Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/94

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.П хөтлүүлж,
Улсын яллагч: Ц.С
Иргэдийн төлөөлөгч: Ж.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Ж
Шүүгдэгч: Н.Э нарыг оролцуулан, гэрч С.У байлцуулан шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар  

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Н Эт холбогдох 2012.............. дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эсгэгч мэргэжилтэй, “А” ХХК-д ачигч ажилтай, ам бүл 2, ээжийн хамт .... хот, .......дүүрэг, ..... дугаар хороо, “А”-н 22-2238 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Х овогт Н Э /РД:У/, 

Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н.Э нь 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр ...... аймгийн ..... сумын ...... дүгээр багийн нутаг, “Б” гэх газарт 15 нас, 5 сар, 13 хоногтой Т.Дгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүгдэгч Н.Э “...Гэрч С.У намайг Дтэй муухай харьцдаг гэсэн байна лээ. Тухайн үед Төв аймагт явж байхад надад жимстэй пиво уулгах гээд байсан гэж Д хэлж байсан. Тэгээд ярьж байхад зодоод байх шиг байсан. Удалгүй цаг орчмын дараа ярихад намайг зодчихлоо гэж байсан. 2019 оны наадмын үеэр Д өөрийн Фэйсбүүкдээ “таах юм бол хүслийг чинь биелүүлнэ” гэсэн утгатай сонжоо маягийн зүйл нийтэлсэн байсан. Тэрийг нь би таасан юм. Дгийн сонжоог би таасан учраас түүнтэй үерхье гэдэг хүслээ хэлэхэд зөвшөөрсөн. Тухайн үед Дтэй фэйсбүүкээр танилцсан. Бид Улаанбаатар хотод 2-3 сарын хугацаанд 6-7 удаа уулзсан. Удалгүй Д эмээгийнх нь бие муудаад байна гээд Архангай аймаг руу явсан. Д надад хэлэхдээ “би чамайг санаад байна. Чи майхан аваад хүрээд ир, би хөнжил гудсаа бэлдээд байж байя” гэсэн. Би Архангай явах замыг мэдэхгүй шүү дээ гэхэд “би видео калл” хийгээд замыг чинь заагаад өгье. Чи бүр болохгүй бол автобусны жолооч дээр очоод Архангай аймгийн Цэцэрлэг хотод очих гэсэн юм гэж хэлээд суучих гэсэн. Би орой 19 цагийн унаанд суугаад Архангай явах гэж байхад би цэргийн он жавтайгаа уулзахад чи хүнтэй унтаж үзсэн үү гэхээр нь би үзээгүй гэсэн. Тэгээд надад бэлгэвч өгөхөөр нь би юм бодолгүй аваад халаасандаа хийсэн. Автобус замдаа саатсан учраас Архангай аймагт маргааш өглөөний 07 цагт ирсэн. Намайг ирэхэд Д хүнсний үйлдвэр гэх газар руу таксидаж авч явсан. Дараа нь булагтай газар очсон чинь майхнаа барь гэхээр нь майхан бариад хэвтсэн. Д миний хажуугаар хэвтсэн. Би Дтэй уулзаагүй удсан байсан учраас санаад тэврээд үнссэн чинь мөн адил намайг тэврээд үнссэн. Би Дг хоёулаа унтъя гэсэн чинь надад хандаж “би 25 нас хүрч байж хүүхэдтэй болно” гэсэн. Би тэр үед хоёулаа хүүхэдтэй болохгүй ээ, надад бэлгэвч байгаа гэсэн чинь Д за за гэж хэлээд зөвшөөрсөн. Зөвшөөрөхдөө чи 2 минут болоод миний дээрээс бууна шүү гэсэн. Гэрчээр мэдүүлэг өгөхдөө миний өмдийг шувталсан гэж мэдүүлсэн байсан. Бодит байдал дээл Д өөрөө өмдөө тайлсан. Бид 2 минутын хугацаанд бэлгийн харьцаанд орчихоод орой 00 цагийн үед “Тамир” зочид буудалд очиж хоносон. Маргааш нь би хаанаас яаж явахаа мэдэхгүй гэхэд Д өдрийн 14 цагийн автобусны билет авч өгсөн. Би эргээд харахад Д байхгүй байсан. Би утасруу нь залгахад над дээр ирээд манай эмээ мэдчихсэн байна, чамайг цагдаад хэлчихсэн байна. Чи одоо бушуухан зугтаа гэсэн. Би автобусанд суугаад байж байгаад цагдаад саатуулагдсан гэв. 

Эрүүгийн 2012............... дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 
Насанд хүрээгүй хохирогч Т.Дгийн өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр би өөрийн фейсбүүк хаяг дээрээ таах юм бол нэг хүслийг чинь биелүүлж өгнө гэсэн сонжоо гэхээр зүйл нийтэлсэн юм. Тэгсэн тэрийг Э таасан. Тэгээд би Эаас нэг хүслээ хэл гэсэн чинь хоёулаа үерхье гэсэн. Би Эаас хэдэн настайг асуусан чинь би 21 настай гэж хэлсэн. Би өөрөө надаас ах юм байна гэсэн чинь ах байх нь хамаагүй гэж хэлсэн. Би тухайн үедээ хэд хоног үерхэж байгаад салчихъя гэж бодож байсан. Би Этай 2020 оны 06 дугаар сарын 05, 06- ны үеэр /яг өдрийг нь тодорхой санахгүй байна/ Улаанбаатар хотод 25 дугаар эмийн сангийн хажууд уулзаад хамт алхаад намайг манай эгч Цэрэндолгорын гэр рүү хүргэж өгч гадаа нь уулзаж байгаад явдаг байсан. Тэр өдрөөс хойш 3, 4 хоногийн дараа дахиад уулзсан. Би Этай Улаанбаатар хотод байхдаа 6 удаа уулзсан. Би 6 дугаар сарын 20-ны үеэр Архангай аймаг руу явахаар болсон юм. Тэгээд аймагт ирчихсэн байхдаа чатаар 2020 оны 07 дугаар сарын 11-нд амарна, тэгээд Архангай аймагт очно гэхээр нь би яах юм бэ, би хөдөө явна гэж хэлсэн чинь “хүн сэтгэл гаргаад очих гээд байхад ямар сонин зантай юм бэ гээд уурлаад байсан. Тэгээд ирэхээр болсон. 2020 оны 07 дугаар сарын 10-ны орой Архангай аймаг руу гараад 2020 оны 07 дугаар сарын 11-ний өглөөний 07 цаг гэж аймагт ирсэн. Аймагт ирэхдээ нэг найзтайгаа ирсэн байсан. Би Эыг товчоон дээр хүлээж байгаад уулзаад урагшаа Эрдэнэбулган сумын 7 дугаар багт байдаг махны үйлдвэр хүртэл алхчихаад буцаад Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Булган уулын зүүн суганд байдаг “Жамганы булаг”-ийн тийшээ очсон. Э ирэхдээ майхан авч ирсэн байсан. Тэрийг нь хамт ирсэн найз нь барьчихсан явсан. Тэр 2 түрүүлж очоод “Жамганы булаг” дээр шиддэг майхан барьсан байсан. Этай хамт ирсэн найз нь майхан дотор нь унтаад би Этай хамт алхаж байгаад эргээд ирсэн чинь найз нь явлаа гээд яваад өгсөн. Тэр үед өдрийн 12 цаг болж байсан. Тэр найзыг нь А гэдэг юм билээ. Тэгээд Э урд шөнө нойргүй явсан, унтъя гэхээр нь би унтахгүй чи өөрөө унт гээд майханы гадаа зогсож байсан чинь майхан руу чирж оруулаад хэвтүүлэх гэхээр нь би босох гэхээр буцаагаад хэвтүүлээд байсан. Тэгж байснаа миний дээрээс дараад хэвтсэн. Тэгээд намайг унтъя гээд байхаар би үгүй гэсэн чинь ямар сүртэй юм бэ, би чамд урьд нь хэлсэн л биз дээ гээд уурлаад байсан. Би үгүй гэж байна шүү дээ, би одоохондоо жаахан байна, би 25 хүрч байж хүнтэй сууна гэж боддог гээд цааш түлхсэн. Би Эыг дийлэхгүй байсан. Тэгээд миний өмдийг тайлах гээд байхаар нь би өмдөө дээш нь татаад байсан, Э миний өмдийг, дотоожтой хамт өвдөг хүртэл шувтлаад миний дээр гараад хэвтсэн. Тэр үед Э өөрөө хувцсаа тайлаагүй, өмдөө жаахан шувтлаад дээш өндийж байгаад бэлэг эрхтэндээ бэлгэвч хийсэн. Би халаасанд нь бэлгэвч байсан гэж бодож байна. Тэгээд бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийгээд миний дээр 2 минут орчим болоод буусан. Би Эыг цаашаа бай гээд түлхээд өмдөө татаад явлаа гэсэн чинь өмд чинь цус болчихсон байна гэсэн. Би өмдөө сольчихоод явах гэсэн чинь миний цүнхийг цааш нь шидээд намайг явуулахгүй байсан. Би явмаар байна гэж уурлаад цүнх аваад ир би явлаа гээд байгаа юм биш үү гэсэн чинь уучлаарай уучлаарай гээд явуулахгүй байсан. Бид 2 тэндээс 22 цаг өнгөрч байхад майхнаа хураагаад аймгийн төвөөр жаахан явж байгаад Э буудал оръё гэхээр нь би буудал орохгүй гэсэн. Тэгсэн чинь Э юун сүртэй юм гутал хувцсаа тайлахгүй унтахад болно биз дээ гээд Тамир нэртэй буудал руу чирээд орсон. Бид 2 буудалд ороод би буудлын орон дээр сууж байсан чинь хэвтээч дээ гээд байсан. Тэгээд буудлын угаалгын өрөө рүү орж хувцсаа угаана гээд орсон. Буудалд хамт хонохдоо миний өмд, цамцыг тайлах гээд намайг оролдоод миний хөхнөөс базаад, уруул дээр үнсээд байсан. Бид 2 маргааш нь буюу 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 11 цагийн үед буудлаас гараад Э товчоон дээр очиж билетээ бичүүлсэн. Би гадаа нь зогсож байгаад утсаа нээгээд фейсбүүк орсон чинь манай гэрийхэн намайг хаашаа явсан бэ гэсэн байсан. Би гэртээ орохоос айгаад Эт хэлэлгүй Тэрх худалдааны төвд суудаг ангийнхаа охин дээр очих гэж явж байтал Э таарчихсан. Би манай гэрийхэн мэдчихсэн байна, цагдаад хэлнэ гээд байна гэсэн чинь чи гэрийхэндээ хэлээгүй байсан юм уу гэсэн. Тэгээд наад өмдөө өгчих, ээж чинь цагдаад хэлнэ гээд байгаа бол бөөн юм болно, би замдаа явж байгаад хаячихъя гэхээр нь би өгөхгүй гээд өгөөгүй. Тэгээд Э 14 цагийн автобусаар Улаанбаатар хот руу яваад өгсөн. Би Тэрх худалдааны төвд очоод ангийнхаа охинтой байж байхад У эгч ирээд намайг дагуулаад өөрийнх нь хувийн эмнэлэг дээр очсон . У эгч намайг үзээд хүнтэй унтсан байна, хэдэн удаа унтсан гээд цагдаад хэлнэ гээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Бид 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр танилцсан. Тэр өдрөөс хойш 10-аад хоногийн дараанаас надад бэлгийн харьцаанд орох санал тавьдаг байсан. Би тэр саналыг зөвшөөрөөгүй. Н.Э майхантай ирэхээр нь надтай унтах хүсэлтэй байна гэдгийг би гадарлаж байсан. Аймагт таньдаг хүн байхгүй болохоор нь л майхнаа авчирсан байх гэж бодсон. Би өмнө нь өөр хүнтэй бэлгийн харьцаанд орж байгаагүй. Э өмднийхөө халаасанаас бэлгэвчээ гаргаж ирсэн. Э намайг айлгаж сүрдүүлсэн заналхийлсэн асуудал байхгүй, мөн намайг зодсон, миний бэлэг эрхтнээс өөр газарт бэлэг эрхтнээ хийсэн зүйл байхгүй. Э нь миний дээр гараад бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэн рүү хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-42 ху/, 
Насанд хүрээгүй хохирогч Т.Дгийн дахин өгсөн: “...Миний өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Э надтай 2020 оны 06 дугаар сард чатаар харилцаж байхдаа би чамтай унтмаар байна гэж хэлж байсан. Би тэр үед нь насанд хүрч байж хүнтэй унтана гэж хариулж байсан. Би Этай бэлгийн харьцаанд орно гэж тохирч байгаагүй. Э намайг утсаа авахгүй байна гээд уурлахаараа хэнтэй яваад байгаа юм энэ тэр гээд загнадаг байсан. Би Этай 3 сар үерхсэн болохоор сайн болчихсон байсан. Гэхдээ би бэлгийн харьцаанд орохыг хүсээгүй, тэр үедээ бэлгийн харьцаанд орох хүсэлгүй байгаагаа хэлсэн. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 ху/,
Насанд хүрээгүй гэрч Т.Дгийн өгсөн: “...Би Н.Эыг танина. 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Фэйсбүүкийн чатаар танилцаад, үерхэж байгаад өнөөдөр салсан юм. Би Н.Э гэх залуутай 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр өөрийн “До Д” гэх нэртэй хаягаараа Н.Эын “О.Э” гэх хаяг буюу Фэйсбүүкийн чатаар танилцаад, үерхсэн юм. Үерхэж байх хугацаандаа бид хоёр 7 удаа уулзсан. 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 19 цагт Э Улаанбаатар хотоос нааш Архангай аймаг руу гарлаа гэж ярьсан. Бид өмнө нь баяр наадмын амралтаар Архангайд уулзахаар болоод ярилцчихсан байсан юм. Би нагац эгч Утай хамт амьдардаг юм. 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төрсөн ах Очирбатын гэрт байж байх хугацаандаа Этай уулзана гэж бодоод У эгчид ахынд хонохоор явлаа гэж хэлсэн. Тэгээд би ах Очирбатынд 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 09-ны өдөр хүртэл байж байгаад орой 19 цагийн үед Этай холбогдоод Архангай аймаг гарлаа гэхээр нь гэртээ харилаа гэж бэр эгч Цд хэлээд 21 цагийн үед явсан. Би гэртээ харилгүй аймгийн тээврийн товчоон дээр Эыг тосч авах гээд очиж хүлээсэн. Эын утас холбогдохгүй байж байгаад 02 цагийн уед Булган аймгийн Сансар дээр ирж байна гэж хэлсэн. Тэгээд би товчооны хүлээлгийн зааланд Эыг иртэл нь хүлээсэн. Э 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 07 цагт ирсэн. Бид хоёр уулзаад Тамир хорооллоор алхаж байгаад голтой газар очмоор байна гээд байхаар нь би Булган уулын зүүн суга руу дагуулж очсон. Тэгээд дэлгүүр ороод ирье гээд явсан би хажуу талын уулан дээр сууж байсан. Э дэлгүүр явж ирээд буцаад ирэхдээ намайг хараагүй өнгөрөөд явсан. Би араас нь очсон чинь авч ирсэн майхнаа барьчихсан байсан. Дэлгүүрээс талх, хиам, 2,5 литрийн Сэнгүр нэртэй пиво 1 ширхэг, 2,5 литрийн Боргио нэртэй пиво 1 ширхгийг авсан байсан. Авсан хоёр пиво голд хийгээд бид хоёр хоорондоо хууч хөөрч байгаад 14 цагийн үед Э би шөнө нойргүй явсан, ядраад байна, хоёулаа жаахан унтаж амаръя гээд бид хэвтсэн. Тэгээд намайг оролдоод миний өмдийг тайлах гээд татахаар нь би өмдөө дээш нь татаад би одоо жоохон, насанд хүрээгүй байна. Том болж байгаад бэлгийн харьцаанд орно гэж хэлсэн чинь юу яриад байгаа юм бэ гээд ууралсан. Тэгээд намайг оролдож байгаад өмд турсийкийг тайлсан. Дараа нь өөрөө өмдөө доошлуулаад бэлэг эрхтэндээ бэлгэвч хийгээд миний дээр гараад миний бэлэг эрхтэн рүү хийгээд 2 минут орчим хөдлөөд буусан. Би хувцсаа өмсөөд явлаа гэж хэлсэн чинь өмд чинь цус болсон байна соль гэж хэлсэн. Би өмдөө сольчихоод явлаа гэсэн чинь намайг явуулахгүй майхны үүдэнд суучихаад гаргахгүй байсан. Тэгээд бид хоёр 22 цаг хүртэл байж байгаад майхнаа хураагаад аймгийн төвөөр явж байгаад 00 цагийн үед “Тамир” гэдэг нэртэй буудалд орж амарсан. Бид нэг оронд унтсан. Тухайн буудалд бэлгийн харьцаанд ороогүй. Маргааш нь буюу өнөөдөр 2020 оны 07 дугаар сарын 12-ны өглөө 11 цаг 30 минутын үед гараад тээврийн товчоо орж Э Улаанбаатар хот явах тасалбар захиална гээд орсон. Тэр хугацаанд би Фэйсбүүкээ нээсэн чинь манай төрсөн эгч Д Улааанбаатар хотоос хаагуур яваад байгаа юм гэртээ хариач гэсэн утгатай чат явуулсан байсан. Би гэрийнхэндээ найз залуутайгаа хамт байсан гэж хэлсэн. Тэгээд шууд гэр рүүгээ явж байсан чинь манай ангийн охин хүрээд ир гээд залгасан. Би буцаад явж байгаад Этай таараад болсон явдлыг хэлээд цагдаад өгнө гэж байна гэхэд юу яриад байгаа юм наад цустай өмдөө хая, аль эсвэл надад өгчих, би замдаа хаяна гэхээр нь би үгүй гэж хэлээд ангийнхаа хүүхдийн ээжийнх нь ажил дээр ангийнхаа охинтой сууж байтал эгч У ирж авсан юм. Би өмнө нь бэлгийн харьцаанд орж байгаагүй. Э майхан авчирсны тухайд урд өмнө нь бид майхантай хононо гээд ярилцчихсан байсан юм. Бид бэлгийн харьцаанд орох үед ямар нэгэн зүйл дэвсээгүй, майхан цус болоогүй, харин миний өмд цус болсон. Тухайн үед миний сарын тэмдэг ирээгүй байсан. Э нь миний бэлэг эрхтнээс өөр зүйл рүү бэлэг эрхтнээ хийсэн зүйл байхгүй, Э нь дур тавиагүй, миний бэлэг эрхтэн их өвдсөн. Э намайг 15 настай гэдгийг мэдэж байгаа, анх танилцахдаа 15 настай гэдгээ би хэлж байсан. Харин Э 20 настай гэж хэлсэн. Эын авч ирсэн майхан нь ногоон алаг /цэргийн десант/ өнгөтэй, 2 хүний шиддэг майхан байсан. Миний турсийк цус болсон, би хар өнгийн түрсийкээ шинжилгээнд зориулж өгч байна. Намайг бэлгийн харьцаанд ормооргүй байна гэж хэлэхэд миний өмдийг хүчээр тайлж бэлгийн харьцаанд орсон. Ямар учраас тусламж гуйж, цагдаагийн байгууллагад хандаагүй вэ гэвэл би Эт хайртай. Э намайг зодож, цохисон асуудал байхгүй, би өмдөө татсан, миний дээр гараад хэвтсэн учраас би босч дийлээгүй. Бид авсан байсан пивоо уугаагүй тухайн голын усанд орхисон. Намайг Этай үерхэж байгаа талаар манай 2 төрсөн эгч болох Д, Цэрэндулам нар мэдэж байгаа. Э 20 настай гэдгийг мэдэж байсан. Намайг сал гэдэг байсан. Бид Улаанбаатар хотод уулзаж байхдаа бэлгийн харьцаанд орно гэж ярилцаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 02-05 ху/,
Гэрч Т.Дгийн өгсөн: “...Т.Д нь миний төрсөн дүү байгаа юм. Миний дүү Н.Э гэх залууд хүчиндүүлсэн гэдэг асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан. 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хотоос Архангай аймагт ирээд Э гэдэг хүүхэдтэй үерхэж байгаа гэж хэлсэн. Би тэр залуутай нь огт уулзаж байгаагүй, ямар хүн болохыг нь мэдэхгүй, зургийг нь фэйсбүүкээр л харж байсан. 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр тэр залуу нь Улаанбаатар хотоос Архангай аймаг руу гарч байна гэж хэлсэн гэсэн. Миний дүү тосох гэж очсон боловч автобус нь замдаа саатсан учраас цагтаа ирээгүй, тэгээд тээврийн товчоон дээр хоносон гэсэн. Тэгээд автобус өглөө нь 07 цагт ирсэн, тэгээд гадуур хоносон, тэр залуу нь майхан савтай ирсэн, манай дүүг явна гэхээр явуулахгүй байсан гэсэн. Дүү Д нь Н.Эаас өөр хүүхэдтэй үерхэж байгаагүй, надтай их дотно, ойрхон байдаг юм. Гэтэл тэр залуутай холбоотой болсноос хойш утасныхаа кодыг солиод, юмаа нуугаад байдаг болсон. Тэгээд тэр залуу нь Архангайд ирнэ гээд байна гэхээр нь хэрэггүй ээ, боль, наад хүүхдээсээ зайгаа ав гэж хэлсэн боловч намайг Улаанбаатар хот руу явсны дараа тэр хүүхэд өөрөө Архангайд ирсэн байсан. Миний дүү Т.Д нь үг дуу цөөтэй, их даруухан байгаа юм. Бид хоёр нэг сургуульд сурдаг байсан. Манай дүү Э гээд залуутай танилцсанаас хойш юмаа нуугаад байдаг болсон. Мөн энэ залуу манай дүүтэй их муухай харьцдаг юм шиг байна лээ. Миний хажууд утсаар ярьж байхад цаанаас нь уурлаад загнаад байх шиг байсан. Би утсыг нь булааж аваад наадахаасаа боль, яахаараа наадах чинь чамайг загнадаг юм бэ гэж хэлж байсан. Дүү надад хэлэхдээ Улаанбаатарт байхдаа л энэ залуутай 6 удаа уулзсан гэж байсан. Миний бодлоор энэ залуу манай дүүг загнаад, аргандаа оруулчихсан юм шиг байна лээ. Манай дүү өөрийгөө илэрхийлээд байдаггүй ч гэсэн жаахан зөрүүд хүүхэд байгаа юм. Улаанбаатар хот явна гээд байсан, энэ залуутай уулзсан юм байна лээ. Өмнө нь надтай илэн далангүй ярилцдаг, хүмүүс чат бичихээр юу гэж хариу бичих үү гэж ярилцдаг байсан. Тэгсэн энэ  залуутай уулздаг болсноос хойш утасныхаа кодыг солиод юмаа нуугаад байдаг болсон. Тэр залуу нь манай дүүд юу гээд ойлгуулчихсан юм, бүү мэд. Хар нялхаараа байгаа дүүг минь ийм болгочихсон байгаа учраас Н.Эт их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 ху/,
Гэрч С.Угийн өгсөн: “...Т.Д нь миний төрсөн дүүгийн хүүхэд юм. Харин Э гэх хүнийг танихгүй. Би төрсөн дүүгийн охин Дтэй хамт амьдардаг юм. Д 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төрсөн ах Очирбатын гэрт хонохоор явлаа гэж надтай утсаар ярьсан. Тэгээд би өнөөдөр буюу 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Д рүү 2 удаа залгасан боловч утас нь болохгүй байсан. Тэгээд Дгийн ээж рүү залгаж Очирбатын дугаарыг аваад холбогдож Дг асуухад 2 хоногийн өмнө буюу 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр харилаа гээд гарсан. Гэртээ хариагүй байгаа юм уу гэж надаас асуусан. Тэгээд би ирээгүй талаар хэлсэн. Тэгээд би төрсөн эгч Д рүү залгаад болсон явдлын талаар ярьсан. Д надад Дгийн чатыг шалгаад эргээд ярина гээд утсаа салгасан. Удалгүй залгаад Э гэдэг хүн 14 цагийн автобусаар Улаанбаатар хот явах гэж байна, та тээврийн товчоон дээр яваад оч, тэнд байж магадгүй гэж хэлсэн. Тэгээд би очоод захиалсан тасалбар шалгуулахад Э гэдэг хүн тасалбар авсан байсан. Би автобус дотор орж харахад нэг шар царайтай залуу сууж байсан. Д хажууд нь байгаагүй. Дрүү залгаад байхгүй байна гэхэд Тэрх худалдааны төв дотор байна яваад оч гэж хэлсэн. Тухайн газар очиход Д байсан. Тэгээд би дагуулж яваад эмнэлэг дээрээ очоод Дгийн ээжтэй холбогдоод охидын үзлэг хийгээд үзэх үү, 2 хоног гадуур явсан байна, хүнтэй бэлгийн харьцаанд орсон байж магадгүй гэж хэлсэн. Надад зөвшөөрсөн. Би үзлэг хийхэд охин хальс гэмтэж цус гарсан байсан. Тэгээд би ямар хүнтэй бэлгийн харьцаанд орсон талаар асуухад Э гэх найз залуутайгаа бэлгийн харьцаанд орсон гэж хэлсэн юм. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандах болсон. Д нь өмнө нь гадуур хонож явсан удаа байхгүй. Д нь бид хоёртой манай ач хүүхдүүдтэй хамт байдаг юм. Тэр хүүхдүүд надад Д эгч 00 ороод хүнтэй утсаар яриад гарч ирэхгүй байна гэж хэлж байсан. Тэгээд би хүнтэй үерхэж байгаа юм байна гэж дотроо бодсон. Мөн амралтын нэг өдрөөр Дгийн утасруу Фейсбүүкээр хүн залгаад байхаар нь аваад ярьсан чинь 20 орчим насны нэг залуу аваад намайг хараад утсаа салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 ху/,
Н.Эын гэрчээр өгсөн: “...Т.Д нь миний найз охин байгаа юм. Би 2020 оны 07 дугаар сарын 3, 4-ний үеэс эхлэн Архангайд очих талаар найз охин Т.Долгосүрэнтэй утсаар ярилцаж байсан. Би Улсын баяр наадмын үеэр амралтын өдрүүд тааруулаад очно гэж ярилцсан юм. 2020 оны 07 дугаар сарын 10-ны орой 19 цагт автобусанд тасалбар бичүүлээд Архангай аймаг руу суусан юм. Найз охиндоо би хэлэхэд, намайг тосоод авна гэж хэлсэн. Би замд явсаар байгаад 2020 оны 07 дугаар сарын 11-ний өглөө 07 цагийн үед Архангай аймагт ирэхэд найз охин Долгосүрэн тосч авсан юм. Бид юм яриад замаар алхаж байгаад би найз охиндоо голтой газар байгаа юу гэхэд намайг “Булган” уулын зүүн ам руу дагуулаад явсан. Замаараа би дэлгүүр орсон. Д би түрүүлээд явж байя гэж хэлээд явсан, би дэлгүүр ороод талх, хиам, 2,5 литрийн 2 ширхэг пиво, зайрмаг аваад булаг дээр ирээд хотоос авч ирсэн майхнаа дэлгээд байж байтал Д ирсэн. Авсан пивоо усанд хийгээд, бид талх, хиам, зайрмагаа идээд юм яриад сууж байгаад найз охиндоо хандаж “би шөнө нойргүй явж ирсэн, жаахан унтаж амармаар байна” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хэвтээд би найз охиноосоо хоёулаа хүүхэдтэй болно гэсэн хэзээ хүүхэдтэй болох юм бэ гэж асуухад дараа хүүхэдтэй болно гэж хэлсэн. Би Дд хандаж чи намайг Архангайд ирэхээр хүүхэдтэй болно гэж ярилцсан биз дээ гэж хэлсэн чинь Д юм хэлэхгүй байхаар нь би өмдийг нь тайлсан чинь үгүй гээд байхаар нь би больсон. Дахиад ярилцаж байгаад Д за би өөрөө өмдөө тайлъя гээд тайлсан. Тэгээд намайг боль гэж хэлэхээр чи болино шүү гэж хэлсэн. Би зөвшөөрсөн. Би өмдөө доошлуулаад бэлгэвч эрхтэндээ хийгээд Дгийн бэлэг эрхтэнрүү хийсэн. 1 минут орчим хөдлөөд би дур тавьсан. Би дур тавьсан талаараа Дд хэлсэн чинь бэлгэвч дотроо тавьсан уу, одоо боль гэхээр нь бэлэг эрхтнээ сугалж аваад бэлгэвчээ хаясан. Д өмдөө өмссөний дараа харахад өмд нь цус болсон байсан. Бид хоёр хувцсаа өмсөөд буцаад хэсэг унтаж байтал Д би даараад байна гэхээр нь би явах уу гэхэд толгой дохихоор нь майхнаа хураагаад аймгийн төвөөр явж байгаад буудалд орж бид хоёр амарсан. Д бид хоёр 14 цагийн үед бэлгийн харьцаанд орсон. Майхнаа буулгаад явах үед 22 цаг болж байсан байх, 23 цаг өнгөрч 00 цаг болох гэж байхад буудалд амраад 2020 оны 07 дугаар сарын 12-ны өглөө 11 цаг өнгөрөөд 12 цаг болох гэж байхад буудлаас гараад тээврийн товчоо руу явж Улаанбаатар хот явах тасалбар бичүүлэхээр гарсан. “Нархан” дэлгүүрийн хажууд Д таньдаг хүн байна гэж хэлээд үлдсэн. Би тасалбар бичүүлээд гараад ирэхэд Д байхгүй байхаар нь хэсэг хараад зогсож байтал Д алхаад ирэхээр нь би хаана байсан талаар асуухад гэрийнхээ гадна очоод буцаад ирлээ. Манай гэрийнхэн бүгд гадуур 2 хоног явсан талаар мэдсэн байна, цагдаад хэлнэ гэж байна гэхээр нь яагаад 2 хоног гэж 1 л хоног хамт байсан биздээ гэхэд намайг хүлээгээд Авто тээврийн товчоон дээр 1 хоносон гэж хэлсэн. Би хамт очоод би танай гэрийнхэнтэй уулзаад танилцаж болох уу гэхэд дараа болно, одоо би өөрийгөө аргалмаар байна гэж хэлсэн. Би наад цустай өмдөө хаячих эсвэл би замдаа хаячих уу гэсэн чинь үгүй би өөрөө аргална, автобусандаа эртхэн суу, би өөрөө чамруу залгана гэж хэлээд явсан. Д бид хоёр гол дээр хамт хононо гэж хэлээд ярилцсан байсан. Би майхан, Д хөнжил гудас бэлдэнэ гэсэн юм. Би урд өмнө Дтэй бэлгийн харьцаанд орж байгаагүй. Бид хоёр авсан пивоо уугаагүй, тухайн газар нь хаясан. 2020 оны 05 дугаар сарын 14-ний үед Фэйсбүүкээр миний дуртай зүйлүүдийг тааж чадвал хүссэн зүйлийг чинь биелүүлнэ гэж гэсэн пост оруулсан “Доогий Долгор” гэсэн хаяг байсан. Би тухайн хаяг руу ороод өөрийнх нь зургийг харж байгаад асуултуудад нь хариулсан. Тухайн посдот дуртай өнгө, амттан, сонирхдог спорт гэх зэрэг асуултууд байсан. Хариу чатаар бичсэн чинь миний дуртай зүйлүүдийг бүгдийг нь таалаа гэж хэлээд хүслээ хэл гэхээр нь би үерхэе гэж хэлсэн, Д зөвшөөрсөн. Үүнээс хойш бид хоёр чатаар харьцдаг болсон. Улаанбаатар хотод ирэхэд нь 7 удаа уулзсан. Дгийн фэйсбүүк хаяг дээр нь 2005 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн гэсэн мэдээлэл байсан, одоо 15 настай...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 ху/,
Гэрч О.Лгийн өгсөн: “...Н.Э нь миний төрсөн дүү байгаа юм. Э нь 1998 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр айлын отгон хүүхэд болж мэндэлсэн, бага насандаа цэцэрлэгт хүмүүжин, 8 дугаар ангиа төгсөөд “Хүнсний технологийн коллеж”-д 2015 онд орж, төгсөөд 2017 оны 10 дугаар сард цэргийн албанд яваад, 2018 онд халагдаж ирээд манай нөхрийн ажил буюу “АПУ” ХХК-д ачигчийн ажил хийж байгаа. Миний дүү сэргэлэн цовоо зантай, манай дүү цэрэгт явж ирээд ажилд орох хүртлээ манай бага хүүхдийг харж асарсан. Чих зөөлөн, хүний үгэнд оромтгой, хүнд итгэмтгий, хүнтэй зөв харьцдаг, ажилсаг, сайн хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 ху/,
Гэрч О.Э өгсөн: “...Н.Э нь манай эхнэрийн төрсөн дүү байгаа юм. Би Эыг 2008 оноос хойш мэднэ. 2008 онд Лтэй гэр бүл болсон, үүнээс хойш Э манайд амьдарсан юм. 2017 онд цэргийн алба хааж ирээд манай ажилд ороод 1 жил гаруй болж байна. Архи хэрэглэдэггүй, харин тамхи татдаг, хүнтэй зөв боловсон харьцдаг, ажилсаг, хүний үгнээс гардаггүй, дуулгавартай, сагсан бөмбөгөөр хилээллэдэг, сайн хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 ху/,
Гэрч Н.Э өгсөн: “...Би 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Тамир буудалд хүлээн авагчаар ажиллаж байгаад 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ажлаасаа гарсан. Манай буудалд 3 хүн ээлжээр хүлээн авагчаар ажилладаг. Би яг хэдний өдөр гарсан болохоо санахгүй байна. Би ээлжийн үүрэг гүйцэтгэж байхдаа буудалдаа гараатай үедээ огт унтахгүй зурагт үзээд эсхүл цэвэрлэгээгээ хийгээд байж байдаг. Тухайн үед манай буудлаар явуулын настай хүмүүс орж ирсэн. Би залуухан эрэгтэй эмэгтэй хүн орж ирснийг огт санахгүй байна. Цагийн бүртгэлийн дэвтэр дээр буудлаар үйлчлүүлэх гэж байгаа хүний регистрийн дугаар, хаанаас явж байгаа болох, мөн орсон цагийг бүртгээд оруулдаг. Үйлчлүүлэгчээ өрөөнд оруулаад бүх эд зүйлээ нэг бүрчлэн хүлээлгэж өгдөг. Тэгээд ус буцалгаж оруулж өгдөг. Тэгээд түлхүүрээ өөрсдөд нь хүлээлгэн өгдөг. Манайх 24 цаг гараад 72 цаг амардаг. Гарсан хүн нь дэвтэр дээр бүх зүйлээ бичиж хүлээлгэн өгөөд гарын үсэг зураад явчихдаг юм. Манайх дандаа явуулын хүмүүс л үйлчлүүлж байсан. Насанд хүрээгүй хүн буудалд хонуулж байсан удаа байхгүй. Манайх согтуу хүн ч хүлээн авч байгаагүй. Би тэрийг хаана байгааг огт мэдэхгүй байна. Би тэр үед тухайн буудалд хүний оронд ажиллаж байгаад одоо гарчихсан. 2019 оны 07 дугаар сард наадмын үеэр хүн байхгүй шахуу байсан. 2020 оны 07 дугаар сарын 20-д гаргаад хүн ихтэй болсон. Манайх үйлчлүүлэгчдээ ямар нэгэн бичиг огт өгдөггүй. Хүнээ гарах үед нь эд зүйлээ хүлээн авч тэмдэглэл үйлддэг. Цагийн бүртгэлийн дэвтэр шинээр нээсэн, эхний 2 хуудас дээр бүртгэчихсэн, цагаан дэвтэр байсан. Мөн тухайн үед надаас өөр Мөнхжаргал гээд нэг эмэгтэй байсан. Би нэг эмэгтэйгийнх нь нэрийг мэдэхгүй байна. Надтай нийлээд 3 хүн гардаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 113-114 ху/,
Гэрч Х.Б өгсөн: “...Би уг нь аймгийн нэгдсэн эмнэлэгт ажилладаг юм. Манай гэр бүл Архангай Эрдэнэбулган сумын 4 дүгээр багт “Тамир” нэртэй зочид буудал ажиллуулдаг. Би давхар буудлынхаа дотоод ажлыг хариуцаад явдаг юм. Манай буудалд 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Эрдэнэчимэг гэдэг хүн ресепшнээр ажиллаж байсан. Манайх уг нь бүртгэл хөтлөөд явдаг юм. Би 2020 оны бүртгэлээ он гарчихаар нь шатаачихсан юм. Тухайн бүртгэл манайд одоо байхгүй. Манайх уг нь бүртгэлээ хадгалаад явж байсан юм. Өмнөх 5-н жилийн бичиг цаасыг шатаах үедээ хамт шатаачихсан байна лээ. Буудалд хонох гэж ирсэн хүний бичиг баримтыг нь үзэж бүртгээд регистрийн дугаарыг бүртгэж оруул гэсэн шаардлагыг тавьдаг. Би өөрөө өглөө, орой, өдөрт буудал дээрээ очдог юм. Яг хүн хүлээж авч өрөө өрөөгөөр явдаггүй болохоор мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 115-116 ху/,
Гэрч О.Т өгсөн: “...Би Н.Этай 2008 оноос хойш найзалж байна. Би 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр найз Н.Эын хамт Архангай аймаг руу шуудангийн автобусаар очсон. Бид Архангайд очоод Н.Эын найз охин болох Дтэй уулзсан. Д надтай нэг их юм ярихгүй, сонин зан гаргаад байхаар нь өдрийн 14 цагийн үед найзынхаа машинд суугаад Улаанбаатар хот руу буцсан, Э найз охинтойгоо үлдсэн. Манай найз Э даруухан, хамт байхад хөгжилтэй байдаг, урьд нь хэрэгт холбогдож байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 134-135 ху/,

Н.Эын яллагдагчаар өгсөн: “...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Т.Д бид 2 хүүхэдтэй болно гэж сар гарангийн өмнөөс ярьдаг байсан. 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 19 цагийн Архангай аймаг явах автобусанд суугаад Архангай аймагт өглөөний 06 цаг 55 минутын үед ирсэн. Намайг ирэхэд Т.Д ирчихсэн хүлээж байсан. Бид 2 хамт Архангай аймгийн төв талбай тэрүүгээр хамт жаахан алхсан. Тэгээд хойшоо саадны тэнд сууж хөзөр жаахан тоглож байгаад тэгээд голын эрэг рүү явъя гэсэн. Би автобусанд нойргүй явж ирсэн болохоор майхнаа бариад унтаад өгсөн. Тэгээд сэрсэн чинь гадаа бүрэнхий болж байсан. Цаг оройны 8 юм уу 9 цаг болж байсан. Би майхан дотор хэвтэж байхдаа хүүхэдтэй болохгүй юм уу гэж асуусан чинь дуугарахгүй байсан. Би Дг тэврээд буцаад хэсэг унтчихаад шөнийн 12 цагийн үед сэрсэн. Тэр үед гадаа харанхуй байсан. Д нь хоёулаа дараа хүүхэдтэй больё, одоо унтъя гэхээр нь чамд бэлгэвч байхгүй биздээ гэж хэлсэн. Би надад бэлгэвч байгаа гэж хэлсэн чинь Т.Д өөрийнхөө өмдийг өөрөө тайлсан. Мөн эгч Д гэдэг эгч нь Дг загнасан гэж худлаа мэдүүлсэн байна. Би Дтэй утсаар ярьж байсан чинь манай эгч намайг пиво уу гээд байна гэхээр нь би танай эгч чинь ямар сонин юм бэ чамайг пиво уулгаж яах гээд байгаа юм бэ гэж хэлж байсан. Би Т.Дг хэдэн настай гэдгийг мэдээгүй. Ер нь бол надад 18, 19 настай юм шиг харагдсан. Би Т.Дг сургуулийн сурагч гэдгийг мэдэж байсан. Би 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 22 нас хүрнэ. Би өмнө нь Архангай аймагт ирж байгаагүй. Намайг майхан барих үед Т.Д хамт байсан. Би тэр газрынх нэрийг мэдэхгүй, рашаантай газар байсан. Би уг нь тэнд хонох гэж байсан юм. Тэгсэн Д даараад байна гэхээр нь тэндээсээ шөнийн 01 цагийн үед майхнаа хураагаад 4 замын тойргийн хажууханд байх Хаан банкны АТМ-тэй экспрессийн ойролцоо 2 давхар билүү буудалд хоносон. Тэр буудлын нэрийг нь би мэдэхгүй байна. Бид 2 тус тусдаа унтсан. Фэйсбүүкээр найз болоход Т.Д эхэлж найзын хүсэлт ирүүлсэн. Бид өмнө нь хорь гаруй удаа уулзсан. Ингэж уулзахдаа хүүхэдтэй болно, амьдарна гэж тохирсон. Энэ хугацаанд Т.Дг оюутан гэж ойлгож байсан. 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймагт ирж уулзах уулзалтыг Т.Д санаачилсан. Т.Д намайг ирэхдээ майхан аваад ир, хоёулаа майханд хоноё гэж хэлсэн. Т.Д өөрөө хөнжил гудсаа аваад ирье гэсэн юм. Тухайн үед бид анх удаа бэлгийн харьцаанд орсон. Тэр шөнө майханд нэг л удаа бэлгийн харьцаанд орсон. Бид харилцан тохироод бэлгийн харьцаанд орсон. Би Т.Дг дарамт шахалтад орсон гэж бодож байна. Намайг хохирогчийн талаас дарамталсан зүйл байхгүй. Би Т.Дтэй нүүрэлдэж мэдүүлж өгвөл түүнийг үнэн байдлаа ярина гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-70 ху/,
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-10 ху/,
Эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12 ху/,
Шүүгдэгч Н.Эын Улаанбаатар хотоос Архангай аймагт ирсэн болон Архангай аймгаас Улаанбаатар хот руу буцсан “Хот хоорондын орон нутгийн нийтийн тээврийн зорчигчийн тасалбар” /хх-ийн 21 ху/,
Насанд хүрээгүй хохирогч Т.Дгийн биед үзлэг хийсэн Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 332 дугаартай 
1.    Т.Дгийн биед охин хальсны 6 цаг орчмын урагдал, баруун хөхний дээр, зүүн гарын бугалганы дотор дээд хэсэгт хүрэн ягаан цус хуралт гэмтлүүд учирчээ.
2.    Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн шахах, шахагдах үйлчлэлээр үүснэ.
3.    Хүчиндүүлсэн гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4.    Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй.
5.    Дээрх гэмтлүүд нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-6-д зааснаар биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
6.    Дээрх гэмтлүүд нь иргэн Т.Дгийн хүчиндүүлсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
7.    Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй.
8.    Т.Д нь бэлгийн бойжилт бүрэн олоогүй байна гэх дүгнэлт /хх-ийн 25 ху/,
Насанд хүрээгүй хохирогч Т.Дгийн төрсний бүртгэлийн 341/000364 дугаартай лавлагаа /хх-ийн 32 ху/,
Насанд хүрээгүй хохирогч Т.Дгийн нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 43-44 ху/,
Харагчуул овогт Нэргүйн Э /РД:УИ98112016/-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 60, 77 ху/,
Наацын шинжилгээний хуудас /хх-ийн 59 ху/,
Насанд хүрээгүй хохирогч Т.Дгийн биед шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 578 дугаартай 
1.    “Т.Дгийн биед бэлгийн замаар дамжин халдварладаг халдварт өвчин илэрсэнгүй” гэх дүгнэлт /хх-ийн 58 ху/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 64 ху/,
Улаанбаатар хот, Сүхбаатарын дүүргийн 15 дугаар хорооны засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2129 дугаартай тодорхойлолт /хх-ийн 65 ху/,
Оролцогчдыг хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн  136-138 ху/ зэрэг болно. 
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Эт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ. 
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Э нь 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр ..... аймгийн ......сумын 4 дүгээр багийн нутаг, “Б” гэх газарт 15 нас, 5 сар, 13 хоногтой Т.Дтэй бэлгийн харьцаанд орсон гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
 Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Эт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.  
Эрүүгийн 2012............ дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэлж, дүгнэлээ. 
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар, эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 
Шүүгдэгч Н.Э нь 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг, “Булган уулын зүүн суга” гэх газарт 15 нас, 5 сар, 13 хоногтой Т.Дн 16насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь: 
Насанд хүрээгүй хохирогч Т.Дгийн өгсөн: “..Э миний өмдийг, дотоожтой хамт өвдөг хүртэл шувтлаад дээр гараад хэвтсэн. Тэр үед Э өөрөө хувцсаа тайлаагүй, өмдөө жаахан шувтлаад дээш өндийж байгаад бэлэг эрхтэндээ бэлгэвч хийсэн. Би халаасанд нь бэлгэвч байсан гэж бодож байна. Тэгээд бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийгээд миний дээр 2 минут орчим болоод буусан. Би Эыг цаашаа бай гээд түлхээд өмдөө татаад явлаа гэсэн чинь өмд чинь цус болчихсон байна гэсэн.Бид 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр танилцсан. Тэр өдрөөс хойш 10-аад хоногийн дараанаас надад бэлгийн харьцаанд орох санал тавьдаг байсан. Би тэр саналыг зөвшөөрөөгүй. Н.Э майхантай ирэхээр нь надтай унтах хүсэлтэй байна гэдгийг би гадарлаж байсан. Аймагт таньдаг хүн байхгүй болохоор нь л майхнаа авчирсан байх гэж бодсон. Би өмнө нь өөр хүнтэй бэлгийн харьцаанд орж байгаагүй. Э өмднийхөө халаасанаас бэлгэвчээ гаргаж ирсэн. Э намайг айлгаж сүрдүүлсэн заналхийлсэн асуудал байхгүй, мөн намайг зодсон, миний бэлэг эрхтнээс өөр газарт бэлэг эрхтнээ хийсэн зүйл байхгүй. Э нь миний дээр гараад бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэн рүү хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-42 ху/, Насанд хүрээгүй хохирогч Т.Дгийн дахин өгсөн: “...Миний өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Э надтай 2020 оны 06 дугаар сард чатаар харилцаж байхдаа би чамтай унтмаар байна гэж хэлж байсан. Би тэр үед нь насанд хүрч байж хүнтэй унтана гэж хариулж байсан. Би Этай бэлгийн харьцаанд орно гэж тохирч байгаагүй. Э намайг утсаа авахгүй байна гээд уурлахаараа хэнтэй яваад байгаа юм энэ тэр гээд загнадаг байсан. Би Этай 3 сар үерхсэн болохоор сайн болчихсон байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 ху/,гэрч Т.Дгийн өгсөн: “...Тэгээд тэр залуу нь Архангайд ирнэ гээд байна гэхээр нь хэрэггүй ээ, боль, наад хүүхдээсээ зайгаа ав гэж хэлсэн боловч намайг Улаанбаатар хот руу явсны дараа тэр хүүхэд өөрөө Архангайд ирсэн байсан. ...Хар нялхаараа байгаа дүүг минь ийм болгочихсон байгаа учраас Н.Эт их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 ху/, гэрч С.Угийн өгсөн: “...Би үзлэг хийхэд охин хальс гэмтэж цус гарсан байсан. Тэгээд би ямар хүнтэй бэлгийн харьцаанд орсон талаар асуухад Э гэх найз залуутайгаа бэлгийн харьцаанд орсон гэж хэлсэн юм. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандах болсон юм. Д нь өмнө нь гадуур хонож явсан удаа байхгүй. ...Мөн амралтын нэг өдрөөр Дгийн утасруу Фейсбүүкээр хүн залгаад байхаар нь аваад ярьсан чинь 20 орчим насны нэг залуу аваад намайг хараад утсаа салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 ху/, Н.Эын яллагдагчаар өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 19 цагийн Архангай аймаг явах автобусанд суугаад Архангай аймагт өглөөний 06 цаг 55 минутын үед ирсэн. Намайг ирэхэд Т.Д ирчихсэн хүлээж байсан. Бид 2 хамт Архангай аймгийн төв талбай тэрүүгээр хамт жаахан алхсан. Тэгээд хойшоо саадны тэнд сууж хөзөр жаахан тоглож байгаад тэгээд голын эрэг рүү явъя гэсэн. Би автобусанд нойргүй явж ирсэн болохоор майхнаа бариад унтаад өгсөн. Тэгээд сэрсэн чинь гадаа бүрэнхий болж байсан. Цаг оройны 8 юм уу 9 цаг болж байсан. Би майхан дотор хэвтэж байхдаа хүүхэдтэй болохгүй юм уу гэж асуусан чинь дуугарахгүй байсан. Би Дг тэврээд буцаад хэсэг унтчихаад шөнийн 12 цагийн үед сэрсэн. Тэр үед гадаа харанхуй байсан. Д нь хоёулаа дараа хүүхэдтэй больё, одоо унтъя гэхээр нь чамд бэлгэвч байхгүй биздээ гэж хэлсэн. Би надад бэлгэвч байгаа гэж хэлсэн чинь Т.Д өөрийнхөө өмдийг өөрөө тайлсан. Намайг майхан барих үед Т.Д хамт байсан. Би тэр газрынх нэрийг мэдэхгүй, рашаантай газар байсан. Би уг нь тэнд хонох гэж байсан юм. Тэгсэн Д даараад байна гэхээр нь тэндээсээ шөнийн 01 цагийн үед майхнаа хураагаад 4 замын тойргийн хажууханд байх Хаан банкны АТМ-тэй экспрессийн ойролцоо 2 давхар билүү буудалд хоносон. Тэр буудлын нэрийг нь би мэдэхгүй байна. Бид 2 тус тусдаа унтсан. Фэйсбүүкээр найз болоход Т.Д эхэлж найзын хүсэлт ирүүлсэн. Бид өмнө нь хорь гаруй удаа уулзсан. Ингэж уулзахдаа хүүхэдтэй болно, амьдарна гэж тохирсон. Энэ хугацаанд Т.Дг оюутан гэж ойлгож байсан. 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймагт ирж уулзах уулзалтыг Т.Д санаачилсан. Т.Д намайг ирэхдээ майхан аваад ир. Хоёулаа майханд хоноё гэж хэлсэн. Т.Д өөрөө хөнжил гудсаа аваад ирье гэсэн юм. Тухайн үед бид анх удаа бэлгийн харьцаанд орсон. Тэр шөнө майханд нэг л удаа бэлгийн харьцаанд орсон. Бид харилцан тохироод бэлгийн харьцаанд орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-70 ху/,эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-10 ху/, эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12 ху/, насанд хүрээгүй хохирогч Т.Дгийн биед үзлэг хийсэн Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 332 дугаартай дүгнэлт /хх-ийн 25 ху/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож, харин Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Эын үйлдлийг хүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн нь насанд хүрээгүй хохирогч Т.Дгийн өгсөн: Н.Э майхантай ирэхээр нь надтай унтах хүсэлтэй байна гэдгийг би гадарлаж байсан.Би өмнө нь өөр хүнтэй бэлгийн харьцаанд орж байгаагүй. Э өмднийхөө халаасанаас бэлгэвчээ гаргаж ирсэн. Э намайг айлгаж сүрдүүлсэн заналхийлсэн асуудал байхгүй, мөн намайг зодсон, миний бэлэг эрхтнээс өөр газарт бэлэг эрхтнээ хийсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-42 ху/ гэрч С.Угийн өгсөн: “...Би үзлэг хийхэд охин хальс гэмтэж цус гарсан байсан. Тэгээд би ямар хүнтэй бэлгийн харьцаанд орсон талаар асуухад Э гэх найз залуутайгаа бэлгийн харьцаанд орсон гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 ху/ зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байна.
Иймд Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Эын үйлдлийг хүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндсэн гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийг 14 насанд хүрсэн 16 насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэж хөнгөрүүлэн өөрчлөн зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд хүчиндэх гэмт хэрэг үйлдэх аргыг тодорхой заасан бөгөөд гэмт этгээд уг хэргийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэх, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулах аргаар үйлдсэн байдаг. 
Хүч хэрэглэх аргаар үйлдсэн гэж гэмт этгээд хохирогчийн бие махбодид халдаж, түүний эсэргүүцлийг няцаасан байхыг ойлгох бөгөөд хохирогчийн бие махбодид халдах үйлдэл нь алгадах, цохих, дарах хоолойг боох гар барих, хувцсыг урах зэрэг хэлбэртэй байж болно. Хүч хэрэглэхээр заналхийлэх аргаар үйлдсэн гэж гэмт этгээд хохирогчийг болон ойр дотны хүнийг ална, эрүүл мэндэд хохирол учруулна, эрх эрх чөлөөг хязгаарлах зэргээр айлган сүрдүүлсэн байхыг ойлгоно. Эдгээр аргаас өөрөөр бусадтай бэлгийн харьцаанд орсон, бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн бол хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй юм. 


Харин арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэргийн үндсэн шинж нь бэлгийн харьцаанд орсон идэвхитэй үйлдэл бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж түүнийг хүсэж гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлддэг. Мөн гэмт этгээд хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан нь насанд хүрээгүй хохирогч Т.Дгийн мэдүүлгээр тогтоогдож байгаа болно.  
Иймд шүүгдэгч Н.Эын үйлдэл нь дээрх хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх буюу насанд хүрээгүй хохирогч Т.Дг алгадах, цохих, хувцсыг нь урах, ойр дотны хүнийг ална, эрүүл мэндэд хохирол учруулах гэх зэргээр айлган сүрдүүлсэн шинжгүй байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийг 14 насанд хүрсэн 16 насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэж хөнгөрүүлэн өөрчлөн зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Мөн иргэдийн төлөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э нь гэм буруутай байна гэх бичгээр гаргасан дүгнэлт нь шүүхийн дүгнэлттэй адил байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Насанд хүрээгүй хохирогч Т.Д, түүний хууль ёсны төлөөлөгч Г.М нар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх баримтыг гаргаж өгөөгүй бөгөөд хохирогч Т.Д, түүний хууль ёсны төлөөлөгч Г.М нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 
Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилсан байх тул шүүгдэгч Н.Эт хорих ял оногдуулах нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Н.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хуулийн 6.6дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан 1 /нэг/ жил хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, шүүгдэгч Н.Эын энэ хэрэгт цагдан хоригдсон 78 /далан найм/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогч Т.Д, түүний хууль ёсны төлөөлөгч Г.М нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв. 

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ж нь шүүх хуралдааны үед 1 ширхэг сидийг шинээр гаргаж өгч шинжлэн судлуулах санал ирүүлсэн бөгөөд  энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “энэ хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан  нотлох баримт мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй гэсэн” байх тул шүүх нотлох баримтад үнэлээгүй болно. 
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1,  2, 3, 4 дэх хэсэг , 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг тус тус удирдлага болгон                                              
ТОГТООХ нь:
1.    Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х овогт Н Эт холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй. 
2.    Шүүгдэгч Х овогт Н Эыг хохирогчийг арван дөрөв насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
3.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 
4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 78 /далан найм/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 
5.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 
6.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7.    Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 
8.    Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ОТГОНЦЭЦЭГ
                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Р.АЛТАНЦЭЦЭГ
                                                  ШҮҮГЧ                                    П.ГАНДОЛГОР