Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 24 өдөр

Дугаар  2022/ШЦТ/225

 

      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Эгаар хөтлүүлж,
Улсын яллагч: Э.О
 Шүүгдэгч: Б.*******, Д.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Оргилбатаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бын *******, /РД:Д00000000/, Ш овогт Дгийн ******* /РД:А00000/ нарт холбогдох  Эрүүгийн 2212000 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймгийн ******* суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт, Архангай аймгийн ******* сумын ******* багийн ******* гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Бын *******, /РД:Д0000000/,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1970 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн ******* суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, Бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 2 эхнэрийн хамт, Архангай аймгийн ******* сумын ******* багийн ******* гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт Дгийн ******* /РД:А000000000/,

Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь Архангай аймгийн ******* сумын ******* багийн ******* хад гэх газар Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр иргэн Д.*******тай маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд цус хуралт, доод зовхи, зүүн хөмсөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Д.******* нь Архангай аймгийн ******* сумын ******* багийн ******* хад гэх газар Д.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр иргэн Б.*******той маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь баруун шанаа, хацар, баруун доод зовхины дотор ирмэгийг хамарсан зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 
*Хохирогч Д.*******ын өгсөн: 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Б.*******той маргалдаад Б.******* миний зүүн нүдний дээд хэсэгт мөргөсөн. Надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй гэв. 

*Хохирогч Б.*******ийн өгсөн: 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Д.*******тай хүүхдүүдэд мотоциклио унуулсангүй гэх шалтгаанаар маргалдсан. Д.******* нь газар байсан эмээлийг над руу саваад эмээлийн дөрөө нь миний хацар луу шүргэсэн. Миний биед ямар нэг гэмтэл учраагүй. Одоо гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй гэв.


Эрүүгийн 2212000000  дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

*Хохирогч Д.*******ын өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 04-ны 19 цагийн үед Архангай аймгийн ******* сумын ******* багийн ******* хад гэх газар хурдан морины уяан дээр *******, хоёр пиво уугаад сууж байхаар нь би мотоциклтой очсон. Тэнд байсан хурдан морины хүүхдүүд миний мотоцикль дээр мордоод унах гээд байхаар нь би хүүхдүүдийг бол гээд явуулсан чинь ******* чи хүүхдүүдээс мотоцикль харамлаад, аваагүй юм авсан юм шиг гээд агсраад байхаар би *******ийг чамд хамаагүй чи дуугай бай гээд алгадаад хойш нь түлхээд унагаасан. Тэгсэн Лхавгаадорж босож ирээд миний зүүн нүд рүү мөргөсөн. Тэгээд бид хоёр салаад явсан. ******* миний зүүн нүд хэсэг рүү нэг удаа мөргөсөн. Миний зүүн нүд орчим хөхрөөд хавдсан. Өөр ямар нэгэн гэмтэл байхгүй. Би *******ийн зүүн хацар хэсэг рүү нь нэг удаа гараараа алгадсан өөр цохиогүй. Тухайн үед мотоциклиос болж маргалдсан. Урд өмнө нь хэрүүл маргаан хийж байгаагүй. Бид хоёрын дунд буруу, зөрүү ойлголт байхгүй. Би тухайн үед айраг л уусан согтоогүй байсан. ******* намайг очиход 2 литрийн пиво уугаад сууж байсан. Хэр согтуу байсныг нь би мэдэхгүй байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...”гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 хуу/,

*Хохирогч Б.*******ийн өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр би Архангай аймгийн ******* сумын ******* багийн ******* хад гэх газар хурдан морины уяан дээр очсон. Тухайн үед том , ахын , Ганаа ах нар мориндоо ажил хийгээд байж байсан. Би тэнд очоод 2 литрийн пиво уух гээд ын тай хамт сууж байхад ******* ах мотоцикльтой ирсэн. Хүүхдүүд ******* ахын мотоциклийг тойроод унах гээд байсан. Тэгсэн ******* ах мотоциклио унуулахгүй гээд хүүхдүүд рүү уурлаад байхаар нь би мотоциклио унуулчихгүй яасан сүртэй юм гэсэн чинь ******* ах чамд ямар хамаатай юм гээд над руу юм аваад шидсэн тэр шидсэн юм нь намайг оноогүй. Тэгсэн ******* ах миний цээж рүү өшиглөөд авснаа хажууд байсан эмээл аваад над руу савсан чинь эмээлийнх нь дөрөө саваад миний баруун хацар руу шүргээд цохисон. Би ухас хийгээд босохдоо *******ын ахын зүүн хөмсөг рүү нь мөргөсөн. Тэгээд би гэр рүүгээ явсан. ******* ах над руу эмээл аваад савхад нь эмээлийнх нь дөрөө нь миний баруун хацар руу ирж цохиод миний баруун хацар хэсэгт хөхөрсөн байсан. өөр ямар нэгэн гэмтэл байхгүй. Би босохдоо ******* ахын зүүн хөмсөг хэсэг рүү нь мөргөсөн. Өөр цохиогүй. Тухайн үед ******* ах мотоциклио хүүхдүүдээс харамлаад байхаар нь би унуулчихгүй гээд маргалдсан. Урд өмнө маргалдаж байгаагүй. ******* ах согтуу ирсэн. Би өмнө нь 2 литрийн пиво 1 хүнтэй хувааж уусан өөр юм уугаагүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...”гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/,

*Гэрч О. өгсөн: “...Би тухайн өдрийн орой 20 цагийн үед л санагдаж байна. ******* хаданд байсан хурдан морьдын уяан дээр очиход ******* ******* хоёр эмнэлэг явчихаад ирлээ гэсээр *******ын зүүн нүд нь хавдсан байдалтай байж байсан. ******* ******* хоёр, бид хоёр хоорондоо маргалдаад ийм юм болчихлоо гэж байсан. Би та хоёр морь уядаг хүмүүс байж мориныхоо хажууд маргалдаад зодолдоод байхдаа яадаг юм гээд загнаад тэгээд ******* нь явсан. ******* ******* хоёрыг маргалдаж зодолдох үед нь би байхгүй байсан. Тэр хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Хоёулаа согтуу нь гайгүй байсан. Би юунаас болж маргалдсаныг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуу/,

*Гэрч М. өгсөн: “…2022 оны 07 дугаар сарын 04-ны өдөр намайг мориндоо ажил хийгээд байж байхад ******* ах, ******* ах, ын Ууганбаяр ах гурав манай морины уяанаас зайдуу хууч хөөрөөд сууж байсан. Би морио сунгаад ирсэн чинь ******* ахын зовхиноос нь цус гарсан ******* ах ******* ах хоёр барьцалдаад ын Ууганбаяр ах салгаж байсан. Би очоод та нар морины уяан дээр хэрүүл хийгээд байхдаа яадаг юм гээд загнаад буцаад морио сунгаад ирсэн чинь тараад явцгаасан байсан. Би тэр хоёрыг согтууруулах удааны зүйл хэрэглэсэн үгүй мэдэхгүй байна. зайнаас та хоёр болиоч гэчхээд явсан. Би юунаас болсныг нь мэдэхгүй байна…” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуу/, 

*Гэрч Д. өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн ******* сумын ******* багийн ******* хад гэх газар моринд ажил хийгээд байж байхад ******* ах ирээд бид хоёр сууж байхад ******* ах мотоцикльтой ирсэн. ******* ахын мотоцикль тэнд байсан хүүхдүүд сонирхоод сууж үзээд унах гээд байхаар нь ******* ах наад мотоциклыг чинь би авсан юм холд гээд хүүхдүүдийг явуулсан. Тэгсэн ******* ах нь сүртэй юм мотоциклио унуулчихгүй гээд тэр хоёр маргалдаад ******* ах ******* ахын нүүр рүү нь гараараа цохиод авсан. Тэгээд тэр хоёр дээр доороо ороод ноцолдож байгаад ******* ах нь эмээл бариад цохих гээд байхаар нь би эмээлийг нь авсан. Тэр хоёр хэсэг маргалдаж байгаад Лхавгаадорж нь ******* ахын нуруу руу нь гараа нэг удаа цохиод ахиад барьцалдаад ноцолдоод байсан. Би салгах гээд дийлэхгүй байсан. Тэгээд ноцолдож байх үедээ ******* ах нь ******* ахыг мөргөсөн байх би мөргөж байхыг нь хараагүй салсныхан дараа харсан чинь ******* ахын зүүн хөмсөгнөөс нь цус гарсан ******* ах ******* намайг мөргөчихлөө гээд байсан. Тэгээд ******* ах эмнэлэг явсан. Маргааш нь ******* ахтай тааралдсан чинь ******* ахын барьж байсан эмээлийн дөрөө саваад намайг цохиод, цохисон газар нь жаахан хавдсан байна гэж байсан. Би эмээлийн дөрөө саваад цохисныг нь хараагүй. Б.******* ах ******* ахын нуруу руу нь гараа нэг удаа цохиод зүүн хөмсөг хэсэг рүү нь нэг удаа мөргөсөн байсан. ******* ах ******* ахын зүүн шанаа хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон ******* ах нь маргааш нь надтай уулзахдаа ******* ах эмээлийн төрөөгөөр цохисон нь жаахан өвдөөд байна гэж байсан. ******* ах эмээл өргөөд барьсан ******* ахыг цохих гээд байхаар нь би эмээлийн аваад тавьсан намайг эмээлийг нь аваад тавихаас өмнө эмээлийн дөрөө ******* ахыг цохисныг би хараагүй. Тэр хоёрыг согтууруулах удааны хэрэглэсэн халамцуу байсан. Би хэрэглээгүй байсан. ******* ах 2 литрийн пиво авч ирээд тэрийн задлаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 хуу/,

*Б.*******ийн яллагдагчаар өгсөн:“...Зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 хуу/,

*Д.*******ын яллагдагчаар өгсөн: “...Би өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүх зүйлээ үнээ зөвөөр мэдүүлсэн байгаа. ******* бид хоёр сайн дураараа эвлэрсэн. Гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 хуу/,

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний 2022 оны 07 дугаар сарын 07-ны 262 дугаартай дүгнэлт:
1.    Д.*******ын биед зүүн нүдний зовхинд цус хуралт, доод зовхи, зүүн хөмсөгт 
зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.    Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ
3.    Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 
4.    Дээрх гэмтэл нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг 
түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.    Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэх дүгнэлт /хх-ийн 
15-16 хуу/,

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний 2022 оны 07 дугаар сарын 07-ны 263 дугаартай дүгнэлт:
1.    Б.*******ийн биед баруун шанаа, хацар, баруун доод зовхины дотор ирмэгийг хамарсан зөөлөн эдийн няцрал, зүүн дал, зүүн мөрөнд цус хуралт, зүүн бугалганы гадна дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.    Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр, нэг бус удаагийн 
үйлдлээр үүсэх боломжтой.
3.    Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой.
4.    Баруун шанаа, хацар, баруун доод зовхины дотор ирмэгийг хамарсан зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн дал, зүүн мөрөнд цус хуралт, зүүн бугалганы гадна дээд хэсэгт зулгаралт гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5.    Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэх дүгнэлт /хх-ийн 22-23 хуу/,

   *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 59-60 хуу/         
   *Архангай аймгийн ******* сумын ******* багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 61 хуу/,
   * Мал, тэжээвэр амьтад, худгийн тооллого хуулбар /хх-ийн 62 хуу/,
   *Архангай аймгийн ******* сумын ******* багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 64 хуу/,
   * Мал, тэжээвэр амьтад, худгийн тооллого хуулбар /хх-ийн 65 хуу/,
   *Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 66, 68 хуу/,
   *Хавтаст хэргийн материалыг  оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 71-72 хуу/ зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.******* нь согтуурсан үедээ 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр иргэн Д.*******тай маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд цус хуралт, доод зовхи, зүүн хөмсөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Д.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр иргэн Б.*******той маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь баруун шанаа, хацар, баруун доод зовхины дотор ирмэгийг хамарсан зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.*******, шүүгдэгч Д.******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.  

Эрүүгийн 22120000000 дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 
Шүүгдэгч Б.******* нь согтуурсан үедээ 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр иргэн Д.*******тай маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд цус хуралт, доод зовхи, зүүн хөмсөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Д.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр иргэн Б.*******той маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь баруун шанаа, хацар, баруун доод зовхины дотор ирмэгийг хамарсан зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Д.*******ын:.. унах гээд байхаар нь би хүүхдүүдийг бол гээд явуулсан чинь ******* чи хүүхдүүдээс мотоцикль харамлаад, аваагүй юм авсан юм шиг гээд агсраад байхаар би *******ийг чамд хамаагүй чи дуугай бай гээд алгадаад хойш нь түлхээд унагаасан. Тэгсэн Лхавгаадорж босож ирээд миний зүүн нүд рүү мөргөсөн....” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 хуу/, хохирогч Б.*******ийн:... ******* ах миний цээж рүү өшиглөөд авсан аа хажууд байсан эмээл аваад над руу савсан чинь эмээлийнх нь дөрөө саваад миний баруун хацар луу шүргээд цохисон. Би ухас хийгээд босохдоо *******ын ахын зүүн хөмсөг рүү нь мөргөсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/, гэрч Д.:... Тэгсэн ******* ах нь сүртэй юм мотоциклоо унуулчихгүй гээд тэр хоёр маргалдаад ******* ах ******* ахын нүүр лүү нь гараараа цохиод авсан. Тэгээд тэр хоёр дээр доороо ороод ноцолдож байгаад ******* ах нь эмээл бариад цохих гээд байхаар нь би эмээлийг нь авсан. Тэр хоёр хэсэг маргалдаж байгаад Лхавгаадорж нь ******* ахын нуруу руу нь гараа нэг удаа цохиод ахиад барьцалдаад ноцолдоод байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 хуу/, Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 262 дугаартай дүгнэлт, Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 263 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.  

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Оаас шүүгдэгч Б.*******, шүүгдэгч Д.******* нарын үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.  
  
    Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан бөгөөд шүүгдэгч Б.******* нь хохирогч Д.*******ын биед биед зүүн нүдний зовхинд цус хуралт, доод зовхи, зүүн хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 262 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Д.******* нь хохирогч Б.*******ийн биед баруун шанаа, хацар, баруун доод зовхины дотор ирмэгийг хамарсан зөөлөн эдийн няцрал, зүүн дал, зүүн мөрөнд цус хуралт, зүүн бугалганы гадна дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 263 дугаартай дүгнэлтэд  дурдсан бөгөөд шүүгдэгч нарын энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.  
  
Иймд шүүгдэгч Б.*******, шүүгдэгч Д.******* нарын үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч нарт  эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 
Шүүгдэгч Б.*******, шүүгдэгч Д.******* нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Б.*******, Д.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх  хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, ãýìò õýðýã ¿éëäэгдсэн íºõöºë áàéäàë, ó÷èðñàí õîõèðîë õîð óðøãèéí øèíæ ÷àíàð, ø¿¿ãäýã÷ нарын õóâèéí áàéäлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүдэгч Д.*******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэв.

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: 
Хохирогч Б.*******, хохирогч Д.******* нар нь хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч Д.*******ыг шүүгдэгч Б.*******ийг тус тус  бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.


     Шүүгдэгч Б.*******, Д.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд  зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******, шүүгдэгч Д.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон                                                      
                                                       ТОГТООХ нь:
1.    Шүүгдэгч Б овогт Баын *******ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ш овогт Дгийн Млыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, тус тус тооцсугай.

2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч  Д.*******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******, шүүгдэгч  Б.******* нар  нь оногдуулсан торгох ялын 500.000 /таван зуун мянга / төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай. 

4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******, шүүгдэгч Б.******* нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй

5.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******, шүүгдэгч Б.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6.     Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.    Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******, шүүгдэгч Б.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Б.ОТГОНЦЭЦЭГ