Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/176

 

 

 

 

 

 

 

 

                                                                               2021/ШЦТ/176

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

           Улсын яллагч: С.Бичинхүү

Шүүгдэгч: Ж.У

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Гэрэлт-Од нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Уовогт Жийн Ут холбогдох 2112000000208 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийн Шуугаа гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, Улаанчулуу овогт Жийн У /РД:../

 

                        Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч У нь 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой баг, Шар булаг гэх газарт С.Цтэй эд зүйл булаацалдах явцдаа тогоогоор цохиж, улмаар тархи доргилт, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтын шатанд 2112000000208 дугаартай эрүүгийн хэргээс:   

                               

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Цгийн мэдүүлсэн:...Би 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр өглөөний 10 цагийн орчимд гэртээ Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийн Шар булаг гэх газарт байж байтал бэр У нь Аын хамтаар хүрч ирээд миний хүү Жоос салж байна өөрийн гэсэн эд зүйлийг аваад явлаа гэсэн. Тэгээд өөрийн гэх эд зүйлсээ У авч байгаад манай нарны дэлгэцийг авах гэсэн, тэгэхээр нь боль наадахаа үлдээ чи манай хуучин нарны дэлгэцийг эвдчихсэн биз дээ оронд нь наадахаа үлдээ гэхэд У ууртай орилж намайг хэл амаар доромжлоод би тэр хуучин нарны дэлгэцийг чинь эвдээгүй би энэ шинэ нарны дэлгэцийг өөрөө ааруул дарж олсон мөнгөөрөө авсан биз дээ гээд нарны дэлгэцийг авах гэхээр нь би өгөхгүй гэтэл нарны дэлгэцийн хажууд байсан тогоог аваад над руу шидчихсэн. Тэгээд миний баруун нүдийг оноод их өвдөөд орилсон чинь миний хүү Ж гэрийн урдаас гүйж хүрч ирээд дундуур ороод Уийг болиулсан. Тэгээд би гэр рүүгээ ороод нүдээ дараад суусан, гадаа У миний охин Отэй хэрэлдээд байх шиг байсан. Би сайн мэдэхгүй байна. Удалгүй У гэр рүүгээ өөрийн эд зүйлсээ ачаад яваад өгсөн. Миний биед миний баруун нүдний доор хөхөрч хавдан, улайж, шалбарсан тэгээд би эмнэлэгт үзүүлэхэд хэвтэж эмчлүүлэх шаардлагатай гэж хэлсэн. Тухайн үед У, миний охин О, миний хүү Ж, А, М нар байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Аын мэдүүлсэн :... 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр би Уийн хамтаар Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Шар булаг гэх газарт өглөө 10 цагийн орчимд очоод У нь өөрийн юмаа авна гээд би гэр дотор нь сууж байхад У гадаа нарны дэлгэц авна гэсэн чинь Ц эгч өгөхгүй өмнө нь чи миний нарны дэлгэцийг эвдчихсэн гээд маргалдаж байсан. Тэгэхээр нь гэрээс гараад гэрийн ард очиход У их ууртай би өөрийн юмаа авах гэж байна гээд ууртай орилж байсан. Харин Ц нь миний нүд рүү тогоо шидээд оночихлоо гэж хэлж байсан. У нь уурлаад, орилоод үс нь задгай хээр тал руу гүйгээд явчихсан чинь Ж болиулах гээд барьж аваад дээр нь суух үед У нь уйлаад, орилоод л байсан. Тэгээд овоо гайгүй болоод гэр рүү Жын хамт ороод Ууганжаргал ороод юм ярьж байгаа бололтой 10 минут орчим болоод гэрээс Ууганжаргал юм зөөгөөд гараад ирсэн. Зарим зүйлүүдээ У ачаад цуг явсан. Тухайн үед миний хажууд Ц, О, Ж, У нар байсан. Би Цг У тогоогоор цохиж байхыг хараагүй, сүүлд нь сонсоход цохино гэж цохиогүй юм шиг байна лээ. Тэнд байсан хүмүүс болон Уээс сонсоход санамсаргүй тогоогоо шидчихсэн юм шиг байна лээ. Гэхдээ би яг сайн мэдэхгүй. Тухайн үед Цгийн баруун талын нүдний доод хэсэг хавдчихсан, жаахан хартал шууд хөхөрчихсөн байсан. Сүүлд нь О, У нар хоорондоо маргалдаад барилцаж аваад үснээсээ зулгаалцаад байсан. Тухайн үед би болон бусад хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би Уийн бэр эгч юм. У нь их огцом ууртай уурласан үедээ ямар үйлдэл гаргаснаа сүүлд нь мэддэггүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи татдаггүй, хүнтэй энгийн үед харилцахад зүгээр тогтуун, ажилсаг хийнэ гэсэн юмаа хийчихдэг хүүхэд нөхөр Жтой гэрлээд 4 жил болж байгаа дундаас нь 2 хүүхэд гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15хуу /

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Оийн мэдүүлсэн:... 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр өглөө 10 цагийн орчимд би гэртээ Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийн Шар булаг гэх газарт байж байтал У нь эгч Аын хамтаар ирээд өөрийн гэх эд зүйлээ авч байх үедээ нөхрийгөө харааж зүхэж доромжлоод бас ээж Цг доромжлоод байсан. Тэгээд юмаа ачаад гэрийн араас тогоогоо авах гэж байсан байх тэр үед би А эгчтэй гэр дотор байсан. Тэгтэл гэнэт манай бэр М нь ээжийг У зодчихлоо гээд орилохоор нь би гэрээс гүйж гарч ирээд гэрийн ард талд очтол ээжийн нүдийг У тогоогоор цохичихсон байсан. Тэгэхээр нь би уурлаад Утэй барилцаж аваад би үснээс нь зулгаасан. Тэгэхэд У буцаагаад миний хүзүү болон гуянаас базаад самардсан, бид 2 хэсэг барилцаж аваад маргалдаж байхад Ж хүрч ирээд бид хоёрын маргааныг салгаад Ж, У хоёр гэрээс жаахан зайтай очиж ярилцаж байгаад гэр рүү буцаж ирээд У нарны дэлгэцээ аваад гэр рүүгээ А эгчийн хамт явсан. Миний бодлоор ээж болон У нарын хооронд тэр нарны дэлгэцээс болж л маргалдсан юм шиг байна лээ. Тухайн үед миний хажууд А эгч, миний ээж Ц, Ж, У, М бид нар байсан. У миний ээж Цг тогоогоор цохих үед харсан хүн нь М харсан би яг өөрөө цохиж байхыг нь хараагүй. Тухайн үед Цгийн баруун нүдний доор хавдаж бага зэрэг халцарсан байсан өөр гэмтэл учраагүй байсан. ...гэх мэдүүлэг /хх-ийн  20-21 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Жын мэдүүлсэн:.. 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр өглөө 10 цагийн орчимд би гэртээ Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийн Шар булаг гэх газарт байж байтал У нь эгч Аын хамтаар ирээд өөрийн гэх эд зүйлээ авч байх үедээ нарны дэлгэцийг авах гээд байхаар нь би Ут үлдээчих гээд болиулчихсан юм. Тэгээд гэрийн урд сууж байтал ээж ард муухай орилоод явчихсан. Тэгэхээр нь би гэрийн ард гүйгээд очоод хартал У нь миний ээжийн баруун нүд рүү нь тогоо аваад шидчихсэн байсан. Үргэлжлүүлээд дахиад нэг давхар байсан тогоог аваад ээж рүү шидэхээр нь би замд нь шидсэн тогоог өшиглөж унагаасан. Тэр үед миний бэр дүү М миний ээж рүү У тогоо аваад шидчихлээ гэж хэлэх үед О гэрээс гарч ирээд Утэй ноцолдож барилцаж аваад маргалдаж эхэлсэн. Тэр үед би голоор нь ороод У болон О нарыг салгаад эхнэр Уийг аваад гэрээс зайдуу очоод ярилцаж байгаад гэр рүү орж ярилцаад гэрээс гарч ирээд У нарны дэлгэцийг аваад А эгчийн хамт гэр рүүгээ яваад өгсөн. Тухайн үед миний хажууд А эгч, миний ээж Ц, О, У, М бид нар байсан. У миний ээж Цг тогоогоор цохих үед харсан хүн нь М харсан би яг өөрөө цохиж байхыг нь хараагүй. Тухайн үед Цгийн баруун нүдний доор хавдаж бага зэрэг халцарсан байсан өөр гэмтэл учраагүй байсан. Тухайн үед би болон бусад хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Р.Мийн мэдүүлсэн:.. 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр өглөө 10 цагийн орчимд би гэртээ Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийн Шар булаг гэх газарт байж байтал У нь эгч Аын хамтаар ирээд өөрийн гэх эд зүйлээ авч байх үедээ гэнэт У нь орилоод хөөтэй хар тогойгоо авч явлаа 2 хүүхдээ боддоггүй эгчийнхээ 2 хүүхдийг өмөөрдөг гэж Жыг хэлж байсан тэгээд гэрт орж өөрийн эд зүйлсээ авч байснаа гэрийн хаяанд очиж тогоогоо авч байхад нь манай ээж Ц хажууд зогсож байсан чинь У эгч тогоо аваад ээж Цгийн баруун нүдэнд нь цохичихоор нь би О эгчид У эгч ээжийн нүд рүү тогоогоор цохичихлоо гэж хэлэхэд О эгч гарч ирээд У эгчийг болиулаад байж байтал Ж ах гэрээс гарч ирсэн чинь У эгч Ж ах руу дахиад нэг тогоо аваад шидэх үед Ж ах хөлөөрөө хаагаад Ж ах У эгчийг тайвшруулаад гайгүй болж байгаад У эгч өөрийн гэх эд зүйлсээ ачаад гэр рүүгээ явсан. Тухайн үед миний хажууд А эгч, миний ээж Ц, О, У, Ж ах бид нар байсан. Тухайн үед би У эгч миний ээж Цг тогоогоор цохиж байхыг харсан. Ээжийн баруун нүдний доор хавдаж хөхөрсөн бага зэрэг хавдсан байсан өөр гэмтэл учраагүй байсан. Тухайн үед би болон бусад хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Уийн мэдүүлсэн:... Би 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 10 цагийн үед өөрийн төрсөн эцэг болох Жийн гэрээс хадам ээж С.Цгийн гэрт ирээд эд зүйлээ авахаар ирсэн. Тэгсэн нарны дэлгэц над булаацалдаад намайг цохих гэтэл би гартаа байсан тогоогоор өөрийгөө хамгаалах гэж дээш нь өргөхөд тогоогоо алдаад ирмэгээр хадам ээжийг нүдний доод хэсэг цохисон. Өнгөрсөн хавар болсон шороон шуурганаар өмнө ашиглаж байсан хадам ээжийн нарны дэлгэц унаад хагарсан юм. одоо ашиглаж ашиглаж байгаа нарын дэлгэцийг би 2020 оны намар цагаан идээ зарсан мөнгөөрөө худалдаж авч байсан. Тэр дэлгэцийг намайг хагалсан гээд надтай нарны дэлгэц булаацалдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 хуу/

           

            Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 235 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:...1. С.Цгийн биед тархи доргилт, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох  цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь нийтдээ Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 35-36 хуу/

 

            Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 61 хуу/

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 62 хуу/

Архангай аймгийн Прокурорын газрын эд мөрийн баримтыг хураан авах тухай зөвшөөрөл /хх-ийн 89 хуу/ зэрэг болно.

           

Шүүх хуралдаанаар тогтоогдсон 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой баг, Шарбулаг гэх газарт иргэн С.Ц нь бусдад зодуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.

 

Шүүгдэгч У нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр  Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой баг, Шарбулаг гэх газарт иргэн С.Цгийн баруун нүдний орчим тогоогоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Цгийн мэдүүлсэн:...өөрийн гэх эд зүйлсээ У авч байгаад манай нарны дэлгэцийг авах гэсэн, тэгэхээр нь боль наадахаа үлдээ чи манай хуучин нарны дэлгэцийг эвдчихсэн биз дээ оронд нь наадахаа үлдээ гэхэд У ууртай орилж намайг хэл амаар доромжлоод би тэр хуучин нарны дэлгэцийг чинь эвдээгүй би энэ шинэ нарны дэлгэцийг өөрөө ааруул дарж олсон мөнгөөрөө авсан биз дээ гээд нарны дэлгэцийг авах гэхээр нь би өгөхгүй гэтэл нарны дэлгэцийн хажууд байсан тогоог аваад над руу шидчихсэн...миний биед миний баруун нүдний доор хөхөрч хавдан, улайж, шалбарсан тэгээд би эмнэлэгт үзүүлэхэд хэвтэж эмчлүүлэх шаардлагатай гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Аын мэдүүлсэн:...У гадаа нарны дэлгэц авна гэсэн чинь Ц эгч өгөхгүй өмнө нь чи миний нарны дэлгэцийг эвдчихсэн гээд маргалдаж байсан. Тэгэхээр нь гэрээс гараад гэрийн ард очиход У би өөрийн юмаа авах гэж байна гээд ууртай орилж байсан. Харин Ц нь миний нүд рүү тогоо шидээд оночихлоо гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15хуу /

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Оийн мэдүүлсэн:...гэнэт манай бэр М нь ээжийг У зодчихлоо гээд орилохоор нь би гэрээс гүйж гарч ирээд гэрийн ард талд очтол ээжийн нүдийг У тогоогоор цохичихсон байсан...тухайн үед Цгийн баруун нүдний доор хавдаж бага зэрэг халцарсан байсан өөр гэмтэл учраагүй байсан. ...гэх мэдүүлэг /хх-ийн  20-21 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Жын мэдүүлсэн:..гэрийн урд сууж байтал ээж ард муухай орилоод явчихсан. Тэгэхээр нь би гэрийн ард гүйгээд очоод хартал У нь миний ээжийн баруун нүд рүү нь тогоо аваад шидчихсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Р.Мийн мэдүүлсэн:..тухайн үед би У эгч миний ээж Цг тогоогоор цохиж байхыг харсан. Ээжийн баруун нүдний доор хавдаж хөхөрсөн бага зэрэг хавдсан байсан өөр гэмтэл учраагүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/, хохирогч С.Цгийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 235 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-36/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Иймд шүүгдэгч Улаанчулуу овогт Жийн Уийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч У нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Уийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тогоог шүүгдэгч Ут буцаан олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хохирогч С.Ц нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх баримтыг гаргаж өгөөгүй хохирогчоор өгсөн мэдүүлгүүдэд болон хавтаст хэргийн материалтай танилцах үед, санал хүсэлт байхгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

            Шүүгдэгч У нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

              Шүүгдэгч У нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар тогтоогдсон ба Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 85 тоот тогтоолоор Ут холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож, прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг У нь зөвшөөрсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, түүнд торгох ял оногдуулсан байдлыг харгалзан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

  

                                                                        ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Улуунчулуу овогт Жийн Уийг хүний эрүүл мэндэд

хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Уийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Ут оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт төлөхөөр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар

шүүгдэгч У нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь

хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тогоог шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ут буцаан олгосугай.

 

  1. Шүүгдэгч У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх

төлбөргүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Уийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14

хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Р.АЛТАНЦЭЦЭГ