Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2019/ШЦТ/397

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг,

улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,

хохирогч Ц.А,

шүүгдэгч Х.Т, Д.Д нарын өмгөөлөгч А.Мөнхтулга,

шүүгдэгч Х.Т, Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Т,  Д.Д нарт холбогдох эрүүгийн 1934001790402 дугаартёй хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 25- ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

Шуугдэгчийн биеийн байцаалт:

Т, Монгол улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Увс аймаг Цагаан хайрхан суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, Улаанбаатар хот “7-н буудалд” бүрэн плазад бэлэн хувцасны лангуу ажиллуулдаг, ам бүл 1, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 21 дүгээр хороо Ар гүнт 8-1 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй. хэрэг хариуцах чадвартай гэв.

Д, Монгол улсын иргэн, 1968 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймаг Цагаан нуур суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, “Жи Эм Жи” худалдааны төвд хүнсний лангуу ажиллуулдаг, ам бүл 5, нөхөр 2 хүүхэд зээгийн хамт амьдардаг, Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 11 дүгээр хороо Нуурын 21-459 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэв.

Хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Х.Т, Д.Д нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн хүүтэй мөнгө зээлнэ гэх нэрийдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Ц.А-тай урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж үргэлжилсэн 16 удаагийн үйлдлээр Ц.А-аас 32000000 төгрөгийг авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлыг нөхөн төлсөн." гэв.

Шүүгдэгч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хохирлыг нөхөн төлсөн. Ийм асуудал болсонд үнэхээр харамсаж байна.” гэв.

Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Д.Д манай нөхрийн дүүгээр анх танилцаж байсан. Анх 5.000.000 төгрөгийг зээлсэн. Эрхэлж байсан ажлуудаа хийх боломжгүй болоод юмаа зарсан байсан. Би тухайн үедээ 2, 3 хүнд зээл өгчихвөл буцаад авчихдаг байсан. Дууяа эгч над руу яриад 1.000.000-2.000.000 төгрөг авмаар байна. Эхлээд 2.000.000 төгрөг өгсөн. Тэгээд 3-4 хоногийн дараа 12.000.000 төгрөг авъя гээд тэгэхдээ өөрийнхөө эзэмшлийн машиныг өгөөд авсан. Тухайн зээлээ хугацаанаас өмнө төлөөд дуусгасан. Дараа нь над руу залгаж манай энэ зах дээр зээл гаргадаг байсан залуу байхгүй болсон та хүмүүст мөнгө зээлэх үү гэсэн. Тэгээд би та арыг нь даагаарай гэсэн. Д.Д явуулж байна гэж хэлээд хүмүүс ирсэн тэгээд би өгсөн. Нэг хүнд 2.000.000 төгрөг өгдөг байсан. Иргэний зээлийн гэрээ гэж байгуулаад өгдөг байсан. Зээлдэгчийн өөрийнх нь данс руу өөрийнхөө данснаас бэлэн бус гүйлгээ хийдэг байсан. Би 16 үйлдлийн ард талд Д.Д эгч байна гэж бодоогүй. Үнэхээр урам хугарсан. Буцаагаад би мөнгөө авъя гэхэд манай өмгөөлөгч нэг ч төгрөг төлөлт битгий өг гэж хэлсэн гэсэн. Байнгын залгахад утсаа авдаггүй байсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:                                                                                                                           

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-11, 13 тал/, хохирогч Ц.А-ын Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан гомдол/хх-14 тал/, эд зүйл , баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол/хх-15 тал/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл/хх-16 тал/, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ/хх-17 тал/, Х.Тийн бичсэн ч мөнгө зээлсэн тухай тодорхойлолт/хх-19 тал/, 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Ц.А Х.Т нарын хоорондоо байгуулсан зээлийн гэрээ/хх-22 тал/, 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Ч.Түмэнхүү, Б.Уртжаргал нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ/хх-23 тал/, 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ЧтТүмэнхүү, Д.Алтанпүрэв нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ/хх-24 тал/, 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Ц.А, Т.Буянхишиг нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ/хх- 25 тал/, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Ц.А, Б.Цэгмэд нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ/хх-26 тал/, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Ц.А, Р.Оюунгэрэл нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ/хх-27 тал/, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ц.А, Б.Ганчимэг нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ/хх- 28 тал/, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Ч.Түмэнхүү, С.Пүрэвзул нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ/хх-29 тал/, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Ч.Түмэнхүү, Н.Долгорсүрэн нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ/хх-30 тал/, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Ч.Түмэнхүү, Т.Сарантуяа нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ/хх-31 тал/, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Ч.Түмэнхүү, Ц.Оюунгэрэл нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ/хх-32 тал/, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Ц.А, Д.Болдоо нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ/хх-33 тал/, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Ц.А, Г.Алтанцэцэг нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ/хх-34 тал/, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Ч.Түмэнхүү, Ц.Энхмаа нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ/хх-35 тал/, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ц.А, Х.Алтангарьд нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ/хх-36 тал/, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Ц.А, Х.Алтанчимэг нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ/хх-37 тал/, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Ц.А, О.Эрдэнэбадрах нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ/хх-38 тал/, Х.Тийн бичсэн тодорхойлолт/хх-39 тал/, хохирогч Ц.Ааас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-53-56 тал/, гэрч Д.Алтанпүрэвээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-63 тал/, гэрч Ц.Оюунгэрэлээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-65-66 тал/, гэрч Ц.Энхмаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-67-68 тал/, гэрч Д.Болдоогоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-69-70 тал/, гэрч Б.Цэгмэдээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-71-72 тал/, гэрч Т.Буянхишигээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-73-74 тал/, гэрч Б.Уртжаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-75-76 тал/, гэрч О.Эрдэнэбадрахаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-77 тал/, гэрч Б.Ганчимэгээс мэдүүлэг авсн тэмдэглэл /хх-78-79 тал/, гэрч Н.Долгорсүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-80-81 тал/, гэрч С.Пүрэвзулаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-82-83 тал/, гэрч Х.Алтанчимэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-84-85 тал/, гэрч Р.Оюунгэрэлээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-86-87 тал/, гэрч Х.Алтангарьдаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-88-89 тал/, Х.Тийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх- 98 тал/, Д.Дгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-99 тал/, Х.Т, Д.Луламсүрэн нарын хувийн байдлыгтогтоосон баримтууд/хх-103-126 тал/, 5029273957 дугаартай дансанд орлогын гүйлгээ хийгдсэн талаар баримтууд/хх-128- 131 тал/, Х.Тийн 5100018361 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга/хх- 133-161 тал/, Д.Дгийн 5017052160 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга/хх-163-213 тал/, хохирогч Ц.Ааас гаргаж өгсөн зээлийн тооцооны баримт, дансны хуулга/хх-215-250, 2-р хавтасхх-131 тал/, О.Эрдэнэбадрахын 5721683887 тоот дансны хуулга/2-р хавтас хх-132 тал/, Н.Долгорсүрэнгийн 5018625360 тоот дансны хуулга /2-р хавтас хх-133 тал/, Х.Алтанчимэгийн 5040178660 дугаар дансны хуулга /хх- 134 тал/, Б.Ганчимэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-135 тал/, хохирогч Ц.А-аас гаргаж өгсөн зээлийн төлөлтийг тооцолсон баримт /хх-137-175 тал/ зэрэг баримтууд болно.

 

Шүүгдэгч Х.Т, Д.Д нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн хүүтэй мөнгө зээлнэ гэх нэрийдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Ц.А-тай урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж үргэлжилсэн 16 удаагийн үйлдлээр Ц.А-аас 32000000 төгрөгийг авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Ц.А-ын: “ ...Би Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу тэнд байрлах Жи Эм Жи худалдааны төвд ажилладаг Д гэх хүн танилцуулж байсан юм. Би Д эгчид мөнгө зээлүүлдэг байсан юм. Т нь уг худалдааны төвд лангуу түрээслүүлж ажиллуулдаг юм. Би 2018 оны 08 сард Жи эм Жи худалдааны төвд ажилладаг Д эгч дээр очиж уулзахад Д эгч Т гэж хүнтэй танилцуулаад Тэд 2000000 төгрөг зээлүүлсэн юмаа. Тэрнээс хойш тэрнийгээ төлөөд ахиад 2018 оны 10 дугаар сард дахин 2000 000 төгрөг зээлсэн юм. Тэрнээс хойш Д эгч явуулсан юм та мөнгө зээлэх үү гэхээр нь би зээлнээ ирээд уулзаад гэрээ хийгээд л зээлүүлээд явуулдаг байсан юм. Тэрнээс хойш нийт 16 хүнд нийт 32000 000 төгрөг зээлүүлсэн юм. Тэгсэн одоо болтол мөнгийг маань өгөхгүй байхаар нь тэр хүмүүстэй очиж уулзахад тэр хүмүүс маань бид нар мөнгө зээлээгүй бид нарыг мөнгө зээлээд өг гэж Т хэлсэн гэсэн учир шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандаж байна” гэх мэдүүлэг /хх-53-54 тал/,

Гэрч Д.Алтанпүрэвийн: “ ...Би Тийг сайн таньдаг миний төрсөн охин шиг хүн байгаа юм. Анх 1998 оноос хойш бид 2 холбоотой байгаа юм. Т А гэх хүнээс мөнгө зээлж байсныг би мэднэ. Би тэр хүнээс 2000 000 төгрөг зээлж байсан юм. Т надаар А гэх хүнээс 2000 000 төгрөг зээлүүлж байсан” гэх мэдүүлэг /хх- 63 тал/,

Гэрч Ц.Оюунгэрэлийн: “...Би анх удаа 2018 оны 10 дугаар сарын 15-нд А гэх хүнээс мөнгө зээлсэн. Намайг гэртээ байхад Т нь мөнгө хэрэгтэй байна та зээлээд аваад өг би буцаагаад төлнө таньд эм тарианы мөнгө өгнө гэсэн. Тэр үед миний бие өвдсөн байсан болохоор Ааас зээлж аваад Тэд өгсөн байгаа. Би 2000000 төгрөгзээлжавсан. Би тэр мөнгийг аваагүй Тэд өгсөн. Надаар зээлүүлж Т авсан” гэх мэдүүлэг /хх-65-66 тал/,

Гэрч Ц.Энхмаагийн: “ ... Би 2018 оны 10 дугаар сарын 22-нд Оюунгэрэл гэх хүнтэй хамт явж байгаад Ттэй танилцаж тэгээд А гэх хүнээс 2000000 төгрөг зээлж авч өгсөн байгаа” гэх мэдүүлэг /хх-67-68 тал/,

Гэрч Д.Болдоогийн: “ ... Би Ааас 2018 оны 10 дугаар сарын 15-нд 2000000 төгрөг зээлж байсан юм. Миний дүү Т нь 1 удаа л 2000000 төгрөг зээлүүлж байсан. 2018 оны 10 сарын 15-нд зээлүүлж байсан” гэх мэдүүлэг /хх-69 тал/,

Гэрч Б.Цэгмэдийн: “ ... Би Тийн ахтай найз юм. 2018 оны 09 дүгээр сард байх хугацааг нь санахгүй байна. Т над дээр ирээд ах мөнгө зээлээд өгөөч би төлөөд барагдуулчихна гэсэн. Тэгэхээр нь би Төв аймгийн Зуунмод суманд ирж А гэх хүнээс 2000000 төгрөг зээлж аваад Тэд өгсөн” гэх мэдүүлэг /хх-71 тал/,

Гэрч Т.Буянхишигийн: “ ... Т бид хоёр найзууд байгаа юм. 2018 оны 10 дугаар сард Тийг надтай ирж уулзаад мөнгө зээлдэг хүн байгаа тэр хүнээс мөнгө зээлээд өг гэсэн тэгээд мөнгө зээлж аваад өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-73 тал/,

Гэрч Б.Уртжаргалын: “ ... 2018 оны 09 дүгээр сарын 17-нд манай гэрээс хойш 2 гудамжны ард Алтанпүрэв эгчийн гэр байдаг. Алтанпүрэв эгч намайг утсаар дуудаад гэрт яваад ирээч гэсэн. Намайг гэрт очиход цай хийж өгөөд хоёулаа ярих юм байна. Эгч нь Төв аймагт хүүхдийнхээ байрны нэрийг шилжүүлэх гэсэн юм. Миний дүү хөндлөнгийн гэрчээр ороод өгөөч гэж гуйсан. Тэгээд элдэв төрлийн муу юм байхгүй биз дээ гэж асуухад зүгээрээ гэж хэлээд би нэг хүн дуудаадхий гэж хэлээд нэг хүн рүү залгасан. Тэгээд цаг орчмын дараа гаднаас нэг эмэгтэй орж ирээд өөрийгөө Т гэж танилцуулсан. Т, Алтанпүрэв эгч намайг дагуулаад машинтай Төв аймагт ирээд эрэгтэй хүнтэй уулзаад хамт нотариат орсон. Нотариат орсны дараа тэр залуу та нар хэнээс намайг мөнгө зээлж байгаа гэдгийг мэдсэн бэ? гэж асуухад Алтанпүрэв эгч Дууяа гэх хүнээс мэдээд ирлээ гэж байсан. Тэгээд бид нараас хэдэн төгрөг авах юм бэ гэж асуухаар нь би гайхаад байрны нэр шилжүүлнэ гэж хэлээ биздээ гэхэд мөнгө зээлж аваад нэрээ шилжүүлнэ гэж Алтанпүрэв эгч хэлсэн. Тэгсэн тэр хүн хэдэн төгрөг авах юм бэ гэхэд Алтанпүрэв эгч бид хоёр 2000000 төгрөг авна гээд гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсаны дараа миний дансыг аваад мөнгийг чинь дансаар аваад хийнэ гээд үлдсэн. Би буцаад машинд суугаад Тээс юу болж байгаа юм бэ би сая зээлийн гэрээнд гарын үсэг зурчихлаа гэж хэлсэн чинь “өө санаа зоволтгүй Алтанпүрэв эгчийн хүүхэд байраа шилжүүлээд хоёр гурван хоногоос мөнгийг нь буцааж өгнө гэж байсан. Тэгээд бид нар буцаад хот руу яваад миний данснаас мөнгө авах гэж байсан чинь банк хаасан байсан болохоор дансандаа мөнгөө хонуулаад маргааш өглөө нь Алтанпүрэв эгчийг хамт банк орж данснаас мөнгөө авч өгсөн. Тэгээд мөнгөө авсан өгсөн бичиг хийж өгөхгүй юм уу гэж хэлэхэд Т бичиг хийгээд өгнө санаа зоволтгүй гэж хэлээд намайг явуулсан. Тэрнээ хойш сураггүй байж байгаад 11 сарын эхээр над руу А гэх эмэгтэй залгаад зээлсэн мөнгөө хийгээчээ гэж ярихаар нь би Т рүү залгасан чинь би одоо мөнгийг шилжүүлэх гэж байна гэсэн. Тэрнээс хойш удаа дараа залгаж мөнгөө төлсөн үү гэж асуухад мөнгөө хийх гэж байна гэж хэлдэг байсан” гэх мэдүүлэг /хх-75 тал/,

Гэрч О.Эрдэнэбадрахын: “... Тэгээд Ганчимэг, Т хоёртой хамт Төв аймагт ирээд А гэх хүнтэй уулзаад зээлийн гэрээ байгуулсан. Тухайн үед би Хаан банкинд дансгүй байж байгаад шинээр өөрийнхөө нэр дээр данс нээгээд зээлийн мөнгийг авсан. Тэгээд тэр дансанд орсон мөнгийг Ганчимэг рүү шилжүүлээд би хариуд нь 50000 төгрөг авсан. Тэрнээс хойш Ганчимэг, Т хоёртой уулзалгүй явсаар А гэх хүн манай гэрт ирсэн. Гэрт ирээд зээлсэн мөнгөө яагаад төлөхгүй байгаа юм бэ гэж асуухаар нь би гайхаад эгчээ би аваагүй шүү дээ Т гэх хүн намайг зүгээр гэрээ хийгээд өгөөчээ, зээлээ би өөрөө төлнө гэж хэлээд авсан гэдгийг нь хэлээд учраа олсон” гэх мэдүүлэг /хх-77 тал/,

Гэрч Б.Ганчимэгийн: “ ...2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Төв аймагт ирээд А гэх хүнтэй уулзаад 2000000 төгрөгийн зээл авч гэрээ байгуулаад өөрийнхөө дансанд оруулаад буцаагаад Тийн данс руу бүгдийг нь явуулсан. Тэрнээс хойш уулзалгүй явсаар дахиж 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр найз Эрдэнэбадрах, дүү Алтанчимэг нартай хамт Төв аймаг руу явсан. Бид нар Төв аймагт дахиж А гэх хүнтэй уулзаад тус бүрдээ 2000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулаад зээлээ авсан. Дүү маань А гэх хүнээс авсан 2000000 төгрөгийг Тт өгсөн. Харин Эрдэнэбадрах яасан талаар мэдэхгүй байна. Т зээлсэн мөнгийг өөртөө авахдаа зээлээ би өөрөө төлнө та нарт ямар нэгэн асуудал гаргахгүй гэж хэлээд аваад явахаар нь бид нар ч элдэв юм бодолгүй явсан.Тэгсэн нэг өдөр А гэх хүн залгаад зээлсэн мөнгөө авъя гэхээр нь Т гэдэг хүн авсан тэр төлнө гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх- 78 тал/,

Гэрч Н.Долгорсүрэнгийн: “ ... Төв аймагт ирээд Пүрэвзултай хамт А гэх хүнтэй уулзах гэсэн боловч гэртээ байхгүй Улаанбаатар хотод ажилтай явж байна гэхээр буцаж Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хотод ирээд утсаар нь холбогдож байгаад хороололд очиж уулзсан. Тэр үед бид нар нөхөртэй нь гэрээ байгуулаад тус бүртээ 2000000 төгрөгийн зээл авсан. Пүрэвзул бид хоёр А гэх хүнээс авсан мөнгийг тус тусын дансанд аваад буцаагаад Тийн данс руу хийсэн. Тэгсэн Т надад бэлнээр 50000 төгрөг өгсөн. Тэрнээс хойш 2-3 хоногийн дараа А эгч залгаад төлөлтөө хийгээрэй гэхээр нь Т рүү залгахад “өө асуудалгүй би бөөнд нь нийлүүлж байгаад хийх гэж байна, Атай ярьчихсан байгаа" гэж байсан” гэх мэдүүлэг /хх-80 тал/,

Гэрч С.Пүрэвзулын: “ ... Бид нар Төв аймагт ирээд А гэх хүнтэй уулзах гэж байсан боловч тэр хүн байгаагүй болохоор буцаад Улаанбаатар хот руу ирсэн. Тэгээд ф Т утсаар залгаад хороололд очиж тэр хүнтэй уулзахаар болсон. Бид нар А гэх хүнтэй биш нөхөр Түмэнхүүтэй зээлийн гэрээ байгуулсан. Гэрээ байгуулж дуусаад өөрийнхөө дансанд зээлсэн мөнгө аваад шууд Тийн данс руу мөнгө хийсэн. Тэгсэн Т мөнгө зээлж өглөө гээд бэлнээр 50000 төгрөг надад өгсөн. Тэгээд бид нар салаад явцгаасан. 3-4 хоногийн дараа А эгч залгаад авсан зээлийнхээ төлөлтийг хийгээчээ гэхээр нь би зээл аваагүй Т гэдэг хүн авсан гэж хэлээд Т рүү залгахад “эгч нь удахгүй бөөнд нь хийнээ санаа зоволтгүй гэжхэлээд утсаа салгасан” тэрнээс хойш холбоо барихгүй А эгч залгахгүй байхаар нь би зээлээ төлчихсөн юм байна гэж бодоод л яваад байсан” гэх мэдүүлэг /хх-82 тал/,

Гэрч Х.Алтанчимэгийн: “ ... Төв аймагт ирээд А гэх хүнтэй уулзсан. Тэр хүнтэй уулзаад зээлийн гэрээ байгуулаад өөрийнхөө дансанд 2000000 төгрөгийг авсан. Т тэр 2000000 төгрөгнөөс надад зээл авч өгсөнд баярлалаа гээд 50000 төгрөгийг өгөөд өөрөө үлдсэн 1950000 төгрөгийг данс руугаа авсан” гэх мэдүүлэг /хх- 84 тал/,

Гэрч Р.Оюунгэрэлийн: “... Төв аймагт орж ирээд А гэх хүнтэй уулзаад гэрээ хийгээд нотариатаар батлуулаад 2000000 төгрөгийг өдрийн 40000 төгрөгийн төлөлттэй зээл авсан юм. Гэрээ байгуулж дуусаад зээлсэн 2000000 төгрөгийг өөрийнхөө дансаар аваад Тийн машинд сууж байгаад Тийн данс руу тэр Л даруй 2000000 төгрөгийг мобайлаар шилжүүлсэн. Би тэр үед чи зээлээ төлөөрэй намайг хэрэгт хийчихвээ гэж хэлсэн чинь “ өө эгч асуудал гаргахгүй би хугацаанд нь төлнө гэж хэлээд намайг Улаанбаатар хотод ажил дээр минь буулгаж өгөөд явсан. Тэрнээс хойш 5 хоногийн дараа А утсаар залгаад зээлсэн мөнгөө хийгээчээ гэхээр нь би өө за би одоохон гэж хэлээд утсаа салгаад тэр даруй Т рүү залгаад “чи зээлээ хийгээчээ А сая над руу залгалаа гэж хэлэхэд Т би одоохон хийлээ сая хэдэн хоног ажилтай байгаад амжсангүй гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-86 тал/, Гэрч Х.Алтангарьдын: “.... Би А гэх хүнээс 2000 000 төгрөг зээлээд өдрийн 40000 төлөлт хийхээр болсон. Бид нар гэрээ байгуулаад оройтсон дээр нь А гэх хүний голомт банкны дансанд л мөнгө байгаа, хаан банкны дансанд мөнгө байхгүй байна гэхээр нь тэр өдрөө мөнгө аваагүй харьсан. Маргааш өглөө нь миний Хаан банкны дансанд 2000000 төгрөг хийсэн. Мөнгө орж ирсэн даруйд би мөнгийг нь буцаагаад Тийн данс руу бүтнээр нь хийсэн. Түүнээс хойш 2 өдөр миний данс руу 40000 төгрөгөөр гүйлгээ хийгээд Аын данс руу шилжүүлж байсан. Тэрнээс хойш мөнгө шилжүүлэхгүй байхаар нь би Т рүү залгаад яагаад мөнгө хийхгүй байгаа юм бэ? гэхэд би АТМ-аас мөнгөө шилжүүлж байгаа гэхээр нь би санаа зоволгүй орхисон. 14 хоногийн дараа А эгч над руу залгаад мөнгөө хийгээчээ гэж хэлэхээр нь би тухайн үед А эгчээ уучлалт гуйгаад би тэр мөнгийгтаниас зээлээд Тэд өгсөн гэж хэлсэн” /хх-88 тал/,

                      Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-11, 13 тал/, хохирогч Ц.Аын Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан гомдол/хх-14 тал/, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ/хх-17 тал/, Х.Тийн бичсэн мөнгө зээлсэн тухай тодорхойлолт/хх-19 тал/, 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Ц.А Х.Т нарын хоорондоо байгуулсан зээлийн гэрээ/хх-22 тал/, 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Ч.Түмэнхүү, Б.Уртжаргал нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ/хх-23 тал/, 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Ч.Түмэнхүү, Д.Алтанпүрэв нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ/хх-24 тал/, 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Ц.А, Т.Буянхишиг нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ/хх-25 тал/, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Ц.А, Б.Цэгмэд нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ/хх-26 тал/, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Ц.А, Р.Оюунгэрэл нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ/хх-27 тал/, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ц.А, Б.Ганчимэг нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ/хх-28 тал/, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Ч.Түмэнхүү, С.Пүрэвзул нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ/хх-29 тал/, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Ч.Түмэнхүү, Н.Долгорсүрэн нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ/хх-30 тал/, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Ч.Түмэнхүү, Т.Сарантуяа нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ/хх-31 тал/, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Ч.Түмэнхүү, Ц.Оюунгэрэл нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ/хх-32 тал/, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Ц.А, Д.Болдоо нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ/хх-33 тал/, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Ц.А, Г.Алтанцэцэг нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ/хх-34 тал/, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Ч.Түмэнхүү, Ц.Энхмаа нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ/хх-35 тал/, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ц.А, Х.Алтангарьд нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ/хх-36 тал/, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Ц.А, Х.Алтанчимэг нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ/хх-37 тал/, 2018 оны дугаар сарын 29-ний өдөр Ц.А, О.Эрдэнэбадрах нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ/хх-38 тал/, Х.Тийн бичсэн тодорхойлолт/хх-39 тал/, 5029273957 дугаартай дансанд орлогын гүйлгээ хийгдсэн талаар баримтууд/хх-128-131 тал/, Х.Тийн 5100018361 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга/хх-133-161 тал/, Д.Дгийн 5017052160 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга/хх- 163-213 тал/, хохирогч Ц.Ааас гаргаж өгсөн зээлийн тооцооны баримт, дансны хуулга/хх-215-250, 2-р хавтасхх-131 тал/, О.Эрдэнэбадрахын 5721683887 тоотдансны хуулга/2-р хавтас хх-132 тал/, Н.Долгорсүрэнгийн 5018625360 тоот дансны хуулга /2-р хавтас хх-133 тал/, Х.Алтанчимэгийн 5040178660 дугаар дансны хуулга /2-р хавтас хх- 134 тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Залилах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:

Шүүгдэгч Х.Т, Д.Д нарын урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн хүүтэй мөнгө зээлнэ гэх нэрийдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Ц.Атай урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж үргэлжилсэн 16 удаагийн үйлдлээр Ц.Ааас 32000000 төгрөгийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үЙЛДСЭН, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ОЙЛГОНО.ЭрҮҮгийн 23

дугаар зүйлийн 1 дэх хэсэг

Шүүгдэгч Х.Т, Д.Д нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Х.Т, Д.Д нарын урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн хүүтэй мөнгө зээлнэ гэх нэрийдлээр хохирогчийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Ц.Атай урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж үргэлжилсэн 16 удаагийн үйлдлээр Ц.Ааас 32000000 төгрөгийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

Шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хянан шийдвэрлэсний дараа гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол төлбөрийг шүүгдэгч нар нь төлж барагдуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг завсарлуулж, тус хугацаанд Х.Т, Д.Д нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан тухай банкны орлогийн баримт болон хохирогч Ц.А-ын мэдүүлгээр нотлогдсон тул шүүгдэгч нараас гаргуулах гэм хорын хохирол төлбөргүй байна.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэрэгт хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгон гэмшсэн зэргийг харгалзан шүүгдэгч нарт хуульд заасан шийтгэлийг оногдуулсан болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, бичгийн баримтаар шүүгдэгч нарын бичиг баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.3, Эрүүгийн хэрэгхянан шийдвэрлэхтухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т, Д нарыг бүлэглэн бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т, Д нарыг 450/дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.Т, Д.Д нарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд заасан хугацаанд, хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.Т, Д.Д нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч   Х.Т, Д.Д нар нь хэргийн улмаас урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, энэ шүүх хуралдаанаар гаргуулах гэм хорын хохирол төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.

6.Шүүхийн      шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

  1. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч. дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
  2. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Х.Т, Д.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ц.ОТГОНЖАРГАЛ