Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2021/0140

 

2021 оны 02 сарын 24-ний өдөр Дугаар 128/ШШ2021/0140 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Алтанцэцэг ,

Хариуцагч: Монгол Улсын Ерөнхий сайд,

Хариуцагч: Хууль зүй, дотоод хэргийн сайд,

Хариуцагч: Гадаад харилцааны сайд,

Хариуцагч: Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд,

Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдох гомдолд хариу өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, бусдын үйлдсэн гэмт хэрэгт буруутгагдаж БНСУ-д зөрчигдсөн Б.Аийн иргэний болон ажил хэргийн нэр хүндийг сэргээх, гэм буруутай этгээдүүдэд хуульд заасан хариуцлага тооцохыг даалгах, Хууль зүй, дотоод хэргийн сайдад холбогдох гомдолд хариу өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хуульд заасан журмын дагуу хяналт тавихыг даалгах, Гадаад харилцааны сайдад холбогдох гомдолд хуульд заасан үндэслэл журмын дагуу хариу өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, БНСУ-д суугаа консулын ажилтнуудад хариуцлага тооцуулах тухай гомдлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг даалгах, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад холбогдох гомдолд хуульд заасан хугацаанд, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хариу өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, бусдын үйлдсэн гэмт хэрэгт буруутгагдаж БНСУ-д зөрчигдсөн багш Б.Аийн ажил хэргийн нэр төр, сурч боловсрох эрхийг сэргээлгэх тухай гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэхийг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, хариуцагч Монгол Улсын Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, Г.Э, Хууль зүй, дотоод хэргийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Гадаад харилцааны сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.А 2020 оны 3 дугаар сарын 23, 4 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж ирүүлсэн болон 4 дүгээр сарын 10-ны өдөр нэмэгдүүлсэн шаардлага, тэдгээрийн үндэслэлдээ: Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заасан.

Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д Засгийн газар нь доод шатны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд захиргааны хэргийн талаарх шүүхийн шийдвэрийн биелэлтэд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт тавина., 128.2-т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр уламжлан энэ хуульд заасан хугацаанд захиргааны хэргийн талаарх шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй Засгийн газрын агентлагийн дарга, албан тушаалтны асуудлыг Засгийн газарт, Улсын Их Хурлаас томилогдож, чөлөөлөгддөг албан тушаалтны асуудлыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд танилцуулна, Хуульчийн эрх зүйн байдлын 68 дугаар зүйлийн 68.1-д Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх талаарх Хуульчдын холбооны үйл ажиллагаанд хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дэмжлэг үзүүлж, хяналт тавина гэж хуульчилжээ.

1. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Улсын бүртгэлийн ерөнхий газар нь 2005 оны 03 дугаар сараас 2019 оны 03 дугаар сарын 25-ныг хүртэл 14 жилийн турш Монгол Улсын иргэн Б.А миний овог нэр, регистрийн дугаарыг ашиглаж, хуурамч иргэний үнэмлэх, гадаад паспорт олгож, хуурамч нотлох баримт бүрдүүлэн хууль бусаар саатуулж, түүнийгээ нуун дарагдуулж, улсын бүртгэлийн санд зориуд хуурамч мэдээлэл оруулсан болох нь захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон. Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй, албадан гүйцэтгэх хуудас бичигдсэн. Гэвч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл шүүхийн шийдвэрийн агуулгыг хагас дутуу тусгасан мэдэгдэл хүргүүлснээс өөрөөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 135, 137, 132, 128 дугаар зүйлд заасан ажиллагааг явуулаагүй бөгөөд энэ тухай Монгол Улсын Ерөнхий сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдад удаа дараа гомдол гаргасан боловч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй.

2. Засгийн газрын тохируулагч агентлаг болох Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар нь 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 19-нийг хүртэл 8 жил 7 сар 10 хоногийн турш эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий нотлох баримтуудыг нуун дарагдуулж, огт гэм буруугүй намайг илт хууль бус"-аар саатуулж, баривчилж, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон болох нь захиргааны хэргийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй, иргэний хэргийн шүүхэд нөлөөлж, хууль бус шийдвэр гаргуулсан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага тэмдэгтийн хураамжийг төлүүлэхээс өөр ажиллагаа хийгээгүй талаар Засгийн газрын тэргүүн болон Хууль зүй, дотоод хэргийн сайдад гомдол гаргасан ч өнөөдрийг хүртэл шийдвэрлэж, үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй.

3. Дээрх гэмт үйлдлийг нуун дарагдуулахын тулд Дархан-Уул аймгийн иргэний хэргийн шүүхийн шүүгч, өмгөөлөгч нар 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2012 оны 09 дүгээр сарын 20-ныг хүртэл хуурамч нотлох баримт бүрдүүлж, хууль бус шийдвэр гаргасан, 2016 оны 6 сараас иргэний хэргийн шүүхийн архивт байсан хэрэгт хуурамч шүүгчийн захирамж, шүүх хуралдааны тэмдэглэл нэмж хийсэн, шүүхийн шийдвэрийг засварласан гомдлыг хянан шалгаж буй Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны сахилгын шинжээч нар 2016 оны 12 дугаар сарын 22-ноос 2020 оны 03 дугаар сарын 23-ныг хүртэл 3 жил 3 сар 1 хоногийн турш хууль бус шийдвэр гаргаж байгаа асуудлыг хуульд заасан эрхийнхээ дагуу хяналт тавих тухай гомдол гаргасан боловч, хуульд заасан хугацаанд шийдвэрлэж, хуулийн хэрэгжилтэд хяналт тавихын оронд гомдлыг шийдвэрлэхгүй бичиг цаас ийш тийш явуулж аргацаасаар амьдралаар минь тоглож байна.

Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 105 дугаар зүйлийн 105.1, 107 дугаар зүйлийн 107.1, 107.2-т заасныг баримтлан бодит үнэнийг иргэн Б.А надаас төрийн нууц нэрээр нуун дарагдуулсан, хохирогчоор тогтоолгох, шударга шүүхээр шүүлгэх, гадаадад зорчих, эрхийг хязгаарласан гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон, Засгийн газрын агентлагуудын албан тушаалтнуудад холбогдох хариуцлагыг шүүхээр тогтоолгох, Монгол Улсын Ерөнхий сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд нарын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй илт хууль бус болохыг тогтоолгох, Засгийн газрын агентлагуудын албан тушаалтнуудад холбогдох хариуцлагыг шүүхээр тогтоолгох, Засгийн газрын агентлагуудын хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирлыг Засгийн газраас гаргуулах нэхэмжлэл гаргаж байна.

1. Монгол Улсын иргэн Б.А би Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, 94 дүгээр зүйлийн 94.3-т заасныг баримтлан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Б.А миний хууль ёсны ашиг сонирхлыг хохироож, 2005 оны 03 сараас өнөөдрийг хүртэл хохироож байсныг тогтоосон Улсын бүртгэлийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газарт холбогдох захиргааны болон иргэний хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдэд үндэслэж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Ш.Баасандорж, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, Засгийн газрын сайд Ц.Н, Д.Ц нарт хуульд заасан хариуцлага тооцуулах тухай гомдлыг гаргасан боловч Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хуульд заасан хугацаанд гомдолд хариу өгсөнгүй.

2. Мөн хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлэхгүй байгаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан тушаалтнууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан тушаалтнууд хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахгүй байгаа тухай гомдлыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гаргасныг харьяаллын дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц. Нямдорж руу шилжүүлсэн байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Н нь хуульд заасан үндэслэл журмын дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр үйл ажиллагаанд хяналт тавихын оронд тэдний үгээр үндэслэлгүй шийдвэр гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулаагүй, биелүүлээгүй байхад Б.А миний эрхийг хязгаарлаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчээр дуусгавар болгосон тогтоол гаргаж, Б.А миний хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон тул хууль ёсны эрх ашгаа хамгаалуулахаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

3. Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2020 оны 03 дугаар сарын 07-ны хэг/554 тоот албан бичиг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 4/919 тоот албан бичиг нь үндэслэлгүй болох нь Улсын дээд шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 4/501 тоот албан бичиг, Улсын дээд шүүхийн Тамгын газрын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 5/955 тоот албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1/6325 тоот албан бичгээр үгүйсгэгдэж байна. Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 40000 төгрөг, хариуцагчаас нэхэмжпэгчид олгосон 35100 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Төрийн банкин дахь дансанд шилжүүлсэн гэсэн байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь 35100 төгрөгийг өнөөдрийг хүртэл Б.А миний дансанд шилжүүлээгүй, мөн Гадаад харилцааны сайд Б.А миний хүсэлтэд хууль заасан үндэслэл журмын дагуу хариу өгөөгүй болох нь Улсын дээд шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 4/501 тоот албан бичиг, Улсын дээд шүүхийн Тамгын газрын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 5/955 тоот албан бичгээр нотлогдож байна.

Дээрх албан бичгүүд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.2-т Захиргааны байгууллага, албан тушаалтан шүүхийн шийдвэрийг биелүүлэх үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэсэн боловч шүүхээс хууль бус болохыг нь тогтоосон шийдвэрийг дахин гаргах зорилгоор өөрийн бүрэн эрхэд хамаарах эрх зүйн акт, албан тушаалд тавигдах нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг өөрчилж, нэхэмжпэгчийн эрхийг дахин зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцохгүй" гэснийг нотолж байна.

Иймд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Н нарын гомдолд хариу өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч, хуульд заасан үндэслэл журмын дагуу шийвэрлэж өгнө үү.

1. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Ц гомдолд хуульд заасан үндэслэл журмын дагуу хариу өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, 2. Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Ё.Баатарбилэгийн гомдолд хариу өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 36 тоот магадлал, Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 88 тоот тогтоолын хянавал хэсэгт ...Иргэн Б.Ариунзаяа нь Б.Аийн иргэний баримт бичгийг ашиглан өөрийн зурагтай хуурамч Е серийн үндэсний гадаад паспорт гаргуулан, уг паспортыг ашиглаж 2005-2008 онд удаа дараагийн давтан үйлдлээр хууль бусаар хил нэвтэрсэн гэмт үйлдлээ өөрөө хүлээн зөвшөөрч 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсаас БНСУ-д суугаа консулын газар очих үед Элчин сайдын яамны консулын ажилтан нь Б.Аийн мэдээлэл бүхий Л.А зурагтай иргэний үнэмлэх, үндэсний гадаад паспортыг хураан авч, эрх бүхий этгээдэд мэдэгдээгүйг хилийн чанадад Монгол Улсын иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн дагуу дипломат аргаар хамгаалах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна. Учир нь тухайн үед иргэн Л.Ариунзаяа өөрийн ашиглаж буй гадаад паспорт хуурамч болохыг өөрөө мэдэгдэж очсон, тус паспортод мэдээлэл агуулагдаж буй иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхүйц нөхцөл байдал үүссэн байхад энэ талаар эрх бүхий байгууллагад мэдэгдэх, гэм буруутай этгээд зохих хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй этгээд хохирохоос урьдчилан сэргийлэх боломжгүй, шаардлагагүй байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, консулын ажилтны хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй хайхрамжгүй байдал гаргасны улмаас тус паспортод мэдээлэл нь бичигдсэн Б. Алтанцэцэгийн хууль ёсны ашиг сонирхол хилийн чанадад хамгаалагдаагүй байна гэж үзлээ гэж дүгнээд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 36 тоот магадлалын 18, 19 дүгээр тал /тогтоох хэсэгт ...Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны консулын ажилтны хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйг илт хууль бус болохыг тогтоож, Гадаад харилцааны сайдын хүсэлтэд хариу өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хуульд заасан журмын дагуу зохих хариу өгөхийг Гадаад харилцааны сайдад даалгаж шийдвэрлэсэн.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заасан. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1.5-д төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлоо шийдвэрлүүлэх эрхийг хязгаарлаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 1.3-т өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх, 1.4-т өргөдөл гомдпыг хугацаанд нь барагдуулах, 1.6-д өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх, 1.7-д өргөдөл, гомдлын талаар гаргасан шийдвэрийн дагуу харъяа байгууллага, доод шатны албан тушаалтны авч хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлтийг шалгах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаагаас мөн 7 дугаар зүйлийн 2-т Тухайн байгууллага, албан тушаалтан өөрийн эрх хэмжээнд хамаарах өргөдөл, гомдлыг үндэслэлгүйгээр өөр байгууллага, албан тушаалтанд шилжүүлж болохгүй гэж хуульчилжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2020 оны 04 дүгээр сарын 03-ны 4/949 тоот албан бичигт "... мөн хариуцагч Гадаад харилцааны яамнаас шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангахаар Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яаманд ноот бичиг хүргүүлсэн талаарх тайлбарыг ирүүлсэн тул иргэний хүсэлтэд зохих хариу өгөхийг хариуцагч Гадаад харилцааны яаманд мэдэгдэж, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 10/496 тоот албан бичгээр танд хариу өгчээ гэсэн албан бичиг.

Гадаад харилцааны яамны консулын газрын захирал Л.М 2020 оны 01 дүгээр сарын 27-ны 10/496 тоот хариу хүргүүлэх тухай албан бичгийн доторх агуулга нь Улсын дээд шүүхийн Тамгын газрын 2020 оны 03 дугаар сарын 24-ний 5/955 тоот албан бичгээр агуулгаар үндэслэлгүй болох нь тогтоогдож байна.

Мөн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт үндэслэж, БНСУ-д суугаа консулын ажилтанд хуульд заасан хариуцлага тооцуулахаар гомдол гаргасан ч Гадаад харилцааны сайд Д.Ц хуульд заасан хугацаанд шийдвэрлэж хариу өгсөнгүй.

2. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 2018 оны 05 дугаар сарын 14-ний 9/4728 дугаартай албан бичигт "... Мөн Монгол-Солонгосын багш солилцооны хөтөлбөр нэгэнт хэрэгжиж дууссан тул Таны хүсэлтийн дагуу 2018-2019 оны хичээлийн жилд хэрэгжүүлэх багш солилцооны хөтөлбөрт хамруулах, үндсэн мэргэжлийн дагуу сурах боловсрох асуудлыг тухайн үед нь шийдвэрлэхээр холбогдох судалгаанд бүртгэсэн болно, мөн яамны 2019 оны 04 дүгээр сарын 18-ны 4/3117 албан бичигт ... Таныг дараа жилийн Монгол-Солонгосын багш солилцооны хөтөлбөрт хамруулах асуудлыг судалж үзнэ. Уг хөтөлбөрт хамрагдах болсон тохиолдолд БНСУ-д нэвтрэхтэй холбоотой визний асуудал дахин гарахгүй баталгаа бидэнд хэрэгтэй байна. Иймд та БНСУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яаманд хандан Монгол Улсын иргэний хувьд БНСУ-руу албан ажлаар эсхүл хувийн журмаар зорчиход ямар нэгэн саад учрах эсэх талаар тодруулга авч тус яаманд ирүүлэхийг зөвлөж байна гэсэн албан бичигт үндэслэж, өөрийн зүгээс бүхий л эрхээ шүүхээр сэргээлгэснээ дурьдаж, энэ асуудлыг Монгол Улсын Засгийн газрын хүрээнд хэлэлцүүлж, хариу өгч эцэслэн шийдвэрлүүлэх тухай өргөдлийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад хандсан боловч өнөөдрийг хүртэл хариу өгсөнгүй.

Монгол Улсын Ерөнхий сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Гадаад харилцааны сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1-д Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2-т Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагад өргөдөл, гомдол шийдвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулж удирдах үүргийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хүлээнэ, мөн зүйлийн 3-т Сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нь өөр байгууллага, албан тушаалтан шийдвэрлэхээр хуульд шууд зааснаас бусад өөрийн эрхлэх асуудлын хүрээ, хуулиар хүлээсэн чиг үүрэгт нь хамаарах асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг доод шатны байгууллага, албан тушаалтанд шилжүүлэхгүйгээр эцэслэн хариу өгнө гэсэн хуулийн заалтыг баримтлан Захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.А 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж, нэмэгдүүлж гаргасан шаардлагадаа: Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2-т Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ, Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 1-д Шүүх ба тусгай шүүхийн өмнө бүх хүн тэгш эрхтэй. Хүн бүр өөрт тулгасан эрүүгийн хэргийг хянан хэлэлцүүлэх буюу иргэний нэхэмжлэлийн хүрээнд эрх, үүргээ тодорхойлуулахдаа хуулийн дагуу байгуулагдсан эрх бүхий, хараат бус, тал үл харах шүүхээр нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй, 17 дугаар зүйлийн 1-д Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн буюу хууль бусаар оролцох, орон байранд нь буюу захидал харилцааных нь нууцад дур мэдэн буюу хууль бусаар халдах, эсхүл нэр төр, алдар хүндэд нь хууль бусаар халдахыг хориглоно, мөн 17 дугаар зүйлийн 2-т Хүн бүр тийм оролцоо, халдлагаас хуулиар хамгаалуулах эрхтэй, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Төрийн хяналт шалгалт нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, ... төрийн захиргааны байгууллагын хяналт шалгалт /цаашид "мэргэжлийн хяналт гэх/, шүүх, прокурорын хяналт... энэ хуулийн дагуу хэрэгжүүлэх хяналт шалгалтаас бүрдэнэ, 3.3-т Засгийн газар, яам, агентлаг, ... хяналт шалгалт, хууль тогтоомжоор тусгайлан эрх олгогдсон мэргэжлийн хяналт, ... харилцааг энэ хуулиар зохицуулна гэж хуульчилжээ.

Захиргааны болон эрүүгийн хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт, хууль бус үйдлийг таслан зогсоох, хяналт тавих, хуульд заасан хариуцлага тооцохыг Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурал, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хандаж, төрийн хяналт шалгалт явуулахыг хүссэн боловч хуульд заасан хугацаанд шийдвэрлэсэнгүй.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын удирдах, гүйцэтгэх албан тушаалтнууд өмнөх гэмт үйлдлээ нуун дарагдуулж, бусдад давуу байдал олгох зорилгоор 2010 оны 7 дугаар сарын 28-наас өнөөдрийг хүртэл 14 жилийн турш Б.А миний хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан илт хууль бус" шийдвэр, үйл ажиллагаа явуулсан болох нь Захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон. Шүүхээс тогтоосон хугацаанд, хуульд заасан захиргааны актыг гаргах, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй тул Монгол Улсын Ерөнхий сайдад хандсан боловч, хуульд заасан хугацаанд шийдвэрлэж, хяналт шалгалт явуулсангүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ч хуулийн дагуу явуулаагүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хууль заасан хяналт шалгалтын ажиллагааг явуулсангүй, буруутай албан тушаалтнуудад хариуцлага тооцсонгүй.

Тагнуулын ерөнхий газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнууд Улсын бүртгэлийн ерөнхий газрын ажилтнуудын гэмт үйлдэлд давуу байдал олгохын тулд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2009 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 97 тоот шийтгэх тогтоолтой эрүүгийн хэргээс тусгаарласан эрүүгийн 20847065 тоот эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий 2010 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүргүүлсэн Нотлох баримт"-ыг 2010 оны 08 дугаар сарын 05-наас 2017 оны 12 дугаар сарын 08-ныг хүртэл 7 жил 04 сар 03 өдрийн турш нуун дарагдуулж, Б.А миний хуулиар хамгаалуулах эрхийг хязгаарлаж, Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанаас гадуур таслан сэргийлэх арга хэмжээ авсан болох нь Захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон болно. Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газрын илт хууль бус үйлдэлд нь Эрүүгийн хариуцлага тооцохоор хуульчилсан боловч, Улсын ерөнхий прокурор, Хууль зүй, дотоод хэргийн яам хяналт шалгалтын ажиллагаа явуулахгүй, нуун дарагдуулж байна.

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яаманд хандан дээрх гэмт хэргүүдийг нуун дарагдуулахын тулд Дархан-Уул аймгийн иргэний хэргийн шүүгч, өмгөөлөгч нар 2011 оны 03 дугаар сарын 31-нээс 2012 оны 09 дүгээр сарын 20-ныг хүртэл хуурамч шүүх хуралдааны тэмдэглэл, хуурамч шүүгчийн захирамж, хуурамч хүсэлт, хуурч мэхэлж авсан итгэмжлэл, хуурамч худалдах-худалдан авах гэрээг шүүн таслах ажиллагаанд ашиглаж, гэрлэлт цуцалж, бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн. Уг үйлдэл нь илрээд ирэхээр 2016 оны 6 дугаар сараас Дархан-Уул аймгийн иргэний хэргийн шүүхийн архивт байсан иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг засварласан, хэргийн оролцогч нарт мэдэгдээгүй хуурамч хүсэлт, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамжийг нэмж хийсэн гомдлыг Монголын Хуульчдын мэргэжлийн хариуцлагын хороо хуульд заасан хугацаанд шийдвэрлэхгүй нуун дарагдуулж байгаа гомдол гаргасан боловч өнөөдрийг хүртэл хуульд заасны дагуу хяналт шалгалтын ажиллагаа явуулсангүй.

1. Улсын бүртгэлийн ерөнхий газар Б.А миний овог нэр, регистрийн дугаартай хуурамч бичиг баримт үйлдэн олгож, дээрх гэмт үйлдлийг Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газар, иргэний хэргийн шүүх нуун дарагдуулж, илт хууль бус шийдвэр гаргаж иргэний болон ажил хэргийн нэр төр алдар хүнд, эрүүл мэнд, гэр бүлийн эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсан байхад Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй дотоод хэргийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Гадаад харилцааны яам нь хуулиар хамгаалуулах эрхийг хязгаарлаж, үл ойшоож, үндэслэлгүй худал хариу тайлбар гаргаж, Маргааныг хэрэгсэхгүй болгох тухай хариуцлагагүй мэдэгдэл хийж байгаа тул Хүн бүр тийм оролцоо, халдлагаас хуулиар хамгаалуулах эрхтэй тул Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч буюу тохируулагч агентлаг болох Улсын бүртгэлийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, БНСУ-д суугаа консулын ажилтнуудын эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, 14 жилийн турш Б.А миний хуулиар хамгаалагдсан хувь хүний нууцыг бусдад дамжуулсан, хууль бусаар саатуулсан, хуулиар хамгааалуулах эрхийг хязгаарласан, улсын бүртгэлийн санд зориуд худал мэдээлэл оруулсан, эс үйлдэхүй гаргасан болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байхад хуульд заасан хугацаанд Б.Аптанцэцэг миний гомдлыг шийдвэрлээгүй Монгол Улсын Засгийн газрыг олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлж, бусдын үйлдсэн гэмт хэрэгт буруутгагдаж, БНСУ-д зөрчигдсөн Б.Аийн иргэний болон ажил хэргийн нэр хүндийг сэргээх, гэм буруутай хуулийн этгээдүүдэд хуульд заасан хариуцлага тооцохыг даалгуулах.

2. Улсын бүртгэлийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, БНСУ-д суугаа консулын ажилтнуудын эс үйлдэхүй хууль бус болох, шийдвэр үйл ажиллагаа илт хууль бус болохыг тогтоосон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй байж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар тушаал холбогдох гомдлыг шийдвэрлэж, хуульд заасан хугацаанд үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй, хяналт тавиагүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хууль заасан үндэслэл журмын дагуу хяналт тавихыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгуулах

3. Хойшлуулшгүй ажиллагаа явуулах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй БНСУ-д суугаа консулын ажилтнууддаа хариуцлага тооцуулах тухай гомдлыг шийдвэрлээгүй Гадаад харилцааны сайдад уг гомдлыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэхийг даалгуулах

4. Бусдын үйлдсэн гэмт хэрэгт буруутгагдаж, БНСУ-д зөрчигдсөн багш Б.Аийн ажил хэргийн нэр төр, сурч боловсрох эрхийг сэргээлгэх тухай гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тус тус нэмэгдүүлж байна. гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.А нь 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдтай эвлэрэх тухай хүсэлтдээ: Монгол Улсад суугаа БНСУ-ын талаас ирүүлсэн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн тодруулга лавлагаанд үндэслэж хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан цаашид улс оронд тулгарсан онцгой нөхцөл байдал арилж, хэвийн болсон тохиолдолд Монгол-Солонгосын багш солилцооны хөтөлбөрт шалгуургүйгээр оролцуулж, сурч боловсрох эрхийг сэргээн эдлүүлэх боломжтой гэж хариу өгсөн тул нэхэмжлэлийн гомдолд хуульд заасан хугацаанд, хуульд заасан үндэслэл журмын дагуу хариу өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн гэж эвлэрч, нэхэмжлэлийн бусдын үйлдсэн гэмт хэрэгт буруутгагдаж БНСУ-д зөрчигдсөн багш Б.Аийн ажил хэргийн нэр төр, сурч боловсрох эрхийг сэргээлгэх тухай гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэхийг даалгах шаардлагаасаа татгалзаж байна. Иймд эвлэрлийг баталгаажуулж хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгч 2021 оны 02 дугаар сарын 23, 24-ний өдөр шүүхэд ирүүлсэн тодруулсан шаардлага, түүний үндэслэлдээ:

Нэг. Монгол Улсын Засгийн газрыг олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлж, бусдын үйлдсэн гэмт хэрэгт буруутгагдаж, БНСУ-д зөрчигдсөн Б.Аийн иргэний болон ажил төрлийн нэр хүндийг сэргээх, гэм буруутай хуулийн этгээдүүдэд хуульд заасан хариуцлага тооцохыг даалгуулах тухай

Нэхэмжлэгч

Б.Аби Монгол Улсын Ерөнхий сайдад хандан Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2, Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1, 2, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2, 16 дугаар зүйлийн 5, Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.4 дэх хэсгийг баримтлан Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агөнтлаг болох Улсын бүртгэлийн ерөнхий газар, Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, БНСУ-д суугаа консулын ажилтнуудын хууль бус үйлдэлд тохирсон хариуцлага тооцуулах тухай гомдлыг гаргасан ч хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргалаа.

Б.Аби Монгол Улсын Ерөнхий сайдад хандан Захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн үзлэгийн тэмдэглэл, Нийслэлийн прокурорын газрын тогтоолууд, эрүүгийн хэргийн шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 97 тоот шийтгэх тогтоол зэрэг нотлох баримтуудад үндэслэн

1. Улсын бүртгэлийн ерөнхий газар нь 2005 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 15 жил 10 сар 22 хоногийн турш Б.А миний хуулиар хамгаалагдсан хувь хүний нууцыг бусдад дамжуулж, хуурамч иргэний үнэмлэх, гадаад паспорт, гэрлэлтийн гэрчилгээ үйлдэн олгосон илт хууль бус үйл ажиллагаа явуулсан. Дээрх гэмт үйлдлээ нуун дарагдуулахын тулд 2010 оны 07 дугаар сарын 28-наас 2019 оны 03 дугаар сарын 25-ныг хүртэл 8 жил 7 сар 23 хоног гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн илт хууль бус захиргааны акт гаргасан, уг актаа танилцуулах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан, дээрх гэмт үйлдлүүдээ нуун дарагдуулахын тулд Улсын бүртгэлийн ерөнхий газар нь Б.А миний тухай улсын бүртгэлийн цахим санд зориуд худал мэдээлэл оруулсан болох нь тогтоогдсон, уг гэмт буруутай үйлдлийг тогтоосон Захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй.

2. Тагнуулын ерөнхий газар нь эрүүгийн 20847065 тоот хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд чухал ач холбогдол бүхий 2010 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 9/7694 тоот Материал шилжүулэн шалгуулах тухай албан бичиг, хавсралт материалуудыг зориуд устгаж, 2010 оны 08 дугаар сарын 05-наас 2017 оны 12 дугаар сарын 08-ныг хүртэл 7 жил 4 сар 03 хоног зориуд нууж байгаад Чингэлтэй дүургийн иргэний хэргийн шүүхэд гаргаж, өгч Б.А миний хуулиар хамгаалуулах эрхийг хязгаарласан. Мөн илт хууль бус захиргааны акт гаргаж, хууль бусаар 2010 оны 09 дүгээр сарын 09-нөөс 2018 оны 12 дугаар сарын 17-ныг хүртэл 8 жил 3 сар 8 хоногийн турш гадаадад зорчих эрхийг хууль бусаар хязгаарласан. Дээрх илт хууль бус шийдвэрийг хүчингүй болгосон тогтоолтой хамт хохирлоо нөхөн төлүүлэх журмыг тайлбарласан хуудас Б.А надад хүргүүлэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.7 дугаар зуйлийн 1,2-т заасан үүргээ биелүүлээгүй.

3. Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар нь хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхгүй байхын тулд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчид нөлөөлөх гэмт хэрэг үйлдсэн гэх гомдлыг гаргасан боловч огт шийдвэрлэсэнгүй.

4. Иргэн Б.А би 2020 оны 2 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайдад Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1-2/503 тоот хариу өгөх тухай хуудас, Монгол Улсын Гадаад харилцааны яамны 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 10/496 тоот албан бичгийн эс зөвшөөрч, мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Н хуулиар хүлээсэн үүргээ биөлүүлээгүй, Гадаад харилцааны сайд Д.Ц шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэх үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тул хариуцлага тооцуулах тухай гомдол гаргасныг шийдвэрлээгүй.

5. Улсын бүртгэлийн ерөнхий газрын дээрх дурдагдсан илт хууль бус шийдвэр, эс үйлдэхүй гаргасан үйлдэлд нь өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлд заасан хариуцлага, гэм буруутай албан тушаалтнуудад нь Эрүүгийн хуулийн 13.9 дүгээр зүйлийн 2, 13.10 дугаар зүйлийн 2.2, 23.4 дүгээр зүйлийн 2-т заасан хариуцлага тооцохоор

6. Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газарт дээрх дурдагдсан шийдвэр, эс үйлдэхүй гаргасан үйлдэлд нь өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлд заасан хариуцлага, гэм буруутай албан тушаалтнуудад нь Эрүүгийн хуулийн 13.9 дүгээр зүйлийн 2, 21.1 дүгээр зүйлийн 2, 21.6 дугаар зүйлийн 2-т заасан хариуцлага тооцохоор хуульчилжээ.

Монгоп Упсын Ерөнхий сайд дээрх гомдлыг хууль заасан хугацаанд шийдвэрлэж, үндэслэл бүхий хариу өгөөгүйд гомдолтой байна.

Хоёр. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хууль заасан үндэслэл журмын дагуу хяналт тавихыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгуулах шаардлага

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д Захиргааны хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг хэргийн оролцогч, түүний эрх залгамжлагч биелүүлэх үүрэгтэй, 128 дугаар зүйлийн 1-д Бүх шатны засаг дарга, төрийн захиргааны төв байгууллага, Засгийн газар нь доод шатны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд захиргааны хэргийн талаарх шүүхийн шийдвэрийн биелэлтэд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхийн хүрээнд хяналт тавина., 300 дугаар зүйлийн 300.1-д Хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хууль тогтоомжид заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавина гэж заасныг баримтлан Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдад 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр гомдол гаргасан.

1. Улсын бүртгэлийн ерөнхий газар, Гадаад харилцааны сайд нь Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 3393 дүгээр захирамжид үндэслэн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 178 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэн. Хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 132 дугаар зүйлд заасан ажиллагаа хийгдэх ёстой байсан боловч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хуульд заасан ажиллагааг хийгээгүй.

Мөн Захиргааны хэргийн шүүхээр тогтоогдсон илт хууль бус үйлдэлд өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар Эрүүгийн хариуцлага тооцохоор хуульчилсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1.4 шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гэмт хэргийн шинж бүхий баримт илэрсэн тохиолдолд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах эрх бүхий байгууллагад мэдэгдэх гэсэн заалтыг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга Р.Энхтайванд дээрх хуулийн заалтыг биелүүлэх тухай гомдол гаргасан ч өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга хурандаа Э.Дүүрэнцэнгэлд Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа талаар гомдол гаргасан боловч Захиргааны шүүхдээ ханд гэсэн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 1/6262 тоот албан бичгээр хариу өгсөн тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга, хурандаа Э.Дүүрэнцэнгэлд хандаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2, 132 дугаар зүйлийн 132.2-т заасан ажиллагаа явуулах хүсэлт гаргасан боловч, хуульд заасан хугацаанд биелүүлээгүй учраас Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдад 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр гомдол гаргасан. Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй учраас Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.

2. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандан 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хуульд заасан хугацаанд, хуульд заасан ажиллагааг явуулаагүй албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах тухай гомдол гаргасан боловч шийдвэрлээгүй.

3. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хэг/ 2713 тоот албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахгүй байгаа талаарх гомдол ирүүлснийг харьяаллын дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Ншилжүүлсэн ч хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй.

4. Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10/920 тоот албан бичгээр Б.Аийн овог нэр, регистрийн дугаарыг ашиглаж, бусдад үндэсний гадаад паспортыг олгосон үйлдлийг тогтоож, улсын бүртгэлийн санд Б.Аийг хуурамч иргэний үнэмлэх, гадаад паспорттай гэсэн худал мэдээллийг устгахыг даалгасан Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг холбогдох байгууллагууд хэрэгжүүлэхгүй байгааг дурьдаж, асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсчээ гээд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Ншилжүүлсэн ч хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй.

5. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2 дахь заалтыг баримтлан Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нгаргасан боловч, Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1-4/4568 тоот албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандан иргэн Б.Аээс Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны сахилгын шинжээч Б.Эрдэнэсүрэн, Б.Эрдэнэбилэг нар нь уг иргэний гомдлыг хянан шийдвэрлэхдээ холбогдох хууль дүрэм зөрчсөн гэх гомдлыг 2 дахь удаагаа гаргаж байна. Иргэн Б.Аээс дээрх асуудлаар тус яаманд гаргасан гомдлыг танай холбоонд 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1-4/351 дугаар албан бичгээр харьяаллын дагуу шилжүүлсэн байна. Иймд иргэний гомдолд дурдсан асуудлыг хэрхэн шалгасан талаарх танилцуулга, авч буй арга хэмжээ гаргасан шийдвэрийг яаралтай ирүүлнэ., Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны даргаХ.Н 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 10/11956 албан бичгээр Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгчөд Иргэн Б.Аээс Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо нь иргэний гомдлыг холбогдох хууль тогтоомж, журмын хүрээнд шийдвэрлэхгүй хүндрэл учруулж байгаа талаар тус байнгын хороонд удаа дараа гомдол гаргаж байгаа бөгөөд гомдлыг Монголын Хуульчдын холбоонд шилжүүлж хэрхэн шийдвэрлэсэн талаар тус байнгын хороо болон хүсэлт гаргагчид хариу өгөхийг мэдэгдье гэсэн албан тоот явуулсан боловч өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайдаарХ.Н болсон бөгөөд бас Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа А.Нын 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 4/1662 тоот албан бичгийг эс зөвшөөрч, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нгаргасан боловч 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 1-4/4108 тоот албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандааД.Д рүү шилжүүлэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа А.Н 2019 оны 10 дугаар сарын 03-ны 4/2112 тоот албан бичгээр үндэслэлгүй хариу өгч, хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй тул Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдХ.Нт дахин энэ асуудлаар гомдол гаргахад 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 7/1289 тоот албан бичгээр Тэрээр гомдолдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хурандаа А.Н, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга асан, хошууч Ц.С нар өргөдөл гаргахад худал хариу өгсөнд гомдолтой байгаа талаар дурьдаад, хяналт шалгалт хийж, хариуцлага тооцуулахыг хүсчээ. Иймд гомдолд дурьдсан асуудлыг сайтар судлан үзэж, холбогдох шалгалтын ажиллагааг хийж, иргэнд эцэслэн хариу өгч, дүнг 11 дүгээр сарын 10-ны дотор Сайдад танилцуулна уу гээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.З шилжүүлсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа М.А 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 7/5357 дугаар албан бичгээр хариу ирүүлсэн нь үндэслэлгүй байсан тул 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр дахин Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдХ.Н, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандааД.З нарт гомдол гаргасныг Хууль зүй, дотоод хэргийн яам 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 7/220 албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандааД.З руу шилжүүлж,Д.З Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа М.А руу шилжүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа М.А өөрийнхөө шийдвэрийг зөвтгөсөн үндэслэлгүй хариуг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 07/335 тоот албан бичгээр ирүүлж мөн шийдвэрлэгдсэнгүй.

Үүний улмаас шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 101 сарын турш хүүхдийн тэтгэлгийн тооцооллыг сар бүр гаргах үүргээ бүрэн биелүүлэхгүй байсны улмаас өнөөдрийн байдлаар 27,622,265 төгрөгийн их хэмжээний хохирол учраад байна. Б.Аийн нэхэмжлэлтэй Л.Ариунбаярт холбогдох Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 835 тоот шийдвэртэй хэрэгт Б.А би М.Мг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргаагүй,Л.А1 ч төгрөг нэхсэн нэхэмжлэл гаргаагүй тул эдгээр хүмүүсээс төлбөр авахаас татгалзсан. Гэтэл дээрх 8,888,000 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба Төрийн банк руу шилжүүлсэн илт хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтнууддаа хуульд заасан хариуцлага тооцохгүй байгаагаас манай гэр бүлийн өмчлөлийн Дархан-Уул аймаг Дархан сум 4 дүгээр багийн 22 дугаар хороолол 9 дүгээр байрны 28 тоот 3 өрөө орон сууц, Дархан-Уул аймгийн Дархан сум 11 дүгээр баг, 4-32 тоот 3 өрөө орон сууцанд ноцтой хохирол учруулаад байна.

7. Б.А би Захиргааны ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.2-т хохирлын хэмжээний талаарх маргааныг захиргааны журмаар хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалтыг баримтлан Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 119 тоот тогтоолыг үндэслэн Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газарт холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргасан. Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Х Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүргээ зөрчиж, 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 01/995 тоот албан бичгээр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.А нь өөрийн баримт бичиг, нэрийг ашиглан Монгол Улсын иргэний үнэмлэх, гадаад паспорт гаргуулж авахыг хадам эгч Л.Азөвшөөрсөн гэх үндэслэл тогтоогдсон байна гэсэн өөртөө давуу байдал бий болгох ятгах утгатай тайлбар гаргасан нь шүүгч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай нь холбогдуулан ятгасан үйлдэл бөгөөд уг үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 21.6 дугаар зүйлийн 2-т заасан хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна. Түүний энэ тайлбарын үндэслэл гэж Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Х, Д.Гэрэл нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Хүдэрбаяр нь 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Улсын бүртгэлийн газраас 2010 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 9/7694 тоот Материал шилжүүлэн шалгуулах тухай албан бичгийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулбар үнэн гэсэн дардастайгаар гаргаж өгсөн. Тагнуулын ерөнхий газрын дээрх үйлдэл нь эрүүгийн 20847065 тоот хэрэг шалган шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий нотлох баримтыг 2010 оны 08 дугаар сарын 05-наас 2017 оны 12 дугаар сарын 8-ныг хүртэл 7 жил 4 сар 03 хоног зориуд устгасан, нууж байгаад шүүхэд гаргаж өгсөн үйлдэл юм. Уг үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 2-д заасан хариуцлага тооцохоор, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.4-д өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор үйлдсэн, 1.8-д гэм буруугаа хүлээж хохирлоо төлөх үүрэг хүлээсэн хүн шүүхээс хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй бол эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхээр хуульчилсан байна.

Иргэн Б.Аби шүүхийн хараат бус байдалд халдсан Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газрын дарга нарын үйлдэл гэмт хэргийн шинжтэй байхад Цагдаагийн ерөнхий газрын дарга, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс рүү шилжүүлж, зөрчлийн шинжгүй гэсэн худал дүгнэлт гаргасан талаар гомдлыг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нгаргасан. Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 1-1/504 тоот албан бичгээр Монгол Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын зөвлөх М.Энх-Амгалан, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл нар луу, 2019 оны 02 дугаар сарын 27-ний өдөр 1-3/860 тоот албан бичгээр Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Б.Цогт, Улсын ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх Б.Амгаланбаатар нарт, 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1-4/1556 тоот албан бичгээр Цагдаагийн газарт шилжүүлсэн боловч шалгалтын ажиллагааг хийгдээгүй, өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй, гэмт хэргийг нуун дарагдуулж байна.

Иймд дээрх албан тушаалтнуудад хуульд заасан хариуцлага тооцохыг Монгол Улсын Засгийн газарт даалгуулах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хууль заасан үндэслэл журмын дагуу хяналт тавихыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.

 

Нэхэмжлэгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1. Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдуулсан шаардлага: миний бие Захиргааны ерөнхий хуулийн 105.1, 105.2, 105.4-т заасныг баримтлан Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 119 тоот тогтоол, 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 88 тоот тогтоол, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 501 тоот тогтоол, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, Дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 97 тоот шийтгэх тогтоолыг үндэслэн эдгээр шийдвэр, тогтоолууд нь Улсын бүртгэлийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, БНСУ-д суугаа Элчин сайдын яамны ажилтнууд нь миний нэртэй хуурамч иргэний үнэмлэх, гадаад паспорт гаргуулж, энэ асуудлыг шийдэж өгөхөөр хүсэлт гаргасан боловч эс үйлдэхүй гаргасан үйлдэл нь төрийн захиргааны байгууллага Улсын бүртгэлийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар нь миний хуулиар хамгаалуулах эрхийг зөрчиж байсан гэдгийг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон учраас эдгээр хууль бус гэм буруутай, эрх зүйн үр дагавартай шийдвэрийг гаргасан гэм буруутай албан тушаалтнуудад хуульд заасан хариуцлага ногдуулж өгөхийг хүссэн гомдлыг 2018 оны 02 сараас эхлэн Монгол улсын Ерөнхий сайдад гаргаж байсан. Мөн Тагнуулын ерөнхий газар болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан тушаалтнууд нь Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүдийг хуульд заасан хугацаанд биелүүлэхгүй байх тул дээд шатны албан тушаалтнуудад нь хариуцлага тооцуулах хүсэлтийг 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайдад гаргасан боловч миний гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй.

Мөн Тагнуулын ерөнхий газар нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас материал шалгуулахаар шилжүүлсэн албан бичгийг 2010 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл зориуд нууж байгаад Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхэд гаргаж өгсөн Тагнуулын ерөнхий газрын албан тушаалтнуудын үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.7.1-д зааснаар гэмт хэргийн шинжтэй тул эдгээр үйлдлүүдэд хариуцлага тооцуулахаар хүсэлт гаргасан. Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газрын намайг саатуулж байсан шийдвэр, эс үйлдэхүй гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.12, 13.9.2, 21.6-д зааснаар хариуцлага тооцохоор хуульчилсан байна гэсэн гомдлыг тус тус гаргасан боловч Ерөнхий сайд хуульд заасан хугацаанд миний гомдлыг шийдвэрлэж хариу өгөөгүй. Иймд Монгол улсын Ерөнхий сайдын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Засгийн газрыг олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлж, бусдын үйлдсэн гэмт хэрэгт буруутгагдаж, БНСУ-д зөрчигдсөн Б.А миний иргэний болон ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гэм буруутай этгээдүүдэд хуулийн хариуцлага тооцуулахыг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Хууль зүй, дотоод хэргийн сайдад холбогдуулсан шаардлага: Монгол Улсын Ерөнхий сайдад гаргасан гомдлыг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хэг-2713 албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн сайд н.Нямдоржид шилжүүлсэн. Шилжүүлэхээс нь өмнө миний бие Улсын бүртгэлийн ерөнхий газар, Гадаад харилцааны сайд нар нь Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байгаа талаарх гомдлыг 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гаргасан. Уг гомдолдоо Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн гүйцэтгэх хуудсанд үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр тогтоол гаргаж, 19280696 тоот шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэсэн атлаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 132 дугаар зүйлийг баримтлан 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байгаа Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан тушаалтнуудын тухай олон нийтэд мэдээлж, шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээ авахыг даалгасан мэдэгдэл хүргүүлнэ гэсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэнгүй. Мөн 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 108.2-т заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага нь Засгийн газрын гишүүнээр уламжлан тухайн хугацаанд захиргааны хэргийн талаарх шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй Засгийн газрын агентлагийн дарга болох Ш.Бг Засгийн газраас томилогдож, чөлөөлөгдсөн бусад албан тушаалтны асуудлыг Засгийн газарт, Улсын Их Хурлаас томилогдож, чөлөөлөгдсөн Д.Ц нарыг Улсын Их Хурлын Байнгын хороонд танилцуулна гэсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Гүйцэтгэх хуудас 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр бичигдсэн боловч 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр эдгээр ажиллагаануудыг хийх ёстой байсан боловч хийсэнгүй гэдэг гомдлыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад гаргасан боловч гомдлыг 2019 оны 08 дугар сарын 23-ны өдөр хүлээж аваад, 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гомдолд хариу өгөх ёстой байсан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих үүргээ биелүүлээгүй байгаа талаар Монгол улсын Ерөнхий сайдад гаргасан, уг гомдлыг буцаагаад Хууль зүй, дотоод хэргийн сайд н.Нямдоржид шилжүүлсэн.

Мөн Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 10/920 тоот албан бичгээр Б.Аийн овог нэр, регистрийн дугаарыг ашиглаж бусдад гадаад паспорт олгосон үйлдлийг тогтоож, улсын бүртгэлийн санд Б.Аийг хуурамч гадаад паспорттай гэсэн худал мэдээлэл оруулсныг устгахыг даалгасан Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг холбогдох байгууллагууд хэрэгжүүлэхгүй байгааг дурдаж, асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн гэсэн гомдлыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад Улсын Их Хурлын Байнгын хорооноос 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шилжүүлсэн боловч 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хуульд заасан хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд биелүүлээгүй.

Мөн энэ хэрэг маргаан шийдвэрлэгдэж байх явцад Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн шүүхийн материалд 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр огт байгаагүй шүүгчийн захирамж, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотлох баримтууд хууль бусаар хийгдсэнд Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооноос 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр маргаан үүсгэсэн. Ингээд 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар Б.Аийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ холбогдох шалгалтын ажиллагааг явуулаагүй байна гэсэн үндэслэлээр Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд буцаасан. Үүнээс хойш 30 хоногийн дотор энэ маргааныг шийдвэрлэх ёстой байсан, гэтэл шийдвэрлээгүй учраас Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 68.1, 68.2-т заасан заалтыг баримтлан Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд н.Нямдоржид Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих тухай гомдол гаргасан боловч мөн хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй. Монгол Улсын Их Хурлын хууль зүйн байнгын хорооноос 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 1011956 тоот албан бичгээр иргэн Б.Аийн гомдлыг шийдвэрлэхгүй байгаа талаарх мэдэгдлийг Хуульчдын холбооны дарга н.Өнөмөнхөд шилжүүлж, Ц.Н нь өөрөө Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон боловч хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүргээ биелүүлээгүй.

Мөн Монгол улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ерөнхий шийдвэр гүйцэтгэгч хурандаа Н.Н 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 4/1662 тоот албан бичгийг эс зөвшөөрч Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Н2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гомдол гаргасан. Өөрөөр хэлбэл Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд үүссэн маргаантай холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Н хяналт тавих үүргээ биелүүлэхгүй байна гэсэн гомдлыг дахин Ерөнхий сайд Хууль зүй, дотоод хэргийн сайдад шилжүүлсэн. Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн сайд дахин 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга н.Д шилжүүлсэн. Шилжүүлэх үед шийдвэр гүйцэтгэх албаны дарга н.Н дахин өөрийнхөө үндэслэлгүй шийдвэрт хариу өгсөн учраас Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд н.Н хандаж, дахин 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гомдол гаргасныг 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор сайдад танилцуулна гэсэн. Гэтэл уг танилцуулгадаа 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр н.Н болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албан тушаалтнууд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг өөрчилж бичсэн ноцтой зөрчил гаргасан. Уг зөрчилд хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй учраас таны гомдлыг шийдвэрлэж, Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын хариуцлагыг эдгээр албан тушаалтнуудад хүлээлгэх үндэслэлгүй байна гэсэн худал хариу өгсөн. Хууль зүй, дотоод хэргийн сайд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны үйл ажиллагаанд хяналт тавих үүргээ биелүүлээгүйгээс болж илт хууль бус шийдвэр гаргасан шүүхийн шийдвэрийн улмаас 101 сарын турш хүүхдийн тэтгэлгийн тооцоолол хийгдээгүй, өнөөдрийг хүртэл 27,622,265 төгрөгийн хохирол учраад байна. Иймд миний гаргасан гомдлыг Хууль зүй дотоод хэргийн яам шийдвэрлэсэн гэх үндэслэлгүй байх тул Хууль зүйн яамны гомдолд хариу өгсөн эс үйлдэхүй илт хууль бус болох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3. Гадаад харилцааны сайдад холбогдуулсан шаардлага: Өмнө нь гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Улсын дээд шүүхийн 88 дугаартай тогтоолоор БНСУ дахь Элчин сайдын яамны консулын ажилтнуудын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоосон. Уг шүүхийн шийдвэрт үндэслэн БНСУ-д суугаа консулын ажилтнуудад хуульд заасан хариуцлага тооцуулахаар гомдол гаргасан боловч гомдолд хариу өгөөгүй, өнөөдрийг хүртэл хариу тайлбараа ч ирүүлээгүй байна. Ямар шаардлагаар миний эрх сэргэх вэ гэвэл 2010 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газраас гадаад паспорт авахаар хандахад миний нэртэй хуурамч бичиг баримтыг олгож, уг хуурамч баримт бичгийг ашиглаж н.А нь Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг үйлдсэн. Уг эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа 2013 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дуусах ёстой байсан. Гэтэл энэ гэмт хэргийг таслан зогсоох үүрэгтэй Тагнуулын ерөнхий газар гэмт хэргийн гомдол мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2010 оны 08 дугаар сарын 05-ны өдөр мэдсэн атлаа нотлох баримтыг нууж байгаад 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүхэд уг нотлох баримтыг гаргаж өгсөн Тагнуулын ерөнхий газрын албан тушаалтнуудад хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулиар хариуцлага тооцуулахаар Ерөнхий сайдад хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй.

Мөн гэрлэлт цуцалсан Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь уг шийдвэрүүдийг хянаагүйгээс болоод илт хууль бус шийдвэр гарсан тул Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд хянагдаж байгаа. Гэрлэлт цуцлах шийдвэр гарах үед гуравдагч этгээдээр н.М татах хүсэлт огт гаргаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед 273 тоот Улсын дээд шүүхийн тогтоолд н.М гэдэг хүнээс 5 сая төгрөг, н.А 3 сая төгрөг, нийт 8,8 сая төгрөгийг надад олгохоор шийдвэр гарсан. Миний бие уг 8,8 сая төгрөгийг авахгүй, Н.М, Н.А нарт буцаагаад өгөх хүсэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гомдол гаргасан боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар мөнгийг Төрийн банкны дансанд шилжүүлсэн атлаа намайг авсан гэж тайлбарладаг. Гэтэл 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Улсын дээд шүүхийн 248 дугаартай шийдвэр гарсан. Уг шийдвэрт үндэслэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргахад Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 295 дугаартай шийдвэрээр орон сууцнаас хүүхдийн тэтгэлэгт гаргуулах шийдвэрийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Н.Н нь даалгаж шийдвэрлэсэн гэсэн худал хариу өгсөн. Энэ талаар 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Ерөнхий сайд болон Хууль зүй, дотоод хэргийн сайдад гомдол гаргасан боловч гомдолд хариу өгөөгүй тул шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй тухайн албан тушаалтныг томилсон дээд шатны албан тушаалтнуудад Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасны дагуу хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эдгээр албан тушаалтнуудад хариуцлага тооцсоноор миний хууль ёсны эрх сэргэж, гэрлэлтийг хуулийн дагуу шийдүүлэх, эд хөрөнгийн маргааныг шүүхээр шийдүүлэх эрх сэргэнэ.

Улсын дээд шүүхийн 88, 119, 501 тоот тогтоолтой холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй гэдэг нь тогтоогдож байна. Мөн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг үндэслэн гэм буруутай албан тушаалтанд тохирох шийтгэлийг ногдуулна гэсэн Захиргааны ерөнхий хуулийн 105.1 зааснаар гомдлыг Монгол Улсын Ерөнхий сайд шийдвэрлээгүй гэдэг нь хариуцагч нарын тайлбараас тодорхой байна. Мөн Улсын дээд шүүхийн 88 дугаар тогтоолоор Гадаад харилцааны сайдын эс үйлдэхүй илт хууль бус болохыг тогтоосон. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 105.2, 105.4-т зааснаар хариуцлага хүлээлгэхтэй холбоотой гомдлыг өнөөдрийг хүртэл огт шийдвэрлээгүй тул миний эрх ашиг хөндөгдөж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

Хариуцагч Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагуудад холбогдуулан шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Б.Аээс тус шүүхэд хандаж, гомдлыг шийдвэрлэж үндэслэл бүхий хариу өгөөгүй Монгол Улсын Ерөнхий сайдын эс үйлдэхүйг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараахь тайлбарыг үүгээр гаргаж байна. Үүнд:

1. Иргэн Б.Аээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж, 2020 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 1-2/503 тоот, Гадаад харилцааны яамны 2020 оны 1 дүгээр сарын 27- ны өдрийн 10/496 тоот албан бичгээр өгсөн хариуг тус тус эс зөвшөөрч, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй болон Гадаад харилцааны сайдыг шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй тухай өргөдөл ирүүлснийг Ерөнхий сайд хүлээн авч танилцаад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн ХЭГ/554 тоот албан бичгээр өргөдлийн хариуг иргэн Б.Ат хүргүүлсэн болно. Иргэн Б.Аптанцэцэгийн өргөдөлд дурдсан асуудлыг холбогдох баримт, материалын хамт хянаж үзээд Хууль зүй, дотоод хэргийн яамны 2020 оны 1-3/503, Гадаад харилцааны яамны 2020 оны 10/496 дугаар албан бичигт дурдсанчлан холбогдох төрийн байгууллага, албан тушаалтан шүүхийн шийдвэрийг биелүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 131.3-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэл болсон талаар өргөдөл гаргагч иргэнд хариу өгсөн болно.

Энэ нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4-т Өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн, ... тохиолдолд энэ тухай хариуг биечлэн амаар буюу харилцах утсаар, эсхүл бичгийн зэрэг тохиромжтой хэлбэрээр мэдэгдэнэ. гэж, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 182 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын ажлын алба мөн. гэж тус тус заасны дагуу авсан арга хэмжээ болно.

Захиргааны ерөнхий хуулийн 37.3-т Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно. гэж заасан. Харин иргэн Б.Аийн гаргасан өргөдлийг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд багтаан шийдвэрлэж Ерөнхий сайд Засгийн газрын ажлын алба буюу Засгийн газрын Хэрэг эрхлэх газраар дамжуулж хариу өгсөн тул өргөдлийг шийдвэрлээгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд иргэн Б.Аийн Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын ажлын алба гэдэг утгаараа Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл гомдолд Ерөнхий сайд, Засгийн газрын ажлын албаны хувиар төлөөлж хариу өгдөг. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуульд зааснаар холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлж, шийдвэрлэх чиглэлийг тухай бүрд нь өгч, хариуг иргэн Б.Ат өгч байсан. Мөн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах асуудал үндэслэл бүхий байгаагүй учраас шийдвэрлэх боломжгүй гэдэг хариуг өгч байсан. Ерөнхий сайд өөрийн ажлын албаар дамжуулан иргэнд тухай бүрд нь хариу өгсөн учраас иргэний өргөдөл гомдолд хариу өгөөгүй эс үйлдэхүй гаргаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагуудад холбогдуулан шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Б.Аийн нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна.

1 .Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 655 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 36 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 88 дугаар тогтоолоор:

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар /хуучин нэрээр/-ын 2005 оны 4 дугээр сарын 01-ний өдрөөс өмнө Б овогт Б.Аийн овог нэр, регистрийн дугаартай /ТБ7201****/ ДА8369**** тоот иргэний үнэмлэх олгосон үйлдэл, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2005 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Иргэний бүртгэл, мэдээллийн төвийн гадаад паспортын байцаагч Л.Б болон ахлах байцаагч нарын Б.Аийн овог нэр, регистрийн дугаартай Л.А зурагтай хуурамч үндэсний гадаад паспорт олгосон үйлдэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч Д.О хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэл мэдээллийн хяналтын улсын байцаагч Д.О 2010 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 76 тоот дугаартай захиргааны акт, 2011 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 0041787 тоот шийтгэвэр, Улсын бүртгэлийн цахим санд Б.Аийг хуурамч иргэний үнэмлэх, гадаад паспорттай гэсэн худал мэдээлэл оруулсан үйлдэл, Монгол улсаас Бүгд Найрамдах Солонгос улсад суугаа Элчин сайдын яамны консулын ажилтны хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйг илт хууль бус болохыг тус тус тогтоож,

- Улсын бүртгэлийн цахим сангаас Б.А хуурамч иргэний үнэмлэх, гадаад паспорттай гэсэн худал мэдээллийг бүрэн устгаж;

- 40.000 төгрөгийг буцаан олгохыг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж;

- Гадаад хэргийн сайдын хүсэлтэд хариу өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хуульд заасан журмын дагуу зохих хариу өгөхийг хариуцагч Гадаад харилцааны сайдад даалгаж шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэрийн дагуу Улсын бүртгэлийн цахим сангаас Б.Аийн хуурамч иргэний үнэмлэх, гадаад паспорттай талаарх худал мэдээллийг устгаж, 40.000 төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг мэдэгдсэнээр хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар нь 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр улсын бүртгэлийн цахим сангаас мэдээллийг бүрэн устгаж, 40.000 төгрөгийг олгон, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн талаар 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 1/6325 дугаар албан бичгээр иргэн Б.Ат мэдэгдсэн.

Гадаад харилцааны яамнаас 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 10/91 дүгээр, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 10/496 дугаар албан бичгүүдээр иргэн Б.Ат хариу өгч, холбогдох баримтуудыг хуулбарлан хүргүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-д заасныг үндэслэж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 19/5-367 дугаар Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор дуусгавар болгожээ.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 02495 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дугээр сарын 23-ны өдрийн 976 дугаар магадлалаар:

- Тагнуулын ерөнхий газраас 4,327,119 төгрөг гаргуулж Б.Ат олгож, Гадаадад зорчих эрх түдгэлзүүлсэн, албадан саатуулж нэр төрд халдсан үйлдэлд Дархан-Уул аймгийн Үндэсний лаборатори Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн хүрээнд ажил хэргийн нэр хүндийг сэргээн залруулга хийлгэх, уулчлалт гуйхыг Тагнуулын ерөнхий газарт даалгаж шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэрийн дагуу Тагнуулын ерөнхий газраас 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 4,411,303 төгрөгийг Б.Ат олгож, 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 08/284 дүгээр албан бичгээр залруулга хийж, уучлалт хүссэн албан бичгийг Оюуны ирээдүй цогцолбор сургуульд хүргүүлсэн байна.

Б.Аийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн төлбөрийн мөнгийг авсан, уучлалт гуйж, залруулга хийсэн тул гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болгох тухай хүсэлт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-т заасныг үндэслэж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 19/5-367 дугаар Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор дуусгавар болгожээ.

З. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 439 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 518 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 501 дүгээр тогтоолоор

- Тагнуулын ерөнхий газрын 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/109 дүгээр албан бичгийн Б.Ат холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэрийн дагуу Тагнуулын ерөнхий газрын 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 08/465 дугаар албан бичгээр Тагнуулын ерөнхий газрын 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/109 дүгээр албан бичгийн Б.Ат холбогдох хэсгийг хүчингүйд тооцсон тухай мэдэгдлийг Хил хамгаалах байгууллагад хүргүүлжээ. Иргэн Б.Аийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хүсэлт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг үндэслэж 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 19/5-368 дугаар Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгожээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Захиргааны байгууллага, албан тушаалтан хууль тогтоомжийн дагуу олгогдсон бүрэн эрх, чиг үүрэгт нь хамаарах асуудлаар шүүхийн шийдвэрт заасан захиргааны акт, захиргааны хэм хэмжээний актыг гаргах, эсхүл шүүхийн шийдвэр, мэдэгдэлд заасан үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор биелүүлсэн бол шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцно. гэж заажээ. Шүүхийн шийдвэрүүдийг хариуцагч байгууллагууд зохих ёсоор биелүүлсэн, иргэн Б.Аийн хүсэлт, холбогдох хуулийн заалтыг үндэслэж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 128,132 дугаар зүйлд заасан нөхцөл үүсээгүй, шүүхийн шийдвэрүүдийг биелүүлсэн болно.

Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын зүгээс иргэн Б.Аийн удаа дараагийн гомдолтой танилцаж зохих хариу өгч, шийдвэрлэж ирсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх Б.Аптанцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Иргэн Б.Атэй холбоотой асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн Захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэр гарсан. Уг шийдвэрүүдтэй холбоотой ажиллагаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд зааснаар явагдаж дууссан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 655 дугаартай шийдвэр, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02495 дугаартай шийдвэр, мөн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 439 дугаартай шийдвэр тус тус гарсан. Иргэн Б.Атэй холбоотой гомдлын хариуг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдэгдэж байсан. Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд зааснаар Хууль зүй, дотоод хэргийн яам болон сайдад шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хөндлөнгөөс оролцох эрх олгогдоогүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдлыг шүүхээр шийдүүлэх хуулийн зохицуулалттай.

Б.Аийн гаргасан гомдлыг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1-3/503 тоот албан бичгээр хариу өгсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг яг ийм хугацаанд гүйцэтгэнэ гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65.1-д Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж заасны дагуу уг асуудлаа шүүхээр шийдүүл гэсэн хариу өгч байсан. Хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой асуудлаар ярьж байна. Уг шийдвэртэй холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа Дархан-Уул аймгийн Шийдвэр гүйцэтгэх газарт явагдаж байгаа. Мөн иргэн Б.А нь шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөх ёстой байгаа учраас мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Иргэн Б.А нь өөрөө шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байж бусдыг буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 5.3 дугаар зүйлд Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, бүх шатны шүүх, прокуророос хуульд заасан эрх мэдэл буюу хууль тогтоох, гэмт хэрэг, эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх онцгой бүрэн эрхийнхээ дагуу гаргасан шийдвэрээс бусад захиргааны чиг үүрэг, шийдвэртэй нь холбогдуулан уг байгууллагыг захиргааны байгууллагад тооцно гэж зааснаар нэгэнт шийдвэрлэсэн хэрэг маргаантай холбоотой захиргааны маргаан гэж үзэх боломжгүй.

2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хууль зүй, дотоод хэргийн яам шүүхийн шийдвэртэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан. Анх шүүхээс гүйцэтгэх хуудас бичигдэж ирэх ёстой. Үүний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 132 дугаар зүйлд зааснаар 14 хоног сунгана гэж заасан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа процессын дагуу явагдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 128.1. 128.2-т заасан ажиллагаанд танилцуулах ажиллагаа хийгдэх ёстой. Энийг танилцуулах талаар тухайн байгууллага санал гаргах ёстой. Тухайн үед шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан учраас уг ажиллагааг хийгээгүй, шаардлагагүй гэж үзсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг талуудын хүсэлтээр хийгддэг. Таны гомдлын дагуу төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас таны эрх зөрчигдсөн гэдгийг тогтоосон шүүхийн шийдвэр гарчихсан байхад дахин ямар акт гаргуулах гэж байгааг ойлгохгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг үндэслэж гүйцэтгэх ажиллагаа явуулна. 2013 оны шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх хуудас байхгүй. Нэхэмжлэгч нь 2018 оны 07 дугаар сард Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, Тагнуулын ерөнхий газартай холбоотой маргааныг шийдвэрлүүлсэн. гэв.

 

Хариуцагч Гадаад харилцааны сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэний бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, /Шинэчилсэн найруулгын 17 дугаар зүйлийн 17.4/-т Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газар шаардлагатай тохиолдолд дипломат, албан, энгийн гадаад паспорт, Монгол Улсад буцах үнэмлэх олгох, хугацааг сунгах, хүчингүй болгох эрхтэй, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 320 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын дипломат, албан паспорт, буцах үнэмлэх олгох, эзэмших, хадгалах журам-ын 8 дугаар зүйлийн 8.1-т Үндэсний гадаад паспортыг түр орлох баримт бичгийг буцах үнэмлэх гэнэ. Гадаадад түр болон удаан хугацаагаар зорчиж байгаад паспортаа үрэгдүүлсэн, гэмтээсэн болон гадаадад төрсөн Монгол Улсын иргэн богино хугацаанд эх орондоо буцах бол Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар буцах үнэмлэх олгоно. гэж заасны дагуу иргэн Л.А буцах үнэмлэх олгосон. /Сөүл дэхь Элчин сайдын яамны цахим шуудан, бүртгэлийн дэвтэр дэхь нэр, гарын үсгээр нотлогдоно./

Энэ нь иргэн Б.Аийн эрх, үүргийг ямар нэгэн байдлаар зориудаар хязгаарлаж, хассан үйлдэл биш, зөвхөн Л.А буцах үнэмлэх мэдүүлсэн мэдүүлэг, хүчин төгөлдөр баримт бичиг, паспортыг нь үндэслэн эх орондоо буцах боломж олгосон асуудал байна. Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар нь буцах үнэмлэх авах хүсэлт гаргасан Монгол Улсын иргэний эрх ашгийг хамгаалах, эх орондоо буцах боломжоор хангах үүрэгтэй. Эх орондоо ийнхүү буцсаны дараа тухайн иргэнд хариуцлага тооцох эсэх асуудлыг Монгол Улсын хууль тогтоомжоор хууль хяналтын байгууллага шийдвэрлэдэг тул тухайн иргэнийг буцааж, зохих байгууллагаар шийдвэрлүүлэх боломжийг мөн олгож байгаа явдал гэж үзнэ.

Түүнчлэн, тухайн үед буюу 2012 онд ажиллаж байсан консулын ажилтан Б.С 2017 онд өндөр насны тэтгэвэрт гарч, ажлаас чөлөөлөгдсөн.

2. Иргэн Б.Ат БНСУ-ын талаас тавьсан зорчих эрхийн хязгаарлалт 4 жилийн өмнө буюу 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр дуусгавар болж, тэрээр БНСУ-д хэвийн зорчих эрх нэгэнт нээгдсэн байх тул Гадаад харилцааны яаманд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Б.А нь 2016-2018 онд нийт 5 удаа манай яаманд хандаж өргөдөл гаргасан. Хамгийн сүүлд 2018 оны 08 сард өргөдөл өгсөн. Өмнөх шүүх хуралдаанд оролцох болгондоо таны эрхийг сэргээхийн тулд та өөрөө шинээр олгосон паспортаа бариад БНСУ-ын Элчин сайдын яаманд очих шаардлагатай гэдгийг хэлсэн. Консулын уулзалтын үеэр энэ асуудлыг хөндөж, энэ талаар тодруулахад гуравдагч этгээдэд мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хариуг өгсөн. Энэ талаар мөн иргэн Б.Ат мэдэгдэж, Захиргааны хэргийн шүүхэд тайлбараа хүргүүлж байсан. Солонгосын хууль тогтоомжийн дагуу насанд хүрсэн иргэн өөрөө тусгай маягт бөглөж, Элчин сайдын яаманд хандаж, уг хүсэлтийг цааш нь Солонгосын Хууль зүйн яам, Цагаачлалын албанд хүргүүлэх ёстой. Мөн 2017 онд хар тамга цуцлагдсан тул иргэн Б.А нь хилээр гарах боломжтой. Манай Консулын ажилтан нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Иргэний бүртгэлийн тухай хуулийн 23.4-д буцах үнэмлэхийг ямар хүнд өгөх талаар хуульчилсан байдаг учраас өөрийн хуулиар олгогдсон үүргээ хэрэгжүүлэх үүрэгтэй. 2 иргэний хоорондын бичиг баримт хуурамчаар үйлдсэн талаарх маргааныг манай байгууллагын ажилтан Б.Сарантуяад ямар нэгэн байдлаар хамааралгүй. Б.Сарантуяа нь өөрт олгогдсон хууль тогтоомжийн хүрээнд ажил үүргээ гүйцэтгэсэн, одоогийн байдлаар уг ажилтан нь өндөр настны тэтгэвэртээ гарсан. Гадаад харилцааны яам өргөдлийн хариуг тухай бүрд нь албан бичгээр болон утсаар хариу өгдөг байсан. Консулын газрын дарга н.М ажлын байрны чиг үүргийн дагуу Монгол Улсын Гадаад харилцааны яамны албан бланкан дээр албан бичгийг үйлдэн, тамга тэмдэг дарж, албан ёсоор баталгаажуулан иргэнд хариу мэдэгдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад холбогдох шаардлагаа хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаснаар Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдох гомдолд хариу өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, бусдын үйлдсэн гэмт хэрэгт буруутгагдаж БНСУ-д зөрчигдсөн Б.Аийн иргэний болон ажил хэргийн нэр хүндийг сэргээх, гэм буруутай этгээдүүдэд хуульд заасан хариуцлага тооцохыг даалгах, Хууль зүй, дотоод хэргийн сайдад холбогдох гомдолд хариу өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хуульд заасан журмын дагуу хяналт тавихыг даалгах, Гадаад харилцааны сайдад холбогдох гомдолд хуульд заасан үндэслэл журмын дагуу хариу өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, БНСУ-д суугаа консулын ажилтнуудад хариуцлага тооцуулах тухай гомдлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг даалгах шаардлагаа шүүх хуралдаанд дэмжиж, шаардлага тус бүрээр үндэслэлээ тайлбарлан маргажээ.

Нэг. Түүнд хариу өгөөгүй хууль бус эс үйлдэхүй хэмээн буруутгаж буй хариуцагч нарт гаргаж байсан гомдлуудын агуулгад өмнө нь түүний нэхэмжлэлээр эрх зүйн маргаануудыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүд, тэдгээрийг гүйцэтгэх ажиллагаа хамааралтай учир энэ талаарх үйл баримтыг эхлээд дурдах нь зүйтэй.

Өмнө нь Б.Аийн нэхэмжлэлээр түүнийг БНСУ-д багш солилцооны хөтөлбөрт хамрагдан зорчих үед үүссэн түүний нэр, регистрийн дугаартай иргэний үнэмлэх, үндэсний гадаад паспортоор өөр иргэн хилээр зорчсон, улмаар визний хориг үүссэнээс тэрээр хилээр нэвтрэх, БНСУ-д зорчих эрх хязгаарлагдсанаас үүдсэн төрийн байгууллага, албан тушаалтнуудын шийдвэр, үйл ажиллагааны талаар хэд хэдэн хэргийг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэж, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанууд хийгджээ. Энэхүү хуурамч бичиг баримт олгосон улсын бүртгэлийн байгууллагын албан тушаалтнуудтай холбоотой эрүүгийн хэрэг мөн шийдвэрлэгдсэний дээр, түүний гэр бүлийн болон эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэсэн иргэний хэргийн шүүхийн шийдвэр гарч, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа үйл баримтууд байна. Захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбоотой дараах шийдвэрүүд байна.

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 992 дугаар шийдвэр[1], Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 134 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 119 дүгээр тогтоолоор[2] Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 01/961 тоот албан бичиг, түүнийг 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Замын-Үүд боомтод саатуулсан үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож, харин Тагнуулын ерөнхий газрын 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 01/800 дугаартай албан бичиг, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын газраас Л.А 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн буцах үнэмлэх олгосон шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Тагнуулын ерөнхий газраас 35100 төгрөг, Хил хамгаалах ерөнхий газраас 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох-оор шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 126\61 дугаар тогтоолоор[3] шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон ба сүүлд түүний гомдолд 2019 оны 4 дүгээр сарын 17-нд 293 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар[4] шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж дуусгавар болсон талаар мөн мэдэгдсэн байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 439 дүгээр шийдвэр[5], Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 518 дугаар магадлал[6], Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 501 дүгээр тогтоолоор[7] Тагнуулын ерөнхий газрын 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/109 дүгээр албан бичгийн Б.Ат холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн.

Энэ шийдвэрийн дагуу Тагнуулын ерөнхий газрын 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 08/465 дугаар албан бичгээр Тагнуулын ерөнхий газрын 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/109 дүгээр албан бичгийн Б.Ат холбогдох хэсгийг хүчингүйд тооцсон тухай мэдэгдлийг Хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлсэн[8], Б.Аийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хүсэлт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг үндэслэж 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 19/5-368 дугаар Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгожээ.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн яам 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 1-3/503 тоотоор өгсөн хариунд тодорхой дурджээ.

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 655 дугаар шийдвэр[9], Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 36 дугаар магадлал[10], Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 88 дугаар тогтоолоор[11] Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2005 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө Боржигон овогт Б.Аийн овог нэр, регистрийн дугаартай /ТБ7201****/ДА8369****тоот иргэний үнэмлэх олгосон үйлдэл, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2005 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Иргэний бүртгэл, мэдээллийн төвийн гадаад паспортын байцаагч Л.Б болон ахлах байцаагч нарын Б.Аийн овог нэр, регистрийн дугаартай /ТБ7201****/ Л.А зурагтай хуурамч үндэсний гадаад паспорт олгосон үйлдэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч Д.О хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэл мэдээллийн хяналтын улсын байцаагч Д.О 2010 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 76 дугаартай захиргааны акт, 2011 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 0041787 тоот шийтгэвэр, улсын бүртгэлийн цахим санд Б.Аийг хуурамч иргэний үнэмлэх, гадаад паспорттай гэсэн худал мэдээлэл оруулсан үйлдлийг бүхэлд нь, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны консулын ажилтны хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйг тус тус илт хууль бус болохыг тогтоож, улсын бүртгэлийн цахим сангаас Б.А хуурамч иргэний үнэмлэх, гадаад паспорттай гэсэн худал мэдээллийг бүрэн устгаж, 40.000 төгрөгийг буцаан олгохыг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, Гадаад хэргийн сайдын хүсэлтэд хариу өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хуульд заасан журмын дагуу зохих хариу өгөхийг хариуцагч Гадаад харилцааны сайдад даалгаж шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийн дагуу улсын бүртгэлийн цахим сангаас Б.Аийн хуурамч иргэний үнэмлэх, гадаад паспорттай талаарх худал мэдээллийг устгаж, 40,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг мэдэгдсэнээр хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар нь 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр улсын бүртгэлийн цахим сангаас мэдээллийг бүрэн устгаж, 40,000 төгрөгийг олгон, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн талаар 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 1/6325 дугаар албан бичгээр Б.Ат мэдэгджээ.

Энэ шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны хүрээнд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 7 дугаар сарын 31-ний 2/16566 тоотоор[12] Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэл өгч, тус газраас 2019 оны 8 дугаар сарын 08-нд 2\5944 тоотоор[13] мэдээллийг устгаж, 8 дугаар сарын 05-нд иргэнд мэдэгдсэн, 40000 төгрөгийг шийдвэр гүйцэтгэх газрын дансанд шилжүүлсэн талаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хариу хүргүүлжээ.

Мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 7 дугаар сарын 31-ний 2/16649[14], 2019 оны 10 дугаар сарын 23-ны 2/23192 тоотоор Гадаад харилцааны сайдад мэдэгдэл өгч, Гадаад харилцааны яамны Консулын газар 2020 оны 1 дүгээр сарын 08-ны 10/91 тоотоор өмнө 2016 онд 10/1866, 10/3222 тоотоор хариу өгсөн, өргөдөл хүсэлт шийдвэрлүүлэхээр БНСУ-ын талд ноот бичиг илгээсэн, иргэн өөрөө БНСУ-ын Элчин сайдын яаманд хандаж виз хүсэж болно хэмээн 2020 оны 1 дүгээр сарын 27-ны 10/496 тоотоор хариу өгчээ.

4. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2495 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 976 дугаар магадлалаар Тагнуулын ерөнхий газраас 4,327,119 төгрөг гаргуулж Б.Ат олгож, гадаадад зорчих эрх түдгэлзүүлсэн, албадан саатуулж нэр төрд халдсан үйлдэлд Дархан-Уул аймгийн үндэсний лаборатори Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн хүрээнд ажил хэргийн нэр хүндийг сэргээн залруулга хийлгэх, уучлалт гуйхыг Тагнуулын ерөнхий газарт даалгаж шийдвэрлэжээ.

Шүүхийн энэ шийдвэрийн дагуу Тагнуулын ерөнхий газраас 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 4,411,303 төгрөгийг олгож, 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 08/284 дүгээр албан бичгээр залруулга хийж, уучлалт хүссэн албан бичгийг Оюуны ирээдүй" цогцолбор сургуульд хүргүүлсэн байна. Б.Аийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн төлбөрийн мөнгийг авсан, уучлалт гуйж, залруулга хийсэн тул гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болгох" тухай хүсэлт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-т заасныг үндэслэж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 19/5-367 дугаар Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор дуусгавар болгожээ.

5. Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 742 дугаар шийдвэрээр Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 1/03 дугаарт актын Б.Ат холбогдох хэсгийг хүчингүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөгийг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс гаргуулж Б.Ат олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 4 дүгээр сарын 17-нд 293 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар[15] Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 976 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 501 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд зааснаар явагдаж байгаа, Улсын дээд шүүхийн 2017 оны 119 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж дуусгавар болсон талаар мэдэгдсэн байна.

Ийнхүү Б.Аийн нэхэмжлэлийг дээрх шүүхийн шийдвэрүүдээр эцэслэн шийдвэрлэсэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж, дуусгавар болсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д захиргааны байгууллага, албан тушаалтан хууль тогтоомжийн дагуу олгогдсон бүрэн эрх, чиг үүрэг нь хамаарах асуудлаар шүүхийн шийдвэрт заасан захиргааны актыг гаргах, эсхүл шүүхийн шийдвэр, мэдэгдэлд заасан үүргийг тогтоосон хугацаанд зохих ёсоор биелүүлсэн бол шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцно гэж заасанд нийцэж байна.

Гэтэл тэрээр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2, 132 дугаар зүйлийн 132.2-т заасан ажиллагааг хийсэнгүй хэмээн хариуцлага тооцуулахаар гомдол гаргаж, улмаар гомдлыг шийдвэрлээгүй гэж үзэн гомдлыг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус хэмээн гомдлыг шийдвэрлэхийг даалгах агуулгаар хариуцагч нарт холбогдуулан маргажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрх хэмжээ тухайн байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, удирдлагын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах хүрээнд хязгаарлагдах бөгөөд тухайлсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хянахгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдлыг иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхээр байна.

Шүүхийн шийдвэрүүдийг хариуцагч байгууллагууд болох Улсын бүртгэлийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гадаад хэргийн сайд биелүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2, 132 дугаар зүйлийн 132.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэж томилох эрх бүхий этгээдэд нь хугацаатай мэдэгдэл хүргүүлэх, танилцуулах шаардлага үүсээгүй байна.

Хоёр. Дээрх шүүхийн шийдвэрүүдэд дурдагдсан албан тушаалтнуудыг хууль бус шийдвэр гаргасан гэм буруутай, мөн шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэх үндэслэлээр тэдгээрт хариуцлага тооцуулахаар Б.А нь гомдол гаргаж, түүнд нь дараах байдлаар хариу өгч байжээ.

1. Тухайлбал нэхэмжлэгч нь Ерөнхий сайдад, мөн Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд,

- Монгол Улсын Ерөнхий сайдад хандан 2018 оны 12 дугаар сарын 15-нд гаргасан[16] гомдлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 2019 оны 1 дүгээр сарын 02-ны ХЭГ/15 тоотоор[17] Хууль зүй, дотоод хэргийн сайдад шилжүүлсэн.

- Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайдад 2019 оны 2 дугаар сарын 14-нд ажлын хэсэг байгуулж Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, прокуроруудын асуудлыг шалгах гомдол гаргасан[18] байх бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 1-1/504 тоотоор[19] Улсын ерөнхий прокурор, Тагнуулын ерөнхий газрын даргад гомдлыг шилжүүлж, Улсын ерөнхий прокурорын газар 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 5/273 тоотоор[20] Б.Ат гомдлыг тухай бүр шийдвэрлэсэн талаар, Тагнуулын ерөнхий газар 2019 оны 3 дугаар сарын 13-нд 01\368 тоотоор[21] Улсын дээд шүүхийн 119 дүгээр тогтоол, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 976 дугаар магадлалыг биелүүлсэн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайдад хариу өгч, хувийг иргэнд хүргүүлжээ.

- Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны даргад болон Ерөнхий сайдад 2019 оны 8 дугаар сарын 26-нд шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байгаа Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Гадаад харилцааны сайд нарт хариуцлага тооцуулах гомдол[22] гаргасныг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ХЭГ/2713 тоотоор Хууль зүй, дотоод хэргийн яаманд шилжүүлж[23] өөрт нь хувийг хүргүүлсэн,

- Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны даргад 2019 оны 12 дугаар сарын 06-нд гаргасан Улсын дээд шүүхийн 88 дугаар тогтоолын холбогдох хэсэг биелэгдээгүй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Гадаад харилцааны сайд шүүхийн шийдвэрийг тогтоосон хугацаанд сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр эрх бүхий этгээдэд танилцуулсан эсэх талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд хариу өгсөнгүй гэх гомдлыг[24] Хууль зүйн байнгын хороо 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 10-920 тоот албан бичгээр[25] Хууль зүй, дотоод хэргийн сайдад шилжүүлсэн.

Хууль зүй, дотоод хэргийн яам 2020 оны 1 дүгээр сарын 30-ны 1-3\503 тоот албан бичгээр[26] нэхэмжлэгчид Улсын дээд шүүхийн 2018 оны 501, 2019 оны 88 дугаар тогтоол, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 976 дугаар магадлалын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хэрхэн хийгдэж, дуусгавар болсон талаар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2, 132 дугаар зүйлийн 132.2-т зааснаар мэдэгдэл, танилцуулга хүргүүлэх шаардлага үүсээгүй талаар, мөн түүнийг гүтгэсэн гэх Тагнуулын ерөнхий газрын дарга нарт холбогдуулан гаргасан гомдлоор цагдаагийн байгууллага шалгаад зөрчлийн хэрэг нээхээс татгалзаж, гомдол гаргагчид хариу мэдэгдсэн талаар тодорхой тайлбарласан байна.

- Монгол Улсын Ерөнхий сайдад 2020 оны 02 дугаар сарын 09-нд[27] Хууль зүй, дотоод хэргийн яамны 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 1-2/503 тоот албан бичгээр өгсөн хариу, Гадаад харилцааны яамны 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 10/496 тоот албан бичгээр өгсөн хариуг тус тус эс зөвшөөрч Хууль зүй, дотоод хэргийн сайд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Гадаад харилцааны сайд шүүхийн шийдвэр биелүүлээгүй тул хариуцлага тооцуулах гомдол гаргасанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр ХЭГ/554 тоот албан бичгээр[28] түүнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133.1-д зааснаар Хууль зүй дотоод хэргийн яамны 2020 оны 1-3/503, Гадаад харилцааны яамны 2020 оны 10/496 тоот албан бичгээр шүүхийн шийдвэрийг биелүүлсэн талаар мэдэгдсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 131.3-т заасныг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 19/5-368 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон, захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй хэмээн тодорхой хариу өгсөн байна.

2. Мөн тэрээр Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандан дараах агуулгаар гомдол гаргаж, түүнд нь хариу өгч байжээ.

- Хууль зүй, дотоод хэргийн яам 2019 оны 2 дугаар сарын 27-нд 1-3/859 тоотоор[29] иргэний бүртгэлийн албан хаагчид хуурамч баримт бичиг үйлдсэн талаарх түүний гомдлыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт шилжүүлсэн, Улсын бүртгэлийн ерөнхий газар 2019 оны 4 дүгээр сарын 11-ний 1/2887 тоотоор[30] яаманд хариу хүргүүлж, яам 2019 оны 07 дугаар сарын 18-нд 1-4/3450 тоотоор Б.Ат уг хариуг хүргүүлжээ.

- Тагнуулын ерөнхий газрын 2019 оны 4 дүгээр сарын 19-ний 08/465 тоотоор[31] Улсын дээд шүүхийн 501 дүгээр тогтоолыг биелүүлж, тус газрын 2011 оны 2 дугаар сарын 11-ний 01/109 тоот албан бичгийн Б.Ат холбогдох хэсгийг хүчингүйд тооцсон талаар Хил хамгаалах ерөнхий газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байна.

- Хууль зүй, дотоод хэргийн яам 2019 оны 8 дугаар сарын 09-ний 1-4/3709 тоотоор[32] Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдлыг шилжүүлж, тус газраас 08 дугаар сарын 26-ны 1/6325 тоотоор[33] яаманд Улсын дээд шүүхийн 88 дугаар тогтоолыг биелүүлсэн талаар, Л.А холбогдох хуурамч баримт бичиг ашиглан улсын хил нэвтэрсэн гэх эрүүгийн хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дуусч хэрэгсэхгүй болсон талаар хариу хүргүүлсэн.

- Хууль зүй, дотоод хэргийн сайдад 2019 оны 8 дугаар сарын 23-нд Улсын дээд шүүхийн 2019 оны 88 дугаар тогтоолын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд Улсын бүртгэлийн ерөнхий газраас 35100 төгрөг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн хэсэг гүйцэтгэх хуудаст бичигдээгүй үндэслэлээр биелэгдээгүй гэх гомдол[34] гаргасныг яам 2019 оны 09 дүгээр сарын 13-нд 1-4/4108 тоотоор[35] Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт шилжүүлж, тус газраас 9 дүгээр сарын 23-нд 04\4041 тоотоор[36] Улсын дээд шүүхийн 2019 оны 88 дугаар тогтоолын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж, цахим сангаас мэдээллийг устгаж, 40000 төгрөгийг олгосон талаар Улсын бүртгэлийн ерөнхий газар 8 дугаар сарын 08-нд 2\5944 тоотоор Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар мэдэгдсэн, Гадаад харилцааны яам шүүхийн шийдвэрт заасан зохих ажиллагааг хийж, БНСУ-д суугаа Элчин сайдын яаманд ноот бичиг хүргүүлсэн хариу ирүүлсэн тул иргэний хүсэлтэд зохих хариу өгөхийг тус яаманд мэдэгдсэн талаар яаманд хариу хүргүүлжээ.

- Хууль зүй, дотоод хэргийн сайдад 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гомдлын хариуг буюу Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 119 дүгээр тогтоолыг сайн дураар биелүүлээгүй учраас албадан гүйцэтгэх хуудас бичүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 132.1, 132.2, 128.2-т зааснаар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Х, Хил хамгаалах ерөнхий газрын дарга Б.Сэргэлэн нарт Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр тэдгээрийг томилох эрхтэй этгээдэд мэдэгдэл явуулах ажиллагааг хийгээгүй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаасан тухай гомдлыг шийдвэрлүүлэх, мөн шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж, Гадаад харилцааны сайд Д.Ц нарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 132.1, 132.2, 128.2-т зааснаар хариуцлага тооцуулах, шүүхийн шийдвэрийн агуулгыг мэдэгдэлд бүрэн тусгаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүрэн явуулахгүй байгаа гомдлыг шийдвэрлүүлэх-ээр хандсан, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 4 дүгээр сарын 11-ний 1/2887, 2019 оны 8 дугаар сарын 26-ны 1/6325 тоот танилцуулгыг аваад гаргасан шийдвэр, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас шилжүүлсэн 2 гомдлын хариу, Тагнуулын ерөнхий газрын дарга нарын талаарх гомдол Цагдаагийн ерөнхий газар шалгаад өгсөн хариу, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн танилцуулга, Хуульчдын мэргэжлийн хариуцлагын хорооноос ирүүлсэн танилцуулга-ыг хянаад өгсөн хариуг шаардсан [37] байна.

- Хууль зүй, дотоод хэргийн яам 2020 оны 1 дүгээр сарын 30-нд 1-3/503 тоотоор[38] Улсын дээд шүүхийн 88, 501 дүгээр тогтоол, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 976 дугаар магадлалын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж дуусгавар болсон, Тагнуулын ерөнхий газрын дарга нарт эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан, Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны тайлбар хүргүүлсэн хэмээх хариуг өгсөн.

- Мөн Хууль зүй, дотоод хэргийн яам 2019 оны 1 дүгээр сарын 22-ны 1-4/350 тоотоор Монголын хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг яам хянахгүй, яамнаас 2018 оны 9 дүгээр сарын 20-нд 1-4/4579, 2018 оны 12 дугаар сарын 4-нд 1-4/6093 тоотоор хариу өгсөн, дахин шийдвэрлэхгүй талаар нэхэмжлэгчид, мөн өдрийн 1-4/351 тоотоор Монголын хуульчдын холбоонд Мэргэжлийн хариуцлагын хорооны сахилгын шинжээчийн талаарх гомдлыг шилжүүлсэн.

- Хууль зүй, дотоод хэргийн яам 2019 оны 11 дүгээр сарын 07-нд 1-4/4991 тоотоор Монголын хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны шинжээчийн шийдвэрийг Мэргэжлийн хариуцлагын хороо хянаж байгаа хэмээн Мэргэжлийн хариуцлагын хорооны 2019 оны 10 дугаар сарын 31-ний 03/318 тоотыг хүргүүлсэн.

- Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 4 дүгээр сарын 17-нд 293 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар[39] Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 976 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 501 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд зааснаар явагдаж байгаа, Улсын дээд шүүхийн 2017 оны 119 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж дуусгавар болсон талаар мэдэгдсэн байна.

- Улсын бүртгэлийн ерөнхий газар 2019 оны 8 дугаар сарын 08-нд 2/5944 тоотоор Улсын дээд шүүхийн 88 дугаар тогтоолыг биелүүлсэн, мэдээллийг устгасан, 40,000 төг олгосон талаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хариу өгчээ.

- Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар 2019 оны 10 дугаар сарын 23-нд 4/743 Улсын дээд шүүхийн 88 дугаарт тогтоолыг биелүүлсэн, Гадаад харилцааны сайдад мэдэгдэл хүргүүлсэн талаар хариу мэдэгджээ.

- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр 4/949 тоотоор Улсын дээд шүүхийн 2019 оны 88 дугаар тогтоолын дагуу хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар нь улсын бүртгэлийн цахим сангаас мэдээллийг бүрэн устгаж, 40,000 төгрөгийг олгон, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн талаар 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 2/5944 тоотоор Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар мэдэгдсэн, Гадаад харилцааны яамнаас БНСУ дахь Монгол Улсын ЭСЯ-д нот бичиг хүргүүлсэн хариу ирсэн тул хүсэлтэд нь иргэнд зохих хариу өгөх-ийг мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон нь хуульд нийцсэн хэмээн хариу өгчээ.

3. Нэхэмжлэгч нь Гадаад харилцааны яаманд 2016-2018 онд 5 удаа өргөдөл гаргасан байх бөгөөд өргөдлийн дагуу тус яамны консулын газраас БНСУ дахь Элчин сайдын яаманд, Монгол Улс дахь БНСУ-ын Элчин сайдын яаманд хандаж, энэ талаар иргэнд хариу өгч байжээ. Тухайлбал, 2017 оны 2 дугаар сарын 08-нд к/17-254, 2018 оны 4 дүгээр сарын 18-нд к/18-785 тоот ноот бичгийг БНСУ-ын Элчин сайдын яаманд, 2016 оны 4 дүгээр сарын 05-нд 10/1866, 2016 оны 6 дугаар сарын 03-нд 10/3222 тоотоор иргэнд, 2016 оны 4 дүгээр сарын 26-нд Е/10/16/0837, 2016 оны 9 дүгээр сарын 28-нд Е/10/16 тоот ноот бичгийг Сөүл дэх Элчин сайдын яаманд хүргүүлжээ.[40]

- Гадаад харилцааны яамны Консулын газар 2020 оны 1 дүгээр сарын 08-нд 10/91 тоотоор[41] өмнө 2016 онд 10/1866, 10/3222 тоотоор хариу өгсөн, өргөдөл хүсэлт шийдвэрлүүлэхээр Монгол Улс дахь БНСУ-д Элчин сайдын яаманд нот бичиг илгээсэн, иргэн өөрөө БНСУ-ын Элчин сайдын яаманд виз хүсэж хандаж болно гэх хариуг өгч, 2018 оны 10 дугаар сарын 16-нд Сөүл дэх Элчин сайдын яамнаас мэдээлэл хүссэн ноот бичгийн хуулбарыг хавсаргажээ.

- Гадаад харилцааны яамны Консулын газар 2020 оны 1 дүгээр сарын 27-нд 10/496 тоотоор БНСУ-аас нотлох баримт гаргуулах хүсэлтэд нь хариу өгсөн байна.

Гурав. Нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хариуцагч тус бүрт хамаарах нэхэмжлэлийн үндэслэл бүрээр дүгнэж, дараах үндэслэлээр хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдуулан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийг биелүүлэхгүй байгаа Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Ц.Баасандорж, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Н, Гадаад харилцааны сайд Д.Ц нарт Захиргааны ерөнхий хуулийн 105.1, 105.2, 105.4-т зааснаар хариуцлага тооцуулахаар гаргасан гомдолд хариу өгөөгүй[42] Ерөнхий сайдын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, бусдын үйлдсэн гэмт хэрэгт буруутгагдаж БНСУ-д зөрчигдсөн Б.А иргэний болон ажил хэргийн нэр хүндийг сэргээх, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэм буруутай Улсын бүртгэлийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, БНСУ-д суугаа Элчин сайдын яамны ажилтнуудад, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавиагүй Хууль зүй, дотоод хэргийн сайдад хуульд заасан хариуцлага тооцохыг даалгуулах-аар[43] шаардлагаа гарган маргасан.

Эс үйлдэхүй гэж иргэний гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлээгүй орхигдуулсныг хэлэх бөгөөд Монгол Улсын ерөнхий сайд нэхэмжлэгчийн гаргасан өргөдөл гомдлыг тухай бүр холбогдох этгээдэд шилжүүлж, энэ талаарх хариуг өгч байсан, өөрөөр хэлбэл шийдвэрлээгүй орхигдуулсан эс үйлдэхүй тогтоогдохгүй байна.

Нөгөө талаас Ерөнхий сайдад түүний гаргаж байсан гомдол нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэх агуулгатай байх бөгөөд захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбогдон гарсан шүүхийн шийдвэрүүд биелэгдсэн, энэ талаар холбогдох хариуг түүнд мэдэгдсэн байх тул гомдолд дурдагдсан албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэр биелүүлээгүй гэх нөхцөл байдал үүсээгүй байна.

Тодруулбал Б.Аийн нэхэмжлэлээр захиргааны хэргүүдийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд буюу Улсын дээд шүүхийн 88, 119, 501 дүгээр тогтоол болон иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 976 дугаар магадлалыг хариуцагч нь биелүүлсэн байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д зааснаар шүүхийн шийдвэр биелэгдсэн тооцсон нь хуульд нийцсэн, 133.2-т заасан шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцохгүй үндэслэл үүсээгүй байна.

Түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох эрх Ерөнхий сайдад хуулиар олгогдоогүй тул энэ талаарх гомдлыг тухай бүр холбогдох байгууллагад нь шилжүүлсэн Ерөнхий сайдын ажлын алба буюу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үйлдэл Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх гэсэнд нийцсэн, 7 дугаар зүйлийн 2-т Тухайн байгууллага, албан тушаалтан өөрийн эрх хэмжээнд хамаарах өргөдөл, гомдлыг үндэслэлгүйгээр өөр байгууллага, албан тушаалтанд шилжүүлж болохгүй, 19 дүгээр зүйлийн 3-т Сайд ... нь өөр байгууллага, албан тушаалтан шийдвэрлэхээр хуульд шууд зааснаас бусад өөрийн эрхлэх асуудлын хүрээ, хуулиар хүлээсэн чиг үүрэгт нь хамаарах асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг доод шатны байгууллага, албан тушаалтанд шилжүүлэхгүйгээр эцэслэн хариу өгнө гэснийг зөрчөөгүй. Учир нь энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх үүрэг нь тухайн байгууллага, албан тушаалтанд хуулиар олгогдсон эрх хэмжээнийх нь хүрээнд байх учиртай. Түүнчлэн Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль нь эрүүгийн болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар шийдвэрлэх асуудлаар гаргасан өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэхэд хамаарахгүй.

Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг шалгах эрх мөн л Ерөнхий сайдад ямар ч хэлбэрээр олгогдоогүй, энэ утгаараа гэмт хэрэг зөрчлийг шалган шийдвэрлэх чиг үүрэг бүхий төрийн тусгай албаны чиг үүрэгт Ерөнхий сайд оролцох боломжгүй тул хэргийн нотлох баримтыг нуун дарагдуулсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журам хэрэгжүүлээгүй, шүүхэд нөлөөлж хууль бус шийдвэр гаргуулсан гэх албан тушаалтнуудад эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой гомдлыг хүлээн авч шийдвэрлэхгүй, энэ талаарх гомдлыг холбогдох байгууллагад нь тухай бүр шилжүүлсэн Ерөнхий сайдын ажлын албаны үйлдэл мөн хуулийг зөрчөөгүй.

Энэ нь иргэн гомдлоо эрх бүхий байгууллагад зохих журмын дагуу гаргаж шалгуулахыг хязгаарлаагүй, цагдаагийн байгууллагаас шалгаад эрүүгийн болон зөрчлийн хэрэг үүсгэхээс татгалзсан шийдвэрт холбогдох процессын хуулийн дагуу гомдол гаргаж хянуулахыг мөн хязгаарлаагүй.

Ийнхүү Ерөнхий сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

2. Хууль зүй, дотоод хэргийн сайдад холбогдуулан гомдолд хариу өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хуульд заасан журмын дагуу хяналт тавихыг даалгах шаардлагыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавиагүй, Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шалгах ажиллагаанд хяналт тавиагүй албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэхээр Засгийн газарт танилцуулаагүй зэрэг үндэслэлийг зааж маргажээ.

Дээр дүгнэснээр Улсын дээд шүүхийн 88, 119, 501 дүгээр тогтоол, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 976 дугаар магадлалын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж дуусгавар болсон, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д зааснаар шүүхийн шийдвэр биелэгдсэнд тооцсон нь хуульд нийцсэн.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар шийдвэрлэгдсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж дуусгавар болсон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т заасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр уламжлан энэ хуульд заасан хугацаанд захиргааны хэргийн талаарх шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй ... Засгийн газрын агентлагийн дарга, ...албан тушаалтны асуудлыг Засгийн газарт, Улсын Их Хурлаас томилогдож, чөлөөлөгддөг албан тушаалтны асуудлыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд танилцуулах, 132 дугаар зүйлийн 132.2-т заасан ... тогтоосон хугацаанд шүүхийн шийдвэр биелүүлээгүй захиргааны байгууллага, албан тушаалтны дээд шатны байгууллага, албан тушаалтанд шүүхийн шийдвэр биелүүлээгүй албан тушаалтанд Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулах, шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангах арга хэмжээ авахыг даалгасан мэдэгдэл хүргүүлэх ажиллагаа хийгдэх нөхцөл, үндэслэл үүсээгүй байна.

Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, биелүүлээгүй байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь хууль бус хэмээх гомдлоо Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 655 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 36 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 88 дугаар тогтоолын дагуух шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд уг шийдвэрийн Улсын бүртгэлийн ерөнхий газраас 35100 төгрөг гаргуулж олгох хэсэг биелэгдээгүйг үндэслэж маргадаг бөгөөд бусад шийдвэрийг биелэгдээгүй хэмээн тухайлж маргадаггүй. Бусад шийдвэрийн тухайд сайн дураар биелүүлээгүй байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 128.2, 132.2-т заасан эрх бүхий этгээдэд мэдэгдэх, танилцуулах ажиллагаа хийгдсэнгүй гэж л маргадаг ч тийм ажиллагаа хийх нөхцөл үүсээгүй байна.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 655 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулах-аар шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны шүүхийн 36 дугаартай магадлал, хяналтын шатны шүүхийн 88 дугаартай тогтоолын 2 дахь заалтаар анхан шатны шүүхийн шийдвэрийн улсын тэмдэгтийн хураамж хуваарилсан 2 дахь заалтын дугаарыг 3 гэж өөрчилж, агуулгаар нь хэвээр үлдээсэн байна.

Шүүхийн энэ шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 178 дугаартай гүйцэтгэх хуудаст[44] хяналтын шатны шүүхийн 88 дугаартай тогтоолын тогтоох хэсгийг (2 дахь заалтын дугаарыг 3 гэж өөрчлөн гэсэн байдлаар нь) тусгаж албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн, улмаар шүүхийн энэ шийдвэрийг гүйцэтгэх хуудаст бүрэн тусгуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй захиргааны байгууллага, албан тушаалтанд сахилгын арга хэмжээ авахуулах тухай хүсэлтийг нэхэмжлэгч гаргаснаар тус шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 1/6262 тоот албан бичгээр[45] гүйцэтгэх хуудаст хяналтын шатны шүүхийн тогтоолын тогтоох хэсгийг бүрэн тусгасан талаар хариу өгчээ.

Нэхэмжлэгч нь дээрх шүүхийн шийдвэрээр хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулах-аар шийдвэрлэсэн хэсэг биелэгдээгүй хэмээн, шүүхийн шийдвэр бүрэн биелэгдээгүй байхад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хаасан нь үндэслэлгүй, шүүхийн шийдвэрийг сайн дугаар биелүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцох ёстой гэж маргажээ.

Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь шүүхийн шийдвэр, түүний үндсэн дээр олгогдсон гүйцэтгэх хуудас бөгөөд гүйцэтгэх хуудас албадан гүйцэтгүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүхийн шийдвэрлэсэн байдлаар бүрэн, тодорхой илэрхийлснээр шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимд нийцнэ.

Шүүхийн дээрх шийдвэрээр улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулах-аар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоолоор дугаарыг өөрчилж агуулгыг хэвээр үлдээсэн, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудсанд хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулах-аар албадан гүйцэтгүүлэх ажиллагааг тухайлж тусгаагүйгээс энэ ажиллагаа хийгдээгүй байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байх хэдий ч үүнд шийдвэр гүйцэтгэх байгууллагыг шууд буруутгахааргүй байх бөгөөд нэхэмжлэгч нь хүсэлт гаргах байдлаар шүүхийн гүйцэтгэх хуудаст тодруулга авч шийдвэр гүйцэтгэх байгууллагад дахин хандах боломжтой байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 300 дугаар зүйлийн 300.1 Хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хууль тогтоомжид заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавина гэсэн зохицуулалт нь Хууль зүй, дотоод хэргийн сайд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох эрх олгосон зохицуулалт биш бөгөөд шүүхийн шийдвэр бүрэн биелэгдээгүй байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон, шүүхийн шийдвэр гүйцэтгэх зохих ажиллагаа хийгдэхгүй байна гэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдлыг хянан шийдвэрлэх журам нь хуулиар тусгайлан зохицуулагдсан тул шийдвэрт холбогдох байгууллага, албан тушаалтнаас болон шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тайлбар, танилцуулга авах, гомдлыг шилжүүлэх зэргээр шийдвэрлэж хариу өгснийг гомдлыг шийдвэрлээгүй хууль бус эс үйлдэхүй гэж үзэхгүй.

Хуульчийн эрх зүйн байдлын 68 дугаар зүйлийн 68.1-д Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх талаарх Хуульчдын холбооны үйл ажиллагаанд хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дэмжлэг үзүүлж, хяналт тавина гэх зохицуулалт нь уг хуулиар харьяаллыг нь тогтоосон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой гомдлыг хянан шийдвэрлэх Монголын хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн яам хяналт тавих тухай ойлголт биш юм. Хуульчийн мэргэжлийн хариуцлагатай холбоотой гомдлыг Монголын хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо шалгаж шийдвэрлэх бөгөөд шийдвэрийг нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд тусгай харьяаллын дагуу хандаж шийдвэрлүүлэхээр байна. Тиймээс Монголын хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шалгаж буй ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн сайд, яам хянахгүй тул энэ талаарх гомдлыг харьяаллын дагуу шилжүүлснийг гомдолд хуульд заасан журмын дагуу хариу өгөөгүй хууль бус эс үйлдэхүй гэж үзэхгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч иргэний гэр бүлийн маргааныг шийдвэрлэж хүүхдийн тэтгэлэг тогтоосон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдлыг төрийн захиргааны байгууллага хүлээж авч шалгах, шийдвэрлэх хуулиар харьяалал тогтоогоогүй тул хүүхдийн тэтгэлгийн тооцоо хийгээгүй, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, төлбөр гаргуулахтай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэхгүй байгаа гэх гомдлыг төрийн захиргааны байгууллагад гаргасныг шийдвэрлээгүй, хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм. Учир нь энэ талаарх гомдолд нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон Хууль зүй, дотоод хэргийн яам тухай бүр харьяаллыг дурдан хариу өгсөн байх тул хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй гэх хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй.

Мөн эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэсэн иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн бол дээд шатны шүүхэд нь гомдол гаргаж шийдвэрлүүлэх, хэрвээ шийдвэр хүчин төгөлдөр болсон бол шинээр илэрсэн нөхцөл байдал үүсвэл шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэхээс өөрөөр төрийн захиргааны байгууллагад, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гомдол гаргах, тэдгээр байгууллага нь гомдлын дагуу шалгах, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох зохицуулалт хуульд байхгүй, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг буруутгах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавьсангүй хэмээн төрийн захиргааны төв байгууллагыг буруутгах үндэслэл болохгүй.

Тиймээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой гомдлыг холбогдох байгууллагад нь шилжүүлж, хариу өгсөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, яамны үйлдэл Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т нийцсэн, 7 дугаар зүйлийн 2-т Тухайн байгууллага, албан тушаалтан өөрийн эрх хэмжээнд хамаарах өргөдөл, гомдлыг үндэслэлгүйгээр өөр байгууллага, албан тушаалтанд шилжүүлж болохгүй, 19 дүгээр зүйлийн 3-т Сайд ... нь өөр байгууллага, албан тушаалтан шийдвэрлэхээр хуульд шууд зааснаас бусад өөрийн эрхлэх асуудлын хүрээ, хуулиар хүлээсэн чиг үүрэгт нь хамаарах асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг доод шатны байгууллага, албан тушаалтанд шилжүүлэхгүйгээр эцэслэн хариу өгнө гэснийг зөрчөөгүй. Учир нь энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх үүрэг нь тухайн байгууллага, албан тушаалтанд хуулиар олгогдсон эрх хэмжээнийх нь хүрээнд байх учиртай.

Түүнчлэн Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль нь эрүүгийн болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар шийдвэрлэх асуудлаар гаргасан өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэхэд хамаарахгүй.

Иймд дээрх үндэслэлээр Хууль зүй, дотоод хэргийн сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

3. Гадаад харилцааны сайдад холбогдох гомдолд хуульд заасан үндэслэл журмын дагуу хариу өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа консулын ажилтнуудад хариуцлага тооцуулах тухай гомдлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг даалгах шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Улсын дээд шүүхийн 2019 оны 88 дугаар тогтоолоор Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны консулын ажилтны хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйг илт хууль бус болохыг тогтоож, Гадаад харилцааны сайдын хүсэлтэд хариу өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хуульд заасан журмын дагуу зохих хариу өгөхийг хариуцагч Гадаад харилцааны сайдад даалгаж шийдвэрлэсэн, Улсын дээд шүүхийн 119 дүгээр тогтоолоор Л.А буцах үнэмлэх олгосон Консулын ажилтны үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны консулын ажилтанд хариуцлага хүлээлгэхээр Гадаад харилцааны сайдад даалгасан ямарваа шийдвэр гараагүй.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас дээр дурдсанаар Гадаад харилцааны сайдад Улсын дээд шүүхийн 88 дугаар тогтоолыг гүйцэтгэх мэдэгдэл өгч, Гадаад харилцааны яамны Консулын газар Б.Аийн тус улсад зорчих эрхийг хязгаарласантай холбоотой өргөдөл хүсэлтийг шийдвэрлүүлэхээр БНСУ-ын Элчин сайдын яаманд энэ талаар тодруулга хүсч ноот бичиг илгээсэн ч иргэн өөрөө БНСУ-ын Элчин сайдын яаманд хандаж виз хүсэж, хилээр нэвтрэх эрх сэргээгдсэн эсэх тодруулга авч болохыг мэдэгдсэн, энэ талаар түүнд Гадаад харилцааны яамны Консулын газар 2020 оны 1 дүгээр сарын 08-нд 10/91 тоотоор хариу өгсөн байдаг. Энэ талаарх нотлох баримтууд дээр үнэлэгдсэн.

Нэхэмжлэгч нь БНСУ-д зөрчигдсөн эрх сэргэсэн эсэх буюу тус улсад зорчих эрхийг хязгаарласан хориг цуцлагдсан эсэхийг тодруулах, улмаар тус улсад багш солилцооны хөтөлбөрт хамрагдах хүсэл зоригтой байсан. Тус шүүхээс 2020 оны 10 дугаар сарын 06-нд БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд хандаж, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийг дурьдан, Монгол Улсын иргэн ТБ7201**** регистрийн дугаартай Б.А нь эрх бүхий этгээдээс өөрт нь олгогдсон гадаад паспортаар холбогдох журмын дагуу хандаж БНСУ-д зорчих виз хүсэх боломжтой эсэх, хилээр нэвтрэхэд хориглосон аливаа шийдвэр байгаа эсэх тодруулга хүсэж, шүүхийн шийдвэрүүдийг хүргүүлсэн[46] бөгөөд тус улсын Элчин сайдын яамнаас 2020 оны 10 дугаар сарын 07-нд Элчин сайдын яам нь виз мэдүүлэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээд болон бусдад задруулахгүй байх үүрэгтэй, тиймээс иргэн виз хүсэх эрх, хилийн хоригтой холбоотой мэдээллийг өөрийн биеэр Элчин сайдын яаманд ирж хүсэлт тавьсан тохиолдолд шалгаж өгөх боломжтойг илэрхийлсэн.[47]

Улмаар тэрээр өөрөө БНСУ-ын Элчин сайдын яаманд виз хүсэх боломжтой эсэхийг, ямарваа хориг байгаа эсэхийг тодруулж хүсэлт гаргаснаар Элчин сайдын яамнаас 2020 оны 10 дугаар сарын 13-нд хоригийн мэдээлэл байхгүй талаар хариу өгсөн, энэ хариутай холбогдуулан багш солилцооны хөтөлбөрт хамруулах боломжтой талаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын итгэмжлэлээр эрх олгогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласнаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ илэрхийлсэн. Эндээс БНСУ-д зөрчигдсөн гэх эрх сэргэсэн гэж үзэхээр байна.

Тэрээр БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны Консулын ажилтнуудад хариуцлага тооцуулах гомдол гаргасан байх хэдий ч ийнхүү хариуцлага тооцоогүй нь шүүхийн шийдвэр биелүүлээгүй гэж үзэхгүй, учир нь Улсын дээд шүүхийн 2019 оны 88 дугаар тогтоолоор Гадаад хэргийн сайдын хүсэлтэд хариу өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хуульд заасан журмын дагуу зохих хариу өгөхийг даалгасан болохоос яаж шийдвэрлэхийг заагаагүй, нөгөөтэйгүүр Улсын дээд шүүхийн 119 дүгээр тогтоолоор Л.А буцах үнэмлэх олгосон консулын ажилтны үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

БНСУ-аас буюу хилийн чанадаас нотлох баримт цуглуулах ажиллагаа хийлгэхээр нэхэмжлэгч нь Улсын дээд шүүхэд, Гадаад харилцааны яаманд хандсан байх бөгөөд Улсын дээд шүүхийн Тамгын газар 2020 оны 3 дугаар сарын 24-нд 5/955 тоот албан бичгээр эрүүгийн хэрэг мөрдөн байцаах ажиллагааны эрх бүхий этгээдийн шийдвэрээр эрх бүхий байгууллагад уламжлуулснаар туслалцаа авах боломжтой талаар хариу өгсөн, Гадаад харилцааны яамны Консулын газар 2020 оны 1 дүгээр сарын 27-нд 10/496 тоотоор хариу өгсөн.

Гадаад улсаас нотлох баримт цуглуулах ажиллагаа нь тодорхой эрүүгийн, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн хүрээнд хийгдэх бөгөөд одоогоор түүний шаардаад байгаа нотлох баримтыг гаргуулах шаардлага үүссэн эрүүгийн, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй байх тул гадаад улсаас нотлох баримт гаргуулах талаарх түүний хүсэлт, гомдолд өгсөн Улсын дээд шүүхийн болон Гадаад харилцааны яамны хариу үндэслэлтэй, хүсэлтийг шийдвэрлээгүй хууль бус гэж үзэх Гадаад харилцааны сайдын эс үйлдэхүй тогтоогдохгүй байна.

Гомдолд хариу өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хуульд заасан журмаар хариу өгөхийг даалгах агуулгаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай энэ захиргааны хэрэгт тухайн иргэн 2005-2012 онд хилээр нэвтэрсэн эсэх, БНСУ-д хууль зөрчсөн эсэх эрх бүхий байгууллагын шийдвэр, БНСУ-д үйл ажиллагаа явуулсан эсэх баримт нь хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй үндэслэлээр хилийн чанадад дээрх нотлох баримтыг цуглуулах нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаагүй болно.

Түүнчлэн гэмт хэргийн шинжтэй гэх гомдол мэдээллийг захиргааны байгууллагад гаргахгүй тул харьяаллын бус (гэмт хэргийн талаарх) асуудлаар захиргааны байгууллагад гаргасан гомдол мэдээллийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус гэх нэхэмжлэлийн шаардлагад шүүх дүгнэлт хийхгүй.

Дөрөв. Нэхэмжлэгч нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад холбогдуулан гаргасан гомдолд хуульд заасан хугацаанд, хуульд заасан үндэслэл журмын дагуу хариу өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, бусдын үйлдсэн гэмт хэрэгт буруутгагдаж БНСУ-д зөрчигдсөн багш Б.Аийн ажил хэргийн нэр төр, сурч боловсрох эрхийг сэргээлгэх тухай гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэхийг даалгах шаардлага гаргасан ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдолд хуульд заасан хугацаанд, хуульд заасан үндэслэл журмын дагуу хариу өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн гэж үзээд эвлэрч, бусдын үйлдсэн гэмт хэрэгт буруутгагдаж БНСУ-д зөрчигдсөн багш Б.Аийн ажил хэргийн нэр төр, сурч боловсрох эрхийг сэргээлгэх тухай гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад даалгах шаардлагаасаа татгалзсан, хариуцагч хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр эвлэрсэн гомдолд хуульд заасан хугацаанд, хуульд заасан үндэслэл журмын дагуу хариу өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд ийнхүү хариуцагч хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй тул хариуцагч хүлээн зөвшөөрснийг болон нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсаныг баталж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, мөн зүйлийн 2, 19 дүгээр зүйлийн 3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдох гомдолд хариу өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, бусдын үйлдсэн гэмт хэрэгт буруутгагдаж БНСУ-д зөрчигдсөн Б.Аийн иргэний болон ажил хэргийн нэр хүндийг сэргээх, гэм буруутай этгээдүүдэд хуульд заасан хариуцлага тооцохыг даалгах, Хууль зүй, дотоод хэргийн сайдад холбогдох гомдолд хариу өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хуульд заасан журмын дагуу хяналт тавихыг даалгах, Гадаад харилцааны сайдад холбогдох гомдолд хуульд заасан үндэслэл журмын дагуу хариу өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, БНСУ-д суугаа консулын ажилтнуудад хариуцлага тооцуулах тухай гомдлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг даалгах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдолд хуульд заасан хугацаанд, хуульд заасан үндэслэл журмын дагуу хариу өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд хүлээн зөвшөөрснийг, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн бусдын үйлдсэн гэмт хэрэгт буруутгагдаж Бүгд Найрамдах Солонгос Улсад зөрчигдсөн багш Б.Аийн ажил хэргийн нэр төр, сурч боловсрох эрхийг сэргээлгэх тухай гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад даалгах шаардлагаасаа татгалзсаныг баталж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь шаардлагаасаа татгалзсан асуудлаар дахин нэхэмжлэл гаргах, шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтад гомдол гаргах эрхгүйг тайлбарласугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА

 

 

 

 

 


[1] Хэргийн 3 дугаар хавтсын 131-139 дүгээр хуудас

[2] Хэргийн 1 дүгээр хавтсын 75-78 дугаар хуудас

[3] Хэргийн 2 дугаар хавтсын 18 дугаар хуудас

[4] Хэргийн 2 дугаар хавтсын 19-20 дугаар хуудас

[5] Хэргийн 3 дугаар хавтсын 140-172 дугаар хуудас

[6] Хэргийн 2 дугаар хавтсын 197-208 дугаар хуудас

[7] Хэргийн 1 дүгээр хавтсын 87-89 дүгээр хуудас

[8] Хэргийн 1 дүгээр хавтсын 124 дүгээр хуудас

[9] Хэргийн 1 дүгээр хавтсын 90-98 дугаар хуудас

[10] Хэргийн 1 дүгээр хавтсын 99-111 дүгээр хуудас

[11] Хэргийн 1 дүгээр хавтсын 112-117 дугаар хуудас

[12] Хэргийн 2 дугаар хавтсын 1 дүгээр хуудас

[13] Хэргийн 2 дугаар хавтсын 31 дүгээр хуудас

[14] Хэргийн 2 дугаар хавтсын 33 дугаар хуудас

[15] Хэргийн 2 дугаар хавтсын 19-20 дугаар хуудас

[16] Хэргийн 2 дугаар хавтсын 74-76 дугаар хуудас

[17] Хэргийн 2 дугаар хавтсын 73 дугаар хуудас

[18] Хэргийн 1 дүгээр хавтсын 224 дүгээр хуудас

[19] Хэргийн 1 дүгээр хавтсын 226 дугаар хуудас

[20] Хэргийн 1 дүгээр хавтсын 227 дугаар хуудас

[21] Хэргийн 2 дугаар хавтсын 99 дүгээр хуудас

[22] Хэргийн 2 дугаар хавтсын 7-8 дугаар хуудас

[23] Хэргийн 1 дүгээр хавтсын 123 дугаар хуудас

[24] Хэргийн 2 дугаар хавтсын 42 дугаар хуудас

[25] Хэргийн 2 дугаар хавтсын 37 дугаар хуудас

[26] Хэргийн 1 дүгээр хавтсын 221-223 дугаар хуудас

[27] Хэргийн 2 дугаар хавтсын 140 дүгээр хуудас

[28] Хэргийн 1 дүгээр хавтсын 128 дугаар хуудас

[29] Хэргийн 1 дүгээр хавтсын 228 дугаар хуудас

[30] Хэргийн 1 дүгээр хавтсын 229-231 дүгээр хуудас

[31] Хэргийн 2 дугаар хавтсын 43 дугаар хуудас

[32] Хэргийн 1 дүгээр хавтсын 236 дугаар хуудас

[33] Хэргийн 1 дүгээр хавтсын 237-238 дугаар хуудас

[34] Хэргийн 2 дугаар хавтсын 24-25 дугаар хуудас

[35] Хэргийн 2 дугаар хавтсын 15 дугаар хуудас

[36] Хэргийн 2 дугаар хавтсын 34-35 дугаар хуудас

[37] Хэргийн 1 дүгээр хавтсын 126-127 дугаар хуудас

[38] Хэргийн 1 дүгээр хавтсын 221-223 дугаар хуудас

[39] Хэргийн 2 дугаар хавтсын 19-20 дугаар хуудас

[40] Хэргийн 3 дугаар хавтсын 5-16 дугаар хуудас

[41] Хэргийн 3 дугаар хавтсын 5 дугаар хуудас

[42] Хэргийн 1 дүгээр хавтсын 59-60 дугаар хуудас

[43] Хэргийн 3 дугаар хавтсын 61-64 дүгээр хуудас

[44] Хэргийн 3 дугаар хавтсын 3-4 дүгээр хуудас

[45] Хэргийн 2 дугаар хавтсын 10 дугаар хуудас

[46] Хэргийн 3 дугаар хавтсын 79-80 дугаар хуудас

[47] Хэргийн 3 дугаар хавтсын 81-82 дугаар хуудас