Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/171

 

 

                                                                               2021/ШЦТ/171

 

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

           Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Пүрэвсүрэн

Шүүгдэгч: А.Б

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Гэрэлт-Од нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Аийн Бэд холбогдох 2112000000155 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Хашаат сум Баян баг, Жаргалант хорооллын 01-03 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Т овогт Аийн Б /РД: ../

 

        Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч А.Б нь 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутаг дэвсгэр Сайрын ам гэх газар согтуурсан үедээ шалтгаангүйгээр Г.Ггийн нүүрэн тус газарт цохиж, түүний эрүүл мэндэд баруун шанаа орчим зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтын шатанд 2112000000155 дугаартай эрүүгийн хэргээс:   

 

            Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Ггийн мэдүүлсэн:..2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 12 цагийн үед Б, С гэх хүмүүс манайд согтуу ирээд цай хийж өгчихөөд охиныхоо хамт гарч яваад хонины хашаанд өтөг малтаж байхад Б, С хоёр гэрээс гарч ирээд гадаа сууж байсан. Тэгээд манай охин гэрийн гаднаас шуудай авах гээд гэр рүү явахад Б нь манай охин Сг ална шүү хүрээд ир гээд дуудахаар нь охиныгоо миний хүү цаашаа гэж хэлэхэд Б нь манай охин Сг араас нь хөөгөөд гүйхээр нь би охиныгоо хурдан гүйгээд яв гэж хэлээд зогсож байтал Б над руу ална аа чамайг гэж хэлээд гараа далайгаад гүйгээд ирэхээр нь би зугтаагаад гүйж байхад Б нь араас гүйцэж ирээд толгойн ар дагз хэсэг рүү цохиод би газар унахад миний үснээс зулгаагаад хэвлийн хэсэг рүү цохиод байх шиг байсан. Хэсэг хугацаанд миний нүд бүрэлзээд хаана, хаана цохисныг сайн мэдэхгүй байна. Тэгээд би нэг сэргээд босох гэтэл босч чадахгүй болохоор мөлхөж явж байгаад босоод зугтаахад миний араас дахиж хөөгөөд гүйцээгүй. Тэгээд би гэрийн урд талын жалга дагаж гүйж байгаад манайхтай саахалт байдаг Д гэх айлд очоод хүүхдүүдээ авахуулахаар Д ахын утсаар манай гэрээс зүүн тийш байдаг саахалтын Ч ахын утас руу залгаад манай хүүхдүүдийг аваад ирээч гэж хэлэхэд Ч ирээд Ч ахын машинд суугаад хүүхдүүдээ аваад гэрийнхээ ойролцоо гэртээ орохоос айгаад машин дотор сууж байхад манай нөхөр Г адуугаа харчихаад ирж явахаар нь би гэртээ ирсэн. Тэгээд манай нөхөр юу болсон талаар асуухаар нь Б намайг зодчихлоо гэж хэлсэн. Б нь машиныхаа хажуу талд унтаж байхаар нь машиных нь түлхүүрийг аваад гэртээ ирээд Хашаат сумын төв эмнэлэгт ирж үзүүлэхэд Өвөрхангай аймгийн Хархорин сумын эмнэлэгт очиж хэвлийгээ эход харуул тархи толгойгоо үзүүл гэж яаралтай бичиг хийж өгсөн. Би Бтэй маргалдсан зүйл байхгүй, урьд өмнө нь өш хонзонгийн асуудал байгаагүй. Б намайг араас хөөж байгаад гараараа толгойн ар дагз хэсэг рүү цохисон. Тэрнээс хойш хэдэн удаа яаж зодсонг би сайн санахгүй байна. Тэр үед би ухаан алдсан байсан. Би Бийг цохиж зодоогүй. Манай охин С зугтаад яваад өгсөн. С ах их согтуу байсан тул босч ирээд наад хүүхдээ болиоч гэж хэлээд унаад гэрийн үүдэнд унтаад өгсөн. Тухайн үед өөр хүн байгаагүй. Би биеэ үзүүлж байгаад эмчилгээнд гарсан зардлаа нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Ггийн дахин мэдүүлсэн:..Б нь намайг биеэ үзүүлэхэд 1.000.000 төгрөг өгсөн. Тэр мөнгө нь биеэ үзүүлэхэд хүрээгүй учир өөрөөсөө 500.000 төгрөг гаргаж нийт 1.500.000 төгрөгөөр биеэ үзүүлж явж байгаад ирсэн. Би ахиж Улаанбаатар хот явж эмнэлэгт тархиныхаа зургийг бүтнээр нь авахуулж эмнэлэгт хэд хоногт хэвтмээр байна. Би маш их гомдолтой байна. эмчилгээний зардал 10.000.000 төгрөг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 51-53 хуу/

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Гийн мэдүүлсэн:..2021 оны 05 дугаар сарын 27ны өглөө адуундаа яваад 14 цагийн үед гэртээ ирэхэд манай эхнэр Г нь Б намайг зодчихлоо гээд гэрийнхээ гадаа хамраас нь цус гоожоод, баруун шанаа нь хавдсан байсан. Тэгээд би Бийн машин дээр очиход машинаа харган дээр тээглээд зогсоосон машиныхаа хажуу талд унтаж байсан. Манай эхнэр Ггийн хамраас цус гараад тогтохгүй болохоор нь Хашаат сумын төвд ирж эмнэлэгт үзүүлээд цус тогтоох тариа хийлгээд Өвөрхангай аймгийн Хархорин сумын эмнэлэгт очиж үзүүлээд Хархорин сумын эмнэлэгт хоноод маргааш өглөө буюу 2021 оны 05 дугаар сарын 28-ны өглөөний эмчийн үзлэгээр Улаанбаатар хотод очиж нарийн шинжилгээ өг гэж хэлээд Улаанбаатар хот явсан. Б нь манай эхнэр Гг араас нь хөөж байгаад толгойн ар дагз хэсэгт нь гараараа цохиж унагаад үснээс нь зулгааж байгаад цээж хэсэг рүү нь хэд хэдэн удаа өшиглөсөн гэж ярьж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч Г.Сгийн мэдүүлсэн:.. 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр би хонины хашаагаа малтаж байхад машинтай хоёр хүн ирээд ээж гэр рүү орчихоод гарч ирээд хонины хашаагаа малтаж байгаад, намайг гэрийн хажуу талаас өтөг хийх шуудай аваад ир гэсэн. Тэгээд би гэрийн хажууд очиход Б гэх хүн над руу ална шүү гэж хэлээд гүйхээр нь би зугтаагаад гэрийн хажуу талын жалганд очиж нуугдаад харахад Б гэх хүн манай ээж Гг араас нь хөөгөөд манай ээж зугтааж байсан. Тэгээд би айгаад буцаад жалганд ороод нуугдсан. Ойролцоогоор 30 минут орчмын дараа ээж, Ч ахтай машинтайн намайг ирж авахад манай ээжийн хамраас нь цус гарсан байсан, гэртээ хариад байж байхад аав адуундаа яваад ирсэн. Б гэх хүн намайг цохиж зодоогүй. Би айгаад жалганд нуугдсан учраас Б гэх хүн манай ээжийг цохиж зодож байхыг нь хараагүй. Дараа нь ээжийн хамраас цус гарсан болохоор нь зодуулсан байна гэж бодсон. Б гэх хүн манайд Сд ахтай хамт хоёулаа ирсэн. Манай гэрт ээж бид хоёр байсан. Манай хоёр дүү жалганд тоглож байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Дийн мэдүүлсэн:.. 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 11 цагийн үед би гэртээ байж байхад манай саахалт айлын Гийн эхнэр Г нь манайд ирэхдээ хамраас нь цус гоожоод согтуу хүн намайг зодчихлоо гээд утсаар чинь нэг ярьчихъя гээд утсаар ярьсан. Тэгээд байж байтал манай хүү Ч ирээд аваад явсан. Би чих хатуу учир утсаар юу гэж ярьсанг нь сонсоогүй. Надад хэн зодсон талаар яриагүй согтуу хүн намайг зодчихлоо л гэж хэлсэн өөр зүйл надтай яриагүй. Би чих хатуу учраас зарим үгийг нь сонсохгүй байсан. Хамраас нь цус гоожоод нүүр гараа угаагаад нойлын цаасаар хамраа бөглөөд байсан өөр шарх сорви байхыг ажиглаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Чын мэдүүлсэн:.. 2021 оны 05 дугаар

сарын 27-ны өдөр 12 цагийн үед би гэртээ байж байхад манай саахалт айлын Гийн эхнэр Г нь над руу залгаад Б намайг зодчихлоо манай нөхөр адуундаа явсан би айгаад Д ахынд ирсэн байна. Хүүхдүүд айгаад хойд саравч руу яваад өгсөн манай хүүхдүүдийг аваад ирээч гэсэн. Тэгээд би аав Дийнд очиж Гг аваад гэрийнх нь хойд талын байран дээр очиж хүүхдүүдийг нь аваад Г нь нөхөр Г руу миний гар утсаар залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэндээ жаахан зогсож, хүлээж байгаад Гг хүүхдүүдийнх нь хамт гэрт нь хүргэж өгөхөд Б нь гэрээс нь зайдуу машиныхаа хажууд, С нь гэрийнх хаяанд унтаж байсан. Удаагүй Ггийн нөхөр Г ирээд би Гт хандаж хүн зодчихов дэмий юм болно шүү гэж хэлээд зөрөөд гэр рүүгээ явсан. Б нь намайг согтуу зодчихлоо гэж ярьж байсан. Хацар нь жоохон хөхөрсөн байсан өөр шарх сорви ажиглагдаагүй. Толгойн ар дагз хэсэг рүү цохиж унагаад, үснээс зулгаагаад, өшиглөөд, дэвсээд зодоод толгой өвдөөд байна гэж ярьж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Оын мэдүүлсэн:... 2021 оны 05 дугаар сарын 27-ны орой 16 цагийн үед Г гэх эмэгтэй эмнэлэг дээр өөрийн биеэр ирээд хүнд зодуулчихлаа гээд биед нь үзлэг хийхэд толгойн баруун талд эмзэглэлтэй, баруун шанаа хөхөрч хавдсан, хэвлий хатуу эмзэглэлтэй, баруун талын цавь руу илүү эмзэглэлтэй, нуруун хэсгийн баруун хэсгээр өвдөнө, толгой дагзаар янгинж өвдөнө, эход харуулж цээж, толгойн зураг авахуулах шаардлагатай байсан учир яаралтайгаар бичиг хийж өгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сумын эмнэлэг рүү явуулаад маргааш өглөө нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын эмнэлэгийн үзлэгээр Хархорин сумын эмнэлэг Улаанбаатар хотод очиж тархины зураг авахуул гээд Улаанбаатар хот руу Хашаат сумын эрүүл мэндийн төвийн машинаар хүргэж өгсөн. Улаанбаатар хот руу би эмнэлэгийн машинтай авч явахдаа өвчин намдаах, цус тогтоох, тариа хийж авч явсан. Г нь хэлэхдээ согтуу хүн гэрт орж ирээд зодчихлоо гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Сдийн мэдүүлсэн:.. 2021 оны 05 

дугаар сарын 27-ны өглөө 05 цагийн үед Б машинтай ирээд гэрт байсан 0,75тай Соёрхол архи гаргаад Б бид хоёр юм ярьж сууж байгаад хувааж ууж дуусгаад Бийн машинтай Б бид хоёр Бы гэрт очиход Б нь 1 шил архи гаргаж ирээд Б бид хоёр хувааж уугаад би их согтуу байсан учраас тухайн үед Бы гэрээс яаж явсанаа санахгүй байна. Орой 19 цагийн үед би гэртээ сэрсэн. Маргааш өглөө нь буюу 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр манай эхнэр Өвөрхангай аймгийн Хархорин сумаас ирээд өчигдөр Б та хоёр Гийн гэрт очоод эхнэрийг нь Б зодсон байна гэж ярьж байсан. Б манайд ирэхдээ халамцуу ирсэн. Б бид хоёр, 2 шил архи хувааж уусан учраас би тасарсан байсан юу болсон талаар мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бын мэдүүлсэн:..Б нь 1975 онд

төрсөн. 1983 онд Хашаат сумын 8-н жилийн дунд сургуульд ороод 1993 онд 10 дугаар ангиа төгсөөд мал дээр гарч мал маллаж байгаад 1996 онд гэр бүл болж хуримаа хийсэн. Хашаат сумын төвд эхнэр 2 хүүхдийн хамт амьдарч, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа. Хувийн зан байдлын хувьд даруу төлөв зантай ажилсаг, хүн тусархуу архи тэр болгон уугаад байдаггүй. Бэд улсаас авсан гавъяа шагнал байхгүй. Б нь тэр болгон архи уугаад байдаггүй, хааяа архи уудаг, уусан ч хүнтэй маргалдаад байдаггүй...гэх мэдүүлэг /хх ийн 70-71 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Лгийн мэдүүлсэн:..Б нь 1975 онд

төрсөн, 1983 онд Хашаат сумын 8-н жилийн дунд сургуульд 1 дүгээр ангид цуг ороод 1993 онд 10 дугаар ангиа төгсөөд мал дээр гарч мал маллаж байгаад 1996 онд гэр бүл болж хуримаа хийсэн. Одоо Архангай аймгийн Хашаат сумын Баян багт манайхтай хөрш эхнэр 2 хүүхдийн хамт амьдарч, хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг. Хувийн зан байдлын хувьд хүн чанар сайтай, хүнд тусархуу, даруу төлөв зантай, их хөдөлмөрч залуу байгаа юм. Б нь Архангай аймгийн Хашаат сумын наадамд 1 түрүүлж 2 үзүүрлэсэн сумын заан цолтой залуу байгаа юм. Өөрөөр улсаас авсан гавъяа шагнал байхгүй. Б нь хааяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг архи уухаараа тохирдоггүй тул архи тэр болгон уугаад байдаггүй...гэх мэдүүлэг /хх-ийн 74-75 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд А.Бийн яллагдагчаар мэдүүлсэн:... Би уг үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал байхгүй. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Тийм учир болсон хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй. Гг зодож эрүүл мэндэд гэмтэл учруулах ямар нэгэн санаа зорилго байгаагүй харин архи согтууруулах ундааны зүйл хэт их хэрэглэсэн байсан болохоор яагаад тэгсэн талаар мэдэхгүй байна. Г бид хоёрын дунд өр авалга, өс хонзонгийн ямар нэгэн асуудал байхгүй. Ггийн гэрийн гадна очихдоо өөрийн эзэмшлийн 8058 УНҮ улсын дугаартай автомашинаар Сдийн хамтаар очсон. Би өөрөө эхэлж жолоодож явсан. Сдийн гэрийн гаднаас хөдлөхдөө хэн жолоодож хөдөлсөн болохыг би мэдэхгүй байна. Би өөрөө жолоодож явсан байх гэж бодож байна. Би өмнө нь гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаагүй. Би хохирлоо бүрэн барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 хуу/

            Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 187 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:...1. Г.Ггийн биед баруун шанаа орчим зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох  цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 6. Г.Г нь хүзүүний 5-р нугалмын урд доод ирмэгийн урд хэсэгт жижиг шохойжилт архаг өөрчлөлттэй байна...гэх дүгнэлт /хх-ийн 32-33 хуу/

 

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 76 хуу/

            Хохирогчийн хүсэлт /хх-ийн 120-140 хуу/ зэрэг болно.

           

Шүүх хуралдаанаар тогтоогдсон 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутаг дэвсгэр Сайрын ам гэх газарт иргэн Г.Г нь бусдад зодуулж эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.

 

Шүүгдэгч А.Б нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутаг дэвсгэр Сайрын ам гэх газар согтуурсан үедээ шалтгаангүйгээр Г.Ггийн нүүрэн тус газарт цохиж, түүний эрүүл мэндэд баруун шанаа орчим зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Ггийн мэдүүлсэн:..би зугтаагаад гүйж байхад Б нь араас гүйцэж ирээд толгойн ар дагз хэсэг рүү цохиод би газар унахад миний үснээс зулгаагаад хэвлийн хэсэг рүү цохиод байх шиг байсан. Хэсэг хугацаанд миний нүд бүрэлзээд хаана, хаана цохисонг сайн мэдэхгүй байна. Тэгээд би нэг сэргээд босох гэтэл босч чадахгүй болохоор мөлхөж явж байгаад босоод зугтаахад миний араас дахиж хөөгөөд гүйцээгүй. Тэгээд би гэрийн урд талын жалга дагаж гүйж байгаад манайхтай саахалт байдаг Д гэх айлд очсон...гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 хуу/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Гийн мэдүүлсэн:..2021 оны 05 дугаар сарын 27ны өглөө адуундаа яваад 14 цагийн үед гэртээ ирэхэд манай эхнэр Г нь Б намайг зодчихлоо гээд гэрийнхээ гадаа хамраас нь цус гоожоод, баруун шанаа нь хавдсан байсан. Б нь манай эхнэр Гг араас нь хөөж байгаад толгойн ар дагз хэсэгт нь гараараа цохиж унагаад үснээс нь зулгааж байгаад цээж хэсэг рүү нь хэд хэдэн удаа өшиглөсөн гэж ярьж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 хуу/, мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч Г.Сгийн мэдүүлсэн:..ээжийн хамраас цус гарсан болохоор нь зодуулсан байна гэж бодсон...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/, мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Дийн мэдүүлсэн:.. 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 11 цагийн үед би гэртээ байж байхад манай саахалт айлын Гийн эхнэр Г нь манайд ирэхдээ хамраас нь цус гоожоод согтуу хүн намайг зодчихлоо гээд утсаар чинь нэг ярьчихъя гээд утсаар ярьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Чын мэдүүлсэн:.. Б нь намайг согтуу зодчихлоо гэж ярьж байсан. Хацар нь жоохон хөхөрсөн байсан өөр шарх сорви ажиглагдаагүй. Г хэлэхдээ толгойн ар дагз хэсэг рүү цохиж унагаад, үснээс зулгаагаад, өшиглөөд, дэвсээд зодоод толгой өвдөөд байна гэж ярьж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/, мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Оын мэдүүлсэн:... 2021 оны 05 дугаар сарын 27-ны орой 16 цагийн үед Г гэх эмэгтэй эмнэлэг дээр өөрийн биеэр ирээд хүнд зодуулчихлаа гээд биед нь үзлэг хийхэд толгойн баруун талд эмзэглэлтэй, баруун шанаа хөхөрч хавдсан, хэвлий хатуу эмзэглэлтэй, баруун талын цавь руу илүү эмзэглэлтэй, нуруун хэсгийн баруун хэсгээр өвдөнө, толгой дагзаар янгинж өвдөнө, эход харуулж цээж, толгойн зураг авахуулах шаардлагатай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/, хохирогч Г.Ггийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 187 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-33 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Т овогт Аийн Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчдын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгосон эрхийг хязгаарлаагүй тул нотлох баримтаар үнэлж шийтгэх тогтоолын үндэслэл болгох боломжтой байна.

 

Шүүгдэгч А.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч Г.Гд шүүгдэгч А.Б нь 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг төлсөн, цаашид 790.630 /долоон зуун ерөн мянга зургаан зуун гучин/ төгрөг төлөхөөр тохиролцсон, шүүгдэгч А.Бийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

            Шүүгдэгч А.Б нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв. 

 

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ.

 

Шүүгдэгч А.Бийн үйлдсэн гэмт хэрэг нь дээрх Өршөөл үзүүлэх тухай хуулийн заалтад хамаарч байх тул Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

           

             Шүүгдэгч А.Бэд холбогдох хэргийг өршөөж, хэрэгсэхгүй болгосон байдлыг харгалзан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

      ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт Аийн Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бэд Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 

3.  Шүүгдэгч А.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч Г.Гд шүүгдэгч А.Б нь 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг төлсөн, цаашид 790.630 /долоон зуун ерөн мянга зургаан зуун гучин/ төгрөг төлөхөөр тохиролцсон, шүүгдэгч А.Бийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.АЛТАНЦЭЦЭГ