Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/170

 

 

                                 2021/ШЦТ/170

                                                                                                                 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

           Улсын яллагч: C.Батсүх

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Чбаатар

Шүүгдэгч: Н.Г

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Гэрэлт-Од нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3                                                         дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Совогт Нийн Год холбогдох 1812000180230 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                                                                                                                                                                                                       

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган 2 дугаар багийн 19-36 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Совогт Нийн Г/РД:../

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Н.Гнь 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт “Тамир таун” ХХК-ийн тамга, тэмдгийг ашиглаж, “Тэнгэр даатгал” ХХК-д зар сурталчилгааны самбар хийж өгнө гэж итгэл төрүүлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, “Тэнгэр даатгал” ХХК-иас 2.086.000 төгрөгийг залилсан, Архангай аймаг дахь “Тэнгэр даатгал”-ын салбарын захирлаар ажиллаж байх хугацаандаа 2017 оны 07 дугаар сарын 19-нөөс 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд жолооч нараас бэлнээр төлсөн даатгалын хураамж 294.343 төгрөгийг компанийн дансанд тушаалгүй албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтын шатанд 1812000180230 дугаартай эрүүгийн хэргээс:

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Аийн мэдүүлсэн: ...2017 оны 08 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сарын хооронд Н.Гжолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаж бэлнээр өгсөн Д, Б, Ө нарын мөнгийг хувьдаа завшсан байсан. Нэр бүхий 16 хүний мэдээлэл санд даатгалд хамрагдсан гэж орсон боловч мөнгө нь компаний дансанд ороогүй байгаа учир мөнгөө төлсөн эсэх, хэрэв төлсөн бол хэрхэн төлсөн эсэхийг шалгах шаардлагатай байгаа. Эдгээрээс мөнгөө төлөөгүй хүн байж болно. Харин бэлнээр төлснийг Н.Гкомпаний дансанд тушаагаагүй байж болно. Одоогийн байдлаар дээрх 3 иргэн бэлнээр нь Год мөнгөө өгсөн гэх боловч Гкомпаний дансанд тушаагаагүй байна лээ. Хүн нэг бүрээр нь шалгах шаардлагатай байгаа. Харин нэрсийн жагсаалтаас Багшийн сургууль, Б.Отгонжаргал нар даатгалын хураамжаа тушаагаагүй байсан учир Н.Год хамаагүй болж таарна. Энэ нь нийт хэдэн иргэний мөнгийг бэлнээр өөрөө авч завшсан гэдгийг нарийн тогтоож чадаагүй байна. Мөн Н.Гнь “Тамир таун” ХХК-тай ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулж, 3 талтай рекламны самбар хийлгэх гэсэн хуурамч гэрээгээр компаний данснаас 2.086.000 төгрөг “Тамир таун” ХХК-ний дансаар дамжуулж өөрөө авсан байх магадлалтай байна. Яагаад гэвэл ийм самбар огт хийгдээгүй. Уг нь гэрээгээр уг самбар нь “Хас” банкны гадна талд хийгдэхээр байсан боловч самбар огт хийгдээгүй. Энэ гэрээнд зааснаар гэрээ 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдаж, харин ажил нь 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хийж дуусгасан байх ёстой байжээ. Архангай аймагт “Тэнгэр даатгал”-ын ажлыг угаасаа нэг л хүн хариуцна. Н.Гганцаараа хариуцаж байсан. албан ёсоор Н.Гын орны хүн томилогдсон эсэх талаар надад мэдээлэл ирээгүй байна. Харин Н.Гыг ажлаас халсан тушаал гарсан байх. Архангай аймгийн төвд барилгын засвар, үйлчилгээ, барилгын чиглэлийн ажил хийдэг компани юм шиг байна лээ. “Тэнгэр даатгал” ХХК-нийг төлөөлж Н.Г, “Тамир таун” ХХК-нийг төлөөлж С.Д гэх хүн гарын үсэг зурж гэрээ байгуулсан байна лээ...гэх мэдүүлэг /1хх-ийн 46-48 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Тийн мэдүүлсэн: ...Би энэ хэрэгт захирлын тушаалаар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр орж байгаа. Ямар байсан самбар хийнэ гэх нэрээр Н.Гзахирлаар ажиллаж байх хугацаандаа 2.086.000 төгрөг “Тамир таун” ХХК-ний дансаар дамжуулж авсан. Мөн даатгуулсан жолооч нарын мөнгийг компанийн данс руу тушаалгүй хувьдаа завшиж 402.253 төгрөг хувьдаа завшсан гэж үзэж байгаа. Эдгээр даатгуулагч иргэдийн энэ мөнгө одоо болтол тушаагдаагүй. Жолооч нар нь мөнгөө тушаасан гэх маргаан үүсгээд байгаа. Би энэ хэргийг үйлдэгдэх үед ажилд ороогүй байсан учир хэргийн талаар нарийн сайн мэдэхгүй. Ямартай ч самбар хийлгэхээр худал материал бүрдүүлж, 2.086.000 төгрөг авсан асуудал нь иргэний хэргийн шүүхээр орж хохирол барагдуулсан. Харин одоо 402.253 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байгаа. Энэ асуудлын талаар мэдэх хүн байхгүй. Тэр талаар надад мэдэх зүйл байхгүй. Н.Г“Тэнгэр даатгал” ХХК-ний Архангай аймаг дахь салбарын захирлаар ажиллаж байх хугацаандаа нийт хэдэн иргэн, хуулийн этгээдийг даатгалд хамруулсан, хэдэн төгрөг компанийн дансанд төвлөрүүлсэн талаар мэдэхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 88-90 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Тийн дахин мэдүүлсэн: ...Гсамбар хийх мөнгийг авахдаа албан тушаалын байдлаа хэрхэн ашигласан талаар надад мэдэх зүйл байхгүй. Гэхдээ салбарын захирал ямар нэгэн байдлаар гэрээ байгуулж, мөнгө авах эрх, мэдэл байхгүй. Даатгуулагч нарын мөнгийг бол өдөрт нь тушаах ёстой байсан боловч тушаагаагүй. Албан тушаалын байдлаа ашигласан гэж үзэх эсэхийг нарийн хэлж мэдэхгүй байна. Хуулийн мэргэжилтэнүүд мэдэх байх. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой тайлбар байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 214-216 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Тийн дахин мэдүүлсэн: ...”Тэнгэр даатгал” ХХК-иас самбар хийх нэрийдлээр мөнгө авч найзынхаа данс руу хийлгэж, түүнийгээ өөрөө найзаасаа эргэж авсан гэсэн. Сүүлд нь манай ХХК-иас иргэний шүүхэд хандаж Н.Гын мөнгө шилжүүлсэн данс эзэмшигчийг шүүхэд өгч эргээд тэр хүнээс мөнгө гаргуулан авсан. Мөн ямар ч байсан манай ХХК-д даатгуулсан иргэдийн мөнгийг манай ХХК-ний дансанд хийлгүйгээр өөрөө хувьдаа ашигласан юм шиг байна. Би энэ талаар сайн мэдэхгүй. Сүүлд манай салбарын данс руу иргэдээс завшиж хувьдаа ашигласан төлсөн. Учирсан хохирол төлбөрийг санхүүгийн шинжээчийн гаргасан. Дүгнэлтийн дагуу төлөх ёстой байсан мөнгийг манай ХХК-ний данс руу бүрэн гүйцэд шилжүүлсэн байгаа. Үлдэгдэл 557.518 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулгыг гарган өгнө. Өмнө нь шилжүүлсэн мөнгөний дансны хуулгуудыг хэрэгт хавсаргуулсан байгаа. Уг бол албан журмын даатгалын холбооны программд бүртгэгдсэнээр даатгалд хамрагдсан гэж үзнэ. Гэхдээ манай байгууллагын дотоод журмаар программд бүртгэгдсэн гэрээний дугаар, байгууллагын дансанд мөнгөн дүн орсон өдрөөс эхлэн даатгалд хамрагдсан гэж үзнэ. Үйлчлүүлж байгаа иргэд нь өөрсдөө мөнгөө төлж баримтаа авчрах, хэрэв өөрөө бэлэн мөнгө авч үлдсэн ажилтан өдөртөө байгууллагын дансанд мөнгөө тушаагаад баримтаа санхүүгийн баримтанд хавсаргах ёстой байдаг юм. Мөн программд шивэгдэж мөнгөө дүнгээ төлж гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулснаар даатгалд хамрагдсан гэж үзнэ. Энэ ямар хууль тогтоомж, заавар, журмаар зохицуулагддаг талаар би мэдэхгүй байна. Манай ХХК-ний хувьд тухайн 9 иргэнийг даатгалд хамрагдсан гэж үзэхгүй байгаа. Яагаад гэвэл программд шивэгдсэн хэрнээ мөнгөн дүн нь орж баталгаажаагүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /2хх-ийн 05-07 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Ггийн мэдүүлсэн: ...Би гэрээний талаар огт мэдэхгүй. Гын өөрийнх нь хийсэн ажил байна лээ. Энэ талаар би сүүлд нь “Тэнгэр даатгал”-ын ажилтан утсаар нь ярихад нь мэдсэн. Ер нь бол 2017 оны 09 дүгээр сарын эхээр Гнадтай уулзаад “ах нь хүнээс мөнгө авах гэсэн чинь заавал аж ахуй нэгжийн дансаар шилжүүлнэ гээд байна гэхээр нь би зөвшөөрөөгүй. Гэтэл маргааш нь дахиад гуйгаад байхаар нь дансаа өгөөд явуулсан. Тэр үед нь нэхэмжлэл дээр ах ахуй нэгжийн тэмдэг дарах хэрэгтэй гэхээр нь Д ахад тэмдэг байгаа гэж хэлсэн чинь Д ахаас очиж тэмдэг авч тэмдэг хэрэглэсэн байсан. Би гэрээний талаар огт мэдэхгүй. Д ах гэрээний талаар мэдсэн байж магадгүй. Д ах гарын үсэг зурсан юм шиг байна лээ. Тэр үед нь би Д ахад нэхэмжлэл дээр нь гарын үсэг зурчихаарай гэж хэлж байсан. Тэгээд манай дансаар 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 2.086.000 /хоёр сая, наян зургаан мянга/ төгрөг орж ирээд, татвар, даатгалын шимтгэлийн мөнгө гэж 156.000 үлдээгээд 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 1.930.000 /нэг сая есөн зуун гучин мянга/ төгрөгийг нь бэлнээр нь авч өгсөн. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. Манай компанитай Г3 талтай самбар хийлгэхээр тохирч гэрээ байгуулахаар тохирсон асуудал огт байхгүй. Гэрээг Н.Гөөрөө боловсруулж, надтай тохирсон зүйлгүйгээр хуурамч гэрээгээр мөнгө авсан гэж ойлгосон. Гэрээний талаар би огт мэдэхгүй. Н.Гтой тохирч мөнгө авсан асуудал байхгүй. Манай компанийн дансанд орж гарсан учир тайланд тусгагдаад татварт суутгагдаад таарсан байгаа. Хүнээс мөнгө авах гэж байгаа, ААН-ийн данс хэрэгтэй гээд байна гэж байсан, өөр ямар нэгэн зүйл хэлээгүй. Н.Гөөрөө дансаар орсны төлөөх татвар шимтгэлийг нь үлдээгээд авна гэж хэлээд 156000 төгрөг үлдээж бусдыг нь авсан. Н.Гхэнээс ямар зориулалтын мөнгө авч байгаа талаараа огт хэлээгүй. Д одоо Улаанбаатар хотод байгаа сурагтай байсан. Манай компанийн албан ёсны ажилтан биш ч, надтай хамтарч ажилладаг байсан. Хаяг, утасны дугаарыг нь мэдэхгүй байна. Утас нь 96686901 гэсэн дугаартай байгаа гэсэн. Гэхдээ Д ах энэ асуудалд ямар ч хамаа байхгүй байх. Яагаад гэвэл би гарын үсэг зурчих гэснээс болоод л гарын үсэг зурж, тэмдэг дарсан юм аа. Гэрээн дээр Н.Гюу гэж хэлж гарын үсэг зуруулсан талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Н.Гюу гэж хэлээд гарын үсэг зуруулсан гэдгийг мэдэхгүй байна. Гэхдээ Д нь манай компанийн болон миний санхүүгийн ажилд тусалж, тайлан тооцоо хийж өгдөг байсан. Манай компанийн албан ёсны ажилтан, албан тушаалтан гэх компанийн удирдлагын зүгээс гаргасан тушаал, шийдвэр байхгүй учир намайг болон компанийг төлөөлөх эрх, үүрэг байхгүй. Яг тэр үед нь би тухайн үед Д ахад компанийн тэмдэг байсан болохоор нэхэмжлэл дээр нь гарын үсэг зураад тэмдэг дараад өгчих гэж хэлсэн. Ямар ч санаа зорилго агуулаагүй. Гыг таньдаг болохоор гуйгаад байхаар нь гүйлгээ хийлгэчихсэн нь миний алдаа боллоо. Тэрнээс биш надад бусдаас мөнгө авч ашигласан асуудал огт байхгүй. Би компанийн тухайн үеийн дансны гүйлгээг хавсаргуулахаар гаргаж ирлээ /нэг хуудас дансны хуулга хавсаргав/...гэх мэдүүлэг /1хх-ийн 50-52 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Чы мэдүүлсэн: ...Автомашинаа даатгуулаагүй. Харин 2017 оны 10 дугаар сарын 23-нд үзлэгт орохдоо “Тэнгэр даатгал”-ын ажилтанд жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдсан. Өөр ямар нэгэн даатгалд хамрагдаагүй. Мөнгийг нь бэлнээр өгсөн бөгөөд даатгалд яг хэдэн төгрөг өгч байснаа санахгүй байна. Мөнгө хураасан баримт өгөөгүй. Харин даатгалын ажилтан нь даатгалын гэрээ, гэрээний маягт өгсөн. Тэр гэрээн дээр хураалгасан мөнгөний дүн байгаа учир хуулбарлан өгье. Би жолоочийн хариуцлагын даатгалын мөнгийг бэлнээр нь “Тэнгэр даатгал”-ын ажилтанд өгсөн. Банкны дансанд тушаасан асуудал байхгүй. Би “Тэнгэр даатгал”-ын ажилтныг танихгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 91-93 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Нын мэдүүлсэн: ...Ер нь бол би 72-01 АРХ улсын дугаартай Портер маркийн авто машиныг өөрийн биеэр даатгалд хамруулсан бөгөөд аавын нэрээр даатгуулж, би өөрийн нэрийг хамтран жолоо барих жолоочийн нэрээр оруулсан. Аав даатгал төлөхөд байгаагүй. Би өөрөө даатгалын мөнгө болох 34.485 төгрөгийг бэлнээр Н.Год өгч, даатгалын гэрээний мэдүүлгийн маягт авсан. Өөр мөнгө төлсөн баримт аваагүй. Тухайн мөнгийг “Тэнгэр даатгал”-ын дансанд тушаасан эсэхийг мэдэхгүй. Бэлнээр нь өгөөд л салсан. Даатгалд албан ёсоор хамрагдсан гэж ойлгож байгаа. Гэрээний эх хувийг гаргаж өгье. Даатгалын мөнгө бэлнээр өгснийг мэдэх хүн байхгүй. Би ганцаараа явсан. Аав тэр талаар огт мэдэхгүй. Би л мэдэж байгаа...гэх мэдүүлэг /1хх-ийн 98-100 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Нын дахин мэдүүлсэн: ...80-19 АРА улсын дугаартай Эксел маркийн авто машин хэний нэр дээр байдаг машин гэдгийг нь мэдэхгүй. Харин О.Х гэдэг хүний машин байгаа юм. Би жолоочийн хариуцлагын даатгалын мөнгө болох 31.350 төгрөгийг нь Х ахаас өөрөөс нь авч “Тэнгэр даатгал”-ын ажилтан Год мөнгийг нь бэлнээр нь өгч О.Х ахын даатгалыг хийлгэсэн. Мөнгийг нь бэлнээр өгч ямар нэгэн санхүүгийн баримт, буцах тасалбар аваагүй. Гнадад даатгалын гэрээ өгсөн бөгөөд өгсөн гэрээг нь Х ахад өөрт нь өгсөн байгаа. Энэ талаар мэдэх хүн байхгүй. Х ах даатгалд албан ёсоор хамрагдсан гэж ойлгож яваа...гэх мэдүүлэг /1хх-ийн 123-124 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Рийн мэдүүлсэн: ...37-70 АРХ улсын дугаартай Портер маркийн авто машин миний машин байгаа юм. Би өөрөө унаж байгаа. Би жолоочийн хариуцлагын даатгалд 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хамрагдаж, даатгалын ажилтанд 30.855 төгрөг бэлнээр нь өгч даатгуулсан. “Тэнгэр даатгал”-ын ажилтан эрэгтэй хүн байсан. Би одоо харвал танихгүй. Ямархуу хүн байсан гэдгийг санахгүй байна. Надаас мөнгө авч ямар хураасан гэх баримт өгөөгүй. Харин даатгалын гэрээний мэдүүлгийн маягт гэж өгсөн. Дансанд тушаагаагүй, бэлнээр нь даатгалын ажилтанд өгсөн. Мэдэх хүн байхгүй. Би ганцаараа очиж машинаа үзлэгт оруулж, даатгалд хамрагдсан. Миний даатгалын ажилтанд өгсөн мөнгийг хэн, юунд зарцуулсан талаар надад мэдэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 125-127 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Бийн мэдүүлсэн: ...54-63 АРХ улсын дугаартай авто машин миний өөрийн машин байгаа юм. Би 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр машинаа үзлэгт оруулахдаа “Тэнгэр даатгал”-д даатгуулж, 36.300 төгрөгийг бэлнээр нь төлсөн. Надад мөнгө хураасан баримт өгөөгүй. Гэхдээ гэрээ, гэрээний мэдүүлгийн маягт надад өгсөн. Энэ зурган дээр байгаа хүн миний мөнгийг авч даатгалд хамруулсан. Би мөнгөө дансанд тушаагаагүй. Харин бэлнээр нь даатгалын ажилтанд өгч гэрээ авсан. /гэрээ мэдүүлгийн маягтыг хуулбарлан авав/. Эгэдэг хүнтэй хамт мөнгөө өгч даатгуулж байсан. Өөр мэдэх хүн байхгүй. Миний даатгалын ажилтанд өгсөн мөнгийг хэн, юунд зарцуулсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Мөнгө өгсөн даатгалын ажилтныг харвал танихгүй байх...гэх мэдүүлэг /1хх-ийн 130-132 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Дгийн мэдүүлсэн: ...76-56 АРА улсын дугаартай, Ланд крузер маркийн авто машиныг би жолооддог. Архангай аймаг дахь Багшийн сургуулийн албаны машин байгаа юм. Би 76-56 АРА улсын дугаартай ажлын машинаа үзлэгт оруулахдаа “Тэнгэр даатгал”-д 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хамрагдаж 64.350 төгрөг төлөхөөр тохирсон боловч албаны машин болохоор ажлаас даатгалын мөнгийг нь гаргахгүй гээд “Тэнгэр даатгал”-д мөнгийг нь өгч чадаагүй. Тийм учир албан ёсоор “Тэнгэр даатгал”-д хамрагдаж чадаагүй. Мөнгийг нь төлөөгүй хаясан. Би ямар ч мөнгө өгөөгүй, ажлаас өгчих байх гээд даатгалын гэрээ, гэрээний маягт авчихсан чинь манай ажлаас жолоочийн хариуцлагын албан журмын даатгал учир жолооч өөрөө төлөх шаардлагатай. Ажлаас нь төлөхгүй гээд мөнгө гаргаж өгөөгүй. Ажлаас төлнө гээд л гэрээ авчихсан. Гболно гээд л өгсөн. Тэр талаар надад мэдэх зүйл байхгүй. Уг нь машин үзлэгт оруулж, даатгалд хамрагдаж байгаа хүн зөндөө л байсан. Одоо хэн, хэн байсан гэдгийг санахгүй байна. Харин ажлаас өгөхгүй, намайг өөрөө төл гэсэн талаар манай ажлынхан мэдэж байгаа...гэх мэдүүлэг /1хх-ийн 135-137 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Бийн мэдүүлсэн: ...Н.Гыг танина, найз, нөхөд төрөл садны холбоо байхгүй. 17-06 АРХ улсын дугаартай энэ миний хувийн машин байгаа юм. Би өөрийнхөө машиныг үзлэгт оруулахаар 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр даатгалд хамрагдаж, тухайн үед “Тэнгэр даатгал”-д ажиллаж байсан Год бэлнээр нь 29.700 төгрөг өгч, гэрээ авсан. Харин гэрээгээ олохгүй байна. Гданс өгөөгүй, мөнгийг нь бэлнээр нь авсан. Мөнгийг нь бэлнээр нь аваад гэрээ өгсөн. Өөр ямар нэгэн мөнгө авсан баримт өгөөгүй. Дансанд тушаах талаар ч надад Гхэлээгүй. Үзлэгт машинаа оруулж байсан хүмүүс байсан байх. Нэг бүрчлэн санахгүй байна. Харин авто тээврийн газрын оношилгооны ажилчид байсан. Миний бэлнээр нь даатгалд өгсөн мөнгийг Г“Тэнгэр даатгал” ХХК-ний дансанд тушаагаагүй талаар мэдээгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 139-141 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Бын мэдүүлсэн: ...28-01 АРХ улсын дугаартай, Рав-4 маркийн авто машин Бын У гээд миний эхнэрийн нэр дээр байдаг. Манай машин байгаа юм. Б.У төлөөгүй. 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр би машиныг үзлэгт оруулж, “Тэнгэр даатгал”-ын ажилтан Год би өөрөө 33.940 төгрөг бэлнээр өгч, гэрээг Б.Уийн нэр дээр хийсэн. Би өөрөө мөнгийг нь бэлнээр гардаж өгөөд, гэрээ авсан. Мөнгө тушаасан ямар нэгэн баримт надад өгөөгүй, гэрээ өгсөн. Даатгалын баримт нь байна. Би тухайн үед ганцаараа явсан. Гч ганцаараа байсан учир мэдэх хүн байхгүй. Миний бэлнээр нь даатгалд өгсөн мөнгийг Н.Г“Тэнгэр даатгал” ХХК-ний дансанд тушаагаагүй талаар би мэдээгүй. Би албан ёсоор даатгалд хамрагдсан гэж ойлгож яваа. Надаас авсан даатгалын мөнгийг Гхэрхэн, юунд зарцуулсан талаар мэдэх зүйл байхгүй. “Тэнгэр даатгал”-ын дансанд тушаасан гэж л ойлгож байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 143-145 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Мгийн мэдүүлсэн: ...35-29 УНЗ улсын дугаартай авто машин хүү М овогтой Эын машин байгаа юм. Тэрээр худалдаж аваад 2 жил болж байна. Худалдаж аваад авсан хүнээсээ нэр дээрээ шилжүүлж авч чадаагүй байгаа. Энэ машин Цовогтой О гэх хүний нэр дээр байгаа. 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүү М.Эын нэр дээр жолоочийн хариуцлагын даатгал төлсөн бөгөөд мөнгийг нь би өгсөн. “Тэнгэр даатгал”-ын ажилтанд өгсөн. Тэр ажилтан нь эрэгтэй хүн байсан. Тухайн үед даатгалын мөнгө 30.855 төгрөг бэлнээр нь өгсөн. Мөнгө хураасан баримт өгөөгүй. Харин гэрээний маягт гэж тамгатай цаас өгсөн. Тэр гэрээний маягт дээр мөнгөн дүн, Эын мэдээлэл бичигдсэн байгаа. Би тухайн үед хүү Эын хамт явсан учраас хүү Э мэдэж байгаа. Өөр мэдэх хүн байхгүй. Мөн гэрээний маягт нь байна. Н.Гын зургийг үзүүллээ, миний даатгалын мөнгө тушаасан хүн мөн байх шиг байна. Сайн хэлж мэдэхгүй байна. Миний тушаасан мөнгийг хэн, хаана, юунд, хэрхэн зарцуулсан талаар мэдэх зүйл байхгүй. Даатгалдаа тушаагдсан гэж бодож байгаа...гэх мэдүүлэг /1хх-ийн 149-151 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Өы мэдүүлсэн: ...22-03 УБҮ улсын дугаартай Аксент маркийн авто машин миний өөрийн машин байгаа юм. Харин хүү Ө овогтой Цын нэр дээр явдаг. Би өөрийнхөө нэрээр 2017 оны 09 дүгээр сард 28.314 /хорин найман мянга гурван зуун арван дөрөв/ төгрөгөөр даатгуулсан. Би өөрөө даатгалын мөнгийг Ггэх хүнд бэлнээр нь өгсөн. Надад тухайн үед гэрээ, даатгалын маягт өгч байсан. Надад тухайн үед Гын өгч байсан материал байхгүй. Би Год 28.314 төгрөг өгсөн. Өөр ямар нэгэн мөнгө, төгрөг өгөөгүй. Энэ 71.280 төгрөг өгсөн асуудал огт байхгүй. Энэ худал бичигдсэн байна. Дансанд тушаагаагүй. Гбэлнээр авсан. Надад мөнгө тушаасан гэх баримт байхгүй байна. Дансанд тушаах талаар Гхэлж яриагүй. Өөрөө бэлнээр мөнгийг аваад надад гэрээ өгсөн, өөр зүйл байхгүй. Би албан ёсоор даатгагдсан гэж бодож явсан. 22-03 УБҮ улсын дугаартай авто машин дээр надаас өөр мөнгө тушааж даатгалд хамрагдсан хүн байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 152-154 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Цын мэдүүлсэн: ...Миний өөрийн авто машин бөгөөд миний өөрийн нэр дээр байдаг. 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Тэнгэр”-т үзлэгт орохоор очиж, даатгалд хамрагдах шаардлагатай гэсэн учир “Тэнгэр даатгал”-ын ажилтан Ггэдэг хүнд бэлнээр 41.000 төгрөг өгч даатгуулсан. Мөнгө хураасан баримт өгөөгүй. Даатгуулагчийн гэрээ надад өгсөн. Би тухайн үед “Тэнгэр даатгал”-д албан ёсоор даатгагдсан гэж ойлгосон. Харин миний өгсөн мөнгө “Тэнгэр даатгал”-ын дансанд орсон эсэхийг мэдэхгүй. Энэ талаар Гөөрөө мэдэж байгаа байх. Би Год өөрт нь биечлэн өгсөн, хэн нэгэн хүнээр дамжуулаагүй, бэлнээр нь өгсөн. Даатгалын хураамж нь 40.755 төгрөг гэж гэрээн дээр бичсэн байсан. Би өөрөө л машинаа үзлэгт оруулж явсан болохоор надаас өөр мэдэх хүн байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 103-105 хуу/

  

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Гийн мэдүүлсэн: ...52-53 АРХ улсын дугаартай Ниссан экстрайл маркийн авто машин нь миний аав Шагдарсүрэнгийн нэр дээр байсан. Одоо эхнэр Шийн нэр дээр байгаа. Миний өөрийн авто машин байгаа юм. 2017 онд жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдахаар Гтой ярилцсан боловч мөнгөө өгөөгүй. Тэгээд даатгалд хамрагдаагүй. Би даатгуулахаар Гоор үзүүлж харуулж, ярилцаж байсан. Яг мөнгө өгч баримт аваагүй. Даатгалын гэрээ байгуулаагүй. Надад ямар ч баримт өгөгдөөгүй. Аавын нэр дээр тухайн үед байсан учир аавын нэр гарсан байх. Аав ямар ч машин байхгүй. Машин унадаггүй. Аав энэ талаар юу ч мэдэхгүй. “Тэнгэр даатгал”-ын санд яагаад бүртгэгдсэн талаар сайн мэдэхгүй. Гмэдэж байгаа байх...гэх мэдүүлэг /1хх-ийн 108-110 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Эы мэдүүлсэн: ...Би энэ зураг дээр байгаа хүнийг танихгүй, харвал танина. Гэхдээ “Тэнгэр даатгал”-д ажиллаж байсан. Миний машиныг үзлэгт ороход даатгаж байсан хүн байна. 92-19 УНЦ улсын дугаартай Приус маркийн авто машин нь миний өөрийн машин байгаа юм. Миний хүү Г Улаанбаатар хотод унаж хэрэглэж байгаа. Би энэ машиныг худалдаж аваад 2 жил болж байна. Гэхдээ нэрийг нь шилжүүлж аваагүй, Дын Агэх хүний нэр дээр байгаа. Манай аймгийн гаралтай Улаанбаатар хотод байдаг хүн байгаа юм. 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр авто машинаа аймагт үзлэг оношилгоонд оруулах үед “Тэнгэр даатгал”-ын ажилтан Ггээд байгаа хүнд бэлнээр нь би өөрийн гараас 45.144 төгрөг гэж мөнгийг нь өгч байсан. Мөнгө хурааж авсан баримт надад өгөөгүй. Даатгалд хамрагдсан гэх гэрээ тамгалж надад өгч байсан. Энэ асуудалд Агэх хүн ямар ч хамаагүй. Тэр хүний нэр дээр машин нь байгаа болохоор гэрээний маягт дээр нэр нь гарч байгаа байх. Мөн нэг жолоочоор нь миний хүү Гантогтохын нэр байгаа. Б гэдэг хүнтэй хамт би мөнгө өгсөн. Б нь ч миний дэргэд Год мөнгөө өгч байсан. Энэ хүн мэдэх ёстой. Мөнгийг Гөөрөө бэлнээр авсан. Мэдэх зүйл байхгүй. Гл мэдэж байгаа байх, авсан хүн...гэх мэдүүлэг /1хх-ийн 114-116 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Хын мэдүүлсэн: ...80-19 АРА улсын дугаартай Эксел маркийн авто машиныг би 2017 оны намар худалдаж авсан. Эрдэнэбатын Чгэдэг хүний нэр дээр байдаг авто машин байгаа юм. 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр үзлэгт оруулж, татвар даатгалыг төлсөн байгаа. Жолоочийн хариуцлагын даатгалын мөнгийг хэрхэн тушаасан талаар мэдэхгүй. Татварын хэлтэст ажилладаг Н даатгалын мөнгийг тушаасан байх ёстой. Нт мөнгийг нь өгөөд явуулж байсан. Намайг бэлнээр нь мөнгө өгсөн талаар Н мэдэж байгаа. Н мөнгийг даатгалын ажилтанд өгсөн байх ёстой. Даатгалд хамруулсан гэрээ надад өгсөн. Өөр ямар нэгэн баримт байхгүй. Даатгалын асуудлын талаар Чогт мэдэхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 117-119 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Сийн мэдүүлсэн: ...Орон нутгийн салбар хариуцсан хүний хувьд Гөөрөө самбар хийх ажлыг санаачилж, манай компанийн /удирдах/ холбогдох ажилтнуудад танилцуулагдаад зөвшөөрөгдсөн асуудал учир гэрээ байгуулагдсан байгаа. Ер нь бол манай компанийн хувьд гүйцэтгэх захирал гарын үсэг зурж гэрээ баталгаажих ёстой байсан боловч Ггарын үсэг зурж гэрээ байгуулсан асуудал нь манай компанийн дотоод процессын алдаа болсон. Манайхаас гэрээ боловсруулж гаргахдаа Гоор гарын үсэг зурахаар гарсан учир Гнь гарын үсэг зураад явчихсан байсан. Нэгэнт гэрээ байгуулсан байсан учир гүйцэтгэлийг нь шаардаад иргэний хэргийн шүүхээр асуудлыг шийдүүлж, хохирол барагдуулж авсан. Шүүх тухайн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн. Гөөрөө эрх мэдлийн хувьд гэрээ байгуулаад самбарын асуудлыг шийдээд, мөнгийг өөрөө дур мэдээд гаргаад авах эрх мэдэл байхгүй учир албан тушаалаа ашигласан гэх асуудал байхгүй. Салбарын захирал энэ шийдвэрийг гаргах эрхгүй. Салбарын асуудал дээр манай компани нэхэмжлээд байх зүйлгүй. Ер нь бол гэрээ байгуулагдаж программд шивэгдсэн даатгуулагч нарын мөнгийг Гбэлэн болон бэлэн бус аль ч хэлбэрээр авч, бэлэн мөнгийг өөрөө тушааж, санхүүтэй тулгалт хийх учиртай. Мөн албан тушаалын хувьд тушаал, шийдвэр гаргаж мөнгийг өөр зорилгоор ашиглах, завших асуудал яригдахгүй. Харин албаны үйл ажиллагаа хэрэгжүүлэх явцдаа мөнгийг тушаалгүй хувьдаа завшсан асуудал байгаа. Хуулийн байгууллага шийдэх байх. ...Ер нь бол гэрээнд оролцогч талуудын тоогоор гэрээний хувь нь үлдэж, өөрөөр хэлбэл даатгуулж байгаа жолоочид 1 хувь, компанид 1 хувь үлдэж, мөнгө тушаасан баримт үйлдэгдэнэ. Өөр санхүүтэй холбоотой баримт байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 210- 213 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Сийн дахин мэдүүлсэн: ...Би Н.Ггэж хүнийг танихгүй. Энэ хүн “Тэнгэр даатгал”-ын Архангай дахь салбарын захирлаар ажиллаж байсан талаар нь мэдэх юм байна. Надад өөр мэдэх зүйл байхгүй. Урьд өмнө ажил хэргийн шугамаар утсаар ярьж байсан бөгөөд хоорондоо огт уулзаж байгаагүй. Ажлаас нь гарсны дараа өр төлбөрөө төл гэдэг байдлаар утсаар удаа дараа ярьсан. Бид хоёр хоорондоо ямар нэгэн холбоо байхгүй. 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр сурталчилгааны самбар барих гэрээг “Тамир таун” ХХК-аар хийж гүйцэтгүүлэхээр хийсэн байдаг. Сурталчилгааны самбарыг хэн санаачилсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Уг сурталчилгааны самбарын гэрээ байгуулах ажил нь салбарын үйл ажиллагаатай холбоотой асуудал бөгөөд тухайн ажлыг Н.Гхариуцан гэрээнд гарын үсэг зурсан байсан. Н.Ггэх тухайн үед салбарын захирал байсан бөгөөд энэ төрлийн ажлыг гүйцэтгэх компанийг Архангай аймагт үйл ажиллагаа явуулдаг компанийг сонгосон байсан. Н.Гнь самбарын мөнгийг “Тамир таун” ХХК-ний дансаар шилжүүлэн аваад уг ажлыг өөрөө хийх гэж байгаа талаараа байгууллагын удирдлагууд, холбогдох албан тушаалтнуудад хэлж мэдэгдээгүй. Энэ талаар гэрээ байгуулах үедээ байгууллагын удирдлагууд холбогдох албан тушаалтнуудад огт мэдэгдээгүй болон гэрээнд энэ асуудал огт тусгагдаагүй. Н.Гын ажил үүргийн хуваариар самбар барьж байгуулах ажил гүйцэтгэх үүрэг байхгүй...гэх мэдүүлэг /2хх-ийн 08-09 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд шинжээч А.Бын мэдүүлсэн: ...2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гаргасан №295 дугаартай дүгнэлт үнэн зөв. Би уг дүгнэлтийг гаргахдаа “Тэнгэр даатгал” ХХК-ний төв компанийн аймаг хариуцсан мэргэжилтэнтэй ярьж Н.Гтой холбоотой жолоочийн хариуцлагын даатгал хийсэн баримт материалыг шаардсан. Энэ дагуу тус компаниас Н.Гын бичсэн жолоочийн хариуцлагын даатгалын даатгал хийлгэсэн иргэдийн нэрсийн жагсаалтыг гаргаж ирүүлсэн. Энэ жагсаалтад бичигдсэн иргэдийн мөнгө “Тэнгэр даатгал ХХК”-ний дансанд орсон эсэхийг “Хас” банкны 104 дүгээр салбарт байгаа “Тэнгэр даатгал” ХХК-ний 5000110941 тоот дансны хуулгатай тулган шалгасан. Компаниас гаргаж ирүүлсэн 13 даатгуулагч иргэний 526.663 төгрөг “Хас” банкны дээрх дансанд ороогүй байсан. Тийм учраас Гдээрх мөнгө дансанд тушаагаагүй байна гэсэн дүгнэлт гаргасан. Н.Гнь жолоочийн хариуцлагын даатгал хийсэн гэрээ баталгааны нэг хувийг компанийн  захиргаанд явуулдаг гэж тайлбар өгсөн. Энэ явуулсан материал дотор Ө.Б, Б.У гэх мэт иргэдийн нэр давхар явсан учраас компанийн захиргаанаас ирүүлсэн жагсаалтад эдгээр иргэдийн нэр давхардаж орсон байж магадгүй. Компаниас гаргаж ирүүлсэн даатгал хийлгүүлсэн жагсаалтад Ө.Б гэдэг хүний нэр хоёр дахин бичигдсэн байгаа бөгөөд Ө.Бийн нэрээр харилцагчийн дансанд мөнгө ороогүй байсан. Надад энэ хэрэгт нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Миний гаргасан дүгнэлтүүд үнэн зөв...гэх мэдүүлэг /2хх-ийн 10-11 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Н.Гын мэдүүлсэн: ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь миний үйлдэлд тохирохгүй байна. Залилсан асуудал байхгүй. Ажлын хариуцлага алдсан асуудал байгаа. Яагаад гэвэл даатгалын программ дээр даатгалд хамрагдаж мөнгө төлөөгүй хэрнээ уншуулж үзсэн хүний мэдээлэл хадгалагдаад, харин дараа нь мөнгө өгсөн хүмүүсийнхийг тушаахдаа хариуцлага алдаж албан ёсоор даатгуулаагүй хүний мөнгийг төлж, даатгалд хамрагдсан хүний мөнгийг төлөлгүй хооронд нь сольсон байна гэж үзэж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь миний үйлдэлд тохирохгүй байна. Хувьдаа завшсан асуудал байхгүй. Мэдүүлэг өгнө, мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Надад хийсэн хэрэг байхгүй гэж бодож байна. Би 2017 оны 04 дүгээр сараас эхэлж “Тэнгэр даатгал” ХХК-ний Архангай аймаг дахь салбарын захирлаар ажиллаж байгаад 2017 оны 11 дүгээр сард ажлаасаа гарсан. Сар, өдрийг нь нарийн хэлж мэдэхгүй байна. Ажиллаж байх хугацаандаа “Хас” банкны гадаа мэдээллийн самбар хийхээр “Тэнгэр даатгал” ХХК-ний нягтлан, хуулийн зөвлөх, орон нутаг хариуцсан менежер нартай харилцан тохирч 2.086.000 төгрөг гаргуулж авсан. Тухайн үед материалаа бүрдүүлээд мөнгийг гаргуулах гэхэд аж ахуйн нэгжийн дансаар заавал гарна гэхээр нь Гтай яриад “Тамир таун” ХХК-ний дансаар гаргуулж авсан. Г энэ асуудалд ямар ч хамаарал байхгүй. Би өөрөө дансаар нь мөнгө гаргуулж авсан. Энэ асуудал иргэний хэргийн шүүхээр ороод мөнгийг нь “Тэнгэр даатгал” ХХК-д Ггаар дамжуулаад буцааж төлсөн. Тийм болохоор энэ асуудал хуулийн дагуу шийдэгдсэн гэж бодож байна. Харин даатгуулагч нарын мөнгийг завшсан гэх асуудал миний ажлын хариуцлага алдсантай холбоотой. Гэхдээ ямар нэгэн байдлаар санаатай завшсан асуудал байхгүй. Нэхэмжилж байгаа мөнгийг төлж барагдуулна. Мөнгийг нь гаргуулж аваад материал татах, самбар бэлдэх гэсээр байгаад хүйтэрч газар хөлдөөд самбарыг хийж суурьлуулж чадаагүй. Уг нь тухайн үедээ самбарыг холбоод хийсэн байсан. Тэгээд сүүлд нь өөр зүйлд хэрэглэсэн. “Тэнгэр даатгал” ХХК-ийн салбар Архангай аймагт анх удаа салбараа нээж самбарыг нь хийхээр авсан. Өөр ямар нэгэн санаа, зорилго байхгүй. Гэрээг би өөрөө боловсруулж, “Тэнгэр даатгал” ХХК-руу явуулж, хуулийн зөвлөхөөр нь хянуулаад, тэгээд гэрээг Гтай уулзаад зөвшөөрөхөөр нь Д гэдэг хүнтэй уулзаад тамгыг нь авч би өөрөө дарсан. Д гарын үсэг зурсан. Д энэ асуудалд ямар ч хамаа байхгүй. Энэ талаар сайн мэдэхгүй байх. Энэ талаар мартсан. Ямар хүмүүс гэдгийг нь санахгүй байна. Нэрсийн жагсаалт гарах боломж байхгүй. “Тэнгэр даатгал” ХХК-ний хуулийн зөвлөх, нягтлан нарыг хэн гэж мэдэхгүй байна. Хэд хэдэн хүнтэй ярьж байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 160-163 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Н.Гын дахин мэдүүлсэн: ... Самбар хийх асуудалд би “Тэнгэр даатгал”-ыг сурталчлах, иргэдэд хүргэх, таниулах, олон үйлчлүүлэгчийг татах зорилготой санаачилсан. Харин гэрээг “Тэнгэр даатгал”-ын хуулийн зөвлөхүүд санаачилсан. “Тэнгэр даатгал”-ын удирдлагууд хүлээн зөвшөөрч, гэрээ хийгдсэн. Надад гэрээ бие даан байгуулж, мөнгийг нь бие даан гаргаж авах эрх мэдэл байхгүй. Тийм учир тухайн асуудалд ямар ч албан тушаалаа ашигласан гэж үзэх боломж байхгүй юм. Мөн тухайн асуудлыг Архангай аймгийн иргэний хэргийн шүүх иргэний хэрэг мөн гэж үзэж шийдвэрлэсэн бөгөөд мөнгө төгрөг нь төлөгдсөн. Иргэний болон эд хөрөнгийн маргаан байхгүй болсон. Энэ мөнгийг дутаахад ямар ч албан тушаалын байдал ашиглаагүй. Яагаад гэвэл би салбарын захирлын хувьд шийдвэр гаргаж мөнгө авч өөр зүйлд зарцуулаагүй. Албан тушаалын байдлаа ашиглах гэдэг нь эрх мэдлийн хувьд шийдвэр гаргасан байх ёстой байх гэж бодож байна. Тухайн асуудалд зээлээр мөнгө өгөөгүй, даатгуулсан хүмүүстэй холилдож мөнгө нь тушаагдаагүй, андуурч үлдсэн даатгуулагч нарын даатгалын мөнгө дутсан ажлын хариуцлага алсан асуудал байгаа. Дүгнэлттэй танилцлаа. Дүгнэлтээр 526.663 төгрөг дутаасан гэж гарчээ. Энэ нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл би Багшийн сургуулийн жолооч Дгаас 64.350 төгрөг, М.Шагдарсүрэн багшийн хүүхэд Ш.Гоос 31.350 төгрөг, Ө.Баас 71.280 төгрөг, Б.Уөөс 65.340 төгрөг буюу нийт 232.320 төгрөгийг огт аваагүй. Эдгээр хүмүүс нь ч дээрх мөнгийг надад өгөөгүй гэдгээ гэрчийн мэдүүлгээр өгсөн байна лээ. Тийм учир би нийт 294.343 төгрөг ажлын хариуцлага алдаж дутаасан байна лээ. Өөр надад ямар нэгэн өр авлага байхгүй. Би энэ мөнгийг төлж барагдуулна...гэх мэдүүлэг /1хх-ийн 226-228 хуу/

 

Хас банкнаас Тамир таун ХХК-ийн данс руу 2.086.000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулга /хх-ийн 53 хуу/

Н.Гын Тамир таун ХХК-тай хийсэн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 017/60 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /хх-ийн 31-36 хуу/

Хас банкны орлогын баримт, даатгалын гэрээний мэдүүлгийн маягт, холбогдох санхүүгийн баримтууд /хх-ийн 13-68 хуу/

2017 оны 07 дугаар сарын 19-ний хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 08 хуу/

Ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 10 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 169 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 168 хуу/

2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 295 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 219-221 хуу/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгч Н.Гнь 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт “Тамир таун” ХХК-ийн тамга, тэмдгийг ашиглаж, “Тэнгэр даатгал” ХХК-д зар сурталчилгааны самбар хийж өгнө гэж итгэл төрүүлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, “Тэнгэр даатгал” ХХК-иас 2.086.000 төгрөгийг залилсан, мөн Архангай аймаг дахь “Тэнгэр даатгал”-ын салбарын захирлаар ажиллаж байх хугацаандаа 2017 оны 07 дугаар сарын 19-нөөс 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд жолооч нараас бэлнээр төлсөн даатгалын хураамж 294.343 төгрөгийг компанийн дансанд тушаалгүй албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэх нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Н.Гнь дээрх гэмт хэргүүдэд гэм буруутай, шүүгдэгч Н.Гнь бусдыг хуурч залилсан, албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:  

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Аийн мэдүүлсэн: ...2017 оны 08 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сарын хооронд Н.Гжолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаж бэлнээр өгсөн Д, Б, Ө нарын мөнгийг хувьдаа завшсан...мөн Н.Гнь “Тамир таун” ХХК-тай ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулж, 3 талтай рекламны самбар хийлгэх гэсэн хуурамч гэрээгээр компаний данснаас 2.086.000 төгрөг “Тамир таун” ХХК-ний дансаар дамжуулж өөрөө авсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 46-48 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Тийн мэдүүлсэн: ...Н.Гзахирлаар ажиллаж байх хугацаандаа 2.086.000 төгрөг “Тамир таун” ХХК-ний дансаар дамжуулж авсан. Мөн даатгуулсан жолооч нарын мөнгийг компанийн данс руу тушаалгүй хувьдаа завшиж 402.253 төгрөг хувьдаа завшсан гэж үзэж байгаа...гэх мэдүүлэг /1хх-ийн 88-90 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Ггийн мэдүүлсэн: ... Д ахад нэхэмжлэл дээр нь гарын үсэг зурчихаарай гэж хэлж байсан. Тэгээд манай дансаар 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 2.086.000 /хоёр сая, наян зургаан мянга/ төгрөг орж ирээд, татвар, даатгалын шимтгэлийн мөнгө гэж 156.000 үлдээгээд 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 1.930.000 /нэг сая есөн зуун гучин мянга/ төгрөгийг нь бэлнээр нь авч өгсөн. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. Манай компанитай Г3 талтай самбар хийлгэхээр тохирч гэрээ байгуулахаар тохирсон асуудал огт байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 50-52 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Чы мэдүүлсэн: ...Автомашинаа даатгуулаагүй. Харин 2017 оны 10 дугаар сарын 23-нд үзлэгт орохдоо “Тэнгэ даатгал”-ын ажилтанд жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдсан. Өөр ямар нэгэн даатгалд хамрагдаагүй. Мөнгийг нь бэлнээр өгсөн бөгөөд даатгалд яг хэдэн төгрөг өгч байснаа санахгүй байна. Мөнгө хураасан баримт өгөөгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 91-93 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Нын мэдүүлсэн: ...Ер нь бол би 72-01 АРХ улсын дугаартай Портер маркийн авто машиныг өөрийн биеэр даатгалд хамруулсан бөгөөд аавын нэрээр даатгуулж, би өөрийн нэрийг хамтран жолоо барих жолоочийн нэрээр оруулсан. Би өөрөө даатгалын мөнгө болох 34.485 төгрөгийг бэлнээр Н.Год өгч, даатгалын гэрээний мэдүүлгийн маягт авсан. Өөр мөнгө төлсөн баримт аваагүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 98-100 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Нын дахин мэдүүлсэн: ...80-19 АРА улсын дугаартай Эксел маркийн авто машин хэний нэр дээр байдаг машин гэдгийг нь мэдэхгүй. Харин О.Х гэдэг хүний машин байгаа юм. Би жолоочийн хариуцлагын даатгалын мөнгө болох 31.350 төгрөгийг нь Х ахаас өөрөөс нь авч “Тэнгэр даатгал”-ын ажилтан Год мөнгийг нь бэлнээр нь өгч О.Х ахын даатгалыг хийлгэсэн. Мөнгийг нь бэлнээр өгч ямар нэгэн санхүүгийн баримт, буцах тасалбар аваагүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 123-124 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Рийн мэдүүлсэн: ...37-70 АРХ улсын дугаартай Портер маркийн авто машин миний машин байгаа юм. Би өөрөө унаж байгаа. Би жолоочийн хариуцлагын даатгалд 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хамрагдаж, даатгалын ажилтанд 30.855 төгрөг бэлнээр нь өгч даатгуулсан. “Тэнгэр даатгал”-ын ажилтан эрэгтэй хүн байсан...надаас мөнгө авч ямар хураасан гэх баримт өгөөгүй. Харин даатгалын гэрээний мэдүүлгийн маягт гэж өгсөн. Дансанд тушаагаагүй, бэлнээр нь даатгалын ажилтанд өгсөн...гэх мэдүүлэг /1хх-ийн 125-127 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Бийн мэдүүлсэн: ...54-63 АРХ улсын дугаартай авто машин миний өөрийн машин байгаа юм. Би 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр машинаа үзлэгт оруулахдаа “Тэнгэр даатгал”-д даатгуулж, 36.300 төгрөгийг бэлнээр нь төлсөн. Надад мөнгө хураасан баримт өгөөгүй. Гэхдээ гэрээ, гэрээний мэдүүлгийн маягт надад өгсөн. Энэ зурган дээр байгаа хүн миний мөнгийг авч даатгалд хамруулсан. Би мөнгөө дансанд тушаагаагүй. Харин бэлнээр нь даатгалын ажилтанд өгч гэрээ авсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 130-132 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Бийн мэдүүлсэн: ...Н.Гыг танина, найз, нөхөд төрөл садны холбоо байхгүй. 17-06 АРХ улсын дугаартай энэ миний хувийн машин байгаа юм. Би өөрийнхөө машиныг үзлэгт оруулахаар 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр даатгалд хамрагдаж, тухайн үед “Тэнгэр даатгал”-д ажиллаж байсан Год бэлнээр нь 29.700 төгрөг өгч, гэрээ авсан. Гданс өгөөгүй, мөнгийг нь бэлнээр нь авсан. Мөнгийг нь бэлнээр нь аваад гэрээ өгсөн...гэх мэдүүлэг /1хх-ийн 139-141 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Бын мэдүүлсэн: ...28-01 АРХ улсын дугаартай, Рав-4 маркийн авто машин Бын У гээд миний эхнэрийн нэр дээр байдаг. Манай машин байгаа юм. Б.У төлөөгүй. 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр би машиныг үзлэгт оруулж, “Тэнгэр даатгал”-ын ажилтан Год би өөрөө 33.940 төгрөг бэлнээр өгч, гэрээг Б.Уийн нэр дээр хийсэн. Би өөрөө мөнгийг нь бэлнээр гардаж өгөөд, гэрээ авсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 143-145 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Мгийн мэдүүлсэн:...2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүү М.Эын нэр дээр жолоочийн хариуцлагын даатгал төлсөн бөгөөд мөнгийг нь би өгсөн. “Тэнгэр даатгал”-ын ажилтанд өгсөн. Тэр ажилтан нь эрэгтэй хүн байсан. Тухайн үед даатгалын мөнгө 30.855 төгрөг бэлнээр нь өгсөн. Мөнгө хураасан баримт өгөөгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 149-151 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Өы мэдүүлсэн:..2017 оны 09 дүгээр сард 28.314 /хорин найман мянга гурван зуун арван дөрөв/ төгрөгөөр даатгуулсан. Би өөрөө даатгалын мөнгийг Ггэх хүнд бэлнээр нь өгсөн. Надад тухайн үед гэрээ, даатгалын маягт өгч байсан. Би Год 28.314 төгрөг өгсөн. Өөр ямар нэгэн мөнгө, төгрөг өгөөгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 152-154 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Цын мэдүүлсэн:...2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Тэнгэр”-т үзлэгт орохоор очиж, даатгалд хамрагдах шаардлагатай гэсэн учир “Тэнгэр даатгал”-ын ажилтан Ггэдэг хүнд бэлнээр 41.000 төгрөг өгч даатгуулсан. Мөнгө хураасан баримт өгөөгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 103-105 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Эы мэдүүлсэн: ...“Тэнгэр даатгал”-ын ажилтан Ггээд байгаа хүнд бэлнээр нь би 45.144 төгрөг өгч байсан. Мөнгө хурааж авсан баримт надад өгөөгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 114-116 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Сийн мэдүүлсэн: ...Орон нутгийн салбар хариуцсан хүний хувьд Гөөрөө самбар хийх ажлыг санаачилж, манай компанийн /удирдах/ холбогдох ажилтнуудад танилцуулагдаад зөвшөөрөгдсөн асуудал учир гэрээ байгуулагдсан байгаа. Ер нь бол манай компанийн хувьд гүйцэтгэх захирал гарын үсэг зурж гэрээ баталгаажих ёстой байсан боловч Ггарын үсэг зурж гэрээ байгуулсан асуудал нь манай компанийн дотоод процессын алдаа болсон. Манайхаас гэрээ боловсруулж гаргахдаа Гоор гарын үсэг зурахаар гарсан учир Гнь гарын үсэг зураад явчихсан байсан. Нэгэнт гэрээ байгуулсан байсан учир гүйцэтгэлийг нь шаардаад иргэний хэргийн шүүхээр асуудлыг шийдүүлж, хохирол барагдуулж авсан. Шүүх тухайн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн. Гөөрөө эрх мэдлийн хувьд гэрээ байгуулаад самбарын асуудлыг шийдээд, мөнгийг өөрөө дур мэдээд гаргаад авах эрх мэдэл байхгүй учир албан тушаалаа ашигласан гэх асуудал байхгүй. Салбарын захирал энэ шийдвэрийг гаргах эрхгүй. Салбарын асуудал дээр манай компани нэхэмжлээд байх зүйлгүй. Ер нь бол гэрээ байгуулагдаж программд шивэгдсэн даатгуулагч нарын мөнгийг Гбэлэн болон бэлэн бус аль ч хэлбэрээр авч, бэлэн мөнгийг өөрөө тушааж, санхүүтэй тулгалт хийх учиртай. Мөн албан тушаалын хувьд тушаал, шийдвэр гаргаж мөнгийг өөр зорилгоор ашиглах, завших асуудал яригдахгүй. Харин албаны үйл ажиллагаа хэрэгжүүлэх явцдаа мөнгийг тушаалгүй хувьдаа завшсан асуудал байгаа. Хуулийн байгууллага шийдэх байх. ...Ер нь бол гэрээнд оролцогч талуудын тоогоор гэрээний хувь нь үлдэж, өөрөөр хэлбэл даатгуулж байгаа жолоочид 1 хувь, компанид 1 хувь үлдэж, мөнгө тушаасан баримт үйлдэгдэнэ. Өөр санхүүтэй холбоотой баримт байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 210- 213 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Сийн дахин мэдүүлсэн: ...Н.Гын ажил үүргийн хуваариар самбар барьж байгуулах ажил гүйцэтгэх үүрэг байхгүй...гэх мэдүүлэг /2хх-ийн 08-09 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд шинжээч А.Бын мэдүүлсэн:...Энэ жагсаалтад бичигдсэн иргэдийн мөнгө “Тэнгэр даатгал ХХК”-ний дансанд орсон эсэхийг “Хас” банкны 104 дүгээр салбарт байгаа “Тэнгэр даатгал” ХХК-ний 5000110941 тоот дансны хуулгатай тулган шалгасан. Компаниас гаргаж ирүүлсэн 13 даатгуулагч иргэний 526.663 төгрөг “Хас” банкны дээрх дансанд ороогүй байсан. Тийм учраас Гдээрх мөнгө дансанд тушаагаагүй байна гэсэн дүгнэлт гаргасан. Н.Гнь жолоочийн хариуцлагын даатгал хийсэн гэрээ баталгааны нэг хувийг компанийн  захиргаанд явуулдаг гэж тайлбар өгсөн. Энэ явуулсан материал дотор Ө.Б, Б.У гэх мэт иргэдийн нэр давхар явсан учраас компанийн захиргаанаас ирүүлсэн жагсаалтад эдгээр иргэдийн нэр давхардаж орсон байж магадгүй. Компаниас гаргаж ирүүлсэн даатгал хийлгүүлсэн жагсаалтад Ө.Б гэдэг хүний нэр хоёр дахин бичигдсэн байгаа бөгөөд Ө.Бийн нэрээр харилцагчийн дансанд мөнгө ороогүй байсан. Надад энэ хэрэгт нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Миний гаргасан дүгнэлтүүд үнэн зөв...гэх мэдүүлэг /2хх-ийн 10-11 хуу/, 2017 оны 07 дугаар сарын 19-ний хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 08 хуу/, ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 10 хуу/  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Совогт Нийн Гыг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдыг хуурч залилсан, албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.Гын өмгөөлөгч Б.Чбаатарын шүүгдэгч Н.Гнь 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд даатгалын хураамж 294343 төгрөгийг завшсан гэмт хэрэг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэх нөхцөл тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй” гэсэн саналыг шүүх хүлээн авах боломжгүй гэж дүгнэв.

 

Учир нь Н.Гнь 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс Тэнгэр даатгал ХХК-ны Архангай аймаг дахь салбарын захирлаар томилогдон ажилласан болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 8 дугаар хуудсанд авагдсан хөдөлмөрийн гэрээ, 10 дугаар хуудсанд авагдсан ажлын байрны тодорхойлолт зэргээр нотлогдож байх ба энэ гэрээний үндсэн дээр олгогдсон бүрэн эрх албан тушаалаа бусдын хөрөнгө завших үйлдэлдээ давуу тал болгон ашиглаж жолооч нарын даатгалын мөнгийг бэлнээр авч ашигласан нь бүрэн нотлогдож байгаа болно.  

 

   Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн мэдүүлгүүдэд болон хавтаст хэргийн материалтай танилцах үедээ “санал хүсэлт байхгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.     

 

Шүүгдэгч Н.Год Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдал тогтоогдоогүй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш гурван жил өнгөрсөн”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” /2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/ 3 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлийн гэмт хэрэг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрт шинээр тоолно” , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж тус тус заажээ.

 

Шүүгдэгч Н.Гнь 2017 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр залилах, 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 10 дугаар сарын 25-ны хооронд албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгө завшсан гэмт хэргийг тус тус 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаас өмнө үйлдсэн ба 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойш тоолоход бусдыг залилах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнээс хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн байна.

 

Иймд шүүгдэгч Н.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Харин шүүгдэгч Н.Гнь анх удаа гэмт хэрэг үйлдэн шийтгүүлж байгаа, хувиараа хөдөлмөр эрхэлж тодорхой хэмжээний орлого олдог зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Н.Гыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр  торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жил 10/ арав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Н.Гнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Н.Гын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, торгуулийн ял оногдуулсан болон түүний хувийн байдлыг зэргийг харгалзан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Совогт Нийн Гыг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдыг залилсан, албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.10 дугаар зүйлийн 1.5 дахь хэсгүүдэд заасныг журамлан шүүгдэгч Н.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Н.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Год оногдуулсан 10.000.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жил 10/ арав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гнь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч Н.Гнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Н.Гын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Р.АЛТАНЦЭЦЭГ