| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2021/0087/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/103 |
| Огноо | 2021-06-03 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.4.1., |
| Улсын яллагч | С.Батсүх |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2021/ШЦТ/103
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.П хөтлүүлж,
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Э
Шүүгдэгч: Д.Ц нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Х овогт Дгийн Цд холбогдох 1912........... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ..... аймгийн ..... сумын ...... дугаар баг, ........... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Х овогт Дгийн Ц /РД:М/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.Ц нь 2018 оны 06 дугаар сарын 15-ны үеэр ...... аймгийн ........ сумын .......баг, ....... гэх газарт байх хохирогч Ж.Бын гэрт нэвтэрч 12 завхай мөнгөн тоноглолтой, морины эмээлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, хохирогч Ж.Бод 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ...... аймгийн ...... сумын..... баг, ........ гэх газраас өөрийн итгэмжлэн хариуцаж, маллаж байсан хохирогч Ж.Бын 4 тооны хонийг завшиж, 520.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдэж, хохирогч Ж.Бод нийт 4.520.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 1912.............. дугаартай хэргээс Мөрдөн байцаалтын үед:
*Хохирогч Ж.Бын өгсөн:.. 2018 оны 06 дугаар сарын 20-ны үеэр гэр бүлээрээ Улаанбаатар хот яваад Тэрэлжийн амралтын газар байх үед миний утас руу Г ах залгаад манай малчин Ц нь явна гээд хувцсаа үрээд яваад өглөө буцааж эргүүлж авчирах уу яах вэ гэж байсан. Тэгэхээр нь би наана чинь сар ч болоогүй байж явна гэж байгаа бол явуул явуул гэж хэлж байсан. Түүнээс хоёр хоногийн дараа хөдөө гэртээ ирэхэд гэрийн хаалга цоожтой гэрээ онгойлгоод орох үед гэрийн өрх гэр дотогш унжсан гэрийн баруун талын ор урагшаа хөдөлсөн байдалтай байхаар сайн ажиглахад баруун хойд талын хойморт байсан миний 12 завхай мөнгөн хэрэглэлтэй эмээл байхгүй байсан. Тэгэхээр нь Г ахтай уулзаж гэрээс эмээл алга болсон байна хэн авсан талаар ярилцахад Г ах яасан сонин юм гээд байхаар нь би түүнд хандаж Ц л аваад явсан байна та сайн анзаарахад яасан юм гэхэд намайг харахад цүнхтэй хувцсаа л аваад явж байсан гэж би бодсон гэж надад хариулсан. Түүнээс хойш би Цг хайсаар байгаад 2 хоногийн дараа Ц манайд ирж уулзахад Ц надад манайхаас эмээл хулгай хийсэн талаараа дэлгэрэнгүй ярьсан. Д.Ц нь манайхаас хулгай хийхдээ эхлээд хувцастай цүнхээ шөнө авч яваад өөрийнхөө хувцсыг довонд нуугаад, тэр шөнөө манай гэрийн тооноор орж эмээлийг авч гэрийн зүүн хана эвдэж хаяагаар гаргаад шуудайнд хийгээд хувцас байсан цүнхэндээ хийж үлдээгээд өдрөөр хүн харахад цүнхтэй хувцсаа авч яваа байдлаар зөөвөрлөж яваад Хар балгас гэх газрын пойлонд эмээлийн мөнгөн хэрэглэл, жижүү дөрөө зэргийг салгаж аваад модыг нь өлөнд нуугаад Өвөрхангай аймгийн Хархорин сум орж Д гэх хүнд эмээлийн хэрэглэлүүдийг 180.000 төгрөгөөр зарж борлуулсан гэж хэлээд цагдаад битгий хандаач гээд гуйгаад байхаар нь цагдаад хэлэлгүй орхисон юм. Д.Цгийн ярьсны дагуу явж үзэхэд түүний ярьсан зүйл бүгд ярьснаар нь үнэн байж таарсан. Тэгээд би хэрэглэл авсан хүнээс нь өөрийнхөө хэрэглэлийг 180.000 төгрөгөөр буцааж авсан. Манай ааваас үе дамжиж ирсэн эртний сайхан хэрэглэлтэй монгол эмээл байгаа юм. Манай эмээл 12 лан мөнгөөр хуучний дарханы гар аргаар хийсэн 12 завхай хэрэглэлтэй, жижүү дөрөөтөй, хуучны үндсээр хийсэн гоёлын яс модтой, хивсэн гөлөмтэй, суран жирэм, ганзагатай бүрэн тоноглолтой эмээл байгаа. Хуучин цагийн эмээл учраас 4.000.000 сая төгрөгөөр үнэлж байна. Хулгайд алдахаасаа өмнө нэг сөвөгчөө гээсэн байсан одоо бол 11 завхай хэрэглэлтэй байгаа. Д.Цгоос худалдаж авсан хүнээс бүрэн бүтнээр нь хүлээж авсан. Манай өвөг дээдсээс хэдэн үе дамжиж ирсэн эмээлийг хулгай хийгээд салгаж эвдээд гал голомтод минь бузар оруулсан явдалд маш их гомдолтой байхаас гадна эмээлийн хэрэглэл худалдаж авсан хүнээс эмээлийн хэрэглэлээ өөрөө буцааж авсан 180.000 төгрөг Д.Цг ирж хайсан бензин тосны 200.000 мянга төгрөг нэхэмжилж байна. Эмээл алдах үедээ эмээлээ өөрөө тэр үед олоод авсан учраас яг хэзээ гэдэг цаг хугацаагаа сайн мэдэхгүй байсан юм. Тэгээд Өвөрхангай аймгийн Хархорин суманд мэдүүлэг өгөх үедээ цаг хугацаагаа 2018 оны 07 дугаар сарын дундуур гэж мэдүүлчихээд гэртээ ирээд гэрийнхээ хүнтэй уулзаж ярилцахад 2018 оны 07 дугаар сарын дундуур биш харин 2018 оны 06 дугаар сарын 20-ны үеэр алдагдсан гэж манай эхнэр сайн мэдэж байсан. Яагаад гэвэл тухайн үед манай эхнэр тэр цаг хугацааг сайн санах шалтгаантай байсан юм байна лээ. Тиймээс тухайн гэмт хэрэг нь 2018 оны 06 дугаар сарын 20-ны үеэр болж өнгөрсөн нь үнэн...гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 хуу/,
*Хохирогч Ж.Бын дахин өгсөн:.. 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн орчимд би Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн нутаг дайран өнгөрдөг Орхон голын зүүн талд өөрийнхөө малын саравчийг шинэ газар зөөвөрлөж барихаар манайд малчин хийж байгаа Ц, Г ах нараар зөөлгөөд өөрөө хониндоо явахад миний мэдэх зүсээр хоёр сайхан эр хонь дутуу байсан. Би тухайн өдөр малд явахаасаа 5 хоногийн өмнө ирж үзэхэд дутуу байсан 2 хонь хониндоо байсан юм. Тэгээд би хоёр малчин болон Г, Ц хоёртой ирж уулзаад нөгөө хоёр хонио зүсээр хэлээд намайг 5 хоногийн өмнө ирж үзэхэд бүрэн байсан одоо дутуу байна гэж ярих үед Ц нь миний нүд рүү эгцэлж харж чадахгүй, гөлөлзөөд байхаар нь энэ арай хулгай хийсэн юм биш биздээ гэж бодол төрж Цд чи арай идэж байгаа хоол руугаа нулимаад байгаа юм биш биз Бгийн саальчин Б ямар унаагаар танайд ирсэн юм гэж асуухад замын унаагаар ирсэн тэр машин нь хойшоо айлд очих унаа гээд цагаан машинтай явж байсан гэж хэлэхээр нь Б гэх хүнтэй очиж уулзахад мөн адил би замын унаатай ирсэн гэж надад ярьсан. Тэгэхээр би Бд хандаад та ирсэн машинынхаа жолоочийг битгий нуугаад байгаараа гээд яриад байсан чинь бүүр нөгөө машинаа танихгүй хоёр хүүхэн явсан Хархорины машин энэ тэр гээд илт нуугаад байхаар энэ хүнээс гарцаа байхгүй гэж бодоод маргааш нь дахиж хонин дээрээ очиж тоолоход миний 5 хоногийн өмнө үгүйлсэн 2 хониноос гадна 1 эр хонь, 1 эм хонь дутуу нийтдээ 4 тооны хонь байхгүй болсон байсан. Түүний дараа би Өвөрхангай аймгийн Хархорин сум орж Бтай уулзаж та үнэнгээ хэлчих гэхэд үнэнгээ хэлэхгүй байхаар нь би Өвөрхангай аймгийн Хархорин сумын цагдаад хандахад цагдаад хулгай хийсэн талаараа дэлгэрэнгүй яриад хэргээ хүлээсэн байсан. Тэр үед би Быг ямар жолоочтой явсан талаар нь сураглаж байгаад мэдээд жолоочтой нь утсаар ярихад 4 тооны хонь та ачиж ирсэн юм бишүү гэхэд тиймээ 4 тооны хонийг миний машинтай ачиж ирсэн юм би үнэнг нь тэр цагдаад хэлсэн гэж надад ярьсан. Би халзан зүсмийн нас гүйцсэн эр хонь 210.000 төгрөг, халзан зүсмийн нас гүйцэн эр хонь 210.000 төгрөг, халзан зүсмийн нас гүйцсэн эр хонь 210.000 төгрөг, хар толгой халзан зүсмийн нас гүйцсэн эм хонь 150.000 төгрөгөөр үнэлж байна. Өвөрхангай аймгийн Хархорин суманд мэдүүлэг өгөх үед бүх хонио тоолоогүй зүсээр нь бүртгэхэд 3 тооны хонь дутуу байсан мэдүүлэг өгчихөөд ирээд хонио тоолж, нэг бүрээр нь зүсэлж үзэхэд 4 тооны хонь болох талаар олж мэдсэн. Тиймээс манайх нийтдээ 4 тооны хонь хулгайд алдсан. Б гэх хүнд бол би маш их гомдолтой байна зүгээр малчин хийж байсан Д.Цг уруу татаж хулгай хийлгэсэн явдалд нь харамсалтай байна. Тиймээс би өөрт учирсан хохирлоо нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 94-95 хуу/
*Иргэний нэхэмжлэгч Б.Дын өгсөн:.. 2018 оны 06 дугаар сарын дундуур шиг санаж байна. Ямар ч байсан наадам болоогүй байсан юм. Тэгсэн харин нэг өглөө намайг Өвөрхангай аймгийн Хархорин суманд үйл ажиллагаа эрхэлдэг Орхон түшээ гэх газарт түүхий идээ ялгаад байж байхад нэг танихгүй залуу ирээд надад хандаад ах аа би Сэлэнгэ аймгийн хүн байгаа юм. Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай баг Хар балгас гэх газарт нутагладаг. Сэлэнгэ аймагт хүний бие муудаад явах гэсэн харин зардлын мөнгө алга байна надад ааваас минь үлдсэн ганц зүйл энэ байгаа гээд мөнгөн хяр 2 ширхэг, жижүү дөрөө 2 ширхэг 1 хос, том баавар 2 ширхэг, сөвөгч нь 3 ширхэг, даруулга нь 4 ширхэг гэсэн нийт 11 завхай хэрэглэл үзүүлсэн. Тэгэхээр нь би түүнд хандаад ямар учиртай зүйл бэ гэж асуухад ахаа элдэв зүйл бодоод яахав миний ааваас үлдсэн зүйл ямар ч ийм тийм асуудал байхгүй 10 цагийн автобусаар явмаар байна гээд гуйгаад байхаар нь би түүнээс 180.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгсэн тухайн асуудал болсноос хойш яг хэд хоног гэдгийг нь мэдэхгүй байна ямар ч байсан түүнээс хойш хэд хоногийн дараа манай нутгийн Б над дээр ирээд танайд нэг эмээлийн хэрэглэл зарагдсан гэж дууллаа гэхээр нь би түүнд нөгөө авсан хэрэглэлээ үзүүлэхэд Б өө миний хулгайд алдсан эмээлийн хэрэглэл мөн байна гээд ямар хүн авчирч зарсан талаар нь бид хоёр ярихад түүний ярьсан миний ярьсан зүйл тохирч байсан ба тэднийд малчин хийдэг байсан гэх Ц гэдэг залуу хулгай хийж яваад надад зарсан болж таарсан. Тэгээд би Боос өөрийнхөө худалдаж авсан 180.000 төгрөгийг буцааж авч эмээлийн хэрэглэлийг нь бүрэн бүтэн буцааж өгсөн. Тухайн үед цаг хугацаагаа андуурсан байсан дараа нь сүүлд нь бодоод байхад 2018 оны 06 дугаар сарын дундуур байсан. Яагаад гэвэл наадам болоогүй байсан юм. Одоо өөрт байгаа тухайн асуудалд болсноос хойш тоо ёсоор нь түүнд хүлээлгэж өгөөд өөрт учирсан хохирлоо түүнээс буцааж авсан. ...гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 хуу/
*Гэрч Ж.Б мэдүүлэхдээ:...би хөдөө байдаг гэрээсээ 2018 оны 07 дугаар сарын сүүлээр хуучин цагийн 12 завхай мөнгөн эмээл алдсан. Тухайн үед би эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот руу ажлаар явсан. Манай малыг Г, Ц нар хараад тусдаа гэртэй айл байдаг байсан. Хуучин цагийн хивсэн гөлөмтэй, 12 мөнгөн хэрэглэлтэй, жижүү дөрөөтэй, мөнгөн хяртай эмээл байсан. Манай өөрийн хөдөө гэр цоожтой байсан. Тэгсэн манай гэрийн тооноор ороод гэрийн хана эвдээд гарсан байсан. Тухайн үед Г, Ц нар үлдсэн. Намайг гэртээ ирэхэд Г байсан, харин Ц байхгүй Улаанбаатар хот руу явлаа гээд яваад өгсөн байсан. Улаанбаатар хот руу хүүхэд дээрээ очих гээд явсан гэж Г надад хэлсэн. Манай аав намайг 7 настай байх үед угсарч өгч байсан. Би одоогийн зах зээлийн үнээр эмээлээ 4.000.000 төгрөгөөр үнэлж байна. Эмээл хулгайд алдсан талаар манай эхнэр Мядагмаа, ах Г нар мэднэ. Мөн Г, Ц нар мэдэж байгаа. Манай хөдөө гэрийн ойролцоо нутагладаг ах, дүү, хамаатан садан, айл байдаг хүмүүс бүгд мэдэж байгаа. Манайх Архангай аймгийн Хотонт сум Бургалтай баг Хар балгас гэх газраас зүүн тийш гол дээр байсан. Би гомдолтой байна..гэх мэдүүлэг /хх-ийн 36 хуу/,
*Гэрч Б.Б мэдүүлэхдээ: ...би З гэх айлд саальчин хийж байхад Б гэх айлаас малчин болох Ц эмээлийг нь хулгай хийгээд буцааж олж авсан гээд хүмүүс яриад байсан. Нарийн зүйлийг би сайн мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 хуу/,
*Гэрч Г.Г мэдүүлэхдээ: ...миний хувьд Бын малчин одоо хүртэл 4 жил мал маллаж байна. 2018 оны 8 дугаар сарын сүүлээр Ц гэдэг залууг Б туслах малчнаар авч ирсэн. Би адуу үхэр маллаж, Ц хонь ямаа маллаж байсан. 2018 оны 06 дугаар сарын 15-ны үеэр Б эхнэрийнхээ хамт Улаанбаатар орохоор яваад Ц бид хоёр малаа маллаад үлдсэн. Тэр үед Б гэрээ цоожлоод Ц бид хоёр 4 ханатай жижиг гэрт үлдсэн. 3 хоногийн дараа Ц би Хархорин орох ажилтай байна гэхээр нь Быг ирэхээр нь явахгүй юу гэж хэлэхэд яаралтай явах ажил байна гэж байсан. Би тэр үед гэрийн сүүдэрт хэвтэж байгаад орж айраг уучихаад гарч ирэхэд Ц Хар балгас чиглээд алхаж яваа харагдсан. Араас нь харахад юм үүрчихсэн байсан. Тухайн үед хажуунаас нь хараагүй болохоор юу үүрч явсаныг нь хараагүй. Цг явсанаас хойш 2 хоногийн дараа Б эхнэртэйгээ ирээд бүрэн тоноглолтой мөнгөн эмээл алга болчихсон байна, гэрийн баруун талын хоног хэмхлээд аваад явчихсан байна, сайн харж байхгүй яасан юм бэ гэж байсан. Гэрээ цоожлоод явсан байсан учир гадна талаас нь харахад бүрэн бүтэн байсан. Ц явахдаа юм үүрч явсан болохоор хулгай хийсэн гэж бодож байна. Эмээлийнх нь гөлөм нь шар цоохор хивсэн, түрүү үеийн 10 гялаан бүрэн мөнгөн тоноглолтой дөрөө нь түрүү үеийн бор өнгөтэй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 хуу/,
*Гэрч Г.Г дахин мэдүүлэхдээ:...Ц анх ирэхдээ л үүдэн 2 шүдгүй онгорхой хүн орж ирж байсан. Ер нь бол хүний үгэнд ордог, мал харахдаа сайн, нэг гэм нь худлаа ярих гээд байдаг муу зантай хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 45-47 хуу/,
*Гэрч С.М мэдүүлэхдээ:...Улаанбаатар хотоос ирэхэд 12 завхай мөнгөн хэрэглэлтэй монгол эмээл хулгайд алдагдсан байсан. Тэгээд гэрийн өрх унасан, баруун талын хана доод хэсгээрээ хугарч эвдэрсэн байсан. Манай гэрийнхэн эрэл сурал болоод манай малчин Ц нь хулгай хийсэн байсан. Тэр талаараа манайд ирж хэлээд эмээл хаясан газар, эмээлийн хэрэгсэл зарсан газраа зааж өгсөн. Манайх тухайн үед Цг өрөвдөөд цагдаад хэлээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 48-50 хуу/,
*Гэрч Т.С мэдүүлэхдээ:...манай хадам ааваас үе уламжилж ирсэн гээд 12 завхай мөнгөн хэрэглэлтэй эмээл Б ахын гэрийн орны толгойд байдаг байсан. Өнгөрсөн жил эмээлээ алдаад тухайн эмээлээс нь яс мод нь олдоод үлдсэн мөнгөн хэрэглэл нь Хархорин сумаас олдсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 хуу/,
*Гэрч Ж.Б мэдүүлэхдээ: манай ааваас үе уламжлан ирсэн жийжүү мөнгөн дөрөөтэй, 12 завхай мөнгөн хэрэглэлтэй эмээл байдаг байсан. Тэгсэн харин манай ах Бын малчин Ц нь хулгай хийгээд аваад явсан байсан. Цг манай ах дагуулаад явахад Ц нь эмээлийн яс мод хаясан газраа зааж өгөөд олж авсан байсан. Тэр үедээ манайхаар дайраад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 хуу/,
*Гэрч Ж.Б мэдүүлэхдээ:...Ц гэх залуу эмээл хулгай хийснийхээ дараа хонийг нь хүртэл хулгай хийсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 хуу/,
*Гэрч Б.Ө мэдүүлэхдээ:..манай хашаанд Н гэх хүн 2019 оны 02 дугаар сарын 25-ны орой 21 цагийн үед 3 тооны хонь авчирч өгсөн. Тухайн үед Н ганцаараа ирсэн. Архангай аймгийн Хотонт сумын Хар балгас гэх газар Ц гэх хүнтэй уулзах гээд манай ээж Б явсан. Н гэх хүн Хархорин сумын төвд жижиг автомашинтай хувиараа такси үйлчилгээнд явдаг. Ээж маань хэлэхдээ Ц гэх хүн айлд хонь хараад хөлсөндөө 3 тооны авч байгаа юмаа, тэгээд өгсөн гэж л хэлсэн. 3 тооны хонийг Манжин гээд нядалгаа хийдэг ах манай хашаан дотор нядалсан. Тэгээд 3 гулууз махыг Лхасүрэнгийн эхнэрт би аваачиж өгсөн. Нийт 373.000 төгрөг болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 100 хуу/,
*Гэрч Б.Бын мэдүүлэхдээ: ....Би 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр байх одоо яг өдрийг нь сайн мэдэхгүй байна. Хархорин сумаас Н гэх жолоочтой хамт хоёулаа Архангай аймгийн Хотонт сумын нутаг Хар балгас гэх газар Б гэх айлын малчин Цгийнд очсон. Намайг очих үед тэнд Ц 5 настай хүүтэйгээ байсан. Н бид 2 гэрт орж цай уучихаад Бын хотон дотроос Ц, Н бид 3 тооны хонь барьж аваад Нгийн машины ард талын багааж руу хийсэн. 3 тооны хонь барьж аваад машины багааж руу хийчихээд байж байтал Г морьтой ирсэн. Би тэнд үлдээд Н барьж авсан 3 тооны хонио аваад Хархорин сумын төв рүү явсан. Би Нд 3 тооны хонийг манай хүү Өын хашаанд буулгаад үлдээчихээрэй гэж хэлсэн. Би араас нь 2 хоногийн дараа Бын хамт Хархорин сумын төвд ирээд хүү Өын хашаанд байсан 3 тооны хонийг мал нядалдаг Манжин гэх хүнээр нядуулсан. Хонины махны 3 гулуузыг махны ченж Лхасүрэнгийн гэр очиж эхнэрт нь өгсөн. Би 2018 оны зун Бын Б гэх айлд сааль сааж байгаад Цтой танилцсан. Ц нь Гтай хамт Б гэх айлын малчин хийдэг. Бид 2 үерхэж найзлаад дотно болоод 7 сар гаруй болж байна. Ц над руу утсаар яриад би хүнээс хонь авах ёстой чи хүрээд ир гэсэн. Би ямар учиртай хонь юм бэ гэсэн чинь санаа зоволтгүй би хүний мал хараад хөлсөндөө авсан юм гэсэн. Тэгээд л би Н гэх хүнийг автомашинтай нь гуйгаад хөдөө очсон. Би хонины эмийг нь сайн хараагүй. Хар халзан зүстэй байх шиг л байсан. Намайг очих үед тусад нь 3 тооны хонь хашаанд хийсэн байсан. Би Бын хонь гэж тухайн үед мэдээгүй. Би Цд мөнгө өгөөгүй. Би хуйхлаад идчихсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 101 хуу/
*Гэрч Д.Н мэдүүлэхдээ:...тухайн өдөр Ө намайг ээж Бтай Архангай аймгийн Хотонт сум руу яваад өгөөч гэж гуйсан. Тэгээд би ээж Бтай нь Архангай аймгийн Хотонт сумын Хар балгас гэх газрын ертөнцийн зүгээр зүүн тал руу нэг айлд очсон. Тэр айлд очиход нэг залуу жоохон хүүтэй хамт байсан. Харин хотноос 3 тооны хонь ачаад дуусч байх үед нэг морьтой хүн ирсэн. Би ганцаараа 3 тооны хонийг ачаад Хархорин сумын төв орж ирээд Өын хашаан дотор буулгасан. Тэр үед Б хөдөө үлдсэн. 3 тооны хонь хөдөөнөөс авчирсаны маргааш нь надтай хамт Ө 3 хонины гулууз мах ачаад махны ченж Лхасүрэнгийн гэрт эхнэрт нь аваачиж өгсөн. Хэний юун хонь болох талаар хэн нэгнээс асуугаагүй. Жижиг хашаан дотор хашчихсан байсан 3 тооны хонийг Б, тэгээд очих үед байсан хүүхэдтэй залуу 2 ачсан. Өөр хүн хонь ачсан талаар мэдээгүй байх...гэх мэдүүлэг /хх-ийн 107 хуу/
*Д.Цгийн гэрчээр өгсөн:.. Би Г гэхийн хүний хамт Б гэх айлын малчин хийдэг юм. 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Хархорин сумаас Б гэх манай найз хүүхэн нэг жижиг автомашинтай ирсэн. Би Б гэх айлын хониноос хар халзан зүсмийн 3 тооны эр хонь барьж өгөөд явуулсан. Би 3 тооны хонь Бд өгч явуулсан талаараа хэн нэгэнд хэлээгүй. Би Бтай 2018 оны зун анх танилцсан. Б нь Бын төрсөн дүү Б гэх айлд саальчин хийдэг байсан. Тэр цагаас хойш одоог хүртэл холбоотой байдаг. Б бид хоёр хоорондоо дотно харилцаатай. Тэгээд үе үе надад дээр ирдэг юм. Тэгээд л мөнгө төгрөгийн хэрэгтэй байгаа байх гэж бодоод өгсөн. Бд 3 тооны хонь өгсөний дараа мөнгө төгрөг аваагүй. Б 3 тооны хонио зараад мөнгөө өөрөө хэрэглэсэн байх. Тухайн үед би 5 настай хүүгийн хамт байсан. Өөр хэн нэгэн байгаагүй. Харин 3 тооны хонийг автомашинд ачаад дуусч байх үед Г ирсэн.Г Бд 3 тооны хонь өгсөн талаар мэдээгүй. Би Быг Хархорин сумаас гарлаа гэхээр нь барьж аваад жижиг хашаан дотор хийчихсэн байсан. Би айлд мал хараад тэгээд хөлсөндөө авсан юм гэж хэлсэн. Б хөдөө үлдээд жижиг автомашин дотроо 3 хонио хийгээд явуулсан. Маргааш нь Хархорин сумын төвөөс Б ирээд Б хамт Хархорин сумын төв рүү явсан. Тухайн үед ирсэн автомашины жолоочийг танихгүй. Б гэх айлын малыг Архангай аймгийн Хотонт сум Бургалтай баг Хар балгас гэх газраас зүүн талд саравчин дээр нь Г бид хоёр хардаг юм...гэх мэдүүлэг /хх-ийн 56-59 хуу/,
* Д.Ц гэрчээр мэдүүлэхдээ:... Би 2018 оны 07 дугаар сарын сүүлээр одоо яг өдрийг нь сайн санахгүй байна. Шөнө 00 цагийн үед босоод Б гэх айлын гэрийн тооноор ороод гэрт дотор байсан 12 завхай мөнгөн эмээлийг аваад гэрийнхэн ханыг нь эвдээд гарсан. Тэндээсээ шууд авсан эмээлээ үүрээд Хар балгасны урд талд жалган дотор модыг нь чулуугаар эвдээд дөрөө, хэрэглэлүүдийг нь аваад Хархорин сумын төв рүү явсан. Хархорин сумын төв орж ирээд түүхий эдийн ченж хийдэг гээд нэг хүнд эмээлийн хэрэглэл, дөрөөг нь нийт 180.000 төгрөгөөр зараад Улаанбаатар хот руу явсан. Б гэх айлын хүмүүс байхгүй гэр нь цоожтой эзэнгүй байсан. Би Сэлэнгэ аймаг руу хүүхэд дээрээ очих гэсэн боловч мөнгө байхгүй, тэгээд л мөнгө хэрэгтэй болсон юм. Эмээлийн мод эвдэлж хаясан гэх газраа зааж өгч чадна. Би эмээл хулгайлсан талаар хэн нэгэнд хэлээгүй. Б бид 2 хоорондоо 5 жилийн гэрээ хийгээд хөлсөндөө дандаа мал авна гэж тохиролцсон юм. Би Гтай хамт байсан. Тухайн үед Г гэртээ унтаж байсан. Г бид 2 Бын малчин хийгээд Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай баг Хар балгас гэх газрын зүүн талд голын хажууд байсан. Бын өөрийн том гэр нь хажуу талд айл байсан. Эмээл хулгай хийх үед Бынх гэр бүлээрээ Улаанбаатар хот руу явсан байсан. Хуучин цагийн 12 завхай хивсэн гөлөмтэй мөнгөн хяртай, хар дөрөөтэй эмээл байсан. Би Бын гэрт эмээл байдаг талаар мэддэг байсан. Гэрт нь орох үед байсан. Би гэрээсээ гараад Хархорин сум орохоор засмал зам ортол алхаад зам дээрээс унаанд суугаад Хархорин сумын төв ороод буусан...гэх мэдүүлэг /хх-ийн 37 хуу/,
*Д.Цгийн яллагдагчаар өгсөн:..би тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би гэмт хэргийг үйлдээгүй. Би Архангай аймгийн Хотонт сумын Овоот гэх газар айлд мал маллаж байгаад эхнэртэйгээ муудалцаад гэрээсээ гараад Улаанбаатар хот руу явах гээд зам дээр унаа хараад зогсож байсан. Тэр өдөр 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байсан. Би зам дээрээс нэг хүний машинд суугаад явж байтал Б гэдэг хүн зам дээр машиных нь бензин дууссан гээд зогсож байсан. Тэгсэн Б миний сууж явсан машин дотор орж ирж суугаад Хархорин хүртэл хамт явсан. Би тэр машинаас буугаад Хархорин дээр автобус хүлээгээд зогсож байтал Б хүрч ирээд чи аль аймгийн аль сумынх юм бэ гэж асуусан. Тэгэхээр нь би айлд мал харж байгаад Улаанбаатар хот руу явах гэж байна гэж хэлсэн чинь намайг чи Хотонт сумын Бургалдай багт очоод мал хараад өгөөч гэж хэлсэн. Би зөвшөөрөөд Бын хамт явсан. Би тэднийд 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл мал харж байгаад хүүхдээ Улаанбаатар хот руу хүргэж өгөхөөр явсан. Би Улаанбаатар хотод очоод ажил хийх гэж байхад миний араас утасдаад чи ирж мал харж өг гээд байсан. Би 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Бынд ирсэн. Би тухайн үед 5 жилийн хугацаатай сард хэрэглэх хэрэглээний зардлыг хасаад 300.000 төгрөгийн цалин хөлс авах өгөхөөр тохиролцоод гэрээ хийсэн. Би Бынд ажилласан цаг хугацаандаа нэг ч удаа цалин хөлс аваагүй. Тэгээд би 2018 оны 07 дугаар сард хүүхдээ сургууль соёлд оруулах гээд мөнгө төгрөгийн хэрэг байна гэсэн чинь намайг зодоод чамд ямар юмны мөнгө төгрөг хэрэг болдог юм бэ гэж хэлсэн. Тухайн үед Б надад цалин мөнгө өгөөгүй. 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл сумын Бургалтай багт байх Бын төрсөн дүү Згийнд мал гаргаад өгөөч гэж гуйхаар нь гэр рүү нь алхаж явтал араас машинтай ирээд аваад явсан. Намайг малчин Ганаагийн гэрт оруулаад пизда минь, хулгайч минь юу гэж айл руу гүйгээд байгаа юм гээд заамдаж аваад нүүр рүү гараараа цохиж миний утасыг булааж авсан. Тэр утасыг надад Өвөрхангай аймгийн Хархорин суманд амьдардаг Б өгч байсан. Тэгсэн дараа нь миний утасыг Бд аваачаад өгчихсөн байсан. Б нь Згийнд гүү саадаг байсан. Би ажлынхаа зав зайгаар Бд гүү саахад нь тусалдаг байсан юм. Бт би 2019 оны 02 дугаар сарын 10-наас эхлээд мөнгө төгрөгийн хэрэг байна гэхэд хонь малаа зарна, байж бай гээд байдаг байсан. 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр дахиад мөнгө авъя гэсэн чинь хүн амьтанд дээрэлхүүлчихээд мөнгө төгрөг байхгүй байна, тэгж байгаад мөнгөтэй болох байх гээд дахиад өгөөгүй. Надад мөнгөний хэрэг болоод байсан болохоор утсаар ярихдаа хониноос чинь авлаа шүү гэж хэлсэн. Б миний урдаас ална шүү гэж хэлж байсан. Тэгээд би 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хониноос нь 4-ийг аваад 3-ийг нь зараад 1 хонийг нь гаргаад хоолонд хэрэглэсэн. Нутгийн хүмүүс Быг Б гэж дууддаг. Тэгээд би Б гээд хэлээд сурчихсан байна. Тухайн үед миний баруун талын нүд хөхрөөд хавдаад харж болохгүй тагларчихсан мөн үүдэн 2 шүд бутарч унасан. Дээд уруул сэтэрсэн байсан. Би эмнэлэгт үзүүлээгүй, надад тухайн үед үнэтэй эм шүү гээд 2 ширхэг цагаан эм, 2 ширхэг парацитромол өгөөд Б өөрөө Хархорин яваад өгч байсан. Намайг зодуулах үед Бын малчин Ганзориг хамт байсан. 2019 оны 07 дугаар сарын миний биед зодуулснаас үүссэн гэмтэл учраагүй. Би Б /Б/-т 2018 оны 06 дугаар сарын 20-ны үеэр би Сэлэнгэ аймгийн Хүдэр сум руу яваад хүүгээ аваад ирье гэж хэлж байсан. Тэгсэн Б мөнгө өгөхгүй байхаар нь эмээлийг нь аваад барьцаанд тавьчихсан юм. Би тэр эмээлийг нь Бын /Б/ гэрийн тооноор нь ороод авчихсан. Тухайн эмээлийг Өвөрхангай аймгийн Хархорин суманд түүхий эд авдаг танихгүй хүнд 180.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Би тэр хүнд 2 юмуу, 3 хоноод буцааж авна гэж хэлсэн. Эмээл зарсан мөнгөөрөө би Сэлэнгэ аймаг руу явсан. Би Б руу 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр залгаад надад мөнгөний хэрэг байна, 3, 4 хонь зарах гэсэн юм гэж хэлсэн. Би Бд мөнгөний хэрэг болоод мал маллаж байгаа айлаасаа цалин хөлсөндөө авсан юм гэж ойлгуулахад Б нь 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр жолоочтойгоо хоёулаа жижиг цагаан машинтай ирээд тухайн 3 тооны хонийг яваад явсан. Би Бтай хамт явсан хүнийг танихгүй. Тэр хүн ямар учиртай хонь болохыг ч мэдэхгүй. Б нь өөрөө машингүй болохоор тэр машинтай хүнийг гуйж авсан байх гэж бодож байна. Миний бие 1982 онд Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төрсөн, Хүдэр сумын 8 жилийн сургуульд 2 дугаар анги хүртэл сурч байгаад сургуулиас гарч Хүдэр сумын хөрөө рамд ажиллаж байгаад трактор чиргүүлийн завсар ороод хөлөө гэмтээгээд 3 сар хэвтэрт байсан. Би Сэлэнгэ аймагт байхдаа хөрөө рам дээр голдуу ажиллаж байсан. Би нутагаасаа гараад 18 жил болж байна. ихэвчлэн энэ тэнд олдож буй ажил хийж явж байгаад 2012 оноос эхлэн айлын мал маллаж байна. Би цэргийн алба хаагаагүй. Би эхнэртэйгээ 2012 онд Улаанбаатар хотод танилцаад хамт амьдарч байгаад 1 хүүтэй болсон. Манай эхнэр 2019 оны 07 дугаар сарын үед мотоциклиос унаж гэмтээд 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр өөд болсон. Одоо миний хүү Төв аймгийн Батсүмбэр суманд айлд байгаа. Тэр айл нь надтай төрөл садан биш. Би Архангай аймагт хэрэг төвөгтэй байгаа тэрийгээ нэг учрыг нь олоод ирье гэж хэлээд үлдээчихсэн байгаа...гэсэн мэдүүлэг /хх-ийн 132-138 хуу/,
*Хэргийн газрын үзлэг нөхөн хийсэн тэмдэглэл, гэрэл зураг... гэх дүгнэлт /хх-ийн 06-09 хуу/,
*Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 10-12 хуу/
*Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 9-10 хуу/,
*Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 13-16 хуу/,
*Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 17-22 хуу/
*Шинжээчийн 109, 111 дугаартай дүгнэлт /хх-ийн 57 хуу, 109 хуу/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 143 хуу/,
*Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан 2-р багийн засаг даргын албан бичиг /хх-ийн 144 хуу/
*хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 157-159 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Цд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Ц нь 2018 оны 06 дугаар сарын 15-ны үеэр Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай баг, Хар балгас гэх газарт оршин суух Ж.Бын гэрт нэвтэрч 12 завхай мөнгөн тоноглолтой, морины эмээлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай баг, Хар балгас гэх газраас өөрийн итгэмжлэн хариуцаж, маллаж байсан Ж.Бын 4 тооны хонийг завшиж, 520.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдэж, хохирогч Ж.Бод нийт 4.520.000 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Эрүүгийн 1912001840285 дугаар хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Ц нь 2018 оны 06 дугаар сарын 15-ны үеэр ........ аймгийн ...... сумын ..... баг, ...... гэх газарт оршин суух Ж.Бын гэрт нэвтэрч 12 завхай мөнгөн тоноглолтой, морины эмээлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ...аймгийн ..... сумын ....... баг, ........ гэх газраас өөрийн итгэмжлэн хариуцаж, маллаж байсан Ж.Бын 4 тооны хонийг завшиж, 520.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь: хохирогч Ж.Бын өгсөн:.. 2018 оны 06 дугаар сарын 20-ны үеэр гэр бүлээрээ Улаанбаатар хот яваад Тэрэлжийн амралтын газар байх үед миний утас руу Г ах залгаад манай малчин Ц нь явна гээд хувцсаа үүрээд яваад өглөө буцааж эргүүлж авчирах уу яах вэ гэж байсан. Тэгэхээр нь би наана чинь сар ч болоогүй байж явна гэж байгаа бол явуул явуул гэж хэлж байсан. Түүнээс хоёр хоногийн дараа хөдөө гэртээ ирэхэд гэрийн хаалга цоожтой гэрээ онгойлгоод орох үед гэрийн өрх гэр дотогш унжсан гэрийн баруун талын ор урагшаа хөдөлсөн байдалтай байхаар сайн ажиглахад баруун хойд талын хойморт байсан миний 12 завхай мөнгөн хэрэглэлтэй эмээл байхгүй байсан. Тэгэхээр нь Г ахтай уулзаж гэрээс эмээл алга болсон байна хэн авсан талаар ярилцахад Г ах яасан сонин юм гээд байхаар нь би түүнд хандаж Ц л аваад явсан байна та сайн анзаарахад яасан юм гэхэд намайг харахад цүнхтэй хувцсаа л аваад явж байсан гэж би бодсон гэж надад хариулсан. Түүнээс хойш би Цг хайсаар байгаад 2 хоногийн дараа Ц манайд ирж уулзахад Ц надад манайхаас эмээл хулгай хийсэн талаараа дэлгэрэнгүй ярьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 хуу/, хохирогч Ж.Бын дахин өгсөн:.. 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн орчимд би Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн нутаг дайран өнгөрдөг Орхон голын зүүн талд өөрийнхөө малын саравчийг шинэ газар зөөвөрлөж барихаар манайд малчин хийж байгаа Ц, Г ах нараар зөөлгөөд өөрөө хониндоо явахад миний мэдэх зүсээр хоёр сайхан эр хонь дутуу байсан. Би тухайн өдөр малд явахаасаа 5 хоногийн өмнө ирж үзэхэд дутуу байсан 2 хонь хониндоо байсан юм. Тэгээд би хоёр малчин болон Г, Ц хоёртой ирж уулзаад нөгөө хоёр хонио зүсээр хэлээд намайг 5 хоногийн өмнө ирж үзэхэд бүрэн байсан одоо дутуу байна гэж ярих үед Ц нь миний нүд рүү эгцэлж харж чадахгүй, гөлөлзөөд байхаар нь энэ арай хулгай хийсэн юм биш биздээ гэж бодол төрж Цд чи арай идэж байгаа хоол руугаа нулимаад байгаа юм биш биз гэж хэлсэн...манайх нийтдээ 4 тооны хонь хулгайд алдсан. Б гэх хүнд бол би маш их гомдолтой байна зүгээр малчин хийж байсан Д.Цг руу татаж хулгай хийлгэсэн явдалд нь харамсалтай байна...гэх мэдүүлэг /хх-ийн 94-95 хуу/, иргэний нэхэмжлэгч Б.Дын өгсөн:.. 2018 оны 06 дугаар сарын дундуур шиг санаж байна. Ямар ч байсан наадам болоогүй байсан юм. Тэгсэн харин нэг өглөө намайг Өвөрхангай аймгийн Хархорин суманд үйл ажиллагаа эрхэлдэг Орхон түшээ гэх газарт түүхий идээ ялгаад байж байхад нэг танихгүй залуу ирээд надад хандаад ах аа би Сэлэнгэ аймгийн хүн байгаа юм. Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай баг Хар балгас гэх газарт нутагладаг юм. Сэлэнгэ аймагт хүний бие муудаад явах гэсэн харин зардлын мөнгө алга байна надад ааваас минь үлдсэн ганц зүйл энэ байгаа гээд мөнгөн хяр 2 ширхэг, жижүү дөрөө 2 ширхэг 1 хос, том баавар 2 ширхэг, сөвөгч нь 3 ширхэг, даруулга нь 4 ширхэг гэсэн нийт 11 завхай хэрэглэл үзүүлсэн. Тэгэхээр нь би түүнд хандаад ямар учиртай зүйл бэ гэж асуухад ахаа элдэв зүйл бодоод яахав миний ааваас үлдсэн зүйл ямар ч ийм тийм асуудал байхгүй 10 цагийн автобусаар явмаар байна гээд гуйгаад байхаар нь би түүнээс 180.000 төгрөгөөр худалдаж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 хуу/, гэрч Б.Бын өгсөн: ...би З гэх айлд саальчин хийж байхад Б гэх айлаас малчин болох Ц эмээлийг нь хулгай хийгээд буцааж олж авсан гээд хүмүүс яриад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 хуу/, гэрч Г.Г өгсөн: ...миний хувьд Бын малчин одоо хүртэл 4 жил маллаж байна. 2018 оны 8 дугаар сарын сүүлээр Ц гэдэг залууг Б туслах малчнаар авч ирсэн. Би адуу үхэр маллаж, Ц хонь ямаа маллаж байсан. 2018 оны 06 дугаар сарын 15-ны үеэр Б эхнэрийнхээ хамт Улаанбаатар орохоор яваад Ц бид хоёр малаа маллаад үлдсэн. Тэр үед Б гэрээ цоожлоод Ц бид хоёр 4 ханатай жижиг гэрт үлдсэн. 3 хоногийн дараа Ц би Хархорин орох ажилтай байна гэхээр нь Быг ирэхээр нь явахгүй юу гэж хэлэхэд яаралтай явах ажил байна гэж байсан. Би тэр үед гэрийн сүүдэрт хэвтэж байгаад орж айраг уучихаад гарч ирэхэд Ц Хар балгас чиглээд алхаж яваа харагдсан. Араас нь харахад юм үүрчихсэн байсан. Тухайн үед хажуунаас нь хараагүй болохоор юу үүрч явсаныг нь хараагүй. Цг явсанаас хойш 2 хоногийн дараа Б эхнэртэйгээ ирээд бүрэн тоноглолтой мөнгөн эмээл алга болчихсон байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 хуу/, гэрч С.М өгсөн:...Улаанбаатар хотоос ирэхэд 12 завхай мөнгөн хэрэглэлтэй монгол эмээл хулгайд алдагдсан байсан. Тэгээд гэрийн өрх унасан, баруун талын хана доод хэсгээрээ хугарч эвдэрсэн байсан. Манай гэрийнхэн эрэл сурал болоод манай малчин Ц нь хулгай хийсэн байсан. Тэр талаараа манайд ирж хэлээд эмээл хаясан газар, эмээлийн хэрэгсэл зарсан газраа зааж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 48-50 хуу/, гэрч Ж.Бгийн өгсөн: манай ааваас үе уламжлан ирсэн жийжүү мөнгөн дөрөөтэй, 12 завхай мөнгөн хэрэглэлтэй эмээл байдаг байсан. Тэгсэн харин манай ах Бын малчин Ц нь хулгай хийгээд аваад явсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 хуу/, гэрч Ж.Б мэдүүлэхдээ:...Ц гэх залуу эмээл хулгай хийснийхээ дараа хонийг нь хүртэл хулгай хийсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 хуу/, гэрч Б.Бын өгсөн: ....Би 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр байх одоо яг өдрийг нь сайн мэдэхгүй байна. Хархорин сумаас Н гэх жолоочтой хамт хоёулаа Архангай аймгийн Хотонт сумын нутаг Хар балгас гэх газар Б гэх айлын малчин Цгийнд очсон. Намайг очих үед тэнд Ц 5 настай хүүтэйгээ байсан. Н бид 2 гэрт орж цай уучихаад Бын хотон дотроос Ц, Н бид 3 тооны хонь барьж аваад Нгийн машины ард талын багааж руу хийсэн. 3 тооны хонь барьж аваад машины багааж руу хийчихээд байж байтал Г морьтой ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 101 хуу/, шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 109, 111 дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Ц нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, мөн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж нийт 4.520.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ нь хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга цонх түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох нуугдах, зэрэг бусад аргаар нэвтрэн орсныг ойлгох бөгөөд орон байр гэж хүн байнга түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц байшин гэр урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгох бөгөөд шүүгдэгч Д.Цгийн хувьд хохирогч Ж.Бын өгсөн:.. хөдөө гэртээ ирэхэд гэрийн хаалга цоожтой гэрээ онгойлгоод орох үед гэрийн өрх гэр дотогш унжсан гэрийн баруун талын ор урагшаа хөдөлсөн байдалтай байхаар сайн ажиглахад баруун хойд талын хойморт байсан миний 12 завхай мөнгөн хэрэглэлтэй эмээл байхгүй байсан...гэх мэдүүлэг, мөн Д.Цгийн яллагдагчаар өгсөн:.. Шөнө 00 цагийн үед босоод Б гэх айлын гэрийн тооноор ороод гэрт дотор байсан 12 завхай мөнгөн эмээлийг аваад гэрийнхэн ханыг нь эвдээд гарсан...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хохирогч Ж.Бын цоожтой байсан гэрт нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан, мөн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж,ажиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах зэргийг ойлгох бөгөөд шүүгдэгч Д.Цгийн хувьд хохирогч Ж.Бын өгсөн:...2018 оны 06 дугаар сарын 20-ны үеэр гэр бүлээрээ Улаанбаатар хот яваад Тэрэлжийн амралтын газар байх үед миний утас руу Г ах залгаад манай малчин Ц нь явна гээд хувцсаа үрээд яваад өглөө буцааж эргүүлж авчирах уу яах вэ гэж байсан. Тэгэхээр нь би наана чинь сар ч болоогүй байж явна гэж байгаа бол явуул явуул гэж хэлж байсан. Түүнээс хоёр хоногийн дараа хөдөө гэртээ ирэхэд гэрийн хаалга цоожтой гэрээ онгойлгоод орох үед гэрийн өрх гэр дотогш унжсан гэрийн баруун талын ор урагшаа хөдөлсөн байдалтай байхаар сайн ажиглахад баруун хойд талын хойморт байсан миний 12 завхай мөнгөн хэрэглэлтэй эмээл байхгүй байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 хуу/, Д.Цгийн яллагдагчаар өгсөн:”... Тэгэхээр нь би айлд мал харж байгаад Улаанбаатар хот руу явах гэж байна гэж хэлсэн чинь намайг чи Хотонт сумын Бургалдай багт очоод мал хараад өгөөч гэж хэлсэн. Би зөвшөөрөөд хамт явсан....би тухайн үед 5 жилийн хугацаатай сард хэрэглэх хэрэглээний зардлыг хасаад 300.000 төгрөгийн цалин хөлс авах өгөхөөр тохиролцоод гэрээ хийсэн...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар түүний үйлдлийг хохирогч Ж.Бын туслах малчнаар ажиллаж байхдаа буюу итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөнөөс хохирогчийн 4 тооны хонийг завшсан байх тул шүүгдэгч Д.Цгийн дээрх үйлдэлүүд нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Цгийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх үнэлэхдээ хохирогч, гэрчид хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн тэдгээр мэдүүлгүүдийг харьцуулан нотлох баримтад тооцсон бөгөөд хохирогч Ж.Б, гэрч Б.Д, Г.Г, С.М, Б.Ө, Б.Б, Б.Н нарын мэдүүлгүүд, шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 109 дугаартай дүгнэлт /хх-ийн 109 хуу/, шинжээчийн 109 дугаартай дүгнэлт /хх-ийн 111 хуу/, зэрэг нотлох баримтууд нь шүүгдэгч Д.Цгийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны үеэр хохирогч Ж.Бын гэрт нэвтэрч 12 завхай мөнгөн тоноглолтой, морины эмээлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, хохирогч Ж.Бод 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Ж.Бын 4 тооны хонийг завшиж, 520.000 төгрөгийн нийт 4.520.000 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдлыг нотолж байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Д.Цгийн үйлдлийн улмаас хохирогч Ж.Бод 4.520.000 /дөрвөн сая таван зуун хорин мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 109, 111 дугаартай дүгнэлтүүдээр тус тус нотлогдон тогтоогдсон бөгөөд хохирогч Ж.Бын “...хуучин цагийн эмээл учраас 4.000.000 сая төгрөгөөр үнэлж байна. Хулгайд алдахаасаа өмнө нэг сөвөгчөө гээсэн байсан одоо бол 11 завхай хэрэглэлтэй байгаа. Д.Цгоос худалдаж авсан хүнээс бүрэн бүтнээр нь хүлээж авсан....” гэх мэдүүлгээр 12 мөнгөн завхай мөнгөн тоноглолтой эмээлийг буцаан авсан мөн 4 тооны хонины үнэ 520.000 төгрөгийг 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 5556257016 тоот Ж.Бын Хаан банк дахь дансанд Ц хохирол төлөв гэх утга бүхий баримтыг шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Э ирүүлсэн баримтаар хохирлыг нөхөн төлсөн нь тогтоогдож байна. Харин хохирогч Ж.Б нь Д.Цг ирж хайсан бензин тосны 200.000 мянга төгрөг нэхэмжилнэ гэх боловч энэ талаарх баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байх тул хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Иймд шүүгдэгч Д.Цг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, мөн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж болохоор хуульчилсан тул шүүгдэгч Д.Ц нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх зааснаар шүүгдэгч Д.Цд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цд 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялд нь нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 1 /нэг/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Цд авсан цагдан хорин таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Цгийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл, мөн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 82 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг , 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Дгийн Цг бусдын эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч
хэрэглэхгүйгээр авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг
журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цд 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.4 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч Д.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялд нь нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 1/нэг/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч Д.Цгийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл, мөн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 82/наян хоёр/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч Д.Цд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8, 1.9
дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хохирогч Ж.Б нь бензиний үнэ 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг нэхэмжилсэнг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний
өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын
биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Цд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ