Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/181

 

 

 

 

 

 

 

 

                                 2021/ШЦТ/181

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

           Улсын яллагч: Э.Оргилбат

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Алтанчимэг

Шүүгдэгч: Э.У

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бовогт Эийн Ут холбогдох 2112000000211 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .. оны .. дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн нутаг Арлын-Ухаа гэх газарт оршин суух, урьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнссэн, улсаас авсан гавъяа шагналгүй, Бовогт Эийн У /РД:../

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Э.У нь 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн оройн 22 цагийн орчимд Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн нутаг дэвсгэр Хулхи гэх газарт хохирогч Г.Быг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь баруун нүдний доод зовхи, зовхины дотор ирмэгийг хамарсан язарсан шарх гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.У мэдүүлэхдээ: Миний бие үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би цохиж авснаа хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв. 

 

Мөрдөн байцаалтын шатанд 2112000000211 дугаартай эрүүгийн хэргээс:   

                                

           Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Бын мэдүүлсэн: ...2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гэртээ гүүгээ бариад 2.5 литрийн савлагаатай 4 ширхэг пиво, 0.5 граммтай 2 шил архи гүү барилцсан 8 хүний хамт хувааж уугаад 6 цагийн үед гэрээсээ гараад гол дээр зугаалгаар явж байсан хүмүүс дээр очоод 0.5 граммтай нэг шил архи долуулаа хувааж ууж дуусаад 21 цагийн үед Хашаат сумын Цайдам багийн Хулхи гэх газарт байх Тгэх айлд очиход гэрээ буулгаад янзлаад У нь эхнэр Б, А нь эхнэр П, Тын эхнэр О нар 2.5 граммтай нэг пиво, 0.5 граммтай нэг шил архи уугаад сууж байсан. Тэгээд юм яриад архинаас хувааж уугаад хуучилж сууж байгаад Утай маргалдаад У нь миний баруун талын нүд рүү өшиглөж намайг ална гэхээр нь би айгаад морио ч авалгүй явган зугтаагаад гэртээ ирсэн. Би айл хэсэж яваад нутгийн айл болохоор очсон бөгөөд ямар нэгэн ажил байгаагүй. У ах бид хоёрын дунд ямар нэгэн өр авлага, өс хонзонгийн зүйл байхгүй. У ах бид хоёр үгийн өөн дээрээс болж маргалдаад намайг унагааж байгаад баруун талын хавирга, баруун талын нүд рүү өшиглөсөн. У намайг цохиж, зодсон. Намайг унагааж байгаад баруун хавирга руу, мөн баруун нүд рүү өшиглөж одоо миний баруун нүд юм харахгүй байна. Намайг У ахаас өөр зодсон хүн байхгүй. Би У ах, Оийг цохиж, зодоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Аы мэдүүлсэн: ...Тынх гэрээ буулгаж хатааж унь, ханаа угааж цэвэрлэх гээд манай эхнэр бид хоёрыг дуудаад очиход Б, Тах, эхнэр О гурав байсан. Гэрийг нь очиж буулгаад хатаагаад ханыг нь тойруулж байтал Э.У ирээд нар жаргаад бүрэнхий тасраад орой болсон тул маргааш гэрээ барья гэж ярилцаад гадаа машины гэрэл тусгаад сууж байтал манай хадам нэлээн согтуу байсан учир гадаа унтаад өгсөн. Манай хадам ах Тын эхнэр 0.75 граммтай “Хараа” нэртэй архи, 2.5 граммтай пиво гаргаж ирээд дөнгөж задлаад сууж байхад Г.Б нь нэлээн согтуу ирээд архи, пиво уугаад юм яриад сууцгааж байтал Г.Б нь гэрээ барьж чадахгүй байж та нар найрлаад, би та нарт гэрийг чинь барьж өгье арчаагүй новшнуудаа гээд хэрүүл маргаан үүсгээд хүн, хүн рүү дайраад агсан тавиад Б, О эгч нартай хэрүүл маргаан хийгээд Б уурлаад Г.Бын нүүр рүү нь архиа цацсан. Тэгээд У нь эхнэрээ өмөөрөөд Г.Бод хандаж чи хэзээ ийм болсон юм, эмэгтэй хүмүүс дээрэлхээд байгаа юм уу гээд Э.У Г.Б нар барьцалдаж аваад ноцолдоод Г.Б гэрийн хана тойроод гүйгээд яваад өгсөн. Тэгээд дахиж Б ирээгүй. Манай эхнэр П, У, Т, Б, О бид зургаа гадаа эсгийн дээр унтаад маргааш өглөө нь босоод гэрээ барьчихаад би гэр рүүгээ явах замдаа морио ав гэж хэлэх гээд ортол Г.Б нь та намайг яав гэж хэлэхэд нь би зүгээр байсан, У та хоёр ноцолдоод байсан гэж хэлээд Бын эхнэрийг аваад Утай уулз гээд Тахынд хүргэж өгч уулзуулсан. Тухайн өдөр сар гараагүй харанхуй байсан тул яг юу болсон тухай би хараагүй. Г.Б нь агсан тавиад О эгчийн нүд рүү цохиод Э.Уын эхнэрийг түлхэж унагааснаас болоод Э.У эхнэрийгээ өмөөрөөд маргалдсан. Тухайн өдөр сар гараагүй, тас харанхуй шөнө байсан тул яг юу болсныг би сайн хараагүй. Машины гэрэлд ноцолдоод л байсан бөгөөд гэрлээс цаашаа гарсан учир цохиж, зодсон тухай би хараагүй. Маргааш өглөө нь босоод гэр барихад савтай гурилыг асгасан, айраг хийдэг ваарны таг хагарсан, чихрийн шилэн таваг хагарч үйрсэн байсан бөгөөд тэнд унахдаа нүдээ гэмтээсэн байх гэж би бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Пгийн мэдүүлсэн: ...2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр манай төрсөн ах Тынх гэрээ буулгаж хатааж унь, ханаа угааж цэвэрлэх ажилд нь туслах гээд нөхөр А бид хоёр очиход Тах, эхнэрийн хамт, Б нар гэр барих гэж байсан. Тэгээд ханыг нь тойруулж байтал Э.У ирээд нар жаргаад бүрэнхий тасраад орой болсон тул маргааш гэрээ барья гэж ярилцаад гадаа машины гэрэл тусгаад сууж байтал манай төрсөн ах Тнь нэлээн согтуу байсан учир гадаа эсгийн дээр унтаад өгсөн. Тэгээд манай ах  Тын эхнэр О нь гэр барих гэж ирсэн хүмүүст 0.75 граммтай “Хараа” нэртэй архи, 2.5 граммтай пиво гаргаж ирээд дөнгөж задлаад сууж байхад Г.Б нь нэлээн согтуу морьтой ирэхээр нь миний дүү яасан их согтуу явж байх юм гэж асуухад голын хажууд зугаалж, амарч яваа хүмүүс дээр очоод 2 шил архи уучихаад ирлээ гэж хэлээд хууч хөөрөнгөө сууж байгаад архи, пиво хоёроо ууж дуусаад байж байхад Г.Б нь гэрээ барьж чадахгүй байж та нар найрлаад, би та нарт гэрийг чинь барьж өгье, арчаагүй новшнуудаа гээд хэрүүл маргаан үүсгээд хүн, хүн рүү дайраад агсан тавиад Б, О эгч нартай хэрүүл маргаан хийгээд О эгчийг нүд рүү нь цохиод, Бг түлхэж унагаахад Б нь уурлаад Г.Бын нүүр рүү аягатай архи цацсан. Тэгээд Э.У нь эхнэрийгээ өмөөрөөд Г.Бод хандаж чи хэзээ ийм болсон юм, эмэгтэй хүмүүс дээрэлхээд гээд Э.У Г.Б нар барьцалдаж аваад ноцолдоод байхаар нь би салгах гээд очиход Б намайг түлхээд унагаахад манай нөхөр А нь босож ирээд би салгана гэхээр нь би чи яах гээд байгаа юм согтуу байж гээд нөхрийгөө бариад сууж байхад Г.Б Э.У нар машины гэрлээс гараад харанхуйд очоод ноцолдоод байх шиг байсан. Пижигнээд яваад өгсөн. Тэгээд У эхнэртэйгээ машины гэрэлд ирэхээр нь Быг хаачив гэж асуухад гүйгээд яваад өглөө гэж ярьж байсан. Б дахиж ирээгүй бөгөөд морио орхичихоод яваад өгсөн. Г.Б нь агсан тавиад Уын эхнэрийг түлхэж унагааснаас болоод У эхнэрийгээ өмөөрөөд маргалдсан. У нь бага зэрэг согтуу байсан. Г.Б нь их согтуу байсан. Э.У, Г.Б нар маргалдаад барьцалдаж аваад ноцолдоод байсан. Би нөхрийгөө бариад байж байсан. Тухайн шөнө харанхуй байсан учир зодож, цохисон тухай би хараагү”...гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч И.Бгийн мэдүүлсэн: ...2021 оны 07 дугаар сарын 18-ны өглөө 05 цагийн үед Г.Бын эхнэр Х утсаар залгаад манай нөхөр Г.Б нь хүнд зодуулсан байна гэх дуудлагын дагуу очиход Г.Бын нүүр нь цус болсон байсан бөгөөд нүүрийг нь цэвэрлээд үзлэг хийхэд баруун нүдний доод зовхи язарсан шархтай, доод зовхиноос цусархаг шингэн бага зэрэг гарч байсан. Нүд өвдөөд байна гэхээр нь өвчин намдаах тариа хийж өгөөд Хашаат сумын хэсгийн төлөөлөгчид дуудлага өгсөн. Г.Б нь ярихдаа өчигдөр Тахынд очоод архи уугаад Тунсаг хочтой Э.У миний нүд рүү өшиглөөд гэмтээсэн гэж ярьж байсан. Намайг Г.Бын биед үзлэг хийхэд баруун нүдний доод зовхи язарсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд Э.Уын яллагдагчаар мэдүүлсэн: ...Би өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирлоо барагдуулсан, эмчилгээний зардалд 2.500.000 төгрөг бэлэн өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 хуу/

 

            Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн 251 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Г.Бын биед баруун нүдний доод зовхи, зовхины дотор ирмэгийг хамарсан язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 31-32 хуу/

 

            Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 58 хуу/

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 59 хуу/

            Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг /хх-ийн 63 хуу/

            Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 64 хуу/

            Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 67 хуу/

            Хохирогчийн хүсэлт /хх-ийн 72 хуу/

            Шүүгдэгчийн хүсэлт /хх-ийн 73 хуу/ зэрэг болно.

           

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн оройн 22 цагийн орчимд Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн нутаг Хулхи гэх газарт хохирогч Г.Б нь бусдад зодуулж,  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч Э.У нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Э.У нь 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн нутаг Хулхи гэх газарт хохирогч Г.Быг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь баруун нүдний доод зовхи, зовхины дотор ирмэгийг хамарсан язарсан шарх гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Бын мэдүүлсэн “Архинаас хувааж уугаад хуучилж сууж байгаад Утай маргалдаад У нь миний баруун талын нүд рүү өшиглөж намайг ална гэхээр нь би айгаад морио ч авалгүй явган зугтаагаад гэртээ ирсэн. У намайг цохиж, зодсон. Намайг унагааж байгаад баруун хавирга руу өшиглөж, баруун нүд рүү өшиглөж, одоо миний баруун нүд юм харахгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06/,

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Аы мэдүүлсэн: “Э.У нь эхнэрээ өмөөрөөд Г.Бод хандаж чи хэзээ ийм болсон юм, эмэгтэй хүмүүс дээрэлхлээ гээд Э.У, Г.Б нар барьцалдаж аваад ноцолдоод Г.Б гэрийн хана тойроод гүйгээд яваад өгсөнгэх мэдүүлэг /хх-ийн 19-21/,

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Пгийн мэдүүлсэн “Э.У нь эхнэрийгээ өмөөрөөд Г.Бод хандаж чи хэзээ ийм болсон юм, эмэгтэй хүмүүс дээрэлхлээ гээд Э.У, Г.Б нар барьцалдаж аваад ноцолдоод байхаар нь би салгах гээд очиход Б намайг түлхээд унагаахад манай нөхөр А нь босч ирээд би салгана гэхээр би чи яах гээд байгаа юм согтуу байж гээд нөхрийгөө бариад сууж байхад Г.Б, Э.У нар машины гэрлээс гараад харанхуйд очоод ноцолдоод байх шиг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26/,

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч И.Бгийн мэдүүлсэн “2021 оны 07 дугаар сарын 18 ний өглөө 05 цагийн үед Г.Бын эхнэр Х утсаар залгаад манай нөхөр Г.Б нь хүнд зодуулсан байна гэх дуудлагын дагуу очиход Г.Бын нүүр нь цус болсон байсан нүүрийг нь цэвэрлээд үзлэг хийхэд баруун нүдний доод зовхи язарсан шархтай доод зовхиноос цусархаг шингэн бага зэрэг гарч байсан. Нүд өвдөөд байна гэхээр нь өвчин намдаах тариа хийж өгөөд Хашаат сумын хэсгийн төлөөлөгчид дуудлага өгсөн. Г.Б нь ярихдаа өчигдөр Тахынд очоод архи уугаад Тунсаг хочтой Э.У миний нүд рүү өшиглөөд гэмтээсэн гэж ярьж байсан”... гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/, хохирогч Л.Бын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 251 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-32/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Бовогт Эийн Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Э.У нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Э.Уын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Э.У нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв. 

 

              Шүүгдэгч Э.У нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар тогтоогдсон ба Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 87 тоот тогтоолоор Э.Ут холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож, прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг Э.У нь зөвшөөрсөн байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Э.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, түүнд торгох ял оногдуулсан байдлыг харгалзан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон  

   ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Бовогт Эийн Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн

хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Э.Уыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Э.Ут оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт төлөхөөр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар

шүүгдэгч Э.У нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч Э.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх

төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Э.Уын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Р.АЛТАНЦЭЦЭГ