Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар   2022/ШТ/224

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Эгаар хөтлүүлж, 
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Э
Шүүгдэгч: Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймгийн Прокурорын газраас хяналтын прокурор С.Бээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Дагийн ******* /РД: В0000000/-д холбогдох 2212000000157 дугаартай эрүүгийн хэргийг  хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1982 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ганц бие, Архангай аймгийн ******* сумын ******* баг, ******* гэх газар оршин суух хаягтай, урьд Архангай аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах, Сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, М овогт Дгийн ******* /РД:В00000000/

Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Дгийн ******* нь Архангай аймгийн ******* сумын ******* багийн нутаг *******ны хоёр мод гэх газраас 2020 оны 04 дүгээр сард Г.******* 1 тооны ямааг хулгайлж, хохирогчид 100.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

*Эрүүгийн 221200000 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
*Хохирогч Г.******* өгсөн: “...Манайх 2020 оны 04 дүгээр сард ******* дэнж гэх газарт хаваржиж байхад ямаан дундаас 1 тооны ухна ямаа алга болсон. Тэгээд 5 сард нь урд салаа гэх газарт хуц ухна малладаг ******* гэх айлд очиход манайхаас алга болсон ухна ямаа байсан. Тэгээд ******* надад хэлэхдээ ******* гэх хүн манайд авчирч өгсөн гэж хэлсэн.  Тэгээд би *******тай уулзахад ******* гэх хүн манайд мотоцикльтой авчирч тавиад өөрийнхөө хуц ухнатай хамт *******ынд аваачаад өгчих гэж хэлсэн гэсэн гэж надад хэлсэн. Тэгээд дараа нь ******* гэх хүн надад ухна ямаа чинь үхчихсэн шүү гэж хэлж байсан. Манайхаас ухна ямаа нь шүдлэн насны баруун талын чих нь урдаасаа ухмал, зөв талын чих нь урдаасаа ухмал, зөв талын чих нь цуулбар эмтэй хар зүсмийн ямаа байсан. Би ******* хүнтэй уулзсан тэгээд чи ямар шалтгаанаар манай ухна ямааны 2 чихнийх нь эм тэмдгийг нь өөрчилж *******т аваачиж  орхисон юм бэ гэж асуусан чинь би ******* гэх айлд аваачиж өгөөгүй гээд байсан. Буруу талынх нь чихийг хөндлөн тайрч зөв талын чихийг хөндлөн тайрч, зөв талын чихийг нь урдаас нь ухмал болгон өөрчилсөн байсан. Би ухна ямаагаа 100.000 төгрөгөөр үнэлнэ. ******* манай хоёрынх 2 км орчим зайтай нутаглаж байсан. *******ынх манай хоёрынх 20 орчим км зайтай. *******гийнхаас 18 км орчим зайтай нутаглаж байсан. ******* надад хэлэхдээ ******* мотоцикльтой ирсэн гэж хэлсэн. Би гомдолтой байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 07-09 хуу/,

*Хохирогч Г.******* дахин өгсөн: “...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Би *******гаас хохирлоо барагдуулж аваагүй байгаа. Би үнэлгээгээр гаргасан 100.000 /нэг зуу/ төгрөгөө нэхэмжилнэ. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 115 хуу/, 

*Гэрч Ц. өгсөн: “... Манайх 2020 оны 04 дүгээр сард гэх газарт хаваржиж байхад 1 тооны ухна ямаа алга болсон. Тэгээд 5 сард хуц ухна малладаг ******* гэх айлд очсон чинь ******* гэх хүн өөрөө байхгүй хуц ухна дунд үзсэн чинь манайхаас алга болсон ухна байсан. Тэгээд дараа нь дахиад очсон чинь манай ухна үхчихсэн хашааных нь хажууд байсан. Тэгээд би үхсэн байсан ухна ямааныхаа чихнийх нь эмийг  үзсэн чинь буруу талын чихийг тайрсан, зөв чихийг нь догол болгож өөрчилж эм хийсэн байсан. Шүдлэн насны баруун талын чих нь ухмал, зөв чих нь цуулбар эмтэй хар зүсмийн ухна ямаа байсан.  Манайхаас алга болсон ямааг ******* гэх хүн мотоциклиор ******* гэх айлд манай ухна байгаа юм. Манайх хуц ухнатайгаа хамт ******* гэх айлд аваачаад тавьчхаарай гэж орхисон гэсэн. ******* манай хоёрынх хоорондоо 2 км зайтай нутаглаж байсан. *******ынх манай хоёрынх 20 орчим км зайтай. *******гийнхаас 18 км орчим зайтай нутаглаж байсан. ******* надад хэлэхдээ ******* мотоцикльтой ирсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 хуу/,

*Гэрч О. өгсөн: “... 2022 оны 04 дүгээр сарын эхээр манайх дээд хүчит гэх газар хаваржиж байхад ******* ах 1 тооны ухна /сартай хар/ ямаа мотоцикль дээр дүүрчихсэн авчирч өгөөд ******* энэ ухна ямааг танайх руу явууллаа гэж хэлээд орхиод явсан. Тэр үед манайх энэ хавьд нутагладаг хүмүүсийн хуц ухныг хариулахаар цуглуулж байсан юм. Тэгээд 5 сард нь намайг аймгийн төв явсан хойно манай хуц ухнаар орж үзэж таньчхаад явсан гэсэн гуай тэгж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа гуай нөгөө ухнаа авах гээд ирэхэд нь нөгөө ухна нь үхчихсэн байсан юм. Тэгээд гуай яваад. ******* гэх хүн надаас асуугаагүй. ******* ах авчирч тавих даа ******* явууллаа гэж хэлж байсан. гуйн ухна байсан юм шиг байна лээ. ******* дахиж надаас тэр ухныг асуугаагүй. Намайг Батбаяр гэдэг нутгийн хүмүүс ******* гэж дууддаг ******* гэж нэрээр таньж мэддэг. Уг ухна нь эвэртэй сартай хар зүсмийн жижигхэн биетэй ямаа байсан. Эм тэмдгийг нь би санахгүй байна. Анх манайд ирэхдээ тэвээрэг  муутай туранхай байсан. Тэгээд манайд ирээд удаагүй үхсэн. Тэр ямаа өвчтэй байсан байх. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 хуу/,
         *Гэрч Б. өгсөн: “...Би танина. Нэг нутгийн хүмүүс байгаа юм. Тэдний хоёрынх хоорондоо 2 км орчим зайтай нутагладаг. ******* нарын хонь бэлчээрээрээ нийлдэг. ******* нь өмнө нэг удаа цагдаад шалгагдаж байсан. Томоотой хааяа нэг архи согтууруулах ундаа хэрэглэдэг залуу юм. Мэдэх боломжтой тэдний хоёрынх 20 орчим жил саахалт нутаглаж байгаа. Надад өөр ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуу/,

*Гэрч З. өгсөн: “...Би танина. Нэг нутгийн хүмүүс байгаа юм. ******* нарынх хоорондоо 2км орчим зайтай нутагладаг. ******* нарынх 20 орчим жил айл саахалт нутаглаж байна. ******* нарын хонь мал нийлдэг. Малын нэг бэлчээртэй. ******* нь өөрөө малаа малладаг, байнга хөдөө байдаг.  , ******* буюу тэдний аав олон жил айл саахалт нутагласан болохоор бие биеийнхээ малыг сайн таньж мэддэг. *******н даруу төлөв зантай, сургууль соёлд сураагүй байнга хөдөө амьдарч  ирсэн. ******* нарынх 2020 онд хоорондоо 2 км орчим зайтай нутаглаж байсан. 2020 оны 04 сард ******* гэх айл ******* гэх айлаас 10 км орчим, гэх айлаас 12 км зайтай нутаглаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 хуу/, 

*Гэрч З.*******ын өгсөн: “... Манайх ******* багийн урд салаа доод Хушит гэх газар хаваржаандаа хаваржиж байхад нэг өдөр ******* мотоцикльтой ухна ямаа дүүрчихсэн манайд ирээд манайд орж ирээд хэсэг сууж байгаад би танайд энэ ухныг үлдээчихье та хуц ухнаа ялгаж *******ынд тавихдаа манай энэ ухныг хамт тавьчхаарай гээд орхичхоод яваад өгсөн. Тэгээд би хэд хоногийн дараа өөрийнхөө хуц ухна хамт *******гийн үлдээсэн ухныг ******* гэх айлд аваачин тавьсан. Тэгээд нэлээд хугацааны дараа гуай надтай таараад чи *******ынд тэр ухна ямааг хаанаас аваачиж өгсөн бэ гэж асуухаар нь би ******* манайд авчирч өгсөн гэж хэлсэн чинь аан тийм үү би мэдэж байсан юм аа гэж хэлчхээд яваад өгсөн. Бас ******* над руу утсаар залгаад чиний авчирсан ухныг гуай манайх гээд байхын хэнийх юм бэ гэж асуухаар нь би наа ухна ямааг чинь ******* авчраад танайд тавьчхаарай гэсэн шидээ гэж хэлсэн. Би танина. Миний төрсөн ахын хүүхэд байгаа юм. Би мэдүүлэг өгнө. Надад татгалзах зүйл байхгүй. ******* тэр ухна ямаагаа минийх гэж хэлсэн. Шүдлэн насны ямаа байсан. Манайх тэднийхээс 16 км орчим зайтай нутаглаж байсан. ******* манайд ирэхдээ мотоцикльтой ганцаараа ирсэн. Тэр жил *******ынх манайхаас 1-2 км зайтай нутаглаж байсан. Би яагаад манайд үлдээснийг нь мэдэхгүй байна. Манай эхнэр Янжиндулам мэдэж байгаа өөр хэн мэдсэнийг сайн мэдэхгүй байна. ******* тэгэхэд манайд анх удаа мал тавьсан. ******* нь гэртээ аав, ээж, дүүтэйгээ хамт амьдардаг. ******* нь байнга хөдөө байдаг өөрөө малаа хариулдаг. ******* нь бага наснаасаа хөдөө мал хариулан өссөн юм чинь мал хуйгаа сайн таньдаг байхаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-49 хуу/,

*Гэрч О. өгсөн: “...Манайх ******* багийн урд салаа доод Хушит гэх газар хаваржаандаа хаваржиж байхад нэг өдөр ******* мотоцикльтой ухна ямаа дүүрчихсэн манайд орж ирээд хэсэг сууж байгаад би танайд энэ ухныг үлдээчихье та хуц ухнаа ялгаж *******ынд тавихдаа манай энэ ухныг хамт тавьчхаарай гээд орхичхоод яваад өгсөн. Тэгээд би хэд хоногийн дараа өөрийнхөө хуц ухна хамт *******гийн үлдээсэн ухныг ******* гэх айлд  аваачин тавьсан. Тэгээд нэлээд хугацааны дараа гуай надтай таараад чи *******ынд тэр ухна ямааг хаанаас аваачиж өгсөн бэ гэж асуухаар нь би ******* манайд авчирч өгсөн гэж хэлсэн чинь аан тийм үү би мэдэж байсан юм аа гэж хэлчхээд яваад өгсөн. Бас ******* над руу утсаар залгаад чиний авчирсан ухныг гуай манайх гээд байхын хэнийх юм бэ гэж асуухаар нь би наа ухна ямааг чинь ******* авчраад танайд тавьчхаарай гэсэн шидээ гэж хэлсэн. Би танина. Миний нөхрийн төрсөн ахын хүүхэд байгаа юм. Би мэдүүлэг өгнө. Надад татгалзах зүйл байхгүй. ******* тэр ухна ямаагаа минийх гэж хэлсэн. Шүдлэн насны ямаа байсан. Манайх тэднийхээс 15-16 км орчим зайтай нутаглаж байсан. ******* манайд ирэхдээ мотоцикльтой ганцаараа ирсэн. Тэр жил *******ынх манайхаас 1-2 км зайтай нутаглаж байсан. Би яагаад манайд үлдээснийг нь мэдэхгүй байна. Манай нөхөр бид 2 гэртэй байсан өөр хэн мэдсэнийг сайн мэдэхгүй байна. ******* тэгэхэд манайд анх удаа мал тавьсан. ******* нь гэртээ аав, ээж, дүүтэйгээ хамт амьдардаг. ******* нь байнга хөдөө байдаг өөрөө малаа хариулдаг. ******* нь бага наснаасаа хөдөө малаа хариулан өссөн юм чинь мал хуйгаа сайн таньдаг байхаа. Би сайн санахгүй байна. 2020 оны хавар байхаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 хуу/,

*Д.*******гийн яллагдагчаар өгсөн: “... Би өмгөөлөгч Г.Эыг сонгон авсан өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө. Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан өөрийн эрхийн дагуу мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 79-80 хуу/,


*2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 33 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53 хуу/
*2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 37 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 67 хуу/
* Архангай аймгийн ******* сумын ******* багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 55 хуу/
 *Ял шийтгэлийн тэмдэглэл /хх-ийн 88 хуу/,
 *Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 87 хуу/,
 *Мал тэжээвэр амьтны тооллогын хуулга /хх-ийн 57 хуу/,
*Д.******* нь ял шийтгэгдэж байсан талаарх 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 91-93 хуу/, 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 96-99 хуу/
*Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 119-120 хуу/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч Д.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.


Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.******* нь Архангай аймгийн ******* сумын ******* багийн нутаг Хөх давааны хоёр мод гэх газраас 2020 оны 04 дүгээр сард Г.******* 1 тооны ямааг хулгайлж, хохирогчид 100.000 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.    

Эрүүгийн 22120000000 дугаартай хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.   

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.******* нь Архангай аймгийн ******* сумын ******* багийн нутаг Хөх давааны хоёр мод гэх газраас 2020 оны 04 дүгээр сард Г.******* 1 тооны ямааг хулгайлж, хохирогчид 100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь: хохирогч Г.*******: “...Манайх 2020 оны 04 дүгээр сард ******* дэнж гэх газарт хаваржиж байхад ямаан дундаас 1 тооны ухна ямаа алга болсон... ******* гэх айлд очиход манайхаас алга болсон ухна ямаа байсан. Тэгээд ******* надад хэлэхдээ ******* гэх хүн манайд авчирч өгсөн гэж хэлсэн.  Тэгээд би *******тай уулзахад ******* гэх хүн манайд мотоцикльтой авчирч тавиад өөрийнхөө хуц ухнатай хамт *******ынд аваачаад өгчих гэж хэлсэн ...”гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 ху/, гэрч : “...Манайх 2020 оны 04 дүгээр сард гэх газарт хаваржиж байхад 1 тооны ухна ямаа алга болсон. Тэгээд 5 сард хуц ухна малладаг ******* гэх айлд очсон чинь ******* гэх хүн өөрөө байхгүй хуц ухна дунд үзсэн чинь манайхаас алга болсон ухна байсан. Тэгээд дараа нь дахиад очсон чинь манай ухна үхчихсэн хашааных нь хажууд байсан. Тэгээд би үхсэн байсан ухна ямааныхаа чихнийх нь эмийг  үзсэн чинь буруу талын чихийг тайрсан, зөв чихийг нь догол болгож өөрчилж эм хийсэн байсан. Шүдлэн насны баруун талын чих нь ухмал, зөв чих нь цуулбар эмтэй хар зүсмийн ухна ямаа байсан.  Манайхаас алга болсон ямааг ******* гэх хүн мотоциклиор ******* гэх айлд манай ухна байгаа юм. Манайх хуц ухнатайгаа хамт ******* гэх айлд аваачаад тавьчхаарай гэж орхисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 хуу/, гэрч О.: “...2022 оны 04 дүгээр сарын эхээр манайх дээд Хүчит гэх газар хаваржиж байхад ******* ах 1 тооны ухна /сартай хар/ ямаа мотоцикль дээр дүүрчихсэн авчирч өгөөд ******* энэ ухна ямааг танайх руу явууллаа гэж хэлээд орхиод явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 хуу/, гэрч : “... ...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуу/, 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 25 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Бээс шүүгдэгч Д.*******н үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.  


Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр нь шүүгдэгч Д.*******г бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь эргэлзээтэй хангалттай нотлогдохгүй байгаа тул алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэж зүйлчилж, хохирлын хэмжээ хүрэхгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд үүнийг шүүх хүлээн авах боломжгүй  байна. Учир нь алдуул мал завших гэмт хэргийн тухайд гэмт этгээд бусдын өмчийг өөрт авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээд завших сэдэлт төрж шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг.


Хохирогч Г.******* 1 тооны ямааны тухайд өмчлөгчийн хүсэл зоригоос шалтгаалахгүй ижил сүргээсээ тасран салж, байнга идээшсэн нутаг бэлчээрээс холдон өөр орон нутагт хохирогчийн ямаа шилжээгүй бөгөөд харин шүүгдэгч Д.******* нь хохирогчийг ямаагаа эрж хайж ирэхэд нь хэлээгүй нуун далдалж, улмаар мөн гэрч З.*******аар дамжуулан О.д хүргүүлсэн зэрэг идэвхтэй үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна. 


Иймд шүүхээс шүүгдэгч Д.*******г бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 


Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Гэмт хэргийн улмаас хохирогч Г.ид 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 33 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 58 хуу/ тогтоогдож байгаа бөгөөд хохирогч Г. нь Д.*******гаас ухны төлбөр авсан тул гомдолгүй гэх баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс нотлох баримтаар гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Д.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн гэж үзэж энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүх дүгнэв. 

         Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 

Шүүгдэгч Д.******* нь бусдын малыг хулгайлсан  байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Иймд шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д хорих ял оногдуулахгүйгээр 1 / нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь 1/нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан тэнссэн болон үүрэг хүлээлгэсэн хугацаанд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.  

    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэм хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж, мөн хуулийн 4 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна... мөн хуулийн 5 дахь хэсэгт”...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ…”гэж  тус тус хуульчилсан байх тул шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.*******гаас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шар сарлагийн шар үхрийн үнэ 800.000 /найман зуу/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.  

Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, , хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.  


Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 


                                                                      ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч М овогт Дгийн *******г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар 
шүүгдэгч Д.*******д 1/нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 
шүүгдэгч Д.******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг дахин үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5.    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт 
зааснаар шүүгдэгч Д.*******д тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
 
6.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.*******гаас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шар сарлагийн шар үхрийн үнэ 800.000 /найман зуу/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгосугай. 

7.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөртэй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.  

8.    Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ОТГОНЦЭЦЭГ