Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/007

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Прокурор: *******,

Нарийн бичгийн дарга: *******,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч *******,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дугаартай эрүүгийн хэргийг 01 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт :

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн,  овогт гийн , / Регистрийн дугаар: /,

. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, , овогт ийн , / Регистрийн дугаар: /,

Холбогдсон хэргийн талаар :

 Шүүгдэгч нийтийн албан тушаалтан болох Баянхонгор аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга *******, Баянхонгор аймгийн сумын засаг дарга ******* нар нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан өөрт олгогдоогүй эрх эдэлж “ ” ХХК-нд 017 оны 08 дугаар сард Баянхонгор аймгийн сумын дугаар багийн дэвсгэрт байрлах “ ” гэх газарт ашигт малтмал хайх, ашиглах, олборлох зөвшөөрлийг амаар өгч бусдад давуу байдал бий болгосны улмаас байгаль орчинд 1.370.800 төгрөгийн хохирол учруулсан... гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“-” ХХК нь манай сумын “ ” гэх газарт нөхөг сэргээлтийн үйл ажиллагаа явуулсан ба сумын Иргэдийн нийтийн хурлаас “ ” гэх газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулахаар тогтоол гарсан ба үүнийг нь Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас дэмжээд Аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтэст хүргүүлсэн юм. Үүний дагуу Засаг даргын тамгын газраас “-” ХХК- тай гэрээ байгуулан тухайн газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж байгаа юм. “-” ХХК нь нөхөн сэргээлт явуулах газраас илүү гарч газар ухсан байгаа, уг компанийн нөхөн сэргээлт явуулж байгаа газар дээр нь 017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр очиж үзэхэд - ХХК нь уулын хажуу бэлээр сүүлд нь шонгийн мод суулгасан байгаа газарт газар ухахаар төлөвлөсөн гэж байсан бөгөөд яагаад энэ газрыг ухах гэж байгаа юм бэ гэхэд уг компанийн ажилтан гэх залуу хоёр нь манай компанид аймгаас энэ газрын цэг солиболцлыг тавьж өгсөн юм, ухах ёстой л гэж хэлсэн.

Тэр газрыг ухах талаар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ямар ч бичиг гараагүй. 017 оны 08 дугаар сарын 07-ын өдөр бид нарыг тухайн газарт очсоны дараа сумын төв дээр “-” ХХК-ийн ажилтан нь ирж уулзаад одоо тэр шон хатгасан байгаа газрыг ухаж үзсэн чинь цэвдэгтэй учраас зардал их гарах юм байна, бид нар тэр газрыг ухаад буцаагаад булчихлаа, тэр газартаа бид нар шон хатгаж хайс хатгаад биологийн нөхөн сэргээлт хийе, одоо сум орон тайгаа тохироод шинэ газар заалгаж ажиллах хүсэлтээ тавьсан. Энэ үед , Засаг дарга, Байгаль орчны улсын байцаагч бид нар байсан ба, гоос сум орон т дахин хөрөнгө оруулалт хийе, багт нь 0,000,000 төгрөг, суманд 80,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийе гэсэн хүсэлтийг тавьсан. Үүнийг нь би хүлээн зөвшөөрөөгүй, би сумын Цэцэрлэгийн барилгыг засварлаж, шинэ Захиргааны байр барьж өг гэдэг шаардлагыг тавихад - ХХК-ийн ажилтан нь хүлээж аваагүй. Засаг дарга суманд 80,000,000 төгрөг, багт нь 0,000,000 төгрөг өгөх юм бол тэр газар дээр нь оруулчихъя л гэж хэлсэн.

Тухайн үед бид нар уулзахдаа ямар ч бичиг баримт үйлдээгүй, бид нарын сумын Засаг дарга даргын өрөөнд нь уулзсан юм. Тухайн үедээ бол уг компанийг ямар хэмжээтэй газарт ажиллуулах, хэзээнээс эхлэн хэзээг хүртэл ажиллуулах талаар ямар нэгэн тодорхой зүйл яриагүй, Засаг дарга дарга болохоор ажиллуулахаар бол гэрээ хийнэ гэж байсан.

“-” ХХК нь суманд 400,000,000 төгрөгөөр спорт заал барьж байгаа, 100,000,000 төгрөгөөр суманд 5 худаг гаргаж өгсөн байгаа. Нэмж өгөх талаар яригдсан 0,000,000 төгрөг, 80,000,000 төгрөгийг тухайн үедээ өгөх талаар яригдаж байсан, яг өгсөн эсэхийг нь би мэдэхгүй байна. Тэр хоёр газар нь урьд нь шинээр ухагдсан ямар ч нүхгүй газар байсан, хэдэн жилийн өмнө компани үйл ажиллагаа явуулж байсан гэсэн. Би тэгж ямар нэгэн шийдвэр өгөөгүй, хэрэв зөвшөөрөл өгөхөөр байсан бол Иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа хэлэлцэж шийдвэрлэх ёстой, амаар ямар нэгэн зөвшөөрөл өгнө гэсэн юм байхгүй. Би тэгж ерөөсөө зөвшөөрөл өгөөгүй - ХХК-аас ч гэсэн манайд бичгээр ямар нэгэн хүсэлт ирээгүй, амаар ярьж байсан. - ХХК-аас ухах газраа үзүүлж, цэг солбицолыг нь хэмжүүлэхээр амаар хүсэлт тавьсных нь дагуу Сумын Байгаль орчны улсын байцаагч, газрын даамал нар тэр газар дээр нь очиж цэг солбицолыг нь тэмдэглэж авсан байгаа. Яг газрыг нь хүлээлгэж өгөөгүй.

.... 016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр би сумын ИтХ-н даргын ажлыг авсан юм. Тэгээд 11 дүгээр сарын 10-ны орчимд өөрийн ажлын эрх үүргийн хүрээнд тус сумын буюу н гэх газарт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан тухайн үеийн нэршлээр “ ” ТББ-ын /одоогийн өөл ХХК/-ийн үйл ажиллагаанд хяналт тавихаар очиход цэг солбицол заагаагүй, зөвшөөрөгдөөгүй талбайд олборлолт явуулж байсан зөрчил илэрсэн юм. Тэр үеэс эхлэн өөл ХХК-ийн захирал бид нарын хооронд зөрчилдөөн үүсэж эхэлсэн юм. Үүний дагуу 017 оны 04, 05 дугаар сард ТББ нь гэрээний үүргээ биелүүлэхгүй, зөрчил гаргаж байх тул холбогдох арга хэмжээг авч өгнө үү гэдэг байдлаар аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Аймгийн ИТХ-н дарга, Байгаль орчны газар, аймгийн Засаг дарга нарт албан бичгээр хандаж байсан. Тухайн баримтуудыг бүрдүүлж байгаад прокурорын шатанд гаргаж өгнө. Энэ байдлаас улбаалан нь намайг заналхийлж, тухайн асуудлаар намайг ямар нэг асуудалд оруулна гэж ярьдаг байсан. нь цагдаа дээр шалгагдсан хэрэг дээр мэдүүлэг өгөхдөө ИТХ-н дарга ******* амаар зөвшөөрсний улмаас газар ухсан гэдэг байдлаар ганцхан миний нэрийг цохож хэлсэн байсан. ийн зүгээс манай компанид маш их хохирол учруулсан тухайн хохирлоо нэхэмжилж байна гэсэн утга бүхий албан тоотыг 018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр сумын Засаг даргын нэр дээр ирүүлсэн байсан. Тухайн албан бичиг дээр мөн хувийн ашиг сонирхлоос шалтгаалан манай компани ажиллах эрхгүй болж, улмаар хохирч, 018 онд ямар нэг үйл ажиллагаа явуулсангүй гэж тусгаад тухайн асуудлыг сумын удирдлагуудаас нэхэмжилнэ гэсэн сүрдүүлсэн утгатай албан тоот ирүүлсэн байсан. Тухайн тоотыг мөн хуулийн байгууллагад гаргаж өгнө. өөл ХХК-ийн хууль бус үйл ажиллагааг би зөвшөөрөхгүй, эсрэг байр суурьтай байсан учраас энэ байдлаас болж өөл ХХК-ийн зүгээс мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд намайг амаар зөвшөөрсөн мэтээр мэдүүлэг өгч байгаа бөгөөд миний тухайд өөл ХХК-д илүү талбайд нөхөн сэргээлт, олборлолт явуулах талаар амаар ямар нэг зөвшөөрөл өгөөгүй учраас би энэ хуулийн зүйл ангийг, намайг яллагдагчаар татаж байгаа талаар хүлээн зөвшөөрөхгүй байна.

017-019 оны хооронд тодорхой тооны бог мал борлуулсан орлогыг өөрийн дансаар авч байсан, ойролцоогоор 63 хонийг нэг бүрийг нь 100 000 төгрөгөөр борлуулж байсан. Үндсэн ажлаас гадна өөрийн хувийн мал аж ахуйгаас орлого орж ирдэг.

Уул уурхайтай холбоотой асуудлаар эсрэг байр суурьтай байдаг, хувийн ашиг сонирхолд өртөж байгаагүй, энэ утгаар сумын ард түмэн надад дахин итгэж энэ жил сонгуулиар дахин сонгосон байх гэж бодож байна. өөл ХХК-ийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоосон гэдгийг манай сумын ард түмэн мэдэж байгаа... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 1-13, 75-77 /

. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:  016 онд намайг ажилд ороход. - гэдэг компанитай байнга хэрүүлтэй байдаг байсан. Энэ асуудлаас болоод би байнга маргаантай. Шударга байснаар хохирчихлоо гэж үзэж байна. -Өл ХХК байнга хууль бус үйл ажиллагаа явуулчих гээд байдаг. Энэ асуудлаар аймгийн засаг даргад хүртэл тоот хүргүүлсэн. Хуурамчаар өрмийн асуудал тавьдаг байсан. Өрөм тавих ямар ч эрхгүй компани байна гээд тоот явуулсан. -Өл компанийн захирал намайг заналхийлдэг байсан. даргатай гэрээ хийсэн гээд байна. Аймгийн засаг даргатай гэрээ байгуулсан. Би бол гэрээ байгуулах эрхгүй. Бүрэлдэхүүнээрээ хуралдаж шийдвэр гаргадаг. 151 дүгээр тогтоол дээр миний эрх, үүрэг засаг даргын хяналт тавих гэсэн чиг үүрэгтэй л байдаг. Тухайн ярилцлага болсон өдөр нар байсан. Засаг даргын өрөөнд орсон чинь байсан. Би -Өл ХХК-д хууль ёсны дагуу гэрээгээ байгуул гэж хэлсэн. Малчид тэр тал дээр хяналт тавьж ажилладаг байсан. Бичил уурхайгаар гэрээ байгуулъя гэсэн. Хууль ёсны дагуу бичиг баримтаа бүрдүүл гэсэн. -Өл ХХК нь өс хонзонгийн сэдэл байдаг. Хөрөнгө оруулалтын 600,000 сая төгрөгөө нэхэмжилнэ гээд байдаг толгой дохисон зүйл хийгээгүй,  Би дуугараагүй гэв.

3. Шүүгдэгч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Манай сумын хэмжээнд ашиглалтын лицензтэй -р багийн гэх газарт Хуучин Монголын ХХК ажиллаж байсан газар байдаг юм. 1-р сагийн гэх нэртэй газарт А лицензтэй газар боловч олборлолт одоогоор явагдаагүй. А лиценз нь 006 онд Ашигт малтмалын ерөнхий газраас 311 га газарт зөвшөөрөл өгсөн байдаг юм. Одоогоос жилийн өмнөөс “ ” ХХК орж ажиллах гээд жил хөөцөлдөж байгаа. Газрын зөвшөөрөл гаргуулаагүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэхдээ багийн иргэдийн нийтийн хурлаас сүрдүүлэх баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэж үзсэн, багийн иргэд эсэргүүцдэг, өнгөрсөн жил сумын Засаг даргын захирамж гаргаад тухайн компанийг нүүлгэж ирсэн кемп, техник хэрэгслийг албадан нүүлгэсэн.

017 оны 08 дугаар сарын 0-ны өдөр -р багийн н гэх газарт 11,6 га талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх гэрээг аймгийн Засаг дарга байгуулсан байсан. Тэгээд тухайн компани нь гэрээгээ бариад манай сумд ирээд ажил хийнэ гэхээр нь сумын хэмжээнд нийгмийн хариуцлагын хүрээнд сумд тустай ажил хийлгэнэ, гэрээнд өөрчлөлт оруулъя гээд гурвалсан гэрээ болгуулах санал гаргаад 017 оны 08 дугаар сарын 0-ны өдөр аймгийн Засаг дарга , ХХК-ийн захирал Г., сумын Засаг дарга ******* миний бие гурвалсан гэрээ байгуулсан. Гэрээнд зааснаар 11,6 га талбайд биологийн болон техникийн нөхөн сэргээлт хийн, нийгмийн хариуцлагын хүрээнд сумд Спорт заалыг шинээр барьж байгуулна, газрын гэрээг сумтай хийж газрын төлбөрөө цаг тухайд нь төлнө, нөхөн сэргээлтийн календарчилсан төлөвлөгөө гаргаж төлөвлөгөөний дагуу ажиллана гэж гэрээ байгуулсан юм. Гэрээний хүчинтэй хугацаа болон ажил бүрэн хийж дуусгах хугацаа нь жилийн хугацаатай байхаар гэрээнд тусгасан.

Биологийн нөхөн сэргээлт хийгээгүй, техникийн нөхөн сэргээлт хийсэн байдаг юм. Уг нь үр тариа цацсан л гэж байсан. Гэхдээ мод, ургамал ургаагүй. Нийгмийн хариуцлагын хүрээнд манай сумд 400 сая төгрөгийн өртөг бүхий спорт заалыг барьж байгуулж, ашиглалтад оруулсан. Одоо хэвийн ашиглагдаж байгаа. Заалыг захиралтай эх ХХК-иар гэрээ байгуулж Хар- ХХК өөрсөө 100 хувь хөрөнгө гаргаж бариулсан юм. Нөхөн сэргээлтийн тухай,с гэрээнд заасанчлан хангалттай сайн хийгээгүй.

017 оны 08, 09 дүгээр сард ажиллаад байж байтал шүүх хуулийн байгууллагад өөл ХХК-г шалгуулах болсон юм. Хэн шалгуулсан талаар мэдээгүй. Ажиллаж байх хугацаанд нь өөл ХХК-ийн захирал, ажилчид  надтай ирж уулзсан юм. Талбай жаахан нэмж өгөөч, бид нар гэрээндээ тохирсон! нийгмийн хариуцлагын хүрээнд ажил хийе гэж ярьсан бөгөөд хурлын дарга , байгаль орчны байцаагч бид 3 тухайн компанийн саналыг сонсож ярилцсан. Талбай нэмж олгоход нийгмийн хариуцлагын хүрээнд яг ямар ажил хийх талаар сонсоход сумын төвд байдаг хуучин цэцэрлэгийн барилгыг засварлан гэсэн. Тэгэхээр нь амаар яриад тохиролцож байсан юм. Тухайн үед 5 дахь өдөр болсон байсан бөгөөд 1 дэх өдөр албан ёсоор гэрээ хийе гэж амаар ярьсан байсан юм. Тэгж ярьсны дараа тухайн компани нэмж олгох талбай дээр хөрс хуулах ажил хиймэгц иргэдээс мэдээлэл очоод тухайн асуудал нь хуулийн байгууллагад шалгагдаж эхэлсэн юм. Энэ асуудал нь аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсч шалгагдаад шүүхэд шилжсэн 017 оноос хойш шалгагдаж байгаа асуудал юм.

Ер нь амаар ярьж хэлээд, албан ёсоор гэрээ байгуулаагүй ч гэсэн тухайн компанид дээрх байдлаар амаар зөвшөөрөл өгсөн байсан юм. Уг нь бол болохгүй асуудал байх л даа. Яахав гэрээнд нэг заалт нь нэмэлт өөрчлөлт оруулах гэж байдаг, тэр гэрээний заалтаа бас баримтлаад, -рт сумдаа тухайн компаниар хөгжил дэвшилд нэмэртэй ажил хийлгэе гэсэн үүднээс амаар ярьж тохироод зөвшөөрсөн байсан юм. Тухайн компанид нэмэлт талбай олгох талаар албан ёсны гэрээ 1 дэх өдөр нь байгуулах гэж байсан боловч хуулийн байгууллагад энэ асуудал шалгагдаад тэгээд больсон юм. ХХК нь Баянхонгор аймгийн компани байгаа юм. Миний тухайд болон сумын удирдлагуудтай тухайн компани нь ямар нэг байдлаар хамааралгүй. Аймгийн удирдлагатай ч гэсэн хамаарал байхгүй байх гэж бодож байна. 018 онд тухайн компани нь мөн --сээнийхээ дагуу үйл ажиллагаа явуулна гэж хүсэлт өгсөн боловч хуулийн байгууллагад шалгагдаж байсан учраас бид зөвшөөрөөгүй юм.

Нөхөн сэргээлт явуулах нэрийн дор, олборлолт явуулсан. Тэгж байж тухайн компани нь ашиг гаргаж, сумд мөн заал барих ажил хийсэн байгаа юм. Гэрээний 1.7-д  зааснаар нөхөн сэргээлт хийх санхүүжилтийг, өөрөө болон үйл ажиллагаанаасаа олсон орлогоор санхүүжүүлэх бөгөөд, орон нутгийн болон улсын чанартай тендер төсөл хөтөлбөрт хамрагдаж болно гэсэн заалт байдаг юм. Гэхдээ олборлосон ч гэсэн техникийн нөхөн сэргээлт ямар ч байсан хийсэн байдаг юм.

лээд “-” ХХК нь аймгийн Засаг даргатай 11,6 га газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулахаар гэрээ байгуулсан. Гэрээнд зааснаар аймгаас нөхөн сэргээлт явуулах газрыг нь зааж өгөх, хатуу цэг тэмдгийг нь тавьж өгөх заалттай байсан. Аймгаас гэрээтэй болохоор сумын зүгээс эхлээд газар зааж өгөөгүй. Явцын дунд сумын Байгаль орчны улсын байцаагч, газрын даамал, байгаль хамгаалагч нар хяналт тавьж ажилласан. Багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэж тухайн газарт нөхөн сэргээлт хийлгэхийг зөвшөөрсөн, үүний дагуу ажилласан. 11,6 га газарт “-” ХХК нь ажилласан бөгөөд уг компанийн зүгээс суманд томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа болохоор нэмж газар өгөөч гэсэн хүсэлтийг надад болон сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад тавьсан. Тэр хүсэлтийг нь сумын удирдлагуудын түвшинд миний бие, Засаг даргын орлогч , Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга , Байгаль орчны хяналтын улсын байцаагч бид нар ярилцаад суманд оруулж байгаа хөрөнгө оруулалтыг нь бүрэн хийлгэх, тэр үед “-” ХХК нь суманд спорт заал барьж байгаа, мөн суманд 4 худаг гаргасан байгаа бөгөөд энэ хөрөнгө оруулалтыг нь гүйцээж хийлгэх талаар ярилцаж 4,4 га газарт нь “-” ХХК-ийг ажиллуулахаар аман байдлаар бид нар ярилцаж тохирсон. Тухайн өдөр нь 5 дахь өдөр байсан бөгөөд бид нар хагас бүтэн сайнд гэрээ байгуулах боломжгүй, нэг дэх өдрөөс гэрээ байгуулъя гэж ярилцсан. Тэгээд нэг дэх өдөр нь гэрээ байгуулаагүй байхад шалгалт ирэхэд “-” ХХК нь гэрээ байгуулаагүй байхад газраа ухсан байсан.

Захирал нь шинэ газар заалгаж ажиллах талаар утсаар хэлсэн, харин уг уурхайн ажилтан гэх залуу нь өөрөө ирж уулзсан, ямар нэгэн бичгээр хандсан зүйл байхгүй, манайхаас ч гэсэн ямар нэгэн бичгээр хариу өгөөгүй, тэр үедээ гэрээ байгуулаагүй байсан. , гэх хүн нь ирж уулзахдаа суманд 60,000,000 төгрөг өгье, тэгээд заалаа барьж дуусгая гэдэг саналыг тавьсан ба миний хувьд сумын цэцэрлэгийн барилгыг засварлаж өгөх, эсвэл суманд 100,000,000 төгрөг өгөх гэдэг саналыг тавихад , нар нь уг цэцэрлэгийн барилгыг нь очиж үзээд энэ барилгыг засварлахад дор хаяж 150,000,000 төгрөг орох юм байна тэгэхээр суманд 100,000,000 төгрөг өгөхөөр тохиръё гэж хэлсэн. Тэгээд гэрээ байгуулъя гэхээр нь би нэгдэх өдрөөс гэрээгээ байгуулъя гэж хэлээд салсан юм. Би сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч , байгаль хамгаалагч, Газрын даамал нарыг явуулж “-" ХХК-ийн ажиллахаар хүсэлт тавьсан гарыг нь очиж хэмжүүлэхэд 4,4 га газар байна гэж байсан. Тэр 4,4 га газарт орж байгаа газар нь тэр дөрвөлжин хэлбэртэй газрыг ухсан байгаа нь орж байгаа, харин тэр ухаад эргүүлж булаад тойруулж шон хатгасан байгаа газрыг нь эхлээд тэр газарт ажиллахаар “-” ХХК нь хүсэлт тавьсан бөгөөд тэр газартаа ухаад бид нар хүчрэхгүй юм байна гэсэн юм.

Тэр газарт ажиллахыг сумын удирдлага буюу Засаг дарга би, Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, дугаар багийн Засаг дарга, Иргэдийн нийтийн хурлын дарга, багийн иргэдийн төлөөлөл байж байгаад тэр газрыг ухахыг зөвшөөрсөн юм.

Тэр газрыг ухахыг зөвшөөрөхдөө сумын удирдлагаас ямар ч бичиг баримт үйлдээгүй, шинээр гэрээ байгуулаагүй, урьдын гэрээнд нь ч нэмэлт өөрчлөлт оруулаагүй ээ. Тэр газрыг ухахад багийн Иргэдийн нийтийн хурлаар ч хэлэлцээгүй ээ. Тэр газруудад нөхөн сэргээлт хийгээд ерөнхийдөө эдгэрчихсэн газар байсан, тэр газруудад шинэ ухагдсан нүх, овоолсон шороо бол байгаагүй ээ. Сумын Засаг дарга миний бие, Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга , Байгаль орчны хяналтын улсын байцаагч, , дугаар багийн Засаг дараг ан-Өлзий, Багийн Иргэдийн нийтийн хурлын дарга анбаатар, багийн иргэн бид нар ярилцаж байгаад л зөвшөөрсөн юм. Энэ талаар ямар нэгэн баримт, тэмдэглэл байхгүй ээ. Энэ нь шон хатгасан байгаа газрыг ухах талаар ярилцахад л байсан, наад газрыг нь ухах саналыг ярилцахад Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга , Байгаль орчны хяналтын улсын байцгаагч , “-” ХХК-ийн ажилтан , нар байж байгаад бид нар ярилцаад шийдсэн юм. - ХХК нь 400,000,000 төгрөгөөр спорт заал барьж байгаа, 80 000 000 төгрөгөөр худаг гаргах, нэмж 80,000,000 төгрөг өгөх хөрөнгө оруулалт хийсэн, спорт заалаа бариад дуусгачихсан одоо хүлээж авах гэж байгаа, худгуудыг нь ч гэсэн гаргасан байгаа, 80,000,000 төгрөгтөө дахиж худаг нэмж гаргах, наадмын талбайн засварт 13,000,000 төгрөг, малчдад өвс тараасан байгаа. Багийн өдөрлөгт 3,500,000 төгрөг өгсөн байгаа. Сүүлд нь нэмж газар заалгахдаа амласан 100 000 000 төгрөгийг бол өгөөгүй байгаа.

Сумын Засаг даргын хувьд энэ талаар олгосон эрх байхгүй юм байна лээ, ер нь бол гэрээнд заасан хөрөнгө оруулалтыг нь суманд бүрэн хийлгэхийн тулд л ийм шийдвэр гаргасан юм... гэх мэдүүлэг /  1-р хх-ийн 06-07, 85-86 /,

4.Шүүхийн хэлэлцүүлэгт ******* мэдүүлэхдээ: Миний бие 017 онд Засаг даргын албыг хашиж байхад -Өл компанитай уулзаж байсан үнэн. Саналыг Байгаль орчны газраас асуугаад бүрдүүлж өгөх бичиг баримтаа авчир гэснийг зөвшөөрсөн гэж ойлгож байгаад гомдолтой байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэх ажил хийгдээгүй тэд нарын саналыг сонссон нь буруу гэв.

5. Хохирогч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “...Энэ хэргийн улмаас байгаль, экологид учирсан хохирлыг төрийн өмнөөс нэхэмжилж хохирлыг барагдуулах байр суурьтай байна. Энэ хэрэгт цаашид хохирогчийн байр сууринаас оролцох болно...” гэх мэдүүлэг / -р хх-ийн 140 /,

6. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд:

“...Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох 4-5 цэгт 13 га газарт бичил уурхайгаар ашиглуулахаар дүгнэлт гаргасан байдаг юм. А лицензтэй газар байдаг. Нэг газар нь дугаар багийн “ ” гэх газарт байдаг. 1 дүгээр багийн т” металсс” ХХК-ний А зөвшөөрөлтэй 83 га талбай бүхий газар байдаг юм. Аймгийн Хөгжлийн бодлогын хэлтэстэй гэрээ байгуулаад нөхөн сэргээлт хийх гэрээтэйгээр манай сумд нөхөн сэргээлт хийхээр ирсэн. Дараа нь тухайн гэрээнд нь өөрчлөлт оруулж сумын Засаг даргатай мөн гэрээ байгуулахаар болж аймаг сум компани гэсэн гурвалсан гэрээ байгуулсан. н толгойн бэл гэх газарт 017 оны 08, 09 дүгээр сард нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулсан. Тэгээд тухайн газраа нөхөн сэргээлт хийж байгаад заасан талбайгаас хэтэрч эрүүл газарт олборлолт явуулж байгаад хуулийн байгууллагад энэ асуудал шалгагдсан юм. Аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсч шалгагдсан. Нөхөн сэргээлт хийж дуусгаад аймгийн нөхөн сэргээлтийн комисс гээд аймгийн Байгаль орчны газрын газрын хэвлий, уул уурхай хариуцсан мэргэжилтэн , сумын байгаль хамгаалагч . аймгийн Засаг даргын тамгын газрын мэргэжилтнүүд байсан санагдаж байна Дээрх хүмүүс нөхөн сэргээлтийн ажлыг хүлээж авсан. Биологийн нөхөн сэргээлт бол хийгдээгүй. Техникийн нөхөн сэргээлтээ хагас дутуу хийсэн байсан. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас эвдэгдсэн газруудад нөхөн сэргээлт хийлгэх талаар тогтоол гарсныг үндэслээд аймгийн Засаг дарга бичил уурхайчдыг нөхөн сэргээлт нэрээр гэрээ байгуулж сумууд руу тухайн үед оруулах зөвшөөрөл өгч байсан. Яг холбогдох хууль тогтоомжоороо болохгүй байх гэж бодож байна. засгийн газрын 308 дугаар тогтоолын дагуу бичил уурхайгаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагааг журмаар зохицуулсан байдаг. Тухайн журмаар ажиллах ёстой. Сумд оруулах хөрөнгө оруулалтаа тухайн компаниас нэмье гэж ярьж байсан. Тухайн компанийн зүгээс нэмээд талбай олгочих гэдэг зүйл ярьж байсан. Аймгаас мэргэжлийн хяналтаас шалгалт ирэх байх зөвшөөрөгдсөнөөс гадуур талбай нэмж олгоно гэдэг нь хууль бус үйлдэл гэдийг би хэлээд гарсан. Гэрээнд заасан зөвшөөрөлтэй газраа нөхөн сэргээлтээ хий гэдгийг “ ” ХХК-ийн захиралд нь хэлж байсан. Сумын засаг дарга хэлэхдээ сумын юмаа сумын удирдлага нь мэднэ гэдэг утгатай зүйл ярьж байсан. Яг гэрээ байгуулж үзэглэсэн зөвшөөрөл олгосон зүйл болоогүй. 017 оны 08, 09 дүгээр сард ажиллаад байж байтал шүүх хуулийн байгууллагад “ ” ХХК-г шалгуулах болсон юм. Хэн шалгуулсан талаар мэдээгүй. “ ” ХХК-г ажиллах хугацаанд миний тухайд явцын шалгалт 3-4 удаа шалгаж байсан. Шалгалтаар ямар нэг зөрчил илэрч байсан талаар сайн санахгүй байна. Нөхөн сэргээлт нэрийн дор олборлолт явуулж байж л компаниуд ашиг олдог юм. “ ” ХХК-ийн тухайд ч гэсэн тухайн үед олборлолт явуулж байсан. Тухайн үед аймгийн Мэргэжлийн хяналтын газартай хамтарсан шалгалт хийгээд олборлолт хийж байсан үйлдлийг нь зогсоож техник хэрэгсэл зэргийг лацдаж байсан...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 09-10 /,

7. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч мэдүүлэхдээ: Засаг дарга дуудахад би орсон. ыг утсаар нь залгаж хэлсэн чинь гадуур ажилтай байсан. Дараа нь өрөөнд нь орж дуудсан, Би орох шаардлагагүй гэж хэлсэн. Тэгэхэд дургүй байсан, Тэгэхэд дарга толгой дохисон эсэхийг мэдэхгүй. Би хараагүй гэв.

8. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“... Би “-" ХХК-ийн уурхайн даргаар 017 онд ажилласан. Манай компани Баянхонгор аймгийн сумын дугаар багийн “ ” гэх газарт эвдэгдсэн газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулсан юм. Эвдэгдсэн газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулсан. Манай компани эхлээд Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газраас нөхөн сэргээлт хийлгэхээр зааж өгч гэрээ байгуулан цэг солбицлыг хүлээлгэн өгсөн газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулсан бөгөөд гэрээ байгуулахдаа нөхөн сэргээлтийн зардлыг өмнө нь тухайн газарт үүссэн байгаа хаягдал овоолго, ухагдсан нүхнээс гарсан шороо зэргийг угааж нөхөн сэргээлтийн зардлаа гаргахаар гэрээнд тусгасан. Үүний дагуу үйл ажиллагаа явуулахад манай компани сум орон т их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд тухайн газарт үйл ажиллагаа явуулаад тухайн газарт нөхөн сэргээлт явуулах зардлаа гаргах боломжгүй байсан. Тэгээд сумын удирдлагуудад энэ цэг солбицол бүхий газарт үйл ажиллагаа явуулаад зардлаа гаргах боломжгүй байгаа учраас бид нарт дахиж ажиллах газар зааж өгнө үү гэсэн хүсэлтийг амаар гаргасан, тэгээд гэх газарт 017 оны 08 дугаар сарын эхээр би яг өдрийг нь санахгүй байна, гэх газарт манай уурхайн ажиллах гэж байгаа газарт сумын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Багийн Засаг дарга Багийн Иргэдийн нийтийн хурлын дарга, болон нутгийн иргэд бид нар уулзаад бид нар ажиллах газраа заалгаад эндээс энэ хүртэл ажиллая гээд одоо тэр газрыг ухаад эргүүлж булж шон хатгасан байгаа газрыг заалгахад тэр шон хатгасан байгаа газарт ажиллахыг зөвшөөрсөн, тэр газарт нь ажиллах гэхэд тухайн газар нь цэвдэгтэй, техникийн нөхцөл хүнд байсан тул ажиллаж чадаагүй, хөрс хуулалт хийж эхлүүлээд, буцааж булж, техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийсэн. Үүний дараа нь 017 оны 08 дугаар сарын сүүлээр би яг өдрийг нь санахгүй байна манай уурхайн ажилтан , бид хоёр Сумын Иргэдийн төлөөлөгчдийн дарга тай уулзахад эхлээд хөрөнгө оруулалтаа тохиръё би хүмүүсээ явуулаад газрыг нь үзүүлээдэхье гэсэн. Тэгээд үүний дараа нь сумаас Газрын даамал, Байгаль орчны улсын байцаагч , Байгаль хамгаалагч нар гэх газарт ирээд манай компанийн ажиллах гэж байгаа газарт ирж үзээд сүүлд нь очиход тэр дөрвөлжин хэлбэртэй ухсан байгаа газрын ухагдаагүй байх үед нь цэг солбилцлыг нь тэмдэглэж аваад явсан. Үүний дараа нь манай компанийн ажилтан бид хоёр сумын төвд сумын Засаг дарга , Иргэдийн төлөөлөгчдийн хурын дарга , Байгаль орчны улсын байцаагч бид нар уулзаад ярилцаад манай компани суманд 60 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт нэмж өгөх, сумаас манай компанийг ажиллах газар нэмж зааж өгөхөөр ярилцахад Сумын Засаг даргын нь тамгын газрын барилгыг их засвар хийж өгүүлэхээр санал тавихад нь тэр барилгыг нь үзэхэд зардал их гарахаар байсан тул бид нар энэ барилгын ажлыг хийх зардал манай компани хийж дийлэхгүй юм байна гээд манай компаниас 100,000,000 төгрөг өгье гэж ярилцахад 100,000,000 төгрөг өгөхөөр Сумын Засаг дарга , Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга , Байгаль орчны улсын байцаагч нар бид хоёрыг түр гарч байгаа ч гэсэн ба бид хоёр түр гадаа гараад жаахан байж байгаад эргэж орж уулзахад дарга нь бид нар ярилцаад шийдлээ, энэ улсуудыг ажиллуулахаар зөвшөөрлөө тийм үү даргаа гэхэд дарга толгой дохиод суугаад байсан. Тэгээд гэрээ байгуулах уу гэхэд дарга нь өнөөдөр Баасан гариг, ажлын өдөр дуус ч байгаа тул ирэх долоо хоногт гэрээгээ байгуулъя гэж ярилцсан, тэгэхээр нь би нар сумын удирдлагууд зөвшөөрсөн нэг дэх өдрөөс гэрээгээ байгуулах юм бол одоо манай компани ажилгүй байгаа учраас хагас бүтэн сайнд ажиллана гэсэн газартаа ажиллаж байхуу гэсэн чинь за тэгвэл ажлаа эхэлж бай гэж дарга хэлээд даргаа таныг зөвшөөрлөө гэж ойлгоод энэ хүмүүст ажлаа эхлэхийг нь зөвшөөрлөө шүү гэж хэлсэн юм. Тэгээд сумтай ярилцаж ирээд 017 оны 09 дүгээр сарын 0-ны өдрийн өглөөнөөс эхлээд экскаватор трактороор тэр дөрвөлжин хэлбэртэй газрыг ухаад маргааш нь цагдаагийн ажилтан нар ирж шалгасан. Тэндээс ерөөсөө ашигт малтмал олборлоогүй, газрын хөрсийг нь дөнгөж хуулаад байж байсан юм. Тэр дөрвөлжин хэлбэртэй ухсан газар нь аймагтай байгуулсан гэрээнээс илүү гарч ухсан байгаа. Тэр газрыг ухахдаа гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан, эсвэл шинээр гэрээ байгуулсан зүйл байхгүй, сумын удирдлагатай ярьж тохирсон байсан ба амралтын өдөр таарсан тул гэрээ байгуулж амжаагүй, нэг дэх өдөр нь гэрээ байгуулахаар тохирсон байсан юм.

Тэр алтыг тухайн гэрээ байгуулсан газартаа үйл ажиллагаа явуулаад бага бага гарсан алтыг нь цуглуулаад гайгүй болгож байгаад борлуулж нөхөн сэргээлтийн зардалдаа зарцуулах гэж байсан юм. Тэр илүү ухсан газраас ямар ч ашигт малтмал олборлоогүй, зүгээр газрын хөрсийг нь дөнгөж хуулаад л байж байсан юм... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 87-88 /,

9. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч ******* мэдүүлэхдээ: : Санахгүй байна. 5 дахь өдөр байсан. дарга байцаагч бид нар хурал хийсэн. Бид нар талбай дээрээ ажиллах боломжгүй цэвдэгтэй байна. Шинэ газар зааж өгөөч гэсэн. Газрынх нь зураг хөргийг хурлаар оруулсан. Суманд ямар хэмжээний хөрөнгө оруулах уу гээд ярилцсан. Орой болсон байсан болохоор гэрээ байгуулах боломжгүй бичиг хэргийн хүмүүс нь тарсан байсан, Заалны асуудлаас гадна Тамгын газрынхаа газрыг сэргээж засварлуулах асуудал яригдсан, дарга 1 дэх өдөр гэрээ хийхэд миний зүгээс татгалзах зүйлд алга. дарга гэрээгээ хариуцахгүй гэсэн. амаар зөвшөөрөл өгөөгүй гэдэг худлаа, Амаар зөвшөөрөл өгсөн, дарга дарга та гэрээгээ хариуц гэж хэлсэн, Тамгын даргын барилгын ажил хийнэ гэсэн. 100 саяыг гаргая гэж хэлсэн, Хөрөнгө оруулалтын тал дээр дарга за гэж тохирсон гэв.

10. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “... 017 онд манай багийн дэвсгэрт нөхөн сэргээлт явуулахаар зөвшөөрөл авсан. Үйл ажиллагаа явуулна гэж байсан. Өөрийн хариуцсан багийн т ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах асуудалд малчдаа цуглуулж тус багийн иргэдээ цуглуулан баг дээрээ хуралдаж санал авдаг юм. Манай багийн хурлаас гарсан шийдвэр нөлөөлдөггүй юм. Учир нь дээд шатны байгууллагаас зөвшөөрөл аваад гэрээгээ байгуулаад үйл ажиллагаа явуулж байгаа учраас бидний шийдвэр нэг их нөлөө үзүүлдэггүй юм. Яахав ард иргэдийн саналыг тухайн шийдвэрт нь тусгуулж болно. Тухайн компани ажиллаж байх хугацаандаа зөрчил гаргаж байсан. Нутгийн иргэдээс санал гомдол гарч сум орон нутгийн удирдлагууд ирээд уулзах үеэр нь хэлж тэмдэглүүлээд л явдаг юм. Тухайн үед газар дээр нь сумын удирдлагууд болон малчид хөдөлмөрчдийг цуглуулан үйл ажиллагаа явуулсан газарт нь уулзаж санал солилцсон. Малчид ард иргэд бол эсэргүүцэж байсан. Компанийн удирдлагууд амаар санал тавьж байсан. Сүүлд нь хэн нь зөвшөөрөөд ямар учраас зөвшөөрөгдөөгүй талбайд газар ухсан талаар нь мэдээгүй...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 15 /,

11. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 "... Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газраас нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдтэй гэрээ байгуулан эвдэгдсэн газарт нөхөн сэргээлтийн ажил хийлгэх гэрээ байгуулан ажиллаж байгаа. “-” ХХК нь 017 оны 06 дугаар сард нэг гэрээ байгуулсан, дараа нь 017 оны 08 дугаар сард гэрээгээ шинэчилж байгуулсан байгаа. Одоогоор нөхөн сэргээлтийг хүлээн аваагүй байгаа. Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газраас "-" ХХК-д нийтдээ 11.6 га газарт нөхөн сэргээлт хийлгүүлэхээр гэрээ байгуулсан ба сумын удирдлагатай ярилцаж шинээр газар заалгаж ухсан гэх газар нь манайхаас нөхөн сэргээлт хийлгэхээр хүлээлгэн өгсөн цэг солбицолтой талбайтай давхцалтай эсэхийг би мэдэхгүй байна. Манай байгууллагаас - ХХК-д нөхөн сэргээлт явуулах газрыг нь яг зааж өгч, шав тэмдэг тавьж хүлээлгэж өгөөгүй, цэг солбицлыг хүлээлгэн өгсөн гэх баримт байхгүй. Бусад нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдэд бүгд нь цэг солбицлыг хүлээлгэн өгсөн байгаа, Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан надаар ахлуулсан цэг солбицол тавьж баталгаажуулах гэсэн комисс байгаа. Комиссын ажилтнууд цэг солбицлыг хүлээлгэн өгдөг. - ХХК-ний хувьд тухайн үедээ маргаантай байсан, Аймгийн Засаг даргын тамгын газраас ийм газар хүлээлгэж өгнө, - ХХК нь энэ газрыг авахгүй, сумын удирдлага нь ийм газарт нөхөн сэргээлт хийлгэнэ гээд маргаантай байсан учраас нөхөн сэргээлт явуулах газрын цэг солбицлыг хүлээлгэн өгөөгүй байсан юм. Багийн Иргэдийн нийтийн хүн гэж бодож байсан, тиймдээ ч суманд хүсэлт тавиад албан ёсны зөвшөөрөл аваад ажлаа эхэлсэн, мөн хэн нэгэн албан тушаалтан надад зөвшөөрөл өгөөгүй бол би дур мэдэн газар ухахгүй байсан, би өөрийнхөө хийж байгаа үйлийг хууль журмынх нь дагуу зөвшөөрөл авсан хуулийн дагуу явагдаж байгаа гэж ойлгосон. Ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрлийг Уул уурхайн ашигт малтмалын газраас зөвшөөрөл авдаг, тухайн үед нөхөн сэргээлтийн ажиллагаа явуулж байсан болохоор сумын удирдлагууд албан ёсны зөвшөөрөл өгөх эрхтэй гэж би бодсон...” гэх мэдүүлэг 1-р хх-ийн  77-78 /,

1. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“....Би 017 онд -д ХХК-д компани зөвлөх гэх албан тушаал дээр ажиллаж байсан, 017 онд би яг сарыг нь санахгүй байна санахад 017 оны 08 дугаар сарын сүүлээр манай компанийн ажиллаж байсан газраас алт гарахгүй байсан, мөн тухайн үед суманд спорт заал барьж өгсөн гээд зардал их гарсан, зардлаа дарж чадахгүй байсан тул ******* бид хоёр хоорондоо ярилцаж байгаад яаж газар олох вэ гэж ярилцаад сум орон нутгийн удирдлагуудтай очиж уулзах уу гэж хоорондоо ярилцаад ******* бид хоёр сумын төв дээр засаг дарга *******, ИТХ-ийн дарга *******, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Л. нартай уулзсан, өөр жаахан газар нэмж олгох боломж байна уу гэж очиж уулзсан. Тэгэхэд сумын засаг дарга Г. нэмж газар олгохоор болбол нэмж хөрөнгө оруулалтын асуудал яригдана хүүхдийн цэцэрлэг байсан барилгыг засаж янзлаад өгөх боломж байна уу гэсэн, тэгээд тэр байшинг нь очиж үзэхэд маш их зардал гарахаар байсан, тэгээд энэ байшинг засахад их зардал гарахаар юм байна гээд нэмж газар олговол хөрөнгө оруулалт ярьж болох юм байна гэж хэлж ярьж тохирсон, яг хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гэж ярилцаж байсныг би санахгүй байна. тэгээд дарга даргад таныг зөвшөөрч байна гэж үзээд энэ улсуудыг орууллаа шүү гэж хэлсэн, дарга тэр үед нь юм хэлээгүй ээ, тэгээд тэр өдрийн маргааш нь уг газарт хөрсийг нь хуулаад байж байтал шалгалт ирж зогсоосон.Би тэр газрыг ухсан өдөр санахгүй байна, сумын удирдлагатай уулзах асуудлыг бид хоёр ярилцаж байгаад л очиж уулзсан юм. Тэр үед захирал байхгүй байсан, би яг тэр үед бол компанийн шийдвэр гаргах эрх бүхий хүн биш байсан, зөвлөх маягаар л ажиллаж байсан, би компанийн хөрөнгө мөнгийг захиран зарцуулах, шийдвэр гаргах эрх бүхий хүн биш байсан. Тэр үед бид хоёр ярилцаж байгаад л тэр ухсан газрыг ухсан юм.тэр үед сумын удирдлагатай ярьж тохироод зөвшөөрсөн газарт нь ажилласан юм. Тэр үед дарга бид нарын нарын уулзсан өдөр нь ажлын өдөр дуусаж байсан бөгөөд тэр үед гэрээ байгуулъя гэтэл ажил тарж байна нэг дэх өдөр гэрээ байгуулъя гэж дарга хэлсэн юм, тэгээд гэрээ байгуулаагүй байсан. Мэдээ тэр өдөр -д компанийн үйл ажиллагааны төлөө л очсон юм...Тэр үед энэ жил ажиллах талбай, сум орон т оруулж байгаа хөрөнгө оруулалтын асуудал ярьсан. Үүний дараа нь манай компанийн ажилтан бид хоёр сумын төв дээр ирээд сумын Засаг даргын өрөөнд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Байгаль орчны улсын байцаагч нартай уулзаад “Манай компани суманд хөрөнгө оруулалт нэмж өгнө. Харин сумаас нэмж ажиллах жаахан газар өгөөч ээ” гэсэн чинь Засаг дарга, Хурлын дарга нь “Болохгүй юм байхгүй ээ болно” гэж хэлсэн.” ... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 118, 15 /,

13. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Тэр нь хурал биш ээ. Тэнд ерөнхийдөө уулзаж нөхөн сэргээлт хийсэн, ажиллаж байгаа талбайн талаар санал солилцсон. Мөн “ ” ХХК-ийн захирал нь “Манай нөхөн сэргээлт явуулж байгаа газраас юу ч гарахгүй байна. Манай компани баахан хандив өгнө гээд амлачихсан байдаг. Тэгээд бид нар ажиллах шинэ газар өгөөч” гэсэн хүсэлт тавьсан ба тэр үед сумын Засаг дарга , иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар нь ажиллахыг зөвшөөрсөн...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 63 /,

14. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“... 017 оны эхээр шиг санаж байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөлийн гишүүд болох би, хурандаа . аймгийн Эрүүгийн хэргийн давахын шүүгч бид нар зохицуулах зөвлөлийн ажлаар сум, Гурван сумаар явж байсан юм. сумын иргэдийн хурлын дарга ******* нь над руу утсаар яриад “та нар манай суманд явж байгаа юм байна, нөхөн сэргээлт хийж байгаа өөл ХХК-ийг цэг координатын хүрээнд нөхөн сэргээлт хийж байгаа эсэхийг шалгаж өгөөч гэсэн. Тэгээд тай уулзаад түүгээр заалгаж уг газар дээр нь очсон. Тэгэхэд компанийн удирдлага нар нь байхгүй байсан. Тэгээд “хурандаа цэг координатыг мэдэхгүй юм чинь групп дуудаад шалгуулъя” гэсэн. Би “гэрээ нь хаана байна вэ? Засаг дарга чинь хаана байна вэ” гэхэд ******* бид нарт үзүүлэх юм байгаагүй, Бид нар тэгээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 4-6 /,

15. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“ ... Одоо санах нь д “та нар яагаад эрүүл газар ухуулж байгаа юм бэ гэхэд харин ч би энийг эсэргүүцэж байгаа, бид нар огт зөвшөөрөл гэж байсан санагдаж байна. Цаад газар нь болохоор сумтай гэрээ хийчихсэн суманд хөрөнгө оруулалтаа хийсэн гэж байсан. “...Ямар ч байсан өөрийгөө өмөөрөөд би эсрэг байр суурьтай байгаа. Би ойлгохдоо засаг дарга нь зөвшөөрөөд хурлын дарга нь татгалзаад байгаа юм болов уу гэж ойлголт төрж байсан...” гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 9-10 /,

16. Гэрч н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...- ХХК нь тухайн үед манай сумын удирдлагууд болон малчин ард иргэдтэй уулзаад нэмж газар талбай олгооч гэдэг хүсэлтийг амаар гаргаж байсан бөгөөд сумын удирдлагууд болон бидний зүгээс яг тухайн үед бол ямар нэгэн байдлаар зөвшөөрсөн хариу өгөөгүй, албан ёсны хүсэлтээ бичиг тоотоор гаргаад, цаасаар харьцах талаар хэлж яриад тарж байсан. Сүүлд нь тухайн компани зөвшөөрөлгүй талбайд ажилласан гэдэг асуудлаар хуулийн байгууллагад шалгагдсан. Энэ талаар нь бол сайн мэдэхгүй, хэн нэгэн амаар болон бичгээр зөвшөөрөл өгсөн эсэх талаар сайн мэдэхгүй байна... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 16-17 /, 

17. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 017 оны 08 сард сумын дугаар багийн “ ” гэх газарт - ХХК-н удирдлагууд манай сумын Засаг дарга болон бусад удирдлагууд байсан хурал болсон. Хурал дээр сумын удирдлагууд эрүүл газар ухуулахгүй гэж хэлж байсан. Яг хэн нь тэгж хэлснийг санахгүй байна. Тухайн “ ” гэх газарт судал дагаад ухсан дөрвөлжин хэлбэртэй газар хэсэг нь урьд нь эрүүл газар байсан...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 67-68 /, гэх мэдүүлэг болон Баянхонгор аймгийн Засаг даргын 016 оны 11 дүгээр сарын -ны өдрийн Б/74 дугаар захирамж: гийн г сумын Засаг даргаар 016 оны 11 дүгээр сарын -ны өдрөөс эхлэн томилсон тушаалын хуулбар / 3-р хх-ийн 17 /, Баянхонгор аймгийн сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны 016          оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1/13 дугаар тогтоол: сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар томилсон / 3-р хх-ийн 19-6 /, нөхөн сэргээлт хийх гэрээ / 1-р хх-ийн 0-3 /, хяналт шалгалт хийсэн тухай илтгэх хуудас / 1-р хх-ийн 7 /, сумын Засаг даргын Тамгын газрын хяналт шалгалтын удирдамж / 1-р хх-ийн 8 /, шалгалт хийсэн тэмдэглэл / 1-р хх-ийн 9 /, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт / -р хх-ийн 54-55, 81, 84 /, хуулбар үнэн дардас дарсан тухай мөрдөгчийн тэмдэглэл / 3-р хх-ийн 1 /, сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 016 оны 11 сарын 07-ны өдрийн 1/03 тоот тушаал / 3-р хх-ийн 64 /, Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам / 3-р хх-ийн 81 /, сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 017 оны 05 сарын 03-ны өдрийн 1/4 дугаар тоот, түүний хавсралт / 1-р хх-ийн 5-7 /, депозит дансны хуулга / -р хх-ийн 0-30 /, шинээр гаргаж өгсөн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16. дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч нар нь хавтаст хэрэгт авагдсан 1 дүгээр хавтаст хэргийн 31-163 дугаар хуудаст авагдсан нотлох баримтыг хасуулах хүсэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч *******д Цагдаагийн газраас 019 оны 1 дугаар сарын 3-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж “-өөл” ХХК-д холбогдох хэргээс холбогдох нотлох баримтыг хуулбарлан авч улмаар харьяалалын дагуу Авилагтай тэмцэх газарт шилжүүлсэнийг Авилагтай тэмцэх газраас хуулбар үнэн тэмдэг дарсан нь хуулийг зөрчөөгүй байна.

Өөрөөр хэлбэл Цагдаагийн газар, Авилагтай тэмцэх газар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6-д заасан хууль арга хэрэгслээр дээрх нотлох баримтыг цуглуулаагүй, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7-д заасан үндэслэл журмыг зөрчөөгүй  байх тул өмгөөлөгч нарын нотлох баримтаас хасуулах хүсэлтийг хангахаас татгалзаж, дээрх нотлох баримтуудыг шүүх үнэлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Сумд оруулах хөрөнгө оруулалтаа тухайн компаниас нэмье гэж ярьж байсан. Тухайн компанийн зүгээс нэмээд талбай олгочих гэдэг зүйл ярьж байсан. Аймгаас мэргэжлийн хяналтаас шалгалт ирэх байх зөвшөөрөгдсөнөөс гадуур талбай нэмж олгоно гэдэг нь хууль бус үйлдэл гэдийг би хэлээд гарсан. Гэрээнд заасан зөвшөөрөлтэй газраа нөхөн сэргээлтээ хий гэдгийг “ ” ХХК-ийн захиралд нь хэлж байсан. Сумын засаг дарга хэлэхдээ сумын юмаа сумын удирдлага нь мэднэ гэдэг утгатай зүйл ярьж байсан...”, гэх мэдүүлэг,

гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Үүний дараа нь манай компанийн ажилтан бид хоёр сумын төвд сумын Засаг дарга , Иргэдийн төлөөлөгчдийн хурын дарга , Байгаль орчны улсын байцаагч бид нар уулзаад ярилцаад манай компани суманд 60 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт нэмж өгөх, сумаас манай компанийг ажиллах газар нэмж зааж өгөхөөр ярилцахад Сумын Засаг даргын нь тамгын газрын барилгыг их засвар хийж өгүүлэхээр санал тавихад нь тэр барилгыг нь үзэхэд зардал их гарахаар байсан тул бид нар энэ барилгын ажлыг хийх зардал манай компани хийж дийлэхгүй юм байна гээд манай компаниас 100,000,000 төгрөг өгье гэж ярилцахад 100,000,000 төгрөг өгөхөөр Сумын Засаг дарга , Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга , Байгаль орчны улсын байцаагч нар бид хоёрыг түр гарч байгаа ч гэсэн ба бид хоёр түр гадаа гараад жаахан байж байгаад эргэж орж уулзахад дарга нь бид нар ярилцаад шийдлээ, энэ улсуудыг ажиллуулахаар зөвшөөрлөө тийм үү даргаа гэхэд дарга толгой дохиод суугаад байсан. Тэгээд гэрээ байгуулах уу гэхэд дарга нь өнөөдөр Баасан гариг, ажлын өдөр дуус ч байгаа тул ирэх долоо хоногт гэрээгээ байгуулъя гэж ярилцсан, тэгэхээр нь би нар сумын удирдлагууд зөвшөөрсөн нэг дэх өдрөөс гэрээгээ байгуулах юм бол одоо манай компани ажилгүй байгаа учраас хагас бүтэн сайнд ажиллана гэсэн газартаа ажиллаж байхуу гэсэн чинь за тэгвэл ажлаа эхэлж бай гэж дарга хэлээд даргаа таныг зөвшөөрлөө гэж ойлгоод энэ хүмүүст ажлаа эхлэхийг нь зөвшөөрлөө шүү гэж хэлсэн юм. Тэгээд сумтай ярилцаж ирээд 017 оны 09 дүгээр сарын 0-ны өдрийн өглөөнөөс эхлээд экскаватор трактороор тэр дөрвөлжин хэлбэртэй газрыг ухаад маргааш нь цагдаагийн ажилтан нар ирж шалгасан. Тэндээс ерөөсөө ашигт малтмал олборлоогүй, газрын хөрсийг нь дөнгөж хуулаад байж байсан юм....” гэх мэдүүлэг,

мөн шүүхийн хэлэлцүүлэгт гэрч *******гийн өгсөн “....Заалны асуудлаас гадна Тамгын газрынхаа газрыг сэргээж засварлуулах асуудал яригдсан, дарга 1 дэх өдөр гэрээ хийхэд миний зүгээс татгалзах зүйлд алга. дарга гэрээгээ хариуцахгүй гэсэн. амаар зөвшөөрөл өгөөгүй гэдэг худлаа, Амаар зөвшөөрөл өгсөн, дарга дарга та гэрээгээ хариуц гэж хэлсэн, Тамгын даргын барилгын ажил хийнэ гэсэн. 100 саяыг гаргая гэж хэлсэн, Хөрөнгө оруулалтын тал дээр дарга за гэж тохирсон...” гэх мэдүүлэг, 

гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тухайн үед газар дээр нь сумын удирдлагууд болон малчид хөдөлмөрчдийг цуглуулан үйл ажиллагаа явуулсан газарт нь уулзаж санал солилцсон. Малчид ард иргэд бол эсэргүүцэж байсан. Компанийн удирдлагууд амаар санал тавьж байсан. Сүүлд нь хэн нь зөвшөөрөөд ямар учраас зөвшөөрөгдөөгүй талбайд газар ухсан талаар нь мэдээгүй...” гэх мэдүүлэг,  

гэрч ын “....Ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрлийг Уул уурхайн ашигт малтмалын газраас зөвшөөрөл авдаг, тухайн үед нөхөн сэргээлтийн ажиллагаа явуулж байсан болохоор сумын удирдлагууд албан ёсны зөвшөөрөл өгөх эрхтэй гэж би бодсон...” гэх мэдүүлэг,

гэрч ын мөрдөн байцаалтын шатанд “....017 оны 08 дугаар сарын сүүлээр манай компанийн ажиллаж байсан газраас алт гарахгүй байсан, мөн тухайн үед суманд спорт заал барьж өгсөн гээд зардал их гарсан, зардлаа дарж чадахгүй байсан тул ******* бид хоёр хоорондоо ярилцаж байгаад яаж газар олох вэ гэж ярилцаад сум орон нутгийн удирдлагуудтай очиж уулзах уу гэж хоорондоо ярилцаад ******* бид хоёр сумын төв дээр засаг дарга *******, ИТХ-ийн дарга *******, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Л. нартай уулзсан, өөр жаахан газар нэмж олгох боломж байна уу гэж очиж уулзсан. Тэгэхэд сумын засаг дарга Г. нэмж газар олгохоор болбол нэмж хөрөнгө оруулалтын асуудал яригдана хүүхдийн цэцэрлэг байсан барилгыг засаж янзлаад өгөх боломж байна уу гэсэн, тэгээд тэр байшинг нь очиж үзэхэд маш их зардал гарахаар байсан, тэгээд энэ байшинг засахад их зардал гарахаар юм байна гээд нэмж газар олговол хөрөнгө оруулалт ярьж болох юм байна гэж хэлж ярьж тохирсон, яг хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гэж ярилцаж байсныг би санахгүй байна. тэгээд дарга даргад таныг зөвшөөрч байна гэж үзээд энэ улсуудыг орууллаа шүү гэж хэлсэн, дарга тэр үед нь юм хэлээгүй ээ, тэгээд тэр өдрийн маргааш нь уг газарт хөрсийг нь хуулаад байж байтал шалгалт ирж зогсоосон....” гэх мэдүүлэг,

гэрч  ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....017 оны эхээр шиг санаж байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөлийн гишүүд болох би, хурандаа . аймгийн Эрүүгийн хэргийн давахын шүүгч бид нар зохицуулах зөвлөлийн ажлаар сум, Гурван сумаар явж байсан юм. сумын иргэдийн хурлын дарга ******* нь над руу утсаар яриад “та нар манай суманд явж байгаа юм байна, нөхөн сэргээлт хийж байгаа өөл ХХК-ийг цэг координатын хүрээнд нөхөн сэргээлт хийж байгаа эсэхийг шалгаж өгөөч гэсэн. Тэгээд тай уулзаад түүгээр заалгаж уг газар дээр нь очсон. Тэгэхэд компанийн удирдлага нар нь байхгүй байсан. Тэгээд “хурандаа цэг координатыг мэдэхгүй юм чинь групп дуудаад шалгуулъя” гэсэн. Би “гэрээ нь хаана байна вэ? Засаг дарга чинь хаана байна вэ” гэхэд ******* бид нарт үзүүлэх юм байгаагүй, Бид нар тэгээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг,

гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Одоо санах нь д “та нар яагаад эрүүл газар ухуулж байгаа юм бэ гэхэд харин ч би энийг эсэргүүцэж байгаа, бид нар огт зөвшөөрөл гэж байсан санагдаж байна. Цаад газар нь болохоор сумтай гэрээ хийчихсэн суманд хөрөнгө оруулалтаа хийсэн гэж байсан. “...Ямар ч байсан өөрийгөө өмөөрөөд би эсрэг байр суурьтай байгаа. Би ойлгохдоо засаг дарга нь зөвшөөрөөд хурлын дарга нь татгалзаад байгаа юм болов уу гэж ойлголт төрж байсан...” мэдүүлэг,

гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Одоо санах нь д “та нар яагаад эрүүл газар ухуулж байгаа юм бэ гэхэд харин ч би энийг эсэргүүцэж байгаа, бид нар огт зөвшөөрөл гэж байсан санагдаж байна. Цаад газар нь болохоор сумтай гэрээ хийчихсэн суманд хөрөнгө оруулалтаа хийсэн гэж байсан. “...Ямар ч байсан өөрийгөө өмөөрөөд би эсрэг байр суурьтай байгаа. Би ойлгохдоо засаг дарга нь зөвшөөрөөд хурлын дарга нь татгалзаад байгаа юм болов уу гэж ойлголт төрж байсан...” гэх мэдүүлэг,

шүүгдэгч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Ер нь амаар ярьж хэлээд, албан ёсоор гэрээ байгуулаагүй ч гэсэн тухайн компанид дээрх байдлаар амаар зөвшөөрөл өгсөн байсан юм. Уг нь бол болохгүй асуудал байх л даа. Яахав гэрээнд нэг заалт нь нэмэлт өөрчлөлт оруулах гэж байдаг, тэр гэрээний заалтаа бас баримтлаад, -р т сумдаа тухайн компаниар хөгжил дэвшилд нэмэртэй ажил хийлгэе гэсэн үүднээс амаар ярьж тохироод зөвшөөрсөн байсан юм...” гэм мэдүүлэг зэргээс дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн сумын засаг даргаар 016 оны 11 дүгээр сарын -ний өдрөөс 00 оны 11 дүгээр сарын 0 хүртэлх хугацаанд ажилласан байна.

Харин “-” ХХК нь 017 оны 08 дугаар сард Баянхонгор аймгийн сумын дугаар багийн т дэвсгэр “н ” гэх газарт Баянхонгор аймгийн Засаг дарга, сумын засаг дарга нартай гурвалсан гэрээ байгуулж 11.6 га газарт нөхөн сэргээлт хийлгүүлэхээр гэрээ байгуулж үүнийг халхавчлан ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт боловсруулалт явуулж байсан бөгөөд тухайн зааж өгсөн цэг солбилцол болох 11.6 га газраас өөр газарт сумд хөрөнгө оруулалт оруулна гэж халхавчлан шинэ газарт ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах талаар сумын засаг дарга *******ы амаар өгсөн зөвшөөрлийг үндэслэн үйл ажиллагаа явуулсан гэх үйл баримт болсон байна.

Хавтаст хэрэгт авагдсан дээрх гэрч, шүүгдэгч ******* нарын мэдүүлгээс дүгнэхэд үйл баримт болох үед Баянхонгор аймгийн сумын засаг даргаар ажиллаж байсан нийтийн албан тушаалтан ******* нь албан үүрэг, бүрэн эрх,  албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,  буюу “-өөл” ХХК-д цэг солбилцлоос өөр газарт ашигт малтмалын эрэл хайгуул, боловсруулалт хийх зөвшөөрлийг амаар өгч бусдад  давуу байдал бий болгосон байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******гийн амаар зөвшөөрөл олгосон нь “-” ХХК-г хууль бусаар үйл ажиллагаа явуулах нөхцлийг бий болгосон байна.

Өөрөөр хэлбэл сумын засаг даргаар ажиллаж байсан ******* нь 006 онд баталж дагаж мөрдөж байсан Засаг захиргаа дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3.е-д заасан “... дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход хууль тогтоомжид заасны дагуу санал өгөх...” гэсэн бүрэн эрх, / 0 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон /, Газрын тухай хуулийн  16.1-д “Монгол Улс тусгай хэрэгцээний газартай байна. Улсын тусгай хэрэгцээний газарт дараахь газар хамаарна...”16.1.11-д “бичил уурхайн зориулалтаар олгосон газар”,  Ашигт малтмалын тухай хуулийн 1.1.5-д “Газрын тухай хуулийн 16.1.11-д заасан зориулалтаар олгохоор сонгосон газрын талаар энэ хуулийн 11.1.3-д заасан дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг төрийн захиргааны байгууллагад тавьж шийдвэрлүүлэх”, гэж заасныг  тус тус зөрчиж бусдад давуу байдал олгож албан үүрэг, бүрэн эрх,  албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байна гэж дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэлт хийхэд засаг даргаар ажиллаж байсан ******* нь сум орон таа хөрөнгө оруулалт татах зорилгоор  “Хар-” ХХК-ийн хүссэн газарт амаар зөвшөөрөл өгсөн нь тогтоогдож байгаа боловч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн .4-д заасан “... дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх”, гэсэн нийтлэг гэсэн нийтлэг үүргээ биелүүлээгүй байна гэж дүгнэгдэж байна.

Байгаль орчныг хамгаалж хойч үедээ үлдээх нь тухайн сумд хөрөнгө оруулалт татахаас ач холбогдол журамт үүрэгтэй гэдгийг анхаарах нь зүйтэй байна.

Энэ талаар Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн -д “Байгаль орчноо хамгаалах” журамт үүрэгтэй гэж хуульчилсаныг дурдах нь зүйтэй  байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хэргийг хэрэгсэхгүй болгож *******г цагаатгах  хүсэлтийг хангахаас татгалзлаа.

Хавтаст хэрэгт түүнийг гэм буруугүй байна гэж үзэх нотлох баримт авагдаагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах өмгөөлөгчийн дүгнэлт няцаагдаж байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг нотлох үүрэг хүлээхгүй болохыг дурдах нь зүйтэй юм.

Шүүгдэгч ******* нь  Баянхонгор аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар 017 оны 11 дүгээр сарын 07-ний өдөр томилогдсон байна.

Тухайн үед буюу 017 оны 08 сард “-” ХХК-ийн уурхайн дарга ******* нарын хүсэлтээр сумын засаг даргын өрөөнд болсон уулзалтад шүүгдэгч ******* оролцсон үйл баримт болсон байна.

 гэрч *******гийн болон шүүгдэгч ******* нарын мэдүүлгээр “-өөл” ХХК-ийг өөр газарт нөхөн сэргээлт хийх талаар сумын засаг даргатай хийсэн уулзалтад шүүгдэгч ******* оролцож асуудлыг “толгой дохиж” зөвшөөрсөн гэж үндэслэлээр Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг шүүх хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж шийдвэрлэлээ.

Учир нь  сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан ******* нь данаар шийдвэр гаргах эрхгүй хамтын зарчмаар шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан бөгөөд уг уулзалтад ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна.

Түүнийг уг уулзалтад оролцсон гэх үндэслэлээр шууд буруутгаж болохгүй ба  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн -д “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ын хувьд түүний  “толгой дохисон” гэх эс үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн -д заасан “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал” гэсэн заалтад хамаарч байна гэж шүүх дүгнэхэд хүрлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь өөрийн буруутай үйлдлийг гүйцэлдүүлэх  халхавчлах зорилгоор шүүгдэгч *******ыг оролцуулсан гэж харагдахаар байгаа бөгөөд засаг даргаар ажиллаж байсан ******* нь Засаг захиргаа дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3.е-д заасан “... дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход хууль тогтоомжид заасны дагуу санал өгөх...” гэсэн бүрэн эрх, / 0 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон /, Газрын тухай хуулийн  16.1-д “Монгол Улс тусгай хэрэгцээний газартай байна. Улсын тусгай хэрэгцээний газарт дараахь газар хамаарна...”16.1.11-д “бичил уурхайн зориулалтаар олгосон газар”,  Ашигт малтмалын тухай хуулийн 1.1.5-д “Газрын тухай хуулийн 16.1.11-д заасан зориулалтаар олгохоор сонгосон газрын талаар энэ хуулийн 11.1.3-д заасан дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг төрийн захиргааны байгууллагад тавьж шийдвэрлүүлэх”, гэсэн эрх бүхий заалтыг хэнтэй ч хуваалцахгүй бие дааж шийдвэрлэх эрхтэй юм.

Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 3-д заасан “гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэж зааснаар шүүгдэгч *******гийн бүрэн эрхээ урвуулсан үйлдлийг шүүгдэгч *******д халдаан хэрэглэж болохгүй юм.

Иймд шүүгдэгч *******д Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******ыг бусдад давуу байдал бий болгосон  гэмт хэрэгт оролцож шийдвэр гаргасан гэх гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Харин шүүгдэгч ******* нь дээр дурдсан хууль тогтоомжийн заалтуудыг зөрчиж бусдад давуу байдал олгосон гэм буруутай байна гэж шүүх дүгнэж түүнийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Энэ үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1:1-д заасан “ анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн хүний хулийн байдлыг харгалзан түүнд зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэв.

Нийтийн албанд буюу төрийн албанд томилогдох эрхийг хасаж шийдвэрлэсэн эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхэлж тоолж шийдвэрлэлээ.

Уг эрх хасах ялыг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Шүүгдэгч *******д зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүх оногдуулахдаа түүнийг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дэвсгэрээс нэг жилийн хугацаанд явахыг хориглож уг шийдвэрт техникийн хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Харин тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт боловсруулалт явуулсан “-өөл” ХХК болон түүний эрх бүхий албан тушаалтнуудыг шүүх урьд нь эцэслэн хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт нэг хоног цагдан хоригдсон, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч ******* нь нэг хоног цагдан хоригдсон болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч *******гийн нэг хоног цагдан хоригдсон хугацааг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас нь хасаж тооцлоо.                                                                                                                             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн , 34.19 дүгээр зүйлийн 1.8,    36., 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлийн .1, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч овогт Түмэнжаргалын д  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

. Шүүгдэгч овогт гийн г нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх,  албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр  зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч   овогт гийн г нийтийн албанд томилогдох эрхийг хоёр / 0 / жилийн  хугацаагаар хасаж, нэг / 01 / жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах  ялаар  шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******г Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дэвсгэрээс явахыг хориглосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор солихыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн -д зааснаар шүүгдэгч *******гийн энэ хэргийн учир цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас нь хассугай.

7. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч *******  нь энэ хэргийг учир  нэг хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн .-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн -д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.БАТЦЭНГЭЛ