| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2021/0172/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/169 |
| Огноо | 2021-08-11 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | С.Бичинхүү |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/169
2021/ШЦТ/169
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: С.Бичинхүү
Шүүгдэгч: О.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Гэрэлт-Од нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Он Бт холбогдох 2112000000199 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэрийн хамт Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо гэх газар оршин суух, ял шийтгэлгүй, А овогт Он Б /РД:../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2112000000199 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Бийн мэдүүлсэн:..би Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багаас хойш Алтан-Овоо багийн Зээг гэх газарт 2021 оны 07 дугаар сарын 25-ны өглөө гэртээ ганцаараа 2литр монгол архи, айраг уугаад согтсон. Би согтоод тасарчихсан, өөрийнхөө хэлсэн ярьсан хийсэн үйлдлүүдээ санахгүй байна. Нэг мэдээ ороод сэрэхэд Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт сэрсэн. Мөрнийхөө баруун хэсэгт гэмтэл авчихсан, хагалгаанд орчихсон байсан. Б намайг хонь гаргаж байсан хутгаараа хутгалсныг мэдсэн. Б миний эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эм тарианы мөнгийг төлж байгаа. Би архи айраг уугаад ухаанаа алдсан учир юу ч санахгүй байна. Баруун талын цээж хэсэгт зүсэгдсэн шархтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирж хагалгаанд орсон. Өөр гэмтэл бэртэл шарх байхгүй. Хэн хэн асуудал болоход байсныг хараагүй санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 04-05 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Иын мэдүүлсэн:..би гэр бүлээрээ амарч яваад 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд Завхан Увс аймгаар явж байгаад О ахынд хоёр хоночихоод Хужиртын амралт руу явах байсан юм. Тэгээд нэг хоноод 2021 оны 07 дугаар сарын 25-нд намайг гэрт сууж байхад 14 цагийн үед хүмүүс орилолдоод хэрүүл зодоон хийгээд чимээ гарахаар нь гараад иртэл Тунгалаг эгч хурдлаарай эмнэлэг орьё болохоо байлаа гэхээр нь гараад иртэл Б гэх залуугийн баруун мөр хөхний дээд хэсгээр зүсэгдсэн шархтай цэнхэр фодволк юм уу цамц нь цус болчихсон байхаар нь цамцаар нь цусыг нь даруулсан. Тэгээд Бийг Тунгалаг гэх эгчтэй Цэнхэр сумын эмнэлэг рүү хүргэж өгөөд буцаад Архангай аймаг руу ороод шинжилгээ өгчихөөд ирсэн. Б нь гэрийнхээ гадаа хонь гаргаж байсан ба би хажуу гэрт байхад хоорондоо хэрэлдэж муудалцаад гараад ирэхэд Бийн цээжинд зүсэгдсэн цус нь гарчихсан байсан. Би яг хажууд нь байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Бийн мэдүүлсэн:..2021 оны 07 дугаар
сарын 25-ны өдөр Б Б хоёр хонь гаргаж байхдаа чи би гээд хоорондоо хэрэлдээд Б гэх залуу Б гэх залуугийн нүүр рүү гараараа цохисон чинь Б нь хонио янзалж байгаад хутгаараа цээж рүү нь хутгалчихсан. Тэгэхээр нь би гүйж ирээд салгасан. Тэгээд баруун цээжны дээд хэсэг нь зүсэгдчихсэн, цус гоожиж байхаар нь И ах машинаа жолоодоод Тунгалаг эгчтэй Цэнхэр сумын эмнэлэг рүү аваад явсан. Биднийг ирэхэд О ах байгаагүй, гэрт нь Зулаа, Тунгалаг, Б, Б нар л байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Огийн мэдүүлсэн:..2021 оны 07 дугаар сарын
25-ны өдөр өглөө бид нар ямаа гаргаж хорхог хийж өгнө гээд гэрт ямаагаа уячихаар нь ээж аавыгаа ирэхээр нь бол гээд ямааг нь гаргасан. Майхан машиныхаа хажууд биднийг тоглож байтал хойно хүмүүс орилоод явчихаар нь дөхөөд хартал Цэнхэр фодволктой нэг залуугийн цээж хэсэг нь цус болчихсон нэг цагаан фодволтой залуу /Б/ нь хажууд нь зайтай зогсчихсон хэрэлдээд пизда минь энэ тэр гээд газар зүлгэн дээр хоёр хутга харагдахаар нь Зулаа гэдэг охинд тэр хоёр хутгыг авч өгөөд далд хийлгэсэн. Цэнхэр фодволктой Бийн цус нь гоожоод байхаар нь хамт байсан Тунгаа гэх хүүхнийг дагуулаад манай ах И Цэнхэр сумын эмнэлэг рүү машинтай аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Тын мэдүүлсэн:..Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Зээг гэх 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр би хотоос ирсэн хэдэн хүмүүстэй архи уугаад нилээд согтуу тасарчихсан байсан. Тэгсэн гэнэт Б баруун цээжээ дараад цусаа гоожуулаад ороод ирсэн. Тэгэхээр нь Итай хамт Цэнхэр сумын эмнэлэг рүү анхан шатны тусламж үзүүлэхээр аваад явсан. Тухайн үед би нилээд архи уүсан согтуу тасарчихсан зарим зүйлийг санахгүй байна. Бийг Цэнхэр сумын эмнэлэгт хүргэж өгчихөөд би явсан. Б хонь гаргаж байсан хутгаараа цээжний баруун дээд хэсгийг зүссэн. Б, Б нар нь согтуу байсан. Б, Б нарыг юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Мын мэдүүлсэн:.. Архангай аймгийн Цэнхэр сумын Аптан-Овоо багийн Зээг гэх 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 13 цагийн үед миний төрсөн ах Б хотоос ирсэн хүмүүст хонь гаргаж өгнө гээд хонь гаргаад сууж байсан. Тэгсэн чинь Б ах намайг ирсэн хүмүүст хоол унд хийж өгөхгүй байна, ээж аав чинь байхгүйд гэр орноо цэвэрлэ гэж чанга чанга орилоод намайг загнаад байсан. Тэр үед Б ах миний дүүг яагаад загнаад байгаа юм бэ олон хүний дэргэд муухай орилоод байх юм, болиоч та гэж хэлэхэд Б ах уурлаж зүгээр хонь гаргаад сууж байсан Б ахыг нүүр хэсэгт нь гараараа цохисон. Тэгэхээр нь Б ах бид салгасан. Салгаад байж байтал Б ахиад нуруу руу нь өшиглөсөн чинь Б болиоч гээд уурандаа босч ирээд хонь гаргаж байсан хутгатай гараараа цохих шиг болсон чинь Б ахын баруун талын цээжнээс цус гарсан. Тэнд байсан хүмүүс хоорондоо орилолдсон гараад урд гэрээс хүмүүс гарч ирээд Б ахыг И ах, Т эгч 2 Цэнхэр сумын төв рүү машинтай аваад хөдөлсөн. Намайг Б ах аашилж загнаснаас болоод Б ах намайг өмөөрч маргалдсан. Б ах хонь гаргаж байсан хутгаараа баруун цээжийг нь зүсчих шиг болсон. Би сайн хараагүй нэг мэдсэн чинь Б ахын цээжнээс цус гараад байсан. Б ах их согтуу байсан. Б ах арай гайгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд О.Бын яллагдагчаар мэдүүлсэн:.. Би 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр манайд хотоос хүмүүс ирээд хонь гаргаж өгөх гэж байхад Б ах гаднаас согтуу орж ирсэн. Тэгээд манай дүү болох Мыг аашлаад орилоод байхаар би хүмүүсийн дэргэд битгий тэг гэж хэлэхэд миний араас гараараа цохиод байсан. Миний ар нуруу хэсэг рүү хөлөөр чанга өшиглөхөөр би гартаа байсан хутгаараа цээжний хэсэгт нь зүссэн. Би дүү охиноо өмөөрснөөс болсон гэж бодож байна. Тэрнээс бол өс хонзонгийн зүйл байхгүй. Би бага зэрэг хэрэглэсэн байсан. Би хохирогчид 850.000 төгрөгийн бэлэн өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 72-73 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 233 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:...1. Д.Бийн биед цээжний талд эгэмний доод хэсэгт язарч зүсэгдсэн шарх, цээжний том хөх булчингийн судас тасарсан гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлийн улмаас тасарсан судсыг оёж боох, шархны ойролцоох бүлэнг авах, цус тогтоох мэс засал хийгджээ. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүснэ. 4. Дээрх гэмтэл нь нийтдээ Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-3-1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 48-49 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 52-53 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 54 хуу/
Хохирогчийн хүсэлт /хх-ийн 77 хуу/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн нутаг, Зээл гэх газарт иргэн Д.Б нь бусдад хутгалуулсанаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч О.Б нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2021 оны 07 дугаар сарын
25-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн нутаг, Зээл гэх газарт иргэн Д.Бтэй маргалдаж, хутгаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Бийн мэдүүлсэн:..2021 оны 07 дугаар сарын 25-ны өглөө гэртээ ганцаараа 2 литр монгол архи, айраг уугаад согтсон. Би согтоод тасарчихсан, өөрийнхөө хэлсэн ярьсан хийсэн үйлдлүүдээ санахгүй байна. Нэг мэдээ ороод сэрэхэд Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт мөрнийхөө баруун хэсэгт гэмтэл авчихсан, хагалгаанд орчихсон байсан. Б намайг хонь гаргаж байсан хутгаараа хутгалсныг мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 04-05 хуу/, мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Иын мэдүүлсэн:..14 цагийн үед хүмүүс орилолдоод хэрүүл зодоон хийгээд чимээ гарахаар нь гараад иртэл Тунгалаг эгч хурдлаарай эмнэлэг орьё болохоо байлаа гэхээр нь гараад иртэл Б гэх залуугийн баруун мөр хөхний дээд хэсгээр зүсэгдсэн шархтай цэнхэр фодволк юм уу цамц нь цус болчихсон байхаар нь цамцаар нь цусыг нь даруулсан. Б гэх залуу хоорондоо хэрэлдээд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Бийн мэдүүлсэн:..2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Б Б хоёр хонь гаргаж байхдаа чи би гээд хоорондоо хэрэлдээд Б гэх залуу Б гэх залуугийн нүүр рүү гараараа цохисон чинь Б нь хонио янзалж байгаад хутгаараа цээж рүү нь хутгалчихсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Тын мэдүүлсэн:..гэнэт Б баруун цээжээ дараад цусаа гоожуулаад ороод ирсэн. Тэгэхээр нь Итай хамт Цэнхэр сумын эмнэлэг рүү анхан шатны тусламж үзүүлэхээр аваад явсан. Б хонь гаргаж байсан хутгаараа цээжний баруун дээд хэсгийг зүссэн...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/, мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Мын мэдүүлсэн:..Б ах уурлаж зүгээр хонь гаргаад сууж байсан Б ахыг нүүр хэсэгт нь гараараа цохисон. Тэгэхээр нь Б ах бид салгасан. Салгаад байж байтал Б ахиад нуруу руу нь өшиглөсөн чинь Б болиоч гээд уурандаа босч ирээд хонь гаргаж байсан хутгатай гараараа цохих шиг болсон чинь Б ахын баруун талын цээжнээс цус гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/, хохирогч Д.Бийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 233 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47-49/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч А овогт Он Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчдын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгосон эрхийг хязгаарлаагүй тул нотлох баримтаар үнэлж шийтгэх тогтоолын үндэслэл болгох боломжтой байна.
Шүүгдэгч О.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч О.Бын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Б нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Шүүгдэгч О.Б нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар тогтоогдсон ба Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 82 тоот тогтоолоор О.Бт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож, прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг О.Б нь зөвшөөрсөн байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, түүнд торгох ял оногдуулсан байдлыг харгалзан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Он Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Быг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бт оногдуулсан 600.000 /зургаан зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 25 см урттай ягаан хуванцар бариултай хутга 1/нэг/ ширхэгийг устгасугай.
6. Шүүгдэгч О.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч О.Бын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ