Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/172

 

 

 

 

 

 

 

 

                                                                                  2021/ШЦТ/172

 

 

 

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

           Улсын яллагч: С.Батсүх

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Батцэрэн 

Шүүгдэгч: Т.О

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Гэрэлт-Од нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Довогт Тн От холбогдох 2112000000183 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эгч, дүү нарын хамт Архангай аймгийн Хайрхан сумын Могой багийн Саранцохиот гэх газарт оршин суух, урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдсэн боловч Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 20 дугаартай магадлалаар дээрх ялаас чөлөөлсөн, Довогт Тн О /РД:../ 

 

        Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Т.О нь 2021 оны 03 дугаар сарын 14-нөөс 15-ны өдөр Архангай аймгийн Хайрхан сумын Могой багийн Их зам гэх газарт, шуурганд уруудсан иргэн Ю.Аийн 20 тооны хонь, 30 тооны ямаа, нийт 50 тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтын шатанд 2112000000183 дугаартай эрүүгийн хэргээс:   

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ю.Аийн мэдүүлсэн:... Манайх 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө шуурганд хонио тасдуулж 16 тооны нас нийлсэн эм хонь 4 тооны төлөг, 28 тооны нас нийлсэн эм ямаа, 2 тооны эр борлон буюу хоёр настай ямаа алдаад тухайн үедээ ойр хавиараа хайгаад олоогүй юм. Сүүлд 2021 оны 03 дугаар сарын сүүлээр Архангай аймгийн Хайрхан сумын Могой багийн нутаг Саранцохиот гэх газарт оршин суух Т овогтой Оын хонинд манай алдсан хонь ямаа байсан. Энэ үедээ манай хонинд им хийгээгүй харин ямаануудын эврийг будсан будгийг дарж хар өнгийн тосоор давхарлан будсан байсан. Тэгээд тухайн үедээ Оаас энэ хонь энд хэрхэн ирсэн талаар асуухад шуурганд ирсэн гэж байсан тэгэхээр нь би манай хонь алдсан газраас танайх хүртэл 35 км зайтай байхад юу гэж энд өөрсдөө ирдэг юм гэж хэлтэл О би тухайн үед Хайрхан сумын Могой багийн нутаг Их замын орчимд шөнө тасарсан хонь ямаа байхаар нь согтуудаа туугаад ирсэн юм гэж хэлсэн. Мөн хонь ямаагаа ялгаж авах үед манай хониноос 4 төлөг 2 эм хонь, 6 ямаа дутуу байсан ба тухайн 4 төлөг 2 эм хонийг О өөрийн өрөндөө тус сумын Могой багийн иргэн Н гэх залууд өгсөн байсныг авсан. Харин дутуу 6 ямааг О өөрөө өөрийн ямаанаасаа надад төлсөн. Хайрхан сумын Могой багийн нутаг Их зам гэх газраас Могой багийн нутаг Саранцохиот гэх газрын хооронд 30 гаруй км зайтай. Тухайн мал өөрөө Саранцохиот гэх газарт очих боломжгүй. Би өөрийн алдсан 16 тооны нас нийлсэн эм хонио тус бүрийг нь 110.000 төгрөгөөр, 4 тооны төлгийг тус бүрийг нь 60,000 төгрөгөөр, 28 тооны нас нийлсэн эм ямаа тус бүрийг 100.000 /2 тооны эр борлонг тус бүрийг нь 50.000 төгрөгөөр үнэлж байна. Би тухайн үед малаа буцаан авсан тул надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 04-06 хуу/

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Мийн мэдүүлсэн:..манайх хонио өдөр болгон тоолдог бөгөөд 2021 оны 03 дугаар сарын 14-ны өдрөөс 15-нд шилжих шөнө шуурганд хонио тасдуулж алдсан. Тэгээд маргааш өглөө нь хонио тоолж үзэхэд 16 тооны нас нийлсэн эм хонь 4 тооны төлөг, 28 тооны нас нийлсэн эм ямаа, 2 тооны эр борлон дутуу байсан. Манай нөхөр А ойр хавиараа хайгаад олоогүй. Гэтэл 10 орчим хоногийн дараа 2021 оны 03 дугаар сарын 24-ны өдрөөс 25-ны өдрийн орчимд Архангай аймгийн Хайрхан сумын Могой багийн нутгаар айлын хонинд хонь шүүж яваад Саранцохиот гэх газарт оршин суух Т овогтой Оын хонинд манай алдсан хонь ямаа байна гэж утсаар надруу ярьж ачих машин хэрэгтэй байна гээд өөрийн төрсөн дүү Атэй утсаар ярьж хамт машинаар нь алдсан хонь ямаагаа ачиж ирсэн. Зарим хонь нь багтаагүй байсныг араас нь О хүний машинд ачиж ирж манай нөхөрт хүлээлгэн өгсөн. Манай хонь ямааг хэрхэн авсныг би сайн мэдэхгүй байна. Миний нөхрийн надад хэлсэнээр Оаас өөрөөс нь миний нөхөр А энэ хонь энд хэрхэн ирсэн талаар асуухад О шуурганд ирсэн гэж байсан тэгэхээр нь би манай хонь алдсан газраас танайх хүртэл 30 гаруй км зайтай байхад юу гэж энд өөрсдөө ирдэг юм гэж хэлтэл О би тухайн үед Хайрхан сумын Могой багийн нутаг Их замын орчимд шөнө тасарсан хонь ямаа байхаар нь согтуудаа туугаад ирсэн юм гэж хэллээ гэж ярьж байсан. Манай хонь, ямаа бүгд зөв чих араасаа дармал, буруу талын чих сам имтэй. Ямаануудын баруун талын эвэр хөх будагтай зүүн талын эвэр будаггүй байсан. Тухайн үед алдсан хонинд ямар нэгэн им тэмдэг хийгээгүй харин ямаануудын эврийг будсан хөх будгийг дарж хар өнгийн тосоор давхарлан будсан байсан. Хонь ямаагаа ялгаж авах үед манай хониноос 4 төлөг 2 эм хонь, 6 ямаа дутуу байсан ба тухайн 4 төлөг 2 эм хонийг Т.О өөрийн өрөндөө тус сумын Могой багийн иргэн Н гэх залууд өгсөн байсаныг манай нөхөр өөрөө очиж ялгаж авсан гэж байсан. Харин дутуу 6 ямааг О өөрөө өөрийн ямаанаасаа манайд төлсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 09-11 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Эийн мэдүүлсэн:..тухайн үед би коронавирусын тархалтаар урьдчилан сэргийлж Хайрхан сумын Өгөөмөр багийн Хүннүйн голын гүүрний постонд үүрэг гүйцэтгэж байхад манай багийн иргэн А нь 50 тооны хонь ямаагаа шуурганд тасдуулж алдаад олохгүй эрэлд явж байна. Төв орж бензин аваад буцаж эрэлд явна гэж постоор орж гарч байсан. Яг хэдэн хонь, ямаа, төлөг, борлон алдсанийг нарийн сайн мэдэхгүй байна. А нь манай багийн иргэн бөгөөд 2020 оны мал тооллогоор адуу 15, үхэр 10, хонь 150, ямаа 300 бүгд 475 толгой мал тоолуулсан малтай иргэн байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Нийн мэдүүлсэн:.. Манай багийн иргэн О нь Архангай аймгийн Могой багийн нутаг Саранцохиот гэх газарт өөрийн хөгжлийн бэрхшээлтэй эгч дүү хоёрын хамт мал маллан амьдардаг. Зан байдлын хувьд үг дуу цөөтэй хүнд тусархуу зантай залуу байдаг юм. О нь 2020 оны мал тооллогоор үхэр 2, хонь 24, ямаа 30 бүгд 56 толгой мал тоолуулсан. Би тухайн үед Асгат багийн иргэн А нь манай багийн нутгаар 2021 оны 03 дугаар сарын 20-ны орчимд өдрийг нь сайн санахгүй байна хонь ямаагаа шуурганд тасдуулаад алдчихлаа хайгаад олохгүй байна гээд айлын хониор шүүгээд явж байсан. Сүүлд таарахад хонио манай багийн иргэн Оын хотноос олсон гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Бы мэдүүлсэн:.. 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр манай суманд шороон шуурга болсон. Тэр үед бүтэн сайн өдөр байсан тул маргааш хүүхдийн хичээл орно гээд би тэр хавийн сургуулийн хүүхдүүдийг сумын төв рүү өөрийн машинаар орой 20 цагийн орчимд оруулж өгөхөөр явах үед манай хажуу айлын залуу Т овогтой О, миний том охин А нар хамт сумын төв орсон юм. Тэгээд сумын төвд сургуулийн хүүхдүүдийг буулгаж орхиод шөнө 23 цагийн орчимд сумын төвөөс О, миний охин А бид гурав миний машинтай гэр рүүгээ буцаж явсан. Энэ үед О бага зэргийн согтуу байсан ба могой багийн Их зам гэх газарт сүлжээ тасрахаас өмнө миний охин фейсбүүк хаягаа шалгая та зогсож байгаарай гэхээр нь би машинаа зогсоогоод байж байтал О машинаас бууж тамхи татаж байгаад нэг мэдсэн алга болсон байсан. Тэгээд ойр хавиар нь хайгаад байхгүй болохоор нь гэр рүүгээ яваад харьж унтсан маргааш өглөө нь О манайд орж ирээд шөнө Хайрхан сумын Могой багийн нутаг Ихзам гэх газраас тасарсан байсан хэдэн хонь ямааг туугаад ирлээ гэж байсан. Наад хонь ямаа чинь хэний хонь ямаа юм бэ гэтэл та нарт ямар хамаатай юм бэ гэж байсан. Асгат багийн иргэн А нь манай багийн нутгаар 2021 оны 03 дугаар сарын 24-ний орчимд өдрийг нь сайн санахгүй байна хонь ямаагаа шуурганд тасдуулаад алдчихаад хайгаад олохгүй байж байгаад манай багийн иргэн Оын хонь ямаанаас олсон гэж байсан. Тухайн үед Оын хонь ямаанаас А нь 40 орчим тооны хонь ямаа ялгаж авч машинд ачиж Хайрхан сумын төв рүү явуулсан. Дараа нь дутуу байсан 4 төлөг 2 эм хонийг Могой багийн иргэн Нт О нь өрөндөө өгсөн байсныг А надтай хамт миний машинаар сумын төв рүү ачиж ирсэн. Архангай аймгийн Хайрхан сумын Могой багийн Ихзам гэх газраас Архангай аймгийн Хайрхан сумын Могой багийн Саранцохиот хүртэл 17 км зайтай. Оын хонь ямаа зөв тал нь сам буруу тал нь өргөс имтэй. О нь Архангай аймгийн Могой багийн нутаг Саранцохиот гэх газарт өөрийн хөгжлийн бэрхшээлтэй эгч дүү хоёрын хамт мал маллан амьдардаг. Зан байдлын хувьд үг дуу цөөнтэй архи их уудаг тийм л залуу байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Нийн мэдүүлсэн:.. О манайд халамцуу орж ирээд өчигдөр эхнэрийнхээ өмчөө авч ирээд Нын хонь ямаанд нийлүүлчихлээ гэж хэлсэн. Тэгээд гарч яваад өдөр нь өөрийнхөө хонинд шөнө тууж ирсэн хонь ямаагаа нийлүүлсэн, тухайн шөнө О нь ойролцоогоор 50 орчим тооны хонь ямаа тууж ирсэн байсан. Сүүлд Хайрхан сумын иргэн А ирж өөрийн шуурганд тасдуулж алдсан хонь ямаагаа Оын хонь ямаанаас ялгаж авсан. Дээрх ялгаж авсан хонь ямаануудад им хийгээгүй боловч, ямаануудын эврийг цагаан будгаар будах гэж байгаад болиод ажилласан маслонд яндангийн хөө хийж хутгаад О ямаануудын эврийг будсан байсан. Тухайн үедээ мэдээгүй боловч сүүлд Оаас өөрөөс нь сонсоход 2021 оны 03 дугаар сарын 14-ны өдрөөс 15-нд шилжих шөнө О нь Хайрхан сумын төв ороод буцахдаа Хайрхан сумын Могой багийн нутаг Ихзам гэх газарт тасарсан 50 орчим тооны хонь ямааг шөнөөр ганцаараа тууж Могой багийн Саранцохиот гэх газарт авч ирж өөрийн хонь ямаандаа нийлүүлсэн байсныг Хайрхан сумын иргэн А өөрөө ирж хонь ямаагаа ялгаж авахаар нь Аийн хонь ямаа гэж мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Ды мэдүүлсэн:...манай багийн иргэн О нь 2020 оны 12 дугаар сард миний хүү Наас мөнгө зээлээч оронд нь хонь өгье гэж хэлээд нэг хургаа 40.000 төгрөгөөр 5 хурганы мөнгө 200,000 төгрөг авсан. Мөн 2020 оны 10 дугаар сарын 13-нд манайхаас хуцан хурга аваад оронд нь хонь өгнө гэж байсан. Ингээд манайд нийт 6 хонины өртэй байсан юм. Энэ өрөө төлж байгаа гээд О 2021 оны 03 дугаар сарын сүүлээр өдөр манайд ирээд Ныг дагуулж яваад 4 төлөг, 2 эм хонь нийт 6 тооны хонь Нт өрөндөө өгсөн байсан. Сүүлд 10 орчим хоногийн дараа Хайрхан сумын Асгат багийн иргэн А гэх залуу манайд Отай ирж тухайн үед өрөндөө манайд өгсөн. 4 төлөг, 2 эм хонийг манай хониноос ялгаж аваад явсан. Тухайн хонийг тухайн үед А манай хонь ямаа шороон шуурганд тасарсан байсныг О тууж ирээд хониндоо нийлүүлсэн байна дутуу хонийг нь яасан талаар асуухад танай хүү Нт өрөндөө өгсөн гэж байна гэж байсан. Тэгээд би Аийн хонь гэдгийг мэдсэн. Тухайн үед О миний хүү Нт өрөндөө өгсөн 4 төлөг, 2 эм хонь бүгд ижил зөв талын чих араасаа дармал, буруу талын чих сам имтэй байсан. Оын хонь ямаа ямар имтэй талаар би сайн мэдэхгүй. Архангай аймгийн Хайрхан сумын Могой багийн Ихзам гэх газраас Архангай аймгийн Хайрхан сумын Могой багийн Саранцохиот хүртэл 17-18 км зайтай байдаг. Оыг манай сумынхан ихэнх нь Оогоо гэж дууддаг бөгөөд Архангай аймгийн Могой багийн нутаг Саранцохиот гэх газарт өөрийн хөгжлийн бэрхшээлтэй эгч дүүгийн хамт олон жил мал маллан амьдарч байгаа ганц бие залуу юм. Архи их уудаг. Бүрэг ноомой зантай үг дуу цөөнтэй залуу юм...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Агийн мэдүүлсэн:.. Би 2021 оны 03 дугаар сарын 14-ний орой 20 цагийн орчимд миний аав сумын төв рүү сургуулийн хүүхдүүд оруулж өгөхөөр явах үед нь би хамт явсан юм энэ үед манай хажуу айлын ах Оогоо буюу О мөн хамт явсан. Тэгээд сумын төвд сургуулийн хүүхдүүдийг буулгаж өгөөд аав, О ах бид гурав шөнө 23 цагийн орчимд сумын төвөөс хөдөө гэр рүүгээ буцаж явсан энэ үед Т.О ах бага зэргийн согтуу байсан ба Могой багийн Их зам гэх газарт миний утасны сүлжээ тасрахаас нь өмнө аавыг машин жолоодож явсан болохоор нь би өөрийн фейсбүүк хаягаа шалгая гэж аавд хэлээд машиныг нь зогсоож байгаад ойролцоогоор 1 цаг орчим хугацаанд утсаараа фейсбүүк орсон энэ үед О ах машинаас буугаад тамхи татаж байсан. Тэгээд аав бид хоёр гэр рүүгээ явах гээд машинаа асаатал нэг мэдсэн О ах алга болсон байсан. Тэгээд ойр хавиар нь хайгаад байхгүй болохоор нь аав бид хоёр гэр рүүгээ харьж унтсан. Сүүлд аав ээжээс болон О ахаас өөрөөс нь сонсож мэдсэн. Тухайн үедээ мэдээгүй байсан. Би ихэвчлэн Улаанбаатар хотод байдаг бөгөөд хөдөө хэний хонь ямаа ямар имтэй талаар сайн мэдэхгүй. Одоо би бие давхар тул хөдөө аав ээж дээрээ ирчихсэн байгаа. О ахын зан байдлын талаар сайн мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд Т.Оын яллагдагчаар мэдүүлсэн:.. Би 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Хайрхан сумын Могой багийн Саранцохиот гэх газар гэртээ байж байгаад маргааш нь сургуулийн хүүхдийн хичээл эхлэх байсан учир хотны айл болох Б, түүний охин А нарын хамт Бы машинтай сумын төв рүү сургуулийн хүүхдүүдийг хүргэж өгчихөөд буцах гэж байхдаа сумын дэлгүүрээс нэг шил архи авч ганцаараа уучихаад, Б, А нарын хамт харихаар явж байхдаа би дахин нэг шил архи авсан байсан учир сумаас гараад тус сумын Могой багийн Их зам эх газрын орчимд явж байхдаа авсан байсан нэг шил архиа уучихаад явъя гэж хэлэхэд Б зогсохгүй байхаар нь би гуйсаар байгаад зогсоосон. Тэгээд машинаас нь буугаад архиа задлаад уугаад сууж байтал Б, А нар нь намайг орхиод хөдлөөд яваад өгсөн. Тэгээд би архиа уучихаад гэрийн зүг алхаж байтал Их зам гэх газрын орчимд салхи, шуурга ихтэй байсан учир шуурганд хөөгдсөн олон тооны хонь, ямаа таарсан. Тэгэхээр нь тухайн хонь, ямааг чоно, нохойны хоол болчих байх гэж бодоод гэр рүүгээ сууж аваачаад хотондоо ойртуулчихаад гэртээ орж амарсан. Тэгээд маргааш нь босч ирээд тухайн хонь, ямаануудаа харахад хотны айл Нын хонинд нийлсэн байхаар нь ялгаж авсан. Мөн би Нт 200.000 төгрөгийн өртэй байсан учир түүнд дээрх хонь, ямаанаас өрөндөө 4 төлөг, 2 эм хонь өгч байсан юм. Сүүлд нь Хайрхан сумын Могой багийн Их зам гэх газар оршин суудаг А нь манайд ирээд өөрийн хонь, ямаагаа танисан учир би Нт өгсөн 4 төлөг, 2 эм хонь болон бусад малыг нь Ат буцааж өгсөн юм. Би ганцаараа байсан. Би явган явж байсан. Би ял шийтгүүлж байгаагүй. Тухайн хонь, ямааг чоно, нохойны хоол болчих байх гэж бодоод туугаад явсан. Тухайн үедээ Нын хонинд миний тууж авчирсан хонь, ямаа нийлсэн болохоор ялгаж авч байхдаа өөрийн шийдвэрээр өрөө төлчихсөн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 хуу/

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 67 хуу/

Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 64-66 хуу, 81 хуу/ 

            Хохирогчийн хүсэлт /хх-ийн 94 хуу/ зэрэг болно.

           

Шүүх хуралдаанаар тогтоогдсон 2021 оны 03 дугаар сарын 14-нөөс 15-ны өдөр Архангай аймгийн Хайрхан сумын Могой багийн Их зам гэх газарт, шуурганд уруудсан иргэн Ю.Аийн 20 тооны хонь, 30 тооны ямаа, нийт 50 тооны малыг хулгайлсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч Т.О нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2021 оны 03 дугаар сарын 14-нөөс 15-ны өдөр Архангай аймгийн Хайрхан сумын Могой багийн Их зам гэх газарт, шуурганд уруудсан иргэн Ю.Аийн 20 тооны хонь, 30 тооны ямаа, нийт 50 тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ю.Аийн мэдүүлсэн:... Манайх 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө шуурганд хонио тасдуулж 16 тооны нас нийлсэн эм хонь 4 тооны төлөг, 28 тооны нас нийлсэн эм ямаа, 2 тооны эр борлон буюу хоёр настай ямаа алдаад тухайн үедээ ойр хавиараа хайгаад олоогүй юм. Сүүлд 2021 оны 03 дугаар сарын сүүлээр Архангай аймгийн Хайрхан сумын Могой багийн нутаг Саранцохиот гэх газарт оршин суух Т овогтой Оын хонинд манай алдсан хонь ямаа байсан. Энэ үедээ манай хонинд им хийгээгүй харин ямаануудын эврийг будсан будгийг дарж хар өнгийн тосоор давхарлан будсан байсан. Тэгээд тухайн үедээ Оаас энэ хонь энд хэрхэн ирсэн талаар асуухад шуурганд ирсэн гэж байсан тэгэхээр нь би манай хонь алдсан газраас танайх хүртэл 35 орчим км зайтай байхад юу гэж энд өөрсдөө ирдэг юм гэж хэлтэл О би тухайн үед Хайрхан сумын Могой багийн нутаг Их замын орчимд шөнө тасарсан хонь ямаа байхаар нь согтуудаа туугаад ирсэн юм гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 04-06 хуу/, мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Мийн мэдүүлсэн:..манайх хонио өдөр болгон тоолдог бөгөөд 2021 оны 03 дугаар сарын 14-ны өдрөөс 15-нд шилжих шөнө шуурганд хонио тасдуулж алдсан. Тэгээд маргааш өглөө нь хонио тоолж үзэхэд 16 тооны нас нийлсэн эм хонь 4 тооны төлөг, 28 тооны нас нийлсэн эм ямаа, 2 тооны эр борлон дутуу байсан. Манай нөхөр А ойр хавиараа хайгаад олоогүй. Гэтэл 10 орчим хоногийн дараа 2021 оны 03 дугаар сарын 24-ны өдрөөс 25-ны өдрийн орчимд Архангай аймгийн Хайрхан сумын Могой багийн нутгаар айлын хонинд хонь шүүж яваад Саранцохиот гэх газарт оршин суух Т овогтой Оын хонинд манай алдсан хонь ямаа байна гэж утсаар надруу ярьж ачих машин хэрэгтэй байна гээд өөрийн төрсөн дүү Атэй утсаар ярьж хамт машинаар нь алдсан хонь ямаагаа ачиж ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 09-11 хуу/, мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Нийн мэдүүлсэн:.. А нь манай багийн нутгаар 2021 оны 03 дугаар сарын 20-ны орчимд өдрийг нь сайн санахгүй байна хонь ямаагаа шуурганд тасдуулаад алдчихлаа хайгаад олохгүй байна гээд айлын хониор шүүгээд явж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 хуу/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Нийн мэдүүлсэн:..Хайрхан сумын Могой багийн нутаг Ихзам гэх газарт тасарсан 50 орчим тооны хонь ямааг шөнөөр ганцаараа тууж Могой багийн Саранцохиот гэх газарт авч ирж өөрийн хонь ямаандаа нийлүүлсэн байсныг Хайрхан сумын иргэн А өөрөө ирж хонь ямаагаа ялгаж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/, мөрдөн байцаалтын шатанд Т.Оын яллагдагчаар мэдүүлсэн:..би архиа уучихаад гэрийн зүг алхаж байтал Их зам гэх газрын орчимд салхи, шуурга ихтэй байсан учир шуурганд хөөгдсөн олон тооны хонь, ямаа таарсан. Тэгэхээр нь тухайн хонь, ямааг чоно, нохойны хоол болчих байх гэж бодоод гэр рүүгээ сууж аваачаад хотондоо ойртуулчихаад гэртээ орж амарсан. Тэгээд маргааш нь босч ирээд тухайн хонь, ямаануудаа харахад хотны айл Нын хонинд нийлсэн байхаар нь ялгаж авсан. Мөн би Нт 200.000 төгрөгийн өртэй байсан учир түүнд дээрх хонь, ямаанаас өрөндөө 4 төлөг, 2 эм хонь өгч байсан юм. Сүүлд нь Хайрхан сумын Могой багийн Их зам гэх газар оршин суудаг А нь манайд ирээд өөрийн хонь, ямаагаа танисан учир би Нт өгсөн 4 төлөг, 2 эм хонь болон бусад малыг нь Ат буцааж өгсөн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

    Хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчдын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгосон эрхийг хязгаарлаагүй тул нотлох баримтаар үнэлж шийтгэх тогтоолын үндэслэл болгох боломжтой байна.

 

Иймд шүүгдэгч Довогт Тн Оыг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцож, шүүгдэгч Т.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв. 

 

Шүүгдэгч Т.О нь бусдад төлөх хохирол төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Т.Оын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Т.О нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүгдэгч Т.Оын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзаж шүүгдэгч Т.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь үндэслэлтэй байна.

 

   Хохирогч Ю.А нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг авсан талаараа хохирогчоор өгсөн мэдүүлгүүдэд болон хавтаст хэргийн материалтай танилцах үед, мөн тус аймгийн Прокурорын газарт гаргасан бичгийн хүсэлтдээ гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.     

 

          Шүүгдэгч Т.О нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар тогтоогдсон ба Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 83 тоот тогтоолоор Т.От холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож, прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг Т.О нь зөвшөөрсөн байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.От 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, түүнд оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон байдлыг харгалзан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Т.Оын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарагдаж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.От оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар өршөөн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.От эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суугаа Архангай аймгийн Хайрхан сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 жилийн хугацаагаар хориглож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Т.От зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Довогт Тн Оыг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Оыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.От оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Оыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суугаа Архангай аймгийн Хайрхан сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хориглосугай. 

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тус тус тооцож солихыг Т.От мэдэгдсүгэй.

 

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.От оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

 

8. Шүүгдэгч Т.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Т.Оын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Р.АЛТАНЦЭЦЭГ