Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 17 өдөр

Дугаар   2021/ШЦТ/118

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


     Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэнгээр хөтлүүлж,
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Н.Э, Б.Б 
Шүүгдэгч: Б.Б, Х.А, У.Б нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Батнасангийн Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дайртан овогт Хүрэлчулууны А, Б овогт У Б нарт  холбогдох 1712........................ дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасагт мөрдөгч ажилтай, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны  39-507 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Тайж овогт Батнасангийн Б /РД:А/
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Булган суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонгорж баг, талын толгой хороолол 04-04 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Д овогт Х А /РД:А/
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Булган суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Тамир хороолол 59-5912 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овгийн У Б /РД:А/


Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч ажилтай, шүүгдэгч Б.Б нь эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Х.Агийн зөвшөөрөлгүйгээр ойгоос бэлтгэсэн мод болон 55-65 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Тээврийн хэрэгсэл түр саатуулах байрнаас гарган Х.Ад хүлээлгэн өгч иргэн Х.А, У.Б нарт давуУ Байдал олгосон,
Шүүгдэгч Х.А, У.Б нар бүлэглэж 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Булган сумын Тамир багийн нутаг Байц гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэж, 55-65 АРХ улсын дугаартай Портер маркийн автомашинаар тээвэрлэж, 100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүх хуралдааны үед:
Шүүгдэгч Б.Б өгсөн: ... Өмнө хэлсэн байгаа. Х.А, У.Б нарын гаргасан үйлдлийг нягталж шалгалгүйгээр тухайн тээврийн хэрэгслийг гаргаж явуулсан асуудалдаа  гэмшиж байгаа. Түүнээс биш албан тушаалаа урвуулан ашигласан, давуУ Байдал бий болгосон зүйл байхгүй. Энэ зүйлийг л хэлэх байна..гэв. 
Шүүгдэгч У.Б өгсөн:.. Хийж бэлтгэсэн модоо татахаар Х.Аг гуйж хамт авч явсан..гэв.

   *Эрүүгийн  1712................. дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
*Гэрч Б.Бын өгсөн:..Х.А гэх хүнийг танина. Х.А нь аймгийн Цэцэрлэг сумын иргэн байгаа юм. Би тус сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан учраас хариуцсан нутаг дэвсгэрийнхээ иргэдийг танина. Ямар нэгэн төрөл садангийн болон ойр дотно найз нөхдийн харилцаа холбоо байхгүй. 2017 оны 11 дүгээр сард манай аймгийн цагдаагийн газраас “Хяналт” хэсэгчилсэн арга хэмжээ зохион явуулсан бөгөөд эрүүгийн мөрдөгч нар шөнийн эргүүлд үүрэг гүйцэтгэж ажилласан юм. 2017 оны 11 дүгээр сарын 10-ны шөнө эрүүгийн мөрдөгч Б.Д үүрэг гүйцэтгэж байх үедээ мод тээвэрлэж явсан 55-65 АРХ улсын дугаартай портер маркийн автомашиныг журмын хашаанд саатуулсан байсан. 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр намайг ажил дээрээ үүрэг гүйцэтгэж байтал А гэх залуу над дээр ирээд урьд шөнө саатуулагдсан автомашины жолооч байна гээд надад автомашин жолоодох эрхийн үнэмлэх болон мод бэлтгэх тээвэрлэх эрхийн бичиг зэргийг надад үзүүлсэн. Би үүнийг нь шалгаад саатуулсан мод болон автомашиныг өөрийн нүдээр үзсэн. Тэгээд зөрчилгүй байсан учраас журмын хашаанаас тээврийн хэрэгслийг гаргаж явуулсан. Явуулахдаа өөрийн гар утсан дээр автомашины болон ачсан байсан модных нь зургийг авсан.Дээрх асуудлыг надаар шалгуулахаар эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарсан эсэхийг мэдээгүй байсан. Би иргэдийг чирэгдүүлэхгүйн үүднээс уг асуудлыг нь шийдвэрлэж явуулсан. Учир нь Аг над дээр ирэх үед би албан үүргээ гүйцэтгэж байсан. Тухайн өдөр бол амралтын өдөр байсан. А нь 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Архангай  аймгийн Булган сумын Баянбулаг багийн нутаг Олон нүүр гэх газраас мод бэлтгэж 5 хоногийн сунгалт хийлгэсэн, мод бэлтгэж тээвэрлэх эрхийн бичигтэй байсан. Мөн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэх зэрэг нь байсан. Уг мод нь тайрчихсан богино моднууд байсан. А уг модоо Олон нүүр гэх газраас бэлдсэн. Автомашин саатаад эрхийн бичигтээ сунгалтаа хийлгэсэн гэж надад хэлсэн. Уг асуудлыг мөрдөгч Б дээр цохогдсон байсныг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мэдсэн. Мөрдөн байцаах тасгийн дарга Г.Б надад чи мод ачиж саатуулагдсан автомашиныг гаргаж явуулсан байна. Тиймээс чи өөрөө шийд гэсэн. Үүний дагуу л Агээс мэдүүлэг авч уг асуудлыг шалгаж буй мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Б тэмдэглэлийг өгсөн. Ийм л зүйл болсон. Аг өмнө нь таньдаг байсан учир хувийн ашиг сонирхлоор уг асуудалд хандсан зүйл байхгүй. Аг зүс танина. Өөр ямар нэгэн харилцаа холбоогүй. Энэхүү асуудалд хувийн сонирхол гаргаагүй. А надад Олон нүүр гэх газраас бэлдсэн гэж байсан. Эрхийн бичиг нь байсан учраас би түүнд итгэсэн. Өөр газраас мод бэлдсэн эсэхийг нь мэдэхгүй байна. Уг моднууд ямар ч байсан хуурай мод байсан. Богинохон тайрчихсан моднууд байсан. Тийм их арвин ачаагүй байсан....гэх мэдүүлэг /хх-1-ийн 19-21 хуу/ 

*Гэрч Х.Агийн өгсөн:... 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Б гэх ой хамгаалагчаас Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн нутаг, Олон нүүр гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиг аваад өөрийн эзэмшлийн 55-65 АРХ улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркийн автомашинтай дээрх Олон нүүр гэх газар очоод модоо бэлтгээд ачаад явах гэтэл тухайн өдөр цас ороод гулгаад явахгүй болохоор нь машин болон модоо орхичихоод ирсэн. Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр машинтай модоо 16-17 цагийн орчимд оруулж ирээд байгаль хамгаалагч Б болсон асуудлаа хэлээд сунгалтаа хийлгэсэн. Би модонд өөрийн найз Бийн хамтаар явсан. Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 10-ны оройдоо 21 цагийн үед Булган сумын Тамир багийн нутаг, Байц гэх газраас хожуул тайрч ачаад Архангай аймгийн төвд буюу Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Халзангийн давааны төв гудамжинд цагдаагийн 2 ажилтантай таарсан. Тэгээд хожуул бэлтгэхдээ эрхийн бичиг аваагүй гэдгээ хэлсэн. Гэтэл миний авто машиныг тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд аваачиж саатуулсан. 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Б гэдэг мөрдөгчид хандаж би мод ачсан автомашинаа хураалгасан. Тухайн үедээ эрхийн бичгээ мартаж, орхичихоод үзүүлж чадаагүй гэж хэлээд Булган сумын Баянбулаг багийн нутаг, олон нүүр гэх газраас мод авахдаа ашигласан эрхийн бичгээ үзүүлсэн. Ингэхэд Б мөрдөгч миний мод ачсан машиныг түр саатуулах хашаанаас гаргасан. Намайг тухайн үед эрхийн бичиг авах гээд ой хамгаалагч Мэндээгийнд очиход гэртээ байгаагүй юм. Тэгээд эрхийн бичиг авч чадаагүй мод бэлтгэсэн юм. Би өөрийн найз Бтэй хамт мод бэлтгэж, тээвэрлэсэн. Б бол мэдэж байгаа байх. Бид хоёр хамт мод бэлдээд оруулж ирсэн. Тэгээд тухайн хожуулаа түлээд дууссан. Машины кузовоос жаахан дээш гаргаж ачсан. Цөөхнийг л ачсан юм. Хэдэн м3 гэдгийг бол мэдэхгүй байна. Уг авто машин манай баз болох Түвшинбаатарын эзэмшлийнх юм. Би Бын сайн танихгүй. Урьд өмнө нь манай сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан учраас л зүс таньдаг. Өөр ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Би мод бэлтгэсэн газраа мэднэ. Хожуул тайрсан газраа зааж өгч чадна...гэх мэдүүлэг /хх-1-ийн 23-24 хуу/ 

*Гэрч Л.Б өгсөн:.. Би эрүүгийн мөрдөгч Д хамтаар хяналт нэгдсэн арга хэмжээний хүрээнд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хэмжээнд 2017 оны 11 дүгээр сарын 10-ны орой 20 цаг 00 минутаас шөнийн 03 цаг 00 минутын хооронд эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Тэгээд эргүүлийн үүрэг гүйцэтгээд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Халзангийн давааны төв гудманд явж байтал цэнхэр өнгийн портер маркийн авто машин уг гудамжийг уруудаад явж байхаар нь зогсоогоод шалгахад тэвшин дээрээ хаглахад бэлэн болгон тайрсан модыг ачсан байсан. Тэгээд хаанаас явж байгаа талаар асуугаад бичиг баримтыг нь шалгахад мод бэлтгэх, тээвэрлэх эрхийн бичиг байгаагүй юм. Хожуул ачсан учраас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй гэж байсан. Ингээд уг тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд саатуулан, бичиг баримтыг нь 102 дээр хүлээлгэн өгсөн. Үүнээс цааш юУ Болсныг мэдэхгүй. Булган сумын нутгаас л хожуул гэж байсан. Уг жолооч А гэгч нь өөр нэг танихгүй залуугийн хамтаар явж байсан. Шинэ тайрагдсан мод шиг л харагдаж байсан. Хожуул тайрч ачсан байж магадгүй юм...гэх мэдүүлэг /хх-1-ийн 25-26  хуу/ 

*Гэрч Ж.Б өгсөн:... Би Аг сайн танихгүй, ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр А гэгч нь ирж Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн нутаг Олон нүүр гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиг хийлгэж авсан бөгөөд  2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр над дээр автомашинтайгаа ирээд автомашин саатаад одоо л аймгийн төв рүү орж ирж байна гээд бага хэмжээний модтой орж ирсэн. Тэгээд би түүнд сунгалтыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөр  хийж өгсөн. Тухайн үед цаг хэд болж байсныг санахгүй байна. Тэвшнээсээ дээгүүр л мод ачсан байсан санагдаж байна. Би сайн санахгүй байна. Би түүний машин болон модыг хараад л сунгалтыг нь хийж өгсөн. Надад бүртгэл журнал байгаа. Гэхдээ Ад 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн мод бэлтгэх эрхийн бичгийг өгөхдөө бүртгэл хөтөлсөн. Харин сунгахдаа ямар нэгэн байдлаар бүртгэл журнал хөтлөөгүй юм...гэх мэдүүлэг /хх-1-ийн  27-28 хуу/ 

*Гэрч Б.Д өгсөн:... Би Аг танихгүй. Ямар нэгэн ойр дотно харилцаа холбоо байхгүй. Би жолооч Б хамтаар хяналт хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт 2017 оны 11 дүгээр сарын 10-ны орой 20 цаг 00 минутаас шөнийн 03 цаг 00 минутын хооронд эргүүл, шалгалтын үүрэг гүйцэтгэсэн. Тэгээд Халзан давааны төв гудамжинд явж байтал Портер маркийн ачааны автомашин уг гудамжийг уруудаад явж байхаар нь зогсоогоод шалгахад тэвшин дээрээ жижиг жижиг тайрсан мод ачсан байсан. Бичиг баримтыг шалгахад мод бэлтгэх тээвэрлэх эрхийн бичиг байгаагүй. Эрхийн бичиг аваагүй, маргааш авна гэж ярьж байсан.  Мөн өөрийн ачсан модоо хожуул гэж хэлж байсан ба модыг нүдээр хараад шалгахад хожуул биш тайрч бэлтгэсэн мод байсан. Ингээд уг мод ачсан автомашиныг саатуулсан. Дээрх автомашин нь 55-65 АРХ улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркийн автомашин байсан. Автомашин жолоодож явсан хүний нэрийг А гэж байсан. Дээрх модыг Архангай аймгийн Булган сумын нутгаас ачиж яваа хожуул гэж хэлж байсан. Жолоочийн хамт эрэгтэй хүн байсан. Би тэр хүний нэрийг нь санахгүй байна. Тухайн үед А өөрөө хожуул гэж хэлж байсан боловч ачиж явсан модыг нь нүдээр харж шалгахад хожуул биш хөрөөдөж бэлтгэсэн мод байсан Би бол хожуул гэж үзээгүй. Автомашины тэвшнээс бага зэрэг илүү гарсан байдалтай байсан. Их овоолж ачаагүй байсан...гэх мэдүүлэг /хх-1-ийн 29-30 хуу/ 

*Шинжээч Б.Бгийн өгсөн: ...Би тухайн зураг дээрх хожуулуудыг хараад хохирлын үнэлгээ гаргах боломжгүй. Тухайн модны экологи эдийн засгийн үнэлгээ тогтооход нарийн үзүүрийн диаметрыг хэмжиж үнэлгээ тогтоодог тул хэргийн газарт үлдсэн хожуулаар үнэлгээ гаргах боломжгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 48-49 хуу/

*Д.Бын гэрчээр дахин өгсөн:...Би 2002 онд Архангай аймгийн Цагдаагийн газарт хэв журмын цагдаагаар томилогдож 2006 он хүртэл ажиллаж байсан. 2006-2010 онд Цагдаагийн академийг, 2010-2016 онд Архангай аймаг дахь Цагдаагийн газарт мөрдөн байцаагчаар, 2016 оноос хойш Эрүүгийн цагдаагийн тасагт эрүүгийн төлөөлөгч, эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байна.  2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр буюу хагас сайн өдөр ажил дээрээ ажлаа хийгээд сууж байсан чинь машинаа журамлуулсан гэх иргэн орж ирсэн. Тухайн иргэн нь өнгөрсөн шөнө машинаа журмын хашаанд саатуулсан, асуудлаа шийдүүлмээр байна гэсэн. Түүний хүсэлтийн дагуу холбогдох бичиг баримтуудыг нь шалгахад саатуулагдсан тээврийн хэрэгсэлд зөрчил байгаагүй. Тиймээс тээврийн хэрэгслийг журмын хашаанаас гаргах зөвшөөрөл хийж өгсөн. Тухайн иргэний мод тээвэрлэсэн гарал үүслийн бичиг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн үнэмлэхийг шалгахад зөрчилгүй байсан. Байгаль хамгаалагчийн мод бэлтгэх зөвшөөрөл буюу гоожинг нүдээр үзэж шалгасан. Би Аг тухайн зөрчил үйлдэгдсэнээс хойш мэддэг болсон. Тэрнээс өмнө нь таньдаггүй байсан. Би 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тухайн зөрчлийг шийдвэрлэсэн. Бод 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр цохогдсон...гэх мэдүүлэг /хх-1-ийн  77 хуу/ 

*У.Бийн гэрчээр өгсөн:.. Би найз Х.Атэй 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Архангай аймгийн Булган сумын Олон нүүр гэх газраас түлээний мод бэлтгэх  зөвшөөрлийг байгаль хамгаалагч Ж.Бгаас аваад уг газраа очоод модоо бэлтгэсэн боловч цасанд боогдоод эргэж авчирч чадалгүй зөвшөөрлийн хугацаа дуусаад 5 хоносон. Тэгээд 5 хоногийн дараа талыг нь ачиж ирээд байгаль хамгаалагч Ж.Бтай уулзаад учир шалтгаанаа хэлээд зөвшөөрлийн бичгийн хугацааг сунгуулсан. Хугацаа сунгуулсан өдрөө би найз Х.Аг гуйгаад Булган сум Байц гэх газар руу яваад хожуул ачаад ирье гэсэн. Ингээд өдөр нь Х.А бид 2 Булган сумын Байц гэх газраас машины тэвштэй чацуулаад ачаад ирсэн. Би өмнө нь аавынхаар очоод хожуулийг бэлдээд гэрийнх нь гадаа хураасан байсан. Тэгээд хожуулаа ачаад аймгийн төв дээр шөнө дунд 00 цагийн орчим орж ирэхэд цагдаа нар зогсоож шалгаад эрхийн бичиг шаардсан. Бид 2 эрхийн бичиг байхгүй гэдгээ хэлсэн чинь журмын хашаанд саатуулсан. Маргааш өдөр Х.А машинаа авчихсан манай гэрт ирээд хожуулийг буулгачихаад явсан. Яаж авсан юм бэ гэсэн чинь зүгээр авчихсан гэж хэлээд явсан. Би хожуулийг нь өвөл түлээд дуусчихсан. Би өмнө нь өөрөө хожуул бэлтгэхээр очсон. Тэр үед зөвшөөрөл авах гэсэн боловч байгаль хамгаалагч Мэндээ байгаагүй. Тэгээд зөвшөөрөлгүй бэлтгээд аавынхаа гэрийн гадаа хураачихсан байсан. Би Архангай аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч Д.Б гэж хүн танихгүй юм байна....гэх мэдүүлэг /хх-1-ийн  79 хуу/ 

     *Гэрч Б.Г өгсөн:... Би 2004 оноос хойш Эрдэнэбулган сумын тээврийн хэрэгсэл саатуулах байрны сахиулаар ажиллаж байна. 2017 оны 11 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнө 55-65 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг цагдаагийн алба хаагч нар саатуулсан. Яг хэн саатуулсаныг нь би одоо сайн санахгүй байна. Ямар ч байсан маргааш өглөө нь Архангайн Цагдаагийн газрын цагдаа Б.Б гэдэг залуУ Бичиг бичиж ирээд өөрөө саатуулах байрнаас гаргасан. Б.Бтой цугтаа нэг залуу ирээд тээврийн хэрэгслийг унаад гараад явсан. Тээврийн хэрэгслийн ачаан дээр мод байгаа харагдаж байсан. Ямар мод гэдгийг нь мэдэхгүй байна. Тухайн үед модтой машинууд зөндөө саатуулагдаж байсан. Цагдаа нар саатуулах байрнаас тээврийн хэрэгсэл гаргахдаа өөрсдөө бичиг хийж ирээд гаргадаг. Бичиг байхгүй бол саатуулах байрнаас гаргадаггүй. Би түр саатуулагдсан тээврийн хэрэгслийн бүртгэл хөтөлдөг. Миний хөтөлдөг бүртгэлийн 2017 онд бүртгэлийн дэвтэрт 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр цагдаа Б.Б нь өөрөө албан бичиг бичиж ирээд 55-65 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг саатуулах байрнаас чөлөөлсөн бичиг нь байгаа. Өөр надад мэдэх зүйл байхгүй..гэх мэдүүлэг /хх-1-ийн  80 хуу/ 

*Гэрч Г.Бын өгсөн:... 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гомдол мэдээллээр 55-65 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр эрхийн бичиггүй мод тээвэрлэж байсан асуудал бүртгэгдсэн байсан бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Даваа гарагт би мөрдөгч, дэслэгч Г.Б шалгуулахаар цохолт хийсэн. Ингэхдээ хугацаа алдана гэдэг үүднээс 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөр огноог тавьж цохолт хийсэн. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын дагуу гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэлд тухайн байгууллагын дарга цохолт хийснээр тухайн мөрдөгч гомдол мэдээллийг шалгадаг тул хариуцсан тасгийн даргын хувьд би цохолтыг хийсэн. Бүртгэлийн дэвтэрт цохолт хийсэн гарын үсэг миний гарын үсэг мөн. Г.Б надад эрхийн бичиггүй гэх модыг тээвэрлэж явсан тээврийн хэрэгслийг гаргаад явуулсан тухай хэлж байсан эсэхийг санахгүй байна. Ямар ч байсан хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэж байсан. Амралтын өдөр байсан бөгөөд жижүүрүүд гомдол мэдээллийн бүртгэлийг даваа гарагт бариад ороод ирдэг юм. Миний хувьд дэслэгч Г.Бод тухайн гомдол мэдээллийг шалгуулахаар цохсон. Эрүүгийн мөрдөгч Г.Бтой би тухайн өдөр уулзаагүй санагдаж байна. Тэгэхээр Б.Бод ямар нэгэн үүрэг чиглэл өгсөн зүйл байхгүй. Эрүүгийн мөрдөгч Б.Б нь надад тухайн тээврийн хэрэгслийг гаргаж явуулсан тухайгаа тухайн үедээ танилцуулаагүй. Надад мөрдөгч Г.Б хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэж байгаа тухайгаа л танилцуулж байсан. Энэ асуудлаас хойш хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна эрүүгийн мөрдөгч Б.Б нь тухайн модны асуудлыг шалгахад эрхийн бичиг нь байхаар нь машиныг нь гаргаад явуулсан шүү гэж ярьж байсан. Надад эрүүгийн мөрдөгч Б.Б нь тухайн мод тээвэрлэж явсан гэх Х.Атэй ямар харилцаа холбоотой талаараа хэлж байгаагүй. Би ч асуугаагүй юм. Би тухайн үед эрүүгийн тасгаас жижүүрийн мөрдөгч нь Б.Б нь байсан байж магадгүй л гэж ойлгож байна. Гэхдээ сайн мэдэхгүй байна. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны код журмаар хариуцсан албан тушаалтан нь гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллээ шалгаад боллоо гэж үзэх юм бол зөвшөөрлөө өгөөд тээврийн хэрэгслийг гаргах асуудлыг шийдвэрлэдэг. Тэгэхээр энэ тээврийн хэрэгслийг дэслэгч Г.Б шийдвэрлэнэ. Намайг цохолт хийхээс өмнө буюу амралтын өдөр гаргаад явуулчихсан юм байна лээ. Би тухайн тээврийн хэрэгслийг саатуулсан, мод нь байгаа гэж ойлгосон юм. Мод ачсан тээврийн хэрэгслийг гаргаж явуулсан тухай би цохолт хийх үедээ мэдээгүй. Намайг цохолт хийхээс өмнө Б.Б өөрөө шалгасан байж болох юм. Надад хэлэхдээ эрүүгийн мөрдөгч Б.Б бичиг баримттай байсан болохоор нь явуулчихсан юм гэж дараа нь хэлж байсан. Би яг хэзээ нь энэ тухай Б хэлсэн болох цаг хугацааг нь санахгүй байна. Цохолтыг хийхдээ эзэнтэй гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг нь би мөрдөн байцаах тасгийн мөрдөгч нартаа цохоод, эзэнгүй гэмт хэргийн шинжтэй мэдээллүүдийг Эрүүгийн тасгийн дарга нь цохдог. Заримдаа аль нэг тасгийн дарга байхгүй үед бид бие биенээ орлоод цохолт хийгээд явдаг юм. Миний хувьд мод нь саатуулагдсан, мөн тээвэрлэж явсан жолооч нь байгаа гэж ойлгож байсан учраас мөрдөн байцаах тасгийн мөрдөгч Г.Бод цохсон...гэх мэдүүлэг /хх-1-ийн 81-82 хуу/ 

*Гэрч Г.Бын өгсөн:...Би Архангай аймаг дахь Цагдаагийн газарт Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байна. 2015 оны 12 дугаар сараас 2018 оны 09 дүгээр сар хүртэлхи хугацаанд Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчөөр ажиллаж байсан. Миний санаж байгаагаар 2017 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө Х.А гэх залуу зохих зөвшөөрөлгүй мод тээвэрлэж яваад саатуулагдсан байсан. Тэгээд Мөрдөн байцаах тасгийн дарга Г.Б тухайн хэргийг намайг шалга гэсэн цохолт хийсэн байсан. Би 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр буюу даваа гарагийн өглөө ажил дээрээ ирээд намайг шалга гэсэн цохолт хийсэн талаар нь мэдсэн. Тухайн үед 2 тээврийн хэрэгсэл саатуулагдсан байсан ба 2-ланг нь намайг шалгахаар цохолт хийсэн байсан. Тэгээд би 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр тухайн 2 тээврийн хэрэгслийг очиж авахаар тээврийн хэрэгсэл саатуулах байр руу яваад очтол 55-65 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь модтойгоо байхгүй байсан. Гайхаад саатуулах байрны жижүүрээс асуухад эрүүгийн мөрдөгч Б.Б гаргаад явуулсан талаар надад хэлсэн. Ингээд би ажил дээр очоод Б.Бтой уулзаад 55-65 АРХ улсын дугаартай машиныг, таныг гаргаж явуулсан гэж байна, ямар учиртай юм бэ, тээврийн хэрэгслийн эзэмшигч болон модтой тээврийн хэрэгсэл нь хаана байгаа юм бэ? Намайг шалга гэсэн цохолт хийгдсэн байна гэсэн. Тэгэхэд Б.Б, би шалгаад явуулчихсан, мод бэлтгэх тээвэрлэх зөвшөөрөлтэй байсан гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Б.Бод хандаж наад асуудал чинь надад цохогдсон учраас шалгалтын ажиллагааг хийнэ, хүнийг нь модтой машинтай нь авчирч хүлээлгэж өгөө, тэгээд бичиг баримтыг нь шалгаад зөрчилгүй бол хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзана гэж хэлсэн. Б.Б за гэж хэлээд 2 хоног хүнийг нь олж ирээгүй. Тэр хугацаанд миний өргөдөл гомдол шалгах хуулийн 5 хоногийн хугацаа дууссан учраас Б.Боос хүнийг нь модтой машинтай нь авчрахыг удаа дараа шаардсан. Сүүлдээ Мөрдөн байцаах тасгийн дарга Г.Блуу орж танилцуулахад Б.Быг өөрийг нь дуудаад аваад ир гэсэн. Ингээд Б.Быг өөрийг нь дуудаад Мөрдөн байцаах тасгийн дарга Г.Бтай уулзуулахад хүнээ хурдан олж ир, өргөдөл гомдол шалгах хуулийн хугацаа дууссан учраас наад асуудлаа өөрөө шийдвэрлэ гэсэн үүргийг амаар Б.Бод өгсөн. Тэгсэн чинь маргааш нь билүү нөгөөдөр нь Б.Б Х.Агээс гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, жолоодох эрхийн үнэмлэхийн хуулбар, мод бэлтгэх эрхийн бичиг зэрэг баримтыг бүрдүүлсэн материалыг надад өгсөн шиг санаж байна. Би Б.Боос бүрдүүлж өгсөн материалыг хүлээж аваад шууд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал бичиж прокурорт хүргүүлсэн. Прокурорт 2 хоногийн хугацаа алдаж 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүргүүлсэн. Би Б.Боос Х.Аг яагаад явуулсан талаар нь асуухад Б.Б, Х.Аг Цэцэрлэг сумын залуу гэдгээр нь мэднэ. Тэгээд бичиг баримтыг нь шалгаад зөрчилгүй болохоор явуулчихсан юмаа гэж байсан. Сүүлд Х.Атэй уулзахад Б.Быг Цэцэрлэг сумын хэсгийн төлөөлөгч байсан гэдэг утгаар нь танина. Найз нөхөд төрөл садангийн холбоо байхгүй гэж байсан. Тухайн үед надад 2 тээврийн хэрэгслийн асуудал шалгагдахаар цохогдсон байсан ба 1 тээврийн хэрэгслийн бичиг баримт нь жижүүрийн шуурхай албан дээр байсан. Нөгөө тээврийн хэрэгсэл буюу 55-65 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Б.Быг аваад явсан талаар тухайн үед гарч байсан мэдээлэл хүлээн авагч цагдаа хэлсэн. Тээврийн хэрэгсэл саатуулах байранд саатуулагдсан тээврийн хэрэгслийг чөлөөлөх асуудал нь Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмаар зохицуулагддаг. Практик дээр гэмт хэргийн улмаас саатуулагдсан тээврийн хэрэгслийг тухайн хэрэг материалыг шалгаж буй мөрдөгчийн шийдвэрээр чөлөөлж байгаа...гэх мэдүүлэг /хх-1-ийн 83-84 хуу/ 

*Гэрч Х.Агийн өгсөн:...Би Б.Быг Цэцэрлэг суманд хэсгийн төлөөлөгчөөр ажиллахаар ирсэнээс нь хойш танина. Хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байх үед нь танидаг байсан. 2017 онд би мод тээвэрлэж яваад аймгийн Цагдаа дээр саатуулагдсан. Мод саатуулсаны маргааш өглөө нь аймгийн цагдаа дээр хураалгасан модныхоо асуудлын талаар мод хураасан цагдаатай уулзах гэж очоод цагдаагийн газрын үүдэнд нь Б.Бтой таарсан. Тэгээд Б.Бтой мэнд усаа мэдэлцээд өмнөх орой нь мод тээвэрлэж яваад хураалгасан тухайгаа хэлсэн. Тэгсэн чинь Б.Батогтох за за ойлголоо түр хүлээж бай гээд 2 давхар руу гарсан. Би 1 давхарт нь хүлээгээд байж байсан чинь Б.Б бууж ирээд цугтаа очиж модыг чинь үзье гэсэн. Ингээд Б.Б бид 2 цугтаа журмын хашаанд очсон. Б.Б гар утсаараа зургийг нь аваад за за модоо аваад одоо яв гэж хэлээд намайг явуулсан. Би Б.Бтой таараад үнэн учраас хэлээд, шийдээд өгөөч гэж гуйсан. Тэгээд Б.Б 2 давхар руу гараад удалгүй бууж ирээд цугтаа журмын    хашаа ороод модоо аваад яв гээд чөлөөлж өгсөн. Тэгэхээс ямар байцаагч дээр цохолт хийгдсэн талаар мэдээгүй. Маргааш өглөө нь тодруулах гэж очоод Б.Бтой таараад модоо чөлөөлүүлсэн. Би Б.Бод эхний бэлтгэсэн модны зөвшөөрлөө үзүүлсэн. Тэгээд шийдээд өгөөч гэж гуйсан.  2016, 2017 онд би хувийнхаа унаагаар сум аймгийн хооронд хүн тээвэрт явж байсан. Б.Быг 1 удаа аймгаас сум руу авчирч байсан...гэх мэдүүлэг /хх-1-ийн 85 хуу/ 

*Гэрч П.Мөнхбатын өгсөн:...Б.Б нь 2016 онд манай суманд хэсгийн төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байсан. Тэр утгаараа хамтарч ажиллаж байсан. Х.А гэдэг залуу нь манай Цэцэрлэг сумын хүргэн болж шилжин ирсэн. Эхнэр нь Сумын засаг даргын тамгын газарт иргэний бүртгэлийн ажилтнаар одоог хүртэл ажиллаж байна. Б.Б, Х.А нар нь хоорондоо ямар харилцаатай байсан талаар би мэдэхгүй байна. Манай сум нь аймаг сумын хооронд нь явдаг албан ёсны нийтийн тээвэр, шуудан гэж 2017 оноос хойш одоог хүртэл байдаггүй. Х.А нь манай нутагт хүргэн болж ирсэнээс хойш, миний мэдэхээр 2017 онд хувийн унаагаараа аймаг сумын хооронд хүн тээвэрлэж явдаг байсан. Тэр үед Б.Б Х.Атэй аймаг руу ажил гарах үедээ цугтаа явдаг байсан. Учир нь цагдаагийн хэсэгт өөрсдөд нь тээврийн хэрэгсэл гэж байхгүй, мөн суманд албан ёсны нийтийн тээвэр, шуудан явдаггүй байсан учраас Б.Б Х.Атэй аймаг руу явах тохиолдол их байдаг байсан. Тухайн үед Х.А аймаг руу ихэвчлэн хүн тээвэрт явдаг байсан. Би өөрөө Засаг дарга болсоныхоо дараа албаны унаагүй байж байгаад 2017 оны 08 сард албаны унаатай болсон байдаг. Миний өмнө нь засаг даргаар ажиллаж байсан Ш.Э жолооч нь осол хийгээд унагаасан байсан. Тэгээд муу машин байсан учраас би ерөөсөө албан хэрэгцээнд хэрэглээгүй. Тэгэхдээ унаад явбал ойр зуурдаа хөдлөөд яваад байдаг байсан. Б.Б хааяа даа яаралтай ажил гарсан үедээ надаас албаны машинаа өгөөч гэж гуйж орж ирдэг байсан бөгөөд тэр үед би осолд орж засварлагдсан муу машиныг бензин тосоо хийгээд аваад яв гээд өгөөд явуулдаг байсан. Аймаг руу Бол манай сумын иргэд яалтч байхгүй хувь хүний унаагаар явдаг байсан. Тэр үед Х.А л ихэвчлэн явдаг байсан учраас Б.Б яаралтай аймаг руу ажил гарсан үедээ Х.Атэй цугтаа явж байгаа харагддаг байсан. Тэр утгаараа Б.Б, Х.А нар нь бие биенийгээ таньж мэднэ. Харин найз нөхдийн холбоотой байсан эсэх талаар нь надад мэдэх зүйл байхгүй байна. Миний санаж байгаагаар Б.Б ажлын шаардлагаар аймаг руу их явдаг байсан шиг санаж байна. Тэгээд 2017 оны 08 сард аймаг руу томилогдоод явсан. 2017 онд сумаас аймгийн төв ороход 1 талдаа 20,000 төгрөгөөр явж байсан. Өнөөдрийн байдлаар шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор 1 хүн нэг талдаа 25,000 төгрөгөөр явж байна...гэх мэдүүлэг /хх-1-ийн 86  хуу/ 

*Гэрч Х.Бын өгсөн:... Б.Б, Х.А нарын хоорондоо ямар харилцаатай байсан талаар нь би мэдэхгүй байна. Ямар ч байсан Б.Б, Х.А нар нь бие биенийгээ мэднэ. Манай сум нь аймаг сумын хооронд явдаг албан ёсны нийтийн тээвэр, шуудан гэж 2017 оноос одоог хүртэл байхгүй байна. Х.А 2017 онд өөрийн хувийн унаагаар аймаг сумын хооронд нийтийн тээвэрт явдаг байсан. Тэр үед миний мэдэж байгаагаар Б.Б аймаг руу ажил гарах үедээ Х.Атэй ихэвчлэн явдаг байсан. Учир нь Х.А ихэвчлэн аймаг руу явдаг байсан. Тэр утгаараа Б.Б, Х.А нар нь бие биенийгээ мэднэ. Мөн нэг суманд амьдарч байсан учраас бие биенийгээ мэднэ. Манай сумын нийт хүн ам нь 3800 гаран хүн амтай бөгөөд сумын төвийн баг нь 916 хүн амтай. Тиймээс сумын төвийн хүмүүс бие биенийгээ танихгүй мэдэхгүй хүн гэж байхгүй...гэх мэдүүлэг /хх-1-ийн 87 хуу/ 

*Гэрч Д.Б өгсөн:... 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 20- ны өдрийн хооронд “Хяналт” хэсэгчилсэн арга хэмжээг Цагдаагийн газраас зохион байгуулж миний бие тус арга хэмжээг удирдан ажилласан. Тухайн хэсэгчилсэн арга хэмжээний зорилго нь аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж байгаа байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг болон мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилсан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх зорилготой байсан. Арга хэмжээний хүрээнд Цагдаагийн газрын алба хаагчдаас аймгийн төвд ажиллаж байсан зарим алба хаагчийг нэмэлтээр ажиллуулсан. 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр явганаар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан эрүүгийн мөрдөгч Б.Д, цагдаа жолооч Л.Б нар 55-65 АРХ улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэл эрхийн бичиггүй мод тээвэрлэж явахад нь бичиг баримтыг нь шалгаж саатуулсан байсан. Нэмэлтээр нийт 22 алба хаагч хоёр хоёроороо ажилласан. Тус алба хаагч нарт Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч Б.Б багтаагүй, мөн нэмэлтээр явган эргүүлд ажлаагүй. Тиймээс өөрийн хийх ёстой ажлаа чиг үүргийнхээ дагуу хийж байсан байхаа. Нэмэлтээр ажилласан алба хаагч нарыг дурьдвал:
2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Замын цагдаагийн тасгийн зохицуулагч Ц.Баатарсамбуу, цагдаа зохицуулагч Д.Л, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн мөрдөгч Б.Д, жолооч Л.Б, 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ахлах хэрэг бүртгэгч Ц.Э, нягтлан бодогч Г.Ж, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр эрүүгийн мөрдөгч Н.С, мөрдөгч У.А, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хэсгийн байцаагч Ж.А, хэв журмын цагдаа Б.Д
2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөгч Э.М, хэв журмын цагдаа Ө.Ц,
2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хэсгийн байцаагч Ж.Амгаланбаатар, хэв журмын цагдаа Б.Д,  2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөгч Э.М, нярав Д.Ш 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хэсгийн байцаагч О.О, хэв журмын цагдаа Н.Д, 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч Д.Б, нярав Д.Ш, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн Г.Д, мэдээлэл хүлээн авагч Г.Б нар болно. Дээрх албан хаагч нарын илрүүлсэн хэрэг, зөрчлийг Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга цохилтоор шалгах алба хаагч томилогдож ажиллаж байсан. Мөрдөн байцаах тасгийн дарга цохолт хийнэ....гэх мэдүүлэг /хх-1-ийн 88-89  хуу/ 

*Гэрч А.А өгсөн:...Би Б.Быг 55-65 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гаргаад явуулсан талаар үнэхээр санахгүй байна. Ийм асуудал тухайн үед яригдсан эсэхийг нь ч мэдэхгүй байна. Би өөрөө 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс цэргийн байнгын тэтгэвэрт гарсан. Тээврийн хэрэгслийг шалгаад саатуулсан алба хаагч нар нь шалгасан тухайгаа илтгэх хуудас болгон бичиж жижүүр дээр хүлээлгэж өгдөг. Тэгээд жижүүрийн албанаас цохолт хийгдсэний дараа цохогдсон алба хаагч нарт тухайн саатуулагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээг хүлээлгэн өгдөг. Б.Б тухайн саатуулагдсан тээврийн хэрэгслийн асуудал өөр дээр нь шалгагдахаар цохогдоогүй бол бичиг баримтыг авах ёсгүй. Учир нь эрх бүхий албан тушаалтын шийдвэргүйгээр дур мэдэн авах ёсгүй...гэх мэдүүлэг /хх-1-ийн 90 хуу/ 

*Б.Бын яллагдагчаар өгсөн:...надад танилцуулсан эрх үүргээс асууж тодруулах зүйл байхгүй байна. Би өмгөөлөгч авахгүй. Эрхийнхээ хүрээнд мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Би Монгол хэлээр уншиж бичиж чадна. Надад сонсгож байгаа МУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би гэмт хэрэг үйлдээгүй, албан тушаалаа урвуулан ашигласан зүйл байхгүй. Х.Аг саатуулагдсан модтой тээврийн хэрэгслийг шалгахад бичиг баримт, мод бэлтгэх эрхийн бичиг бүрэн байсан...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 100-101 хуу/

*Гэрч Ч.М өгсөн:...2017 оны 11 дүгээр сарын 10-аас 11-ний хооронд ёс журмын эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Тухайн өдөр ямар зөрчил дутагдал илэрсэн талаар одоогоос бараг 2 жилийн өмнөх үе байгаа учраас сайн санахгүй байна. Ёс журмын эргүүлүүд нь 24 цагаар үүрэг гүйцэтгэсний дараа Цагдаагийн газрын даргын нэр дээр илтгэх хуудсаа бичиж танилцуулдаг. Тухайн өдөр зөрчил дутагдал илэрсэн бол илтгэх хуудас дээр бичигдсэн байх ёстой. Миний санаж байгаагаар 2017 оны 11 дүгээр сарын 10-наас 11-ний өдөр жижүүрт эрүүгийн мөрдөгчөөр үүрэг гүйцэтгэх ёстой байсан эрүүгийн мөрдөгч ахмад Б.Б нь өглөөний рапортнаас чөлөө авсан байсан, мөн Хэрэг бүртгэх тасгийн ахлах мөрдөгч Ц.Э ажлаа тодорхой шалтгаангүйгээр тасалсан байсан. Тэгээд үдээс хойш нь би ерөнхий жижүүрээс эрүүгийн мөрдөгч Б.Б болон Хэрэг бүртгэх тасгийн ахлах мөрдөгч Ц.Э нар нь ажилдаа ирсэн эсэхийг лавлаж асуухад аль аль нь ирээгүй байна гэж надад танилцуулж байсан. Тэр өдрийнхөө орой нь 19 цаг 05 минутад Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд заасны дагуу Ц-111 дохиогоор Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүний бэлэн байдлыг шалгаж түргэн цугларуулахад мөн эрүүгийн мөрдөгч ахмад Б.Б, Хэрэг бүртгэх тасгийн ахлах мөрдөгч Ц.Э нар ирээгүй, тэдгээртэй холбоо барих утас нь холбогдоогүй. 2017 оны 11 дүгээр сарын 10-наас 11-ний хооронд жижүүрийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэх алба хаагчийн томилгоог Архангай аймаг дахь Цагдаагийн газрын дарга Э.Золбаатар баталсан байна. Эрүүгийн мөрдөгч ахмад Б.Б хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа тасалсан учраас эрүүгийн мөрдөгч Б.Тг нөхөн гаргаж байсан шиг санаж байна. Ажил тасалсан алба хаагчийг ёс журмын эргүүлүүд нь Цагдаагийн газрын даргад илтгэх хуудсаар танилцуулдаг. Тэгээд газрын даргын зүгээс албаны шалгалт явуул гэсэн чиглэл өгвөл албаны шалгалтыг явуулна. Тухайн үед газрын дарга байхгүй, ёс журмын эргүүлийн илтгэх хуудастай манай Захиргааны удирдлагын тасгийн дарга, хошууч П.Мөнхбаяр танилцсан шиг санаад байна. Тиймээс албаны шалгалт хийгдэж арга хэмжээ авагдаагүй...гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 32-33 хуу/

*Гэрч Б.А өгсөн: .... Архангай аймгийн Цагдаагийн газрын хувьд Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга хоногийн нэгдсэн томилгоог хийдэг. Томилгоо хийхдээ чиглэл чиглэлийн тасгийн дарга, ахлахуудаас жижүүрт үүрэг гүйцэтгэх алба хаагчийнх нь нэрсийг авч, томилгоонд оруулж газрын даргаар батлуулдаг. Томилгоог өмнөх өдөр нь гаргаж газрын даргаар батлуулаад дараа өдрийнх нь өглөөний яриан дээр нийт алба хаагчид танилцуулах журмаар явдаг. Хэрвээ амралтын өдөр таарвал пүрэв гарагт томилгоо хийдэг ба баасан, бямба, ням гарагийн томилгоог давхар хийж газрын даргаар батлуулж баасан гарагийн өглөөний яриан дээр танилцуулдаг. 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн томилгооны хуудсыг харахад эрүүгийн мөрдөгчөөр ахмад Б.Б гэж бичигдсэн боловч нэрийг нь бэхээр дараад Б.Т гэж гараар бичсэн байна. Б.Бын нэрийг дараад Т гэж бичсэнийг нэг талаас гаргасан юм болов уу гэж харж байна. Зарим тохиолдолд гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл их байгаа үед дараагийн өдөр гарах алба хаагч нь урагшаагаа нөхөөд нэмэгдлээр гарч ажилладаг. Тийм тохиолдолд бас нэрийг нь томилгооны хуудас дээр давхар бичих тохиолдол байдаг. Т гэж гараар бичсэн бичгийн хэв нь эрүүгийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байсан хошууч Х.Д бичиг байна. Энэ талаар Х.Д өөрөө тайлбараа хэлэх байх. Яг одоо миний хувьд 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Т юу, Б.Б уу гэдгийг санахгүй байгаа учраас хэлж мэдэхгүй байна. Томилогдсон алба хаагч нь тухайн өдрөө хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй, эсхүл ажлаа тасалсан, нэг бол гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн дуудлага давхардаж орж ирсэн тохиолдолд жижүүрийн ахлах офицер чиг үүрэг бүхий тасгийн дарга ахлах руу нь утсаар мэдэгдэж танилцуулаад ямар алба хаагч гарч ажиллах талаар асууж байгаад томилгооны хуудас дээр бичих тохиолдол байдаг. Томилгооны хуудсанд өөрчлөлт хийсэн тохиолдолд өөрчлөлт хийсэн талаар надад эсхүл газрын даргад танилцуулах ёстой. Энэ тухайгаа хоногийн рапортын дэвтэр дээр тусгагдах ёстой. 24 цагаар үүрэг гүйцэтгэж буй алба хаагч нь тухайн хугацаанд ирсэн гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэлд хойшлуулшгүй ажиллагааг хийж гүйцэтгэж байгаа Тэр тусмаа эрүүгийн мөрдөгч нар эзэн холбогдогч нь тодорхойгүй хэрэг дээр голчлон анхаарч ажиллах ёстой. Эзэн нь холбогдогч нь тодорхой бол дараа өдрийнх нь өглөө нь Мөрдөн байцаах тасгийн дарга, эсхүл Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга цохолт хийж алба хаагчийг эцэслэн шийдвэрлүүлэхээр томилдог. Тухайн цохогдсон албан цохилтын дагуу материалыг хүлээн авч эцэслэн шийдвэрлэдэг Цохолт хийгдээгүй байхад бусад албан хаагч дур мэдэн материалжуулан шалгах эрх байхгүй..гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 34-35 хуу/

*Гэрч Х.Д өгсөн:....Эрүүгийн цагдаагийн тасаг нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш шинэ Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжсэнтэй холбоотойгоор шинэ бүтэц орон тоо батлагдсан. Үүнд: тасгийн дарга 1, эрүүгийн ахлах мөрдөгч 1, малын хулгай хариуцсан ахлах мөрдөгч 1, эдийн засгийн ахлах мөрдөгч 1, эрүүгийн мөрдөгч 4, туслах төлөөлөгч 1 гэсэн орон тоотой ажиллаж байсан. Эрүүгийн ахлах мөрдөгч нар ёс журмын эргүүлээр хуваарийн дагуу ажиллаж, эрүүгийн мөрдөгч нар нь жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний томилгоонд орж ээлж дараалан ажилладаг. Тухайн үед эрүүгийн мөрдөгчөөр Б.Д, Н.С, Б.Т, Б.Б нарын алба хаагч нар ажиллаж байсан. Эдгээр алба хаагчид нь тойргоор жижүүрийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байсан. Хоногийн нэгдсэн томилгоог тус газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга цагдаагийн дэд хурандаа Б.А хийж газрын даргаар батлуулдаг байсан. Жижүүрт гарах эрүүгийн мөрдөгч нарын нэрсийг эрүүгийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байсан миний бие гаргаж өгдөг байсан. Эрүүгийн ердөө 4 мөрдөгчтэй учраас тойргийн журмаар томилгоонд орж ажиллаж байсан. Компьютераар бичигдсэн тохиолдолд тухайн алба хаагч нь 24 цагийн хугацаанд үүрэг гүйцэтгэх ёстой. Томилгоот эрүүгийн мөрдөгч нь гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэлд явсан, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас үүрэг гүйцэтгэх боломжгүй үед дараа өдрийн гарах эрүүгийн мөрдөгчийг нөхөн гаргах тохиолдол гардаг. Тийм тохиолдлууд гарах юм бол томилгооны хуудас дээр засаж гараар бичдэг. 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ямар шалтгааны улмаас Б.Бын нэрийг дарж Б.Т гэж бичсэнийг нь би одоо санахгүй байна. Ямар нэгэн шалтгаан байсан байх. Тухайн үед шинэ Эрүүгийн хууль хэрэгжсэнтэй холбоотой Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагч нар ажлын ачаалал ихтэй байсан учраас Б.Т давхар үүрэг гүйцэтгэсэн байх гэж бодож байна. Тус томилгооны хуудас дээр Б.Т гэж гараар бичигдсэн бичгийн хэв нь миний бичгийн хэв байна. Алба хаагчийг өөрчлөх тохиолдолд хариуцсан тасгийн дарга болон тухайн өдрийн ёс журмын эргүүлийн үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид танилцуулж мэдэгддэг. Томилгооны дагуу ахлах дэслэгч Б.Т гарах ёстой байсан. Б.Т нь өмнөх өдөр нь хэрэг шалгах ажлаар хөдөө явсан байж болзошгүй учраас нэрийг нь дарж Н.Санчир гэж бичсэн байх гэж бодож байна. Томилгооны дагуу 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Б.Б гарах ёстой. Тэгээд давхар дуудлага ирэх тохиолдолд дараагийн өдөр гарах алба хаагчийг дуудлаганд явуулдаг. Тэгээд Б.Т гэж бичсэн байх гэж бодож байна. 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр эрүүгийн мөрдөгчөөс ямар алба хаагч нь үүрэг гүйцэтгэснийг яг нарийн санахгүй байна. Томилгооны дагуУ Б.Быг гарсан байх л гэж бодож байна. Б.Тг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр орон нутагт дуудлага гараад ажиллахаар явсан тул 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Н.Санчирыг нөхөж гаргасан байх гэж бодож байна. Жижүүрийн томилгоот хугацаанд хойшлуулшгүй ажиллагааг явуулна. Тэгээд хоногийн рапортоор орсон гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг удирдлагын цохолтоор хүлээн авч шалгадаг. Дээрхи асуултад дурьдагдсан тохиолдол байхгүй...гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 36-37 хуу/

*Гэрч Б.Тн өгсөн:..тухайн өдрөөс хойш нилээдгүй хугацаа өнгөрсөн учраас би одоо санахгүй байна. Тухайн үед буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс шинэ Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжсэнтэй холбоотойгоор Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагч нар гэмт хэргийн шинжтэй бүх гомдол мэдээлэлд хойшлуулшгүй ажиллагааг явуулж байсан. Б.Б томилгоогоороо гараад дуудлага мэдээлэл ихтэй байсан учраас намайг нэмэгдлээр ажиллуулсан байх гэж бодож байна. 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн томилгоон дээр бичигдсэн байна. Гэтэл миний нэрийг дараад эрүүгийн мөрдөгч Н.С нэрийг гараар бичсэн байгаа нь ямар учиртай болохыг нь санахгүй байна. Миний нэрийг дарсан бол би хөдөө дуудлаганд явсан байх гэж бодож байна. Ямар нэгэн шалтгаантай болоод л нэр дарсан байхаа. Жижүүрийн бүрэлдэхүүнд ажиллаж буй томилгоот эрүүгийн мөрдөгч нь аймгаас ойрхон дуудлага гарах юм уу, давхар гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл ирэх үед дараа өдөр үүрэг гүйцэтгэх алба хаагч нь нөхөөд дуудлага мэдээллийг хүлээн авч хойшлуулшгүй ажиллагааг явуулдаг. Томилгоот эрүүгийн мөрдөгч нь дуудлагандаа яваад хүрээд ирвэл үргэлжлүүлэн үүрэг гүйцэтгэж, нэмэлтээр ажиллаж байгаа алба хаагч нь ажлаасаа буудаг. Жижүүрийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч нар нь тухайн өдрийнхөө өглөөний 09 цагаас дараа өдрийн өглөөний 09 цаг хүртэл 24 цагаар үүрэг гүйцэтгэдэг. Энэ хугацаанд гарсан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэлд жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд ажиллаж байгаа алба хаагч нар нь хойшлуулшгүй ажиллагааг явуулдаг. Тэгээд дараа өдрийнхөө өглөө нь удирдах албан тушаалтнууд цаашид үргэлжлүүлэн шалгах алба хаагчийг цохолтоор томилдог. Тэгээд цохолт хийгдсэн алба хаагч нь материалаа хүлээн авч үргэлжлүүлэн шалгаж эцэслэн шийдвэрлэдэг. Энэ нь өөрөө Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмаар зохицуулагддаг.Манай Архангай аймгийн Цагдаагийн газарт ихэнхи тохиолдолд тухайн өдөр гарсан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг тухайн өдөр 24 цагаар үүрэг гүйцэтгэж ажилласан алба хаагчид цохолт хийдэг. Түүн дотроо эзэн холбогдогч нь тодорхой гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчид, эзэн холбогдогч нь тодорхойгүй гомдол мэдээллийг Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгчид цохдог...гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 38-39 хуу/

 *Д.Бын яллагдагчаар дахин өгсөн:... Би хэрэг үйлдээгүй. Би Х.А гэрчээр мэдүүлэг авсаны дараа өөрт нь уншиж танилцуулсан. Х.А нь өөрөө уншиж танилцаад гарын үсгээ зурсан. Мөрдөн байцаах тасгийн дарга Д.Б нь 2, 3 хоногийн дараа цохолт хийсэн. Цохолт хийхдээ он сар өдрийг нь урдуур цохолт хийсэн. Саатуулагдах өдөр нь би жижүүрийн бүрэлдэхүүнд ажилласан учраас материалыг шалгасан. Жижүүрийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэсэн учраас шалгах үүрэгтэй. Архангай аймаг дахь Цагдаагийн газрын хоногийн нэгдсэн томилгоогоор буюу 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр газрын даргын баталсан томилгоогоор би ажилласан. Эрүүгийн мөрдөгч Б.Т ажлаагүй байх. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд зааснаар зохицуулагдаж байгаа. Жижүүрийн бүрэлдэхүүнд томилгоотой байсан учраас тухайн өдөр гарсан гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийг шалгасан... гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 41-43 хуу/

*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б өгсөн:...хэргийн талаар надад нарийн ойлголт байхгүй. Булган сумын Тамир баг хариуцсан байгаль хамгаалагч Х.М сонссон. Түүний хариуцсан ойгоос хууль бусаар мод бэлтгэгдсэн юм байна лээ. Манай сумын хувьд ой нь сум болон аймгийн төвтэй ойрхон учраас өдөрт нь бэлтгэх зөвшөөрөл олгодог. Мод бэлтгэх, иргэд аж ахуйн нэгж нь тухайн газрыг хариуцсан байгаль хамгаалагчаас мод бэлтгэх эрхийг бичгийг авч бэлтгэдэг. Мод бэлтгэх эрхийн бичгийнхээ дагуу зохих төлбөр тооцоог байгаль хамгаалагчтай хийдэг байсан. Байгаль хамгаалагч нь тухайн өдөр орсон орлогыг Булган сумын Төрийн сангийн ойн нөөц ашигласны төлбөрийн дансанд тушааж хуримтлуулдаг..гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 212-214 хуу/

*Гэрч Ж.Бгийн дахин өгсөн: ... би Ад 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр мод бэлтгэх эрхийн бичиг өгсөн. Тэгсэн чинь 5 хоногийн дараа буюу 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр машин цасанд боогдоод саатлаа, өнөөдөр л орж ирж байна гэж хэлээд 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөрөө бэлтгэх сунгалт хийлгээд явсан. Х.А сунгалт хийлгэхээр ирэхдээ үдийн өмнө ирж байсан шйг санаад байна. Яг хэдэн цагт ирээд сунгалтаа хийлгэснийг нь нарийн санахгүй байна. Ямар зориулалтаар ашиглах гэж байгаа талаар нь би асууж байгаагүй. Учир нь мод бэлтгэх зөвшөөрлөө авсан л бол юунд ашиглах нь тухайн хүний өөрийнх нь асуудал байгаа юм. Зөвшөөрөлтэй бэлтгэсэн модыг зарах уу, эсхүл өөрийн хувийн хэрэглээндээ хэрэглэх үү гэдэг нь тухайн хүний хувийн асуудал байдаг. Х.Агийн хувьд 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөө багтаад надаас авсан зөвшөөрлөөрөө бэлтгэсэн модоо ачаад аймгийн төв рүү орж ирсэн бол хууль зөрчсөн гэж үзэхгүй. Харин 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 00 цагаас хойш модтойгоо орж ирсэн бол зөвшөөрлийн хугацаа дууссан гэж үзээд зөрчил болох ёстой. Аг сунгалт хийлгүүлэхээр ирэхэд нь би модыг харсан. Тэгэхэд бага хэмжээний урт, урт голоор нь тайралт хийчихсэн мод байсан. Түлээний модыг 1,20 метрээс доошоо тайрах ёстой, түүнээс урт хэмжээтэй модыг хэрэглээний мод гэж үздэг. Надад харуулсан зураг дээрхи мод нь Х.Агийн тухайн үед ачаад явж байсан мод биш байна. Хамаагүй их мод ачсан зураг байна. Тухайн үед Х.Агийн ачаад явж байсан мод нь тэвшнээсээ бага /үл ялиг/ зэрэг илүү гарсан байсан. Надад харуулсан зураг дээрхи мод нь автомашины тэвшнээс нилээд дээшээ илүү ачсан, мөн олон хэсэг тайрсан мод харагдаж байна. Надаас дараа нь Цагдаагийн байгууллагаас мэдүүлэг авахад Х.Аг Булган сумын Тамир баг Байц гэх газраас мод бэлтгэсэн байна гэж мөрдөн байцаагч нь ярьж байсан. Хэрвээ Байцаас бэлтгэсэн бол байгаль хамгаалагч Х.М мод бэлтгэх эрхийн бичиг авах ёстой. Тиймээс миний сунгалт хийсэн эрхийн бичгээр өөр газраас мод бэлтгэн ачиж явсан байна. Булган аймгийн Баянбулаг багийн Олон нүүр гэх газар нь аймгийн төвөөс багцаагаар 25 км орчим байгаа. Харин Булган Сумын Тамир баг Байц гэх газар нь аймгийн төвөөс 18 км орчим зайтай байдаг. Байгаль хамгаалагч нар ойрхон газарт бэлтгэх модны зөвшөөрлийг 1 өдрөөр л өгдөг. Олон өдрөөр өгөх юм бол 1 мод бэлтгэх эрхийн бичгээрээ хэд хэдэн удаа яваад бэлтгэчихдэг. Зарим тохиолдолд 1 өдөртөө багтаад 2 ч явчихдаг. Миний харж байгаагаар Х.Агийн хувьд 1 эрхийн бичгээр 2 удаа л мод бэлтгэж байгаад баригдсан юм шиг байна. Би аймгийн төвөөс ертөнцийн зүгээр урагшаа 3 км зайтай газар байрлаж албаны үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Мод бэлтгэх эрхийн бичиг авч байгаа хүмүүс бүгд миний албаны үйл ажиллагаа явуулж байгаа газраас очиж авдаг байсан. 2018 оны 09 дүгээр сарын 01-нээс өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. Х.Агийн хувьд надаас авсан мод бэлтгэх эрхийн бичгээ хаалгаагүй. Би хаагаагүй юмаа гэхэд өөр улсын байцаагч, байгаль хамгаалагч нар таарвал шалгаад хаачихдаг. Мод бэлтгэх эрхийн бичиг дээр хаав гэсэн тэмдэглэгээ хийгдвэл эрхийн бичиг хүчингүй болсон гэсэн үг. Миний хувьд Х.Аг цасан боогдоод саатлаа гээд бага хэмжээний мод ачаад ирэхээр нь сунгалт хийсэн. Өөрөөр хэлбэл тухайн өдөр сунгалт хийнэ гэдэг маань аймгийн төв рүү модоо ачаал орох эрхийг нь, өгч байна гэсэн үг. Х.А модоо бэлтгээд, ачаад над дээр ирээд сунгалтаа хийлгэсэн гэхээр тэр дороо аймгийн төв рүү орсон байх ёстой. Гэтэл шөнө дахин мод ачиж яваад Цагдаагийн байгууллагад саатуулагдсан байна гэхээр яалт ч байхгүй мод дахин бэлтгэсэн нь тогтоогдож байна...гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 215-217 хуу/

*Гэрч Х.Мэндбаярын өгсөн: ....Би Х.Аг танина. Х.А нь миний үеэл дүү О.Б гэр бүлийн найзууд юм байна лээ. Тэгээд дүүгийн 2, 3 удаа ирэхэд нь таарч байсан. Тэгээд нэр усыг нь мэддэг болсон. Бусдаар бол сайн танихгүй юм байна. Х.А 2017 онд надаас мод бэлтгэх эрхийн бичиг авч байгаагүй. Байц гэх газраас мод бэлтгэсэн талаар нь надад ямар ч мэдээлэл алга. Хэрвээ бичиггүйгээр мод бэлтгэсэн бол хулгайн мод гэж үзнэ. Архангай аймгийн Булган сумын Тамир баг Байц гэх газрын ой нь улсын тусгай хамгаалалтын газар нутгийн ойд хамаарахгүй...гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 218-219 хуу/

*Гэрч Г.Б өгсөн: ... 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Ойн тухай хууль шинэчлэн батлагдаж одоог хүртэл мөрдөгдөж байна. Уг хууль тогтоомжийг батлагдахаас өмнө би ойд учирсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг тооцож гаргадаг байсан. Мөн хуулийн байгууллагаас томилсон шинжээч томилох тогтоолын дагуу шинжээчээр ажиллаж байсан. Шинэчлэн батлагдсан “Ойн тухай хууль”-ийн 18 дугаар зүйлийн 18.3.4 дэх хэсэгт сум дундын ойн анги нь “Ойг нөхөн сэргээх, ойжуулах, мод үржүүлэх ажил эрхлэн модны үр, тарьц, суулгац худалдаалах, ойд учирсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох" эрхтэй гэж заасан байдаг. Тиймээс сум дундын ойн ангийн инженерүүд ойн тухай хууль тогтоомж мөрдөгдөж эхэлснээс хойш ойд учирсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг тооцож гаргадаг болсон. Архангай аймгийн Сум дундын ойн ангид 4 ойн инженер ажиллаж байна. Ойн ашиглалт, талбай тусгаарлалт хариуцсан инженер 2, ойжуулалт мод үржүүлэг хариуцсан инженер 1, ойн хамгаалал, ойн хортон шавьжийн асуудал хариуцсан мэргэжилтэн 1 чиглэлтэй ажилладаг. Мод бэлтгэх зөвшөөрөлгүй буюу хулгайгаар мод бэлтгэсэн тохиолдолд ойн ашиглал, талбай тусгаарлалт хариуцсан инженер Л.Д экологи эдийн засгийн үнэлгээг тооцож гаргадаг...гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 220-221 хуу/
*Гэрч Л.Д өгсөн: ... Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 394 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар экологи эдийн засгийн үнэлгээг тогтоох журам батлагдсан. Тус журамд модны үнэлгээ, муж зэргийг зааж өгсөн байгаа. Архангай аймаг нь бүхэлдээ 2 дугаар мужид багтаж явдаг. Экологи эдийн засгийн үнэлгээг тооцохдоо ямар төрлийн мод болох, хуурай нойтон аль болох, түлээнийхүү эсхүл, хэрэглээний модуу гэдгээ эхлээд тогтооно. Дараагаар нь модны нарийн үзүүрийн диаметр, модны урт зэргийг хэмжиж куб метрийг тооцно. Ингээд итгэлцүүрээрээ үржүүлээд ойд учруулсан хохирлын хэмжээг тогтоодог. Бүх төрлийн хуурай модыг 39,000 төгрөгөөр, хэрвээ нойтон мод бол модны төрлөөсөө хамаараад өөр өөр үнэлгээтэй байдаг. Түлээний хуурай шинэс модны 1 м/куб нь 39,000 төгрөг бөгөөд 1 м/куб- ыг 39,000 төгрөгөөр үржүүлж хохирлыг тооцох ёстой. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт Ойн санд учирсан хохирлыг ойн экологи- эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тооцно гэж заасан байдаг. Тиймээс иргэн, аж ахуйн нэгжийн буруутай үйлдлээс болж ойд хохирол учирвал 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг төлүүлэх ёстой. Түлээний модыг хожуул гэж иргэдийн дунд ярьдаг нэршил. Тэгэхээс хожуул гэдэг нь хуулинд заасан албан ёсны нэршил биш. Ойгоос ямар ч төрлийн модыг, ямар ч хэмжээгээр бэлтгэх бол заавал мод бэлтгэх эрхийн бичиг авах ёстой. Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7 дахь хэсэгт зохих зөвшөөрөлгүй ойгоос мод бэлтгэхийг хориглосон байдаг. Мод гэдэгт нь бүх төрлийн мод багтаж явдаг. Дээр хэлсэнчлэн модны экологи эдийн засгийн үнэлгээг тооцохдоо модны төрөл, хуурай нойтон аль болох, түлээнийхүү хэрэглээнийхүү гэдгийг тогтоох, модны диаметр болон урт зэргийг биет байдлаар хэмжиж тогтоодог учраас мод биетээр байхгүй бол экологи эдийн засгийн үнэлгээг тогтоох боломжгүй...гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 223-224 хуу/

*Гэрч Ч.И өгсөн: ...УИХ-ын 1996 оны 43 дугаар тогтоолоор Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн 11 сумын газар нутгийг буюу Хангайн нурууны байгалийн цогцолбор газрыг улсын тусгай хамгаалалттай газарт авсан. Архангай аймгийн хувьд Чулуут, Булган, Ихтамир, Цэнхэр сумдын нутаг дэвсгэрээс улсын тусгай хамгаалалттай газарт авсан. Үүнд Чулуут сумаас Цогтсүмбэр уул, Эгийн даваа, Бугатын ам, Гурван ангархайн ам, Даваатын ам зэрэг газрууд, Булган сумаас Хөл саяын даваа, Жаргалантын эх ам, Бугатын ам, Тусгалт багийн дээд голын эх, Суварга хайрхан ар хэсгийн ам зэрэг газрууд, Ихтамир сумаас Хөх нуур, Жаргалантын ам, Нарийны ам, Шивэртийн ам зэрэг газрууд, Цэнхэр сумаас Суварга хайрхан уул, Ширдэгийн гол, Тонгорогийн даваа орчмын газар нутаг, Өвөр хошиготын ам зэрэг газрууд багтана. Тиймээс Архангай аймгийн Булган сумын Тамир баг Байц гэх газрын ой нь улсын тусгай хамгаалалттай газрын бүс нутагт хамаарахгүй. Уг газар нь Архангай аймгийн ойн сан бүхий газар гэж л явна. Тус газраас мод бэлтгэж болно. Тэгэхдээ холбогдох албан тушаалтан, аж ахуйн нэгжийн зөвшөөрлийн дагуу мод бэлтгэх ёстой...гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 225-226 хуу/

*Гэрч Л. өгсөн:...У.Б, Х.А нар нь 2017 оны өвөл намайг гэртэй байхад аймгийн төвөөс машинтай нэлээн оройхон ирээд мод руу ороод хожуул ачаад бүрэнхий болж байхад явсан юм. Тэгж явахдаа цагдаад баригдсан гэж сонссон. Тэрнээс хойш би мэдэхгүй байна. Би одоо сар, өдрийн санахгүй байна. 2017 оны өвөл байсан бөгөөд би мод бэлтгэхэд нь хамт яваагүй, ямар газраас хэрхэн мод бэлдсэнийг нь мэдэхгүй байна. А нь түлэх модгүй болоод Бтэй хамт модонд явсан юм шиг байна лээ. Мод бэлтгэх эрхийн бичигтэй байсан эсэх талаар нь би мэдээгүй. Б, А нар модонд явж байгаа гэж манайд орж ирээд мод руу явсан тэгээд буцаж манайд орж ирээгүй шууд аймгийн төв рүү явсан. Модны бичигтэй байсан талаар нь би асуугаагүй, тэр 2 ч надад юм хэлээгүй. У.Б, Х.А нар нь бэлтгэсэн модыг тээвэрлэх үедээ зохих зөвшөөрөлтэй байсан эсэх талаар мэдэхгүй байна..гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 232-233 хуу/

*У.Бийн яллагдагчаар өгсөн:...надад танилцуулсан эрх үүргээс асууж тодруулах зүйл байхгүй. Би Монгол хэлээр ярьж, уншиж чадна, харин бичиж чадахгүй. Хувиараа өмгөөлөгч авах төлбөрийн чадваргүй учраас Хууль зүйн туслалцааны төвөөс өмгөөлөгч томилуулсан. Одоо Хууль зүйн туслалцааны төвийн өмгөөлөгч П.Эрдэнэтуяа /2282/-ийн хамтаар мэдүүлэг өгнө. Надад сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би мод бэлтгэхэд А.Аг авгомашинтай нь гуйж өөрийн бэлтгэсэн модоо авчирсан. Тиймээс надад бүлэглэсэн асуудал байхгүй. 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр найз Х.А намайг цугтаа яваад мод бэлтгээд ирье гээд Архангай аймгийн Булган сумын 2-р баг Олон нүүр гэх газраас мод бэлтгэсэн. Тэгээд цасанд боогдоод 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн орой аймгийн төв рүү орж ирсэн бөгөөд Х.А маргааш нь Цэцэрлэг сум руу гэрлүү явна гэхээр нь би, Х.Агээс явахаасаа өмнө “Булган сумын 2-р баг Байц гэх газраас машинаараа хожуул татаад өгөөч” гэж гуйхад зөвшөөрсөн. Ингээд тэр оройноо Х.А бид 2 Булган сумын Байц гэх газраас хожуул ачиж аймгийн төв рүү орж яваад Цагдаагийн алба хаагч нарт саатуулагдаж зохих зөвшөөрөлгүй гэж саатуулах байранд саатуулагдсан. Маргааш өглөө нь намайг гэртээ байж байхад Х.А саатуулах байрнаас автомашинаасаа гаргаад авчихсан, миний модыг буулгачихаад Цэцэрлэг сум руу явсан. Манай аав Л.А нь Булган сумын Байц гэх газарт нутагладаг. Би Х.Атэй хамт модонд явахаас нь 3 хоногийн өмнө ганцаараа очиж бэлтгээд аав Л.Аийн гэрийн гадаа хураачихсан байсан. Модны нэр төрлийг нь сайн мэдэхгүй байна, хожуул байсан. 1 портерийн тэвш мод бэлтгэж түлээндээ хэрэглэсэн. Би уг нь аав Л.Аийнд малын хашаа хороог нь янзалж өгөх зорилготой оччихоод байж байтал эхнэр С.О над руу утсаар залгаж түлэх модгүй болсон шүү гэхээр нь тэнд байгаа дээрээ бэлтгэчихсэн. Тиймээс зөвшөөрөл авч чадаагүй. Намайг мод бэлтгэсэн талаар аав Л.А уг нь сайн мэдэж байх ёстой. Би хожуул мод бэлтгээд гэрийнх нь гадаа хураачихсан байсан. Тэгээд Х.Аг гуйгаад очиж ачсан. Аав Л.Аийн гэрийн гадаа модыг хураачихсан байсан учраас аавыг бэлтгэсэн гэж ойлгосон байх. Х.А энэ талаар мэдээгүй байсан. Би урьд нь зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж байгаагүй....гэх мэдүүлэг /3-ийн хх-ийн 30-33 хуу/

*Х.Агийн яллагдагчаар өгсөн:...Би өмгөөлөгчөөр Д.О /0936/ өмгөөлөгчийг авсан. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолыг өмгөөлөгч Д.О танилцууллаа. Миний хувьд модыг бэлтгэсэн зүйл байхгүй. У.Бийн аавын бэлтгэсэн модыг У.Бтэй хамт очоод ачиж ирсэн нь үнэн. Мод хууль бусаар бэлтгэсэн зүйл байхгүй учраас тухайн зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй. Би 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр У.Бтэй хамт өөрийн баз П.Түвшинбаатарын портер маркийн автомашинаар Архангай аймгийн Булган сумын Байц гэх газраас мод ачиж ирсэн. Тухайн модыг ачихаар очиход модыг бэлтгэсэн байсан ба тэр газарт нь У.Бийн аав А оршин суудаг юм байна лээ. Анх нь У.Б намайг мод ачаад ирье гэж гуйсаны дагуу ачиж ирсэн. Тэгээд орой нь 00 цагийн орчим аймгийн төв рүү орж ирж байгаад цагдаагийн алба хаагчтай таараад зөвшөөрөлгүй гээд журмын хашаанд саатуулсан. Маргааш өглөө нь би Архангай аймгийн Цагдаагийн газар дээр 10 цагийн орчим очиход зүс мэдэх Б.Б үүдний жижүүрийн өрөөний арын өрөөнд сууж байсан. Тэгээд Б.Бтой уулзаад мод ачиж яваад машинаа хураалгачихлаа хэнтэй уулзах вэ гэсэн чинь бичиг баримтыг чинь үзье гэсэн. Тэгэхээр нь өмнө нь мод бэлтгэсэн эрхийн бичгээ үзүүлээд цагдаа нарт саатуулагдахдаа машиндаа мартчихаад үзүүлж чадаагүй юмаа гэж хэлсэн. Тэгээд Б.Б эрхийн бичгийг аваад наанаа сууж бай гээд өөрөө дээшээ 2 давхарлуу гарсан. Ингээд 1 цаг орчим хүлээж байтал бууж ирээд за болсон болсон гээд өөрөө цугтаа яваад журмын хашаанаас гаргаж өгсөн. Тэндээс модтой машинаа аваад У.Бийн хашаа руу очоод модоо буулгачихаад Цэцэрлэг сум руугаа явсан. Мод тээвэрлэж явсан автомашин нь манай баз П.Түвшинбаатарын автомашин байсан. Хөвсгөл аймгийн Рашаант сумын хүнд худалдсан гэж байсан. Хожуул модыг ачихаар очихдоо У.Бийн аавынхаар орсон. Би ойлгохдоо У.Бийн аав болон У.Б нар л бэлтгэсэн байх. Очиход бэлтгэчихсэн мод байсан...гэх мэдүүлэг /3-ийн хх-ийн 38-39 хуу/

*Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 5712 дугаартай шинжээчийн дүгнэлт: 
1.    Тогтоолд дурдсан “Нийгмийн хэв журам хамгаалах тасаг, Хоногийн нэгдсэн 
томилгоо, Хавсралт 2” гэсэн хавтаст баримтын “74” гэж дугаарласан хуудсанд 2017 оны 12 дугаар сарын 09-ний    огноотой “Хоногийн нэгдсэн томилгоо” гэсэн баримт байхгүй 2017.11.24-ний өдрийн огноотой “Хоногийн нэгдсэн томилгоо" гэсэн баримт байх бөгөөд “89" гэж дугаарласан хуудсанд 2017.12.09-ний огноотой “Хоногийн нэгдсэн томилгоо” гэсэн баримт байх тул хуудас зөрсөн талаар мөрдөгчид мэдэгдэж уг 2 баримтыг тус бүр оруулан шинжилгээг хийсэн болно.
2.    Шинжилгээнд ирүүлсэн дээрх “Нийгмийн хэв журам хамгаалах тасаг Хоногийн 
нэгдсэн томилгоо, Хавсралт 2” гэсэн хавтаст баримтын “56” гэж дугаарласан хуудсан дахь 2017.11.06-ны огноотой “Хоногийн нэгдсэн томилгоо" гэсэн баримтын 5 дугаартай “Эрүүгийн мөрдөгч, Б.Б” гэсэн мөрний “гары- үсэг" гэсэн багананд байх гарын үсэг, “60” гэж дугаарласан хуудсан дахь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны огноотой “Хоногийн нэгдсэн томилгоо” гэсэн баримтын 5 дугаартай “Эрүүгийн мөрдөгч, Б.Б, Б.Т” гэсэн мөрний “гарын үсэг” гэсэн багананд байх зэрэгцээ 2 гарын үсгийн баруун талын гарын үсэг, “74” гэж дугаарласан хуудсанд байх 2017.11.24-ний өдрийн огноотой “Хоногийн нэгдсэн томилгоо” гэсэн баримтын 5 дугаартай “Эрүүгийн мөрдөгч, Б.Б гэсэн мөрний “гарын үсэг” гэсэн багананд байх гарын үсэг, "89” гэж дугаарласан  хуудсан дахь 2017.12.09-ний огноотой “Хоногийн нэгдсэн томилгоо" гэсэг- баримтын 5 дугаартай “Эрүүгийн мөрдөгч, Б.Б” гэсэн мөрний "гарын үсэг” гэсэн багананд байх гарын үсэг, Хэргийн 1712002840032 дугаартай Мөрдөн байцаалтын хэрэг” гэсэн хавтасны “72” гэж дугаарласан хуудсан дахь “Арханга/ зймгийн тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд” гэсэн гарчигтай баримтын доо^ хэсэгт “Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Б” гэсэн хэсэгт тус тус байх гарын үсгүүдийг 1 хүн зурсан байна. Тохирч байгаа шинж тэмдгүүдийг Хүснэгт №1,2-оос харна уу. 
3.    Дээрх “Хоногийн нэгдсэн томилгоо” гэсэн хавтаст баримтын 60 гэж дугаарласан 
хуудас дахь “Хоногийн нэгдсэн томилгоо”-ны эрүүгийн мөрдөгч а/х Б.Б, Б.Т гэсэн нэрүүдийн ард зурагдсан зэрэгцээ 2 гарын үсгийг нь 2017.11.10-ны өдөр зурагдсан байх боломжтой эсэх цаг хугаца-г Криминалистикийн шинжилгээгээр тогтоох боломжгүй тул уг 2 гарын үсгийн зурагдсан дарааллыг тогтооход зүүн талын гарын үсгийн төгсгөлийн элемент баруун талын гарын үсгийн нуман элементтэй давхцсан байх бөгөөд баруун талын гарын үсэг нь зүүн талын гарын үсгийн дээр буюу дараа нь зурагдсан байна...гэх дүгнэлт /2-ийн хх-ийн 244-250 хуу, 3-ийн хх-ийн 01-03 хуу/

    *0147466 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг, /1-хх-ийн 07 хуу/
    *Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-ийн хх-ийн 18 хуу/
    *Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-ийн хх-ийн 34-37 хуу/
*Архангай аймгийн Булган сумын Тамир багийн засаг даргын тодорхойлолт / 1хх-ийн 43 хуу/
*Түр саатуулагдсан тээврийн хэрэгслийн бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /1-ийн хх-ийн 65-67 хуу/
*Архангай аймгийн Тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Бын гарын үсэгтэй түр саатуулах хашаанаас тээврийн хэрэгсэлийг гаргуулах тухай баримт /1-ийн хх-ийн 68 хуу/
*Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-ийн хх-ийн 73 хуу/
*Х.Агийн иргэний үнэмлэхний лавлагаа  /хх-1-ийн 105 хуу/
*Б.Бын иргэний үнэмлэхний лавлагаа  /хх-1-ийн 106 хуу/
*Б.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-1-ийн 113 хуу/
*Х.Агийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-3-ийн 50 хуу/
*У.Бийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-1-ийн 49 хуу/
*Б.Бын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-1-ийн 116-129 хуу, 135-148 хуу/
*Архангай аймгийн Цагдаагийн газрын Хяналт хэсэгчилсэн арга хэмжээний материал /1-ийн хх-ийн 204-221 хуу/
*Х.А, Б.Б нарын хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-ийн хх-ийн 245-250 хуу, 2-ийн хх-ийн 1-11 хуу/
*Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай баримт /2-ийн хх-ийн 48-77 хуу, 79-108 хуу/

*Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-2-ийн 02,09 хуу/ 
*Хаан банкны албан тоот, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх-ийн 237-250 хуу, 2 хх-ийн 1-126 хуу/
*Зарлагын баримтууд /2 хх-ийн 125-155 хуу/ 
*Үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх-ийн 222-232/
*Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны ирсэн, явсан бичгийн бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх-ийн 233-250/
*У.Бийн хувийн байдалтай холбоотой баримтууд /3-ийн хх-ийн 52-56 хуу/
*Х.Агийн хувийн байдалтай холбоотой баримтууд /3-ийн хх-ийн 58-65 хуу/
*Архангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 69 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /4-ийн хх-ийн 59-60 хуу/
*Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /4-ийн хх-ийн 61-62 хуу/
*Автомашин техникийн үнэлгээ /4-ийн хх-ийн 65-69 хуу/
*Хавтаст хэргийн материалтай танилцсан тухай баримтууд /2 хх-ийн 68-71 хуу, 177-179 хуу, 4-ийн хх-ийн 51-55 хуу, 4-ийн хх-ийн 70 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч Б.Б, шүүгдэгч Х.А,шүүгдэгч Ж.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Эрүүгийн 1712002840032 дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч ажилтай, бөгөөд эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Х.Агийн зөвшөөрөлгүйгээр ойгоос бэлтгэсэн мод болон 55-65 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Тээврийн хэрэгсэл түр саатуулах байрнаас гарган Х.Ад хүлээлгэн өгч иргэн Х.А, У.Б нарт давуУ Байдал олгосон,
Шүүгдэгч Х.А, шүүгдэгч У.Б нар бүлэглэж 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Булган сумын Тамир багийн нутаг Байц гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэж, 55-65 АРХ улсын дугаартай Портер маркийн автомашинаар тээвэрлэж, 100.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримтууд тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн  байна. 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Х.Агийн зөвшөөрөлгүйгээр ойгоос бэлтгэсэн мод болон 55-65 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Тээврийн хэрэгсэл түр саатуулах байрнаас гарган Х.Ад хүлээлгэн өгч иргэн Х.А, У.Б нарт давуУ Байдал олгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь: гэрч Х.Агийн өгсөн:... 2017 оны 11 дүгээр сарын 10-ны оройдоо 21 цагийн үед Булган сумын Тамир багийн нутаг, Байц гэх газраас хожуул тайрч ачаад Архангай аймгийн төвд буюу Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Халзангийн давааны төв гудамжинд цагдаагийн 2 ажилтантай таарсан. Тэгээд хожуул бэлтгэхдээ эрхийн бичиг аваагүй гэдгээ хэлсэн. Гэтэл миний авто машиныг тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд аваачиж саатуулсан. Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Б гэдэг мөрдөгчид хандаж би мод ачсан автомашинаа хураалгасан. Тухайн үедээ эрхийн бичгээ мартаж, орхичихоод үзүүлж чадаагүй гэж хэлээд Булган сумын Баянбулаг багийн нутаг, олон нүүр гэх газраас мод авахдаа ашигласан эрхийн бичгээ үзүүлсэн. Ингэхэд Б мөрдөгч миний мод ачсан машиныг түр саатуулах хашаанаас гаргасан...гэх мэдүүлэг /хх-1-ийн 23-24 хуу/, гэрч Х.Агийн өгсөн:...2017 онд би мод тээвэрлэж яваад аймгийн Цагдаа дээр саатуулагдсан. Мод саатуулсаны маргааш өглөө нь аймгийн цагдаа дээр хураалгасан модныхоо асуудлын талаар мод хураасан цагдаатай уулзах гэж очоод цагдаагийн газрын үүдэнд нь Б.Бтой таарсан. Тэгээд Б.Бтой мэнд усаа мэдэлцээд өмнөх орой нь мод тээвэрлэж яваад хураалгасан тухайгаа хэлсэн. Тэгсэн чинь Б.Б за за ойлголоо түр хүлээж бай гээд 2 давхар руу гарсан. Би 1 давхарт нь хүлээгээд байж байсан чинь Б.Б бууж ирээд цугтаа очиж модыг чинь үзье гэсэн. Ингээд Б.Б бид 2 цугтаа журмын хашаанд очсон. Б.Б гар утсаараа зургийг нь аваад за за модоо аваад одоо яв гэж хэлээд намайг явуулсан...гэх мэдүүлэг /хх-1-ийн 85 хуу/, гэрч Л.Бын өгсөн:.. Би эрүүгийн мөрдөгч Дашдондовын хамтаар хяналт нэгдсэн арга хэмжээний хүрээнд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хэмжээнд 2017 оны 11 дүгээр сарын 10-ны орой 20 цаг 00 минутаас шөнийн 03 цаг 00 минутын хооронд эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Тэгээд эргүүлийн үүрэг гүйцэтгээд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Халзангийн давааны төв гудманд явж байтал цэнхэр өнгийн портер маркийн авто машин уг гудмыг уруудаад явж байхаар нь зогсоогоод шалгахад тэвшин дээрээ модыг хагалахад бэлэн болгон тайрсан модыг ачсан байсан. Тэгээд хаанаас явж байгаа талаар асуугаад бичиг баримтыг нь шалгахад мод бэлтгэх, тээвэрлэх эрхийн бичиг байгаагүй юм. Хожуул ачсан учраас мод бэлтгэх эрхий бичиг аваагүй гэж байсан. Ингээд уг тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд саатуулан, бичиг баримтыг нь 102 дээр хүлээлгэн өгсөн...гэх мэдүүлэг /хх-1-ийн 25-26  хуу/, гэрч Б.Дашдондовын өгсөн:... Би жолооч Бын хамтаар хяналт хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт 2017 оны 11 дүгээр сарын 10-ны орой 20 цаг 00 минутаас шөнийн 03 цаг 00 минутын хооронд эргүүл, шалгалтын үүрэг гүйцэтгэсэн. Тэгээд Халзан давааны төв гудамжинд явж байтал Портер маркийн ачааны автомашин уг гудамжийг уруудаад явж байхаар нь зогсоогоод шалгахад тэвшин дээрээ жижиг жижиг тайрсан мод ачсан байсан. Бичиг баримтыг шалгахад мод бэлтгэх тээвэрлэх эрхийн бичиг байгаагүй. Эрхийн бичиг аваагүй, маргааш авна гэж ярьж байсан...гэх мэдүүлэг /хх-1-ийн 29-30 хуу/, гэрч Б.Г өгсөн:... 2017 оны 11 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнө 55-65 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг цагдаагийн алба хаагч нар саатуулсан. Яг хэн саатуулсаныг нь би одоо сайн санахгүй байна. Ямар ч байсан маргааш өглөө нь Архангайн Цагдаагийн газрын цагдаа Б.Б гэдэг залуУ Бичиг бичиж ирээд өөрөө саатуулах байрнаас гаргасан. Б.Бтой цугтаа нэг залуу ирээд тээврийн хэрэгслийг унаад гараад явсан. Миний хөтөлдөг бүртгэлийн 2017 онд бүртгэлийн дэвтэрт 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр цагдаа Б.Б нь өөрөө албан бичиг бичиж ирээд 55-65 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг саатуулах байрнаас чөлөөлсөн бичиг нь байгаа...гэх мэдүүлэг /хх-1-ийн 80 хуу/, гэрч Г.Бын өгсөн:..2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гомдол мэдээллээр 55-65 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр эрхийн бичиггүй мод тээвэрлэж байсан асуудал бүртгэгдсэн байсан бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Даваа гарагт би мөрдөгч, дэслэгч Г.Бод шалгуулахаар цохолт хийсэн. Ингэхдээ хугацаа алдана гэдэг үүднээс 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөр огноог тавьж цохолт хийсэн. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын дагуу гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэлд тухайн байгууллагын дарга цохолт хийснээр тухайн мөрдөгч гомдол мэдээллийг шалгадаг тул хариуцсан тасгийн даргын хувьд би цохолтыг хийсэн. Бүртгэлийн дэвтэрт цохолт хийсэн гарын үсэг миний гарын үсэг мөн. Г.Б надад эрхийн бичиггүй гэх модыг тээвэрлэж явсан тээврийн хэрэгслийг гаргаад явуулсан тухай хэлж байсан эсэхийг санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-1-ийн 81-82 хуу/, гэрч Г.Бын өгсөн:... 2015 оны 12 дугаар сараас 2018 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчөөр ажиллаж байсан. Миний санаж байгаагаар 2017 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө Х.А гэх залуу зохих зөвшөөрөлгүй мод тээвэрлэж яваад саатуулагдсан байсан. Тэгээд Мөрдөн байцаах тасгийн дарга Г.Б тухайн хэргийг намайг шалга гэсэн цохолт хийсэн байсан. Би 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр буюу даваа гарагийн өглөө ажил дээрээ ирээд намайг шалга гэсэн цохолт хийсэн талаар нь мэдсэн.Тэгээд би 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр тухайн 2 тээврийн хэрэгслийг очиж авахаар тээврийн хэрэгсэл саатуулах байр руу яваад очтол 55-65 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь модтойгоо байхгүй байсан. Гайхаад саатуулах байрны жижүүрээс асуухад эрүүгийн мөрдөгч Б.Б гаргаад явуулсан талаар надад хэлсэн...гэх мэдүүлэг /хх-1-ийн 83-84 хуу/, гэрч Д.Б өгсөн:... 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 20- ны өдрийн хооронд “Хяналт” хэсэгчилсэн арга хэмжээг Цагдаагийн газраас зохион байгуулж миний бие тус арга хэмжээг удирдан ажилласан. Тухайн хэсэгчилсэн арга хэмжээний зорилго нь аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж байгаа байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг болон мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилсан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх зорилготой байсан. Арга хэмжээний хүрээнд Цагдаагийн газрын алба хаагчдаас аймгийн төвд ажиллаж байсан зарим алба хаагчийг нэмэлтээр ажлуулсан. 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр явганаар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан эрүүгийн мөрдөгч Б.Дашдондов, цагдаа жолооч Л.Б нар 55-65 АРХ улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэл эрхийн бичиггүй мод тээвэрлэж явахад нь бичиг баримтыг нь шалгаж саатуулсан байсан...гэх мэдүүлэг /хх-1-ийн 88-89  хуу/, гэрч А.Алтанзулын өгсөн:...Б тухайн саатуулагдсан тээврийн хэрэгслийн асуудал өөр дээр нь шалгагдахаар цохогдоогүй бол бичиг баримтыг авах ёсгүй. Учир нь эрх бүхий албан тушаалтын шийдвэргүйгээр дур мэдэн авах ёсгүй...гэх мэдүүлэг /хх-1-ийн 90 хуу/ зэрэг нотлох баримтуудаар, 

Харин шүүгдэгч Х.А, У.Б нар бүлэглэж 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Булган сумын Тамир багийн нутаг Байц гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэж, 55-65 АРХ улсын дугаартай Портер маркийн автомашинаар тээвэрлэж, 100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: гэрч Х.Агийн өгсөн:...2017 оны 11 дүгээр сарын 10-ны оройдоо 21 цагийн үед Булган сумын Тамир багийн нутаг, Байц гэх газраас хожуул тайрч ачаад Архангай аймгийн төвд буюу Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Халзангийн давааны төв гудамжинд цагдаагийн 2 ажилтантай таарсан. Тэгээд хожуул бэлтгэхдээ эрхийн бичиг аваагүй гэдгээ хэлсэн...гэх мэдүүлэг /хх-1-ийн 23-24 хуу/, гэрч Л.Бын өгсөн:..эргүүлийн үүрэг гүйцэтгээд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Халзангийн давааны төв гудманд явж байтал цэнхэр өнгийн портер маркийн авто машин уг гудмыг уруудаад явж байхаар нь зогсоогоод шалгахад тэвшин дээрээ модыг хагалахад бэлэн болгон тайрсан модыг ачсан байсан. Тэгээд хаанаас явж байгаа талаар асуугаад бичиг баримтыг нь шалгахад мод бэлтгэх, тээвэрлэх эрхийн бичиг байгаагүй...гэх мэдүүлэг /хх-1-ийн 25-26  хуу/, гэрч Б.Д өгсөн:...2017 оны 11 дүгээр сарын 10-ны орой 20 цаг 00 минутаас шөнийн 03 цаг 00 минутын хооронд эргүүл, шалгалтын үүрэг гүйцэтгэсэн. Тэгээд Халзан давааны төв гудамжинд явж байтал Портер маркийн ачааны автомашин ун гудамжийг уруудаад явж байхаар нь зогсоогоод шалгахад тэвшин дээрээ жижиг жижиг тайрсан мод ачсан байсан. Бичиг баримтыг шалгахад мод бэлтгэх тээвэрлэх эрхийн бичиг байгаагүй. Эрхийн бичиг аваагүй, маргааш авна гэж ярьж байсан...гэх мэдүүлэг /хх-1-ийн 29-30 хуу/, гэрч Б.Г өгсөн:..би 2004 оноос хойш Эрдэнэбулган сумын тээврийн хэрэгсэл саатуулах байрны сахиулаар ажиллаж байна. 2017 оны 11 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнө 55-65 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг цагдаагийн алба хаагч нар саатуулсан...гэх мэдүүлэг /хх-1-ийн  80 хуу/, гэрч Х.М өгсөн:..А 2017 онд надаас мод бэлтгэх эрхийн бичиг авч байгаагүй. Байц гэх газраас мод бэлтгэсэн талаар нь надад ямар ч мэдээлэл алга. Хэрвээ бичиггүйгээр мод бэлтгэсэн бол хулгайн мод гэж үзнэ..гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 218-219 хуу/, гэрч Л.Аийн өгсөн:...У.Б, Х.А нар нь 2017 оны өвөл намайг гэртээ байхад аймгийн төвөөс машинтай нэлээн оройхон ирээд мод руу ороод хожуул ачаад бүрэнхий болж байхад явсан юм. Тэгж явахдаа цагдаад баригдсан гэж сонссон...гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 232-233 хуу/, У.Бийн яллагдагчаар өгсөн:.. 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр найз Х.А намайг цугтаа яваад мод бэлтгээд ирье гээд Архангай аймгийн Булган сумын 2-р баг Олон нүүр гэх газраас мод бэлтгэсэн. Тэгээд цасанд боогдоод 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн орой аймгийн төв рүү орж ирсэн бөгөөд Х.А маргааш нь Цэцэрлэг сум руу гэррүү явна гэхээр нь би, Х.Агээс явахаасаа өмнө “Булган сумын 2-р баг Байц гэх газраас машинаараа хожуул татаад өгөөч” гэж гуйхад зөвшөөрсөн. Ингээд тэр оройноо Х.А бид 2 Булган сумын Байц гэх газраас хожуул ачиж аймгийн төв рүү орж яваад Цагдаагийн алба хаагч нарт саатуулагдаж зохих зөвшөөрөлгүй гэж саатуулах байранд саатуулагдсан...гэх мэдүүлэг /3-ийн хх-ийн 30-33 хуу/, Х.Агийн яллагдагчаар өгсөн:.. Би 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр У.Бтэй хамт өөрийн баз П.Түвшинбаатарын портер маркийн автомашинаар Архангай аймгийн Булган сумын Байц гэх газраас мод ачиж ирсэн. Тухайн модыг ачихаар очиход модыг бэлтгэсэн байсан ба тэр газарт нь У.Бийн аав А оршин суудаг юм байна лээ. Анх нь У.Б намайг мод ачаад ирье гэж гуйсаны дагуу ачиж ирсэн. Тэгээд орой нь 00 цагийн орчим аймгийн төв рүү орж ирж байгаад цагдаагийн алба хаагчтай таараад зөвшөөрөлгүй гээд журмын хашаанд саатуулсан.Мод тээвэрлэж явсан автомашин нь манай баз П.Түвшинбаатарын автомашин байсан. Хөвсгөл аймгийн Рашаант сумын хүнд худалдсан гэж байсан....гэх мэдүүлэг /3-ийн хх-ийн 38-39 хуу/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна. 
Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Б.Б нь шүүх хуралдаанд гаргасан саналд”.... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг биш учраас шүүгдэгч Б.Быг цагаатгаж өгнө үү...” гэснийг шүүх хүлээн авах боломжгүй бөгөөд энэ нь гэрч Х.Агийн”...тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Б гэдэг мөрдөгчид хандаж би мод ачсан автомашинаа хураалгасан. Тухайн үедээ эрхийн бичгээ мартаж, орхичихоод үзүүлж чадаагүй гэж хэлээд Булган сумын Баянбулаг багийн нутаг, олон нүүр гэх газраас мод авахдаа ашигласан эрхийн бичгээ үзүүлсэн. Ингэхэд Б мөрдөгч миний мод ачсан машиныг түр саатуулах хашаанаас гаргасан...гэх мэдүүлэг /хх-1-ийн 23-24 хуу/, гэрч Б.Г өгсөн:... 2017 оны 11 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнө 55-65 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг цагдаагийн алба хаагч нар саатуулсан. Ямар ч байсан маргааш өглөө нь Архангайн Цагдаагийн газрын цагдаа Б.Б гэдэг залуУ Бичиг бичиж ирээд өөрөө саатуулах байрнаас гаргасан. Б.Бтой цугтаа нэг залуу ирээд тээврийн хэрэгслийг унаад гараад явсан. Миний хөтөлдөг бүртгэлийн 2017 онд бүртгэлийн дэвтэрт 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр цагдаа Б.Б нь өөрөө албан бичиг бичиж ирээд 55-65 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг саатуулах байрнаас чөлөөлсөн бичиг нь байгаа...гэх мэдүүлэг /хх-1-ийн 80 хуу/, гэрч Г.Бын өгсөн:..2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гомдол мэдээллээр 55-65 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр эрхийн бичиггүй мод тээвэрлэж байсан асуудал бүртгэгдсэн байсан бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Даваа гарагт би мөрдөгч, дэслэгч Г.Б шалгуулахаар цохолт хийсэн.Бүртгэлийн дэвтэрт цохолт хийсэн гарын үсэг миний гарын үсэг мөн...гэх мэдүүлэг /хх-1-ийн 81-82 хуу/, гэрч Г.Бын өгсөн:..2015 оны 12 дугаар сараас 2018 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчөөр ажиллаж байсан. Миний санаж байгаагаар 2017 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө Х.А гэх залуу зохих зөвшөөрөлгүй мод тээвэрлэж яваад саатуулагдсан байсан. Тэгээд Мөрдөн байцаах тасгийн дарга Г.Б тухайн хэргийг намайг шалга гэсэн цохолт хийсэн байсан. Би 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр буюу даваа гарагийн өглөө ажил дээрээ ирээд намайг шалга гэсэн цохолт хийсэн талаар нь мэдсэн.Тэгээд би 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр тухайн 2 тээврийн хэрэгслийг очиж авахаар тээврийн хэрэгсэл саатуулах байр руу яваад очтол 55-65 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь модтойгоо байхгүй байсан. Гайхаад саатуулах байрны жижүүрээс асуухад эрүүгийн мөрдөгч Б.Б гаргаад явуулсан талаар надад хэлсэн...гэх мэдүүлэг /хх-1-ийн 83-84 хуу/зэрэг мэдүүлгүүдээр няцаагдаж байна. 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Х.А, шүүгдэгч У.Б нарын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.    
Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуУ Байдал бий болгосон үйлдэл эс үйлдэхүй байхыг ойлгох бөгөөд хохирол хор уршиг учирсан байхыг шаардахгүй юм. Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийхийг ойлгоно. 
Нийтийн албан тушаалтан гэж Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “...төрийн тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан...” хамаарна гэж заасан.
 Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б нь  2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Х.А, У.Б нарын зохих зөвшөөрөлгүйгээр, мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн 55-65 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд саатуулсан байсанг мөрдөн байцаах тасгийн даргын  тухайн хэргийг шалгах цохолт хийгээгүй байхад тээврийн хэрэгслийг гаргах бичиг хийж өгч, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад  давуУ Байдал олгосон буюу хийх ёсгүй үйлдлийг хийсэн нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Ойн тухай хуулийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт” Энэ хуулийн 34.1-д заасан эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа, газрын нэрийг заана...”гэж мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт ”...Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно...”гэж мөн хуулийн 35дугаар зүйлийн 4.2 дахь заалтад “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж тус тус заасан байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.А,шүүгдэгч У.Б нарын үйлдэл нь бүлэглэж зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна гэж шүүх дүгнэв.  
Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн үндсэн шинж нь байгаль орчинд хохирол учирсан байхыг шаардахгүй бөгөөд хууль бусаар мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэж тээвэрлэснээр төгсдөг гэмт хэрэг юм.
Иймд шүүгдэгч Б.Быг нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуУ Байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х.А, Ц.Б нарыг бүлэглэж, зөвшөөрөлгүйгээр, ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.  

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Х.А, У.Б нарын үйлдлийн улмаас 100.000 /нэг зуу мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 691 дугаартай дүгнэлтээр /4-ийн хх-ийн 24 хуу/ тогтоогдсон бөгөөд харин шүүгдэгч Б.Бын үйлдлийн улмаас учирсан хохиролгүй байна. 
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 100.000 төгрөгийг шүүгдэгч Х.А, У.Б нараас хувь тэнцүүлэн тус тус гаргуулж, улсын орлого олгох нь зүйтэй байна. 
    
            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 
        Шүүгдэгч Х.А, шүүгдэгч У.Б нарыг бүлэглэж, зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, харин шүүгдэгч Б.Быг  нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуУ Байдал бий болгосон байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А, шүүгдэгч У.Б нарыг тэнсэж, шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, торгох ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж, мөн хуулийн 4 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна...гэж  тус тус хуульчилсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 69 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-ыг хүчингүй болгож, шүүгдэгч Х.А, У.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 55-65 АРХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийн үнэ 2.500.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Х.Агээс 1.250.000 төгрөг, шүүгдэгч У.Бөөс 1.250.000 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлого болгож, 55-65 АРХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч П.Түвшинбаярт буцаан олгох нь зүйтэй байна. 
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно...”гэж мөн хуулийн 1.1 дэх хэсэгт”... энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэнэ...”гэж заажээ. Шүүгдэгч Х.А, У.Б нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө бичгээр илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул шүүгдэгч Х.А, У.Б нарыг тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б, Х.А, У.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Х.А, У.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус тэнсэх нь зүйтэй байна.  

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргагдаж ирсэн баримт бичгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалах нь зүйтэй байна. 
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Х.А, У.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон 

   ТОГТООХ нь:

1.    Т овогт Б Быг нийтийн албан тушаалтан албан тушаалын 
байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуУ Байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Дайртан овогт Хүрэлчулууны А, Боржигон овогт У Б нарыг бүлэглэж, зөвшөөрөлгүйгээр, ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 
Б.Быг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5400/таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Аг 2 /хоёр/ жилийн хугацаагаар, шүүгдэгч У.Бийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 
Б.Бод оногдуулсан 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.

4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 
шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 
шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай. 

6.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар 
шүүгдэгч Х.А, шүүгдэгч У.Б нарт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.  

7.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А, шүүгдэгч У.Б нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай. 

8.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар 
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 69 дугаартай Архангай аймгийн Прокурорын газрын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Х.А, У.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 55-65 АРХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийн үнэ 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Х.Агээс 1.250.000 /нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөг, шүүгдэгч У.Б 1.250.000 /нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгож, 55-65 АРХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч П.Түвшинбаярт буцаан олгосугай. 

9.    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1, 186 
дугаар  зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А, шүүгдэгч У.Б нарт үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ болон тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

10.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт 
зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн баримт бичгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалсугай. 

11.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 
1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарыг бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 100.000 төгрөгийг шүүгдэгч Х.А, У.Б нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлого болгосугай.  

12.    Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн 
өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

13.     Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, шүүгдэгч Х.А, шүүгдэгч У.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

       

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ОТГОНЦЭЦЭГ