| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2018/0119/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/132 |
| Огноо | 2018-03-20 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Ж |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 2018/ШЦТ/132
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа
Улсын яллагч Б.Жавхлантуяа
Хохирогч Ц.Б
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц
Шүүгдэгчийн хууь ёсны төлөөлөгч Ч.Т
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Батбаяр
Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Тд холбогдох эрүүгийн 1825000000075 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд хаалттай хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Орхон аймгийн 13 дугаар сургуулийн 12 а ангид суралцдаг, ам бүл 3, ээж ахын хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн 17-6 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Баяжих овогт Батболдын Т, регистрийн дугаар /ФБ00271175/
Шүүгдэгч Б.Тг 2018 оны 01 сарын 20-ны орой Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “ЕТТЕ” компьютер тоглоомын газар насанд хүрээгүй хохирогч Ц.Бтэй маргалдаж нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт үйл баримтын талаар тогтоогдсон нөхцөл байдал: Б.Т нь 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “ЕТТЕ” компьютер тоглоомын газар өсвөр насны Б.Т, Ц.Б нар суух сандал нь тулж түлхэлцэн маргалдаж зүй бус үгээр харилцан улмаар Б.Т нь Ц.Бгийн нүүрэн тус газарт нь цохиж биед нь дээд эрүү ясны түүшин сэртэнгийн хугарал, 21, 22 шүдний мултрал, буйланд язарсан шарх, дээд уруулд зөөлөн эдэд цус хуралт, тархи доргилт бүхий хүндэвтэр хохирол учруулсан байна. Дээрхи үйл баримт нь хохирогч Ц.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...2018 оны 01 дүгэнэр сарын 20-ны өдөр компьютер тоглоомын газар ороод тоглох гэж байхад манай сургуулийн 12а ангийн Т миний харалдаа суучихсан тоглож байсан. Т их зайнд сууж байсан болохоор би Тд хандаж сандалаа жаахан урагшлуулчихаач гэж хэлэхэд Т сандалаа урагшлуулсан. Би сандалаа жаахан хойшоо болгоход Т “чи сандалаа урагшлуул” гэхээр нь би “багтахгүй байна” гэж хэлэхэд Т босоод нүүрэн тус газарт 2-3 удаа цохисон. Коридорт унагаж өшиглөж байх шиг байсан. Тус тоглоомын газрын ах бид хоёрыг салгаад чи цусаа угаа гэж хэлэхээр нь би 00-ын өрөөнд ороод амнаас гарсан цусаа угааж байгаад толинд харсан чинь 2 шүд чихэгдчихсэн байсан. 2 шүд суларсан байсан. Эрүүний ясыг бэхэлсэн. Эмчлүүлсэн. Цаашид 2 шүд суларвал солих шаардлагатай болно гэсэн” гэх мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгч-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цгийн ...”Миний хүү Б нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. 2 шүд нь унавал шүд хийлгэх шаардлагатай болон гэсэн. 1 шүдийг 2 000 000 орчим төгрөгөөр хийнэ гэсэн. Эмчилгээний зардалд нийт 4 000 000 төгрөг гаргуулмаар байна... гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн № 144 дугаартай: “...Ц.Бгийн биед дээд эрүү ясны түүшин сэртэнгийн хугарал, 21, 22 шүдний мултрал, буйланд язарсан шарх, дээд уруулд зөөлөн эдэд цус хуралт, тархи доргилт үүсчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Дээд эрүүний ясны түүшин сэртэнгийн хугарал нь гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д заасны дагуу хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Тархи доргилт 21, 22 шүдний мултрал нь буйланд язарсан шарх тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх байдлыг эдгэрэлтээс шалтгаалан тогтооно” гэсэн дүгнэлт, Шинжээч эмч Гэрэлмаагийн .....”хохирогч Ц.Бг БОЭТ-д хэвтэн эмчлүлж байхад нь очиж үзсэн өөрийн үзлэг болон эмнэлэгийн бичиг баримт болох өвчний түүх зэргийг үндэслэн дүгнэлт гаргасан. Хохирогч Ц.Бгийн дээд эрүүний ясны түүшин сэртэн гэж эрүүний ясны шүд суусан хэсгийг хэлнэ. Үүний хугарал нь өвчний түүхээс үзэхэд эмнэлэгт хэвтэхэд нь дээд эрүүний үүдэвч хэсгээр цөмөрч орсон. 21, 22 шүд цөмөрсөн байсныг шүдийг нь ормонд нь оруулаад зэрэн чигээр бэхэлж, дээд түүшин сэртэн цөмөрсөн байсныг цэгцэлж бэхэлсэн бичлэгийг үндэслэн түүшин сэртэнгийн хугарал тогтоосон. Эмчлэгч эмчийн хохирогчийг эмчилсэн оношинд уг хугарал оношлогдон өвчний түүхэд бичигдсэн байгаа” гэх мэдүүлэг, Иргэний хариуцагч Ч.Тийн....”Одоогоор хохирогчийн ээж Цэцэгээд 90 000 төгрөг бэлнээр өгсөн. Мөн 30 000 төгрөгөөр эм авч 10 000 төгрөгөөр шүдний зураг авахуулж өгсөн. Ингээд нийт 130 000 төгрөгийг өгсөн байгаа. Цаашид гарах эмчилгээний зардлыг би төлж барагдуулна” гэх мэдүүлэг, өсвөр насны шүүгдэгч Б.Тгийн... тэр өдөр РС тоглоомын газарт сууж байхад Б орж ирээд миний чанх ард суусан. Суугаад сандлаараа намайг шахсан. Би “хөөе залуу шахаад байна” гэсэн чинь урагш болохгүй байсан. Тэгснээ босч ирээд элдэв үгээр доромжлоод, зогсчихсон хоёр гараа атгаад намайг цохих гээд байгаа юм шиг санагдаад байхаар нь би босоод Бгийн нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохисон. Тэгээд бид хоёр салсан. Б 00-ын өрөө ороод гар нүүрээ угаачихаад гарч ирэнгүүтээ надад шүдээ харуулаад чи асуудалд орсон доо гэж хэлсэн. Би Бг дагуулаад Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг хоёр шүдний эмнэлэгээр оруулж шүдний зургийг нь авахуулсан. Миний буруу. Гэм буруугаа хүлээж байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзэв. Шүүгдэгч Б.Тгийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг баг “ЕТТЕ” компьютер тоглоомын газар насанд хүрээгүй Ц.Бтэй маргалдаж улмаар цохиж зодон биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан энэ үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан хүний биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, санаатай, нийгэмд аюултай, хүний биед хохирол учруулсан үйлдэл болох нь тогтоогдож байна. Өсвөр насны шүүгдэгч Б.Т Монгол Улсын Эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл хийсэн байна. Б.Тгийн үйлдлийн улмаас Ц.Бгийн биед дээд эрүү ясны түүшин сэртэнгийн хугарал, 21, 22 шүдний мултрал, буйланд язарсан шарх, дээд уруулд зөөлөн эдэд цус хуралт, тархи доргилт зэрэг гэмтэл үүссэнээс, дээд эрүү ясны түүшин сэртэнгийн хугарал гэмтэл нь хүндэвтэр зэрэгт хамаарагдах талаар шинжээчийн дүгнэлтэд заажээ. Иймд шүүгдэгч Б.Тг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 46-94-р хуудас/ зэргийг шинжлэн судлаж, гэмт хэрэг гарах үеийн нөхцөл байдал, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээсэн, хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлэхээр авч явсан, учруулсан хохирол эмчилгээний зардлыг төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Т өсвөр насны, анх удаа хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээсэн болон түүний хувийн байдлыг харгалзан ял оногдуулахгүйгээр тэнсэж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах нь Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршийг ухамсарлуулах...д чиглэсэн байна” гэсэн болон, түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэсэн болно. Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй. Хохиролын тухайд шүүх нотлох баримтаар: 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Бамбай фарма ХХК-ний зарлагын баримт /хх-ийн 5-6-р хуудас/, Орхон аймгийн нэгдсэн эмнэлэгийн хүлээн авах кабинетын Оношлогоо шинжилгээний багц /хх-ийн 7-р хуудас/, Медипас эмнэлэгийн үзлэгийн хуудас /хх-ийн 8-р хуудас/, Отгонтэнгэр эмийн сангийн зарлагын баримт /хх-ийн 9-р хуудас/, Ц.Бгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчтний түүх /хх-ийн 40-45-р хуудас/, хохирогчийн шүдний эмчилгээнд 2018 оны 02 сарын 07-ны өдөр Төрийн банкаар шилжүүлсэн 50 000 төгрөгийн зарлагын баримт /хх-ийн 131-р хуудас/, Орхон Сөд эмийн сангийн 2018 оны 01 сарын 22-ны өдрийн 30,000 төгрөгийн зарлагын баримт /хх-ийн 132-р хуудас/ бэлнээр төлсөн 90,000 төгрөгний баримт, шүдний зураг авахуулах 10,000 төгрөгний баримт зэргийг шинжлэн судалсан. Шүүгдэгч Ц.Бгийн эмчилгээний төлбөрт 330,000 төгрөг төлсөн. Одоо төлөх төлбөргүй байна. Хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар шүүх хуралдаанд “2 шүд суларвал шүд хийнэ гэсэн тул 4,000,000 төгрөг нэхэмжилнэ” гэснийг хангах үндэслэлгүй байна. Учир нь уг зардал одоогоор гараагүй, цаашид гарах эсэх нь тодорхойгүй, хохирогчийн биед учирсан гэмтэл эмчлэгдсэн байна. Иймд цаашид гарах эмчилгээний зайлшгүй зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг тогтоолд заасан болно. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Б овогт Бын Тг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тг ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй.
3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар Б.Тд оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг заасугай.
7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГБ.Ж