Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар    2021/ШЦТ/109

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.О даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.П хөтлүүлж,
Улсын яллагч: Э.О 
Шүүгдэгч: Ч.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, Д овогт Ч Б /РД:А/-т холбогдох 2112......... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 
    
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Архангай аймгийн Тариат сумын Мөрөн баг, Сан толгой тоотод оршин суух, урьд 2007 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн сум дундын шүүхийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Довогт Ч Б /РД:А/,  

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ч.Б нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн нутаг дэвсгэр Дэлгэр булаг гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 1.5 метрийн урттай, 45 ширхэг буюу 2.8415 метр куб шинэс төрлийн хуурай модыг хууль бусаар бэлтгэж, 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 72-13 АРХ улсын дугаартай Бонго пронтер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 311.883 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Эрүүгийн 2112000340122 дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

Иргэний нэхэмжлэгч  Б.Б өгсөн: “...Б нь Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Дэлгэр булаг гэх газарт байх ойгоос 1.50 метрийн урттай 45 ширхэг хуурай шинэс төрлийн модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж тээвэрлэсэн нь ойн санд 311.883 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлаар иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Энэ хэргийн талаар би байгаль орчны хяналтын улсын байцаагч Бгээс сонссон. Тариат сумын Мөрөн баг Дэлгэр булаг гэх газар нутаг нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. Байгаль орчинд учирсан хохирлыг орон нутгийн дансанд төлүүлж өгнө үү гэж хүсмээр байна. Өөр гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 ху/, 

Гэрч Р.С өгсөн: “...Ч.Быг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ганцаараа мод бэлтгэж байхыг харсан. Би 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр би мал ирж яваад Дэлгэр булаг гэх газар Бтой таарсан. Тэр үед би мэнд мэдээд мал хайж байсан тул цааш явсан. Ч.Быг тухайн модоо 72-13 АРХ улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлээд явж байхыг харсан сүүлд ачаад манай гэрийн урдуур гараад явж байсан. Машины дугаарыг бол сайн харж мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 ху/,

Гэрч Р.С дахин өгсөн: “...Би тухайн үед малд явж байгаад таарсан. Ч.Б ганцаараа мод бэлтгэж байсан. Намайг таарахад нэг босоо огтолж унагасан байсан, бусад нь унанги моднууд тайрсан байсан. Тухайн үед бид хоёр мод бэлтгэх эрхийн бичгийн талаар яриагүй мод бэлтгэх эрхийн бичигтэй эсэх талаар би мэдээгүй, асууж лавлаагүй. Надад машин эвдэрсэн талаар яриагүй надаас тусламж хүсээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 ху/,

Гэрч Г.Д өгсөн: “...манай нөхөр Ч.Б нь бие хүнийхээ хувьд төлөв даруу олон таван үг байхгүй архи дарс хаа нэг хэрэглэдэг амьдралын төлөө үр хүүхдэдээ, надад халамжтай хаа нэг маргалдах зүйл гарч байдаг ч бид хоёр учраа олоод хэдэн малаа хараад амьдардаг. 2006 онд манай нөхөр бусадтай хэрүүл маргаан үүсгэн зодолдож арга хэмжээ авахуулж байсан тэрнээс өөр хэрэг зөрчилд холбогдож байсан. Би нөхрөө хаана ямар мод бэлтгэсэн талаар мэдэхгүй, мод бэлтгээд аймаг явлаа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 ху/,

Гэрч Ч.Б өгсөн: “....Миний мод бэлтгэх эрхийн бичиг Б.Ө гэх хүний нэр дээр бичигдсэн нь миний төрсөн ахын хүүхэд байгаа юм. Тухайн үед манай дүү сумын төв явж байна гэхээр нь байгаль хамгаалагч Дтэй уулзаад мод бэлтгэх эрхийн бичиг аваад ирээрэй гэтэл өөрийн нэр дээр аваад ирсэн байсан. Баялаг нөхөрлөлийн гишүүн гэх албан ёсны баримт бичиг надад одоо байхгүй. Нөхөрлөлийн дарга Буянтогтох гэх хүн дээр нөхөрлөл байгуулсан гэрээ байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 ху/,

Гэрч А.Дгийн өгсөн: “...Би Архангай аймгийн Тариат суманд байгаль хамгаалагч ажил эрхэлдэг. Б 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр надтай утсаар яриад манай дүү төв орж байна чи надаа гоожин бичээд явуулаач гэж ярьсан. Тэгээд дүү Ө нь надад дээр ирээд мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлэхдээ ах Бын регистрийн дугаарыг мэдэхгүй байна гээд надаар мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлж аваад явсан. Уг мод бэлтгэх эрхийн бичгийг би 2020 оны 12 дугаар сарын 28-аас 2020 оны 12 дугаар сарын 30-ны хооронд дүү Б.Ө гэх хүний нэр дээр мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгөөд явуулсан. Б, Ө энэ хоёр хүн нь ах дүүсийн хүүхдүүд нэг хотонд амьдардаг. Ч.Б нь мод бэлтгэх эрхийн бичгээ сунгуулах талаар надад мэдэгдээгүй миний утас холбогдох боломжгүй би хөдөө ажлаар явсан байсан. Тэр хойгуур асуудал болсон байсан сүүлд над руу залгаад чиний утас холбогдохгүй ийм асуудал болчихлоо гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 ху/,

Гэрч Р.С өгсөн: “...Би Архангай аймгийн Эрдэнэбулган сум 4 дүгээр баг Бор толгойн 19-04 тоотод эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр манай хүн амаржаад гэрт түлэх түлээ дуусах гээд байхаар нь Тариат суманд байх дүү Б руу 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр утсаар яриад чи манайд галын түлээ буулгаад өгөөч гэж ярихад за тэгье гээд хэсэг алга болчихоор нь яасан юу болов гэтэл удахгүй оруулна мод бэлтгэх эрхийн бичигт сунгалт хийлгэх гээд байгаль хамгаалагч олдохгүй утас нь холбогдохгүй байна гэж яриад удалгүй ийм асуудал болсон байсан. Ч.Б надад машин эвдэрсэн талаараа яриагүй. Б Архангай аймгийн төв рүү тухайн модоо тээвэрлэж байгаа талаараа надад хэлж мэдэгдээгүй. 2021 оны 01 дүгээр сарын 09-ний шөнө орж ирээд цагдаад баригдчихлаа гэж 23 цагийн үед ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 ху/,

Гэрч Б.Өын өгсөн: “....Би Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Хүрэм гэх газар маллаж эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Би тус сумын Мөрөн, Алтайд багийг хариуцсан байгаль хамгаалагч Д гэх хүнээс 2020 оны 12 дугаар сарын 28-30 хооронд хоёр хоногийн хугацаатай мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлж авчихаад модоо бэлтгэж тээвэрлэж чадахгүй мод бэлтгэх уг эрхийн бичгийг хүчингүй болгосон байсан. Удалгүй манай ах Б Архангай аймгийн төв рүү мод бэлтгэж тээвэрлэн явах гээд байгаль хамгаалагч Дгээс мод бэлтгэх эрхийн бичиг авах гэтэл утас нь холбогдохгүй байна гэхээр нь надаа нэг ийм мод бэлтгэх эрхийн бичиг байна гээд гаргаад өгчихсөн юм. Би АРА 20-019932 дугаарт мод бэлтгэх эрхийн бичгийн ар нүүрэнд байх санамж болох эрхийн бичгийг хуурамчаар үйлдэх, хувилж олшруулах, бусдад шилжүүлэхийг хориглоно гэсэн санамжийг уншиж танилцаагүй энэ талаар сайн мэдэхгүйгээс болж ийм хэрэг болчихлоо..” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63  ху/,

Гэрч А.Дгийн өгсөн: “...Би худал мэдүүлэг өгөөгүй. Тухайн үед ийм л нөхцөл байдал болсон Манай сум орон нутаг багийн иргэд намайг Тариат сумын төвд албан ажилтай байх үед ах дүү нараар дамжуулж мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлж аваад явдаг. Тийм болохоор ах Бт дүү Ө нь мод бэлтгэх эрхийн бичгийг авсан гэж бодоод өмнө мэдүүлэг өгсөн. 2020 оны 12 дугаар сарын 28-30-ны хооронд иргэн Өт бичиж өгсөн АРА 20-019932 дугаарт мод бэлтгэх эрхийн бичгийг 2021 оны 01 дүгээр сарын 09-ний шөнө Архангай аймгийн төв рүү хууль бусаар мод тээвэрлэж яваад цагдаад баригдахдаа үзүүлсэн байсан. Тухайн үед надаас мэдүүлэг авах үед та Ө гэх хүнд мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгсөн талаар асууж байна гэж ойлгож өмнөх мэдүүлгийг өгсөн. Би тухайн үед тус сумын Алтайд багийн нутагт хяналт шалгалт хийж айл өрхүүдэд орох албан ажилтай явж байсан хойгуур АРА 20-019932 дугаарт хугацаа нь дууссан мод бэлтгэх эрхийн бичгийг хууль бусаар ашиглаж ийм асуудал болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 ху/,

Ч.Бын гэрчээр өгсөн: “...Би Тариат сумын Мөрөн баг Сан толгой гэх газар гэртээ байж байхад Архангай аймгийн төвд байх манай найз Санжрагчаа нь 2020 оны 12 дугаар сарын  29-ний өдөр утсаар яриад чи хө манайд галын түлээ буулгаад өгөөч эхнэр төрсөн гарч чадахгүй гал алдах гээд байна гэхээр нь би 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Дэлгэр булаг гэх газар очиж цахилгаан хөрөө ашиглан модоо бэлтгээд ачаад явах гэтэл машин эвдрээд явж чадалгүй 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр модоо ачаад Архангай аймгийн төв рүү Пронтер маркийн 72-13 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн явж байгаад Цагаан давааны постны зам уруудах төв зам дээр цагдаа намайг зогсоон холбогдох бичиг баримтыг үзэж шалгаад таны мод бэлтгэж тээвэр эрхийн бичгийн хугацаа дууссан байна гэж хэлээд тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд аваачиж миний машиныг саатуулсан. Би ганцаараа Дэлгэр булаг гэх газар очиж цахилгаан хөрөө ашиглан бэлтгэж ачсан. Би байгаль хамгаалагч Дгээс мод бэлтгэх эрхийн бичиг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр аваад аймгийн төв рүү явж чадалгүй байж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр аймгийн төв рүү модоо тээвэрлэж яваад саатуулагдсан. Би нэг ширхэг бүдүүн мод унагааж өөр босоо мод огтлоогүй унанги энэ тэр тайрч бэлдсэн. Миний мод бэлтгэсэн гэх газар талбай тусгаарлалтад ордог 2020 оны 05 дугаар сард 2 га газарт талбай тусгаарлалт Баялаг гэх нөхөрлөлийн нэр дээр хийгдсэн би уг нөхөрлөлийн гишүүн. Намайг ганцаараа модыг бэлтгэснийг манай нутгийн ах Сайнхишиг тухайн үед миний мод хийж байсан газар малд явж байгаад надтай тараад мэнд мэдээд цаашаа малдаа явсан учраас тэр хүн мэдэж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн  15-16 ху/,

Ч.Бын гэрчээр дахин өгсөн: “...Би Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Дэлгэр Булаг гэх ойгоос 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр мод бэлтгэчихээд Архангай аймгийн төв рүү явах гээд байгаль хамгаалагч Дгээс мод бэлтгэх эрхийн бичиг авах гэтэл утас нь холбогдохгүй байхаар нь манай дүү Өт 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 30-ны өдрийн хоорондох мод бэлтгэх эрхийн бичиг байхаар нь ор хоосон явчихаар болохгүй байх гээд дүү Өоос мод бэлтгэх эрхийн бичгийг нь аваад замд хяналт шалгалт тааруул үзүүлчих санаатай аваад явсан.  Энэ АРА 20-019932 дугаарт мод бэлтгэх эрхийн бичгийг миний би дүү Ө гэх дүүгээрээ бичүүлж авсан гэж худлаа хэлсэн нь үнэн. Би дүүгээ бас асуудалд оруулчих байх гээд тэгээд хэлчихсэн юм. АРА 20-019932 дугаарт мод бэлтгэх эрхийн бичгийн ар нүүрэнд байх санамж болох эрхийн бичгийг хуурамчаар үйлдэх, хувилж олшруулах, бусдад шилжүүлэхийг хориглоно гэсэн санамжийг уншиж танилцаагүй. Энэ талаар сайн мэдэхгүйгээс болж ийм хэрэг болчихлоо. Би мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Би модоо Дэлгэр булаг гэх газраас бэлдсэн өөр газар бэлдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн  58-59 ху/,

Ч.Бын яллагдагчаар өгсөн: “...Би уг тогтоолтой танилцлаа. Тогтоолтой холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Би өглөө 07 цагийн үед гэрээсээ гараад 8 цаг өнгөрч байхад Бэлхийн гүүрэн дээр ирээд замын унаа тоссон боловч машин авахгүй байсан. Тэгээд д/ч Б.Ч залгаад Батбаярыг хамт аваад ир гэхээр буцаад гэртээ харьж Батбаярыг авч явах гэтэл мал яваад орой ирэхэд цагдаа дуудаж байна гэж хэлэхэд маргааш өглөө эрт явъя гэж хэлсэн. Миний хийсэн үйлдэлтэй тохирч байна. Санал хүсэлтэй байхгүй. Би 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Тариат сумын Мөрөн баг Дэлгэр булаг гэх газраас мод бэлтгэж орхиод 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Архангай аймгийн Төвд оруулж найздаа өгөх гэж яваад Цагаан давааны постод цагдаад шалгуулахад мод бэлтгэх эрхийн бичгийн хугацаа дууссан байна гээд тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд миний унаж явсан Бонго пронтер маркийн 72-13 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг саатуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83  ху/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 02-05 ху/,
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-11 ху, 140-142 ху/,
2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлт 
1.    Иргэн Ч.Бын зохих зөвшөөрөл, эрхийн бичиггүй бэлтгэсэн мод нь: шинэс 
төрлийн хуурай мод
2.    Уг мод нь Түлшний моды MNS 5413:2011 стандартын дагуу 1.5м урттай ба галын 
түлээний мод байна. 
3.    Нийт тоо ширхэг 45, нийт шоометр 2.8415 м3 шоометр модыг бэлтгэжээ. 
4.    2.8415 м3 шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин 
аялал жуулчлалын сайдын 2009 оны 394 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 325 тоот тушаал /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж, мод модон материалын ашиглалтын гарцын дагуу Түлээ /хуурай/ 1.0 итгэлцүүрээр үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 311.883 төгрөгөөр тогтоогдлоо гэх дүгнэлт /хх-ийн 23-24 ху/

Байгаль орчин аялал жуулчлалын яам хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны албан тоот /хх-ийн 28 ху/
Архангай аймгийн Автотээврийн төвийн албан тоот /хх-ийн 30-31 ху/
         Ч.Бын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 34 хуу/
Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87 ху/, 
Автомашин техник үнэлгээний тайлан /хх-ийн 106-108 ху/, 
Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 98-105 ху/
Эд зүйл, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх-ийн 120-121 ху/, 
Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 124-129 ху/
Ч.Бын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 131-135 ху/
Мод бэлтгэх эрхийн бичиг /хх-ийн 136 ху/
Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 137-139 ху/
Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 149-150 хуу/ зэрэг болно. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч  Ч.Бт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ. 
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  шүүгдэгч Ч.Б нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн нутаг дэвсгэр Дэлгэр булаг гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 1.5 метрийн урттай, 45 ширхэг буюу 2.8415 метр куб шинэс төрлийн хуурай модыг хууль бусаар бэлтгэж, 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 72-13 АРХ улсын дугаартай Бонго пронтер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 311.883 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  
Эрүүгийн 2112000340122 дугаар хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.Б нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн нутаг дэвсгэр Дэлгэр булаг гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 1.5 метрийн урттай, 45 ширхэг буюу 2.8415 метр куб шинэс төрлийн хуурай модыг хууль бусаар бэлтгэж, 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 72-13 АРХ улсын дугаартай Бонго пронтер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 311.883 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: иргэний нэхэмжлэгч  Б.Б өгсөн: “...Б нь Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Дэлгэр булаг гэх газарт байх ойгоос 1.50 метрийн урттай 45 ширхэг хуурай шинэс төрлийн модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж тээвэрлэсэн нь ойн санд 311.883 төгрөгийн хохирол учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 ху/, гэрч Р.С өгсөн: “...Ч.Быг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ганцаараа мод бэлтгэж байхыг харсан. Би 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр би мал ирж яваад Дэлгэр булаг гэх газар Бтой таарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 ху/, гэрч Г.Д өгсөн: “...мод бэлтгээд аймаг явлаа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 ху/, гэрч А.Дгийн өгсөн: “...Би Архангай аймгийн Тариат суманд байгаль хамгаалагч ажил эрхэлдэг. Б 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр надтай утсаар яриад манай дүү төв орж байна чи надаа гоожин бичээд явуулаач гэж ярьсан. Тэгээд дүү Ө нь надад дээр ирээд мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлэхдээ ах Бын регистрийн дугаарыг мэдэхгүй байна гээд надаар мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлж аваад явсан. Уг мод бэлтгэх эрхийн бичгийг би 2020 оны 12 дугаар сарын 28-аас 2020 оны 12 дугаар сарын 30-ны хооронд дүү Б.Ө гэх хүний нэр дээр мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 ху/, гэрч Р.С өгсөн: “...Тариат суманд байх дүү Б руу 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр утсаар яриад чи манайд галын түлээ буулгаад өгөөч гэж ярихад за тэгье гээд хэсэг алга болчихоор нь яасан юу болов гэтэл удахгүй оруулна мод бэлтгэх эрхийн бичигт сунгалт хийлгэх гээд байгаль хамгаалагч олдохгүй утас нь холбогдохгүй байна гэж яриад удалгүй ийм асуудал болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 ху/, гэрч Б.Өын өгсөн: “....Би тус сумын Мөрөн, Алтайд багийг хариуцсан байгаль хамгаалагч Д гэх хүнээс 2020 оны 12 дугаар сарын 28-30 хооронд хоёр хоногийн хугацаатай мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлж авчихаад модоо бэлтгэж тээвэрлэж чадахгүй мод бэлтгэх уг эрхийн бичгийг хүчингүй болгосон байсан. Удалгүй манай ах Б Архангай аймгийн төв рүү мод бэлтгэж тээвэрлэн явах гээд байгаль хамгаалагч Дгээс мод бэлтгэх эрхийн бичиг авах гэтэл утас нь холбогдохгүй байна гэхээр нь надаа нэг ийм мод бэлтгэх эрхийн бичиг байна гээд гаргаад өгчихсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63  ху/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  
  
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Бын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.    

Ойн тухай хуулийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт” Энэ хуулийн 34.1-д заасан эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа, газрын нэрийг заана...”гэж мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт ”...Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно...”гэж мөн хуулийн 35 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж тус тус заасан байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Бын үйлдэл нь хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэв. 
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Ч.Бын үйлдлийн улмаас ойн санд 311.883 /гурван зуун арван нэг мянга найман зуун наян гурав/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. 
 Гэвч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /311.883х3=935.649 төгрөг /ёсөн зуун гучин таван мянга зургаан зуун дөчин ёс/ төгрөг гэж дүгнэв.  
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 935.649 төгрөгийг шүүгдэгч Ч.Боос гаргуулж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд олгох нь зүйтэй байна. 
    
    Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 
        Шүүгдэгч Ч.Б нь зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэж, ойн санд хохирол учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 
Шүүгдэгч болон хохирогч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бт 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 156-157 хуу/ гарын үсэг зуржээ.   

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд шүүгдэгч Ч.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв. 
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж, мөн хуулийн 4 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна... мөн хуулийн 5 дахь хэсэгт”...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ…”гэж  тус тус хуульчилсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг  хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Бын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 72-13 АРХ улсын дугаартай Бонго пронтер маркийн тээврийн хэрэгслийн үнэ буюу 4.350.000 төгрөгийг гаргуулж, тухайн автомашины үнээс Байгаль орчин уур амьсгалын санд төлөх 935.649 төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, мөн үлдэгдэл 3.414.351 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох, мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 2.8415 метр куб хэмжээтэй 1.5 метр урттай 45 ширхэг 170.490 /нэг зуун далан мянга дөрвөн зуун ер/ төгрөгийн үнэ бүхий нойтон шинэс модыг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг буюу 112.000 /нэг зуун арван хоёр мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө 1/нэг/ ширхэгийг тус тус хураан авч улсын орлого болгох нь зүйтэй байна.   
Харин гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 72-13 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Ч.Бын эзэмшлийнх биш харин автотээврийн үндэсний төвийн лавлагаагаар Б.Б эзэмшигч болох нь тогтоогдсон байх тул тухайн автомашиныг эзэмшигч Б.Батбаярт буцаан олгох нь зүйтэй байна.   

Шүүгдэгч Ч.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бт 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг  торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг  хүчингүй болгож,  шүүгдэгч Ч.Бын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 72-13 АРХ улсын дугаартай Бонго пронтер маркийн тээврийн хэрэгслийн үнэ буюу 4.350.000 төгрөгийг шүүгдэгч Ч.Боос гаргуулж, тухайн автомашины үнээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 935.649 төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд төлүүлж, үлдэгдэл 3.414.351 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 2.8415 метр куб хэмжээтэй, 1.5 метр урттай 45 ширхэг буюу 170.490 төгрөгийн үнэлгээ бүхий нойтон шинэс төрлийн мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 112.000 төгрөгийн үнэлгээ бүхий ягаан тагтай цахилгаан хөрөө нэг ширхэгийг тус тус хурааж улсын орлого болгож, 72-13 АРХ улсын дугаартай Бонго пронтер маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч  /иргэний нэхэмжлэгч/ Б.Б буцаан олгож, энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр  шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.Быг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4, 36.5, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон     
                                             
                                                     ТОГТООХ нь: 

1.    Шүүгдэгч Д овогт Ч Быг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Быг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 
3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б  нь оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б  нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/ нэг/  хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 
5.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг  хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 72-13 АРХ улсын дугаартай Бонго пронтер маркийн тээврийн хэрэгслийн үнэ буюу 4.350.000 /дөрвөн сая гурван зуун тавин мянга/ төгрөгийг шүүгдэгч Ч.Боос гаргуулж, тухайн автомашины үнээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 935.649 /есөн зуун гучин таван мянга зургаан зуун дөчин ес/ төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд төлүүлж, үлдэгдэл 3.414.351 /гурван сая дөрвөн зуун арван дөрвөн мянга гурван зуун тавин нэг/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 2.8415 метр куб хэмжээтэй, 1.5 метр урттай 45 ширхэг буюу 170.490 /нэг зуун далан мянга дөрвөн зуун ер/ төгрөгийн үнэлгээ бүхий нойтон шинэс төрлийн модыг тус тус хурааж улсын орлого болгож, 72-13 АРХ улсын дугаартай Бонго пронтер маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч  /иргэний нэхэмжлэгч/ Б.Б /РД:/-т буцаан олгосугай.  
6.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 112.000 /нэг зуун арван хоёр мянга/  төгрөгийн үнэлгээ бүхий ягаан тагтай цахилгаан хөрөө 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хурааж улсын орлого болгосугай. 
7.    Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  
8.    Тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.


                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ОТГОНЦЭЦЭГ