Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/184

                                                                               2021/ШЦТ/184

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

           Улсын яллагч: Э.Оргилбат

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Г.Энхбаяр, Ц.Бат-Эрдэнэ

Шүүгдэгч: Д.С, Б.О

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Дийн С, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Товогт Бийн О нарт холбогдох 2012002680322 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Х суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, А аймгийн Х сумын Ө багийн Е боловсролын сургуулд з ажилтай, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт А аймгийн Х сумын Ө багт оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, И овогт Дийн С /РД:../

Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Хсуманд төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, А аймгийн Хсумын Өбагийн Е м ажилтай, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт А аймгийн Х сумын Ө багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Товогт Бийн О /РД:../

                               Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.С нь А аймгийн Х сумын Ө багийн Ес ажиллаж байхдаа бага дунд боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан “Ес багшийг багш бэлтгэдэг их сургууль, дээд сургууль, коллежид бэлтгэнэ”, 21.2 дахь хэсэгт заасан “Багш нь багшлах эрхтэй байна.”, 21.3 дахь хэсэгт заасан “Багш бус мэргэжлийн хүн заах арга зүйн сургалтад хамрагдсаны дараа багшлах эрх авна” гэж тус тус заасныг зөрчин багш мэргэжилгүй Ж.Цыг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/12 дугаартай тушаалаар тус с биеийн тамирын багшийн ажилд томилж ажиллуулан, түүнд давуу байдал олгосон, мөн шүүгдэгч Д.С нь Б.Отай бүлэглэн 2019 онд Ж.Бнь тус сургуульд ажиллаагүй байхад түүнийг “Байгалийн ухааны багшийн ажилд томилох тухай” 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/05 дугаартай, тус ажлаас чөлөөлөх тухай 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/11 дугаартай тушаалыг тус тус с байранд хуурамчаар үйлдэж, улмаар Ж.Бын Хаан банкны 5925151657 дугаартай дансанд 2019 оны 2, 3, 4, 6 дугаар саруудад цалин, ээлжийн амралтын мөнгө олгож, өөрийн данс руу буцаан шилжүүлэн авч, албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрт давуу байдал бий болгосны улмаас төрд 2.404.507 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2019 онд тус сургуульд ажиллаагүй буюу хүүхэд асрах чөлөөтэй байсан Ш.Дыг ажилд томилох тухай 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Б/09 дугаартай ажлаас чөлөөлөх тухай 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Б/13 дугаартай тушаалыг тус тус с байранд хуурамчаар үйлдэж, улмаар Ш.Дын 5147110862 дугаартай Хаан банкны данс руу цалин олгож, уг мөнгийг Д.М, Д.Д, П.Д, Б.О нарт хуваан өгч, албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосны улмаас төрд 769.601 төгрөгийн хохирол учруулсан буюу төрд нийт 3.174.180 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Б.О нь А аймгийн Хсумын Ө багийн Ес ажиллаж байхдаа шүүгдэгч Д.Сын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Ж.Б, Ш.Д нарыг ажилд томилж, чөлөөлсөн тушаалыг хуурамчаар үйлдэн өөртөө болон Д.М, Д.Д, П.Д, Б.О нарт давуу байдал олгосон дээрх гэмт үйлдлүүдэд үйлдлээрээ санаатай нэгдэн хамтран оролцож, багш Ж.Б, Ш.Д нарыг ажиллаагүй гэдгийг мэдсээр байж ажилласан мэтээр цагийн бүртгэлийг хийж, холбогдох албан тушаалтанд шилжүүлэн цалин хөлс олгох нөхцлийг бүрдүүлэн бусдад давуу байдал олгосон, мөн шүүгдэгч Д.С, Б.О нар нь бүлэглэн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах тухай мөрдөгчийн тогтоолын дагуу 2019 оны 04 дүгээр сард ажиллаагүй багш Ж.Быг ажилласан мэтээр цагийн бүртгэлийг нөхөн гаргаж, гарын үсэг зурж баталгаажуулан хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдэж, хууль сахиулагчид гаргаж өгсөн гэмт хэрэгт тус тус  холбогджээ. 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд 2012002680322 дугаартай эрүүгийн хэргээс:   

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М мэдүүлсэн “...Би Ааймгийн Х сумын Ө багийн Ес з Д.С, тус с сургалтын менежер Б.О нарыг танихгүй, эдгээр хүмүүстэй хамаатан садны холбоо байхгүй. Би хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тогтоолтой танилцсан. Энэ талаар одоо мэдэж байна. Хэргийн талаар өмнө нь надад мэдэх зүйл байхгүй байсан. Хэрэв мөрдөн шалгах ажиллагаагаар хохирол учирсан нь тогтоогдсон бол үүнийг төлүүлэх нь зүйтэй. Ямар хууль тогтоомж зөрчсөн байна, үүнийх нь дагуу хариуцлага хүлээлгэх нь зүйтэй...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 29-33 ху/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Гийн мэдүүлсэн“..Дээрх модыг Д.С нь сургуульд саад хийсэн, хувьдаа ашигласан зүйл байхгүй. Модыг бэлтгэхдээ багш ажилчдын хамт явсан гэсэн. Би тэр үеэр хотод байсан бөгөөд яг хэн, хэнтэй явсан эсэхийг нь мэдэхгүй байна. Модыг Ө багийн нутаг дэвсгэрээс бэлдсэн бөгөөд газрыг нь мэдэхгүй. 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс А аймгийн Х сумын Ө багийн д с Д.С гэдэг хүн томилогдсон. Мөн Д.С нь 2018 оны 12 дугаар сараас Жы Бын нэр дээр цалин гаргаж өөртөө авсан. Энэ талаар одоогоор надад баримт байхгүй. Гэхдээ санхүүгийн баримтууд нь байгаа байх гэж бодож байна. Энэ талаар Д.С нь өөрөө 2018 оны 12 дугаар сард сургууль дээр надад ярьсан бөгөөд би ингэж болохгүй гэдгийг нь хэлсэн. Тэгээд цалин гаргаж авсан байж болзошгүй. Мөн 2019 оны 04 дүгээр сард тус с багш Ш.Дыг жирэмсний амралттай байхад нь нэр дээр нь цалин гаргаж, багш нарт хувааж өгөх талаар ярьж байсан бөгөөд ингэж авсан байж болзошгүй. Д.С нь биеийн тамирын багш мэргэжилгүй хүнийг 2019 оны хавар сургуульдаа багшаар авч одоог хүртэл ажиллуулж байгаа. Мөн байгалийн ухааны багшаар багш мэргэжилгүй эмэгтэй багшийг 2020 оны 01 дүгээр сард авч одоог хүртэл ажиллуулж байгаа бөгөөд эдгээр хүмүүс нь Д.Сын найз Дгийн /англи хэлний багш/ дүү нар нь байгаа юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 11-13 ху/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Гийн дахин мэдүүлсэн “...Би 2019 оны 04 дүгээр сард Ө багийн сургуульд байгалийн ухааны багшаар ажиллаж байсан. Тухайн үед буюу 2019 оны 04 дүгээр сард би 7 хоногт 25 цагийн хичээл заах хуваарьтай байсан бөгөөд үүнийхээ дагуу хичээлээ заасан. Бусад багш нар буюу М, Д, Д нар тухайн 2019 оны 04 сард ажилласан. Өөр багш ажиллаагүй. Дээрх 3 багш 7 хоногт 23-25 цагийн хичээл заах хуваарьтай байсан бөгөөд үүн дээр Ш.Д багшийн цагийг хувааж дээрх багш нарт өгөхөөр ярьж байсан. Би өөрөө 25 цагтай байсан учраас Дын цагийг орохгүй гэж хэлсэн. Тухайн сард Ш.Дыг хуваарьт оруулсан байсан бөгөөд 2019 оны 04 дүгээр сард Ш.Д ажиллаагүй, сургууль дээр ирээгүй жирэмсний амралттай байсан. ...2019 онд Ж.Бажиллаагүй. Би 2019 онд тус сургуульд байгалийн ухааны багшаар ажиллаж байсан учраас мэдэж байна. Хэрэв Ж.Бажилласан бол манай гэрт амьдрах байсан. Мөн байгалийн ухааны багш мэргэжилтэй учир би ажиллаагүй байж байж л Бажиллах боломжтой. Багш нарын цагийн бүртгэлийг жижүүр багш болон сургалтын менежер бүртгэдэг. Багш нарын цалинг олгохдоо сургалтын менежер О болон захирлын гарын үсэгтэй цагийн баланс нягтлан бодогчид очиж үүнийг үндэслэн нягтлан бодогч цалинг бодож олгоно. Ажилд шинээр томилогдсон, чөлөөлөгдсөн хүмүүсийн тушаал нягтлан бодогчид мөн очдог юм. Би Ж.Бтой 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр уулзаж асуухад Өын сургуулиас Ж.Бод 2019 онд цалин олгож байсан бөгөөд дансанд орж ирэнгүүт нь над руу шилжүүлээдэх гэж С хэлдэг байсан гэж өөрөө надад ярьсан. Эхний цалин дээрээс нь 50.000 төгрөгийг Ж.Бод өгсөн гэсэн. 2019 оны 02 дугаар сараас 04 дүгээр сар хүртэл өгсөн гэсэн. Мөн 06 дугаар сард амралтын мөнгөө бас шилжүүлсэн гэсэн. Ө багийн с багш нар илүү цагаар ажилладаг боловч цалингийн сан хүрдэггүй шалтгаанаар нэмж болдоггүй. Тухайн 2019 онд ч гэсэн иймэрхүү ачаалалтай ажиллах асуудал байсан. 7 хоногт нэг багш 19 цаг ажиллах ёстой боловч тус сургуульд 20-25 цаг ажилладаг....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 14 ху/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Бын мэдүүлсэн“...2018 оны 12 дугаар сард Х сумын Ө багийн с з Д.С нь хэрэглээний мод бэлтгэх өргөдөл бичиж надаар цохуулж аваад ойн байцаагчид өгч зөвшөөрөл авсан байсан. 2019 оны 06 дугаар сард Ө багийн иргэдээс зөвшөөрөлгүй рам ажиллаж мод зүсэж байна гэсэн мэдээлэл ирсэн. Тэгээд үүний дагуу очиж шалгахад тус багт гараар хийсэн мод зүсдэг рам байсан бөгөөд хажуу талд нь ойролцоогоор зүссэн 100 орчим 4 метрийн урттай 3 см-ын зузаантай банз, зүсээгүй 20 гаруй ширхэг 4 метрийн урттай мод байсан. Тухайн мод нь нойтон байж болзошгүй учраас цагдаагийн хэсгийн дарга От энэ талаар мэдэгдсэн. Үүний дагуу цагдаагаас болон байгаль орчны байцаагч очиж шалгасан. Тэгээд тухайн үед цагдаагаас үзлэг шалгалт хийсэн материалыг бүрдүүлсэн гэж байсан. 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр /08 дугаар сарын 19-ний өдөр ч байж магадгүй/ Ө багийн с 80 жилийн ойд очиход нөгөө модоороо схаа хашааг шинэчилж бариад оохороор будчихсан байсан. Тэгээд үүнээс хойш би энэ талаар асууж тодруулаагүй орхисон. Би цагдаад мэдэгдсэний дараа Ө багийн с з С өөрөө надтай ирж уулзсан. Тухайн үед би өөрөө байгаагүй юмаа, ажилчдаа явуулчихсан чинь ганц нэг нойтон мод унагаачихсан юм шиг байна, уучлаарай би схаа 80 жилийн ойд бэлдээд мод бэлтгэсэн юм гэхээр нь би одоо энийг сайн мэдэхгүй байна, цагдаа болон байгаль орчны байцаагчтай нь уулзаж учир явдлаа хэл гэж хэлсэн. Дээрх модыг с ажилчид бэлдсэн гэсэн. Яг ямар хэмжээний мод бэлтгэснийг нь би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан авсан зөвшөөрлийнхөө хэмжээнд бэлтгэсэн гэж байсан. Ш.Д нь мэдээлэл зүйн багшаар ажилладаг бөгөөд одоо хүүхэд асрах чөлөөтэй байгаа. Яг хэзээнээс дикритээ авсныг санахгүй байна, 2018 оны сүүлээр дикритээ авсан байж магадгүй. Ж.Бнь тус с өмнөх з Ч.Гийн үед ажиллаж байсан санагдаж байна, одоо ажиллахгүй байгаа. 2019 оны 06 дугаар сарын үеэр Ж овогтой Ц гэх хүн тус с биеийн тамирын багшаар ажиллаж байсан. Энэ хүн одоо хүртэл ажиллаж байгаа. Тухайн жилд мод бэлтгэх төлөвлөгөө гаргаж мод бэлтгэх хэмжээг иргэдийн хурлаас баталсан байсан. Тус хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр мод бэлтгэх эрх олгоно. Миний хувьд хэрэгцээний модны хүсэлтийг цохОж байгаль орчны байцаагч хаанаас мод бэлтгэж болохыг зааж өгнө...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 15-16 ху/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Мын мэдүүлсэн “...би 2016 оны 09 дүгээр сараас хойш одоог хүртэл тус аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргаар ажиллаж байна. Боловсролын тухай хуулиар Боловсрол Соёл урлагийн газар сонгон шалгаруулалтыг зохион байгуулж аймгийн Засаг дарга с захирлыг томилдог. Тус Ө багийн с з С гэх хүн ажиллаж байгаа. С нь тус сургуульдаа багшаар ажиллаж байсан бөгөөд сонгон шалгаруулалтанд хамруулж томилогдсон. Тус с з Боловсролын тухай хуулиар эдгээр багш нарыг томилж чөлөөлнө. Аймагт жилд нэг удаа багш нарын сонгон шалгаруулалт явуулж нөөц бүрдүүлдэг бөгөөд захиалга ирвэл тэндээсээ явуулдаг юм. С багш мэргэжлийнхээ хичээлийг заах ёстой боловч багийн сургуулиудад хүүхдийн тоо бага, бүлгийн тоо бага, 7 хоногийн нормт цаг хүрэлцдэггүй шалтгаанаас болж бусад төрлийн хичээлийг заах тохиолдол гардаг. Өөрөөр хэлбэл математикийн багш биеийн тамирын хичээлийг орох жишээтэй. Боловсролын тухай хуулиар багш хичээл заана гэж заасан байгаа бөгөөд багш мэргэжилгүй бол хичээл орох боломжгүй....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 17 ху/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Оын мэдүүлсэн “...Миний хувьд ашигт малтмалын чиглэлээр сургууль төгссөн бөгөөд тус сургуульд хими, биологийн талаар тодорхой хэмжээний мэдлэг эзэмшсэн. Би сургуульд физикийн багшаар томилогдсон бөгөөд с удирдлага болон менежерээс хүүхдүүдэд байгалийн ухааны хичээл орох шаардлагатай байгаа тул уг хичээлийг ор гэж хэлсэн. Миний хувьд манай нөхөр тус багт амьдардаг учраас би өөрөө тэндээ амьдарч байгаа учраас тус сургуульд ажиллаж байгаа юм. Тухайн сургуульд хими биологийн багш мэргэжилтэй хүн байхгүй. Ж.Б, Ш.Д гэх хүмүүсийг танихгүй. Ажилд ороод удаагүй байгаа болохоор сайн мэдэхгүй байна. Тус с биеийн тамирын багшаар Ж.Ц гэх хүн ажилладаг бөгөөд одоог хүртэл ажиллаж байгаа. Хэзээ ямар тушаалаар томилогдсон эсэхийг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 18 ху/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Цын мэдүүлсэн“...Би Архангай аймгийн Х сумын арван жилийн сургуулийг 2013 онд төгссөн. 2013-2017 оны хооронд Улаанбаатар хотод Боловсролын их с харъяа Урлаг биеийн тамирын сургуулийг биеийн тамирын багш мэргэжлээр төгссөн. 2018-2019 оны хооронд Солонгос улсад очиж ажилласан. 2019 оны 02 дугаар сард ирээд Х сумын Ө багт эмээтэйгээ хамт амьдарч эхэлсэн бөгөөд 2019 оны 05 дугаар сард тус багийн Ебиеийн тамирын багшаар ажилд орсон. Тухайн үед тус сургууль биеийн тамирын багш ажилд авна гээд зар тавьчихсан байсан. Тус сургуульд манай аавын төрсөн дүү Д гэх хүн ажилладаг бөгөөд сургуульд биеийн тамирын багш байхгүй талаар надад хэлсэн. Би ч өөрөө ажиллах сонирхолгүй аймгийн төвд юм уу хотод ажиллах бодолтой байсан бөгөөд эмээтэй хамт байх шаардлага гараад тус багийн сургуульд ажилд орсон. Ө багийн сургуульд 2019 оны 05 дугаар сард биеийн тамирын багшаар томилогдон одоог хүртэл ажиллаж байгаа. Одоогоор ээлжийн амралттай байгаа. Ж.Бгэж мэдэхгүй, Ш.Д гэх багш байдаг гэсэн. Түүний оронд одоогоор өөр хүн ажиллаж байгаа...Би цалингаас гадна үр дүнгийн урамшуулал гэж авч байсан. Орон нутагт ажиллахад 10 хувийн нэмэгдэл зэргийг авч байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 19 ху/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Цын дахин мэдүүлсэн“...Би 2015 оноос 2019 он хүртэл Боловсролын их сургуульд биеийн тамирын багш мэргэжлээр 3 жил суралцсан бөгөөд дунд нь 2018 онд жилийн чөлөө авсан юм. Ингээд 2019 онд Боловсролын их с 3 дугаар курст байхдаа Архангай аймгийн Х сумын Ө багийн сургуульд дадлага хийсэн. Тэгтэл тус с багш болон  з нь чи манай сургуульд биеийн тамирын багшаар ажиллаач гээд байсан. Тэгээд би схаа багшаас хөдөө сумын сургуульд одоо ажиллаж болох уу, сурч байхдаа ажиллаж болох уу гэсэн чинь хичээл ихтэй учраас чи хөдөө сумаас нааш цааш ирж очиход хэцүү шүү дээ гэсэн. Тэгэхээр нь тус сургуулиас би “Аварга” биеийн тамирын дээд сургууль руу шилжсэн. Ингээд тус сургуулийг 2020 онд сурч төгссөн бөгөөд Корона вирусын улмаас ажилчид нь цуглаагүй, диплом гараагүй байгаа юм. Би урьд нь мэдүүлэг өгөхдөө оюутан байх үедээ ажилласан учраас айгаад дипломтой гэж өөрийнхөө эсрэг биш мэдүүлсэн. ...Тэгээд тус сургуульд биеийн тамирын багшаар ажилд орсон. Намайг ажилд орох үед буюу 2019 оны 05 дугаар сард багш мэргэжилгүй, сургуулиа төгсөөгүй байсныг Д.С з мэдэж байсан. Би оюутан байх үедээ Ө багийн сургуульд биеийн тамирын багшаар 2019 оны 05 дугаар сараас одоог хүртэл хугацаанд ажиллаж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 20 ху/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Гын мэдүүлсэн“...2014 оны үед Ө багийн Егалч, манаачаар одоог хүртэл ажиллаж байна. ... Ө багийн с з Д.С, Ч.Г нарыг танина. Манай с з ажиллаж байсан хүмүүс байгаа юм. Д.С нь одоо з ажиллаж байгаа. Эдгээр хүмүүстэй хамт ажилладаг болохоор танина. Өөрөөр хамаатан садан, найз нөхдийн холбоо байхгүй. 2019 оны 01 дүгээр сард Архангай аймгийн Х сумын Орхон багийн Эхэн халиар гэх газраас уналга мод буюу хэрэглээний мод бэлтгэсэн. Тухайн үед манай с з Д.С хэрэглээний модны зөвшөөрөл авчихлаа, с хашаагаа янзална, модонд явах хэрэгтэй байна гээд биднийг явуулсан. Тухайн үед нярав Г, манаач Н, С, Ш, А бид нар Эхэн халиар гэх газарт очиж унасан байсан моднуудыг 4 метрээр тайрч бэлдэж нэг өдөр ажилласан. Тэгээд тухайн моднуудаа бэлдчихээд 2019 оны хавар 04 дүгээр сарын сүүлээр нутгийнхаа А гэх хүний машинтай 2 удаа очиж мод зөөж ирсэн. Тухайн үед би хамт явж мод ачилцаж өгсөн. Тус газар нь ойролцоогоор талдаа 30 орчим км зайтай байсан бөгөөд нэг өдөр 2 удаа машинтай очиж зөөж авчирсан. Би өөрөө мод бэлтгэх зөвшөөрлийг нь бол хараагүй. Гэхдээ Г гэх хүн зөвшөөрлийг харсан гэж байсан.  Тухайн мод нь газарт унаад норчихсон мод байсан. Зарим нь хуурай мод ч байсан. Тэрнээс биш бидний хувьд мод унагаагүй. Тухайн модыг бэлдэх талаар с з бидэнд хэлээд с ой болох гэж байгаа тул бид ч гэсэн зөвшөөрөөд сайн дураараа модонд явж бэлтгэж өгсөн. Уг модны зөвшөөрлийг з Д.С авсан. Тухайн бэлдэж ирсэн модыг с хашаанд зориулсан бөгөөд шинээр хашаа барьсан. Ш.Д нь мэдээлэл зүйн багшаар ажилладаг бөгөөд одоо дикриттэй байгаа. Ж.Буянгтогтох гэх багш байгалийн ухааны багшаар 2018 оноос 2019 оны хооронд ажилласан санагдаж байна. Ш.О гэх эмэгтэй багш 2020 онд шинээр саяхан томилогдсон санагдаж байна, Ж.Ц гэх биеийн тамирын багш 2019 оноос хойш ажиллаж байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32 ху/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Нгийн дахин мэдүүлсэн “...2019 оны 04 дүгээр сард Архангай аймгийн Х сумын Ө багийн сургуульд багш Ш.Д нь ажиллаагүй бол түүнд 2019 оны 06 дугаар сард ээлжийн амралтын мөнгө олгогдоно. Учир нь тус с багш Ш.Д нь 2018 оны 09 дүгээр сараас 2018 оны 11 дүгээр сар хүртэл ажилласан учраас 2019 оны 06 дугаар сард 48 хоногоор бодож буюу бүтэн ээлжийн амралтын цалин хөлс олгогдоно. Боловсролын байгууллагын хувьд тухайн жилийг тооцохдоо өмнөх оны 9 сараас дараа оны 06 дугаар сар хүртэл хугацааг тооцдог бөгөөд 2018 оны 9 дүгээр сараас хойш Ш.Д нь 3 сарын хугацаанд ажилласан учраас ээлжийн амралтын мөнгийг нь олгосон. ...Ш.Д, Ж.Бнарын ирцийн бүртгэл болон тушаалыг харахад ажилласан харагдаж байсан учраас би цалинг нь олгосон. Надад тушаалын хувиуд ирсэн бөгөөд үүнийг нь би гаргаж өгсөн. Мөн бодогдсон цалингийн хүснэгтийг гаргаж өгсөн. Ж.Ц багш нь 2019 оны 05 дугаар сараас Ө багийн сургуульд биеийн тамирын багшаар ажилласан бөгөөд тухайн сардаа нийт 763.612 төгрөгийн цалин, 2019 оны 6 дугаар сард 789.267 төгрөг, 7 дугаар сард байхгүй, 8 дугаар сард 138.839 төгрөг, 9 дүгээр сард 951.045 төгрөг, 10 дугаар сард 819.147 төгрөг, 11 дүгээр сард 826.089 төгрөг, 12 дугаар сард 1.272.547 төгрөг, 2020 оны 1 дүгээр сард 884.679 төгрөг, 2020 оны 2 дугаар сард 899.674 төгрөг, 2020 оны 3 дугаар сард 1.349.511 төгрөг, 4 дүгээр сард 899.674 төгрөг, 5 дугаар сард 1.237.052 төгрөг, 6 дугаар сард 2.333.396 төгрөгийн цалин авсан, 2020 оны 8 дугаар сард с ажилчдад цалин олгогдсон боловч Ж.Цт цалин бодогдоогүй. Ирцийн бүртгэлээр ирээгүй гэх баримт явуулсан байсан. Ингээд Ж.Ц нь тус сургуульд ажиллаад нийт 13.164.532 төгрөгийн цалин хөлс авсан бөгөөд үүнд нь нийгмийн даатгал, албан татвар, ээлжийн амралтын мөнгө зэрэг нь багтсан. ...2019 онд Ж.Б, Ш.Д нарыг ажиллаагүй гэдгийг нь мэдээгүй. Миний хувьд с з, сургалтын менежер нарын гарын үсэгтэй цагийн баланс, с захирлын тушаал зэргийг үндэслээд цалин олгосон юм. Би ирцийн бүртгэл, тушаал нь байгаа учраас эдгээр хүмүүсийг ажиллаж байгаа юм байна гэж бодсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-47 ху/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Дын мэдүүлсэн “... Би 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр жирэмсний амралт авсан бөгөөд үүнээс хойш ажилдаа ороогүй. Би 2019 оны 04 дүгээр сард тус сургуульд ажиллаагүй. Тухайн үед М багш над руу яриад бид нар чиний орох хичээлийн цагийг хуваагаад орсон юм, тэгээд наад цалингаа энэ данс руу шилжүүлчих гэхээр нь өөрийнх нь өгсөн данс руу /Хаан банкны/ шилжүүлсэн. Тухайн үед 4 дүгээр сарын сүүлээр надад цалин гэж 631.320 төгрөгийн цалин орсон бөгөөд би 50.000 төгрөгийг хүүхэд асаргааны мөнгө гэж аваад 580.000 төгрөгийг М багшийн өгсөн данс руу шилжүүлсэн. Мөн 2019 оны 06 дугаар сард ээлжийн амралтын мөнгө орсон бөгөөд энэ нь орох ёстой мөнгө учраас би өөрөө хэрэглэсэн. Миний хувьд 2019 оны 04 дүгээр сард Өын сургуульд очиж ажиллаагүй. Тухайн сард хүүхдийн асаргааны 50.000 төгрөг ороогүй болохоор нь асуусан чинь тухайн сард цалин орсон байгаа учраас 50.000 төгрөг орохгүй гэж халамжаас хэлсэн юм. Тэгээд надад олгосон цалингаас 50.000 төгрөгөө аваад би бусдыг нь буцааж өгсөн. Би тухайн үед М багшид ингэж болж байгаа юм уу дараа нь янз бүрийн асуудал үүсвэл би хамаагүй шүү гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48-50 ху/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Мгийн дахин мэдүүлсэн “... Би 2019 оны 04 дүгээр сард мэдээлэл зүйн цагуудыг орсон бөгөөд 7 хоногт 4 цаг орж байсан. Тэгэхээр тухайн сард ойролцоогоор 16 цагийн хичээлийг Д багшийн өмнөөс би орсон. Тэгээд Д багшийн өмнөөс хичээл орсон учраас түүний цалингаас би өөрийн данс руу 580.000 төгрөг шилжүүлж аваад би өөрөө 140.000 төгрөг авсан. Харин үлдсэн 440.000 төгрөгнөөс 160.000 төгрөгийг бэлнээр Б.О багшид өгсөн. Д.Д багшид 140.000 төгрөгийг бэлнээр өгсөн, Д багшид 140.000 төгрөгийг мөн бэлнээр өгсөн. Дээрх мөнгөнүүдийг аваад удаагүй тараасан. Яг хэзээ тарааснаа тодорхой санахгүй байна. Би Бгэж хүн ажиллаж байсан эсэхийг мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 53 ху/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Дгийн дахин мэдүүлсэн “...Би 2019 оны 04 дүгээр сард Ш.Д багшийн нэрийн өмнөөс хичээл орсон. Гэхдээ яг хэдэн цагийн хичээл орсон эсэхээ санахгүй байна. Тэгээд Д багшийн өмнөөс хичээл орсон учраас илүү цагаар ажилласан юм чинь гээд М багшаас бэлнээр 140.000 төгрөгийг сургууль дээр багш нарын өрөөнд 2019 оны 4дүгээр сарын сүүлээр авсан. Яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Яг хэн хэдэн төгрөг авсныг мэдэхгүй байна. Миний хувьд 140.000 төгрөг л авсан. ...Тухайн үед багш нарынхаа саналыг хүндэтгээд Дыг 5 хоног ажилласан гээд хэлчихье гэж бодоод дээрх мэдүүлгийг өгсөн. Мөн дээрээс нь 140.000 төгрөг авсан болохоор намайг буруутгаж байна гэж үзээд өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүйгээр дээрх мэдүүлгийг өгсөн юм. Миний хувьд одоо үнэн зөв мэдүүлэг өгч байна. Би Ц багшийг дипломтой эсэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 59 ху/

               Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Дгийн дахин мэдүүлсэн “...2019 онд манай сургууль мод бэлтгэсэн эсэх талаар мэдэхгүй. Би 2019 оны 04 дүгээр сард Ш.Д багшийн өмнөөс хичээл орсон. Гэхдээ яг хэдэн цагийн хичээл орсон эсэхээ санахгүй байна. Тэгээд Д багшийн өмнөөс хичээл орсон учраас илүү цагаар ажилласан юм чинь гээд М багшаас бэлнээр 140.000 төгрөгийг авсан. Сургалтын менежер арай илүү цаг заасан учраас биднээс арай илүү мөнгө өгсөн байсан. ...Тухайн үед би мөнгө авснаа санахгүй байсан. Хэдэн төгрөг, хэзээ авснаа ч санахгүй байна. Харин энэ асуудал шалгагдаад М багш надад 140.000 төгрөг өгч байсан гэж хэлэхээр нь санасан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62 ху/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Бын дахин мэдүүлсэн “...2019 оны 02 дугаар сард Г багш яриад Ө багийн сургуульд ирж ажиллаач гэсэн. Тэгээд би 2019 оны 02 дугаар сард Ө багийн сургууль дээр очоод С зтай уулзаж би танай сургуульд ажиллах боломжгүй гэж хэлчихээд явсан. Би тус сургуульд 2019 онд ямар ч ангид хичээл ороогүй. Тухайн үед Өын сургуульд сургалтын менежер О чи онлайнаар хичээлийн төлөвлөгөө, хуваарийг хийгээд өгөөч гэж байсан. Би үүнийг нь гэртээ хийгээд онлайнаар явуулж байсан юм. Тэгээд 2019 оны 02 дугаар сард надад 340.000 төгрөгийн цалин Ө багийн сургуулиас орсон. Тэгэхээр нь би з Д.Стай ярьж байгаад буцаагаад шилжүүлсэн. Мөн 3 дугаар сард Өын сургуулиас 680.000 төгрөг орсон бөгөөд дахин Сын данс руу шилжүүлсэн. Мөн 2019 оны 4 дүгээр сард цалин орсон, 6 дугаар сард ээлжийн амралтын мөнгө орсон бөгөөд мөн л буцаагаад шилжүүлсэн. Би цалин аваагүй. Надад цалин орж байсан. Гэхдээ би тэр мөнгийг буцааж шилжүүлж байсан. Би эхлээд орсон цалинг нь бүтнээр шилжүүлсэн. Дараа нь надад цалин ороход нь Д.С нь өөрөө тэдийг явуулчих гэхээр нь тэр дүнгээр нь явуулж байсан. Өөрөөр хэлбэл Д.С з миний цалинг авч байсан бөгөөд нийт 100.000 төгрөгийг надад өөрөө өгсөн гэж үзэж болно. Түүнээс биш би нэхэж, хэлж авсан зүйл байхгүй. Тухайн үед з Д.С над руу яриад 2019 онд ажилласан гэж хэлээд өгөөч, эгч нь модны хэргээр шалгагдаж байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх үүднээс өмнөх мэдүүлэгтээ 2019 онд ажилласан гэж хэлсэн юм. Энэ миний буруу. Д.С захирлаас үхэр худалдаж авсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65 ху/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Сийн мэдүүлсэн “...Д.С нь манай хадам эгч буюу манай эхнэрийн төрсөн эгч нь байгаа юм. Харин Ж.Бгэх хүнийг би огт танихгүй. ...5018354932 дугаартай данс нь миний Хаан банкны данс бөгөөд энэ дансыг би ойролцоогоор сүүлийн 10 жил ашиглаж байна. 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр миний дансанд ямар учиртай 340.000 төгрөг орсон талаар би тодорхой санахгүй байна. Би хувиараа сэлбэг болон машин худалдаалдаг болохоор сэлбэг зарсан мөнгө ихэвчлэн дансаар орж ирдэг... Д.С эгч өөрөө Мицубиши Л200 маркийн машинтай байсан бөгөөд тус машиндаа сэлбэг авахдаа надад захиж авдаг байсан. 2019 онд надаар аккумлятор болон нум авахуулж байсан санагдаж байна. Би 340.000 төгрөгийг буцааж шилжүүлсэн зүйл байхгүй. Энэ мөнгө сэлбэгийн мөнгө байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 70-71 ху/,

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.Сын мэдүүлсэн: “...Би тогтоолтой танилцлаа. Тогтоолтой холбоотой санал, хүсэлт байхгүй. Би дээрх үйлдлүүдийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ санаатайгаар хуурамч нотлох баримт үйлдсэн зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн  215-217 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Огийн мэдүүлсэн: “...Би тогтоолтой танилцлаа. Тогтоолтой холбоотой санал, хүсэлт байхгүй. Би дээрх үйлдлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байна..гэх мэдүүлэг /хх-ийн 223-225 хуу/

2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Мэдээлэл баримт бичиг гаргуулан авах тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 103-р ху/

Уг тогтоолын дагуу Архангай аймгийн Х сумын Ө багийн Есургуулиас ирүүлсэн баримтууд:

Архангай аймгийн Х сумын Ө багийн Ес захирлын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/12 дугаартай “Ажилд түр томилох тухай” тушаал /1-р хх-ийн 104-р ху/

Архангай аймгийн Х сумын Ө багийн Ес захирлын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/35 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал /1-р хх-ийн 105-р ху/

Архангай аймгийн Х сумын Ө багийн Ес захирлын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/09 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал /1-р хх-ийн 106-р ху/

Архангай аймгийн Х сумын Ө багийн Ес захирлын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/13 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал /1-р хх-ийн 107-р ху/

Архангай аймгийн Х сумын Ө багийн Ес захирлын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/05 дугаартай “Ажилд түр томилох тухай” тушаал /1-р хх-ийн 117-р ху/

Архангай аймгийн Х сумын Ө багийн Ес захирлын 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/11 дугаартай “Ж.Быг ажлаас чөлөөлөх тухай” тушаал /1-р хх-ийн 118-р ху/

Цалингийн цэс /1-р хх-ийн 130-146-р ху/

Ажлын байрны тодорхойлолт /1-р хх-ийн 147-171-р ху/

2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Мэдээлэл баримт бичиг гаргуулан авах тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 179-р ху/

Ирцийн бүртгэл /1-р хх-ийн185-197-р ху/

2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Мэдээлэл баримт бичиг гаргуулан авах тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 218-р ху/

Уг тогтоолын дагуу Архангай аймгийн Х сумын Засаг даргын тамгын газрын санхүүгийн албанаас ирүүлсэн баримтууд:

Цалингийн цэс /1-р хх-ийн 219-р ху-2-р хх-ийн 45-р ху/

2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Мэдээлэл баримт бичиг гаргуулан авах тухай мөрдөгчийн тогтоол /2-р хх-ийн 46-р ху/

Уг тогтоолын дагуу Архангай аймаг дахь Хаан банкны салбараас ирүүлсэн баримтууд:

 Хаан банкны 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 5135/284 дугаартай албан бичиг /2-р хх-ийн 47-р ху/

Д.Сын эзэмшлийн 5147014534 дугаартай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 48-77-р ху/

Ж.Бын эзэмшлийн 5925151657 дугаартай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 78-85-р ху/

 Ш.Дын эзэмшлийн 5147110862 дугаартай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 86-90-р ху/

 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Мэдээлэл баримт бичиг гаргуулан авах тухай мөрдөгчийн тогтоол /2-р хх-ийн 91-р ху/

 Хаан банкны 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 5135/308 дугаартай албан бичиг /2-р хх-ийн 92-р ху/

 Д.Мгийн эзэмшлийн 5147059734 дугаартай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 86-90-р ху/

2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Мэдээлэл баримт бичиг гаргуулан авах тухай мөрдөгчийн тогтоол /2-р хх-ийн 150-р ху/

 Хаан банкны 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 5135/350 дугаартай албан бичиг /2-р хх-ийн 151-р ху/

 Ж.Цын эзэмшлийн 5147112021 дугаартай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 159-184-р ху/

 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Мэдээлэл баримт бичиг гаргуулан авах тухай мөрдөгчийн тогтоол /2-р хх-ийн 188-р ху/

Хаан банкны 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 5135/347 дугаартай албан бичиг /2-р хх-ийн 189-р ху/

Г.Сийн эзэмшлийн 5018354932 дугаартай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 190-235-р ху/

              Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 15/1610 дугаартай албан бичиг /3-р хх-ийн 156-р ху/

 Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1/159 дугаартай албан бичиг

 Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 46 дугаартай гарын үсгийн адилтгалын шинжилгээ, гэрэл зургийн үзүүлэлт, холбогдох бичиг, баримтууд /3-р хх-ийн 39-85-р ху/

Хэв загвар, дээж авсан тэмдэглэл /3-р хх-ийн 87-97-р ху/ зэрэг болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Д.С нь А аймгийн Х сумын Өбагийн Ес з ажиллаж байхдаа Бага дунд боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан “Ес багшийг багш бэлтгэдэг их сургууль, дээд сургууль, коллежид бэлтгэнэ”, 21.2 дахь хэсэгт заасан “Багш нь багшлах эрхтэй байна.”, 21.3 дахь хэсэгт заасан “Багш бус мэргэжлийн хүн заах арга зүйн сургалтад хамрагдсаны дараа багшлах эрх авна” гэж тус тус заасныг зөрчин багш мэргэжилгүй Ж.Цыг 2019 оны 05 сарын 01-ний өдрийн Б/12 дугаартай тушаалаар тус с биеийн тамирын багшийн ажилд томилж ажиллуулан, түүнд давуу байдал олгосон, мөн шүүгдэгч Д.С нь Б.Отай бүлэглэн 2019 онд Ж.Бнь тус сургуульд ажиллаагүй байхад түүнийг “Байгалийн ухааны багшийн ажилд томилох тухай” 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/05 дугаартай, тус ажлаас чөлөөлөх тухай 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/11 дугаартай тушаалыг тус тус с байранд хуурамчаар үйлдэж, улмаар Ж.Бын Хаан банкны 5925151657 дугаартай дансанд 2019 оны 2, 3, 4, 6 дугаар саруудад цалин, ээлжийн амралтын мөнгө олгож, өөрийн данс руу буцаан шилжүүлэн авч, албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрт давуу байдал бий болгосны улмаас төрд 2.404.507 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2019 онд тус сургуульд ажиллаагүй буюу хүүхэд асрах чөлөөтэй байсан Ш.Дыг ажилд томилох тухай 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Б/09 дугаартай, ажлаас чөлөөлөх тухай 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Б/13 дугаартай тушаалыг тус тус с байранд хуурамчаар үйлдэж, улмаар Ш.Дын 5147110862 дугаартай, Хаан банкны данс руу цалин олгож, уг мөнгийг Д.М, Д.Д, П.Д, Б.О нарт хуваан өгч, албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосны улмаас төрд 769.601 төгрөгийн хохирол учруулсан буюу төрд нийт 3.174.180 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Б.О нь Архангай аймгийн Х сумын Өбагийн Ес менежерээр ажиллаж байхдаа шүүгдэгч Д.Сын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Ж.Б, Ш.Д нарыг ажилд томилж, чөлөөлсөн тушаалыг хуурамчаар үйлдэн өөртөө болон Д.М, Д.Д, П.Д, Б.О нарт давуу байдал олгосон дээрх гэмт үйлдлүүдэд үйлдлээрээ санаатай нэгдэн хамтран оролцож, багш Ж.Б, Ш.Д нарыг ажиллаагүй гэдгийг мэдсээр байж ажилласан мэтээр цагийн бүртгэлийг хийж, холбогдох албан тушаалтанд шилжүүлэн цалин хөлс олгох нөхцлийг бүрдүүлэн бусдад давуу байдал олгосон, мөн шүүгдэгч Д.С, Б.О нар нь бүлэглэн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах тухай мөрдөгчийн тогтоолын дагуу 2019 оны 04 дүгээр сард ажиллаагүй багш Ж.Быг ажилласан мэтээр цагийн бүртгэлийг нөхөн гаргаж, гарын үсэг зурж баталгаажуулан хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдэж, хууль сахиулагчид гаргаж өгсөн гэх нөхцөл байдлууд тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.С, Б.О нар нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Д.С, Б.О дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М мэдүүлсэн “...Хэрэв мөрдөн шалгах ажиллагаагаар хохирол учирсан нь тогтоогдсон бол үүнийг төлүүлэх нь зүйтэй. Ямар хууль тогтоомж зөрчсөн байна, үүнийх нь дагуу хариуцлага хүлээлгэх нь зүйтэй...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 29-33 ху/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Гийн мэдүүлсэн “...Д.С нь 2018 оны 12 дугаар сараас Жы Бын нэр дээр цалин гаргаж өөртөө авсан. Энэ талаар одоогоор надад баримт байхгүй. Гэхдээ санхүүгийн баримтууд нь байгаа байх гэж бодож байна...Д.С нь биеийн тамирын багш мэргэжилгүй хүнийг 2019 оны хавар сургуульдаа багшаар авч одоог хүртэл ажиллуулж байгаа. Мөн байгалийн ухааны багшаар багш мэргэжилгүй эмэгтэй багшийг 2020 оны 01 дүгээр сард авч одоог хүртэл ажиллуулж байгаа бөгөөд эдгээр хүмүүс нь Д.Сын найз Дгийн /англи хэлний багш/ дүү нар нь байгаа юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 11-13 ху/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Гийн дахин мэдүүлсэн “...2019 оны 4 дүгээр сард би 7 хоногт 25 цагийн хичээл заах хуваарьтай байсан бөгөөд үүнийхээ дагуу хичээлээ заасан. Бусад багш нар буюу М, Д, Д нар 2019 оны 04 дүгээр сард ажилласан. Өөр багш ажиллаагүй. Дээрх 3 багш 7 хоногт 23-25 цагийн хичээл заах хуваарьтай байсан. Тухайн сард Ш.Дыг хуваарьт оруулсан байсан бөгөөд 2019 оны 04 дүгээр сард Ш.Д ажиллаагүй, сургууль дээр ирээгүй жирэмсний амралттай байсан. ...2019 онд Ж.Бажиллаагүй....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 14 ху/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Бын мэдүүлсэн“...Ш.Д нь мэдээлэл зүйн багшаар ажилладаг бөгөөд одоо хүүхэд асрах чөлөөтэй байгаа. Ж.Бнь тус с өмнөх з Ч.Гийн үед ажиллаж байсан санагдаж байна, одоо ажиллахгүй байгаа. 2019 оны 06 дугаар сарын үеэр Ж овогтой Ц гэх хүн тус с биеийн тамирын багшаар ажиллаж байсан. Энэ хүн одоо хүртэл ажиллаж байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 15-16 ху/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Мын мэдүүлсэн “...тус с з Боловсролын тухай хуулиар эдгээр багш нарыг томилж чөлөөлнө. Аймагт жилд нэг удаа багш нарын сонгон шалгаруулалт явуулж, нөөц бүрдүүлдэг бөгөөд захиалга ирвэл тэндээсээ явуулдаг юм. ...Боловсролын тухай хуулиар багш хичээл заана гэж заасан байгаа бөгөөд багш мэргэжилгүй бол хичээл орох боломжгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 17 ху/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Оын мэдүүлсэн “...тухайн сургуульд хими биологийн багш мэргэжилтэй хүн байхгүй. ...Тус с биеийн тамирын багшаар Ж.Ц гэх хүн ажилладаг бөгөөд одоог хүртэл ажиллаж байгаа. Хэзээ ямар тушаалаар томилогдсон эсэхийг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 18 ху/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Цын дахин мэдүүлсэн“...Би 2015 оноос 2019 он хүртэл Боловсролын их сургуульд биеийн тамирын багш мэргэжлээр 3 жил суралцсан бөгөөд дунд нь 2018 онд жилийн чөлөө авсан юм. Ингээд 2019 онд Боловсролын их с 3 дугаар курст байхдаа Архангай аймгийн Х сумын Ө багийн сургуульд дадлага хийсэн. Тэгтэл тус с багш болон з нь чи манай сургуульд биеийн тамирын багшаар ажиллаач гээд байсан. Тэгээд би схаа багшаас хөдөө сумын сургуульд одоо ажиллаж болох уу, сурч байхдаа ажиллаж болох уу гэсэн чинь хичээл ихтэй учраас чи хөдөө сумаас нааш цааш ирж очиход хэцүү шүү дээ гэсэн. Тэгэхээр нь тус сургуулиас би “Аварга” биеийн тамирын дээд сургууль руу шилжсэн. Ингээд тус сургуулийг 2020 онд сурч төгссөн бөгөөд Корона вирусын улмаас ажилчид нь цуглаагүй, диплом гараагүй байгаа юм. Би урьд нь мэдүүлэг өгөхдөө оюутан байх үедээ ажилласан учраас айгаад дипломтой гэж өөрийнхөө эсрэг биш мэдүүлсэн. ...Тэгээд тус сургуульд биеийн тамирын багшаар ажилд орсон. Намайг ажилд орох үед буюу 2019 оны 05 дугаар сард багш мэргэжилгүй, сургуулиа төгсөөгүй байсныг Д.С з мэдэж байсан. Би оюутан байх үедээ Ө багийн сургуульд биеийн тамирын багшаар 2019 оны 05 дугаар сараас одоог хүртэл хугацаанд ажиллаж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 20 ху/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Гын мэдүүлсэн“...Ш.Д нь мэдээлэл зүйн багшаар ажилладаг бөгөөд одоо дикриттэй байгаа. Ж.Буянгтогтох гэх багш байгалийн ухааны багшаар 2018 оноос 2019 оны хооронд ажилласан санагдаж байна. Ш.О гэх эмэгтэй багш 2020 онд шинээр саяхан томилогдсон санагдаж байна, Ж.Ц гэх биеийн тамирын багш 2019 оноос хойш ажиллаж байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32 ху/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Нгийн дахин мэдүүлсэн “...Тус с багш Ш.Д нь 2018 оны 09 дүгээр сараас 2018 оны 11 дүгээр сар хүртэл ажилласан учраас 2019 оны 06 дугаар сард 48 хоногоор бодож буюу бүтэн ээлжийн амралтын цалин хөлс олгогдоно...Ш.Д, Ж.Бнарын ирцийн бүртгэл болон тушаалыг харахад ажилласан харагдаж байсан учраас би цалинг нь олгосон....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-47 ху/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Дын мэдүүлсэн “... Би 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр жирэмсний амралт авсан бөгөөд үүнээс хойш ажилдаа ороогүй. Би 2019 оны 04 дүгээр сард тус сургуульд ажиллаагүй, тухайн үед М багш над руу яриад бид нар чиний орох хичээлийн цагийг хуваагаад орсон юм, тэгээд наад цалингаа энэ данс руу шилжүүлчих гэхээр нь өөрийнх нь өгсөн данс руу /Хаан банкны/ шилжүүлсэн. Тухайн үед 4 дүгээр сарын сүүлээр надад цалин гэж 631.320 төгрөгийн цалин орсон бөгөөд би 50.000 төгрөгийг хүүхэд асаргааны мөнгө гэж аваад 580.000 төгрөгийг М багшийн өгсөн данс руу шилжүүлсэн. Мөн 2019 оны 06 дугаар сард ээлжийн амралтын мөнгө орсон бөгөөд энэ нь орох ёстой мөнгө учраас би өөрөө хэрэглэсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48-50 ху/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Мгийн дахин мэдүүлсэн “... Би 2019 оны 04 дүгээр сард мэдээлэл зүйн цагуудыг орсон бөгөөд 7 хоногт 4 цаг орж байсан. Тэгэхээр тухайн сард ойролцоогоор 16 цагийн хичээлийг Д багшийн өмнөөс би орсон. Тэгээд Д багшийн өмнөөс хичээл орсон учраас түүний цалингаас би өөрийн данс руу 580.000 төгрөг шилжүүлж аваад би өөрөө 140.000 төгрөг авсан. Харин үлдсэн 440.000 төгрөгнөөс 160.000 төгрөгийг бэлнээр Б.О багшид өгсөн, Д.Д багшид 140.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Д багшид 140.000 төгрөгийг мөн бэлнээр өгсөн. Дээрх мөнгөнүүдийг аваад удаагүй тараасан. Яг хэзээ тарааснаа тодорхой санахгүй байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 53 ху/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Дгийн дахин мэдүүлсэн “...Би 2019 оны 04 дүгээр сард Ш.Д багшийн нэрийн өмнөөс хичээл орсон. Гэхдээ яг хэдэн цагийн хичээл орсон эсэхээ санахгүй байна. Тэгээд Д багшийн өмнөөс хичээл орсон учраас илүү цагаар ажилласан юм чинь гээд М багшаас бэлнээр 140.000 төгрөгийг сургууль дээр багш нарын өрөөнд 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр авсан. Яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 59 ху/,

            мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Бын дахин мэдүүлсэн “...Тухайн үед з Д.С над руу яриад 2019 онд ажилласан гэж хэлээд өгөөч, эгч нь модны хэргээр шалгагдаж байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх үүднээс өмнөх мэдүүлэгтээ 2019 онд ажилласан гэж хэлсэн юм. Энэ миний буруу...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65 ху/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

             Иймд шүүгдэгч И овогт Дийн Сыг ганцаараа болон бусадтай бүлэглэж нийтийн албан тушаалтны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд, бүлэглэж хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдэж, хууль сахиулагчид гаргаж өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Товогт Бийн Ог нийтийн албан тушаалтан бүлэглэж албан тушаалтны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд,  бүлэглэж хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдэж, хууль сахиулагчид гаргаж өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцож, шүүгдэгч Д.Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Д.С, Б.О нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Д.С, Б.О нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирцийн бүртгэлийн дэвтрийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Д.С, Б.О нар нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар тогтоогдсон ба Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 88 тоот тогтоолоор Д.С, Б.О нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож, прокурор тэдгээрт оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг Д.С, Б.О нар нь зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Д.Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суугаа газар, ажил мэргэжлээ өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан  мэдэгдэх үүргийг, шүүгдэгч Б.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суугаа газар, ажил мэргэжлээ өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан  мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Д.С, Б.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон  

                                                                        ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И овогт Дийн Сыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд, нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Товогт Бийн Ог эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд, нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суугаа газар, ажил мэргэжлээ өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан  мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суугаа газар, ажил мэргэжлээ өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан  мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар

шүүгдэгч Д.С, шүүгдэгч Б.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд, шүүгдэгч Б.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С, Б.О нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С, Б.О нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С, Б.О нар нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1, 188, 189 дүгээр зүйлүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Д.С, Б.О нарын тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

10. Шүүгдэгч Д.С, Б.О нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Д.С, Б.О нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирцийн бүртгэлийн дэвтрийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.С, Б.О нарт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Р.АЛТАНЦЭЦЭГ

                                                                               2021/ШЦТ/184

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

           Улсын яллагч: Э.Оргилбат

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Г.Энхбаяр, Ц.Бат-Эрдэнэ

Шүүгдэгч: Д.С, Б.О

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Дийн С, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Товогт Бийн О нарт холбогдох 2012002680322 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Х суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, А аймгийн Х сумын Ө багийн Е боловсролын сургуулд ажилтай, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт А аймгийн Х сумын Ө багт оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, И овогт Дийн С /РД:../

Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Хсуманд төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, А аймгийн Хсумын Өбагийн Есургалтын м ажилтай, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт А аймгийн Х сумын Ө багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Товогт Бийн О /РД:../