Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/69

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-

улсын яллагч А.Б*******

шүүгдэгч Б.М******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М*******т холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 20******* оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: /прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

Монгол улсын иргэн, ******* оны 0******* дүгээр сарын *******-ны өдөр ******* аймаг, ******* суманд төрсөн, 6 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******-*******” ХХК-д туслах ажилтай, ам бүл 4, эцэг дүү нарын хамт хамт ******* аймаг, ******* сум, 7 дугаар баг, Цахир 18 дугаар гудамжны 15 тоотод оршин суух хаягтай,

урд ******* аймгийн сум дундын шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хэргийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, 2 хорих ялын 1 жилийн хугацаагаар тэнссэн,

******* аймгийн сум дундын шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 17-ны 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******6 дугаар зүйлийн *******6.2.1 дэх хэсэгт зааснаар мөн 181. дахь хэсэгт зааснаар 7 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан,

 ******* аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 120 дахь шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 100.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, С овогт Бын М*******, РД:/ЭЭ850**************71/;

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

Б.М******* нь 20******* оны 0 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн сумын -р баг тосгон задгайд байрлах хувийн сууцанд, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн М.Ө-ын зүүн гарын бугалга, шуунд хутгалсны улмаас биед нь зүүн бугалга, 2 гарын шуу, цээжинд зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.М*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учруулсан хохирлыг барагдуулсан. Эмчилгээний зардалд .000.000 төгрөг өгсөн. Яллаж байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа. ...20******* оны 0 дугаар сарын 11-ний өдөр тосгонд тухайн хэрэг болсон. Зарим явдлыг санаж байгаа.  ...Тийм зүйл болно гэж бодоогүй, над руу дайрахаар нь айлгах гэж бодож тийм үйлдэл хийсэн. Би хувцсаа тайлах гэж доошоо суусан байсан.  ...Архи дарс хэрэглэхгүй, хутганаас хол байя гэж бодож байна.  Хохирогчтой уулзаж, эвлэрсэн. ...” гэжээ.

Шүүгдэгч Б.М*******ын мөрдөн байцаалтын шатанд 20******* оны 04 дүгээр сарын 2*******-нд яллагдагчаар өгсөн “...20******* оны 0 дугаар сарын 11-ний өдөр ирсэн. тосгоны төвд ирээд ажилчдын байранд ороход Ө-, С-, Г нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан. Ө- ах наад залууд хандаж “Энэ мууг юунд нь өмөөрдөг юм” гэхэд нөгөө залуу нь “Гэмгүй хүн шүү дээ” гэж хэлэхэд нь намайг ярьж байна гэж ойлгосон. Ө- ах над руу агсрах гээд байсан. Тухайн үед Х “Хамт дэлгүүр оръё” гэхээр нь “За” гэж хэлээд гарсан. Дэлгүүр ороод Х “Хараа” 0,5 литрийн архи аваад бид хоёр хувааж уусан. Түүний дараа Х, Ц ахад “Хараа” 0,75 литрийн архи аваад бид хувааж уусан. Уг архийг ууж дуусаад ажилчдын байр руу явсан. ...Намайг унтаж байхад нэг хүн “бос, бос” гээд байхаар нь сэрээд хартал Ө- ах “миний орон дээр унтсан байна бос” гэж хэлэхээр нь боссон. Би босож яваад өрөөний гэрэл нь хоёр зэс утас нийлэхээр асдаг, салахаараа унтардаг байсныг мэдэхгүй санамсаргүй унтраачихсан юм. Гэрэл унтрахад Ө- ах намайг “гэрэл унтраагаад яах гээд байна” гээд татаж чангаагаад байхаар нь гутлын түрийнд байсан ягаан өнгийн иштэй хутгыг гаргаж ирээд айлгах гэж бодоод гаргасан чинь харанхуйд сайн харагдахгүй мөн татаж чангаах үед нь миний барьсан хутга Ө- ахын гар руу орчих шиг болсон юм. Түүнээс биш надад санаатай хийсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 74-75-р хуудас/,

Хохирогч Х.Ө-ын 20******* оны 04 дүгээр сарын 2*******-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би яг хэрүүл болсон эсэхийг бол сайн санахгүй байна. Тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. ...бид нар архи согтууруулах ундааны зүйлээ хэрэглэж дуусаад бүгд амарцгаая гээд байшин дотор байхад М*******ыг гутлаа тайл гээд хэлсэн чинь чимээгүй суугаад байсан. Бид нарын байсан байшингийн тог цахилгааны үүсвэр нь газраар байсан бөгөөд тэр залгуурыг нэг нь хөлөөрөө салгачихсан юм шиг байна лээ. Гэрэл унтрахад миний зүүн гар луу халуу дүүгээд явчихсан ба тухайн үед намайг хутгалж байгаа нь мэдэгдсэн. Түүний дараа миний зүүн гараас цус гараад би тосгоны эмнэлэгт очиж эмчилгээ хийлгэсэн. ... Миний санаж байгаагаар М*******ыг цохиж зодсон зүйл байхгүй. Би тухайн үед хутгыг харж чадаагүй. М*******ын миний зүүн гарын шуу хэсэг рүү 1 удаа, зүүн гарын булчингийн гадна хэсэгт 2 удаа нийт удаа хутгалсан. Надад өвдөж зовуурилж байгаа зүйл байхгүй. Бид хоёрын дунд өр, авлага, таарамжгүй харилцаа байхгүй. М******* бид хоёр нэг нэгэнтэйгээ бараг нийлээд байдаггүй хүмүүс. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 07-08-р хуудас/,

Гэрч М.Бгийн 20******* оны 0 дугаар сарын 1-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...20******* оны 0-р сарын 11-ний орой гэртээ байтал Ө- манай гэрт орж ирээд дэлгүүр яваад өгөөч гээд гуйгаад байсан. Тэгээд Ө- хамт гэрээс гараад замаараа манай дүүгийн байшинд байсан хүмүүсээр дайраад захих юм байгаа болов уу гээд Ө-ын хамт орсон. Тэгсэн тэнд газарт сууж байсан залууг “гутлаа тайлсангүй” гэх мэт зүйл ярьж байсан. Тэгээд би гар утсаа орд байж байтал ард түжигнэлдээд явсан гэрэл унтарсан. Тэгсэн удалгүй гэрэл ассан чинь Ө- нөгөө загнаад байсан залуугийнхаа дээр гараад суучихсан, нөгөө залуугийн нүүр нь тэр чигтэй цус болчихсон байсан. Тэгээд тэр залуугийн хамар нармааг цохичихсон юм болов уу гээд харсан чинь Ө- “намайг энэ хутгалчихлаа” гэхээр нь салгаад босгоод ирсэн чинь Ө-ын гараас цус гарчихсан цамцыг нь сөхөөд үзтэл гарыг нь хутгалсан байсан. Тэгээд гарыг нь боогоод эмнэлэг авч явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,

Гэрч Ц.Бын 20******* оны 0 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ө- өөрөө өдрөөс хойш М*******ыг өдөөд хоргоогоод байсан юм. “чи яасан зэвүүн харцтай юм” гэх мэтээр хэлээд л байсан юм. Тэгээд орой М*******, Ө-ын хар өнгийн гудсан дээр нь хэвтэж байсан юм. Тэгээд Ө- “наад гутлаа тайл пязда минь” гээд М*******т хэлсэн. Тэгсэн М******* гутлаа тайлахаар бд зогсож байтал Ө- миний ард зогсож байсан М*******ыг 1 удаа цохиод авсан. Тэгээд миний араар тэр хоёр барьцалдаад авсан. Тэгсэн гэрлийн утас хөндийрч гэрэл унтарсан. Тэгээд Б тэр хоёрыг салгах гэж дундуур нь ороод хамт давхралдаад унаж байсан. Тэгээд гэрэл ассан чинь Ө-, М*******ыг доороо хийгээд өөрөө дээр нь гараад сууж байсан. Тэгсэн Ө-ын гараас цус гараад М*******ын толгой дээр нь тусаад гоожиж байсан. Тэгээд Б бид 2 Ө-ыг авч гараад гарыг нь боож өгөөд Б, С- 2 аваад эмнэлэг явсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 2*******-0-р хуудас/,

Гэрч Х.С- 20******* оны 0 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Яг хутгалж байхыг хараагүй. М*******тай маргалдсан тэгээд бд ирэхэд гартаа хутгалуулсан байсан. М******* л хутгалсан байх. Гэрлийг хэн нэгэн хүн зориудаар унтраагаагүй байх. Тэднийг ноцолдож байхад хөлд нь унтарсан байх. Гэрлийн утас газарт шалан дээр байсан болохоор, гэрэл асахад Ө- М*******ын дээр гараад суучихсан гараас нь цус гарчихсан, тэгээд гарын цусыг нь тогтоох гээд боогоод эмнэлэг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн -4-р хуудас/,

Гэрч С.Гтарын 20******* оны 0 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд орой харанхуй болох үед гэрт ороод С-, М*******, Б бид нарыг байж байхад гаднаас Б, Ө- хоёр хоол аваад ороод ирсэн юм. Тэгсэн М******* нь Ө-ын гудсан дээр гуталтай хэвтэж байсан юм. Тэгсэн Ө- “энэ яасан даварсан юм бэ?, гуталтай хүний гудас завааруулаад, бос” гээд тэр хоёр барьцалдаад авсан. Тэгсэн гэрэл унтарсан чинь Ө- М*******ын дээр гараад суучихсан% Ө-ын гарааас нь цус гараад М*******ын нүүр ам нь цус болчихсон байсан. Тэгээд Ө-ын гарыг нь боогоод эмнэлэг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/,

Гэрч Б.Цийн 20******* оны 0 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Х, Б, бид ундаанд явсан. Тэгээд буцаад иртэл нэгийгээ хутгалсан гэсэн асуудал үүссэн байсан. Байшин дотор цус болчихсон ямар ч хүн байхгүй байсан. Би Х, Б хоёрын араас явж байсан. Машин хөдлөөд явж байсан. Манай хүмүүсийг цагдаа нар ирээд аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/,

Гэрч О.Бийн 20******* оны 0 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Орой дэлгүүр ундаанд яваад ирсэн чинь гэрт асуудал үүссэн М*******, Ө-ыг хутгалсан эмнэлэг явсан гээд Б ах Г ах 2 байсан. Тэгээд удалгүй цагдаа ирээд бид хамт цагдаагийн хэсэгт ирсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-44-р хуудас/,

Гэрч З.Хын 20******* оны 0 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өнөө өглөө очоод сонсож мэдсэн. Ө- М******* нар маргалдаад Ө-ыг хутгалсан талаар мэдсэн. Зодоолдсон асуудал байхгүй. Өөжгий буюу Ө- ах М******* ах руу жаахан дээрэлхүү зан гаргаад байсан. Хажуудаа суулгаад юм яриад байсан. Юу гэж хэлж байсныг сайн сонсоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48-р хуудас/,

Гэрч С.Гийн 20******* оны 0 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Юу болсон талаар М*******аас асуухад Дархан Уул аймаг руу явсан хойгуур архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Түүний дараа Ө- дээрэлхээд байхаар нь шуу хэсэгт нь 1 удаа, мөр хэсэгт нь 2 удаа хутгалсан гэж хэлсэн. Яг юунаас болж ийм зүйл болсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-р хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 20******* оны 04-р  сарын 06-ны өдрийн 11******* дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Б.М*******ын биед гэмтэл тогтоогдоогүй. ...гэх дүгнэлт, /хх-ийн 5-54 дүгээр хуудас/,

Дархан Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 20******* оны 0-р  сарын 18-ны өдрийн 175 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. Х.Ө-ын биед зүүн гарын бугалга шуун дахь шархнууд, дунд мэдрэлийн хагас тасрал, мэс засал хийж зүсэгдсэн мэдрэлийг залгаж оёсон хагалгааны дараах байдал, зүүн бугалга, 2 гарын шуу, цээжинд зулгаралт тогтоогдлоо.

2. Х.Ө-ын биед илэрсэн зүүн гарын бугалга шуун дахь шархнууд нь хурц ир үзүүртэй багажийн 2 удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

. Х.Ө-ын биед илэрсэн гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Х.Ө-ын биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.  ...гэх /хх-ийн 61-62-р хуудас/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01-р хуудас/, Гэмт хэрэг, зөрчлийн талаар бичгээр гаргасан гомдол,  мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 02-р хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 04-06-р хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 07-08-р хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 11-12-р хуудас/, яаралтай тусламжийн хуудас, /хх-ийн 55-56-р хуудас/,  зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 82-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 8-р хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.М******* нь 20******* оны 0 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн сумын -р баг тосгоны задгайд байрлах хувийн сууцанд, хамт ажил хийж байсан хүмүүстэйгээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаас иргэн М.Ө-той таарамжгүй харилцаа үүсгэсний улмаас иргэн М.Ө-ын зүүн гарын бугалга, шуунд хутгалсны улмаас эрүүл мэндэд нь   хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Б.М*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учруулсан хохирлыг барагдуулсан. Эмчилгээний зардал бэлэн ,000,000 төгрөг өгсөн. Яллаж байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа. ...20******* оны 0 дугаар сарын 11-ны өдөр тосгонд тухайн хэрэг болсон. Зарим явдлыг санаж байгаа.  ...Тийм зүйл болно гэж бодоогүй, над руу дайрахаар нь айлгах гэж бодож тийм үйлдэл хийсэн. Би хувцсаа тайлах гэж доошоо суусан байсан.  ...Архи дарс хэрэглэхгүй, хутганаас хол байя гэж бодож байна.  Хохирогчтой уулзаж, эвлэрсэн. ...” гэснээр,

Шүүгдэгч Б.М*******ын мөрдөн байцаалтын шатанд 20******* оны 04 дүгээр сарын 2*******-нд яллагдагчаар өгсөн “...20******* оны 0 дугаар сарын 11-ний өдөр ирсэн. тосгоны төвд ирээд ажилчдын байранд ороход Ө-, С-, Г нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан. Ө- ах наад залууд хандаж “энэ мууг юунд нь өмөөрдөг юм” гэхэд нөгөө залуу нь “гэмгүй хүн шүү дээ” гэж хэлэхэд нь намайг ярьж байна гэж ойлгосон. Ө- ах над руу агсрах гээд байсан. Тухайн үед Х “хамт дэлгүүр оръё” гэхээр нь “за” гэж хэлээд гарсан. Дэлгүүр ороод Х “Хараа” 0,5 литрийн архи аваад бид хоёр хувааж уусан. Түүний дараа Х, Ц ахад “Хараа” 0,75 литрийн архи аваад бид хувааж уусан. Уг архийг ууж дуусаад ажилчдын байр руу явсан. ...Намайг унтаж байхад нэг хүн “бос, бос” гээд байхаар нь сэрээд хартал Ө- ах “миний орон дээр унтсан байна бос” гэж хэлэхээр нь боссон. Би босож яваад өрөөний гэрэл нь хоёр зэс утас нийлэхээр асдаг, салахаараа унтардаг байсныг мэдэхгүй санамсаргүй унтраачихсан юм. Гэрэл унтрахад Ө- ах намайг “гэрэл унтраагаад яах гээд байна” гээд татаж чангаагаад байхаар нь гутлын түрийнд байсан ягаан өнгийн иштэй хутгыг гаргаж ирээд айлгах гэж бодоод гаргасан чинь харанхуйд сайн харагдахгүй мөн татаж чангаах үед нь миний барьсан хутга Ө- ахын гар руу орчих шиг болсон юм. Түүнээс биш надад санаатай хийсэн зүйл байхгүй...” гэснээр  /хх-ийн 74-75-р хуудас/,

Хохирогч Х.Ө-ын 20******* оны 04 дүгээр сарын 2*******-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би яг хэрүүл болсон эсэхийг бол сайн санахгүй байна. Тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. ... бид нар архи согтууруулах ундааны зүйлээ хэрэглэж дуусаад бүгд амарцгаая гээд байшин дотор байхад М*******ыг гутлаа тайл гээд хэлсэн чинь чимээгүй суугаад байсан. Бид нарын байсан байшингийн тог цахилгааны үүсвэр нь газраар байсан бөгөөд тэр залгуурыг нэг нь хөлөөрөө салгачихсан юм шиг байна лээ. Гэрэл унтрахад миний зүүн гар луу халуу дүүгээд явчихсан ба тухайн үед намайг хутгалж байгаа нь мэдэгдсэн. Түүний дараа миний зүүн гараас цус гараад би тосгоны эмнэлэгт очиж эмчилгээ хийлгэсэн. ...Миний санаж байгаагаар М*******ыг цохиж зодсон зүйл байхгүй. Би тухайн үед хутгыг харж чадаагүй. М*******ын миний зүүн гарын булчингийн гадна хэсэгт 2 удаа нийт удаа хутгалсан. Надад өвдөж зовуурилж байгаа зүйл байхгүй. Бид хоёрын дунд өр, авлага, таарамжгүй харилцаа байхгүй. М******* бид хоёр нэг нэгэнтэйгээ бараг нийлээд байдаггүй хүмүүс. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэснээр /хх-ийн 07-08-р хуудас/,

Гэрч М.Бгийн 20******* оны 0 дугаар сарын 1-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...20******* оны 0-р сарын 11-ний орой гэртээ байтал Ө- манай гэрт орж ирээд дэлгүүр яваад өгөөч гээд гуйгаад байсан. Тэгээд Ө- хамт гэрээс гараад замаараа манай дүүгийн байшинд байсан хүмүүсээр дайраад захих юм байгаа болов уу гээд Ө-ын хамт орсон. Тэгсэн тэнд газарт сууж байсан залууг “гутлаа тайлсангүй” гэх мэт зүйл ярьж байсан. Тэгээд би гар утсаа орд байж байтал ард түжигнэлдээд явсан гэрэл унтарсан. Тэгсэн удалгүй гэрэл ассан чинь Ө- нөгөө загнаад байсан залуугийнхаа дээр гараад суучихсан, нөгөө залуугийн нүүр нь тэр чигтэй цус болчихсон байсан. Тэгээд тэр залуугийн хамар нармааг цохичихсон юм болов уу гээд харсан чинь Ө- “намайг энэ хутгалчихлаа” гэхээр нь салгаад босгоод ирсэн чинь Ө-ын гарнаас цус гарчихсан цамцыг нь сөхөөд үзтэл гарыг нь хутгалсан байсан. Тэгээд гарыг нь боогоод эмнэлэг авч явсан...” гэснээр /хх-ийн 25-26-р хуудас/,

Гэрч Ц.Бын 20******* оны 0 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ө- өөрөө өдрөөс хойш М*******ыг өдөөд хоргоогоод байсан юм. “чи яасан зэвүүн харцтай юм” гэх мэтээр хэлээд л байсан юм. Тэгээд орой М*******, Ө-ын хар өнгийн гудсан дээр нь хэвтэж байсан вм. Тэгээд Ө- “наад гутлаа тайл пязда минь” гээд М*******т хэлсэн. Тэгсэн М******* гутлаа тайлахаар бд зогсож байтал Ө- миний ард зогсож байсан М*******ыг 1 удаа цохиод авсан. Тэгээд миний араар тэр хоёр барьцалдаад авсан. Тэгсэн гэрэлний утас хөндийрч гэрэл унтарсан. Тэгээд Б тэр хоёрыг салгах гэж дундуур нь ороод хамт давхралдаад унаж байсан. Тэгээд гэрэл ассан чинь Ө-, М*******ыг доороо хийгээд өөрөө дээр нь гараад сууж байсан. Тэгсэн Ө- гарнаас цус гараад М*******ын толгой дээр нь тусаад гоожиж байсан. Тэгээд Б бид 2 Ө-ыг авч гараад гарыг нь боож өгөөд Б, С- 2 аваад эмнэлэг явсан. ...” гэснээр  /хх-ийн 2*******-0-р хуудас/,

Гэрч Х.С- 20******* оны 0 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Яг хутгалж байхыг хараагүй. М*******тай маргалдсан тэгээд бд ирэхэд гарандаа хутгалуулсан байсан. М******* л хутгалсан байх. Гэрлийг хэн нэгэн хүн зориудаар унтраагаагүй байх. Тэднийг ноцолдож байхад хөлд нь унтарсан байх. Гэрлийн утас газарт шалан дээр байсан болохоор, гэрэл асахад Ө- М*******ын дээр гараад суучихсан гарнаас нь цус гарчихсан, тэгээд гарны цусыг нь тогтоох гээд боогоод эмнэлэг аваад явсан...” гэснээр,  /хх-ийн -4-р хуудас/,

Гэрч С.Гтарын 20******* оны 0 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд орой харанхуй болох үед гэрт ороод С-, М*******, Б бид нарыг байж байхад гаднаас Б, Ө- хоёр хоол аваад ороод ирсэн юм. Тэгсэн М******* нь Ө-ын гудсан дээр гуталтай хэвтэж байсан юм. Тэгсэн Ө- “энэ яасан даварсан юм бэ?, гуталтай хүний гудас завааруулаад, бос” гээд тэр хоёр барьцалдаад авсан. Тэгсэн гэрэл унтарсан чинь Ө- М*******ын дээр гараад суучихсан% Ө-ын гарнаас нь цус гараад М*******ын нүүр ам нь цус болчихсон байсан. Тэгээд Ө-ын гарыг нь боогоод эмнэлэг аваад явсан...” гэснээр  /хх-ийн 7-8-р хуудас/,

Гэрч Б.Цийн 20******* оны 0 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Х, Б, бид ундаанд явсан. Тэгээд буцаад иртэл нэгийгээ хутгалсан гэсэн асуудал үүссэн байсан. Байшин дотор цус болчихсон ямар ч хүн байхгүй байсан. Би Х, Б хоёрын араас явж байсан. Машин хөдлөөд явж байсан. Манай хүмүүсийг цагдаа нар ирээд аваад явсан байсан...” гэснээр,  /хх-ийн 41-42-р хуудас/,

 Гэрч З.Хын 20******* оны 0 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өнөө өглөө очоод сонсож мэдсэн. Ө- М******* нар маргалдаад Ө-ыг хутгалсан талаар мэдсэн. Зодоолдсон асуудал байхгүй. Өөжгий буюу Ө- ах М******* ах руу жаахан дээрэлхүү зан гаргаад байсан. Хажуудаа суулгаад юм яриад байсан. Юу гэж хэлж байсныг сайн сонсоогүй...” гэснээр,  /хх-ийн 47-48-р хуудас/,

Гэрч С.Гийн 20******* оны 0 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Юу болсон талаар М*******аас асуухад Дархан Уул аймаг руу явсан хойгуур архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Түүний дараа Ө- дээрэлхээд байхаар нь шуу хэсэгт нь 1 удаа, мөр хэсэгт нь 2 удаа хутгалсан гэж хэлсэн. Яг юунаас болж ийм зүйл болсныг мэдэхгүй байна...” гэснээр, /хх-ийн 50-р хуудас/,

Дархан Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 20******* оны 0-р сарын 18-ны өдрийн 175 дугаартай дүгнэлт зэрэг болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.М*******ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.М******* нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байх ба гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

           Хохирогч М.Ө- нь нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн гомдол, санал байхгүй талаар мэдэгдэж, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид учирсан хохирлын талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч Б.М*******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.М*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна. 

Шүүгдэгч Б.М******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол, саналгүй болсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөгөөр буюу 600.000 мянган төгрөгөөр торгохоор эрүүгийн хариуцлага хүлээлгэж, уг торгуулийг 6 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэв.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлүүлбэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.  

Шүүгдэгч Б.М******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч М.Ө-од .000.000 /гурван сая/ төгрөгийг өгсөн тухай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн болохыг дурдах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Б.М*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 6.6, 6.7, 6.8 дугаар зүйлийн 1, 4, 6.10, 6.1, 7.1 дүгээр зүйлийн 1, 2, 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч С овогт Бын М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С овогт Бын М*******ыг 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.М******* нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

5.Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.М******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.******* дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                                                                       

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Э.ОЮУНТУНГАЛАГ