Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/010

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Б.Бат-Оргил,

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр,

Хохирогч: *******, түүний өмгөөлөгч *******,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 23.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт ******* *******, / Регистрийн дугаар:******* /,

Холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч ******* нь 2021 оны 02 сараас 2021 оны 09 сар хүртэлх үргэлжилсэн хугацаанд аймгийн сумын 2 дугаар багийн тоотод байх *******ынд байхдаа урьдын харилцааны явцад бий болсон ийг урвуулан ашиглаж, *******д “хашааны газар олж өгнө” гэж худал хэлж, зохиомол байдлыг зориудаар бий болгон ХХН-ны нэр бүхий хэвлэмэл хуудсыг ашиглан *******ыг төөрөгдөлд оруулан 3 250 000 төгрөгийг залилсан,

Мөн шүүгдэгч ******* нь 2021 оны 09 сард аймгийн сумын  багийн нутаг дэвсгэрт дээрх залилах гэмт хэргийг үйлдэхдээ 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 1111 гэсэн огноо, дугаар бүхий ХХН-ны нэр бүхий хэвлэмэл маягтыг ашиглан “ аймгийн 1а тоот газар нь иргэн *******ын нэр дээр аймгийн Газрын албаас шилжүүлэхэд тус мөнгөн төлбөрийн 15 хувь нь /200 000 төг/ дутуу байгаа тул аймгийн Газрын албаны төрийн сангийн дансанд 2021 оны 09-р сарын 02-ны өдөр яаралтай тушаана уу” гэх бичвэрийг хуурамчаар үйлдэж, ашигласан...” гэх хэрэгт тус тус  холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /,

ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“... 2021 оны 02 дугаар сарын 22, 23-ны өдөр байх хашаа авмаар байна айлын хашаанд байгаа талаар ******* гэх хүн хэлсэн. Тэрнээс хойш 3 сарын сүүлээр 4 дүгээр сарын эхээр 2 сая төгрөг авч байсан. ******* нь надаас 500000 төгрөг зээлсэн. Мөн тэр зээлсэн мөнгийг надад өгч барагдуулсан. Надад нэмж 400000 төгрөг авсан. Нийт миний тооцоогоор 2940000 төгрөг болсон. Аав, ээжид ******* хэлэхдээ 4 сая төгрөг гэж хэлж байгаа. Би ******* гэх хүнтэй тохиролцож 3 сая өгөхөөр болсон тэгээд 1500000 төгрөг эхний ээлжид дансаар өгсөн. манай гэрийн газрын бичиг байшингийн бичиг авч үлдэгдэл мөнгө өгөхөөр болсон боловч надад манай гэрийн бичиг баримтыг өгөхгүй байснаа сүүлд өгсөн. ******* одоо мөнгөн дээрээ тохиролцохгүй байгаа надаас эсвэл 4 сая нэг эсвэл 3200000, 3400000 төгрөг нэхээд мөнгө дүнгээ өөр өөрөөр хэлж өөрчлөөд байгаа би баримттай мөнгө бол өгнө гэж хэлсэн ийм зүйл болсон...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 77-78 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:  2020 оны 12 дугаар сарын 1 өдөр аймгийн ЗДТГ ажилд орсон. ахынд очиж үзүүлж харуулдаг байсан. 12 дугаар сарын 21-ний өдөр ажил дээр ирээд хүсэлт бичээд өгөөч гэж хэлсэн. Залилан хийе гэж бодоогүй. Газрын хууль дүрмийн дагуу хашаа олоод өгөөч гэж хэлсэн. жаргал даргын цохолттойгоор гаргаж өгсөн. 2020 оны 02 дугаар сараас хойш хашааны хавтан хэрэгтэй гээд би очиж хэлсэн. Тэр үед гэх охин хамт байсан. 20 хоногийн дараа ах 2.000.000 төгрөг байгаа гэсэн тэгээд миний цалин буусан байсан учир  500.000 төгрөг зээлсэн. Хавтан бэлдэх гэж 2.500.000 төгрөг авсан. Дараа нь ах аөр хашаа авлаа тэгээд мөнгөө авъя гэж хэлсэн. 2021 оны  09 дүгээр 16-ны өдөр 14 цагт тал мөнгийг нь АТМ-ээр шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгийг 09 дүгээр сарын 19-ний өдөр цалингийн зээл авааад өгье гэсэн боловч эхнэрээ 2 хүний амт явуулсан байсан. Би бичиг баримт чинь бүрэн бол өгнө  гэж хэлсэн тэгээд эхнэр нь бичиг баримтаа шалгуулаагүй тэгээд намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би мөнгийг нь шилжүүлээгүй. Тэгээд намайг тэрнээс хойш дарамтлаад байгаа гэв.

3. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би 2019 онд ******* гэх эмэгтэй хүүхэдтэй танилцсан. Над дээр ирж үзүүлж харуулдаг байсан юм. Би өөрөө газар хашаа олж авмаар байна гэж ярьж байхад ******* тэрийг сонсож мэдээд би танд газар хашаа олж өгнө гэж хэлсэн. 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр надад газар хашааны мөнгө хэрэгтэй байгаа талаар өөрөө ирж 2 500 000 төгрөг эхний удаа хэрэгтэй гэж хэлсэн. Би өөрт байсан 2 000 000 өгсөн. Мөн ******* миний цалин бууж байна надад 500000 төгрөг байна тэрийг та ав гэж хэлж би зөвшөөрсөн. Тэр явдал болсны дараа над руу утсаар залгаж хотод байна гэж хэлээд надад зээлсэн 500 000 төгрөг нэхсэн. Би тухайн үед надад байсан 150 000 төгрөг банкаар шилжүүлж мөн бага багаар мөнгө төлж 500 000 төгрөг төлж барагдуулсан. Би айлын хашаанд байна нүүмээр байна газар юу болж байгаа талаар асуусан. Надад газрын мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн хэд хэрэгтэй бэ гэхэд 200 000 төгрөг гэсэн би тэр мөнгийг олж өгсөн. Тэр мөнгийг өөрийн биеэр их дэлгүүрийн өмнө эхнэртэйгээ хамт байхдаа *******д өгч ******* тэр мөнгийг данс руу хийсэн. Надад төрийн санд хийж байна гэж хэлсэн баримт өгөөгүй өөр хүний данс руу хийсэн байсан. Хэд хонож байхад ******* утсаар залгаж газрын албаны бичиг авч ирлээ гэж өргөдлийн хамт өгсөн бичгийг өгсөн. Тэрний дагуу ахин 200 000 төгрөг ******* өөрийн биеэр ирж авсан. Тэрнээс өмнө нь 100 000 төгрөг, 150 000 төгрөг, 50 000 төгрөг, 10 000 төгрөг, 40 000 төгрөг өгсөн байсан. Нийт 3 250 000 төгрөг болсон. Надад өгсөн бичиг нь өмгөөлөгчийн албан бичиг байж таарсан. Тэр бичиг дээр байсан утас руу залгаж өмгөөлөгч жаргалтай утсаар холбогдож ярихад би тийм бичиг хийж өгөөгүй наад хүн чинь залилан хийж байна гэж хэлсэн. Тэрнээс хойш намайг ******* залилж байгаа талаар мэдсэн. Өмгөөлөгч жаргалын хажууд би *******тай хүртэл яриулсан жаргал нь мөнгөн төгрөг өгч барагдуулах талаар хэлсэн. Тэрнээс хойш би мөнгө өгөөгүй заргалдаж ээжтэй нь уулзсан ээж нь дагуулж банкаар явж надад 1 500 000 төгрөг бэлнээр гаргаж өгсөн. Одоо би үлдэгдэл мөнгөө авмаар байна. Надтай ******* бол утсаар ярьдаг мөн уулздаг. Би үлдэгдэл мөнгө авмаар байна гэхэд өөрийн газрын гэрчилгээг надад гаргаж өгсөн...Эхний 2 сая төгрөг бол бэлнээр өгсөн. Надаас мөнгө бол бэлнээр авсан. Мөнгө төгрөг өгч авалцаж байх үед бол миний хажууд хүмүүс байсан. Надад өгнө гэж хэлээд өгдөггүй. Худлаа үнэн юм яриад байдаг...Манай эхнэр 200 000 төгрөг *******д газрын мөнгө нэхэхээр нь өгсөн гэж хэлсэн. Би тухайн үед газар тахих ажлаар хөдөө явж байгаад байгаагүй юм. Эхнэр 2021 оны 09 сарын 02-ны өдөр өгсөн байсан...Би үлдэгдэл мөнгө авмаар байна...” гэх мэдүүлэг / хх-ийн 09-14 /,

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэгтээ: *******тай 2018 онд анх танилцаж байсан. Тухайн үед би айлын хашаанд амьдардаг байсан учир би хашаатай больё гэж гуйсан. Сүүлдээ надаас залилаад байгаа юм шиг болсон. жаргал өмгөөлөгчийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн учир энэ байдал үүссэн. Түүнээс бид мэдэхгүй байх байлаа, би бариач лам, газар усны лам хийж байсан. ******* над дээр ирж үзүүлж харуулдаг байсан. Би бичиг үсэг мэдэхгүй. Надад нэг бичиг өгөөд газрын албаны бичиг шүү гэж хэлсэн. Энэ хүнд итгээд газар олж өгч байгаа гэж бодоод 2.500.000 төгрөг өгсөн. Би гэртээ байхгүй байсан учир манай хөгшинд өгчихөөрөө гэсэн. Би ирээд хүнээр уншуулсан чинь өмгөөлөгч хүний бичиг байна шүү гэсэн. Тэгээд би тэр дугаар луу залгасан чинь жаргал өмгөөлөгч аваад би тийм бичиг өгөөгүй, наадах чинь залилан байна шүү гэж хэлсэн. *******д 3.250.000 төгрөг өгсөн. Үүнээс 1.500.000 төгрөг буцаан авсан. Одоо үлдэгдэл мөнгөө авчихвал гомдолгүй. Хуурамч бичиг ирэхээс өмнө нэг удаа дагуулж явсан. 2 давхарт гараад мухрын өрөөнд орсон Газрын албаны өргөдөл гээд өргөдөл бичүүлсэн гэв.

5. Гэрч Н.жаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...*******ын хадам аав нь манай байгууллагын санхүүгийн тайланг гэрээгээр гаргаж байгаад 2019 онд нас барсан. Түүний дараагаар *******аар ганц нэг улирлын тайлан гаргуулдаг байсан. 2019, 2020 оны улирлын тайлан гаргуулж байсан түүнээс хойш өөр хувийн нягтлан бодогчтой болсон. Манай байгууллагын эрх зүйн ямар нэгэн баримт бичгийг ашиглах эрх байхгүй баримт бичгийн баримт тамга тэмдэг нь зөвхөн надад байдаг. Ямар нэгэн хуулбар бичиг баримт үлдээж байсан зүйл байхгүй. ******* нь манай өмгөөллийн нөхөрлөлийн албан ёсны ажилтан бол биш тэр бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн байна. Манай байгууллагын лого тамга дардас төсөөтэй байна. Гарын үсэг нь миний гарын үсэг биш эвлүүлсэн зүйл байх шиг харагдаж байна. Манай байгууллага 2018 оноос хойш Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг. аймагт ямар нэгэн газартай холбоотой тоот албан бичиг явуулсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 16-17/,

6. Гэрч Т.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“... манай нөхөр байгаа юм. Нөхөр бид хоёр айлын хашаанд амьдардаг газартай болох талаараа ярихад би тэр ажлыг бүтээж өгөх талаар хэлж тухайн үед нөхөр бид хоёроос бэлнээр 2 сая төгрөг авч миний цалин бууж байгаа би 500 000 төгрөг зээлнэ та хоёр төлөөрэй гэж хэлсэн. Тэр 500 000 төгрөгийг нөхөр бид хоёр удалгүй *******д өгч барагдуулсан нийт манайхаас цувуулж авсаар байгаад 3 250 000 төгрөг болсон. Мөн газрын албанаас бичиг ирлээ гэж бичиг өгсөн тэр бичиг нь хуурамч өмгөөлөгчийн бичиг байсан. Тэр бичгийг нөхөр өргөдөл цагдаад өгөхдөө өгсөн гэсэн. Бид хоёроос мөнгө төгрөг авч сүүлдээ өгөхгүй байхаар нь эцэг эхтэй нь уулзаж ярилцаж байж 1 500 000 төгрөг өгсөн одоо үлдэгдэл 1 750 000 төгрөг өгнө гэж хэлсэн боловч өгөлгүй удаж байна. Маргааш өгнө одоо дансаа өгчих гэж хэлээд худлаа ярьж хөгшин бид хоёрыг хуурч байна. надад газрын албаны бичиг байгаа юм та одоо 200 000 төгрөг өгчих ахиж би авахгүй газрын албанаас даруй өг гэсэн юм гэж хэлсэн. Би чамтай хамт явж баримт авна гэж хэлээд хамт явахад их дэлгүүрийн автомат машин дээр очиж өөрөө гэх танихгүй хүний данс руу өөрийн картаа гаргаж ирж хийсэн...” гэх мэдүүлэг / хх-ийн 20 /,

7. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“... гэх хүнийг лам хүн гэдгийг мэднэ. Манай охинтой байнга утасдаж дууддаг байсан зав чөлөөгүй байна гэхээр уурлаж, зарим үед өөрөө ирж авч байгаа харагдаж байсан. Би гэх хүнээс охины талаар асуухад ах нь ямар нэгэн асуудал байхгүй. ******* миний үгнээс гарахгүй гэж хэлдэг. 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр эгч эхнэр гэх хүнийг дагуулж гэрт орж ирээд мөнгө авмаар байна гэж хэлсэн. Эхнэр 2 сая эгч нь гэх авгай 3 сая төгрөг нэхсэн. Би ямар мөнгө вэ гэж асуухад надаас мөнгөө аваад өгөөгүй гэж учир нь олдохгүй юм яриад байсан. Мөнгө аваад манайх нүүмээр байна хашаа авчлаа хашааны мөнгө шилжүүлмээр байна мөнгө хурдан өг гэж хэлээд над руу үг хэлээр дайраад байсан. Тэгтэл ******* өөрийн газрын бичиг баримтаа авч тай хамт явсан. Намайг теллер дээр очиход газрын гэрчилгээгээр мөнгө өгөх боломжгүй гэж хэлэхээр нь 1.500.000 төгрөг хүнээс зээлж д өгсөн. Тэгтэл газрын гэрчилгээ алга болсон байсан би өөрийн газрын гэрчилгээг хайхад машин дотроо аваад суучихсан надад дутуу мөнгө өгөөд аваарай гэж хэлээд миний газрын гэрчилгээг авч өгөөгүй юм. Маргааш нь эгч нь залгаж одоо 1.500.000 төгрөг өг гэж хэлсэн. Би данс руу хийнэ ямар учраас танд өгөх юм бэ гэж хэлсэн. Тэрнээс би мөнгө өгөөгүй. манай гэрт ирээд 4 сая төгрөг өг гэж хэлээд дайраад байсан. Яг хэдэн төгрөг нэхээд байгаа талаар би ойлгохгүй байгаа юм. 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр д мөнгө өгөхөөр болж банк дээр очиход газрын гэрчилгээ өгөхгүй байхаар болиод мөнгө хийгээгүй манай охин ирсэн...” гэх мэдүүлэг / хх-ийн 25-27 /,

8. Гэрч Г.баярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би *******ыг танина. МАН-д 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нарийн бичиг бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан. *******ын талаар янз бүрийн сонсогдоод байхаар нь ажлаас нь гаргасан юм. Миний туслахаар бол ажиллаж байгаагүй. МАН -ын бичиг хэргийн ажилтнаар 3 сар ажилласан байх тэгээд гарсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 29-30 /,

9. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Манай сумын газрын албанд хандсан өргөдөл хүсэлтийг шүүж үзэхэд энэ хүний нэр дээр байхгүй байна. Манай газрын алба ийм албан бланк хийж өгөхгүй. Энэ бланк дээр өмгөөлөгчийн ХХН гэсэн манайхтай ямар ч хамааралгүй албан бланк байна. ******* гэх хүнээс гаргасан өргөдөл хүсэлтийг шүүж үзэхэд манайд хандсан өргөдөл хүсэлт байхгүй байна...” гэх мэдүүлэг / хх-ийн 32-33 /,

10. Гэрч Г.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Надад мөнгө төгрөг өгч байгаагүй. Миний өөрийн дугаарын дансаар 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр миний интернэт банк болохгүй байна хүний өр төлөх гэж байгаа юм чиний данс руу мөнгө хийгээд тэр мөнгөө авчих уу гэж хэлээд миний Хаан банкны карт гуйж аваад 200 000 төгрөг хийж тэр мөнгөө авсан байсан. Би тэр мөнгөний талаар бол мэдэхгүй, миний картыг таньдаг хүний хувьд гуйж авч яваад мөнгө хийж гаргаад эргүүлж өгсөн..." гэх мэдүүлэг / хх-ийн 36 /,

11. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Миний дүү нь ******* гэх эмэгтэй намайг хашаа оромтой болгож өгнө гэж хэлээд хэдэн төгрөг авсан хашаатай болгосон юм үгүй мөнгө төгрөг өгдөггүй та нэг уулзаж өгөөч гэж гуйсан. Тэгээд би ******* гэх эмэгтэйтэй уулзаж хэдэн хэд хоног явсан тэр хүүхэд надаас хэрүүл хийж их айхтар хэцүү хүүхэд байсан.Дүүгийн минь мөнгийг өгөхөөр болж Төрийн банк, Хаан банк дээр очиж байсан мөнгө өгөөгүй газрын бичиг баримт барьцаанд тавьж өгнө гэж хэлсэн боловч ердөө төлбөр тооцоог өгч барагдуулаагүй хэнтэй ч ярьж байгааг би мэдээгүй барахаа байгаад би больсон...” гэх мэдүүлэг / хх-ийн 38-39 /,

12. Шинжээч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Н.жаргалын гэх гарын үсэг нь хэвлэлийн техник хэрэгсэл ашиглаж үйлдсэн болох нь харагдсан бичгийн хэрэгсэл ашиглаагүй шинж тэмдэг ажиглагдаж байсан. Тийм учраас энэ гарын үсэг эх хувь биш байна. Шинжилгээнд ирүүлсэн баримт нь хуулбар хувь учир техникийн шинжилгээ хийж болдог, ямар нэгэн харьцуулах шинжилгээ хийх боломжгүй байдаг...” гэх мэдүүлэг / хх-ийн 61 /,

13. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Шулуун зантай гэж би боддог. Гаж буруу ямар нэгэн зан авир байхгүй. Ам бүл 5, аав, ээж, дүү, хүүхдийн хамт амьдардаг. Амьдрал ахуйн хувьд боломжийн амьдралтай хүн гэж боддог байсан. Надтай үерхэж байх хугацаандаа үр хүүхэдтэй болсон гэж худлаа ярьж, хэлдэг байсан. Сүүлд ярих үед надад жирэмсэн гэж худлаа хэлсэн байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 42 /,

14. аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 004 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн өмгөөллийн ХХН 2021.09.02-ны өдрийн 1111 дугаартай тоот баримт бичиг харьцуулах шинжилгээнд ирүүлсэн ХХН-ны албан бланк зэрэг нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн өмгөөллийн ХХН 2019.09.02-ны өдрийн 1111 дугаартай тоот баримт бичиг харьцуулах загвараар ирүүлсэн ХХН-ны албан бланктай ерөнхий шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна...” гэх дүгнэлт / хх-ийн 56-58 /,  Өмгөөллийн ХХН-ын 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1111 дугаартай албан бланк, / хх-ийн 51 /, Өмгөөллийн ХХН-ын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 1/65 дугаартай албан бланк, / хх-ийн 53 /, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 3, 92 /, хохирогчийн гаргасан өргөдөл / хх-ийн 5 /, зарлагын баримт / хх-ийн 98 / зэргийг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийгөө өмгөөлж оролцох талаар бичгээр хүсэлт гаргасан бөгөөд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүй явуулж болохгүй үндэслэлд хамаарахгүй байгаа тул өөрийгөө өмгөөлөх бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг явуулж шийдвэрлэв.

Шүүхээс Шүүгдэгч ******* нь 2021 оны 02 сараас 2021 оны 09 сар хүртэлх хугацаанд аймгийн сумын 2 дугаар багийн тоотод оршин суух иргэн *******тай урьдын харилцааны явцад бий болсон ийг урвуулан ашиглаж, *******д “хашааны газар олж өгнө” гэж худал хэлж, “ ” өмгөөллийн ХХН-ны нэр бүхий хэвлэмэл хуудсыг ашиглан *******ыг төөрөгдөлд оруулан 3 250 000 төгрөгийг залилан авсан,

Мөн шүүгдэгч ******* нь 2021 оны 09 сард иргэн *******аас 3.250.000 төгрөг хашааны газар олж өгнө гэж залилан авахдаа 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 1111 гэсэн огноо, дугаар бүхий өмгөөллийн “ ” ХХН-ны нэр бүхий хэвлэмэл маягтыг ашиглан “ аймгийн 1а тоот газар нь иргэн *******ын нэр дээр аймгийн Газрын албаас шилжүүлэхэд тус мөнгөн төлбөрийн 15 хувь нь / 200 000 төг / дутуу байгаа тул аймгийн Газрын албаны төрийн сангийн дансанд 2021 оны 09-р сарын 02-ны өдөр яаралтай тушаана уу” гэх бичвэрийг хуурамчаар үйлдсэн үйл баримтууд тус тус  болсон нь хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Би 2019 онд ******* гэх эмэгтэй хүүхэдтэй танилцсан. Над дээр ирж үзүүлж харуулдаг байсан юм. Би өөрөө газар хашаа олж авмаар байна гэж ярьж байхад ******* тэрийг сонсож мэдээд би танд газар хашаа олж өгнө гэж хэлсэн. 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр надад газар хашааны мөнгө хэрэгтэй байгаа талаар өөрөө ирж 2 500 000 төгрөг эхний удаа хэрэгтэй гэж хэлсэн. Би өөрт байсан 2 000 000 өгсөн. Мөн ******* миний цалин бууж байна надад 500000 төгрөг байна тэрийг та ав гэж хэлж би зөвшөөрсөн. Тэр явдал болсны дараа над руу утсаар залгаж хотод байна гэж хэлээд надад зээлсэн 500 000 төгрөг нэхсэн. Би тухайн үед надад байсан 150 000 төгрөг банкаар шилжүүлж мөн бага багаар мөнгө төлж 500 000 төгрөг төлж барагдуулсан. Би айлын хашаанд байна нүүмээр байна газар юу болж байгаа талаар асуусан. Надад газрын мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн хэд хэрэгтэй бэ гэхэд 200 000 төгрөг гэсэн би тэр мөнгийг олж өгсөн. Тэр мөнгийг өөрийн биеэр их дэлгүүрийн өмнө эхнэртэйгээ хамт байхдаа *******д өгч ******* тэр мөнгийг данс руу хийсэн. Надад төрийн санд хийж байна гэж хэлсэн баримт өгөөгүй өөр хүний данс руу хийсэн байсан. Хэд хонож байхад ******* утсаар залгаж газрын албаны бичиг авч ирлээ гэж өргөдлийн хамт өгсөн бичгийг өгсөн. Тэрний дагуу ахин 200 000 төгрөг ******* өөрийн биеэр ирж авсан. Тэрнээс өмнө нь 100 000 төгрөг, 150 000 төгрөг, 50 000 төгрөг, 10 000 төгрөг, 40 000 төгрөг өгсөн байсан. Нийт 3 250 000 төгрөг болсон. Надад өгсөн бичиг нь өмгөөлөгчийн албан бичиг байж таарсан. Тэр бичиг дээр байсан утас руу залгаж өмгөөлөгч жаргалтай утсаар холбогдож ярихад би тийм бичиг хийж өгөөгүй наад хүн чинь залилан хийж байна гэж хэлсэн. Тэрнээс хойш намайг ******* залилж байгаа талаар мэдсэн....” гэх мэдүүлэг, гэрч Н.жаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...*******ын хадам аав нь манай байгууллагын санхүүгийн тайланг гэрээгээр гаргаж байгаад 2019 онд нас барсан. Түүний дараагаар *******аар ганц нэг улирлын тайлан гаргуулдаг байсан. 2019, 2020 оны улирлын тайлан гаргуулж байсан түүнээс хойш өөр хувийн нягтлан бодогчтой болсон. Манай байгууллагын эрх зүйн ямар нэгэн баримт бичгийг ашиглах эрх байхгүй баримт бичгийн баримт тамга тэмдэг нь зөвхөн надад байдаг. Ямар нэгэн хуулбар бичиг баримт үлдээж байсан зүйл байхгүй. ******* нь манай өмгөөллийн нөхөрлөлийн албан ёсны ажилтан бол биш тэр бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн байна. Манай байгууллагын лого тамга дардас төсөөтэй байна. Гарын үсэг нь миний гарын үсэг биш эвлүүлсэн зүйл байх шиг харагдаж байна. Манай байгууллага 2018 оноос хойш Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг. аймагт ямар нэгэн газартай холбоотой тоот албан бичиг явуулсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, гэр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Манай сумын газрын албанд хандсан өргөдөл хүсэлтийг шүүж үзэхэд энэ хүний нэр дээр байхгүй байна. Манай газрын алба ийм албан бланк хийж өгөхгүй. Энэ бланк дээр өмгөөлөгчийн ХХН гэсэн манайхтай ямар ч хамааралгүй албан бланк байна. ******* гэх хүнээс гаргасан өргөдөл хүсэлтийг шүүж үзэхэд манайд хандсан өргөдөл хүсэлт байхгүй байна...” гэх мэдүүлэг болон гэрч Т., , Г.баяр,  Г., , Шинжээч нарын мэдүүлэг, аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 004 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******ыг  хуурч, урьдын харилцааны явцад бий болсон ийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд,

Мөн эдийг баялгийг эзэмших, ашиглах захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 23.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг тус тус агуулж байх тул түүнд эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч  ******* нь шүүгдэгч *******д залилуулж өгсөн гэх 3.250.000 төгрөгөөс 1.500.000 төгрөгийг буцаан авсан одоо 1.750.000 төгрөг нэхэмжилж байгаа талаар мэдүүлсэн тул шүүгдэгч *******аас 1.750.000 төгрөг гаргуулж хохирогч аймгийн сумын 2.5.13 тоотод оршин суух регистртэй овогт д олгохыг аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Шүүх шүүгдэгч *******д  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,  шүүгдэгч  ******* нь хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоож шийдвэрлэх зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн  3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хуурч, урьдын харилцааны явцад би болсон ийг урвуулан ашиглан, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан  гэмт хэргийг үйлдсэн,

Эдийн баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******ыг зургаан / 06 /  сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-д зааснаар нэг / 01 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.3-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан нэг / 01 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан зургаан / 06 / сарын хорих ялд нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг долоон / 07 / сарын хугацаагаар тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан долоон / 07 / сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Иргэнийн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******аас 1.750.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгохыг аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон  битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж түүний эдлэх ялыг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.БАТЦЭНГЭЛ