| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2018/01084/И |
| Дугаар | 155/ШШ2018/01389 |
| Огноо | 2018-08-21 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 155/ШШ2018/01389
| 2018 оны 08 сарын 21 өдөр | Дугаар 155/ШШ2018/01389 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.Б-д холбогдох
Хашаа албадан буулгуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 155/2018/01084/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхамдолгор, хэлмэрч В.Н, нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Отгонцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Н.Б 2016 оны 06-р сарын 04-нд миний эзэмшил газарт дур мэдэн халдаж Мухарын амны намаржаан дээр маань зуслан барьсан юм. Би журмынхаа дагуу сумынхаа засаг дарга Д.Эт гомдол гаргасан юм. Засаг дарга бэлчээрийн менежмент Г.Ц, газрын даамал Э.А, багийн дарга Б.Э, багийн байгаль хамгаалагч Б.Э нарт шалГ хийх үүрэг өгсөн цохолт өргөдөл дээр хийсэн юм. Тэр ажлын хэсгийнхэн 2016.06.07-ны өдөр газар дээр хариуцагч Н.Бг дагуулан ирж нөхцөлтэй танилцаад Газрын тухай хуулийн 2 заалтыг зөрчсөн тул 7 хоногийн дотор уг газрыг чөлөөлөх хугацаатай мэдэгдэл өгч заасан хугацаанд чөлөөлөхгүй бол албадан нүүлгэх эсвэл төрийн өмчид хураана гээд “буцах тасалбарт” нь Н.Бгаар гарын үсэг зуруулсан боловч шаардлагыг биелүүлээгүй... Н.Бг хулгайгаар бэлтгэсэн гоожингүй модоор хашаа барьсан болохыг нь газар дээр нь үзэж тогтоосон хэрнээ торгууль тавьж хураах хууль журмаа зөрчиж ноцтой алдаа гаргасан юм. Би дахин Д.Э даргад гомдол гаргасан тул 2016.09.02-ны өдөр өмнөх ажлын хэсэг ирж газар чөлөөлөхийг шаардсан. Энэ удаад Н.Б залилангийн арга хэрэглэж тэднийг хуураад явуулсан юм ... 2017 оны 3-р сард энэ асуудлаар шинэ засаг дарга М.Дт хүсэлт тавихад “шийднэ” гээд таг болсон ... Миний эзэмшил газраас Н.Бгийн хашааг албадан нүүлгэх үндэслэл нь:
1. Миний намаржаан дээр зуслангийн хашаа барьж Р багийн ИНХ-ын зуслан зохион байгуулалтын дотоод журмыг ноцтой зөрчсөн тул
2. Мухарын амны намаржаан дээр барьсан хашааны мод нь зохих зөвшөөрөлгүй. Цэвэр хулгайгаар бэлтгэсэн мод учраас шууд төрийн өмчид хураагдах хуультай учир
3. Уул газрыг чөлөөлөх тухай сумаас өгсөн хоёр удаагийн албан мэдэгдлийг хариуцагч огт биелүүлээгүй учир
4. Г сумын бэлчээрийн менежмент хариуцсан мэргэжилтэн, газрын даамал, байгаль хамгаалагч нар өөрсдийнхөө өгсөн үүрэг даалгавартаа хайнга хандаж хариуцагчидтай эргэж хариуцлага тооцоогүй нь баттай үнэн тул
5. Нэхэмжлэгч би уг газарт мод бут, жимс жимсгэнэ тариалаад есөн жил болсон төдийгүй засаг даргын захирамж шийдвэрээр олгосон 0007303.. дугаартай гэрчилгээтэй. Тэр газрыг эзэмшихээр байгуулсан гэрээтэй нь хөдлөшгүй нотолгоотой учир
6. Миний хууль ёсны эзэмшил өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслантай Н.Бгийн барьсан хашааны газар давхцаж байгаа бөгөөд өвөг дээдсийн нутаг гэж ярьдаг газар нь хашаа барьсан газраас нь цаана 500 м зайтай хиллэж оршдог нь үнэн тул
7. Н.Бгийн өвөлжөө, намаржаа нь маргаан болсон газраас 40 км орчим хол Хүслэнтийн буланд байдаг. Зуслан, хаваржаа нь 30 км холд орших Нарийн Хужиртад байдаг учир
Иймээс миний нэхэмжлэлийг хангаж Г сумын Р багийн Х усны голын Мухарын ам гэдэг газарт барьсан Н.Бгийн хашааг албадан буулгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний зүгээс энэ асуудалд хүлээцтэй хандсан. 2017 оны 03 дугаар сард Засаг дарга Дт газартай холбоотой асуудлаа хэлж шийдвэрлүүлэх гэж хандсан ба Засаг дарга газар дээр нь очиж шийдэж өгнө гэсэн боловч өгөөгүй. Газрын мэргэжилтэн нар багийн хуралд оруулна гэсэн боловч мөн оруулаагүй. Багийн хурлын даргад өргөдлөө өгсөн боловч мөн шийдэгдээгүй. 2017 оны 11 дүгээр сард сумын иргэдийн хуралд өргөдөл өгч уг өргөдлийн дагуу Г сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 55 дугаартай тогтоолыг гаргаж Засаг даргад шилжүүлсэн байсан. Засаг дарга Д нь 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар асуудлыг шийдвэрлэхдээ намайг оролцуулаагүй, Н.Бг оролцуулж хариуцагчийн худал мэдүүлгийг шалгаж нягтлалгүйгээр надад тоотоор хариу өгсөн. ...Уг албан бичгийг нь аваад Д дарга дээр ороход шүүх шалгаад тогтоочих юм чинь яахав дээ. Уг нь Мухрын амны зуслан чинь хэзээний танайх. Танай аавынхтай хамт өвөлжиж байсан айлын хүүхэд юм чинь би мэдэж байгаа гэсэн хариу өгсөн. Н.Бгийн миний хашаа барьсан газар нийтийн өмчлөлийн газар гэдэг нь зохих үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь: Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зуслан намаржааны газар нь баг хот айлаар хуваарилагдаж нийтээр эзэмшүүлнэ гэж тодорхой заасан байгаа. Сум багуудаас бүрддэг, баг нь хот айлуудаас бүрддэг. Би энэ газрыг ганцаараа эзэмшдэггүй, нутгийн нэр бүхий 3 өрхийн хамт эзэмшдэг. “Мухарын ам”-ны өвөлжөө, намаржаа зуслан нь манайх мөн гэдгийг гэрчилж нотлох 15 өрхийн гишүүд гарын үсэг зурж, Засаг даргын тамгын газрын дарга түүнийг нь баталгаажуулсан баримтыг би шүүхэд гаргаж өгсөн. ...Энэ маргааны талаар Б өөрөө ярилцахгүй, зугтаагаад байдаг, уг нь бид тохиролцож болохгүй асуудал биш. 2017 онд манай суманд бэлчээрийн мэргэжилтнүүд ирж бэлчээрийн сор газар гэж хэлж байсан ба үүнийг Н.Б мэдээд булаацалдаад байна гэж би үзэж байна. Дээр нь Н.Б болоод түүний аавынх 4 улиралд нутагладаг газар нь тусдаа, манай 3 дугаар багийн иргэн ч биш, өөр багийн харъяалалтай байдаг. ...Мөн Н.Бгийнх мал ихтэй, бэлчээрийг сүйтгэж, миний арав гаруй жилийн өмнөөс тарьсан мод бут, жимс ногоог ишиг, хурга нь шургаж ороод үндэс бутыг нь идэж сүйтгэдэг. Би дандаа гэртээ байгаад байдаггүй аймаг, сум орох хэрэг гардаг. Энэ хугацаанд байхгүй араар минь сүйтгэчихсэн байдаг. Эмийн бамбай цэцэг гэхэд л 6 дугаар сард маш их цэцэглэдэг тэр үед мөн мал нь идэж сүйтгэдэг. ...Н.Бгийн барьсан хашаа нь манай намаржааны газраас 20 метрийн зайтай, тугалын хашаанаас 7 метрийн зайтай байдаг учир Хөвсгөл аймгийн Г сумын Р багийн Х усны голын Мухарын ам гэдэг газарт барьсан Н.Бгийн хашааг албадан буулгаж өгнө үү гэв.
Хариуцагч Н.Б шүүхэд гаргасан тайлбартаа: ... Ц.Бийн нэхэмжлэл нь огт үр үндэсгүй хэрүүл уруул хийсэн энэ маргаанд иргэний хэрэг үүсгэсэнд би гомдолтой байна. Ц.Бийн Г сумын Р багийн Х усны голын Мухарын ам гэдэг газар барьсан Н.Бгийн хашааг албадан буулгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг хуулийн дагуу үр үндэстэй түргэн хугацаанд шийдвэрлэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй шийдвэрлэж иргэн надад тайван амьдрах боломжийг маань хангаж өгнө үү... гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаад байгаа газар нь Ц.Бийн өвөлжөө болон намаржааны газар болох нь нотлогддоггүй. Нийтийн эдэлбэр газар буюу зуслангийн газар учраас хариуцагч Н.Б тухайн газарт хашаа барьсан. Зуслангийн газрыг нийтээр эзэмших ёстой гэж хуулинд заасан байгаа. Мөн сумын Иргэдийн нийтийн хурлаар дээрх асуудлыг хэлэлцээд сумын Засаг даргыг шийдвэрлэ гэсэн боловч Засаг дарга шийдвэрлэсэн зүйл байхгүй. Уг маргааныг сумын Засаг дарга шийдвэрлээд гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд хандах ёстой байсан. Гэтэл энэ урьдчилсан нөхцөл хангагдаагүй байна. Н.Бгийн хашааг албадан буулгуулах долоон үндэслэл гээд нэхэмжлэлд дурдсан байсанд хариу тайлбар хэлье. Нэгдүгээрт: Миний намаржааны газарт зуслангийн хашаа барьсан гэдэг дээр Р багийн иргэдийн нийтийн хурлын тогтоол байх ёстой. Хоёрдугаарт: Зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн асуудлыг нь цагдаагийн газар шалгаж тогтооно байх. Гуравдугаарт: Уул газрыг чөлөөлөх тухай сумаас өгсөн 2 удаагийн албан мэдэгдлийг хариуцагч нь огт биелүүлээгүй гэдэг дээр хариуцагч өөрөө биелүүлэх шаардлагагүй гэж үзэж байна. Яагаад гэвэл Засаг даргын захирамж байхгүй. Тавдугаарт: Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсгийг харах хэрэгтэй заавал тусгайлан зөвшөөрсөн газар байх ёстой. Тийм учир нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б нь Н.Бд холбогдуулан Хөвсгөл аймгийн Г сумын Р багийн нутаг “Мухарын ам” гэх газарт байрлах Н.Бгийн зуслангийн хашааг албадан буулгуулах тухай нэхэмжлэлийн шаардалагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь хариуцагч Н.Б нь манай багийн буюу Г сумын Р 3 дугаар багийн иргэн биш байж манай багт миний эзэмшдэг өвөлжөө, намаржаа болон зуслангийн газарт зуслангийн хашаа барьж бууснаас малын бэлчээрийн даац хэтэрсэн, 10 гаруй жилийн өмнөөс миний тарьсан мод бут, жимс жимсгэнийг Н.Бгийн мал идчихдэг зэргээс болж газар эзэмших эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа тул Г сумын Мухарын ам гэх газарт барьсан Н.Бгийн хашааг албадан буулгаж өгнө үү гэж,
Хариуцагч Н.Б нь маргаж буй газар болох Хөвсгөл аймгийн Г сумын Р багийн нутаг “Мухарын ам” гэх газар нь зуслангийн зориулалттай газар. Зуслангийн газрыг нийтээр эзэмших ёстой тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн нутгийн онцлог, бэлчээрийг ашиглаж ирсэн уламжлал, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх шаардлагыг харгалзан өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа, отрын нөөц нутаг гэсэн ерөнхий хуваарийн дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган батална гэж заасан ба дээрх хуулийн дагуу маргааны зүйл болсон Хөвсгөл аймгийн Г сумын Х усны гол гэх газрын “Мухарын ам” гэх газар нь тухайн сумын малчдын зуслангийн газар болох нь хэрэгт талуудаас гаргаж өгсөн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Хариуцагч нь дээрх зуслангийн хашаа барьсан газар нь нийтийн эдэлбэр буюу зуслангийн газар гэх тайлбартайгаа холбоотой холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх үүргийн талаар танилцуулж тайлбарласан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг баримтаар үгүйсгэж чадаагүй байна гэж үзлээ.
Мөн нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Н.Бгийн дээрх барьсан зуслангийн хашаанаас 200 метрийн зайд буюу Хөвсгөл аймгийн Г сумын Р багийн нутаг “Мухарын булан” гэх газар жимс, жимсгэнэ тарих зориулалтаар 1000м.кв газар эзэмшиж байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 54-59-р тал/, газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар, Ц.Бийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зургийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 8-10-р тал/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т заасны дагуу хууль ёсны эзэмшигч нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шаардлага гаргах эрхтэй байх тул нэхэмжлэгч Ц.Бийн Хөвсгөл аймгийн Г сумын Р багийн Х усны голын “Мухарын ам” гэх газарт барьсан Н.Бгийн хашааг албадан буулгуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Бийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Бгаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН