Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвгийн Баттулга |
Хэргийн индекс | 171/2016/0202/Э |
Дугаар | 192 |
Огноо | 2016-11-14 |
Зүйл хэсэг | 147.2., |
Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 192
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хэргийн индекс: 171/2016/0202/Э Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баттулга даргалж, шүүгч Т.Энхжаргал, Т.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг, Иргэдийн төлөөлөгч Б.Батцэцэг, Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр, Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа, Хохирогч*****, Шүүгдэгч***** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан гэмт хэрэгт *****т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201609000456 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймаг Дархан суманд 1981 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, Дархан-Уул аймгийн*****оотод эцгийн хамт амьдардаг. Урьд: -Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 1996 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 147 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 8 сар хорих ялаар шийтгүүлэн 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Өршөөлөөр суллагдсан. -Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 223 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2-т зааснаар 85000 төгрөгөөр торгох ялаар, -Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 338 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2-т зааснаар 4 жил хорих ял шийтгүүлэн 2005 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өршөөлөөр суллагдсан. -Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил 10 хоногийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах ялаар, -Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэрийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 242 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, уг оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, ***** /регистрийн дугаар: /, Үйлдсэн хэргийн талаар: Шүүгдэгч ***** нь урьд нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлж ялтай байдал нь дуусаагүй байхад 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 12 цагийн орчимд Дархан-Уул аймаг*****нутаг дэвсгэрт байрлах "Од” цогцолбор сургуулийн хашаанд хохирогч*****той хамт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөртөө гарсан мөнгөний хэрэгцээг хангах шунахай сэдэлтээр хохирогчийн зүүн гарын ядам хуруунд байсан “Хас” хээтэй алтан бөгжийг авах зорилгоор араас нь боож ухаан алдуулан амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, зүүн гарын ядам хуруунаас нь 7.8 гр жинтэй алтан бөгжийг нь дээрэмдэн авч 936.000 /есөн зуун гучин зургаан мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч*****ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байсан санагдаж байна. Би гэртээ унтаж байгаад 08 цагийн үед гэрээс гарч тамхи авахаар дэлгүүр орох гээд явж байхдаа *****,***** гэх хоёр найзтайгаа таараад дэлгүүр орж 2 шил архи авч хуучин хорооллын 14 дүгээр байрны хойд талын саравчин дотор хувааж уусан. Тэгээд би тэр хоёр найзаасаа салаад үйлчилгээний төв ганцаараа орж дахин архи авахаар дэлгүүр рүү ороход үл таних эрэгтэй ах зогсож байхаар нь хамт архи уух хань татах гээд худлаа тэр ахыг таньдаг болоод би дэлгүүрээс архи аваад тэр ахын хамт Од цогцолбор сургуулийн хашааны хойд талд очоод тэр ахтай танилцаж, миний авсан архийг бид хоёр хувааж уусан. Тэгээд ***** ах согтсон байсан учраас би хуруунд нь байсан бөгжийг нь авъя гэж бодоод араас нь цохиж хуруунаас бөгжийг нь авсан нь үнэн. Би өөрийнхөө хийсэн үйлдлээ сайн санахгүй байгаа. Ухаан санаа минь орж гараад байсан. Би хохирогч*****т ” 400.000 төгрөг өгсөн. Үлдсэн 536.000 төгрөгийг төлнө. Өөрийн буруугаа ойлгож байна” гэх мэдүүлэг /хэргийн 25-27 дугаар хуудас/ Хохирогч*****ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 07 дугаар сард манай эхнэр *****Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм. 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байсан санагдаж байна би өглөө Нэгдсэн эмнэлэг орж эхнэртээ хоол, цай хүргэж өгчихөөд эмнэлгээс гараад сүү авах гээд үйлчилгээний төв дээр үйл ажиллагаа явуулдаг Даниста-2 нэртэй дэлгүүрт ороод зогсож байсан чинь дэлгүүр дотор байсан 35-40 орчим насны туранхай шар залуу намайг танимхайраад өөрийгөө Оюуны ирээдүй цогцолборын хажуу талын авто засварын газарт ажилладаг гээд намайг сүрхий танимхайраад байсан. Тэгээд тухайн залуу дэлгүүрээс 0.5 литрийн архи миний мөнгөөр худалдаж аваад өмнө нь архи ууж байсан газраа эргэж ирээд миний авсан архийг хувааж уусан. Тэр үед би нилээн согтсон байсан тэгээд байж байсан чинь тухайн залуу миний араас намайг боож ухаан алдуулж унагаагаад миний зүүн гар талын ядам хуруунд байсан хас хээтэй, цэвэр алтан бөгжийг минь аваад явсан байсан. Би хохирлын мөнгө гэж шүүгдэгчээс 400.000 төгрөг авсан. Одоо үлдэгдэл 532.000 төгрөг авах дутуу байгаа” гэх мэдүүлэг /хэргийн 3 дугаар хуудас/ Гэрч *****ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би хувиараа Буян зах дээр алт мөнгөний дархан хийдэг юмаа. ...Намайг ажил дээр байж байхад өөрийгөө ***** гэж танилцуулаад -ах нь эхнэрийнхээ алтан бөгж болон өөрийнхөө бөгжийг нийлүүлээд өөртөө гоё загвараар том алтан бөгж хийлгүүлмээр байна гэсэн юм. Тухайн үед надад гоё загвартай хэв байгаагүй учир би тухайн хүнийг-өөрөө яваад хэвээ олоод ир гэсэн юм. Удаагүй хэд хоногийн дараа ***** гэж хүн Улаанбаатар хот яваад хэв аваад ирлээ гээд эхнэрийн хамтаар манай ажил дээр ирсэн юм. Тэгээд ***** гэж хүн надад 2 ширхэг алтан кольцо хэлбэртэй бөгж өгөхөөр нь би тухайн бөгжийг нь хайлуулаад авчирсан хэвээр нь 7.8 гр жинтэй “Хас” хээтэй бөгж ***** гэж хүнд хийж өгч байсан юм” гэх мэдүүлэг /хэргийн 7 дугаар хуудас/ Гэрч *****ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 06 дугаар сарын эхээр байсан санагдаж байна. ...Миний бөгж жижигдээд байсан учир би нөхөртөө хоёрын хооронд ийм бөгж хадгалаад яахав гэж хэлээд нөхрийгөө миний бөгжийг өөрийнхөө зүүж байгаа бөгжтэй нийлүүлээд том бөгж болгоод зүүчих гэж байсан юм. Тэгээд манай нөхөр Улаанбаатар хот руу өөрөө явж бөгжний хэв худалдаж авч ирээд Дарханд алт мөнгөний дархан дээр нөхөр бид 2 хамт очиж 2 ширхэг бөгжөө хайлуулаад 7.8 гр жинтэй хас хээтэй бөгж хийлгээд манай нөхөр гартаа зүүсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 8 дугаар хуудас/ Гэрч *****ы мөрдөн байцаалтад өгсөн: “***** миний хамгийн бага отгон дүү минь байгаа юм. Харин би түүний том ах нь байгаа юмаа.*****ын хувьд айлын отгон хүүхэд учраас миний эцэг түүнийг бага байхад нь эрхлүүлсээр байгаад дураараа өссөн. Том болоод бид нарын хэлж байгаа үгийг огт тоохгүй байдаг. *****ын хувьд энэ байдлаасаа болоод удаа дараа ял шийтгэл эдэлж байсан. Тэрээр архи уухаараа янз бүрийн хүмүүстэй нийлээд хэрэг төвөгт холбогдох гээд байдаг. Архи уухгүй бол хар бор ажилд сайн, хүнд тусархаг хүүхэд байдаг. Түүнд ямар нэгэн гэр бүл гэж байхгүй, өмнө сууж байсан эхнэр нь хүүхдээ аваад Баянхонгор аймаг руу салаад явсан. Өмнө нь түүнтэй хамтран амьдарч байсан ***** гэж эмэгтэй нь одоо өөр хүнтэй суугаад хүүхэд гаргасан гэж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 9 дүгээр хуудас/ Гэрч*****ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би өөрийн төрсөн таван хүүхэдтэй ***** нь миний хамгийн бага хүү минь байгаа юм. Би эхнэрийнхээ хамт хүүгээ бага байхад эрх дураар нь өсгөсөн. Миний эхнэр 2013 онд нас бараад би гэртээ хүү *****ынхаа хамтаар амьдрах болсон. ***** эрх дураараа өссөн болоод ч тэр үү миний хэлсэн үгийг огт тоодоггүй. Хүү маань архи уухаараа болж бүтэхгүй хүмүүстэй нийлээд хэрэг төвөгт холбогдоод шорон оронгоор хүртэл орж байсан. Архи уухаараа ***** миний үгэнд огт ордоггүй харин уухгүй бол хар бор ажилд сайн, хүнд тусархаг. Миний хувьд *****ын хийсэн хэргийн талаар мэдсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 10 дугаар хуудас/ "Капитал зууч” ХХК-ийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн эд зүйл үнэлсэн тайлан /хэргийн 14-15 дугаар хуудас/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 910 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 12 дугаар хуудас/ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 35 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч***** хохирогч***** нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэг өгсөн мэдүүлэг /хэргийн 3, 25-27 дугаар хуудас/, гэрч *****, *****, ***** нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 7, 8, 9 дүгээр хуудас/ зэргээр шүүдэгч***** нь урьд бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлж, ялтай байдал нь дуусаагүй байхдаа, согтуурсан үедээ 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Од” цогцолбор сургуулийн хашаанд хохирогч*****ийн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж зүүн гарын ядамд хуруунд нь байсан Хас хээтэй алтан бөгжийг дээрэмдсэн болох нь тогтоогдож байна. Дархан-Уул аймгийн Прокурорын газраас*****ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл тохирч байх тул түүнд уг зүйлд зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Харицлагыг хүндрүүлэх нөхцөл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь болно.