Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/201

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                   2021/ШЦТ/201

 

 

                                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж 

Улсын яллагч: Э.Оргилбат,

            Шүүгдэгч: В.Н,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: О.Б, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэл нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Вгийн Нид холбогдох 2112000530186 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. сарын ..-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 03 хүүхдийн хамт Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац багийн Ихт гэх газарт оршин суух хаягтай урьд ял шийтгэлгүй, Х овогт Вгийн Н /РД:../

 

Үйлдсэн хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            Шүүгдэгч В.Н нь согтуурсан үедээ 2021 оны 02 сарын 12-ны орой 20 цагийн орчимд Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац багийн нутаг Баруун хажуу гэх газарт өөрийн эзэмшлийн 18-25 АРА улсын дугаартай портер загварын автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А, 1.3 дахь заалтуудад заасныг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Ё.Оыг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Мөрдөн байцаалтын шатанд 2112000530186 дугаартай эрүүгийн хэргээс: 

                          

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Бгийн мэдүүлсэн: “Н ганцаараа өөрийнхөө портер маркийн 18-25 АРА улсын дугаартай машинтайгаа халамцуу, архи үнэртүүлчихсэн ирсэн. Тэгээд манайд ирээд хоол унд идэж уугаад аав Отай хамт саахалт айл болох Дгийнд очоод ирнэ гэж хэлээд портер машинтайгаа орой нар жаргасны дараа явцгаасан. Тэгээд 21 цагийн үед байх Н ахын эхнэр С манай утас руу залгаад ээжтэй ярьсан. Нөгөө хоёр чинь нэгнийгээ мөргөсөн гээд байна Дгийнх руу явах замд байдаг жалганд очоод үзээд ир гэж хэлсэн. Тухайн үед манай саахалт айлын залуу Мманайд байсан. Бид хоёр тухайн газар очиход Н ах байхгүй машин нь жалганд байсан. Машиных нь ард хэсэг буюу запас дугйн доор жалганы эрэгтэй хашигдчихсан аав Оы толгой нь машины баруун тал хөл машины зүүн тал руу харчихсан хөндлөн байрлалтай дээш харчихсан хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Тэгээд би дуудах гээд гарт нь хүрсэн чинь хөдлөхгүй, дуугарахгүй байсан. Тэгээд Мбид хоёр Мийн аав Оыг гэр рүү нь очиж дуудаж ирэхэд Н ах машин дээрээ ирчихсэн байсан. О ах, Н ах, Мнар машины ард хэсэг тэвшээс дээш өргөөд би аавыг хөл хэсгээс нь татаж гаргаж ирээд О ахын машинд өргөж оруулсан” гэх мэдүүлэг “хх-ийн 21-23 тал”,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Дгийн мэдүүлсэн: “2021 оны 02 сарын 12-ны орой 19 цагийн үед Ё.О, Н хоёр Нийн машинтай согтуу, архи үнэртүүлчихсэн ирсэн. Тэгээд цагаан сар болж байна гээд бурханд мөргөөд цай унд уусан. Би нэг шил 0.5 литрийн хараа нэртэй архи задалж өгсөн. Тэр архийг Ё.О, Н нар хувааж уугаад удалгүй гэр рүүгээ харилаа гээд явсан. Удалгүй 20 цагийн үед Н ганцаараа явган ирээд эгч ээ О машины доогуур орчихлоо гэж хэлсэн. Тэгээд би үнэн яриад байгаа юм уу гээд гэр рүү нь залгаж Нийн хэлснийг хэлсэн тэгээд Нийг О ирж аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Оын мэдүүлсэн: “Би 2021 оны 02 сарын 12-ны орой гэртээ байж байтал манайд Оы хүүхэд Б манайд ирээд манай аав О урд жалганд машинд дарагдсан байна очиж гаргаадхъя гэхээр нь гаргах гээд очиход портер машины ард хэсэгт запас дугуйн доор дарагдсан байсан. Тэгэхэд би Оы гар хөлөөс барьж үзэхэд гар нь хүйтэн амьсгаагүй нас барсан байсан. Тэгээд би Н, Б, Мбид дөрөв зөв талаас нь данхраадаад буруу талаас нь өргөөд уг хүнийг гаргаж ирээд машиндаа хийгээд гэр рүү нь аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Мийн мэдүүлсэн: “2021 оны 02 сарын 12-ны өдөр би О ахынд золгох гэж очсон. Тэгэхэд Н ах гэрт нь байсан. Тэгээд Н, О нар Д гэх айлд золгох гээд Н ахын машинаар явсан. Тэгээд орой О ахын эхнэр Хөгжил эгч рүү утсаар залгад Н, О хоёрын нэг нь машиныхаа араар орсон гэнэ гээд ярьсан. Тэгэхээр нь би Бгийн хамт очиж үзэхэд О ах машины ард запас дугуйн доор цээжээрээ дарагдсан хоёр хөл гарсан байдалтай байсан. Тэгээд Б ах гарыг нь барьж үзээд хөрсөн байна гээд манай аав Оад очиж хэлээд аавыгаа аваад Н ахыг Д эгчийнд очиж аваад буцаж ирээд машин доороос гаргаад шууд гэрт нь авч ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч В.Хийн мэдүүлсэн: “2021 оны 02 сарын 12-ны өдөр үдээс хойш манайд дүү Н ирж золгосон. Тэгээд манай нөхөр О би Д гэх айлд очиж золгомоор байна намайг хүргээд өг гээд гуйгаад байсан. Тэгээд манай дүү Нтой хамт машинаар явсан. Тэгээд байж байтал Нийн эхнэр С залгаад над руу Д эгчийнхээс ярилаа О, Н хоёрын нэг нь машин доороо орсон юм шиг байна. Очоод үзээдэх гэсэн. Тэгээд би өөрийн хүүхэд Б, Мнарыг явуулсан. Тэгээд очоод харахад машины ард цээжийн хэсгээрээ дарагдсан байсан. Би тэгээд та гаргачих амьсгаатай байж магадгүй гээд тэнд байсан хүмүүсээр өргүүлээд гаргаад гэртээ аваад ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, ослын газрын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 02-10 тал/,

2021 оны 02 сарын 16-ны өдрийн 23 дугаартай шинжээчийн дүгнэлт,

2021 оны 02 сарын 19-ний өдрийн 19 дугаартай шинжээчийн дүгнэлт,

Шинжээч У.Лхагвадоржийн 2021 оны 06 сарын 30-ны өдрийн 08 дугаартай нэмэлт дүгнэлт зэрэг болно. 

 

Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2021 оны 02 сарын 12-ны орой 20 цагийн орчимд Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац багийн нутаг Баруун хажуу гэх газарт зам тээврийн осол гарч Ё.Оы амь нас хохирсон нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.

 

Шүүгдэгч В.Н нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, согтуурсан үедээ 2021 оны 02 сарын 12-ны орой 20 цагийн орчимд Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац багийн нутаг Баруун хажуу гэх газарт өөрийн эзэмшлийн 18-25 АРА улсын дугаартай портер загварын автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А, 1.3 дахь заалтуудад заасныг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Ё.Оыг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Бгийн мэдүүлсэн: “Н ганцаараа өөрийнхөө портер маркийн 18-25 АРА улсын дугаартай машинтайгаа халамцуу, архи үнэртүүлчихсэн ирсэн. Тэгээд манайд ирээд хоол унд идэж уугаад аав Отай хамт саахалт айл болох Дгийнд очоод ирнэ гэж хэлээд орой нар жаргасны дараа явцгаасан. Тэгээд 21 цагийн үед Н ахын эхнэр С ээжтэй яриад нөгөө хоёр чинь нэгнийгээ мөргөсөн гээд байна Дгийнх руу явах замд байдаг жалганд очоод үзээд ир гэж хэлсэн. Манай саахалт айлын залуу Мбид хоёр тухайн газар очиход Н ах байхгүй машин нь жалганд байсан. Машиных нь ард хэсэг буюу запас дугуйн доор жалганы эрэгтэй хашигдчихсан аав Оы толгой нь машины баруун тал хөл машины зүүн тал руу харчихсан хөндлөн байрлалтай дээш харчихсан хөдөлгөөнгүй хэвтэж байхаар нь би дуудах гээд гарт нь хүрсэн чинь хөдлөхгүй, дуугарахгүй байсан. Тэгээд Мбид хоёр Мийн аав Оыг гэр рүү нь очиж дуудаж ирэхэд Н ах машин дээрээ ирчихсэн байсан. О ах, Н ах, Мнар машины ард хэсэг тэвшээс дээш өргөөд би аавыг хөл хэсгээс нь татаж гаргаж ирээд О ахын машинд өргөж оруулсан” гэх мэдүүлэг, гэрч Ц.Дгийн “2021 оны 02 сарын 12-ны орой 19 цагийн үед Ё.О, Н хоёр Нийн машинтай согтуу, архи үнэртүүлчихсэн ирсэн. Тэгээд цагаан сар болж байна гээд бурханд мөргөөд цай унд уусан. Би нэг шил 0.5 литрийн хараа нэртэй архи задалж өгсөн. Тэр архийг Ё.О, Н нар хувааж уугаад удалгүй гэр рүүгээ харилаа гээд явсан. Удалгүй 20 цагийн үед Н ганцаараа явган ирээд эгч ээ О машины доогуур орчихлоо гэж хэлсэн. Тэгээд би үнэн яриад байгаа юм уу гээд гэр рүү нь залгаж Нийн хэлснийг хэлсэн тэгээд Нийг О ирж аваад явсан” гэх мэдүүлэг, гэрч Х.Оын “Би 2021 оны 02 сарын 12-ны орой гэртээ байж байтал манайд Оы хүүхэд Б манайд ирээд манай аав О урд жалганд машинд дарагдсан байна очиж гаргаадхъя гэхээр нь гаргах гээд очиход портер машины ард хэсэгт запас дугуйн доор дарагдсан байсан. Тэгэхэд би Оы гар хөлөөс барьж үзэхэд гар нь хүйтэн амьсгаагүй нас барсан байсан. Би Н, Б, Мбид дөрөв зөв талаас нь данхраадаад буруу талаас нь өргөөд уг хүнийг гаргаж ирээд машиндаа хийгээд гэр рүү нь аваад явсан” гэх мэдүүлэг, гэрч О.Мийн мэдүүлсэн: “2021 оны 02 сарын 12-ны өдөр би О ахынд золгох гэж очсон. Тэгэхэд Н ах гэрт нь байсан. Тэгээд Н, О нар Д гэх айлд золгох гээд Н ахын машинаар явсан. Тэгээд орой О ахын эхнэр Хөгжил эгч рүү утсаар залгад Н, О хоёрын нэг нь машиныхаа араар орсон гэнэ гээд ярьсан. Тэгэхээр нь би Бгийн хамт очиж үзэхэд О ах машины ард запас дугуйн доор цээжээрээ дарагдсан хоёр хөл гарсан байдалтай байсан. Тэгээд Б ах гарыг нь барьж үзээд хөрсөн байна гээд манай аав Оад очиж хэлээд аавыгаа аваад Н ахыг Д эгчийнд очиж аваад буцаж ирээд машин доороос гаргаад шууд гэрт нь авч ирсэн” гэх мэдүүлэг, гэрч В.Хийн мэдүүлсэн: “2021 оны 02 сарын 12-ны өдөр үдээс хойш манайд дүү Н ирж золгосон. Тэгээд манай нөхөр О би Д гэх айлд очиж золгомоор байна намайг хүргээд өг гээд гуйгаад байсан. Тэгээд манай дүү Нтой хамт машинаар явсан. Тэгээд байж байтал Нийн эхнэр С залгаад над руу Д эгчийнхээс ярилаа О, Н хоёрын нэг нь машин доороо орсон юм шиг байна. Очоод үзээдэх гэсэн. Тэгээд би өөрийн хүүхэд Б, Мнарыг явуулсан. Тэгээд очоод харахад машины ард цээжийн хэсгээрээ дарагдсан байсан. Би тэгээд та гаргачих амьсгаатай байж магадгүй гээд тэнд байсан хүмүүсээр өргүүлээд гаргаад гэртээ аваад ирсэн” гэх мэдүүлэг, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Х.Отгонжаргалын 2021 оны 02 сарын 16-ны өдрийн 23 дугаартай шинжээчийн дүгнэлт, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч У.Лхагвадоржийн 2021 оны 02 сарын 19-ний өдрийн 19 дугаартай шинжээчийн дүгнэлт, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч У.Лхагвадоржийн 2021 оны 06 сарын 30-ны өдрийн 08 дугаартай нэмэлт дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Эдгээр нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй бөгөөд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул нотлох баримтаар үнэлж шийтгэх тогтоолын үндэслэл болгох боломжтой гэж дүгнэв. 

 

Иймд шүүгдэгч Х овогт Вгийн Нийг жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч В.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Нид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг өршөөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Нид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Нид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч В.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

                                                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Вгийн Нийг согтуурсан үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан  хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Нийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Нид оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Нид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хассугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Нид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч В.Н энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, В.Нийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Нид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ