| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2021/0201/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/197 |
| Огноо | 2021-09-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Батсүх |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/197
2021/ШЦТ/197
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгч: Д.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Отгонбуян нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Совогт Дгийн Мад холбогдох 2112000000220 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр 1 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгино хайрхан дүүрэг 22 дугаар хороо Хилчин хотхон 48-6 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Совогт Дгийн М /РД:../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.М нь 2021 оны 08 дугаар сарын 06-ны өглөө 4 цагийн үед Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн нутагт байрлах Тэрхийн цагаан нуурын орчим хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.Дын нүүрэн тус газар цохиж, улмаар эрүүл мэндэд нь уруулын зүүн дээд хэсэгт язарсан шарх, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2112000000220 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Дын мэдүүлсэн: ...Би Улаанбаатар хотоос Архангай аймгийн Тариат сумын Тэрхийн цагаан нууранд амрахаар 3 найзтайгаа аялаж явсан юм. Тэгээд 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Тэрхийн цагаан нуурын урд талд амарч хоноод 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Тэрхийн цагаан нуурын ард талд “Хорго” гэх амралтын газрын баруун талын амралтанд амарч байсан юм. 2021 оны 08 дугаар сарын 05-ны орой гэр буудалд амраад жаахан чанга дуу чимээ гаргасан чинь хажуу гэрт амарч байсан хүмүүс хүүхэд амарч байна жаахан сул байчих гэж гуйхаар нь бид 4 Тэрхийн цагаан нуурын эрэг дээр очоод машиныхаа дууг чангалаад дуу сонсонгоо нэг, нэг лаазтай пиво уугаад сууж байтал нэг ногоон өнгийн мотоцикльтой 2 хүн, хөх өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэлтэй 3 хүн, нийт 5 хүн хүрч ирээд өндөр улаан дээлтэй залуу нь хөгжмөө чангалчих бид нар та нарын хөгжимөнд бүжиглье гэж хэлсэн. Ардаас нь өөрийгөө Хорго багийн дарга гэх хүн та хэд амарч яваа юм уу? Би Хорго багийн дарга байна гэж танилцуулсан. н.М гэх хүн нэлээд согтуу байсан. Тэр дунд байсан нэг хөх дээлтэй жоохон хүүхэд байх шиг байсан, тэр нь машин дотор дураараа суугаад хөгжимийн дуу сольж, чангалаад байсан. Тэгэхээр нь би буугаач гэхэд буухгүй байсан, тэгсэн чинь өндөр улаан дээлтэй залуу нь /тэрийг н.Го/ гэж дуудаад байсан тэр залуу нь энд гэр амралт ажиллуулдаг маргааш манайд ирж хоноорой би хорхог, боодог хийж өгье хөлс мөнгө авахгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар үгүй гэж хэлээд явах гэж байтал, миний утас олдохгүй байхаар нь би тэр Хорго багийн дарга гэх залуугаар өөрийн утас руу залгуулахад газар уначихсан байхаар нь олж аваад эргээд машин дээрээ очиход н.М гэх залуу миний найз н.Мтай маргалдаж байснаа миний машины урд сууж байсан н.Аг машины хаалга онгойлгоод гуя хэсэг рүү нь жийхээр нь “Би юу болж байгаа юм” гээд машиныхаа урд талаар тойроод очиход н.М гэх залуу тонгойгоод яг газраас юу авсныг мэдэхгүй миний нүүрэн тус газар уруулын зүүн дээд хэсэгт цохисон. Тэгээд би нүүрээ дараад машины гэрлийн урьд очиход миний уруулын зүүн дээд хэсгээс цус гарч байсан. н.Г гэх залуу миний машины голын хайрцагнаас сальпитка авч өгөөд нүүрээ арчих хооронд н.М гэх намайг цохисон залууг цуг явж байсан хүмүүс нь чи эмэгтэй хүн цохичихлоо шүү дээ нүүр амнаас нь цус гараад байна гэж хэлэхэд н.М гэх залуу намайг цохисон гэж хэн нотлох юм гэж хэлээд машинаа бариад яваад өгсөн. Тэгээд удалгүй нэг хүн гэрэл тусгаад ирсэн тэр хүн нь Хорго багийн дарга /н.С/ гэх хүний эхнэр байсан. Тэгээд эхнэрт нь болсон явдлыг тайлбарлаж хэлтэл, тэр эмэгтэй ээжийгээ дуудаад н.Сын ээж, эхнэр хоёр нь хүрч ирээд Улаанбаатарын янханууд, биеэ үнэлэгчид, манай нутгийн залуусыг цуглуулаад архи уулгаж янхандсан гээд хэл амаар доромжилоод байсан. Тухайн үед миний хажууд миний гурван найз н.А, н.М, н.М, намайг цохисон залуу н.М, Хорго багийн дарга н.С, мөн улаан дээлтэй өндөр залуу өөрийгөө н.Г гэж дуудаж байсан, хөх дээлтэй жижиг хүүхэд шиг залуу бас нэг залуу байсан тэрийг нь би сайн хараагүй сүүлд нь н.Сын эхнэр, ээж гэх хоёр хүн ирээд хэл амаар доромжилсон. Миний биед уруулын зүүн дээд хэсэгт зүсэгдэж эмнэлэгт оёдол тавиулсан. Мөн миний зүүн шанаа хэсэгт хавдаж хөхөрсөн өөр гэмтэл байхгүй. Миний толгой жаахан өвдөж байна. Мөн оёдол тавиулсан хэсэг хорсож хөндүүрлэж байна. Намайг зодсон хүн н.Мгэх залуу байсан. Надтай явж байсан гурван найз бид 4 дөнгөж нэг, нэг пиво уух гээд байж байсан. Харин бид нар дээр ирсэн залуус бүгд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Нэлээд согтолттой байсан. Би маш их гомдолтой байна. Миний гоо сайханд халдсан. Миний эрүүл мэнд гоо сайхныг хэвийн хуучин байдалд оруулж эрүүл саруул болгуулах, мөн 5,000,000 төгрөг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 5-хуу/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Мгийн мэдүүлсэн: ...Би Улаанбаатар хотоос Архангай аймгийн Тариат сумын Тэрхийн цагаан нууранд амрахаар 3 найзтайгаа аялаж явсан юм. Тэгээд 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Тэрхийн цагаан нуурын урд талд амарч хоноод 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Тэрхийн цагаан нуурын ард талд Хорго гэх амралтын газрын баруун талын амралтанд амарч байсан юм. 2021 оны 08 дугаар сарын 05-ны орой гэр буудалд амраад жаахан чанга дуу чимээ гаргасан чинь хажуу гэрт амарч байсан хүмүүс хүүхэд унтаж байна жаахан сул байчих гэж гуйхаар нь бид 4 Тэрхийн цагаан нуурын эрэг дээр очоод машиныхаа дууг чангалаад дууу сонсонгоо нэг, нэг лаазтай пиво уугаад сууж байтал 4-5 залуу хүрч ирээд н.С гэх залуу нь та нар амарч байгаа юм уу гэхэд нь бид нар тиймээ Улаанбаатар хотоос ирсэн амарч явна гэж хэлсэн чинь би энэ Хорго багийн дарга нь байна гэхэд, хажуунаас нь улаан дээлтэй залуу нь би энд амралтын газартай маргааш та нар манайд буудлаарай хорхог, боодог хийж өгье гоё байлгана зардал авахгүй гэж хэлсэн. Бид над дургүйцэж уурлаад одоо та нар яв бид нар энд амарч байна гэж хэлсэн. Бид нар 4-5 залуугаас айгаад бид нар бүгдээрээ цэрэг, цагдаагийн хүмүүс гэж хэлсэн чинь н.М гэх залуу манай найзыг цохисон залуу “Та нар хэдэн оны төгсөлт юм” гэж асуухаар нь би чамд хэлэхгүй гэж хэлээд хоорондоо маргалдсан чинь н.М хүний нэр хэлээд та нар таних уу, би 2011 оны төгсөлт гэж хэлэхээр нь “Би танихгүй, таних албагүй” гэж хэлсэн чинь н.Мта нар муусайн цагдаа, цэргийг гутаасан янханууд гэж хэлэхээр нь бид хоёр хоорондоо маргалдаж байсан чинь миний найз н.А бүгдээрээ машиндаа суугаад явъя хэлсэн машины ард талын суудал дээр суусан чинь н.Д утсаа алга болгочихлоо гээд хайж яваад утсаа олоод эргээд ирсэн чинь, н.М гэх залуу манай найз н.Дын нүүр хэсэгт цохичихсон юм шиг байна лээ. Би машинаас гараад юу болсон гээд машины гэрэлд хартал уруулын дээд хэсэгээс нь цус ихээр гарч байсан. Тухайн үед би машины арын суудалд сууж байсан болохоор болсон явдлыг сайн харж чадаагүй. Тухайн үед би болон манай гурван найз бага зэрэг пиво уусан байсан. Харин бид нар дээр ирдэг 4-5 залуу нь архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэсэн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 15-17хуу/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Агийн мэдүүлсэн: ... ...Би Улаанбаатар хотоос Архангай аймгийн Тариат сумын Тэрхийн цагаан нууранд амрахаар 3 найзтайгаа аялаж явсан юм. Тэгээд 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Тэрхийн цагаан нуурын урд талд амарч хоноод 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Тэрхийн цагаан нуурын ард талд Хорго гэх амралтын газрын баруун талын амралтанд амарч байсан юм. 2021 оны 08 дугаар сарын 05-ны орой гэр буудалд амраад жаахан чанга дуу чимээ гаргасан чинь хажуу гэрт амарч байсан хүмүүс хүүхэд унтаж байна жаахан сул байчих гэж гуйхаар нь бид 4 Тэрхийн цагаан нуурын эрэг дээр очоод машиныхаа дууг чангалаад дуу сонсож нэг, нэг лаазтай пиво уугаад сууж байтал 4-5 залуу хүрч ирээд хөгжимөө жаахан чангалчих та нар гоё, гоё ая тавиад байна цуг бүжиглэе аль амралтанд амарч байгаа юм. Улаан дээлтэй залуу нь би энд амралтын газартай маргааш та нар манайд буудлаарай хорхог, боодог хийж өгье гоё байлгана зардал авахгүй гэж хэлсэн. Мөн н.С гэх залуу нь би Хорго багийн Засаг дарга байгаа юм гэж хэлсэн. Бид нар дургүйцэж уурлаад одоо та нар яв бид нар энд амарч байна гэж хэлээд явах гэтэл машин дотор хөх дээлтэй нэг залуу суучихсан байсан. Тэгэхээр нь буу гэж хэлсэн чинь буучихсан тэгээд би машины урд талын зорчигчийн суудал дээр сууж байтал н.Д утсаа хаячихсан юм шиг байна гээд хайгаад машинаас буугаад н.Саар залгуулаад утсаа олоод эргээд ирэх хооронд миний сууж байсан талын хаалга онгорхой байсан чинь н.М гэх залуу муусайн янханууд гэж орилсноо миний гуя хэсэг рүү өшиглөөд тэгэхээр нь би яаж байгаа юм гээд зөрүүлээд хальт өшиглөсөн чинь н.Д юу болооод байна гээд хүрээд ирсэн. н.М яах, ийхийн зуургүй н.Дын нүүрэн тус газарт цохисон чинь тэд нартай хамт явж байсан нэг залуу чи яаж байгаа юм бэ? гээд н.Мыг цаашлуулсан. н.Дын уруулын зүүн дээд хэсэгт маш том ангайцан цус ихээр гарч байсан. Тэгээд сандарч байтал н.М намайг цохисон гэж хэн нотлох юм гэсэн. Тэнд байсан залуус чи сая цохисон шүү дээ гэж хэлсэн чинь н.Мдуугуй болоод н.С нь н.Мыг аваад машинтайгаа яваад өгсөн. н.Д нь н.М гэх залууд цохиулсан. Тухайн үед н.Дын уруулын зүүн дээд хэсэгт зүсэгдэж ангайж цус ихээр гарч байсан. Зүүн шанаа нь хэсэгт хөхөрч хавдсан, уруул нь бас хавдсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 20-22хуу/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Мын мэдүүлсэн: ...Тэрхийн цагаан нуурын эрэг дээр очоод машиныхаа дууг чангалаад дуу сонсонгоо нэг, нэг лаазтай пиво уугаад сууж байтал 4-5 залуу хүрч ирээд хөгжимөө чангалчих та нар гоё, гоё ая тавиад байна цуг бүжиглье аль амралтанд амарч байгаа юм. Улаан дээлтэй залуу нь би энд амралтын газартай маргааш та нар манайд буудлаарай хорхог, боодог хийж өгье гоё байлгана, зардал авагүй гэж хэлсэн. Мөн н.С гэх залуу нь би Хорго багийн Засаг дарга байгаа юм гэж хэлсэн. Бид нар бүгд дургүйцэж уурлаад одоо та нар яв бид нар энд амарч байна гэж хэлсэн. Бид нар маргааш Улаанбаатар хот руу буцна та нарын амралт хэрэггүй гэж хэлээд явах гэтэл машин дотор хөх дээлтэй нэг залуу суучихсан байсан. Тэгэхээр нь буу гэж хэлсэн чинь буучихсан. Бүгдээрээ явцгаая гээд бүгд машин дотор суусан чинь н.Д миний утас алга, та гуравт байна уу гэж асуухад нь бид гурав байхгүй гэж хэлсэн. н.Д машинаас буугаад н.С гэх залуугын утсаар өөрийнхөө утас руу залгуулаад утсаа олоод би машинаас буугаад очиход за за буцаад явцгаая гээд машин дээрээ хүрч ирэхэд машины урд талын суудал дээр сууж байсан н.А дээр очиход н.М гэх залуу н.Дыг газраас юм шүүрсэн байдалтайгаар н.Дын нүүрэн тус газарт нэг цохисон. Тэгээд бүгд н.М руу уурлахад н.М намайг цохисон гэж хэн нотлох юм бэ гэж хэлсэн. Тэгээд удалгүй н.С н.Мыг аваад явсан. Тухайн үед н.Дын уруулын зүүн дээд хэсэгт зүсэгдэж ангайж цус ихээр гарч байсан. Зүүн шанаа нь хэсэгт хөхөрч хавдсан, уруул нь бас хавдсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 25-27хуу/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Гийн мэдүүлсэн: ...2021 оны 08 дугаар сарын 05-06-г шилжих шөнө Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн Тэрхийн цагаан нуурын ард талд гэр буудал ажиллуулдаг учир амралт зугаалгаар явж байсан хүмүүсийг тосож авдаг юм. Тухайн шөнө би гурван найзтайгаа нуурын ард талын эрэг дээр суугаад нэг том пиво уугаад сууж байсан чинь хажуухан талд цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй дөрвөн эмэгтэй хүрч ирээд машиныхаа дууг чангалаад орилолдоод байсан. Бид нар жаахан чимээгүй соёлтой бай, дуу чимээ бага гаргаарай, хог битгий хаяарай гэж хэлсэн чинь бид нар дандаа мөрдөстэй хүмүүс явж байна гэхээр нь хүнтэй маргалдаад яахав гэж бодоод буцаж хуучин байрандаа хүрч ирээд сууж байсан чинь, удалгүй тэр дөрвөн эмэгтэй хүрээд ир гэж дуудсан. Тэгэхээр нь бид 4 очоод жаахан сууж байтал н.М тэр н.Мтай цэрэг, цагдаагийн хүмүүс гээд жаахан хоорондоо маргалдаад байсан чинь н.Д гэх эмэгтэй утсаа хаячихлаа гээд н.Стай хамт утсаа хайж олоод ирэх хооронд нь би машинаас жаахан зайтай тамхилаад сууж байсан чинь н.Д гэх эмэгтэй уруулаа барьчихсан цус гарч байсан тэгэхээр нь би машинаас нойтон сальпитка аваад арчиж өгч байх хооронд тэр н.М гэх эмэгтэй н.М хоёр хоорондоо маргалдаад байсан. н.М нь чи цохичихлоо шүү дээ гэхэд н.М би цохиогүй, өөрөө унчихлаа гээд байсан. Би учрыг нь сайн ойлгоогүй. Н.Сын эхнэр хүрч ирээд н.Д нь н.Сын эхнэртэй хамт утсаар яриад яваад өгсөн. Тэгээд бид тарцгаасан. Миний мотоцикль асахгүй байж байгаад сүүлд нь араас нь очиход бүгд явцгаасан байсан. Тэгээд би гэртээ харьсан. Тухайн үед манай гурван найз н.С, н.М, н.Бх бид гурав байсан. Тухайн үед байсан бүх хүмүүс бүгд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Ер нь бүгд л нэлээд согтолттой байсан. н.Дыг хэн цохиж, зодсон талаар мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 36-38хуу/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Бхын мэдүүлсэн: ...Тухайн шөнө би гурван ахтайгаа хамт нуурын ард талын эрэг дээр суугаад нэг том пиво уугаад сууж байсан чинь хажуухан талд цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй дөрвөн эмэгтэй хүрч ирээд машиныхаа дууг чангалаад орилолдоод байсан. Бид нар жаахан чимээгүй соёлтой бай, дуу чимээ бага гаргаарай, хог битгий хаяарай гэж хэлсэн чинь бид нар дандаа мөрдөстэй хүмүүс явж байна гэсэн. Бид нар хүнтэй маргаад яахав гээд буцаад хуучин байрандаа очсон. Удалгүй тэр дөрвөн эмэгтэй хүрээд ир гээд дуудаад байсан. Тэгэхээр нь бид 4 очсон. Нэг эмэгтэй нь би архи уудаггүй юм гээд машин дотроо сууж байсан эмэгтэй намайг дуудаад суучих гэсэн. Тэгэхээр нь би машин дотор нь суугаад нэг пиво уугаад дуу солиод сууж байсан чинь удалгүй гадаа нэг эмэгтэй орилоод байсан. Тэгээд гайхаад харсан чинь нэг эмэгтэйгийн уруулын дээд талаас цус гарч байхаар нь цаас болон нойтон сальпитка өгсөн. н.М ах чи тэврэлдээд уначихлаа шүү дээ би цохисон оо санахгүй байна. Харин намхан шар эмэгтэй нь н.М ахыг чи цохичихлоо шүү дээ гээд маргалдаад байсан. Тэгээд удалгүй н.С, н.М ах нарыг явсаны дараа н.Сын ахын эхнэр нь ирээд тэр цохиулсан гэх эмэгтэйтэй уулзаад н.Сын эхнэр нь ээж, аавыгаа дуудаад би тэр үед яваад өгсөн. Тухайн үед манай гурван ах, н.С, н.М, н.Г нар байсан. Мөн машинтай дөрвөн эмэгтэй байсан. Тэнд байсан хүмүүс бүгд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би н.Дыг хэнд цохиулж зодууулсан талаар мэдэхгүй. Тухайн үед машин дотор суучихсан дуу солиод байж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 41-42хуу/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Сын мэдүүлсэн: ....Манай амралтын хажуу талын амралтанд буудалсан цагаан өнгийн кровн маркийн машинтай дөрвөн эмэгтэй байсан. Тэгээд хөгжимөө чангалаад нэлээд согтолттой дуу чимээ ихээр гаргаад байсан. Тэр үед би нуурын эрэг дээр очоод гурван найзтайгаа уулзаад сууж байгаад бид нар машинтай эмэгтэйчүүд дээр очоод эхний удаа шаардлага тавьсан чинь бид нар мөрдөстэй хүмүүс байна гэсэн н.Г намайг багийн дарга гэж танилцуулсан. Тэгээд н.М та нар тэгж их мөрдөстэй хүмүүс юм бол нэг хүний нэр асууусан чинь мэдэхгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь н.М та нар битгий худлаа ярь, даргаа мэдэхгүй байж битгий цагдаа цэргийн нэр гутаагаад бай гэж маргалдсан. Тэр дөрвөн эмэгтэй машинд суугаад явах гэж байсан чинь нэг эмэгтэй нь утсаа алга болгочихлоо гээд миний утсаар өөрийнхөө утас руу залгаад бид хоёо утсыг нь хайгаад ойролцоогоор 200-300 м зайтай утсыг олоод өгтөл. Явлаа гээд машин руугаа түрүүлээд явсан. Тэр эмэгтэй яг машиндаа очиход гэнэт орилоод унасан. Тэгээд би алхаад очиход нэг эмэгтэй нүүрээ сальпиткаар дараад сууж байсан. Харин хажууд нь н.М болон н.Дын гурван найз нь байсан. Тэгээд би н.Маас асуухад би тасарчихсан байна гэхдээ би цохиогүй гэж хэлэхээр нь чи одоо гэр рүүгээ явж учир нь олдох байх гээд явуулсан. Би ч явсан. Би н.Дыг хэнд цохиулж зодуулсан талаар мэдэхгүй. Тэр эмэгтэйгийн утсыг нь олж өгчихөөд ардаас нь машин руу алхаж явж байсан учир би хараагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 45-47хуу/,
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.Мын мэдүүлсэн: ...Би тэр өдөр Цагаан нуурын ард ажиллуулж байгаа гэр буудалд амрагч тосож авах ажлаас н.С, н.Го, н.Бх бид 4 нуурын эрэгт гадаа замын хажууд хүлээж байх зуур том пиво уусан. Орой болж хүмүүс амарч байхад нуурын эрэг дээр цагаан машинтай дөрвөн эмэгтэй баазын хашаанаас гарч ирээд бид нарын хажуухан талд хөгжимөө чанга тавиад бүжиглээд чанга, чанга яриад байсан. Тэгэхээр нь бид 4 та нар чимээ шуугианаа аятайхан байгаарай энд хүмүүс амарч байна, хогоо түүж яваарай гэж хэлсэн. Тэр хүүхнээс нэг нь бид нарт хандан хурандаа явж байна гэж хэлсэн. Тэгээд би гэртээ хүн оруулчихаад эргээд ирээд байж байгаад “Та нар архи ууж байж цагдаагийн нэр хүнд гутааж хог хаяж байна. Та нар үнэндээ цагдаа юм бол гээд цагдаагийн сургуулийн одоо ажиллаж байгаа багш нарын ганц, хоёр хүний нэр асуугдаад таних уу” гэхэд “Танихгүй” байсан. Таних албатай юм уу гэж хариулсан. Тэгээд хэсэг байж байтал н.Д гар утсаа хаячихсан байна гээд н.Сыг хамт хайгаад өгөөч гэсэн хамт явсан. Удалгүй олчихсон гээд иргээд ирж байсан. Би машины гадаа н.М гэх эмэгтэйтэй та нарын цагдаа гэж юу байдаг юм. Та нар худлаа цагдаагийн нэр бариад гэж хэлсэн. н.М нь би Цагдаагийн Ерөнхий газарт ажилладаг гэж хэлэхээр чиний цагдаа гэж юу байдаг юм гээд маргалдаж байснаа санаж байна. Удалгүй чи цохичихлоо гээд орилоод байсан. н.С над дээр ирээд чи цохисон юм уу юу болсон юм бэ гэж асуусан. Тэгэхээр нь би юу гэж цохидог юм гэж хэлсэн. н.С нь чи цохиогүй юм бол явж бай учир нь олдох байх гэснээ тэгээд би шууд харьсан. Би н.М гэх эмэгтэйтэй муудалцаад бид хоёр бараг барьцалдаж авах цохилцох гээд байсан. Тэр үед би сууж байгаад босох гээд байж байхад нэг нь араас түлхэх шиг болсон. Би унах гэж байхдаа санамсаргүй цохисон байж магадгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 66-68хуу/,
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 260 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ... 1. Б.Дын биед уруулын зүүн дээд хэсэгт язарсан шарх, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганы дотор дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохой зүйийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Уруулын зүүн дээд хэсэгт язарсан шарх, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн бугалганы дотор дээр хэсэгт цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргууийн 1 хувьд хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 54-55хуу/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 80хуу/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон 2021 оны 08 дугаар сарын 06-ны өглөө 4 цагийн үед Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн нутагт байрлах Тэрхийн цагаан нуурын орчим Б.Д нь бусдад зодуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.М нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2021 оны 08 дугаар сарын 06-ны өглөө 4 цагийн үед Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн нутагт байрлах Тэрхийн цагаан нуурын орчим Б.Дын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Дын мэдүүлсэн “...Тухайн үед миний хажууд миний гурван найз н.А, н.М, н.М, намайг цохисон залуу н.М, Хорго багийн дарга н.С, мөн улаан дээлтэй өндөр залуу өөрийгөө н.Г гэж дуудаж байсан, хөх дээлтэй жижиг хүүхэд шиг залуу бас нэг залуу байсан тэрийг нь би сайн хараагүй сүүлд нь н.Сын эхнэр, ээж гэх хоёр хүн ирээд хэл амаар доромжилсон. Миний биед уруулын зүүн дээд хэсэгт зүсэгдэж эмнэлэгт оёдол тавиулсан. Мөн миний зүүн шанаа хэсэгт хавдаж хөхөрсөн өөр гэмтэл байхгүй. Миний толгой жаахан өвдөж байна. Мөн оёдол тавиулсан хэсэг хорсож хөндүүрлэж байна. Намайг зодсон хүн н.Мгэх залуу байсан. Надтай явж байсан гурван найз бид 4 дөнгөж нэг, нэг пиво уух гээд байж байсан. Харин бид нар дээр ирсэн залуус бүгд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Нэлээд согтолттой байсан. Би маш их гомдолтой байна. Миний гоо сайханд халдсан. Миний эрүүл мэнд гоо сайхныг хэвийн хуучин байдалд оруулж эрүүл саруул болгуулах, мөн 5,000,000 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 5-хуу/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Мгийн мэдүүлсэн “...Та нар хэдэн оны төгсөлт юм” гэж асуухаар нь би чамд хэлэхгүй гэж хэлээд хоорондоо маргалдсан чинь н.М хүний нэр хэлээд та нар таних уу би 2011 оны төгсөлт гэж хэлэхээр нь “Би танихгүй, таних албагүй” гэж хэлсэн чинь н.Мта нар муусайн цагдаа, цэргийг гутаасан янханууд гэж хэлэхээр нь бид хоёр хоорондоо маргалдаж байсан чинь миний найз н.А бүгдээрээ машиндаа суугаад явъя гэж хэлэхээр нь машины ард талын суудал дээр суусан чинь н.Д утсаа алга болгочихлоо гээд хайж яваад утсаа олоод эргээд ирэхэд н.М гэх залуу манай найз н.Дын нүүр хэсэгт цохичихсон юм шиг байна лээ. Би машинаас гараад юу болсон гээд машины гэрэлд хартал уруулын дээд хэсэгээс нь цус ихээр гарч байсан. Тухайн үед би машины арын суудалд сууж байсан болохоор болсон явдлыг сайн харж чадаагүй. Тухайн үед би болон манай гурван найз бага зэрэг пиво уусан байсан. Харин бид нар дээр ирдэг 4-5 залуу нь архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17хуу/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Агийн мэдүүлсэн “...н.М яах, ийхийн зуургүй н.Дын нүүрэн тус газарт цохисон чинь тэд нартай хамт явж байсан нэг залуу чи яаж байгаа юм бэ? гээд н.Мыг цаашлуулсан. н.Дын уруулын зүүн дээд хэсэгт маш том ангайцан цус ихээр гарч байсан. Тэгээд сандарч байтал н.М намайг цохисон гэж хэн нотлох юм гэсэн. Тэнд байсан залуус чи сая цохисон шүү дээ гэж хэлсэн чинь н.Мдуугуй болоод н.С нь н.Мыг аваад машинтайгаа яваад өгсөн. н.Д нь н.М гэх залууд цохиулсан. Тухайн үед н.Дын уруулын зүүн дээд хэсэгт зүсэгдэж ангайж цус ихээр гарч байсан. Зүүн шанаа нь хэсэгт хөхөрч хавдсан, уруул нь бас хавдсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22хуу/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Мын мэдүүлсэн “н.Д машинаас буугаад н.С гэх залуугийн утсаар өөрийнхөө утас руу залгуулаад утсаа олоод би машинаас буугаад очиход за за буцаад явцгаая гээд машин дээр хүрч ирэхэд машины урд талын суудал дээр сууж байсан н.А дээр очиход н.М гэх залуу н.Дыг газраас юм шүүрсэн байдалтайгаар н.Дын нүүрэн тус газарт нэг цохисон. Тэгээд бүгд н.М руу уурлахад н.М намайг цохисон гэж хэн нотлох юм бэ гэж хэлсэн. Тэгээд удалгүй н.С н.Мыг аваад явсан. Тухайн үед н.Дын уруулын зүүн дээд хэсэгт зүсэгдэж ангайж цус ихээр гарч байсан. Зүүн шанаа нь хэсэгт хөхөрч хавдсан, уруул нь бас хавдсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27хуу/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Гийн мэдүүлсэн “н.Д гэх эмэгтэй уруулаа барьчихсан цус гарч байсан тэгэхээр нь би машинаас нойтон сальпитка аваад арчиж өгч байх хооронд тэр н.М гэх эмэгтэй н.М хоёр хоорондоо маргалдаад байсан. н.М нь чи цохичихлоо шүү дээ гэхэд н.М би цохиогүй, өөрөө уначихлаа гээд байсан. Би учрыг нь сайн ойлгоогүй. Н.Сын эхнэр хүрч ирээд н.Д нь н.Сын эхнэртэй хамт утсаар яриад яваад өгсөн. Тэгээд бид тарцгаасан. Миний мотоцикль асахгүй байж байгаад сүүлд нь араас нь очиход бүгд явцгаасан байсан. Тэгээд би гэртээ харьсан. Тухайн үед манай гурван найз н.С, н.М, н.Бх бид гурав байсан. Тухайн үед байсан бүх хүмүүс бүгд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Ер нь бүгд л нэлээд согтолттой байсан. н.Дыг хэн цохиж, зодсон талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38хуу/, мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Бхын мэдүүлсэн “Тухайн үед манай гурван ах, н.С, н.М, н.Г нар байсан. Мөн машинтай дөрвөн эмэгтэй байсан. Тэнд байсан хүмүүс бүгд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би н.Дыг хэнд цохиулж зодууулсан талаар мэдэхгүй. Тухайн үед машин дотор суучихсан дуу солиод байж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42хуу/,мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Сын мэдүүлсэн “Харин хажууд нь н.М болон н.Дын гурван найз нь байсан. Тэгээд би н.Маас асуухад би тасарчихсан байна гэхдээ би цохиогүй гэж хэлэхээр нь чи одоо гэр рүүгээ явж учир нь олдох байх гээд явуулсан. Би ч явсан. Би н.Дыг хэнд цохиулж зодуулсан талаар мэдэхгүй. Тэр эмэгтэйгийн утсыг нь олж өгчихөөд ардаас нь машин руу алхаж явж байсан учир би хараагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 45-47хуу/, мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.Мын мэдүүлсэн “Та нар худлаа цагдаагийн нэр бариад гэж хэлсэн. н.М нь би Цагдаагийн Ерөнхий газарт ажилладаг гэж хэлэхээр чиний цагдаа гэж юу байдаг юм гээд маргалдаж байснаа санж байна. Удалгүй чи цохичихлоо гээд орилоод байсан. н.С над дээр ирээд чи цохисон юм уу юу болсон юм бэ гэж асуусан. Тэгэхээр нь би юу гэж цохидог юм гэж хэлсэн. н.С нь чи цохиогүй юм бол явж бай учир нь олдох байх гэснээ тэгээд би шууд харьсан. Би н.М гэх эмэгтэйтэй муудалцаад бид хоёр бараг барьцалдаж авах цохилцох гээд байсан. Тэр үед би сууж байгаад босох гээд байж байхад нэг нь араас түлхэх шиг болсон. Би унах гэж байхдаа санамсаргүй цохисон байж магадгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 66-68хуу/, хохирогч Б.Дын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 260 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 54-55 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Совогт Дгийн Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Д.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Д.Мын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Шүүгдэгч Д.Мад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокурорын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 237 тоот саналыг хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хохирогч Б.Дад гэм хорын хохиролд 2.500.000 төгрөг төлсөн ба 2021 оны 12 дугаар сарын 01-ний дотор 500.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байгааг дурдаж шийдвэрлэв.
Хохирогч Б.Д нь хохиролтой холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй тул нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хохирол төлбөрийг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Совогт Дгийн Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Шүүгдэгч Д.Мад оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу 90 хоногт төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хохирогчид нийт 2.500.000 төгрөг төлсөн ба 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор 500.000 төгрөгийн хохирлыг төлөхөөр тохиролцсон болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Д.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ