Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/159

 

              

  2021/ШЦТ/159

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

            Улсын яллагч: С.Бичинхүү

Шүүгдэгч: М.Б

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

            Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Човогт Мын Бод холбогдох 1912001870187 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр А аймгийн Э суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, А аймгийн Э сумын ... дүгээр багийн ... дүгээр байрны ... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Човгийн Мын Б /РД:........../

 

                                    Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч М.Б нь А аймгийн оА ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2017 оны 08, 09 дүгээр сар, 2018 оны 01,03, 04, 05, 06, 08, 09, 10, 11 дүгээр саруудад өөрийн төрсөн эгч М.Дг тус компанийн хлоржуулагч операторчин, диспетчер, ус түгээгч зэрэг ажлуудад томилсон тушаалыг 11 удаа хуурамчаар үйлдэж, 2017 оны 08, 09 дүгээр сар, 2018 оны 01, 03, 04, 05, 06, 08, 09, 10, 11 дүгээр саруудад түүний нэр дээр нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, түүнд давуу байдал бий болгож, “А” окомпанид 678.503 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд 1912001870187 дугаартай эрүүгийн хэргээс:                            

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Гын мэдүүлсэн: ...Би 1987-1994 оны хооронд Дархан Уул аймагт барилгын техникум төгссөн бөгөөд дунд нь 1989-1991 оны хооронд цэргийн алба хаасан. 1995 оноос 2001 он хүртэл Солонгос улсад ажиллаж амьдарсан. 2001 оноос хойш Архангай аймгийн төвд хувиараа түүхий эдийн ченж хийж байсан. Дунд нь барилгын коллеж төгсөж барилгын инженер мэргэжилтэй болсон. 2010 оноос хойш 2019 оны 12 дугаар сар хүртэл “Т” нэртэй барилга угсралт, худалдааны чиглэлийн компани эрхэлж байсан. 2019 оны 12 дугаар сараас хойш одоог хүртэл хугацаанд “А” ХХК-ний захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна. Би “А” ХХК-ний захирлаар ажиллаж байсан, М.Бтой хамаатан садны холбоо байхгүй. Нэг нутаг усны хүмүүс болохоор бие биеэ танина. М.Б захирал байхдаа өмгөөлөгчийн зардал компаниас гаргуулсан байна. Мөн М.Д гэх хүн дээр нийгмийн даатгал төлсөн асуудал байна. Дээрх асуудал болох үед би тус “А” компанид ажиллаж байгаагүй болохоор энэ талаар сайн мэдэхгүй байна. Намайг тус компанийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилсон байна. Манай компанид дээрх асуудлаас болж хохирол учирсан бол хохирлыг нэхэмжлэх болно. Гэхдээ тухайн асуудлаар учирсан хохирлыг бүрэн төлж одоо компани хохиролгүй болсон талаар би санхүүгээсээ асууж тодруулж мэдсэн. Одоо манай компаниас нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /8хх-ийн 194-196 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бийн мэдүүлсэн: ...Би А аймгийн У“А” ХХК-ний захирлаар ажилладаг бөгөөд би дээрх албан тушаалд 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр томилогдон өнөөдрийг болтол ажиллаж байна. Би 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ажлаа хүлээн аваад үндсэн хөрөнгөнүүдээ шалгахад Эрдэнэбулган сумын төвд баригдсан 11 болон 20 дугаар худгуудыг үндсэн хөрөнгөнд аваагүй, худаг дотор байгаа тоног төхөөрөмжүүдийг бүртгэсэн байсан бөгөөд дээрх тоног төхөөрөмж нь манай байгууллагын санхүүжилтээр авсан болох нь баримтаар тогтоогдож байна. Харин худгийн үндсэн барилгыг яагаад үндсэн хөрөнгөд бүртгээгүй талаар ерөнхий нягтлан бодогч Ч.Ааас тодруулахад таныг Засаг даргын тамгын газрын худалдан авах ажиллагаа төрийн өмчийн хэлтсийн дарга Х. үндсэн хөрөнгийн бүртгэлдээ авчих гэж хэлсэн, хоёулаа одоо бүртгэе гэж хэлэхээр нь энэ ямар учиртай юм бэ, яагаад одоо болтол бүртгээгүй юм бэ гэж асуухад Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт үйл ажиллагаа явуулж байгаа алтны “Алтай гоулд” ХХК-ний хандиваар барьсан юм байна лээ, одоо үүнийг нь бүртгэчихвэл яасан юм бэ гэхээр нь ингэж болохгүй ээ, хэн хаанаас ямар зардал гаргаж барьсан нь тодорхойгүй байна, баримт материал ч байхгүй байна гэж хэлээд Х.Г даргатай утсаар ярьж 11, 20 дугаар худгийн барилгын ажлын санхүүжилт хаанаас гарсан талаар тодруулж асуухад манай Засаг даргын тамгын газарт худгийн барилгатай холбоотой баримт ерөөсөө байхгүй байгаа юм аа, чи хандив гэж бүртгэчихвэл яасан юм бэ гэж хэлэхээр нь тийм юм байхгүй, би шалгадаг газраар нь шалгуулна гэж хэлээд утсаа салгасан. Миний бодлоор 11, 20 дугаар худгийн барилгын ажлыг алтны компаниар бариулчихаад мөнгийг нь компаниас гарган авах зорилготой байсан гэдэг нь надад харагдаж байгаа. Даанч захирал М.Б мөнгийг компаниас гаргуулан авч чадаагүй. Миний хувьд дээрх 2 худгийн барилгыг ямар компани, хэзээ, хэдэн төгрөгөөр бариулсныг мэдэх зорилгоор Авлигатай тэмцэх газарт шалгуулж байна. Мөн хуучин захирал болох М.Б нь ажиллаж байх хугацаандаа өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн эгч Мын Д нь 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд, хлоржуулагч оператор, диспечер, ус түгээгч, хяналтын камерын диспечер, харуул операторчин зэрэг ажлуудыг хийж байсан гэсэн тушаалтай боловч дээрх ажлуудыг ажлын байрандаа огт хийгээгүй байж сар бүр цалин авч нийгмийн даатгал төлж байсан. Мөн өөрийн төрсөн М.Дгийн хүү Бы Гыг операторчинаар 2017 онд ажилд томилон өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Б.Гыг ээлжийн амралтаа авахад нь оронд нь ээж болох М.Дг томилон ажиллуулсан талаар тушаал гаргасан байсан. М.Б нь манай байгууллагын хамгийн хариуцлагатай ажлууд дээр өөрийн төрсөн эгчийг томилж байсан боловч энэ хүн ажлын байрандаа байхгүй, ажил хийгээгүй байж цалин авч байсан. М.Б нь Эрдэнэбулган сумын засаг дарга Ж.Г гэж хүнтэй хамтран “Тамирын цахиур” гэсэн компани ажиллуулдаг бөгөөд энэ хүн түүний найз нь байгаа юм. Энэ компанийн барилгын ажилд манай компанийн тоног төхөөрөмжийг ашигласан байсан талаар надад мэдээлэл ирж байсан. Үүнийг манай байгууллагын зүгээс хянадаг гол албан тушаал бол хяналтын камерын диспечер юм. Гэтэл энэ ажил дээр өөрийнхөө төрсөн эгчийг томилж тушаал гаргасан байсан нь энэхүү үйлдлийг нуун дарагдуулсан гэж харагдаж байна. М.Бын эгч М.Д нь Эрдэнэбулган сумын “ХАСУ” худалдааны төвд бизнес эрхэлдэг. Энэ хүн бизнесээ орхиж манай байгууллагад ажил хийх ямар ч боломжгүй...гэх мэдүүлэг /2хх-ийн 110-112 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Жын дахин мэдүүлсэн: ...Би М.Д гэх хүний хуучин захирал М.Бын төрсөн эгч гэдгийг мэдээгүй. Авлигатай тэмцэх газарт М.Б дарга шалгагдаж эхэлсэн үеэс л мэдсэн. М.Д гэдэг хүний нэр тушаал дээр дурдагдаад яваад байсан болохоор нь ус түгээгчээр ажиллаж байсан байх гэж бодоод сайн нягталж шалгалгүйгээр түүнийг ус түгээгчээр ажиллаж байсан гээд буруу мэдүүлсэн байна. Би 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс “А” ХХК-ний захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон ажлаа аваад бүх баримтуудыг үзсэн М.Д гэж хүний нэр дээр 11 удаагийн тушаал гарч, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлсэн байна. Энэ хүн дээрх тушаалд заагдсан ажлуудыг нэг ч удаа хийж байгаагүй нь үнэн. Манай байгууллагад анх ажилд орж байгаа иргэнийг судлахдаа ямар албан тушаалд орох гэж байгаагаас хамааруулан өөр, өөр байдаг бөгөөд инженер, техникч, нярав, нягтлан санхүүгийн хүмүүсийг ажилд авахдаа сайн судалж шалгуур үзүүлэлтийг харж авдаг. Түүнээс биш худгийг ус түгээгч, операторчин, зуухны машинист зэрэг ажилд хүмүүсийг сонгон авахдаа шалгуур үзүүлэлт заагаад байдаггүй, 10 дугаар анги төгссөн, эрүүл чийрэг хүмүүсийг өөрийнх нь хүсэлтээр ажилд авдаг. Б.Г нь манай байгууллагад операторчинаар ажилладаг бөгөөд тэрээр өөрөө инженер мэргэжилтэй, дээд боловсролтой, ажилд орох шалгуур үзүүлэлтийг бүрэн хангасан хүн байсан бөгөөд туршилтын 3 сарын хугацаанд алдаа дутагдал гаргаагүй учраас үргэлжлүүлэн ажиллуулсан. Одоо ч гэсэн ямар нэгэн алдаа дутагдалгүй ажиллаж байгаа. Уг нь өөрөө архи дарс хэрэглээд байдаггүй, төлөв томоотой, эрхэлсэн ажилдаа хариуцлагатай ханддаг ажилтан юм. Тэгээд ч манай байгууллагын 40 орчим хувь нь хоорондоо хамаатнууд байдаг юм байна лээ...гэх мэдүүлэг /2хх-ийн 122-123 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Өийн мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн “А” ХХК-нд 2018 оны 02 дугаар сард химичээр ажилд орсон бөгөөд өнөөдрийг хүртэл энэхүү ажил албан тушаалд ажиллаж байна. Мын Д гэж хүн манай хуучин захирал М.Бын төрсөн эгч нь болох хүн юм. Яг хэзээ гэдгийг нь мэдэхгүй ямар ч байсан ус түгээх байрууд дээр хүний оронд ажиллаж байсан. Өөр ажил албан тушаалд ажиллаж байгаагүй. Би үүнийг яагаад сайн мэдээд байна гэхээр би өөрөө ус түгээх байруудыг хариуцан ажиллуулдаг. Мын Д гэж хүн одоо манай байгууллагад ажилладаггүй. Б.Г нь өргөх 2 дугаар станц дээр операторчин хийдэг. Энэ хүн одоо ч манай байгууллагад ажиллаж байгаа. Тэрээр манай хуучин захирал М.Бын төрсөн эгч Мын Дгийн төрсөн хүү нь байгаа юм...гэх мэдүүлэг /2хх-ийн 127-128 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Аын мэдүүлсэн: ...Би өмнөх өгсөн мэдүүлэгтээ М.Дг ус түгээгчээр ажиллаж байсан гэж буруу мэдүүлсэн байна лээ. Учир нь М.Д гэж хүнийг операторчин, хлоржуулагч, диспечер зэрэг хариуцлагатай ажлуудад ажиллаагүй гэдгийг мэдсэн. Тэгээд н.Ө, Б.Жа нараас энэ хүн ямар ажил дээр ажиллаж байсан бэ гэж асуусан чинь ус түгээгчээр ажиллаж байсан байхаа гэж хэлсэн. Тэгэхээр нь ус түгээгчийн ажил нь мэргэжил шаардагдахгүй учраас М.Дг ус түгээгчийн ажил хийж байсан байна гэж бодоод л ус түгээгчээр ажилласан гэж мэдүүлсэн. Сүүлд нь энэ асуудлыг сайтар лавлаад байсан чинь М.Д нь манай байгууллагад огт ажиллаагүй байж 11 удаа нийгмийн даатгалын шимтгэл төлүүлсэн байсан...гэх мэдүүлэг /2хх-ийн 141-142 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Гийн мэдүүлсэн: ...Би 1967-1977 онд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 10 жилийн сургуулийг төгссөн бөгөөд 1978-1981 онд Өмнөговь аймгийн 131 дугаар ангид цэргийн алба хаасан, 1983-1986 онд Архангай аймгийн Мод боловсруулах үйлдвэрт рамын мастер, 1988 оны 04 дүгээр сараас өнөөдрийг хүртэл Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст орлого шимтгэлийн байцаагчаар ажиллаж байна. Миний хувьд Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого шимтгэлийн байцаагчаар ажилладаг бөгөөд манай байцаагч нар албан байгууллагуудыг хариуцан ажилладаг. Би “А” ХХК-нийг хариуцан ажилладаг юм. Мын Д гэх хүнийг сайн танихгүй. Энэ хүн “А” ХХК-нд ажилладаг гээд нийгмийн даатгалын дэвтэр дээрээ бичилт хийлгэж баталгаажуулсан байна. Би энэ хүнийг хуурамч тушаалаар ажиллаж нийгмийн даатгалын дэвтрээ бөглүүлж байгааг мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй. Тухайн байгууллагын дарга нягтлан бодогч нарын баталгаажуулсан тайланг цахимаас татаж аваад цаасан тайлантай нь тулгаж үзээд баталгаажуулдаг юм. Зөрчлийн тухай хуульд нийгмийн даатгалтай холбоотой 2 заалт орсон байсан бөгөөд нэгдүгээрт нийгмийн даатгалын тайланг хугацаандаа өгөөгүй тохиолдолд хариуцлага тооцох, хоёрдугаарт нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаандаа төлөөгүй бол алданги тооцох талаар тусгаж өгсөн байдаг өөр заалт байхгүй. Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт даатгал төлөгч нь хуурамч баримт материал бүрдүүлэн тэтгэвэрт тогтоолгон авсан тохиолдолд тус байгууллагын дарга нягтлан бодогч нарыг торгох заалттай байдаг. Гэтэл Мын Д нь 2017, 2018 онуудад 11 удаа даатгал төлсөн боловч өнөөдрийн байдлаар албан ёсоор тэтгэвэрт гараагүй байгаа учраас тухайн байгууллагын дарга, нягтлан бодогч нарт арга хэмжээ авах боломжгүй юм. Д нь албан ёсоор тэтгэвэрт гараагүй учраас нийгмийн даатгалын санд хохирол учраагүй байна. Тухайн “А” ХХК-наас албан ёсоор хүсэлт гаргасан тохиолдолд Мын Дгийн төлсөн 11 удаагийн төлөлтийг хүчингүй болгон, нойллох боломжтой байна...гэх мэдүүлэг /2хх-ийн 145-147 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд шинжээч Л.Бийн мэдүүлсэн: ...Мөрдөгч, Мөнхбатын шинжээч томилсон тогтоол болон Дгийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг үндэслэн 01 дугаартай дүгнэлтээ гаргасан. 2017 онд 8, 9 сард Дд 234.409 төгрөгийг “А” ХХК-наас цалин гэж олгосон байсан. Тухайн цалингаас ажил олгогчоос буюу “А” ХХК-наас 11%, даатгуулагч буюу Дгаас 10% хувийг суутгаж, нийт 49.224 төгрөгийг нийгмийн даатгалд төлсөн байна. Харин 2018 онд 1, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 сард буюу нийт 11 сарын хугацаанд 2.735.992 төгрөгийг Дд “А” ХХК-наас олгосон байна. Тухайн цалингаас ажил олгогчоос буюу “А” ХХК-наас 12%, даатгуулагч буюу Дгаас 11% хувийг суутгаж, 629.279 төгрөгийг нийгмийн даатгалд төлсөн байна. 2017, 2018 онд нийлээд нийгмийн даатгалын шимтгэлд 678.502 төгрөгийг төлсөн гэх үндэслэлтэй байсан. Дэвтэр дээр олгогдсон цалингаас ажил олгогч, даатгуулагч нарын мөнгөн дүнг хувилж бодоход 2017 онд ажил олгогч нь 11%, даатгуулагч 10%, 2018 онд ажил олгогч нь 12%, даатгуулагч 11% -тай бодогдож гарч ирж байгаа юм...гэх мэдүүлэг /7хх-ийн 98 хуу/

            Мөрдөн байцаалтын шатанд шинжээч С.Хгийн мэдүүлсэн: ...“А” ХХК-ний 2017, 2018 оны санхүүгийн баримт, “А” ХХК-ний “Хаан” банкин дахь харилцах данснаас “А” ХХК-ний төлөөлөн удирдах зөвлөл нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль бусад хууль, эрх зүйн хүрээнд гарган баталсан “Төлөөлөн Удирдах зөвлөлийн ажиллах журам”, “А” оХХК-ний дүрэм”-ийн дагуу төрийн өмчит хуулийн этгээдээс үйл ажиллагаандаа дагаж мөрдөх 2017-2018 оны төсөв төлөвлөгөө болон холбогдох санхүүгийн эрх зүйн баримттай танилцахад “Хаан банкин дахь харилцах дансанд 2017 оны 09 дүгээр сарын 22-нд 000737 дугаартай төлбөрийн даалгавраар 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 29-нд 0002002 дугаартай төлбөрийн даалгавраар 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөг татварын ХАОАТ-ын дансанд 10 хувийн суутгалаар 50.000 /тавин мянга/ төгрөг болох нийт 2017 онд 850.000 /найман зуун тавин мянга/ төгрөгийг үйл ажиллагааны бусад зардлаас гаргасан байсан. 2018 оны 02 дугаар сарын 13-нд 0000022 дугаартай төлбөрийн даалгавраар 300.000 /гурван зуун мянга/ төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 22-нд 0000658 дугаартай төлбөрийн даалгавраар 300.000 /гурван зуун мянга/ төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 16-нд 0000692 дугаартай төлбөрийн даалгавраар 300.000 /гурван зуун мянга/ төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 25-нд 0003393 дугаартай төлбөрийн даалгавраар 300.000 /гурван зуун мянга/ төгрөг болох нийт 2018 онд 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг албан томилолтын зардлаас гаргасан байна. Тус компаниас нийт 2.050.000 /хоёр сая тавин мянга/ төгрөгийг өмгөөлөгч Ц.Бд өмгөөллийн ажлын хөлс гэж шилжүүлсэн байгаа. Дээрх магадлан шинжилсэн нотлогдох баримтуудаар тогтоогдож байна. Дээрх үйлдэл нь “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”-ийн дөрөвдүгээр бүлгийн 20 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдвэрийн газрын өмнөөс эд хөрөнгийг энэ хууль, гэрээнд заасан эрх хэмжээний дотор захиран зарцуулах”, гэрээний нийтлэг үндэслэлийн 1.1 -д “компанийн эд хөрөнгийг үр ашигтай, эзэмшин, ашиглах захиран зарцуулснаар компанийн үйлдвэрлэл, үйлчилгээ борлуулалт, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэж байна...гэх мэдүүлэг /7хх-ийн 105 хуу/

Шинжээч Л.Бийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 01 дугаартай дүгнэлт /2хх-ийн 196 хуу/

Архангай аймгийн Ус суваг ашиглалтын “Ундарга” ХХК-ийн захирлын тушаал /2хх-ийн 53-63 хуу/

2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /7хх-ийн 83-88 хуу/

Хохирол төлсөн баримт /7хх-ийн 16 хуу/ зэрэг болно.

 

            Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр А аймгийн оА ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2017 оны 08, 09 дүгээр сар, 2018 оны 01,03, 04, 05, 06, 08, 09, 10, 11 дүгээр саруудад өөрийн төрсөн эгч М.Дг тус компанийн хлоржуулагч операторчин, диспетчер, ус түгээгч зэрэг ажпуудад томилсон тушаалыг 11 удаа хуурамчаар үйлдэж, 2017 оны 08, 09 дүгээр сар, 2018 оны 01, 03, 04, 05, 06, 08, 09, 10, 11 дүгээр саруудад түүний нэр дээр нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, түүнд давуу байдал бий болгож, “А” окомпанид 678.503 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.

           

Шүүгдэгч М.Б нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч М.Б нь А аймгийн о А ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2017 оны 08, 09 дүгээр сар, 2018 оны 01,03, 04, 05, 06, 08, 09, 10, 11 дүгээр саруудад өөрийн төрсөн эгч М.Дг тус компанийн хлоржуулагч операторчин, диспетчер, ус түгээгч зэрэг ажпуудад томилсон тушаалыг 11 удаа хуурамчаар үйлдэж, 2017 оны 08, 09 дүгээр сар, 2018 оны 01, 03, 04, 05, 06, 08, 09, 10, 11 дүгээр саруудад түүний нэр дээр нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, түүнд давуу байдал бий болгож, “А” окомпанид 678.503 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Гын мэдүүлсэн “М.Б захирал байхдаа М.Д гэх хүн дээр нийгмийн даатгал төлсөн асуудал байна. Дээрх асуудал болох үед би тус “А” компанид ажиллаж байгаагүй болохоор энэ талаар сайн мэдэхгүй байна. Манай компанид дээрх асуудлаас болж хохирол учирсан бол хохирлыг нэхэмжлэх болно” гэх мэдүүлэг /8хх-ийн 194-196/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бийн мэдүүлсэн “Мөн хуучин захирал болох М.Б нь ажиллаж байх хугацаандаа өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн эгч Мын Д нь 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд, хлоржуулагч оператор, диспечер, ус түгээгч, хяналтын камерын диспечер, харуул операторчин зэрэг ажлуудыг хийж байсан гэсэн тушаалтай боловч дээрх ажлуудыг ажлын байрандаа огт хийгээгүй байж сар бүр цалин авч нийгмийн даатгал төлж байсан. Мөн өөрийн төрсөн эгч М.Дгийн хүү Бы Гыг операторчинаар 2017 онд ажилд томилон өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Б.Гыг ээлжийн амралтаа авахад нь оронд нь ээж болох М.Дг томилон ажиллуулсан талаар тушаал гаргасан байсан. М.Б нь манай байгууллагын хамгийн хариуцлагатай ажлууд дээр өөрийн төрсөн эгчийг томилж байсан боловч энэ хүн ажлын байрандаа байхгүй, ажил хийгээгүй байж цалин авч байсан.” гэх мэдүүлэг /2хх-ийн 110-112/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Жын мэдүүлсэн “Авлигатай тэмцэх газарт М.Б дарга шалгагдаж эхэлсэн үеэс л мэдсэн. М.Д гэдэг хүний нэр тушаал дээр дурдагдаад яваад байсан болохоор нь ус түгээгчээр ажиллаж байсан байх гэж бодоод сайн нягталж шалгалгүйгээр түүнийг ус түгээгчээр ажиллаж байсан гээд буруу мэдүүлсэн байна. Би 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс “А” ХХК-ний захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон ажлаа аваад бүх баримтуудыг үзсэн М.Д гэж хүний нэр дээр 11 удаагийн тушаал гарч, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлсэн байна. Энэ хүн дээрх тушаалд заагдсан ажлуудыг нэг ч удаа хийж байгаагүй нь үнэн” гэх мэдүүлэг /2хх-ийн 122-123/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Өийн мэдүүлсэн “Би А аймгийн “А” ХХК-нд 2018 оны 02 дугаар сард химичээр ажилд орсон бөгөөд өнөөдрийг хүртэл энэхүү ажил албан тушаалд ажиллаж байна. Мын Д гэж хүн манай хуучин захирал М.Бын төрсөн эгч нь юм. Яг хэзээ гэдгийг нь мэдэхгүй ямар ч байсан ус түгээх байрууд дээр хүний оронд ажиллаж байсан. Өөр ажил албан тушаалд ажиллаж байгаагүй. Мын Д гэж хүн одоо манай байгууллагад ажилладаггүй” гэх мэдүүлэг /2хх-ийн 127-128/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Аын мэдүүлсэн “М.Д нь манай байгууллагад огт ажиллаагүй байж 11 удаа нийгмийн даатгалын шимтгэл төлүүлсэн байсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 141-142/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Гийн мэдүүлсэн ” М.Д нь “А” ХХК-нд ажилладаг гээд нийгмийн даатгалын дэвтэр дээрээ бичилт хийлгэж баталгаажуулсан байна. Би энэ хүнийг хуурамч тушаалаар ажиллаж нийгмийн даатгалын дэвтрээ бөглүүлж байгааг мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй. Тухайн байгууллагын дарга нягтлан бодогч нарын баталгаажуулсан тайланг цахимаас татаж аваад цаасан тайлантай нь тулгаж үзээд баталгаажуулдаг юм. Гэтэл Мын Д нь 2017, 2018 онуудад 11 удаа даатгал төлсөн боловч өнөөдрийн байдлаар албан ёсоор тэтгэвэрт гараагүй байгаа учраас тухайн байгууллагын дарга, нягтлан бодогч нарт арга хэмжээ авах боломжгүй юм” гэх мэдүүлэг /2хх-ийн 145-147/,

мөрдөн байцаалтын шатанд шинжээч Л.Бийн мэдүүлсэн “Мөрдөгч, Мөнхбатын шинжээч томилсон тогтоол болон Дгийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг үндэслэн 01 дугаартай дүгнэлтээ гаргасан. 2017 онд 8, 9 сард Дд 234.409 төгрөгийг “А” ХХК-наас цалин гэж олгосон байсан. Тухайн цалингаас ажил олгогчоос буюу “А” ХХК-наас 11%, даатгуулагч буюу Дгаас 10% хувийг суутгаж, нийт 49.224 төгрөгийг нийгмийн даатгалд төлсөн байна. Харин 2018 онд 1, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 сард буюу нийт 11 сарын хугацаанд 2.735.992 төгрөгийг Дд “А” ХХК-наас олгосон байна. Тухайн цалингаас ажил олгогчоос буюу “А” ХХК-наас 12%, даатгуулагч буюу Дгаас 11% хувийг суутгаж, 629.279 төгрөгийг нийгмийн даатгалд төлсөн байна. 2017, 2018 онд нийлээд нийгмийн даатгалын шимтгэлд 678.502 төгрөгийг төлсөн гэх үндэслэлтэй байсан. Дэвтэр дээр олгогдсон цалингаас ажил олгогч, даатгуулагч нарын мөнгөн дүнг хувилж бодоход 2017 онд ажил олгогч нь 11%, даатгуулагч 10%, 2018 онд ажил олгогч нь 12%, даатгуулагч 11% -тай бодогдож гарч ирж байгаа юм” гэх мэдүүлэг /7хх-ийн 98/,

Шинжээч Л.Бийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 01 дугаартай дүгнэлт /2хх-ийн 196/, Архангай аймгийн Ус суваг ашиглалтын “Ундарга” ХХК-ийн захирлын тушаалын хуулбарууд /2хх-ийн 53-63/ 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /7хх-ийн 83-88/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчдын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгосон эрхийг хязгаарлаагүй тул нотлох баримтаар үнэлж шийтгэх тогтоолын үндэслэл болгох боломжтой байна.

Иймд шүүгдэгч Човогт Мын Быг нийтийн албан тушаалтан албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв. 

Шүүгдэгч М.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж, түүний хувийн байдлыг харгалзаж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, түүнд торгох ял оногдуулсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Шүүгдэгч М.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь 7 дугаар хавтаст хэргийн 16 дугаар хуудсанд авагдсан “Хаан” банкны орлогын баримтаар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Б нь гэмт хэрэг үйлдсэний хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч М.Бын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 дүгээр хавтаст хэргийн 76-81 дүгээр хуудас, 148-170 дугаар хуудсанд авагдсан бичгийн нотлох баримтуудыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч М.Бод торгох ял оногдуулсан тул түүний оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тоолох нь зүйтэй гэж дүгнэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Човогт Мын Быг нийтийн албан тушаалтан албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бын нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бод оногдуулсан 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бод оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай

6. Шүүгдэгч М.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч М.Бын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 дүгээр хавтаст хэргийн 76-81 дүгээр хуудас, 148-170 дугаар хуудсанд авагдсан бичгийн нотлох баримтуудыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч М.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Р.АЛТАНЦЭЦЭГ