| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2021/0159/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/156 |
| Огноо | 2021-07-28 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | С.Батсүх |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/156
2021/ШЦТ/156
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.Удвал
Шүүгдэгч: Т.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Тын Бт холбогдох 2112000000071 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн нутаг Их өлөнт гэх газар оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овгийн Тын Б /РД: ../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Т.Б нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн нутаг Их өлөнт гэх газраас 1488 УНП улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслээр зөвшөөрөлгүйгээр 1.5 метр урттай 39 ширхэг, 2.7 метр куб шоометр мод бэлтгэн, тээвэрлэж, ойн санд 296.352 төгрөгийн хохирол учруулсан учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2112000000071 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Б.Цийн мэдүүлсэн: ...Би мэдээгүй сүүлд нь мэдсэн. Т.Б тодорхойлолт авах гээд манай өрөөнд орж ирсэн тэгээд мэдсэн. Би танилцсан 296.352 төгрөгийн хохирол учирсан байна...гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Эын мэдүүлсэн: ...Би харсан тухайн үед би малд явж байсан. Б ганцаараа мод бэлтгэж байсан. Намайг очиход нэг бүдүүн хоёр нарийн мод унагасан байсан. Тайралт хийсэн байсан. Цахилгаан хөрөө харагдаж байсан. Мод бэлтгэсэн гэх хөрөө нь өөрийнх нь хөрөө мөн байгаа юм. Намайг очиход морьтой явж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Шийн мэдүүлсэн: ...Би 2021 оны 02 дугаар сарын 04-ны өдөр Архангай аймгийн Цагаан давааны постод үүрэг гүйцэтгэн хяналт шалгалт хийн ажиллаж байхад мод ачсан “Портер” маркийн авто машин постод ирсэн. Тэгээд би шалгахад модоо хэрчимлэж тайраагүй, хэрэглээний мод тээвэрлэж явсан. Т.Б гэдэг хүн мод бэлтгэх эрхийн бичигтэй байсан .Мод бэлтгэх эрхийн бичиг нь ойн цэвэрлэгээний мод бэлтгэх гэсэн эрхийн бичиг байсан. Тийм учраас шалгуулахаар тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд хийсэн. Шинэс төрлийн хуурай, бүдүүн нарийн хольж ачсан мод байсан. “Портер” маркийн хөх өнгийн 14-88 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан. Т.Б нь тухайн үед ганцаараа явж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Эын мэдүүлсэн: ...Би иргэн Бт мод бэлтгэх эрхийн бичгийг хүргэн ах Б гэх хүнээр дамжуулж 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөр нэг хоногийн хугацаатай бичиж өгсөн. Би үзэж хараагүй. Сумын төвөөр дайралгүй аймгийн төв рүү шууд явсан болохоор би үзэж харж хяналт тавьж чадаагүй. Надтай утсаар ярьж холбогдоогүй бөгөөд хүргэн ах Б нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөр нэг хоногийн хугацаатай мод бэлтгэх эрхийн бичиг Бын нэрээр бичүүлж аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 68-69хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Бын мэдүүлсэн: ...2021 оны 02 дугаар сарын эхээр шиг санаж байна, Б над руу залгаад байгаль хамгаалагч Эаас мод бэлдэх эрхийн бичиг аваад өгөөч, би сумын төв рүү орж чадахгүй байна гэж хэлсэн. Тухайн үед манай суманд “Ковид” цар тахлын хүрээнд сум руу хүн оруулахгүй хөл хорио тогтоосон байсан юм. Тэгээд би байгаль хамгаалагч Э дээр ирээд Бын нэр дээр мод бэлдэх эрхийн бичиг бичүүлээд Тамирын голын гүүр гараад Бт тухайн бичгийг аваачиж өгсөн юм. Б ямар мод бэлтгэсэн талаар надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Модны эрхийн бичиг өгч байгаа гэж байна, аваад ир л гэж хэлсэн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 107-108 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Аын мэдүүлсэн: ...Архангай аймгийн Ихтамир суманд ажиллаж амьдарч байхдаа Т.Бт зарчихсан юм. Т.Бын нэр дээр шилжүүлээгүй байгаа. Одоо миний хувьд Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа. “Портер” маркийн автомашин зарсан асуудал дээр төлбөр мөнгөний тооцооны асуудал байхгүй. Тухайн үедээ төлж барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 112-113 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Т.Бын мэдүүлсэн: ...Би 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Их тамир сумын Хан-өндөр багийн нутаг Их өлөнт гэх газраас хуурай босоо мод огтолж 1.5 метрээр хөрөөдөж, өөрийнхөө 14-88 УНП улсын дугаартай “Портер” маркийн машинд ачаад 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын цагаан давааны постоор орж ирээд цагдаад баригдсан юм. Би ганцаараа бэлдсэн. Миний мод бэлдэхдээ хэрэглэсэн хүрэн өнгөтэй хөрөө миний эзэмшлийнх юм. Би эрхийн бичиг авсан. Гэхдээ би эрхийн бичгийн дагуу мод бэлдээгүй, босоо мод унагаж бэлдсэн. Миний буруу...гэх мэдүүлэг /хх-ийн 83-84хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 02-05, 17-18, 102-103 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-07, 15, 46, 48, 104 хуу/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-14 хуу/
2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 13 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-29 хуу/
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 35 хуу/
“Вендо” хөрөнгийн үнэлгээний компаний 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А21-4 тоот автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 47 хуу/
“Вендо” хөрөнгийн үнэлгээний компаний 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А21-18 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 49-56 хуу/
2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 16 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 88-89 хуу/
2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 17 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 91-92хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 100 хуу/
Малын “А” данс /хх-ийн 101 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 99 хуу/ зэрэг болно.
Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн нутаг Их өлөнт гэх газраас 1488 УНП улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслээр зөвшөөрөлгүйгээр 1.5 метр урттай 39 ширхэг, 2.7 метр куб шоо метр мод бэлтгэн, тээвэрлэж, ойн санд 296.352 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Т.Б нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Т.Б нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн нутаг Их өлөнт гэх газраас 1488 УНП улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслээр зөвшөөрөлгүйгээр 1.5 метр урттай 39 ширхэг, 2.7 метр куб шоо метр мод бэлтгэн, тээвэрлэж, ойн санд 296.352 төгрөгийн хохирол учруулсан учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Б.Цийн мэдүүлсэн “Би танилцсан 296.352 төгрөгийн хохирол учирсан байна” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Эын мэдүүлсэн “Б ганцаараа мод бэлтгэж байсан. Намайг очиход нэг бүдүүн хоёр нарийн мод унагасан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Шийн мэдүүлсэн “Би 2021 оны 02 дугаар сарын 04-ны өдөр Архангай аймгийн Цагаан давааны постод үүрэг гүйцэтгэн хяналт шалгалт хийн ажиллаж байхад мод ачсан “Портер” маркийн авто машин постод ирсэн. Тэгээд би шалгахад модоо хэрчимлэж тайраагүй, хэрэглээний мод тээвэрлэж явсан. Т.Б гэдэг хүн мод бэлтгэх эрхийн бичигтэй байсан .Мод бэлтгэх эрхийн бичиг нь ойн цэвэрлэгээний мод бэлтгэх гэсэн эрхийн бичиг байсан. Тийм учраас шалгуулахаар тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд хийсэн. Шинэс төрлийн хуурай, бүдүүн нарийн хольж ачсан мод байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Эын мэдүүлсэн “Би иргэн Бт мод бэлтгэх эрхийн бичгийг хүргэн ах Б гэх хүнээр дамжуулж 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөр нэг хоногийн хугацаатай бичиж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Бын мэдүүлсэн “2021 оны 02 дугаар сарын эхээр шиг санаж байна, Б над руу залгаад байгаль хамгаалагч Эаас мод бэлдэх эрхийн бичиг аваад өгөөч, би сумын төв рүү орж чадахгүй байна гэж хэлсэн. Тэгээд би байгаль хамгаалагч Э дээр ирээд Бын нэр дээр мод бэлдэх эрхийн бичиг бичүүлээд Тамирын голын гүүр гараад Бт тухайн бичгийг аваачиж өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 107-108/,
мөрдөн байцаалтын шатанд Т.Бын яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Их тамир сумын Хан-өндөр багийн нутаг Их өлөнт гэх газраас хуурай босоо мод огтолж 1.5 метрээр хөрөөдөж, өөрийнхөө 14-88 УНП улсын дугаартай “Портер” маркийн машинд ачаад 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын цагаан давааны постоор орж ирээд цагдаад баригдсан юм. Би ганцаараа бэлдсэн. Миний мод бэлдэхдээ хэрэглэсэн хүрэн өнгөтэй хөрөө миний эзэмшлийнх юм. Би эрхийн бичиг авсан. Гэхдээ би эрхийн бичгийн дагуу мод бэлдээгүй, босоо мод унагаж бэлдсэн. Миний буруу” гэх мэдүүлэг /хх-ийн 83-84/,
эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 02-05, 17-18, 102-103/,
гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-07, 15, 46, 48, 104/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-14/,
гэмт хэргийн улмаас байгаль орчинд 296.352 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 13 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-29/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд Ойн тухай хуульд ойгоос мод бэлтгэх, ойн дагалт баялаг, түүнийг ашиглах журмыг хуульчилсан бөгөөд дээрх тохиолдолд зөвшөөрөл авахаар заасан ба шүүгдэгч Т.Бын зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Бын хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Б овогт Тын Быг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 296.352 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон болно.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно” гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /296.352*3=889.056 /найман зуун наян есөн мянга тавин зургаа/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасан тул шүүгдэгчээс 889.056 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно ...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна гэж хуульчилсан байна.
Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Т.Баас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 14-88 УНП улсын дугаартай 2.900.000 /хоёр сая есөн зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Портер маркийн автомашин, 162.000 төгрөгийн үнэлгээ бүхий 2,7 метр куб хэмжээтэй шинэс төрлийн 39 ширхэг мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 112.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө нэг ширхэг, 9.000 төгрөгийн үнэлгээ бүхий сүх нэг ширхэг зэргийг хураан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 889.056 төгрөгийг төлүүлэн, үлдсэн 2.293.944 төгрөгийг улсын орлогод оруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 16 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 88-89/, 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 17 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 91-92/-уудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Т.Бын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.Б нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал, ар гэрийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулж, түүнд торгох ял оногдуулсан байдлыг харгалзан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Тын Быг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Т.Баас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 14-88 УНП улсын дугаартай 2.900.000 /хоёр сая есөн зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Портер маркийн автомашин, 162.000 төгрөгийн үнэлгээ бүхий 2,7 метр куб хэмжээтэй шинэс төрлийн 39 ширхэг мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 112.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө нэг ширхэг, 9.000 төгрөгийн үнэлгээ бүхий сүх нэг ширхэг зэргийг хураан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 889.056 төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, үлдсэн 2.293.944 төгрөгийг улсын орлогод оруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 16 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 88-89/, 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 17 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 91-92/-уудыг тус тус хүчингүй болгосугай.
7. Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Т.Бын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ