Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 316

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, 5 дугаар хороо, Гандан-уул 4 дүгээр гудамж 05 тоотод оршин суух Боржигон Раднаасэдийн Отгончулуун /РД: НУ94122101/-ны

Хариуцагч: Налайх дүүрэг, 5 дугаар хороо, Гандан-Уул 4 дүгээр гудамж, 07 тоотод оршин суух Боржигон Баянхүүгийн Болдбаатар /РД: ДГ90030412/-аас

Хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Р.Отгончулуун, хариуцагч Б.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ нар оролцов. ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Р.Отгончулуун шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарлахдаа: Бид хоёр 2015 онд танилцаж ханилан суусан. Бидний дундаас 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр охин Б.Сарангоо төрсөн. Хувийн таарамжгүй байдлын улмаас 2017 оны 09 дүгээр сараас тусдаа амьдарч байна. Цаашид бид хоёр ханилан сууж хүүхдээ хамтдаа өсгөх боломжгүй учраас эцэг Б.Болбаатараас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлж өгнө үү  гэв.

Хариуцагч Б.Болдбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Р.Отгончулууны нэхэмжлэлд маргахгүй. Охиноосоо тусдаа амьдарч байгаа учраас хүүхдийн тэтгэлэг төлнө гэв. ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Р.Отгончулуун нь хариуцагч Б.Болдбаатараас Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр охин Сарангоог тэжээн тэтгэхийг шаарджээ.

Хариуцагч Б.Болдбаатар хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн.

Б.Болдбаатар, Р.Отгончулуун нар нь охин Сарангоог төрөхөд захиргааны журмаар хүүхдийн эцэг, эхийг тогтоолгож гэрчилгээ авсан бөгөөд хувийн таарамжгүй байдлаас тусдаа амьдарч байгаа, цаашид хамтран амьдрах сонирхолгүй, тусдаа амьдрах хугацаанд охин Б.Сарангоо эхийн асрамжид байгаа нь үйл баримтад маргаагүй.

Хүүхдийн эцэг, эх тэтгэлэгийн талаар харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй учраас  хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг удаа амьжиргааны доод түвшингийн хэмжээг хувилж Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хэмжээгээр тогтоож шийдвэрлэлээ.

Харуцагч Б.Болдбаатараас хүүхдийн тэтгэлэг гаргуулж байгаатай холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 33.148 төгрөгийг гаргуулж улсын орлогод орууллаа.

Нэхэмжлэгч Р.Отгончулууныг төлбөрийн чадваргүй үндэслэлээр тус шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 104/ШЗ2018/00871 дугаартай шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөнийг дурьдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар  зүйлийн  115.2.1.,  116.,  118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Б.Сарангоог 11 нас хүртэл тухайн бүс  нутагт  тогтоогдсон  амьжиргааны  доод түвшингийн  50 /тавь/  хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Боржигон Баянхүүгийн Болдбаатар /РД:ДГ90030412/-аас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 63 дугаар зүйлийн 63.1.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хариуцагч Б.Болдбаатараас улсын тэмдэгтийн хураамж 33.148 /гучин гурван мянга нэг зуун дөчин найм/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Нэхэмжлэгч Р.Отгончулууныг тус шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 104/ШЗ2018/00871 дугаартай шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлснийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

                                             ДАРГАЛАГЧ                                   Л.ЭНХБИЛЭГ