| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2022/1049/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1145 |
| Огноо | 2022-07-27 |
| Зүйл хэсэг | 20.7.2., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1145
2022 07 27 2022/ШЦТ/1145
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,
улсын яллагч Н.Гэрэлмаа,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2202 00000 0126 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Англи хэлний багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол, 6/1 дүгээр байр 25 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *******
Холбогдсон хэргийн талаар:
*******нь 2022 оны 03 дугаар сарын сүүл үеэс 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар байрны 25 тоот орон сууцанд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй 0.1170 грамм бодис, метамфетамины агууламжтэй “мөс” гэх нэршилтэй нийт 11 хэсэг ууттай, 10.8707 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг, 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй 0.1505 грамм, метамфетамины агууламжтай “мөс” нэршилтэй 2 хэсэг ууттай, нийт 1.2587 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,
2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансарын туннел орчим НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцид багтдаг метамфетамины агууламжтай мөс нэршилтэй 0.2 грамм бодисыг иргэн Д.Мөнх-Амгаланд хууль бусаар худалдсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхэд танилцуулсан нотлох баримтуудыг шинжлэн судална.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би хэрэглэсэн хадгалсан гэдгээ хүлээн зөвшөөрч цагдан хоригдсон. Зарж, худалдсан тал дээр хүлээн зөвшөөрөхгүй байна. 2022 оны 03 дугаар сарын сүүл үеэр танихгүй хаягаас надад чат ирсэн. Хэд хоногийн дараа нохойгоо салхилуулж байгаад чатаар зураг нь ирсэн газар очоод үзтэл хэрэглэсэн памперс дотор ууттай юм байсан. Би хэрэглэж байгаад буцаагаад өгнө гээд гэртээ хадгалсан. 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр дэлгүүр орохоор байрны гадна явж байх үед цагдаа нар ирээд гэрт үзлэг хийж, намайг хорьсон” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Мөнх-Амгалангийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тэр өдөр ажлаа тараад сансарын тунел дээр Жавхлантай уулзаж мөс авсан. Би 500.000 төгрөгөөр авсан” гэх мэдүүлэг,
Улсын яллагчаас дараах бичмэл нотлох баримт болон эд мөрийн баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:
Орон байранд нэгжлэг хийсэн “2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 6 дугаар байрны 25 тоот ******* гэрт ... шургуулганы дотор талын давхар ёроолыг салгахад зиплок түгжээ бүхий нунтаг цагаан бодис гарсныг ... 1-10 дугаартай 1.3 грамм, 14 дугаартай 1.4 грамм ... шавар мэт зүйл байсныг 12 гэж дугаарлан 0.4 грамм байсныг шинжилгээнд хүргүүлэх зорилгоор хураан авав” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 12-22 дахь тал/,
Хүний биед үзлэг хийсэн “*******нь өмсөж явсан хар саарал өнгийн өмдний баруун урд халааснаас зиплок түгжээ бүхий гялгар уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг мөс мэт зүйл гаргаж ирсэн ба 1 гэж дугаарлан албаны цахилгаан жин дээр жинлэхэд уутны хамт 1.3 грамм зааж байв, өмсөж явсан ногоон өнгийн куртикны зүүн урд халааснаас зиплок түгжээ бүхий гялгар уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг мөс мэт зүйл гаргаж ирсэн ба 2 гэж дугаарлан албаны цахилгаан жин дээр жинлэхэд уутны хамт 1.2 грамм гэж зааж байв, мөн өмдний зүүн халааснаас шар өнгийн ундааны савны таглаанд наасан шавар мэт зүйл гаргаж ирсэн ба 3 гэж дугаарлан албаны цахилгаан жин дээр жинлэхэд 3.1 грамм гэж зааж байсан” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 26-31 дэх тал/,
Биологийн дээж авч мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэлүүд /хавтаст хэргийн 23-25 дахь тал/,
******* гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 32-36 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 4-5 дахь тал/,
Гэрч Д.Мөнх-Амгалангийн “Би Жавхлантай хамгийн сүүлд 2022 оны 04 дүгээр 06-ны өдөр оройхон Сансарын Туннелийн Хаан банкны тэнд нэг хоолны газарт уулзаад тэндээсээ цаашаагаа 1 дүгээр байрны зүүн талд байрлах модон саравчинд сууж байгаад би бэлэн мөнгөөр 500.000 төгрөг өгөөд Жавхлангаас 0.2 грамм мөс гэх нэртэй мансууруулах бодис худалдан авсан. Жавхлан халааснаасаа жижиг хэмжээтэй жин хэмжүүр гаргаж ирээд надад жинлэж өгсөн. Тухайн үедээ сандраад би мөс гэх мансууруулах бодисоо аваад шууд сансрын туннелээр уруудаад алхсан ... Энд тэнд шоудаж явж байхдаа хүмүүсийн ярианаас л мэдсэн, тэгээд Жавхлантай фейсбүүк чатаар холбогдоод энгийн ойр зуурын юм бичиж байгаад залгаад юм хум байгаа юм уу гээд асуухад Жавхлан байгаа болно гэхээр нь 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ажлаа тараад хаана байгааг нь асууж байгаад уулзаад нэг л удаа 0.2 граммыг худалдан авсан. Тэрийгээ гэртээ ганцаараа 2 удаа хэрэглээд дуусгасан дахиж худалдаж аваагүй бөгөөд дахиж хэрэглээгүй. ...өөрийн Munh-amgalan Dоrjgotov гэх хаягаас ******* Јау Javkhlan гэх хаяг луу мессеж чат бичиж ойр зуурын юм бичиж байгаад би мөс байгаа юу гэж асуусан Жавхлан болно ш дээ гэсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 74-79 дэх тал/,
Гэрч Д.Солонгын “2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр над руу Жавхлан мессеж чатаар залгасан ... Энэ өдрөө би мессеж чатаар нь Жавхлангаас манай найз тал юм асуугаад байна гэхээр нь би маргааш больё гэж хэлсэн. Жавхлан маргааш тал юм болно гэсэн хариу өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 82-84 дэх тал/,
Гэрч А.Наранзулын “Энэ хүнтэй 2022 оны 03 дугаар сарын дундуур Минт клубт танилцаж байсан ... танилцсанаас хойш 7 хоногийн дараа Жавхлан уулзъя гэж дуудсан ба Баянзүрх дүүргийн Натурт байрлах найзынд нь явж очсон. Анх уулзахдаа ирсэн байсан учраас шууд очсон. Ингээд уулзаад бага зэрэг наргиж цэнгэсэн ба энэ үед Жавхлан мөс гаргаж ирж ганцаараа хэрэглэсэн. Тэгээд би Жавхланг мөс хэрэглэсэн юм байна гэдгийг нь мэдсэн. Ингээд удаагүй салаад явсан. Энэ өдрөөс хойш холбоогүй байж байгаад манай нэг найз гадаад улс руу сурахаар явах болсон. Ингээд би Жавхланг өмнө нь мөс хэрэглэж байсныг нь харсан болохоор мөс байж магадгүй гэж бодож Жавхлантай чатаар холбогдож мөс байна уу гэж асуусан. Урд өмнө би мөсийг гадуур 2 сая төгрөгөөр зардаг гэж сонсож байсан болохоор өөрт байгаа мөнгөндөө тааруулж асуусан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 87-89 дэх тал/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн шинжээчийн 2290 дугаартай “Ирүүлсэн дээжүүд шинжилгээнд тэнцэж байна. 1-11 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг зүйл, ******* биеэс гарсан эд зүйл гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн 1, 2 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг зүйл зэргээс метамфетамин /methamphetamine/ илэрсэн. 13 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн бор ногоон өнгийн зүйл, 3 гэсэн хаягтай шар өнгийн хуванцар таганд наасан бор ногоон өнгийн зүйл зэргээс дельта-9 тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодисууд нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг болно. “Гэрээс хураагдсан эд зүйл” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн 12 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цаас, 4 гэсэн хаягтай хар өнгийн жин зэргээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. 1 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг зүйлийн гялгар ууттай жин нь 1.3143 грамм, цэвэр жин нь 0.9777 грамм, 2 гэсэн хаягтай ... ууттай жин нь 1.2933 грамм, цэвэр жин нь 0.9850 грамм, 3 гэсэн ... гялгар ууттай жин нь 1.2969 грамм, цэвэр жин нь 0.9921 грамм, 4 гэсэн ... гялгар ууттай жин нь 1.3006 грамм, цэвэр жин нь 0.9939 грамм, 5 гэсэн ... гялгар ууттай жин нь 1.3001 грамм, цэвэр жин нь 0.9732 грамм, 6 гэсэн ... гялгар ууттай жин нь 1.3384 грамм, цэвэр жин нь 1.0070 грамм, 7 гэсэн ... гялгар ууттай жин нь 1.3247 грамм, цэвэр жин нь 1.0066 грамм, 8 гэсэн ... гялгар ууттай жин нь 1.2990 грамм, цэвэр жин нь 0.9826 грамм, 9 гэсэн ... гялгар ууттай жин нь 1.3013 грамм, цэвэр жин нь 0.9900 грамм, 10 гэсэн ... гялгар ууттай жин нь 1.3421 грамм, цэвэр жин нь 0.9719 грамм, 11 гэсэн ... гялгар ууттай жин нь 1.3832 грамм, цэвэр жин нь 0.9907 грамм, 13 гэсэн ... гялгар ууттай жин нь 0.4002 грамм, цэвэр жин нь 0.1170 грамм, "******* биеэс гарсан эд зүйл" гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн 1 гэсэн ... гялгар ууттай жин нь 1.3054 грамм, цэвэр жин нь 0.7255 грамм. 2 гэсэн ... гялгар ууттай жин нь 1.1847 г, цэвэр жин нь 0.5332 грамм, 3 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн шар өнгийн хуванцар таганд наасан бор ногоон өнгийн зүйлийн гялгар ууттай жин нь 2.8032 грамм, цэвэр жин нь 0.1505 грамм байна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 102-114 дэх тал/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн шинжээчийн 2282 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж шинжилгээнд тэнцэнэ. *******УХ77090416, 06.04.2022 гэж хаягласан шээсний дээжээс тетрагидроканнабинол, метамфетамин илэрсэн ... НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 118-120 дахь тал/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 477 дугаартай “*******нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. *******нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 124-125 дахь тал/,
2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай “Жамбалсүрэнгийн ******* биед хийсэн үзлэгээр хураагдсан №1 гэж дугаарласан тунгалаг өнгийн зиплок түгжээ бүхий ууттай цагаан өнгийн нунтаг зүйл уутны хамт албаны цахилгаан жин дээр жинлэхэд 1.3 грамм, №2 гэж дугаарласан тунгалаг өнгийн зиплок түгжээ бүхий ууттай цагаан өнгийн нунтаг зүйл уутны хамт албаны цахилгаан жин дээр жинлэхэд 1.2 грамм, №3 гэж дугаарласан шар өнгийн хуванцар бөглөө fuzetea гэх бичиглэлтэй дотор талд нь шавар мэт зүйл наасан албаны цахилгаан жин дээр жинлэхэд 3.2 грамм, №4 гэж дугаарласан хар өнгийн, ар хэсэгтэй dijital scale 2xAAABATERY made in china гэх бичиглэлтэй хар өнгийн жин,
Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 6 дугаар байрны 25 тоотод хийсэн нэгжлэгээр хурааж авсан:
№1 гэж дугаарлан гэж дугаарласан зиплок түгжээ бүхий тунгалаг ууттай цагаан өнгийн нунтаг зүйлийг зиплок түгжээ бүхий уутанд хийж албаны цахилгаан жин дээр жинлэхэд 1.3 грамм,
№2 гэж дугаарлан гэж дугаарласан зиплок түгжээ бүхий тунгалаг ууттай цагаан өнгийн нунтаг зүйлийг зиплок түгжээ бүхий уутанд хийж албаны цахилгаан жин дээр жинлэхэд 1.3 грамм,
№3 гэж дугаарлан гэж дугаарласан зиплок түгжээ бүхий тунгалаг ууттай цагаан өнгийн нунтаг зүйлийг зиплок түгжээ бүхий уутанд хийж албаны цахилгаан жин дээр жинлэхэд 1.3 грамм,
№4 гэж дугаарлан гэж дугаарласан зиплок түгжээ бүхий тунгалаг ууттай цагаан өнгийн нунтаг зүйлийг зиплок түгжээ бүхий уутанд хийж албаны цахилгаан жин дээр жинлэхэд 1.3 грамм,
№5 гэж дугаарлан гэж дугаарласан зиплок түгжээ бүхий тунгалаг ууттай цагаан өнгийн нунтаг зүйлийг зиплок түгжээ бүхий уутанд хийж албаны цахилгаан жин дээр жинлэхэд 1.3 грамм,
№6 гэж дугаарлан гэж дугаарласан зиплок түгжээ бүхий тунгалаг ууттай цагаан өнгийн нунтаг зүйлийг зиплок түгжээ бүхий уутанд хийж албаны цахилгаан жин дээр жинлэхэд 1.3 грамм,
№7 гэж дугаарлан гэж дугаарласан зиплок түгжээ бүхий тунгалаг ууттай цагаан өнгийн нунтаг зүйлийг зиплок түгжээ бүхий уутанд хийж албаны цахилгаан жин дээр жинлэхэд 1.3 грамм,
№8 гэж дугаарлан гэж дугаарласан зиплок түгжээ бүхий тунгалаг ууттай цагаан өнгийн нунтаг зүйлийг зиплок түгжээ бүхий уутанд хийж албаны цахилгаан жин дээр жинлэхэд 1.3 грамм,
№9 гэж дугаарлан гэж дугаарласан зиплок түгжээ бүхий тунгалаг ууттай цагаан өнгийн нунтаг зүйлийг зиплок түгжээ бүхий уутанд хийж албаны цахилгаан жин дээр жинлэхэд 1.3 грамм,
№10 гэж дугаарлан гэж дугаарласан зиплок түгжээ бүхий тунгалаг ууттай цагаан өнгийн нунтаг зүйлийг зиплок түгжээ бүхий уутанд хийж албаны цахилгаан жин дээр жинлэхэд 1.3 грамм,
№11 гэж дугаарлан гэж дугаарласан зиплок түгжээ бүхий тунгалаг ууттай цагаан өнгийн нунтаг зүйлийг зиплок түгжээ бүхий уутанд хийж албаны цахилгаан жин дээр жинлэхэд 1.4 грамм,
№12 гэж дугаарласан албаны цахилгаан жин дээр жинлэхэд 0.4 грамм бор өнгийн шавар мэт зүйл,
№13 гэж дугаарласан цаасан сав ёроол хэсэг бор өнгийн зүйл наалдаж бохирлогдсон” мөрдөгчийн тогтоол / хавтаст хэргийн 127-129/,
2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Гар утас, эд зүйл хүлээлгэн өгсөн ******* хүлээлгэн өгсөн талаарх мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 137 дахь тал/,
Яллагдагч ******* “2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр шөнө болсон хойно гэрээсээ гарч CU opox гэж яваад орцныхоо үүдэнд 4-5 цагдаагийн алба хаагчдад баривчлагдсан. Улмаар гэрийнхээ үүднээс ХТТГ-ын байранд ирж надад тест тавьсан, үзлэг хийсэн зэрэг ажиллагаа хийж байгаад шөнө манай гэр лүү буцаж ирж нэгжлэг хийсэн. Улмаар манай гэрт хийсэн нэгжлэгээр үүдний шкафны тавиур дээр байсан жижиг эд зүйлээ хадгалдаг байсан саванд хийсэн байсан цаасан хайрцагны ёроолд байсан миний өөрийн хэрэглэхээр авсан байсан мөс илэрч хураагдсан. Би 2022 оны 3-р сарын сүүлээр яг өдрөө санахгүй миний фейсбүүкийн *******нэртэй хаягт APU гэх нэртэй хаягаас мессеж ирсэн. Тухайн мессежинд та энийг сонирхож байна уу гээд манай байрны баруун талд байрлах манаачийн путикний зургийг явуулаад доод буланг нь дугуйлсан байдалтай зураг байсан. Тэгээд би юу байгаа ямар учиртай зураг болохыг эргүүлж асуусан зүйл байхгүй. Анхнаасаа л хуурамч хаягаас явуулсан мессеж болохоор хүн амьтан тоглоод байна гэж бодсон. Ингээд би тэнд ямар нэгэн сонирхол татах зүйл байгаа юм байна гэж бодож 2-3 хоногийн дараа тухайн газраар нь очиж үзэхэд хуучин памперсанд боосон хэсэг хэсэг болгож хувааж хийсэн 13 ширхэг ууттай цагаан нунтаг зүйл байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60-62 дахь тал/,
Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримтыг хүлээлгэн өгсөн талаарх мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 127-134 дэх тал/,
Улсын яллагчаас шүүхэд гаргаж өгсөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 432 дугаартай албан бичиг, түүний хавсралтад авагдсан өмгөөлөгч З.Хүрэлсүхээс гаргасан гомдлууд, гомдлын хариу зэрэг 7 хуудас баримт,
Шүүгдэгч ******* өмгөөлөгч З.Хүрэлсүхээс дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх мэдээллийг Цагдаагийн Ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газрын тандалт судалгаа, дүн шинжилгээний тасгийн дарга, цагдаагийн хошууч Ц.Хишигбаяраас 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 23 цаг 00 минутад хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хошууч Д.Баярбатад цохсон талаарх тэмдэглэл, гэмт хэргийн талаарх мэдээллийг бүртгэлд авахаас өмнө хойшлуулшгүй ажиллагаанууд хийгдсэн /хавтаст хэргийн 1 дэх тал/,
2022 оны 04 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Хүний биед үзлэг хийх ажиллагааг 23 цаг 14 минутад эхэлж 23 цаг 43 минутад дуусгасан, энэ ажиллагаагаар “... түүний хувцасны бусад халааснаас iphone 8 plus маркийн гар утас гарч ирснийг үзлэг хийх зорилгоор түр хураан авч ...” гэсэн тэмдэглэл үйлдэж ******* гар утсыг хураан авсан /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,
2022 оны 04 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Хүний биеэс биологийн дээж авах ажиллагааг 23 цаг 45 минутад эхлүүлж, 23 цаг 56 минутад дуусгасан талаарх мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 23-25 дахь тал/,
2022 оны 04 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Орон байранд нэгжлэг хийх ажиллагааг 00 цаг 30 минутад эхлүүлж, 01 цаг 30 минутад дуусгасан талаарх мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 12-22 дахь тал/,
2022 оны 04 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө ******* гар утсанд үзлэг хийх ажиллагааг 03 цаг 10 минутаас эхэлж 04 цаг 00 минутад дуусгасан талаарх мөрдөгчийн Д.Нямдагвын тэмдэглэл /хавтаст хэргийн 32-36 дахь тал/,
2022 оны 04 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө 04 цаг 10 минутад *******г сэжигтнээр баривчилсан мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 135 дахь тал/,
2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүний биед хийсэн үзлэг болон орон байранд хийсэн нэгжлэгийн үед илэрсэн эд зүйлийг хойшлуулшгүйгээр хураан авсан ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн санал, уг саналд ******* биеэс гар утас хураан авсан ажиллагаа бичигдээгүй /хавтаст хэргийн 3 дахь тал/,
Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 91 дугаартай мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол, уг тогтоолд мөн адил гар утас хураан авсан ажиллагаа байхгүй /хавтаст хэргийн 4-5 дахь тал/,
2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Мөрдөн шалгах ажиллагааг хэд хэдэн мөрдөгчид даалгах тухай Мөрдөн шалгах хэлтсийн даргын тогтоол, мөрдөгч Д.Баярбат, Д.Нямдагва, Ц.Хишигбаяр /хавтаст хэргийн 2 дахь тал/,
2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ******* гар утсанд дахин үзлэг хийж ажиллагааг 12 цаг 00 минутад эхлүүлж, 12 цаг 30 минутад дуусгасан талаарх мөрдөгч Ц.Хишигбаярын тэмдэглэл, энэ ажиллагаагаар Д.Мөнх-Амгалангийн мэдээлэл орж ирнэ, хөндлөнгийн гэрч байхгүй /хавтаст хэргийн 37-42 дахь тал/,
2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Нийслэлийн прокурорын газарт гаргасан гомдол, Гомдлыг зарим хэсгийг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоол, хариу мэдэгдэх хуудас, Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1/1199 дугаартай “... эрүүгийн мөрдөгч нь ******* Ай фоне 7 маркийн гар утсыг хураан авсан хууль бус үйлдлийг таслан зогсоож өгнө үү” гэх гомдлыг хүлээн авч, энэ зөрчлийг нэн даруй арилгах талаар мөрдөн байгууллагад албан бичиг хүргүүлэхээр шийдвэрлэв” гэсэн албан бичиг /хавтаст хэргийн 6-10 дахь тал/,
2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Д.Мөнх-Амгаланг гэрчээр байцаасан тэмдэглэлүүд, нэг өдөр 2 удаа гэрчийн мэдүүлэг авсан, 2 өөр мөрдөгч авсан /хавтаст хэргийн 74-75, 78-79 дахь тал/,
2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Д.Солонгыг гэрчээр байцаасан “Би энэ талаар нь ерөөсөө мэдэхгүй. Минтэд байхад манай найз иймэрхүү юм яриад байсан” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 80-81 дэх тал/,
2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр А.Наранзулыг гэрчээр байцаасан “Жавхлан өөрөө над руу залгаад би зардаг хүн бишээ гэж хэлсэн. Чи наадхаа өөр хүнээс асуу би мэдэхгүй гэсэн. Ингээд ямар ч байсан Жавхлангаас мөс худалдаж авсан асуудал байхгүй. Үүнээс хойш Жавхлантай холбогдоогүй. Би Жавхлангаас мөс гэх зүйлийг худалдаж авч байсан асуудал байхгүй. Урд өмнө би мөсийг гадуур 2.000.000 төгрөгөөр зардгийг нь сонсож байсан болохоор өөрт байгаа мөнгөндөө тааруулж асуусан юм” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 87-88 дахь тал/,
Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 16/875 дугаартай “Албан шалгалтаар цагдаагийн албан хаагч сахилга, ёс зүйн зөрчил гаргасан, ажлын хариуцлага алдсан нөхцөл байдал тогтоогдоогүй тул таны гаргасан гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн шийдвэрлэсэн болохыг үүгээр мэдэгдэж байна” гэсэн албан бичиг /шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримт/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Гэрч Б.Халиуны “Би ******* эхнэр байгаа юм. Бид хоёр 3 хүүхэдтэй. Том хүү Данни 15 настай 48 дугаар сургуулийн 9 дүгээр ангид суралцдаг. Дунд охин Номундарь 9 настай мөн 48 дугаар сургуулийн 3 дугаар ангид суралцдаг. Бага охин Лена 4 настай 22 дугаар цэцэрлэгт хүмүүждэг. Манай нөхөр *******ухаантай юманд хүлээцтэй, тайван ханддаг, Аав хүний хувьд маш сайн аавын үүргээ гүйцэтгэдэг /хавтаст хэргийн 92-93 дахь тал/,
Гэрч Х.Батцэнгэлийн “******* хувьд хүнтэй нийтэч, элдэв янзын ааш аяг гаргаад байдаггүй. Хүүхдүүдээ их анхаарал тавьдаг. Гэр бүлдээ халамжтай залуу шиг санагддаг. Жавхлан Америкийн нэгдсэн улсад ажиллаж байхдаа барилгын компанид ажилладаг” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 96-98 дахь тал/,
******* хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 144-146 дахь тал/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх шалгах хуудас /хавтаст хэргийн 170 дахь тал/,
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 171 дахь тал/,
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 172-173 дахь тал/,
Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт /хавтаст хэргийн 174 дэх тал/,
Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт /хавтаст хэргийн 175 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчийг бүрэн хамруулж, шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, тайлбар, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан яллах, өмгөөлөх талын нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.
Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч ******* өмгөөлөгч З.Хүрэлсүхээс мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан гэдэгтэй маргахгүй, худалдаалах зорилгоор хадгалаагүй гэж мэтгэлцэн, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх байр суурь илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.
Тодруулбал, ******* эзэмшлийн гар утсыг хураан авсан мөрдөн шалгах ажиллагааг прокурор хүчинтэйд тооцоогүй тул уг ажиллагаа хууль бус, хууль бус ажиллагааны дагуу олж авсан мэдээлэлд үндэслэн мансууруулах бодис худалдан авсан гэх гэрчийг олж тогтоосон, иймд хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй байх зарчмыг баримтлан хэргийг зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэсэн агуулга үндэслэлээр дүгнэлт гаргасан.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад ******* эзэмшлийн гар утсанд 2 удаа үзлэг хийсэн бөгөөд улсын яллагчаас гар утсыг хураан авсан даруй үзлэг хийсэн ажиллагааг нотлох баримтаар үнэлж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Мөрдөн шалгах ажиллагаа нь прокурорын зөвшөөрлөөр явуулах мөрдөн шалгах ажиллагаа, мөрдөгчийн бие даан явуулах мөрдөн шалгах ажиллагаанаас бүрдэнэ”, тус зүйлийн 3 дахь хэсэгт “Мөрдөгч үзлэгийг нууцаар хийх ... -ийг прокурорын зөвшөөрлөөр явуулна”, тус зүйлийн 4 дэх хэсэгт “Мөрдөгч энэ зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас бусад энэ хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааг бие даан явуулна” гэж тус тус зааснаас үзэхэд гар утсанд үзлэг хийх ажиллагааг прокурорын зөвшөөрөлгүйгээр бие даан явуулах боломжтой.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.2 дугаар зүйлд хүний биед үзлэг хийх ажиллагааны журмыг нарийвчлан зохицуулсан бөгөөд хэрэгт ач холбогдол бүхий эд зүйлийг биедээ авч яваа гэх үндэслэл бүхий сэжиг байгаа бол түүнийг илрүүлэх зорилгоор хүний биед үзлэг хийнэ. Хүний биед үзлэг хийхэд өмссөн хувцас, биедээ авч яваа эд зүйлийг хамтад нь үзнэ гэж заасны дагуу мөрдөгчийн гар утсанд үзлэг хийсэн ажиллагааг хууль зөрчөөгүй, уг ажиллагааг нотлох баримтаар тооцож үнэлэх боломжтой гэж шүүх үзлээ.
Гэрч Д.Мөнх-Амгалангийн мөрдөн шалгах ажиллагааны явцад 2 удаа өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тогтвортой мэдүүлгийг няцаан үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй, уг мэдүүлэг нь давхар ******* гар утсан дахь мэдээлэлтэй агуулгаараа нийцэж байх тул мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан,
******* биед хийсэн үзлэг, гэрт хийсэн нэгжлэгээр илэрсэн эд зүйлсийн шинж байдал, ижил хэмжээгээр олон хэсэгт хуваан савласан байдал, хэмжих багаж /жин/ зэргийг нэгтгэн дүгнэвэл худалдаалах зорилгоор хадгалсан гэж үзэх үндэслэлтэй.
******* мансууруулах бодисыг өөрөө хэрэглэхээр хадгалсан гэсэн агуулгатай мэдүүлэг, тайлбар нь 2 хэсэг мөс, 1 хэсэг шавар, 1 ширхэг бичил электрон жин зэргийг биедээ авч явсан үйлдлээрээ үгүйсгэгдэж байна.
Шүүгдэгч *******нь 2022 оны 03 дугаар сарын сүүл үеэс 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар байрны 25 тоот орон сууцанд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй 0.1170 грамм бодис, метамфетамины агууламжтэй “мөс” гэх нэршилтэй нийт 11 хэсэг ууттай, 10.8707 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг, 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй 0.1505 грамм, метамфетамины агууламжтай “мөс” нэршилтэй 2 хэсэг ууттай, нийт 1.2587 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,
2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансарын туннел орчим НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцид багтдаг метамфетамины агууламжтай мөс нэршилтэй 0.2 грамм бодисыг иргэн Д.Мөнх-Амгаланд хууль бусаар худалдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, орон байранд нэгжлэг хийсэн тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэй тооцох тухай прокурорын тогтоол, гэрч Д.Мөнх-Амгалан, Д.Солонго, А.Наранзул, яллагдагч *******г нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн дүгнэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдсон байна.
Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар *******нь мансууруулах бодис хэрэглэсэн, түүний биеэс хэсэг хэсгээр ижил хэмжээгээр уутанд хувааж хийсэн хуулиар хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болон түүнийг жинлэх зориулалт бүхий электрон бичил жин илэрсэн, мөн түүний орон байрнаас мөн илэрсэн, түүний эзэмшлийн гар утсанд дээрх бодисыг түүнээс авах хүсэл зориг илэрхийлсэн агуулгатай, мөнгөн дүн, хэмжээ грамм, авах, өгөх харилцаа бүхий чат мессеж, мөнгөн дүн, тоо ширхэг бичсэн тэмдэглэл /note/, жинлэж байгаа зураг зэрэг мэдээлэл авагдсан, Мөнх-Амгалан нь 0.2 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг 500.000 төгрөгөөр худалдан авсан гэх үйл баримт тогтоогджээ.
Нийслэлийн Прокурорын газраас ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол” гэж уг гэмт хэргийн шинжийг зааж өгсөн.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг Мансууруулах эмийн тухай 1961 оны НҮБ-ын Конвенц, Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай 1971 оны НҮБ-ын Конвенцын жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгох”-оор тодорхойлжээ.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар эмчийн заалтаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм хэрэглэх жор авсан өвчтөн уг эмийг хэрэглэж болох бөгөөд бусад тохиолдолд иргэний хувьд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг ашиглахыг хориглодог.
“Хадгалсан” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг биедээ авч явах, эсхүл орон байр, агуулах сав, тусгайлан бэлтгэсэн газар зэрэгт байлгахыг ойлгох бөгөөд ******* мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй мөс, шавар зэргийг биедээ авч явж, гэртээ нууж хадгалсан үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан”,
“Худалдсан” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах, арилжих солилцох, бэлэглэх эсхүл ямар нэгэн үүргийн гүйцэтгэлд тооцох зэргээр аливаа хэлбэрээр бусдад шилжүүлэхийг ойлгох бөгөөд *******нь Д.Мөнх-Амгаланд 0.2 грамм мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй мөсийг 500.000 төгрөгөөр худалдсан үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хууль бусаар худалдсан” гэх шинжийг тус тус хангажээ.
Шүүгдэгч *******нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлан мэдэж байсан боловч түүнийг зориуд хийсэн тул уг гэм хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч *******г “Хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, худалдсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн” гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Уг гэмт хэргийн улмаас заавал материаллаг хохирол шаардахгүй, хэлбэрийн шинжтэй гэмт үйлдлээр төгсдөг онцлогтой ба хэрэгт хохирогч тогтоогдоогүй, хохирол учраагүй боловч бусдыг донтуулах хор уршгийг үгүйсгэх боломжгүй юм.
Тус гэмт хэргийн хор уршгийн шинж чанарыг авч үзвэл, хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засаг, хүний удмын генийн санд хор уршиг учруулдаг, нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь мэдрэлийн системийг гэмтээж, уураг тархины хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, хараат байдлыг бий байдлыг бий болгож, улмаар үнэт зүйлсийн тухай үнэлэмжийг өөрчилж, ёс суртахуунгүй, оюун санааны эрхэм дээд зорилго, амьдралын үнэт зүйлгүй болгож, хэрэгцээгээ хангахын тулд хууль бус үйлдэл хийж, олон нийтийн аюулгүй байдалд асар их хор уршиг, хохирол учруулдаг шинжтэй.
Шүүгдэгч *******нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогдсон, холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бол шүүгдэгч ******* өмгөөлөгч З.Хүрэлсүхээс хорих ялын доод хэмжээг оногдуулах санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэж тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах сонгох санкцигүй хүнд гэмт хэрэгт хамаарна.
Шүүгдэгч ******* хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгоно.
Шүүхээс хүндрүүлэх шинжтэйгээр үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, 4-15 насны 3 хүүхэдтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол тогтоогдоогүй, учрах хор уршиг ихтэй гэх шинж чанар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3. 4 дэх хэсэгт зааснаар ******* хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо.
Шүүгдэгч *******нь энэ хэрэгт 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл нийт 28 хоног цагдан хоригдсон байх бөгөөд энэ цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ... гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасны дагуу шүүгдэгч *******гаас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 500.000 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт хавсарган ирсэн дүрс бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт хадгалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар тооцсон цэвэр жин 0.1170 грамм, 0.1505 грамм шавар гэх 2 хэсэг бодис, мөс гэх нийт 11 хэсэг ууттай цэвэр жин 10.8707 грамм, 2 хэсэг ууттай цэвэр жин нийт 1.2587 грамм бодис fuze tea гэх бичигтэй шар өнгийн хуванцар бөглөө, хар өнгийн жин, цаасан сав зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, энэ талаарх баримтыг тус шүүхэд даруй ирүүлэхийг прокурорт даалгаж байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ******* авсан Монгол Улсын хилээр гарахад хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ талаар зохих газарт мэдэгдэхийг шүүгчийн туслахад даалгах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *******-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, худалдсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дах хэсэгт зааснаар ******* оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1. 2 дахь хэсэгт зааснаар ******* цагдан хоригдсон 28 /хорин найм/ хоногийг эдлэх ялаас хасаж тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 500.000 төгрөгийг *******гаас албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар тооцсон цэвэр жин 0.1170 грамм, 0.1505 грамм бүхий шавар гэх 2 хэсэг бодис, мөс гэх нийт 11 хэсэг ууттай цэвэр жин 10.8707 грамм, 2 хэсэг ууттай цэвэр жин нийт 1.2587 грамм бодис, fuze tea гэх бичигтэй шар өнгийн хуванцар бөглөө, хар өнгийн жин, цаасан сав зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, энэ устгасан талаарх баримтыг тус шүүхэд даруй ирүүлэхийг прокурорт даалгасугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ******* авсан Монгол Улсын хилээр гарахад хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ талаар зохих газарт мэдэгдэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ