| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2019/0364/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/382 |
| Огноо | 2019-12-13 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2019/ШЦТ/382
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ, улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ, хохирогч А.Ө, А.д,
шүүгдэгч Х.М, түүний өмгөөлөгч С.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.М-т холбогдох эрүүгийн 1934009000444 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 20- ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Х М, Монгол улсын иргэн, 1966 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Төв аймагт төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Говьсүмбэр аймаг Баянтал сум 2 дугаар баг Өртөө 8-1 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгүүлж байгаагүй гэв.
Хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Х.М нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутагт Улаанбаатар хотоос Дундговь аймгийн чиглэлийн асфальтан зам дээр Аксент маркийн 26-67ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийгжолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх хориглосон заалтыг зөрчиж зам тээврийн осол гарган онхолдсоны улмаас зорчигч А.Ө, А.д нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 10 дүгээр сарын 09-ний өдөр 04 цагийн орчимд Улаанбаатараас Говьсүмбэр аймаг явах зар харахад 3 хүн явна гэж байсан. Утсаар нь 16:00 цаг гэж залгахад Өвөрхангайгаас ирж явна цагийн дараа ирнэ гэж хэлсэн. Тэгээд хүлээж байгаад 17 цагийн орчим залгахад ирэх болоогүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь оройтож ирвэл өглөө явъя гэж хэлээд маргааш өглөө нь Дэнжийн 1000 гэдэг газраас А.Ө, А.д нарыг аваад Говьсүмбэр аймаг руу хөдөлсөн. Тэгээд замдаа элдэв юм ярьж инээж явж байтал машины зүүн дугуй хагарч тэгээд баруун тийш дартал замын хашлага нь өндөр байсан, зүүн тийш буцааж дараад замын ховил мөргөж осол гаргасан” гэв.
Хохирогч А.д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 10 дугаар сарын 10-нд Говьсүмбэр явах жижиг машин байна гэж залгасан. Өглөө эрт 7 цагийн орчим Улаанбаатараас гарсан тэгээд 10 цагийн үед осол гарсан. Миний гар хугарсан, хөл бэртсэн би цаашдаа эмчилгээ хийлгэнэ гэхээр мөнгө байхгүй гэв.
Хохирогч А.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Говьсүмбэр явахунаа байна уу гэж зар тавьсан. Тэгээд нэг хүн залгаад одоо шууд гарна гэж хэлхээр нь одоо гарч амжихгүй хамт явах хүн Өвөрхангайгаас ирж байгаа маргааш өглөө гаръя гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь 7 цагт гараад явсан. Явж байхдаа зөндөө зүйл ярилцаж явж байснаа гэнэт нэг хэсэг чимээгүй болсон тэгээд км цагийг нь хартал 100 км цагийн хурдтай байсан. Миний нуруу өвдөөд хойш сууж чадахгүй байсан гэтэл гэнэт баруун гар талруугаа огцом дарсан. “Би та зүйрмэглээд байгаа юм уу” гэтэл зүүн тийшээ буцаж дараад замын ховил руу орсон гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/, хэргийн газар үзлэг хийсэн талаархи тэмдэглэл /хх-03-05 тал/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-06 тал/,зам тээврийн осол дээр тогтоосон акт/хх- 07 тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-9 тал/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл/хх-10 тал/ , гэрэл зургийн үзүүлэлт/хх-11-13 тал/, яаралтай түргэн тусламжийн хуудас/хх-14 тал/, хохирогч А.Өгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-18-19 тал/, хохирогч А.даас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-21-22 тал/, хохирогч А.Угаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-24-25 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №12523 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-30 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №12524 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-38 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №12525 дугаар шинжээчийн дүгнэлт/хх-42 тал/, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №158 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-46 тал/, шүүгдэгч Х.М-ын хувийн байдлыг тогтоосон баримтууд/хх-62-70 тал/, Х.Мын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-71 тал/ зэрэг болно.
Шүүгдэгч Х.М нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутагт Улаанбаатар хотоос Дундговь аймгийн чиглэлийн асфальтан зам дээр Аксент маркийн 26-67ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцожявахдаа захиргааны хэм хэмжээний акт болох замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх хориглосон заалтыг зөрчиж зам тээврийн осол гарган онхолдсоны улмаас зорчигч А.Ө, А.д нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч А.Ө-гийн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Чойр явах гээд зарын дагуу Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо авто баазаас дүү Уртнасан, Д нартай 26-67ГАС улсын дугаартай аксент маркийн тээврийн хэрэгсэлтэй М жолоочийн машинд сууж яваад Төв аймаг Баян сумын нутагт явж байтал жолооч унтаад замын баруун гар тийш дарсан тэгээд би жолоочийг хүүе та чинь унтаад байгаа юм уу гээд хэлтэл гэнэт сэрээд замын зүүн гар тийш руль дарж онхолдсон би тээврийн хэрэгслийн голын хайрцаг мөргөөд ухаан алдсан” гэх мэдүүлэг /хх-19 тал/,
Хохирогч А.Д-ын:"... Би2019оны 10 дугаар сарын 10-нд Чойр явах гээд замын унаанд эгч Ө, Уртнасан хоёрын хамт 26-67 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан. Тэгээд Төв аймаг Баян суманд явж байтал Ө эгч жолоочийг унтаад байгаа юм уу гээд хэлж байсан тэгээд машин онхолдсон хормын төдий хурдан өнгөрсөн” гэх мэдүүлэг/хх-21-22 тал/,
Хохирогч А.У--гийн: “.... Би 2019 оны 10 дугаар сарын 10-ны өглөө Улаанбаатар хотоос эгч Ө, дүү Д жолоочийн хамт Говьсүмбэр аймаг явсан юм. Тэгээд бид нар явж байгаад Төв аймаг Баян суманд явж байтал эгч Ө нь та унтаад байгаа юм уу замаас гарчихлаа гэж хэлсэн тэгтэл замын хажуу тал руу бид нарын сууж явсан машин онхолдсон байгаа” гэх мэдүүлэг /хх-24 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №15223 дугаартай “ 1.А.Өгийн биед баруун агтаал ясны далд хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. З.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-30 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №12524 дугаартай “ 1. А.дын биед сээрний 10,11,12-р нугалам, бүсэлхийн 1-р нугалмын шахагдсан хугарал, зүүн шуу ясны доод хэсгийн далд хугарал, баруун ташаа, өвдөг, шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №15223 дугаартай “ 1 .А.Угийн биед тархи доргилт, хоёр бугалга, баруун цавь, сарвууны цус хуралт, зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид өрөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт/хх-42 тал/,
2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №158 дугаартай “Хариулт 1: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас авч үзэхэд ассеп* маркийн 26-67 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Х.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж үзэв. Хариулт 2.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас авч үзэхэд ассеп* маркийн 26-67 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Х.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалт зөрчсөн гэж үзэв. Хариулт 3. Хэрэгт авагдсан нотлор баримтаас үзэхэд Ассеп! маркийн 26-67 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Х.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалт зөрчснөөс зам тээврийн осол гарсан гэж үзэв” гэх дүгнэлт /хх-46 тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон болно.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгч Х.М нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутагт Улаанбаатар хотоос Дундговь аймгийн чиглэлийн асфальтан зам дээр Аксент маркийн 26-67ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийгжолоодон замын хөдөлгөөнд оролцожявахдаа захиргааны хэм хэмжээний акт болох замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх хориглосон заалтыг зөрчиж зам тээврийн осол гарган онхолдсоны улмаас зорчигч А.Ө, А.д нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтзаасан гэмтхэргийн объектив шинжүүдийгбүрэн хангасан байна.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Болгоомжгүй гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэжтооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсныг ойлгон.
Шүүгдэгч Х.М нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Х.Мын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 1 дэххэсэгт заасан хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, учруулсан хор уршиг, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Х.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа харгалзан үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцоно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршигийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасан.
Гэмт хэргийн улмаас хохирогч А.Дуламсүрэн нь эмчилгээ болон ажилгүй байсан хугацааны цалин, бензины зардал 4728350 төгрөгийг, хохирогч А.Ө нь эмчилгээ болон ажилгүй байсан хугацааны цалин, бензины зардал 1381277 төгрөгийг, хохирогч А.У нь эм тарианы зардалд 578960 төгрөгийг тус тус нэхэмжилсэн байна.
Шүүх гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан эрүүл мэндэд учирсан гэмт хэргийн хор уршгийг арилгахад гарсан зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг дараах байдлаар тогтоолоо.
Үүнд:
Хохирогч А.Дуламсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангасан ажилгүй байсан 3 сарын цалин /нэг сарын 600000 төгрөгийн цалинтай/ 1800000 төгрөг, эм тариа, бензин шатахууны зардал 1043000 төгрөг нийт 2843000 төгрөгийг шүүгдэгч Х.Маас гаргуулж хохирогч А.дт олгож, цаашид гарах эмчилгээний зардал болон нотлох баримтын шаардлага хангаагүй 1885350 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг,
Хохирогч А.Ө-гийн нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангасан 1246459 төгрөгийг шүүгдэгч Х.Маас гаргуулжхохирогч А.Өд олгож, нотлох баримтын шаардлага хангаагүй 134818 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, цаашид гарах эмчилгээний зардлын нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж,
Хохирогч А.У-гийн гэм хорын хохирол нэхэмжилсэн 578960 төгрөгийг шүүгдэгч Х.Маас гаргуулж хохирогч А.Уд тус тус олгохоор тогтоолоо.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыгхаргалзан шүүгдэгч Х.М-ыг хохирогч нарт учруулсан хохирлыг2020 оны 02 сарын 30-ны дотор төлж барагдуулах үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Х.М-т сануулав.
Хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүйг тогтоолд тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Х.М-ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М-т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд заасан хугацаанд, хэсэгчлэн төлөхийг сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Х.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М-аас 2843000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Д-д, 1246459 төгрөгийг гаргуулж хохирогч А.Өд, 578960 төгрөгийг гаргуулж хохирогч А.У-д тус тус олгож, хохирогч А.Ө-гийн нотлох баримтын шаардлага хангаагүй 134818 төгрөгийн нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хохирогч А.Ө нь цаашид гарах эмчилгээний зардлаа, хохирогч А.Д нь 1885350 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гарах эмчилгээний зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М-ыг хохирогч А.Д-д учирсан 2843000 төгрөгийг, хохирогч А.Ө-д учирсан 1246459 төгрөгийг, хохирогч А.У-д учирсан 578960 төгрөгийг тус тус 2020 оны 2 сарын 30-ны дотор төлж барагдуулах үүрэг хүлээлгэсүгэй.
8.Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.М нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
Э.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.М-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Ю.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
И.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
12. Анхан шатны шүүхийн шийдвэрт давжзаалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.М нь урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ