Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/120

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Д хөтлүүлж, 
Улсын яллагч: С.Б
Хохирогч,иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.М 
Хохирогч Д.Э
Иргэний нэхэмжлэгч: Г.Д
Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.П 
Шүүгдэгч: М.Т нарыг оролцуулан Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М Тд холбогдох 1912.............. дугаартай эрүүгийн хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1968 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Архангай аймаг Батцэнгэл суманд төрсөн, 53 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, бараа судлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, охины хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уул хорооллын 08-06 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт М Т /РД:А/,

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч М.Т нь 2019 оны 09 дүгээр сарын 07-ны шөнө 23 цагийн үед Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх хот хоорондын засмал зам дээр 40-06 АРА улсын дугаартай Тоёото Харьер маркийн автомашинтай замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11,3-т заасан хэсгийг зөрчиж, Г.Дгийн жолоодож явсан 21-05 УБР улсын дугаартай Тоёото Приус-20 маркийн автомашинтай мөргөлдөж, улмаар зорчигч Д.Ю, Э.Л, Д.Энарын эрүүл мэндэд тус тус хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн үед:

Хохирогч Д.Эын өгсөн: “ 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Өндөр-Улаан сум руу явж байхдаа машины осолд орсон. 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хагалгаанд орсон. Тэгээд 11 дүгээр сарын 25-ны өдөр халдвар судлалын үндэсний төвд шинжилгээ өгтөл хөхний хорт хавдартай болсон байна гээд 3 сар химийн эмчилгээ хийлгэж 5 дугаар сард дууссан. Үүнээс хойш 3 сар болоод шинжилгээ өгч байна гэжээ. 


Иргэний нэхэмжлэгч Г.Дгийн өгсөн: “машины үнэлгээ хийлгэсэн 9.800.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв. 

Эрүүгийн 1912005400136 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 
Хохирогч Д.Эын өгсөн: “...Бид 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос Архангай аймгийн Цахир сум орохоор өдрийн 14 цагийн үед хөдөлсөн.  Тэгээд Өндөр-Улаан сумын нутагт шөнийн 23 цагийн орчим явж байхад өөдөөс нилээн хурдтай явж байсан нэг машин өнгөрсөн. Тэр машины араас нэг машин цагаан зураас давж орж ирээд мөргөлдөөд машин өнхөрсөн. Миний сууж явсан талын хаалганы шил хагарсан. Би машины цонхоор гарч ирээд араас нь манай нөхөр гарч ирсэн. Тухайн машинд тавуулаа явж байсан. Би машинаас бууж ирчихээд байж байтал нөгөө мөргөсөн машин дотроос нэг эрэгтэй хүн гарч ирээд утсаар яриад аав нь аваар хийчихлээ, М /нэг л хүний нэр хэлээд байсан, би яг тодорхой санахгүй байна/ ахыгаа гээд яриад байсан. Тэгсэн цаанаас нэг настай намхан хөгшин хүн гарч ирээд хүүхдүүдийг минь аварч өршөө гээд орилоод байсан. Би тэгээд холдоод явсан. Бид нар аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр ирсэн байхад нь таараад та яаж яваад байгаа юм бэ гэж хэлсэн чинь миний дүү наад гараа л эмчлүүлчих дараа нь уулзъя  гэж хэлсэн. Биднийг хот руу авч явъя, тохиръё, эмнэлэг авч явъя гэсэн юм яриад байсан юм. Тэгсэн маргааш өглөө нь шал ондоо болоод бид нарыг орхичихоод яваад өгсөн. Осол болох үед би жолоочийн эсрэг талд сууж явсан. Би машинаас гарч ирээд нөгөө мөргөлдсөн харьерын тийшээ алхсан юм. Тэгсэн тэр машинаас хамгийн түрүүнд эрэгтэй хүн бууж ирээд аав нь аваар хийчихлээ гэж утсаар ярьж байсан. Уг машиныг лизингээр худалдан авсан, манай өөрийн машин байгаа юм. Одоо миний зүүн талын гар 2 хугарсан. Баруун талын хөх зам тээврийн ослын үед цохигдсоноос болж хөхний хагалгаанд орсон. Би гомдолтой байна. Би эмчилгээний зардал нэхэмжилнэ. Би хөхний хавдраас болж Солонгос улс руу хагалгаанд орох гэж байгаа. Мөн машины эвдрэлийн үнэлгээг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 ху/,

Хохирогч Д.Юын өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр манайхтай худ ургийн холбоотой Т болон З, Мөнхбаяр гэх хүмүүстэй би хамт яваад Архангай аймгийн Цахир суманд байх Гэсэр гэгээнтэнд мөргөхөөр болсон. Тухайн үед бид саарал өнгийн Тоёота Харьер маркийн автомашинтай явсан. Машин дотор миний хэлсэн 3 хүн, надтай нийлээд 4 хүн байсан. Тухайн автомашиныг Т гэх эмэгтэй жолоодож явсан юм. Гэсэр гэгээнтэнд мөргөөд тухайн өдрийн буюу 09 дүгээр сарын 07-ны шөнийн 23 цагийн орчимд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутгаар дайран өнгөрдөг төв магистрал зам дээр Архангай аймаг чиглэлтэй хөдөлгөөнөө үргэлжлүүлэн явж байхад миний нойр хүрээд автомашины ард талын суудал дээр унтчихсан байсан. Гэнэт намайг сэрэхэд манай автомашин замдаа осолдчихсон. Манай нөхөр Мөнхбаяр тухайн автомашины цонхыг хагалаад намайг гаргасан. Автомашинаас буусны дараа миний нүүрнээс их хэмжээний цус гараад миний толгой болон духны хэсэг газар гэмтчихсэн байсан. Би бууж ирээд машин осолдсон юм байна, өөр тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн байна гэж мэдсэн. Манай зорчиж явсан Тоёота Харьер автомашин хажуу талаараа засмал дээр унасан байсан. Харин замын эсрэг талд хар бараан өнгийн приус-20 маркийн автомашин урд хэсэг газар нь гэмтсэн байдалтай замын хажууд зогсож байсан. Удалгүй түргэн тусламжийн автомашин ирээд биднийг суулгаад Архангай аймаг руу явсан. Осол болох үед Т жолоо бариад явж байсан, Мөнхбаяр буюу манай нөхөр бид хоёр арын суудал дээр зорчиж явсан, Золоо гэх эрэгтэй харин жолоочийн хажуу талын суудал дээр зорчиж явсан. Уг машиныг Т жолоодож байсан. Миний биед зүүн талын гурван хавирга хугарсан, духны хэсгийн 4 хэсэг газарт язарч том зүсэгдсэн юм шиг шарх үүссэн байсан мөн биеийн ихэнх хэсэгт хөхөрч хавдсан гэмтлүүд олон байсан эдгээр гэмтлүүд нь осол болсноос шалтгаалж үүссэн. Би өөрийн биед учирсан гэмтлүүдэд олон оёдол тавиулсан, гэмтлийн эмнэлэг дээр шархаа боолгож 10 хоног цэвэрлүүлж боолгох зэрэг эмчилгээнүүд хийлгэсэн. Т архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан, бид ч гэсэн хэрэглээгүй явж байсан. Би приус машины жолоочийг нь хараагүй болохоор архи уусан эсэхийг мэдэхгүй байна, ямар хүн тэр машиныг жолоодож явсан эсэхийг мэдэх сөхөөгүй байсан. Би осол гарах үед унтаж байсан болохоор ямар хурдтай явж байсан талаар мэдэхгүй байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 ху/,

Хохирогч Э.Л өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 07-ны орой 23 цаг 00 минутын үед Г.Д, Э, Ш, А нарын хамт Архангай аймгийн Цахир сум руу явж байсан. Тэгээд 23 цаг 30 минутын үед Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг дэвсгэрт явж байгаад урдаас өнгийг нь сайн хараагүй, нэг машин урдаас зам голлож орж ирээд манай машиныг мөргөсөн. Тэгээд юу болсныг санахгүй байна. Би осолд ороод эмнэлэгт сэрсэн. 21-05 УБР дугаартай приус маркийн машинд би сууж явсан бөгөөд машиныг Д жолоодож явсан. Д жолоо барьж байх үедээ архи уугаагүй. Миний нуруу хугарсан. Өөр бусад гэмтсэн зүйл байхгүй. Надад шүүх эмнэлгийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. 40-06 АРА дугаартай машиныг хэн жолоодож явсан талаар би тэр талаар мэдэхгүй байна. Осол болох үед гадаа цаг агаар тогтуун байсан. Зам эвдрэл гэмтэлгүй байсан. 40-06 АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл зам голлоод ороод ирсэн, үүнээс болж осол гарсан гэж үзэж байна. Би гомдолтой байна. Эмчилгээний зардлаа гаргуулан авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 ху/,

Иргэний нэхэмжлэгч П.Аийн өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 07-нд Д, Э, Ш, Л нарын хамтаар Архангай аймгийн Цахир суманд очихоор 21-05 улсын дугаартай приус- 20 маркийн тээврийн хэрэгслээр явсан. Тэгээд орой 23 цаг 20 минутын үед би хаана явж байснаа сайн санахгүй байна. Нэг мэдэхэд урдаас цагаан өнгийн машины гэрэл гялбаад ороод ирсэн. Тэгээд юу болсныг мэдэхгүй, эмнэлэг дээр ирээд сэрсэн. Миний сууж явсан 21-05 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг Д барьж байсан. Тэгээд тухайн өдөр Д машин барих үедээ архи уугаагүй байсан. Миний зүүн талын чих болон эрүүний доод хэсэгт задраад нийт 3 оёдол тавиулсан. Мөн баруун талын хөл гэмтсэн бөгөөд толгой өвдөж ой санамж алддаг болсон. Би шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Санал хүсэлт байхгүй. Нөгөө тээврийн хэрэгслийг ямар хүн жолоодож явсан талаар би мэдэхгүй байна. Осол болох үед цаг агаар тогтуун байсан. Замын нөхцөл байдал эвдрэл гэмтэл байгаагүй. Мөн осол гаргасан 2 машинаас өөр машин байгаагүй. Урдаас гэрэл гялбаж орж ирсэн машины буруу гэж бодож байна. Би эрүүл мэндээрээ хохирсон учир гомдолтой байна. Мөн бидний сууж явсан машины жолоочийг ирж уулз гэж хэлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 ху/,

Иргэний нэхэмжлэгч Г.Дгийн өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 14 цагийн үед Архангай аймгийн Цахир сумын төв орохоор Улаанбаатар хотоос гарсан. Тэгээд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутагт явж байгаад зам тээврийн осолд орсон. Миний машин 2006 онд үйлдвэрлэгдсэн 2019 онд Монгол Улсад орж ирсэн автомашин байгаа юм. Зам тээврийн ослын улмаас миний машин засвар авч босох ямар ч боломжгүйгээр эвдэрсэн. Би энэ машиныг лизингээр худалдан авсан. Би машины эвдрэлийн үнэлгээгээр хохирлоо нэхэмжилнэ. Уг нь би машинаа анх 15,500,000 төгрөгөөр авч байсан юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43 ху/,

М.Тын гэрчээр өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 07-ны өглөө аймгийн төвөөс 08 цагийн үед Цахир сумын Гэсэр багш руу явсан. Бид 21 цагийн үед аймгийн төв рүү явсан. Тэгээд засмал замтай нийлэхэд харанхуй болсон байсан. Шөнө 02 цагийн үед Өндөр-Улаан сумын нутагт засмал зам дээр явж байхад урдаас хурц гэрэлтэй машин гэнэт гараад ирсэн. Тэгээд тэр машинтай мөргөлдсөн. Тухайн үед ухаан алдсан байсан. Би 2018 онд жолооч болсон болохоор удаан явдаг. Шөнө бол бүр удаан явдаг. Би осол болох үед эрүүл байсан. Миний урдаас ирж явсан приүс машин хурд ихтэй явсан болохоор түүнээс болж осол гарсан. Миний зүүн хөл дунд чөмгөөрөө хугарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-46 ху/,

Гэрч Г.Дгийн өгсөн: “...2019 оны 09 сарын 07-ны өдөр би приус 20 маркийн машинтай Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутагт шөнө 03 цагийн үед Экстрал машинтай зөрсөн. Ар талд нь харьер маркийн машин зөрөх гэж байгаад цагаан зураас давж орж ирээд мөргөлдсөн. Би эхнэр Э, Л, Ш, А нарын хамт явсан. Осол болох үед зам, үзэгдэх орчин хэвийн байсан. Гадаа харанхуй байсан, бид бага зэрэг өгсөж явсан. Уг машин нь миний машин, би банк бус санхүүгийн байгуллагын нэр дээр зээлээр авсан. Уг осол урдаас урсгал сөрж орж ирсэн харьер маркийн машины буруугаас болж осол гарсан. Миний биед гэмтэл учраагүй. Би гомдолтой байна. Машины эвдрэлийг засуулах болон эмчилгээ хийлгэхэд гарах зардлыг гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-49 ху/,

Гэрч Д.Эын өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 00 цаг өнгөрч байхад би өөрийн нөхөр Дгийн хамт Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутагт явж байхад Харьер маркийн машиныг нэг эрэгтэй хүн жолоодож байгаад гэнэт өөдөөс орж ирээд мөргөлдсөн. Тэгээд хоёр машин онхолдсон. Манай нөхөр Д жолооч гэх залуутай явж байгаад эхнэр Тыг нь зорчигч талын суудлаас нь татаж гаргасан. Би уг ослын улмаас зүүн гарын яс хугалсан. Миний нүүрэн хэсэгт шилний хагархай орсон. Зүүн гарын булчин байх чөмөг хугарсан. Би хагалгаанд орсон. Эмчилгээний зардал 1.000.000 төгрөг болсон. Мөн машинаа лизингээр авсан. Машин авах юмгүй болсон. Манай машинд А, Л, Ш нар явсан. Д машин жолоодож явсан. Нөгөө машиныг нэг эрэгтэй хүн жолоодож явсан. Эхнэр нь урд суудал дээр сууж явсан юм. Т гэх эмэгтэй машин жолоодоогүй юм. Манай нөхөр тухайн үед архи уугаагүй, эрүүл байсан. Уг осол нь Харьер маркийн машины буруугаас гарсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-52 ху/,

Гэрч Д.Згийн өгсөн  “...2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр аймгийн гараад Цахир сум орж Гэсэр ламтанд мөргөчихөөд буцаж явсан. Бид багцаагаар 23 цагийн үед Өндөр-Улаан сумын нутаг дэвсгэрт явж байсан. Т машин бариад жижигхэн өгсөөд явж байтал гэнэт тас няс гээд явчихсан. Нэг мэдсэн машин онхолдчихсон орилоод байж байсан. Ийм л явдал болсон. Т нь уг машиныг Чулуутын гуанзан дээрээс эхлэн жолоодсон. Т нь 2017 билүү 2018 онд Улаанбаатар хотод жолооны курс төгссөн. Осол болох үед би машины урд суудалд сууж явсан. Осол болох үед Т нь машин жолоодож явсан ба архи уугаагүй байсан, замын хөдөлгөөний нөхцөл байдал, үзэгдэх орчин хэвийн байсан. Тухайн үед урд явсан машины араас дагаад яваад байсан. Гүйцэд түрүүлэх үйлдэл хийгээгүй. Уг машин нь миний нэр дээр байдаг автомашин юм. Бид бүгд бүс зүүж явсан. Бид нар гэмтлийн зэргээ тогтоолгосон. Тын хөл хугарсан, Юын толгой хагарсан. Надад гомдол санал байхгүй, би иргэний нэхэмжлэгчээр тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-55 ху/,

Гэрч Э.Лгийн өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 07-ны орой 23 цагийн орчим Архангай аймгийн Цахир сумын нутаг руу явж байхад Өндөр-Улаан сумын нутагт осолд орсон. Тухайн үед Д, С, А бид нар хамт явж байсан. Бидний зорчиж явсан приус машиныг Д жолоодож явсан. Тухайн үед бидний сууж явсан машин ямар хурдтай явж байсныг би мэдэхгүй байна. Ойролцоогоор 50-60 км/цагийн хурдтай явж байсан байх. Уг ослын улмаас миний нуруу хоёр хугарсан. Бид архи хэрэглээгүй, эрүүл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-59 ху/,

Гэрч П.Аийн өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатараас Архангайн Цахир сум орох гээд Д, С, Ш бид хэд явсан. Ингээд 23 цагийн үед Өндөр-Улаан сумын нутагт явж байгаад осолд орсон. Бид тухайн үед хар өнгийн приус 20 маркийн машинтай явсан ба Д жолоодож явсан. Тухайн үед урдаас маш тод гэрэлтэй тээврийн хэрэгсэл гарч ирээд мөргөлдсөн. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Бид хэр хурдтай явж байсныг би мэдэхгүй байна. Уг ослоос болж миний толгой өвдөөд, зүүн талын хөл нугалж болдоггүй, ой санамж муу, зүүн чихэндээ оёдол тавиулсан. Бид архи уугаагүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-64 ху/,

Гэрч Д.Рийн өгсөн: “...Осолд орохын өмнө 40-06 АРА улсын дугаартай машиныг Т жолоодож явсан. Т нь уг машиныг Чулуутын хавцал орчмоос жолоодсон байх. Харанхуй байсан учраас сайн санахгүй байна. Тэндээс хөдлөөд Т машин жолоодож явж байгаад осол гаргасан. Миний араас 200-300 метр зайтай явж байсан. Тэгээд явж байгаад зогсоод машин нь саатсан юм болов уу гэж бодоод хүлээж байгаад утас руу залгасан чинь дуудаад авахгүй байсан. Эргээд очсон чинь осол гарсан байсан. Т болон тэр машинд явсан хүмүүс архи уугаагүй. Намайг хэргийн газар очиход манай ах дүү нарын сууж явсан машины хамар хэсэг нь замын голд ертөнцийн зүгээр баруун тийшээгээ харсан байсан, бөгсөн хэсэг нь ертөнцийн зүгээр зүүн урагшаа харсан байсан. Тын хамгаалах бүсийг нөхөр нь тайлах гэж байсан. Т миний баруун хөл хугарсан юм шиг байна, мэдээгүй байна гэж байсан. Тэгээд би Згийн хамт Тыг урд салхины шил хагарсан байсан болохоор татаж гаргасан. Тухайн үед эмнэлэг дуудчихаад нөгөө машин дээр очиход ногоон куртектэй 40-50 насны эрэгтэй хүн байсан. Та нар гайгүй юу гэхэд хүн нас барсан зүйл байхгүй, нэг хүний нуруу гэмтсэн юм шиг байна гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-69 ху/,

Гэрч Ц.Мөнхбаярын өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 07-ны өглөө аймгаас гараад Архангай аймгийн Цахир суманд очиж Гэсэр ламд мөргөсөн. Бид Цахираас 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 18 цагийн багцаанд аймаг руу хөдөлсөн. Бид замдаа Чулуутын гүүрэн дээр зогсоод унд цай ууцгаагаад хөдөлсөн. Тухайн үед машиныг Т эгч бариад жолоочийн хажуугийн суудал дээр нөхөр З, арын суудал дээр би эхнэр Юын хамт суугаад явж байсан. Би арын суудалд суугаад унтаж явсан. Тэгээд нэг сэрэхнээ машин онхолдоод хажуулдчихсан байсан би эхнэрээ дуудаад дээд цонх нь бяцарчихсан байхаар нь түлхэж унагаад аваад гарсан. Би тэрхэн үедээ шоконд орчихсон байсан. Манай эхнэрийн толгойноос цус гараад тогтохгүй байсан. Би сандраад малгайгаараа толгойг дарсан. Бусад хүмүүс ямар байдалтай байгааг анзаарах ч сөхөө байгаагүй. Нэг мэдэхэд Өндөр-Улаан сумын түргэн ирээд биднийг сумын төв рүү аваад явсан. Би хэн түргэн дуудаад эмнэлэг ирсэн болохыг ч мэдээгүй. Анх аймгаас гарахад З ах нь өөрөө бариад явсан. Цахираас буцаад явж байгаад Чулуутын гүүрэн дээрээс хөдлөхдөө Т эгч машиныг жолоодсон. Би яагаад жолоо шилжүүлсэн болохыг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-72 ху/,  

Гарч Ц.Шийн өгсөн: “...2019 оны 09 дүгээр сард Улаанбаатар хотоос Архангай аймгийн Цахир сумын чиглэлд Приус-20 маркийн тээврийн хэрэгслээр жолооч Д, жолоочийн эхнэр С, мөн арын суудалд надтай нийлээд гурвуулаа явж байсан. Төв аймгийн нутагт байрлах элсэн тасархай дээр бууж замдаа хоол идээд цаашаа хөдөлсөн. Архангай аймаг Ихтамир суман дээр зогсож хоол идээд цаашаа хөдөлсөн 21 цаг болж байсан байх тэгээд би машинд унтсан байсан нэг сэртэл машин уначихсан гараарай гэж хэлж байсан намайг жолооч машинаас татаж гаргасан. Би тухайн үед осолд орчихоод Архангай аймгийн Өндөр-Улаан сумын эмнэлэгт үзүүлсэн. Тэгээд хот орж Гэмтэл согогийн үндэсний төвд шинжилгээ өгсөн надад ямар нэгэн гэмтэл учраагүй байсан. Жолоочийн эхнэр, мөн хойно сууж явсан нэг залуу гэмтсэн гэж байсан би нарийн сайн санахгүй байна. Дээрх хүмүүстэй төрөл садангийн холбоо байхгүй, хамт ажилладаг хүмүүс байгаа юм. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 73-74 ху/, 

Гэрч М.М өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 08-ны шөнө 12 цагийн үед Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багт зам тээврийн осол болсон талаар дуудлага ирсэн. Би хэргийн газарт очиж хэргийн газрын хамгаалалт авсан. Намайг хэргийн газар дээр очих үед тоёото харьер, тоёото приус маркийн автомашинууд мөргөлдсөн байдалтай хүмүүс нь машинаасаа гараад ирчихсэн байсан. Нэг эмэгтэй нь хөл нь гэмтчихсэн гээд замын хажууд сууж байсан. Би ослын газар дээр байсан хүмүүстэй уулзаж ярилцахад тоёото харьер маркийн автомашиныг хөл нь гэмтсэн гээд замын хажууд сууж байсан эмэгтэй барьж явсан гэж байсан. Харин тоёото приус маркийн автомашиныг нэг эрэгтэй хүн барьж явсан гэж байсан. Өндөр-Улаан сумын Эрүүл мэндийн төв рүү гэмтсэн хүмүүсийг нь явуулаад би хэргийн газар дээр хамгаалалт аваад үлдсэн. Намайг очсоноос хойш 2 цагийн дараа бүрэлдэхүүн ирээд хэргийн газрын үзлэг хэмжилт хийсэн. Намайг очиход автомашины жолооч, болон зорчигч бүгд байсан. Тухайн үед согтуурал шалгах багаж байгаагүй учраас согтуурлыг шалгаагүй. Жолооч нар архи уусан гэхээр шинжгүй эрүүл байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 75-77 ху/,

Гэрч Ц.Б өгсөн: “...Би Г.Д, М.Т нарыг танихгүй. 2019 оны 09 дүгээр сарын 08-ны шөнө Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутагт болсон 40-06 АРА,   21-05 УБР улсын дугаартай автомашинууд мөргөлдсөн зам тээврийн ослын дуудлагад цагдаагийн газраас өгсөн дуудлага мэдээллийн дагуу очиж ажилласан. Тухайн хэргийн газар дээр бүрэлдэхүүний хамт үзлэгийг хийж ажилласан. Тус ослын улмаас замын зорчих хэсэг дээр унасан эд анги, ул мөрийн үндэслэж, мөрдөгч болон шинжээчтэй зөвлөлдөж А цэгийг тодорхойлсон. Тус зам тээврийн осол нь 8 сарын өмнө болсон тул зарим зүйлийг тодорхой нарийн санахгүй байна. Би зам тээврийн ослын схем зургийг үйлдэж, хэмжилтийг хийж ажилласан. 2 жолоочийн байсан эсэхийг санахгүй байна. Тухайн зам тээврийн ослын жолооч зорчигчоос тайлбар мэдүүлэг авах ажиллагааг мөрдөгч хариуцан ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-80 ху/,

Гэрч А.Д өгсөн: “...Би Т, Д нарыг танина. 2019 оны 09 дүгээр сарын 08-ны шөнө Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн Бэлхийн үзүүр гэх газарт зам тээврийн осол болсон гэх дуудлага ирж би дуудлаганд очиж ажилласан тухайн үед харьерийн жолооч эмэгтэй Т гэх хүн зүүн талын хөл гэмтсэн өргөж болохгүй байна гээд машинд суулгаад Өндөр-Улаан сумын Эрүүл мэндийн төв рүү тээвэрлэж авч явсан харин Д гэх хүнийг танихгүй байна. Би тухайн үед Эрүүд мэндийн төвийн жижүүрээр ажиллаж байсан тухайн дуудлаганд очиж ажилласан тэгээд нөхцөл байдлыг шалгаж анхан шатны тусламж үзүүлж Өндөр-Улаан сумын Эрүүл мэндийн төвд гэмтсэн 4-5 хүнийг авч ирсэн. Тухайн үед 2 автомашины жолооч нь харьер маркийн автомашины жолооч нь Т гэх хүн байсан харин нөгөө автомашины жолоочийг сайн мэдэхгүй байна. Т нь хөлөө гэмтээсэн байсан би анхан шатны тусламж үзүүлж байхдаа асуухад харьер маркийн машиныг жолоодож явсан гэж хэлсэн. Тухайн үед олон хүн гэмтсэн байсан учраас би тухайн 2 автомашины жолооч нарыг архи согтууруупах ундааны зүйл хэрэглэсэн байсан үгүйг анзаараагүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82 ху/,

Гэрч Н.О өгсөн: “...Тухайн өдөр Цахир суманд гэмт хэргийн өөр дуудлаганд ажиллаж байхад Архангай аймгийн Цагдаагийн газрын жижүүрээс залгаад Өндөр-Улаан суманд зам тээврийн осол гарсан байна, очоод ажилла гэж үүрэг өгсөн 2 машин анх мөргөлдсөн гэмээр шинж тэмдэг зам дээр үлдсэн байсны дагуу А цэгийг авч ажилласан. Намайг хэргийн газарт очиход Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч байсан. Харин Харьер маркийн тээврийн хэрэгслийн жолоочид яаралтай эмнэлгийн анхан шатны тусламж хэрэгтэй байсан учраас Өндөр-Улаан сумын эмнэлэг явсан байсан. Намайг тухайн дуудлаганд очих үед зөвхөн Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч хэргийн газар байсан. Уг жолоочоос ямар нэгэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх шинж тэмдэг мэдэгдэхгүй байсан. Мөн хэргийн газар нарийн тогтоох боломжгүй байсан. Хариер маркийн тээврийн хэрэгслийн жолооч эмнэлэгт хүргэгдсэн байсан. Надтай хамт Өндөр-Улаан сумын хэсгийн төлөөлөгч Мягмарцэнд тухайн хэргийн газар ажиллаж байсан ба би М 2 жолоочоос цусны дээж авчих гээд захиад үзлэгээ хийчихээд өөрийн анх ажиллаж байсан дуудлагандаа буцаад Цахир сум орсон. Харьер маркийн машиныг ямар хүн жолоодож явсныг би сайн мэдэхгүй ээ. Тухайн хэргийн газар Өндөр-Улаан сумын хэсгийн төлөөлөгч Мягмарцэнд анх очсон тэр талаар сайн мэдэж байгаа. Гэхдээ М надад эмэгтэй жолооч байсан, энэ жолооны үнэмлэх нь гээд Т гэх нэртэй эмэгтэй хүний жолооны үнэмлэх өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 84-86 ху/,
М.Тын яллагдагчаар өгсөн: “...Би урсгал сөрж ороогүй. 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр өглөө 08 цагийн үед Архангай аймгийн Цахир сумын 2 багшид мөргөхөөр дүү нарын хамт 2 машинтай явсан юм. Манай дүү нар өдөртөө буцна гэж байсан болохоор бид нар Цахир сум орж 2 багшид мөргөчихөөд орой 21 цагийн үед буцаад аймаг орох гээд буцаад явсан юм. Цахир сумаас хөдлөхдөө манай нөхөр Д.З автомашиныг жолоодож явж байгаад нуруу ууц хөшөөд байна гээд байхаар нь би Чулуут сумын гүүрний орчимд түр зогссон. Бид голын эрэг дээр сууж замд идэхээр авч гарсан хуушуур, чанасан махаа идээд газын плитка дээр жаахан цай чанаж уугаад хөдөлсөн. Манай хүргэн ахын бие тааруухан байсан болохоор Улаанбаатар хотруу буцах гээд яарч явсан юм. Манай дүү нар миний урд явж байсан, би араас нь дагаад явж байсан. Тэгээд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутагт явж байтал өөдөөс гэнэт хурц гэрэлтэй хурдтай машин гарч ирсэн. Тэгээд яах ийхийн зуургүй мөргөлдсөн. Угаасаа бодож ч амжихын завдалгүй мөргөлдчихсөн. Манай машин овор томтой машин байсан тулдаа хүн алчихаагүй. Гэрэл нь гэнэт улаан нүүрэн дээр ойгоод ороод ирсэн тэгээд л баримжаа алдсан байх тэрнээс би тэгж замбараагүй их хурдтай бол яваагүй. Манай дүү нар тоёото экстрайл маркийн автомашинтай 800 метрээс 1 километр орчим зайтай л явсан байх. Бид 2 бараа бараагаа хараад яваад байсан. Манай хүн түрүүлж гарсан. Манай дүү нар буцаж ирээд намайг гаргасан байх. Хэн нь яаж гаргасан болохыг мэдэхгүй байна. Би тухай үедээ шоконд орчихсон байсан. Манай машины ард сууж явсан эхнэр нөхөр 2-ын нүүр ам жигтэйхэн цус болчихсон байсан. Би хөлөө авах гэсэн нэг юм ангаагаад авч болохгүй байсан. Тэгсэн хугарчихсан байсан юм билээ. Би 2018 онд Улаанбаатар хотод Баянхошуунд байдаг жолооны курсыг сурч төгссөн. Би уг зам тээврийн ослын улмаас зүүн талын хөл 5 хугаралтай, баруун хөл махны тасралтай суга таягатай явдаг, байнга өвчин намдаах эм хэрэглэдэг, шөнө болгон нойргүй хонодог, толгой байнга өвддөг, даралт байнга ихэсдэг, байнгийн эм тариатай бусдын асаргаанд байгаа, надад одоогоор группын 300,000 төгрөгрийн орлогоос өөр орлого байхгүй, уг мөнгө маань миний өөрийн эмчилгээний зардалд хүрэхгүй шахам байдаг юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 231-234 ху/,
Хэргийн газрын үзлэг хийсэн туай тэмдэглэл, зам тээврийн ослын акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-19 ху/,
Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 85 дугаартай 
1.    Тоёота Харьер маркийн 40-06 АРА улсын дугаартай тээвриин хэрэгслийн жолооч М.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 “Тээврийн хэрэгсэл байрлан явах 11.3. “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2.    Тоёота Приус маркийн 21-05 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
3.    1, 2 дугаар асуултаар хариулагдсан.
4.    Тухайн зам тээврийн осол гарахад замын болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна.
5 М.Т нь В ангилалийн 1285870 дугаартай жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй байна. Г. Д ВС ангилалийн 452060 дугаартай жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй байна /лавлагааг хавсаргав/ гэх дүгнэлт /хх-ийн 90 ху/,

Д.Юын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 11144 дугаартай 
1. Д.Юын биед зүүн 3,4,5-р хавирганы зөрүүтэй хөндлөн далд хугарал, тархи доргилт, духанд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус харвалт, үүдэн баруун дээд 1-р шүдний хугарал, паалангийн гэмтрэл, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.    Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.    Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
4.    Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5.    Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна гэх дүгнэлт /хх-ийн 103 ху/,
Д.Згийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 11143 дугаартай 
1. Д.Згийн биед тархи доргилт, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна гэх дүгнэлт /хх-ийн 110 ху/,
Э.Лгийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 11106 дугаартай 
1. Э.Лгийн биед сээрний 12, бүсэлхийн 1, 2, 3-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, бүсэлхийн 1-р хугалмын хоёр талын хөндлөн сэртэн, бүсэлхийн 2-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.    Дээрх гэмтэл нь мохоо зуйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.    Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.    Цаашид    энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 
5 Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна гэх дүгнэлт /хх-ийн 115 ху/,

М.Тын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 11145 дугаартай 
1.М.Т-н биед зүүн дунд чөмөгний доод 1/3-ийн сэлтэрхий үүсгэсэн, мушгирсан, зөрөөтэй далд хугарал, хоёр бугалганы, баруун гуя, өвдөг, шилбэ, шагай үе, тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
3.    Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4.    Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5.    Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
6.    Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна гэх дүгнэлт /хх-ийн 132 ху/,

Г.Дгийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 11103 дугаартай 
1.    Г.Дгийн биед зүүн бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.    Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.    Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй
7.    Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-ийн 148 ху/,
Д.Эын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 11104 дугаартай 
1.    Д.Эын биед зүүн атгаал ясны далд хугарал, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн шуу, баруун сарвуу, баруун хөл, баруун ташаа, зүүн өгзөгт цус хуралт, хамар, баруун сарвууны 3, 4, 5-р хуруунд зулгаралт, зүүн ташаа, зүүн гуяанд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.    Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.    Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.    Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 
5.    Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна гэх дүгнэлт /хх-ийн 155 ху/, 
П.Аийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 11105 дугаартай 
1. П.Аийн биед тархи доргилт, оочинд шарх цус хуралт, зүүн чихний дэлбээнд шарх, зүүн гуяанд цус хуралт, зулгаралт, цээж, зүүн чихний ард цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.    Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.    Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.    Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. б.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэх дүгнэлт /хх-ийн 172 ху/, 
Ц.М биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 134 дугаартай 
1. Ц М биед ямар нэгэн гэмтэл тогтоогдсонгүй. 
2. Осолд орсон гэх үед үзүүлсэн эмнэлгийн бичиг баримт байхгүй байх тул гэмтэл тогтоох болом гэх дүгнэлт /хх-ийн 179 ху/,
Ц.Шийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 152 дугаартай  
Иргэн Ц Шын биед, 3-р шатлалын эмнэлэгт онош тодруулсан материалаас үзэхэд ямар нэгэн гэмтэл учраагүй байна.
Ц.Ш нь баруун бөөрний уйланхай, бүсэлхийн 1-5-р нугаламын яс ургалт, түрүү булчирхайн шохойжилт архаг хууч өвчтэй байна гэх дүгнэлт /хх-ийн 135 ху/,
Архангай аймгийн Авто тээврийн төвийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 008 дугаартай 
40-06 АРА улсын дугаартай тоёото харьер маркийн автомашиныг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг Цогт уулын 8 дугаар гудамж 06 тоотод 2020 оны 4дүгээр сарын 20-ны өдөр очиж үзэхэд тухайн тээврийн хэрэгсэл нь дөрвөн дугуй нь байхгүй юм эвсэн байдалтай байсан ба их бие кузов цөмөрч хунирсан, зүүн урд талаар цөмөрч хунирсан, орой хэсэг нь цөмөрсөн, урд гүпер байхгүй, зүүн урд крило байхгүй, зүүн талын их гэрэл, дохио байхгүй, копуд цөмөрч хунирсан, зүүн урд хаалга цөмөрч хунирсан, салхины шил болон зүүн талын цонхнууд хагарсан, аваарын дэр задарсан, дотор салон хагарсан, цээж утас болон цахилгааны утаснууд тасарсан, зүүн урд талын лонжром цөмөрч ханзарсан, зүүн талын явах эд анги буюу /доод гар, өндгөн тулгуур, босоо тэнцүүлэгч, цап, амортизатор, гурван бул, таван бул, рүлийн аппратны тяаг шернар/ гэмтэж салсан.
Хариулт 2. Тухайн тээврийн хэрэгсэл нь их бие кузов цөмөрч хунирсан, зүүн урд талаар цөмөрч хунирсан, орой хэсэг нь цөмөрсөн, урд гүпер байхгүй, зүүн урд крило байхгүй, зүүн талын их гэрэл, дохио байхгүй, копуд цөмөрч хунирсан, зүүн урд хаалга цөмөрч хунирсан, салхины шил болон зүүн талын цонхнууд хагарсан, аваарын дэр задарсан, дотор салон хагарсан, цээж утас болон цахилгааны утаснууд тасарсан, зүүн урд талын лонжром цөмөрч ханзарсан, зүүн талын явах эд анги буюу /доод гар, өндгөн тулгуур, босоо тэнцүүлэгч цап, эмортизатор, гурван бул, таван бул, рүлийн аппратны тяаг шернар/ гэмтэж салсан нь ослын улмаас үүссэн ба өмнөх гэмтлүүдийг тодорхойлох боломжгүй юм.
Хариулт 3. Дээрх тээврийн хэрэгсэл нь ослоос өмнө эвдрэл гэмтэлтэй байсан эсэхийг тогтоох боломжгүй.
Хариулт 4. Тухайн тээврийн хэрэгсэл нь маш их эвдрэл гэмтэлтэй учир ашиглахгүй байж болно гэх дүгнэлт /хх-ийн 195 ху/,
Архангай аймгийн Авто тээврийн төвийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 007 дугаартай 
Уг тээврийн хэрэгсэл нь Улаанбаатар хот руу ачигдсан гэх тул дүгнэлт гаргах боломжгүй байна гэх дүгнэлт /хх-ийн 201 ху/, 
21-05 УБР улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэлд учирсан эд хөрөнгийн хохирлын үнэлгээг тогтоосон “Итгэлт Эстимэйт” ХХК-ны  2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 16009500 дугаартай дүгнэлт /хх-ийн 206 ху/,
4006 АРА улсын дугаартай Тоёота Харьер маркийн тээврийн хэрэгсэлд учирсан эд хөрөнгийн хохирлын үнэлгээг тогтоосон мэргэшсэн үнэлгээчин А.Б 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 44 дугаартай дүгнэлт /хх-ийн 218 ху/,
Боржигон овогт Мягмаржавын Т /РД:АЮ68040468/--ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 239 ху/,
Ял шийтгэгдсэн эсэх талаарх лавлагаа /хх-ийн 240 ху/,
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн засаг даргын 604 дугаартай тодорхойлолт /хх-ийн 241 ху/,
4006 АРА улсын дугаартай Тоёота Харьер маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигчийн талаарх лавлагаа /хх-ийн 244 ху/,
2105 УБЛ улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигчийн талаарх лавлагаа /хх-ийн 247 ху/, 
Хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх2-ын 06-12 ху/ зэргийг шинжлэн судлав. 
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч М.Тд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно. 

Эрүүгийн 1912005400136 дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Т нь 2019 оны 09 дүгээр сарын 07-ны шөнө 23 цагийн үед Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх хот хоорондын засмал зам дээр 40-06 АРА улсын дугаартай Тоёото Харьер маркийн автомашинтай замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөуий дүрмийн 11.3-т заасан хэсгийг зөрчиж, Г.Дгийн жолоодож явсан 21-05 УБР улсын дугаартай Тоёото Приус-20 маркийн автомашинтай мөргөлдөж улмаар зорчигч Д.Ю, Э.Л, Д.Энарын эрүүл мэндэд тус тус хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 
   Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч М.Т үйлдсэн болох нь 
  Хохирогч Д.Эын өгсөн: “...Бид 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос Архангай аймгийн Цахир сум орохоор өдрийн 14 цагийн үед хөдөлсөн юм. Тэгээд Өндөр-Улаан сумын нутагт шөнийн 23 цагийн орчим явж байхад өөдөөс нилээн хурдтай явж байсан нэг машин өнгөрсөн. Тэр машины араас нэг машин цагаан зураас давж орж ирээд мөргөлдөөд машин өнхөрсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 ху/, хохирогч Д.Юын өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр манайхтай худ ургийн холбоотой Т болон З, Мөнхбаяр гэх хүмүүстэй би хамт яваад Архангай аймгийн Цахир суманд байх Гэсэр гэгээнтэнд мөргөхөөр болсон юм. Тухайн үед бид саарал өнгийн Тоёота Харьер маркийн автомашинтай явсан. Машин дотор миний хэлсэн 3 хүн, надтай нийлээд 4 хүн байсан. Тухайн автомашиныг Т гэх эмэгтэй жолоодож явсан юм. Гэсэр гэгээнтэнд мөргөөд тухайн өдрийн буюу 09 дүгээр сарын 07-ны шөнийн 23 цагийн орчимд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутгаар дайран өнгөрдөг төв магистрал зам дээр Архангай аймаг чиглэлтэй хөдөлгөөнөө үргэлжлүүлэн явж байхад миний нойр хүрээд автомашины ард талын суудал дээр унтчихсан байсан. Гэнэт намайг сэрэхэд манай автомашин замдаа осолдчихсон байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 ху/, хохирогч Э.Лгийн өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 07-ны орой 23 цаг 00 минутын үед Г.Д, Э, Ш, А нарын хамт Архангай аймгийн Цахир сум руу явж байсан. Тэгээд 23 цаг 30 минутын үед Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг дэвсгэрт явж байгаад урдаас өнгийг нь сайн хараагүй, нэг машин урдаас зам голлож орж ирээд манай машиныг мөргөсөн. Би осолд ороод эмнэлэгт сэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 ху/, иргэний нэхэмжлэгч П.Аийн өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 07-нд Д, Э, Ш, Л нарын хамтаар Архангай аймгийн Цахир суманд очихоор 2105 улсын дугаартай приус- 20 маркийн тээврийн хэрэгслээр явсан. Тэгээд орой 23 цаг 20 минутын үед би хаана явж байснаа сайн санахгүй байна. Нэг мэдэхэд урдаас цагаан өнгийн машины гэрэл гялбаад ороод ирсэн. Тэгээд юу болсныг мэдэхгүй, эмнэлэг дээр ирээд сэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 ху/, иргэний нэхэмжлэгч Г.Дгийн өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 14 цагийн үед Архангай аймгийн Цахир сумын төв орохоор Улаанбаатар хотоос гарсан. Тэгээд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутагт явж байгаад зам тээврийн осолд орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43 ху/, гэрч Д.Згийн өгсөн  “...2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр аймгийн гараад Цахир сум орж Гэсэр ламтанд мөргөчихөөд буцаж явсан. Бид багцаагаар 23 цагийн Өндөр-Улаан сумын нутаг дэвсгэрт явж байсан. Т машин бариад жижигхэн өгсүүрээд явж байтал гэнэ тас няс гээд явчихсан. Нэг мэдсэн машин онхолдчихсон орилоод байж байсан. Т нь машиныг Чулуутын гуанзан дээрээс эхлэн жолоодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-55 ху/, гэрч Д.Рийн өгсөн: “...Осолд орохын өмнө 4006 АРА улсын дугаартай машиныг Т жолоодож явсан. Т нь уг машиныг Чулуутын хавцал орчмоос жолоодсон байх. Харанхуй байсан учраас сайн санахгүй байна. Тэндээс хөдлөөд Т машин жолоодож явж байгаад осол гаргасан. Миний араас 200-300 метр зайтай явж байсан. Тэгээд явж байгаад зогсоод машин нь саатсан юм болов уу гэж бодоод хүлээж байгаад утас руу залгасан чинь дуудаад авахгүй байсан. Тэгээд эргээд очсон чинь осол гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-69 ху/, гэрч Ц.Мөнхбаярын өгсөн: “...бид замдаа Чулуутын гүүрэн дээр зогсоод унд цай ууцгаагаад хөдөлсөн юм. Тухайн үед машиныг Т эгч бариад жолоочийн хажуугийн суудал дээр нөхөр З, арын суудал дээр би эхнэр Юын хамт суугаад явж байсан. Би арын суудалд суугаад унтаж явсан. Тэгээд нэг сэрэхнээ машин онхолдоод хажуулдчихсан байсан би эхнэрээ дуудаад дээд цонх нь бяцарчихсан байхаар нь түлхэж унагаад аваад гарсан...Цахираас буцаад явж байгаад Чулуутын гүүрэн дээрээс хөдлөхдөө Т эгч машиныг жолоодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-72 ху/, гэрч Ц.Шийн өгсөн: “...Архангай аймаг Их тамир суман дээр зогсож хоол идээд цаашаа хөдөлсөн 21 цаг болж байсан байх тэгээд би машинд унтсан байсан нэг сэртэл машин уначихсан гараарай гэж хэлж байсан намайг жолооч машинаас татаж гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 73-74 ху/, гэрч М.М өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 08-ны шөнө 12 цагийн үед Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багт зам тээврийн осол болсон талаар дуудлага ирсэн. Би хэргийн газарт очиж хэргийн газрын хамгаалалт авсан. Намайг хэргийн газар дээр очих үед тоёот хареер, тоёото приус маркийн автомашинууд мөргөлдсөн байдалтай хүмүүс нь машинаасаа гараад ирчихсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-77 ху/, гэрч Ц.Б өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 08-ны шөнө Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутагт болсон 40-06 АРА, 21-05УБР улсын дугаартай автомашинууд мөргөлдсөн зам тээврийн ослын дуудлагад цагдаагийн газраас өгсөн дуудлага мэдээллийн дагуу очиж ажилласан...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-80 ху/, гэрч А.Д өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 08-ны шөнө Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн Бэлхийн үзүүр гэх газарт зам тээврийн осол болсон гэх дуудлага ирж би дуудлаганд очиж ажилласан тухайн үед харьерийн жолооч эмэгтэй Т гэх хүн зүүн талын хөл гэмтсэн өргөж болохгүй байна гээд машинд суулгаад Өндөр-Улаан сумын Эрүүл мэндийн төв рүү тээвэрлэж авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82 ху/, Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 85 дугаартай дүгнэлт, Архангай аймгийн Авто тээврийн төвийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 008 дугаартай дүгнэлт, хохирогч Д.Юын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 11144 дугаартай дүгнэлт, хохирогч Э.Лгийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 11106 дугаартай дүгнэлт, хохирогч Д.Эын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 11104 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Тухайн үед 40-06 АРА улсын дугаартай Тоёота Харьер маркийн автомашиныг шүүгдэгч М.Т нь жолоодож явсан нь гэрч Н.Оюунбилэгийн “...гэхдээ Мягмарцэнд надад эмэгтэй жолооч байсан, энэ жолооны үнэмлэх нь гээд Т гэх нэртэй эмэгтэй хүний жолооны үнэмлэх өгсөн...” ,гэрч Ц.М өгсөн: “...Тухайн үед машиныг Т эгч бариад жолоочийн хажуугийн суудал дээр нөхөр З, арын суудал дээр би эхнэр Юын хамт суугаад явж байсан...” гэх мэдүүлгүүдээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь энэ талаар маргаагүй байна.  
Авто тээврийн хэрэгслийн жолооч  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл байна. Энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх гэмт үйлдэл хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна. 
Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт”... Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг  ойлгоно..”гэж заажээ. Тухайн хэргийн тухайд захиргааны хэм хэмжээний акт нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм бөгөөд түүний холбогдох заалтуудыг шүүгдэгч М.Т зөрчсөн байна. 
Монгол Улсын  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.3 дахь заалтад “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнийг ойлгоно гэж заасан мөн “жолооч” гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолоодох эрхийн үнэмлэхтэй, үнэмлэхгүй аливаа этгээдийг ойлгоно гэж тайлбарласан байх тул М.Тыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьект буюу жолооч мөн гэж үзлээ.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Тын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.      
 
Иймд шүүгдэгч М.Тыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч Д.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд мөрдөн байцаалтын шатанд /2-ийн хх-ийн 5 хуу/ болон шүүх хуралдааны үед 1.998.503 төгрөгийг нэхэмжилсэн талаар яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан байх боловч хавтаст хэрэгт гаргаж өгсөн баримтуудаар нийтдээ 1749503 төгрөгийн баримт ирүүлсэнээс үүнээс нотлох баримтын шаардлага хангасан 1.054.503 төгрөгийг шүүгдэгч М.Таас гаргуулж, хохирогч Д.Э олгуулж, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу шинжээчид төлсөн төлбөр болох 345.000 төгрөгийг, мөн иргэний нэхэмжлэгч Г.Дгийн эмчилгээний зардал 350.000 төгрөгийг тус тус хохирогч Д.Э нь өөрийн эмчилгээний зардал буюу өөрт учирсан хохиролд оруулж нэхэмжилсэнг хасаж, харин үлдэгдэл 249.000 төгрөгийг нотлох баримт ирүүлээгүй тул тодорхой тооцоо гаргах боломжгүй тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч Д.Э нь баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 
    Үүнд: хохирогч Д.Эын 29000төг /2-р хх-ийн 01хуу/, 98750төг, 76194төг, 48000төг, 550төг, 32775төг, 45300төг /2-р хх-ийн 02хуу/,44600төг, 4800төг, 13820төг, 1750төг, 250.000төг /2-р хх-ийн 03хуу/, 280.000төг, 48000төг, 60000төг, 13964төг /2-р хх-ийн 04хуу/, нийтдээ 1054503төгрөг, харин иргэний нэхэмжлэгч Г.Дгийн 100.000төг, 100.000төг, 150.000төг/ 2р хх-ийн 01хуу/ нийтдээ 350.000төгрөгийг тус тус шүүх нотлох баримтад үнэлсэн болно. 
Харин хохирогч Э.Л мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэргийн материалтай танилцахдаа “гомдолтой байна” /хх-ийн 2-ийн 08 хуу/, иргэний нэхэмжлэгч П.А мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэргийн материалтай танилцахдаа “танилцлаа” /хх-ийн 2-ийн 11 хуу/ гэх, мөн шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлд “гомдолтой байна, эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэх боловч энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй, энэ талаарх баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байх тул хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах, хохирогч Д.Ю нь мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэргийн материалтай танилцахдаа “санал хүсэлт байхгүй” /хх-ийн 2-ийн 07 хуу/ гэх, мөн шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлд “ санал хүсэлт байхгүй, гомдолгүй” гэсэн байх тул шүүгдэгч  М.Тыг Д.Юд төлөх төлбөргүй байна гэж үзлээ. 
Шүүгдэгч М.Таас иргэний нэхэмжлэгч Г.Дгийн эмчилгээний зардал 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөг, эд хөрөнгөд учирсан хохирол болох 9.863.600 /есөн сая найман зуун жаран гурван мянга зургаан зуун/ төгрөгийг, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу шинжээчид төлсөн төлбөр 345.000 /гурван зуун дөчин таван мянга/ төгрөгийг тус тус гаргуулж,  иргэний нэхэмжлэгч Боржигон овогт Гомбын Д /РД:ОО73060272/-д олгох нь зүйтэй байна. 
     Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор “...Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал …-г хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх  … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль … бүрнээ нийцсэн байвал зохино.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх тул уг хуулийг баталсан өдрөөс хүчингүй болгож шийдвэрлэсэн билээ. 
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “...2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй ...” гэх заалт болон уг хууль хүчингүй болсон байх тул  хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Тын үйлдсэн гэмт хэрэг нь 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр бөгөөд түүнээс хойш 1/нэг/ жилийн хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно, ...мөн зүйлийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн...”, мөн Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “...гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан...” гэх үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.  
Шүүгдэгч М.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу шинжээчид төлсөн төлбөр 345.000 /гурван зуун дөчин таван мянга/ төгрөгийг гаргуулж,  иргэний нэхэмжлэгч Г.Дд олгох нь зүйтэй байна. 
  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь
 зүйтэй байна.  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 2.1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.5 дугаар зүйлийн 2, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болго н

                                                            ТОГТООХ нь: 

1.    Шүүгдэгч Б овогт Мн Тыг  автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй 
байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.10 дугаар 
зүйлийн 1.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг тус тус журамлан шүүгдэгч М.Тд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.  
3.    Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт 
зааснаар шүүгдэгч М.Таас 1.054.503 /нэг сая тавин дөрвөн мянга таван зуун гурав/ төгрөгийг гаргуулж, хохирогч Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг Богд ар хорооллын 11а-46 тоотод оршин суух, Т овогт Д Э /РД:/-д олгосугай. 
4.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 
1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М.Таас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 345.000 /гурван зуун дөчин таван мянга/ төгрөг,  эмчилгээний зардал 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөг, эд хөрөнгөд учирсан хохирол болох 9.863.600 /есөн сая найман зуун жаран гурван мянга зургаан зуун/ төгрөгийг тус тус гаргуулж, иргэний нэхэмжлэгч, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг Богд ар хорооллын 11а-46 тоотод оршин суух Б овогт Г Д /РД:/-д олгож, хохирогч  Д.Эын нэхэмжлэлээс 249000 /хоёр зуун дөчин есөн мянга/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн, хохирогч Д.Ю, Э.Л, Д.Э, иргэний нэхэмжлэгч П.А нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай. 
5.    Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч 
тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
    6. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ОТГОНЦЭЦЭГ