| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2021/0166/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/165 |
| Огноо | 2021-08-05 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | С.Бичинхүү |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/165
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: С.Бичинхүү
Хохирогчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр
Хохирогч: Д.Ж
Шүүгдэгч: Ц.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Гэрэлт-Од нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бовогт Цийн От холбогдох 1912006340033 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ний өдөр Архангай аймагт төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Цагаан давааны 31-09 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Бовогт Цийн О /РД:../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ц.О нь 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 09 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд удаа дараагийн үйлдлээр хохирогч Д.Жаас зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдын урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, түүний өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч 32.880.000 /гучин хоёр сая найман зуун наян мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүх хуралдаанд хохирогч Д.Ж мэдүүлэхдээ: Ц.О нь намайг удаа дараа залилж, 32.880.000 төгрөгийг авчихаад хохиролд нэг ч төгрөг төлөөгүй хохироож байна. Бид 2 өмнө нь тооцоо бодож гэрээ хийхэд тооцооны алдаа гарсан байсан. Надаас авсан болон надад учирсан хохирол 32.880.000 төгрөг мөн. Иймд би энэ мөнгийг Д.Оээс хурдан гаргуулж өгөхийг хүсч бна гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 1912006340033 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Жын мэдүүлсэн: ...2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн үеэр шиг санаж байна, би Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн Баахан булагийн ам гэх газарт хонио хариулаад байж байх үед 16 цагийн орчимд манай нутгийн таньдаг хүн болох М над дээр жижиг цагаан машинтай хажуудаа нэг хүүхэн суулгасан ирсэн юм. М нь тухайн үед Өгийнуур, Хотонт сумаар хүрэм, хантааз зэрэг зүйлс зарж яваа бололтой байсан. Тэгсэн чинь хажууд нь сууж байсан танихгүй хүүхэн надад хандаад манай нөхөр эмээлийн мод хийдэг, нөхөр маань Жаргалантын хүн байгаа юм гэхээр нь би түүнд хандаад надад 2 эмээлийн мод хэрэгтэй, •
хэрвээ эмээлийн мод нь элбэг бол Хотонт, Хашаатад зарж борлуулж өгч тусалж болно гээд тухайн хүүхэнтэй нэр усаа мэдэлцэж танилцахад тэр хүүхэн өөрийгөө Архангай аймгийн 3-р арван жилийн бичиг хэрэг хийдэг ажилтай Ц.О гэдэг гэж танилцаж хууч хөөрцгөөж байгаад бид хоёр дугаараа солилцоод тэр хоёр явсан. Түүнээс хойш 5 хоногийн дараа Ц.О нь над руу залгаад мэнд ус мэдэлцсэн. Тэгсэн чинь надад хандаж малчны зээл төлөх гэсэн юм, таниас хэдэн төгрөг зээлье гэж хандахаар нь би түүнд хандаж би чамайг, чи намайг сайн танихгүй учраас мөнгө зээлэхгүй, тэглээ ч надад мөнгө төгрөг байхгүй байна гэж яриад түүнээс өөр зүйл ярилгүй утсаа салгасан. Гэтэл тухайн өдрийн маргааш нь мөн л над руу Ц.О залгаж ах аа миний жил гаруй хөөцөлдсөн төсөл бүтэж, би мөнгөтэй болохоор болсон ба би төслөөсөө 50 мянган доллар буюу монгол хэлээр 132.000.000 сая төгрөг авна. Танд мөнгөний хэрэг байгаа бол би төслийнхөө авсан мөнгөнөөс 45.000.000 сая төгрөгийг 5 жилийн хугацаатай 2 хувийн хүүтэй танд зээлье гэж ярихаар нь би түүнд хандаж ер нь бол надад мөнгө байхгүй, би өөрөө зээл ихтэй байгаа, гэхдээ би Архангай аймгийн төв орох ажилтай бөгөөд орж байгаад уулзъя гэж тохироод 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р сургуулийн үүдэн дээр Ц.Отэй уулзахад надад хандаж өөрийнхөө гэр бүл зохиож байсан, өөрийнхөө эд хөрөнгө, орлогын талаар бүгдийг нь ярьсан ба түүний ярьсныг сонсоход амьдрал ахуй нь боломжийн, яриад байгаа мөнгө төгрөг нь бүтэх гэж байгаа юм шиг надад Ц.О итгүүлж чадсан. Гэхдээ тэр үед бол надтай ямар нэгэн мөнгө төгрөгийн талаар яриагүй, харин миний төсөл бүтэж байгаа, банкин дээр очих ажилтай гээд салаад явсан. Түүнээс хойш би гэртээ хариад байж байх үед Ц.О нь над руу дахиж утасдаад миний хөөцөлдөж байгаа төслийн мөнгө “Хаан” банкны дансанд маань ороод ирсэн байна, гэхдээ тухайн мөнгийг зарцуулах эрх нь нээгдээгүй байна, эрхийг нь нээхийн тулд мөнгө тушаах хэрэгтэй байна, тэгэхгүй бол төслийн мөнгө буцаад татагдах гээд байна гэхээр нь би түүнд хандаад яриад байгаа зүйл чинь үнэн юм уу гэхэд Ц.О нь надад хандаад үнэн үнэн, та итгэхгүй байгаа бол миний гар утсан дээрх баримтыг үз гэхээр нь би очиж үзэлгүй, урьд өмнө нь танилцсан урьдын итгэл дээр үндэслэн түүнд эхний удаа мөнгө шилжүүлсэн. Түүнээс хойш надад ямар нэгэн шалтаг шалтгаан тооцсоор байгаад удаа дараагийн шилжүүлгээр надаас нийт
яриад би өөрөө тэдгээр хүмүүсээс зээлж шууд тухайн хүмүүсээрээ Ц.Оийн данс руу шилжүүлүүлж байсан. Гэхдээ би мөнгө зээлж авсан хүмүүсийнхээ мөнгийг өөрийнхөө боломж бололцоогоор бүрэн барагдуулж дууссан учраас би Ц.Оээс 37.420.000 төгрөгийг нэхэмжилж байна. Дээрээс нь би тухайн хэрэгт хэрэг болох байх гээд Ц.Отэй байгуулсан зээлийн гэрээ, түүний баталгаажуулсан баримт, мөн Ц.Оийн данс руу би болон миний мөнгө шилжүүлсэн нэр бүхий хүмүүсийн банкны хуулга зэргийг гаргуулан авч ирсэн ба дээрх бичиг баримтыг цагдаагийн байгууллагад гарган өгч байна. Тийм ээ, би мэднэ, Ц.О надад дансны дугаараа гар утсаар мессежээр өгсөн ба Ц.О гэх нэр дээр 5135219014 гэсэн дугаартай данс байсан. Б.Ө, М.А, С.Б, Ж.Ц, Т.М нараас зээлж авсан. 1. 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Ц.О нь надад хандаж төслийн мөнгө маань бүтсэн ба 3.800.000 төгрөг тушаах хэрэгтэй байна гэхээр нь өөрийнхөө 5147044387 данснаас 5135219014 дугаартай данс руу 3.800.000 төгрөгийг шилжүүлсэн. 2. 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Ц.О нь над руу залгаад төслийн бичиг баримтын мөнгө хэрэгтэй байна гээд 5147044387 данснаас 5135219014 дугаартай данс руу 900.000 төгрөгийг шилжүүлсэн. 3. 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Ц.О нь төслийнхөө мөнгийг авахын тулд 1 сарын хүүг нь урьдчилж хийдэг юм байна гээд 5147044387 данснаас 5135219014 дугаартай данс руу 1.200.000 төгрөгийг шилжүүлсэн. 4. 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Ц.О нь төслийнхөө ажлаар Улаанбаатар орох хэрэг байна, замын зардлын мөнгө хэрэг болоод байна гэхээр нь 5147044387 данснаас 5135219014 дугаартай данс руу 40.000 төгрөгийг шилжүүлсэн. 5. 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Ц.О нь миний цалин буудаггүй, хувийн хэрэгцээнд мөнгө хэрэгтэй байна гэхээр нь бэлнээр 130.000 төгрөг зээлсэн. 6. 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Ц.О нь надад хандаад надтай тухайн төсөлд хамтарч орсон нэг хүн байгаа, тэр нь урьдчилгаа мөнгөө хийж чадахгүй байгаагаасаа болоод би мөнгөө авч чадахгүй байна гэхээр нь 5147044387 данснаас 5135219014 дугаартай данс руу 3.900.000 төгрөгийг шилжүүлсэн. 7. 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Ц.О нь надад хандаж би хүнд өртэй байгаа юм, тэгсэн чинь харин банкны дансны мэдээлэл дээр найдваргүй зээлдэгч гэж гарч ирээд байгаа болохоор өрөө дарахгүй бол төслийн мөнгө гарахгүй байна гэхээр нь 5147044387 данснаас 5135219014 дугаартай данс руу 4.800.000 төгрөгийг шилжүүлсэн. 8. 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ц.О бас л төсөлтэй холбоотой зүйл яриад мөнгө нэхээд байхаар нь 1 сая төгрөгийг Архангай аймгийн Эрдэнэбулган сум 3-р сургуулийн гадаа өгсөн. 9. 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 5147044387 данснаас 5135219014 дугаартай данс руу 1.300.000 төгрөгийг шилжүүлсэн. 10. 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Ц.О нь над руу залгаад Улаанбаатар хотод төслийнхөө ажлыг хөөцөлдөж явна, тэгээд мөнгө хэрэгтэй байна, удахгүй мөнгө бүтнэ гэхээр нь бэлнээр 2 сая төгрөгийг би түүнд Улаанбаатар хотод өгсөн. 11. 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Ц.О нь надад хандаад би хүнд 700.000 төгрөгийн өртэй, намайг шүүхэд өгөх гээд байна, хэрвээ шүүхэд өгчих юм бол Улаанбаатар хот руу явж чадахгүй болоод төслийн мөнгө бүтэхгүй болох нь гэхээр нь 5147044387 данснаас 5135219014 дугаартай данс уруу 400.000 төгрөгийг шилжүүлсэн. 12. 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ц.О нь Улаанбаатар хотоос над руу утсаар яриад надтай хамт төсөлд хамтарч орсон хүн мөнгөө олж чадахгүй байна, та олоод өг хурдан мөнгөө гаргуулж авмаар байна гэхээр нь М.Аа гэх хүний 5146120081 дугаартай данснаас 5135219014 дугаартай данс руу 3.000.000 сая төгрөгийг шилжүүлсэн. 13. 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Ц.О нь над руу хандаад түрүүчийн шилжүүлсэн 2 сая төгрөгийг буруу данс руу шилжүүлсэн учраас тэр мөнгийг дахиж хийх шаардпага гараад байна гэхээр нь М.Аа гэх хүний 5146120081 дугаартай данснаас 5135219014 дугаартай данс руу 1.300.000 сая төгрөгийг шилжүүлсэн. 14. 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Ц.О нь надад хандаад бас л нэг төсөлтэйгөө холбоотой юм яриад л төслийн мөнгө буцаж татагдах гээд байна гэхээр нь Т.Мгэх хүний 5147029798 дугаартай данснаас 5135219014 дугаартай данс уруу
оны 09 дугаар сарын 21-ний өдөр Ц.О нь надад хандаад миний төслийн ажлыг шалгах гэж Францаас ирсэн хүмүүсийг Улаанбаатар хотоос Архангай аймаг руу авч явах унаа, байрлуулах буудлын мөнгө хэрэгтэй байна гэхээр нь Ж.Ц гэх хүний данснаас 5135219014 дугаартай данс руу 500.000 сая төгрөгийг шилжүүлсэн. 17. Цаг хугацааг нь санахгүй байна, ямар л байсан Ц.О нь надад хандаад бас л зовлон тоочоод байхаар нь өөрийнхөө найз болох Б.Өаас 4 удаагийн, нийт 6.450.000 төгрөгийг түүний данснаас Ц.Оийн 5135219014 дугаартай данс руу шилжүүлсэн ба үүнээс 800.000 төгрөгийг бэлнээр би авч Ц.От бэлнээр өгсөн шиг санаж
байна. Миний итгэлийг олж аваад надад урт хугацаатай, бага хүүтэй мөнгө зээлдүүлнэ
гэж эхлээд мөнгө зээлсэн. Дараа нь түүнийг ярих бүрд түүний төслийн мөнгө бүтэж би түүнд урьд өмнө нь зээлсэн мөнгөө олж авч чадах юм шиг санагдсаар байгаад маш олон удаагийн үйлдлээр би түүнд мөнгө зээлэх болсон. Анх танилцсан цагаасаа л намайг мөнгөтэй гэж мэдээд миний итгэлийг олж авч, надад худал амлалт өгч намайг төөрөгдүүлж залилан мэхэлсэн. Би Отэй төрөл садангийн харилцаа холбоо байхгүй, танилын харилцаа холбоотой. Би түүнийг хайж Архангай аймгийн оршин суух хаяг дээр нь очих үед тэр гэртээ лав байгаагүй, одоо бол надаас зугтаад хаана байгаа нь тодорхойгүй байна. Би өөрт учирсан 37.420.000 төгрөгийг тухайн этгээдээс нэхэмжилж байна. Тэгээд бас зүгээр байгаа хүнд ингэж их ажил удсан явдалд маш их гомдолтой байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 45-48 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Жын дахин мэдүүлсэн: ...Би өмнө нь мэдүүлэхдээ хэлж байсан. Би О гэдэг эмэгтэйн хажууд Баянхонгор аймгийн нутгаас сарлаг үхэр авах гэж байгаа, банкнаас 25 сая төгрөг зээлсэн байгаа, энэ мөнгөн дээрээ дахин мөнгө нэмээд 50 орчим сая төгрөгөөр мал авах бодолтой байгаа талаараа хэлсэн юм. О надад өөрийгөө Архангай аймгийн 3 дугаар сургуульд ажилладаг, бичиг хэргийн ажилтан хийдэг, нэг жил гаруй хугацаанд төслийн зээл хөөцөлдөж байгаа гэж танилцуулж байсан. Тэгээд миний утасны дугаарыг тэмдэглэж аваад явсан бөгөөд 2,
3 хоногийн дараагаас над руу О утсаар яриад танд 2 хувийн хүүтэй 40 сая төгрөг зээлүүлнэ, миний мөнгө тун удахгүй бүтнэ, миний дансанд мөнгө ороод ирсэн, ганцхан код хүлээгдэж байна гэж надад хэлсэн. Би Баянхонгор аймгийн нутгаас олон тооны мал ^ авах зорилгоор Оийн хэлсэн үгэнд итгээд 2019 оны 05 дугаар сарын 29-ний • өдрөөс 2019 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд өөрийн данс болон найз нөхөд, үр хүүхдийнхээ данснаас, нийтдээ 37.420.000 төгрөгийг От өгсөн байна. О нь надаас мөнгө авах болон. Мөнгө авч эхэлснээс хойш одоог хүртэл хугацаанд төслийн зээлийг судлах гэж гадаадаас хүмүүс ирсэн. Би хотод хүлээн авч уулзаж байна, бүх хүмүүсийн төслийг хүлээн авч шалгаж байна, миний төслийг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шалгана гэж надад хэлсэн. Гадаадаас ирсэн хүмүүст жип машин хөлсөлж явна, буудал, бензиний мөнгө хэрэгтэй, дансандаа мөнгө байршуул, 3 хоног, 5 хоног, 7 хоногийн дараа бүх юм бүтнэ гэдэг байдлаар ярьж хэлээд мөнгө авдаг байсан. Би нэгэнт мөнгө шилжүүлээд өгөөд эхэлчихсэн болохоор Оийн үгэнд итгээд мөнгөө үргэлжлүүлэн шилжүүлээд яваад байсан. Сүүлдээ мөнгөө өгөхгүй удсан бөгөөд юу болж байгаа талаар асууж сураглатал гэдэг эмэгтэй надад хэлэхдээ О нь миний нэрийг барьж таниас мөнгө аваад байгаа юм биш биз дээ, О бид 2 гадаадын банкнаас урт хугацаатай зээл авах гээд мөнгө шилжүүлээд одоог хүртэл зээлээ авч чадаагүй байна гэж надад хэлсэн. Би Отэй уулзах гэтэл утсаа авахгүй алга болчихсон болохоор нь Дгаар Отэй утсаар яриулж байгаад Улаанбаатар хотод “Е март” гэдэг үйлчилгээний газарт Отэй уулзсан. Огэй уулзаад би өөрийн өгсөн мөнгөнийхөө хуулгыг үзүүлээд энэ мөнгөө авъя гэхэд О нь мөнгө бүтэхгүй байна, би таны мөнгийг өгнө, таны надад өгсөн мөнгөн дүнг би хүлээн зөвшөөрч байна гэж хэлсэн. Тэгээд О бид 2 нотариат орж зээлийн гэрээ байгуулж батлуулсан. Уг зээлийн гэрээг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр буюу анх мөнгө От өгч эхэлснээс хойш 4 сарын дараа гэрээ байгуулан авсан юм. Тэрнээс хойш одоог хүртэл О надад мөнгө өгөхгүй, төслийн зээл 5: бүтэхгүй байна гэх байдлаар хэлсээр байгаа. Хохирол төлбөр гэж нэг ч төгрөг надад өгөөгүй. О надтай уулзахдаа хүнтэй утсаар яриагүй, надтай уулзаад би урт хугацаатай төслийн зээл авах гэж байгаа гэж хэлсэн. Намайг банкнаас мөнгө зээлсэн
байгаа, мөнгө нэмж зээлэх бодолтой байгаа гэж хэлэхэд би төслийн зээл хөөцөлдөж байгаа, танд төслийн зээлээ авч байгаад мөнгө зээлнэ гэж хэлсэн. Би Оийг буудалд байрлаж бай гэж мөнгө явуулаагүй, Оээс мөнгө авъя гэхээр л удахгүй миний төслийн зээл бүтэх гэж байна, хэдэн төгрөг хэрэгтэй байна гэхээр нь би өөрийн мөнгөө хурдан гаргуулан авахын тулд мөнгө шилжүүлдэг байсан. Төслийн зээл авах гэж байгаа гээд надаас анх мөнгө авсан. Миний явуулсан мөнгийг Д гэдэг хүний данс руу шилжүүлээд Д нь гадаад улс руу гүйлгээ хийдэг гэж Д, О нар ярьж байсан. Миний От өгсөн 37.420.000 төгрөгөөс хэдэн төгрөгийг гадаадын банк руу шилжүүлсэн гэдгийг мэдэхгүй байна. Д гэдэг эмэгтэй миний хэдэн төгрөг гадаадын банк руу шилжсэнийг мэдэж байгаа. Би Отэй 2019 оны 07 дугаар сарын 03-наас 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд гар утасны мессежээр харилцаж байсан бөгөөд уг мессежнүүд дээр Оийн надад хэрхэн худал ярьж байсан гэх нотлох баримтууд нь байгаа. Жишээ нь: гадаадын хүмүүстэй уулзаад явж байна, гадаадын хүмүүстэй 2 цаг гаруй уулзлаа, дансандаа 4-5 сая төгрөгийг тэр хүмүүсийг явтал байршуул гээд байна, ашгүй мөнгө бүтлээ, Архангай аймаг руу явж гадаадын хүмүүст төслийнхөө юмыг шалгуулах гэж байна, миний дансанд мөнгө ороод ирсэн, код өгөгдөөгүй байна, маргааш код өгөгдөнө, орлого, зарлагын хар дэвтэртэй бай гэж тэр хүмүүс шаардаад байна, дансандаа орлого, зарлага гаргаж бай гэнээ, гадаадын хүмүүс сайхан зантай хүмүүс байна, санхүүжилт үйл ажиллагаатай нь танилцаж байна, өчигдөр гадаадын хүмүүстэй уулзаж хуучилсан, баримтаа аваад ир гээд дуудаад байна, та мөнгө олж байна уу, 12 цаг гээд Архангай руу явах гээд байна, би данс руу нь 4 сая төгрөг 2019 оны 10 сард шилжүүлтэл дансандаа мөнгөө байлгах ёстой гээд байна, 7 хоног байршуулаад буцаагаад өгнө гэж хэлээд тэр мөнгө өгөөгүй таг болсон. Мөн төслийнхөө юмыг бүгдээрээ гоё үзүүлсэн, хоёр дахь өдөр хүрээд ир, бүх юм бүтнэ гээд намайг хот руу дуудаж байсан. Сүүлдээ 40 сая төгрөгт чинь би шоронд сууна, шүүх цагдаадаа хэл гэх болсон. Эдгээр бүх мессежнүүд байгаа. Би энэ мессежнүүдийг хэрэгт хавсаргуулахаар өгөх болно...гэх мэдүүлэг /1хх-ийн 49-51 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Жын дахин мэдүүлсэн: ...От
Дболон бусад хүмүүст өгсөн гэж хэлсэн. О надад зээл авахаар гэр ахуй, цагаан идээний төсөл бичиж өгсөн бөгөөд тэр маань бүтсэн гэж хэлсэн. Тэр мөнгөө авахын тулд эхлээд барьцааны мөнгө байршуулах шаардлагатай 2.800.000 болж байна гэж хэлээд анх намайг залилж эхлэх суурь нь тавигдсан. Днад руу нэг удаа залгаад О бид хоёрын зээл бүтлээ, миний дансанд 1.200.000 төгрөг хийвэл миний мөнгө миний данс руу орох гээд байна, О бид 2 хамтарч зээл авч байгаа шүү дээ гэж хэлж намайг бас залилсан. Би тэр өдөр нь 1.200.000 төгрөгийг дансаар өгсөн. Энэ мөнгийг надаас Давсан боловч зээл нь бүтээгүй намайг хуурсан. Додоо надад хэлэхдээ О надаар яриулж 1.200.000 төгрөг авсан гэж хэлсэн. Би бол Даариймаагийн данс руу шилжүүлсэн. Мөн би М гэж хүнийг шалгуулмаар байна. О гэх хүнд намайг зааж өгч мөнгөтэй байна гэж хэлсэн. Б гэх хүнээс мэдүүлэг авхуулмаар байна. Энэ хүнтэй уулзаж 2.500.000 төгрөг аваад гэрээс нь гарахдаа М нь одоо Жтай уулзаж мөнгө авна гээд гарсан байсан...гэх мэдүүлэг/2хх-ийн 31-32 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Өын мэдүүлсэн: ...2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр манай найз болох Д.Ж нь гэрт ирээд хүнээр мөнгө хөөцөлдүүлж байгаа юм, тэгээд түүнийг нөгөө хүн хөөцөлдөхөд бэлэн мөнгө хэрэг болоод байна, мөнгө зээлээч гээд 800.000 төгрөг бэлнээр аваад явсан үдээс хойш дахиж мөнгө дутаад байна гээд 200.000 төгрөгийг 5135219014 гэх данс руу шилжүүлсэн. 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр дахиад л мөнгөний хэрэг гараад байна гээд надаас 4 сая төгрөгийг Д.Жын данс болох 5147044387 гэх данс руу “Билгийн сан” гэх байгууллагын данснаас шилжүүлсэн. Шилжүүлсэн мөнгөнийхөө урамшуулалд 500.000 төгрөг өгнө гэж хэлсэн. 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Д.Ж бас л мөнгө хэрэг болсон гэхээр нь “Билгийн сан” ХХК-ний данснаас 240.000 төгрөг, өөрийн данснаас 760.000 төгрөгийг Ц.О гэх хүний 5135219014 дугаарын данс руу шилжүүлсэн. Би Д.Жаас
Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Аагийн мэдүүлсэн: ...2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Д.Ж нь над руу утсаар яриад, би нэг хүнд мөнгө зээлсэн, тэр хүн маань төсөл хөөцөлдөж байгаа, удахгүй бүтнэ гээд байна, надад мөнгөний хэрэг байна, чи энэ данс руу шилжүүлээдэх гээд гуйхаар нь би зөвшөөрч 3 сая төгрөгийг өөрийн эзэмшлийн 5147120881 дугаарын данснаас Ц.О гэх хүний эзэмшлийн 5135219014 дугаарын данс уруу шилжүүлсэн. Дараа нь 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Д.Ж нь дахиж над руу хандаад мөнгөний хэрэг байна, маргааш гэхэд мөнгө нь бүтэх гээд байна гэнэ, одоо 1.500.000 төгрөг хэрэг байна гэхээр нь би түүнд 1.300.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5147120881 дугаарын данснаас Ц.О гэх хүний эзэмшлийн 5135219014 дугаарын данс руу шилжүүлсэн. Д.Ж бид хоёр урьд өмнө нь нэгнийгээ сайн мэддэг байсан бөгөөд урьд өмнө нь нэгнээсээ мөнгө төгрөг байнга л авч өгдөг байсан. Гэхдээ бол одоо Д.Ж бид хоёрын хооронд мөнгөний ямар асуудал байхгүй. Би Д.Жт зээлсэн мөнгөө бэлнээр түүнээс авсан. Надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл бол байхгүй...гэх мэдүүлэг/1хх-ийн 55 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Мийн мэдүүлсэн: ...2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Д.Ж нь надтай утсаар яриад би нэг хүнд төслийн мөнгө бүтээлгэх гэж байгаа юм, тэгсэн чинь урьдчилгаа мөнгө хийх шаардлага гарчихлаа, өнөөдрийн дотор 2.700.000 төгрөг шилжүүлээд өгөөч гэхээр нь би түүнд зөвшөөрч
Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Бын мэдүүлсэн: ...2019 оны 09 дүгээр сарын 18-ны үед шиг санаж байна, Д.Ж ах надад хандаад хэдэн төгрөгийн хэрэг байна, мөнгө зээлээч гээд гуйхаар нь түүнд зөвшөөрч өөрийнхөө эзэмшлийн 5147094757 гэх данснаас 5135219014 гэсэн Ц.О гэх хүний нэртэй данс руу 4.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Түүнээс хойш би Д.Ж гэх хүнээс түүнд зээлсэн 4.000.000 төгрөгөө өөрөөр нь гаргуулж бүрэн гүйцэд олж авсан. Харин би Д.Ж гэх хүнээс мөнгө зээлсэн хүний талаар бол огт мэдэхгүй. Анх мөнгө зээлэхдээ мөнгөний хэрэг байна, удаахгүй гэж хэлээд л надаас зээлж авсан. Би өөр зүйл ч асуугаагүй. Надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 61 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Бгийн мэдүүлсэн: ...2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр шиг санагдаж байна, Ц.О надаас мөнгө авахын өмнөхөн би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төв дээр байж байгаад Шын М гэх хүний гэрт сууж байтал М ах надад хэлэхдээ би Жыг нэг хорлочихмоор байна гэсэн. Тэгэхээр нь би нутгийн хүн байж яах гэж байгаа юм бэ хорлоно гэдэг чинь хүн ална гэсэн үг биз дээ гэтэл үгүй ээ чи буруу ойлгож байна, би эдийн засгаар нь хүн дагуулж очоод хорлоно, эсхүл хүн дагуулж очоод малыг нь авчихмаар байна гэсэн. Өөр нарийн ширийн зүйл хэлээгүй. Тэгтэл удаагүй 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр О гэх хүүхнийг манай гэрт дагуулж очсон. О гэх хүн надад гадаадаас мөнгө ирэх гэж байна, энэ мөнгөний урьдчилгаанд 5 сая төгрөг өгөх гэсэн юм гэж хэлээд надаас 2 сая төгрөгийг 1 сарын хугацаатай авсан. Нэг сарын дараа 200.000 төгрөгийн өгөөд үлдсэн 1.800.000 төгрөгийг одоо болтол өгөөгүй. Намайг залилсныхаа дараа 2019 оны 05 дугаар сард Ж ах руу М нь надад хэлсэнчлэн О гэх эмэгтэйг авч очоод хонины бэлчээр дээр нь уулзаад мөнгөний хэрэг байна гэж яриад мөнгө зээлэх талаар уулзаад Жаас 37.000.000 төгрөг авсан гэсэн. Энэ талаар иргэн Ж нь өөрөө хэлсэн. Энэ нь нотлох баримтаар үнэн мэт байсан. Яагаад гэхээр М би Жыг хорлоно гэсэн үг нь үйлдлээрээ нотлогдсон. Хүн дагуулж очиж хорлоно гэсэн. Би Ж ахад хэлэхдээ М таниас мөнгө авна гэж байсан, тэгээд авчихлаа даа гэж хэлсэн. Би хорлоно гэдэг үгийг нь хэлээгүй, тэр үгийг хэлсэн бол бие биеийхээ аминд хүрэхээр ноцтой үг байсан. Би энэ үгийг хуулийн байгууллагад одоо хэлж байна. М гэх хүн намайг болон Г.Гантулга, С.Даваажав, Д.Ж нарыг мөнгөтэй байгаа гэж байна гэж судалсны үндсэн дээр бид нартай танилцуулаад мөнгийг минь залилуулсан байна. Мын үйлдлийг Цагдаагийн байгууллагаар шалгуулмаар байна. М хэлээгүй бол бид нарыг О залилахгүй байсан. Хамгийн гол буруутан бол Шын М гэж хүн байна. Ш.М нь Ц.О нар ямар харилцаатай болох талаар би мэдэхгүй байна. Хамт залилан хийдэг байж магадгүй. Ш.М нь хуувиараа хөдөлмөр эрхэлдэг. 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ямаагаа самнаад гэртээ орж ирээд хоол идээд сууж байтал М над руу залгаад миний таньдаг хүнд 5.000.000 төгрөгийн хэрэг байна, 3 сая төгрөг зээлүүлээч ноолуур хэр үнэтэй байна вэ, 5 сая төгрөг болгоод өгсөн ч болно гэсэн. Тиймээс би боломжгүй гэж хэлээд утсаа тасалсан. Гэтэл 2019 оны 04 дүгээр сарын 19, 20, 21-ний өдрүүдэд О гэх хүн залгаад М ах танаас мөнгө асуучих гэж хэлсэн юм, та надад мөнгө зээлээч, гадаадын банкнаас мөнгө ирж байгаа гэхээр нь би итгээд 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн биеэр хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд М тэр О гэх бүсгүйг манай гэрт машинаараа авч ирсэн. Тэр өдөр би банкнаас 400.000 төгрөг аваад өөрийн гар дээрээ байсан 1.600.000 төгрөг дээр нэмээд зээлсэн. Тэгтэл намайг О нь Моор зуучилж залилсан юм...гэх мэдүүлэг /2хх-ийн 37-39 хуу/
Д.Жын өргөдөл /1хх-ийн 06-07 хуу/
“Хаан” банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 12-27 хуу/
Зээлийн гэрээ /1хх-ийн 30 хуу/
“Хаан” банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 31 хуу/
Бичгийн нотлох баримт /1хх-ийн 82 хуу/
“Хаан” банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 137 хуу/ зэрэг болно.
Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 09 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд удаа дараагийн үйлдлээр хохирогч Д.Жаас зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдын урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, түүний өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч 32.880.000 /гучин хоёр сая найман зуун наян мянга/ төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн ^ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. ^
Шүүгдэгч Ц.О нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Ц.О нь 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 09 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд удаа дараагийн үйлдлээр хохирогч Д.Жаас зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдын урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, түүний өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч 32.880.000 /гучин хоёр сая найман зуун наян мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Жын мэдүүлсэн “2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн үеэр шиг санаж байна, би Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн Баахан булагийн ам гэх газарт хонио хариулаад байж байх үед 16 цагийн орчимд манай нутгийн таньдаг хүн болох М над дээр жижиг цагаан машинтай хажуудаа нэг хүүхэн суулгасан ирсэн юм. М нь тухайн үед Өгийнуур, Хотонт сумаар хүрэм, хантааз зэрэг зүйлс зарж яваа бололтой байсан. Тэгсэн чинь хажууд нь сууж байсан танихгүй хүүхэн надад хандаад манай нөхөр эмээлийн мод хийдэг, нөхөр маань Жаргалантын хүн байгаа юм гэхээр нь би түүнд надад 2 эмээлийн мод хэрэгтэй, хэрвээ эмээлийн мод нь элбэг бол Хотонт, Хашаатад зарж борлуулж өгч тусалж болно гээд тухайн хүүхэнтэй нэр усаа мэдэлцэж танилцахад тэр хүүхэн өөрийгөө Архангай аймгийн 3-р арван жилийн бичиг хэрэг хийдэг ажилтай Ц.О гэдэг гэж танилцаж хууч хөөрцгөөж байгаад бид хоёр дугаараа солилцоод тэр хоёр явсан. Түүнээс - хойш 5 хоногийн дараа Ц.О нь над руу залгаад малчны зээл төлөх гэсэн юм, таниас хэдэн төгрөг зээлье гэхээр нь би чамайг, чи намайг сайн танихгүй учраас мөнгө зээлэхгүй, тэглээ ч надад мөнгө төгрөг байхгүй байна гэж яриад түүнээс өөр зүйл ярилгүй утсаа салгасан. Гэтэл тухайн өдрийн маргааш нь мөн л над руу Ц.О залгаж ах аа миний жил гаруй хөөцөлдсөн төсөл бүтэж, би мөнгөтэй болохоор болсон ба би төслөөсөө 50 мянган доллар буюу монгол хэлээр 132.000.000 сая төгрөг авна. Танд мөнгөний хэрэг байгаа бол би төслийнхөө авсан мөнгөнөөс 45.000.000 сая төгрөгийг 5 жилийн хугацаатай 2 хувийн хүүтэй зээлье гэж ярихаар нь би надад мөнгө байхгүй, би өөрөө зээл ихтэй байгаа, гэхдээ би Архангай аймгийн төв орох ажилтай бөгөөд орж байгаад уулзъя гэж тохироод 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р сургуулийн үүдэн дээр Ц.Отэй уулзахад надад хандаж өөрийнхөө гэр бүл зохиож байсан, өөрийнхөө эд хөрөнгө, орлогын талаар бүгдийг нь ярьсан ба түүний ярьсныг сонсоход амьдрал ахуй нь боломжийн, яриад байгаа мөнгө төгрөг нь бүтэх гэж байгаа юм шиг надад Ц.О итгүүлж чадсан. Түүнээс хойш би гэртээ хариад байж байх үед Ц.О нь над руу дахиж утасдаад миний хөөцөлдөж байгаа төслийн мөнгө “Хаан” банкны дансанд маань ороод ирсэн байна, гэхдээ тухайн мөнгийг зарцуулах эрх нь нээгдээгүй эрхийг нь нээхийн тулд мөнгө тушаах хэрэгтэй байна, тэгэхгүй бол төслийн мөнгө буцаад татагдах гээд байна гэхээр нь би яриад байгаа зүйл чинь үнэн юм уу гэхэд Ц.О нь надад хандаад үнэн үнэн, та итгэхгүй байгаа бол миний гар утсан дээрх баримтыг үз гэхээр нь би очиж үзэлгүй, урьд өмнө нь танилцсан урьдын итгэл дээр үндэслэн түүнд эхний удаа мөнгө шилжүүлсэн. Түүнээс хойш надад ямар нэгэн шалтаг шалтгаан тооцсоор байгаад удаа дараагийн шилжүүлгээр надаас нийт 37.420.000 төгрөгийг залилан авч, одоо хаана байгаа нь тодорхойгүй, уулзах гээд утас руу нь ф залгахаар утсаа авалгүй зугтаад, хааяа над руу мессежээр мөнгө бүтэж байгаа гэх утгатай зурвас илгээгээд хууль хяналтын байгууллагаар явах шаардлагагүй гэж гуйх болсон. Надтай Ц.О нь танилцах үедээ их сайхан зүйл ярьсан ба би
Ц.От итгэсний үндсэн дээрээс мөнгө зээлэх болсон. 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Ц.Оийг Улаанбаатар хотод байж магадгүй гэж сонсоод түүнийг хайж орсон. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр түүнийг олж уулзаад би өөрийнхөө чамд зээлсэн мөнгөө авъя гэхэд миний төслийн мөнгө дараагийн 7 хоногт бүтнэ, та хүлээж бай гэхээр нь би өөрийнхөө удаа дараа мөнгө шилжүүлж байснаа бичиж тэмдэглэж байсан тэмдэглэлээ түүнд үзүүлээд би чамд өгсөн мөнгөн дээрээ нэг ч мөнгө нэмээгүй гэдгээ хэлсэн. Тэгсэн чинь Ц.О нь надад би таниас авсан мөнгөнүүдээ бүрэн, тоо ёсоороо үнэн байна гэж хэлээд тухайн тэмдэглэлийг өөрөө баталгаажуулж гарын үсэг, регистрийн дугаараа тавьж өгөхөөр нь би түүнд итгэлгүй хоёулаа авсан, өгсөн мөнгөө баталгаажуулж, гэрээ хийж, нотариатаар оръё гэхэд Ц.О зөвшөөрч бид хоёр Улаанбаатар хотын 1-р хорооллын Саппорогийн тойргийн ойролцоо нотариатаар орж гэрээ байгуулж баталгаажуулж авсан. Би Ц.От 37.420.000 төгрөгийг өгөхдөө өөрөөсөө 19.470.000 төгрөгийг шилжүүлж үлдсэн мөнгийг нь Архангай аймгийн хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүстэй утсаар яриад би өөрөө тэдгээр хүмүүсээс зээлж шууд тухайн хүмүүсээрээ Ц.Оийн данс руу шилжүүлүүлж байсан. Би мөнгө зээлж авсан хүмүүсийнхээ мөнгийг өөрийнхөө боломж бололцоогоор бүрэн барагдуулж дууссан учраас би Ц.Оээс 37.420.000 төгрөгийг нэхэмжилж байна. Дээрээс нь би тухайн хэрэгт хэрэг болох байх гээд Ц.Отэй байгуулсан зээлийн гэрээ, түүний баталгаажуулсан баримт, мөн Ц.Оийн данс руу би болон миний мөнгө шилжүүлсэн нэр бүхий хүмүүсийн банкны хуулга зэргийг гаргуулан авч ирсэн ба дээрх бичиг баримтыг цагдаагийн байгууллагад гарган өгч байна. Ц.О надад дансны дугаараа гар утсаар мессежээр өгсөн ба Ц.О гэх нэр дээр 5135219014 гэсэн дугаартай данс байсан. Б.Ө, М.А, С.Б, Ж.Ц, Т.Мнараас зээлж авсан. 1. 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Ц.О нь надад хандаж төслийн мөнгө маань бүтсэн ба 3.800.000 төгрөг тушаах хэрэгтэй байна гэхээр нь өөрийнхөө 5147044387 данснаас 5135219014 дугаартай данс руу 3.800.000 төгрөгийг шилжүүлсэн. 2. 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Ц.О нь над руу залгаад төслийн бичиг баримтын мөнгө хэрэгтэй байна гээд 5147044387 данснаас 5135219014 дугаартай данс руу 900.000 төгрөгийг шилжүүлсэн. 3. 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Ц.О нь төслийнхөө мөнгийг авахын тулд 1 сарын хүүг нь урьдчилж хийдэг юм байна гээд 5147044387 данснаас 5135219014 дугаартай данс руу
мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Өын мэдүүлсэн “2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр манай найз болох Д.Ж нь гэрт ирээд хүнээр мөнгө хөөцөлдүүлж байгаа юм, тэгээд түүнийг нөгөө хүн хөөцөлдөхөд бэлэн мөнгө хэрэг болоод байна, мөнгө зээлээч гээд 800.000 төгрөг бэлнээр аваад явсан. Үдээс хойш дахиж мөнгө дутаад байна гээд 200.000 төгрөгийг 5135219014 гэх данс руу шилжүүлсэн. 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр дахиад л мөнгөний хэрэг гараад байна гээд надаас 4 сая төгрөгийг Д.Жын данс болох 5147044387 гэх данс руу “Билгийн сан” гэх байгууллагын данснаас шилжүүлсэн. Шилжүүлсэн мөнгөнийхөө урамшуулалд 500.000 төгрөг өгнө гэж хэлсэн. 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Д.Ж бас л мөнгө хэрэг болсон гэхээр нь “Билгийн сан” ХХК-ний данснаас 240.000 төгрөг, өөрийн данснаас 760.000 төгрөгийг Ц.О гэх хүний 5135219014 дугаарын данс руу шилжүүлсэн. Дараа нь ямар хүн Д.Жаас мөнгө зээлээд байгаа талаар 2019 оны 09 дүгээр сарын 20-ны үеэр мэдэхэд Архангай аймгийн гаралтай миний урьд зүс харж байсан Ц.О гэдэг хүн байсан ба тухайн Ц.О нь урьд өмнө нь бас хүн амьтнаас мөнгөн төгрөг зээлээд өгдөггүй талаар сонсож байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 52-54/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Агийн мэдүүлсэн “2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Д.Ж нь над руу утсаар яриад, би нэг хүнд мөнгө зээлсэн, тэр хүн маань төсөл хөөцөлдөж байгаа, удахгүй бүтнэ гээд байна, надад мөнгөний хэрэг байна, чи энэ данс руу шилжүүлээдэх гээд гуйхаар нь би зөвшөөрч 3 сая төгрөгийг өөрийн эзэмшлийн 5147120881 дугаарын данснаас Ц.О гэх хүний эзэмшлийн 5135219014 дугаарын данс уруу шилжүүлсэн. Дараа нь 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Д.Ж нь дахиж над руу хандаад мөнгөний хэрэг байна, маргааш гэхэд мөнгө нь бүтэх гээд байна гэнэ, одоо 1.500.000 төгрөг хэрэг байна гэхээр нь би түүнд 1.300.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5147120881 дугаарын данснаас Ц.О гэх хүний эзэмшлийн 5135219014 дугаарын данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 55/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Мийн мэдүүлсэн “2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Д.Ж нь надтай утсаар яриад би нэг хүнд төслийн мөнгө бүтээлгэх гэж байгаа юм, тэгсэн чинь урьдчилгаа мөнгө хийх шаардлага гарчихлаа, өнөөдрийн дотор 2.700.000 төгрөг шилжүүлээд өгөөч гэхээр нь би түүнд зөвшөөрч 2.700.000 төгрөг шилжүүлж өгсөн. Дараа нь удалгүй би Д.Ж гэх хүнээс түүнд зээлсэн мөнгөө бүрэн буцааж авсан. Би өөрийнхөө эзэмшлийн 5147029798 дугаарын данснаас интернэт банкаар 5135219014 гэх О гэдэг хүний данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1хх- ийн 60/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Бын мэдүүлсэн “2019 оны 09 дүгээр сарын 18-ны үед шиг санаж байна, Д.Ж ах надад хандаад хэдэн төгрөгийн хэрэг
байна, мөнгө зээлээч гээд гуйхаар нь түүнд зөвшөөрч өөрийнхөө эзэмшлийн 5147094757 гэх данснаас 5135219014 гэсэн Ц.О гэх хүний нэртэй данс руу 4.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Түүнээс хойш би Д.Ж гэх хүнээс түүнд зээлсэн 4.000.000 төгрөгөө өөрөөр нь гаргуулж бүрэн гүйцэд олж авсан. Харин би Д.Ж гэх хүнээс мөнгө зээлсэн хүний талаар бол огт мэдэхгүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 61/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Бгийн мэдүүлсэн “2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр шиг санагдаж байна, Ц.О надаас мөнгө авахын ^
өмнөхөн би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төв дээр байж байгаад Шын ®
М гэх хүний гэрт сууж байтал М ах надад хэлэхдээ би Жыг нэг хорлочихмоор байна гэсэн. Тэгэхээр нь би нутгийн хүн байж яах гэж байгаа юм бэ хорлоно гэдэг чинь хүн ална гэсэн үг биз дээ гэтэл үгүй ээ чи буруу ойлгож байна, би эдийн засгаар нь хүн дагуулж очоод хорлоно, эсхүл хүн дагуулж очоод малыг нь авчихмаар байна гэсэн. Намайг залилсныхаа дараа 2019 оны 05 дугаар сард Ж ах руу М нь надад хэлсэнчлэн О гэх эмэгтэйг авч очоод хонины бэлчээр дээр нь уулзаад мөнгөний хэрэг байна гэж яриад мөнгө зээлэх талаар уулзаад Жаас
“Хаан” банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 12-27 хуу/
Зээлийн гэрээ /1хх-ийн 30 хуу/
“Хаан” банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 31 хуу/
“Хаан” банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 137 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Оийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Бовогт Цийн Оийг зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.О нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг хохирогч Д.Жт төлөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оээс 32.880.000 /гучин хоёр сая найман зуун наян мянга/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багт оршин суух Боржгон овогт Должингийн Ж /РД:АМ47012713/-т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ЦХШЗ/26 дугаартай захирамжаар Ц.От цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх бөгөөд 2020 оны 02 ^ дугаар сарын 10-ны өдрийн 2020/ЕШЗ/бЗ дугаартай ерөнхий шүүгчийн захирамжаар түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оийн цагдан хоригдсон 4 /дөрөв/ хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 4 /дөрөв/ хоногоор тооцож эдлэх ялд оруулан тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.От холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ц.Оийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Ц.О нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал, ар гэрийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан байдлыг харгалзан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ