| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2021/0176/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/174 |
| Огноо | 2021-08-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Бичинхүү |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/174
2021/ШЦТ/174
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: С.Бичинхүү
Шүүгдэгч: Э.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Гэрэлт-Од нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Эын Бд холбогдох 2112000000196 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: М Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн Хотонт сумын Улаанчулуу багийн Овоотыг үзүүр Тэмээн хүзүүний гол гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, М овогт Эын Б /РД: ../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Э.Б нь 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Улаанчулуу баг, Дунд согоот гэх газарт Ч.Цтэй маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь сандлаар цохиж, түүний эрүүл мэндэд баруун хөмсөгний дээд хэсэгт язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2112000000196 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Ц мэдүүлсэн:...2021 оны 07 дугаар сарын 03-ны өглөө 07 цаг өнгөрч байх үед намайг малдаа явах гэж байхад Эын Б нь эхнэрийнхээ хамт нэлээн согтуу манайд ирсэн юм. Б та миний авсан хоёр хонийг аавд хэлээд байхдаа яахав дээ өгөхийн хооронд тэгдэг нь яаж байгаа юм бэ гэж агсраад гэрт шүлсээ хаяаад байсан. Тэгэхээр нь би өгвөл өгчихөөр хугацаа болсон шүү дээ, чамтай уулзах гээд очсон чинь чи байхгүй аавтай чинь таараад хэлчихсэн юм, чи яагаад манай гэрт шүлсээ хаяаад байгаа юм бэ өмнө нь бас гэрт шээж байсан намайг дээрэлхээд байгаа юм уу гэсэн чинь сууж байсан сандлаараа баруун нүдний дээд тал руу цохиход цус гарахаар нь гэрийнхээ баруун тал руу нойлын цаас авч цусаа арчих гээд явтал араас ирээд татахаар нь ор руу тонгойход дагз руу хальт нэг удаа цохисон. Тэгэхээр нь би чи ч намайг арай л дэндүү дээрэлхэж байна даа гэж хэлчихээд баруун нүдний дээд талаас гараад байсан цусаа нойлын цаасаар дараад гэрээсээ гарч алхаад Цынд очиж цусаа тогтоож боолгосон...гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Ц мэдүүлсэн:...2021 оны 07 дугаар сарын 03-ны өглөө 09 цаг өнгөрч байх үед манайд Ц явган ирсэн. Манайд ирэхэд Цийн баруун нүд нь хавдчихсан, баруун хөмсөгнийх нь дээд талд язраад цус гоожчихсон орж ирсэн. Юу болсон гээд асуусан чинь Эын Б намайг зодоод сандлаар цохичихлоо гэж хэлсэн. Тэгээд толгойг нь боож өгөөд сумын эмнэлэгт үзүүл гэж хэлсэн. Манайд нэлээн унтаж байгаад үдээс хойш гэр рүүгээ явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.О мэдүүлсэн :..2021 оны 07 дугаар сарын 03-ны өглөө 09 цаг өнгөрч байх үед манайд Ц ах Эын Бд зодуулчихлаа гээд баруун нүд хавдчихсан, баруун хөмсөгнийх нь дээд талд нэлээн гүн язарчихсан цус нь гоожчихсон орж ирсэн. Тэгээд манай нөхөр Ц бид хоёр цусыг нь цэвэрлэж даавуугаар боож өгөөд сумын төв орж эмнэлэгт үзүүл гэсэн чинь гайгүй байх гээд манайд хэсэг унтаж байгаад үдээс хойш гэр рүүгээ явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 31-33хуу /
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б. мэдүүлсэн:... манай хүүхэд Б аав, ээжийнхээ нүдэн дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж харагдаагүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар ааш араншинтай талаар мэдэх зүйл байхгүй. Төлөв даруу томоотой элдвийн ямар нэгэн буруу зан араншингүй хүүхэд байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Э мэдүүлсэн:...Б нь миний гурав дахь хүүхэд болон 1990 онд мэндэлсэн. Бага насандаа аав, ээжийн гар дээр өссөн. 1998 онд тус аймгийн Хотонт сумын Ерөнхий боловсролын сургуульд 1 дүгээр ангид орж тус сургуульдаа сурсаар байгаад 9 дүгээр анги төгсөж хөдөө мал маллахаар гарсан. Цэцэрлэг болон цэргийн алба хааж байгаагүй. 2017 онд гэр бүлтэй болж тусдаа гарч одоог хүртэл хөдөө эхнэр хүүхдийн хамт мал маллаж байна. Найз нөхдийн хамт хааяа хэрэглэдэг юм шиг байна лээ түүнээс манай хүүхэд Б аав, ээжийнхээ нүдэн дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж харагдаагүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар ааш араншинтай талаар мэдэх зүйл байхгүй. Төлөв даруу томоотой элдвийн ямар нэгэн буруу зан араншингүй хүүхэд байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 70-71 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 208 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:...1. Ч.Цийн биед баруун хөмсөгний дээд хэсэгт язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 11-12 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 54 хуу/
Хохирогчийн хүсэлт /хх-ийн 83 хуу/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгч Э.Б нь 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Улаан чулуу баг, Дунд согоот гэх газарт хохирогч Ч.Цтэй маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь сандлаар цохиж, түүний эрүүл мэндэд баруун хөмсөгний дээд хэсэгт язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Э.Б нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Улаан чулуу баг, Дунд согоот гэх газарт хохирогч Ч.Цтэй маргалдаж нүүрэн тус газарт нь сандлаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Ц мэдүүлсэн:...би Бд хандаж намайг дээрэлхээд байгаа юм уу гэсэн чинь сууж байсан сандлаараа баруун нүдний дээд тал руу цохиход цус гарахаар нь гэрийнхээ баруун тал руу нойлын цаас авч цусаа арчих гээд явтал араас ирээд татахаар нь ор руу тонгойход дагз руу хальт нэг удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 хуу/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Ц мэдүүлсэн:...юу болсон гээд асуусан чинь Эын Б намайг зодоод сандлаар цохичихлоо гэж хэлсэн. Тэгээд толгойг нь боож өгөөд сумын эмнэлэгт үзүүл гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 хуу/, мөрдөн байцаалтын шатанд гэрч А.О мэдүүлсэн:..2021 оны 07 дугаар сарын 03-ны өглөө 09 цаг өнгөрч байх үед манайд Ц ах Эын Бд зодуулчихлаа гээд баруун нүд хавдчихсан, баруун хөмсөгнийх нь дээд талд нэлээн гүн язарчихсан цус нь гоожчихсон орж ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 31-33хуу/, хохирогч Ч.Цийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 208 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 11-12/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М овогт Эын Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Э.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Э.Бийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сандал 1 /нэг/ ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хохирогч Ч.Ц нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх баримтыг гаргаж өгөөгүй, хохирогчоор өгсөн мэдүүлгүүдэд болон хавтаст хэргийн материалтай танилцах үед, мөн тус аймгийн Прокурорын газарт гаргасан бичгэн хүсэлтдээ гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Э.Б нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Шүүгдэгч Э.Б нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар тогтоогдсон ба Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 84 тоот тогтоолоор Э.Бд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож, прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг Э.Б нь зөвшөөрсөн байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, түүнд торгох ял оногдуулсан байдлыг харгалзан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, М Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
шүүгдэгч Э.Б 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
шүүгдэгч Э.Бд оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт төлөхөөр тогтоосугай.
шүүгдэгч Э.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сандал 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
төлбөргүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Э.Бийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ