэд миний бололцоо болохгүй байна, та хоёр 10.000.000 төгрөгийн малчны зээл авч өгч тус болоод зөөхийний 4 сая төгрөгөө суутгаж аваад үлдсэн мөнгийг нь миний данс руу хийчих, би чамаас авах энэ мөнгөө эргэлдүүлээд банкны чинь мөнгийг сар сард нь хийгээд байя гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид хоёр Чд итгээд 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын төв орж “Хаан” банкнаас 10.000.000 төгрөгийн малчны зээл авсан. Дараа нь 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Чын хүү Бы данс руу 3.000.000 төгрөг, 04 дүгээр сарын 15-ны өдөр 2.700.000 төгрөгийг нөхөр Цийн данснаас шилжүүлсэн. Тэрнээс хойш банкны зээлийн эхний төлөлт 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр  1 дэх төлөлт 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зээлийн 2 дахь төлөлтийн хугацаа болоход Ч мөн төлж өгөлгүй, нөхөр бид хоёр өөрсдөө төлсөн. Одоо Ч нь утсаа авахаа больсон. Намайг мессеж бичихээр хариу бичихгүй байгаа. Банкнаас зээл авч мөнгө шилжүүлж өгсөн талаар, манай нөхөр Ц, Ч, түүний нөхөр А, түүний хүү Б нар мэдэж байгаа. Ч нь намайг 2 удаа залилж байгаа”, “Би Чаас зөөхийний мөнгө нийт 6.000.000 төгрөг авах байснаас 4.000.000 төгрөгийг нь авсан бөгөөд 2.000.000 төгрөгийн оронд блокны машин авахаар тохиролцоод блокны машиныг нь 2019 оны 05 дугаар сард нөхөр бид  2 авсан. Тэр машин нь ажилладаггүй блокны машин байсан. Чын нөхөр нь дутуу юмнуудыг нь аваад би чам дээр өөрөө очиж ажиллуулж өгнө гэж хэлсэн. Би тэр машиныг нь ажилладаггүй учир авахгүй буцааж өгнө гэж хэлсэн байгаа. Тийм болохоор зөөхийний үлдэгдэл мөнгө болох 2.000.000 төгрөг төлөгдөөгүй байгаа. Мөн 2019 оны 04 дүгээр сард банкнаас зээлээд Чд өгсөн. Банкнаас зээлсэн 10.000.000 төгрөгийг маань хугацаанд нь төлж өгөхгүй болохоор нь би банкны зээлээ бүгдийг нь төлж барагдуулсан. Нийт зээлсэн 10.000.000 төгрөгийн банкны хүү нь 1.900.000 төгрөг болсон байсан. Манайх банкны мөнгөө хүүтэй нь нийлээд 11.900.000 төгрөг төлсөн”, “Одоо нийт 14 сая төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 25-28, 29-30, 31-33/,  

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Цийн мэдүүлсэн “Би 2018 оны 02 дугаар сард цагаан идээгээ борлуулахаар Архангай аймгаас эхнэр М.Эгийн хамт Улаанбаатар хот руу орсон. Хотод очоод манай эхнэр багын найз Ч руугаа утсаар залгаад их хэмжээний зөөхий байна авах газар байна уу гэж асуухад Ч нь би наад зөөхийг чинь борлуулаад өгье “Суман гүн” гэдэг компанид зарна, мөнгө нь удахгүй битүүний өдөр гэхэд гарчихна гэж хэлсэн. Тэгээд эхнэр бид хоёр нийт 671 килограмм зөөхийгөө өөрийнхөө 81-72 АРА улсын дугаартай Пронтер маркийн машин дээрээ ачаад Улаанбаатар хотын Сансарын тойргийн хойно байдаг гэр хороололд найз Чын нөхөр А, хүү Б хоёрт нь 14 цагийн үед аваачиж өгсөн. Бид хоёр зөөхийгөө өгөхдөө дансаа Ад бичиж үлдээгээд явсан. Тэр өдрөөс хойш манай зөөхийний мөнгийг Ч өгөлгүй жил гаруй болсон. Тэгээд 2019 оны 04 дүгээр сард эхнэр бид хоёр Чын гэрт очоод мөнгөө нэхэхэд миний бололцоо болохгүй байна, та хоёр 10.000.000 төгрөгийн малчны зээл авч өгч тус болоод зөөхийнийхөө 4 сая төгрөгөө суутгаж аваад үлдсэн мөнгийг нь миний данс руу хийчих, би чамаас авах энэ мөнгөө эргэлдүүлээд банкны чинь мөнгийг сар сард нь хийгээд байя гэж хэлсэн. Тэгээд эхнэр бид хоёр Чд итгээд миний нэр дээр 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын төв орж “Хаан” банкнаас 10.000.000 төгрөгийн малчны зээл авсан. Дараа нь 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Чын хүү Бы данс руу 3.000.000 төгрөг, 04 дүгээр сарын 15-ны өдөр 2.700.000 төгрөгийг миний данснаас шилжүүлсэн. Тэрнээс хойш банкны зээлийн эхний төлөлт 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр болоход Ч манай зээлийг хугацаанд нь төлж өгөөгүй, эхнэр бид хоёр өөрсдөө зээлээ төлсөн. Дараа нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зээлийн 2 дахь төлөлтийн хугацаа болоход Ч мөн төлж өгөлгүй эхнэр бид хоёр өөрсдөө төлсөн. Одоо Ч нь манай эхнэрийг залгахаар утсаа авахаа больсон, мөн мессеж бичихээр нь хариу бичихгүй байгаа. Банкнаас зээл авч мөнгө шилжүүлж өгсөн талаар манай эхнэр М.Э, найз Ч нь, түүний нөхөр А, хүү Б нар нь мэдэж байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36/,

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Бы мэдүүлсэн “Намайг 2018 онд Улаанбаатар хотод байхад манай ээжийн найз М.Э гэдэг эгч ирээд би тэр хүний машинаас зөөхий зөөж аав Аы машин руу ачиж өгсөн санагдаж байна. Дараа нь 2019 оны 04 сард миний данс руу 3.000.000 төгрөг, 2.700.000 төгрөгөөр мөнгө шилжиж орж ирсэн. Тэр мөнгийг манай ээж Ч надаас авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43/,

 

мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ч.Чын мэдүүлсэн “Зөөхий зарж өгөөч гэсэн хүсэлтийг анх М.Э өөрөө гаргасан. Мөн банкнаас зээл авч өгье, зээлийг чи өөрөө төлөөрэй гэдэг санаачилгыг Э өөрөө надад хэлж гаргасан”, 2018 оны 02 дугаар сард намайг Архангай аймагт гэртээ байхад Э над руу залгаад зөөхийний ханш унасан байна, чи үйлдвэрээсээ асуугаад өгөөч хаана өгдөг юм билээ гээд ярихаар нь би “Суман гүн” рүү ярьсан чинь одоогоор мөнгө байхгүй шүү, битүүний өдөр тооцоо хийе гэж хэлсэн. Тэгээд “Суман гүн”-д Эгийн зөөхийг өгсөн. Би тухайн үед “Суман гүн” зөөхийг нь 8.500 төгрөгөөр зээлээр авъя гэж байна гэж хэлээд Э зөвшөөрөөд зөөхийг манай нөхөрт аваачиж өгсөн. Би Эгаас авсан зөөхийн дээрээ 500 төгрөг нэмээд 9000 төгрөгөөр “Суман гүн” ХХК-д зөөхийг нь өгч байсан. “Суман гүн” ХХК зөөхийнийхөө үнийг цагаан сарын дараагаас эхлээд цөөхөн цөөхнөөр нь цувуулж өгч байгаад 2019 оны цагаан сарын өмнө тооцоо бүрэн дууссан. 2019 оны 04 дүгээр сарын дундуур Э над руу залгаад манайд мөнгөний хэрэг болоод байна, манайх малчны зээл аваад зөөхийнийхөө мөнгийг авъя, чи сар, сард нь төлөөд яв гэсэн. Тэр үед надад мөнгөний шаардлага байсан учраас нэмээд 10.000.000 төгрөгийн зээл авахуулсан. Тэгээд Э нь тухайн 10.000.000 төгрөгөөс зөөхийнийхөө үнийг авч үлдээд бусдыг нь шилжүүлсэн. Би тухайн үед Эд санхүүгийн байдал хүнд байгаа талаараа хэлж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 73-76, 139-142/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 5-12, 15-22/, “Суман гүн” ХХК-ний 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 110/А032 тоот албан бичиг /хх-ийн 85/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Товогт Чгийн Чыг бусдыг хуурч залилсан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Чын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Ч.Чд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.Чын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч Ч.Чын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарагдаж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус өршөөн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суугаа Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хориглож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч М.Э нь гэм хорын хохиролд зөөхийний үнэ 5.703.000 /таван сая долоон зуун гурван мянга/ төгрөг, банкнаас зээл авахуулсан 5.700.000 /таван сая долоон зуун мянга/ төгрөг, банкны зээлийн хүү, алдангид 2.596.500 /хоёр сая таван зуун ерэн зургаа мянга таван зуу/ төгрөг, нийт 11.403.500 /арван нэгэн сая дөрвөн зуун гурван мянга таван зуу/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч М.Эд олгуулах үндэслэлтэй, харин банкнаас зээл авсан 5.700.000 /таван сая долоон зуун мянга/ төгрөгөөс 2.596.500 /хоёр сая таван зуун ерэн зургаа мянга таван зуу/ төгрөгийн хүү, алданги төлсөн баримт ирүүлээгүй байх тул энэ нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ч.Чын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ч.Чд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Товогт Чгийн Чыг бусдыг хуурч залилсан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ч.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус өршөөн сольсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхээр тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Чыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суугаа Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хориглосугай. 

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Ч.Чд мэдэгдсүгэй.

 

8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Чд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Чаас 11.403.500 /арван нэгэн сая дөрвөн зуун гурван мянга таван зуу/ төгрөг гаргуулж хохирогч Архангай аймгийн Чулуут сумын Халуун-Ус багийн Амарбулаг гэх газар оршин суух Магаа овогт Мягмарын Э /РД:АП68052761/-д олгож, хохирогч М.Эгийн нэхэмжилсэн 2.596.500 /хоёр сая таван зуун ерэн зургаа мянга таван зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч М.Э нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Шүүгдэгч Ч.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ч.Чын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.Чд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Р.АЛТАНЦЭЦЭГ