| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 183/2018/00203/И |
| Дугаар | 183/ШШ2018/00184 |
| Огноо | 2018-01-23 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 183/ШШ2018/00184
| 2018 оны 01 сарын 23 өдөр | Дугаар 183/ШШ2018/00184 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Хандгайтын 12-167 тоотод оршин суух Б овогт Бгийн Н /РД:НФ89071310/-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар байр 57 тоотод оршин суух Ч овгийн Бгийн П /РД:УХ89030207/-т холбогдох гэрлэлт цуцлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н, хариуцагч Б.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Птой 2009 онд танилцсан. 2011 онд гэрлэлтээ батлуулсан. Хамт амьдарч байх хугацаанд хүү Н.Т 2011 оны 7 дугаар сарын 25-ны өдөр төрсөн. 2011 оноос хойш тусдаа амьдарч байна. Хүүхэд ээжийнхээ асрамжид байгаа. Хүүхдийн тэтгэлгийг би сар болгон өгч байна. Цаашдаа хамт амьдрах боломжтой тул гэрлэлт цуцалж өгнө үү. Эд хөрөнгийн мараан байхгүй гэв.
Хариуцагч Б.П шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хүүхдээ өөрийн асрамжид авч эцгээр нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Эд хөрөнгийн маргаангүй гэрлэлт цуцлуулахад татгалзах зүйлгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Б.Под холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ
Б.Н, Б.П нар 2011 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүл болсон. Тэдний дундаас 2011 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүү Н.Т төрсөн болох нь Г-2356 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Амин тус өрхийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн эрүүл өсөн бойжиж буйг тодорхойлсон тодорхойлолт, 268 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, болон зохигчийн тайлбараар тус тус нотлогдож байна.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа амжилтгүй болсон тэмдэглэл, гэрлэгчид хоорондын таарамжгүй байдлын улмаас 2011 оноос хойш тусдаа амьдарч байгаа, өөр хүнтэй харилцаа тогтоосон, цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцлуулах хүсэлтэй байна гэсэн зохигчийн тайлбар зэргийг харгалзан шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Зохигчид хүүхдийн асрамжийг хүү Н.Тийг эх Б.Пын асрамжид үлдээхээр тохиролцсон, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэгийг хуульд заасан хэмжээгээр төлөхийг зөвшөөрсөн, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Б овогт Бгийн Н, Ч овгийн Бгийн П нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2011 оны 7 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Н.Тийг эх Б.Пын асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Н.Тийг11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны түвшингийн доод хэмжээгээр эцэг Б.Нгээс сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Н нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5.Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийг, эцэг, эхийн үүргээ гүйцэтгэхэд хэн алиндаа саад учруулахгүй байхыг тус тус даалгасугай.
6.Гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 31 233 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.УРАНГУА