| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2021/0175/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/175 |
| Огноо | 2021-08-20 |
| Зүйл хэсэг | 11.7.2.1., |
| Улсын яллагч | С.Бичинхүү |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 2021/ШЦТ/175
2021/ШЦТ/175
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: С.Бичинхүү
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Алтанчимэг
Шүүгдэгч: Л.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Гэрэлт-Од нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зовогт Лгийн Гт холбогдох 2112001070179 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 33-17 тоотод оршин суух, урьд сум дундын 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял, 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг журамлан хорих ялын заримыг нэмж нэгтгэн нийт 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосон, Өвөрхангай аймаг дахь Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 392 тоот захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас 1 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөж байсан, Зовогт Лгийн Г /РД:../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Л.Г нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохио хорооллын 03-12 тоотод оршин суух гэртээ 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд төрсөн ээж Д.Чгийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэж, догшин авирласан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2112001070179 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Чгийн мэдүүлсэн:...манай том хүү Г нь надтай хамт амьдардаг. Байнгын архи ууж байна. Архи уух болгондоо ална хядна, зодох гэж дайрна, хөгшин би тэр болгонд нь харанхуй шөнөөр гарч зугтааж амиа авч гарч байна. Хурц үзүүртэй бүх зүйлээ нууна, над руу хутга барьж дайрдаг. Одоо би цөхөрч байна, байнгын л гэрээс хөөнө. Гэртээ архичид цуглуулж архи ууна, нэг бол гадуур ууж ирээд агсан тавина. Г нь өнөөдөртэй нийлээд тасрахгүй 5 өдөр архи ууж агсан тавилаа. Ер нь таваас илүү олон удаа байнга, шоронгоос гарч ирснээс хойш агсан тавьж байна. Уусны дараа гэмшинэ гэж байхгүй хүн. Надтай бага охины хүүхэд Б намайг асраад хамт байдаг. 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдөр согтуу орж ирээд ална хядна гээд л хөөгөөд зайл, зайл гээд байхаар нь би, чи миний гэрт амьдарч байж намайг хөөгөөд байхдаа яадаг юм гэхээр тоохгүй, аавыгаа алаад шоронд явсан хүн байдаг, ээжийгээ алаад шоронд явахад яадаг юм гэж хэлдэг хүн. Муу муухай үгээрээ хэлээд ална, хядна гээд л хүрээд ирдэг, цамцны энгэрээс хоолой боох гээд заамдахаар нь зээ маань хүрч ирээд дундуур ороод салгана. Өдөр, шөнө гэлгүй гэрээсээ хөөгдөөд явдаг. Маргааш нь гэртээ ирэхэд бас л архи уучихсан балайраад байж байдаг. Архи уучихаараа гэрт зүгээр суулгана гэж байхгүй, согтуу хүний амнаас ямар ч олигтой үг гарахгүй. Эрүүлдээ бол гайгүй. 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр бас л архи уугаад агсан тавиад үглэж дуулсаар байгаад үүр цайлгасан. Нэг том савтай пиво тавьчихсан шөнөжин агсраад хоносон. Тэр болгонд нь би хямарч, даралт ихсэж, хувин руу хий огиулж хоносон. 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гаднаас “Соёрхол” нэртэй 0.75 граммын архи, нэг сав пиво авчраад ганцаараа уугаад суугаад байсан. Бас л үүр цайтал үглэж, хэлэх хэлэхгүй үгээр хэлж тайван байлгаагүй. Архи уух болгондоо үүр цайтал агсам тавьдаг. Гаднаас орж ирэхдээ бүдэрч унасан юм байлгүй нүүр нь халцалчихсан орж ирсэн. Хурдан үхээч л гэж хэлдэг хүн бие өвдөөд хий огиулж байхад та яаж байна, бие чинь гайгүй юу гэж асуудаггүй. 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 16 цаг болж байсан байх, бас л согтуу орж ирээд та нарыг ална, намайг шоронд өг, шоронд өг гэж хэлээд хутга аваад над руу хүрч ирээд зүүн чихэн дээр бариад ална гээд байхад нь эмээ нь айгаад хөдөлж чадаагүй, зээ охин Б салгаж холдуулсан. Яг ингээд байж байтал Г гаднаас ороод ирсэн. Г хутгаа хаяаач гэж зөндөө орилсон, гэтэл дүүгээ ална, зооно чамайг зооно гээд дайраад ирэхээр нь дүү нь айсан байх цохиод авна лээ. Г над руу хутга бариад хүрээд ирэхэд айгаад хөдөлж чадахгүй болчихдог юм байна лээ. Надад зээ охин маань л хань болж байна. Зээ охиныг хүртэл айлгаж юм авч шиддэг. Намайг бодвол арай гайгүй. Өнөөдрийг хүртэл тасрахгүй архи ууж үүр цайлгаж байна. Өнөөдөр болохоор гаднаас согтуу орж ирээд ярьдаг юм аа яриад агсан тавьж байхад Г гаднаас ороод ирсэн, зөрж гараад явсан хойгуур нь чамайг явчихвал яана гэсэн чинь цагдаа дуудаж өг гэхээр нь зээ охин дуудсан. Энэ хүн нэг өдөр л намайг ална байх. Б бид хоёр руу гартаа таарсан юм болгоноо шиддэг, өдөрт хэдэн удаа ч аяга чулуудаг юм, аягыг бол нүүлгэж өгнө. Бид хоёр шидсэн болгонд нь ийш тийш бултаж байгаад заримдаа онуулдаг, заримдаа онуулахгүй. Би залууд нь эд хөрөнгө, мал ахуйтай хүнээс дутаагаагүй, машинтай бол машинтай гэртэй бол гэртэй сайхан л байлгасан. Шоронгоор яваад хамаг эд хөрөнгөө өгөөд дуусгасан. Би хүртэл өөрийн мал ахуйгаа зараад өрийг нь дарж байсан. Одоо юу ч байхгүй надаар тэжээлгээд хамт амьдарч байна. Гэртээ ганц ч мах, идэх юм ч авчрахгүй, группийн мөнгөөрөө өөрөө л туйлна...гэх мэдүүлэг /хх-ийн 04-05 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Гийн мэдүүлсэн:... 2021 оны 06 дугаар сарын 03-нд хөдөөнөөс ээжийндээ ирсэн. Г ах согтуу байж байсан, надаас эмээгээд ээжид агсан тавиагүй, амбаартаа ороод унтаад өгсөн. Би 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн эхнэр бид хоёр эмнэлэгт хэвтсэн. Г ах архи уугаад ээжид агсан тавиад байна гэж манай охин над руу залгаад хэлэхээр нь эмнэлэгээс эхнэртэйгээ хамт гараад очиход ээж, манай охин, ээжтэй хамт байдаг дүүгийн охин Б гурвыг Г ах хутга бариад орон дээр суучихсан ална гээд айлгачихсан байсан. Намайг оронгуут зөрж гарснаа, буцаж орж ирээд намайг ална гээд хутгаараа дүрэх гээд дайрахаар нь би гэрийн униар цохиод авсан. Тэгээд доош суухаар нь би гараас нь хутгыг нь булаагаад авсан. Хөдөөнөөс ирэх болгонд согтуу байдаг, ээжид байнгын агсан тавьдаг гэсэн. Ээжтэй ярихаар Г агсан тавиад айлд хонож байна гэж ярьдаг. Хөдөөнөөс ирээд хэлэхээр нэмэр байхгүй, явсны дараа дахиад л агсан тавиад л байна гэдэг. 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ээжийнд өглөө очиход ах эрүүл байсан, өдөр ирэхэд согтуу ээж, дүү хоёрт агсан тавьчихсан бас л ална хядна гэж айлгачихсан сууж байсан, намайг хараад ах зөрж гараад гэрийн хаяанд суугаад байсан. Ер нь л архийг өдөр болгон шахуу уудаг гэсэн, агсан тавьж байна гэж дуулддаг, тэр болгонд ээж, Б хоёр айлаар очиж хонож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Тийн мэдүүлсэн:...2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс хойш нөхөр бид хоёр хөдөөнөөс ээжийндээ ирсэн. Эмнэлэгт хэвтэж байна. Хүргэн ах голдуу согтуу байж байдаг. 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр дуудаад байхаар нь ээжийнд очсон чинь ээж, Б, манай жижиг охин гурвыг айлгачихсан, уйлуулчихсан байж байсан. Охин хэлэхдээ хутга бариад элдэж хөөгөөд байна гэсэн. Бид хоёр ороод боль яахаараа ингэж байдаг юм гэж хэлсэн. Гэтэл хутга бариад, нөхрийг гөлөгөө ална чамайг гээд дайраад далайгаад ирэхээр нь манай нөхөр гэрийн гадаа үүдэн дээр гараад гэрийн униар цохиод авсан гэсэн. Би гарч хараагүй. Гэрт хүүхдүүд уйлаад байхаар нь гарч чадаагүй. Хүргэн ах их архи уудаг, хөдөө байхад хүүхдүүд яриад Ганаа агаа бид нарыг хөөгөөд гаргачихсан, айлд очиж хонож байна гэж ярьдаг. Манай хүүхдүүд сургуульд сурдаг байхдаа ээжийнд хамт байдаг байсан юм. 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 17 цагийн үед ээжийнд очиход Г ах архи уучихсан энэ хоёртойгоо хэрүүл хийчихсэн, айлгачихсан сууж байсан. Бид хоёрыг явчихаар унтуулахгүй гэж ээж хэлэхээр нь дуудлага өгсөн. Хадам ээж өндөр настай бие нь хямраад байдаг. Ээж, дүү нар амар тайван хүн. Бид хэд ээжийнд ирээд хэд хонохоор л амар тайван байлгахгүй байдаг. Ээжийг та яаж тэсч, чадаж байна аа гэхээр ээжийнх нь үйл лай юм байлгүй дээ гээд уйлаад байдаг. Г ах шоронгоос гараад ээжтэй хамт амьдарч байгаа, эхнэр хүүхдүүд нь салаад тусдаа амьдарч байгаа. Би хоёр хүү рүү нь ярьсан чинь бид нарт хамаагүй гээд аавыгаа тоохоо байсан юм байна лээ. Ер нь аймар хэцүү хүн...гэх мэдүүлэг /хх-ийн 08-09хуу /
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Бийн мэдүүлсэн:...Эмээгээ асраад хамт амьдардаг. Г ах их хэцүү, амар тайван байлгадаггүй, стресстэй, хямралтай байлгадаг. Эмээ бид хоёрыг ална шулна гэдэг, хутгаа байнгын нуудаг. Миний мэдэхийн л олон удаа хутга бариад бид хоёр руу далайж айлгаж байна. Би хутгаа тавь болиоч гэх мэтээр янз бүр хэлж байж хутгийг нь булааж авч нуудаг. Энэ оны 02 сард баривчлагдаж гарч ирснээс хойш байнгын шахуу л агсам тавиад амар байлгаагүй. Долоо хоногт 2-3 удаа эрүүл байдаг байх, мөнгөтэй л бол архи уудаг. Уух болгондоо агсан тавьдаг. Гэрээсээ хөөгдөөд эмээгээ дагуулаад шөнө ч хамаагүй айлд очиж хонодог. Гэртээ хоносон тохиолдолд үүр цайтал унтуулахгүй, үүр цайхаар ах өөрөө унтаад өгдөг. Сүүлийн таван өдөр тасрахгүй архи ууж агсан тавьсан. Г ах мод чулуу, аяга шаазан гээд гарт таарсан болгоныгоо авч чулууддаг. Эмээ бид хоёр заримдаа оногдчихдог. Эмээ хөл муутай таяг тулдаг. Эмээг чи баян байсан юм уу гөлөгөө, ална шүү, үхээд өгөөч, зайлаад өгөөч гэх мэтээр хэлдэг...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Л.Гийн мэдүүлсэн:...би уг үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. ямар нэгэн санал хүсэлт байхгүй, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/
Л.Гийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 47 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 48 хуу/
Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 60 хуу/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгч Л.Г нь 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохио хорооллын 03-12 тоотод оршин суух гэртээ төрсөн ээж Д.Чгийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэж, догшин авирласан гэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Л.Г нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохио хорооллын 03-12 тоотод оршин суух гэртээ төрсөн ээж Д.Чгийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэж, догшин авирласан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь: Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Ч мэдүүлсэн:...манай том хүү Г нь надтай хамт амьдардаг. Байнгын архи ууж байна. Архи уух болгондоо ална хядна, зодох гэж дайрна, хөгшин би тэр болгонд нь харанхуй шөнөөр гарч зугтааж амиа авч гарч байна. Хурц үзүүртэй бүх зүйлээ нууна, над руу хутга барьж дайрдаг. Одоо би цөхөрч байна, байнгын л гэрээс хөөнө. Гэртээ архичид цуглуулж архи ууна, нэг бол гадуур ууж ирээд агсан тавина. Г нь өнөөдөртэй нийлээд тасрахгүй 5 өдөр архи ууж агсан тавилаа. Ер нь таваас илүү олон удаа байнга, шоронгоос гарч ирснээс хойш агсан тавьж байна. Уусны дараа гэмшинэ гэж байхгүй хүн. Надтай бага охины хүүхэд Б намайг асраад хамт байдаг. 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдөр согтуу орж ирээд ална хядна гээд л хөөгөөд зайл, зайл гээд байхаар нь би, чи миний гэрт амьдарч байж намайг хөөгөөд байхдаа яадаг юм гэхээр тоохгүй, аавыгаа алаад шоронд явсан хүн байдаг, ээжийгээ алаад шоронд явахад яадаг юм гэж хэлдэг хүн. Муу муухай үгээрээ хэлээд ална, хядна гээд л хүрээд ирдэг, цамцны энгэрээс хоолой боох гээд заамдахаар нь зээ маань хүрч ирээд дундуур ороод салгана. Өдөр, шөнө гэлгүй гэрээсээ хөөгдөөд явдаг. Маргааш нь гэртээ ирэхэд бас л архи уучихсан балайраад байж байдаг. Архи уучихаараа гэрт зүгээр суулгана гэж байхгүй, согтуу хүний амнаас ямар ч олигтой үг гарахгүй. Эрүүлдээ бол гайгүй. 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр бас л архи уугаад агсан тавиад үглэж дуулсаар байгаад үүр цайлгасан. Нэг том савтай пиво тавьчихсан шөнөжин агсраад хоносон. Тэр болгонд нь би хямарч, даралт ихсэж, хувин руу хий огиулж хоносон. 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гаднаас “Соёрхол” нэртэй 0.75 граммын архи, нэг сав пиво авчраад ганцаараа уугаад суугаад байсан. Бас л үүр цайтал үглэж, хэлэх хэлэхгүй үгээр хэлж тайван байлгаагүй. Архи уух болгондоо үүр цайтал агсам тавьдаг. Гаднаас орж ирэхдээ бүдэрч унасан юм байлгүй нүүр нь халцалчихсан орж ирсэн. Хурдан үхээч л гэж хэлдэг хүн бие өвдөөд хий огиулж байхад та яаж байна, бие чинь гайгүй юу гэж асуудаггүй. 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 16 цаг болж байсан байх, бас л согтуу орж ирээд та нарыг ална, намайг шоронд өг, шоронд өг гэж хэлээд хутга аваад над руу хүрч ирээд зүүн чихэн дээр бариад ална гээд байхад нь эмээ нь айгаад хөдөлж чадаагүй, зээ охин Б салгаж холдуулсан. Яг ингээд байж байтал Г гаднаас ороод ирсэн. Г хутгаа хаяаач гэж зөндөө орилсон, гэтэл дүүгээ ална, зооно чамайг зооно гээд дайраад ирэхээр нь дүү нь айсан байх цохиод авна лээ. Г над руу хутга бариад хүрээд ирэхэд айгаад хөдөлж чадахгүй болчихдог юм байна лээ. Надад зээ охин маань л хань болж байна. Зээ охиныг хүртэл айлгаж юм авч шиддэг. Намайг бодвол арай гайгүй. Өнөөдрийг хүртэл тасрахгүй архи ууж үүр цайлгаж байна. Өнөөдөр болохоор гаднаас согтуу орж ирээд ярьдаг юм аа яриад агсан тавьж байхад Г гаднаас ороод ирсэн, зөрж гараад явсан хойгуур нь чамайг явчихвал яана гэсэн чинь цагдаа дуудаж өг гэхээр нь зээ охин дуудсан. Энэ хүн нэг өдөр л намайг ална байх. Б бид хоёр руу гартаа таарсан юм болгоноо шиддэг, өдөрт хэдэн удаа ч аяга чулуудаг юм, аягыг бол нүүлгэж өгнө. Бид хоёр шидсэн болгонд нь ийш тийш бултаж байгаад заримдаа онуулдаг, заримдаа онуулахгүй. Би залууд нь эд хөрөнгө, мал ахуйтай хүнээс дутаагаагүй, машинтай бол машинтай гэртэй бол гэртэй сайхан л байлгасан. Шоронгоор яваад хамаг эд хөрөнгөө өгөөд дуусгасан. Би хүртэл өөрийн мал ахуйгаа зараад өрийг нь дарж байсан. Одоо юу ч байхгүй надаар тэжээлгээд хамт амьдарч байна. Гэртээ ганц ч мах, идэх юм ч авчрахгүй, группийн мөнгөөрөө өөрөө л туйлна...гэх мэдүүлэг /хх-ийн 04-05 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Гийн мэдүүлсэн:... 2021 оны 06 дугаар сарын 03-нд хөдөөнөөс ээжийндээ ирсэн. Г ах согтуу байж байсан, надаас эмээгээд ээжид агсан тавиагүй, амбаартаа ороод унтаад өгсөн. Би 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн эхнэр бид хоёр эмнэлэгт хэвтсэн. Г ах архи уугаад ээжид агсан тавиад байна гэж манай охин над руу залгаад хэлэхээр нь эмнэлэгээс эхнэртэйгээ хамт гараад очиход ээж, манай охин, ээжтэй хамт байдаг дүүгийн охин Б гурвыг Г ах хутга бариад орон дээр суучихсан ална гээд айлгачихсан байсан. Намайг оронгуут зөрж гарснаа, буцаж орж ирээд намайг ална гээд хутгаараа дүрэх гээд дайрахаар нь би гэрийн униар цохиод авсан. Тэгээд доош суухаар нь би гараас нь хутгыг нь булаагаад авсан. Хөдөөнөөс ирэх болгонд согтуу байдаг, ээжид байнгын агсан тавьдаг гэсэн. Ээжтэй ярихаар Г агсан тавиад айлд хонож байна гэж ярьдаг. Хөдөөнөөс ирээд хэлэхээр нэмэр байхгүй, явсны дараа дахиад л агсан тавиад л байна гэдэг. 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ээжийнд өглөө очиход ах эрүүл байсан, өдөр ирэхэд согтуу ээж, дүү хоёрт агсан тавьчихсан бас л ална хядна гэж айлгачихсан сууж байсан, намайг хараад ах зөрж гараад гэрийн хаяанд суугаад байсан. Ер нь л архийг өдөр болгон шахуу уудаг гэсэн, агсан тавьж байна гэж дуулддаг, тэр болгонд ээж, Б хоёр айлаар очиж хонож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Тийн мэдүүлсэн:...2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс хойш нөхөр бид хоёр хөдөөнөөс ээжийндээ ирсэн. Эмнэлэгт хэвтэж байна. Хүргэн ах голдуу согтуу байж байдаг. 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр дуудаад байхаар нь ээжийнд очсон чинь ээж, Б, манай жижиг охин гурвыг айлгачихсан, уйлуулчихсан байж байсан. Охин хэлэхдээ хутга бариад элдэж хөөгөөд байна гэсэн. Бид хоёр ороод боль яахаараа ингэж байдаг юм гэж хэлсэн. Гэтэл хутга бариад, нөхрийг гөлөгөө ална чамайг гээд дайраад далайгаад ирэхээр нь манай нөхөр гэрийн гадаа үүдэн дээр гараад гэрийн униар цохиод авсан гэсэн. Би гарч хараагүй. Гэрт хүүхдүүд уйлаад байхаар нь гарч чадаагүй. Хүргэн ах их архи уудаг, хөдөө байхад хүүхдүүд яриад Ганаа агаа бид нарыг хөөгөөд гаргачихсан, айлд очиж хонож байна гэж ярьдаг. Манай хүүхдүүд сургуульд сурдаг байхдаа ээжийнд хамт байдаг байсан юм. 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 17 цагийн үед ээжийнд очиход Г ах архи уучихсан энэ хоёртойгоо хэрүүл хийчихсэн, айлгачихсан сууж байсан. Бид хоёрыг явчихаар унтуулахгүй гэж ээж хэлэхээр нь дуудлага өгсөн. Хадам ээж өндөр настай бие нь хямраад байдаг. Ээж, дүү нар амар тайван хүн. Бид хэд ээжийнд ирээд хэд хонохоор л амар тайван байлгахгүй байдаг. Ээжийг та яаж тэсч, чадаж байна аа гэхээр ээжийнх нь үйл лай юм байлгүй дээ гээд уйлаад байдаг. Г ах шоронгоос гараад ээжтэй хамт амьдарч байгаа, эхнэр хүүхдүүд нь салаад тусдаа амьдарч байгаа. Би хоёр хүү рүү нь ярьсан чинь бид нарт хамаагүй гээд аавыгаа тоохоо байсан юм байна лээ. Ер нь аймар хэцүү хүн...гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 хуу /
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Бийн мэдүүлсэн:...Эмээгээ асраад хамт амьдардаг. Г ах их хэцүү, амар тайван байлгадаггүй, стресстэй, хямралтай байлгадаг. Эмээ бид хоёрыг ална шулна гэдэг, хутгаа байнгын нуудаг. Миний мэдэхийн л олон удаа хутга бариад бид хоёр руу далайж айлгаж байна. Би хутгаа тавь болиоч гэх мэтээр янз бүр хэлж байж хутгийг нь булааж авч нуудаг. Энэ оны 02 сард баривчлагдаж гарч ирснээс хойш байнгын шахуу л агсам тавиад амар байлгаагүй. Долоо хоногт 2-3 удаа эрүүл байдаг байх, мөнгөтэй л бол архи уудаг. Уух болгондоо агсан тавьдаг. Гэрээсээ хөөгдөөд эмээгээ дагуулаад шөнө ч хамаагүй айлд очиж хонодог. Гэртээ хоносон тохиолдолд үүр цайтал унтуулахгүй, үүр цайхаар ах өөрөө унтаад өгдөг. Сүүлийн таван өдөр тасрахгүй архи ууж агсан тавьсан. Г ах мод чулуу, аяга шаазан гээд гарт таарсан болгоныгоо авч чулууддаг. Эмээ бид хоёр заримдаа оногдчихдог. Эмээ хөл муутай таяг тулдаг. Эмээг чи баян байсан юм уу гөлөгөө, ална шүү, үхээд өгөөч, зайлаад өгөөч гэх мэтээр хэлдэг...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан байх бөгөөд уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заажээ.
Иймд шүүгдэгч Зовогт Лгийн Гийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг ахмад настан хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Л.Г нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Л.Гийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хохирогч Д.Ч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх баримтыг гаргаж өгөөгүй, хохирол нэхэмжлээгүй байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Л.Гийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Л.Гт эрүүгийн харицлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гт 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Л.Гийг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өөрийгөө өмгөөлж, шүүх хуралдаанд оролцоно өмгөөлөгч авахгүй гэх хүсэлтийг тус шүүхэд ирүүлсэнг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.Г нь 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн байгаа боловч Архангай аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн ялаас 1 жилийн хугацаагаар хорих ялыг 2015 оны Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн хорих ялаас 1 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн чөлөөлсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар өршөөлд хамруулах боломжгүй гэж үзэв.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
үйлдсэн гэмт хэргийг ахмад настан хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
шүүгдэгч Л.Гийг 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч Л.Гт оногдуулсан 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
өмгөөлөгч, хохирогч түүний өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ