Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 233

 

 

 

 

 

 

 

 

 

                                 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга  Д.Чинзориг,

улсын яллагч  М.Эрдэнэзаяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхзаяа  ҮД:19-66,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Л.Анхцэцэг,

шүүгдэгч М.Амгаланбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Увс аймгийн Баруунтуруун суманд 1986 оны 3 дугаар сарын  28-нд төрсөн, 30 настай, эрэгтэй, баяд, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх  үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл-5, аав, эгч, эхнэр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 09-р хороо, Буянт-Ухаагийн 23-р гудамжны 905-1 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлийн хувьд: 1. Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэгдэж Өршөөл үзүүлэх комиссын 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 1329 тоот тогтоолоор  2 жил  01 сар 28  хоногийн  ялыг  өршөөн суллагдсан,  2.Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, мөн хуулийн 261.1 дэхь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ялаар шийтгэгдэж  Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 30 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэхь хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.3-т зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялаас  2 жилийг хасч  4 жилийн  хорих ялаар тогтоож, ялтан  биеэр  5 жил 07 сар  04  хоногийн ял эдэлсэн  тул суллагдсан байна, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хасгууд овогт Мягмарын Амгаланбаатарт /РД:ОА86032816/

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн 201625012872 дугаар 105/2016/0222/Э индекстэй хэргийг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Амгаланбаатар нь ялтай байх хугацаандаа 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 8 дугаар гудамжны задгай тоотод 4 настай дагавар хүү А.Мөнхмягмарыг хувийн зүй бус харьцааны улмаас зодож бие махбодид нь зүүн хацар, гуя, нуруу, ууц, өгзөгөнд цус хуралт буюу хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Амгаланбаатар мэдүүлэхдээ:Би  сэжигтэн, яллагдагчаар  татагдаж  өгсөн мэдүүлэг  үнэн тул хэргийнхээ талаар дахин ярихгүй  гэв.

            2.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Анхцэцэг мэдүүлэхдээ: Миний бие  М.Амгаланбаатартаа 2016 оны  02 дугаар сард танилцаж 03 дугаар сараас одоог хүртэл хамт амьдарч байна. Хохирогч Мөнхмягмар  бол миний  төрсөн хүүхэд. Мөнхмягмарын  биед эмчилгээ хийлгэхээр  гэмтэл учраагүй. Гомдол  саналгүй гэв.

Талуудын хүсэлтээр  хавтаст хэргээс :

Хэрэг бүртгэлтэнд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Анхцэцэгийн: …Би тухайн үед барилгын цэвэрлэгээний ажил хийж байсан. 09 цагийн орчим хадам аав над руу утсаар яриад хойд айлын тог болохгүй байна гэхээр үзэх гээд гараад орж ирэхэд Мөнхмягмар гараад алга болсон байна гэж хэлсэн. Хадам аав Мягмар гудамжаар хайгаад байхгүй болохоор нь цагдаад бүртгүүлсэн гэж хэлсэн. Тэгээд би ажлаасаа гараад ирж байхад Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс яриад хүүгээ  ирж ав гэсэн. Офицеруудын ордны автобусны буудал дээр зогсож байхад нь цагдаагийн хэлтэст авч ирж өгсөн байсан. Тэгээд хүү Мөнхмягмар гарч болохгүй шүү гадаа машинд дайруулан, нохой хазна шүү, танихгүй хүн аваад явчихна шүү гэж хэлсэн. 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн өглөө Амгаланбаатар бид 2 ажилдаа яваад хүү Мөнхмягмар хадам аав Мягмарын хамт үлдсэн. Өдөр 14 цагийн орчим хадам аав Мягмар надруу утсаар яриад эмнэлэг ороод ирэх хооронд Мөнхмягмарын цоожлоод явсан. Гаднаас нь түгжээд гарсан байхад Мөнхмягмар цонхоор гараад хаалганаас төмрийг аваад гэрээс төмөр хувингууд аваад давхарлаж тавиад хашаа давах гэж байхад би гаднаас ирлээ гэж хэлсэн. Амгаланбаатар тухайн өдөр урьд өдөр нь хэлээд байхад яагаад гарах гээд байгаа юм гэж хэлээд Мөнхмягмарыг хашрааж цохисон байсан…Би хажууд нь байгаагүй болохоор хаана нь хэдэн удаа цохисоныг мэдэхгүй байна.2016 оны 07 дугаар сарын 11-ний үеэр хүү Мөнхмягмарыг ээж Ариунаа дээр аваачихад зодсон байна гээд цагдаад хандсан. Мөнхмягмар 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн. Ойр зуурын юм ярьдаг. Бүрэн гүйцэд үгийнхэээ утгыг илэрхийлж чадахгүй. Ямар нэгэн гомдол санал байхгүй. Гэрээс гарч яваад байхаар нь хашраах гэж алгадсан байсан…гэх  мэдүүлэг./хх-н 19-20-р тал /

Мөрдөн байцаалтад гэрч Б.Ариунаагийн:.. 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн орой Анхцэцэг хүү Мөнхмягмарын хамт гэртээ ирсэн. Тухайн үед Мөнхмягмарын хацар, дух хэсэг дээр бүдгэрч байгаа хөхөрсөн байсан. Анхцэцэгээс асуухад тодорхой юм хэлээгүй. 2016 оны  07 дугаар сарын 08-ны өдөр харахад зүүн шанаа хэсэгтээ бүдгэрч байгаа хөхөрсөн байсан. Тухайн үед хувцасыг нь тайлж биеийг нь үзээгүй. 2016 оны 7 дугаар сарын 11-ний өглөө Мөнхмягмарыг усанд оруулах гэтэл гуяны дотор тал, өгзөг, нуруу, ууц хэсгээрээ хөхөрсөн байсан. Мөнхмягмараас асуухад аав Амгаланбаатар намайг зодсон гэж хэлсэн. Тэгээд би Амгаланбаатар руу утсаар утасдаж Мөнхмягмар яагаад ийм болсон гэж хэлэхэд яасан гэхээр нь танайд байсан биз дээ чи зодсон юм биш үү гэхэд дуугарахгүй байсан. Чи хүрээд ир эмнэлэгт явж үзүүлье, хуулийн байгууллагад хандана гэхэд ирэхгүй байсан. Амгаланбаатарын аав Мягмартай холбогдоход би наад хэрэгт чинь хамаагүй шүү, би Амгаланбаатарт битгий зод гэж хэлсэн. Та 4 настай хүүхэд зодож байхад салгаад авах сэтгэл байсангүй юу гэж дотор, гадна талд хөхөрсөн, өгзөг, нуруу хэсгээр нилээд хөхөрсөн байсан… гэх мэдүүлэг /хх-н 21-р тал/

Мөрдөн байцаалтад гэрч С.Мягмарын:...Эмээ рүүгээ явна гэж гараад байсан тэгээд би айгаад хүний хүүхдийг алга болчихон гэж айж гурван удаа гарч явсан сүүлийн үйлдэл дээр нь цагдаагийн байгууллагаас яриад олж авсан, тэгээд би гэртээ үлдээхдээ 1 цонхны гадна талд нь тор шиг юм хадаад панер хадсан юм тэгсэн алх бахь, гар хөрөөг ил байсанг аваад цонхыг онгойлгох гэж оролдоод гадна талд нь унагасан байсан. Их хэцүү хүүхэд байсан.Тэгээд орой хүү Амгаланбаатарыг ирэхээр нь хэлсэн чинь загнаад бөгсөн дээр нь 2-3 удаа алгадсан миний хүү аминдаа аавын үүргийг гүйцэтгэж үг хэлж загнаж цохисон тэгэхээс биш тэр хүүхдийг санаатайгаар бэртээж гэмтээх гэж цохиогүй би мэдэж байна. гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/

-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Шүүх  эмнэлэгийн үзлэг  хийсэн  ¹9789 дугаартай актанд:

            1.А.Мөнхмягмарын биед зүүн хацар, гуя, нуруу, ууц, өгзөгөнд цус хуралтуудтай гэмтэл  тогтоогдлоо.                        

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн  үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4.Цаашид гэмтэл хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. Шинжээч эмч С.Одончимэг гэсэн дүгнэлт / хх-н 13-р тал/ зэргийг шинжлэн судлав.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн  объект  нь  хүний эрүүл мэнд. Халдлагын зүйл нь  хүний бие махбодь, гэмт  халдлагын үр дүнд  бие махбодийн хөнгөн гэмтэл авсан байна.

          Энэ гэмт хэргийн  объектив тал  бусад хүний бие махбодь, эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан хор уршигтай үр дагавар, гэмт үйлдэл болон гэмт үр дагаврын хоорондох шалтгаант холбоо бүрдүүлнэ.

          Субъектив тал нь субъект өөрийн хууль бус үйлдлээрээ /эс үйлдэхүй/ хохирогчийн биемахбодид хөнгөн гэмтэл учруулж буйгаа ухамсарлана. Эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулсан,хөдөлмөрийн чадварыг бага  хэмжээгээр алдагдуулах хор уршиг учрах нь  боломжтой болон  зайлшгүйг урьдаас мэдсэн хэр нь хүсч бий болгосон /шууд санаа/ хүсээгүй боловч үйлдлээрээ зориуд бий болгосон /шууд бус санаа/ хувийн сэдэлттэй байна.Субъект нь 16 нас хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хувь хүн байна.

М.Амгаланбаатар нь ялтай байх хугацаандаа 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 8 дугаар гудамжны задгай тоотод 4 настай дагавар хүү А.Мөнхмягмарыг хувийн зүй бус харьцааны улмаас зодож бие махбодид нь зүүн хацар, гуя, нуруу, ууц, өгзөгөнд цус хуралт буюу хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь  хэрэгт авагдсан бичгийн  нотлох баримтуудаар тогтоогдож байх ба  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийн  бүрэлдэхүүнтэй  байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг   үйлдсэн гэм буруутайд тооцож  ял шийтгэл  оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч М.Амгаланбаатар нь урьд нь Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар Өршөөл үзүүлэх комиссын 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 1329 тоот тогтоолоор   2 жил  01 сар 28  хоногийн  ялыг  өршөөн суллагдсан,  суллагдсан,  Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, мөн хуулийн 261.1 дэхь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ял, Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 30 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэхь хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн  хуулийн тусгай ангийн  145.3-т зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялаас 2 жилийг хасч  4 жилийн  хорих ялаар тогтоож , ялтан  биеэр  5 жил 07 сар  04  хоногийн ял эдэлсэн  тул суллагдсан болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,  шүүхийн шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийн хуулбар, зан байдал, ялтаны засрал хүмүүжил, ял хэргийн талаарх тодорхойлолт, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт, зэргээр тогтоогдож байна./хх-н 49-55-р тал /

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т зааснаар хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш найман жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол  ялгүйд тооцохоор хуульчилсан байна.

Анхны Ардчилсан Сонгууль Болж Байнгын Ажиллагаатай Парламент Байгуулагдсаны 25 Жилийн Ойг Тохиолдуулан Өршөөл Үзүүлэх Тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-т... сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг энэ хуульд  заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтайгаар нэг удаа өршөөлд хамааруулна гэжээ.

Шүүгдэгч М.Амгаланбаатар нь  Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолтой Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, мөн хуулийн 261.1 дэхь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ялаар шийтгэгдэж, Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 30 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэхь хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 145.3-т зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялаас 2 жилийг хасч  4 жилийн  хорих ялаар тогтоож , ялтан  биеэр  5 жил 07 сар  04  хоногийн ял эдэлсэн  тул суллагдсан буюу  эдлэх  ялыг  өршөөн хэлтрүүлсэн ялтай  байдал нь арилаагүй байна.

Шүүгдэгч  М.Амгаланбаатар  нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч  М.Амгаланбаатарт  ял шийтгэлийг оногдуулахдаа  ялтай байхдаа дахин  гэмт хэрэг  үйлдсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэв.  

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 295, 296, 297, 298  дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 1.Шүүгдэгч Хасгууд овогт Мягмарын Амгаланбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар М.Амгаланбаатарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 /тав/  дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 192.000 төгрөг х 5=960.000 /есөн зуун жаран мянган/  төгрөгөөр торгож  шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар  М.Амгаланбаатар нь торгуулийн ялаас ноцтойгоор  зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг дурьдсугай.

4. Шүүгдэгч, М.Амгаланбаатар  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй  болохыг тус тус дурьдсугай.

           

            5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, М.Амгаланбаатарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч,  хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

             

            7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Амгаланбаатар бусдын батлан даалтанд  авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                      

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч. АЛТАНЦЭЦЭГ