Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/121

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Д хөтлүүлж,
Улсын яллагч: С.Б
Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч: Б.А
Шүүгдэгч: Ц.Д нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Х овогт Цийн Дт холбогдох 2112.......... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн 1999 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 6, аав, ээж дүү нарын хамт Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн, Загастай гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, Х овогт Цийн Д /РД:А

Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ц.Д нь 2020 оны 12 дугаар сарын 20-ны үеэр ...... аймгийн...... сумын ...... багийн ....... гэх газарт 15 нас 7 сартай гэдгийг нь мэдсээр байж Ц.Ч бэлгийн харьцаанд орж, улмаар жирэмсэн болгосон гэмт хэрэгт холбогджээ.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  
Эрүүгийн 2112......................... дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

Насанд хүрээгүй хохирогч Ц.Чын өгсөн: “...Манай аав Ц, ээж Б нар нь 2020 оны 10 дугаар сард ....... аймгийн Богд сумаас ...... аймгийн .... сумын отор нүүдлээр ирсэн.  Тэгээд би 2020 оны 11 дүгээр сард ......аймгийн Богд сумаас ......аймгийн .........суманд гэртээ ирээд Дтай танилцаад утсаар чаталдаг байсан. Тэгээд бид хоёр дотноссон. Д нь манайхтай ойролцоо байдаг байсан бөгөөд манайхаар их орж гардаг байсан. Тэгж танилцсан. Би Дтай үерхэж дотносоод сайн дурын үндсэн дээр бэлгийн харилцаанд орсон. Би Дт хайртай, бид 2 нэг гэрт хамт амьдарч байна. Хоёр талын аав ээж хүлээн зөвшөөрсөн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 ху/,

Насанд хүрээгүй хохирогч Ц.Чын хууль ёсны төлөөлөгч Б.Б өгсөн: ...манайх 2020 оны 10 дугаар сард Өвөрхангай аймгийн Богд сумаас Архангай аймгийн Өгийнуур сумын Өгийн багт Цант гэх газарт отроор малаа тууж нүүж ирж байсан. 2020 оны 12 дугаар сард манайх Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн Цант гэх газарт оршин сууж байсан. Миний охин Ц.Ч нь 2020 оны 11 дүгээр сард Өвөрхангай аймгаас Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн Цант гэх газарт ирсэнээс хойш ийш тийшээ яваагүй. Миний хажууд байсан. Хичээл нь амарсан учир гэрээс өөр тийшээ явах шаардлага байгаагүй. Миний охин Чын тээж яваа хүүхэд нь манай хүргэн болж байгаа Дын хүүхэд байгаа юм 2 талын худуудын хооронд ямар нэгэн маргаан байхгүй. Манай 2 хүүхдийн дунд ямар нэгэн маргаан байхгүй учир эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх шаардлагагүй, Ц.Дыг хүүхдийн эцгээр хүлээн зөвшөөрч байгаа. ямар нэгэн маргаан байхгүй. Манай охин болон гэр бүлийн зүгээс ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ асуудлыг түргэн шийдэж охиноо эсэн мэнд төрүүлэхэд нь анхаарах хэрэгтэй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 111-112 хуу/

Гэрч П.Б өгсөн: “...Ц.Ч гэх охины аав болох Ц, ээж Б нар нь  Өвөрхангай аймгийн Богд сумаас Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багт 2020 оны 10 дугаар сард отор нүүдэл хийж ирээд манай гэрийн ойролцоо саахалт бууцгаасан. Тэгээд тухайн сард идэш хоол хийж бие биеэндээ туслаад танилцацгаасан. Тэгээд Ц охин Ц.Ч нь 2020 оны 11 дүгээр сард хичээл сургууль нь амраад аав ээж дээрээ ирэхэд нь анх зүс хараад манай хүү Ц.Д нь танилцсан байсан. Би өөрөө сумын төв дээр сургуульд үйлчлэгчээр ажилладаг учир амралтын өдрүүдэд гэртээ ирдэг байсан. Манай нөхөр бас сумын төвд хөдөө гэр хоёрын хооронд ирж очоод байдаг байсан. Манай том хүү Д 2016 онд Өгийнуур сумын сургуулийг 12 дугаар анги төгсөөд хөдөө мал дээрээ гарсан. Тэгээд гэртээ ганцаараа байдаг байхдаа найз охин болох Ч илүү дотносож танилцсан байсан. Тэгээд манай хамаатны дүү болох П.Б нь 2021 оны 02 дугаар сарын ихээр цагаан сараас өмнө хөдөөнөөсөө сумын төв ороход нь Ц.Д, Ч нар нь жирэмсний тест захисан гэсэн. Тэгээд үзсэн чинь жирэмсэн болсон байна гэж анх Б хэлээд жирэмсэн болсон гэдгийг нь мэдсэн. Чын ээжид нь хэлсэн өө тийм үү, гээд нээх тоохгүй байсан, арай ч ийм хурдан жирэмсэн болчихно гэж бодоогүй гэж хэлж байсан, би нөхөр Ц хэлээд Чын аав ээжтэй дөрвүүлээ уулзаад учир байдлыг хэлэхэд Чын аав ээж нь хүүхэд эрүүл саруул төрж байвал болно гээд ойшоохгүй байсан, манай тэнд жаахан хүүхдүүд төрж байдаг гэсэн зүйл ярьж байсан. Тэгээд өөрийн хүүхдээ загнаад насанд хүрээгүй айлын хүүхдийг жирэмсэн болгосон байна гэж загнаж зэмлэсэн. Тэгсэн охины аав ээжтэй нь ярилцаад хичээл сургуульд явуулах юм уу яах юм бэ та нар өөрсдөө шийдэх үү гэж хэлсэн чинь анхны хүүхэд авахуулахаар ахиад хүүхэд олоход хэцүү болчихдог гэж хэлсэн. Тэгээд бид нар гаргах гэж байгаа юм байна гэж ойлгосон. Бид нар охины аав ээжийн талыг харж байна. Д, Ч нар хоорондоо зан харилцаа сайн, одоо хамт 2 гэртээ орж гараад хамт хонодог болсон. Тэгээд 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт эмчид үзүүлэхэд эмч нь цагдаагийн байгууллага мэддэг шүү гэж манай нөхөрт хэлсэн байсан.
Манай хүү Д нь одоо 22 настай, айлын том хүү байгаа юм. Ц манайхтай саахалт отороор нүүж ирэх үед манай хүү Д нь охины аав ээжтэй нь танилцаад гэрээр орж гараад танилцсан байсан. Тэгээд охин Чыг гэртээ ирэхэд нь танилцсан байсан. Өөрсдөө сайн дураараа бэлгийн харилцаанд орсон байх гэж бодож байна. Хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харилцаанд орсон зүйл байхгүй байх. Ч ярилцахад би хүүхдээ төрүүлнэ гэж хэлсэн. Д нь хамгийн анх хаана, хэзээ Ч бэлгийн харилцаанд орсон талаар мэдэхгүй байна. Амралтын өдөр хөдөө гэртээ очихоор манайд орж ирээд Дтай хамт хонодог болсон. Хүүгээ эхнэртэй болчихлоо, Чыг бэрээ гэж хүлээн зөвшөөрч байгаа. Бэр маань насны хувьд жаахан байгаад нь санаа зовж сууна, өөр зүйлгүй байна. 2021 оны 01 дүгээр сард хөдөө гэртээ бэлгийн харилцаанд орсон байх гэж бодож байна. Одоо манай бэр Ч нь 2 сар гарантай жирэмсэн, эмнэлгийн хяналтад орох гээд үзүүлээд явж байгаа. Ч нь одоо 15 настай, 2021 оны 05 дугаар сард 16 нас хүрэх охин байгаа юм. Манай хүү үерхэж байсан юм чинь насны байдлыг мэдэж байсан байх. Д болон Ч нар нь харилцаа сайн хоорондоо үерхэж байгаа. 2 талын аав ээж нь хүлээн зөвшөөрсөн учир нуух хаах зүйлгүй байгаа. Манай хүү Ц.Д нь айлын том хүү бөгөөд бүрэг ичимхий, манайх 4 хүүхэдтэй, төлөв даруу зантай, хүний үгнээс гардаггүй, одоо өөрийн малаа маллаж байгаа. Архангай аймгийн Өгийнуур сумын Ерөнхий боловсролын сургуулийг 2016 онд 12 дугаар анги төгссөн. Бүрэн дунд боловсролтой. Цэргийн алба хаагаагүй залуу байна. Манай гэр бүлийн зүгээс Чыг загнасан, дарамталсан зүйл байхгүй. Харин хүүгээ найзтай боллоо гэж бодож, бэрээ гэж хүлээн зөвшөөрсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 05-07 ху/,

Гэрч Б.Бын өгсөн: “...манайх 2020 оны 10 дугаар сард Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багт отороор Өвөрхангай аймгийн Богд сумын 2 дугаар багаас нүүж ирээд Өгийнуур сумын Ц гэх айлтай ойролцоо буусан. Тэгээд Ц гэх айлтай танилцаад ойр дотно болсон. Цийн хүү Д нь өмнө манайхыг Өвөрхангай аймгийн Богд суманд байхад манайд ирж байсан учир зүс таньдаг байсан. Манай нутгийн хүргэнүүд Архангай аймгийн Өгийнуур суманд байдаг учир хүргэнээрээ дамжуулж отороор ирсэн. Д нь манайхыг нүүж ирэхэд манайхаар орж гарч ойр зуурын ажилд тусалдаг байсан. Тэгээд манай охин Ч 2020 оны 11 дүгээр сард ковид гараад хичээл хаагдсан санагдаж байна гэртээ ирээд Дтай танилцсан байсан, энэ үед хүүхдүүд хоорондоо үерхэж найзалж байсан байна билээ. Нөхөр бид 2 мэдээгүй явж байсан. Тэгээд 2021 оны 02 дугаар сарын ихээр цагаан сарын өмнө манай худ болох Дын ээж Б надад хүүхэд чинь жирэмсэн болсон юм шиг байна, яах вэ гэж хэлсэн, тэгээд би охиныгоо жирэмсэн болсон гэдгийг нь мэдсэн. Тэгээд охин Чаас асуусан чинь ээж би жирэмсэн болсон гэж хэлсэн. Чи яаж жирэмсэн болсоноо яаж мэдэж байгаа гэхэд би Дын хамаатны ахад Б ах буюу Б ахад Д бид 2 жирэмсний тест захиулаад үзэхэд 2 зураастай гарсан гэж хэлсэн. Тухайн үед Дын аав Ц, ээж Бтэй ярилцахад худ тал манай охиныг насанд хүрээгүй жоохон гээд их эмзэглэж байсан, авахуулах гэхээр алсдаа үр хүүхэдгүй болчих байх гэж санаа зовсон. Манай охин өөрөө хүүхдээ гаргана гэж хэлж байсан. Д нь 2020 оны 12 дугаар сарын сүүлээр манайд байнга ирээд, оройтож яваад байдаг байсан энэ хоорондоо хоёулаа үерхдэг байсан байна билээ. Тэгээд сүүлдээ хонож өнждөг болсон. Дын ээж аав нь сумын төв хөдөө гэр хоёрын хооронд байнга ирж очдог байсан бөгөөд Д нь гэртээ ганцаараа байдаг байсан. Тэгээд 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрх тасагт үзүүлэхэд танай охин өсвөр насны жирэмсэлт болсон байна, цагдаагийн байгууллагад мэдэгдэх ёстой байдаг талаар зөвлөсөн. Манай охин Ч нь миний 3 дахь хүүхэд буюу бага охин байгаа юм. Өвөрхангай аймгийн Богд сумын Ерөнхий боловсролын сургуульд 9 дүгээр ангид сурч байгаа. Одоо 15 настай, одоо 05 дугаар сарын 16-ны өдөр 16 нас хүрнэ. 2005 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төрсөн. Ч Д нь хүчээр, хүч хэрэглэж бэлгийн харилцаанд орсон зүйл байхгүй байх гэж бодож байна. Хоорондоо үерхэж нөхөрлөж байгаад бэлгийн харилцаанд орсон байх. Би хамт хонодог байсныг мэдэж байсан учир охиндоо жирэмснээс хамгаалах арга хэмжээ авах гэж байгаад амжаагүй жирэмсэн болсон байгаа. Би охиндоо жирэмсэн болов миний охин, төрөхөд ариа эрт байгаа талаар хэлж байсан. Би охинтой их ойр дотно байдаг. Сарын тэмдэг хэзээ ирээд хэзээ дууссан талаар мэддэг байсан. Хамгийн анх Ч нь 2020 оны 12 дугаар сард л Дтай хамгийн анх бэлгийн харилцаанд орсон байх гэж бодож байна. Нарийн асуудлыг мэдэхгүй байна. Манай охин Чын сүүлийн сарын тэмдэг 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ирсэн. Охин гэртээ байсан болохоор сайн мэдэж байна. Одоо 2 сар гарантай бараг 3 сар хүрч байгаа байх. Эмнэлгийн хяналтад ороод үзүүлээд явж байгаа учир нарийн сар нь гарч ирэх байх. Манай охин Дтай үерхэх хугацаандаа өөрийгөө танилцуулсан байх. Д болон гэрийнхэн нь манай охиныг насанд хүрээгүй гэдгийг мэдэж байсан.  Д болон Ч нар нь хоорондоо их дотно, эвсэг найрсаг байгаа. Нөхөр бид хоёр Дыг хүргэнээ гээд хүлээн зөвшөөрсөн байгаа. Дын аав, ээж ч гэсэн Чыг бэрээ гэж хүлээн зөвшөөрсөн. Одоо хамт амьдарч байгаа. Манай охин Ч нь манай бага охин болоод тэр үү жаахан эрх, дураараа хүүхэд байгаа юм. Нөхөр бид 2 хүүхдээ загнасан, дарамталсан зүйл байхгүй. 2 талын аав, ээж бид нар хүлээн зөвшөөрсөн байгаа. Чын биеийн байдал хэвийн, өвдсөн зүйл байхгүй. Сэтгэл санаа нь тайван, ямар нэгэн зовиургүй байгаа. Манай хамаатны хүмүүст бага насны жирэмсэн болоод төрсөн тохиолдлууд байгаа. Манай суманд ч гэсэн бага насны хүүхэд төрлөө гэж сонсогддог байсан. Надад болон манай гэр бүлийн зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Эцэг, эхчүүдийн зүгээс хүлээн зөвшөөрч байгаа учир санаа зовохгүй байгаа. Тэгээд ургийг нь авахуулах гэхээр алс ирээдүйг нь бодоод ч тэр, манай охин өөрөө төрүүлнэ гэж байгаа учир төрүүлэхээр шийдэж эмчийн хяналтандаа орж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 ху/,

Гэрч Б.Г өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт хүмүүсийг үзэж байхад Архангай аймгийн Өгийнуур сумаас Ч гэх насанд хүрээгүй охин ээжийн хамт 2 сартай жирэмсэн, шинжилгээний хариу авах гэж байгаа гэсээр орж ирсэн. Тэгээд хариуг нь өгөөд жирэмсний идэвхитэй бүртгэлийг программд бүртгэж, эмчийн үзлэг хийсэн. Үзлэгт биеийн байдал хэвийн, шээсний шинжилгээний хариуг үзэхэд жаахан өөрчлөлттэй байсан, нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө авах, даралт, зүрхний лугшилт хэвийн, хүчил төрөгчийн хангамж хэвийн байсан. хэт авиан оношлогоор ураг хэвийн, ургийн зүрхний цохилт хэвийн, 9-10 недельтэй жирэмсэн гэсэн бичилттэй орж ирсэн. Тэгээд би сумын төв рүү мэдээллээд цагдаагийн байгууллагад журмын дагуу өсвөр насны охидын жирэмслэлт байсан учир мэдэгдсэн. Тухайн үед Чын өөрийн төрсөн ээж болон хадам аавтайгаа хамт ирсэн талаар хэлсэн. Одоо 9-10 недельтэй гэж бодохоор 2020 оны 12 дугаар сарын дундуур жирэмсэн болсон байх магадлалтай. Ар гэрийн зүгээс найз залуутай гэдгийг нь мэдэж байсан, жирэмснээс хамгаалах ерөндөг тавиулах гэсэн чинь амжсангүй жирэмсэн болчихсон байна, нөхөртэй учир хүүхдийг нь төрүүлнэ гэж хэлж байсан. Одоо Өгийнуур сумын Эрүүл мэндийн төвд эмчийн хяналтад байлгахаар төлөвлөж мэдэгдээд байна...” гэх мэдүүлэг /хх-ийн  23-24 ху/,

Гэрч Ц.Цийн өгсөн: “...2020 оны 10 дугаар сард Өвөрхангай аймгийн Богд сумаас Ц гэх айл Архангай аймгийн Өгийнуур сумын Өгийн багт манай ойролцоо отроор ирж өвөлжсөн. Тэгээд охин Ч нь Өвөрхангай аймгийн Бүрд сумаас хичээл нь тараад гэртээ ирэх үед манай хүү Д нь танилцаад гэр орноор нь орж гардаг болсон. Манай том хүү Д нь хөдөө мал дээр ганцаараа байдаг байсан би сумын төвд хүүхдүүдээ цэцэрлэгт зөөгөөд эхнэр ажилтай байдаг байсан болохоор хүүхдүүд хоорондоо үерхэж нөхөрлөж, дотноссон байсан. Тэгсэн 2021 оны 02 дугаар сард цагаан сарын өмнө Ч нь жирэмсэн болсон байна гэж манай эхнэр Б хэлээд охины аав, ээжтэй нь уулзаад хүүхдийг нь гаргахаар болсон. Одоо Ч нь эмчийн хяналтадаа орсон, биеийн байдал хэвийн сайн байгаа. Би Чыг бэрээ гэж хүлээн зөвшөөрөөд хамт амьдарч байна. Манай хүү болон би Чыг насанд хүрээгүй гэдгийг нь мэдэж байсан. Д нь Ч хүчээр, хүч хэрэглэж бэлгийн харилцаанд орсон зүйл байхгүй байх. Би сайн мэдэхгүй байна. Д нь Ч хамгийн анх хаана, хэзээ бэлгийн харилцаанд орсон талаар мэдэхгүй байна. Д болон Ч нар нь хоорондоо их дотно, хоорондоо салахгүй, ийш тийшээгээ явсан ч байнга хамт явдаг. Чыг бэрээ гэж хүлээн зөвшөөрөөд одоо нэг гэртээ амьдарч байна. Манай хүү Д нь 1999 онд төрсөн, 2016 онд Архангай аймгийн Өгийнуур сумын ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр анги төгсөөд хөдөө мал дээр гараад малчин болсон, манай том хүү байгаа юм. Түргэн ууртай хүүхэд байгаа юм. Чын талаар сайн мэдэхгүй байна. ааваа ээжээ гээд л хийж байгаа ажилд туслаад байж байна. Манай гэр бүлийн зүгээс хоёр хүүхдээ загнасан дарамталсан зүйл байхгүй. Ч одоо 2 сар гарантай жирэмсэн, биеийн байдал нь хэвийн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн  33-35 ху/,

Гэрч Ч.Цгийн өгсөн: “...Манайх 2020 оны 10 дугаар сард Архангай аймгийн Өгийнуур сумын Өгийн багт отороор Өвөрхангай аймгийн Богд сумын 2 дугаар багаас нүүж ирээд Өгийнуур сумын Ц гэх айлтай ойролцоо буусан. Тэгээд манай охин Ч нь сургуулиа тараад Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багт ирээд найз залуу болох Дтай танилцаад үерхэж, нөхөрлөж ирсэн. Д нь манайхаар орж гараад ойр зуурын ажилд тусалаад байдаг байсан. Тэгээд 2021 оны 02 дугаар сарын ихээр цагаан сарын өмнө манай  эхнэр Б охин Ч нь жирэмсэн болсон байна гэж хэлээд жирэмсэн болсныг нь мэдсэн. Тэгээд Дын аав, ээжтэй нь уулзаад ярилцаад хүүхдийг нь гаргахаар шийдсэн. Хүүхдийг нь авахуулах гэхээр дараа нь ахиад хүүхэдтэй болдоггүй гэсэн гэхээр бид нар ярилцаад гаргахаар шийдсэн. Охин маань өөрөө ч гэсэн хүүхдээ гаргана гэж хэлсэн. Манай охин Ч нь 15 настай, манай бага охин байгаа юм. Өвөрхангай аймгийн Богд суманд 09 дүгээр ангид сурч байгаа. Охин Ч Д нь хүчээр, хүч хэрэглэж бэлгийн харилцаанд орсон зүйл байхгүй байх гэж бодож байна. Хоорондоо ярилцаж байгаа бэлгийн харилцаанд орсон байх. Би охинтойгоо дотно байдаг. Эмэгтэй хүүхэд болохоор ээжтэйгээ их дотно байдаг. Энэ асуудлыг нь мэдэхгүй байна. Манай охин Чын 2 сар гарантай жирэмсэн. Биеийн байдал хэвийн, ямар нэгэн зовиур байхгүй байна. Д болон Ч нар нь хоорондоо зан харилцаа сайн, их дотно байгаа. Би Дыг хүргэнээ гэж хүлээн зөвшөөрсөн. Би өөрөө 3 охинтой, Дыг өөрийн хүүгээ л гэж бодож хайрлаж байна. Манай гэр бүлийн зүгээс  Ч болон Дыг загнасан, дарамталсан зүйл байхгүй. Надад болон манай гэр бүлийн зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Эцэг, эхчүүдийн зүгээс хүлээн зөвшөөрч байгаа учир санаа зовохгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 ху/,
Гэрч П.Бийн өгсөн: “...Чын аав ээж нь 2020 оны 10 дугаар сард Өвөрхангай аймгийн Богд сумаас Архангай аймгийн Өгийнуур суманд отороор нүүж ирсэн. Тэгээд дараа нь охин болон Ч нь ирээд хамаатны дүү Д нь танилцаад үерхэж эхэлсэн. Тэгсэн 2021 оны 02 дугаар сард хөдөөнөөс сумын төв орох гэсэн Д нь эмийн сан ороод жирэмсний тест аваад ирээч гэж хэлсэн. Тэгээд би тест авчирч өгсөн. Тэгээд би Дын ээж Бт дүү нар жирэмсний тест захиад байна, жирэмсэн болсон байж магадгүй байна шүү гэж хэлсэн. тэгээд гэрийнхэн нь мэдсэн байсан. 2020 оны 11 дүгээр сараас хойш үерхэж эхэлсэн санагдаж байна. Одоо хамт амьдарч байгаа. Ч нь одоо 15 настай, Д нь Чыг насанд хүрээгүй гэдгийг мэдэж байсан. Д нь Ч хүчээр, хүч хэрэглэж бэлгийн харилцаанд орсон зүйл байхгүй байх. Хоорондоо харилцан тохиролцоод бэлгийн харьцаанд орсон байх л гэж бодож байна. Д болон Ч нар хоорондоо зан харилцаа сайн, их дотно байдаг. Хамт амьдарч байгаа. 2 талын аав, ээжүүд нь хүлээн зөвшөөрсөн байгаа. Ч болон Д нарыг гэр бүлийн зүгээс загнасан, дарамталсан зүйл байхгүй. Ц ахын гэр бүлийн зүгээс Чыг бэрээ гэж хүлээн зөвшөөрсөн. Чын аав, ээж нь Дыг хүргэнээ гэж хүлээн зөвшөөрсөн байгаа. Ямар нэгэн маргаантай асуудал байхгүй байгаа. Д нь 2016 онд Архангай аймгийн Өгийнуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг төгсөөд хөдөө мал дээр гарч малчин болсон. Айлын том хүү бөгөөд жаахан түргэн ууртай гэж бодож байна. цэргийн алба хаагаагүй, архи, дарс уугаад байдаггүй залуу байгаа юм. Хүнд их тусархаг зантай залуу гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45 ху/,

Шинжээч Б.О өгсөн: “...Эмэгтэй хүний сарын юм ирсэний дараа өндгөн эс дахин шинээр боловсордог. Сарын юм ирсэний дараа 7-с дээш хоногийн дараа өндгөн эс боловсорч эхэлдэг, дунджаар сарын юм ирсэний дараах 10-14 хоногт өндгөн эс боловсорч жирэмслэх боломжтой. Жирэмслээгүй бол дараагийн сарын юм ирэх зэргээр үргэлжилдэг. Тиймээс асуумжаар Ц.Ч нь 2021 оны 01 сарын :б-нд сарын юм ирсэн гэж ярьсан бөгөөд /заримдаа хэдэнд ирсэнээ мартаж андуурах тохиолдол байдаг/ Ц.Ч нь 2021 оны 01 дүгээр сарын 12-с хойш жирэмсэн болох магадлалтай. Эхо шинжилгээгээр 03 сарын 16-ны үзлэгээр 9 долоо хоногтой буюу 01 сарын 12-нд жирэмсэн болсон байжээ. 2 сар 7 хоног орчим хүүхдээ тээж байна гэсэн үг юм. Жирэмсний хугацааг 7 хоногоор тооцдог. сартай жирэмсэн гэвэл 4 долоо хоногтой гэсэн үг. Насанд хүрээгүй хохирогч Ц.Ч нь одоо жирэмсэн бөгөөд хүүхэд төрөөгүй байхад эцэг тогтоолгох шинжилгээ хийх боломжгүй. Хүүхэд төрсөний дараа нярай, эх, эцгийн цусанд ДНХ-ийн шинжилгээгээр тогтооно...” гэх мэдүүлэг /хх-ийн  92-93 ху/,

Шинжээч Б.О дахин өгсөн: “...Ч нь өсөлт хөгжилтийн хувьд насандаа тохирсон. Биеийн жин 48 кг, биеийн өндөр 156 см булчингийн хөгжил ердийн, жирэмсэн болсон шинж тэмдэгтэй байсан. Биеийн байдал нь насандаа тохирсон. Бэлгийн бойжилт олсон боловч хүүхдээрээ байсан. Чыг анх харахад биеийн байдал нь 16-аас 18-тай хүүхэд шиг харагдаагүй. 16 наснаас биеийн юм бүрэн тогтворжиж, өндгөвчний гормонтой холбоотой хэвлий, гуя аарцаг орчмын өөхлөлт нэмэгдэж эмэгтэйлэг шинжтэй болно. Эцэг эх нь том биетэй бол том биетэй хүүхэд байж болно. Гэхдээ Чын биеийн ерөнхий биеийн байдлыг харахад насанд хүрсэн эмэгтэй хүний шинж ажиглагдаагүй. Хөх жижиг хөхний толгой товойгоогүй, хэвлий аарцаг гуяны өөхлөлт багатай жижгэвтэр биетэй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн  101-102 ху/,

Гэрч Б.А өгсөн: “...миний хувьд Ц.Дтай 9 жил нэг ангид суралцсан. 9 жилийн нэг ангид суралцах хугацаанд Д анги хамт олноос зохион байгуулсан ажилд идэвхитэй сайн оролцдог. Хүнд тусархуу хичээл сурлагандаа сайн сурагч байсан. Д нь хурдан моринд их сонирхолтой анги хамт олны дунд биеэ зөв авч явдаг манай ангийн тэргүүний сурагч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 147-148  ху/,

Гэрч Ц.М өгсөн: “...Дын анги удирдсан багшаар нийт 5 жил багшилсан. Д нь анги хамт олондоо нэр хүндтэй нийтэч уралдаан тэмцээнд идэвхитэй сайн оролцдог монгол хэлний хичээлд дур сонирхолтой байсан, элдэв гаж буруу зангүй нийгмийн идэвхи сайтай өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь сайн биелүүлдэг сурагч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 151-152 ху/,

Гэрч Н.С өгсөн: “...миний хувьд Ц.Дтай 9 жил нэг ангид суралцсан. 9 жилийн нэг ангид суралцах хугацаанд Д анги хамт олноос зохион байгуулсан ажилд идэвхитэй сайн оролцдог. Хүнд тусархуу хичээл сурлагандаа сайн сурагч байсан. Д нь хурдан моринд их сонирхолтой анги хамт олны дунд биеэ зөв авч явдаг, монгол хэлний хичээлд дур сонирхолтой байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн  153-154 ху/,

Гэрч Б.А өгсөн: “...миний хувьд Ц.Дтай 9 жил нэг ангид суралцсан. 9 жилийн нэг ангид суралцах хугацаанд Д анги хамт олноос зохион байгуулсан ажилд идэвхитэй сайн оролцдог. Хүнд тусархуу хичээл сурлагандаа сайн сурагч байсан. Д нь хурдан моринд их сонирхолтой анги хамт олны дунд биеэ зөв авч явдаг, монгол хэлний хичээлд дур сонирхолтой байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн  159-160 ху/,

Ц.Дын гэрчээр өгсөн: “...Манай найз охин Ц.Ч нь өөрийгөө надад Өвөрхангай аймгийн Богд сумын ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр ангид сурдаг гэж танилцуулж байсан. Анх танилцаж байхад 15 настай байсан бөгөөд би насанд хүрээгүй буюу 15 настай гэдгийг нь мэдэж байсан.  Би найз охин Ч 2020 оны 12 дугаар сарын сүүлээр Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн Цант гэх газарт бэлгийн харьцаанд орж байсан. Миний найз охин Чын тээж яваа хүүхэд миний хүүхэд мөн. Би надтай бэлгийн харьцаанд орж жирэмсэн болсон. Бид хоёр үерхэж эхэлсэнээс хойш байнга хамт байгаа бөгөөд Ч нь миний хажуугаас холдоогүй, ийш тийшээгээ яваагүй байгаа. Би өөрийн хүүхдээ гэж хүлээн зөвшөөрч байгаа. Бидний дунд ямар нэгэн маргаан байхгүй. Ч нь надаас өөр хүнтэй бэлгийн харьцаанд орсон зүйл байхгүй, миний хүүхэд байгаа юм. Тийм учраас эцэг тогтоолгох шинжилгээг хийлгэх шаардлага байхгүй. Найз охиноо сайн асарч байгаад бид хүүхдээ төрүүлнэ. Би одоо найз охин Ч хамт амьдарч байгаа. Бид хоёр бие биедээ маш их хайртай бидний зүгээс гомдол санал байхгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 107-108 ху/,

Ц.Дын гэрчээр өгсөн: “....Би 2020 оны 05 дугаар сард Өвөрхангай аймгийн Богд суманд найз охин болох Чын аавын буюу Ц гэх айлд очиж байхдаа Чыг анх харсан. Тэгсэн Ц гэх айл 2020 оны 10 дугаар сард манай хажууд буюу Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багт Өвөрхангай аймгийн Богд сумаас отор хийж нүүж ирэхэд гэрээр нь орж гардаг болж, гэрийнх нь ойр зуурын ажилд нь тусалж идэшний үеэр бой хийхэд /мал гаргах/ нь тусалж Чын аав ээжтэй танилцсан. Би өмнө Ч фэйсбүүкээр танилцаад чаталдаг байсан. Тэгээд 2020 оны 11 дүгээр сард тэдний охин болох Ч сургууль нь амраад гэртээ ирэх үед гэрээр нь орж гараад үерхэж эхэлсэн. Намайг Чын гэрээр орж гарч, Ч үерхэж байгааг 2020 оны 12 дугаар сарын сүүлээр гэрийнхэн мэддэг болсон. Тэгээд 2021 оны 01 дүгээр сард Ч бид хоёр Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багт байх гэрт бэлгийн харилцаанд орсон. Тэгсэн 2021 оны 01 дүгээр сарын 10 гаргаад хугацааг нь санахгүй байна найз охин Ч миний биений юм ирэхгүй байна, жирэмсэн болсон байж магадгүй байна, ирэх ёстой хугацаа болоод хэтэрсэн байна гэж хэлсэн. Тэгээд хамаатны ах Буугий буюу Б ахад жирэмсний тест захиад, үзэхэд 2 зураастай улаан бичиг гарч ирсэн, тэгээд жирэмсэн болсон гэдгийг мэдээд Буугий агаад хэлээд гэрийнхэн мэдсэн. Хоёр талын аав ээж ярилцаад, найз охин Ч ярилцаад хүүхдээ авахуулах гэхээр дараа нь дахиад жирэмсэн болдоггүй гэсэн гээд төрүүлэхээр шидээд, эмчийн хяналтад ороод үзүүлээд явж байна. Эмнэлгээс цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байсан. Би Ч хамгийн анх 2020 оны 12 дугаар сарын сүүлээр шинэ жил болохыг өмнө нь бэлгийн харилцаанд орсон. Тэгээд дараа нь 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр дахиж бэлгийн харьцаанд орсон, тэрнээс хойш ороогүй байгаа. Би Ч хүчээр бэлгийн харьцаанд орсон, айлгасан, дарамталсан зүйл байхгүй. Бид хоёр бие биедээ хайртай болсон учир хүсэж, сайн дураараа бэлгийн харьцаанд орсон. Манай найз охин одоо 15 настай, 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 16 насанд хүрнэ. Найз охин Ч өөрийгөө сургуульд сурдаг талаараа анх танилцуулж байсан. Одоо Өвөрхангай аймгийн Богд сумын ерөнхий боловсролын сургуульд 9 дүгээр ангид сурч байгаа. Найз охин Ч нь өмнө хүнтэй бэлгийн харьцаанд орж байгаагүй, анх удаагаа надтай бэлгийн харьцаанд орж байгаа талаар хэлж байсан. Би найз охин Ч анх бэлгийн харилцаанд орохдоо насанд хүрээгүй гэдгийг нь мэдэж байсан. Тухайн үед найз охин Ч 15 настай байсан. Би насанд хүрээгүй гэдгийг мэдэж байсан. Найз охин Ч нь 2 сар гарантай жирэмсэн байгаа. Эмнэлгийн хяналтад ороод явж байгаа. Бид хоёр хүүхдээ гаргахаар шийдсэн байгаа. Цаашдаа гэр бүл гэж  амьдарна, бид бие биедээ хайртай. Одоо Чын биеийн байдал хэвийн байгаа. Би анхаарал халамж сайн тавьж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 ху/,

Ц.Дын яллагдагчаар өгсөн: “...би гэм буруугаа болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 125-126 ху/,
Ц.Чын нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 29 ху/,
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 126 дугаартай 
1,2,3,4. Ц.Чын биед гэмтэл тогтоогдсонгүй. 
5,6. Ц.Чын охин хальс хуучин урагдалтай байна. бэлгийн харилцааны үед урагдаж гэмтэх боломжтой. Цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй.
7. Ц.Ч нь бэлгийн замын халдварт өвчингүй байна. 
8. Ц.Ч нь бэлгийн бойжилт олсон байна. 
9. Ц.Ч нь эмэгтэйчүүдийн эмчийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн үзлэгээр 9 долоо хоногтой жирэмсэн байна...гэх дүгнэлт /хх-ийн 59-60 ху/,
Жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч /хх-ийн 61-66 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 25 ху/,
Ц.Дын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 139 ху/,
Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай баримтууд /хх-ийн 162-163 ху/ зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Д нь 2020 оны 12 дугаар сарын 20-ны үеэр .......аймгийн ....... сумын ....... багийн ......... гэх газарт 15 нас 7 сартай гэдгийг нь мэдсээр байж Ц.Ч бэлгийн харьцаанд орж, улмаар жирэмсэн болгосон гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Дт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.  

Эрүүгийн 2112................ дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Д нь 2020 оны 12 дугаар сарын 20-ны үеэр Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн Цант гэх газарт 15 нас 7 сартай гэдгийг нь мэдсээр байж Ц.Ч бэлгийн харьцаанд орж, улмаар жирэмсэн болгосон гэмт хэргийг үйлдсэн болох нь: Насанд хүрээгүй хохирогч Ц.Чын өгсөн: “...Манай аав Ц, ээж Б нар нь 2020 оны 10 дугаар сард Өвөрхангай аймгийн Богд сумаас Архангай аймгийн Өгийнуур сумын отор нүүдлээр ирсэн.  Тэгээд би 2020 оны 11 дүгээр сард Өвөрхангай аймгийн Богд сумаас Архангай аймгийн Өгийнуур суманд гэртээ ирээд Дтай танилцаад утсаар чаталдаг байсан. Тэгээд бид хоёр дотносон. Д нь манайхтай ойролцоо байдаг байсан бөгөөд манайхаар их орж гардаг байсан. Тэгж танилцсан. Би Дтай үерхэж дотносоод сайн дурын үндсэн дээр бэлгийн харилцаанд орсон. Би Дт хайртай, бид 2 нэг гэрт хамт амьдарч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 ху/, насанд хүрээгүй хохирогч Ц.Чын хууль ёсны төлөөлөгч Б.Бын өгсөн: ... Д болон Ч нар нь харилцаа сайн хоорондоо үерхэж байгаа. 2 талын аав ээж нь хүлээн зөвшөөрсөн учир нуух хаах зүйлгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 05-07 ху/, гэрч Б.Г өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт хүмүүсийг үзэж байхад Архангай аймгийн Өгийнуур сумаас Ч гэх насанд хүрээгүй охин ээжийн хамт 2 сартай жирэмсэн, шинжилгээний хариу авах гэж байгаа гэсээр орж ирсэн. Тэгээд хариуг нь өгөөд жирэмсний идэвхитэй бүртгэлийг программд бүртгэж, эчмийн үзлэг хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн  23-24 ху/, гэрч Ц.Цийн өгсөн: “...2020 оны 10 дугаар сард Өвөрхангай аймгийн Богд сумаас Ц гэх айл Архангай аймгийн Өгийнуур сумын Өгийн багт манай ойролцоо отроор ирж өвөлжсөн. Тэгээд Цгийн охин Ч нь Өвөрхангай аймгийн Бүрд сумаас хичээл нь тараад гэртээ ирэх үед манай хүү Д нь танилцаад гэр орноор нь орж гардаг болсон. Манай том хүү Д нь хөдөө мал дээр ганцаараа байдаг байсан би сумын төвд хүүхдүүдээ цэцэрлэгт зөөгөөд эхнэр ажилтай байдаг байсан болохоор хүүхдүүд хоорондоо үерхэж нөхөрлөж, дотносон байсан. Тэгсэн 2021 оны 02 дугаар сард цагаан сарын өмнө Ч нь жирэмсэн болсон байна гэж манай эхнэр Б хэлээд охины аав, ээжтэй нь уулзаад хүүхдийг нь гаргахаар болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн  33-35 ху/, гэрч Ч.Цгийн өгсөн: “...Охин маань өөрөө ч гэсэн хүүхдээ гаргана гэж хэлсэн. Манай охин Ч нь 15 настай, манай бага охин байгаа юм. Өвөрхангай аймгийн Богд суманд 09 дүгээр ангид сурч байгаа. Охин Ч Д нь хүчээр, хүч хэрэглэж бэлгийн харилцаанд орсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 ху/, гэрч П.Бийн өгсөн: “...Чын аав ээж нь 2020 оны 10 дугаар сард Өвөрхангай аймгийн Богд сумаас Архангай аймгийн Өгийнуур суманд отороор нүүж ирсэн. Тэгээд дараа охин болон Ч нь ирээд хамаатны дүү Д нь танилцаад үерхэж эхэлсэн. Тэгсэн 2021 оны 02 дугаар сард хөдөөнөөс сумын төв орох гэсэн Д нь эмийн сан ороод жирэмсний тест аваад ирээч гэж хэлсэн. Тэгээд би тест авчирч өгсөн. Тэгээд би Дын ээж Бт дүү нар жирэмсний тест захиад байна, жирэмсэн болсон байж магадгүй байна шүү гэж хэлсэн. Тэгээд гэрийнхэн нь мэдсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45 ху/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Архангай аймгийн Прокурорын газраас Ц.Дын үйлдлийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж хохирогчийг жирэмсэн болгосон гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.    

Иймд шүүгдэгч Ц.Дын үйлдлийг хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж, бэлгийн харьцаанд орж, жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 
 
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Насанд хүрээгүй хохирогч Ц.Ч, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Б нар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх баримтыг гаргаж өгөөгүй бөгөөд насанд хүрээгүй хохирогч Ц.Ч, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Б нар нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 11-112хуу/, хэргийн материалтай танилцахдаа гомдолгүй /хх-ийн 162хуу/ гэсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Д нь бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:  

Шүүгдэгч Ц.Дын үйлдлийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж хохирогчийг жирэмсэн болгосон байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2.1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 
Шүүгдэгч болон хохирогч нараас хэргийг хялбаршуулан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дт 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялаас чөлөөлөх тухай саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.   
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэж мөн хуулийн 1.1 дэх хэсэгт”...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэнэ...”гэж тус тус заажээ.
Иймд шүүгдэгч Ц.Дт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, ãýìò õýðýã ¿éëäэгдсэн íºõöºë áàéäàë, ó÷èðñàí õîõèðîë õîð óðøãèéí øèíæ ÷àíàð, ø¿¿ãäýã÷èéí õóâèéí áàéäлыг тус тус харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1. дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дт 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, түүнийг уг ялаас чөлөөлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
 
 Шүүгдэгч Ц.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч Х овогт Цийн Дыг хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн, арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж, бэлгийн харьцаанд орж жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дыг 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, түүнийг уг ялаас чөлөөлсүгэй.  

3. Шүүгдэгч Ц.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай. 

         4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

5. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ОТГОНЦЭЦЭГ