Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/161

 

 

                            2021/ШЦТ/161

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

            Улсын яллагч: С.Бичинхүү

Шүүгдэгч: Ц.С

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

            Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Цгийн Сд холбогдох 1912007120149 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Б суманд төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт А аймгийн Э сумын ... дугаар багийн Аы ... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Ц овогт Цгийн С /РД:.. /

 

                                    Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Ц.С нь А аймгийн Уд нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа буюу 2017 оны 06 дугаар сараас 2018 оны 10 дугаар сарын хооронд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж дараах байдлаар өөрт болон бусдад давуу байдал бий болгон 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ажилтан М.Ад цалин бодогдоогүй байхад 248.456 төгрөгийн цалин олгож мөн сарын 20-ны өдөр өөрийн Хаан банкны 5135307716 тоот дансаараа 248.000 төгрөгийг шилжүүлүүлэн авсан, 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ажилтан Ш.Од цалин бодогдоогүй байхад 223.429 төгрөгийн цалин олгож мөн оны 07 сарын сарын 07-ны өдөр өөрийн Хаан банкны 5135307716 тоот дансаараа 223.000 төгрөгийг шилжүүлүүлэн авсан, 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ажилтан Т.Тыг ажиллаагүй байхад 155.285 төгрөгийн цалин олгож мөн сарын сарын 26-ны өдөр өөрийн Хаан банкны 5135307716 тоот дансаараа 155.000 төгрөгийг шилжүүлүүлэн авсан, 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр цалин олгохдоо бусад ажилчдын цалингаас суутгаж өөрийн цалинг Хаан банкны 5135307716 тоот дансандаа 47.808 төгрөгөөр илүү олгосон, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр цалин олгохдоо бусад ажилчдын цалингаас суутгаж өөрийн цалинг Хаан банкны 5135307716 тоот дансандаа 45.000 төгрөгөөр илүү олгосон, 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр цалин олгохдоо бусад ажилчдын цалингаас суутгаж өөрийн цалинг Хаан банкны 5135307716 тоот дансандаа 82.079 төгрөгөөр илүү олгосон, 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ажилтан Н.Жт цалин бодогдоогүй байхад 281.715 төгрөгийн цалин олгож мөн оны 10 сарын цалин дээр дээрх мөнгийг суутгаж өөрийн цалинг Хаан банкны 5135307716 тоот дансандаа нэмэгдүүлэн авсан буюу 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр цалин олгохдоо бусад ажилчдын цалингаас суутгаж өөрийн цалинг Хаан банкны 5135307716 тоот дансандаа 417.463 төгрөгөөр илүү олгосон, 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр цалин олгохдоо бусад ажилчдын цалингаас суутгаж өөрийн цалинг Хаан банкны 5135307716 тоот дансандаа 402.073 төгрөгөөр илүү олгосон, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр цалин олгохдоо бусад ажилчдын цалингаас суутгаж өөрийн цалинг Хаан банкны 5135307716 тоот дансандаа 600.717 төгрөгөөр илүү олгосон, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр цалин олгохдоо бусад ажилчдын цалингаас суутгаж өөрийн цалинг Хаан банкны 5135307716 тоот дансандаа 100.000 төгрөгөөр илүү олгосон, 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр цалин олгохдоо бусад ажилчдын цалингаас суутгаж өөрийн цалинг Хаан банкны 5135307716 тоот дансандаа 264.206 төгрөгөөр илүү олгосон, 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр цалин олгохдоо бусад ажилчдын цалингаас суутгаж өөрийн цалинг Хаан банкны 5135307716 тоот дансандаа 512.732 төгрөгөөр илүү олгосон, 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ажилтан Б.Ст цалин бодогдоогүй байхад 630.877 төгрөгийн цалин олгож мөн өдрөө өөрийн Хаан банкны 5135307716 тоот дансаараа 630.877 төгрөгийг шилжүүлүүлэн авсан, 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр цалин олгохдоо бусад ажилчдын цалингаас суутгаж өөрийн цалинг Хаан банкны 5135307716 тоот дансандаа 100.420 төгрөгөөр илүү олгосон, 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр цалин олгохдоо бусад ажилчдын цалингаас суутгаж өөрийн цалинг Хаан банкны 5135307716 тоот дансандаа 157.513 төгрөгөөр илүү олгосон, 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр цалин олгохдоо бусад ажилчдын цалингаас суутгаж ажилтан Б.Лгийн цалинг 160.000 төгрөгөөр илүү олгож тухайн үедээ бэлнээр гаргуулан авсан, 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр цалин олгохдоо бусад ажилчдын цалингаас суутгаж ажилтан Ү.Шийн цалинг 150.000 төгрөгөөр илүү олгож өөрийн төлбөрийг төлүүлсэн, 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр цалин олгохдоо бусад ажилчдын цалингаас суутгаж ажилтан Б.Бын цалинг 156.000 төгрөгөөр илүү олгосон /өмнөх сарын цалинг олгоогүй байсныг нөхөн төлж олгосон/, 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр цалин олгохдоо бусад ажилчдын цалингаас суутгаж өөрийн цалинг Хаан банкны 5135307716 тоот дансандаа 135.897 төгрөгөөр илүү олгосон, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр цалин олгохдоо бусад ажилчдын цалингаас суутгаж ажилтан Ү.Шийн цалинг 268.000 төгрөгөөр илүү олгож мөн өдрөө өөрийн Хаан банкны 5135307716 тоот дансаараа 270.000 төгрөгийг шилжүүлүүлэн авсан, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр цалин олгохдоо бусад ажилчдын цалингаас суутгаж өөрийн цалинг Хаан банкны 5135307716 тоот дансандаа 92.000 төгрөгөөр илүү олгосон, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр цалин олгохдоо өөрийн цалинг Хаан банкны 5135307716 тоот дансаараа авсан боловч давхардуулан Төрийн банкны 181900097175 тоот дансандаа 182.678 төгрөгийн цалин авсан, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр цалин олгохдоо бусад ажилчдын цалингаас суутгаж өөрийн цалинг Хаан банкны 5135307716 тоот дансандаа 42.998 төгрөгөөр илүү олгосон, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр цалин олгохдоо өөрийн цалинг Хаан банкны 5135307716 тоот дансаараа авсан боловч давхардуулан Төрийн банкны 181900097175 тоот дансандаа 327.000 төгрөгийн цалинг авч Архангай аймгийн Уд 5.502.631 төгрөгийн хохирол, мөн А аймгийн Бт нягтлан бодогчоор ажиллаж байхдаа хугацаандаа буюу 2018 оны 11 дүгээр сарын 23-аас 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хооронд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж дараах байдлаар өөрт давуу байдал бий болгон 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ажилтан Б.Бод 566.697 төгрөгийн цалин бодсон боловч олгохгүй өөрийн цалинг дээрх дүнгээр нэмэгдүүлэн Хаан банкны 5135307716 тоот дансаараа авч, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ажилчдад томилолт олгох хавсралт үйлдэн байгууллагын төсвөөс томилолтоор ажиллаагүй Б.Цын Хаан банкны 5135700286 тоот дансанд 532.500 төгрөгийг олгож түүгээр дамжуулан ажилтан Б.Бын цалинг өөрөө авч, ажилтан Г.Бгийн томилолтын мөнгийг илүү тооцож буюу 532.500 төгрөг олгож мөн сарын 25-ны өдөр өөрийн Хаан банкны 5135307716 тоот дансандаа 336.500 төгрөгийг шилжүүлүүлэн авсан, өөрийн нөхөр Д.Цийн Хаан банкны 5135485270 тоот дансанд байгууллагаас 541.500 төгрөгийг шилжүүлэн авч, 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр цалин олгохдоо ажилтан М.Лын бодогдсон цалин, ээлжийн амралтын мөнгө болох 855.719 төгрөгийг өөрийн Хаан банкны 5135307716 тоот дансаараа авч, 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ээлжийн амралттай байх үедээ өөрийн унаа, хоолны мөнгийг бүтэн ажилласнаар тооцож буюу 39.100 төгрөгөөр илүү бодож Хаан банкны 5135307716 тоот дансаар авч Архангай аймгийн Бт нийт 2.872.016 төгрөгийн хохирол учруулсан авч Архангай аймгийн Бт 2.872.516 төгрөгийн хохирол, нийт төрд 8.375.147 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд 1912007120149 дугаартай эрүүгийн хэргээс:                            

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Нгийн мэдүүлсэн:...Би 2017 оны 01 дүгээр сараас 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд санхүүгийн материалд шалгалт хийсэн. Ц.С нь 2017 оны 06 дугаар сараас эхлэн Уийн нягтлан бодогчоор жирэмсний амралттай хүний оронд орсон байдаг юм. 2017оны санхүүгийн баримтад хийсэн шалгалтаар ээлжийн амралтыг буруу бодож олгосон, ээлжийн амралттай байгаа, эсхүл чөлөөлөгдсөн хүмүүст урьдчилгаа бодож олгосон, хүмүүсийн цалин дээрээс суутгал хийгээд өөрийн дансанд шилжүүлэн авсан, Ус цаг уурын ажилчдын цалин дээрээс хамгийн доод тал нь 1000 түүнээс дээш 200.000-300.000 төгрөг суутгаж ,өөрийнхөө данс руу шилжүүлэн авсан байсан. М гэх хүний цалин дээр илүү цаг бичиж бодож олгоод зөрүү 242.000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлэн авсан байдаг. Дээрх хүмүүсийн данснаас ямар ч үндэслэлгүйгээр мөнгө суутгасан байдаг. Бага хэмжээний мөнгийг тухайн алба хаагч мэдэхгүй өнгөрч байсан байдаг. Би эхлээд баримтаа цайруул гэж дуудахад ганц 2 хүнийхийг цайруулж өгсөн. Тэгээд сүүлдээ мэдэхгүй, тухайн үед суутгаж л байсан гэсэн хариулт өгдөг. Угаасаа дээрх суутгасан мөнгө өөрийнх нь дансанд орчихсон байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 81-83 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Нгийн дахин мэдүүлсэн: ...2017 оны 06 дугаар сарын урьдчилгаа цалин дээр Ц.С нь Ш.Ог ажиллаагуй байхад 223.429 төгрөгийг данс руу нь шилжүүлсэн. Уг мөнгө нь цаг уурын ажилчдын цалингийн хүснэгтэд тусгагдаагүй боловч “Хаан” банканд хүргүүлсэн картын цалингийн хүснэгтэд тусгагдсан байна. Улмаар 2017 оны 07 дугаар сард Ш.Отай Ц.С нь холбогдож 223.000 төгрөгийг урьд сард илүү олгосон байна, буцаагаад шилжүүл гээд өөрийн “Хаан” банкны дансаар авсан байна. 2017 оны 06 дугаар сарын урьдчилгаа цалин дээр Ц.С нь М.Аийг ажиллаагүй байхад 248.456 төгрөгийг данс руу нь шилжүүлсэн. Уг мөнгө нь цаг уурын ажилчдын цалингийн хүснэгтэд тусгагдаагүй боловч “Хаан” банканд хүргүүлсэн картын цалингийн хүснэгтэд тусгагдсан байна. Улмаар 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр М.Аээс Ц.С нь 248.000 төгрөгийг буруу олгосон байна гээд буцаагаад шилжүүл гээд өөрийн “Хаан” банкны дансаар авсан байна. 2017 оны 06 дугаар сарын урьдчилгаа цалингийн хүснэгтээр нийт 19.062.459 төгрөг бодогдсон боловч банкинд хүргүүлсэн хүснэгтээр 19.534.344 төгрөг бодогдсон байна. Өөрөөр хэлбэл 2017 оны 06 дугаар сарын урьдчилгаа цалин дээр Ц.С нь 471.885 төгрөгийг хууль бусаар бий болгож үүнийгээ өөрийн “Хаан” банкны дансаар авсан. Энэ нь цалингийн хүснэгт болон банкинд хүргүүлсэн картын цалингын жагсаалт, Ц.Сын “Хаан” банкны дансны хуулга, Ш.О, М.А нарын “Хаан” банкны дансны хуулгаас харагдана. Дүгнэлтэнд дээрх мөнгийг 223.000 болон 248.000 гэж бүхэл дүнгээр буюу Ш.О, М.А нарын шилжүүлсэн мөнгөн дүнгээр тусгасан байгаа. Дээрх мөнгө нь тус байгууллагад учирч байгаа хохирол юм. 2017 оны 07 дугаар сарын сүүлийн цалин дээр Ц.С нь ажилтан Т.Тд 27.808 төгрөгийг цалингийн хүснэгтээр бодсон боловч банканд хүргүүлсэн картын цалингийн хүснэгтээр Т.Тд цалин бодогдоогүй, харин Ц.Сд 7 сард цалингийн хүснэгтээр 205.931 бодогдсон боловч банканд хүргүүлсэн картын цалингийн хүснэгтээр 248.739 төгрөгийг өөрийн дансанд авсан байна. Тухайн сард ажилтан Огийн “Хаан” банкны дансанд ажилтнуудаас 5000, 20.000, 30.000 төгрөгөөр суутгаж буюу нийт 535.000 төгрөг төвлөрөх ёстой байсан боловч 520.000 төгрөг төвлөрсөн байна. Үүний зөрүү 15.000 төгрөг н  Ц.Сын дансанд орсон байна. Ингээд тухайн сард 27.808 төгрөгийг Т.Тд олгох байсныг өөрийн дансандаа шилжүүлж авсан байна. 2017 оны 08 дугаар сарын цалингийн хүснэгт банканд хүргүүлсэн цалингийн хүснэгтийн нийт дүнгийн хэмжээ адил байх ба ажилтан С.Ат 357.582 төгрөг бодогдсон боловч 352.582 төгрөг олгогджо,  зөрүү  5000 төгрөг,. ажилтан Ц.Зд 214.545 төгрөг бодогдсон боловч 199.544 төгрөг олгогдож, зөрүү 15.000 төгрөг, ажилтан Ж.Нд 131.387 төгрөг бодогдсон боловч 126.387 төгрөг олгогдож зөрүү 5.000 төгрөг, ажилтан Ш.Од 144.560 төгрөг бодогдсон боловч 139.559 төгрөг олгогдож зөрүү 5000 төгрөг, ажилтан Д.Сд 104.079 төгрөг бодогдсон боловч 99.079 төгрөг олгогдож зөрүү 5000 төгрөг, ажилтан Л.Яд 65.238 төгрөг бодогдсон боловч 60.238 төгрөг олгогдож зөрүү 5000 төгрөг, ажилтан М.Эд 213.458 төгрөг бодогдсон боловч 255.414 төгрөг олгогдож зөрүү 41.956  төгрөг илүү орсон, Э.Д /Т.Н/ гэх хүнд цалин бодсон боловч үүнийг олгоогүй байна. Би тус актад Э.Дийг М.П гэж андуурч бичсэн байна. Ц.Сд 64.831 төгрөг бодогдсон боловч 109.831 төгрөг орж 45.000 төгрөг илүү орсон. Ц.С нь нийт 86.957 төгрөгийг хууль бусаар бий болгож үүнээс 45.000 төгрөгийг өөрийн цалин дээр нэмж тооцон ажилтан М.Эд 41.957 төгрөгийг илүү олгосон байна. 2017 оны 09 дүгээр сард тухайн байгууллага өвсний мөнгө гэж аймгийн төвд ажилладаг алба хаагчдаасаа 24.000 төгрөг хурааж нярав Огийн дансанд төвлөрүүлсэн. Ц.Сд 95.119 төгрөг бодогдсон боловч 153.198 төгрөг орсон, 16 хүнээс 1.000 төгрөг суутгасан, Ж.Нд 16.388 төгрөг бодогдсон боловч олгоогүй, О.Мд 49.691 төгрөг дутуу олгосон. Нийт 82.079 төгрөгийг хууль бусаар бий болгож үүнээс 58.079 төгрөгийг өөрийн цалин дээрээ нэмж олгон зөрүү 24.000 төгрөгийг Од нэмж шилжүүлсэн байна. Тухайн сарын цалин дээр ажилтан Жыг ээлжийн амралттай байх хугацаанд нь буюу цалин бодогдоогүй байхад 291.715 төгрөг олгож 10 дугаар сард нь өөрийн данс руу 281.715 төгрөгийг шилжүүлж авсан байна. 2017 оны 10 дугаар сард байгууллагын ажилчдаас хамтын сангийн 10.000 төгрөгийг хурааж нярав Огийн дансанд төвлөрүүлсэн. Ажилтан С.Ат 231.911 төгрөг бодогдсон боловч 216.911 төгрөг олгогдож 10.000 төгрөг суутгаж олгогдож 10.000 төгрөг суутгаж зөрүү 6700 төгрөгийг олгоогүй байна. Ажилтан С.Нд 166.055 төгрөг бодогдсон боловч 155.055 төгрөг олгогдож 10.000 төгрөг суутгаж зөрүү 1000 төгрөгийг олгоогүй байна. Ажилтан Б.От 165.566 төгрөг бодогдсон боловч 150.566 төгрөг олгогдож 10.000 төгрөг суутгаж зөрүү 5000 төгрөгийг олгоогүй байна. Ажилтан Ш.Од 176.453 төгрөг бодогдсон боловч төрийн банкны дансанд 159.753 төгрөг олгогдож 10.000 төгрөг суутгаж зөрүү 6700 төгрөгийг олгоогүй байна. Ажилтан Д.Ут 217.459 төгрөг бодогдсон боловч 200.759 төгрөг олгогдож 10.000 төгрөг суутгаж зөрүү 6700 төгрөгийг олгоогүй байна. Ажилтан Г.Уд 78.277 төгрөг бодогдсон боловч, 61.577 төгрөг олгогдож 10.000 төгрөг суутгаж зөрүү 6700 төгрөгийг олгоогүй байна. Ажилтан Ү.Шт 186.932 төгрөг бодогдсон боловч 170.232 төгрөг олгогдож 10.000 төгрөг суутгаж зөрүү 6700 төгрөгийг олгоогүй байна. Ажилтан Д.Сд 204.887 төгрөг бодогдсон боловч 188.187 төгрөг олгогдож 10.000 төгрөг суутгаж зөрүү 6700 төгрөгийг олгоогүй байна. Ажилтан С.Сд 197.806 төгрөг бодогдсон боловч 176.106 төгрөг олгогдож 10.000 төгрөг суутгаж зөрүү 11700 төгрөгийг олгоогүй байна. Ажилтан Д.Сд 223.656 төгрөг бодогдсон боловч 210.656 төгрөг олгогдож 10.000 төгрөг суутгаж зөрүү 3000 төгрөгийг олгоогүй байна. Ажилтан Б.Сд 213.808 төгрөг бодогдсон боловч Төрийн банкны дансанд 200.808 төгрөг олгогдож 10.000 төгрөг суутгаж зөрүү 3000 төгрөгийг олгоогүй байна. Ажилтан П.Чд 197.966 төгрөг бодогдсон боловч 180.266 төгрөг олгогдож 10.000 төгрөг суутгаж зөрүү 7700 төгрөгийг олгоогүй байна. Ажилтан М.Чд 212.994 төгрөг бодогдсон бо.овч Төрийн банкны дансанд 195.294 төгрөг олгогдож 10.000 төгрөг суутгаж зөрүү 7700 төгрөгийг олгоогүй байна. Ажилтан М.Эд 256.341 төгрөг бодогдсон боловч 237.641 төгрөг олгогдож 10.000 төгрөг суутгаж зөрүү 8700 төгрөгийг. олгоогүй байна. Ажилтан Э.Ээд 207.227 төгрөг бодогдсон боловч. 195.227 төгрөг олгогдож 10.000 төгрөг суутгаж зөрүү 2000 төгрөгийг олгоогүй байна. Ажилтан А.Эгт 213.808 төгрөг бодогдсон боловч төрийн банканд 201.802 төгрөг олгогдож 10.000 төгрөг суутгаж зөрүү 2000 төгрөгийг олгоогүй байна. Ажилтан Э.Эгт 196.130 төгрөг бодогдсон боловч Төрийн банкны дансанд 185.130 төгрөг олгогдож 10.000 төгрөг суутгаж зөрүү 1000 төгрөгийг олгоогүй байна. Ажилтан М.Эд 192.130 төгрөг бодогдсон боловч 175.430 төгрөг олгогдож 10.000 төгрөг суутгаж зөрүү 6700 төгрөгийг олгоогүй байна. Ажилтан Л.Яд 176.453 төгрөг бодогдсон боловч Төрийн банкны дансанд 159.753 төгрөг олгогдож 10.000 төгрөг суутгаж зөрүү 6700 төгрөгийг олгоогүй байна. Ажилтан С.Эд 209.081 төгрөг бодогдсон боловч 180.381 төгрөг олгогдож 10.000 төгрөг суутгаж зөрүү 18700 төгрөгийг олгоогүй байна. Ажилтан Н.Гд 225.278 төгрөг бодогдсон боловч 208.578 төгрөг олгогдож 10.000 төгрөг суутгаж зөрүү 6700 төгрөгийг олгоогүй байна. Тухайн сараас эхлэн зарим ажилчид Төрийн банкаар цалингаа авдаг байсан бөгөөд тус 6.700 төгрөгийг актын дүнд ороогүй орхигдуулсан байна. Ингээд бүгд дүнг тооцоод үзэхээр нийт 320.200 төгрөгийг хууль бусаар бий болгосон. Тухайн Ц.Сд 182.440 төгрөг бодогдсон боловч 599.903 төгрөг орж зөрүү 417463 төгрөг илүү орсон бөгөөд Жын 281.715 төгрөг Ц.Сын цалинд орсон байх үндэстэй. С.Бад 211.436 төгрөг бодогдсон боловч Огийн дансанд орж түүнээс цалингаа авсан. Ч.Од 139.212 төгрөг бодогдсон боловч 1.071.948 төгрөг орсон бөгөөд зөрүү 932.736 төгрөг, С.Оад 262.568 төгрөг бодогдсон боловч 420.868 төгрөг орсон бөгөөд зөрүү 158.300 төгрөг байна. 2017 оны 11 дүгээр сард Ц.Сд 24.865 төгрөг бодогдсон боловч 426.937 төгрөг олгогдож 402.072 төгрөгийг хууль бусаар авсан. Тус 402.072 төгрөгийг бий болгохдоо Э.Мын цалинг 242.064 төгрөгөөр илүү бодож олгоогүй, өөрийн цалинг нэмэгдүүлсэн. Дээрх мөнгийг Э.Мд олгох ёсгүй. Мөн Н.Гд 246.000 төгрөг бодогдсон боловч олгоогүй, нэр бүхий 57 хүнээс 1000 төгрөг буюу 57.000 төгрөг, ажилтан С.Сээс 51.000 төгрөг, Д.Саас 36.000 төгрөг, С.Эд 15.761 төгрөг бодсон боловч олгоогүй өөрийн цалинг нэмэгдүүлсэн. Тухайн сарын цалингийн хүснэгтийн нийт дүн банканд хүргүүлсэн цалингийн картын нийт дүнтэй тохирч байна. 2017 оны 12 дугаар сарын 2 дугаар хагаст Ц.Сд 744 төгрөг бодогдсон боловч 601.461 төгрөг олгогдсон. Үүний зөрүү 600.717 төгрөгийг хууль бусаар авсан. Ажилтан С.Эд 327.311 төгрөг бодогдсон боловч 302.311 төгрөг олгогдож 25.000 төгрөгийг олгоогүй байна. Ажилтан Д.Өт 425.499 төгрөг бодогдсон боловч 177.042 төгрөг олгогдож 248.457 төгрөгийг олгоогүй байна. Ажилтан Б.Сд 220.168 төгрөгийн цалин бодогдсон боловч 200.160 төгрөг олгогдож 20.000 төгрөгийг олгоогүй байна. Ажилтан Ч.Жд 10.817 төгрөгийн цалин бодогдсон боловч олгоогүй байна. Ажилтан Д.Гад 246.444 төгрөгийн цалин бодогдсон боловч олгоогүй байна. Харин ажилтан З.А 243.600 төгрөгийн урамшуулал цалин бодогдсон боловч 221.100 төгрөг олгогдсон бөгөөд уг зөрүү болох 22.500 төгрөгийг Ц.С авсан гэх нотлох баримт байхгүй. Уг мөнгө нь цалингийн хүснэгтээс харагдахгүй байна. Тухайн 07 дугаар сард Т.Т нь ажилласан хоноггүй бол олгогдохгүй, харин ажилласан хоногтой бол тухайн хоногоор цалин нь бодогдож олгогдоно. С.Ат 468.970 төгрөг бодогдсон боловч 418,970 төгрөг олгогдсон байна. Тухайн зөрүүг анзаараагүй учраас актад тусгаагүй байна. Тус байгууллага нь нэг нягтлан бодогчтой бөгөөд Ц.Сын хувьд ахлах нягтлан бодогчдоо хамаарна. Актад дурдагдсан төлбөрийг Ц.С нь төлөөгүй байгаа...гэх мэдүүлэг /2хх-ийн 184-186 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Мийн мэдүүлсэн: ...Манай байгууллагын 2019 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу А аймгийн Уийн 2017-2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн. Би 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн. 2017 оныг нь аудитор Н хийсэн байгаа. Шалгалт хийхэд байгууллагын цалин хөлстэй холбоотой асуудал дээр акт тавигдсан. У нягтлан Г нь хүүхэд асрах чөлөөтэй байсан бөгөөд энэ хооронд түр ажилласан Ц.С гэх хүнтэй холбоотой зөрчлүүд байгаа юм. Ц.С нь банканд өгдөг цалингийн жагсаалтыг үгүй хийсэн. Тэгээд хүмүүсийн гарт олгохоор бодогдсон цалин, хувь хүний дансанд орохдоо тодорхой хэмжээгээр дутуу оруулсан. Мөн илүү цагийг бодож олгохдоо хөдөлмөрийн хуульд зааснаас илүү хэмжээгээр бодож олгосон. Цаг уурын орчны шинжилгээний төвийн хамтын гэрээнд илүү цагийг 1.5 дахин бодож олгоно гэж заасан байтал 3.5-6 дахин үндэслэлгүйгээр бодож олгодог. Зарим хүмүүсийн цаг нь бичигдээд ороод ирсэн байхад огт олгоогүй. Ээлжийн амралтын мөнгийг тооцож олгохдоо цалин хөлсний дундажийг үндэслэлгүйгээр илүү тооцож олгож илүү мөнгө олгосон. Хүмүүсийн гарт олгохоор бичигдсэн цалинг сар бүр дутуу оруулж зөрүү мөнгийг өөрийн данс руу хийж авсан байсан. Мөн өөрийн найз нөхдийн дансаар 150.000, 160.000 төгрөгийг дамжуулж гаргасан. Тухайн хүмүүст миний амралтын мөнгө байгаа юм, нөхөр мэдчихнэ гээд хүний данс руу дамжуулж байдаг юм. Мөн С гэх хүний амралтын мөнгийг 2 удаа давхардуулж бодож олгоод нэгийг нь илүү бодоод олгочихлоо гэж хэлээд өөрийн данс руугаа шилжүүлэн авсан. Мөн ээлжийн амралтын мөнгийг өөртөө олгочихоод тухайн сарынхаа цалинг давхардуулаад авчихсан байсан. Нягтлан бодогч Ц.Сыг ийм үйлдэл хийсэн болохыг Уийн дарга Д мэдээгүй байсан. 2017 оны 06 дугаар сараас 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажилласан байсан. Нийтдээ 9.8 сая төгрөгийг Сор нөхөн төлүүлэх 5.6 сая төгрөгийг цалин дутуу хүмүүст нь буцаан олгох, үлдсэн 4.3 сая төгрөгийг төсөв рүү төлүүлэхээр акт тогтоосон. Би энэ талаар асуухаар огт дуугарахгүй байсан. Угаасаа юм асуухаар дуугарахгүй байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 238-240 хуу/

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Мийн дахин мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн ЭрдэнэБан сумын 02 дугаар сургуулийг 1981 оноос 1991 онд төгсөж ерөнхий боловсрол эзэмшсэн. 1991 оноос 1995 оны хооронд Улаанбаатар хотод Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг үйлдвэрлэлийн менежмент мэргэжпээр төгссөн. 2003 оноос 2006 оны хооронд “Мандах” бүртгэл дээд сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. 1997 оны 01 дүгээр  сараас Архангай аймгийн Санхүүгийн хяналт шалгалтын хэлтэст санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч, 2003 оноос 2014 он хүртэл тус аймгийн мэргэжлийн хяналтын газарт санхүүгийн хяналтын улсын байцаагч, 2015 оноос одоог хүртэл аймгийн Санхүүгийн хяналт аудитын албанд санхүүгийн хяналтын улсын байцаагчаар ажиллаж байна. Санхүүгийн хяналт шалгалтаар Архангай аймгийн Уийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Ц.С нь өөртөө 2018 оны 01 дүгээр сард цалингийн хүснэгтээр 473.051 төгрөгийн цалин олгохоор тооцсон байхад өөрийн нэрийн дансандаа 568.050 төгрөгийг шилжүүлж 94.994 төгрөгийг илүү буюу хууль бусаар авсан нь дансны хуулга, цалингийн хүснэгтээс харагдаж байна. Тухайн сард 94.994 төгрөгийг бусад ажилтнуудын цалингаас хасаж өөр дээрээ нэмж жагсаалт гаргаж авсан байна. Шалгалтын явцад 2018 онд 41 ажилтны 2.526.795 төгрөгийг Ц.С хасаж өөртөө нэмж олгосон байсныг нөхөн төлүүлэхээр акт тогтоосон бөгөөд нэр бүхий 41 ажилтанд учирсан хохирлыг нийлбэр дүнгээр тооцож хавсралт үйлдсэн. 2018 оны 01 дүгээр сард яг хэнээс, хэдэн төгрөг авсныг нь санахгүй байна, сар бүрээр хавсралт үйлдээгүй тухайн үедээ тооцоод явчихсан юм. Мөн 2018 оны 03 дугаар сард цалингийн хүснэгтээр 184.150 төгрөгийн цалин олгохоор тооцсон байхад өөрийн нэрийн дансандаа 448.356 төгрөгийг шилжүүлж 264.206 төгрөгийг илүү буюу хууль бусаар авсан нь дансны хуулга, цалингийн хүснэгтээс харагдана. 2018 оны 04 дүгээр сард цалингийн хүснэгтээр 30.480 төгрөгийн цалин олгохоор тооцсон байхад өөрийн нэрийн дансандаа 543.211 төгрөгийг шилжүүлж 512.731 төгрөгийг илүү буюу хууль бусаар авсан нь дансны хуулга, цалингийн хүснэгтээс харагдана. 2018 оны 05 дугаар сард цалингийн хүснэгтээр 17.545 төгрөгийн цалин олгохоор тооцсон байхад өөрийн нэрийн дансандаа 117.965 төгрөгийг шилжүүлж 100.420 төгрөгийг илүү буюу хууль бусаар авсан нь дансны хуулга, цалингийн хүснэгтээс харагдана. 2018 оны 06 дугаар сард цалингийн хүснэгтээр 370.454 төгрөгийн цалин олгохоор тооцсон байхад өөрийн нэрийн дансандаа 527.967 төгрөгийг шилжүүлж 157.513 төгрөгийг илүү буюу хууль бусаар авсан нь дансны хуулга, цалингийн хүснэгтээс харагдана. 2018 оны 07 дугаар сард цалингийн хүснэгтээр 21.945 төгрөгийн цалин олгохоор тооцсон байхад өөрийн нэрийн дансандаа 157.842 төгрөгийг шилжүүлж 135.897 төгрөгийг илүү буюу хууль бусаар авсан нь дансны хуулга, цалингийн хүснэгтээс харагдана. 2018 оны 08 дугаар сард цалингийн хүснэгтээр 211.073 төгрөгийн цалин олгохоор тооцсон байхад өөрийн нэрийн дансандаа 303.073 төгрөгийг шилжүүлж 92.000 төгрөгийг илүү буюу хууль бусаар авсан нь дансны хуулга, цалингийн хүснэгтээс харагдана. 2018 оны 10 дугаар сард цалингийн хүснэгтээр 277.978 төгрөгийн цалин олгохоор тооцсон байхад өөрийн нэрийн дансандаа 320.976 төгрөгийг шилжүүлж 42.998 төгрөгийг илүү буюу хууль бусаар авсан нь дансны хуулга, цалингийн хүснэгтээс харагдана. 2018 оны 09 дүгээр сард цалингийн хүснэгтээр 198.436 төгрөгийн цалин олгохоор тооцож өөрийн “Хаан” банкны дансандаа авсан бөгөөд дахин тухайн сардаа 09 дүгээр сарын цалин гэж 182.678 төгрөгийг өөрийн Төрийн банкны дансандаа 2018 оны 09 дүгээр сарын 26-нд шилжүүлэн авсан нь дансны хуулга, цалингийн хүснэгтээс харагдана. 2018 оны 10 дугаар сард цалингийн хүснэгтээр 320.978 төгрөгийн цалин олгохоор тооцож өөрийн “Хаан” банкны дансандаа авсан бөгөөд дахин тухайн сардаа 10 дугаар сарын цалин гэж 327.000 төгрөгийг өөрийн Төрийн банкны дансандаа шилжүүлэн авсан нь дансны хуулга, цалингийн хүснэгтээс харагдана. Ц.С нь 2018 оны 06 дугаар сард ажилтан Ү.Шт цалингийн хүснэгтээр 291.379 төгрөгийн цалин олгохоор тооцсон байхад түүний “Хаан” банкны дансанд 441.379 төгрөгийг шилжүүлж 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр өөрийн хувийн дансанд 180.000 төгрөгийг шилжүүлж авсан нь дансны хуулга, цалингийн хүснэгтээс харагдана. 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ажилтан Б.Сийн “Хаан” банкны дансанд цалин нэрээр 630.877 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд мөн оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Б.Сийн дансанд дахин 630.877 төгрөгийг шилжүүлж давхардуулсан гээд яг энэ дүнгээр С өөрийн хувийн “Хаан” банкны 5135307716 тоот дансанд шилжүүлж авсан нь дансны хуулга, цалингийн хүснэгтээс харагдана. Ц.С нь 2018 оны 06 дугаар сард ажилтан Б.Лд цалингийн хүснэгтээр 222.635 төгрөгийн цалин олгохоор тооцсон байхад түүний “Хаан” банкны дансанд 382.635 төгрөгийг шилжүүлж дараа нь Б.Лгээс 160.000 төгрөгийг бэлнээр авсан нь Б.Лгийн гаргасан тодорхойлолт, дансны хуулга, цалингийн хүснэгтээс харагдана. Ц.С нь 2018 оны 07 дугаар сард ажилтан Б.Бт цалингийн хүснэгтээр 56.211 төгрөгийн цалин олгохоор тооцсон байхад түүний “Хаан” банкны дансанд 212.211 төгрөгийг шилжүүлж дараа нь 156.000 төгрөгийг бэлнээр авсан байх үндэстэй байна. Энэ нь дансны хуулга, цалингийн хүснэгтээс харагдана. 2018 оны 07 дугаар сард ажилтан Б.Бт цалингийн хүснэгтээр цалин бодогдоогүй байхад 91.826 төгрөгийг түүний “Хаан” банкны дансанд шилжүүлж дараа нь авсан байх үндэслэлтэй байна. Энэ нь дансны хуулга, цалингийн хүснэгтээр тогтоогдоно. Дээрх үйлдэл нь цалингийн хүснэгтээ гаргаад банканд өгөх жагсаалтаа өөрчлөн өгч гүйлгээг хийлгэх аргаар үйлдсэн бөгөөд дээрх дүнгийн нийлбэр 3.129.145 төгрөг болж байна. 2017 оны баримтыг би үзээгүй болохоор тухайн оныхыг би мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /2хх-ийн 172-173 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Аийн мэдүүлсэн: ...Манай дүү Эрдэнэмандал суманд Цаг уурын усны харуулаар ажилладаг юм. Би дүүгээ амралтаа авсан үед нь түр орлон ажилладаг байсан. Тухайн онд хэдэн сард амралтаа авсныг нь сайн санахгүй байна. 2019 оны зун над руу Архангай аймгийн Аудитын газраас нэг эмэгтэй хүн яриад “Хүний оронд түр ажиллаж байгаа С гэдэг хүн таны данс руу мөнгө шилжүүлсэн байна, та мэдсэн үү гэж асуусан. Би мэдэхгүй байна гэж хэлсэн. Намайг дансны хуулгаа аваад явуул гэхээр хуулгаа Аудитэд аваачиж өгсөн. Тухайн үед С нь над руу залгаад би өөр хүний данстай андуураад таны данс руу мөнгө хийчихжээ, та ажиллаагүй юм байна ш дээ, би өөр орлон ажиглагчтай андуурсан байна гэж хэлээд буцаагаад шилжүүлүүлсэн. Би тэрийг одоо санахгүй байна. Над руу андуурч шилжүүлсэн гэсэн мөнгийг нь л буцаан шилжүүлсэн санагдаж байна. Би тэр үед “Хаан” банкны 5152127697 дугаарын данс эзэмшдэг байсан. Энэ дансаараа цалингаа авдаг байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 207-209 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Лгийн мэдүүлсэн: ...Надад энэ талаар нарийн тодорхой мэдсэн зүйл байхгүй. Аудитаас намайг нэг удаа дуудаж уулзаж байсан. 2018 оны 06 дугаар сард Ц.С нь надад би ээлжийн амралтын мөнгөнийхөө талыг чиний данс руу хийчихсэн, арвин мөнгө орохоор Ц /манай нөхөр/ уурлаад байдаг юм, чиний данс руу хийчихсэн байгаа, чи найздаа тэр мөнгийг бэлнээр аваад өгчихөөрэй гэж хэлсэн. Тэгээд би 100.000 төгрөг аваачиж өгч байсан. Би тухайн үедээ Ц.Сыг ээлжийн амралтын мөнгөө урьдчилж аваад байгаа юм байна л гэж ойлгоод Бог юм байх гэж бодоод аваад өгчихсөн. 2017, 2018 оны үед би 500.000 гаруй төгрөгийн цалин авдаг байсан. Би яг тодорхой хэлж мэдэхгүй байна. Манай байгууллагын цалингийн цэс дээрээс тодорхой харагдана. Үүнээс өөрөөр миний данс руу мөнгө төгрөг шилжүүлж авч байсан асуудал байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 90-92 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Огийн мэдүүлсэн: ...Би 2017 оны 05 дугаар сард Архангай аймгийн Эрдэнэмандал суманд цаг уурын техникчээр ажиллаж байгаад 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс Улаанбаатар хотод цаг уурын техникчийн 21 хоногийн сургалтад хамрагдсан. 2019 оны 09 дүгээр сарын үед намайг Аудитаас дуудаад Ц.Стой холбоотой зөрчил илэрсэн гээд надтай уулзаж байсан. Би Ц.Сыг цалинтай холбоотой зөрчил дээрээ шалгагдаж байгаа байх л гэж бодож байна. Би 2017 онд Ус цаг уур орчны шинжилгээний газарт орлон ажиглагчаар түр тушаалаар ажиллаж байсан. Тэгээд Би 2017 оны 06 дугаар сард өөрийн хүсэлтээр Улаанбаатар хот руу сургалтанд явсан юм. 2017 оны 06 дугаар сард миний “Хаан” банкны 5028385798 дугаарын данс руу урьдчилгаа цалин 223.429 төгрөг орсон байсан. Ц.С нь тухайн үедээ ажилд ороод удаагүй байсан. Тэгээд над руу утасдаад би чамайг ажиллаж байгаа гэж бодоод урьдчилгаа бодчихсон байна л гэж байсан. Би 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Ц.Сын 5135307716 дугаарын данс руу бүхэл 223.000 төгрөг буцаагаад шилжүүлж байсан. Үүнээс өөр тийм тохиолдол байхгүй. Би 2017 оны 07 дугаар сард Ус цаг уурын техникчээр тэтгэвэрт гарсан хүний оронд албан ёсоор томилогдсон юм. Тэр үед ажилд ороод удаагүй байсан болохоор цалин дээрээс мөнгө төгрөг суутгасан эсэхийг анзаараагүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 93-95 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Гын мэдүүлсэн: ...Би дээрх асуудлын талаар сайн мэдэхгүй. Миний цалингаас мөнгө төгрөг авсан талаар надад хэлж байгаагүй. Миний цалигаас 246.444 төгрөг суутгасныг би мэдэхгүй. Тухайн үед өөрийн нөхөр Д.Сын оронд ажиллаж байсан. Тухайн үед би орлон гүйцэтгэгчийн мөнгө яагаад миний дансанд орж ирээгүй юм бэ гэж Шээс асуутал Д.Сын амралтын мөнгөтэй хамт бөөнд нь Д.Сын дансанд хийсэн гэж хэлсэн. Манай нөхөр Д.Сын ээлжийн амралтын хоног хугацаа дуусаагүй байхад албан ажлын Л.А, Дандарваанчиг дарга, Ш инженер нар ирж Өгийнуур сумын Бямбаа гэх хүнд манай нөхрийн ажлыг хүлээлгэн өгсөн. Цалин мөнгө дутуу орж байгааг мэдээгүй тул дутуу орсон цалин байдаг бол тэрийгээ нэхэмжилж байна. Өөр гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 96-98 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Бгийн мэдүүлсэн: ...Миний цалинг дутуу бодоод байна гэж би Сд өөрт нь хэлдэг байсан. Би мэдэхгүй гэж л хариулдаг байсан. Манай байгууллага захиргаа аж ахуй, холбоо, хөдөө аж ахуй гэх мэт 4, 5 салбартай, тэгээд сар сараараа даагаад тухайн сард болсон арга хэмжээ баяр ёслол, Ж зовлон тохиолдоход хариуцаж байгаа салбар нь мөнгөө ажилчдаас өөрсдөөс нь хурааж бөөгнүүлээд тухайн ажилдаа зарцуулаад тайлангаа танилцуулдаг байсан. Тэрнээс цалин дээрээс мөнгө суутгадаггүй байсан. Ц.С нь волейбол сайн тоглодог, бөмбөгт их дуртай хүүхэд байгаа юм. Хамт олонтойгоо нийтэч, яриа хөөрөөтэй хүн юм...гэх мэдүүлэг /1хх-ийн 100-102 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Мы мэдүүлсэн: ...Би Уд 2011 оноос хойш 8 жил гаруй ажиллаж байна. Би ямар учраас миний цалингаас 6700 суутган авсан гэдгийг мэдэхгүй байна. Манай байгууллага 2016, 2017 оны үед /яг тодорхой санахгүй байна/ нэг хэсэг 5000 төгрөгөөр хуримтлал татдаг байж байгаад больчихсон. Янз бүрийн ажил арга хэмжээ болохоор тухайн сардаа ажил арга хэмжээ зохион байгуулах хуваарьтай хэлтэс нь мөнгөө хурааж авдаг. Цалин дээрээс мөнгө татдаггүй санагдаж байна. Манай байгууллага дээр Дотоод аудитын хэлтсээс шалгалт орсон юм, тэгээд миний цалинг илүү орсон байна гээд над дээр төлбөр тавьсан. Тэгээд уг төлбөрийг намайг төл гээд цалин дээрээс суутгаад авсан. Ц.С нь миний цалинг буруу бодоод илүү мөнгө шилжүүлчихсэн юм шиг байна лээ. Тэрнээс тэр зөрүү мөнгийг надаас Ц.С буцааж авсан асуудал байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 103-105 хуу/

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Жын мэдүүлсэн: ...Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын тамгын газарт цаг уурч албан тушаалтай 36 дахь жилдээ ажиллаж байна. Ц.С гэх хүн оныг нь хэлж мэдэхгүй байна, Архангай аймгийн Цаг уурын газарт хэсэг хугацаанд нягтлан бодогчоор ажиллаж байсан. Өмнөх нягтлан бодогч Г нь хүүхэд асрах чөлөө буюу жирэмсний амралттай байсан хойгуур хэсэг хугацаанд ажиллаж байсан. Төрөл садан, найз нөхдийн холбоо байхгүй. Аймагт уулзалт, зөвлөгөөнтэй үеэр зүс харж байсан. Надад Ц.Стой холбоотой мэдэх зүйл байхгүй байна. Би нягтлан бодогчийн бодсон цалин аваад л байж байсан. Би сүүлийн 5 жил 9 дүгээр сард ээлжийн амралтаа авч байгаа. Тэгэхээр 2017 онд 09 дүгээр сард ээлжийн амралтаа авсан. Учир нь 08 жил болгоны 08 дугаар сарын дунд 10 хоногт бэлчээрийн даац тодорхойлох ажлыг Хайрхан сумын 5 дугаар багт явуулдаг учир наана нь амраадаггүй юм. 2020 оны ээлжийн амралт мөн 09 дүгээр сард авахаар төлөвлөгдсөн байгаа. Надад энэ талаар мэдэх зүйл байхгүй байна. Ц.С нь надад миний цалингаас ямар нэгэн мөнгө төгрөг суутгаж авсан талаар юм хэлээгүй. 1000 авсныг мэдэхгүй байна. Бага дүнтэй мөнгийг санахгүй байна. Ц.С гэх хүн надад хэлж мэдэгдэхгүйгээр мөнгө суутгаж авч байгаагүй. Би цалин мөнгөний асуудал гаргаж байгаагүй. Би цалин мөнгө буух үед илүү цаг бодогдож байна уу гэж л асууж байдаг. Тэр болгон цалинтай бүрэн гүйцэд, дутуу орж байгааг анзаараад байдаггүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 111-113 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Тын мэдүүлсэн: ...Надад хэлж мэдэгдээгүй. Яагаад авсан талаар нь би мэдэхгүй байна. 2017 оны 08 дугаар сард нэг зуун тавин хэдэн мянган төгрөг хийгээд би буруу бодсон байн гээд буцаагаад өөрийн дансаа өгөхөр нь би буцаагаад хийхэд дансны нэр нь С гэж байсан. Одоо миний үндсэн цалин 512.000 төгрөг байдаг байх. ТҮ6-1 цалинжиж байгаа. Өмнө нь данснаас авсны дараа нь ямар ажлаар авсан талаар хэлдэг байсан. Одоо сүүлийн 1 жил бидэнд хэл ярьж байгаад өөрсдөөс нь авдаг болсон. Би гомдол санал байхгүй байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 135-137 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Дгийн мэдүүлсэн: ...Манай байгууллагад нягтлан бодогч хийж байсан. Алба хаагчдын цалингаас авсан гэж сонссон. Би 2004 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс одоог хүртэл ажиллаж байна. Надад асуудал болж байгаагүй. Манай байгууллага янз бүрийн арга хэмжээ болохоор хувь хүмүүст өөрсдөд нь хэлж танилцуулж байгаад авдаг. Надад гомдол санал, нэхэмжлэх байхгүй. Ш.Онь манай охин байгаа юм. Цаг уурын түр сургалтанд суугаад намайг ээлжийн амралттай байх хугацаанд орлон ажиллаж байсан юм. Манай охин өөрөө ч мэдээгүй байгаа. Улаанбаатар хотын 120 дугаар сургуульд багш хийж байгаа. 99684148 дугаарын утастай байгаа...гэх мэдүүлэг /1хх-ийн 118-120 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Бын мэдүүлсэн: ...Би Уд 2011 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. Би миний цалингаас мөнгө суутгаж авсан талаар огт мэдээгүй. Байгууллагаас янз бүрийн арга хэмжээний үед мөнгө татахдаа хэлж танилцуулаад өөрсдөөс нь хурааж авдаг. 2017, 2018 онуудад миний амралтын мөнгийг миний цалингийн данс руу дутуу оруулсан байсан. Гэхдээ цалингийн цэсэн дээрээ болохоор гүйцэд бичигдсэн байсан. Би хэл ам хийж байгаад нөхөж авсан. 2019 онд нөхөж олгохдоо хэдэн төгрөг дутуу орсон байсан. 2017 оны амралтын мөнгөний зөрүүг Ц.С өөрөөсөө нөхөж өгч байсан. Тэр үедээ бас л талыг нь өгч байсан. Би амралтын мөнгөний зөрүүг нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /1хх-ийн 121-123 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Цын мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Хашаат сумын цаг уурын ажиглагч Эг гэх хүний оронд түр ажиллаж байсан. Эг эгч нь ихэвчлэн 09 дүгээр сарын үед амралтаа авдаг учраас би тэр үед ажиллаж байсан байх. 2020 оны 01 дүгээр сараас Эг эгч нь тэтгэвэртээ гараад би оронд нь орсон. Эг эгч нь олон жил ажилласан болохоор 45 хоног шахуу амардаг. Би тэр үед яг хичнээн төгрөгийн цалин авч байснаа мартчихсан байна. Миний цалин дээрээс 1000 төгрөг суутгасан гэдгийг би огт мэдээгүй. Тийм болохоор ямар учиртай суутгасан болохыг нь мэдэхгүй байна. Надад гомдол, санал нэхэмжпэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 124-125 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Эгийн мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Уийн Хашаат харуулын ажиглагчаар 2000 оноос 2020 оны хүртэл 20 жил ажилласан. Би миний цалингаас мөнгө суутгасан талаар мэдээгүй. Цалингийн цэсээ харж зурж авдаггүй, дансанд мөнгө орчихдог болохоор өгсөн цалинг л авдаг. Тухай тухайн сардаа хэлтэс, хэлтсээрээ даагаад авчихдаг. Тухайн сардаа хариуцсан хэлтсээс нь яриад ийм тийм ажил гарсан, тэрний данс руу тэдэн төгрөг хий гээд авдаг. Миний цалин дээрээс хэлж ярилгүй мөнгө суутган авч байсан тохиолдол гарч байгаагүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 126-127 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Ан мэдүүлсэн: ...Ц.С нь жирэмсний амралттай хүний оронд түр манай байгууллагад ажиллаж байсан. Би цаг уурт 2003-2019 оныг хүртэл тасралтгүй ажиллсан. Би одоо миний цалингаас ямар учиртай мөнгө авсныг мэдэхгүй байна. Манай байгууллагаас янз бүрийн ажил арга хэмжээтэй холбоотой асуудал гарвал цалин буусны дараа хэлж яриад авдаг байсан. Тэрнээс шууд цалингаас мөнгө төгрөг авч байгаагүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 128-129 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Огийн мэдүүлсэн: ...Би 2016 оноос эхлэн Ус цаг уурын Тариат өртөөний даргаар ажиллаж байна. 2017, 2018 онуудад ажиллаж байсан. Би санахгүй байна. Одоо миний үндсэн цалин 696.000 төгрөг байдаг байх. ТҮ-7-2 цалинжиж байгаа. Өмнө нь данснаас авсны дараа ямар ажлаар авсан талаар хэлдэг байсан. Одоо сүүлийн 1 жил бидэнд хэлж ярьж байгаад өөрсдөөс нь авдаг болсон. Би гомдол, санал байхгүй байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 132-134 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Гын мэдүүлсэн: ...Би мэдэхгүй байна. Би тэтгэвэрт гараад 15 жил болж байна. Би мэдэх зүйл байхгүй байна. Манай хүү С амарч байх хугацаанд би түр ажилладаг бөгөөд би өгсөн цалинг нь авдаг. Өөр надад мэдэх зүйл байхгүй байна. Би үндсэн ажилтан биш болохоор мэдэхгүй байна. Би гомдол, санал байхгүй байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 138-140 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Оийн мэдүүлсэн: ...Би Тариат сумын Тариат ус цаг уурын станцад ээлжийн техникч мэргэжлээр ажилладаг. Би 2017, 2018 онуудад Тариат ус цаг уурын станцад ээлжийн техникч мэргэжлээр ажиллаж байсан. Би Сыг сайн танихгүй. Аймгийн төвд Ус цаг уурын станцад нягтлан бодогч гэдгийг л мэднэ. Тэрнээс өөр зүйл мэдэхгүй. С ямар учраас цалингаас мөнгө суутган авсан талаар мэдэхгүй. Надад ямар нэгэн байдлаар хэлж ярьсан зүйл байхгүй. Би одоо гар дээрээ 700.000 төгрөг авдаг. Манай байгууллага ямар нэгэн ажил арга хэмжээний үеэр ажилтан, албан хаагч нарынхаа цалингаас мөнгө суутгадаггүй. Харин ямар нэгэн ажил гарахад бэлэн мөнгө хураалгаад явуулчихдаг юм. Би гомдол, саналгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 141-143 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Бгийн мэдүүлсэн: ...Цалингаас мөнгө авсан талаар би мэдэхгүй байна. С надад авсан талаараа хэлж яриагүй. Надад гомдол байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 144-146 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Згийн мэдүүлсэн: ...Миний цалингаас мөнгө суутгасан эсэх талаар би мэдээгүй. Цалин суутгасан талаар нь одоо сонсож байна. Цалин дутуу орж байсан талаар өөрөө мэдээгүй байна. Би хэдэн төгрөгийн цалин авдаг талаараа мэдэхгүй байна. Үлүү цагинн мөнгө, нэмэгдээд зарим сард хасагдаж ордог болохоор яг хэдэн төгрөг авдгаа мэдэхгүй байна. Надад гомдол байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 147-149 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Рийн мэдүүлсэн: ...Миний цалингаас сууутгасан талаар би мэдээгүй. Энэ талаар би одоо сонсож байна. Манай байгууллага бэлэн мөнгө суутгаж авдаггүй. Би 600.000 төгрөгийн цалин авдаг. Надад гомдол байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 150-152 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Жы мэдүүлсэн: ...Би нөхрийн амралтын хугацаанд түр ажилладаг байсан. Одоо би ажилгүй тэтгэвэрт байдаг. Миний цалингаас суутгасан талаар би мэдээгүй бөгөөд цалин суутгасан талаар нь одоо сонсож байна. Би мөнгө авдаг талаар нь мэдэхгүй байна. Би тэтгэврийн мөнгөө авч байгаа. Надад гомдол байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 153-155 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Сын мэдүүлсэн: ... Миний цалингаас суутгасан талаар би мэдээгүй бөгөөд цалин суутгасан талаар нь одоо сонсож байна. Мөнгө төгрөг авдаг цалингаас татаж авдаг, юунд хэрэглэсэн талаараа хэлж ярьж байгаагүй. Би 600.000 гаруй төгрөг авдаг ТҮ 6-2 цалинждаг. Надад гомдол байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 156-158 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бын мэдүүлсэн: ...Миний цалингаас яагаад 1000 төгрөг суутгаж авсан талаар мэдэхгүй. Миний цалингаас мөнгө авсан талаар хэлж байгаагүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 160-161 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Бын мэдүүлсэн: ...Надад уг асуудлын талаар мэдэх зүйл байхгүй. Тухайн мөнгийг миний цалингаас суутгасныг би мэдээгүй. Энэ талаар хэлж яриагүй. Хэрэв цалингаас мөнгө төгрөг татахаар бол надад хэлж байгаад авдаг…гэх мэдүүлэ г/1хх-ийн 165-168 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч З.Аын мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Цаг уурын станцад техникч ажилтай. Би 2017-2018 онуудад Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Цаг уурын станцад ажиллаж байсан. Би тус сумын цаг уурын станцад 13 дахь жилдээ ажиллаж байна. Тэр үед бид нарт бол хэлж байсан. Яг юунд хэрэглэж суутгасан талаар одоо санахгүй байна. Ямар ч байсан цалингаас мөнгө суутгасан гэ хэлж ярьж байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 169-171 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Пын мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Цаг уурын Өртөөнд усны харуул ажилтай. Би 2017-2018 онуудад ажиллаж байсан. Би тус сумын цаг уурын өртөөнд усны харуул ажлаар 5 дахь жилдээ ажиллаж байна. Би Ц.С гэх хүнийг танина. Гэхдээ тухайн хүнийг манай ажлын хүмүүс Ус цаг уур шинжилгээний төвд нягтлан гээд С гэж хүн байдаг гэсэн ярьдаг. Түүнээс огт уулзаж байгаагүй. Түүнээс төрөл садны ямар нэгэн холбоо хамааралгүй. Миний цалингаас мөнгө суутгасан талаар би мэдээгүй. С нь надад огт миний цалингаас мөнгө суутгасан талаар хэлж яриагүй. Зарим зүйлийг огт санахгүй байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 172-174 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Бгийн мэдүүлсэн: ...Надад энэ талаар огт яриагүй. Миний данснаас мөнгө төгрөг татсаныг би мэдээгүй. Түүнээс мөнгө төгрөг татахад бол Ц.С надад заавал хэлдэг. Ийм юмны мөнгө, тийм юмны мөнгө хураалгаарай гэж хэлдэг байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 175-178 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Агийн мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Цаг уурын өртөөний ээлжийн техникч. Би 2017-2018 онуудад ажиллаж байсан. Би тус сумын цаг уурын өртөөний техникч ажлаар 9 дэх жилдээ ажиллаж байна. Би Ц.С гэх хүнийг танина. Тухайн үед цалингаас мөнгө суутгахдаа хэлж байгаад суутгадаг байсан. Түүнээс хэлэлгүй мөнгө төгрөг татдаггүй байсан. Яг ямар учраас мөнгө татсаныг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 179-181 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бын мэдүүлсэн: ...Би Уд 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 1 сар түр орлон ажиглагчаар ажилласан. Би Өгийнуур сумын Ус цаг орчны шинжилгээний төвийн ажилтан Б гэдэг харуулын оронд 1 сарын хугацаатай ажилласан. Түр орлон ажиглагч нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг гэсэн. Намайг орлон ажиглагчаар авахдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжина гэж хэлсэн. Тийм учраас миний сарын цалин 212.211 төгрөгийн цалин орсон. Тэр 8 дугаар сард орсон 91.826 төгрөгийг яагаад шилжүүсэн гэдгийг ёстой мэдэхгүй байна. Гүйлгээний утга дээрээ 8 сар урьд гээд бичсэн байна. Би 8 дугаар сард ажиллаагүй. Би огт санахгүй байна. Би Сыг танихгүй. Би 1 сар гаруй ажилласан болохоор нягтлан нь ямар хүн байдгийг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 182-184 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Гийн мэдүүлсэн: ...Би Батцэнгэл сумын Цаг уурт 2005 оноос хойш одоог хүртэл хугацаанд С.Ж гэдэг хүнтэй ээлжлэн ажилладаг юм. Нэг ёсондоо Жыг ээлжийн амралт авсан, чөлөө авсан гээд ажиллахгүй байх үед нь ажилладаг юм. 2017 оны 11 дүгээр сард ажиллаж байсан санагдаж байна. Гэхдээ миний цалин дээрээс 1000 төгрөг авсныг би мэдэхгүй байна. С гэдэг хүнийг би мэдэхгүй. Надад цалин дээрээс мөнгө авсан гэж хүн тайлбарлан хэлж байгаагүй. Надад гомдол санал гэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 186-187 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Бын мэдүүлсэн: ...Би Ц.С гэдэг хүнийг Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа талаар сонсоогүй бөгөөд мэдэх зүйл байхгүй. Ц.С гэдэг хүн 9, 11 дүгээр сард цалин дээрээс 1.000 төгрөг суутган авсан талаар мэдээгүй. Надад энэ талаар юм яриагүй. Надад гомдол санал байхгүй. Нэхэмжпэх зүйл байхгүй байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 189-190хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Оын мэдүүлсэн: ...Би Ц.С гэдэг хүнийг Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа талаар мэдэхгүй. Ц.С гэдэг хүн 9 дүгээр сард миний цалин дээрээс 1000 төгрөг, 10 дугаар сард 5000 төгрөг суутган авсан талаар мэдээгүй. Надад энэ талаар юм яриагүй. Тухайн үед би Тариат сумын цаг уурын албан ажиллаж байсан.. Надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 191-192 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч З.Мын мэдүүлсэн: ...С гэх хүнийг нэг их сайн танихгүй. Манай байгууллагад нягтлангаар түр хугацаанд ажиллаж байсан гэсэн. Сүүлд нь 2018 оны сүүлээр 5 байгууллага нэгдэж шинэ жилээ тэмдэглэхэд Ц.С гэдэг хүнийг манай цаг уурт хамт ажилладаг хүмүүс манайд ажиллаж байсан гэхэд нь анх харсан. 2019 онд шиг санаж байна, манай аймгийн Цаг уурын санхүүд аудитын шалгалт орсон гээд өөрийнхөө цалингын дансны хуулгаа явуул гэж хэлэхээр нь би банкнаас дансны хуулгаа аваад явуулсан. Цалингаас мөнгө суутгаж авсан талаар би сайн санахгүй байна. Надад хэлээгүй байх. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн194-195  хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч З.Мын мэдүүлсэн: ...Хэзээ гэдгийг нь санахгүй байна. Цаг уураас над руу утсаар яриад цаг уураас гэж орсон цалингын дансны хуулгаа явуул гэж ярихаар нь явуулсан. Тухайн үедээ ямар учиртай, яасан юм бэ гэдгийг нь асууж байсан санагдаж байна. Юу гэж асууснаа одоо мэдэхгүй байна. Манай байгууллагын цалин амралтын өдөр ихтэй саруудад арай өндөр, амралтын өдөр багатай саруудад арай бага бодогддог. Жишээ нь: Улсын баярын амралтаар олон өдрийн амралт таарвал амралтын өдрөөр ажилласан гэдгээрээ арай илүү цалин бодогддог. Энэ асуудал 2017 оных болохоор сайн санахгүй байна. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 197-199 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Мы мэдүүлсэн: ...Би 2016 оны 04 дүгээр сараас хойш одоог хүртэл Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Цаг уурын Төвшрүүлэх өртөөнд ээлжийн техникчээр ажиллаж байна. Надад тийм зүйл хэлж байгаагүй. Мөн би өөрийн цалингаасаа 15.000, 1000 төгрөг суутгаж авсан талаар мэдээгүй. Миний цалин шалтгаангүйгээр дутуу орж байгаагүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 201-202 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Лын мэдүүлсэн: ...Би 1995 оноос 2018 оныг хүртэл Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Цаг уурын Төвшрүүлэх өртөөнд тус өртөөний ахлах техникчээр ажиллаж байгаад 2018 оны 08 дугаар сард тэтгэвэртээ гарсан юм. Би С гэдэг нягтлан бодогч танихгүй. Одоо санаанд орохгүй байна. Манай Цаг уурын байгууллага босоо удирдлагатай учраас дарга, нягтлан бодогч нар Архангай аймгийн ЭрдэнэБан суманд байрлах Цаг уур орчин шинжилгээний төвд суудаг юм. Миний сүүлд санаж байгаагаар Г гэж нягтлан бодогч ажиллаж байсан. Би энэ асуудлын талаар мэдэхгүй байна. С гэж хүн би бас танихгүй байна. Цалингаас мөнгө авсан талаар надад хэлж байгаагүй. Мөн би өөрийн цалингаасаа 3000 төгрөг суутгаж авсан талаар мэдээгүй. Миний цалин шалтгаангүйгээр дутуу орж байгаагүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 203-204 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Эын мэдүүлсэн: ...Би 2003 оноос өдөөдрийг оныг хүртэл Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Цаг уурын Төвшрүүлэх өртөөнд ажиллаж байна. Надад цалингаас мөнгө суутгасан талаар хэлж байгаагүй. Мөн би өөрийн цалингаасаа 1000 төгрөг суутгаж авсан талаар мэдээгүй. Миний цалин шалтгаангүйгээр дутуу орж байгаагүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 205-206 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Мийн мэдүүлсэн: ...Миний цалингаас мөнгө суутгаж авсан талаа би одоо санахгүй байна. Тухайн үедээ суутгаж авах шаардлага гараад суутган авсан байх гэж бодож байна. Байгууллагаас мөнгө хураахаар бол тухайн үед нь цалин буусны дараа хувь хүнд нь хэлж мэдэгдээд авдаг. Миний цалинг өмнө нь дутуу олгож байсан асуудал гарч байгаагүй. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 210-212 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Оын мэдүүлсэн: ...Би Уд 1994 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. Би энэ 1000 төгрөгийг ямар учраас суутган авсныг мэдэхгүй байна. 2017 онд манай байгууллага хамт олноороо зөвшөөрөөд хамтын сантай болсон. Уг мөнгийг сар болгон цалин дээрээс 5000 төгрөг авдаг байсан. Гэхдээ тэрийг хэдэн сар хурааж байгаад ажилчид хамтын санг цуцлах санал гаргаад больсон. Би яг хэдэн сард эхэлснийг мэдэхгүй байна. Би хамтын сангийн материалаас харж байж хэлнэ. Заримдаа нийтийг хамарсан мөнгө хураах шаардлага гарвал цалин дээрээс суутгаж авдаг байсан. Зарим тохиолдолд цалин дээрээс авдаг байсан санагдаж байна. Тэрийг манай нярав О сайн мэдэж байгаа. Цалинтай ямар нэгэн маргаан гаргаж байгаагүй санагдаж байна. Ц.С нь их нийтэч, спортын арга хэмжээнд хамт олноо хошуучлаад явдаг хүүхэд байсан. Ийм асуудал яагаад гаргасан болохыг нь мэдэхгүй байна.         Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би нярав Огаас мэдүүлэг авахуулмаар байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 214-216 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Сийн мэдүүлсэн: ...Миний цалин дээрээс эдгээр мөнгийг ямар учраас суутган авсан талаар би мэдэхгүй байна. Байгууллагаас өвсний мөнгийг нэгдсэн журмаар хураагаад авчихдаг байсан. Тэгж авсан байж магадгүй. Намар өвсний мөнгийг нэгдсэн журмаар суутган авдаг. Мөн 2017 онд хамтын сангийн мөнгийг цалингаас шууд суутган авдаг байсан. Өөр мөнгө төгрөг суутган авдаггүй байсан санагдаж байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 217-218 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Эы мэдүүлсэн: ...Надад энэ талаар мэдэж байгаа зүйл байхгүй. Би одоо санахгүй байна. 2017 оны 2018 оны үед цалин дутуу олгодог асуудал гардаг байсан. Одоо бол тийм асуудал байхгүй. Надад гомдол сана,л нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 219хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Цын мэдүүлсэн: ...Ямар учраас цалингаас мөнгө суутган авсан талаар би одоо сайн санахгүй байна. Манай байгууллага 2017 онд хамтын сан гээд 5000 төгрөгийг суутган авдаг байсан. Би энэ талаар нарийн сайн мэдэхгүй байна. Би өгсөн цалинг нь аваад явдаг. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 220 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Яын мэдүүлсэн: ...Ямар учраас цалингаас мөнгө суутгасан талаар би одоо сайн санахгүй байна.. Байгууллагаас албан ёсоор өвсний мөнгийг бол суутган авдаг байсан. Мөн хамтын сангийн мөнгө 5000 төгрөгийг цалингаас суутгадаг байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 221 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Уийн мэдүүлсэн: ...Миний цалин дээрээс 6700 төгрөг авсныг би огт мэдээгүй. Ц.Сыг ажиллаж байх үед цалин дээрээс шууд мөнгө татаад авчихсан байдаг байсан. Би тэр үед нь Ц.Сд ингэж хүний цалингаас шууд мөнгө суутган авч болохгүй шүү гэж сануулж байсан. Өвсний мөнгө, өвчтэй хүмүүст хандив тусламж өгөх, баяр ёслолын үеэр шууд цалингаас мөнгө суутгачихсан байдаг байсан. Тэгээд хэлэхээр Дандар дарга хураа гээд байгаа юм чинь би яах юм бэ гэдэг байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 222-223 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Чын мэдүүлсэн: ...Би 7700 төгрөгийг ямар учраас суутгаж авсныг мэдэхгүй байна. Байгууллагаас цалин дээрээс мөнгө суутган авдаг байсан эсэх талаар би сайн мэдэхгүй байна. Ц.Сыг байх үед албан ёсоор мөнгө хураах бол шууд цалингаас авчихдаг байсан. Жишээлбэл өвсний мөнгө гэх мэт. Бусад тохиолдолд цалин буусны хураагаад авдаг байсан. Мөн 2017 онд хамтын сантай болоод цалин дээрээс суутган авдаг байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 224 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Огийн мэдүүлсэн: ...Би 2009 оноос одоог хүртэл Ус цаг орчны шинжилгээний төвд няраваар ажиллаж байна. Тэр талаар нэг их сайн мэдэхүй байна. Нэгдсэн журмаар мөнгө суутгагдахаар болвол бүх ажилчдадаа хэлж мэдэгдээд цалингаас шууд суутгадаг. Мөн хамт олны хуримтлалын санд сар бүр нэг хүнээс 5000 төгрөг суутгадаг байсан. Одоо бол хуримтлал хураахаа больчихсон. Албан ёсоор хураагдаж байгаа мөнгийг миний дансанд шилжүүлдэг байсан. Би энэ мөнгийг ажилчдын цалин дээрээс ямар учраас суутган авсныг мэдэхгүй байна. Санхүүгийн хяналт аудитын газраас шалгалт ороод дээрх 81 хүний цалингаас 1.242.623 төгрөгийг анхан шатны баримт, шийдвэргүйгээр суутган авсан байна гээд акт тавьсан байсан. Дээрх мөнгө нь миний данс руу ороогүй. Манайд нягтлангаар орсноос хойш таньж мэддэг болсон. Бичиг цаас нь эмх цэгцтэй байдаг байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 225-226 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ү.Шийн мэдүүлсэн: ...Одоо тухайн үед болсон асуудлыг санахгүй байна. Би цалингийн дансны хуулгаа Аудитын газарт гаргаж өгч байсан. Тухайн хуулга дээр миний цалин 441.379 төгрөг орсон байсан. Би цалин дээрээсээ 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Т.Бгэх хүнд С гэсэн утгатайгаар 180.000 төгрөг шилжүүлсэн байсан. Бнь надтай төрөл садангийн харилцаатай. Манай байгууллага дээр ирж гоо сайхны бүтээгдэхүүн зардаг байсан. Тухайн үед манай ажилчид зээлээр гоо сайхны бүтээгдэхүүн авчихаад сүүлд нь мөнгийг нь шилжүүлдэг байсан. Тухайн үедээ Сын авсан гоо сайхны бүтээгдэхүүний мөнгө гэж шилжүүлсэн байх гэж бодож байна.. Ер нь манай ажилчид над руу авсан бүтээгдэхүүнийхээ мөнгийг шилжүүлээд би бөөгнүүлж байгаад Бруу шилжүүлдэг байсан юм. Би Байгалмаагаас энэ талаар асуухад Би танай байгууллага дээр 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр очсон байна. Тухайн өдөр Ц.С 100.000 төгрөгийн ком бүтээгдэхүүн, 80.000 төгрөгөөр нарны тос авсан байна. Уг бүтээгдэхүүний мөнгөө сарын дараагаар цувуулаад өгсөн байна. Яг хэдэн хэдний өдөр өгсөн болохыг нь мэдэхгүй байна гэж хэлж байсан. Би одоо тэр 180.000 төгрөгийг яг юу гэж хэлээд Байгалмаагийн данс руу хийлгүүлж байсныг санахгүй байна. Тухайн үед надад Т.Байгалмаад өгөх өр төлбөрийн асуудал байгаагүй. Надад гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 227-228 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Эийн мэдүүлсэн: ...Би Өлзийт сумын Засаг даргын тамгын газрын Ус судлалын өртөөны ажиглагчийн ажлыг 2013 оноос хойш одоог хүртэлх хугацаанд хийж байна. Би дээрх мөнгөнүүдийг ямар шалтгаанаар, хэн суутгаж авсан талаар мэдэхгүй байна. Надад дээрх асуудалтай холбоотой гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 230-231 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Сгийн мэдүүлсэн: ...Би Өлзийт сумын Засаг даргын тамгын газрын Цаг уурын ажиглагчийн ажлыг 2005 оноос хойш одоог хүртэлх хугацаанд хийж байна. Би дээрх мөнгөнүүдийг ямар шалтгаанаар, хэн суутгаж авсан талаар мэдэхгүй байна. Надад дээрх асуудалтай холбоотой гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 232-234 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Нийн мэдүүлсэн: ...Би Өлзийт сумын Засаг даргын тамгын газрын Цаг уурын ажиглагчийн ажлыг 2017 оны сүүлийн 3, 4 сар хийсэн. Би дээрх мөнгөнүүдийг ямар шалтгаанаар, хэн суутгаж авсан талаар мэдэхгүй байна. Надад дээрх асуудалтай холбоотой гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 235-237 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Нийн мэдүүлсэн: ...Би Уд 1996 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. Би өмнө нь миний цалингаас эдгээр мөнгийг суутган авсан талаар огт мэдээгүй байсан. Одоо л мэдэж байна. Тухайн үедээ хүмүүст нь хэлж мэдэгдээд авдаг юм. Ер нь цалинтай холбоотой маргаан гарч байгаагүй. Цалин илүү, дутуу бодсон эсэхийг мэдэхгүй байна. Би гомдолтой байна. Үндэслэлгүйгээр суутгасан мөнгийг нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /1хх-ийн 241-242 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Нгийн мэдүүлсэн: ...Би энэ талаар огт мэдэхгүй байна. Яагаад дутуу олгогдсон эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ тухайн үед  миний цалин дутуу ороод би Ц.Стой холбогдож байгаад дутуу олгогдсон цалин буюу 100.000 гаруй төгрөг авч байсан. Би энэ мөнгөө өөрийн “Хаан” банкны 5135283091 тоот дансаараа авч байсан. Энэ мөнгө нь дээр хэлсэн миний цалинг дутуу олгосон мөнгө байна. Тухайн үед би зээлтэй байна, дутуу цалингаа авъя гэхэд Ц.С нь над руу шилжүүлсэн мөнгө байна. Ийм учраас надад ямар нэгэн хохирол, гомдол, санал байхгүй. Үүнээс өөрөөр Ц.С бид хоёрын хооронд өр авлага, төлбөр тооцоо, мөнгө шилжүүлсэн асуудал байхгүй. Дээрх цалинг илүү орсныг би өөрөө ч мэдээгүй. Надаас нягтлан бодогч Ц.С болон бусад ажилтнууд дээрх илүү орсон цалинг буцааж авч байгаагүй...гэх мэдүүлэг /2хх-ийн 209 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Гын мэдүүлсэн: ...Дээрх цалинг илүү орсныг би өөрөө ч мэдээгүй. Би ээлжийн амралтын зөрүү мөнгө орж байна гэж бодсон, бөгөөд надаас нягтлан бодогч Ц.С болон бусад ажилтнууд дээрх илүү орсон цалинг буцааж авч байгаагүй. Миний цалингаас 50.000 төгрөг суутгасан талаар би мэдэхгүй байна. Тухайн үед юуны мөнгө суутгасан эсэхийг санахгүй байна. Манай байгууллагын хувьд шөнийн нэмэгдэл, илүү цаг зэргээсээ хамаараад сар бүр цалин маань харилцан адилгүй ордог учраас нэмэгдэж, хасагдсан талаар нь сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг/2хх-ийн 200 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Лын мэдүүлсэн: ...Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй. Урд өмнө нь Архангай аймгийн Тариат сумын байгаль хамгаалагч ажилтай байж байгаад 2019 оны 04 дүгээр сард өндөр насны тэтгэвэрт гарсан. Намайг тэтгэвэрт гарахад 2019 оны 02 дугаар сард улсаас тэтгэмж гэж арван есөн сая нэг зуун мянган төгрөг өгсөн юм аа. Байгаль орчин аялал жуулчлалын газрын нягтлан Ц.С надтай уулзаад танд тэтгэмж илүү өгсөн байна гэж байсан. Би тухайн үед тийм байх учиргүй юм даа гэж хэлсэн. Сүүлд сонсоход нягтлан миний амралтын мөнгө ажилласан 5 хоногийн мөнгө зэргийг бодоод хувьдаа завшсан байна. Би тэтгэвэрт гарахаас өмнө ээлжийн амралт авсан. Харин мөнгө нь ороогүй.2019 оны 03 дугаар сараас 04 дүгээр сарын хооронд амарсан байх. Сайн санахгүй байна. 855.000 гарсан гэж байсан харин миний гар дээр ирээгүй юм аа. Таны улсаас орсон тэтгэмж илүү орсон тул буцааж авч байгаа гэж нягтлан Ц.С хэлсэн юм аа...гэх мэдүүлэг /4хх-ийн 35-36 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Бгийн мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Бт ойн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажилдаг бөгөөд энэ ажилд ороод 10 жил болж байна. Би хөдөө сумдаар нэг биш нэлээд олон удаа явсан нь үнэн. Гэхдээ томилолт авах талаар материал бүрдүүлж байгаагүй. Харин 2018 оны 12 дугаар сард тухайн үед манай байгууллагын түр нягтлан бодогчоор ажиллаж байсан Ц.С хаан банкны миний хувын данс руу 532.000 төгрөг хийсэн байсан. Тухайн үед хэн мөнгө хийсэн юм бол гэж бодоод байж байтал манай байгууллагын нягтлан чиний дансанд 532.000 төгрөг хийсэн, чамд томилолтын 200.000 төгрөг болсон байна, илүү хийсэн байна, 332.000 төгрөг буцаагаад миний дансанд шилжүүл гэж надад хэлсэн. Би тэгээд нягтлан Ц.С гэх хүний данс руу 332.000 төгрөг шилжүүлсэн нь үнэн. Өөр мөнгө миний дансаар шилжүүлж байгаагүй бөгөөд миний цалин сар болгон хэвийн орж байсан. Би материал бүрдүүлж өгөөгүй. Улаанбаатар хот явж ирсэн талаар өдрийн 35.000 төгрөгийн томилолт байх байсан. Гэтэл 200.000 төгрөг орсон байсан...гэх мэдүүлэг /4хх-ийн 37-38 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Цийн мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн 01 дүгээр сургуульд нярав ажилтай. Энэ ажилд ороод 3 жил болж байна. Манай эхнэр Ц. С 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр миний данс руу 541,500 төгрөг хийсэн бөгөөд буцаагаад миний данс руу хийх шаардлагатай байна гэхээр нь миний дансанд орсон 541.500 төгрөгийг эхнэр Ц.Сын хаан банкны 5135307716 дугаарын данс руу тухайн үед нь шилжүүлсэн юм аа. Орой ажил тараад гэртээ очоод эхнэртэй уулзаад өдрийн 541.500 төгрөг ямар учиртай мөнгө шилжүүлж авсан талаар асуухад байгууллагын өр дарах мөнгө байгаа юм аа гэж байсан. Миний зүгээс өөр зүйл асуугаагүй. Миний дансыг ашиглан өөр мөнгө шилжүүлж авсан зүйл огт байхгүй. 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сар хүртэл жирэмсний амралттай хүний оронд 6 сар ажилласан...гэх мэдүүлэг /4хх-ийн 39-40 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Нгийн мэдүүлсэн: Архангай аймгийн санхүүгийн хяналт аудитын албанд дотоод аудитор ажилтай бөгөөд энэ ажилд ороод 3 жил болж байна. Манай байгууллагаас тус аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын үйл ажиллагаанд 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 11 дугээр сарын 15-ны өдөр хүртэл шалгах төлөвлөгөөт шалгалтын дагуу шалгалт хийсэн бөгөөд ингэхэд тус байгууллагад нягтлан бодогчоор түр ажиллаж байсан Ц.С нь 2018 оны 11 дүгээр сард тус байгууллагын байгаль хамгаалагч Б.Б гэх хүний цалинг 566.697 төгрөг гэж бодсон бөгөөд цалин авах Б.Бын дансанд оруулаагүй өөрийн “Хаан” банкны 5135307716 дугаарын дансанд шилжүүлэн өөрөө авсан байсан. Мөн 2018 оны 12 дугаар сард тус байгууллагад ажилладаг Лд 180.000, П.Нд 270.000, Б.Цд 180.000, Г.Бд 376.500 төгрөг, Б.Сд 180.000 төгрөг, Н.Цт 180.000 , Б.Ад 90.000, Б.Эт 90.000,  Ш.Дт 60.000, нийт 9 хүний томилолтын мөнгө болох 1.606.500 төгрөг олгох байсан баримтыг өөрчлөн Цд 532.500, Г.Бд 532,500, С өөрийн нөхөр Ц гэх хүний “Хаан” банкны 5135485270 гэх дансанд 541.500 төгрөг тус бүр шилжүүлсэн. Г.Бд шилжүүлсзн 532.500 төгрөгөөс 336.500 төгрөгийг С өөрийн “Хаан” банкны 5135307716 дугаарын дансанд шилжүүлэн авсан. Тус байгууллагад байгаль хамгаалагч ажилтай М.Л гэх хүний 2019 оны 03 дугаар сарын 5 хоногийн цалин 126.860 төгрөг, мөн ээлжийн амралтын мөнгө 924.472 төгрөг бодогдож, нийт М.Лт нэг сая тавин нэгэн мянга гурван зуун гучин хоёр төгрөг олгох байснаас шимтгэл суутгагдаж гар дээр 855.719 төгрөг олгох байсныг С өөрийн дансанд 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр өөрийн “Хаан” банкны 5135307716 дугаарын данс руу шилжүүлэн авсан. Нягтлан бодогч С нь 2019 оны 05 дугаар сард өөрийн хоолны мөнгииг 5 сарын ажлын 23 хоногоор тооцож 39.100 төгрөг авсан байдаг. Шалгалтаар С 23 хоног биш 5 хоног ажилласан байсан. Мөн С нь төрийн сангийн тэмдэггүй картаар олгох цалингийн цэсийг өөрчилж “Хаан” банканд өгч Ц, Ц, Б нарын дансанд оруулсан байсан. Би ганцаараа биш дотоод аудитор Д.Б гэх хүнтэй цуг шалгалт явуулсан бөгөөд уг илэрсэн зөрчлийн талаар Д.Б, байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Н.Б, С нар мэдэж байгаа. Ажил дээр нь илэрсэн нөхцөл байдлын талаар дүнгийн хурал хийж танилцуулсан. Мэдүүлэгт тусгасан зөрчлөөс өөр Стой холбоотой зөрчил илрээгүй_ Холбогдох баримтыг хуулбарлан өгсөн. Ингээд Стой холбоотой 2,.872.516 төгрөгийн тооцоо гарсан...гэх мэдүүлэг /4хх-ийн 44-46 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Лгийн мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Бт мэргэжилтнээр ажилладаг юм. 2018 оны 04 дүгээр сард манай нягтлан Б.Б жирэмсний амралтаа аваад түүний оронд Ц.С гэх эмэгтэй ажилд орсон. 2018 оны 02 дугаар сард санагдаж байна, Ц.С манай байгууллагын алба хаагч нарыг хедөө ажлаар яваа гэж баримт бурдүүлэн, бид нарын нэр дээр томилолт бичиж мөнгө гаргаж авсан байсан. Би 2018 онд хөдөө томилолтоор ажиллаж тсмилолтын мөнгө авч байсан. Би 2018 оны 12 дугаар сард хөдөө ажиллаж томилолт авч байсан. Гэхдээ нягтлан С.Сын 2018 оны 12 дугаар сард миний нэр дээр бүрдүүлсэн 180.000 тегрөгийн тоимлолтыг бол би аваагүй. Үүнийг би мэдэхгүй...гэх мэдүүлэг /4хх-ийн 47-48 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Нгийн мэдүүлсэн: ...Архангай аймгийн Бт байгаль хамгаалагч хийдэг. Энэ ажилд ороод арван хоёр жил ажиллаж байна. Би 2018 оны 12 дугаар сард байгууллагаасаа томилолтын мөнгө аваагүй бөгөөд томилолтын материал бүрдүүлж өгч байгаагүй. С миний ажилладаг Бт нягтлан бодогч хийдэг байсан. Төрөл садангийн холбоо хамаарал байхгүй...гэх мэдүүлэг /4хх-ийн 49-50 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Цын мэдүүлсэн: ...Би А аймгийн Бт мэргэжилтнээр ажилладаг юм. 2018 оны 04 дүгээр сард манай нягтлан Б жирэмсний амралтаа аваад түүний оронд С гэх эмэгтэй ажилд орсон. 2018 оны 12 дугаар сард шиг санагдаж байна, С манай байгууллагын албан хаагч нарыг хөдөө ажлаар яваа гэж баримт бүрдүүлэн бид нарын нэр дээр томилолт бичиж мөнгө гаргаж авсан байсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй. Би 2018 оны 10 дугаар сар болон 11 дүгээр саруудад хөдөө томилолтоор ажиллаж 162.000 төгрөгийн томилолт авч байсан. Өөр томилолт аваагүй. Би 2018 оны 12 дугаар сард хөдөө ажиллаж ямар нэгэн томилолт аваагүй. Харин манайд ажиллаж байсан С миний нэр дээр томилолтын материал бүрдүүлж нэг хүн дээр 180.000 төгрөгийн томилолт гаргасан байсан...гэх мэдүүлэг /4хх-ийн 51-52 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бийн мэдүүлсэн: ...Би А аймгийн Бт нягтлан бодогчоор ажилүл ороод 5 жил болж байна. 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр жирэмсний амралт аваад 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ажилдаа орсон юм. Намайг жирэмсний амралттай байх хугацаанд тус байгаль орчин аялал жуулчлалын газрын нягтлангаар Ц.С ажиллаж байсан. Архангай аймгийн Аудитын газраас2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр манай ажил дээр шалгалт орсон юм. Шалгалтаар 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хоорондох харилцахын баримт үзсэн юм. Тухайн шалгалтаар түр нягтлан бодогч хийж байсан Стой холбоотой алба хаагч нарын нэрийг ашиглан хуурамч томилолтын материал бүрдүүлж, өөрт ашигтай байдлаар 1.606.000 төгрөг гарган авсан байсан. Мөн Архангай аймгийн Эрдэнэмандал сумын байгаль хамгаалагч Б гэх хүний 2018 оны 11 дүгээр сарын цалин 566.697 төгрөг өөрийн дансаар авсан байсан. Уг мөнгийг тус байгууллагын хамтын сангаас Бын цалин болгож шилжүүлсэн байсан. Хамтын сангаас Бод авч өгсөн мөнгөө алба хаагч нарын нэр дээр хуурамч томилолт авах материал бүрдүүлэн 1.606.000 төгрөг авсан байсаг. Уг мөнгийг манай ажлын Ц, Б, өөрийн нөхөр Ц гэх хүмүүсийн дансаар авсан байсан. Цд өгсөн мөнгө хамтын сангаас Бод өгсөн мөнгийг буцааж олгож байгаа байдлаар өгсөн байсан. Ингээд бодоход С албан тушаалын байдлаа ашиглаж мөнгө завшсан үйлдэл нь тогтоогдож байгаа юм. Мөн Архангай аймгийн Тариат сумын байгаль хамгаалагч М.Л 2019 оны 03 дугаар сард ээлжийн амралт авсан бөгөөд уг алба хаагчийн ээлжийн амралтын мөнгө 855.719 төгрөг бодогдсоныг “Хаан” банкны данс руу шилжүүлэн авсан байсан. Мөн 2019 оны 05 дугаар сард өөрөө 5 хоног ажилласан бөгөөд 2019 оны 05 дугаар сард бүтэн ажилласан гэж 23 хоногийн хоолны мөнгийг өөртөө бүтнээр бодож 50.000 төгрөг авсан үйлдлүүд шалгалтаар тогтоогдсон. Дээрх материал дээр манай байгууллагын дарга Б гарын үсэг зурсан байсан. Ажилд орсны дараа даргаас алба хаагч нарт томилолт өгсөн байна гэж асуухад Б дарга мэдэхгүй байсан...гэх мэдүүлэг /4хх-ийн 53-54 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Сын мэдүүлсэн: ...Би А аймгийн Бт мэргэжилтэн ажилтай. Би энэ ажилд ороод 3 жил болж байна. Миний зүгээс 2018 онд 180.000 төгрөгийн томилолт аваагүй. 180.000 төгрөгийн томилолт авах талаар хүсэлт өгч байгаагүй. Миний зүгээс 180.000 төгрөг аваагүй нь үнэн. Стой хамаатан садан биш. Нэг газар ажиллаж байсан. Одоо С манай байгууллагад ажиллахгүй байгаа. Хүний оронд түр ажиллаж байсан байх...гэх мэдүүлэг /4хх-ийн 55-56 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Эын мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Бт байгаль хамгаалагч ажилтай. Би энэ ажилд ороод 3 жил болж байна. 2018 онд манай байгууллагын нягтлан бодогчоор С гэх хүн түр ажиллаж байсан. Миний зүгээс 2018 онд томилолтын 90.000 төгрөг аваагүй, томилолт авах материал бүрдүүлж байгаагүй. Энэ талаар тухайн үед нягтлангаар ажиллаж байсан Стой уулзаж байгаагүй. Стой хамаатан, садан биш. Нэг газар ажиллаж байсан. Одоо С манай байгууллагад ажиллахгүй байгаа. Хүний оронд түр ажиллаж байсан байх...гэх мэдүүлэг /4хх-ийн 57-58 хуу/

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Дын мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Бт ойжуулагч ажилтай бөгөөд энэ ажилд ороод 2 жил болж байна. Миний зүгээс 2018 онд томилолтын мөнгө аваагүй. Томилолт авах талаар материал бүрдүүлж байгаагүй. Стой хамаатан, садан биш. Нэг газар ажиллаж байсан. Одоо С манай байгууллагад ажиллахгүй байгаа. Хүний оронд түр ажиллаж байсан байх...гэх мэдүүлэг /4хх-ийн 59-60 хуу/

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Пгийн мэдүүлсэн: ...Миний тэтгэмжийн мөнгө аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Н.Б, нягтлан бодогч С гэх хүмүүсийн буруутай үйлдлийн улмаас дутуу олгогдсон. Намайн тэтгэвэртээ гарах үед С гэх нягтлан бодогч байсан. Уг акттай танилцахад миний авах ёстой байсан тэтгэмжийн мөнгийг бүрэн тусгасан байсан ба аваагүй дутуу үлдсэн 1.062.228 төгрөгийг дутуу олгосныг хүртэл тусгасан байсан...гэх мэдүүлэг /4хх-ийн 121-123 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Бын мэдүүлсэн: ...Би 2001-2005 оны хооронд Улаанбаатар хотод Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг аялал жуулчлалын менежерээр, 2004 оноос 2007 оны хооронд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. 2009-2010 онд Шинжлэх ухааны академийн Физик технологийн хүрээлэнгийн тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2010 онд Архангай аймгийн ЭрдэнэБан суманд шилжин ирсэн. 2013-2015 оны хооронд тус аймгийн хөдөлмөрийн хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байсан. 2016 оноос одоог хүртэл тус аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны дотоод аудитор албан тушаалд ажиллаж байна. Нягтлан бодогч Ц.С нь 2018 оны 12 дугаар сард тус газрын 10 алба хаагчдад томилолт олгох хавсралт үйлдэн 1.606.500 төгрөгийн гүйлгээг хийлгэхээр жагсаалт гаргаж дарга Н.Бөд танилцуулсан бөгөөд үүнийгээ “Хаан” банканд хүргүүлэхгүй өөр 3 хүн буюу ажилтан Б, Ц, өөрийн нөхөр Ц нарын нэр бүхий хавсралт үйлдэн банкинд хүргүүлж дээрх 1.606.500 төгрөгийг шилжүүлэн авсан. Ингэхдээ Цд 532.500 төгрөгийг шилжүүлж ажилтан Бын цалинг өөрөө авсан байсныгаа өгсөн. Харин Бд 532.500 төгрөг шилжүүлж томилолтын мөнгийг илүү олгочихлоо буцаагаад шилжүүл гэж 336.500 төгрөгийг өөрийн “Хаан” банкны дансаар шилжүүлэн авсан байсан. Үлдсэн 541.500 төгрөг нь Ц.Сын нөхөр Цийн дансанд орсон. Тухайн үед Ц нь томилолтоор яваагүй байсан. Харин Б 3 хоногийн хугацаанд Улаанбаатар хотод томилолтоор ажилласан байсан бөгөөд томилолтын зардал нь 106.500 төгрөг болж байсан. Үүнээс илүү авсан буюу 89.500 төгрөгийг төсөвт төвлөрүүлэх акт тогтоож Бгээр төлүүлсэн. Харин дээрх нэр бүхий 10 алба хаагчийн албан томилолтын хуудас нь хуурамч байж болзошгүй тамга тэмдэг зөрүүтэй, ирсэн буцсан он, сар, өдөр байхгүй байсан. Энэ 1.606.500 төгрөг тус байгууллагын төсвөөс гарсан тул буцааж төлүүлэх ёстой. Актад тусгагдсан бусад асуудлыг аудитор Н шалгасан...гэх мэдүүлэг /4хх-ийн 176 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Цын мэдүүлсэн: ...Би 1998 оноос 2008 оны хооронд Архангай аймгийн Батцэнгэл суманд ерөнхий боловсрол эзэмшсэн. 2008 оноос 2012 оны хооронд Хөдөө аж ахуйн сургуулийг Байгаль хамгаалал, хяналт, үнэлгээний мэргэжлээр төгссөн. 2012 оны 10 дугаар  сарын 01-ний өдрөөс Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын бичиг хэргийн ажилтнаар томилогдон байгаль хамгаалагч, мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн албан тушаалуудад ажиллаж байгаад 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтийг хангах нь төслийн Архангай аймгийн зохицуулагчаар одоог хүртэл ажиллаж байна. Би Ц.Сыг тус газарт ажилд орсноос нь хойш таньдаг болсон. Ц.С нь 2018 оны сүүлээс эхлэн манай байгууллагад нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2019 оны зун ажлаасаа чөлөөлөгдсөн санагдаж байна. Би Стой хамт ажиллаж байсан болохоор танина. Мэндтэй устай явдаг. Харин хамаатан садны холбоо байхгүй. 5135700286 тоот “Хаан” банкны данс нь миний цалингийн данс байгаа юм. Би уг дансыг 2013 оноос хойш ашиглаж байгаа юм. Тухайн 532.500 төгрөг 2018 оны 12 дугаар сард миний данс руу орсон бөгөөд би тухайн үед гүйлгээний утгыг хараагүй. Тухайн 532.500 төгрөгийг хамтын санд хийхээр Ц.С над руу шилжүүлэн хийсэн юм. Өөрөөр хэлбэл 2018 оны 11 дүгээр сард манай ажилтан Б.Бын цалин олгогдоогүй байсан. Яг ямар шалтгааны улмаас цалин нь олгогдоогүй болохыг би мэдэхгүй байна. Тэгээд хамтын сангийн 5156032777 тоот дансанд байсан 400.000 төгрөгийг Ц.С нь ажилтан Б руу шилжүүлчих гэсэн учраас 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ажилтан Б.Бын 5135314859 тоот “Хаан” банкны дансанд шилжүүлсэн. Мөн би өөрийн 5135700286 тоот данснаасаа 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 156.000 төгрөгийг Сос гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Тухайн 2018 оны 11 дүгээр сард Б ахын цалин нь ороогүй, зээл төлөх ёстой гээд байсан болохоор хамтын сангийн мөнгөнөөс түр өгсөн юм. Энэ мөнгийг дараа нь С надад төлөхдөө дээрх байдлаар буюу 532.500 төгрөгийг 12 дугаар сарын 24-ний шилжүүлсэн юм. Би цалингийн дансны хуулгаас харахад 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр манай ажилтан Бгээс над руу 35.000 шилжиж орсон байна. Тэгэхээр дээрх зөрүү мөнгө болох 35.000 төгрөгийг Ц.С нь ажилтан Г.Бгээр дамжуулан надад өгсөн байж болзошгүй байна. Тухайн 532.500 төгрөг нь Б ахын цалин гэж С надад хэлсэн бөгөөд би тухайн үедээ гүйлгээний утга болон хаанаас мөнгө орсон эсэхийг мэдээгүй юм. Энэ 532.500 төгрөг нь миний томилолтоор явсан мөнгө биш, харин тухайн сард цалин олгогдохоос өмнө буюу 2018 оны 12 дугаар сарын 12, 13, 19-ний өдрүүдэд надад томилолтын мөнгө орж байсан бөгөөд тухайн томилолт нь миний ажлаар явсан томилолтууд байсан. Дээрх 532.500 төгрөг бол 2018 оны 12 дугарар сарын 24-ний өдөр орж ирсэн. Энэ нь томилолтын мөнгө биш, би ийм томилолтоор яваагүй...гэх мэдүүлэг /4хх-ийн 178-179 хуу/

2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн эдийн засгийн шинжээчийн 83 дугаартай дүгнэлт /1хх-ийн 246-249 хуу/

Архангай аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны 17/02/17/03/79, 17/02/17/03/81 дугаартай акт, нягтлан бодогчоор ажиллаж байсан Ц.С болон холбогдох хүмүүсийн дансны хуулга/1хх-ийн 26-29, 43, 46-69, 106-109, 116, 2хх-ийн 26-27, 29, 34, 42, 196-198, 248-250 хуу/,

Архангай аймгийн ус, цаг уур орчны шинжилгээний төвийн дансны хуулга, цалин олгох хүснэгт, картын цалингийн хүснэгт, нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт, ажилд томилогдсон болон чөлөөлөгдсөн тушаал/3хх-ийн 40-125 хуу,

2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн эдийн засгийн шинжээч А.Бавын 107 дугаартай дүгнэлт /4хх-ийн 135-136 хуу/

Ц.Сыг нягтлан бодогчоор түр томилох тухай 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/73 дугаартай тушаалын хуулбар /4хх-ийн 124-126/ зэрэг болно.

            Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгч Ц.С нь А аймгийн Уд нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа буюу 2017 оны 06 дугаар сараас 2018 оны 10 дугаар сарын хооронд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж дараах байдлаар өөрт болон бусдад давуу байдал бий болгон 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ажилтан М.Ад цалин бодогдоогүй байхад 248.456 төгрөгийн цалин олгож мөн сарын 20-ны өдөр өөрийн Хаан банкны 5135307716 тоот дансаараа 248.000 төгрөгийг шилжүүлүүлэн авсан, 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ажилтан Ш.Од цалин бодогдоогүй байхад 223.429 төгрөгийн цалин олгож мөн оны 07 сарын сарын 07-ны өдөр өөрийн Хаан банкны 5135307716 тоот дансаараа 223.000 төгрөгийг шилжүүлүүлэн авсан, 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ажилтан Т.Тыг ажиллаагүй байхад 155.285 төгрөгийн цалин олгож мөн сарын сарын 26-ны өдөр өөрийн Хаан банкны 5135307716 тоот дансаараа 155.000 төгрөгийг шилжүүлүүлэн авсан, 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр цалин олгохдоо бусад ажилчдын цалингаас суутгаж өөрийн цалинг Хаан банкны 5135307716 тоот дансандаа 47.808 төгрөгөөр илүү олгосон, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр цалин олгохдоо бусад ажилчдын цалингаас суутгаж өөрийн цалинг Хаан банкны 5135307716 тоот дансандаа 45.000 төгрөгөөр илүү олгосон, 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр цалин олгохдоо бусад ажилчдын цалингаас суутгаж өөрийн цалинг Хаан банкны 5135307716 тоот дансандаа 82.079 төгрөгөөр илүү олгосон, 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ажилтан Н.Жт цалин бодогдоогүй байхад 281.715 төгрөгийн цалин олгож мөн оны 10 сарын цалин дээр дээрх мөнгийг суутгаж өөрийн цалинг Хаан банкны 5135307716 тоот дансандаа нэмэгдүүлэн авсан буюу 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр цалин олгохдоо бусад ажилчдын цалингаас суутгаж өөрийн цалинг Хаан банкны 5135307716 тоот дансандаа 417.463 төгрөгөөр илүү олгосон, 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр цалин олгохдоо бусад ажилчдын цалингаас суутгаж өөрийн цалинг Хаан банкны 5135307716 тоот дансандаа 402.073 төгрөгөөр илүү олгосон, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр цалин олгохдоо бусад ажилчдын цалингаас суутгаж өөрийн цалинг Хаан банкны 5135307716 тоот дансандаа 600.717 төгрөгөөр илүү олгосон, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр цалин олгохдоо бусад ажилчдын цалингаас суутгаж өөрийн цалинг Хаан банкны 5135307716 тоот дансандаа 100.000 төгрөгөөр илүү олгосон, 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр цалин олгохдоо бусад ажилчдын цалингаас суутгаж өөрийн цалинг Хаан банкны 5135307716 тоот дансандаа 264.206 төгрөгөөр илүү олгосон, 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр цалин олгохдоо бусад ажилчдын цалингаас суутгаж өөрийн цалинг Хаан банкны 5135307716 тоот дансандаа 512.732 төгрөгөөр илүү олгосон, 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ажилтан Б.Ст цалин бодогдоогүй байхад 630.877 төгрөгийн цалин олгож мөн өдрөө өөрийн Хаан банкны 5135307716 тоот дансаараа 630.877 төгрөгийг шилжүүлүүлэн авсан, 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр цалин олгохдоо бусад ажилчдын цалингаас суутгаж өөрийн цалинг Хаан банкны 5135307716 тоот дансандаа 100.420 төгрөгөөр илүү олгосон, 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр цалин олгохдоо бусад ажилчдын цалингаас суутгаж өөрийн цалинг Хаан банкны 5135307716 тоот дансандаа 157.513 төгрөгөөр илүү олгосон, 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр цалин олгохдоо бусад ажилчдын цалингаас суутгаж ажилтан Б.Лгийн цалинг 160.000 төгрөгөөр илүү олгож тухайн үедээ бэлнээр гаргуулан авсан, 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр цалин олгохдоо бусад ажилчдын цалингаас суутгаж ажилтан Ү.Шийн цалинг 150.000 төгрөгөөр илүү олгож өөрийн төлбөрийг төлүүлсэн, 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр цалин олгохдоо бусад ажилчдын цалингаас суутгаж ажилтан Б.Бын цалинг 156.000 төгрөгөөр илүү олгосон /өмнөх сарын цалинг олгоогүй байсныг нөхөн төлж олгосон/, 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр цалин олгохдоо бусад ажилчдын цалингаас суутгаж өөрийн цалинг Хаан банкны 5135307716 тоот дансандаа 135.897 төгрөгөөр илүү олгосон, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр цалин олгохдоо бусад ажилчдын цалингаас суутгаж ажилтан Ү.Шийн цалинг 268.000 төгрөгөөр илүү олгож мөн өдрөө өөрийн Хаан банкны 5135307716 тоот дансаараа 270.000 төгрөгийг шилжүүлүүлэн авсан, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр цалин олгохдоо бусад ажилчдын цалингаас суутгаж өөрийн цалинг Хаан банкны 5135307716 тоот дансандаа 92.000 төгрөгөөр илүү олгосон, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр цалин олгохдоо өөрийн цалинг Хаан банкны 5135307716 тоот дансаараа авсан боловч давхардуулан Төрийн банкны 181900097175 тоот дансандаа 182.678 төгрөгийн цалин авсан, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр цалин олгохдоо бусад ажилчдын цалингаас суутгаж өөрийн цалинг Хаан банкны 5135307716 тоот дансандаа 42.998 төгрөгөөр илүү олгосон, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр цалин олгохдоо өөрийн цалинг Хаан банкны 5135307716 тоот дансаараа авсан боловч давхардуулан Төрийн банкны 181900097175 тоот дансандаа 327.000 төгрөгийн цалинг авч Архангай аймгийн Уд 5.502.631 төгрөгийн хохирол, мөн А аймгийн Бт нягтлан бодогчоор ажиллаж байхдаа хугацаандаа буюу 2018 оны 11 дүгээр сарын 23-аас 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хооронд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж дараах байдлаар өөрт давуу байдал бий болгон 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ажилтан Б.Бод 566.697 төгрөгийн цалин бодсон боловч олгохгүй өөрийн цалинг дээрх дүнгээр нэмэгдүүлэн Хаан банкны 5135307716 тоот дансаараа авч, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ажилчдад томилолт олгох хавсралт үйлдэн байгууллагын төсвөөс томилолтоор ажиллаагүй Б.Цын Хаан банкны 5135700286 тоот дансанд 532.500 төгрөгийг олгож түүгээр дамжуулан ажилтан Б.Бын цалинг өөрөө авч, ажилтан Г.Бгийн томилолтын мөнгийг илүү тооцож буюу 532.500 төгрөг олгож мөн сарын 25-ны өдөр өөрийн Хаан банкны 5135307716 тоот дансандаа 336.500 төгрөгийг шилжүүлүүлэн авсан, өөрийн нөхөр Д.Цийн Хаан банкны 5135485270 тоот дансанд байгууллагаас 541.500 төгрөгийг шилжүүлэн авч, 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр цалин олгохдоо ажилтан М.Лын бодогдсон цалин, ээлжийн амралтын мөнгө болох 855.719 төгрөгийг өөрийн Хаан банкны 5135307716 тоот дансаараа авч, 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ээлжийн амралттай байх үедээ өөрийн унаа, хоолны мөнгийг бүтэн ажилласнаар тооцож буюу 39.100 төгрөгөөр илүү бодож Хаан банкны 5135307716 тоот дансаар авч Архангай аймгийн Бт нийт 2.872.016 төгрөгийн хохирол учруулсан авч Архангай аймгийн Бт 2.872.516 төгрөгийн хохирол, нийт төрд 8.375.147 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.

           

Шүүгдэгч Ц.С нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Ц.С нь А аймгийн Уд нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа буюу 2017 оны 06 дугаар сараас 2018 оны 10 дугаар сарын хооронд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж дараах байдлаар өөрт болон бусдад давуу байдал бий болгон 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ажилтан М.Ад цалин бодогдоогүй байхад 248.456 төгрөгийн цалин олгож мөн сарын 20-ны өдөр өөрийн Хаан банкны 5135307716 тоот дансаараа 248.000 төгрөгийг шилжүүлүүлэн авсан, 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ажилтан Ш.Од цалин бодогдоогүй байхад 223.429 төгрөгийн цалин олгож мөн оны 07 сарын сарын 07-ны өдөр өөрийн Хаан банкны 5135307716 тоот дансаараа 223.000 төгрөгийг шилжүүлүүлэн авсан, 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ажилтан Т.Тыг ажиллаагүй байхад 155.285 төгрөгийн цалин олгож мөн сарын сарын 26-ны өдөр өөрийн Хаан банкны 5135307716 тоот дансаараа 155.000 төгрөгийг шилжүүлүүлэн авсан, 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр цалин олгохдоо бусад ажилчдын цалингаас суутгаж өөрийн цалинг Хаан банкны 5135307716 тоот дансандаа 47.808 төгрөгөөр илүү олгосон, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр цалин олгохдоо бусад ажилчдын цалингаас суутгаж өөрийн цалинг Хаан банкны 5135307716 тоот дансандаа 45.000 төгрөгөөр илүү олгосон, 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр цалин олгохдоо бусад ажилчдын цалингаас суутгаж өөрийн цалинг Хаан банкны 5135307716 тоот дансандаа 82.079 төгрөгөөр илүү олгосон, 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ажилтан Н.Жт цалин бодогдоогүй байхад 281.715 төгрөгийн цалин олгож мөн оны 10 сарын цалин дээр дээрх мөнгийг суутгаж өөрийн цалинг Хаан банкны 5135307716 тоот дансандаа нэмэгдүүлэн авсан буюу 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр цалин олгохдоо бусад ажилчдын цалингаас суутгаж өөрийн цалинг Хаан банкны 5135307716 тоот дансандаа 417.463 төгрөгөөр илүү олгосон, 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр цалин олгохдоо бусад ажилчдын цалингаас суутгаж өөрийн цалинг Хаан банкны 5135307716 тоот дансандаа 402.073 төгрөгөөр илүү олгосон, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр цалин олгохдоо бусад ажилчдын цалингаас суутгаж өөрийн цалинг Хаан банкны 5135307716 тоот дансандаа 600.717 төгрөгөөр илүү олгосон, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр цалин олгохдоо бусад ажилчдын цалингаас суутгаж өөрийн цалинг Хаан банкны 5135307716 тоот дансандаа 100.000 төгрөгөөр илүү олгосон, 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр цалин олгохдоо бусад ажилчдын цалингаас суутгаж өөрийн цалинг Хаан банкны 5135307716 тоот дансандаа 264.206 төгрөгөөр илүү олгосон, 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр цалин олгохдоо бусад ажилчдын цалингаас суутгаж өөрийн цалинг Хаан банкны 5135307716 тоот дансандаа 512.732 төгрөгөөр илүү олгосон, 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ажилтан Б.Ст цалин бодогдоогүй байхад 630.877 төгрөгийн цалин олгож мөн өдрөө өөрийн Хаан банкны 5135307716 тоот дансаараа 630.877 төгрөгийг шилжүүлүүлэн авсан, 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр цалин олгохдоо бусад ажилчдын цалингаас суутгаж өөрийн цалинг Хаан банкны 5135307716 тоот дансандаа 100.420 төгрөгөөр илүү олгосон, 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр цалин олгохдоо бусад ажилчдын цалингаас суутгаж өөрийн цалинг Хаан банкны 5135307716 тоот дансандаа 157.513 төгрөгөөр илүү олгосон, 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр цалин олгохдоо бусад ажилчдын цалингаас суутгаж ажилтан Б.Лгийн цалинг 160.000 төгрөгөөр илүү олгож тухайн үедээ бэлнээр гаргуулан авсан, 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр цалин олгохдоо бусад ажилчдын цалингаас суутгаж ажилтан Ү.Шийн цалинг 150.000 төгрөгөөр илүү олгож өөрийн төлбөрийг төлүүлсэн, 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр цалин олгохдоо бусад ажилчдын цалингаас суутгаж ажилтан Б.Бын цалинг 156.000 төгрөгөөр илүү олгосон /өмнөх сарын цалинг олгоогүй байсныг нөхөн төлж олгосон/, 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр цалин олгохдоо бусад ажилчдын цалингаас суутгаж өөрийн цалинг Хаан банкны 5135307716 тоот дансандаа 135.897 төгрөгөөр илүү олгосон, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр цалин олгохдоо бусад ажилчдын цалингаас суутгаж ажилтан Ү.Шийн цалинг 268.000 төгрөгөөр илүү олгож мөн өдрөө өөрийн Хаан банкны 5135307716 тоот дансаараа 270.000 төгрөгийг шилжүүлүүлэн авсан, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр цалин олгохдоо бусад ажилчдын цалингаас суутгаж өөрийн цалинг Хаан банкны 5135307716 тоот дансандаа 92.000 төгрөгөөр илүү олгосон, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр цалин олгохдоо өөрийн цалинг Хаан банкны 5135307716 тоот дансаараа авсан боловч давхардуулан Төрийн банкны 181900097175 тоот дансандаа 182.678 төгрөгийн цалин авсан, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр цалин олгохдоо бусад ажилчдын цалингаас суутгаж өөрийн цалинг Хаан банкны 5135307716 тоот дансандаа 42.998 төгрөгөөр илүү олгосон, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр цалин олгохдоо өөрийн цалинг Хаан банкны 5135307716 тоот дансаараа авсан боловч давхардуулан Төрийн банкны 181900097175 тоот дансандаа 327.000 төгрөгийн цалинг авч А

 аймгийн Уд 5.502.631 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Нгийн мэдүүлсэн:...Би 2017 оны 01 дүгээр сараас 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд санхүүгийн материалд шалгалт хийсэн. Ц.С нь 2017 оны 06 дугаар сараас эхлэн Уийн нягтлан бодогчоор жирэмсний амралттай хүний оронд орсон байдаг юм. 2017оны санхүүгийн баримтад хийсэн шалгалтаар ээлжийн амралтыг буруу бодож олгосон, ээлжийн амралттай байгаа, эсхүл чөлөөлөгдсөн хүмүүст урьдчилгаа бодож олгосон, хүмүүсийн цалин дээрээс суутгал хийгээд өөрийн дансанд шилжүүлэн авсан, Ус цаг уурын ажилчдын цалин дээрээс хамгийн доод тал нь 1000 түүнээс дээш 200.000-300.000 төгрөг суутгаж ,өөрийнхөө данс руу шилжүүлэн авсан байсан. М гэх хүний цалин дээр илүү цаг бичиж бодож олгоод зөрүү 242.000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлэн авсан байдаг. Дээрх хүмүүсийн данснаас ямар ч үндэслэлгүйгээр мөнгө суутгаж бага хэмжээний мөнгийг тухайн алба хаагч мэдэхгүй өнгөрч байсан байдаг. Би эхлээд баримтаа цайруул гэж дуудахад ганц 2 хүнийхийг цайруулж өгсөн. Тэгээд сүүлдээ мэдэхгүй, тухайн үед суутгаж л байсан гэсэн хариулт өгдөг. Угаасаа дээрх суутгасан мөнгө өөрийнх нь дансанд орчихсон байсан”, “2017 оны 06 дугаар сарын урьдчилгаа цалин дээр Ц.С нь Ш.Ог ажиллаагуй байхад 223.429 төгрөгийг данс руу нь шилжүүлсэн. Уг мөнгө нь цаг уурын ажилчдын цалингийн хүснэгтэд тусгагдаагүй боловч “Хаан” банканд хүргүүлсэн картын цалингийн хүснэгтэд тусгагдсан байна. Улмаар 2017 оны 07 дугаар сард Ш.Отай Ц.С нь холбогдож 223.000 төгрөгийг урьд сард илүү олгосон байна, буцаагаад шилжүүл гээд өөрийн “Хаан” банкны дансаар авсан байна. 2017 оны 06 дугаар сарын урьдчилгаа цалин дээр Ц.С нь М.Аийг ажиллаагүй байхад 248.456 төгрөгийг данс руу нь шилжүүлсэн. Уг мөнгө нь цаг уурын ажилчдын цалингийн хүснэгтэд тусгагдаагүй боловч “Хаан” банканд хүргүүлсэн картын цалингийн хүснэгтэд тусгагдсан байна. Улмаар 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр М.Аээс Ц.С нь 248.000 төгрөгийг буруу олгосон байна гээд буцаагаад шилжүүл гээд өөрийн “Хаан” банкны дансаар авсан байна. 2017 оны 06 дугаар сарын урьдчилгаа цалингийн хүснэгтээр нийт 19.062.459 төгрөг бодогдсон боловч банкинд хүргүүлсэн хүснэгтээр 19.534.344 төгрөг бодогдсон байна. Өөрөөр хэлбэл 2017 оны 06 дугаар сарын урьдчилгаа цалин дээр Ц.С нь 471.885 төгрөгийг хууль бусаар бий болгож үүнийгээ өөрийн “Хаан” банкны дансаар авсан. Энэ нь цалингийн хүснэгт болон банкинд хүргүүлсэн картын цалингын жагсаалт, Ц.Сын “Хаан” банкны дансны хуулга, Ш.О, М.А нарын “Хаан” банкны дансны хуулгаас харагдана. Дүгнэлтэнд дээрх мөнгийг 223.000 болон 248.000 гэж бүхэл дүнгээр буюу Ш.О, М.А нарын шилжүүлсэн мөнгөн дүнгээр тусгасан байгаа. Дээрх мөнгө нь тус байгууллагад учирч байгаа хохирол юм. 2017 оны 07 дугаар сарын сүүлийн цалин дээр Ц.С нь ажилтан Т.Тд 27.808 төгрөгийг цалингийн хүснэгтээр бодсон боловч банканд хүргүүлсэн картын цалингийн хүснэгтээр Т.Тд цалин бодогдоогүй, харин Ц.Сд 7 сард цалингийн хүснэгтээр 205.931 бодогдсон боловч банканд хүргүүлсэн картын цалингийн хүснэгтээр 248.739 төгрөгийг өөрийн дансанд авсан. Тухайн сард ажилтан Огийн “Хаан” банкны дансанд ажилтнуудаас 5000, 20.000, 30.000 төгрөгөөр суутгаж буюу нийт 535.000 төгрөг төвлөрөх ёстой байсан боловч 520.000 төгрөг төвлөрсөн байна. Үүний зөрүү 15.000 төгрөг н  Ц.Сын дансанд орсон байна. Ингээд тухайн сард 27.808 төгрөгийг Т.Тд олгох байсныг өөрийн дансандаа шилжүүлж авсан байна. 2017 оны 08 дугаар сарын цалингийн хүснэгт банканд хүргүүлсэн цалингийн хүснэгтийн нийт дүнгийн хэмжээ адил байх ба ажилтан С.Ат 357.582 төгрөг бодогдсон боловч 352.582 төгрөг олгогджо,  зөрүү  5000 төгрөг,. ажилтан Ц.Зд 214.545 төгрөг бодогдсон боловч 199.544 төгрөг олгогдож, зөрүү 15.000 төгрөг, ажилтан Ж.Нд 131.387 төгрөг бодогдсон боловч 126.387 төгрөг олгогдож зөрүү 5.000 төгрөг, ажилтан Ш.Од 144.560 төгрөг бодогдсон боловч 139.559 төгрөг олгогдож зөрүү 5000 төгрөг, ажилтан Д.Сд 104.079 төгрөг бодогдсон боловч 99.079 төгрөг олгогдож зөрүү 5000 төгрөг, ажилтан Л.Яд 65.238 төгрөг бодогдсон боловч 60.238 төгрөг олгогдож зөрүү 5000 төгрөг, ажилтан М.Эд 213.458 төгрөг бодогдсон боловч 255.414 төгрөг олгогдож зөрүү 41.956  төгрөг илүү орсон, Э.Д /Т.Н/ гэх хүнд цалин бодсон боловч үүнийг олгоогүй байна. Би тус актад Э.Дийг М.П гэж андуурч бичсэн байна. Ц.Сд 64.831 төгрөг бодогдсон боловч 109.831 төгрөг орж 45.000 төгрөг илүү орсон. Ц.С нь нийт 86.957 төгрөгийг хууль бусаар бий болгож үүнээс 45.000 төгрөгийг өөрийн цалин дээр нэмж тооцон ажилтан М.Эд 41.957 төгрөгийг илүү олгосон байна. 2017 оны 09 дүгээр сард тухайн байгууллага өвсний мөнгө гэж аймгийн төвд ажилладаг алба хаагчдаасаа 24.000 төгрөг хурааж нярав Огийн дансанд төвлөрүүлсэн. Ц.Сд 95.119 төгрөг бодогдсон боловч 153.198 төгрөг орсон, 16 хүнээс 1.000 төгрөг суутгасан, Ж.Нд 16.388 төгрөг бодогдсон боловч олгоогүй, О.Мд 49.691 төгрөг дутуу олгосон. Нийт 82.079 төгрөгийг хууль бусаар бий болгож үүнээс 58.079 төгрөгийг өөрийн цалин дээрээ нэмж олгон зөрүү 24.000 төгрөгийг Од нэмж шилжүүлсэн байна. Тухайн сарын цалин дээр ажилтан Жыг ээлжийн амралттай байх хугацаанд нь буюу цалин бодогдоогүй байхад 291.715 төгрөг олгож 10 дугаар сард нь өөрийн данс руу 281.715 төгрөгийг шилжүүлж авсан байна. 2017 оны 10 дугаар сард байгууллагын ажилчдаас хамтын сангийн 10.000 төгрөгийг хурааж нярав Огийн дансанд төвлөрүүлсэн. Ажилтан С.Ат 231.911 төгрөг бодогдсон боловч 216.911 төгрөг олгогдож 10.000 төгрөг суутгаж олгогдож 10.000 төгрөг суутгаж зөрүү 6700 төгрөгийг олгоогүй байна. Ажилтан С.Нд 166.055 төгрөг бодогдсон боловч 155.055 төгрөг олгогдож 10.000 төгрөг суутгаж зөрүү 1000 төгрөгийг олгоогүй байна. Ажилтан Б.От 165.566 төгрөг бодогдсон боловч 150.566 төгрөг олгогдож 10.000 төгрөг суутгаж зөрүү 5000 төгрөгийг олгоогүй байна. Ажилтан Ш.Од 176.453 төгрөг бодогдсон боловч төрийн банкны дансанд 159.753 төгрөг олгогдож 10.000 төгрөг суутгаж зөрүү 6700 төгрөгийг олгоогүй байна. Ажилтан Д.Ут 217.459 төгрөг бодогдсон боловч 200.759 төгрөг олгогдож 10.000 төгрөг суутгаж зөрүү 6700 төгрөгийг олгоогүй байна. Ажилтан Г.Уд 78.277 төгрөг бодогдсон боловч, 61.577 төгрөг олгогдож 10.000 төгрөг суутгаж зөрүү 6700 төгрөгийг олгоогүй байна. Ажилтан Ү.Шт 186.932 төгрөг бодогдсон боловч 170.232 төгрөг олгогдож 10.000 төгрөг суутгаж зөрүү 6700 төгрөгийг олгоогүй байна. Ажилтан Д.Сд 204.887 төгрөг бодогдсон боловч 188.187 төгрөг олгогдож 10.000 төгрөг суутгаж зөрүү 6700 төгрөгийг олгоогүй байна. Ажилтан С.Сд 197.806 төгрөг бодогдсон боловч 176.106 төгрөг олгогдож 10.000 төгрөг суутгаж зөрүү 11700 төгрөгийг олгоогүй байна. Ажилтан Д.Сд 223.656 төгрөг бодогдсон боловч 210.656 төгрөг олгогдож 10.000 төгрөг суутгаж зөрүү 3000 төгрөгийг олгоогүй байна. Ажилтан Б.Сд 213.808 төгрөг бодогдсон боловч Төрийн банкны дансанд 200.808 төгрөг олгогдож 10.000 төгрөг суутгаж зөрүү 3000 төгрөгийг олгоогүй байна. Ажилтан П.Чд 197.966 төгрөг бодогдсон боловч 180.266 төгрөг олгогдож 10.000 төгрөг суутгаж зөрүү 7700 төгрөгийг олгоогүй байна. Ажилтан М.Чд 212.994 төгрөг бодогдсон бо.овч Төрийн банкны дансанд 195.294 төгрөг олгогдож 10.000 төгрөг суутгаж зөрүү 7700 төгрөгийг олгоогүй байна. Ажилтан М.Эд 256.341 төгрөг бодогдсон боловч 237.641 төгрөг олгогдож 10.000 төгрөг суутгаж зөрүү 8700 төгрөгийг. олгоогүй байна. Ажилтан Э.Ээд 207.227 төгрөг бодогдсон боловч. 195.227 төгрөг олгогдож 10.000 төгрөг суутгаж зөрүү 2000 төгрөгийг олгоогүй байна. Ажилтан А.Эгт 213.808 төгрөг бодогдсон боловч төрийн банканд 201.802 төгрөг олгогдож 10.000 төгрөг суутгаж зөрүү 2000 төгрөгийг олгоогүй байна. Ажилтан Э.Эгт 196.130 төгрөг бодогдсон боловч Төрийн банкны дансанд 185.130 төгрөг олгогдож 10.000 төгрөг суутгаж зөрүү 1000 төгрөгийг олгоогүй байна. Ажилтан М.Эд 192.130 төгрөг бодогдсон боловч 175.430 төгрөг олгогдож 10.000 төгрөг суутгаж зөрүү 6700 төгрөгийг олгоогүй байна. Ажилтан Л.Яд 176.453 төгрөг бодогдсон боловч Төрийн банкны дансанд 159.753 төгрөг олгогдож 10.000 төгрөг суутгаж зөрүү 6700 төгрөгийг олгоогүй байна. Ажилтан С.Эд 209.081 төгрөг бодогдсон боловч 180.381 төгрөг олгогдож 10.000 төгрөг суутгаж зөрүү 18700 төгрөгийг олгоогүй байна. Ажилтан Н.Гд 225.278 төгрөг бодогдсон боловч 208.578 төгрөг олгогдож 10.000 төгрөг суутгаж зөрүү 6700 төгрөгийг олгоогүй байна. Тухайн сараас эхлэн зарим ажилчид Төрийн банкаар цалингаа авдаг байсан бөгөөд тус 6.700 төгрөгийг актын дүнд ороогүй орхигдуулсан байна. Ингээд бүгд дүнг тооцоод үзэхээр нийт 320.200 төгрөгийг хууль бусаар бий болгосон. Тухайн Ц.Сд 182.440 төгрөг бодогдсон боловч 599.903 төгрөг орж зөрүү 417463 төгрөг илүү орсон бөгөөд Жын 281.715 төгрөг Ц.Сын цалинд орсон байх үндэстэй. С.Бад 211.436 төгрөг бодогдсон боловч Огийн дансанд орж түүнээс цалингаа авсан. Ч.Од 139.212 төгрөг бодогдсон боловч 1.071.948 төгрөг орсон бөгөөд зөрүү 932.736 төгрөг, С.Оад 262.568 төгрөг бодогдсон боловч 420.868 төгрөг орсон бөгөөд зөрүү 158.300 төгрөг байна. 2017 оны 11 дүгээр сард Ц.Сд 24.865 төгрөг бодогдсон боловч 426.937 төгрөг олгогдож 402.072 төгрөгийг хууль бусаар авсан. Тус 402.072 төгрөгийг бий болгохдоо Э.Мын цалинг 242.064 төгрөгөөр илүү бодож олгоогүй, өөрийн цалинг нэмэгдүүлсэн. Дээрх мөнгийг Э.Мд олгох ёсгүй. Мөн Н.Гд 246.000 төгрөг бодогдсон боловч олгоогүй, нэр бүхий 57 хүнээс 1000 төгрөг буюу 57.000 төгрөг, ажилтан С.Сээс 51.000 төгрөг, Д.Саас 36.000 төгрөг, С.Эд 15.761 төгрөг бодсон боловч олгоогүй өөрийн цалинг нэмэгдүүлсэн. Тухайн сарын цалингийн хүснэгтийн нийт дүн банканд хүргүүлсэн цалингийн картын нийт дүнтэй тохирч байна. 2017 оны 12 дугаар сарын 2 дугаар хагаст Ц.Сд 744 төгрөг бодогдсон боловч 601.461 төгрөг олгогдсон. Үүний зөрүү 600.717 төгрөгийг хууль бусаар авсан. Ажилтан С.Эд 327.311 төгрөг бодогдсон боловч 302.311 төгрөг олгогдож 25.000 төгрөгийг олгоогүй байна. Ажилтан Д.Өт 425.499 төгрөг бодогдсон боловч 177.042 төгрөг олгогдож 248.457 төгрөгийг олгоогүй байна. Ажилтан Б.Сд 220.168 төгрөгийн цалин бодогдсон боловч 200.160 төгрөг олгогдож 20.000 төгрөгийг олгоогүй байна. Ажилтан Ч.Жд 10.817 төгрөгийн цалин бодогдсон боловч олгоогүй байна. Ажилтан Д.Гад 246.444 төгрөгийн цалин бодогдсон боловч олгоогүй байна. Харин ажилтан З.А 243.600 төгрөгийн урамшуулал цалин бодогдсон боловч 221.100 төгрөг олгогдсон бөгөөд уг зөрүү болох 22.500 төгрөгийг Ц.С авсан гэх нотлох баримт байхгүй. Уг мөнгө нь цалингийн хүснэгтээс харагдахгүй байна. Тухайн 07 дугаар сард Т.Т нь ажилласан хоноггүй бол олгогдохгүй, харин ажилласан хоногтой бол тухайн хоногоор цалин нь бодогдож олгогдоно. С.Ат 468.970 төгрөг бодогдсон боловч 418,970 төгрөг олгогдсон байна. Тухайн зөрүүг анзаараагүй учраас актад тусгаагүй байна. Тус байгууллага нь нэг нягтлан бодогчтой бөгөөд Ц.Сын хувьд ахлах нягтлан бодогчдоо хамаарна. Актад дурдагдсан төлбөрийг Ц.С нь төлөөгүй байгаа” гэх мэдүүлэг /1хх-ийн 81-83, 2хх-ийн 184-186/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Мийн мэдүүлсэн “Манай байгууллагын 2019 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу А аймгийн Уийн 2017-2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн. Би 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн. 2017 оныг нь аудитор Н хийсэн байгаа. Шалгалт хийхэд байгууллагын цалин хөлстэй холбоотой асуудал дээр акт тавигдсан. У нягтлан Г нь хүүхэд асрах чөлөөтэй байсан бөгөөд энэ хооронд түр ажилласан Ц.С гэх хүнтэй холбоотой зөрчлүүд байгаа юм. Ц.С нь банканд өгдөг цалингийн жагсаалтыг үгүй хийсэн. Тэгээд хүмүүсийн гарт олгохоор бодогдсон цалин, хувь хүний дансанд орохдоо тодорхой хэмжээгээр дутуу оруулсан. Мөн илүү цагийг бодож олгохдоо хөдөлмөрийн хуульд зааснаас илүү хэмжээгээр бодож олгосон. Цаг уурын орчны шинжилгээний төвийн хамтын гэрээнд илүү цагийг 1.5 дахин бодож олгоно гэж заасан байтал 3.5-6 дахин үндэслэлгүйгээр бодож олгодог. Зарим хүмүүсийн цаг нь бичигдээд ороод ирсэн байхад огт олгоогүй. Ээлжийн амралтын мөнгийг тооцож олгохдоо цалин хөлсний дундажийг үндэслэлгүйгээр илүү тооцож олгож илүү мөнгө олгосон. Хүмүүсийн гарт олгохоор бичигдсэн цалинг сар бүр дутуу оруулж зөрүү мөнгийг өөрийн данс руу хийж авсан байсан. Мөн өөрийн найз нөхдийн дансаар 150.000, 160.000 төгрөгийг дамжуулж гаргасан. Тухайн хүмүүст миний амралтын мөнгө байгаа юм, нөхөр мэдчихнэ гээд хүний данс руу дамжуулж байдаг юм. Мөн С гэх хүний амралтын мөнгийг 2 удаа давхардуулж бодож олгоод нэгийг нь илүү бодоод олгочихлоо гэж хэлээд өөрийн данс руугаа шилжүүлэн авсан. Мөн ээлжийн амралтын мөнгийг өөртөө олгочихоод тухайн сарынхаа цалинг давхардуулаад авчихсан байсан. Нягтлан бодогч Ц.Сыг ийм үйлдэл хийсэн болохыг Уийн дарга Д мэдээгүй байсан. 2017 оны 06 дугаар сараас 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажилласан байсан. Нийтдээ 9.8 сая төгрөгийг Сор нөхөн төлүүлэх 5.6 сая төгрөгийг цалин дутуу хүмүүст нь буцаан олгох, үлдсэн 4.3 сая төгрөгийг төсөв рүү төлүүлэхээр акт тогтоосон”, “Санхүүгийн хяналт шалгалтаар Архангай аймгийн Уийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Ц.С нь өөртөө 2018 оны 01 дүгээр сард цалингийн хүснэгтээр 473.051 төгрөгийн цалин олгохоор тооцсон байхад өөрийн нэрийн дансандаа 568.050 төгрөгийг шилжүүлж 94.994 төгрөгийг илүү буюу хууль бусаар авсан нь дансны хуулга, цалингийн хүснэгтээс харагдаж байна. Тухайн сард 94.994 төгрөгийг бусад ажилтнуудын цалингаас хасаж өөр дээрээ нэмж жагсаалт гаргаж авсан байна. Шалгалтын явцад 2018 онд 41 ажилтны 2.526.795 төгрөгийг Ц.С хасаж өөртөө нэмж олгосон байсныг нөхөн төлүүлэхээр акт тогтоосон бөгөөд нэр бүхий 41 ажилтанд учирсан хохирлыг нийлбэр дүнгээр тооцож хавсралт үйлдсэн. 2018 оны 01 дүгээр сард яг хэнээс, хэдэн төгрөг авсныг нь санахгүй байна, сар бүрээр хавсралт үйлдээгүй тухайн үедээ тооцоод явчихсан юм. Мөн 2018 оны 03 дугаар сард цалингийн хүснэгтээр 184.150 төгрөгийн цалин олгохоор тооцсон байхад өөрийн нэрийн дансандаа 448.356 төгрөгийг шилжүүлж 264.206 төгрөгийг илүү буюу хууль бусаар авсан нь дансны хуулга, цалингийн хүснэгтээс харагдана. 2018 оны 04 дүгээр сард цалингийн хүснэгтээр 30.480 төгрөгийн цалин олгохоор тооцсон байхад өөрийн нэрийн дансандаа 543.211 төгрөгийг шилжүүлж 512.731 төгрөгийг илүү буюу хууль бусаар авсан нь дансны хуулга, цалингийн хүснэгтээс харагдана. 2018 оны 05 дугаар сард цалингийн хүснэгтээр 17.545 төгрөгийн цалин олгохоор тооцсон байхад өөрийн нэрийн дансандаа 117.965 төгрөгийг шилжүүлж 100.420 төгрөгийг илүү буюу хууль бусаар авсан нь дансны хуулга, цалингийн хүснэгтээс харагдана. 2018 оны 06 дугаар сард цалингийн хүснэгтээр 370.454 төгрөгийн цалин олгохоор тооцсон байхад өөрийн нэрийн дансандаа 527.967 төгрөгийг шилжүүлж 157.513 төгрөгийг илүү буюу хууль бусаар авсан нь дансны хуулга, цалингийн хүснэгтээс харагдана. 2018 оны 07 дугаар сард цалингийн хүснэгтээр 21.945 төгрөгийн цалин олгохоор тооцсон байхад өөрийн нэрийн дансандаа 157.842 төгрөгийг шилжүүлж 135.897 төгрөгийг илүү буюу хууль бусаар авсан нь дансны хуулга, цалингийн хүснэгтээс харагдана. 2018 оны 08 дугаар сард цалингийн хүснэгтээр 211.073 төгрөгийн цалин олгохоор тооцсон байхад өөрийн нэрийн дансандаа 303.073 төгрөгийг шилжүүлж 92.000 төгрөгийг илүү буюу хууль бусаар авсан нь дансны хуулга, цалингийн хүснэгтээс харагдана. 2018 оны 10 дугаар сард цалингийн хүснэгтээр 277.978 төгрөгийн цалин олгохоор тооцсон байхад өөрийн нэрийн дансандаа 320.976 төгрөгийг шилжүүлж 42.998 төгрөгийг илүү буюу хууль бусаар авсан нь дансны хуулга, цалингийн хүснэгтээс харагдана. 2018 оны 09 дүгээр сард цалингийн хүснэгтээр 198.436 төгрөгийн цалин олгохоор тооцож өөрийн “Хаан” банкны дансандаа авсан бөгөөд дахин тухайн сардаа 09 дүгээр сарын цалин гэж 182.678 төгрөгийг өөрийн Төрийн банкны дансандаа 2018 оны 09 дүгээр сарын 26-нд шилжүүлэн авсан нь дансны хуулга, цалингийн хүснэгтээс харагдана. 2018 оны 10 дугаар сард цалингийн хүснэгтээр 320.978 төгрөгийн цалин олгохоор тооцож өөрийн “Хаан” банкны дансандаа авсан бөгөөд дахин тухайн сардаа 10 дугаар сарын цалин гэж 327.000 төгрөгийг өөрийн Төрийн банкны дансандаа шилжүүлэн авсан нь дансны хуулга, цалингийн хүснэгтээс харагдана. Ц.С нь 2018 оны 06 дугаар сард ажилтан Ү.Шт цалингийн хүснэгтээр 291.379 төгрөгийн цалин олгохоор тооцсон байхад түүний “Хаан” банкны дансанд 441.379 төгрөгийг шилжүүлж 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр өөрийн хувийн дансанд 180.000 төгрөгийг шилжүүлж авсан нь дансны хуулга, цалингийн хүснэгтээс харагдана. 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ажилтан Б.Сийн “Хаан” банкны дансанд цалин нэрээр 630.877 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд мөн оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Б.Сийн дансанд дахин 630.877 төгрөгийг шилжүүлж давхардуулсан гээд яг энэ дүнгээр С өөрийн хувийн “Хаан” банкны 5135307716 тоот дансанд шилжүүлж авсан нь дансны хуулга, цалингийн хүснэгтээс харагдана. Ц.С нь 2018 оны 06 дугаар сард ажилтан Б.Лд цалингийн хүснэгтээр 222.635 төгрөгийн цалин олгохоор тооцсон байхад түүний “Хаан” банкны дансанд 382.635 төгрөгийг шилжүүлж дараа нь Б.Лгээс 160.000 төгрөгийг бэлнээр авсан нь Б.Лгийн гаргасан тодорхойлолт, дансны хуулга, цалингийн хүснэгтээс харагдана. Ц.С нь 2018 оны 07 дугаар сард ажилтан Б.Бт цалингийн хүснэгтээр 56.211 төгрөгийн цалин олгохоор тооцсон байхад түүний “Хаан” банкны дансанд 212.211 төгрөгийг шилжүүлж дараа нь 156.000 төгрөгийг бэлнээр авсан байх үндэстэй байна. Энэ нь дансны хуулга, цалингийн хүснэгтээс харагдана. 2018 оны 07 дугаар сард ажилтан Б.Бт цалингийн хүснэгтээр цалин бодогдоогүй байхад 91.826 төгрөгийг түүний “Хаан” банкны дансанд шилжүүлж дараа нь авсан байх үндэслэлтэй байна. Энэ нь дансны хуулга, цалингийн хүснэгтээр тогтоогдоно. Дээрх үйлдэл нь цалингийн хүснэгтээ гаргаад банканд өгөх жагсаалтаа өөрчлөн өгч гүйлгээг хийлгэх аргаар үйлдсэн бөгөөд дээрх дүнгийн нийлбэр 3.129.145 төгрөг болж байна. 2017 оны баримтыг би үзээгүй болохоор тухайн оныхыг би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 238-240, 2хх-ийн 172-173/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Аийн мэдүүлсэн  “Тухайн үед С над руу залгаад би өөр хүний данстай андуураад таны данс руу мөнгө хийчихжээ та ажиллаагүй юм байна шүү дээ, би өөр орлон ажиглагчтай андуурсан байна гэж хэлээд буцаагаад шилжүүлүүлсэн. .. Би тэр үед Хаан банкны 5152127697 дугаарын данс эзэмшдэг байсан энэ дансаараа цалингаа авдаг байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 207-209/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Лгийн мэдүүлсэн “2018 оны 06 дугаар сард Ц.С нь надад би ээлжийн амралтын мөнгөнийхөө талыг чиний данс руу хийчихсэн, арвин мөнгө орохоор Ц /манай нөхөр/ уурлаад байдаг юм, чиний данс руу хийчихсэн байгаа, чи найздаа тэр мөнгийг бэлнээр аваад өгчихөөрэй гэж хэлсэн. Тэгээд би 100.000 төгрөг аваачиж өгч байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 90-92/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Огийн мэдүүлсэн “Би 2017 оны 06 дугаар сард өөрийн хүсэлтээр Улаанбаатар хот руу сургалтад явсан юм. 2017 оны 06 дугаар сард миний Хаан банкны 5028385798 данс руу урьдчилгаа цалин 223.429 төгрөг орсон байсан. Ц.С нь тухайн үедээ ажилд ороод удаагүй байсан. Тэгээд над руу утасдаад би чамайг ажиллаж байгаа гэж бодоод урьдчилгаа бодчихсон байна гэж байсан. Би 2017 оны 07 сарын 07-ны өдөр Ц.Сын 5135307716 дугаарын данс руу бүхэл 223.000 төгрөг буцаагаад шилжүүлж байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 93-95/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Гын мэдүүлсэн “Би дээрх асуудлын талаар сайн мэдэхгүй. Миний цалингаас мөнгө төгрөг авсан талаар надад хэлж байгаагүй.  Миний цалингаас 246.444 төгрөг суутгасныг би мэдэхгүй. Тухайн үед өөрийн нөхөр Д.Сын оронд ажиллаж байсан. Тухайн үед би орлон гүйцэтгэгчийн мөнгө яагаад миний дансанд орж ирээгүй юм бэ гэж Шээс асуутал Д.Сын амралтын мөнгөтэй хамт бөөнд нь Д.Сын дансанд хийсэн гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 96-98/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Бгийн мэдүүлсэн “Миний цалинг дутуу бодоод байна гэж би Сд өөрт нь хэлдэг байсан би мэдэхгүй гэж хариулдаг байсан. Манай байгууллага захиргаа аж ахуй, холбоо, хөдөө аж ахуй гэх мэт 4, 5 салбартай тэгээд сар сараараа даагаад тухайн сард болсон арга хэмжээ баяр ёслол, Ж зовлон тохиолдоход хариуцаж байгаа салбар нь мөнгөө ажилчдаас өөрсдөөс нь хурааж бөөгнүүлээд тухайн ажилдаа зарцуулаад тайлангаа танилцуулдаг байсан. Тэрнээс цалин дээрээс мөнгө суутгадаггүй байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 100-102/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Мы мэдүүлсэн “Би ямар учраас миний цалингаас 6700 төгрөг суутган авсан гэдгийг мэдэхгүй байна. Манай байгууллага яг тодорхой санахгүй байна нэг хэсэг 5000 төгрөгөөр хуримтлал татдаг байж байгаад больчихсон. Янз бүрийн ажил арга хэмжээ болохоор тухайн сардаа ажил арга хэмжээ зохион байгуулах хуваарьтай хэлтэс нь мөнгөө хурааж авдаг. Цалин дээрээс мөнгө татдаггүй санагдаж байна. Манай байгууллага дээр дотоод аудитын хэлтсээс шалгалт орсон юм. Тэгээд миний цалинг илүү орсон байна гээд над дээр төлбөр тавьсан. Тэгээд уг төлбөрийг намайг төл гээд цалин дээрээс суутгаад авсан. Ц.С нь миний цалинг буруу бодоод илүү мөнгө шилжүүлчихсэн юм шиг байна лээ. Тэрнээс тэр зөрүү мөнгийг надаас Ц.С буцааж авсан асуудал байхгүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 103-105/,

            мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Жын мэдүүлсэн “Би нягтлан бодогчийн бодсон цалинг аваад л байж байсан. Ц.С нь надад миний цалингаас ямар нэгэн мөнгө төгрөг суутгаж авсан талаар юм хэлээгүй. 1000 төгрөг авсныг би мэдэхгүй байна. Бага дүнтэй мөнгийг санахгүй байна. Би цалин мөнгө буух үед илүү цаг бодогдож байна уу гэж л асууж л байдаг. Цалинтай бүрэн гүйцэт, дутуу орж байгааг тэр болгон анзаараад байдаггүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 111-113/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Дгийн мэдүүлсэн “Манай байгууллага янз бүрийн арга хэмжээ болохоор хувь хүмүүст өөрсдөд нь хэлж танилцуулж байгаад авдаг” гэх мэдүүлэг /1хх-ийн 118-120/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Бын мэдүүлсэн “Би миний цалингаас мөнгө суутгаж авсан талаар огт мэдээгүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 121-123/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Цын мэдүүлсэн “Миний цалин дээрээс 1000 төгрөг суутгасан гэдгийг би огт мэдээгүй. Тийм болохоор ямар учиртай суутгасан болохыг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 124-125/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Эгийн мэдүүлсэн “Тухайн сардаа хариуцсан хэлтсээс нь яриад ийм тийм ажил гарсан, тэрний данс руу тэдэн төгрөг хий гээд авдаг. Миний цалин дээрээс хэлж ярилгүй мөнгө суутган авч байсан тохиолдол гарч байгаагүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 126-127/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Ан мэдүүлсэн “Манай байгууллагаас янз бүрийн ажил арга хэмжээтэй холбоотой асуудал гарвал цалин буусны дараа хэлж яриад авдаг байсан. Тэрнээс шууд цалингаас мөнгө төгрөг авч байгаагүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 128-129/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Оийн мэдүүлсэн “ажилтан, албан хаагч нарынхаа цалингаас мөнгө суутгадаггүй. Харин ямар нэгэн ажил гарахад бэлэн мөнгө хураалгаад явуулчихдаг юм” гэх мэдүүлэг /1хх-ийн 141-143/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Бгийн мэдүүлсэн “Цалингаас мөнгө авсан талаар би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 144-146 /,

мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Згийн мэдүүлсэн: ...Миний цалингаас мөнгө суутгасан эсэх талаар би мэдээгүй. Цалин суутгасан талаар нь одоо сонсож байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 147-149/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Рийн мэдүүлсэн “Миний цалингаас сууутгасан талаар би мэдээгүй. Энэ талаар би одоо сонсож байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 150-152/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Жы мэдүүлсэн “Миний цалингаас суутгасан талаар би мэдээгүй бөгөөд цалин суутгасан талаар нь одоо сонсож байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 153-155/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Сын мэдүүлсэн: ... Миний цалингаас суутгасан талаар би мэдээгүй бөгөөд цалин суутгасан талаар нь одоо сонсож байна. Мөнгө төгрөг авдаг цалингаас татаж авдаг, юунд хэрэглэсэн талаараа хэлж ярьж байгаагүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 156-158/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бын мэдүүлсэн “Миний цалингаас яагаад 1000 төгрөг суутгаж авсан талаар мэдэхгүй. Миний цалингаас мөнгө авсан талаар хэлж байгаагүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 160-161/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Бын мэдүүлсэн: ...Надад уг асуудлын талаар мэдэх зүйл байхгүй. Тухайн мөнгийг миний цалингаас суутгасныг би мэдээгүй. Энэ талаар хэлж яриагүй. Хэрэв цалингаас мөнгө төгрөг татахаар бол надад хэлж байгаад авдаг” гэх мэдүүлэ г/1хх-ийн 165-168/,

мМөрдөн байцаалтын шатанд гэрч М.Пын мэдүүлсэн “Миний цалингаас мөнгө суутгасан талаар би мэдээгүй. С нь надад огт миний цалингаас мөнгө суутгасан талаар хэлж яриагүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 172-174/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Бгийн мэдүүлсэн “Миний данснаас мөнгө төгрөг татсаныг би мэдээгүй. Түүнээс мөнгө төгрөг татахад бол Ц.С надад заавал хэлдэг. Ийм юмны мөнгө, тийм юмны мөнгө хураалгаарай гэж хэлдэг байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 175-178/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Агийн мэдүүлсэн “Тухайн үед цалингаас мөнгө суутгахдаа хэлж байгаад суутгадаг байсан. Түүнээс хэлэлгүй мөнгө төгрөг татдаггүй байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 179-181/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Гийн мэдүүлсэн “Гэхдээ миний цалин дээрээс 1000 төгрөг авсныг би мэдэхгүй байна. Надад цалин дээрээс мөнгө авсан гэж хүн тайлбарлан хэлж байгаагүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 186-187/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Бын мэдүүлсэн “Ц.С гэдэг хүн 9, 11 дүгээр сард цалин дээрээс 1.000 төгрөг суутган авсан талаар мэдээгүй. Надад энэ талаар юм яриагүй. Надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 189-190/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Оын мэдүүлсэн “Ц.С гэдэг хүн 9 дүгээр сард миний цалин дээрээс 1000 төгрөг, 10 дугаар сард 5000 төгрөг суутган авсан талаар мэдээгүй. Надад энэ талаар юм яриагүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 191-192/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч З.Мын мэдүүлсэн “Цалингаас мөнгө суутгаж авсан талаар би сайн санахгүй байна. Надад хэлээгүй байх” гэх мэдүүлэг /1хх-ийн194-195/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Мы мэдүүлсэн “Мөн би өөрийн цалингаасаа 15.000, 1000 төгрөг суутгаж авсан талаар мэдээгүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 201-202/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Лын мэдүүлсэн “Цалингаас мөнгө авсан талаар надад хэлж байгаагүй. Мөн би өөрийн цалингаасаа 3000 төгрөг суутгаж авсан талаар мэдээгүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 203-204/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Эын мэдүүлсэн “Мөн би өөрийн цалингаасаа 1000 төгрөг суутгаж авсан талаар мэдээгүй. Миний цалин шалтгаангүйгээр дутуу орж байгаагүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 205-206/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Мийн мэдүүлсэн “Миний цалингаас мөнгө суутгаж авсан талаар би одоо санахгүй байна. Тухайн үедээ суутгаж авах шаардлага гараад суутган авсан байх гэж бодож байна. Байгууллагаас мөнгө хураахаар бол тухайн үед нь цалин буусны дараа хувь хүнд нь хэлж мэдэгдээд авдаг” гэх мэдүүлэг /1хх-ийн 210-212/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Сийн мэдүүлсэн “Миний цалин дээрээс эдгээр мөнгийг ямар учраас суутган авсан талаар би мэдэхгүй байна. Байгууллагаас өвсний мөнгийг нэгдсэн журмаар хураагаад авчихдаг байсан. Тэгж авсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 217-218/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Эы мэдүүлсэн “2017 оны 2018 оны үед цалин дутуу олгодог асуудал гардаг байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 219/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Уийн мэдүүлсэн “Ц.Сыг ажиллаж байх үед цалин дээрээс шууд мөнгө татаад авчихсан байдаг байсан. Би тэр үед нь Ц.Сд ингэж хүний цалингаас шууд мөнгө суутган авч болохгүй шүү гэж сануулж байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 222-223/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Чын мэдүүлсэн “Би 7700 төгрөгийг ямар учраас суутгаж авсныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 224/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Огийн мэдүүлсэн “Нэгдсэн журмаар мөнгө суутгагдахаар болвол бүх ажилчдадаа хэлж мэдэгдээд цалингаас шууд суутгадаг. Би энэ мөнгийг ажилчдын цалин дээрээс ямар учраас суутган авсныг мэдэхгүй байна. Санхүүгийн хяналт аудитын газраас шалгалт ороод дээрх 81 хүний цалингаас 1.242.623 төгрөгийг анхан шатны баримт, шийдвэргүйгээр суутган авсан байна гээд акт тавьсан байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 225-226/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Эийн мэдүүлсэн “Би дээрх мөнгөнүүдийг ямар шалтгаанаар, хэн суутгаж авсан талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 230-231/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Сгийн мэдүүлсэн “Би дээрх мөнгөнүүдийг ямар шалтгаанаар, хэн суутгаж авсан талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 232-234/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Нийн мэдүүлсэн “Би дээрх мөнгөнүүдийг ямар шалтгаанаар, хэн суутгаж авсан талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 235-237/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Нийн мэдүүлсэн “Би өмнө нь миний цалингаас эдгээр мөнгийг суутган авсан талаар огт мэдээгүй байсан. Одоо л мэдэж байна. Тухайн үедээ хүмүүст нь хэлж мэдэгдээд авдаг юм” гэх мэдүүлэг /1хх-ийн 241-242/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Нгийн мэдүүлсэн “Гэхдээ тухайн үед  миний цалин дутуу ороод би Ц.Стой холбогдож байгаад дутуу олгогдсон цалин буюу 100.000 гаруй төгрөг авч байсан. Би энэ мөнгөө өөрийн “Хаан” банкны 5135283091 тоот дансаараа авч байсан. Энэ мөнгө нь дээр хэлсэн миний цалинг дутуу олгосон мөнгө байна. Тухайн үед би зээлтэй байна, дутуу цалингаа авъя гэхэд Ц.С нь над руу шилжүүлсэн мөнгө байна” гэх мэдүүлэг /2хх-ийн 209/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Гын мэдүүлсэн “Би ээлжийн амралтын зөрүү мөнгө орж байна гэж бодсон бөгөөд надаас нягтлан бодогч Ц.С болон бусад ажилтнууд дээрх илүү орсон цалинг буцааж авч байгаагүй. Миний цалингаас 50.000 төгрөг суутгасан талаар би мэдэхгүй байна. Тухайн үед юуны мөнгө суутгасан эсэхийг санахгүй байна” гэх мэдүүлэг /2хх-ийн 200, 

2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн эдийн засгийн шинжээчийн 83 дугаартай дүгнэлт /1хх-ийн 246-249/,

Архангай аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны 17/02/17/03/79, 17/02/17/03/81 дугаартай акт, нягтлан бодогчоор ажиллаж байсан Ц.С болон холбогдох хүмүүсийн дансны хуулга/1хх-ийн 26-29, 43, 46-69, 106-109, 116, 2хх-ийн 26-27, 29, 34, 42, 196-198, 248-250/,

Архангай аймгийн ус, цаг уур орчны шинжилгээний төвийн дансны хуулга, цалин олгох хүснэгт, картын цалингийн хүснэгт, нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт, ажилд томилогдсон болон чөлөөлөгдсөн тушаал/3хх-ийн 40-125/ зэрэг нотлох баримтуудаар,

мөн шүүгдэгч Ц.С нь А аймгийн Бт нягтлан бодогчоор ажиллаж байхдаа хугацаандаа буюу 2018 оны 11 дүгээр сарын 23-аас 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хооронд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж дараах байдлаар өөрт давуу байдал бий болгон 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ажилтан Б.Бод 566.697 төгрөгийн цалин бодсон боловч олгохгүй өөрийн цалинг дээрх дүнгээр нэмэгдүүлэн Хаан банкны 5135307716 тоот дансаараа авч, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ажилчдад томилолт олгох хавсралт үйлдэн байгууллагын төсвөөс томилолтоор ажиллаагүй Б.Цын Хаан банкны 5135700286 тоот дансанд 532.500 төгрөгийг олгож түүгээр дамжуулан ажилтан Б.Бын цалинг өөрөө авч, ажилтан Г.Бгийн томилолтын мөнгийг илүү тооцож буюу 532.500 төгрөг олгож мөн сарын 25-ны өдөр өөрийн Хаан банкны 5135307716 тоот дансандаа 336.500 төгрөгийг шилжүүлүүлэн авсан, өөрийн нөхөр Д.Цийн Хаан банкны 5135485270 тоот дансанд байгууллагаас 541.500 төгрөгийг шилжүүлэн авч, 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр цалин олгохдоо ажилтан М.Лын бодогдсон цалин, ээлжийн амралтын мөнгө болох 855.719 төгрөгийг өөрийн Хаан банкны 5135307716 тоот дансаараа авч, 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ээлжийн амралттай байх үедээ өөрийн унаа, хоолны мөнгийг бүтэн ажилласнаар тооцож буюу 39.100 төгрөгөөр илүү бодож Хаан банкны 5135307716 тоот дансаар авч Архангай аймгийн Бт нийт 2.872.016 төгрөгийн хохирол учруулсан авч Архангай аймгийн Бт 2.872.516 төгрөгийн хохирол, нийт төрд 8.375.147 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Лын мэдүүлсэн “Намайг тэтгэвэрт гарахад 2019 оны 02 дугаар сард улсаас тэтгэмж гэж арван есөн сая нэг зуун мянган төгрөг өгсөн юм аа. Байгаль орчин аялал жуулчлалын газрын нягтлан Ц.С надтай уулзаад танд тэтгэмж илүү өгсөн байна гэж байсан. Би тухайн үед тийм байх учиргүй юм даа гэж хэлсэн. Сүүлд сонсоход нягтлан миний амралтын мөнгө ажилласан 5 хоногийн мөнгө зэргийг бодоод хувьдаа завшсан байна. Таны улсаас орсон тэтгэмж илүү орсон тул буцааж авч байгаа гэж нягтлан Ц.С хэлсэн юм” гэх мэдүүлэг /4хх-ийн 35-36 /,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Бгийн мэдүүлсэн “Гэхдээ томилолт авах талаар материал бүрдүүлж байгаагүй. Харин 2018 оны 12 дугаар сард тухайн үед манай байгууллагын түр нягтлан бодогчоор ажиллаж байсан Ц.С хаан банкны миний хувын данс руу 532.000 төгрөг хийсэн байсан. Тухайн үед хэн мөнгө хийсэн юм бол гэж бодоод байж байтал манай байгууллагын нягтлан чиний дансанд 532.000 төгрөг хийсэн, чамд томилолтын 200.000 төгрөг болсон байна, илүү хийсэн байна, 332.000 төгрөг буцаагаад миний дансанд шилжүүл гэж надад хэлсэн. Би тэгээд нягтлан Ц.С гэх хүний данс руу 332.000 төгрөг шилжүүлсэн нь үнэн. Өөр мөнгө миний дансаар шилжүүлж байгаагүй бөгөөд миний цалин сар болгон хэвийн орж байсан” гэх мэдүүлэг /4хх-ийн 37-38/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Цийн мэдүүлсэн “Манай эхнэр Ц. С 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр миний данс руу 541.500 төгрөг хийсэн бөгөөд буцаагаад миний данс руу хийх шаардлагатай байна гэхээр нь миний дансанд орсон 541.500 төгрөгийг эхнэр Ц.Сын хаан банкны 5135307716 дугаарын данс руу тухайн үед нь шилжүүлсэн юм. Орой ажил тараад гэртээ очоод эхнэртэй уулзаад өдрийн 541.500 төгрөг ямар учиртай мөнгө шилжүүлж авсан талаар асуухад байгууллагын өр дарах мөнгө байгаа юм аа гэж байсан” гэх мэдүүлэг /4хх-ийн 39-40/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Нгийн мэдүүлсэн “Манай байгууллагаас тус аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын үйл ажиллагаанд 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 11 дугээр сарын 15-ны өдөр хүртэл шалгах төлөвлөгөөт шалгалтын дагуу шалгалт хийсэн бөгөөд ингэхэд тус байгууллагад нягтлан бодогчоор түр ажиллаж байсан Ц.С нь 2018 оны 11 дүгээр сард тус байгууллагын байгаль хамгаалагч Б.Б гэх хүний цалинг 566.697 төгрөг гэж бодсон бөгөөд цалин авах Б.Бын дансанд оруулаагүй өөрийн “Хаан” банкны 5135307716 дугаарын дансанд шилжүүлэн өөрөө авсан байсан. Мөн 2018 оны 12 дугаар сард тус байгууллагад ажилладаг Лд 180.000, П.Нд 270.000, Б.Цд 180.000, Г.Бд 376.500 төгрөг, Б.Сд 180.000 төгрөг, Н.Цт 180.000 , Б.Ад 90.000, Б.Эт 90.000,  Ш.Дт 60.000, нийт 9 хүний томилолтын мөнгө болох 1.606.500 төгрөг олгох байсан баримтыг өөрчлөн Цд 532.500, Г.Бд 532.500, С өөрийн нөхөр Ц гэх хүний “Хаан” банкны 5135485270 гэх дансанд 541.500 төгрөг тус бүр шилжүүлсэн. Г.Бд шилжүүлсзн 532.500 төгрөгөөс 336.500 төгрөгийг С өөрийн “Хаан” банкны 5135307716 дугаарын дансанд шилжүүлэн авсан. Тус байгууллагад байгаль хамгаалагч ажилтай М.Л гэх хүний 2019 оны 03 дугаар сарын 5 хоногийн цалин 126.860 төгрөг, мөн ээлжийн амралтын мөнгө 924.472 төгрөг бодогдож, нийт М.Лт нэг сая тавин нэгэн мянга гурван зуун гучин хоёр төгрөг олгох байснаас шимтгэл суутгагдаж гар дээр 855.719 төгрөг олгох байсныг С өөрийн дансанд 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр өөрийн “Хаан” банкны 5135307716 дугаарын данс руу шилжүүлэн авсан. Нягтлан бодогч С нь 2019 оны 05 дугаар сард өөрийн хоолны мөнгииг 5 сарын ажлын 23 хоногоор тооцож 39.100 төгрөг авсан байдаг. Шалгалтаар С 23 хоног биш 5 хоног ажилласан байсан. Мөн С нь төрийн сангийн тэмдэггүй картаар олгох цалингийн цэсийг өөрчилж “Хаан” банканд өгч Л, Ц, Б нарын дансанд оруулсан байсан. Би ганцаараа биш дотоод аудитор Д.Б гэх хүнтэй цуг шалгалт явуулсан бөгөөд уг илэрсэн зөрчлийн талаар Д.Б, байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Н.Б, С нар мэдэж байгаа. Ажил дээр нь илэрсэн нөхцөл байдлын талаар дүнгийн хурал хийж танилцуулсан. Ингээд Стой холбоотой 2.872.516 төгрөгийн тооцоо гарсан” гэх мэдүүлэг /4хх-ийн 44-46/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Лгийн мэдүүлсэн “2018 оны 02 дугаар сард санагдаж байна, Ц.С манай байгууллагын алба хаагч нарыг хедөө ажлаар яваа гэж баримт бурдүүлэн, бид нарын нэр дээр томилолт бичиж мөнгө гаргаж авсан байсан. Би 2018 онд хөдөө томилолтоор ажиллаж тсмилолтын мөнгө авч байсан. Би 2018 оны 12 дугаар сард хөдөө ажиллаж томилолт авч байсан. Гэхдээ нягтлан С.Сын 2018 оны 12 дугаар сард миний нэр дээр бүрдүүлсэн 180.000 тегрөгийн тоимлолтыг бол би аваагүй” гэх мэдүүлэг /4хх-ийн 47-48/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Нгийн мэдүүлсэн “Би 2018 оны 12 дугаар сард байгууллагаасаа томилолтын мөнгө аваагүй бөгөөд томилолтын материал бүрдүүлж өгч байгаагүй” гэх мэдүүлэг /4хх-ийн 49-50/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Цын мэдүүлсэн “2018 оны 12 дугаар сард шиг санагдаж байна, С манай байгууллагын албан хаагч нарыг хөдөө ажлаар яваа гэж баримт бүрдүүлэн бид нарын нэр дээр томилолт бичиж мөнгө гаргаж авсан байсан. Би 2018 оны 10 дугаар сар болон 11 дүгээр саруудад хөдөө томилолтоор ажиллаж 162.000 төгрөгийн томилолт авч байсан. Өөр томилолт аваагүй. Би 2018 оны 12 дугаар сард хөдөө ажиллаж ямар нэгэн томилолт аваагүй. Харин манайд ажиллаж байсан С миний нэр дээр томилолтын материал бүрдүүлж нэг хүн дээр 180.000 төгрөгийн томилолт гаргасан байсан” гэх мэдүүлэг /4хх-ийн 51-52/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бийн мэдүүлсэн “Намайг жирэмсний амралттай байх хугацаанд тус байгаль орчин аялал жуулчлалын газрын нягтлангаар Ц.С ажиллаж байсан. Архангай аймгийн Аудитын газраас2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр манай ажил дээр шалгалт орсон юм. Шалгалтаар 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хоорондох харилцахын баримт үзсэн юм. Тухайн шалгалтаар түр нягтлан бодогч хийж байсан Стой холбоотой алба хаагч нарын нэрийг ашиглан хуурамч томилолтын материал бүрдүүлж, өөрт ашигтай байдлаар 1.606.000 төгрөг гарган авсан байсан. Мөн Архангай аймгийн Эрдэнэмандал сумын байгаль хамгаалагч Б гэх хүний 2018 оны 11 дүгээр сарын цалин 566.697 төгрөг өөрийн дансаар авсан байсан. Уг мөнгийг тус байгууллагын хамтын сангаас Бын цалин болгож шилжүүлсэн байсан. Хамтын сангаас Бод авч өгсөн мөнгөө алба хаагч нарын нэр дээр хуурамч томилолт авах материал бүрдүүлэн 1.606.000 төгрөг авсан байсаг. Уг мөнгийг манай ажлын Ц, Б, өөрийн нөхөр Ц гэх хүмүүсийн дансаар авсан байсан. Цд өгсөн мөнгө хамтын сангаас Бод өгсөн мөнгийг буцааж олгож байгаа байдлаар өгсөн байсан. Ингээд бодоход С албан тушаалын байдлаа ашиглаж мөнгө завшсан үйлдэл нь тогтоогдож байгаа юм. Мөн Архангай аймгийн Тариат сумын байгаль хамгаалагч М.Л 2019 оны 03 дугаар сард ээлжийн амралт авсан бөгөөд уг алба хаагчийн ээлжийн амралтын мөнгө 855.719 төгрөг бодогдсоныг “Хаан” банкны данс руу шилжүүлэн авсан байсан. Мөн 2019 оны 05 дугаар сард өөрөө 5 хоног ажилласан бөгөөд 2019 оны 05 дугаар сард бүтэн ажилласан гэж 23 хоногийн хоолны мөнгийг өөртөө бүтнээр бодож 50.000 төгрөг авсан үйлдлүүд шалгалтаар тогтоогдсон” гэх мэдүүлэг /4хх-ийн 53-54/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Сын мэдүүлсэн “Миний зүгээс 2018 онд 180.000 төгрөгийн томилолт аваагүй. 180.000 төгрөгийн томилолт авах талаар хүсэлт өгч байгаагүй. Миний зүгээс 180.000 төгрөг аваагүй нь үнэн” гэх мэдүүлэг /4хх-ийн 55-56/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Эын мэдүүлсэн “Миний зүгээс 2018 онд томилолтын 90.000 төгрөг аваагүй, томилолт авах материал бүрдүүлж байгаагүй” гэх мэдүүлэг /4хх-ийн 57-58/,

            мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Дын мэдүүлсэн “Миний зүгээс 2018 онд томилолтын мөнгө аваагүй. Томилолт авах талаар материал бүрдүүлж байгаагүй” гэх мэдүүлэг /4хх-ийн 59-60/,

            мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Пгийн мэдүүлсэн “Уг акттай танилцахад миний авах ёстой байсан тэтгэмжийн мөнгийг бүрэн тусгасан байсан ба аваагүй дутуу үлдсэн 1.062.228 төгрөгийг дутуу олгосныг хүртэл тусгасан байсан” гэх мэдүүлэг /4хх-ийн 121-123/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Бын мэдүүлсэн “Нягтлан бодогч Ц.С нь 2018 оны 12 дугаар сард тус газрын 10 алба хаагчдад томилолт олгох хавсралт үйлдэн 1.606.500 төгрөгийн гүйлгээг хийлгэхээр жагсаалт гаргаж дарга Н.Бөд танилцуулсан бөгөөд үүнийгээ “Хаан” банканд хүргүүлэхгүй өөр 3 хүн буюу ажилтан Б, Ц, өөрийн нөхөр Ц нарын нэр бүхий хавсралт үйлдэн банкинд хүргүүлж дээрх 1.606.500 төгрөгийг шилжүүлэн авсан. Ингэхдээ Цд 532.500 төгрөгийг шилжүүлж ажилтан Бын цалинг өөрөө авсан байсныгаа өгсөн. Харин Бд 532.500 төгрөг шилжүүлж томилолтын мөнгийг илүү олгочихлоо буцаагаад шилжүүл гэж 336.500 төгрөгийг өөрийн “Хаан” банкны дансаар шилжүүлэн авсан байсан. Үлдсэн 541.500 төгрөг нь Ц.Сын нөхөр Цийн дансанд орсон. Тухайн үед Ц нь томилолтоор яваагүй байсан. Харин Б 3 хоногийн хугацаанд Улаанбаатар хотод томилолтоор ажилласан байсан бөгөөд томилолтын зардал нь 106.500 төгрөг болж байсан. Үүнээс илүү авсан буюу 89.500 төгрөгийг төсөвт төвлөрүүлэх акт тогтоож Бгээр төлүүлсэн. Харин дээрх нэр бүхий 10 алба хаагчийн албан томилолтын хуудас нь хуурамч байж болзошгүй тамга тэмдэг зөрүүтэй, ирсэн буцсан он, сар, өдөр байхгүй байсан. Энэ 1.606.500 төгрөг тус байгууллагын төсвөөс гарсан тул буцааж төлүүлэх ёстой. Актад тусгагдсан бусад асуудлыг аудитор Н шалгасан” гэх мэдүүлэг /4хх-ийн 176/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Цын мэдүүлсэн “Тухайн 532.500 төгрөг 2018 оны 12 дугаар сард миний данс руу орсон бөгөөд би тухайн үед гүйлгээний утгыг хараагүй. Тухайн 532.500 төгрөгийг хамтын санд хийхээр Ц.С над руу шилжүүлэн хийсэн юм. Өөрөөр хэлбэл 2018 оны 11 дүгээр сард манай ажилтан Б.Бын цалин олгогдоогүй байсан. Яг ямар шалтгааны улмаас цалин нь олгогдоогүй болохыг би мэдэхгүй байна. Тэгээд хамтын сангийн 5156032777 тоот дансанд байсан 400.000 төгрөгийг Ц.С нь ажилтан Б руу шилжүүлчих гэсэн учраас 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ажилтан Б.Бын 5135314859 тоот “Хаан” банкны дансанд шилжүүлсэн. Мөн би өөрийн 5135700286 тоот данснаасаа 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 156.000 төгрөгийг Сос гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Тухайн 2018 оны 11 дүгээр сард Б ахын цалин нь ороогүй, зээл төлөх ёстой гээд байсан болохоор хамтын сангийн мөнгөнөөс түр өгсөн юм. Энэ мөнгийг дараа нь С надад төлөхдөө дээрх байдлаар буюу 532.500 төгрөгийг 12 дугаар сарын 24-ний шилжүүлсэн юм. Би цалингийн дансны хуулгаас харахад 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр манай ажилтан Бгээс над руу 35.000 шилжиж орсон байна. Тэгэхээр дээрх зөрүү мөнгө болох 35.000 төгрөгийг Ц.С нь ажилтан Г.Бгээр дамжуулан надад өгсөн байж болзошгүй байна. Тухайн 532.500 төгрөг нь Б ахын цалин гэж С надад хэлсэн бөгөөд би тухайн үедээ гүйлгээний утга болон хаанаас мөнгө орсон эсэхийг мэдээгүй юм. Энэ 532.500 төгрөг нь миний томилолтоор явсан мөнгө биш, харин тухайн сард цалин олгогдохоос өмнө буюу 2018 оны 12 дугаар сарын 12, 13, 19-ний өдрүүдэд надад томилолтын мөнгө орж байсан бөгөөд тухайн томилолт нь миний ажлаар явсан томилолтууд байсан. Дээрх 532.500 төгрөг бол 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр орж ирсэн. Энэ нь томилолтын мөнгө биш, би ийм томилолтоор яваагүй” гэх мэдүүлэг /4хх-ийн 178-179/,

2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн эдийн засгийн шинжээч А.Бавын 107 дугаартай дүгнэлт /4хх-ийн 135-136 хуу/

Ц.Сыг нягтлан бодогчоор түр томилох тухай 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/73 дугаартай тушаалын хуулбар /4хх-ийн 124-126/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна. 

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчдын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгосон эрхийг хязгаарлаагүй тул нотлох баримтаар үнэлж шийтгэх тогтоолын үндэслэл болгох боломжтой байна.

Шүүхээс Ц овогт Цгийн Сыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Ц.С нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар тогтоогдсон ба шүүгдэгч Ц.С нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргаж Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолоор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг шүүгдэгч Ц.С зөвшөөрсөн байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн байдлыг харгалзан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ц.Сын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

            Шүүгдэгч Ц.С нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд Ус цаг уур, орчны шинжилгээний газарт 110.000 төгрөг, Бт 500 төгрөгийн хохирлыг төлөөгүй байгаа болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогч байгууллагын төлөөлөгч нарын хавтаст хэргийн материалтай танилцаад гаргасан хүсэлт, шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтаар банк хоорондын шилжүүлгийн баримт 2 ширхэг, 4-р хх-ийн 24 дүгээр хуудсанд авагдсан шилжүүлгийн мэдүүлэг төлбөрт баримт зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч Ц.Сос 110.000 төгрөг гаргуулан хохирогч Ус цаг уур, орчны шинжилгээний газарт, 500 төгрөг гаргуулж Бт тус тус олгуулах үндэслэлтэй болно.

 

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт Цгийн Сыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар нийтийн албан тушаалд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1, 188, 189 дүгээр зүйлүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Ц.Сын  тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Ц.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ц.Сын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сос 110.000 /нэг зуун арван мянга/ төгрөг гаргуулж Ус цаг уур, орчны шинжилгээний газарт, 500 /таван зуу/ төгрөг гаргуулж Байгаль орчин аялал жуулалын газарт тус тус олгосугай.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ц.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Р.АЛТАНЦЭЦЭГ