Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/99

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.О даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Д хөтлүүлж,
Улсын яллагч: Б.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Б
Шүүгдэгч: Ж.О нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Боржигон овогт Жы От холбогдох 2112............ дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 
    
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ажил эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Чулуут сумын Зуун мод баг, Соёмбо хорооллын 01-03 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Жы О /РД:А/, 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ж.О нь 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр Бүрд гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд 1.3 м урттай, 34 ширхэг, 1.9503 м3хэмжээтэй, хуурай шинэс төрлийн мод бэлтгэж, 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 10-72 УБР улсын дугаартай Ниссан атлас маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 214.065 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Эрүүгийн 2112000000099  дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

Гэрч Ж.Пийн өгсөн: “...Би Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багт мал  маллаж амьдардаг. 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гэртээ байж байтал гэрийн хажуугаар бага оврын ачааны машин Даваат гэх газар очоод мод ачаад байхаар нь юун хүмүүс хаанаас ирчихээд мод ачаад байна гэж бодоод очиж хүмүүстэй уулзтал миний зүс таних хоёр хүнтэй өөр хоёр хүн мод ачаад байж байсан. Тэгэхээр нь наанаас чинь мод авч болохгүй булаг шандны тархи, та нарт мод бэлтгэх эрхийн бичиг байна уу гэтэл чи хар мод харамлаад байгаа юм уу чамд хамаагүй гээд надад мод бэлтгэх эрхийн бичиг гаргаж үзүүлээгүй.Тэгээд би сумын хэсгийн төлөөлөгч болон хүү рүүгээ утсаар хэлж мэдэгдсэн. Бэлдсэн мод нь босоо мод гэмээр харагдаж байсан. Тухайн үед О болон өөр 3 хүний хамт байсан.  Би уг мод бэлтгэсэн гэх газар нь очиж үзээгүй наана голоор нь хэрчимлэж тайрч бэлтгэсэн модыг үзэж харсан багцаагаар 10-20 гаруй ширхэг мод байсан. Уг газар нь мод бэлтгэх тусгаарласан талбайд ордоггүй ер нь бол булаг шандны тархи нутаг орны хүмүүс Даваат гэх газар мод хийдэггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 ху/,

Гэрч Ж.Бийн өгсөн: “...О нь миний сайн таних дүү Н өөр нэг хүний хамт манай гэрт Чулуут сумын төвөөс ирээд ах та мод ачилцаад өгөөч би модгүй болчихлоо та цуг яваад өгөөч гэхээр нь цуг явсан очиход модоо бэлтгээд цагаалсан байсан. 
О босоо мод унагаж бэлдсэн байсан. О нь галын түлээний мод бэлтгэх эрхийн бичигтэй эсэх талаар асууж тодруулаагүй. Та туслаач гэхээр нь цуг явж ачиж өгсөн. Хэдэн мод унагааж огтолсоныг мэдээгүй намайг очиход цагаалаад бэлдсэн байсан учир би үзэж хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн  12-13 ху/,

Гэрч Д.М өгсөн: “...О 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр дүү нь гаднаа түлээгүй болчихлоо би өмнө ойрхон Хайрхан багт мод бэлтгээд цагаалчихсан байгаа та машинаараа яваад татаад өгөөч надад машин олдохгүй байна би түлшийг нь хийе гэхээр нь за тэгье гээд очоод модыг нь ачаад Чулуут сумын төв орох гээд явж байтал цагдаа зогсоож шалгаад миний тээврийн хэрэгслийг мод бэлтгэх эрхийн бичиггүй гээд саатуулсан. Би тухайн үед машинаа бариагүй явсан. О босоо мод унагааж бэлдсэн байсан. Оыг галын түлээний мод бэлтгэх эрхийн бичигтэй эсэх талаар асууж тодруулаагүй. Та туслаач гэхээр нь машинтайгаа цуг яваж ачиж өгсөн. Хэдэн мод унагааж огтолсоныг мэдээгүй намайг очиход цагаалаад бэлдсэн байсан учир би үзэж хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 ху/,

Гэрч Д.Нийн өгсөн: “...О 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр манайд орж ирээд манайх гаднаа түлээгүй болчихлоо би Хайрхан багт мод бэлтгээд цагаалчихсан байгаа цуг яваад ачаад ирье гэхээр цуг явсан мөн М ахыг машинтайгаа яваад өгөөч гээд надад машин олдохгүй байна би түлшийг нь хийе гээд гуйчихлаа хө гээд бид гурав Чулуут сум Хайрхан баг Даваат гэх газар очоод модыг нь ачаад Чулуут сумын төв орох гээд яваж байтал цагдаа зогсоож мод бэлтгэх эрхийн бичиггүй гээд саатуулсан. О босоо мод унагааж бэлдсэн байсан. Оыг галын түлээний мод бэлтгэх эрхийн бичигтэй эсэх талаар асууж тодруулаагүй та туслаач гэхээр нь машинтайгаа цуг яваж ачиж өгсөн. Хэдэн мод унагааж огтолсоныг мэдээгүй намайг очиход цагаалаад бэлдсэн байсан учир би үзэж хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн  20-21 ху/,

Гэрч Ч.Гийн өгсөн: “...О нь надаас 2021 оны 03 дугаар сарын 05 өдөр мод бэлтгэж мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Би сүүлд Оыг мод бэлтгэсэн гэх газарт хэргийн газрын үзлэг хийх гээд очиход уг бэлтгэсэн модыг үзэж харсан босоо 5 ширхэг шинэс төрлийн мод огтолж голоор хэрчимлэж тайрч ачсан байсан. Өмнө бол хараагүй. Иргэнд босоо мод огтлох эрх үүсэхгүй. Иргэн нь ойн цэвэрлэгээний журмаар унанги болон цаашид амьдарч чадахааргүй болсон модыг голоор 50 санж метрийн урттай хэрчимлэж тайрч бэлтгэнэ. Уг газар нь мод бэлтгэх тусгаарласан талбайд ордоггүй. Өмнө онд талбай тусгаарлалт хийж байгаагүй. Уг газар нь улсын тусгай хамгаалалттай газарт ордоггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25  ху/,

Гэрч П.С өгсөн: “...О 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр манай аав ээж хоёр утсаар яриад манай энд мод хийсэн ачих гэж байна гэж хэлсэн. Тэгээд би цагдаад хэлсэн Чулуут сум Хайрхан баг Даваат гэх газраас очоод мод ачаад Чулуут сумын төв орох гээд явж байтал цагдаа зогсоож мод бэлтгэх эрхийн бичиггүй гээд саатуулсан.  Иргэн Оын босоо мод унагааж бэлдсэн байсан. Оыг галын түлээний мод бэлтгэх эрхийн бичигтэй эсэх талаар асууж тодруулаагүй. Би хэдэн мод унагааж огтолсоныг мэдэхгүй ачаад ирж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 ху/,

Ж.Оын гэрчээр өгсөн: “...Би 2021 оны 03 дугаар сарын 04-ны өдөр манайх галын түлээгүй болчихоод Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан баг Бүрд гэх газар руу мод хийхээр явсан. Тэгээд Бүрд гэх газрын Даваатаас 5-н босоо мод унагаж тайрч модоо бэлтгэсэн.Тэгээд 2021 оны 03 дугаар сарын 21-ны өдөр бэлтгэсэн модоо очиж ачаад сумын төврүү орж явахад цагдаа зогсоож шалгаад та мод бэлтгэх эрхийн бичиггүй байна гээд саатуулсан. Тухайн үед надад мод бэлтгэх эрхийн бичиг байгаагүй. Би ганцаараа явж цахилгаан хөрөө ашиглаж мод бэлтгэсэн. Н машины эзэн Д.М ах бид 3 цугтаа явсан. Би хөрөөгөө хураалгачихсан. М ахыг машинтай нь хамт гуйгаад тэгээд машинд нь ачуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 ху/,

Иргэний нэхэмжлэгч П.Т өгсөн: “...Ниссан атлас маркийн 10-72 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай Цагаан уран ХХК-ийн нэр дээр байдаг, компанийн машин байгаа юм. Надад гомдол санал нэхэмжлэл зүйл байхгүй. О бид хоёр өөрсдөө учраа олчихно...” гэх мэдүүлэг /хх-ийн  86-87 ху/,

Ж.Оын яллагдагчаар өгсөн: “..Миний үйлдэл тохирч байна. Ямар нэгэн санал тайлбар байхгүй.  Би 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Чулуут сумын төвөөс Хайрхан багийн нутаг дэвсгэр Бүрд гэх газраас 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр бэлтгэсэн модоо ачиж ирэхээр М, Н нарыг гуйж Ниссан атлас маркийн 10-72 УБР улсын дугаартай автомашинаар хамт явсан. Уулнаас модоо ачаад сумын төв рүү орох гээд явж байхад сумын төвөөс экологийн байцаагч нартай хамт Содномдорж гэх хүн ирсэн. Тэгээд уулзсан чинь Экологийн байцаагч араас дагаад яв гээд сумын хэсгийн төлөөлөгчийн байрны үүдэнд ирсэн. Ер бол ийм л зүйл болсон. Би түлээний модгүй болчихоод түлээний мод бэлтгэхээр явсан юм. Бии тухайн үед мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Би найз Нийн мустанг-5 маркийн хөх өнгийн улсын дугааргүй мотоциклоор ганцаараа явж, өөрийн эзэмшлийн цахилгаан хөрөө зэргийг ашиглаж бэлтгэсэн юм. Тэгээд модоо бэлтгэчихээд дараа нь Ниссан атлас маркийн 10-72 УБР улсын дугаартай автомашинаар тээврэлэж сумын төврүү орж байгаад цагдаа нарт баригдсан юм. Босоо мод 5 ширхэгийг огтолсон. Унаанги 5-аас 6 ширхэг мод бэлтгэсэн. Нийт 34 ширхэг мод бэлтгэсэн үүнээс 1 ширхэг босоо модноос үзүүр хэсэг нь үмхэрсэн болхоор үзүүр хэсгийн нь хаяхад нэг ширхэг модноос 3-аас 4 ширхэг мод гарч байсан.  Манай сургуулийг барьж байгаа Цагаан Уран хийц ХХК-ний эзэмшлийн автомашин байгаа бөгөөд тухайн автомашиныг М гэх хүн хариуцдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 102-103  ху/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 02-05 ху/,
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 30-38 ху/,
Модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 21 дугаартай дүгнэлтэд: иргэн Ж.Оын зохих зөвшөөрөл, эрхийн бичиггүй бэлтгэсэн мод нь шинэс төрлийн хуурай мод нийт тоо ширхэг 34, нийт шоометр 1.9503 метр куб модыг бэлтгэжээ. 1.9503 метр куб шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2020 оны 03дугаар сарын 16- ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 325тоот тушаал /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж/Бүх төрлийн хуурай мод/шууд үр ашгийн-48098төг, шууд бус үр ашгийн-61,662төг, нийт-109,760төг,мод модон материалын ашиглалтын гарцын дагуу хэрэглээний бөөрөнхий мод 1.0 итгэлцүүрээр үржүүлж, нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 214.065 төгрөгөөр тогтоогдлоо...гэх дүгнэлт /хх-ийн 49-50 ху/, 
          Мод болон эд мөрийн баримтаар хураагдсан хөрөөний үнэлгээний тайлан /хх-ийн 60-      67хуу
         Автомашин техник үнэлгээний тайлан /хх-ийн 68-70 ху/, 
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 77 ху/
Архангай аймгийн Прокурорын газрын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 109 ху/
Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 115 ху/, 
Эд зүйл, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх-ийн 114 ху/, 
Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 118-120 хуу/ зэрэг болно. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч  Ж.От холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  шүүгдэгч Ж.О нь 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр Бүрд гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд 1.3 м урттай, 34 ширхэг, 1.9503 м3хэмжээтэй, хуурай шинэс төрлийн мод бэлтгэж, 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 10-72 УБР улсын дугаартай Ниссан атлас маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 214.065 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  

Эрүүгийн 2112000000099 дугаар хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    Шүүгдэгч Ж.О нь 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр Бүрд гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд 1.3 м урттай, 34 ширхэг, 1.9503 м3хэмжээтэй, хуурай шинэс төрлийн мод бэлтгэж, 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 10-72 УБР улсын дугаартай Ниссан атлас маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 214.065 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 
Гэрч Ж.Пийн өгсөн: “...Би Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багт мал  маллаж амьдардаг. 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гэртээ байж байтал гэрийн хажуугаар бага оврын ачааны машин Даваат гэх газар очоод мод ачаад байхаар нь юун хүмүүс хаанаас ирчихээд мод ачаад байна гэж бодоод очиж хүмүүстэй уулзтал миний зүс таних хоёр хүнтэй өөр хоёр хүн мод ачаад байж байсан. Тэгэхээр нь наанаас чинь мод авч болохгүй булаг шандны тархи, та нарт мод бэлтгэх эрхийн бичиг байна уу гэтэл чи хар мод харамлаад байгаа юм уу чамд хамаагүй гээд надад мод бэлтгэх эрхийн бичиг гаргаж үзүүлээгүй.Тэгээд би сумын хэсгийн төлөөлөгч рүү утсаар хэлж мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 ху/, гэрч Ж.Бийн өгсөн: “...О нь миний сайн таних дүү Н өөр нэг хүний хамт манай гэрт Чулуут сумын төвөөс ирээд ах та мод ачилцаад өгөөч би модгүй болчихлоо та цуг яваад өгөөч гэхээр нь цуг явсан очиход модоо бэлтгээд цагаалсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн  12-13 ху/, гэрч Д.Мын өгсөн: “...О 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ах дүү нь гаднаа түлээгүй болчихлоо би өмнө ойрхон Хайрхан багт мод бэлтгээд цагаалчихсан байгаа та машинаараа яваад татаад өгөөч надад машин олдохгүй байна би түлшийг нь хийе гэхээр нь за тэгье гээд очоод модыг нь ачаад Чулуут сумын төв орох гээд явж байтал цагдаа зогсоож шалгаад миний тээврийн хэрэгслийг мод бэлтгэх эрхийн бичиггүй гээд саатуулсан би тухайн үед машинаа бариагүй явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 ху/, гэрч Д.Нийн өгсөн: “...О 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр манайд орж ирээд манайх гаднаа түлээгүй болчихлоо би Хайрхан багт мод бэлтгээд цагаалчихсан байгаа цуг яваад ачаад ирье гэхээр цуг явсан. Оыг галын түлээний мод бэлтгэх эрхийн бичигтэй эсэх талаар асууж тодруулаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн  20-21 ху/, гэрч Ч.Гийн өгсөн: “...О нь надаас 2021 оны 03 дугаар сарын 05 өдөр мод бэлтгэж мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25  ху/, гэрч П.С өгсөн: “...О 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр манай аав ээж хоёр утсаар яриад манай энд мод хийсэн ачих гэж байна гэж хэлсэн. Тэгээд би цагдаад хэлсэн Чулуут сум Хайрхан баг Даваат гэх газраас очоод мод ачаад Чулуут сумын төв орох гээд явж байтал цагдаа зогсоож мод бэлтгэх эрхийн бичиггүй гээд саатуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 ху/ модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 21 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   
 
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Оын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.    

Ойн тухай хуулийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, мөн хуулийн 34дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт” Энэ хуулийн 34.1-д заасан эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа, газрын нэрийг заана...”гэж мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 4дэх хэсэгт ”...Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно...”гэж мөн хуулийн 35дугаар зүйлийн 4.2 дахь заалтад “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж тус тус заасан байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Оын үйлдэл нь хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэв. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Ж.Оын үйлдлийн улмаас ойн санд 214.065 /хоёр зуун арван дөрөв мянга жаран тав/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. 

 Гэвч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /214.065х3=642.195 төгрөг /зургаан зуун дөчин хоёр мянга нэг зуун ерөн тав/ төгрөг гэж дүгнэв.  

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 642.195 төгрөгийг шүүгдэгч Ж.Оаас гаргуулж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд олгох нь зүйтэй байна. 
    
    Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 
        Шүүгдэгч Ж.О нь хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэж, ойн санд хохирол учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд шүүгдэгч Ж.От  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ж.О нь Архангай аймгийн “Эсгэл” ХХК-д туслах ажилтанаар сарын цалин 800.000 төгрөгийн цалинтай болохыг тодорхойлсон захирал Н.Ч тодорхойлолтоор цалин орлоготой байна гэж шүүх дүгнэв. 
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж, мөн хуулийн 4 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна... мөн хуулийн 5дахь хэсэгт”...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ…”гэж  тус тус хуульчилсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 28 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг  хүчингүй болгож, шүүгдэгч Ж.Оын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 10-72 УБР улсын дугаартай Ниссан атлас маркийн тээврийн хэрэгслийн үнэ буюу 4.050.000 төгрөгийг гаргуулж, тухайн автомашины үнээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 642.195/ зургаан зуун дөчин хоёр мянга нэг зуун ерэн тав/ төгрөгийг  нөхөн төлөхөд зарцуулж, үлдэгдэл 3407805/гурван сая дөрвөн зуун долоон мянга найман зуун тав/ төгрөгийг мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 117000/нэг зуун арван долоон мянга/ төгрөгний үнэлгээ бүхий 1.3 м урттай, 34 ширхэг, 1.9503 м3хэмжээтэй, хуурай шинэс модыг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг буюу цахилгаан хөрөө 1 /нэг/ ширхгийг тус тус хураан авч, улсын орлого болгох  нь зүйтэй байна. 
Харин гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 10-72 УБР улсын дугаартай Ниссан атлас маркийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Ж.Оын эзэмшлийнх биш харин автотээврийн үндэсний төвийн лавлагаагаар “Цагаан Уран хийц” ХХК нь эзэмшигч болох нь тогтоогдсон байх тул тухайн автомашиныг эзэмшигч “Цагаан уран хийц” ХХК-д буюу иргэний нэхэмжлэгч П.Т буцаан олгох нь зүйтэй байна.  

Шүүгдэгч Ж.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.От 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг  торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 28 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг  хүчингүй болгож, шүүгдэгч Ж.Оын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 10-72 УБР улсын дугаартай Ниссан атлас маркийн тээврийн хэрэгслийн үнэ буюу 4.050.000 төгрөгийг шүүгдэгч Ж.Оаас гаргуулж, тухайн автомашины үнээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 642.195/ зургаан зуун дөчин хоёр мянга нэг зуун ерэн тав/ төгрөгийг  нөхөн төлөхөд зарцуулж, үлдэгдэл 3,407,805/гурван сая дөрвөн зуун долоон мянга найман зуун тав/ төгрөгийг мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 117,000/нэг зуун арван долоон мянга/ төгрөгний үнэлгээ бүхий 1.3 м урттай, 34 ширхэг, 1.9503 м3хэмжээтэй, хуурай шинэс модыг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цахилгаан хөрөө 1 /нэг/ ширхгийг тус тус хураан авч, улсын орлого болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 10-72 УБР улсын дугаартай Ниссан атлас маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч “Цагаан уран хийц” ХХК, буюу иргэний нэхэмжлэгч Д.Т буцаан олгох нь зүйтэй байна. 
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр  шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 21.5 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон     
                                             
                                                     ТОГТООХ нь: 

1.    Шүүгдэгч Б овогт Жы Оыг хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Оыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 
3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Оыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 
4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/ нэг/  хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 
5.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 28 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг  хүчингүй болгож, шүүгдэгч Ж.Оын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 10-72 УБР улсын дугаартай Ниссан атлас маркийн тээврийн хэрэгслийн үнэ буюу 4.050.000/ дөрвөн сая тавин мянга/ төгрөгийг шүүгдэгч Ж.Оаас гаргуулж, тухайн автомашины үнээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 642.195 / зургаан зуун дөчин хоёр мянга нэг зуун ерэн тав/ төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд төлүүлж үлдэгдэл 3.407.805/ гурван сая дөрвөн зуун долоон мянга найман зуун тав/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 117.000/нэг зуун арван долоон мянга/ төгрөгийн үнэ бүхий 1.3 м урттай, 34 ширхэг, 1.9503 м3 хэмжээтэй хуурай шинэс төрлийн модыг тус тус хурааж улсын орлого болгож, 10-72 УБР улсын дугаартай Ниссан атлас маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч “Цагаан уран хийц”ХХК буюу иргэний нэхэмжлэгч  П.Т буцаан олгосугай. 
6.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 112.000/ нэг зуун арван хоёр мянга/ төгрөгийн үнэ бүхий цагаан өнгийн цахилгаан хөрөө 1/нэг/ ширхэгийг хурааж улсын орлого болгосугай.  
7.    Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  
8.    Тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ОТГОНЦЭЦЭГ