Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 1808

 

  

                                                           

                               

 

 

 

 

 

2018 оны 8 сарын 06 өдөр                   Дугаар 183/ШШ2018/01808                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                   

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Гийн / нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Бд  / холбогдох,

гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, сургалтын төлбөрт 4.375.000 /дөрвөн сая гурван зуун далан таван мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Г, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямжаргал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2002 онд Б.Бтэй үерхээд, 2005 онд гэрлэлтээ батдуулж, гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд охин Б.М 2005 оны 2 дугаар сарын 08-ны өдөр төрсөн. Бид хоорондоо ойлголцдоггүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж, 2007 оноос салж тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин минь миний асрамжид амьдарч өсч торнисон. Одоо Б.Б нь эхнэр, 2 хүүхэдтэй болсон. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцалж, охиныг миний асрамжид үлдээж, 2007-2023 он хүртэлх хугацааны хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү. Мг 2016 оноос эхлэн төрөл бүрийн сургалтад явуулж бэлтгэн 2017 онд Улаанбаатар Эмпати сургуульд тэнцсэн. Улмаар 2017 оны хичээлийн жилээс эхлэн тус сургуулийн 8-р ангид суралцаж байгаа. Цаашид ч хүүхдийнхээ ирээдүйн төлөө энэ сургуульд нь сургах болно. Сургуулийн төлбөр 8,720,000 төгрөгөөс миний бие дангаараа 5,720,000 төлсөн. Одоо сургалтын төлбөрт 4.375.000 төгрөг нэхэмжилнэ. Цаашид хүүхдийн сургалттай холбоотой төлбөрийг тухай бүрт нь гаргуулж авах хүсэлтэй гэв.

 

Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие эхнэр, 2 хүүхэдтэй болсон. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцлуулна, охиныг эхийнх нь асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлнө. Өөрийнн төрсөн охин Б.Мгийн сургалтын төлбөрийн 50 хувь 4.375.000 төгрөгийг төлнө. Цаашид Улаанбаатар Эмпати сургуулийн төлбөрийг төгстөл нь төлнө гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хүсэлт болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Г нь хариуцагч Б.Бд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, охиноо асрамждаа авах, 2007-2023 он хүртэлх хугацааны хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, охин Б.Мг 12 дугаар анги төгсөх хүртэлх хугацааны сургалтын төлбөрт 21.800.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

 

Гэрлэгчид нь 2002 онд танилцаж, 2005 оны 2 дугаар сарын 06-ны өдөр гэрлэж, Иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлэн хууль ёсны гэр бүл болсон, тэдгээрийн дундаас 2005 оны 2 дугаар сарын 09-ний өдөр охин Б.М төрсөн болох нь гэрлэгчдийн гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Гэрлэгчдэд эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг хийсэн боловч амжилтгүй болсон, хэн аль нь гэрлэлтийг хэвээр үргэлжлүүлэх хүсэл сонирхолгүй, хариуцагч тусдаа гэр бүлтэй болж, цуцлуулна гэж байгаа тайлбарлаж байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б.Б, Ж.Г нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв. 

 

Гэр бүлийн тухай хуулийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн  тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай  зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон нь тэдгээрийг үр хүүхдээ өгсөн хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрх үүргүүдээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж заажээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг тэжээн тэтгэх тухайгаа тохиролцож болно гэжээ.

 

Гэрлэгчид тусдаа амьдарсан үеэс охин Б.М эхийн асрамжид байгаа, хүүхдийн асрамжийн талаар маргахгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охиныг эхийнх нь асрамжид үлдээж шийдвэрлэлээ.

 

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эх нь хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчинг бүрдүүлэх, хүүхдээ хүмүүжүүлэх, харилцааны соёл төлөвшүүлэх, хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, сурган хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, авьяас чадварыг хөгжүүлэх, хөгжиж, төлөвшихэд дэмжин туслах, наад захын хэрэгцээт зүйлээр хангах үүрэг хүлээх юм.

 

Дээрх хуулийн заалтуудаар эцэг, эх хүүхдийн асуудлаар тэгш үүрэг хүлээх тул нэхэмжлэгчийн эцгээс нь хүүхдийн тэтгэлэг тогтоох шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т “11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтооно” гэж зааснаар охин Б.Мд сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Б.Бэр тэжээн тэтгүүлж, харин 2007 оноос энэ өдрийг хүртэлх хугацааны хүүхдийн тэтгэлгийг нөхөн гаргуулах үндэслэлгүй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Ж.Г нь Б.Болор-Эрдэнийг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх, хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг даалгалаа.

 

Нэхэмжлэгчийн 4.375.000 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч нь зөвшөөрч байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар, нэхэмжлэгч нь шаардлагаасаа цаашид хүүхдийн сургалттай холбоотой төлбөрийг тухай бүрт нь гаргуулан авах үндэслэл тайлбарласан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар тус тус шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /70.200+84.950/ 155.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 155.150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хүүхдийн тэтгэлэг тогтоосонтой холбоотойгоор хариуцагчаас 50.350 төгрөгийг тэмдэгтийн хураамжид гаргуулан орлогод оруулах нь зүйтэй.

 

Хүүхдийн сургалттай холбоотой төлбөрийг тухай бүрт нь гаргуулан авна гэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182.000 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчид буцаан олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Б  Г нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2005 оны 2 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Б.Мг эхийнх нь асрамжид үлдээсүгэй. 

 

3.  Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар охин Б.Мд сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Б.Бэр тэжээн тэтгүүлсүгэй.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн 4.375.000 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч нь зөвшөөрснийг, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар нэхэмжлэгч нь цаашид хүүхдийн сургалттай холбоотой төлбөрийг гаргуулах шаардлагаа татан авсныг тус тус баталсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Н.Будмаа нь П.Ишжамцыг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх, хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг даалгасугай.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 155.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 155.150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хүүхдийн тэтгэлэг тогтоосонтой холбоотойгоор хариуцагчаас 50.350 төгрөг гаргуулан орлогод оруулан, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид төлсөн 182.000 төгрөгийг орлогоос гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ж.ЭРДЭНЭЧИМЭГ